Бурханыг мэдэх нь 3
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 83
Бурхан бүх зүйлийг бүтээхдээ үг ашигладаг
Эхлэл 1:3–5 Мөн Бурхан: “Гэрэл бий болог!” гэхэд тэнд гэрэл бий болов. Бурхан гэрлийг харахад энэ нь сайн байв: тэгээд Бурхан гэрлийг харанхуйгаас салгажээ. Дараа нь Бурхан гэрлийг Өдөр, харанхуйг Шөнө гэж нэрлэв. Үдэш болоод өглөө болсон нь эхний өдөр байсан юм.
Эхлэл 1:6–7 Бурхан: “Усны голд огторгуй байж, усыг уснаас салгаг” гэв. Бурхан огторгуйг бүтээж, огторгуйн доор байсан усыг огторгуйн дээр байсан уснаас салгасан ба энэ нь ёсоор болов.
Эхлэл 1:9–11 Бурхан: “Тэнгэрийн доорх ус нэг дор цуглаж, хуурай газар гарч ирэг” хэмээхэд энэ нь ёсоор болов. Ингээд Бурхан хуурай газрыг Газар; хурсан их усыг Тэрээр Далай хэмээн нэрлэв: Бурханыг харахад энэ нь сайн байлаа. Бурхан: “газар нь ногоон өвс, үрт ургамал ногоо болон газарт үрээ гөвдөг үр жимст модыг төрөл төрлөөр нь ургуулаг” гэхэд хэлсэн ёсоор нь болов.
Эхлэл 1:14–15 Бурхан: “Өдрийг шөнөөс салгахын тулд огторгуйн мандалд гэрэлтүүлэгчид бий болог; эдгээр нь тэмдэг, улирал, өдөр ба жилд зориулагдаг: Тэдгээр нь газрыг гэрэлтүүлдэг огторгуйн мандал дахь гэрэл байг” хэмээв, тэгэхэд хэлсэн ёсоор нь боллоо.
Эхлэл 1:20–21 Бурхан: “Уснууд амьд амьтдаар бялхаж, жигүүртэн шувууд газар дээгүүр, тэнгэр огторгуйд нисэг” гэв. Тэгээд Бурхан аварга загас ба усанд үржин амьдардаг бүхий л амьтдыг төрөл төрлөөр нь бүтээгээд дараа нь жигүүртэн шувуудыг төрөл төрлөөр нь бүтээв: Бурханыг харахад энэ нь сайн байлаа.
Эхлэл 1:24–25 Бурхан: “Газар дэлхий амьтдыг төрөл төрлөөр нь бий болгож, мал амьтан, мөлхөгчид, зэрлэг араатан амьтдыг төрөл төрлөөр нь бий болгог” гэсэнд тэр нь ёсоор болов. Дараа нь газрын араатан амьтад төрөл төрлөөрөө бүтээгдэж, мал адгуус, газар дээр мөлхдөг хорхой шавж төрөл төрлөөрөө бүтээгдэв. Бурханыг харахад энэ нь сайн байлаа.
Эхний өдөр, Бурханы эрх мэдлийн ачаар хүн төрөлхтний өдөр, шөнө бий болж, бат зогсов
Эхний эшлэлийг харцгаая: “Мөн Бурхан: ‘Гэрэл бий болог!’ гэхэд тэнд гэрэл бий болов. Бурхан гэрлийг харахад энэ нь сайн байв: тэгээд Бурхан гэрлийг харанхуйгаас салгажээ. Дараа нь Бурхан гэрлийг Өдөр, харанхуйг Шөнө гэж нэрлэв. Үдэш болоод өглөө болсон нь эхний өдөр байсан юм” (Эхлэл 1:3–5). Энэ эшлэл нь бүтээлийн эхэн дэх Бурханы эхний үйлдлийг, мөн үдэш болж өглөө болсноор Бурханы өнгөрүүлсэн эхний өдрийг дүрсэлдэг. Гэхдээ энэ нь ер бусын өдөр байсан: Бурхан бүх зүйлийн төлөө гэрлийг бэлдэж эхэлсэн бөгөөд бас харанхуйгаас гэрлийг салгасан. Энэ өдөр Бурхан үг хэлж эхэлсэн ба Түүний үг болон эрх мэдэл зэрэгцэн оршиж байсан юм. Түүний үгийн үр дүнд Түүний эрх мэдэл бүх зүйлийн дунд ил болж, Түүний хүч чадал бүх зүйлийн дунд түгсэн. Энэ өдрөөс хойш бүх зүйл Бурханы үг, Бурханы эрх мэдэл, Бурханы хүч чадлаас үүдэн бүтээгдэж, бат зогссон бөгөөд Бурханы үг, Бурханы эрх мэдэл, Бурханы хүч чадлын ачаар үүргээ биелүүлж эхэлсэн билээ. “Гэрэл бий болог!” гэх үгийг Бурхан хэлэхэд гэрэл бий болсон. Бурхан ямар ч ажлын хөтөлбөр эхлүүлээгүй; Түүний үгийн үр дүнд гэрэл бий болсон юм. Өнөөдөр ч гэсэн хүний оршин тогтнол энэ гэрэлд түшиглэдэг бѳгѳѳд энэ нь Бурханы ѳдѳр хэмээн нэрлэсэн гэрэл юм. Бурханы тушаалаар, үүний мөн чанар болон үнэ цэн хэзээ ч өөрчлөгдөөгүй ба энэ нь хэзээ ч алга болоогүй. Үүний оршин тогтнол нь Бурханы эрх мэдэл, хүч чадлыг харуулж, Бүтээгчийн оршин байгааг тунхагладаг. Энэ нь Бүтээгчийн ялгамж чанар болон байр суурийг ахин дахин баталгаажуулдаг. Энэ нь биегүй, хий хоосон бус, харин хүний харж чадах бодит гэрэл юм. Тэр цагаас эхлээд “газар ямар ч хэлбэргүй, хоосон байсан ба гүний гадаргуу дээр харанхуй бүрхэж” байсан хоосон дэлхий дээр хамгийн эхний материаллаг зүйл бий болсон. Энэ зүйл нь Бурханы амнаас гарсан үгээс үүсэж, Бурханы эрх мэдэл, айлдвараас үүдэн бүх зүйлийн бүтээлийн эхний үйлдэлд илэрсэн. Удалгүй Бурхан гэрэл, харанхуйг салахыг тушаасан… Бурханы үгээс үүдэн бүх зүйл өөрчлөгдөж, гүйцэлдсэн… Бурхан энэ гэрлийг “Өдөр” гэж нэрлэн, харанхуйг “Шөнө” хэмээн нэрийдсэн. Тэр цаг үед Бурханы бүтээхийг зорьсон дэлхийд эхний үдэш, эхний өглөө бий болсон бөгөөд Бурхан үүнийг эхний өдөр хэмээжээ. Энэ өдөр нь бүх зүйлийг бүтээсэн Бүтээгчийн эхний өдөр, бүх зүйлийн бүтээлийн эхлэл, мөн Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадлыг Түүний бүтээсэн энэ дэлхийд анх удаа харуулсан явдал байсан билээ.
Хүн эдгээр үгээр дамжуулан Бурханы эрх мэдэл, Бурханы үгийн эрх мэдэл болон Бурханы хүч чадлыг харж чаддаг. Бурхан л ийм хүч чадлыг эзэмшдэг учраас Бурханд л ийм эрх мэдэл байдаг ба Бурхан ийм эрх мэдлийг эзэмшдэг учраас Бурханд л ийм хүч чадал байдаг. Аливаа хүн, эд зүйл ийм эрх мэдэл, хүч чадлыг эзэмшиж чадах байсан уу? Та нарын зүрх сэтгэлд хариулт байна уу? Бурханаас өөр бүтээгдсэн эсвэл бүтээгдээгүй аливаа зүйл ийм эрх мэдлийг эзэмшдэг үү? Та нар ийм зүйлийн жишээг өөр бусад ном, хэвлэлээс харж байсан уу? Хэн нэг хүн тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн гэх бүртгэл байдаг уу? Өөр бусад ном, бүртгэлд ингэж гардаггүй; эдгээр нь мэдээж Бурханы газар дэлхийг сүр жавхлантайгаар бүтээсэн тухай Библид тэмдэглэгдсэн цорын ганц эрх мэдэл, хүч чадал бүхий үг бөгөөд эдгээр үг нь Бурханы цорын ганц эрх мэдэл, ялгамж чанарыг төлөөлдөг. Ийм эрх мэдэл, хүч чадал нь Бурханы цорын ганц ялгамж чанарыг бэлгэддэг гэж хэлж болох уу? Тэдгээрийг зөвхөн Бурхан ганцаараа эзэмшдэг гэж хэлж болох уу? Ямар ч эргэлзээгүйгээр, Бурхан л ийм эрх мэдэл, хүч чадлыг эзэмшдэг! Энэ эрх мэдэл болон хүч чадлыг аливаа бүтээгдсэн, бүтээгдээгүй зүйл эзэмшиж эсвэл орлож чадахгүй! Энэ нь цорын ганц Бурханы Өөрийн шинж чанаруудын нэг мөн үү? Та нар үүнийг нүдээр үзсэн үү? Эдгээр үг нь хүмүүст, Бурхан цорын ганц эрх мэдэл, цорын ганц хүч чадлыг болон дээдийн дээд ялгамж чанар, байр суурийг эзэмшдэг хэмээх бодит баримтыг хурдан, тодорхой ойлгох боломж олгодог. Дээрх нөхөрлөлөөс үзээд та нар итгэдэг Бурханаа цорын ганц Бурхан Өөрөө мөн гэж хэлж чадах уу?
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 84
Хоёр дахь өдөр, Бурханы эрх мэдэл нь усыг зохицуулж, огторгуйг бүтээсэн ба хүмүүсийн амьдрах хамгийн үндсэн орон зай гарч ирсэн
“Бурхан: ‘Усны голд огторгуй байж, усыг уснаас салгаг’ гэв. Бурхан огторгуйг бүтээж, огторгуйн доор байсан усыг огторгуйн дээр байсан уснаас салгасан ба энэ нь ёсоор болов” (Эхлэл 1:6–7). Бурханыг “Усны голд огторгуй байж, усыг уснаас салгаг” гэж хэлсний дараа ямар өөрчлөлт гарсан бэ? Бичвэрүүдэд: “Бурхан огторгуйг бүтээж, огторгуйн доор байсан усыг огторгуйн дээр байсан уснаас салгасан” гэж байдаг. Бурхан үүнийг хэлж, хийсний дараах үр дүн нь юу байсан бэ? Эшлэлийн “энэ нь ёсоор болов” хэмээх сүүлийн хэсэгт хариулт нь оршдог.
Энэ хоёр богино өгүүлбэр нь сүр жавхлантай үйл явдлыг тэмдэглэж, гайхалтай дүр зураг буюу Бурхан усыг захирч, хүн төрөлхтний оршин тогтнох орон зайг бүтээсэн асар том үйл хэргийг дүрсэлдэг…
Энэ дүр зурагт, ус болон огторгуй Бурханы нүдний өмнө хоромхон зуурт гарч ирэн, Бурханы үгийн эрх мэдлээр хуваагдаж, Бурханы заасан байдлаар дээд, доод болон тусгаарлагдсан. Өөрөөр хэлбэл, Бурханы бүтээсэн огторгуй нь доорх усыг бүрхээд зогсохгүй, дээрх усыг мөн тогтоон барьсан… Энд, Бүтээгч усыг хөдөлгөж, усанд тушааж, огторгуйг бүтээсэн сүр жавхлантай дүр зураг болон Түүний эрх мэдлийн хүчийг хүн гайхан биширсэндээ гөлөрч, мэл гайхан, уулга алдахаас өөр аргагүй. Бурхан Өөрийн үг, хүч чадал, эрх мэдлээр дамжуулан бас нэгэн агуу үйл хэргийг гүйцэлдүүлсэн. Энэ нь Бүтээгчийн эрх мэдлийн сүр хүч биш гэж үү? Бичвэрүүдийг ашиглан Бурханы үйл хэргийг тайлбарлацгаая: Бурхан үгээ хэлсэн ба Бурханы эдгээр үгийн улмаас усны дунд огторгуй бий болсон. Үүний зэрэгцээ, Бурханы эдгээр үгийн улмаас энэ орон зайд асар их өөрчлөлт гарсан бөгөөд энэ нь энгийн нэг өөрчлөлт байгаагүй, харин оргүй хоосон нь ортой зүйл болж солигдсон явдал байсан юм. Энэ нь Бүтээгчийн бодлоос төрж, Бүтээгчийн хэлсэн үгээс үүдэн оргүй хоосноос ортой зүйл болсон ба цаашлаад, энэ мөчөөс хойш Бүтээгчийн төлөө оршин тогтнож, бат зогсож, Бүтээгчийн бодлын дагуу шилжиж, өөрчлөгдөж, шинэчлэгдэх болсон юм. Энэ эшлэл нь бүх дэлхийг бүтээсэн Бүтээгчийн хоёр дахь үйлдлийг дүрсэлдэг. Энэ нь Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадлын бас нэгэн илэрхийлэл байсан ба Бүтээгчийн өөр нэг анхдагч үйл хэрэг байсан юм. Энэ өдөр нь дэлхийг бүтээснээс хойш Бүтээгчийн өнгөрүүлсэн хоёр дахь өдөр бөгөөд Түүний хувьд бас нэгэн гайхамшигт өдөр байв: Тэр гэрлийн дунд алхаж, огторгуйг авчирсан, Тэр усыг захирч, зохицуулсан ба шинэ өдөрт Түүний үйл хэрэг, эрх мэдэл, хүч чадал ажиллаж эхэлсэн билээ…
Бурхан үгээ хэлэхээс өмнө усны дунд огторгуй байсан уу? Мэдээж үгүй! Тэгвэл Бурхан “Усны голд огторгуй байг” гэж хэлсний дараа юу болсон бэ? Бурханы зорьсон зүйлс гарч ирсэн; усан дунд огторгуй бий болж, Бурхан “усыг уснаас салгаг” гэж хэлсэн учраас ус тусгаарлагдсан. Ийм маягаар, Бурханы үгийг даган Бурханы эрх мэдэл, хүч чадлын үр дүнд хоёр шинэ эд юм, шинээр бий болсон хоёр зүйл бүх зүйлийн дунд гарч ирсэн. Тэгвэл энэ хоёр шинэ зүйлийн илрэлт та нарт ямар санагдаж байна вэ? Бүтээгчийн хүч чадлын агуу байдлыг та нар мэдэрч байна уу? Та нар Бүтээгчийн цор ганц, ер бусын сүр хүчийг мэдэрч байна уу? Ийм агуу сүр хүч болон хүч чадал нь Бурханы эрх мэдлээс үүдэлтэй ба энэ эрх мэдэл нь Бурханы Өөрийнх нь төлөөлөл, Бурханы Өөрийн цорын ганц шинж чанар билээ.
Энэ эшлэл та нарт Бурханы цорын ганц чанарын талаар бас нэгэн гүн гүнзгий мэдрэмж төрүүлсэн үү? Гэвч үнэндээ энэ нь ер хангалтгүй; Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадал үүнээс хол илүү байдаг. Тэр ердөө өөр ямар ч бүтээлтэй адилгүй мөн чанарыг эзэмшдэг учраас биш, харин Түүний эрх мэдэл, хүч чадал нь ер бусын, хил хязгааргүй, бүхнээс давуу, бүхний дээр оршдог учраас, цаашлаад Түүний эрх мэдэл болон Түүнд юу байгаа, Тэр юу болох нь амийг бүтээж, гайхамшгийг бий болгож, онц сонин, ер бусын минут, секунд тутмыг бүтээж байдаг учраас Тэр цор ганц чанартай байдаг юм. Үүний зэрэгцээ Тэр Өөрийн бүтээсэн амийг удирдах чадвартай, мөн Өөрийн бүтээсэн гайхамшгууд болон минут секунд бүрийг захирах дээд эрхтэй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 85
Гурав дахь өдөр, Бурханы үг газар болон тэнгисийг бий болгосон ба Бурханы эрх мэдэл нь дэлхий ертөнцийг амиар бялхахад хүргэсэн
Эхлэл 1:9–11-ийн эхний өгүүлбэрийг: “Бурхан: ‘Тэнгэрийн доорх ус нэг дор цуглаж, хуурай газар гарч ирэг’ гэсэн.” Бурхан зүгээр л “Тэнгэрийн доорх ус нэг дор цуглаж, хуурай газар гарч ирэг” гэж хэлсний дараа ямар өөрчлөлтүүд гарсан бэ? Гэрэл болон огторгуйгаас гадна энэ орон зайд бас юу байсан бэ? Бичвэрүүдэд: “Ингээд Бурхан хуурай газрыг Газар; хурсан их усыг Тэрээр Далай хэмээн нэрлэв: Бурханыг харахад энэ нь сайн байлаа” гэж бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл, одоо энэ орон зайд газар, далай бий болсон ба хуурай газар, далай хоёр тусгаарлагджээ. Эдгээр шинэ зүйлийн илрэлт нь Бурханы амнаас гарсан тушаалын улмаас “ёсоор болов.” Бурхан үүнийг хийх зуураа завгүй тэвдэж байсан хэмээн Бичвэрүүдэд дүрсэлсэн үү? Энд Түүнийг биеийн хүчний ажил хийж байгаагаар дүрсэлсэн үү? Тэгвэл, Бурхан энэ бүхнийг хэрхэн хийсэн юм бэ? Бурхан эдгээр шинэ зүйлийг хэрхэн бий болгосон юм бэ? Энэ бүхнийг гүйцэлдүүлж, бүхнийг бүтээхийн тулд Бурхан үг ашигласан гэдэг нь илэрхий юм.
………………………
Энэ эшлэлийн сүүлийн өгүүлбэрийг үргэлжлүүлэн уншицгаая: “Бурхан: ‘газар нь ногоон өвс, үрт ургамал ногоо болон газарт үрээ гөвдөг үр жимст модыг төрөл төрлөөр нь ургуулаг’ гэхэд хэлсэн ёсоор нь болов.” Бурханыг үг хэлж байх зуур энэ бүх зүйл Бурханы бодлыг даган бий болж, агшин зуурын дотор янз бүрийн өчүүхэн жаахан амьд биетүүд газрын хөрснөөс дэнжгэнэн толгойгоо цухуйлгаж эхэлсэн ба бие дээрх шороогоо сэгсэрч унагахаасаа ч өмнө өөр хоорондоо баяртайгаар даллан мэндэлж, дэлхий ертөнц рүү толгой дохин, инээмсэглэж байсан. Тэд өөрсдөд нь амь хайрласан Бүтээгчид талархаж, бүх зүйлийн нэг хэсэг гэдгээ, мөн дор бүрнээ Бүтээгчийн эрх мэдлийг харуулахын тулд өөрсдийн амийг зориулна гэдгээ дэлхий ертөнцөд зарласан юм. Бурхан үгээ хэлэхэд газар үржил шимтэй, ногоон болж, хүний таашааж болох бүх төрлийн хүнсний ногоо газрыг зүсэн соёолж, уул тал ой хөвчөөр шигүү бүрхэгдсэн… Амийн ямар ч ул мөргүй байсан үржил шимгүй энэ дэлхий элбэг арвин өвс ургамал, мод бутаар хурдацтай бүрхэгдэж, ногоон ургамлаар бялхаж байсан… Өвсний анхилуун үнэр болон хөрсний таатай үнэр агаарт түгж, төрөл бүрийн ургамал агаарын урсгалтай зэрэгцэн амьсгалж, ургах үйл явцаа эхлүүлсэн. Үүний зэрэгцээ Бурханы үгийн ачаар, Бурханы бодлыг даган бүх ургамал ургаж, цэцэглэж, жимсэлж, үрждэг амьдралын тасралтгүй мөчлөгийг эхлүүлжээ. Тэд тус тусын амийн замналаа чандлан мөрдөж, бүх зүйлийн дунд тус бүрийн үүргээ гүйцэтгэж эхэлсэн юм… Тэд бүгд Бүтээгчийн үгээс үүдэн төрж, амьдарсан. Тэд Бүтээгчээс дуусашгүй хангалт, тэжээл хүлээн авч, Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадлыг харуулахын тулд газар дэлхийн өнцөг булан бүрд үргэлж цөхрөлтгүйгээр амьд үлдэж, Бүтээгчийн хайрласан амийн хүчийг үргэлж харуулж байлаа…
Бүтээгчийн амь нь ер бусын, бодол нь ер бусын, эрх мэдэл нь ч ер бусын байдаг, иймээс Түүнийг үг хэлэх үед эцсийн үр дүн нь “хэлсэн ёсоор нь болов.” Мэдээж Бурхан үйлдэл хийхдээ гараа гарган ажиллах хэрэггүй байдаг; Тэр зүгээр л удирдахын тулд Өөрийн бодлыг, тушаахын тулд Өөрийн үгийг ашигладаг бөгөөд ийм маягаар аливаа зүйл биелдэг. Энэ өдөр Бурхан усыг нэг газар хуримтлуулж, хуурай газрыг ил гаргасан, үүний дараа Бурхан газраас өвс ногоо, үрлэгч хүнсний ногоо, үр жимстэй моддыг ургуулсан бөгөөд Бурхан тэдгээрийг төрөл төрлөөр нь ангилан, тус бүрийг нь үрээ тээдэг болгосон. Энэ бүхэн нь Бурханы бодлын дагуу, мөн Бурханы үгийн тушаалын дагуу биелж, дор бүрнээ ээлж дараалан энэ шинэ дэлхийд бий болсон.
Өөрийн ажлыг хараахан эхлээгүй байх үедээ Бурхан хүрэх гэж зорьсон зүйлийнхээ дүр зургийг аль хэдийн сэтгэлдээ буулгасан байсан ба эдгээр зүйлийг биелүүлж эхлэн, мөн энэ дүр зургийн агуулгыг хэлэх гэж амаа нээх үед Бурханы эрх мэдэл, хүч чадлын ачаар бүх зүйлд өөрчлөлт гарч эхэлсэн. Бурхан үүнийг хэрхэн хийж, эсвэл Өөрийн эрх мэдлийг хэрхэн хэрэгжүүлснээс үл хамааран, бүгд Бурханы төлөвлөгөөний дагуу, Бурханы үгээс үүдэн алхам алхмаар биелж, Бурханы үг болон эрх мэдлийн ачаар тэнгэр газрын хооронд алхам алхмаар өөрчлөлт гарсан юм. Энэ бүх өөрчлөлт, үүсэл хөгжил нь Бүтээгчийн эрх мэдлийг болон Бүтээгчийн амийн хүч чадлын ер бусын агаад агуу байдлыг харуулсан юм. Түүний бодол нь энгийн санаа, эсвэл хоосон дүр зураг биш, харин амин чанар, ер бусын эрч хүчийг агуулсан эрх мэдэл бөгөөд тэдгээр нь бүх зүйлийг өөрчлөгдөж, сэргэж, шинэчлэгдэж, мөхөхөд хүргэдэг хүч чадал билээ. Иймээс бүх зүйл Түүний бодлоос үүдэн чиг үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ Түүний амнаас гарсан үгээс болж биелдэг…
Бүх зүйл гарч ирэхээс өмнө Бурханы бодолд бүрэн төгс төлөвлөгөө аль хэдийн бүрэлдэж, шинэ дэлхий аль хэдийн биелсэн байсан юм. Хэдийгээр гурав дахь өдөр газар дээр бүх төрлийн ургамал гарч ирсэн ч энэ дэлхийг бүтээх алхмуудаа зогсоох ямар ч шалтгаан Бурханд байгаагүй; Тэр үгээ үргэлжлүүлэн хэлж, шинэ зүйл болгоны бүтээлийг үргэлжлүүлэн гүйцэлдүүлэхээр зорьсон. Тэр үг хэлж, Өөрийн тушаалыг буулгаж, эрх мэдлээ хэрэгжүүлж, хүч чадлаа харуулахаар зорьж байсан бөгөөд Өөрийн бүтээхээр зорьсон бүх зүйл болон хүн төрөлхтөнд зориулан бэлдэхээр төлөвлөсөн бүх зүйлийг бэлдэж байсан юм…
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 86
Дөрөв дэх өдөр Бурханыг эрх мэдлээ дахин нэг удаа хэрэгжүүлэхэд хүн төрөлхтний улирал, өдөр, жил бий болжээ
Бүтээгч төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхдээ үгээ ашигласан бөгөөд Түүний төлөвлөгөөний эхний гурван өдөр энэ мэтчилэн өнгөрөв. Энэ гурван өдрийн туршид Бурхан амсхийх завгүй юм уу ядартлаа ажиллаж харагдаагүй; харин ч эсрэгээрээ Тэр төлөвлөгөөнийхөө эхний гурван өдрийг гайхалтай өнгөрөөгөөд, дэлхий ертөнцийг эрс өөрчлөх агуу үйл хэргийг гүйцэлдүүлсэн. Түүний нүдний өмнө цоо шинэ ертөнц бий болж, Түүний бодол дотор битүүмжлэгдэн байсан үзэсгэлэнт дүр зураг эцэст нь Бурханы үгээр хэсэг хэсгээрээ илчлэгдсэн юм. Бий болж буй шинэ зүйл бүр нь яг л шинээр төрж буй нярай хүүхэд мэт байсан бөгөөд нэгэнтээ оюун бодолд нь байсан боловч одоо амилсан байгаа дүр зураг Бүтээгчид таатай байлаа. Энэ үед Түүний зүрх сэтгэлд өчүүхэн ч гэсэн сэтгэл ханамж төрсөн боловч Түүний төлөвлөгөө дөнгөж эхэлж байв. Нүд ирмэхийн зуурт шинэ өдөр ирлээ—Бүтээгчийн төлөвлөгөөний дараагийн хуудас юу байсан бэ? Тэр юу гэж хэлсэн бэ? Тэр эрх мэдлээ хэрхэн хэрэгжүүлсэн бэ? Мөн энэ зуур, энэ шинэ дэлхий дээр ямар шинэ зүйлс бий болсон бэ? Бүтээгчийн удирдамжаар, Бурхан бүх зүйлийг бүтээсэн дөрөв дэх өдөр буюу бас нэгэн цоо шинэ эхлэлийн өдөр дээр бидний хараа туслаа. Мэдээж Бүтээгчийн хувьд энэ нь бас нэгэн гайхамшигт өдөр байсан нь эргэлзээгүй ба өнөөгийн хүн төрөлхтний хувьд бас нэг туйлын чухал өдөр байлаа. Энэ өдөр мэдээж хэмжээлшгүй үнэ цэнтэй байсан юм. Яагаад гайхамшигтай, яагаад тийм чухал, мөн яагаад хэмжээлшгүй үнэ цэнтэй байсан бэ? Эхлээд бид Бүтээгчийн хэлсэн үгийг сонсоцгооё…
“Бурхан: ‘Өдрийг шөнөөс салгахын тулд огторгуйн мандалд гэрэлтүүлэгчид бий болог; эдгээр нь тэмдэг, улирал, өдөр ба жилд зориулагдаг: Тэдгээр нь газрыг гэрэлтүүлдэг огторгуйн мандал дахь гэрэл байг’ хэмээв” (Эхлэл 1:14–15). Энэ нь, хуурай газар болоод үүн дээрх өвс ургамлыг бүтээснийхээ дараа Бурханы бүтээлүүдээр дамжуулан харуулсан эрх мэдлийнх нь өөр нэгэн хэрэгжилт байв. Бурханы хувьд ийм үйл нь урьд өмнө хийж байсантай нь адил амархан байсан, учир нь Бурханд тийм хүч чадал бий; Бурхан үгэндээ хүрдэг бөгөөд Түүний үг биелэх болно. Бурхан тэнгэрт гэрэлтүүлэгч бий болохыг тушаасан ба эдгээр гэрэлтүүлэгч нь тэнгэр, газар дээр гэрэлтээд зогсохгүй өдөр шөнө, улирал, хоног, жилийн тэмдэг болжээ. Ийм маягаар, Бурханыг үгээ хэлэхэд гүйцэлдүүлэхийг хүссэн үйл бүр нь Бурханы зорьсон ёсоор, Бурханы тогтоосон байдлаар биелсэн юм.
Тэнгэр дэх гэрэлтүүлэгчид нь гэрэл цацруулж чаддаг тэнгэр дэх зүйл юм; тэдгээр нь тэнгэрт гэрэлтэж, хуурай газар, тэнгис далайг гийгүүлж чаддаг. Тэд Бурханы тушаасан хэмнэл, давтамжийн дагуу эргэлдэж, газрыг өөр өөр цаг хугацаанд гэрэлтүүлдэг ба энэ маягаар гэрэлтүүлэгчдийн эргэлдэх мөчлөгөөр газрын баруун, зүүн зүгт өдөр шөнө бий болдог, мөн тэдгээр нь өдөр шөнийн тэмдэг болоод зогсохгүй, эдгээр өөр өөр мөчлөгөөр дамжуулан хүн төрөлхтний баяр наадам, төрөл бүрийн онцгой өдрүүдийг тэмдэглэдэг. Тэдгээр нь Бурханы бүтээсэн хавар, зун, намар, өвөл гэсэн дөрвөн улирлын төгс чимэг, хослол бөгөөд эдгээртэй хамт гэрэлтүүлэгчид хүн төрөлхтний сарны тоолол, өдөр, жилийн тогтмол, үнэн зөв тэмдэг болж зохицон үйлчилдэг. Хэдийгээр газар тариалан дөнгөж үүссэний дараа л хүмүүс Бурханы бүтээсэн гэрэлтүүлэгчдээс үүдсэн сарны тоолол, өдөр, жилийг ялган салгаж, ойлгож эхэлсэн боловч үнэндээ өнөөдөр хүмүүсийн ойлгодог сарны тоолол, өдөр, жил нь аль эрт Бурхан бүх зүйлийг бүтээсэн дөрөв дэх өдөрт бий болсон бөгөөд хүмүүсийн мэдэрч туулдаг хавар, зун, намар, өвлийн ээлжлэн солигддог мөчлөг ч гэсэн аль эрт Бурхан бүх зүйлийг бүтээсэн дөрөв дэх өдрөөс үүсэж эхэлсэн юм. Бурханы бүтээсэн гэрэлтүүлэгчид нь хүнд өдөр шөнийг тогтмол, яв цав, тодорхой ялгаж, хоног өдрийг тоолж, сарны тоолол болон жилийг тодорхой бүртгэх боломжийг олгосон. (Тэргэл сартай өдөр нэг сар дууссаны илэрхийлэл байв, эндээс хүн гэрэлтүүлэгчдийн гэрэл шинэ мөчлөгийг эхлүүлдгийг мэдэж авсан; тал сартай өдөр нь нэг сар дундаа орсны илэрхийлэл байв, эндээс хүн сарны шинэ тоолол эхэлснийг мэдэж, сарны тоололд хэдэн өдөр, хэдэн шөнө байдгийг, нэг улиралд хэдэн сарны тоолол байдгийг, нэг жилд хэдэн улирал байдгийг тооцоолж болдог байсан бөгөөд бүх илчлэл нь гайхалтай зүй тогтолтой байсан.) Иймээс, хүн төрөлхтөн гэрэлтүүлэгчдийн тойрог замын эргэлтээр тэмдэглэгддэг сарны тоолол, өдөр, жилийг амархан бүртгэж чаддаг байв. Энэ мөчөөс эхлээд хүн төрөлхтөн болон бүх зүйл гэрэлтүүлэгчдийн тойрог замын эргэлтээр үүсэх эмх цэгцтэйгээр солигдох өдөр шөнө болон ээлжлэх улирлуудыг элээн өөрийн ухамсаргүйгээр амьдарсан юм. Бүтээгч дөрөв дэх өдөр гэрэлтүүлэгчдийг бүтээсний ач холбогдол энэ байлаа. Үүний адилаар, Бүтээгчийн энэ үйлдлийнх нь зорилго болон ач холбогдол эрх мэдэл, хүч чадлаас нь мөн л салшгүй холбоотой байсан юм. Иймээс Бурханы бүтээсэн гэрэлтүүлэгчид болон тэдгээрийн хүнд авчрах үнэ цэн нь Бүтээгчийн эрх мэдлийн хэрэгжилтийн бас нэгэн агуу бүтээл байсан билээ.
Хүн төрөлхтөн хараахан гарч ирээгүй байсан энэ шинэ дэлхийд удахгүй бүтээх гэж буй шинэ амьдаа зориулан Бүтээгч үдэш ба өглөө, огторгуй, газар ба далай тэнгис, өвс ургамал, хүнсний ногоо ба төрөл бүрийн мод, гэрэлтүүлэгчид, улирал, өдөр хоног, жилийг бэлтгэсэн юм. Бүтээсэн шинэ зүйл бүр нь Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадлыг илэрхийлж байсан бөгөөд Түүний үг, бүтээмж хоёр өчүүхэн ч зөрөхгүйгээр, өчүүхэн төдий ч цагийн зөрүүгүйгээр тохиож байлаа. Эдгээр шинэ зүйлийн илрэлт болон үүсэл нь Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадлын баталгаа байсан: Тэр үгэндээ хүрдэг бөгөөд Түүний үг биелэх болно, мөн биелсэн зүйл нь үүрд үргэлжилнэ. Энэ баримт хэзээ ч өөрчлөгдөөгүй: энэ нь урьд нь ч ийм байсан, өнөөдөр ч ийм байгаа ба үүрд мөнхөд ийм байх болно. Бичвэрийн эдгээр үгийг дахин нэг харахад та нарт шинэлэг санагдаж байна уу? Та нар шинэ агуулгыг харж, шинэ нээлт хийв үү? Тэгсэн бол Бүтээгчийн үйл хэрэг та нарын зүрх сэтгэлийг хөдөлгөж, та нарыг Өөрийн эрх мэдэл, хүч чадлын талаарх мэдлэг рүү чиглүүлж, Бүтээгчийг ойлгох ойлголтын чинь үүдийг нээж, Түүний үйл хэрэг, эрх мэдэл эдгээр үгэнд амь хайрласнаас болж байгаа юм. Иймээс хүн эдгээр үгээс Бүтээгчийн эрх мэдлийн бодитой, тод томруун илэрхийллийг харж, Бүтээгчийн ноёрхлыг бодитоор гэрчилж, Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадлын ер бусын байдлыг харсан.
Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадал гайхамшгийг ар араас нь бүтээж, Тэр хүмүүсийн анхаарлыг татдаг бөгөөд Түүний эрх мэдлийн хэрэгжилтээс үүдсэн гайхалтай үйл хэргийг хүн өөрийн эрхгүй зогтусан ширтдэг. Түүний ер бусын хүч чадал баяр хөөрийг ар араас нь авчирдаг бөгөөд хүмүүсийн нүд баясаж, хөөрөн баярладаг, шагшин гайхсандаа уулга алдаж, бахдан биширч, уухайлдаг; цаашлаад хүний сэтгэл илт хөдлөн, түүнд хүндлэл, бишрэл, татагдах сэтгэл төрдөг. Бүтээгчийн эрх мэдэл болон үйл хэрэг нь хүний сүнсэнд асар их нөлөө үзүүлж, хүний сүнсийг цэвэрлэж, цаашлаад хүний сүнсийг цатгадаг. Түүний бодол нэг бүр, айлдвар нэг бүр, эрх мэдлийнх нь илчлэл бүр бүх зүйлийн дундах сор бүтээл бөгөөд бүтээгдсэн хүн төрөлхтний гүн гүнзгий ойлгож, мэдэх ёстой хамгийн үнэ цэнтэй агуу ажил хэрэг юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 87
Тав дахь өдөр, янз бүрийн хэлбэртэй амь Бүтээгчийн эрх мэдлийг өөр өөр байдлаар харуулсан
Бичвэрт, “Бурхан: ‘Уснууд амьд амьтдаар бялхаж, жигүүртэн шувууд газар дээгүүр, тэнгэр огторгуйд нисэг’ гэв. Тэгээд Бурхан аварга загас ба усанд үржин амьдардаг бүхий л амьтдыг төрөл төрлөөр нь бүтээгээд дараа нь жигүүртэн шувуудыг төрөл төрлөөр нь бүтээв: Бурханыг харахад энэ нь сайн байлаа” (Эхлэл 1:20–21) гэж байдаг. Энэ өдөр Бурхан усан дахь амьтад болон агаар дахь шувуудыг бүтээсэн, өөрөөр хэлбэл Тэр янз бүрийн загас, шувуудыг бүтээж, тэдгээрийг дор бүрд нь төрөл төрлөөр нь ангилсан гэдгийг Бичвэр бидэнд тодорхой өгүүлдэг. Энэ маягаар газар, тэнгэр болон ус Бурханы бүтээлийн улмаас баяжжээ…
Бурханыг үгээ хэлэхэд дор бүрнээ өөр өөр хэлбэртэй цоо шинэ амь Бүтээгчийг үгээ хэлэх зуур даруй амь орж байв. Тэд байраа олох гэж түлхэлцэн, үсрэн харайж, баяр хөөртэйгөөр наадан тоглож, энэ дэлхий дээр ирсэн юм… Бүх төрлийн загас усан дотор сүлжилдэж, бүх төрлийн дун элснээс гарч ирж, хайрстай, хясаатай, сээр нуруугүй амьтад том, жижиг, урт богино янз бүрийн хэлбэртэйгээр яаран бий болж байв. Мөн олон төрлийн далайн замаг шаламгай гэгч нь ургаж, олон янзын усны амьтдын хөдөлгөөнд найган далбаганаж: Хурдал! Найз нөхдөө авчир! Учир нь чи хэзээ ч дахин ганцаардахгүй! гэж хэлж буй мэт тогтоол усыг шавдуулж байлаа. Бурханы бүтээсэн олон янзын амьтад усанд гарч ирсэн мөчөөс эхлээд цоо шинэ амь бүр, асар урт удаан хугацаанд тогтонги байсан усанд эрч хүч авчирч, шинэ эрин үеийг урин залжээ… Тэр үеэс хойш тэд бие биеэ түшиж, бие биедээ хань болж, үй зайгүй болцгоожээ. Дотроо буй амьтдын төлөө ус оршин тогтнож, өвөрт нь оршдог амь бүрийг тэжээн тэтгэсэн бөгөөд шим тэжээлтэй болохоор нь усны төлөө амь бүхэн оршин тогтносон юм. Тэд бүгд бие биедээ амь хайрлаж, үүний зэрэгцээ бүгд ийм маягаар Бүтээгчийн бүтээлийн гайхалтай, агуу байдал болон Бүтээгчийн эрх мэдлийн давшгүй их хүч чадлыг гэрчилж байлаа…
Далай тэнгис цаашид нам гүм байхаа больж, тэнгэр ч гэсэн хөөр хөгжөөнтэй болж эхэлсэн. Том, жижиг шувууд нэг нэгээрээ газраас тэнгэрт хөөрөн ниссэн юм. Тэнгисийн амьтдаас ялгаатай нь тэд даль жигүүртэй, мөн туяхан, уян налархай биеийг нь бүрхсэн өд сөдтэй байв. Тэд далавчаа дэрвэлзүүлэн, Бүтээгчийн хайрласан гоёмсог өдөн хүрэм болон өөрийн онцгой чиг үүрэг, ур чадварыг бахархалтай, ихэмсгээр харуулж байлаа. Тэд эрх чөлөөтэйгөөр халин дүүлж, тэнгэр газрын хооронд, өвст тал, ой хөвчийг дамнан чадварлагаар хэрэн ниссэн … Тэд агаарын хайртай амьтад, бүх зүйлийн хайрыг татсан амьтад байсан билээ. Тэд удалгүй тэнгэр газар хоорондын холбоо болж, бүх зүйлд мэдээ дамжуулдаг байсан юм… Тэд дуулан жиргэж, баяр хөөртэйгөөр халин нисэж, нэгэнтээ хоосон байсан энэхүү дэлхий ертөнцөд баяр баясал, инээд хөөр, эрч хүчийг авчирсан билээ… Тэд өөрсдөд нь амь хайрласных нь төлөө Бүтээгчийг магтахын тулд зүрх сэтгэл доторх үгээ хэрэглэж, цээлхэн, уянгалаг жиргээгээ ашиглажээ. Тэд Бүтээгчийн бүтээлийн төгс агаад ер бусын байдлыг харуулахын тулд баяр хөөртэйгөөр бүжсэн бөгөөд өөрсдөд нь Түүний хайрласан онцгой амиар дамжуулан Бүтээгчийн эрх мэдэлд гэрчлэл хийхийн төлөө бүхий л амьдралаа зориулдаг байлаа…
Усанд байна уу, тэнгэрт байна уу хамаагүй, энэхүү элбэг олон амьд биет нь Бүтээгчийн тушааснаар амьдралын өөр өөр хэлбэртэйгээр оршин тогтнож, Бүтээгчийн тушааснаар тус тусын төрөл зүйлийнхээ дагуу цугларсан бөгөөд энэ хууль, энэ дүрмийг ямар ч бүтээл өөрчлөх аргагүй байсан. Тэд Бүтээгчийн өөрсдөд нь тогтоож өгсөн хил хязгаарыг хэзээ ч давж зүрхлээгүй, тэгэх чадвар ч тэдэнд байгаагүй. Өнөөдрийг хүртэл тэд Бүтээгчийн тушаасан ёсоор амьдарч, өсөн үржиж, Бүтээгчийн тэдэнд тогтоож өгсөн амьдралын замнал, хууль дүрмийг чанд мөрдөж, тэдэнд өгсөн үгээр илэрхийлээгүй тушаал болон тэнгэрлэг зарлиг, зааврыг нь ухамсарлан дагасан юм. Тэд өөрсдийн тусгай аргаар Бүтээгчтэй ярилцаж, Бүтээгчийн санаа зорилгыг ойлгож эхэлсэн бөгөөд Түүний тушаалыг дуулгавартай дагасан юм. Бүтээгчийн эрх мэдлийг хэн ч, хэзээ ч зөрчиж байгаагүй бөгөөд тэднийг захирах дээд эрх, тушаал нь Түүний бодол дотор хэрэгждэг байсан; нэг ч үг хэлдэггүй байсан боловч Бүтээгчийн цор ганц эрх мэдэл хүн төрөлхтнөөс ялгаатай, хэл яриа эзэмшээгүй бүх зүйлийг аниргүйд хянадаг байсан. Эрх мэдлээ ийм онцгой байдлаар хэрэгжүүлсэн нь хүнд Бүтээгчийн цор ганц эрх мэдлийн талаар шинэ мэдлэг олгож, шинэ тайллыг нээж өгсөн юм. Энэ шинэ өдөр Бүтээгч эрх мэдлээ хэрэгжүүлснээрээ Өөрийн цорын ганц чанарыг дахин нэгэнтээ харуулсан гэдгийг энд Би та нарт хэлэх ёстой.
Одоо бичвэрийн энэ эшлэлийн сүүлийн өгүүлбэрийг харцгаая: “Бурханыг харахад энэ нь сайн байлаа.” Энэ нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ? Энэ үгэнд Бурханы сэтгэл санааны байдал багтсан байдаг. Өөрийн үгээс улбаалан бүтээсэн бүх зүйл нь бий болж, бат зогсож, аажмаар өөрчлөгдөж эхлэхийг Бурхан харсан. Энэ үед Бурхан үгээрээ бүтээсэн янз бүрийн зүйлдээ, гүйцэлдүүлсэн олон янзын үйлдэлдээ сэтгэл хангалуун байсан уу? “Бурханыг харахад энэ нь сайн байлаа” гэдэг нь үүний хариулт юм. Та нар эндээс юу харж байна вэ? “Бурханыг харахад энэ нь сайн байлаа” гэдэг нь юуг төлөөлж байна вэ? Энэ юуг бэлгэдэж байна вэ? Энэ нь, төлөвлөж тушаасан зүйлээ биелүүлж, хүрэх гэж зорьсон зорилгодоо хүрэх хүч чадал, мэргэн ухаан Бурханд байсан гэсэн үг юм. Бурхан ажил бүрээ гүйцэлдүүлчхээд харамссан уу? Хариулт нь мөн л “Бурханыг харахад энэ нь сайн байлаа” гэдэг юм. Өөрөөр хэлбэл, Тэр харамсаагүйгээр үл барам, харин ч сэтгэл хангалуун байсан. Тэр харамсаагүй гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь, Бурханы төлөвлөгөө бол төгс, мөн хүч чадал, мэргэн ухаан нь төгс бөгөөд Түүний эрх мэдэл л тийм төгс байдлыг биелүүлж чадах цорын ганц эх сурвалж гэсэн үг юм. Хүн ямар нэг зүйлийг биелүүлэх үедээ Бурханы адилаар тэр нь сайн байлаа гэж хэлж болох уу? Хүний хийдэг бүх зүйл төгс болж чаддаг уу? Хүн аливаа зүйлийг бүрмөсөн гүйцэлдүүлж чаддаг уу? “Төгс зүйл гэж үгүй, харин илүү дээр зүйл л гэж байдаг” гэж хүмүүс хэлдэгчлэн хүний хийдэг юу ч төгс болж чаддаггүй. Хийсэн, биелүүлсэн бүхэн нь сайн байсныг Бурхан харах үед Бурханы бүтээсэн бүхэн Түүний үгээр болсон, өөрөөр хэлбэл, “Бурханыг харахад энэ нь сайн байх” үед Түүний бүтээсэн бүхэн тогтсон хэлбэр дүрсээ олж, өөрсдийн төрлөөр ангилагдан, эцсийн тогтсон орон байр, хэрэгцээ болон чиг үүрэг нь өгөгдсөн гэсэн үг юм. Түүнчлэн, тэдний бүх зүйлийн дунд гүйцэтгэх үүрэг болон бүх зүйлийг удирдах Бурханы удирдлагын үеэр туулах ёстой аян зам нь Бурханаар аль хэдийн урьдчилан тогтоогдсон бөгөөд үүрд хувиршгүй юм. Бүтээгчийн бүх зүйлд өгсөн тэнгэрлэг хууль энэ байлаа.
“Бурханыг харахад энэ нь сайн байлаа” хэмээх энэхүү энгийн бөгөөд дутуу үнэлэгдсэн, ихэвчлэн үл ойшоогддог үг нь Бурханаас бүх бүтээлд өгсөн тэнгэрлэг хууль, тэнгэрлэг зарлиг юм. Энэ үг нь Бүтээгчийн эрх мэдлийн илүү бодитой, илүү гүн гүнзгий өөр нэгэн биелэл юм. Бүтээгч үгээрээ дамжуулан олж авах гэж зорьсон бүхнээ олж авч, хүрэх гэж зорьсон бүхэндээ хүрч чадсанаар зогсохгүй бүтээсэн бүхнээ гартаа хянаж, Өөрийн эрх мэдэл дор захирч чадсан, цаашлаад энэ бүхэн нь дэг журамтай, тогтмол байсан. Бүх зүйл Түүний үгээр өсөн үржиж, оршин тогтнож, устаж үгүй болсон төдийгүй Түүний эрх мэдлийн хүчинд тэд Түүний тогтоосон хуулийн дунд оршин тогтносон бөгөөд үүнээс ангид ямар ч зүйл байгаагүй юм! Энэ хууль нь “Бурханыг харахад энэ нь сайн байх” яг тэр мөчид эхэлсэн бөгөөд Бүтээгчийн хүчингүй болгох өдөр хүртэл Бурханы удирдлагын төлөвлөгөөний төлөө оршин тогтнож, үргэлжилж, чиг үүргээ гүйцэтгэх болно! Бүтээгчийн цор ганц эрх мэдэл нь бүх зүйлийг бүтээж, бүх зүйлд бий болохыг тушаах чадвараар нь илрээд зогсохгүй, бүх зүйлийг удирдаж захирах, бүх зүйлд амийн эрч хүчийг хайрлах, цаашлаад төлөвлөгөөнийхөө дагуу бүтээх бүх зүйлээ Өөрийн бүтээсэн дэлхийд төгс хэлбэр, төгс амийн бүтэц, төгс үүрэгтэйгээр эцэслэн гарч ирж, оршин тогтноход хүргэх Түүний чадвараар илэрсэн. Энэ нь мөн Бүтээгчийн бодол ямар ч хориг хязгаарт баригддаггүй, цаг хугацаа, орон зай, газар зүйд хязгаарлагддаггүй байдлаар илэрсэн. Эрх мэдлийнх нь адилаар Бүтээгчийн цор ганц ялгамж чанар ч мөнхөөс мөнхөд үл өөрчлөгдөнө. Түүний эрх мэдэл үргэлж цор ганц ялгамж чанарынх нь төлөөлөл, бэлгэ тэмдэг байх бөгөөд Түүний эрх мэдэл ялгамж чанартай нь зэрэгцэн үүрд мөнх орших болно!
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 88
Зургаа дахь өдөр, Бүтээгчийг үгээ хэлмэгц Түүний оюун санаан дахь төрөл бүрийн амьтад ээлж дараалан гарч ирсэн
Бүх зүйлийг бүтээх Бүтээгчийн ажил таван өдөр анзаарагдалгүй үргэлжилсэн ба үүний дараа Бүтээгч бүх зүйлийг бүтээх зургаа дахь өдрөө даруй угтан авсан. Энэ өдөр нь өөр нэг шинэ эхлэл, бас нэгэн ер бусын өдөр байсан юм. Тэгвэл энэ шинэ өдөр ирэхийн өмнө Бүтээгч ямар төлөвлөгөөтэй байсан бэ? Ямар шинэ бүтээлүүдийг Тэр бий болгож, бүтээх гэж байсан бэ? Сонс, тэр бол Бүтээгчийн дуу хоолой юм…
“Бурхан: ‘Газар дэлхий амьтдыг төрөл төрлөөр нь бий болгож, мал амьтан, мөлхөгчид, зэрлэг араатан амьтдыг төрөл төрлөөр нь бий болгог’ гэсэнд тэр нь ёсоор болов. Дараа нь газрын араатан амьтад төрөл төрлөөрөө бүтээгдэж, мал адгуус, газар дээр мөлхдөг хорхой шавж төрөл төрлөөрөө бүтээгдэв. Бурханыг харахад энэ нь сайн байлаа” (Эхлэл 1:24–25). Үүнд ямар амьтад багтаж байна вэ? Бичвэрт: төрөл бүрийн мал амьтан, хорхой шавж болон газрын зэрлэг амьтад гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, энэ өдөр газар дээр бүх төрлийн амьтад бий болоод зогсохгүй, тэдгээр нь бүгд төрөл төрлөөрөө ангилагдсан ба бас “Бурханыг харахад энэ нь сайн байлаа.”
Бүтээгч өмнөх таван өдрийнхтэйгөө адил өнгөөр ярьж, Өөрийн хүссэн амьтдыг төрөхийг тушаасан ба тэдгээр нь газар дээр төрөл төрлөөрөө гарч ирсэн. Бүтээгч эрх мэдлээ хэрэгжүүлэх үед Түүний хэлсэн ямар ч үг талаар болдоггүй учир зургаа дахь өдөр Түүний бүтээхээр зорьсон амьтан бүр заасан цагт гарч ирсэн юм. Бүтээгчийг “Газар дэлхий амьтдыг төрөл төрлөөр нь бий болгог” хэмээн хэлэхэд, газар дэлхий тэр дороо амьдралаар дүүрч, газар дээр бүх төрлийн амьтдын амьсгал гэнэт гарч иржээ… Зүлэгт ногоон атар талд тарган үхрүүд сүүлээ шарван ар араасаа гарч ирж, хоньд майлан сүрэглэн бэлчиж, морьд янцгаан давхилдаж эхэлсэн юм… Анир чимээгүй уудам ногоон тал тэр дороо амьдралаар бялхжээ… Эдгээр янз бүрийн мал амьтан гарч ирсэн нь тогтуун хээр тал дээрх үзэсгэлэнт дүр зураг байсан бөгөөд хязгааргүй эрч хүчийг авчирсан юм… Эдгээр нь хээр талын хань, хээр талын эзэн болж, бүгд бие биеэсээ харилцан хамааралтай байна; мөн тэд хээр талын хамгаалагч, сахиул нь болох бөгөөд хээр тал ч тэдний байнгын нутаг болж, тэднийг хэрэгтэй бүхнээр хангаж, оршихуйг нь мөнхөд тэжээн тэтгэх эх үүсвэр нь байх болно…
Эдгээр төрөл бүрийн мал амьтан Бүтээгчийн үгээр бий болсон тэр өдөр үй олон шавж хорхой бас ар араасаа гарч ирсэн. Тэд бүх бүтээлийн дундаас хамгийн жижигхэн амьтад байсан боловч амийн хүч нь мөн л Бүтээгчийн гайхамшигт бүтээл байсан бөгөөд хэт оройтож ирээгүй билээ… Зарим нь жаахан далавчаа дэвж байхад, өөр нэг нь аажмаар мөлхөж байсан; зарим нь дэвхэрч, харайж, нөгөө нь найган ганхаж байлаа; зарим нь урагш шаламгай хөдөлж байхад бусад нь хурднаар ухарч байв; зарим нь хажуу тийш хөдөлж байхад, өөр бусад нь өндөр нам үсэрч байв… Бүгд гэр орноо олох гэж чармайн, завгүй байлаа: Зарим нь өвс рүү шурган орж, зарим нь газар нүхлэхээр зүтгэж, нөгөө хэсэг нь мод руу нисэж, ой шугуйд бүгжээ… Тэд хэдийгээр жижиг ч гэсэн гэдэс хоосон байхын зовлон амсахыг хүсээгүй бөгөөд амьдрах газраа олсныхоо дараа идэх хоол хүнсээ эрж хайхаар яарчээ. Зарим нь зөөлөн навч идэх гэж өвсөнд авирч, зарим нь амаараа дүүрэн шороо үмхэж залгин ходоод руугаа оруулж, тун их дуршил, тааламжтайгаар иджээ (тэдний хувьд шороо хүртэл амттай зоог юм); зарим нь ойд бүгсэн боловч гялалзсан хар ногоон навчны шүүс нь шимтэй хоол болж байсан тул тэд амрах гэж зогссонгүй… Цадсаныхаа дараа ч гэсэн шавжууд хөдөлгөөнөө зогсоогоогүй юм; тэд хэдийгээр биеэр жижиг ч гэсэн асар их эрч хүч, хязгааргүй тамир тэнхээтэй байсан тул бүх бүтээлээс хамгийн идэвхтэй, хамгийн хөдөлмөрч нь юм. Тэд хэзээ ч залхуурч, амрахыг эрхэмлэж байсангүй. Ходоод гэдэс нь цадангуутаа тэд ирээдүйнхээ төлөө мөн л шаргуу хөдөлмөрлөж, маргаашийнхаа төлөө, амьд үлдэхийн төлөө борви бохис хийх чөлөөгүй, яаран зүтгэж байлаа… Тэд өөрсдийгөө шавдуулж, зоригжуулахын тулд олон янзын айзам хэмнэлт эгшгийг намуухан аялж байсан. Түүнчлэн өвс ногоо, ой хөвч, хөрсний ямх бүрд баяр хөөр нэмж, өдөр бүр, жил болгоныг онцгой болгож байсан билээ… Өөрсдийн хэл болон өөрсдийн аргаар тэд газар дээрх бүх амьтанд мэдээлэл дамжуулдаг байсан. Мөн амьдралынхаа онцгой замналыг ашиглан бүх зүйл дээр ул мөрөө үлдээж тэмдэглэсэн юм… Тэд хөрс шороо, өвс ногоо, ой хөвчтэй дотно холбоотой байсан бөгөөд хөрс шороо, өвс ногоо, ой хөвчид эрч хүч, амин чанарыг авчирч, бүх амьтанд Бүтээгчийн захиас, мэндчилгээг хүргэсэн билээ…
Бүтээгчийн харц бүтээсэн бүх зүйлийнхээ дээгүүр хараа бэлчээх энэ мөчид харц нь ой хөвч, уул нурууд дээр саатаж, анхаарлаа хандууллаа. Түүнийг үгээ айлдахад, өтгөн ой шугуй болон уул нуруудад урьд өмнө гарч ирж байгаагүй амьтад гарч ирэв: Тэдгээр нь Бурханы амаар хэлэгдсэн зэрлэг амьтад байлаа. Оройтож гарч ирсэн тэд толгойгоо сэгсэрч, сүүлээ шарвацгааж, дор бүрнээ дахин давтагдашгүй зүстэй байлаа. Зарим нь үслэг арьстай, зарим нь хуягтай, зарим нь ярзайсан соёотой, бас зарим нь ярзайтал инээсэн, зарим нь урт хүзүүтэй, зарим нь оготор сүүлтэй, зарим нь догшин нүдтэй, зарим нь аймхай харцтай, зарим нь өвс идэхээр бөхийж байхад, зарим нь амандаа цустай, зарим нь хоёр хөл дээрээ дэгдэж, зарим нь дөрвөн туурайгаараа алхалж, зарим нь модны оройгоос алсын бараа ширтэж, зарим нь ой модон дотор отон хэвтэж, зарим нь амрах агуй хайж, зарим нь тал газар хөгжилдөн давхиж, зарим нь ойд гэтэж байв…; зарим нь архирч, зарим нь ульж, зарим нь хуцаж, зарим нь орилж байлаа…; зарим нь нарийн, зарим нь баргил хоолойтой, зарим нь цээлхэн, зарим нь тод уянгалаг дуутай байсан…; зарим нь догшин, зарим нь хөөрхөн, зарим нь ой гутам, зарим нь өхөөрдөм, зарим нь аймаар, зарим нь хайр татам гэнэн байсан… Тэд нэг нэгээрээ гарч ирсэн. Тэд ямар сүрлэг бөгөөд хүчирхэг, эрх чөлөөтэй, бие биеэ зүгээр л үл хайхран, нэг нэгнээ зэрвэс ч харахгүй байгааг хараач… Тэд дор бүрнээ Бүтээгчийн онцгойлон хайрласан амийг болон зэрлэг, догшин байдлаа хадгалж, ой шугуй, уул нуруудад гарч ирсэн. Бүхнийг үл ойшоогч, туйлын эзэрхэг тэднийг хэн уул нурууд, ой хөвчийн жинхэнэ эзэд болгосон бэ? Гарч ирэхийг нь Бүтээгч тушаасан мөчөөс эхлээд тэд ой мод, уул нуруудад “эзэн суусан”, учир нь Бүтээгч аль хэдийн тэдний хил хязгаарыг тогтоож, оршихуйнх нь цар хүрээг тодорхойлсон юм. Зөвхөн тэд уул нурууд, ой хөвчийн жинхэнэ эзэд байсан, ийм ч учраас тэд маш зэрлэг, дээрэнгүй байсан юм. Тэднийг “зэрлэг амьтан” хэмээн нэрийдсэн нь ердөө л тэд бүх бүтээлүүдээс үнэхээр зэрлэг, догшин, номхоршгүй байсанд оршино. Тэднийг гаршуулж болдоггүй тул өсгөж үржүүлж болдоггүй, тэд хүн төрөлхтөнтэй эв найртай амьдарч, хүн төрөлхтний төлөө хөдөлмөрлөж чаддаггүй байсан. Тэднийг өсгөж үржүүлж болдоггүй байсан учраас тэд хүн төрөлхтний төлөө ажиллаж чадаагүй бөгөөд хүн төрөлхтнөөс хол амьдрах ёстой болж, хүн тэдэнд ойртож чаддаггүй байсан. Нэгэнт тэд хүн төрөлхтнөөс хол амьдарч, хүмүүс тэдэнд ойртож чаддаггүй байсан учраас Бүтээгчийн хайрласан үүрэг буюу уул нурууд, ой хөвчийг манах үүргээ биелүүлж чадсан. Тэдний зэрлэг байдал уул нуруудыг хамгаалж, ой хөвчийг манаж байсан бөгөөд энэ нь тэдний оршин тогтнол, үржлийн хамгийн сайн хамгаалалт, баталгаа байсан. Үүний зэрэгцээ тэдний зэрлэг байдал нь бүх зүйлийн дундах тэнцвэрийг хадгалж, баталгаажуулсан. Тэд ирсэн нь уул нурууд, ой хөвчид тусламж дэмжлэг, түшиг тулгуур авчирсан; тэд ирсэн нь онгон зэлүүд уул нурууд, ой хөвчийг хязгааргүй их эрч хүч, амин чанараар сэлбэсэн. Энэ үеэс хойш уул нурууд болон ой хөвч тэдний байнгын нутаг болсон бөгөөд уул нурууд болон ой хөвч тэдний төлөө бий болж, оршиж буй тул тэд гэр орноо хэзээ ч алдахгүй болсон; зэрлэг амьтад үүргээ биелүүлж, уул нурууд болон ой хөвчийг сахин хамгаалахын тулд чадах бүхнээ хийдэг. Түүнчлэн газар нутгаа хадгалж үлдэхийн тулд зэрлэг амьтад ч гэсэн Бүтээгчийн сургамжийг чанд сахисан бөгөөд Бүтээгчийн байгуулсан бүх зүйлийн тэнцвэрийг хадгалж, Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадлыг харуулахын тулд араатны уг чанараа цаашид ашигласаар байх болно!
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 89
Бүтээгчийн эрх мэдлийн дор бүх зүйл төгс байдаг
Жигүүртэн шувууд, загас жараахай, мод, цэцэг гэх мэт хөдөлдөг болон хөдөлдөггүй зүйлс, мөн зургаа дахь өдөр бүтээсэн мал амьтан, хорхой шавж, зэрлэг амьтад зэрэг Бурханы бүтээсэн бүх зүйл—Бурханы хувьд бүгд сайн байсан төдийгүй Бурханы нүдээр эдгээр зүйл төлөвлөгөөнийх нь дагуу бүгд төгс байдлын оргилд хүрч, Бурханы хүрэх гэсэн стандартад хүрсэн юм. Бүтээгч хийхээр зорьсон ажлаа Өөрийн төлөвлөгөөний дагуу алхам алхмаар хийсэн. Түүний бүтээхээр зорьсон зүйлс ар араасаа бий болсон бөгөөд тус бүрийнх нь илрэлт Бүтээгчийн эрх мэдлийн тусгал, биелэл байсан, эдгээр биеллээс үүдэн бүх бүтээл, Бүтээгчийн нигүүлсэл, хангалтад өөрийн эрхгүй талархаж байв. Бурханы гайхамшигт үйл хэргийн улмаас энэ дэлхий ертөнц хэсэг хэсгээрээ Бурханы бүтээсэн бүх зүйлээр дүүрч, эмх замбараагүй, харанхуй байснаа цэвэр тунгалаг, гэрэл гэгээтэй болж, үхсэн мэт анир чимээгүй байснаа хөл хөдөлгөөнтэй, хязгааргүй эрч хүчтэй болж өөрчлөгдсөн юм. Томоос жижиг, жижгээс бичил хүртэлх бүтээгдсэн бүх зүйл дундаас Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадлаар бүтээгдээгүй нэг ч зүйл байгаагүй ба бүтээл бүрийн оршин тогтнолд цорын ганц, төрөлх хэрэгцээ, үнэ цэн байв. Хэлбэр, бүтэц дэх ялгаанаасаа үл хамааран тэд Бүтээгчээр л бүтээгдсэн бол Бүтээгчийн эрх мэдэл дор оршин тогтноно. Заримдаа хүмүүс үзэшгүй муухай шавж хараад, “Энэ шавж үнэхээр муухай юм, ийм муухай зүйлийг Бурхан бүтээсэн байх учиргүй—Тэр ийм муухай зүйл бүтээнэ гэж байхгүй” гэж хэлнэ. Ямар мунхаг бодол вэ! Тэд “Энэ шавж маш муухай ч гэсэн Бурхан бүтээсэн болохоор өөрийн гэсэн өвөрмөц зорилготой л байх ёстой” гэж хэлэх ёстой. Бурхан бодохдоо бүтээсэн төрөл бүрийн амьд зүйлдээ бүхий л янзын дүр төрх, бүх төрлийн чиг үүрэг болон хэрэглээг өгөхөөр зорьсон тул Бурханы бүтээсэн зүйлсээс аль нь ч нэг хэвд цутгагдаагүй. Тэдний гадна талаас эхлээд дотоод бүтэц нь, амьдрах зуршлаас нь эхлээд оршин суудаг газар нутаг нь—дор бүрнээ өөр өөр байдаг. Үхэр нь үхрийн дүр төрхтэй, илжиг нь илжигний дүр төрхтэй, буга нь бугын төрхтэй, заан нь зааны төрхтэй байдаг. Аль нь хамгийн үзэсгэлэнтэй, аль нь хамгийн үзэшгүй муухай гэдгийг чи хэлж чадах уу? Аль нь хамгийн хэрэгтэй, алиных нь оршин тогтнол хамгийн хэрэгцээгүй гэдгийг чи хэлж чадах уу? Зарим хүнд зааны харагдах байдал таалагддаг боловч талбайд үр суулгахдаа хэн ч зааныг ашигладаггүй; бүх зүйлийн дотроос хамгийн сүрлэг дүр төрхтэй болохоор нь зарим хүн арслан, барын харагдах байдалд дуртай байдаг хэдий ч чи тэднийг гэрийн тэжээвэр амьтан болгож чадах уу? Товчхондоо, бүх зүйлийн тухайд хүмүүс Бүтээгчийн эрх мэдлийг дагах ёстой, өөрөөр хэлбэл, бүх зүйлд оноосон Бүтээгчийн хуулийг дагах ёстой; энэ бол хамгийн ухаалаг хандлага юм. Бүтээгчийн анхдагч санаа зорилгыг хайж, үүнд дуулгавартай байх хандлага нь л Бүтээгчийн эрх мэдлийг үнэхээр хүлээн зөвшөөрч, бат итгэж буй явдал билээ. Бурханд энэ нь сайн байсан учраас үүнээс өө хайх ямар шалтгаан хүнд байгаа юм бэ?
Тиймээс Бүтээгчийн эрх мэдэл дор байгаа бүх зүйл Бүтээгчийн дээд эрхийн төлөө шинэ найрал хөгжмийг тоглож, Түүний шинэ өдрийн ажлын гайхалтай удиртгалыг эхлүүлэх ба энэ мөчид Бүтээгч мөн удирдлагын ажлынхаа шинэ хуудсыг нээх болно! Бүтээгчийн тогтоосон хаврын нахиалж, зуны боловсорч, намрын ургац хурааж, өвлийн нөөцлөх тухай хуулийн дагуу бүх зүйл Бүтээгчийн удирдлагын төлөвлөгөөтэй хамт цуурайтаж, өөрсдийн шинэ өдөр, шинэ эхлэл болон амьдралын шинэ замналыг угтаж, Бүтээгчийн эрх мэдлийн дээд эрхэн дор өдөр бүрийг угтахын тулд эцэс төгсгөлгүйгээр үе залгамжлан үржих болно…
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 90
Бүтээгдсэн болон бүтээгдээгүй зүйлсийн юу ч Бүтээгчийн ялгамж чанарыг орлож чадахгүй
Бүх зүйлийг бүтээж эхэлснээс хойш Бурханы хүч чадал илэрхийлэгдэж, илчлэгдэж эхэлсэн, учир нь Бурхан бүх зүйлийг бүтээхдээ үг ашигласан. Тэр тэднийг ямар байдлаар, яагаад бүтээсэн нь хамаагүй, бүх зүйл Бурханы үгийн ачаар бий болж, бат зогсож, оршин тогтносон бөгөөд энэ бол Бүтээгчийн цорын ганц эрх мэдэл юм. Хүн төрөлхтөн дэлхий дээр гарч ирэхээс өмнөх хугацаанд Бүтээгч, хүн төрөлхтний төлөө бүх зүйлийг бүтээхийн тулд хүч чадал, эрх мэдлээ хэрэглэж, хүн төрөлхтөнд тохирох амьдралын орчныг бэлтгэхийн тулд цор ганц арга барилаа ашигласан. Түүний хийсэн бүхэн удалгүй амьсгалыг нь хүлээн авах хүн төрөлхтөнд зориулсан бэлтгэл байв. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтнийг бүтээхээс өмнөх хугацаанд Бурханы эрх мэдэл тэнгэр, гэрэл, тэнгис далай, хуурай газар зэрэг агуу том зүйлс болон ан амьтан, жигүүртэн шувууд, бүх төрлийн шавж, бичил биетэн, тэр дундаа хүний нүдэнд харагдахгүй олон янзын нян гэх мэт өчүүхэн жижиг зүйлс зэрэг хүн төрөлхтнөөс бусад бүх бүтээл дээр илэрсэн юм. Бүтээгчийн үгээр амьд үлддэггүй юу ч үгүй, Бүтээгчийн үгээр өсөж үрждэггүй юу ч байхгүй, мөн Бүтээгчийн үгийн захиралт дор амьдардаггүй юу ч үгүй. Тэд Бүтээгчийн амьсгалыг хүлээн аваагүй ч гэсэн өөр өөр хэлбэр дүрс, бүтцээрээ Бүтээгчийн өөрсдөд нь хайрласан амийн эрч хүчийг харуулж байсан; тэд хүн төрөлхтөнд өгсөнтэй нь адил ярих чадварыг Бүтээгчээс хүлээн аваагүй боловч Бүтээгчийн хайрласан хүний хэлээс ялгаатайгаар амийг илэрхийлэх аргыг дор бүрнээ хүлээн авсан байв. Бүтээгчийн эрх мэдэл илэрхий хөдөлгөөнгүй материаллаг зүйлсэд амийн эрч хүчийг өгдөг, тиймээс тэд хэзээ ч алга болдоггүй, түүнчлэн бүх амьд зүйлд үржиж олшрох зөн мэдрэмж өгдөг, тиймээс тэд хэзээ ч устдаггүй, ийнхүү тэд Бүтээгчийн олгосон оршин тогтнох хууль, зарчмыг үеэс үед уламжлах болно. Бүтээгч эрх мэдлээ хэрэгжүүлдэг байдал нь макро эсвэл микро үзэл бодлыг хатуу чанд баримталдаггүй бөгөөд энэ нь ямар ч хэлбэрээр хязгаарлагддаггүй; Тэр орчлон ертөнцийн үйл ажиллагааг захирч, мөн бүх зүйлийн амьдрал, үхлийг захирч чадах ба цаашлаад Өөртөө үйлчлүүлэхийн тулд бүх зүйлийг удирдан жолоодож чаддаг; Тэр уул нурууд, гол нуурын бүх ажиллагааг зохицуулж, тэдгээрийн доторх бүх зүйлийг захирч чаддаг, түүнчлэн бүх зүйлийг хэрэгтэй зүйлээр нь хангаж чаддаг. Энэ бол хүн төрөлхтнөөс бусад бүх зүйлийн дунд илэрсэн Бүтээгчийн цорын ганц эрх мэдэл юм. Энэ нь нэг амьдралын туршид л илэрдэггүй, энэ хэзээ ч зогсож, амрахгүй бөгөөд ямар ч хүн болон зүйл өөрчилж, сэвтээж чадахгүй, бас ямар ч хүн, зүйл нэмж, хорогдуулж чадахгүй—учир нь Бүтээгчийн ялгамж чанарыг хэн ч орлож чадахгүй, тиймээс Бүтээгчийн эрх мэдлийг ямар ч бүтээгдсэн зүйл орлож чадахгүй ба ямар ч бүтээгдээгүй зүйл үүнд хүрэх аргагүй юм. Жишээ нь, Бурханы элч, тэнгэрэлч нарыг авч үзье. Тэд Бүтээгчийн эрх мэдлийг эзэмших нь бүү хэл Бурханы хүч чадлыг ч эзэмшдэггүй. Тэдэнд Бурханы хүч чадал, эрх мэдэл байдаггүйн шалтгаан бол тэд Бүтээгчийн мөн чанарыг эзэмшдэггүйгээс нь үүдэлтэй. Бурханы элчүүд болон тэнгэрэлчүүд гэх зэрэг бүтээгдээгүй зүйлс хэдийгээр Бурханы өмнөөс зарим зүйлийг хийж чадах боловч Бурханыг төлөөлж чадахгүй. Тэд хүний эзэмшдэггүй зарим нэг хүч чадлыг эзэмшдэг ч гэсэн Бурханы эрх мэдлийг эзэмшдэггүй, тэд бүх зүйлийг бүтээх, бүх зүйлийг удирдах, бүх зүйлийг захирах Бурханы эрх мэдлийг эзэмшдэггүй. Иймээс Бурханы цор ганц байдлыг бүтээгдээгүй ямар ч зүйл орлож чадахгүй, үүний адилаар Бурханы эрх мэдэл, хүч чадлыг ч бүтээгдээгүй ямар ч зүйл орлож чадахгүй. Бурханы хэн нэг элч бүх зүйлийг бүтээсэн гэж чи Библиэс харсан уу? Бүх зүйлийг бүтээхийн тулд Бурхан яагаад Өөрийн элчүүд, эсвэл тэнгэрэлчүүдийг илгээгээгүй вэ? Тэд Бурханы эрх мэдлийг эзэмшдэггүй байсан учраас Бурханы эрх мэдлийг хэрэгжүүлэх чадваргүй байсан. Бүх бүтээлийн адилаар тэд бүгд Бүтээгчийн дээд эрх, Бүтээгчийн эрх мэдэл дор байдаг ба иймээс Бүтээгч мөн л тэдний Бурхан, тэдний Захирагч билээ. Сурвалжит ч бай, дорд ч бай, хүч чадал нь их ч бай, бага ч бай хамаагүй, тэд бүгдийн дотроос Бүтээгчийн эрх мэдлийг даван гарах нэг ч зүйл байхгүй, иймд тэдний дотроос нэг нь ч Бүтээгчийн ялгамж чанарыг орлож чадахгүй. Тэд хэзээ ч Бурхан гэж нэрлэгдэхгүй ба хэзээ ч Бүтээгч болж чадахгүй. Энэ бол хувиршгүй үнэн агаад бодит баримт юм!
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 91
Хүнтэй гэрээ байгуулахын тулд Бурхан Өөрийн үгийг ашигласан
Эхлэл 9:11–13 Би та нартай гэрээ байгуулах ба мах цустай бүхнийг дахиж үерийн усаар устгахгүй; газар дэлхийг сүйрүүлэх үер дахиад болохгүй. Тэгээд Бурхан: “Миний та нартай болон та нартай хамт байгаа амьд амьтан болгонтой үеийн үед хийх гэрээний тэмдэг нь энэ: Би үүлэнд солонго татуулах ба энэ нь дэлхий бид хоёрын хоорондын гэрээний тэмдэг байх болно” гэв.
Бүх зүйлийг бүтээснийх нь дараа Бүтээгчийн эрх мэдэл солонгон гэрээнд дахин нэг удаа батлагдаж, харагдсан юм
Бүтээгчийн эрх мэдэл нь бүх бүтээлийн дунд хэзээд харагдаж, хэрэгждэг ба Тэр бүх зүйлийн хувь заяаг захираад зогсохгүй, өөр өөр амийн бүтцийг эзэмшиж, өөр өөр амийн хэлбэртэйгээр оршдог, Өөрийн гараар бүтээсэн онцгой бүтээл болох хүн төрөлхтнийг захирдаг юм. Бүх зүйлийг бүтээснийхээ дараа Бүтээгч эрх мэдэл, хүч чадлаа илэрхийлэхээ зогсоогоогүй; Түүний хувьд бол бүх зүйл, бүх хүн төрөлхтний хувь заяаг захирч байсан эрх мэдэл нь Өөрийнх нь гараас хүн төрөлхтөн үнэхээр төрөх тэр үед л албан ёсоор эхэлсэн юм. Тэр хүн төрөлхтнийг удирдаж, захирахаар зорьсон, Тэр хүн төрөлхтнийг аварч, үнэхээр олж авч, бүх зүйлийг захирч чадах хүн төрөлхтнийг олж авахаар зорьсон бөгөөд ийм хүн төрөлхтнийг эрх мэдлийнхээ дор амьдруулж, эрх мэдлийг нь мэддэг, дуулгавартай дагадаг болгохоор зорьсон юм. Тиймээс Бурхан Өөрийн үгийг ашиглан хүмүүсийн дунд эрх мэдлээ албан ёсоор илэрхийлж, үгээ биелүүлэхийн тулд эрх мэдлээ ашиглаж эхэлсэн. Мэдээж, энэ үйл явцад Бурханы эрх мэдэл бүхий л газарт харагдсан; гэхдээ Би ердөө л тодорхой, олонд танигдсан зарим жишээг сонгосон ба та нар эдгээрээс Бурханы цор ганц байдлыг ойлгон мэдэж, Бурханы цор ганц эрх мэдлийг ойлгож, мэдэж болох юм.
Эхлэл 9:11–13 дэх эшлэл болон Бурхан дэлхийг бүтээсэн тухай тэмдэглэсэн дээрх эшлэлүүдийн хооронд төстэй тал байдаг боловч ялгаатай тал бас бий. Төстэй тал нь юу вэ? Бурхан зорьсон зүйлээ хийхийн тулд үг ашигладагт төстэй тал нь оршдог бол ялгаатай тал нь энэ эшлэл Бурханы хүнтэй хийсэн яриа бөгөөд үүгээрээ хүнтэй гэрээ байгуулж, гэрээнд агуулагдсан зүйлийн тухай хүнд хэлсэн явдал юм. Энэ удаа Бурханы эрх мэдлийн хэрэгжилт нь Бурхан хүн хоёрын яриагаар дамжин биелсэн юм, өөрөөр хэлбэл, хүн төрөлхтнийг бүтээхээс өмнөх Бурханы үг нь бүтээх гэж зорьсон бүтээлүүддээ өгсөн заавар, тушаал байсан. Харин нэгэнт Бурханы үгийг сонсох хүн байсан учраас Түүний үг нь хүнтэй ярилцах яриа, мөн хүнд өгсөн сануулга, сэрэмжлүүлэг байсан төдийгүй, цаашлаад Түүний эрх мэдлийг агуулсан, бүх зүйлд хүргэсэн тушаал байсан.
Энэ эшлэлд Бурханы ямар үйлдэл тэмдэглэгдсэн бэ? Үүнд дэлхийг үерээр сүйрүүлснийхээ дараа Бурханы хүнтэй байгуулсан гэрээг тэмдэглэсэн бөгөөд Бурхан энэ дэлхийд дахин тийм сүйрэл авчрахгүй, тиймдээ ч Бурхан тэмдэг бүтээсэн гэдгийг хүнд хэлдэг—энэ тэмдэг нь юу байсан бэ? Бичвэрт “Би үүлэнд солонго татуулах ба энэ нь дэлхий бид хоёрын хоорондын гэрээний тэмдэг байх болно” гэсэн байдаг. Эдгээр нь Бүтээгчийн анх хүн төрөлхтөнд хэлсэн үг юм. Тэр эдгээр үгийг хэлэхэд хүний нүдний өмнө солонго бий болсон бөгөөд өнөөдөр ч солонго оршсоор байгаа билээ. Бүх хүн тийм солонгыг харсан, тэгвэл солонгыг харах үедээ чи хэрхэн гарч ирдгийг нь мэддэг үү? Шинжлэх ухаан үүнийг баталж, эх үүсвэрийг нь тогтоож, эсвэл хаана байдгийг нь тодорхойлж чадахгүй. Учир нь солонго бол Бүтээгч болон хүний хооронд хийгдсэн гэрээний тэмдэг юм; үүнд ямар ч шинжлэх ухааны үндэслэл хэрэггүй, үүнийг хүн хийгээгүй, мөн хүн үүнийг өөрчлөх чадваргүй. Энэ нь үгээ хэлснийх нь дараах Бүтээгчийн эрх мэдлийн үргэлжлэл юм. Хүнтэй байгуулсан Өөрийн гэрээ болон Өөрийн амлалтыг биелүүлэхийн тулд Бүтээгч Өөрийн гэсэн онцгой аргыг ашигласан, иймээс Өөрийн байгуулсан гэрээний тэмдэг болгон солонгыг ашигласан, энэ нь Бүтээгчийн хувьд ч, эсвэл бүтээгдсэн хүн төрөлхтний хувьд ч үүрд мөнх хувиршгүй үлдэх тэнгэрийн зарлиг, хууль билээ. Гэсэн ч энэ хувиршгүй хууль нь бүх зүйлийг бүтээсний дараах Бүтээгчийн эрх мэдлийн өөр нэг жинхэнэ илрэл юм гэдгийг хэлэх ёстой бөгөөд Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадал нь хязгааргүй гэдгийг хэлэх ёстой; солонгыг тэмдэг болгон хэрэглэсэн нь Бүтээгчийн эрх мэдлийн үргэлжлэл болон өргөжилт юм. Энэ нь Бурханы үгээ ашиглан хийсэн өөр нэгэн үйл байсан бөгөөд үг ашиглан хүнтэй байгуулсан гэрээнийх нь тэмдэг байв. Тэр юу хийхээр шийдсэнээ болон үүнийг ямар байдлаар хэрэгжүүлж, биелүүлэх тухайгаа хүнд хэлсэн бөгөөд ийм маягаар Бурханы амнаас гарсан үгийн дагуу энэ нь биелсэн. Зөвхөн Бурхан л ийм хүч чадлыг эзэмшдэг ба Тэр эдгээр үгийг хэлснээс хойш хэдэн мянган жилийн дараа, өнөөдөр ч хүмүүс Бурханы амаар хэлэгдсэн солонгыг харж чадна. Бурханы айлдсан тэдгээр үгийн ачаар энэ зүйл өнөөдрийг хүртэл хувирч, өөрчлөгдөлгүй үлдсэн. Хэн ч энэ солонгыг алга болгож чадахгүй, хэн ч үүний хуулийг өөрчилж чадахгүй бөгөөд энэ нь гагцхүү Бурханы үгийн төлөө оршдог. Үүнийг л Бурханы эрх мэдэл гээд байгаа юм. “Бурхан үгэндээ хүрдэг бөгөөд Түүний үг биелнэ, тэгээд биелсэн зүйл нь үүрд мөнх үргэлжлэх болно.” Ийм үг энд тодорхой харагддаг бөгөөд энэ нь Бурханы эрх мэдэл, хүч чадлын тодорхой тэмдэг, шинж чанар юм. Ийм тэмдэг, шинж чанар ямар ч бүтээгдсэн зүйлд байдаггүй, тэдний алинаас ч харагддаггүй, бүтээгдээгүй ямар ч зүйлээс ч харагддаггүй. Энэ нь зөвхөн цор ганц Бурханд харьяалагддаг ба гагцхүү Бурханы эзэмшдэг ялгамж чанар, мөн чанарыг бүтээлүүдийнхээс ялгадаг. Үүний зэрэгцээ энэ нь бас, Бурханаас Өөрөөс нь өөр, бүтээгдсэн юм уу бүтээгдээгүй ямар ч зүйлсийн хэзээ ч даван гарч чадахааргүй тэмдэг болон шинж чанар юм.
Бурхан хүнтэй гэрээ байгуулсан нь асар чухал үйл явдал байсан. Тэр үүгээр дамжуулан хүнд нэг баримтыг болон Өөрийн хүслийг хэлсэн юм. Бурхан энэ зорилгодоо хүрэхийн тулд өвөрмөц арга барил хэрэглэж, хүнтэй гэрээ байгуулахад онцгой тэмдэг ашигласан ба энэ тэмдэг нь Түүний хүнтэй байгуулсан гэрээний амлалт байлаа. Тэгвэл, энэ гэрээг байгуулсан нь агуу үйл явдал байсан уу? Яг хэр агуу байсан бэ? Үүнд л энэ гэрээний маш онцгой чанар оршдог юм: Энэ нь хоёр хүн, хоёр бүлэг, хоёр улсын хооронд байгуулсан гэрээ бус, харин Бүтээгч, бүх хүн төрөлхтний хооронд байгуулсан гэрээ бөгөөд Бүтээгч бүх зүйлийг эцэслэх хүртэл хүчинтэй хэвээр байх болно. Энэ гэрээг хэрэгжүүлэгч нь Бүтээгч, үүнийг сахиулагч нь ч бас Бүтээгч юм. Товчхондоо бол, хүн төрөлхтөнтэй байгуулсан солонгон гэрээ нь бүхэлдээ Бүтээгч, хүн төрөлхтний хоорондын ярианы дагуу хэрэгжиж, биелсэн бөгөөд өнөөдрийг хүртэл энэ хэвээр байж ирсэн. Бүтээлүүд Бүтээгчийн эрх мэдэлд захирагдаж, дуулгавартай байж, итгэж, ойлгож, нүдээр үзэж, магтахаас өөр юу хийж чадах билээ? Учир нь цорын ганц Бурхан л ганцаараа тийм гэрээ байгуулах хүч чадлыг эзэмшдэг. Ахин дахин солонго татах нь хүн төрөлхтөнд зарлал тунхаглаж буй хэрэг бөгөөд энэ нь хүний анхаарлыг Бүтээгч болон хүн төрөлхтөн хоорондын гэрээнд хандуулдаг. Бүтээгч болон хүн төрөлхтний хоорондох гэрээний тогтмол илрэл болж хүн төрөлхтөнд харагддаг зүйл нь солонго бус, уг гэрээ ч бус, харин Бүтээгчийн хувиршгүй эрх мэдэл билээ. Ахин дахин солонго гарч ирэх нь Бүтээгчийн нуугдмал газар дахь агуу, гайхалтай үйл хэргийг илэрхийлдгийн зэрэгцээ хэзээ ч бөхөхгүй, хэзээ ч өөрчлөгдөхгүй Бүтээгчийн эрх мэдлийн амин чухал тусгал болдог. Энэ нь Бүтээгчийн цорын ганц эрх мэдлийн өөр нэг талын илрэл биш гэж үү?
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 92
Бурханы ерөөлүүд
Эхлэл 17:4–6 Харагтун, Миний хувьд чамтай гэрээ байгуулж, чи олон үндэстний эцэг болно. Үүнээс хойш чамайг Абрам гэж нэрлэхгүй, харин Абрахам гэх болно; учир нь Би чамайг олон үндэстний эцэг болгосон. Би чамайг өнөр өтгөн болгож, чамаас үндэстнүүдийг бий болгох бөгөөд хаад чамаас гарах болно.
Эхлэл 18:18–19 Абрахам гарцаагүй агуу, хүчирхэг үндэстэн болж, газар дэлхийн бүх үндэстэн түүгээр ерөөгдөнө. Учир нь өөрийнх нь араас үнэн зөв, шударгыг үйлдэж, Еховагийн замыг сахихыг тэр хүүхдүүд болон гэр бүлийнхэндээ тушаана гэдгийг Би мэддэг; ингэснээр Абрахамд амласан зүйлээ Ехова биелүүлж болох юм.
Эхлэл 22:16–18 Ехова: “Чи энэ зүйлийг хийж, цорын ганц хүүгээ харамлаагүй учраас Би Өөртөө тангараглаж байна: Би чамайг ерөөж, чиний үр удмыг тэнгэрийн од, далайн эрэг дээрх элс шиг олшруулна; чиний үр удам дайснуудынхаа үүд хаалгыг эзэгнэнэ; чи Миний дуу хоолойг дуулгавартай дагасан учир үр удмаар чинь газар дэлхийн бүх үндэстэн ерөөгдөнө” гэлээ.
Иов 42:12 Иймээс Ехова Иовын сүүлчийн өдрүүдийг эхэн үеэс нь илүүгээр ерөөжээ: учир нь тэр арван дөрвөн мянган хонь, зургаан мянган тэмээ, нэг мянган буулгат хос шар, мөн нэг мянган эм илжигтэй байлаа.
Бүтээгчийн айлдварын өвөрмөц байдал болон шинж чанар нь Бүтээгчийн цор ганц ялгамж чанар болон эрх мэдлийн бэлгэ тэмдэг юм
Олон хүн Бурханы ерөөлийг эрж хайж, олж авахыг хүсдэг боловч эдгээр ерөөлийг хүн болгон олж авч чаддаггүй, учир нь Бурханд Өөрийн гэсэн зарчим байдаг бөгөөд Өөрийн гэх арга замаар хүмүүсийг ерөөдөг. Бурханы хүнд өгдөг амлалтууд болон хайрладаг нигүүлслийн хэмжээ нь хүний бодол, үйлдэл дээр үндэслэн хуваарилагддаг. Тэгвэл Бурханы ерөөл юу харуулдаг вэ? Хүмүүс тэндээс юу харж болох вэ? Одоохондоо, Бурхан ямар хүмүүсийг ерөөдөг тухай болон Бурхан хүнийг ерөөдөг зарчмыг хэлэлцэхээ түр хойш тавьцгаая. Үүний оронд, Бурханы эрх мэдлийг мэдэх зорилгоор, Бурханы эрх мэдлийг мэдье гэсэн өнцгөөс Бурханы хүнийг ерөөх ерөөлийг харцгаая.
Бичвэр дээрх дөрвөн эшлэл нь бүгд Бурхан хүнийг ерөөсөн тухай тэмдэглэл юм. Тэдгээр нь Абрахам, Иов зэрэг Бурханы ерөөлийг хүртэгчдийн тухай, түүнчлэн Бурхан ерөөлөө хайрласан шалтгаан болон эдгээр ерөөл юу агуулж байсан тухай нарийвчилсан дүрслэлийг харуулдаг. Бурханы айлдварын өнгө, хэв маяг, хэлсэн өнцөг, байр суурь нь ерөөл хайрладаг Нэгэн болон ийм ерөөлийг хүртэгчид нь харваас өөр ялгамж чанар, байр суурь, мөн чанартай байдаг гэдгийг үнэлэх боломжийг хүмүүст олгодог. Эдгээр айлдварын өнгө, хэв маяг, хэлсэн байр суурь нь Бүтээгчийн ялгамж чанарыг эзэмшдэг Бурханд л ганцхан байдаг. Түүнд эрх мэдэл, сүр хүч, Бүтээгчийн нэр хүнд, түүнчлэн ямар ч хүний эргэлзээг тэвчдэггүй сүр жавхлан байдаг.
Эхлээд Эхлэл 17:4–6-г харцгаая: “Харагтун, Миний хувьд чамтай гэрээ байгуулж, чи олон үндэстний эцэг болно. Үүнээс хойш чамайг Абрам гэж нэрлэхгүй, харин Абрахам гэх болно; учир нь Би чамайг олон үндэстний эцэг болгосон. Би чамайг өнөр өтгөн болгож, чамаас үндэстнүүдийг бий болгох бөгөөд хаад чамаас гарах болно.” Эдгээр үг нь Бурханы Абрахамтай байгуулсан гэрээ, түүнчлэн Абрахамд өгсөн Бурханы ерөөл байсан: Бурхан Абрахамыг үндэстнүүдийн эцэг болгож, үр удмыг нь өнөр өтгөн болгож, түүнээс үндэстнүүдийг бий болгож, хаадыг гаргах байв. Чи эдгээр үгээс Бурханы эрх мэдлийг харж байна уу? Тийм эрх мэдлийг хэрхэн харж байна вэ? Бурханы эрх мэдлийн мөн чанарын аль талыг чи харж байна вэ? Эдгээр үгийг няхуур уншвал Бурханы эрх мэдэл, ялгамж чанар нь Бурханы айлдварт тодорхой илчлэгдсэн гэдгийг олж мэдэхэд амархан. Жишээлбэл, “чамтай гэрээ байгуулж, чи … болно … Би чамайг … болгосон … Би чамайг болгох болно” гэж Бурхан хэлэх үед Бурханы ялгамж чанар, эрх мэдлийн баталгааг агуулсан “чи тэгэх болно” ба “Би тэгэх болно” гэх мэтийн хэллэг нь нэг талаараа Бүтээгчийн итгэмжит байдлын илрэл; нөгөө талаараа тэдгээр нь Бүтээгчийн ялгамж чанарыг эзэмшдэг Бурханы ашигладаг тусгай үгс—түүнчлэн уламжлалт үгсийн сангийн нэг хэсэг юм. Хэрэв хэн нэгэн хүн, өөр нэг хүний үр удам нь өнөр өтгөн болж, түүнээс үндэстнүүд бий болж, хаад гарна гэж найддагаа хэлбэл энэ нь нэг төрлийн хүсэл бөгөөд амлалт, ерөөл биш гэдэг нь эргэлзээгүй. Иймээс хүмүүс “Би чамайг ийм, тийм болгоно, чи ийм тийм болох болно…” гэж хэлж зүрхэлдэггүй, учир нь тэд ийм хүч чадал эзэмшдэггүйгээ мэднэ; энэ нь тэднээс шалтгаалдаггүй, ийм зүйл хэллээ ч гэсэн энэ нь хий хоосон, утга учиргүй, хүсэл эрмэлзлээр нь жолоодуулсан үг байх байсан. Хүслээ биелүүлж чадахгүй юм шиг санагдвал хэн ч бай, ийм сүрлэг өнгөөр ярьж зүрхэлнэ гэж үү? Хүн бүр л үр удамдаа сайн сайхныг хүсэж, чадварлаг болж, агуу амжилтад хүрээсэй гэж найддаг. Нэг нь эзэн хаан болчихвол ямар сайхан агуу хувь заяа байх сан билээ! Нэг нь захирагч болбол, ер нь нэр нөлөөтэй хүн л болж байвал мөн л сайн хэрэг! Эдгээр нь бүгд хүний хүсэл боловч хүмүүс үр удамдаа ерөөлийг л хүсдэг ба аливаа амлалтаа хэрэгжүүлж, эсвэл биелүүлж чаддаггүй. Ийм зүйлийг биелүүлэх хүч чадлыг эзэмшдэггүй гэдгээ хүн бүр зүрх сэтгэлдээ сайн мэддэг, учир нь тэдний бүх зүйл өөрсдийнх нь мэдлээс гадна байдаг байхад бусдын хувь заяаг яаж захирч чадах юм бэ? Харин Бурхан ийм үгийг хэлж чаддагийн шалтгаан гэвэл Бурхан ийм эрх мэдлийг эзэмшдэг бөгөөд хүнд өгдөг бүх амлалтаа хэрэгжүүлж, гүйцэтгэж, хүнд хайрласан бүх ерөөлөө биелүүлэх чадвартай. Хүнийг Бурхан бүтээсэн бөгөөд Бурханы хувьд хэн нэгнийг улам үржүүлэх нь хүүхдийн тоглоом төдий; хэн нэгний үр удмыг амжилтад хүргэхэд Түүний нэг үг л шаардлагатай. Тэр ийм зүйлийн төлөө хэзээ ч хөлсөө гоожтол ажиллаж, сэтгэлээ чилээж, үүнээс болж санаагаа зовоохгүй; энэ бол Бурханы жинхэнэ хүч чадал, жинхэнэ эрх мэдэл юм.
Эхлэл 18:18 дахь “Абрахам гарцаагүй агуу, хүчирхэг үндэстэн болж, газар дэлхийн бүх үндэстэн түүгээр ерөөгдөнө” гэдгийг уншсаны дараа та нар Бурханы эрх мэдлийг мэдэрч чадав уу? Бүтээгчийн ер бусын байдлыг мэдэрч чадав уу? Бүтээгчийн эрхэм дээд байдлыг мэдэрч чадав уу? Бурханы үг тодорхой байдаг. Бурхан амжилтдаа итгэсэндээ, үүнийгээ дүрслэхийн тулд ийм үг хэлдэггүй; харин тэдгээр нь Бурханы айлдварын эрх мэдлийн нотолгоо бөгөөд Бурханы үгийг хэрэгжүүлдэг тушаал юм. Энд та нарын анхаарах ёстой хоёр илэрхийлэл бий. Бурханы хэлсэн “Абрахам гарцаагүй агуу, хүчирхэг үндэстэн болж, газар дэлхийн бүх үндэстэн түүгээр ерөөгдөнө” хэмээх эдгээр үгэнд ямар нэгэн тодорхойгүй элемент байна уу? Санаа зовоох ямар нэгэн элемент байна уу? Айдсын ямар нэгэн элемент байна уу? Бурханы айлдвар дахь “гарцаагүй ингэх болно”, “тэгэх болно” гэсэн үгээс үүдэн, хүнд ялангуяа байдаг, хүнээс ихэвчлэн харагддаг эдгээр элемент нь Бүтээгчтэй хэзээ ч, ямар ч хамаатай байгаагүй юм. Бусдад сайн сайхныг хүсэхдээ хэн ч тийм үг ашиглаж зүрхлэхгүй, хэн ч ийм итгэлтэйгээр өөр нэгнийг агуу, хүчирхэг үндэстэн болгохоор ерөөж, газар дээрх бүх үндэстэн түүгээр ерөөгдөнө гэж амлаж зүрхлэхгүй. Бурханы үг хэдий чинээ тодорхой байна, ямар нэг зүйлийг төдий чинээ баталдаг—тэгвэл тэр зүйл нь юу вэ? Бурханд ийм эрх мэдэл байгаа бөгөөд Түүний эрх мэдэл эдгээр зүйлийг биелүүлж чадна, мөн эдгээрийн хэрэгжилт нь гарцаагүй юм гэдгийг энэ нь баталдаг. Бурхан Абрахамыг ерөөхдөө зүрх сэтгэлдээ өчүүхэн ч эргэлзээгүй, бүрэн итгэлтэй байсан. Цаашлаад энэ нь бүхэлдээ Түүний үгийн дагуу биелэх бөгөөд биелэлтийг нь ямар ч хүч өөрчилж, саад болж, сулруулж, үймүүлж чадахгүй юм. Юу ч тохиолдсон бай, Бурханы үгийн хэрэгжилт, биелэлтийг юу ч цуцалж, нөлөөлж чадахгүй. Энэ нь Бүтээгчийн амнаас гарсан үгийн жинхэнэ хүч бөгөөд хүний үгүйсгэлийг тэвчдэггүй Бүтээгчийн эрх мэдэл юм! Чи эдгээр үгийг уншчихаад эргэлзсээр л байна уу? Эдгээр үг Бурханы амнаас гарсан бөгөөд Бурханы үгэнд хүч чадал, сүр жавхлан, эрх мэдэл байдаг. Ийм сүр хүч, эрх мэдэл, хэрэгжих нь гарцаагүй баримтад бүтээгдсэн, бүтээгдээгүй ямар ч зүйл хүрч чадахгүй бөгөөд бүтээгдсэн, бүтээгдээгүй ямар ч зүйл үүнийг давах аргагүй. Бүтээгч л хүн төрөлхтөнтэй ийм өнгө, аялгатайгаар ярьж чадах бөгөөд Түүний амлалтууд нь хоосон үг, хий дэмий бардамнал биш, харин ямар ч хүн, зүйл, эд юмсын давах аргагүй цор ганц эрх мэдлийн илэрхийлэл юм гэдгийг баримтууд нотолсон билээ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 93
Эхлэл 17:4–6 Харагтун, Миний хувьд чамтай гэрээ байгуулж, чи олон үндэстний эцэг болно. Үүнээс хойш чамайг Абрам гэж нэрлэхгүй, харин Абрахам гэх болно; учир нь Би чамайг олон үндэстний эцэг болгосон. Би чамайг өнөр өтгөн болгож, чамаас үндэстнүүдийг бий болгох бөгөөд хаад чамаас гарах болно.
Эхлэл 18:18–19 Абрахам гарцаагүй агуу, хүчирхэг үндэстэн болж, газар дэлхийн бүх үндэстэн түүгээр ерөөгдөнө. Учир нь өөрийнх нь араас үнэн зөв, шударгыг үйлдэж, Еховагийн замыг сахихыг тэр хүүхдүүд болон гэр бүлийнхэндээ тушаана гэдгийг Би мэддэг; ингэснээр Абрахамд амласан зүйлээ Ехова биелүүлж болох юм.
Эхлэл 22:16–18 Ехова: “Чи энэ зүйлийг хийж, цорын ганц хүүгээ харамлаагүй учраас Би Өөртөө тангараглаж байна: Би чамайг ерөөж, чиний үр удмыг тэнгэрийн од, далайн эрэг дээрх элс шиг олшруулна; чиний үр удам дайснуудынхаа үүд хаалгыг эзэгнэнэ; чи Миний дуу хоолойг дуулгавартай дагасан учир үр удмаар чинь газар дэлхийн бүх үндэстэн ерөөгдөнө” гэлээ.
Иов 42:12 Иймээс Ехова Иовын сүүлчийн өдрүүдийг эхэн үеэс нь илүүгээр ерөөжээ: учир нь тэр арван дөрвөн мянган хонь, зургаан мянган тэмээ, нэг мянган буулгат хос шар, мөн нэг мянган эм илжигтэй байлаа.
Бурханы хэлсэн үг, хүний хэлсэн үг хоёрын ялгаа юу вэ? Чи Бурханы хэлсэн эдгээр үгийг уншихдаа Бурханы үгийн сүр хүч болон Бурханы эрх мэдлийг мэдэрдэг. Хүмүүс ийм үг хэлэх үед чамд ямар санагддаг вэ? Тэд туйлын биеэ тоосон, онгироо бөгөөд өөрсдийгөө гайхуулж байна гэж чамд бодогддог уу? Тэд ийм хүч чадалгүй учраас, ийм эрх мэдэл эзэмшдэггүй тул тийм зүйлсийг биелүүлэх ямар ч чадваргүй юм. Тэд амлалтдаа маш итгэлтэй байдаг нь үгэндээ хайхрамжгүй ханддагийг нь илтгэдэг. Хэн нэгэн хүн ийм үг хэлж байвал тэр гарцаагүй биеэ тоосон, өөртөө хэт итгэлтэй нэгэн байх бөгөөд тэргүүн тэнгэрэлчийн зан чанарын сонгодог жишээ гэдгээ үүгээрээ илчлэх болно. Эдгээр үг Бурханы амнаас гарсан; чи эндээс биеэ тоосон зангийн ямар нэг элементийг мэдэрч байна уу? Бурханы үг зүгээр л наргиан юм шиг чамд санагдаж байна уу? Бурханы үг бол эрх мэдэл, Бурханы үг бол баримт бөгөөд Түүний амнаас үг гарахаас өмнө, өөрөөр хэлбэл, Тэр аливаа зүйлийг хийх шийдвэр гаргах үед тухайн зүйл нь аль хэдийн биелсэн байдаг. Бурханы Абрахамд хэлсэн бүхэн нь Абрахамтай байгуулсан Бурханы гэрээ, Абрахамд өгсөн Бурханы амлалт байсан гэж хэлж болно. Эдгээр амлалт нь хүлээн зөвшөөрөгдсөн баримт, мөн хэрэгжсэн баримт байсан бөгөөд эдгээр баримт Бурханы төлөвлөгөөний дагуу Бурханы бодолд аажмаар гүйцэлдсэн. Иймээс Бурханы хувьд ийм үгсийг хэлэх нь Тэр биеэ тоосон зан чанартай гэсэн үг биш, учир нь Бурхан ийм зүйлсийг биелүүлэх чадвартай билээ. Түүнд ийм хүч чадал, эрх мэдэл байдаг бөгөөд эдгээр үйлийг биелүүлэх бүрэн чадвартай, мөн тэдгээрийн биелэлт нь бүхэлдээ Түүний чадварын хүрээнд оршдог. Бурханы амнаас иймэрхүү үг гарах үед Бурханы жинхэнэ зан чанарын илчлэл, илэрхийлэл, Бурханы мөн чанар, эрх мэдлийн төгс илчлэл, илрэл байдаг бөгөөд Бүтээгчийн ялгамж чанарыг нотлох үүнээс илүү тохиромжтой, зохистой юу ч үгүй. Ийм айлдварын өнгө, хэв маяг, хэллэг нь яг Бүтээгчийн ялгамж чанарыг илтгэдэг бөгөөд Бурханы ялгамж чанарын илэрхийлэлд төгс зохицдог, мөн эдгээрт ямар ч дүр эсгэлт, хир буртаг байдаггүй; тэдгээр нь Бүтээгчийн мөн чанар болон эрх мэдлийн бүрэн бүтэн, туйлын төгс илэрхийлэл юм. Бүтээлүүдийн хувьд гэвэл, Бурханаас өгөгдсөн хүч чадлыг эзэмших нь бүү хэл, энэ эрх мэдэл, энэ мөн чанарын алийг нь ч эзэмшдэггүй. Хүн ийм зан авир харуулах юм бол энэ нь гарцаагүй ялзарсан зан чанарынх нь тэсрэлт байх бөгөөд тухайн хүний их зан, жолоогүй санаархлын хөндлөнгийн нөлөө, мөн хүмүүсийг хуурч, Бурханаас урвахад уруу татахыг хүсдэг өнөөх л диавол буюу Сатаны хорон санааны илрэлээс үүдэлтэй байх болно. Иймэрхүү үг хэлээр илчлэгдсэн зүйлд Бурхан хэрхэн ханддаг вэ? Бурхан чамайг, Өөрийнх нь байрыг булааж, Өөрийг нь дуурайж, орлохыг хүсэж байна гэж хэлнэ. Чи Бурханы айлдварын өнгийг дуурайх үедээ хүмүүсийн зүрх сэтгэл дэх Бурханы байр суурийг орлож, Бурханд зүй ёсоор харьяалагддаг хүн төрөлхтнийг өөрийн болгох санаа зорилготой байдаг. Энэ бол Сатанаас өөр хэн ч биш; эдгээр нь Тэнгэрийн хувьд тэвчишгүй тэргүүн тэнгэрэлчийн үр удмын үйлдэл юм! Хүмүүсийг төөрөгдүүлж, мэхлэх санаатайгаар цөөн хэдэн үг хэлж, үг, үйлдэл нь Бурханы эрх мэдэл, сүр хүчийг агуулдаг, мөн чанар болон ялгамж чанар нь цор ганц, тэр ч бүү хэл ярианы өнгө нь хүртэл Бурханыхтай төстэй хэмээн хүмүүст санагдуулахын тулд Бурханыг хэзээ нэгэн цагт тодорхой маягаар дуурайж байсан хүн та нарын дунд бий юу? Та нар хэзээ нэгэн цагт иймэрхүү зүйл хийж байсан уу? Бурханы зан чанарыг төлөөлөх мэт үйл хөдлөлөөр, сүр хүч, эрх мэдэлтэй гэмээр байдлаар Бурханы өнгийг хэзээ нэгэн цагт дуурайн ярьж байсан уу? Та нарын олонх нь үргэлж ийм маягаар аяглаж, эсвэл ингэж аяглахаар төлөвлөдөг үү? Одоо Бүтээгчийн эрх мэдлийг үнэхээр харж, ойлгож, мэдээд, юу хийж, өөрсдийгөө илчилдэг байснаа эргэн санах үедээ ой гутаж байна уу? Та нар олиггүй, ичгүүргүй байдлаа хүлээн зөвшөөрч байна уу? Ийм хүмүүсийн зан чанар болон мөн чанарыг судалж шинжилсний дараа тэднийг хараал хүрсэн тамын хүү гэж хэлж болохоор байна уу? Ийм зүйл хийдэг хүн бүр өөрсдийгөө доромжилж байна гэж хэлж болох уу? Үүний уг чанар ноцтой гэдгийг та нар мэдсэн үү? Энэ нь яг хэр ноцтой вэ? Ингэж аягладаг хүмүүсийн санаа зорилго нь Бурханыг дуурайх явдал. Тэд Бурхан байж, хүмүүсээр өөрсдийгөө Бурхан мэт шүтүүлэхийг хүсдэг. Тэд хүмүүсийг хянаж, хүмүүсийг залгиж, эзэмшилдээ авахын тулд хүмүүсийн зүрх сэтгэл дэх Бурханы байр суурийг үгүй хийж, хүмүүсийн дунд ажилладаг Бурханаас ангижрахыг хүсдэг. Хүн бүрд ийм далд хүсэл, эрмэлзэл байдаг ба хүн болгон ийм ялзарсан сатанлаг мөн чанартайгаар амьдарч, Бурхантай дайсагнаж, Бурханаас урваж, Бурхан болохыг хүсдэг ийм сатанлаг уг чанартайгаар амьдардаг. Бурханы эрх мэдлийн тухай сэдэвтэй Миний нөхөрлөлийн дараа та нар Бурханыг хуулбарлаж, дуурайхыг хүсэж, тэмүүлсээр л байна уу? Та нар Бурхан байхыг хүссээр л байна уу? Та нар Бурхан болохыг хүссээр л байна уу? Бурханы эрх мэдлийг хүн дуурайж чадахгүй, Бурханы ялгамж чанар болон байр суурийг хүн хуулбарлаж чадахгүй. Бурханы ярианы өнгийг чи дуурайж чадах боловч Бурханы мөн чанарыг дуурайж чадахгүй. Хэдийгээр чи Бурханы оронд зогсож, Бурханыг дуурайж чадах боловч Бурханы хийхээр зорьдог зүйлийг хэзээ ч хийж чадахгүй бөгөөд хэзээ ч бүх зүйлийг удирдан, захирч чадахгүй. Бурханы нүдээр чи үүрд өчүүхэн бүтээл байх бөгөөд ур дүй, ур чадвар чинь хэчнээн агуу ч бай, авьяас билиг чинь хэчнээн их ч бай хамаагүй, чи бүхэлдээ Бүтээгчийн эрх мэдэл дор байдаг. Чи ганц нэг хүчтэй үг хэлж чадлаа гээд энэ нь чамайг Бүтээгчийн мөн чанартай болгож харагдуулж чадахгүй, Бүтээгчийн эрх мэдлийг эзэмшсэн гэдгийг ч илэрхийлэхгүй. Бурханы эрх мэдэл болон хүч чадал нь Бурханы Өөрийн мөн чанар юм. Тэдгээрийг сурч мэдсэн юм биш, гаднаас олж авсан ч юм биш, харин энэ нь Бурханы Өөрийн төрөлх мөн чанар юм. Иймээс Бүтээгч, бүтээл хоёрын харилцаа хэзээ ч өөрчлөгдөхгүй. Бүтээлүүдийн нэг болохын хувьд хүн өөрт оногдсон байраа хадгалж, ухамсартайгаар авирлаж, Бүтээгчийн өөрт нь даалгасан зүйлийг хариуцлагатайгаар биелүүлэх ёстой. Хүн хэмжээ хязгаараас хэтэрч, чадвар чансаанаас нь давсан зүйл юм уу Бурханы жигшдэг зүйлийг хэзээ ч хийх ёсгүй. Хүн агуу, онцгой, бусдаас дээр байхаар хичээх ёсгүй, мөн Бурхан болох гэж эрэлхийлэх ёсгүй. Хүмүүс ийм байхыг хүсэх ёсгүй юм. Агуу, онцгой болохыг эрэлхийлнэ гэдэг нь утгагүй зүйл. Бурхан болохыг хичээх нь бүр ч гутамшигтай; энэ нь ой гутаж, жигшмээр үйлдэл юм. Магтууштай зүйл буюу бүтээлүүдийн юунаас ч илүүгээр баримтлах ёстой зүйл нь жинхэнэ бүтээл болох явдал; энэ л бүх хүний эрэлхийлэх ёстой цорын ганц зорилго билээ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 94
Бүтээгчийн эрх мэдэл нь цаг хугацаа, орон зай, эсвэл газар зүйд хязгаарлагддаггүй ба Бүтээгчийн эрх мэдэл хэмжээлшгүй
Эхлэл 22:17–18-ыг харцгаая. Энэ нь Ехова Бурханы хэлсэн бас нэгэн эшлэл бөгөөд Абрахамд, “Би чамайг ерөөж, чиний үр удмыг тэнгэрийн од, далайн эрэг дээрх элс шиг олшруулна; чиний үр удам дайснуудынхаа үүд хаалгыг эзэгнэнэ; чи Миний дуу хоолойг дуулгавартай дагасан учир үр удмаар чинь газар дэлхийн бүх үндэстэн ерөөгдөнө” гэж хэлсэн. Ехова Бурхан Абрахамыг үр удам нь өнөр өтгөн болно хэмээн олон удаа ерөөсөн—тэгвэл хэр хэмжээгээр өнөр өтгөн болох юм бэ? Бичвэрт өгүүлснээр: “тэнгэрийн од, далайн эрэг дээрх элс шиг” олон болно. Өөрөөр хэлбэл, Бурхан Абрахамд тэнгэрийн одод шиг олон, далайн эргийн элс мэт арвин үр удмыг хайрлахыг хүссэн. Бурхан дүрслэл ашиглан ярьсан бөгөөд энэ дүрслэлээс Бурхан Абрахамд ердөө нэг, хоёр, эсвэл бүр мянган мянга ч биш, харин үй олон үндэстэн болоход хангалттай тоо томшгүй олон үр удмыг хайрлана гэдгийг ойлгоход амархан, учир нь Бурхан олон үндэстний эцэг болгоно гэж Абрахамд амласан юм. Энэ тоог хүн шийдсэн үү, Бурхан шийдсэн үү? Хэчнээн үр удамтай байхаа хүн хянаж чадах уу? Энэ нь хүнээс шалтгаалдаг уу? “Тэнгэрийн од, далайн эрэг дээрх элс шиг” олон байх нь бүү хэл, хэд хэдэн үр удамтай байх уу, үгүй юу гэдэг нь ч хүнээс шалтгаалдаггүй. Үр хойчоо од шиг үй олон болгохыг хүсдэггүй хэн байх билээ? Харамсалтай нь, аливаа зүйл үргэлж хүссэнээр чинь болдоггүй. Хүн хэчнээн чадвар, чадамжтай бай, энэ нь хүнээс шалтгаалдаггүй; хэн ч Бурханы урьдчилан тогтоосон зүйлээс гадуур байж чадахгүй. Тэр чамд хэдий чинээ ихийг өгнө, чи төдий чинээ ихийг л авах болно: Бурхан чамд багыг өгвөл чи хэзээ ч их зүйлтэй болохгүй, Бурхан чамд ихийг өгвөл чи их зүйлтэй байгаадаа хэчнээн дургүйцээд ч нэмэргүй. Ийм байдаг биш үү? Энэ бүхэн бүгд хүнээс бус, Бурханаас шалтгаалдаг! Бурхан хүнийг захирдаг ба хэн ч үүнээс ангид байдаггүй!
Бурхан “Би чиний үр удмыг олшруулна” гэж хэлсэн нь Бурханы Абрахамтай байгуулсан гэрээ билээ. Энэ нь Абрахамд өгсөн Бурханы амлалт бөгөөд солонгон гэрээтэй адил мөнх биелэх юм. Бурхан л энэ амлалтыг биелүүлэхэд тохиромжтой, мөн биелүүлэх чадвартай. Хүн үүнд итгэдэг ч бай, үгүй ч бай, үүнийг хүлээн зөвшөөрдөг ч бай, үгүй ч бай, мөн үүнийг хэрхэн үзэж, үүнд хэрхэн ханддаг ч бай, энэ бүгд нь Бурханы хэлсэн үгийн дагуу нэгд нэггүй биелэх болно. Хүний хүсэл юм уу, үзэл дэх өөрчлөлтийн улмаас Бурханы үг өөрчлөгдөхгүй ба аливаа хүн, зүйл, эд юман дахь өөрчлөлтөөс болж өөрчлөгдөхгүй. Бүх зүйл үгүй болж болох ч Бурханы үг үүрд үлдэнэ. Харин ч, бүх зүйл үгүй болох өдөр нь Бурханы үг бүрэн биелэх яг тэр өдөр байдаг, учир нь Тэр бол Бүтээгч бөгөөд Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадлыг эзэмшиж, бүх зүйлийг болон амийн бүх хүчийг хянадаг билээ; Тэр оргүй хоосноос ортой зүйлийг бий болгож, ортой зүйлийг үгүй хийж чаддаг ба амьдаас үхсэн хүртэлх бүх зүйлийн хувиралт өөрчлөлтийг хянадаг, иймээс Бурханы хувьд хүний үрийг үржүүлэхээс амархан зүйл гэж үгүй. Энэ нь хүнд уран зөгнөл, үлгэр мэт сонсогддог боловч Бурханы хувьд хийхээр шийдсэн, хийх гэж амласан зүйл нь уран зөгнөл ч биш, үлгэр ч биш. Харин энэ нь Бурханы аль хэдийн харсан, гарцаагүй биелэх баримт юм. Та нар үүнийг үнэлж байна уу? Абрахамын үр удам үй олон байсан гэдгийг баримтууд нотолж байна уу? Яг хэр олон байсан бэ? Бурханы хэлснээр “тэнгэрийн од, далайн эрэг дээрх элс шиг” олон уу? Тэд дэлхий дээрх бүх үндэстэн, бүс нутаг, газар орон бүрд тархсан уу? Энэ баримтыг юу биелүүлсэн бэ? Энэ нь Бурханы үгийн эрх мэдлээр биелсэн үү? Бурхан үгээ хэлснээс хойш хэдэн зуун, хэдэн мянган жилийн турш Бурханы үг үргэлжлэн биелж, байнга бодит байдал болсоор байсан; энэ нь Бурханы үгийн сүр хүч, Бурханы эрх мэдлийн баталгаа юм. Бурхан анх бүх зүйлийг бүтээхдээ гэрэл бий болтугай гэж хэлэхэд гэрэл бий болсон. Энэ нь маш хурдан болж өнгөрч, тун богино хугацаанд биелсэн, үүний биелэлт болон хэрэгжилтэд ямар ч саатал байгаагүй; Бурханы үгийн үр нөлөө нь шуурхай байсан. Аль аль нь Бурханы эрх мэдлийн илрэл байсан, гэхдээ Бурхан Абрахамыг ерөөхдөө Бурханы эрх мэдлийн мөн чанарын өөр нэг талын зэрэгцээ Бүтээгчийн эрх мэдлийн хэмжээлшгүй байдал, цаашлаад Бүтээгчийн эрх мэдлийн илүү бодитой, илүү нарийн талыг харах боломжийг хүнд олгосон юм.
Бурханыг үгээ хэлмэгц Бурханы эрх мэдэл энэ ажлыг хариуцан авч, Бурханы амаараа амласан баримт нь аажмаар бодит байдал болдог. Үүний үрээр бүх зүйлийн дунд, хавар ирэх, зүлэг ногоорох, цэцэг дэлгэрэх, мод нахиалах, шувууд жиргэх, галуу буцаж ирэх, талбай хүмүүсээр дүүрэх гэх мэтээр юм бүхэнд өөрчлөлт гарч эхэлдэг… Хавар ирснээр бүх зүйл сэргэсэн ба энэ нь Бүтээгчийн гайхалтай үйл хэрэг юм. Бурхан амлалтаа биелүүлэх үед тэнгэр газар дахь бүх зүйл Бурханы бодлын дагуу шинэчлэгдэж, өөрчлөгддөг—юу ч үүнээс ангид байдаггүй. Бурханы амнаас шийдвэр, амлалт гарах үед бүх зүйл үүний хэрэгжилтэд үйлчилж, үүний хэрэгжилтийн төлөө жолоодуулж, бүх бүтээл Бүтээгчийн эрх мэдэл дор зохион байгуулагдан, зохицуулагдаж, тус тусын үүргээ биелүүлж, дор бүрнээ чиг үүргээ гүйцэтгэдэг. Энэ нь Бүтээгчийн эрх мэдлийн илрэл юм. Үүнээс чи юу олж харж байна вэ? Бурханы эрх мэдлийг чи хэрхэн мэддэг вэ? Бурханы эрх мэдэлд цар хүрээ бий юу? Цаг хугацааны хязгаар бий юу? Үүнийг тодорхой өндөртэй, тодорхой урттай гэж хэлж болох уу? Тодорхой хэмжээ, хүч чадалтай гэж хэлж болох уу? Үүнийг хүний хэмжигдэхүүнээр хэмжиж болох уу? Бурханы эрх мэдэл нь асаж унтардаггүй, ирж буцдаггүй ба Түүний эрх мэдэл хэчнээн агуу болохыг хэн ч хэмжиж чадахгүй. Хэр их цаг хугацаа өнгөрөхөөс үл хамааран Бурхан хүнийг ерөөх үед энэхүү ерөөл нь үргэлжилж, үргэлжлэл нь Бурханы хэмжээлшгүй эрх мэдлийг гэрчилж, Бүтээгчийн бөхөшгүй амийн хүчний дахин илрэлтийг удаа дараа харах боломжийг хүн төрөлхтөнд олгох болно. Түүний эрх мэдлийн илрэл бүр нь Түүний амнаас гарсан үгийн төгс нотолгоо болж бүх зүйлд болон хүн төрөлхтөнд харагддаг. Түүнчлэн, Түүний эрх мэдлээр хэрэгжсэн бүх зүйл нь юутай ч харьцуулшгүй нарийн гоёмсог, туйлын өө сэвгүй юм. Түүний бодол, Түүний үг, Түүний эрх мэдэл болон Түүний хэрэгжүүлдэг бүх ажил бүгд харьцуулахын аргагүй сайхан дүр зураг бөгөөд бүтээлүүдийн хувьд хүн төрөлхтний хэл нь үүний ач холбогдол болон үнэ цэнийг илэрхийлэх чадваргүй гэж хэлж болно. Бурхан хүнд амлалт өгөх үед, тухайн хүний хаана амьдардаг, юу хийдэг эсэх нь, амлалтыг хүлээн авахын өмнөх, эсвэл дараах нөхцөл, мөн амьдрах орчинд нь хэр их өөрчлөлт байсан эсэх нь—Бурханд бүгд алган дээр нь байгаа мэт тодхон байдаг. Бурхан үгээ хэлсний дараа хэчнээн их хугацаа өнгөрөх нь хамаагүй Бурханы хувьд үгээ дөнгөж хэлсэн мэт л байдаг. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөнд өгсөн амлалт бүрээ бүртгэж, хянаж, биелүүлэх хүч чадал, ийм эрх мэдэл Бурханд байдаг бөгөөд тухайн амлалт нь юу ч бай, бүрэн биелэх хүртлээ хэр их хугацаа шаарддаг ч бай, бүр цаг хугацаа, газар зүй, арьс өнгөөр тодорхойлогдох хэрэгжүүлэлтийнх нь цар хүрээ хэр өргөн байдаг ч бай, энэ амлалт биелж, хэрэгжих болно, түүнчлэн хэрэгжилт, биелэлт нь Түүнээс өчүүхэн төдий ч хичээл зүтгэл шаардахгүй. Энэ нь юуг нотолдог вэ? Бурханы эрх мэдэл, хүч чадлын өргөн хүрээ нь бүхий л орчлон ертөнцийг болон бүхий л хүн төрөлхтнийг хянахад хангалттай. Бурхан гэрлийг бүтээсэн, гэхдээ Бурхан гэрлийг л удирддаг гэсэн үг биш, эсвэл Тэр усыг бүтээсэн учраас усыг л удирдаж, бусад бүх зүйл Бурхантай хамааралгүй байдаг гэсэн үг биш. Энэ нь буруу ойлголт биш гэж үү? Абрахамд өгсөн Бурханы ерөөл нь хэдэн зуун жилийн дараа аажмаар хүний ой ухаанаас арилсан хэдий ч Бурханы хувьд энэхүү амлалт хэвээр үлдсэн. Энэ нь мөн л хэрэгжих явцдаа байсан бөгөөд хэзээ ч зогсоогүй. Бурхан эрх мэдлээ хэрхэн хэрэгжүүлдэг болох, бүх зүйл хэрхэн зохион байгуулагдаж, зохицуулагддаг болох, энэ хугацаанд Бурханы бүтээсэн бүх зүйл дунд хэчнээн гайхалтай түүх тохиолдсон болохыг хүн хэзээ ч мэдээгүй, дуулаагүй боловч Бурханы эрх мэдлийн илэрхийлэл, үйл хэргийнх нь илчлэлийн гайхалтай хэсэг бүр бүх зүйлийн дунд уламжлагдаж, өргөмжлөгдөн, бүх зүйлд Бүтээгчийн гайхалтай үйл хэргийг харуулж, энэ тухай ярьсан бөгөөд бүх зүйлийг захирах Бүтээгчийн дээд эрхийн тухай түгээмэл яригддаг түүх бүрийг бүх зүйл үүрд мөнх тунхаглах болно. Бурханы бүх зүйлийг захирдаг эрх мэдэл, мөн хүч чадал нь Бурхан цаг үргэлжид хаа сайгүй оршин байдаг гэдгийг бүх зүйлд харуулдаг. Бурханы эрх мэдэл болон хүч чадал хаа сайгүй байдгийг нүдээр үзэх үедээ чи Бурхан цаг үргэлжид газар сайгүй байдаг гэдгийг харна. Бурханы эрх мэдэл, хүч чадал нь цаг хугацаа, газар зүй, орон зай, аливаа хүн, эд юм, зүйлээр хязгаарлагдахгүй. Бурханы эрх мэдэл болон хүч чадлын өргөн хүрээ нь хүний төсөөллийг даван гардаг; энэ нь хүн ойлгохын аргагүй, хүн төсөөлөхийн аргагүй байдаг бөгөөд хүн хэзээ ч бүрэн мэдэж авахгүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 95
Зарим хүн тааж төсөөлөх дуртай, гэвч хүний төсөөлөл хэр хол хүрч чадах вэ? Энэ дэлхий ертөнцөөс даван гарч чадах уу? Хүн Бурханы эрх мэдлийн жинхэнэ байдал болон үнэн зөв байдлыг тааж төсөөлөх чадвартай юу? Хүний таамаг, төсөөлөл нь Бурханы эрх мэдлийн тухай мэдлэгтэй болгох чадвартай юу? Тэдгээр нь Бурханы эрх мэдлийг үнэхээр үнэлж, үүнд захирагдахад хүмүүсийг хүргэж чадах уу? Хүний таамаг болон төсөөлөл нь зөвхөн хүний оюун ухааны бүтээл бөгөөд Бурханы эрх мэдлийн талаарх хүний мэдлэгт өчүүхэн төдий ч тус нэмэр, үр ашиггүй гэдгийг баримтууд баталдаг. Шинжлэх ухааны уран зөгнөлийг уншаад, зарим хүн сарыг төсөөлж, одод ямар вэ гэдгийг төсөөлж чаддаг. Гэсэн ч энэ нь, хүн Бурханы эрх мэдлийн тухай ямар нэгэн ойлголттой гэсэн үг биш юм. Хүний төсөөлөл нь зүгээр л төсөөлөл юм. Эдгээр зүйлийн баримтуудаас, өөрөөр хэлбэл, Бурханы эрх мэдэлтэй холбогдох эдгээрийн холбооноос хүн юуг ч огт ухаардаггүй. Чи саран дээр очсон байлаа гээд яах юм бэ? Энэ нь Бурханы эрх мэдлийн талаар олон хэмжээст ойлголттойг чинь харуулах уу? Энэ нь Бурханы эрх мэдэл болон хүч чадлын өргөн хүрээг төсөөлж чадна гэдгийг чинь харуулах уу? Хүний таамаг, төсөөлөл нь Бурханы эрх мэдлийг мэдэх боломж олгож чадахгүй юм хойно, хүн яах ёстой вэ? Хамгийн ухаалаг сонголт бол таамаглаж, төсөөлөхгүй байх, өөрөөр хэлбэл, Бурханы эрх мэдлийг мэдэх тухайд хүн хэзээ ч төсөөлөлдөө найдаж, таамагтаа түшиглэх ёсгүй юм. Би энд та нарт юу гэж хэлэх гээд байна вэ? Бурханы эрх мэдэл, Бурханы хүч чадал, Бурханы ялгамж чанар, Бурханы мөн чанарын тухай мэдлэгт төсөөлөлдөө найдсанаар хүрч чадахгүй. Бурханы эрх мэдлийг мэдэхийн тулд чи төсөөлөлдөө найдаж болохгүй болохоор ямар арга замаар Бурханы эрх мэдлийн талаарх жинхэнэ мэдлэгийг олж авч чадах вэ? Чи Бурханы үгийг идэж, ууснаар, Бурханы үгийг нөхөрлөж, туулснаар аажмаар Бурханы эрх мэдлийн талаар туршлага, баталгаажуулалттай болж, улмаар энэ тухай шат дараатай ойлголт, нэмэлт мэдлэгийг олж авах болно. Энэ нь Бурханы эрх мэдлийн тухай мэдлэгт хүрэх цорын ганц зам юм; ямар ч дөт зам гэж үгүй. Та нараас битгий төсөөл гэж гуйж байгаа нь сүйрлийг чинь хүлээлгэн зүгээр суулгах юм уу юу ч хийлгэхгүй байхтай адилгүй. Бодож, төсөөлөхдөө уураг тархиа ашиглахгүй байна гэдэг нь таамаглахад учир шалтгаан ашиглахгүй, дүн шинжилгээ хийхэд мэдлэг ашиглахгүй, шинжлэх ухааныг үндэслэл болгон ашиглахгүй байх явдал бөгөөд үүний оронд Бурханы үг, үнэн болон амьдралд чинь тулгарч байгаа бүх зүйлээр дамжуулан чиний итгэдэг Бурханд эрх мэдэл бий гэдгийг үнэлж, бататгаж, баталгаажуулах, мөн Бурхан хувь заяаг чинь захирдгийг, Түүний хүч чадал цаг үргэлж жинхэнэ Бурхан Өөрөө гэдгийг нь нотолдог болохыг баталгаажуулах явдал юм. Аливаа хүн Бурханы тухай ойлголтыг олж авах цорын ганц арга энэ билээ. Зарим нь энэ зорилгод хүрэх хялбар арга зам олмоор байна гэдэг, гэхдээ та нар ийм хялбар арга замыг бодож олсон уу? Бодох хэрэг байхгүй гэдгийг чамд Би хэлье: Өөр ямар ч арга зам байхгүй! Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг илэрхийлдэг үг, хийдэг зүйл бүрээр нь дамжуулан чин сэтгэлээсээ, тууштайгаар мэдэж, бататгана гэдэг цорын ганц арга зам юм. Энэ нь Бурханыг мэдэх цорын ганц арга. Учир нь Бурханд юу байгаа, Тэр юу болох болон Бурханы бүх зүйл хөндий, хоосон биш—харин бодитой билээ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 96
Бүх зүйл болон амьтдыг Бүтээгч хянаж, захирдаг баримт нь Бүтээгчийн эрх мэдлийн жинхэнэ оршин тогтнолыг илтгэдэг
Иовыг ерөөсөн Еховагийн ерөөл Иовын Номд бичигдсэн. Бурхан Иовд юу хайрласан бэ? “Иймээс Ехова Иовын сүүлчийн өдрүүдийг эхэн үеэс нь илүүгээр ерөөжээ: учир нь тэр арван дөрвөн мянган хонь, зургаан мянган тэмээ, нэг мянган буулгат хос шар, мөн нэг мянган эм илжигтэй байлаа” (Иов 42:12). Хүний харах өнцгөөс бол Иовд өгсөн эдгээр зүйл юу байсан бэ? Эдгээр нь хүний эд хөрөнгө байсан уу? Эдгээр хөрөнгөтэй байснаар Иов тухайн эрин үед маш баян байх байсан биш үү? Тэгвэл тэр ийм эд хөрөнгийг яаж олж авсан бэ? Юу түүнийг хөрөнгөжүүлсэн бэ? Бурханы ерөөлийн ачаар Иов эдгээрийг эзэмших болсон гэдэг нь тодорхой юм. Эдгээр хөрөнгийг Иов хэрхэн үзэж, Бурханы ерөөлд хэрхэн хандаж байсан гэдэг нь энд бидний ярилцах зүйл биш. Бурханы ерөөлийн тухайд, бүх хүн Бурханаар ерөөгдөх гэж өдөр шөнөгүй хүсэн хүлээдэг боловч насан туршдаа хэр их хөрөнгө олж авч чадах, мөн Бурханы ерөөлийг хүртэж чадах эсэх нь хүний мэдлийн хэрэг биш—энэ бол маргашгүй баримт билээ! Хүнд хүссэн эд хөрөнгөө хайрлаж, адис хүртэх боломжийг хүссэнээрээ олгох эрх мэдэл, хүч чадал Бурханд байдаг боловч Бурханы ерөөлд зарчим гэж бий. Ямар хүмүүсийг Бурхан ерөөдөг вэ? Мэдээж, Өөртөө таалагдсан хүмүүсийг ерөөдөг! Абрахам, Иов хоёрын хэн хэнийг нь Бурхан ерөөсөн, гэхдээ тэдний хүлээн авсан ерөөл адилхан байгаагүй. Бурхан Абрахамыг элсний ширхэг болон одод шиг олон үр удамтай болог гэж ерөөсөн. Бурхан Абрахамыг ерөөх үедээ нэг хүний үр удам болон нэг үндэстнийг хүчирхэг, амжилттай болгосон. Ийнхүү, бүх зүйл, амьтдын дундаас Бурханы амьсгалаар амьсгалсан хүн төрөлхтнийг Бурханы эрх мэдэл захирсан юм. Бурханы эрх мэдлийн дээд эрх дор энэ хүн төрөлхтөн Бурханы шийдсэн цар хүрээн дотор, Бурханы шийдсэн хурдцын дагуу өсөн үржиж, оршин тогтносон. Ялангуяа энэ үндэстний амьдрах чадвар, өсөж үржих түвшин, наслалт нь бүгд Бурханы зохицуулалтын нэг хэсэг байсан бөгөөд энэ бүхний зарчим нь тэр чигтээ Бурханы Абрахамд өгсөн амлалтад үндэслэж байсан юм. Өөрөөр хэлбэл, нөхцөл байдлаас үл хамааран Бурханы амлалт саадгүйгээр хэрэгжиж, Түүний эрх мэдлийн ивээл дор биелэх болно. Бурханы Абрахамд өгсөн амлалтын дагуу, дэлхий ертөнцийн өөрчлөлт, эрин үе, хүн төрөлхтний туулсан гай гамшгаас үл хамааран, Абрахамын үр удам газрын хөрснөөс арчигдах эрсдэлд орохгүй бөгөөд тэдний үндэстэн мөхөхгүй байх байсан юм. Харин Иовыг ерөөсөн Бурханы ерөөл нь түүнийг асар баян болгосон. Бурхан түүнд амьд, амьсгалдаг сүрэг олон амьтан өгсөн бөгөөд тэдгээрийн тоо толгой, өсөн үржих хурд, амьдрах чадвар, өөх таргынх нь хэмжээ гэх мэт нарийн ширийн зүйлийг нь мөн л Бурхан хянаж байсан юм. Энэ амьтад ярих чадваргүй байсан боловч мөн л Бүтээгчийн зохицуулалтын нэг хэсэг байсан бөгөөд тэдгээрийг зохицуулах Бурханы зохицуулалтын цаад зарчим нь Иовд амласан Бурханы ерөөлд суурилж байсан юм. Абрахам, Иов хоёрт өгсөн Бурханы ерөөлд амласан зүйлс нь өөр өөр байсан боловч Бүтээгчийн бүх зүйл, амьтдыг захирах эрх мэдэл нь нэгэн адил байсан билээ. Бурханы эрх мэдэл, хүч чадлын бүх нарийн учир нь Абрахам, Иов хоёрт өгсөн өөр өөр амлалт, ерөөлд нь илэрхийлэгдсэн байдаг бөгөөд Бурханы эрх мэдэл нь хүний төсөөллөөс хол давуу гэдгийг хүн төрөлхтөнд дахин нэг удаа харуулдаг. Хүн Бурханы эрх мэдлийг мэдье гэвэл зөвхөн Бурханы үгээс, мөн Бурханы ажлыг туулснаар л мэдэж авч болно гэдгийг эдгээр нарийн ширийн зүйл хүн төрөлхтөнд дахин нэг удаа хэлдэг билээ.
Бүх зүйлийг захирах Бурханы эрх мэдэл нь нэг баримтыг харах боломжийг хүнд олгодог: Бурханы эрх мэдэл “Бурханыг гэрэл бий бол гэхэд гэрэл бий болж, Огторгуй бий бол гэхэд огторгуй бий болж, Газар бий бол гэхэд газар бий болсон” гэдэг үгэнд биеллээ олоод зогсохгүй, цаашилбал гэрлийг үргэлжлүүлж, огторгуйг үгүй болохоос сэргийлж, газрыг үүрд уснаас салангид байлгах үед нь болон гэрэл, агаар, газар зэрэг бүтээсэн бүтээлээ захирч, удирдах явц дахь нарийн ширийн үйл хэрэгт нь ч биеллээ олдог юм. Хүн төрөлхтөнд өгсөн Бурханы ерөөлөөс та нар өөр юуг олж харж байна вэ? Мэдээж, Абрахам, Иов хоёрыг ерөөснийхөө дараа Бурхан алхаагаа зогсоогоогүй, учир нь Тэр эрх мэдлээ дөнгөж хэрэгжүүлж эхэлсэн байсан ба үг бүрээ бодит байдал болгож, Өөрийн ярьсан нарийн учир нэг бүрийг биелүүлэхээр зорьсон, иймээс дараагийн жилүүдэд нь Тэр зорьсон бүх зүйлээ үргэлжлүүлэн хийсэн. Бурхан эрх мэдэлтэй тул бүх зүйл, эд юмсыг хэрэгжүүлэхийн тулд үг л хэлээд, хуруугаа ч хөдөлгөх хэрэггүй байдаг мэт хүнд санагддаг байх. Ингэж төсөөлнө гэдэг жаахан хөгийн юм! Хэрвээ чи, үг ашиглан хүнтэй байгуулсан Бурханы гэрээний талаар болон үг ашиглан Бурханы биелүүлсэн бүх зүйлийн талаар өрөөсгөл бодолтой байж, бүх зүйлийн оршин тогтнолыг захирдаг Бурханы эрх мэдлийн олон янзын шинж тэмдэг, баримтыг харах чадваргүй бол Бурханы эрх мэдлийн талаарх ойлголт чинь хэтэрхий хоосон, хөгийн байгаа хэрэг! Хүн Бурханыг ингэж төсөөлдөг бол Бурханы талаарх мэдлэг нь эцсийн оролдлогодоо очиж, мухардалд хүрсэн гэж хэлэхээс аргагүй, учир нь хүний төсөөлдөг Бурхан бол эрх мэдэл эзэмшсэн Бурхан бус, тушаал буулгадаг машин юм. Абрахам, Иов хоёрын жишээнээс чи юу олж харсан бэ? Бурханы эрх мэдэл, хүч чадлын бодитой талыг харсан уу? Бурхан Абрахам, Иов хоёрыг ерөөснийхөө дараа байгаа газартаа үлдээгүй, бас гарах үр дүнг нь харахаар хүлээнгээ Өөрийн элчүүдийг ажиллуулаагүй. Харин ч Бурханыг үгээ айлдмагц, Бурханы эрх мэдлийн удирдамж дор бүх зүйл Бурханы хийх гэж зорьсон ажилтай нийцэж эхэлсэн бөгөөд Бурханы шаардсан хүмүүс, зүйлс болон эд юмс бэлтгэгдсэн байсан. Өөрөөр хэлбэл, Бурханы амнаас үг гармагц бүхий л газар нутаг даяар Түүний эрх мэдэл хэрэгжиж эхэлсэн бөгөөд Тэрээр Абрахам болон Иовд өгсөн амлалтаа хэрэгжүүлж, биелүүлэх замаа тавих зуураа хэрэгжүүлэхээр төлөвлөсөн алхам, гол үе шат болгондоо шаардагдах бүх зүйлийг зохих ёсоор төлөвлөж, бэлтгэдэг. Энэ хугацаанд Бурхан Өөрийн элч нарыг төдийгүй, бүтээсэн бүх зүйлээ удирдан жолоодсон. Өөрөөр хэлбэл, Бурханы хэрэгжүүлсэн эрх мэдлийн цар хүрээ дотор элч нар төдийгүй бүх зүйл хамрагдаж байсан ба биелүүлэх гэж зорьсон ажлаа гүйцэтгэхийн тулд Тэр эдгээрийг удирдан жолоодсон; ийм онцлог арга замаар Бурханы эрх мэдэл хэрэгжсэн юм. Зарим хүн үзэл бодолдоо Бурханы эрх мэдлийн талаар дараах ойлголттой байдаг: Бурханд эрх мэдэл байгаа, Бурханд хүч чадал байгаа, иймээс Бурхан гуравдагч тэнгэрт юм уу, тогтсон газраа л байх хэрэгтэй, тодорхой нэгэн ажил хийх хэрэггүй, Бурханы ажил бүхэлдээ бодол дотор нь гүйцэлддэг. Бас Бурхан Абрахамыг ерөөсөн ч гэсэн, Түүнд юу ч хийх хэрэг байгаагүй бөгөөд үгээ хэлэх төдийхөн л хангалттай байсан гэж зарим нэг хүн итгэдэг байж магад. Ийм зүйл үнэхээр тохиолдсон уу? Мэдээж үгүй! Хэдийгээр Бурхан эрх мэдэл, хүч чадлыг эзэмшдэг боловч эрх мэдэл нь хий хоосон бус, жинхэнэ, бодитой байдаг. Бурханы эрх мэдэл, хүч чадлын жинхэнэ, бодит байдал нь Түүний бүх зүйлийг бүтээх, бүх зүйлийг хянах мөн хүн төрөлхтнийг удирдаж, чиглүүлэх үйл явцад нь аажмаар илчлэгдэн, биеллээ олдог. Хүн төрөлхтөн болон бүх зүйлийг захирах Бурханы арга барил, харах өнцөг, нарийн учир бүр, мөн Түүний хэрэгжүүлсэн бүх ажил, бүх зүйлийн талаарх Түүний ойлголт—эдгээр нь бүгд Бурханы эрх мэдэл, хүч чадал нь хоосон үг биш гэдгийг яг таг нотолдог. Түүний эрх мэдэл, хүч чадал бүх зүйл дээр байнга харагдаж, илчлэгддэг. Эдгээр илрэл, илчлэл нь Бурханы эрх мэдлийн бодит оршин тогтнолыг өгүүлдэг, учир нь Тэр агшин тутамд Өөрийн эрх мэдэл, хүч чадлаар ажлаа үргэлжлүүлж, бүх зүйлийг удирдаж, захирдаг бөгөөд Түүний хүч чадал, эрх мэдлийг тэнгэрэлч нар юм уу Бурханы элч нар орлож чадахгүй юм. Абрахам, Иов хоёрт ямар ерөөл хайрлахаа Бурхан шийдсэн—энэ нь Бурханаас хамаарсан. Хэдийгээр Бурханы элч нар Абрахам болон Иов дээр биечлэн очсон боловч үйлдэл нь Бурханы тушаалын дагуу, Бурханы эрх мэдлийн дор, мөн Бурханы дээд эрхийн дор байсан. Хүмүүс, Библийн тэмдэглэлээс Бурханы элч нар Абрахам дээр зочилсныг мэдэх бөгөөд харин Ехова Бурханы аливааг биечлэн хийж байхыг нь хараагүй боловч үнэндээ хүч чадал, эрх мэдлийг үнэхээр хэрэгжүүлдэг цорын ганц Нэгэн бол Бурхан Өөрөө бөгөөд энэ нь ямар ч хүний эргэлзээг тэвчихгүй! Тэнгэрэлч болон элч нар агуу хүч чадлыг эзэмшиж, гайхамшгийг биелүүлэн, Бурханы даалгасан зарим зүйлийг хэрэгжүүлэхийг чи харсан ч гэсэн, тэдний үйлдэл ердөө л Бурханы даалгаврыг гүйцэлдүүлэхийн төлөө байдаг бөгөөд Бурханы эрх мэдлийн илрэл яавч биш—бүх зүйлийг бүтээж, захирах Бүтээгчийн эрх мэдэл ямар ч хүн, эд юманд байхгүй, тэд үүнийг эзэмшдэггүй. Иймээс ямар ч хүн, эд юм Бүтээгчийн эрх мэдлийг хэрэгжүүлэх юм уу харуулж чадахгүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 97
Бүтээгчийн эрх мэдэл хувиршгүй ба халдашгүй
1. Бурхан бүх зүйлийг бүтээхдээ үг ашигладаг
Эхлэл 1:3–5 Мөн Бурхан: “Гэрэл бий болог!” гэхэд тэнд гэрэл бий болов. Бурхан гэрлийг харахад энэ нь сайн байв: тэгээд Бурхан гэрлийг харанхуйгаас салгажээ. Дараа нь Бурхан гэрлийг Өдөр, харанхуйг Шөнө гэж нэрлэв. Үдэш болоод өглөө болсон нь эхний өдөр байсан юм.
Эхлэл 1:6–7 Бурхан: “Усны голд огторгуй байж, усыг уснаас салгаг” гэв. Бурхан огторгуйг бүтээж, огторгуйн доор байсан усыг огторгуйн дээр байсан уснаас салгасан ба энэ нь ёсоор болов.
Эхлэл 1:9–11 Бурхан: “Тэнгэрийн доорх ус нэг дор цуглаж, хуурай газар гарч ирэг” хэмээхэд энэ нь ёсоор болов. Ингээд Бурхан хуурай газрыг Газар; хурсан их усыг Тэрээр Далай хэмээн нэрлэв: Бурханыг харахад энэ нь сайн байлаа. Бурхан: “газар нь ногоон өвс, үрт ургамал ногоо болон газарт үрээ гөвдөг үр жимст модыг төрөл төрлөөр нь ургуулаг” гэхэд хэлсэн ёсоор нь болов.
Эхлэл 1:14–15 Бурхан: “Өдрийг шөнөөс салгахын тулд огторгуйн мандалд гэрэлтүүлэгчид бий болог; эдгээр нь тэмдэг, улирал, өдөр ба жилд зориулагдаг: Тэдгээр нь газрыг гэрэлтүүлдэг огторгуйн мандал дахь гэрэл байг” хэмээв, тэгэхэд хэлсэн ёсоор нь боллоо.
Эхлэл 1:20–21 Бурхан: “Уснууд амьд амьтдаар бялхаж, жигүүртэн шувууд газар дээгүүр, тэнгэр огторгуйд нисэг” гэв. Тэгээд Бурхан аварга загас ба усанд үржин амьдардаг бүхий л амьтдыг төрөл төрлөөр нь бүтээгээд дараа нь жигүүртэн шувуудыг төрөл төрлөөр нь бүтээв: Бурханыг харахад энэ нь сайн байлаа.
Эхлэл 1:24–25 Бурхан: “Газар дэлхий амьтдыг төрөл төрлөөр нь бий болгож, мал амьтан, мөлхөгчид, зэрлэг араатан амьтдыг төрөл төрлөөр нь бий болгог” гэсэнд тэр нь ёсоор болов. Дараа нь газрын араатан амьтад төрөл төрлөөрөө бүтээгдэж, мал адгуус, газар дээр мөлхдөг хорхой шавж төрөл төрлөөрөө бүтээгдэв. Бурханыг харахад энэ нь сайн байлаа.
2. Хүнтэй гэрээ байгуулахын тулд Бурхан Өөрийн үгийг ашигласан
Эхлэл 9:11–13 Би та нартай гэрээ байгуулах ба мах цустай бүхнийг дахиж үерийн усаар устгахгүй; газар дэлхийг сүйрүүлэх үер дахиад болохгүй. Тэгээд Бурхан: “Миний та нартай болон та нартай хамт байгаа амьд амьтан болгонтой үеийн үед хийх гэрээний тэмдэг нь энэ: Би үүлэнд солонго татуулах ба энэ нь дэлхий бид хоёрын хоорондын гэрээний тэмдэг байх болно” гэв.
3. Бурханы ерөөлүүд
Эхлэл 17:4–6 Харагтун, Миний хувьд чамтай гэрээ байгуулж, чи олон үндэстний эцэг болно. Үүнээс хойш чамайг Абрам гэж нэрлэхгүй, харин Абрахам гэх болно; учир нь Би чамайг олон үндэстний эцэг болгосон. Би чамайг өнөр өтгөн болгож, чамаас үндэстнүүдийг бий болгох бөгөөд хаад чамаас гарах болно.
Эхлэл 18:18–19 Абрахам гарцаагүй агуу, хүчирхэг үндэстэн болж, газар дэлхийн бүх үндэстэн түүгээр ерөөгдөнө. Учир нь өөрийнх нь араас үнэн зөв, шударгыг үйлдэж, Еховагийн замыг сахихыг тэр хүүхдүүд болон гэр бүлийнхэндээ тушаана гэдгийг Би мэддэг; ингэснээр Абрахамд амласан зүйлээ Ехова биелүүлж болох юм.
Эхлэл 22:16–18 Ехова: “Чи энэ зүйлийг хийж, цорын ганц хүүгээ харамлаагүй учраас Би Өөртөө тангараглаж байна: Би чамайг ерөөж, чиний үр удмыг тэнгэрийн од, далайн эрэг дээрх элс шиг олшруулна; чиний үр удам дайснуудынхаа үүд хаалгыг эзэгнэнэ; чи Миний дуу хоолойг дуулгавартай дагасан учир үр удмаар чинь газар дэлхийн бүх үндэстэн ерөөгдөнө” гэлээ.
Иов 42:12 Иймээс Ехова Иовын сүүлчийн өдрүүдийг эхэн үеэс нь илүүгээр ерөөжээ: учир нь тэр арван дөрвөн мянган хонь, зургаан мянган тэмээ, нэг мянган буулгат хос шар, мөн нэг мянган эм илжигтэй байлаа.
Бичвэрийн энэ гурван хэсгээс та нар юу ойлгосон бэ? Бурханд эрх мэдлээ хэрэгжүүлдэг зарчим байдгийг та нар харав уу? Жишээлбэл, Бурхан хүнтэй гэрээ байгуулахын тулд солонгыг ашиглаж, дэлхий ертөнцийг сүйрүүлэхэд дахин хэзээ ч үер ашиглахгүй гэдгээ хүнд хэлэхийн тулд үүлэн дунд солонгыг тавьсан. Өнөөдөр хүмүүсийн хардаг солонго нь Бурханы амаараа хэлсэн солонготой бас л адилхан уу? Үүний уг чанар, утга учир өөрчлөгдсөн үү? Өөрчлөгдөөгүй гэдэг нь ямар ч эргэлзээгүй. Энэ үйлдлийг хэрэгжүүлэхийн тулд Бурхан эрх мэдлээ ашигласан ба хүнтэй байгуулсан гэрээ нь өнөөдрийг хүртэл үргэлжилсэн, энэхүү гэрээ өөрчлөгдөх цаг үе нь мэдээж Бурханаас хамаарна. Бурхан “Би үүлэнд солонго татуулах болно” гэж хэлснийхээ дараа энэ гэрээг өнөөдрийг хүртэл үргэлж мөрдөж ирсэн. Үүнээс чи юуг олж харж байна вэ? Бурхан эрх мэдэл, хүч чадалтай ч гэсэн, үйлдэлдээ маш нягт нямбай, зарчимч байж, хэлсэн үгэндээ хүрдэг. Түүний хатуу чанд байдал болон үйлдлийн зарчмууд нь Бүтээгчийн халдашгүй байдал болон Бүтээгчийн эрх мэдлийн хосгүй байдлын илрэл юм. Бурхан дээдийн дээд эрх мэдлийг эзэмшдэг, бүх зүйл Түүний эрх мэдэл дор байдаг, бүх зүйлийг захирах хүч чадал Түүнд байдаг хэдий ч Бурхан хэзээ ч Өөрийн төлөвлөгөөг нурааж, тасалдуулж байгаагүй бөгөөд эрх мэдлээ хэрэгжүүлэх болгондоо Өөрийнхөө зарчмыг чанд баримталж, амаараа хэлсэн зүйлээ яг таг дагаж, төлөвлөгөөнийхөө алхмууд болон зорилгыг дагадаг. Бурханы захирдаг бүх зүйл Бурханы эрх мэдлийн хэрэгждэг зарчмуудыг ч мөн дуулгавартай дагадаг ба Түүний эрх мэдлийн зохицуулалтад захирагддаггүй ямар ч хүн, зүйл гэж үгүй, мөн тэд Түүний эрх мэдлийн хэрэгждэг зарчмуудыг өөрчилж чадахгүй гэдгийг хэлэх нь илүүц юм. Бурханы нүдээр бол, ерөөгдсөн хүмүүс Түүний эрх мэдлээр бий болсон сайн хувь заяаг хүртэж, хараагдсан хүмүүс Бурханы эрх мэдлийн улмаас шийтгэлээ хүлээдэг. Бурханы эрх мэдлийн дээд эрхэн дор, эрх мэдлийнх нь хэрэгжилтээс ангид ямар ч хүн юм уу зүйл байдаггүй, тэд Түүний эрх мэдлийн хэрэгждэг зарчмуудыг ч өөрчилж чадахгүй. Бүтээгчийн эрх мэдэл нь аливаа хүчин зүйлийн өөрчлөлтөөр хувирдаггүй, тэрчлэн Түүний эрх мэдлийн хэрэгжих зарчмууд нь ямар ч шалтгааны улмаас өөрчлөгддөггүй. Тэнгэр, газарт асар их өөрчлөлт гарч болох ч Бүтээгчийн эрх мэдэл өөрчлөгдөхгүй; бүх зүйл үгүй болж болох ч Бүтээгчийн эрх мэдэл хэзээ ч алга болохгүй. Энэ бол Бүтээгчийн хувиршгүй, халдашгүй эрх мэдлийн мөн чанар бөгөөд энэ нь чухамдаа Бүтээгчийн цор ганц байдал юм!
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 98
Бурханы Сатанд өгсөн тушаал
Иов 2:6 Тэгээд Ехова Сатанд хандан, “Харагтун, тэр чиний гарт байна; харин түүний аминд л бүү хүр” гэв.
Сатан хэзээ ч Бүтээгчийн эрх мэдлийг зөрчиж зүрхлээгүй ба үүний ачаар бүх зүйл дэг журамтай амьдардаг
Энэ бол Иовын Номоос авсан эшлэл бөгөөд энэ үгэн дэх “тэр” гэдэг нь Иовыг хэлж байгаа юм. Хэдий товчхон ч энэ өгүүлбэр нь олон асуудлыг тодорхой болгодог. Энэ нь Бурхан, Сатан хоёрын тодорхой харилцан яриаг дүрслэн, Бурханы үгийн бай нь Сатан байсан гэдгийг бидэнд хэлдэг. Мөн Бурханы хэлсэн зүйлийг тусгайлан тэмдэглэсэн байдаг. Бурханы үг нь Сатанд өгсөн захирамж, тушаал байсан. Энэ тушаалын онцгой нарийн учир нь Иовын амийг хэлтрүүлэхтэй холбоотой бөгөөд энд Бурхан, Сатаны Иовд үзүүлэх хандлагад хязгаар тогтоосон—Сатан Иовын амийг хэлтрүүлэх ёстой болсон юм. Энэ өгүүлбэрээс бидний мэдэж авах эхний зүйл бол эдгээр нь Бурханы Сатанд хэлсэн үг байжээ. Иовын Номын эх бичвэрт энэ үгийн цаад шалтгааныг бидэнд өгүүлсэн байдаг: Сатан Иовыг буруутгахыг хүссэн тул түүнийг сорихоосоо өмнө Бурханы зөвшөөрлийг авах ёстой болсон. Иовыг сорих хүсэлтэд нь зөвшөөрөл олгохдоо Сатанд Бурхан дараах болзлыг тавьсан: “Иов чиний гарт байна, харин түүний аминд л бүү хүр.” Эдгээр үгийн уг чанар юу вэ? Эдгээр нь мэдээж захирамж, тушаал юм. Эдгээр үгийн уг чанарыг чи ойлгосон тул энэ тушаалыг буулгасан Нэгэн бол Бурхан, тушаалыг хүлээн авч, дуулгавартай дагасан нэгэн нь Сатан байсан гэдгийг мэдээж бас ухаарах ёстой. Эдгээр үгийг хэн ч уншсан гэсэн энэ тушаалд, Бурхан, Сатан хоёрын харилцаа илэрхий байдаг гэдгийг хэлэх нь илүүц билээ. Мэдээж энэ нь бас, Судар дахь Бурхан, Сатан хоёрын харилцан ярианы тэмдэглэлд байсан сүнсний ертөнц дэх Бурхан, Сатан хоёрын харилцаа, Бурхан, Сатан хоёрын ялгамж чанар, байр суурийн ялгаа бөгөөд өнөөг хүртэл энэ нь Бурхан, Сатан хоёрын ялгамж чанар, байр суурийн илэрхий ялгааг хүн мэдэж авч болох тодорхой жишээ ба бичгэн тэмдэглэл юм. Энэ үед, эдгээр үгийн тэмдэглэл нь Бурханы ялгамж чанар болон байр суурийн талаарх хүн төрөлхтний мэдлэгт чухал баримт бичиг бөгөөд энэ нь Бурханы талаарх хүн төрөлхтний мэдлэгийг чухал мэдээллээр хангадаг. Сүнсний ертөнц дэх Бүтээгч, Сатан хоёрын энэ харилцан яриагаар дамжуулан хүн Бүтээгчийн эрх мэдлийн дахин нэг тодорхой агуулгыг ойлгож чаддаг. Эдгээр үг нь Бүтээгчийн цор ганц эрх мэдлийн бас нэгэн гэрчлэл юм.
Гаднаа бол эдгээр нь Ехова Бурхан, Сатан хоёрын харилцан яриа. Эдгээрийн мөн чанар нь гэвэл, Ехова Бурханы ярьж буй хандлага, байр суурь нь Сатанаас дээгүүр байсан явдал билээ. Өөрөөр хэлбэл, Ехова Бурхан захирсан өнгөөр Сатанд тушааж, Иов аль хэдийн гарт нь орсон ба Иовд хүссэнээрээ хандаж болно, гэхдээ Иовын амийг л авч болохгүй хэмээн Сатанд юу хийх ёстой, юу хийх ёсгүйг нь хэлж байна. Цаад санаа нь гэвэл, Иовыг Сатаны гарт өгсөн боловч амийг нь Сатанд өгөөгүй; Бурханы зөвшөөрөлгүйгээр хэн ч Иовын амийг Бурханы гараас авч чадахгүй. Бурханы хандлага Сатанд өгсөн энэ тушаалд тодорхой илэрхийлэгдсэн ба энэ тушаал нь мөн Ехова Бурханы Сатантай ярилцдаг байр суурийг илэрхийлж, илчилдэг. Энд Ехова Бурхан дан ганц гэрэл, агаар, бүх зүйл, амьтдыг бүтээсэн Бурханы, бүх зүйл, амьтдыг захирдаг Бурханы байр суурийг баримтлаад зогсохгүй, хүн төрөлхтнийг захирч, Үхэгсдийн орныг захирдаг Бурханы, мөн амьтай бүх зүйлийн үхэл амьдралыг хянадаг Бурханы байр суурийг баримталдаг. Сүнсний ертөнцөд Бурханаас өөр хэн Сатанд ийм тушаал гаргаж зүрхлэх билээ? Яагаад Бурхан Сатанд биечлэн тушаал өгсөн бэ? Учир нь хүний амь, тэр дундаа Иовын амийг ч Бурхан захирдаг. Бурхан Иовын амийг авах, аминд нь хор хөнөөл учруулахыг Сатанд зөвшөөрөөгүй, Сатанд Иовыг сорихыг зөвшөөрөхдөө ч онцгойлон тэрхүү тушаалыг буулгахаа умартаагүй бөгөөд Иовын амийг авахгүй байхыг Сатанд дахин нэгэнтээ тушаасан байдаг. Сатан хэзээ ч Бурханы эрх мэдлийг зөрчиж зүрхлээгүй, мөн цаашлаад Бурханы тушаал болон онцгой захирамжуудыг үргэлж анхааралтай сонсож, дуулгавартай даган, эдгээрийг хэзээ ч үл тоож зүрхлээгүй ба Бурханы аливаа зарлигийг дур мэдэн өөрчилж мэдээж зүрхлээгүй. Энэ нь Бурханы Сатанд тогтоож өгсөн хязгаар тул Сатан эдгээр хязгаарыг хэзээ ч давж зүрхлээгүй. Бурханы эрх мэдлийн сүр хүч энэ биш гэж үү? Бурханы эрх мэдлийн гэрчлэл энэ биш гэж үү? Бурханд хэрхэн хандаж, Бурханыг хэрхэн үзэх талаар Сатан хүн төрөлхтнөөс илүү тодорхой мэддэг тул сүнсний ертөнц дэх Бурханы эрх мэдэл, байр суурийг маш тодорхой харж, Бурханы эрх мэдлийн сүр хүч болон Түүний эрх мэдлийн хэрэгжилтийн цаад зарчмуудыг илүү гүн гүнзгий үнэлдэг. Сатан эдгээрийг үл ойшоож огтхон ч зүрхэлдэггүй бөгөөд ямар нэг байдлаар зөрчиж зүрхэлдэггүй, мөн Бурханы эрх мэдлийг зөрчих ямар ч зүйл хийдэггүй, ямар нэгэн байдлаар Бурханы уур хилэнг хүргэж ч зүрхэлдэггүй. Хэдийгээр ёрын муу, биеэ тоосон уг чанартай боловч Сатан өөрт нь зориулж Бурханы тогтоосон зааг, хязгаарыг хэзээ ч давж зүрхлээгүй. Мянга мянган жилийн турш Сатан эдгээр зааг хязгаарыг чанд мөрдөж, Бурханы өгсөн бүх тушаал, зарлигийг мөрдсөн бөгөөд хэзээ ч энэ хэм хэмжээг давж зүрхлээгүй. Сатан хэдий хорлонтой боловч ялзарсан хүн төрөлхтнөөс хамаагүй ухаалаг; тэр Бүтээгчийн ялгамж чанарыг болон өөрийн хил хязгаарыг мэддэг. Бурханы эрх мэдэл, хүч чадал нь Сатаны зөрчиж чадахгүй тэнгэрийн зарлиг гэдгийг, мөн Бурханы эрх мэдэл болон цор ганц байдлаас л улбаалан бүх зүйл өөрчлөгдөж, дэг журамтай байдлаар үржиж олшрон, хүн төрөлхтөн Бурханы тогтоосон замналаар амьдарч, өсөн үржиж чаддаг бөгөөд ямар ч хүн юм уу эд юм энэ дэг журмыг нураах чадваргүй, ямар ч хүн юм уу, эд юм энэ хуулийг өөрчлөх чадваргүй гэдгийг Сатаны “хүлцэнгүй” үйлдлээс харж болно—учир нь эдгээр нь бүгд Бүтээгчийн гараас, Бүтээгчийн урьдчилан тогтоосноор, Бүтээгчийн эрх мэдлээс гарсан.
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 99
Сатаныг онцгой ялгамж чанартай болохоор нь маш олон хүн түүний янз бүрийн талын илрэлийг хүчтэй сонирхох болсон. Гайхамшиг үзүүлж, хүн төрөлхтний хийх боломжгүй зүйлсийг хийх чадвартай болохоор нь Сатаныг бас Бурхан шиг эрх мэдэл эзэмшдэг гэж итгэдэг мунхаг хүмүүс хүртэл олон байдаг. Иймээс хүн төрөлхтөн Бурханыг шүтэн мөргөхийн сацуу зүрх сэтгэлдээ Сатанд ч бас орон зай үлдээж, тэр ч бүү хэл Сатаныг Бурхан хэмээн шүтдэг. Энэ хүмүүс хөөрхийлөлтэй агаад жигшмээр. Тэд мэдлэггүй учраас хөөрхийлөлтэй ба тэрс үзэл, төрөлхийн ёрын муу мөн чанарынхаа улмаас жигшүүртэй. Одоо та нарт, эрх мэдэл гэж юу болох, энэ нь юуг бэлгэдэж, юуг төлөөлдөг болохыг хэлэх шаардлагатай мэт Надад санагдаж байна. Ерөнхийд нь ярихад, Бурхан Өөрөө эрх мэдэл юм, Бурханы эрх мэдэл Өөрийнх нь дээдийн дээд байдал, мөн чанарыг бэлгэддэг ба Бурханы Өөрийн эрх мэдэл нь Бурханы байр суурь, ялгамж чанарыг төлөөлдөг. Ийм байхад Сатан өөрийгөө Бурхан гэж хэлж зүрхлэх үү? Сатан өөрийгөө бүх зүйлийг бүтээсэн, бүхнийг захирдаг гэж хэлж зүрхэлдэг үү? Мэдээж үгүй! Учир нь Сатан бүх зүйлийг бүтээх чадваргүй; өдийг хүртэл тэр Бурханы бүтээлээс нэг ч атугай зүйлийг бүтээж байсан удаагүй бөгөөд ямар нэг амьтай зүйлийг бүтээж үзээгүй. Учир нь түүнд Бурханы эрх мэдэл байхгүй, Бурханы байр суурь, ялгамж чанарыг хэзээ ч эзэмших боломжгүй бөгөөд энэ нь түүний мөн чанараар тодорхойлогддог. Түүнд Бурхантай адил хүч чадал бий юу? Мэдээж үгүй! Сатаны үйл, үзүүлсэн гайхамшгийг бид юу гэж нэрлэдэг вэ? Энэ нь хүч чадал уу? Үүнийг эрх мэдэл гэж нэрлэж болох уу? Мэдээж үгүй! Сатан хорон муу урсгалыг удирдаж, Бурханы ажлыг бүх талаар нурааж, доголдуулж, тасалдуулдаг. Сүүлийн хэдэн мянган жилд хүн төрөлхтнийг ялзруулж, зовоож, хүнийг урхидаж, мэхлэн доройтолд оруулж, хүнийг үхлийн сүүдэрт хөндий рүү явуулахын тулд Бурханыг голоход хүргэснээс бусдаар Сатан хүнд дурсагдаж, сайшаагдаж, нандигнамаар зүйл өчүүхэн төдийхнийг ч хийсэн гэж үү? Сатан эрх мэдэл, хүч чадал эзэмшдэг байсан бол хүн төрөлхтнийг ялзруулах байсан уу? Сатан эрх мэдэл, хүч чадал эзэмшдэг байсан бол хүн төрөлхтнийг хорлох байсан уу? Хэрвээ Сатан эрх мэдэл, хүч чадал эзэмшдэг байсан бол хүн төрөлхтөн Бурханыг орхиж, үхэл рүү явах байсан уу? Сатанд ямар ч эрх мэдэл, хүч чадал байдаггүй болохоор хийдэг бүхнийх нь мөн чанарыг бид юу гэж дүгнэх хэрэгтэй вэ? Сатаны хийдэг бүхнийг шалихгүй заль мэх гэж тодорхойлдог хүмүүс бий, гэхдээ тийм тодорхойлолт төдийлөн зохистой биш гэж Би боддог. Хүн төрөлхтнийг ялзруулсан түүний муу үйл нь шалихгүй заль мэх гэж үү? Иовыг хэрцгийлсэн Сатаны муу ёрын хүч болон түүнийг хэрцгийлж, залгих гэсэн догшин хүсэл нь шалихгүй заль мэх төдийхнөөр хийгдсэн байж хэрхэвч таарахгүй. Эргээд харвал, уул толгодоор хааяагүй таран бэлчсэн Иовын мал сүрэг хормын төдийд үгүй болсон; Иовын их хөрөнгө агшин зуурын төдийд алга болсон. Үүнийг шалихгүй заль мэх төдийхнөөр хийж болно гэж үү? Сатаны хийдэг бүхний уг чанар нь хохироох, тасалдуулах, устгах, хорлох, муу ёр, хорлонт байдал, харанхуй гэх мэт сөрөг нэр томьёотой таарч, нийцдэг тул зөвт бус, ёрын муу бүх тохиолдол нь Сатаны үйлтэй нягт холбоотой, Сатаны муу ёрын мөн чанараас салшгүй байдаг. Сатан хэчнээн ч “хүчирхэг” бай, хэчнээн ч эр зориг, хүсэл эрмэлзэлтэй бай, хэчнээн ч их хор хохирол учруулах чадалтай бай, хүнийг ялзруулж, урхидах арга барил нь хэчнээн ч өргөн хүрээтэй бай, хүнийг айлган сүрдүүлэх заль мэх, явуулга нь хэчнээн ч ухаалаг бай, оршин тогтнодог хэлбэр нь хэчнээн ч хувирамтгай бай хамаагүй, тэр хэзээ ч ганц боловч амьд зүйлийг бүтээж чадаагүй, хэзээ ч бүх зүйлийн оршин тогтнолын хууль, дүрмийг тогтоож чадаагүй, бас амьтай, амьгүй аливаа эд юмыг хэзээ ч удирдаж, захирч чадаагүй юм. Орчлон ертөнц, өргөн уудам газар нутаг даяар, түүнээс төрж, түүнээс болж оршин тогтнодог нэг ч хүн, нэг ч эд юм байхгүй; түүнд захируулж, удирдуулдаг нэг ч хүн, нэг ч юм байхгүй. Харин ч эсрэгээрээ, тэр Бурханы эрх мэдэл дор амьдрах ёстойгоор барахгүй Бурханы бүх тушаал, захирамжийг дуулгавартай дагах ёстой. Бурханы зөвшөөрөлгүйгээр газар дээрх дусал ус юм уу элсний ширхэгт хүрэх ч Сатанд хэцүү; Бурханы зөвшөөрөлгүйгээр Бурханы бүтээсэн хүн төрөлхтөн байтугай газар дээрх шоргоолжийг ч хөдөлгөх эрх чөлөө Сатанд байхгүй. Бурханы нүдээр бол Сатан, уулын сараана цэцэгс, агаарт нисэх шувууд, тэнгисийн загас, хөрс шороон дээрх өтнөөс ч дорд. Бүх зүйлийн дундах түүний үүрэг гэвэл бүх зүйлд болон хүн төрөлхтөнд үйлчилж, бас Бурханы ажил болон удирдлагын төлөвлөгөөнд үйлчлэх явдал юм. Түүний уг чанар хэчнээн ч хорлонтой, мөн чанар нь хэчнээн ч ёрын муу бай, Бурханд үйлчлэл үзүүлж, Бурханы товойлгогч байх чиг үүргээ л ухамсартайгаар биелүүлэх нь түүний хийж чадах ганц зүйл юм. Сатаны мөн чанар, байр суурь ийм байдаг. Түүний мөн чанар нь амь, хүч чадал, эрх мэдэлтэй холбоогүй; тэр бол ердөө л Бурханы гар дахь тоглоом, Бурханд үйлчлэх машин төдий юм!
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 100
Эрх мэдлийг Бурханы хүч чадал хэмээн тайлбарлаж болно. Нэгдүгээрт, эрх мэдэл, хүч чадал хоёрын аль аль нь эерэг гэдгийг баттай хэлж болно. Эдгээр нь ямар ч сөрөг зүйлтэй холбоогүй бөгөөд бүтээгдсэн, бүтээгдээгүй ямар ч зүйлтэй хамаагүй. Бурханы хүч чадал нь амь болон амин чанар бүхий ямар ч хэлбэрийн зүйлсийг бүтээх чадвартай бөгөөд Бурханы амь үүнийг тогтоосон байдаг. Бурхан бол амь, иймээс Тэр бол бүх амьд зүйлийн эх сурвалж мөн. Түүнчлэн Бурханы эрх мэдэл нь Бурханы үг бүрийг бүх амьд зүйл дуулгавартай дагадаг болгож чаддаг, өөрөөр хэлбэл, тэд Бурханы амнаас гарах үгийн дагуу бий болж, Бурханы тушаалаар амьдарч, үрждэг. Дараа нь Бурхан бүх амьд зүйлийг захирч, тушаадаг бөгөөд үүрдийн үүрд хэзээ ч гажуудал гарахгүй. Ямар ч хүн, эд юманд эдгээр зүйл байхгүй; Бүтээгч л ийм хүч чадлыг эзэмшиж, агуулдаг тул үүнийг эрх мэдэл хэмээдэг. Энэ бол Бүтээгчийн цор ганц байдал билээ. Иймээс “эрх мэдэл” гэх үг нь өөрөө юу, эсвэл эрх мэдлийн мөн чанар нь уу гэдгээс үл хамааран аль алийг нь Бүтээгчтэй л холбон үзэж болдог, учир нь энэ нь Бүтээгчийн цор ганц ялгамж чанар, мөн чанарын бэлгэ тэмдэг бөгөөд Бүтээгчийн ялгамж чанар болон байр суурийг төлөөлдөг; Бүтээгчээс өөр хэн ч, юу ч “эрх мэдэл” хэмээх үгтэй холбоотой байж чадахгүй. Энэ бол Бүтээгчийн цор ганц эрх мэдлийн тайлбар билээ.
Хэдийгээр Сатан Иовыг шунахай харцаар харсан боловч Бурханы зөвшөөрөлгүйгээр Иовын бие дэх ширхэг үсэнд ч хүрч зүрхлээгүй. Сатан хэдий төрөлхийн ёрын муу, харгис ч гэсэн Бурханыг тушаал өгсний дараа тушаалыг нь дагахаас өөр сонголт түүнд байгаагүй. Иймээс Сатан Иов дээр ирэхдээ хонинд орсон чоно мэт улангассан байсан ч Бурханы өөрт нь тогтоосон хязгаарыг умартаж зүрхлээгүй, Бурханы тушаалыг зөрчиж зүрхлээгүй ба хийсэн бүх зүйлдээ Сатан Бурханы үгийн зарчим болон хязгаарыг давж зүрхлээгүй—энэ баримт биш гэж үү? Сатан, Ехова Бурханы ямар ч үгийг зөрчиж зүрхэлдэггүй гэдгийг үүнээс харж болно. Сатанд бол Бурханы амнаас гарсан үг бүр тушаал, тэнгэрлэг хууль, Бурханы эрх мэдлийн илэрхийлэл юм—учир нь Бурханы тушаалыг зөрчдөг, тэнгэрлэг хуулийг эсэргүүцэж, дуулгаваргүй байдаг хүмүүсийг шийтгэх Бурханы шийтгэл нь Бурханы үг бүрийн утга санаанд агуулагдаж байдаг. Бурханы тушаалыг зөрчвөл Бурханы эрх мэдэлд халдаж, тэнгэрлэг хуулийг эсэргүүцсэнийхээ үр дагаврыг хүртэх ёстойг Сатан тодорхой мэддэг. Тэгвэл эдгээр үр дагавар нь яг юу вэ? Эдгээр нь мэдээж Бурханы шийтгэл гэдгийг хэлэх нь илүүц юм. Сатаны Иовд гаргасан үйлдэл бол хүнийг ялзруулах үйлийнх нь бичил дүр зураг төдий зүйл байсан. Сатаны хэрэгжүүлэх эдгээр үйлдэлд Бурханы тогтоосон хязгаар, Сатанд өгсөн тушаал нь Сатаны хийдэг бүх зүйлийн ард үйлчилдэг зарчмуудын ердөө л бичил дүр зураг нь байсан юм. Үүнээс гадна, энэ асуудал дахь Сатаны үүрэг, байр суурь нь ердөө Бурханы удирдлагын ажил дахь түүний үүрэг, байр суурийн бичил дүр зураг байсан ба Иовыг сорихдоо Сатан Бурханд бүрэн дуулгавартай байсан нь Бурханы удирдлагын ажилд Бурханыг өчүүхэн төдий ч эсэргүүцэж зүрхлээгүйнх нь бичил дүр зураг төдий байсан. Эдгээр бичил дүр зураг та нарт ямар анхааруулга өгч байна вэ? Сатан байтугай бүх зүйлийн дотроос Бүтээгчийн тогтоосон тэнгэрлэг хууль, зарлигийг зөрчиж чадах, эдгээр тэнгэрлэг хууль, зарлигийг зөрчиж зүрхлэх ямар ч хүн болон зүйл үгүй. Учир нь эдгээрийг дуулгавартай дагадаггүй хүмүүст Бүтээгчийн оноодог шийтгэлийг ямар ч хүн болон эд юм өөрчилж, мултарч чаддаггүй. Бүтээгч л тэнгэрлэг хууль, зарлигийг тогтоож чадна, эдгээрийг хүчинтэй болгох хүч чадал Бүтээгчид л байдаг ба Бүтээгчийн хүч чадлыг л ямар ч хүн, эд зүйл сөрж чадахгүй. Энэ бол Бүтээгчийн цор ганц эрх мэдэл, энэ эрх мэдэл нь бүх зүйлийн дунд дээдийн дээд тул “Бурхан хамгийн агуу нь, Сатан удаах нь” гэж хэлэх боломжгүй. Цор ганц эрх мэдлийг эзэмшсэн Бүтээгчээс өөр ямар ч Бурхан байхгүй!
Та нар одоо Бурханы эрх мэдлийн талаар шинэ мэдлэгтэй болсон уу? Нэгдүгээрт, дөнгөж сая дурдсан Бурханы эрх мэдэл болон хүний хүч чадлын хооронд ялгаа бий юу? Ялгаа нь юу вэ? Энэ хоёрыг хооронд нь харьцуулшгүй гэж зарим хүн хэлдэг. Тэр бол зөв! Энэ хоёрыг хооронд нь харьцуулшгүй гэж хүмүүс хэлдэг ч хүн бодол болон үзэлдээ хүний хүч чадлыг эрх мэдэлтэй байнга андуурч, энэ хоёрыг байнга нэг нэгэнтэй нь харьцуулдаг. Энд юу болоод байна вэ? Хүмүүс санамсаргүйгээр нэгийг нь нөгөөгөөр орлуулах алдаа гаргаж байгаа юм биш үү? Энэ хоёр хоорондоо холбоогүй, хооронд нь харьцуулшгүй байхад хүмүүс бас л андуурдаг. Үүнийг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ? Чи шийдэл үнэхээр олмоор байвал Бурханы цор ганц эрх мэдлийг ойлгож, мэдэх л ганц арга бий. Чи Бүтээгчийн эрх мэдлийг ойлгож мэдсэнийхээ дараа хүний хүч чадал, Бүтээгчийн эрх мэдэл хоёрыг эн тэнцүү ярихгүй.
Хүний хүч чадал гэж юуг хэлдэг вэ? Энгийнээр хэлбэл, энэ нь хүний ялзарсан зан чанар, хүсэл, санаархлыг асар ихээр нэмэгдүүлэх юм уу биелэх боломжтой болгодог чадал, чадвар юм. Үүнийг эрх мэдэл гэж үзэх үү? Хүний хүсэл, санаархал хэчнээн маадгар, шунахай байлаа ч тэр хүнийг эрх мэдэл эзэмшдэг гэж хэлж болохгүй; сайндаа л энэхүү додигор байдал, амжилт нь хүмүүсийн дундах Сатаны маазралын илэрхийлэл төдий, сайндаа л энэ нь Бурхан болох гэсэн эрмэлзлээ биелүүлэхийн тулд Сатан өөрөө өөрийнхөө өвөг дээдэс мэт авирладаг инээдтэй явдал юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 101
Бурханы эрх мэдэл юуг бэлгэддэг вэ? Бурханы Өөрийн ялгамж чанарыг бэлгэддэг үү? Бурханы Өөрийн хүч чадлыг бэлгэддэг үү? Бурханы Өөрийн цор ганц байр суурийг бэлгэддэг үү? Бүх зүйлийн дунд чи Бурханы эрх мэдлийг юунаас харсан бэ? Яаж харсан бэ? Хүний туулдаг дөрвөн улирлын тухайд, хавар, зун, намар, өвөл ээлжлэн солигдох хуулийг хэн нэгэн хүн өөрчилж чадах уу? Хавар мод нахиалж, цэцэглэдэг; зун навчаар бүрхэгддэг; намар жимс нь ургаж, өвөл навчис унадаг. Энэ хуулийг хэн нэгэн өөрчилж чадах уу? Энэ нь Бурханы эрх мэдлийн нэг талыг харуулдаг уу? Бурхан “Гэрэл бий болог” хэмээн хэлэхэд гэрэл бий болсон. Энэхүү гэрэл одоо ч оршдог уу? Энэ нь юунаас болж оршдог вэ? Мэдээж Бурханы үг, Бурханы эрх мэдлийн ачаар оршин тогтнодог. Бурханы бүтээсэн агаар одоо ч оршсоор байдаг уу? Хүний амьсгалдаг агаар Бурханаас үүсэлтэй юу? Бурханаас ирдэг зүйлсийг хэн нэгэн булаан авч чадах уу? Эдгээрийн мөн чанар, чиг үүргийг хэн нэгэн өөрчилж чадах уу? Бурханы хуваарилсан өдөр, шөнийг болон Бурханы тушаасан өдөр шөнийн хуулийг хэн нэгэн сүйтгэх чадвартай юу? Сатан ийм зүйл хийж чадах уу? Чи шөнө унталгүй, шөнийг өдөр гэж үзсэн ч гэсэн шөнийн цаг хэвээр л байна; чи өдөр тутмын хэвшлээ өөрчилж болох ч өдөр шөнө ээлжлэн солигдох хуулийг өөрчлөх чадваргүй—энэ баримтыг ямар ч хүн өөрчлөх аргагүй, тийм биз дээ? Арсланг анжсанд үхэр шиг хөллөөд, газар хагалуулж чадах хүн бий юу? Зааныг илжиг болгон өөрчлөх чадвартай хүн бий юу? Тахиаг бүргэд мэт тэнгэрт дүүлэн нисгэх чадвартай хүн бий юу? Чоныг хонь мэт өвс идүүлэх чадвартай хүн бий юу? (Үгүй.) Усны загасыг хуурай газар дээр амьдруулах чадвартай хүн бий юу? Үүнийг хүмүүс хийж чадахгүй. Яагаад чадахгүй гэж? Бурхан усанд амьдар гэж загасанд тушаасан учраас тэд усанд амьдардаг. Тэд газар дээр амьд үлдэж чадалгүй үхнэ; Бурханы тушаалын хязгаарыг давж чадахгүй. Бүх зүйлд оршин тогтнох хууль, хил хязгаар байдаг ба бүгд өөрсдийн гэсэн төрөлх араншинтай байдаг. Эдгээрийг Бүтээгч тушаасан ба ямар ч хүн өөрчилж, даван гарах аргагүй. Жишээлбэл, арслан хүний нийгмээс үргэлж хол, зэрлэг байгальд амьдрах бөгөөд хүнтэй хамт амьдарч, хүний төлөө ажилладаг шар үхэр адил номхон, үнэнч байж хэзээ ч чадахгүй. Хэдийгээр заан, илжиг хоёр хоёулаа амьтан, хоёулаа дөрвөн хөлтэй, агаараар амьсгалдаг бүтээл боловч төрөл зүйл нь ондоо байдаг. Учир нь тэднийг Бурхан өөр өөр төрөлд хуваасан, тэд тус тусын зөн мэдрэмжтэй, иймээс тэд хэзээ ч нэг нь нөгөөгөө орлохгүй. Хэдийгээр тахиа бүргэд шиг хоёр хөлтэй, хос далавчтай боловч хэзээ ч агаарт нисэж чадахгүй; сайндаа л модон дээр гарч чаддаг—энэ нь зөн мэдрэмжээр нь тодорхойлогддог. Энэ бүхэн нь Бурханы эрх мэдлийн тушаалаас үүддэг гэдгийг хэлэх нь илүүц юм.
Өнөөгийн хүн төрөлхтний хөгжлийн хувьд хүн төрөлхтний шинжлэх ухааныг хөгжин цэцэглэж яваа гэж хэлж болох бөгөөд хүний шинжлэх ухааны эрэл хайгуулын ололт амжилтыг бахдам гэж тодорхойлж болно. Хүний чадвар улам их өсөж байгаа гэж хэлж болох ч хүн төрөлхтөн шинжлэх ухаанаар нээлт хийж чаддаггүй нэг зүйл байдаг: Хүн төрөлхтөн нисэх онгоц, нисэх онгоц тээвэрлэгч болон цөмийн бөмбөг хийсэн, хүн төрөлхтөн сансарт нисэж, саран дээр алхаж, интернэт зохион бүтээж, өндөр технологи бүхий амьдралын хэв маягаар амьдарсан, гэсэн ч хүн төрөлхтөн амьд, амьсгалдаг зүйлийг бүтээх чадваргүй байна. Амьтан бүрийн зөн мэдрэмж, амьдардаг хууль, мөн бүх төрлийн амьд зүйлийн амьдрал, үхлийн мөчлөг—энэ бүхэн нь хүн төрөлхтний шинжлэх ухаанд боломжгүй, мөн захирагдахгүй. Одоо, хүний шинжлэх ухаан хэчнээн их өндөрлөгт хүрсэн ч бай, Бүтээгчийн ямар ч бодолтой харьцуулшгүй юм. Энэ нь Бүтээгчийн бүтээлийн гайхалтай байдал болон Түүний эрх мэдлийн сүр хүчийг ялган таних чадваргүй гэдгийг хэлэх ёстой. Газар дэлхий дээр маш олон далай тэнгис байдаг боловч эдгээр нь хэзээ ч хязгаараа давж, хуурай газар дээр дураараа гарч ирээгүй, учир нь Бурхан дор бүрд нь хил хязгаар тогтоож өгсөн; эдгээр нь Түүний хаа тушаасан газарт байдаг бөгөөд Бурханы зөвшөөрөлгүйгээр ийш тийш чөлөөтэй нүүж чаддаггүй. Эдгээр нь Бурханы зөвшөөрөлгүйгээр бие биедээ халдаж болдоггүй бөгөөд Бурханыг хөдөл гэхэд л хөдөлж чаддаг. Хаа хүрч, хаана үлдэхийг нь Бурханы эрх мэдэл тодорхойлдог.
Шулуухан хэлэхэд, “Бурханы эрх мэдэл” гэдэг нь Бурханаас хамаарна гэсэн үг юм. Аливаа зүйлийг яаж хийхийг шийдэх эрх Бурханд байдаг бөгөөд Тэр хүссэнээрээ л хийдэг. Бүх зүйлийн хууль хүнээс бус, Бурханаас хамаардаг; үүнийг хүн өөрчилж чадахгүй. Энэ нь хүний хүслээр хөдлөхгүй, харин Бурханы бодол, Бурханы мэргэн ухаан, Бурханы тушаалаар өөрчлөгддөг, энэ нь ямар ч хүний үгүйсгэж чадахгүй баримт юм. Тэнгэр, газар, бүх зүйл, орчлон ертөнц, одот тэнгэр, жилийн дөрвөн улирал гэх мэт хүнд харагдах болон үл харагдах зүйлс—бүгд Бурханы эрх мэдлийн дор, Бурханы захирамжийн дагуу, Бурханы тушаалын дагуу, бүтээлийн эхлэлийн хуулийн дагуу өчүүхэн төдий ч алдаа мадаггүйгээр оршин тогтнож, үйл ажиллагаа явуулж, өөрчлөгдөж байдаг. Ганц ч хүн, эсвэл эд юм өөрсдийн хуулийг өөрчилж чадахгүй, бас үйл ажиллагаагаа явуулдаг төрөлхийн замналаа ч өөрчилж чадахгүй; тэд Бурханы эрх мэдлээс үүдэн бий болсон бөгөөд Бурханы эрх мэдлийн улмаас мөхдөг. Энэ бол Бурханы эрх мэдэл юм. Энэ хэрийн зүйл ярьсны дараа чи, Бурханы эрх мэдэл нь Бурханы ялгамж чанар болон байр суурийн бэлгэ тэмдэг гэдгийг мэдэрч байна уу? Бурханы эрх мэдлийг аливаа бүтээгдсэн, бүтээгдээгүй зүйл эзэмшиж чадах уу? Үүнийг ямар нэг хүн, зүйл, эсвэл эд юм дуурайж, хуулбарлаж, орлож чадах уу?
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 102
Бүтээгчийн ялгамж чанар цор ганц бөгөөд чи олон бурхан шүтэх үзэл санааг баримтлах ёсгүй
Сатаны чадвар, чадамж хүнийхээс илүү бөгөөд хүний биелүүлэх аргагүй зүйлийг хийж чаддаг хэдий ч, Сатаны хийдэг зүйлд чиний атаархдаг эсвэл хүрэхийг эрмэлздэг эсэх, тэдгээрийг нь чи үзэн яддаг эсвэл жигшдэг эсэхээс үл хамааран, тэдгээрийг чи харж чаддаг ч бай, үгүй ч бай, Сатан хэр ихийг бүтээж, хэчнээн олон хүнийг мэхлэн өөрийгөө шүтүүлж, тахиулж чаддаг ч бай, түүнийг чи яаж ч тодорхойлдог бай хамаагүй Сатанд Бурханы эрх мэдэл, хүч чадал бий гэж хэлэх ямар ч боломжгүй. Бурхан бол Бурхан бөгөөд цорын ганцхан Бурхан байдаг гэдгийг чи мэдэх ёстой. Түүнчлэн, Бурханд л эрх мэдэл байдаг бөгөөд бүх зүйлийг захирч, удирдах хүч чадал байдаг гэдгийг чи мэдэх ёстой. Сатан хүмүүсийг хуурах чадвартай, Бурханыг дуурайж, Бурханы үзүүлсэн тэмдэг, гайхамшгийг хуулбарлаж чаддаг, мөн Бурханы хийсэнтэй төстэй зүйл хийдэг болохоор чи Бурханыг цор ганц биш, олон байдаг, тэд зүгээр л их, бага ур чадвартай, эзэмшдэг хүч чадлынх нь хүрээ ялгаатай гэж андууран итгэж болохгүй. Чи тэдний агуу байдлыг ирсэн дараалал, насны эрэмбээр нь жагсааж, Бурханаас өөр шүтээн байдаг, Бурханы эрх мэдэл, хүч чадал цор ганц биш хэмээн эндүүрэн итгэж болохгүй. Хэрвээ чи ийм үзэл санаатай бол, хэрвээ чи Бурханы цор ганц чанарыг хүлээн зөвшөөрдөггүй, бас Бурхан л эрх мэдэл эзэмшдэг гэдэгт итгэдэггүй бол, хэрвээ чи зөвхөн олон бурхан шүтэх үзэл санааг баримталдаг бол Би чамайг Бүтээлийн дундах хог шаар, Сатаны жинхэнэ биелэл, бас туйлын муу ёрын хүн гэж хэлнэ! Эдгээр үгийг хэлснээр Би та нарт юу заах гээд байгааг ойлгож байна уу? Цаг хугацаа, газар нутаг, чиний уг үндэс ямар байх нь хамаагүй, чи Бурханыг өөр ямар ч хүн, зүйл, эсвэл эд юмтай андуурах ёсгүй. Бурханы эрх мэдэл болон Бурханы Өөрийн мөн чанар чамд хэчнээн тайлагдашгүй, хүрэх аргагүй мэт санагддаг ч бай, Сатаны үг, үйл хэрэг чиний үзэл, төсөөлөлтэй хэчнээн их нийцдэг ч бай, эдгээрт чи хэчнээн сэтгэл ханамжтай байдаг ч бай бүү тэнэглэ, эдгээр ойлголтыг бүү хольж хутга, Бурханы оршин тогтнолыг бүү үгүйсгэ, Бурханы ялгамж чанар, байр суурийг бүү үгүйсгэ, зүрх сэтгэл дэх Бурханаа орлуулж, Бурханаа болгох гэж Сатаныг бүү оруул, Бурханыг бүү түлхэн гарга. Та нар ингэснийхээ үр дагаврыг төсөөлж чадна гэдэгт чинь Би эргэлзэхгүй байна!
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 103
Хүн төрөлхтөн хэдий ялзарсан ч гэсэн Бүтээгчийн эрх мэдлийн дээд эрх дор амьдарсаар байдаг
Сатан хүн төрөлхтнийг олон мянган жилийн турш ялзруулж ирсэн. Тэр тоолохын аргагүй олон ёрын мууг үйлдэж, үе үеийнхнийг хууран мэхэлж, дэлхий дээр аймшигтай том нүгэл үйлдсэн. Тэр хүнийг зовоож, хууран мэхэлж, Бурханы эсрэг уруу татаж, бас Бурханы удирдлагын төлөвлөгөөг нурааж, доголдуулах муу үйл хэргийг ахин дахин үйлдсэн. Гэсэн ч Бурханы эрх мэдэл дор бүх зүйл болон амьд амьтад Бурханы тогтоосон хууль, дүрмийг үргэлжлүүлэн баримталдаг. Бурханы эрх мэдэлтэй харьцуулахад Сатаны муу ёрын уг чанар, цадиггүй явдал маш муу муухай, маш ой гутам, жигшүүртэй, маш өчүүхэн агаад хэврэг юм. Хэдийгээр Сатан Бурханы бүтээсэн бүх зүйлийн дунд алхдаг ч гэсэн Бурханд захирагддаг хүмүүс, зүйлс, эд юмст өчүүхэн төдий ч өөрчлөлт оруулж чадахгүй. Хэдэн мянган жил өнгөрсөн ба хүн төрөлхтөн одоо ч Бурханы хайрласан гэрэл, агаарыг эдэлж, Бурханы Өөрийн гаргасан амьсгаагаар амьсгалж, Бурханы бүтээсэн цэцэгс, шувууд, загас жараахай, шавж хорхойг эдэлж, Бурханы хангасан бүх зүйлийг эдэлдэг; өдөр шөнө бас л үргэлжлэн ар араасаа солигддог; дөрвөн улирал ердийнхөөрөө ээлжилдэг; тэнгэрт нисэх галуу энэ өвөл нүүдэллэн одож, дараа хавар нь эргэн ирдэг; усан дахь загас жараахай өөрсдийн гэр болох гол, нуурыг хэзээ ч орхидоггүй; газар дээрх голио зуны өдрүүдэд хоолой мэдэн донгоддог; өвсөн дундах хүрэлзгэнэ намрын салхины аясаар аяархан гүнгэнэдэг; галуу сүрэглэн цуглардаг байхад бүргэд ганцаараа амьдардаг; арслангийн сүрэг ан хийн амь зогоодог; хандгай өвс ногоо, цэцэгсээс холддоггүй… Бүх зүйлийн дундах төрөл бүрийн амьтад холдон одож, эргэн ирдэг, дараа нь дахин оддог гээд л нүд ирмэхийн төдийд үй түмэн өөрчлөлт тохиолддог—харин тэдний зөн мэдрэмж, амьд үлдэх хууль л өөрчлөгддөггүй. Тэд Бурханы хангалт, тэжээл дор амьдардаг бөгөөд зөн мэдрэмжийг нь хэн ч өөрчилж, амьд үлдэх дүрмийг нь хэн ч доголдуулж чадахгүй. Хэдийгээр бүх зүйлийн дунд амьдардаг хүн төрөлхтнийг Сатан ялзруулж, мэхэлсэн боловч Бурханы бүтээсэн ус, Бурханы бүтээсэн агаар, Бурханы бүтээсэн бүх зүйлээс тэд бас л татгалзаж чадахгүй бөгөөд Бурханы бүтээсэн энэхүү орон зайд хүн амьдарч, өсөн үржсээр байдаг. Хүн төрөлхтний зөн мэдрэмж өөрчлөгдөөгүй. Хүн одоо ч харахын тулд нүд, сонсохын тулд чих, бодохын тулд уураг тархи, ойлгохын тулд зүрх сэтгэл, алхахын тулд хөл, ажиллахын тулд гар гэх зэрэгтээ түшиглэдэг; Бурханы хангалтыг хүлээн зөвшөөрч чаддаг болгох гэж Бурханаас хүнд хайрласан бүх зөн мэдрэмж нь өөрчлөгдөлгүй хэвээр үлдсэн, Бурхантай хамтран ажиллах хүний чадавх өөрчлөгдөөгүй, бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлэх хүн төрөлхтний чадавх өөрчлөгдөөгүй, хүн төрөлхтний сүнслэг хэрэгцээ өөрчлөгдөөгүй, гарал үүслээ олж тогтоох хүн төрөлхтний хүсэл өөрчлөгдөөгүй, Бүтээгчээр авруулах гэсэн хүн төрөлхтний хүсэл тэмүүлэл ч өөрчлөгдөөгүй. Бурханы эрх мэдэл дор амьдарч, Сатаны авчирсан цуст сүйрлийг даван туулсан хүн төрөлхтний одоогийн нөхцөл байдал энэ юм. Хэдийгээр хүн төрөлхтөн Сатаны дарангуйлалд орж, бүтээлийн эхлэлийн Адам, Ева биш болж, мэдлэг, төсөөлөл, үзэл гэх мэт Бурхантай тэрслэх зүйлс болон ялзарсан сатанлаг зан чанараар дүүрсэн боловч Бурханы нүдэнд одоо ч Өөрийнх нь бүтээсэн тэр хүн төрөлхтөн хэвээрээ юм. Хүн төрөлхтөн одоо ч Бурханд захирагдаж, зохион байгуулагдаж, одоо ч Бурханы тогтоосон замналаар амьдардаг, иймээс Сатаны ялзруулсан хүн төрөлхтөн нь Бурханы нүдээр бол жаахан хир буртагт баригдсан, хоржигносон ходоодтой, үл ялиг удаан хөдөлгөөнтэй, өмнөх шигээ сайн ой санамжтай байхаа больж, бага зэрэг хөгширсөн төдий л боловч хүний бүх чиг үүрэг, зөн билэг нь тэр чигтээ бүрэн бүтэн харагддаг. Энэ бол Бурханы аврах гэж зорьдог хүн төрөлхтөн юм. Энэ хүн төрөлхтөн Бүтээгчийн дуудлагыг сонсож, Бүтээгчийн дуу хоолойг сонсох л юм бол энэ дуу хоолойны эх үүсвэрийг олж тогтоохоор яаран босох болно. Энэ хүн төрөлхтөн Бүтээгчийн дүрийг харах л юм бол Бурханд өөрийгөө зориулахын тулд өөр юуг ч хайхрахаа больж, бүх зүйлийг орхиж, тэр ч байтугай өөрийн амийг Түүний төлөө зориулах болно. Зүрх сэтгэл нь Бүтээгчийн үнэн сэтгэлийн үгийг ойлгох үед хүн төрөлхтөн Сатаныг хаяж, Бүтээгчийн талд ирэх болно; хүн төрөлхтөн биеийнхээ хир буртгийг бүрэн угааж, Бүтээгчийн хангалт, тэжээлийг дахин нэг удаа хүртсэн үед хүн төрөлхтний ой санамж сэргэж, энэ үед хүн төрөлхтөн Бүтээгчийн эрх мэдэл дор үнэхээр эргэн очсон байх болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 104
Эхлэл 19:1–11 Хоёр тэнгэрэлч Содомд нар жаргах цагаар ирэхэд Содомын гол хаалган дээр сууж байсан Лот тэднийг хараад угтан босож, нүүрээрээ газар унан мөргөөд: “Хараач, эзэд минь, зам зууртаа зарцынхаа гэрт орж, бүхий л шөнөжингөө саатан, хөлөө угааж, өглөө эрт босоод аян замдаа гарна уу” гэж хэлэв. Тэд, “Үгүй, бид бүхэл шөнийг гадаа өнгөрөөнө” гэлээ. Тэр тэднийг ихэд хүчлэн гуйсанд тэд түүний гэрт оржээ; тэр тэднийг дайлж цайлан, исгээгүй талх барьж өгснийг тэд идэв. Харин тэднийг хэвтэхээс өмнө хотын хүмүүс буюу Содомын хүмүүс хүртэл хөгшин залуугүй дөрвөн зүгээс ирж, гэрийг нь бүслээд Лотыг дуудаж: “Энэ шөнө танайд ирсэн хүмүүс хаана байна? Тэднийг бидэнд авчир, бид тэдэнтэй хүссэнээ хийе” гэцгээв. Лот гарч ирж, хаалгаа хаагаад “Ах дүү нар минь, ийм муухай зүйл битгий хийгээч гэж би та нараас гуйж байна. Хараач, би эр хүн үзээгүй хоёр охинтой; тэднийг та нарт авчрахыг минь зөвшөөрөөч, та нар сайн гэж үзсэн зүйлээ тэдэнтэй хий: манай гэрт ирсэн учраас энэ хүмүүст л юу ч битгий хийгээрэй” гэж хэлэв. Тэд, “Хойшоо бай. Энэ хүмүүс түр хугацаагаар ирчихээд бас шүүгч болох юм гэнэ: бид чамд тэднээс муугаар хандана” гээд Лотыг хүртэл хүчээр түлхэж, хаалгыг нь эвдэхээр дөхөж очлоо. Харин нөгөө хүмүүс гараа сунган Лотыг гэрт татан оруулж, хаалгыг хаав. Тэгээд тэд гэрийн хаалган дээр байсан хүмүүсийг том жижиггүй юу ч харахгүй болгосонд тэд хаалга олох гэж ихэд зүдрэв.
Эхлэл 19:24–25 Тэгээд Ехова Содом, Гоморра хоёрт хүхэр ба галыг тэнгэрээс Еховагаас илгээж; хотуудыг, бүх тал хөндийг болон хотын бүх оршин суугчийг, газар дээрх ургамал амьтан бүгдийг сүйрүүлэв.
Содомын хорон муу, завхрал нь хүн болон Бурханы аль аль нь жигшихээр түвшинд хэдийнээ хүрсэн учраас Бурханы нүдэнд бол уг хотыг сүйрүүлэх нь зүйтэй байсан гэдгийг эдгээр хэсгээс ойлгоход хэцүү биш юм. Гэхдээ сүйрүүлэхээс өмнө хотын дотор юу болсон бэ? Эдгээр үйл явдлаас хүмүүс ямар урам зориг авч болох вэ? Эдгээр үйл явдалд хандах Бурханы хандлага нь Түүний зан чанарын талаар хүмүүст юуг харуулдаг вэ? Үйл явдлыг бүхэлд нь ойлгохын тулд Сударт юу гэж тэмдэглэснийг анхааралтай уншицгаая…
Содомын завхрал: Хүний уурыг хүргэж, Бурханыг хилэгнүүлэв
Тэр шөнө, Лот Бурханы илгээсэн хоёр элчийг хүлээн авч, тэдэнд зоог бэлдэж өгчээ. Хоол идсэний дараа, тэднийг хэвтэцгээхээс өмнө хотын өнцөг булан бүрээс хүмүүс ирж, Лотын байшинг тойрон хүрээлж, түүнийг дуудсан. Тэднийг “Энэ шөнө танайд ирсэн хүмүүс хаана байна? Тэднийг бидэнд авчир, бид тэдэнтэй хүссэнээ хийе” хэмээсэн гэж Сударт тэмдэглэсэн байдаг. Хэн энэ үгийг хэлсэн бэ? Хэнд энэ үгийг хэлсэн бэ? Энэ нь байшингийнх нь гаднаас Лотод сонсгох гэж хашхирах Содомын ард иргэдийн үг байсан. Эдгээр үгийг сонсоход ямар санагдаж байна вэ? Чиний уур хүрч байна уу? Эдгээр үг зэвүүг чинь хүргэж байна уу? Уур хилэн чинь буцалж байна уу? Эдгээр үгээс Сатан нэвт мэдрэгдэж байгаа бус уу? Тэдгээрээс чи энэ хот дахь ёрын муу, хар барааныг мэдэрч чадаж байна уу? Үгээр нь дамжуулан чи энэ хүмүүсийн хэрцгий, бүдүүлэг зан авирыг мэдэрч чадаж байна уу? Тэдний үйлдлээс завхрал нь хэр гүн байгааг мэдэрч чадаж байна уу? Тэдний хорон муу уг чанар, харгис хэрцгий зан чанар өөрсдөө ч хянахын аргагүй түвшинд хүрсэн гэдгийг хэлсэн үгийнх нь агуулгаас харах хэцүү биш. Лотыг эс тооцвол, энэ хотын хүн бүхэн Сатанаас ялгаагүй байсан; өөр хүнийг харах төдийд энэ хүмүүс хорлож, сүйтгэхийг хүсэж байв… Эдгээр зүйл нь, энэ хотын аюулт, аймшигт чанараас гадна эргэн тойрных нь үхлийн аураг хүнд мэдрүүлээд зогсохгүй хорон муу, цусанд шунасан байдлыг нь бас мэдрүүлдэг.
Хүний сүнсийг залгих галзуу хүслээр дүүрэн хүмүүс, хүний үнэргүй бүлэг дээрэмчинтэй нүүр тулаад Лот хэрхэн хариу барьсан бэ? Сударт өгүүлснээр: “Ийм муухай зүйл битгий хийгээч гэж би та нараас гуйж байна. Хараач, би эр хүн үзээгүй хоёр охинтой; тэднийг та нарт авчрахыг минь зөвшөөрөөч, та нар сайн гэж үзсэн зүйлээ тэдэнтэй хий: манай гэрт ирсэн учраас энэ хүмүүст л юу ч битгий хийгээрэй” гэжээ. Лот энэ үгээрээ юу хэлэх гэсэн бэ гэвэл: Элч нарыг хамгаалахын тулд тэрээр хоёр охиноо өгөхөд бэлэн байв. Ямар ч эрүүл ухаанаар тооцож үзвэл, тэр хүмүүс Лотын болзлыг зөвшөөрч, хоёр элчийг тайван орхих ёстой байлаа; эцсийн эцэст, элч нар тэдний хувьд огт танихгүй, тэдэнтэй ямар ч хамаагүй, ашиг сонирхолд нь ямар ч хохирол учруулаагүй хүмүүс байсан. Гэвч, хорон муу уг чанартаа автсан тэд уг асуудлыг ингээд орхиогүй, харин ч хүчин чармайлтаа улам нэмэгдүүлсэн. Энд байгаа тэдний өөр нэг харилцан яриа нь, энэ хүмүүсийн жинхэнэ, хорон уг чанарын талаар илүү гүнзгий ойлголтыг хүмүүст гарцаагүй өгч чадахын зэрэгцээ Бурхан яагаад энэ хотыг сүйрүүлэхийг хүссэн шалтгааныг ухаарч, ойлгох боломжийг хүмүүст олгодог.
Тэд дараа нь юу гэж хэлсэн бэ? Библид өгүүлснээр: “Тэд, ‘Хойшоо бай. Энэ хүмүүс түр хугацаагаар ирчихээд бас шүүгч болох юм гэнэ: бид чамд тэднээс муугаар хандана’ гээд Лотыг хүртэл хүчээр түлхэж, хаалгыг нь эвдэхээр дөхөж очлоо.” Тэд яагаад Лотын хаалгыг эвдэхийг хүссэн бэ? Учир нь тэд, тэр хоёр элчид хор хүргэхээр байж ядаж байсан юм. Тэрхүү элч нар яах гэж Содомд ирсэн бэ? Тэдний ирсэн зорилго нь Лот болон түүний гэр бүлийг аврах явдал байсан боловч, хотын хүмүүс тэднийг албан тушаал хүлээн авахаар ирсэн хэмээн андуурсан юм. Хотын хүмүүс цэвэр таамаглал дээр үндэслэж зорилгыг нь асуулгүйгээр энэхүү хоёр элчид хэрцгийгээр хор хүргэхийг хүссэн; тэд өөрсөдтэй нь огтоос хамаагүй хоёр хүнд хор хүргэхийг хүссэн. Энэ хотын хүмүүс хүн чанар, эрүүл ухаанаа бүрмөсөн алдсан байсан нь тодорхой. Тэдний галзуурал, зэрлэг догшин байдлын түвшин нь хүмүүсийг хорлож, сүйтгэдэг Сатаны хорон уг чанараас хэдийнээ ялгаагүй болсон байлаа.
Тэд Лотоос энэ хүмүүсийг өгөхийг шаардахад Лот юу хийсэн бэ? Лот тэднийг өгөөгүйг бид бичвэрээс мэднэ. Бурханы энэ хоёр элчийг Лот мэддэг байсан уу? Мэдээж үгүй! Гэтэл тэр яагаад энэ хоёр хүнийг аварч чадсан бэ? Тэд юу хийхээр ирснийг тэр мэдэж байсан уу? Хэдийгээр ирсэн шалтгааныг нь мэдээгүй боловч Бурханы зарц нар гэдгийг нь Лот мэдэж байсан тул тэднийг гэртээ оруулсан юм. Тэрээр Бурханы энэхүү зарц нарыг “эзэн” хэмээх цолоор дуудаж байсан нь Лот бол Содомын бусад хүмүүстэй адилгүй, Бурханы сурамгай дагагч байсныг нь харуулдаг. Тиймээс Бурханы элч нар өөр дээр нь ирэх үед энэ хоёр зарцыг гэртээ оруулахын тулд тэрээр амь насаараа дэнчин тавьсан; түүнчлэн энэхүү хоёр зарцыг хамгаалахын тулд хоёр охиноороо солих санал тавьсан. Энэ бол Лотын зөв шударга үйл хэрэг байсан; энэ нь Лотын уг чанар-болон мөн чанарын бодит илэрхийлэл, мөн Лотыг аврахын тулд Бурхан Өөрийн зарц нарыг илгээсэн шалтгаан юм. Аюул тулгарсан үед Лот өөр юуг ч үл хайхран энэ хоёр зарцыг хамгаалсан; тэр ч байтугай хоёр охиноо зарц нарын аюулгүй байдлын төлөө солихоор оролдсон. Тэр хотод ийм зүйл хийж чадах хүн Лотоос өөр байсан уу? Байгаагүй гэдгийг баримт нотолдог! Тиймээс Лотыг эс тооцвол Содомд байсан хүн бүр сүйрлийн бай болсон, тэд үүнийг хүртэх ёстой байсан гэдгийг хэлэх нь илүүц биз.
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө II”-оос эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 105
Эхлэл 19:1–11 Хоёр тэнгэрэлч Содомд нар жаргах цагаар ирэхэд Содомын гол хаалган дээр сууж байсан Лот тэднийг хараад угтан босож, нүүрээрээ газар унан мөргөөд: “Хараач, эзэд минь, зам зууртаа зарцынхаа гэрт орж, бүхий л шөнөжингөө саатан, хөлөө угааж, өглөө эрт босоод аян замдаа гарна уу” гэж хэлэв. Тэд, “Үгүй, бид бүхэл шөнийг гадаа өнгөрөөнө” гэлээ. Тэр тэднийг ихэд хүчлэн гуйсанд тэд түүний гэрт оржээ; тэр тэднийг дайлж цайлан, исгээгүй талх барьж өгснийг тэд идэв. Харин тэднийг хэвтэхээс өмнө хотын хүмүүс буюу Содомын хүмүүс хүртэл хөгшин залуугүй дөрвөн зүгээс ирж, гэрийг нь бүслээд Лотыг дуудаж: “Энэ шөнө танайд ирсэн хүмүүс хаана байна? Тэднийг бидэнд авчир, бид тэдэнтэй хүссэнээ хийе” гэцгээв. Лот гарч ирж, хаалгаа хаагаад “Ах дүү нар минь, ийм муухай зүйл битгий хийгээч гэж би та нараас гуйж байна. Хараач, би эр хүн үзээгүй хоёр охинтой; тэднийг та нарт авчрахыг минь зөвшөөрөөч, та нар сайн гэж үзсэн зүйлээ тэдэнтэй хий: манай гэрт ирсэн учраас энэ хүмүүст л юу ч битгий хийгээрэй” гэж хэлэв. Тэд, “Хойшоо бай. Энэ хүмүүс түр хугацаагаар ирчихээд бас шүүгч болох юм гэнэ: бид чамд тэднээс муугаар хандана” гээд Лотыг хүртэл хүчээр түлхэж, хаалгыг нь эвдэхээр дөхөж очлоо. Харин нөгөө хүмүүс гараа сунган Лотыг гэрт татан оруулж, хаалгыг хаав. Тэгээд тэд гэрийн хаалган дээр байсан хүмүүсийг том жижиггүй юу ч харахгүй болгосонд тэд хаалга олох гэж ихэд зүдрэв.
Эхлэл 19:24–25 Тэгээд Ехова Содом, Гоморра хоёрт хүхэр ба галыг тэнгэрээс Еховагаас илгээж; хотуудыг, бүх тал хөндийг болон хотын бүх оршин суугчийг, газар дээрх ургамал амьтан бүгдийг сүйрүүлэв.
Бурханы уур хилэнг хүргэснийхээ төлөө Содом бүр мөсөн газрын хөрснөөс арчигджээ
Содомын ард иргэд энэ хоёр зарцыг хараад, ирсэн шалтгааныг нь асуугаагүй, Бурханы хүслийг түгээхээр ирсэн эсэхийг нь ч бас нэг ч хүн асуугаагүй. Эсрэгээрээ, тэд тайлбарлахыг нь хүлээлгүйгээр бөөгнөрөн цугларч, зэрлэг нохой, догшин чоно мэт тэр хоёр зарцыг барихаар ирсэн. Ийм зүйл болж байгааг Бурхан харсан уу? Хүний ийм зан авир, ийм үйл явдлыг хараад Бурхан зүрх сэтгэлдээ юу бодож байсан бэ? Бурхан энэ хотыг устгахаар шийдсэн; Тэр тээнэгэлзэж, азнахгүй байсан, тэвчээртэй хандахаа ч бас болих байсан. Түүний өдөр ирсэн тул хийхийг хүссэн ажлаа хийж эхэлсэн. Тиймээс Эхлэл 19:24–25-д, “Тэгээд Ехова Содом, Гоморра хоёрт хүхэр ба галыг тэнгэрээс Еховагаас илгээж; хотуудыг, бүх тал хөндийг болон хотын бүх оршин суугчийг, газар дээрх ургамал амьтан бүгдийг сүйрүүлэв” гэж байдаг. Энэ хоёр эшлэл нь, энэ хотыг сүйрүүлсэн Бурханы аргаас гадна, бас Бурханы сүйрүүлсэн зүйлсийг хэлж өгдөг. Эхлээд, Бурхан хотыг түймэрдсэн бөгөөд галын хэмжээ нь бүх хүнийг, газарт ургасан бүхнийг устгахад хангалттай байсан гэж Библид өгүүлдэг. Өөрөөр хэлбэл, тэнгэрээс буусан гал нь зөвхөн хотыг устгаад зогсоогүй, дотор нь байсан бүх хүн, бүх амьд зүйлийг ганц ч ул мөр үлдээлгүйгээр устгасан. Хотыг сүйрүүлсний дараа газар дээр амьд зүйл үлдээгүй байв; ямар ч амьдрал үлдээгүй, бас амьдралын ямар ч шинж тэмдэг үлдээгүй. Хот үхмэл нам гүм байдлаар дүүрэн эзгүй хоосон, зэлүүд газар болж хувирсан. Энэхүү газарт Бурханы эсрэг хорон муу үйл хэрэг үйлдэгдэхээ больж, аллага хийж, цус асгаруулахаа больсон.
Яагаад Бурхан энэ хотыг тэр чигээр нь шатаахыг хүссэн бэ? Та нар үүнээс юу харж болох вэ? Бурхан Өөрийнх нь бүтээл болох хүн төрөлхтөн болон байгалийг ингэж сүйрэхийг харж үнэхээр тэвчих байсан уу? Хэрвээ чи Ехова Бурханы уур хилэнг тэнгэрээс буулгасан галаас ялган харж чадвал, Түүний сүйрүүлсэн бай, энэхүү хот ямар хэмжээнд газрын хөрснөөс арчигдсанаас Түүний уур хилэн ямар их байсныг ойлгоход хэцүү биш юм. Бурхан нэг хотыг жигшвэл Өөрийн шийтгэлийг онооно. Бурхан хотод зэвүүцвэл уураа хүмүүст мэдүүлэхийн тулд дахин дахин сануулга өгнө. Гэхдээ Бурхан хотыг сүйрүүлж, устгахаар шийдэх үед—өөрөөр хэлбэл, Түүний уур хилэн, сүр жавхланд халдсан үед—Тэр шийтгэл, сануулга өгөхөө больж, харин ч шууд устгана. Тэр огт байхгүй болгох болно. Энэ бол Бурханы зөвт зан чанар билээ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө II”-оос эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 106
Эхлэл 19:1–11 Хоёр тэнгэрэлч Содомд нар жаргах цагаар ирэхэд Содомын гол хаалган дээр сууж байсан Лот тэднийг хараад угтан босож, нүүрээрээ газар унан мөргөөд: “Хараач, эзэд минь, зам зууртаа зарцынхаа гэрт орж, бүхий л шөнөжингөө саатан, хөлөө угааж, өглөө эрт босоод аян замдаа гарна уу” гэж хэлэв. Тэд, “Үгүй, бид бүхэл шөнийг гадаа өнгөрөөнө” гэлээ. Тэр тэднийг ихэд хүчлэн гуйсанд тэд түүний гэрт оржээ; тэр тэднийг дайлж цайлан, исгээгүй талх барьж өгснийг тэд идэв. Харин тэднийг хэвтэхээс өмнө хотын хүмүүс буюу Содомын хүмүүс хүртэл хөгшин залуугүй дөрвөн зүгээс ирж, гэрийг нь бүслээд Лотыг дуудаж: “Энэ шөнө танайд ирсэн хүмүүс хаана байна? Тэднийг бидэнд авчир, бид тэдэнтэй хүссэнээ хийе” гэцгээв. Лот гарч ирж, хаалгаа хаагаад “Ах дүү нар минь, ийм муухай зүйл битгий хийгээч гэж би та нараас гуйж байна. Хараач, би эр хүн үзээгүй хоёр охинтой; тэднийг та нарт авчрахыг минь зөвшөөрөөч, та нар сайн гэж үзсэн зүйлээ тэдэнтэй хий: манай гэрт ирсэн учраас энэ хүмүүст л юу ч битгий хийгээрэй” гэж хэлэв. Тэд, “Хойшоо бай. Энэ хүмүүс түр хугацаагаар ирчихээд бас шүүгч болох юм гэнэ: бид чамд тэднээс муугаар хандана” гээд Лотыг хүртэл хүчээр түлхэж, хаалгыг нь эвдэхээр дөхөж очлоо. Харин нөгөө хүмүүс гараа сунган Лотыг гэрт татан оруулж, хаалгыг хаав. Тэгээд тэд гэрийн хаалган дээр байсан хүмүүсийг том жижиггүй юу ч харахгүй болгосонд тэд хаалга олох гэж ихэд зүдрэв.
Эхлэл 19:24–25 Тэгээд Ехова Содом, Гоморра хоёрт хүхэр ба галыг тэнгэрээс Еховагаас илгээж; хотуудыг, бүх тал хөндийг болон хотын бүх оршин суугчийг, газар дээрх ургамал амьтан бүгдийг сүйрүүлэв.
Содом Өөрт нь ахин дахин дайсагнаж, эсэргүүцсэний дараа Бурхан бүрмөсөн газрын хөрснөөс арчсан
Хүний өнцгөөс харвал, Содом нь хүний хүсэл мөрөөдөл, ёрын мууг бүрэн дүүрэн хангаж чадах хот байв. Шөнө болгон хөгжим бүжгээр уруу татан, сэтгэл булааж, эзэмдэх энэхүү хотын хөгжил цэцэглэлт нь хүнийг ховсдож, галзуурахад хүргэж байжээ. Ёрын муу байдал нь хүмүүсийн зүрх сэтгэлийг эвдэж, ховсодсоор самуурахад хүргэдэг. Энэ бол бузар, ёрын муу сүнснүүд галзууран гүйлдэж байдаг хот байлаа; аллага, нүглээр бялхаж, цуст, илжирсэн үнэр нэвт ханхалж байв. Энэ бол хүмүүсийн цусыг царцаасан, хүн айсандаа дайжин холдох хот байв. Эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу аль нь ч бай хэн ч энэ хотод үнэн замыг эрж хайгаагүй; хэн ч гэрлийг хүсэмжилж, нүглээс зайлж холдохоор тэмүүлээгүй. Тэд Сатаны хяналтад, Сатаны завхрал, хууран мэхлэлт дор амьдарч байлаа. Тэд хүн чанараа гээж, эрүүл ухаанаа, хүний оршин тогтнолын анхдагч зорилгоо алдсан байв. Тэд Бурханыг эсэргүүцэх тоо томшгүй олон хорон муу үйл үйлдсэн; Түүний удирдамжаас татгалзаж, Түүний хүслийг эсэргүүцсэн. Энэ хүмүүс, энэ хот, хотын доторх бүх амьд зүйлийг алхам алхмаар сүйрлийн замд аваачсан зүйл нь тэдний хорон муу үйл хэрэг байсан билээ.
Хэдийгээр энэхүү хоёр хэсэг нь Содомын ард иргэдийн завхралын хэмжээг бүгдийг нь нарийн ширийн тэмдэглээгүй, харин хотод ирснийх нь дараа Бурханы хоёр зарцтай хэрхэн харьцаж байсныг тэмдэглэсэн боловч Содомын ард иргэд хэр их завхарсан, ёрын муу байсан, Бурханыг хэр хэмжээнд эсэргүүцэж байсныг илчилсэн энгийн баримт бий. Үүгээр хотын хүмүүсийн үнэн нүүр царай, мөн чанарыг бас харуулдаг. Тэд Бурханы анхааруулгыг хүлээн авахаас татгалзсанаар үл барам Түүний шийтгэлээс айгаагүй. Эсрэгээрээ тэд Бурханы уур хилэнг басамжилсан. Тэд Бурханыг сохроор эсэргүүцэж, Тэр юу ч хийсэн, яаж ч хийсэн бай, тэдний хорон уг чанар улам л их болж, Бурханыг ахин дахин эсэргүүцэж байсан юм. Содомын хүмүүс Бурханы оршин тогтнол, ирэлт, шийтгэл, тэр ч бүү хэл Түүний анхааруулгад дайсагнаж байв. Тэд дэндүү биеэ тоосон, залгиж, хорлож болох бүх хүнийг залгиж, хорлодгийн дээр Бурханы зарц нарт ч мөн ялгаагүй хандсан. Содомын ард иргэдийн үйлдсэн бүх хорон муу үйлийн тухайд, Бурханы зарц нарт хор хүргэсэн нь зөвхөн мөсөн уулын орой бөгөөд ийнхүү илчлэгдсэн хорон муу уг чанар нь үнэндээ захгүй их далай дахь ганц дуслаас хэтрэхгүй юм. Тиймээс Бурхан тэднийг галаар устгахыг сонгосон. Бурхан хотыг устгахын тулд үер, эсвэл хар салхи, газар хөдлөлт, цунами болон өөр бусад аргыг хэрэглээгүй. Энэ хотыг устгахдаа Бурхан галыг ашигласан нь юуг илтгэдэг вэ? Энэ нь хот бүрэн дүүрэн сүйрч; газрын хөрснөөс тэр чигээрээ арчигдаж, оршин тогтнохоо бүрмөсөн больсон гэсэн үг байв. Энд, “сүйрэл” гэдэг нь хотын хэлбэр дүрс, бүтэц, гадаад харагдах байдал үгүй болохыг хэлээд зогсохгүй; мөн хотын доторх хүмүүсийн сүнс оршихоо больж, бүрмөсөн устгагдсан гэсэн утгатай юм. Энгийнээр хэлбэл, энэ хоттой холбоотой бүх хүн, үйл явдал, юмс устсан. Тэрхүү хотын хүмүүсийн хувьд хойд нас, дахин төрөлт гэж байхгүй; Бурхан тэднийг бүтээгдсэн хүн төрөлхтний дундаас үүрд арилгасан. Гал ашигласан нь энэ газарт нүгэл эцэс болсныг, нүглийг тэнд хазаарлан барьсныг илтгэж байв; энэ нүгэл оршин тогтнож, тархахаа больсон. Энэ нь, Сатаны ёрын муу шим тэжээлтэй хөрсөө алдсаны зэрэгцээ орогнож, амьдрах газар нь болж байсан үхээрийн газраа алдсан гэсэн үг байв. Бурхан, Сатан хоёрын тулаанд Бурхан галыг ашигласан нь Сатаныг тамгалсан Түүний ялалтын тэмдэг байлаа. Содомын сүйрэл бол хүнийг завхруулж, залгиснаараа Бурханыг эсэргүүцэх Сатаны санаархлын асар том алдаа, бас хүн Бурханы удирдамжийг голж, бузар үйлд автаж байсан хүн төрөлхтний хөгжлийн гутамшигт үе юм. Түүнчлэн энэ нь Бурханы зөвт зан чанарын жинхэнэ илрэлийн тухай тэмдэглэл билээ.
Тэнгэрээс Бурханы илгээсэн гал Содомыг юу ч үгүй үнсэн товрог болгох үед “Содом” гэх нэртэй хот, хотын доторх бүх зүйлийн хамт цаашид оршин тогтнохоо болино гэсэн үг байлаа. Бурханы уур хилэнд энэ нь сүйрч, Бурханы уур хилэн, сүр жавхлан дотроос үгүй болсон. Бурханы зөвт зан чанараас болж Содом тохирсон шийтгэл, зүй ёсны төгсгөлөө хүртсэн. Содом оршин тогтнохоо больсон нь ёрын муугаас нь болсон бөгөөд энэхүү хотыг, энд амьдарч байсан ямар ч хүнийг, уг хотын дотор өсөж үржсэн ямар ч амийг хэзээ ч харахыг хүсээгүй Бурханы хүслээс бас болсон юм. Бурханы “энэ хотыг хэзээ ч дахин харахгүй байх хүсэл” бол Түүний уур хилэн, мөн түүнчлэн Түүний сүр жавхлан билээ. Хотын хорон муу байдал, нүгэл нь Түүний уур, зэвүүцэл, жигшил, мөн хотыг, түүн доторх ямар ч хүн, амьд зүйлсийг дахин хэзээ ч харахгүй байх хүслийг нь төрүүлсэн учраас Бурхан энэ хотыг шатаасан юм. Хот шатаж дуусаад үнсэн товрог л үлдмэгц Бурханы нүдэнд үнэхээр оршин тогтнохоо больсон; энэ хотын тухай Түүний дурсамж хүртэл үгүй болж, арилсан. Тэнгэрээс илгээсэн гал Содом хотыг бүхэлд нь, түүн доторх нүглээр дүүрэн хүмүүс, хотын доторх нүгэлд сэвтсэн бүх зүйлийг устгаад зогсохгүй; үүнээс ч илүүтэйгээр Бурханы эсрэг хүн төрөлхтний ёрын муу болоод эсэргүүцлийн дурсамжийг хүртэл устгасан гэсэн үг юм. Хотыг шатаасан Бурханы зорилго энэ байлаа.
Энэ хүн төрөлхтөн туйлын их ялзарсан. Энэ хүмүүс Бурхан хэн болох, өөрсдөө хаанаас ирснээ мэдэхгүй байсан. Хэрвээ чи Бурханыг дурдвал энэ хүмүүс дайран давшилж, гүтгэж, доромжлох байв. Бурханы зарц нар Түүний анхааруулгыг түгээхээр ирэхэд хүртэл энэ завхарсан хүмүүс ямар ч гэмшсэн шинж үзүүлээгүй төдийгүй хорон муу үйлээ орхиогүй, харин ч эсрэгээрээ тэд Бурханы зарц нарт улайм цайм хор хүргэсэн. Тэдний илэрхийлж, харуулсан зүйл бол Бурханд туйлын ихээр дайсагнадаг уг чанар-мөн чанар нь байсан юм. Энэ завхарсан хүмүүсийн Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл нь тэдний завхарсан зан чанарын илрэлээс хамаагүй илүү, зүгээр нэг үнэний тухай ойлголт дутмагаас үүдэн гүжирдэж, доог тохуу хийх явдлаас хавьгүй илүү зүйл байсан гэдгийг бид харж болно. Тэдний хорон муу авир тэнэглэл, мэдлэггүй байдлаас болоогүй; тэд мэхлэгдсэнээс болж ингэж авирлаагүй, төөрөлдсөнөөс бүр ч болоогүй. Тэдний авир Бурханы эсрэг жигшмээр эрээ цээргүй дайсагнаж, эсэргүүцэж, хашхичих түвшинд хүрсэн. Хүний ийм зан авир Бурханыг, Түүний зан чанарыг—халдаж болохгүй зан чанарыг хилэгнүүлэх нь эргэлзээгүй. Тиймээс Бурхан уур хилэн, сүр жавхлангаа шууд, ил тод гаргасан; энэ нь Түүний зөвт зан чанарын жинхэнэ илрэл билээ. Нүглээр бялхсан хоттой нүүр тулгараад Бурхан аль болох хурдан устгаж, доторх хүмүүсийг нь болон тэдний бүх нүглийг хамгийн бүрэн төгс аргаар газрын хөрснөөс арчиж, энэ хотын хүмүүсийн оршин тогтнохыг болиулж, энэ газарт нүгэл өсөж үржихийг зогсоохыг хүссэн. Үүнийг хийх хамгийн түргэн агаад бүрэн төгс арга нь галаар шатаах явдал байв. Содомын ард түмэнд хандах Бурханы хандлага нь хаяж, үл тоох биш байлаа. Харин ч энэ хүмүүсийг шийтгэж, цохин унагааж, бүрмөсөн сүйрүүлэхийн тулд Тэр уур хилэн, сүр жавхлан, эрх мэдлээ ашигласан. Тэдэнд хандах Түүний хандлага нь бие махбодыг нь сүйрүүлээд зогсохгүй, мөн сүнсийг нь сүйрүүлж, газрын хөрснөөс үүрд мөнх арчих явдал байсан юм. “Оршин тогтнохоо болих” гэдэг үгээр Бурханы хэлэх гэсэн жинхэнэ утга санаа энэ билээ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө II”-оос эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 107
Бурханы уур хилэн нуугдмал агаад хүнд мэдэгддэггүй боловч халдахыг тэвчдэггүй
Мунхаг, харанхуй бүдүүлэг бүх хүн төрөлхтөнд хандах Бурханы хандлага нь үндсэндээ өршөөл, хүлээцтэй байдалд үндэслэдэг. Нөгөө талаар, Түүний уур хилэн нь асар урт хугацаанд, бараг ихэнх үйл явдал дээр далдлагдаж, хүнд мэдэгддэггүй. Үүний үр дүнд, Бурхан уур хилэнгээ илэрхийлж байгааг харах нь хүний хувьд хэцүү, Түүний уур хилэнг ойлгоход ч бас хэцүү байдаг. Ийм болохоор хүн Бурханы уур хилэнг үл тоодог. Бурханы хамгийн сүүлчийн ажил, хүнд хүлээцтэй хандаж, уучлах алхамтай хүн нүүр тулах үедээ—өөрөөр хэлбэл, Бурхан сүүлчийн удаа хүн төрөлхтөнд өршөөл үзүүлж, анхааруулга өгөх үед—хэрвээ хүн Бурханыг эсэргүүцэх нөгөө л аргаа хэрэглэсээр, гэмшиж замаа засаж, Түүний өршөөлийг хүлээн зөвшөөрөх гэж ямар ч хүчин чармайлт гаргахгүй бол Бурхан тэдэнд хүлээцтэй, тэвчээртэйгээр хандахаа болино. Эсрэгээрээ, энэ үед Бурхан өршөөлөө буцаан авах болно. Үүний дараа Тэр зөвхөн уур хилэнгээ л гаргана. Тэр өөр өөр арга хэрэглэн хүмүүсийг шийтгэж, устгаж болдгийн адил уур хилэнгээ өөр өөр байдлаар илэрхийлж болно.
Содом хотыг устгахдаа Бурхан гал ашигласан нь хүн төрөлхтнийг юм уу аливаа зүйлийг бүрмөсөн үгүй хийх хамгийн хурдан арга байсан юм. Содомын ард иргэдийг шатаасан нь тэдний махан биеийг устгаад зогсохгүй; тэдний сүнс, сэтгэл, биеийг бүхэлд нь устгаж, энэ хотод байсан хүмүүс, материаллаг ертөнц болоод хүнд үл үзэгдэх ертөнцийн аль алинд нь оршин тогтнохооргүй болгосон. Энэ бол Бурхан Өөрийн уур хилэнг харуулж, илэрхийлдэг нэг арга зам нь юм. Ийм маягийн илрэл, илэрхийлэл нь Бурханы уур хилэнгийн мөн чанарын нэг тал байдгийн адил бас Бурханы зөвт зан чанарын мөн чанарын илрэл билээ. Бурхан уур хилэнгээ гаргахдаа, ямар ч өршөөл, өгөөмөр сэтгэлийг харуулахаа больж, мөн хүлээцтэй байдал, тэвчээрээ ч харуулахаа больдог; үргэлжлүүлэн тэвчээртэй байж, өршөөлөө дахин хүртээж, хүлээцтэй байдлаа дахин нэгэнтээ хайрла гэж Түүнийг ятгаж чадах ямар ч хүн, юмс, учир шалтгаан гэж үгүй. Харин ч оронд нь, Бурхан ганц ч хором эргэлзэхгүйгээр уур хилэн, сүр жавхлангаа гаргаж, хүссэн зүйлээ хийдэг. Тэр эдгээр зүйлийг Өөрийн хүсэлд нийцүүлэн хурдан, цэвэрхэн байдлаар хийх болно. Энэ бол Өөрийн уур хилэн, сүр жавхланг гаргадаг Бурханы арга зам, хүн үүнд халдаж болохгүй, мөн энэ нь Түүний зөвт зан чанарын нэг талын илэрхийлэл билээ. Бурхан хүний төлөө санаа зовж, хүнийг хайрлаж байгааг хүмүүс хараад уур хилэнг нь мэдэрч, сүр жавхланг нь харж, халдахыг тэвчдэггүй гэдгийг нь мэдэрч чаддаггүй. Эдгээр зүйл нь, Бурханы зөвт зан чанар нь гагцхүү өршөөл, хүлээцтэй байдал, хайр юм гэдэгт хүмүүсийг итгэхэд үргэлж хүргэдэг. Гэвч Бурхан хотыг устгаж, хүн төрөлхтнийг жигшихийг нь хүн харах үед, хүнийг сүйрүүлэх Түүний уур хилэн, сүр жавхлан нь Түүний зөвт зан чанарын өөр нэг талыг зэрвэс харах боломжийг хүмүүст олгодог. Энэ бол Бурханы халдахыг тэвчдэггүй байдал юм. Халдахыг тэвчдэггүй Бурханы зан чанар нь аливаа бүтээгдсэн зүйлийн төсөөллөөс даван гардаг бөгөөд бүтээгдээгүй зүйлсийн дундаас нэг нь ч үүнд хөндлөнгөөс оролцож, нөлөөлөх чадваргүй; үүнээс ч илүүтэйгээр үүнийг хуулбарлаж, дуурайж чадахгүй. Тиймээс Бурханы зан чанарын энэ тал нь хүн төрөлхтний хамгийн сайн мэдэх ёстой зүйл юм. Бурханд Өөрт нь л ийм зан чанар байдаг, Бурхан Өөрөө л ийм зан чанарыг эзэмшдэг. Хорон муу, харанхуй бүдүүлэг, тэрслүү байдал, хүн төрөлхтнийг завхруулж, залгидаг Сатаны ёрын муу үйлдлийг Бурхан үзэн яддаг, Өөрийг нь эсэргүүцдэг бүх нүгэлт үйлдлийг жигшдэг учраас, мөн ариун, бузартаагүй мөн чанарынхаа улмаас Бурхан ийм зөвт зан чанартай байдаг. Үүнээс болж, ямар ч бүтээгдсэн, эсвэл бүтээгдээгүй зүйлс Өөрийг нь илт эсэргүүцэж, сөрөхийг Тэр тэвчихгүй. Түүний нэгэнтээ өршөөл үзүүлж, эсвэл сонгож байсан хүн Түүний зан чанарыг уурлуулж, тэвчээртэй, хүлээцтэй байдлын зарчмыг нь зөрчих л юм бол Тэр өчүүхэн төдий ч өршөөж, тээнэгэлзэлгүйгээр халдахыг тэвчдэггүй зөвт зан чанараа гаргаж, харуулах болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө II”-оос эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 108
Бурханы уур хилэн бол бүх шударга хүч, бүх эерэг зүйлийн баталгаа
Бурханы халдахыг тэвчдэггүй байдал нь Түүний онцгой мөн чанар; Бурханы уур хилэн бол Түүний онцгой зан чанар; Бурханы сүр жавхлан бол Түүний онцгой мөн чанар юм. Бурханы уур хилэнгийн цаад зарчим нь зөвхөн Өөрт нь байдаг ялгамж чанар болоод байр суурийг харуулдаг. Энэхүү зарчим нь бас цор ганц Бурханы Өөрийнх нь мөн чанарын бэлгэ тэмдэг гэдгийг хэлэх нь илүүц биз. Бурханы зан чанар бол цаг хугацаа өнгөрлөө гээд огтхон ч өөрчлөгддөггүй, газар зүйн байршил өөрчлөгдлөө гээд ч бас өөрчлөгддөггүй, Түүний төрөлхийн мөн чанар билээ. Түүний төрөлх зан чанар нь Түүний угийн мөн чанар юм. Тэр Өөрийн ажлыг хэн дээр хэрэгжүүлэхээс үл хамааран, мөн чанар нь өөрчлөгддөггүй, бас Түүний зөвт зан чанар ч тэр. Хүн Бурханыг уурлуулах үед Түүний гаргадаг зүйл нь Түүний төрөлх зан чанар юм; энэ үед Түүний уур хилэнгийн цаад зарчим өөрчлөгддөггүй, бас Түүний цор ганц ялгамж чанар, байр суурь ч тэр. Мөн чанар нь өөрчлөгдсөн, эсвэл Түүний зан чанараас өөр өөр элемент гарсан учраас Тэр уурладаггүй, харин Өөрийг нь эсэргүүцэх хүний эсэргүүцэл зан чанарт нь халддаг учраас уурладаг. Хүн Бурханыг эрээ цээргүйгээр өдөөн хатгах нь Бурханы ялгамж чанар, байр суурийг ихэд сорьдог. Бурханы үзэл бодлоор бол хүн Түүнийг өдөхдөө Түүнтэй тэмцэлдэж, Түүний уур хилэнг сорьж байдаг. Хүн Бурханыг эсэргүүцэж, Бурхантай тэмцэлдэж, Бурханы уур хилэнг тасралтгүй сорих үед—нүгэл хяналтаас гарсан ийм нь л үед—Бурханы уур хилэн аяндаа илэрч, харагдана. Тиймээс Бурхан уур хилэнгээ илэрхийлэх нь бүх ёрын муу хүч оршин байхаа болихын бэлгэ тэмдэг; дайсагнагч бүх хүч устгагдахын бэлгэ тэмдэг билээ. Энэ бол Бурханы зөвт зан чанарын, Бурханы уур хилэнгийн хосгүй чанар билээ. Бурханы эрхэм чанар, ариун байдлыг сорьж, шударга хүчинд хүн саад хийж, харахгүй байх үед Бурхан уур хилэнгээ гаргах болно. Бурханы мөн чанарын улмаас, Бурхантай өрсөлдөж, эсэргүүцэж, тэмцэлддэг газар дээрх тэдгээр бүх хүч нь ёрын муу, завхарсан, шударга бус юм; тэдгээр нь Сатанаас ирсэн, түүнд харьяалагддаг. Бурхан шударга, гэрэл гэгээтэй, өө сэвгүй ариун учраас Бурханы уур хилэн дүрэлзэхийн хамтаар ёрын муу, ялзарсан, Сатанд харьяалагддаг бүх зүйл үгүй болох болно.
Бурханы уур хилэн асгарах нь Түүний зөвт зан чанараа илэрхийлэх нэг тал нь мөн боловч Бурханы уур хилэн байны тухайд яавч ялгаварладаггүй биш, бас зарчимгүй ч биш. Эсрэгээрээ, Бурхан огтхон ч түргэн ууртай биш, Өөрийн уур хилэн, сүр жавхланг ч бас амархан харуулдаггүй. Түүнчлэн, Бурханы уур хилэн тун хяналттай, хэмжээтэй байдаг; энэ нь хүний уурлаж бухимдан, уураа гаргадаг зуршилтай огтхон ч харьцуулшгүй. Хүн, Бурхан хоёрын хоорондох маш олон яриа Библид тэмдэглэгдсэн байдаг. Ярианд оролцсон хүмүүсийн заримынх нь үг өнгөцхөн, мэдлэггүй агаад хүүхдийнх шиг байсан боловч Бурхан тэднийг цохин унагааж, бас яллаа ч гүй. Ялангуяа, Иовын шалгалтын үеэр Иовд хэлсэн үгийг нь сонссоныхоо дараа Ехова Бурхан Иовын гурван найз болон бусад хүнд хэрхэн хандсан бэ? Тэр тэднийг ялласан уу? Тэдэнд хилэгнэсэн үү? Тэрээр ямар ч ийм зүйл хийгээгүй! Харин ч тэдний өмнөөс гуйж, тэдний төлөө залбир гэж Иовд хэлсэн бөгөөд Бурхан Өөрөө тэдний алдааг хүндээр хүлээж аваагүй. Эдгээр тохиолдол нь бүгд, ийм завхарсан, харанхуй бүдүүлэг хүмүүст ханддаг Бурханы үндсэн хандлагыг төлөөлдөг. Тиймээс, Бурхан уур хилэнгээ гаргах нь Өөрийн сэтгэл санааны байдлыг илэрхийлж байгаа хэрэг огт биш, мэдрэмжээ гаргаж байгаа явдал ч бас биш юм. Хүний буруу ойлголтоос эсрэгээр, Бурханы уур хилэн нь бүрэн тэсрэн гардаг хилэн биш. Бурхан сэтгэл хөдлөлөө барьж чадахаа больсон, эсвэл уур нь буцалж, гаргахаас аргагүй болсноос болж уур хилэнгээ гаргадаг юм биш. Эсрэгээрээ, Түүний уур хилэн бол зөвт зан чанарынх нь илэрхийлэл, жинхэнэ илрэл, Түүний ариун мөн чанарыг бэлгэдсэн илчлэл билээ. Бурхан бол уур хилэн, халдахыг Тэр тэвчдэггүй—энэ нь, Бурханы уур хилэн учир шалтгааныг ялгадаггүй, эсвэл зарчимгүй байдаг гэсэн үг биш; харин учир шалтгааныг ялгалгүй, зарчимгүйгээр, дураараа дүрсхийдэг уур хилэн, зөвхөн завхарсан хүн төрөлхтөнд л байдаг. Хүн байр суурьтай болмогц сэтгэл хөдлөлөө хянахад үргэлж хэцүү болох учраас сэтгэл ханамжгүй байдлаа илэрхийлж, сэтгэл хөдлөлөө гаргах боломжийг шүүрч авахдаа дуртай байх болно; өөрийн чадлыг харуулж, байр суурь, ялгамж чанар нь энгийн хүмүүсийнхээс ялгаатай гэдгийг бусдад мэдэгдэхийн тулд тэрээр ямар ч илэрхий шалтгаангүйгээр байнга дүрсхийн уурладаг. Мэдээж ямар ч байр суурьгүй завхарсан хүмүүс ч бас үргэлж хяналтаа алддаг. Хувийн ашиг сонирхол нь хохирсноос болж тэд байнга уурладаг. Өөрсдийн байр суурь, нэр хүндийг хамгаалахын тулд завхарсан хүн төрөлхтөн сэтгэл хөдлөлөө үргэлж гаргаж, биеэ тоосон уг чанараа харуулах болно. Нүглийн оршин тогтнолыг хамгаалж тэтгэхийн тулд хүн дүрсхийн уурлаж, сэтгэл хөдлөлөө гаргах бөгөөд эдгээр үйлдэл нь хүний сэтгэл ханамжгүй байдлаа илэрхийлэх арга юм; эдгээр нь хир буртаг, заль мэх, далд явуулга, хүний завхрал, ёрын муугаар бялхдаг, юу юунаас ч илүүтэйгээр хүний зэрлэг санаархал, хүслээр бялхаж байдаг. Шударга ёс хорон муу байдалтай харшилдах үед, хүн шударга ёсны оршин тогтнолыг хамгаалж, хадгалахын тулд дүрсхийн уурлахгүй; харин ч эсрэгээрээ, шударга ёсны хүчинд заналхийлж, түүнийг хяхан хавчиж, дайрч довтлох үед, хүн үл ойшоож, зайлсхийж, далдичин зугтах хандлагатай байдаг. Харин муу ёрын хүчтэй тулгарах үедээ хүн аялдан дагаж, мэхийж, бөхөлзсөн хандлагатай байдаг. Тиймээс хүн уураа гаргах нь ёрын муу хүчний гарах гарц, махан биетэй хүний улангассан, зогсоохын аргагүй ёрын муу авирын илэрхийлэл юм. Харин Бурхан уур хилэнгээ гаргах үед, бүх ёрын муу хүч зогсож, хүнд хор хүргэх бүх нүглийг тогтоон барьж, Бурханы ажилд саад болдог дайсагнагч бүх хүчийг ил болгож, тусгаарлаж, харааж, Бурханыг эсэргүүцдэг Сатаны бүх хамсаатныг шийтгэж, үндсээр нь устгана. Оронд нь, Бурханы ажил ямар ч саадгүйгээр үргэлжилж, Бурханы удирдлагын төлөвлөгөө хуваарийн дагуу алхам алхмаар үргэлжлүүлэн хөгжиж, Бурханы сонгосон хүмүүс Сатаны үймээн, хууралтаас ангид байдаг бол, Бурханыг дагадаг хүмүүс амар амгалан, тайван орчинд Бурханы манлайлал, хангалтыг эдэлнэ. Бурханы уур хилэн бол бүх ёрын муу хүчийг өсөж үржин, хаа хамаагүй тархахаас сэргийлдэг хамгаалалт, мөн бүх зөв шударга, эерэг зүйлийн оршин тогтнол, тархалтыг хамгаалж, тэднийг дарангуйлал, сүйрлээс мөнхөд хамгаалдаг хамгаалалт билээ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө II”-оос эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 109
Бурхан Содомыг сүйрүүлсэн явдлаас та нар Түүний уур хилэнгийн мөн чанарыг харж чадаж байна уу? Түүний уур хилэнтэй өөр ямар нэг зүйл холилдсон уу? Бурханы уур хилэн хольцгүй цэвэр үү? Хүний үгээр хэлбэл Бурханы уур хилэн жинхэнэ үү? Түүний уур хилэнгийн цаана ямар нэг арга заль байдаг уу? Ямар нэгэн нууц явуулга байдаг уу? Хэлж болохгүй ямар нэгэн нууц байдаг уу? Би та нарт хатуухан бөгөөд нухацтайгаар ингэж хэлж чадна: Бурханы уур хилэнд хэн нэгнийг эргэлзэхэд хүргэж болох ямар ч зүйл байхгүй. Түүний уур хилэн бол өөр ямар нэгэн санаа, зорилго өвөрлөдөггүй цэвэр, жинхэнэ уур билээ. Түүний уур хилэнгийн цаад шалтгаан нь цэвэр ариун, гэм зэмгүй, шүүмжлэлээс дээгүүр байдаг. Энэ нь Түүний ариун мөн чанарын төрөлхийн илрэл, илэрхийлэл; энэ бол өөр ямар ч бүтээлд байдаггүй зүйл билээ. Энэ бол Бурханы цор ганц зөвт зан чанарын нэг хэсэг, бас Бүтээгч болон Түүний бүтээлийн тус тусынх нь мөн чанарын хоорондох эрс тэс ялгаа юм.
Хүн бусдын нүдэн дээр, эсвэл бусдын нүднээс далдуур уурлах нь хамаагүй хүн бүхэн уурлахдаа өөр өөр санаа, зорилготой байдаг. Магадгүй тэд нэр төрөө өсгөж, эсвэл хувийн ашиг сонирхлоо хамгаалж, дүр төрхөө хадгалж, нэр нүүрээ бодож байж болох юм. Зарим хүн уураа барихаар хичээдэг байхад зарим нь илүү түргэн зантай, өчүүхэн төдий ч биеэ барилгүйгээр хүссэн үедээ уур хилэн нь бадардаг. Товчхондоо, хүний уур завхарсан зан чанараас нь үүсдэг. Зорилго нь ямар байх нь хамаагүй, энэ нь махан биеийнх, уг чанарынх байдаг; хүний уг чанар-мөн чанарын юу нь ч үнэнтэй нийцдэггүй учраас энэ нь шударга ёс, шударга бус байдалтай ямар ч хамаагүй. Тиймээс завхарсан хүн төрөлхтний уур уцаарыг Бурханы уур хилэнтэй харьцуулах ёсгүй. Сатаны завхруулсан хүний үйлдэл нь ямагт завхралыг хадгалж хамгаалах хүслээс эхэлдгийн дээр үнэндээ завхрал дээр үндэслэдэг; тийм учраас хэдий онолын хувьд хүний уур уцаар хэчнээн зүй ёсны мэт санагдаж байсан ч гэсэн хүний уурыг Бурханы уур хилэнтэй харьцуулж болохгүй. Бурхан уур хилэнгээ гаргах үед, ёрын муу хүчнүүд зогсож, ёрын муу зүйлс устгагддаг байхад зөв шударга болоод эерэг зүйлс Бурханы халамж, хамгаалалтыг эдэлж, үргэлжлүүлэх боломжтой болдог. Шударга бус, сөрөг, ёрын муу зүйлс нь шударга, эерэг зүйлсийн хэвийн үйл ажиллагаа болон хөгжлийг саатуулж, үймүүлж, сүйтгэдэг учраас Бурхан уур хилэнгээ гаргадаг. Бурханы уур хилэн нь байр суурь, ялгамж чанараа хамгаалах зорилготой байдаггүй, харин шударга, эерэг, үзэсгэлэнтэй, сайн сайхан зүйлсийн оршин тогтнолыг хамгаалж, хүн төрөлхтний хэвийн амьдрах хууль, дэг журмыг хамгаалах зорилготой юм. Энэ бол Бурханы уур хилэнгийн эх үндэс билээ. Бурханы уур хилэн бол Түүний зан чанарын маш зүй ёсны, байх л ёстой, жинхэнэ илрэл мөн. Түүний уур хилэнд ямар ч далд санаа байдаггүй, хүсэл, заль мэх, хорон санаа, хүчирхийлэл, муу муухай болоод завхарсан хүн төрөлхтний өөр бусад аливаа нийтлэг шинжийг байтугай хууран мэхлэлт, хуйвалдаан ч агуулдаггүй. Бурхан Өөрийн уур хилэнг гаргахаасаа өмнө, бүх зүйлийн мөн чанарыг аль хэдийн тов тодорхой, бүрэн дүүрэн ухан ойлгож, тодорхой, үнэн зөв тодорхойлолт, дүгнэлтийг аль хэдийн боловсруулсан байдаг. Тиймээс бүх зүйлийг хийхдээ баримталдаг Бурханы зорилго нь Түүний хандлагатай адил тов тодорхой байдаг. Тэр мунгинуу, харалган, түргэн зантай, хайхрамжгүй биш, Тэр яавч зарчимгүй биш. Энэ бол Бурханы уур хилэнгийн бодитой тал, Бурханы уур хилэнгийн энэхүү бодитой талаас үүдэн хүн төрөлхтөн хэвийн оршин тогтнох болсон юм. Бурханы уур хилэнгүйгээр хүн төрөлхтөн хэвийн бус амьдрах нөхцөл рүү уруудаж, шударга, үзэсгэлэнтэй, сайн сайхан бүх зүйл устаж, оршин тогтнохоо болих байв. Бурханы уур хилэнгүйгээр бүтээгдсэн зүйлийн оршин тогтнох хууль, дэг журам эвдэгдэж, эсвэл бүр бүрэн сүйрэх байлаа. Хүнийг бүтээснээс хойш Бурхан, хүн төрөлхтний хэвийн оршин тогтнолыг хамгаалж, хадгалахын тулд зөвт зан чанараа тасралтгүй ашигласан юм. Түүний зөвт зан чанар нь уур хилэн, сүр жавхланг агуулдаг учраас бүх ёрын муу хүн, зүйл, эд юмс болон хүн төрөлхтний хэвийн оршин тогтнолыг үймүүлж, хохироодог бүх зүйл Түүний уур хилэнгийн улмаас шийтгүүлж, хянуулж, устдаг. Сүүлийн хэдэн мянган жилийн туршид, хүн төрөлхтнийг удирдах Бурханы ажилд Бурханыг эсэргүүцэж, Сатаны хамсаатан, боол мэт авирладаг бүхий л төрлийн бузар, муу ёрын сүнснүүдийг цохин унагааж, устгахаар Бурхан зөвт зан чанараа тасралтгүй ашигласаар ирсэн. Тиймээс хүнийг аврах Бурханы ажил үргэлж Өөрийнх нь төлөвлөгөөний дагуу урагшилж байсан. Өөрөөр хэлбэл, Бурханы уур хилэн оршин тогтнодог учраас хүмүүсийн хамгийн зөв шударга үйл хэрэг хэзээ ч сүйрээгүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө II”-оос эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 110
Сатан энэрэнгүй, шударга, журамтай мэт харагддаг ч мөн чанартаа харгис агаад ёрын муу билээ
Сатан хүмүүсийг мэхлэх замаар нэр хүнд олж авдгийн дээр үргэлж өөрийгөө зөв шударга байдлын манлайлагч, үлгэр дуурайл болгодог. Зөв шударга байдлыг хамгаалах нэрийдлээр хүмүүст хор учруулж, сүнсийг нь залгиж, хүнийг хөшүүн болгож, хууран мэхэлж, турхирахын тулд бүхий л төрлийн арга барил ашигладаг. Түүний зорилго нь, ёрын муу үйл хэргийг нь хүн хүлээн зөвшөөрч, дагадаг болгож, Бурханы эрх мэдэл, дээд эрхийг эсэргүүцэхэд хүнийг өөртөө нэгтгэх явдал юм. Гэвч, хүн түүний явуулга, хуйвалдаан, өөдгүй төрхийг мэддэг болж, түүнд гишгэчүүлж, хууртаж, үргэлжлүүлэн түүнд боолчлогдож, түүнтэй хамт шийтгүүлж, сүйрэхийг хүсэхгүй байх үед Сатан урьдын ариун гэгээн төрхөө өөрчилж, хуурамч багаа хуулан ёрын муу, харгис догшин, муухай, хэрцгий жинхэнэ нүүр царайгаа илчилдэг. Тэр өөрийг нь дагахаас татгалзаж, өөрийнх нь муу ёрын хүчийг эсэргүүцдэг бүх хүнийг үгүй хийхэд юунаас ч илүү дуртай. Энэ үед Сатан итгэл даахуйц, боловсон дүр төрхтэй байж чадахаа больж; харин ч хонины арьсан доороос муу муухай, диаволлог жинхэнэ төрх нь ил гардаг. Явуулга нь илчлэгдэж, жинхэнэ төрх нь ил болмогц Сатан уурсаж, зэрлэг балмад зангаа харуулдаг. Үүний дараа хүмүүсийг хорлож, залгих хүсэл нь улам бүр л нэмэгдэх болно. Учир нь, хүн үнэнийг ухаарахад тэр уурсдагийн дээр эрх чөлөө болон гэрэлд тэмүүлж, өөрийнх нь шоронгоос чөлөөлөгдөхийг хүсэн эрмэлзсэнийх нь төлөө тэрээр хүнд асар их өс хонзон санадаг. Түүний уур хилэн өөрийн ёрын мууг л хамгаалж хадгалахыг зорьдог бөгөөд энэ нь ч бас харгис хэрцгий уг чанарынх нь жинхэнэ илрэл юм.
Сатаны хийсэн бүхэн нь түүний ёрын муу уг чанарыг харуулдаг. Хүнд Сатаны хийсэн бүх ёрын муу үйл хэргээс—хүнийг төөрөгдүүлэн өөрийгөө дагуулах гэсэн эртний хичээл чармайлтаас нь эхлээд хүнийг ашиглаж, ёрын муу үйл хэрэгтээ татан оруулах хүртэл, мөн үнэн нүүр царай нь илчлэгдэж, хүн түүнийг таньж, хаясны дараа хүнд өс санах хүртэл—бүгд Сатаны ёрын муу мөн чанарыг илчилдэг, Сатан эерэг зүйлтэй ямар ч хамаагүй, Сатан бол бүх ёрын муу зүйлийн эх сурвалж хэмээх баримтыг бүгд баталдаг, Түүний үйлдэл нэг бүр муу муухайг нь хадгалж, муу үйл хэргийг нь үргэлжлүүлж, шударга болон эерэг зүйлсийн эсрэг явж, хүний хэвийн оршин тогтнолын хууль, дэг журмыг алдагдуулдаг. Сатаны эдгээр үйл нь Бурханд дайсагнадаг бөгөөд Бурханы уур хилэнд сүйрэх болно. Сатанд өөрийн гэсэн уур хилэн байдаг боловч түүний уур хилэн бол ердөө л ёрын муу уг чанараа гаргах арга зам юм. Сатан унтууцаж, улангасан уурладгийн шалтгаан нь гэвэл: Түүний үгээр хэлшгүй явуулга ил болсон; түүний хуйвалдаан зүгээр өнгөрөхөд амаргүй байдаг; Бурханыг орлож, Бурхан шиг авирлах гэсэн түүний галзуу санаархал, эрмэлзэл нь цохигдож, саад учирсан; бүх хүн төрөлхтнийг захирах түүний зорилго нь одоо талаар болж, хэзээ ч биелэх боломжгүй болсон. Сатаны хуйвалдаан хэрэгжихийг зогсоож, Сатаны муу муухай дэлгэрч, тархахыг тасалдуулсан зүйл бол Бурхан уур хилэнгээ ахин дахин гаргасан явдал юм. Тийм учраас Сатан, Бурханы уур хилэнг үзэн ядаж, бас түүнээс айдаг. Бурханы уур хилэн буух болгондоо Сатаны жигшүүрт үнэн дүр төрхийг ил болгоод зогсохгүй, Сатаны хорон муу хүслийг харуулах явцдаа хүн төрөлхтний эсрэг Сатаны уур хилэнгийн шалтгааныг бүрмөсөн илчилдэг. Сатаны уур хилэн буцалж байгаа нь түүний хорон муу уг чанар жинхэнээсээ илчлэгдэж, түүний явуулга ил болж байгаа явдал юм. Мэдээж Сатан уурсах болгонд, энэ нь ёрын муу зүйлсийн сүйрлийг, мөн эерэг зүйлс хамгаалагдаж, үргэлжлэн байгааг тунхагладаг; Бурханы уур хилэнд халдаж болохгүй гэдэг бодит үнэнийг тунхагладаг!
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө II”-оос эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 111
Бурханы зөвт зан чанарыг мэдэхийн тулд хүн туршлага болон төсөөлөлдөө найдах ёсгүй
Чи Бурханы шүүлт, гэсгээлттэй нүүр тулсан үедээ, Бурханы үгийг хуурамч гэж хэлэх үү? Чи Бурханы уур хилэнгийн цаана түүх байгаа бөгөөд тэр нь хуурамч гэж хэлэх үү? Бурханы зан чанар бүхэлдээ зөвт байх албагүй хэмээн хэлж Түүнийг гүтгэх үү? Бурханы үйл болгонтой харьцахдаа чи Бурханы зөвт зан чанарт өөр ямар ч хольц байхгүй, ариун агаад өө сэвгүй гэдэгт эхлээд итгэлтэй байх ёстой. Эдгээр үйлд, Бурхан хүн төрөлхтнийг цохин унагааж, шийтгэж, сүйрүүлэх багтдаг. Бурхан үйл болгоноо бүгдийг нь Өөрийн төрөлх зан чанар, төлөвлөгөөнд чанд нийцүүлэн хийдэг бөгөөд үүнд хүний ямар ч мэдлэг, уламжлал, гүн ухаан хамаардаггүй. Бурханы үйл нэг бүр нь завхарсан хүн төрөлхтөнд харьяалагддаг ямар ч зүйлтэй холбоогүй, Түүний зан чанар, мөн чанарын илэрхийлэл билээ. Зөвхөн хүн төрөлхтөнд хандах Бурханы хайр, өршөөл, хүлээцтэй байдал л өө сэвгүй, жинхэнэ агаад ариун гэсэн үзэл хүн төрөлхтөнд байдаг, харин Бурханы хилэгнэл болон уур хилэн мөн адил жинхэнэ гэдгийг хэн ч мэддэггүй; түүнчлэн Бурхан яагаад халдахыг тэвчдэггүй, Түүний хилэгнэл яагаад асар их байдаг гэх мэт асуултуудыг хэн ч эргэцүүлэн бодож байгаагүй. Эсрэгээрээ, зарим хүн Бурханы уур хилэнг завхарсан хүн төрөлхтнийх шиг муухай ааштай андуурч, Бурханы уурыг завхарсан хүн төрөлхтнийх шиг улангассан уур гэж буруу ойлгодог. Тэр ч бүү хэл, тэд Бурханы уурыг хүн төрөлхтний завхарсан зан чанарын ердийн илрэлтэй яг адил, Бурхан уур хилэнгээ гаргах нь завхарсан хүмүүсийн онцгүй нөхцөл байдалтай тулгарахдаа гаргадаг ууртай яг адилхан гэж эндүүрч бодон, Бурхан уур хилэнгээ гаргах нь Түүний сэтгэл хөдлөлийн илэрхийлэл гэж итгэдэг. Энэ нөхөрлөлийн дараа та нар дор бүрнээ Бурханы зөвт зан чанарын талаар буруу ойлголт, төсөөлөл, таамаглалтай байхаа болино гэж Би найдаж байна. Миний үгийг сонссоныхоо дараа Бурханы зөвт зан чанарын уур хилэнг зүрх сэтгэлдээ үнэхээр танин мэдэж, Бурханы уур хилэнгийн талаарх урьдын буруу ойлголтоо хаяж, Бурханы уур хилэнгийн мөн чанарын талаарх өөрсдийн буруу итгэл үнэмшил, үзэл бодлыг өөрчилж чадна гэж Би найдаж байна. Түүнчлэн, та нар зүрх сэтгэлдээ Бурханы зан чанарын талаар үнэн зөв тодорхойлолттой болж чадна, Бурханы зөвт зан чанарын талаар эргэлзэхээ больж, Бурханы жинхэнэ зан чанарт хүний аливаа эргэцүүлэл, төсөөллийг тулгахгүй гэж Би найдаж байна. Бурханы зөвт зан чанар бол Бурханы Өөрийнх нь жинхэнэ мөн чанар билээ. Энэ бол хүний бичсэн, эсвэл тодорхойлсон зүйл биш. Түүний зөвт зан чанар бол Түүний л зөвт зан чанар, ямар ч бүтээлтэй хамаатай, холбоотой биш. Бурхан Өөрөө бол Бурхан л Өөрөө. Тэр хэзээ ч бүтээлийн нэг хэсэг болохгүй, бүтээгдсэн зүйлсийн нэг болсон ч гэсэн, Түүний төрөлх зан чанар болоод мөн чанар өөрчлөгдөхгүй. Тиймээс Бурханыг мэдэх нь эд юмыг мэдэхтэй адил биш; Бурханыг мэдэх нь ямар нэг зүйлийг задлан шинжлэх явдал биш, хүнийг ойлгохтой ч бас адилгүй. Хэрвээ хүн эд юмыг мэдэх, эсвэл хүнийг ойлгох үзэл баримтлал, арга барилаа Бурханыг мэдэхэд ашигладаг бол Бурханы талаарх мэдлэгийг хэзээ ч олж авч чадахгүй. Бурханыг мэдэх нь туршлага, төсөөллөөс хамааралтай биш учраас чи туршлага болон төсөөллөө Бурханд хэзээ ч тулгах ёсгүй; туршлага болон төсөөлөл чинь хэчнээн ч баялаг байсан, бас л хязгаарлагдмал юм. Үүнээс ч илүүтэйгээр төсөөлөл чинь баримттай нийцдэггүй, үнэнтэй бүр ч нийцдэггүй, Бурханы жинхэнэ зан чанар болоод мөн чанартай таардаггүй. Бурханы мөн чанарыг ойлгохын тулд төсөөлөлдөө найдах юм бол чи хэзээ ч амжилт олохгүй. Цорын ганц зам бол Бурханаас ирдэг бүхнийг хүлээн авч, дараа нь аажмаар туулж, ойлгох явдал юм. Ингээд зогсохгүй, хамтарч ажилласны чинь төлөө, бас үнэнээр өлсөж, цангасны чинь төлөө Өөрийгөө үнэхээр ойлгуулж, мэдүүлэхээр Бурхан чамайг гэгээрүүлэх өдөр ирнэ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө II”-оос эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 112
Ехова Бурханы анхааруулга Ниневед хүрэв
Бид хоёр дахь хэсэг буюу Ионагийн номын гуравдугаар бүлэг рүү орцгооё: “Иона нэг өдөржингөө хотоор явж, ‘Ердөө дөч хоногийн дараа Ниневе хөмөрнө’ гэж хашхиран хэлж байлаа.” Эдгээр нь Ниневе хотынхонд хэл гэж Ионад Бурханы шууд дамжуулсан үг байв, тэгэхээр мэдээж эдгээр нь Ниневе хотынхонд хэлэхийг хүссэн Еховагийн үг юм. Тэдний хорон муу нь Түүний нүдэнд өртсөн учир, Бурхан энэ хотын хүмүүсийг жигшиж, үзэн ядаж эхэлсэн, иймээс энэ хотыг Тэр устгахыг хүссэн гэдгийг эдгээр үг хүмүүст хэлдэг. Гэсэн хэдий ч, Бурхан хотыг устгахаасаа өмнө Ниневе хотынхонд зарлан тунхаглахын зэрэгцээ хорон муу байдалдаа гэмшиж, шинээр эхлэх боломжийг тэдэнд өгсөн. Энэ боломж нь дөч хоног үргэлжлээд дуусах байв. Өөрөөр хэлбэл, хотын хүмүүс дөчин өдрийн дотор гэмшиж, Ехова Бурханы өмнө нүглээ улайж, нүүрээрээ газар унан мөргөхгүй бол Бурхан Содомын нэгэн адилаар энэ хотыг устгах байсан юм. Ехова Бурханы Ниневегийн хүмүүст хэлэхийг хүссэн зүйл энэ байлаа. Энэ нь энгийн нэг тунхаглал байгаагүй нь тодорхой. Энэ нь Ехова Бурханы уурыг дамжуулаад зогсохгүй, мөн Ниневе хотынхонд хандах хандлагыг нь дамжуулсны зэрэгцээ бас уг хотод амьдарч байсан хүмүүст хатуу анхааруулга болсон. Энэхүү анхааруулга нь тэдний хорон муу үйлдэл Ехова Бурханы үзэн ядалтыг төрүүлсэн, удахгүй тэднийг сүйрлийн ирмэгт аваачна гэдгийг хэлсэн. Тиймээс Ниневегийн оршин суугч нэг бүрийн аминд аюул заналхийлж байсан юм.
Ехова Бурханы анхааруулгад үзүүлсэн Ниневе болон Содомын хариу үйлдлийн эрс тэс ялгаа
Хөмрөх гэдэг нь юу гэсэн үг вэ? Ярианы хэлээр бол энэ нь оршин тогтнохоо болно гэсэн үг. Гэхдээ ямар замаар? Хэн бүхэл бүтэн хотыг хөмөрч чадах вэ? Хүний хувьд мэдээж ийм үйлдлийг гүйцэтгэх боломжгүй. Ниневегийн хүмүүс тэнэг байгаагүй; энэ тунхаглалыг сонсмогцоо л тэд даруй ойлгосон. Тэрхүү тунхаглал нь Бурханаас ирснийг, Бурхан ажлаа гүйцэтгэх гэж байгааг, өөрсдийнх нь хорон муу байдал Ехова Бурханыг хилэгнүүлж, Түүний уурыг өөрсөд дээрээ авчирч, ингэснээр удахгүй хоттойгоо хамт сүйрэх юм байна гэдгээ тэд мэдсэн. Ехова Бурханы анхааруулгыг сонссоныхоо дараа уг хотын хүмүүс хэрхэн авирласан бэ? Хаанаасаа эхлээд энгийн иргэд хүртэл хүмүүс ямар хариу үйлдэл хийснийг Библид маш дэлгэрэнгүй дүрсэлсэн. Дараах үгс Сударт тэмдэглэгдсэн байдаг: “Тэгээд Ниневе хотын хүмүүс Бурханд итгэж, мацаг барилт зарлан, хамгийн томоосоо хамгийн бага хүртлээ таар өмсөв. Ниневе хотын хаанд энэ үг хүрэхэд тэр сэнтийнээсээ босож, нөмрөгөө тайлан, таар нөмрөөд үнсэн дээр суулаа. Тэрээр тунхаг гаргаж, ‘Хаан болон түүний ноёдын зарлигийн дагуу хүн, адгуус амьтан, мал сүрэг юу ч амсаж болохгүй: тэд юм идэж, ус ууж болохгүй. Харин хүн болон адгуус амьтад бүгд таар нөмрөх ёстой, хүн Бурханд хандан чадлаараа гуй, хүн бүр ёрын муу замаасаа эргэж, гар дахь хүчирхийллээ хая…’ гэжээ.”
Ехова Бурханы тунхаглалыг сонссоны дараа, Ниневегийн хүмүүс Содомын хүмүүсийнхээс шал өөр хандлага харуулсан—Содомын хүмүүс Бурханыг илт эсэргүүцэж, муугаас мууг хийж байсан бол энэ үгийг сонссоныхоо дараа Ниневе хотынхон хэрэг явдалд тоомсоргүй хандаагүй, эсэргүүцээ ч гүй. Харин тэд Бурханд итгэж, мацаг барилт зарласан. Энд “итгэсэн” гэдэг үг нь юуг хэлж байна вэ? Энэ үг нь өөрөө итгэл, дуулгавартай байдал гэсэн утгыг илэрхийлдэг. Хэрвээ бид Ниневе хотынхны бодит үйлдлийг ашиглан энэ үгийг тайлбарлавал, Бурхан хэлснийхээ дагуу хийж чадна, хийх ч болно гэж тэд итгэсний дээр гэмшихэд бэлэн байсан гэсэн үг юм. Ниневегийн хүмүүс заналхийлж буй аюулаас айж байсан уу? Тэдний итгэл нь тэдний зүрх сэтгэлд айдас төрүүлж байсан. Тэгэхээр Ниневе хотынхны итгэл болон айдсыг батлахын тулд бид юу ашиглаж болох вэ? Библид өгүүлсэнчлэн: “тэд мацаг барилт зарлан, хамгийн томоосоо хамгийн бага хүртлээ таар өмсжээ.” Өөрөөр хэлбэл, Ниневе хотынхон үнэхээр итгэсэн, энэхүү итгэлээс айдас төрж, тэднийг мацаг барьж, таар өмсөхөд хүргэсэн. Гэмшиж эхэлж байгаагаа тэд ингэж харуулсан юм. Содомын хүмүүсээс шал эсрэгээр Ниневегийн хүмүүс Бурханыг эсэргүүцээгүйгээр үл барам, мөн зан авир болон үйлдлээрээ гэмшиж байгаагаа тодорхой харуулсан. Мэдээж энгийн ард иргэд төдийгүй, хаан нь ч ялгаагүй, Ниневегийн хүмүүс бүгд үүнийг хийсэн.
Ниневегийн хааны гэмшил Ехова Бурханы сайшаалыг хүртсэн
Ниневегийн хаан энэ мэдээг сонсоод сэнтийнээсээ босож, өмсгөлөө тайлан, таар нөмрөөд, үнсэн дээр суусан. Тэгээд тэр, хотод байгаа хэн ч юу ч амсаж болохгүй, үхэр хонь, өөр бусад ямар ч амьтан идээшилж, ус ууж болохгүй хэмээн тунхагласан. Хүн болон мал амьтад адилхан таар нөмрөх учиртай, хүмүүс чин сэтгэлээсээ Бурханаас гуйх ёстой байсан. Бас хүн бүр муу замаасаа татгалзаж, хүчирхийлэл хийдгээ болих ёстой гэж хаан тунхагласан. Эдгээр үйлдлээс үзвэл, Ниневегийн хаан үнэн сэтгэлээсээ гэмшиж байсан юм. Сэнтийнээсээ босож, хааны өмсгөлөө тайлж, таар нөмрөн, үнсэн дээр суусан гээд түүний хийсэн эдгээр үйлдэл нь Ниневегийн хаан хааны байр сууриа орхиж, энгийн ардын хамтаар таар өмссөн гэдгийг хүмүүст хэлж өгдөг. Өөрөөр хэлбэл, Ехова Бурханы тунхаглалыг сонссоныхоо дараа Ниневегийн хаан өөрийн муу замыг, хүчирхийлэл хийхээ үргэлжлүүлэхээр хаан суудлаа эзэгнээгүй; харин ч өөрийн барьж байсан эрх мэдлийг орхиж, Ехова Бурханы өмнө гэмшсэн. Энэ үед Ниневегийн хаан, хааны хувиар гэмшээгүй; xарин Бурханы энгийн албатын хувиар гэмшиж, нүглээ улайхын тулд Бурханы өмнө очсон. Түүнчлэн Ехова Бурханы өмнө өөр шиг нь нүглээ улайж, гэмшихийг бүхий л хотынхонд бас хэлсэн; дээр нь нэмээд, үүнийг хийх тодорхой төлөвлөгөө түүнд байсныг Сударт ийнхүү өгүүлжээ: “Хүн, адгуус амьтан, мал сүрэг юу ч амсаж болохгүй: тэд юм идэж, ус ууж болохгүй … хүн Бурханд хандан чадлаараа гуй, хүн бүр ёрын муу замаасаа эргэж, гар дахь хүчирхийллээ хая.” Хотын захирагч болохын хувьд Ниневегийн хаан эрхэм дээд байр суурь болоод эрх дархтай бөгөөд хүссэн бүхнээ хийж чадах байсан. Ехова Бурханы тунхаглалтай нүүр тулах үедээ тэр хэрэг явдлыг үл тоож, эсвэл зүгээр л ганцаараа гэмшиж, нүглээ улайж болох байсан; хотын хүмүүсийн гэмших эсэхийн тухайд бол тэрээр үүнийг огт тоохгүй орхиж болох байсан юм. Гэхдээ Ниневегийн хаан огтхон ч ингээгүй. Тэр сэнтийнээсээ босож, үнс, таар өмсөж, Ехова Бурханы өмнө гэмшиж, нүглээ улайгаад зогсохгүй, бас уг хотод байгаа бүх хүн, малд мөн адил ингэхийг тушаасан. Тэр ч бүү хэл тэрээр “Бурханд хандан чадлаараа гуйхыг” хүмүүст тушаасан. Энэхүү хэд хэдэн үйлдлээрээ Ниневегийн хаан, удирдагч хүний хийх ёстой зүйлийг үнэхээр биелүүлсэн. Түүний үйлдлүүд нь хүн төрөлхтний түүхэн дэх ямар ч хааны хувьд хийхэд хэцүү зүйл байсан ба үнэндээ өөр ямар ч хаан ийм зүйл хийж чадаагүй. Эдгээр үйлдлийг хүн төрөлхтний түүхэнд урьд өмнө болж байгаагүй зүйл гэж хэлж болох бөгөөд хүн төрөлхтөн үүнийг дуурсаж, даган дуурайваас зохистой. Хүн үүссэн цагаас хойш бүхий л хаад Бурханыг сөрж, эсэргүүцэхэд албатуудаа хөтөлж байсан. Өөрсдийн хорон муугийнхаа төлөө аврал эрэн Бурханаас гуйж, Ехова Бурханы өршөөлийг хүлээн авч, заналхийлж буй шийтгэлээс зайлсхийхэд хэн ч, хэзээ ч албатуудаа хөтөлж байгаагүй. Ниневегийн хаан харин албатуудаа Бурхан руу хандуулж, дор бүрнээ хорон муу замыг орхиж, хүчирхийлэл хийхээ болиход хүргэж чадсан. Түүнчлэн тэр хаан ширээгээ орхиж чадсан бөгөөд хариуд нь Ехова Бурхан сэтгэл нь өөрчлөгдөж, харамсаж, уур хилэнгээ татаж, хотын хүмүүст амьд үлдэх боломж олгож, тэднийг сүйрлээс хамгаалжээ. Энэхүү хааны үйлдлийг хүн төрөлхтний түүхэн дэх ховор гайхамшиг, тэр ч бүү хэл завхарсан хүн төрөлхтөн Бурханы өмнө гэмшиж, нүглээ улайж байгаагийн үлгэр дуурайл гэж л нэрлэж болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө II”-оос эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 113
Иона 3 Еховагийн үг Ионад хоёр дахь удаагаа ирж “Бос, их хот Ниневе рүү явж, Миний чамд айлдах тунхаглалыг тэдэнд зарла” гэж хэлэв. Ингээд Иона босож, Еховагийн үгийн дагуу Ниневе рүү явжээ. Ниневе, гурван өдрийн турш явж туулах үлэмж том хот байв. Иона нэг өдөржингөө хотоор явж, “Ердөө дөч хоногийн дараа Ниневе хөмөрнө” гэж хашхиран хэлж байлаа. Тэгээд Ниневе хотын хүмүүс Бурханд итгэж, мацаг барилт зарлан, хамгийн томоосоо хамгийн бага хүртлээ таар өмсөв. Ниневе хотын хаанд энэ үг хүрэхэд тэр сэнтийнээсээ босож, нөмрөгөө тайлан, таар нөмрөөд үнсэн дээр суулаа. Тэрээр тунхаг гаргаж, “Хаан болон түүний ноёдын зарлигийн дагуу хүн, адгуус амьтан, мал сүрэг юу ч амсаж болохгүй: тэд юм идэж, ус ууж болохгүй. Харин хүн болон адгуус амьтад бүгд таар нөмрөх ёстой, хүн Бурханд хандан чадлаараа гуй, хүн бүр ёрын муу замаасаа эргэж, гар дахь хүчирхийллээ хая. Бурхан эргэж зөөлрөн, догшин ширүүн уур хилэнгээ эргүүлж, бид мөхөхгүй ч байх юм билүү, хэн мэдэх билээ?” гэжээ. Бурхан ёрын муу замаасаа эргэсэн тэдний үйлсийг харав; тэгээд тэдэн дээр буулгана гэж хэлсэн гай гамшигтаа гэмшиж, улмаар тэднийг сүйрүүлсэнгүй.
Бурхан Ниневе хотынхны зүрх сэтгэлийн гүн дэх чин сэтгэлийн гэмшлийг харсан нь
Бурханы тунхаглалыг сонссоныхоо дараа Ниневегийн хаан болон түүний албатууд хэд хэдэн үйлдэл хийсэн. Тэдний зан авир болоод үйлдлийн уг чанар юу байсан бэ? Өөрөөр хэлбэл, тэдний авирын ерөнхий мөн чанар нь юу байсан бэ? Тэд яагаад тийм юм хийсэн бэ? Бурханы нүдээр бол тэд үнэхээр гэмшсэн, учир нь тэд чин сэтгэлээсээ Бурханаас гуйж, Түүний өмнө нүглээ улайгаад зогсохгүй, хорон муу авирлахаа больсон. Бурханы үгийг сонсоод тэд ихэд эмээж, Тэр хэлснээрээ хийнэ гэж итгэсэн учраас ийм үйлдэл хийжээ. Мацаг барьж, таар өмсөж, үнсэнд сууснаараа тэд замаа засаж, хорон мууг цээрлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэхийг хүсэж, уураа барихыг гуйн Ехова Бурханд залбирч, шийдвэрээ буцааж, өөрсөд дээр нь буух гэж буй гай гамшгийг зогсоохыг Ехова Бурханаас гуйж байв. Тэдний бүх зан авирыг шинжилж үзвэл, өөрсдийнх нь урьдын хорон муу үйл Ехова Бурханд жигшүүртэй байсан гэдгийг тэд аль хэдийн ойлгосон байсан ба Тэр яагаад өөрсдийг нь удахгүй сүйрүүлэх болсныг ч бас тэд хэдийнээ ойлгосон байсан гэдгийг бид харж болно. Энэ шалтгааны улмаас тэд бүгд бүрэн дүүрэн гэмшиж, хорон муу замаасаа татгалзаж, хүчирхийлэл хийхээ болихыг хүссэн. Өөрөөр хэлбэл, Ехова Бурханы тунхаглалыг мэдмэгцээ тэд бүгд зүрх сэтгэлдээ айдас мэдэрсэн; тэд хорон муу авирлахаа больж, Ехова Бурханы ихэд жигшдэг үйлийг үйлдэхээ больсон юм. Түүнчлэн, урьдын нүглийг нь уучилж, урьдын үйлдлүүдээр нь хандахгүй байхыг Ехова Бурханаас гуйсан. Тэд Ехова Бурханыг дахин хэзээ ч хилэгнүүлэхгүй байх боломжтой л байвал ахин хэзээ ч хорон мууг үйлдэхгүй байж, Ехова Бурханы зааврын дагуу үйлдэхэд бэлэн байлаа. Тэдний гэмшил чин сэтгэлийн агаад бүрэн гүйцэд байв. Энэхүү гэмшил нь тэдний зүрх сэтгэлийн гүнээс гарсан бөгөөд хуурамч, түр зуурын байгаагүй.
Нэгэнтээ, Ниневегийн бүх хүн, хаанаасаа эхлээд ардууд хүртэл, Ехова Бурхан өөрсдөд нь хилэгнэсэн, тэдний дараа дараагийн үйлдэл бүр, бүхий л авир, мөн гаргасан шийдвэр, хийсэн сонголт бүрийг Бурхан тов тодорхой харж чадна гэдгийг мэдэж авсан. Бурханы зүрх сэтгэл Тэдний зан авирыг дагаж өөрчлөгдсөн юм. Яг тэр үед Бурханы сэтгэл санаа ямар байсан бэ? Библи тэр асуултад чинь хариулж чадна. Дараах үгс сударт тэмдэглэгдсэн байсан: “Бурхан ёрын муу замаасаа эргэсэн тэдний үйлсийг харав; тэгээд тэдэн дээр буулгана гэж хэлсэн гай гамшигтаа гэмшиж, улмаар тэднийг сүйрүүлсэнгүй.” Хэдийгээр Бурхан санаагаа өөрчилсөн ч Түүний сэтгэл санаанд ямар ч ярвигтай зүйл байгаагүй. Тэр зүгээр л уураа илэрхийлж байснаа тайтгарсан бөгөөд дараа нь Ниневе хотын хүмүүст гай гамшиг учруулахгүй байхаар шийдсэн. Ниневе хотынхныг гай гамшгаас хэлтрүүлэх Бурханы шийдвэр маш хурдан байсны шалтгаан нь Бурхан Ниневегийн хүн бүрийн зүрх сэтгэлийг ажигласанд оршино. Тэдний чин сэтгэлээсээ гэмшиж, нүглээ улайж, чин сэтгэлээсээ Түүнд итгэж, хорон муу үйлдэл нь Бурханы зан чанарыг хилэгнүүлснийг гүнээ мэдэрч, үүний улмаас Ехова Бурханы заналхийлж буй шийтгэлээс айсан гээд тэдний зүрх сэтгэлийн гүнд байгаа зүйлийг нь Тэр харсан юм. Үүний зэрэгцээ, энэхүү гай гамшгаас зайлсхийж магадгүй гэсэндээ өөрсдөд нь уурлахаа болихыг Түүнээс гуйж зүрх сэтгэлийнхээ гүнээс залбирсан залбирлыг нь Ехова Бурхан бас сонссон билээ. Энэ бүх бодит байдлыг ажиглаад Бурханы уур хилэн бага багаар намжсан. Түүний уур хилэн урьд нь хэчнээн их байсан ч гэсэн, энэ хүмүүсийн зүрх сэтгэлийн гүн дэх чин сэтгэлийн гэмшлийг хараад Түүний сэтгэл хөдөлсөн болохоор тэдэнд гай гамшиг учруулж түвдээгүйн дээр тэдэнд хилэгнэхээ больсон. Харин ч Тэр тэдэнд Өөрийн өршөөл, хүлээцтэй байдлыг үргэлжлүүлэн үзүүлж, тэднийг үргэлжлүүлэн залж чиглүүлж, хангаж байсан билээ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө II”-оос эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 114
Иона 3 Еховагийн үг Ионад хоёр дахь удаагаа ирж “Бос, их хот Ниневе рүү явж, Миний чамд айлдах тунхаглалыг тэдэнд зарла” гэж хэлэв. Ингээд Иона босож, Еховагийн үгийн дагуу Ниневе рүү явжээ. Ниневе, гурван өдрийн турш явж туулах үлэмж том хот байв. Иона нэг өдөржингөө хотоор явж, “Ердөө дөч хоногийн дараа Ниневе хөмөрнө” гэж хашхиран хэлж байлаа. Тэгээд Ниневе хотын хүмүүс Бурханд итгэж, мацаг барилт зарлан, хамгийн томоосоо хамгийн бага хүртлээ таар өмсөв. Ниневе хотын хаанд энэ үг хүрэхэд тэр сэнтийнээсээ босож, нөмрөгөө тайлан, таар нөмрөөд үнсэн дээр суулаа. Тэрээр тунхаг гаргаж, “Хаан болон түүний ноёдын зарлигийн дагуу хүн, адгуус амьтан, мал сүрэг юу ч амсаж болохгүй: тэд юм идэж, ус ууж болохгүй. Харин хүн болон адгуус амьтад бүгд таар нөмрөх ёстой, хүн Бурханд хандан чадлаараа гуй, хүн бүр ёрын муу замаасаа эргэж, гар дахь хүчирхийллээ хая. Бурхан эргэж зөөлрөн, догшин ширүүн уур хилэнгээ эргүүлж, бид мөхөхгүй ч байх юм билүү, хэн мэдэх билээ?” гэжээ. Бурхан ёрын муу замаасаа эргэсэн тэдний үйлсийг харав; тэгээд тэдэн дээр буулгана гэж хэлсэн гай гамшигтаа гэмшиж, улмаар тэднийг сүйрүүлсэнгүй.
Бурханд итгэх итгэл чинь жинхэнэ бол чи Түүний халамжийг үргэлж хүртэнэ
Бурхан Ниневегийн хүмүүст хандах санаа зорилгоо өөрчилсөнд ямар ч эргэлзээ юм уу тодорхойгүй байдал хамаагүй. Харин ч энэ нь цэвэр уур хилэнгээс цэвэр хүлээцтэй байдал болж хувирсан юм. Энэ бол Бурханы мөн чанарын жинхэнэ илрэл билээ. Бурхан үйлдэхдээ хэзээ ч шийдэмгий бус байж, тээнэгэлздэггүй; Түүний үйлдлийн цаад зарчим болон зорилго бүгд тодорхой, ил тод, цэвэр ариун, өө сэвгүй, мөн ямар ч заль мэх, далд явуулга огт холилдоогүй байдаг. Өөрөөр хэлбэл, Бурханы мөн чанар ямар ч хар бараан, ёрын мууг агуулдаггүй. Ёрын муу үйлдэл нь Түүний нүдэнд өртсөн учраас Бурхан Ниневе хотынхонд хилэгнэсэн; тэр үед Бурханы уур хилэн мөн чанараас нь үүдэн гарсан. Гэсэн хэдий ч, Бурханы уур хилэн арилж, дахин нэг удаа Ниневегийн хүмүүст хүлээцтэй хандах үед Түүний харуулсан бүхэн нь бас л Түүний мөн чанар байсан юм. Энэ өөрчлөлт нь бүхэлдээ Бурханд хандах хүний хандлага өөрчлөгдсөнөөс болсон. Энэ бүх хугацаанд Бурханы халдашгүй зан чанар өөрчлөгдөөгүй; Бурханы хүлээцтэй мөн чанар өөрчлөгдөөгүй; Бурханы энэрэнгүй, өршөөнгүй мөн чанар өөрчлөгдөөгүй. Хүмүүс хорон муу үйл үйлдэж, Бурханд халдах үед Тэр тэдэнд хилэгнэнэ. Хүмүүс үнэхээр гэмших үед, Бурханы зүрх сэтгэл өөрчлөгдөж, уур хилэн нь намжих болно. Хүмүүс зөрүүдлэн Бурханыг эсэргүүцсээр байвал Түүний хилэн намжихгүй, Бурхан уур хилэнгээрээ бага багаар дарсаар тэднийг сүйрүүлэх болно. Энэ бол Бурханы зан чанарын мөн чанар юм. Бурхан уур хилэн, өршөөл, өгөөмөр сэтгэлийн алийг нь ч үзүүлж байсан, Бурханы зан чанарын илрэлээр аль нь илрэн гарахыг, хүний авир, зан байдал, зүрх сэтгэлийнх нь гүнд дэх Бурханд хандах хандлага шийддэг. Хэрвээ Бурхан тасралтгүй нэг хүнд уурлаж байвал тэр хүний зүрх сэтгэл Бурханыг эсэргүүцдэг нь гарцаагүй. Тэр хүн хэзээ ч үнэхээр гэмшиж, Бурханы өмнө толгой бөхийж, Бурханд жинхэнээсээ итгэж байгаагүй учраас Бурханы өршөөл, хүлээцтэй байдлыг хэзээ ч хүртээгүй. Хэрвээ хүн Бурханы халамж, өршөөл, хүлээцтэй байдлыг үргэлж хүртдэг бол тэр хүн зүрх сэтгэлдээ Бурханд үнэхээр итгэдэг нь гарцаагүй бөгөөд түүний зүрх сэтгэл Бурханыг эсэргүүцдэггүй. Тийм хүн үргэлж Бурханы өмнө үнэхээр гэмшдэг; тиймээс Бурханы сахилгажуулалт түүн дээр дандаа ирдэг ч гэсэн, Түүний уур хилэн ирэхгүй.
Энэхүү товч тайлбар нь хүмүүст Бурханы зүрх сэтгэл, Түүний мөн чанарын үнэн бодитой байдал, Бурханы уур хилэнг харуулж, Түүний сэтгэл өөрчлөгдөх нь учир шалтгаантай байдаг гэдгийг харуулдаг. Ууртай байх үедээ болон сэтгэл нь өөрчлөгдөх үедээ Бурхан эрс тэс ялгаатай харагддаг нь уур хилэн болон хүлээцтэй байдал хэмээх Бурханы мөн чанарын хоёр талын хооронд томоохон зай, ялгаа оршиж байгаа гэж хүмүүст итгүүлдэг ч гэсэн Ниневе хотынхны гэмшилд хандах Бурханы хандлага нь Бурханы жинхэнэ зан чанарын өөр нэг талыг дахин нэг удаа хүмүүст харуулдаг. Бурханы сэтгэл өөрчлөгдөх нь Бурханы өршөөл, өгөөмөр сэтгэлийн үнэн бодитой байдал, Бурханы мөн чанарын жинхэнэ илрэлийг хүн төрөлхтөнд дахин нэг удаа үнэн бодитоор харуулдаг. Бурханы өршөөл, өгөөмөр сэтгэл нь домог биш, худал зүйл ч биш гэдгийг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Учир нь Бурханы тухайн үеийн мэдрэмж жинхэнэ байсан; Бурханы сэтгэл өөрчлөгдсөн нь ч үнэн байсан; Бурхан үнэхээр хүн төрөлхтөнд дахин нэг удаа өршөөлөө хайрлаж, хүлээцтэй хандсан.
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө II”-оос эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 115
Иона 3 Еховагийн үг Ионад хоёр дахь удаагаа ирж “Бос, их хот Ниневе рүү явж, Миний чамд айлдах тунхаглалыг тэдэнд зарла” гэж хэлэв. Ингээд Иона босож, Еховагийн үгийн дагуу Ниневе рүү явжээ. Ниневе, гурван өдрийн турш явж туулах үлэмж том хот байв. Иона нэг өдөржингөө хотоор явж, “Ердөө дөч хоногийн дараа Ниневе хөмөрнө” гэж хашхиран хэлж байлаа. Тэгээд Ниневе хотын хүмүүс Бурханд итгэж, мацаг барилт зарлан, хамгийн томоосоо хамгийн бага хүртлээ таар өмсөв. Ниневе хотын хаанд энэ үг хүрэхэд тэр сэнтийнээсээ босож, нөмрөгөө тайлан, таар нөмрөөд үнсэн дээр суулаа. Тэрээр тунхаг гаргаж, “Хаан болон түүний ноёдын зарлигийн дагуу хүн, адгуус амьтан, мал сүрэг юу ч амсаж болохгүй: тэд юм идэж, ус ууж болохгүй. Харин хүн болон адгуус амьтад бүгд таар нөмрөх ёстой, хүн Бурханд хандан чадлаараа гуй, хүн бүр ёрын муу замаасаа эргэж, гар дахь хүчирхийллээ хая. Бурхан эргэж зөөлрөн, догшин ширүүн уур хилэнгээ эргүүлж, бид мөхөхгүй ч байх юм билүү, хэн мэдэх билээ?” гэжээ. Бурхан ёрын муу замаасаа эргэсэн тэдний үйлсийг харав; тэгээд тэдэн дээр буулгана гэж хэлсэн гай гамшигтаа гэмшиж, улмаар тэднийг сүйрүүлсэнгүй.
Ниневе хотынхон үнэн сэтгэлээсээ гэмшсэнээр Бурханы өршөөлийг хүртэж, төгсгөлөө өөрчилсөн
Бурханы сэтгэл өөрчлөгдсөн болон Түүний уур хилэнгийн хооронд ямар нэгэн харшилдах зүйл байсан уу? Мэдээж үгүй! Учир нь яг тухайн үеийн Бурханы хүлээцтэй байдал өөрийн гэсэн шалтгаантай байсан. Энэ нь ямар шалтгаан байж болох вэ? Энэ бол Библид өгүүлсэн “Хүн бүр ёрын муу замаасаа татгалзаж”, “өөрсдийн гар дахь хүчирхийллээ хаях” хэмээх шалтгаан юм.
Энэхүү “ёрын муу зам” нь цөөн хэдэн муу үйлийг хэлдэггүй, харин хүмүүсийн зан авир урган гардаг ёрын муу эх сурвалжийг хэлдэг. “Ёрын муу замаасаа эргэх” гэдэг нь тухайн хүмүүс дахин хэзээ ч тийм үйлдэл гаргахгүй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, тэд ахин хэзээ ч ийм ёрын муу авир гаргахгүй; тэдний үйлдлийн арга барил, эх үүсвэр, зорилго, санаа зорилго, зарчим бүгд өөрчлөгдсөн; зүрх сэтгэлдээ таашаал, аз жаргал авчрахын тулд тэд дахин хэзээ ч тэдгээр арга барил, зарчмыг ашиглахгүй. “Гар дахь хүчирхийллээ хаях” гэдгийн “хаях” гэдэг нь болих, орхих, өнгөрснөөсөө бүрэн салах, хэзээ ч эргэж буцахгүй байх гэсэн утгатай. Ниневегийн хүмүүс хүчирхийлэл хийхээ болих үед энэ нь тэдний жинхэнэ гэмшлийг баталж, бас илэрхийлсэн. Бурхан хүмүүсийн гадаад байдлыг харж, мөн зүрх сэтгэлийг нь ажигладаг. Ниневе хотынхон чин сэтгэлээсээ гэмшихийг нь гарцаагүй ажиглаж, мөн ёрын муу замаа орхиж, хүчирхийлэл хийхээ больсныг нь хараад Бурхан зүрх сэтгэлээ өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, энэ хүмүүсийн авир, зан байдал, аливааг хийх янз бүрийн арга, түүнчлэн үнэн сэтгэлээсээ нүглээ улайж, гэмшсэн учраас Бурханы сэтгэл өөрчлөгдөж, санаагаа өөрчилж, шийдвэрээ буцаан, тэднийг шийтгэж сүйрүүлэхээ больсон. Тиймээс Ниневегийн хүмүүсийн төгсгөл өөрчлөгдсөн. Тэд амиа золин аварсны зэрэгцээ Бурханы өршөөл, хүлээцтэй байдлыг хүртсэн, энэ мөчид Бурхан бас уур хилэнгээ татсан билээ.
Бурханы өршөөл, хүлээцтэй байдал ховор биш, хүний жинхэнэ гэмшил л ховор юм
Бурхан Ниневе хотынхонд хэчнээн их уурласан ч гэсэн, тэднийг мацаг барихаа зарлаж, таар, үнс өмсмөгц Түүний зүрх сэтгэл нь зөөлөрч, санаа нь өөрчлөгдөж эхэлсэн. Хотыг нь устгах болно гэдгээ тэдэнд тунхаглах үед буюу тэднийг нүглээ улайж, гэмшихээс өмнө, Бурхан тэдэнд уурласан хэвээр байв. Тэднийг гэмшлийн хэд хэдэн үйлдэл хийнгүүт Ниневегийн хүмүүст уурлах Бурханы уур аажмаар өршөөл, хүлээцтэй байдал болон хувирсан. Бурханы зан чанарын энэ хоёр тал нэг үйл явдал дээр давхцан илэрсэнд ямар ч зөрчилдөх зүйл байхгүй. Тэгэхээр ийнхүү зөрчилдөхгүй гэдгийг хүн хэрхэн ойлгож, мэдэх ёстой вэ? Ниневегийн хүмүүсийг гэмших үед Бурхан, энэхүү хоёр эсрэг тэсрэг мөн чанарыг илэрхийлэн, харуулж, Бурханы мөн чанарын үнэн бодитой агаад халдашгүй байдлыг харах боломжийг хүмүүст олгосон. Хүмүүст дараах зүйлийг хэлэхийн тулд Бурхан Өөрийн хандлагыг ашигласан: Бурхан хүмүүсийг тэвчдэггүй, эсвэл тэдэнд өршөөл үзүүлэхийг хүсдэггүйдээ биш; харин хүмүүс Бурханд үнэхээр гэмших нь ховор, муу замаасаа татгалзаж, хүчирхийлэл хийхээ болих нь ховор билээ. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнд уурлахдаа хүнийг жинхэнээсээ гэмшиж чадна гэж найддаг, үнэндээ хүний жинхэнэ гэмшлийг харна гэж найддаг, тэгсэн тохиолдолд Тэр хүнд өршөөлөө өгөөмрөөр хайрлаж, хүлээцтэй хандсаар байх болно. Өөрөөр хэлбэл, хүний ёрын муу авир Бурханы уур хилэнг төрүүлдэг байхад Бурханыг сонсож, Түүний өмнө үнэхээр гэмшдэг, мөн муу замаасаа татгалзаж, хүчирхийлэл хийхээ больсон хүмүүст Бурхан өршөөлөө хайрлаж, хүлээцтэй ханддаг. Ниневе хотынхонд хандсан байдлаас Бурханы хандлага маш тодорхой харагдсан: Бурханы өршөөл, хүлээцтэй байдлыг хүртэх нь огтоос хэцүү биш, хүнээс Тэр жинхэнэ гэмшлийг л шаарддаг. Хүмүүс муу замаасаа татгалзаж, хүчирхийлэл үйлдэхээ больсон цагт Бурхан зүрх сэтгэлээ, тэдэнд хандах хандлагаа өөрчилнө.
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө II”-оос эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 116
Бүтээгчийн зөвт зан чанар нь жинхэнэ агаад тод томруун
Ниневегийн хүмүүсийн талаарх Бурханы сэтгэл өөрчлөгдөх үед Түүний өршөөл, хүлээцтэй байдал нь хуурамч байсан уу? Мэдээж үгүй! Тэгвэл энэхүү нэг нөхцөл байдалтай харьцах явцад Бурханы зан чанарын энэхүү хоёр тал өөрчлөгдсөнөөр юуг харуулсан бэ? Бурханы зан чанар бол нэгэн бүхэл, огтхон ч салангид биш. Тэр хүмүүст Өөрийн уур хилэн, эсвэл өршөөл, хүлээцтэй байдлыг илэрхийлэх эсэх нь хамаагүй, эдгээр нь бүгд Түүний зөвт зан чанарын илэрхийлэл юм. Бурханы зан чанар амин чухал агаад тод томруун, Тэрээр аливаа зүйлийн өрнөл явцын дагуу бодол, хандлагаа өөрчилдөг. Ниневе хотынхонд хандах Түүний хандлага өөрчлөгдсөн нь, Түүнд Өөрийн гэсэн бодол, санаа байдаг гэдгийг хүн төрөлхтөнд хэлж өгдөг; Тэр бол робот юм уу шавар баримал биш, харин амьд Бурхан Өөрөө билээ. Тэр Ниневегийн хүмүүст уурлаж чадах ч, тэдний хандлагаас хамаарч өнгөрснийг нь уучилж бас чадна. Тэр Ниневе хотынхонд гай гамшиг авчрахаар шийдэж болно, бас тэдний гэмшлээс үүдэн Өөрийн шийдвэрийг өөрчилж болно. Хүмүүс дүрэм журмыг хатуу чанд мөрдөж, тэрхүү дүрэм журмаа ашиглан Бурханд хязгаар тогтоож, Түүнийг тодорхойлох дуртай байдгийн адил томьёо ашиглан Бурханы зан чанарыг ойлгохоор оролдох дуртай байдаг. Тиймээс хүний бодлоор бол Бурхан боддоггүй, мөн Түүнд ямар ч бодит санаа ч бас байдаггүй. Гэвч бодит байдал дээр, Бурханы бодол аливаа юмс болон хүрээлэн буй орчны өөрчлөлтийн дагуу байнга өөрчлөгдөж байдаг. Эдгээр бодол нь өөрчлөгдөж байх зуур Бурханы мөн чанарын өөр өөр тал нь илрэн гардаг. Энэхүү өөрчлөлтийн явцад, сэтгэл нь өөрчлөгдөх яг тэр агшинд Бурхан Өөрийнх нь амь жинхэнээсээ оршин байдаг, Түүний зөвт зан чанар идэвхтэй эрч хүчээр дүүрэн байдгийг харуулдаг. Үүний зэрэгцээ Өөрийнх нь уур хилэн, өршөөл, өгөөмөр сэтгэл, хүлээцтэй байдал үнэхээр оршин байдгийг хүн төрөлхтөнд батлахын тулд Бурхан Өөрийн жинхэнэ илчлэлийг ашигладаг. Аливаа зүйл хэрхэн өрнөхөөс хамаарч Түүний мөн чанар хэдийд ч, хаана ч илрэн гардаг. Түүнд арслангийн уур хилэн, эхийн өршөөл, хүлээцтэй байдал байдаг. Түүний зөвт зан чанарт эргэлзэж, түүнд нь халдаж, өөрчилж, эсвэл мушгин гуйвуулахыг ямар ч хүнд зөвшөөрөхгүй. Бүх хэрэг явдал, бүх зүйлийн дунд Бурханы зөвт зан чанар буюу Бурханы уур хилэн, Бурханы өршөөл нь хэдийд ч, хаана ч илрэн гарч болно. Тэр эдгээр талыг бүх бүтээлийн өнцөг булан бүрд эрч хүчтэйгээр илэрхийлж, агшин бүрд эрч хүчтэйгээр хэрэгжүүлдэг. Бурханы зөвт зан чанар цаг хугацаа, орон зайгаар хязгаарлагддаггүй; өөрөөр хэлбэл, Бурханы зөвт зан чанар нь цаг хугацаа, орон зайн хязгаарт баригдан механикаар илэрхийлэгдэж, илэрдэггүй, харин хэдийд ч, хаана ч чөлөөтэй илэрч, илэрхийлэгддэг. Бурханы сэтгэл өөрчлөгдөж, уур хилэнгээ илэрхийлэхээ больж, Ниневе хотыг устгахааc түдгэлзэж байгааг хараад чи Бурхан зөвхөн өршөөнгүй агаад элэгсэг гэж хэлж чадах уу? Бурханы уур хилэн зүгээр л хоосон үг гэж чи хэлж чадах уу? Бурхан догшин ширүүнээр хилэгнэж, өршөөлөө буцаан авах үед Тэр хүн төрөлхтнийг жинхэнээсээ огт хайрладаггүй гэж чи хэлж чадах уу? Бурхан хүмүүсийн ёрын муу үйлийн хариуд ийнхүү догшин ширүүн уур хилэнгээ илэрхийлдэг; Түүний уур хилэн өө сэвгүй. Хүмүүсийн гэмшлийн хариуд Бурханы зүрх сэтгэл хөдөлдөг бөгөөд энэхүү гэмшлээс болж Түүний сэтгэл өөрчлөгддөг. Түүний сэтгэл хөдөлж, сэтгэл нь өөрчлөгдөж, хүнд өршөөл, хүлээцтэй байдлаа үзүүлж байгаа энэ бүгд нь огт өө сэвгүй; тэдгээр нь цэвэр, ариун, өө сэвгүй, жинхэнэ байдаг. Бурханы өршөөл нь өршөөлөөс өөр юу ч биш байдгийн адил хүлээцтэй байдал нь чухамхүү хүлээцтэй байдал билээ. Хүний гэмшил болоод зан байдлын өөрчлөлтийн дагуу Түүний зан чанар нь уур хилэн, эсвэл өршөөл, хүлээцтэй байдал харуулдаг. Тэр юуг харуулж, илэрхийлэх нь хамаагүй, бүгд ариун агаад шууд байдаг; мөн чанар нь өөр ямар ч бүтээлийнхээс ялгаатай байдаг. Үйлдэл нь суурилдаг зарчмыг Бурхан илэрхийлэхэд, тэдгээр нь ямар ч өө сэвгүй байдаг, Түүний бодол, санаа, гаргаж буй шийдвэр болгон, хийж буй үйлдэл болгон нь мөн адил. Бурхан ийнхүү шийдэж, ийнхүү үйлдсэн болохоор ажил хэргээ ч бас ингэж гүйцэлдүүлдэг. Эх үүсвэр нь өө сэвгүй учраас Түүний ажил хэргийн үр дүн нь алдаа мадаггүй, зөв байдаг билээ. Бурханы уур хилэн өө сэвгүй. Үүний адилаар, бүх бүтээлийн дундаас өөр хэнд ч байдаггүй, Бурханы өршөөл, хүлээцтэй байдал нь ариун, өө сэвгүй агаад сайтар эргэцүүлэн бодож, туршлагажихыг тэсвэрлэж чадна.
Ниневегийн түүхийг ойлгосноороо та нар Бурханы зөвт зан чанарын мөн чанарын нөгөө талыг одоо харж байна уу? Бурханы цор ганц зөвт зан чанарын нөгөө талыг харж байна уу? Хүн төрөлхтний дундаас хэн нэгэнд нь ийм зан чанар байдаг уу? Хэн нэгэнд нь ийм уур хилэн буюу Бурханы уур хилэн байдаг уу? Бурханд байдаг шиг өршөөл, хүлээцтэй байдал хэн нэгэнд байна уу? Бүтээлийн дундаас хэн ийм асар их уур хилэнг хуралдуулж, хүн төрөлхтнийг устгаж, эсвэл тэдэн дээр гай гамшиг буулгахаар шийдэж чадах вэ? Мөн хэн хүнд өршөөл хайрлаж, хүлээцтэй хандаж, уучилж, улмаар хүнийг устгана гэсэн өмнөх шийдвэрээ өөрчилж чадахуйц вэ? Бүтээгч Өөрийн өвөрмөц арга барил, зарчмуудаар дамжуулан зөвт зан чанараа илэрхийлдэг, Тэр ямар ч хүн, үйл явдал, юмсын хяналт, хязгаарлалтад захирагддаггүй. Тэр цор ганц зан чанартай болохоор хэн ч Түүний бодол, санааг өөрчилж чадахгүй, бас хэн ч Түүнийг ятгаж, ямар нэг шийдвэрийг нь өөрчилж чадахгүй. Бүх бүтээлийн үйлдэл болон бодол бүхэлдээ Түүний зөвт зан чанарын шүүлтийн дор оршдог. Тэр уурлан хилэгнэх эсвэл өршөөл үзүүлэх эсэхийг хэн ч хянаж чаддаггүй; Бүтээгчийн мөн чанар, өөрөөр хэлбэл, Бүтээгчийн зөвт зан чанар л үүнийг шийдэж чадна. Бүтээгчийн зөвт зан чанарын хосгүй чанар нь ийм билээ!
Ниневегийн хүмүүст хандах Бурханы хандлага өөрчлөгдсөнийг шинжилж, ойлгосноороо та нар “цор ганц” хэмээх үгийг ашиглан Бурханы зөвт зан чанарт байдаг өршөөлийг тайлбарлаж чадах уу? Бурханы уур хилэн бол Түүний цор ганц зөвт зан чанарын мөн чанарын нэг тал юм гэдгийг бид өмнө нь хэлсэн. Одоо Би, Бурханы уур хилэн болон Бурханы өршөөл гэсэн хоёр талыг Түүний зөвт чанар хэмээн тодорхойлох болно. Бурханы зөвт зан чанар нь ариун; халдаж, эргэлзэхийг тэвчдэггүй; бүтээгдсэн, бүтээгдээгүй зүйлсийн алинд нь ч байдаггүй зүйл юм. Энэ нь цор ганц агаад ганцхан Бурханд л байдаг. Өөрөөр хэлбэл, Бурханы уур хилэн ариун бөгөөд халдашгүй. Үүний адилаар, Бурханы зөвт зан чанарын нөгөө тал болох Бурханы өршөөл ариун агаад халдаж болохгүй. Бүтээгдсэн, бүтээгдээгүй зүйлийн аль нь ч Бурханыг үйл хэрэгт нь орлож, эсвэл төлөөлж чадахгүй, мөн Содомын сүйрэл, Ниневегийн аврал дээр хэн ч Түүнийг орлох юм уу төлөөлж бас чадахгүй. Энэ нь Бурханы цор ганц зөвт зан чанарын жинхэнэ илэрхийлэл билээ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө II”-оос эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 117
Хүн төрөлхтөнд хандах Бүтээгчийн үнэн сэтгэл
Бурханыг таньж мэдэх нь амаргүй гэж хүмүүс үргэлж ярьдаг. Гэхдээ Бурханыг таньж мэдэх нь огтхон ч хэцүү зүйл биш гэж би хэлнэ, учир нь Бурхан Өөрийн үйл хэргийг хүнд байнга харуулдаг. Бурхан хүн төрөлхтөнтэй ярилцахаа хэзээ ч зогсоогоогүй, Өөрийгөө хүнээс хэзээ ч нуугаагүй, Өөрөө ч нуугдаагүй билээ. Түүний бодол, санаа, үг, үйл хэрэг бүгд хүн төрөлхтөнд илчлэгддэг. Тиймээс хүн Бурханыг таньж мэдэхийг хүсэх л юм бол төрөл бүрийн арга замаар Түүнийг ойлгож, мэдэж авч чадна. Бурхан өөрөөс нь санаатайгаар зайлсхийж, Өөрийгөө хүн төрөлхтнөөс санаатайгаар нуусан, хүнд Өөрийгөө ойлгуулж, мэдүүлэх санаагүй байна гэж хүн сохроор бодохын шалтгаан нь тэрээр Бурхан гэж хэн болохыг мэдэхгүй, бас Бурханыг ойлгохыг хүсэхгүйд байгаа юм. Түүгээр ч үл барам, хүн Бүтээгчийн бодол, ажил, үйл хэргийн талаар ер бодолцохгүй байгаа юм… Үнэнийг хэлэхэд, хүн ердөө өөрийн чөлөөт цагаа ашиглаад Бүтээгчийн үг эсвэл үйл хэрэг дээр төвлөрч, тэдгээрийг ойлгож, Бүтээгчийн бодол, Түүний зүрх сэтгэлийн дуу хоолойд багахан л анхаарвал, Бүтээгчийн бодол, үг, үйл хэрэг нь харагдахуйц, ил тод гэдгийг төвөггүйхэн ойлгох болно. Түүнчлэн Бүтээгч хүмүүсийн дунд цаг ямагт байдаг, Тэр хүн болон бүх бүтээлтэй үргэлж ярилцдаг, Тэр өдөр бүр шинэ үйл хэрэг бүтээдгийг ойлгоход багахан хүчин чармайлт гарна. Түүний мөн чанар, Түүний зан чанар хүнтэй ярилцахад нь харагддаг; Түүний бодол, санаа үйл хэрэгт нь шингэсэн байдаг; Тэр хүн төрөлхтөнтэй үргэлж хамт байж, ажиглаж байдаг. Тэр хүн төрөлхтөн болон бүтээл бүхэнтэй Өөрийн чимээгүй үгээр ийн ярилцдаг: “Би тэнгэрт байна, Өөрийн бүтээлүүдийн дунд байна. Би харуулд гарч байна; Би хүлээж байна; Би чиний дэргэд байна…” Түүний гар дулаахан бөгөөд хүчтэй; Түүний алхаа хөнгөн; Түүний хоолой зөөлөн бөгөөд ялдам; Түүний дүр нааш цааш эргэлдэж, хүн төрөлхтнийг тэврэн авдаг; Түүний зүс царай үзэсгэлэнтэй бөгөөд эелдэг. Тэр хэзээ ч орхиж явж, алга болоогүй. Өдөр, шөнөгүй Тэр хүн төрөлхтөнд байнга хань болж, хэзээ ч орхиж явдаггүй. Тэр Ниневе хотыг аврах үед хүн төрөлхтнийг гэсэн анхаарал халамж, онцгой дотно сэтгэл, бас хүнийг гэх чин сэтгэлийн хайр, санаа зовнил нь бага багаар харагдсан билээ. Ялангуяа, Ехова Бурхан, Иона хоёрын ярианаас Бүтээгч Өөрийнхөө бүтээсэн хүн төрөлхтөнд хэчнээн зөөлөн ханддаг нь бүрэн харагдана. Тэдгээр үгээс чи хүн төрөлхтөнд хандах Бурханы чин сэтгэлийн талаар гүнзгий ойлголт авч болно.
Дараах мөрүүд Ионагийн номын 4:10–11-д тэмдэглэгджээ: “Тэгэхэд Ехова: ‘Чи өөрөө хөдөлмөрлөж, ургуулаагүй, нэг шөнийн дотор ургаад, хатаж үхсэн эрэндийн бутыг өрөвдсөн. Тэгэхэд Би, баруун, зүүн гараа ялган салгаж чадахгүй зуун хорин мянгаас илүү хүнтэй, бас олон малтай их хот Ниневег өрөвдөх хэрэггүй гэж үү?’ гэж хэлэв.” Энэ бол Ехова Бурханы хэлсэн үг бөгөөд үүнийг Бурхан, Иона хоёрын ярианаас тэмдэглэгдэж үлджээ. Хэдий энэ яриа нь товчхон боловч Бүтээгчийн хүн төрөлхтөнд санаа тавьдаг, тэднийг орхихыг хүсэхгүй байгаа нь харагддаг. Эдгээр үг нь Бурханы зүрх сэтгэлийн гүнд дэх бүтээлдээ ханддаг жинхэнэ хандлага, сэтгэлийг илэрхийлдэг. Эдгээр товч тодорхой, хүнд ховор сонсогддог үгээрээ Бурхан хүн төрөлхтнийг яг хэрхэх тухайгаа өгүүлдэг. Энэ яриа Бурхан Ниневе хотын иргэдэд хэрхэн ханддагийг илэрхийлсэн байна—харин энэ нь ямар хандлага вэ? Энэ бол Ниневе хотын хүмүүст гэмшсэнийх нь өмнө болон хойно хандсан хандлага нь бөгөөд хүн төрөлхтөнд ханддаг хандлага юм. Эдгээр үгэнд Түүний бодол, Түүний зан чанар агуулагддаг.
Бурханы ямар бодол энэ үгэнд илэрдэг вэ? Хэрэв чи үгийг нь уншихдаа сайтар анхаарах юм бол Тэр “өрөвдөх” гэдэг үг ашигласныг төвөггүй анзаарах болно; энэ үгийг ашигласан нь хүн төрөлхтөнд ханддаг Бурханы жинхэнэ хандлагыг харуулж байгаа юм.
Шууд утгаар нь авч үзвэл “өрөвдөх” гэдэг үгийг хүмүүс янз янзаар тайлбарлаж болно: Нэгд, “хайрлах, хамгаалах, ямар нэг зүйлд зөөлөн сэтгэлээр хандах” гэсэн утгатай, хоёрт, “ихэд хайрлах”, эцэст нь, “ямар нэг зүйлийг гэмтээхийг хүсэхгүй, тэгэхийг тэвчиж чадахгүй” гэсэн утгыг агуулдаг. Товчхондоо, энэ үг нь энхрийлэн хайрлах, хайр сэтгэл, мөн хэн нэгнийг, ямар нэг зүйлийг орхихыг хүсэхгүй байх гэсэн утгыг илэрхийлдэг бөгөөд хүнд хандах Бурханы өршөөл, тэвчээр гэсэн утгыг агуулдаг. Хүмүүсийн түгээмэл хэрэглэдэг энэ үгийг Бурхан ашигласан атал энэхүү үг нь Бурханы зүрх сэтгэлийн дуу хоолой болон хүн төрөлхтөнд ханддаг Түүний хандлагыг бас ил болгож чадсан.
Ниневе хот нь Содомын хүмүүс шиг завхарсан, ёрын муу, хэрцгий хүмүүсээр дүүрсэн байсан боловч тэдний гэмшил Бурханыг бодлоо өөрчилж тэднийг устгахгүй байхаар шийдэхэд хүргэжээ. Бурханы үг, зааварт хандаж байгаа тэдний байдал нь Содомын иргэдийнхээс огт өөр байсан бөгөөд тэд Бурханд үнэн сэтгэлээсээ захирагдаж, хийсэн нүгэлдээ үнэн сэтгэлээсээ гэмшиж, зан авир нь бүх талаараа жинхэнэ бөгөөд чин сэтгэлийнх байсан тул Бурхан дахин нэгэнтээ чин сэтгэлээсээ тэднийг өрөвдөж байгаа илэрхийлж, өрөвдөх сэтгэлээ тэдэнд хайрлажээ. Хүн төрөлхтөнд Бурханы хайрладаг зүйл, хүн төрөлхтнийг өрөвдөх сэтгэлийг хэн ч давтаж чадахгүй бөгөөд Бурханы өршөөл, тэвчээр, хүн төрөлхтөнд хандах чин сэтгэл ямар ч хүнд байх боломжгүй юм. Таны сайн гэж боддог, бүр супер хүн гэж боддог эрэгтэй, эмэгтэй хүн өөрийн өндөрлөгөөс эрэгтэй, эмэгтэй хүний хувьд ярихдаа, эсвэл хамгийн дээд өндөрлөг дээр агуу хүн төрөлхтөнд эсвэл бүтээлд хандаж ийм мэдэгдэл хийдэг үү? Хүн төрөлхтөн дунд хүний амийн байдлыг гарын таван хуруу шигээ мэдэх хүн хэн байна вэ? Хүн төрөлхтнийг оршин тогтнуулах үүрэг хариуцлагыг хүлээж чадах хүн хэн байна вэ? Хотыг нураана гэж тунхаглаж чадахуйц хэн байна вэ? Хотыг өршөөж чадахуйц хэн байна вэ? Өөрийнхөө бүтээлийг эрхэмлэдэг гэж хэн хэлж чадах вэ? Зөвхөн Бүтээгч чадна! Зөвхөн Бүтээгч хүн төрөлхтөнд өр зөөлөн ханддаг. Зөвхөн Бүтээгч энэ хүн төрөлхтнийг энэрч, хайрладаг. Зөвхөн Бүтээгч л энэ хүн төрөлхтнийг үнэн, мятаршгүй хайраар хайрладаг. Түүнчлэн зөвхөн Бүтээгч хүн төрөлхтөнд өршөөлөө хайрлаж, Өөрийн бүтээлийг бүгдийг нь эрхэмлэж чадна. Хүний үйлдэл бүрд Түүний зүрх дэлсэж, өвдөж байдаг: хүний муу болон завхралд уурсаж, бухимдаж, гашуудаж байдаг; хүний гэмшил, итгэл үнэмшлийг таашааж, баярлаж, хэлтрүүлж, бахархаж байдаг; Түүний бодол санаа бүр хүн төрөлхтний тухай байдаг; Тэр юу болох, Түүнд байгаа болгон бүхэлдээ хүн төрөлхтний төлөө зориулагдаж байдаг; Түүний сэтгэл хөдлөл бүхэлдээ хүн төрөлхтний оршихуйтай орооцолдсон байдаг. Хүн төрөлхтний төлөө Тэр аялж, яардаг; Тэр амийнхаа хэсэг бүрийг чимээгүйхэн өгч байдаг; Тэр амьдралынхаа минут, секунд бүрийг зориулж байдаг… Тэр өөрийн амьдралыг хэрхэн өрөвдөхийг хэзээ ч мэдэж байгаагүй мөртөө Өөрийн бүтээсэн хүн төрөлхтнийг үргэлж нандигнаж ирсэн. Тэр өгөх ёстой бүхнээ энэ хүн төрөлхтөнд өгдөг. Тэр өршөөл, тэвчээрээ нөхцөл заалгүйгээр, хариу нэхэхгүйгээр үзүүлдэг. Хүн төрөлхтөн нүднийх нь өмнө амьдарсаар байгаасай, Өөрийнх нь амийн хангалтыг хүртсээр байгаасай гэсэндээ л Тэр ингэдэг. Хүн төрөлхтөн нэг л өдөр Түүний өмнө захирагдаасай гэсэндээ, Тэр хүний оршин тогтнолыг тэтгэж, бүх бүтээлийг амиар хангадаг гэдгийг хүлээн зөвшөөрөөсэй гэсэндээ л ингэдэг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө II”-оос эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 118
Иона 4 Гэхдээ энэ нь Ионад огт таалагдсангүй, тэр маш их уурлав. Тэгээд тэрээр Еховад залбирч: “Өө, Ехова минь, би Танд залбирч байна, би нутагтаа байхдаа Танд үүнийг хэлээгүй гэж үү? Та бол нигүүлсэнгүй, өршөөнгүй, уурлахдаа удаан, сайхан сэтгэлтэй, гай гамшгийг зөөлрүүлэгч гэдгийг би мэддэг учраас Таршиш руу зугтсан. Тийм учраас, өө Ехова минь, Та надаас миний амийг аваач гэж би гуйж байна: учир нь, надад амьд явахаас үхэх нь илүү дээр” гэж хэлэв. Тэгэхэд нь Ехова түүнээс “Чамд уурлах шалтгаан байна уу?” гэж асуулаа. Улмаар Иона хотоос гарч, хотын зүүн талд суув, тэнд өөртөө сүүдрэвч бариад, хотод юу тохиолдохыг харах хүртлээ сүүдэрт нь суужээ. Тэгэхэд Ехова Бурхан эрэндийн бут бэлтгэж, толгой дээгүүр нь сүүдэрлэн, гуниг ганьхралаас нь салгахын тулд Ионагийн дээгүүр ургууллаа. Иона эрэндийн бутанд маш их баярлав. Гэхдээ дараа өдрийн өглөө болоход Бурхан өт бэлдэж, эрэндийн бутыг нэрвэхэд тэр нь гандаж хатав. Нар мандахад Бурхан дорнын халуун салхи бэлдэж, Ионагийн толгойг наранд цохиулахад тэр ухаан балартаж, үхэхийг хүсэн “Амьд явахаас үхсэн нь надад дээр” гэж хэлэв. Бурхан Ионагаас “Эрэндийн бутны төлөө уурлах шалтгаан чамд байна уу?” гэж асуухад тэрээр, “Надад бүр үхтэлээ уурлах шалтгаан байна” гэлээ. Тэгэхэд Ехова: “Чи өөрөө хөдөлмөрлөж, ургуулаагүй, нэг шөнийн дотор ургаад, хатаж үхсэн эрэндийн бутыг өрөвдсөн. Тэгэхэд Би, баруун, зүүн гараа ялган салгаж чадахгүй зуун хорин мянгаас илүү хүнтэй, бас олон малтай их хот Ниневег өрөвдөх хэрэггүй гэж үү?” гэж хэлэв.
Бүтээгч хүн төрөлхтөнд зориулж үнэн сэтгэлээ илэрхийлдэг
Ехова Бурхан, Иона хоёрын хоорондох энэ яриа нь хүн төрөлхтнийг гэх Бүтээгчийн чин сэтгэлийн илэрхийлэл гэдэг нь эргэлзээгүй. Нэг талаар энэ нь, Өөрийнх нь дээд эрхийн дор байдаг бүх бүтээлийн тухай Бүтээгчийн ойлголтыг хүмүүст мэдүүлдэг; Ехова Бурханы хэлсэнчлэн “Тэгэхэд Би, баруун, зүүн гараа ялган салгаж чадахгүй зуун хорин мянгаас илүү хүнтэй, бас олон малтай их хот Ниневег өрөвдөх хэрэггүй гэж үү?” Өөрөөр хэлбэл, Ниневегийн талаарх Бурханы ойлголт нь огт өнгөц биш байсан. Тэрээр хотын доторх амьд зүйлсийн (хүмүүс, амьтдыг оролцуулаад) тоог мэдээд зогсохгүй, мөн хэчнээн хүн баруун, зүүн гараа ялгаж мэдэхгүй байгааг, өөрөөр хэлбэл, хэчнээн хүүхэд, залуус байгааг мэдэж байв. Энэ нь хүн төрөлхтнийг Бурхан бүрэн дүүрэн ойлгодгийн бодит баталгаа юм. Нөгөө талаар энэ нь, хүн төрөлхтөнд хандах Бүтээгчийн хандлагын талаар, өөрөөр хэлбэл, Бүтээгчийн зүрх сэтгэлд хүн төрөлхтний эзлэх жинг хүмүүст мэдүүлдэг. Яг л Ехова Бурханы хэлсэнчлэн: “Чи өөрөө хөдөлмөрлөж, ургуулаагүй, нэг шөнийн дотор ургаад, хатаж үхсэн эрэндийн бутыг өрөвдсөн. Тэгэхэд Би … их хот Ниневег өрөвдөх хэрэггүй гэж үү?” Эдгээр нь Ионаг зэмлэсэн Ехова Бурханы үг боловч бүгд үнэн юм.
Ехова Бурханы үгийг Ниневегийн хүмүүст тунхаглахыг Ионад даалгасан хэдий ч, тэрээр Ехова Бурханы санаа зорилгыг ойлгоогүй, мөн уг хотын хүмүүсийн төлөөх Түүний санаа зовнил болоод хүлээлтийг ч бас ойлгоогүй. Бурхан энэхүү зэмлэлээрээ, хүн төрөлхтнийг Тэр Өөрийн гараар бүтээж, хүн нэг бүрийн төлөө уйгагүй хүчин чармайлт гаргаж, хүн бүр Бурханы итгэл найдварыг хүлээж, хүн бүр Бурханы амийн хангалтыг эдэлсэн; хүн нэг бүрийн төлөө Бурхан уйгагүй хүчин чармайлтын төлөөс төлсөн гэдгийг түүнд хэлэхийг хүссэн юм. Иона эрэндийн бутыг нандигнан хайрлаж байсны адилаар Бурхан Өөрийн гараар бүтээсэн хүн төрөлхтнийг нандигнан хайрлаж байсан гэдгийг ч бас энэхүү зэмлэл Ионад хэлсэн. Ялангуяа хотод маш олон хүүхэд, гэмгүй мал амьтад байсан учраас, Бурхан хүн төрөлхтнийг яагаад ч тийм амархан, эсвэл эцсийн боломжит мөчийг хүртэл орхихгүй байсан. Баруун, зүүн гараа ч ялгаж чадахгүй, Бурханы бүтээлийн эдгээр залуу, мэдлэггүй бүтээгдэхүүнтэй харьцахдаа, Бурхан тэдний амийг тасалж, төгсгөлийг нь тийм түргэн тодорхойлно гэж бүр ч төсөөлөхийн аргагүй байсан юм. Бурхан тэдний өсөж том болохыг харахыг хүссэн; тэд ахмадуудынхаа явсан замаар алхахгүй, Ехова Бурханы анхааруулгыг тэд дахин сонсохгүй, Ниневегийн өнгөрсөн үеийг гэрчилнэ гэж Тэр найдсан. Үүнээс ч илүүтэйгээр, гэмшсэнийх нь дараах Ниневег харж, гэмшлийнх нь дараах Ниневегийн ирээдүйг харж, Бурханы өршөөл дор Ниневег дахин нэгэнтээ амьдрахыг нь харна гэж Бурхан бүр ч их найдсан. Тиймээс, Бурханы нүдээр бол, баруун, зүүн гараа ялгаж мэдэхгүй тэдгээр бүтээлийн объект нь Ниневегийн ирээдүй байв. Тэд Ниневегийн жигшүүрт өнгөрсөн үеийг мөрөндөө үүрэх байсны адилаар, Ехова Бурханы удирдамж дор Ниневегийн өнгөрсөн болон ирээдүйг гэрчлэх чухал үүрэг хүлээх байв. Ехова Бурхан ийнхүү чин сэтгэлээ илэрхийлэхдээ, хүн төрөлхтнийг гэх Бүтээгчийн өршөөлийг бүрэн дүүрэн харуулсан. “Бүтээгчийн өршөөл” бол хоосон үг биш, хуурамч амлалт ч биш гэдгийг хүн төрөлхтөнд энэ нь харуулсан; үүнд тодорхой зарчим, арга барил, зорилго байдаг. Бурхан бол жинхэнэ, бодит агаад ямар ч худал хуурмаг, хуурамч төрх ашигладаггүй, ийм маягаар Тэр өршөөлөө цаг хугацаа, эрин үе болгонд эцэс төгсгөлгүйгээр хүнд хайрладаг. Гэхдээ өнөөдрийг хүртэл Бүтээгчийн Ионатай ярьсан яриа нь, Тэр яагаад хүн төрөлхтөнд өршөөл үзүүлдэг, хүн төрөлхтөнд хэрхэн өршөөл үзүүлдэг, хүн төрөлхтөнд хэр хүлээцтэй байдаг, хүн төрөлхтнийг гэх чин сэтгэлийнхээ талаар Түүний хэлсэн цорын ганц мэдэгдэл юм. Энэхүү ярианы үеэр Ехова Бурханы товчхон хэлсэн үг нь, хүн төрөлхтний талаарх Түүний бодлыг бүрэн дүүрэн илэрхийлдэг; хүн төрөлхтөнд хандах Түүний зүрх сэтгэлийн хандлагын жинхэнэ илэрхийлэл, мөн хүн төрөлхтөнд хайрласан Түүний арвин их өршөөлийн бодит нотолгоо юм. Тэр өршөөлөө зөвхөн хүн төрөлхтний ахмад үеийнхэнд л хайрлаагүй, залуу үеийнхэнд ч бас өгсөн бөгөөд үеэс үед үргэлж ийм л байж ирсэн. Хэдийгээр Бурханы уур хилэн хүн төрөлхтний тодорхой өнцөг буланд, тодорхой эрин үед байнга буудаг боловч Бурханы өршөөл хэзээ ч зогсоогүй. Тэрээр Өөрийн бүтээлийг үеийн үед, өршөөлөөрөө залж чиглүүлж, хөтөлж, хангаж, тэжээн тэтгэдэг, учир нь хүн төрөлхтөнд хандах Түүний чин сэтгэл хэзээ ч өөрчлөгдөхгүй. Яг л Ехова Бурханы хэлсэнчлэн: “Тэгэхэд Би … өрөвдөх хэрэггүй гэж үү?” Тэр Өөрийн бүтээлийг үргэлж энхрийлэн хайрласаар ирсэн. Энэ бол Бүтээгчийн зөвт зан чанарын өршөөл, мөн Бүтээгчийн бүрэн дүүрэн цор ганц чанар юм!
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө II”-оос эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 119
Таван төрлийн хүн
Би, Бурханы дагагчдыг Бурханы тухай ойлголт болон Түүний зөвт зан чанарын талаарх ойлголт, туршлагаар нь хэд хэдэн төрөл болгон ангилна, ингэснээр та нар өөрсдийн одоогийн үе шат, одоогийн биеийн хэмжээгээ мэдэж авч болно. Бурханы талаарх хүмүүсийн мэдлэг, Түүний зөвт зан чанарыг ойлгосон байдлын тухайд, хүмүүсийн оршиж байгаа өөр өөр үе шат болон биеийн хэмжээг ерөнхийд нь таван төрөлд хувааж болно. Энэхүү сэдэв нь цор ганц Бурхан, Түүний зөвт зан чанарыг мэдэх суурин дээр тулгуурладаг. Тиймээс дараах агуулгыг уншихдаа та нар, Бурханы цор ганц чанар, зөвт зан чанарын талаар чухамхүү хэр их ойлголт, мэдлэгтэй вэ гэдгээ ойлгохоор сайтар оролдож, дараа нь үр дүнг нь ашиглан үнэхээр аль үе шатанд харьяалагдаж байгаа, биеийн хэмжээ чинь үнэхээр хэр том болох, үнэхээр ямар төрлийн хүн болохоо баримжаалах ёстой.
Нэг дэх төрөл: Өлгийтэй нярай үе шат
“Өлгийтэй нярай” гэдэг нь юу гэсэн үг вэ? Өлгийтэй нярай гэдэг нь хорвоод дөнгөж төрсөн нялх хүүхэд юм. Энэ үед хүмүүс хамгийн дутуу дулимаг байдаг.
Энэ үе шатанд байгаа хүмүүс Бурханд итгэх явдлын талаар үндсэндээ ямар ч мэдлэг, ухамсаргүй байдаг. Тэд бүх зүйлийн талаар гайхширч, харанхуй бүдүүлэг байдаг. Энэ хүмүүс Бурханд маш удаан хугацаанд, эсвэл магадгүй маш богино хугацаанд итгэсэн байж болох ч гайхширсан, харанхуй бүдүүлэг байдал болоод жинхэнэ биеийн хэмжээнийхээ улмаас тэд өлгийтэй нярай үе шатанд ордог. Өлгийтэй нярайн нөхцөл байдлын тухай ийм яг таг тодорхойлолт байдаг: Ийм төрлийн хүн Бурханд хэчнээн удаан итгэсэн байх нь хамаагүй, үргэлж мунгинуу, будилсан, дүйнгэ байдалтай байдаг; тэр яагаад Бурханд итгэдгээ мэддэггүй, бас Бурхан хэн болох, хэн Бурхан бэ гэдгийг ч мэддэггүй. Хэдий тэр Бурханыг дагадаг ч зүрх сэтгэлд нь Бурханы талаар яг таг тодорхойлолт байдаггүй, Бурханд үнэхээр итгэж, Түүнийг дагах ёстой эсэхээ шийдэх нь байтугай, өөрийнх нь дагадаг Нэгэн, Бурхан мөн эсэхийг ч тодорхойлж чаддаггүй. Ийм төрлийн хүний жинхэнэ байдал нь энэ юм. Ийм төрлийн хүмүүсийн бодол нь бүрхэг, товчоор хэлбэл, итгэл нь булингартсан байдаг. Тэд үргэлж гайхширсан, алмайрсан байдалд оршдог; “мунгинуу”, “будилсан”, “дүйнгэ” байдлаар тэдний байдлыг нэгтгэн дүгнэдэг. Тэд Бурханы оршин тогтнолыг хэзээ ч харж, бас мэдэрч байгаагүй учраас, Бурханыг мэдэх талаар тэдэнтэй ярих нь тэдэнд дүрс үсгээр бичсэн ном уншуулахтай л адилхан; тэд үүнийг ойлгох ч үгүй, мөн хүлээн зөвшөөрөх ч үгүй. Тэдний хувьд, Бурханыг мэдэх нь уран зөгнөлт түүх сонсохтой адил. Тэдний бодол нь бүрхэг байж болох ч, үнэндээ Бурханыг мэдэх нь цаг хугацаа, хичээл зүтгэлийн гарз гэж бат итгэдэг. Энэ бол өлгийтэй нярай хэмээх эхний төрлийн хүн юм.
Хоёр дахь төрөл: Хөхүүл хүүхдийн үе шат
Өлгийтэй нярайтай харьцуулбал ийм төрлийн хүн зарим нэг ахиц дэвшил гаргасан байдаг. Харамсалтай нь, тэд Бурханы талаар ямар ч ойлголтгүй хэвээр байна. Тэд, Бурханы талаарх тодорхой ойлголт, мэдлэг ухаанаар дутмаг хэвээр байдгийн дээр, яагаад Бурханд итгэх ёстойгоо тийм ч сайн мэддэггүй атлаа зүрх сэтгэлдээ өөрийн гэсэн зорилго, тодорхой санаатай байдаг. Бурханд итгэх зөв эсэх нь тэдэнд хамаагүй, Бурханд итгэх итгэлээр дамжуулан эрж хайдаг зорилго, зорилт нь Бурханы нигүүлслийг эдлэх, баяр хөөртэй, амар тайван байх, тав тухтай амьдралаар амьдрах, Бурханы халамж, хамгаалалтыг авч, Бурханы ерөөл дор амьдрах юм. Тэд Бурханыг хэр их мэддэг байх талаар анхаардаггүй; Бурханыг ойлгохоор эрж хайх хүсэл тэдэнд байдаггүй, мөн Бурхан юу хийж байгаа, юу хийхийг хүсдэг талаар анхаардаггүй. Тэд зөвхөн Бурханы нигүүлслийг эдэлж, Түүнээс илүү их ерөөл хүртэх гэж сохроор эрж хайдаг; тэд өнөөгийн эрин үед зуу дахин ихийг, дараагийн эрин үед мөнх амь олж авахаар эрж хайдаг. Тэдний бодол, өөрсдийгөө хэр зарлагадаж, зориулдаг, түүнчлэн зовж зүдэрч байгаа нь бүгд Бурханы нигүүлсэл, ерөөлийг хүртэх гэсэн нэгэн зорилготой. Тэд өөр юуг ч анхаардаггүй. Ийм төрлийн хүн, Бурхан өөрийг нь аюулгүй байлгаж, нигүүлслээ хайрлаж чадна гэдэгт л итгэлтэй байдаг. Бурхан яагаад хүнийг аврахыг хүсдэг, эсвэл үг болон ажлаараа Бурханы хүрэхийг хүсдэг үр дүнгийн талаар сонирхдоггүй, бас тийм ч сайн мэддэггүй гэж хэлж болно. Тэд Бурханы мөн чанар, зөвт зан чанарыг мэдэх гэж хэзээ ч хичээл чармайлт гаргаж байгаагүй, тэгэх сонирхол ч төрдөггүй. Тэд ийм зүйлд анхаарлаа хандуулах сонирхолгүй, мэдэхийг ч хүсдэггүй. Тэд Бурханы ажил, хүнд тавих Бурханы шаардлага, Бурханы хүсэл болон Бурхантай холбоотой өөр юуны ч талаар асуухыг хүсдэггүйн дээр бас эдгээр зүйлийн талаар асуух сонирхолгүй байдаг. Яагаад гэвэл, эдгээр зүйл Бурханы нигүүлслийг эдлэхтэй хамаагүй гэж тэд итгэж, зөвхөн өөрсдийнх нь ашиг сонирхолтой шууд хамаатайгаар оршдог, хүнд нигүүлсэл хайрлаж чадах Бурханыг л сонирхдог. Өөр ямар ч зүйлийг тэд сонирхдоггүй учраас хэчнээн олон жил Бурханд итгэсэн ч гэсэн, үнэний бодит байдалд орж чаддаггүй. Тэднийг байнга усалж, тэжээх хэн нэгэн байхгүй бол тэдний хувьд Бурханд итгэх итгэлийн замаа үргэлжлүүлэх нь хэцүү байдаг. Хэрвээ тэд урьдын амар амгалан, баяр хөөр, эсвэл Бурханы нигүүлслийг эдэлж чадахгүй бол яваад өгөх магадлал тун өндөр. Энэ бол хоёр дахь төрлийн буюу хөхүүл хүүхдийн үе шатанд байгаа хүн юм.
Гурав дахь төрөл: Хөхнөөс гарч буй буюу жаахан хүүхдийн үе шат
Энэхүү бүлэг хүн тодорхой хэмжээний мэдлэг ойлголт сайтай байдаг. Бурханы нигүүлслийг эдэлнэ гэдэг нь өөрсдөө жинхэнэ туршлагатай болсон гэсэн үг биш гэдгийг тэд мэддэг бөгөөд амар амгалан, баяр хөөрийг эрж хайж, нигүүлслийг эрж хайхаас хэзээ ч залхдаггүй байсан ч гэсэн, Бурханы нигүүлслийг эдэлсэн туршлагаа хуваалцаж, эсвэл өөрсдөд нь ерөөл хайрласны төлөө Бурханыг магтсанаар гэрчлэл хийж чаддаг бол эдгээр нь амийг эзэмшдэг гэсэн үг биш, мөн үнэний бодит байдал тэдэнд байгаа гэсэн үг ч биш гэдгийг тэд мэддэг. Ухамсраасаа эхлээд, өөрсдийг нь зөвхөн Бурханы нигүүлсэл дагалдах болно гэсэн даварсан найдвар тээхээ больдог; харин ч тэд Бурханы нигүүлслийг эдлэхийн зэрэгцээ Бурханы төлөө ямар нэг зүйл хийхийг хүсдэг. Тэд үүргээ биелүүлж, бага зэргийн зовлон бэрхшээл, зүдүүр туулж, тодорхой хэмжээнд Бурхантай хамтран ажиллахыг хүсдэг. Гэвч Бурханд итгэх итгэлийн эрэл хайгуул нь хэтэрхий хуурамч, өвөрлөдөг хувийн санаа зорилго, хүсэл эрмэлзэл нь хэтэрхий хүчтэй, зан чанар нь дэндүү биеэ тоосон байдаг учраас Бурханы хүслийг хангаж, Бурханд үнэнч байх тэдэнд маш хэцүү байдаг. Тиймээс тэд өөрсдийн хувийн хүсэл, Бурханд өгсөн амлалтаа биелүүлж үргэлж чаддаггүй. Тэд Бурханыг байж болох хамгийн их хэмжээгээр хангалуун байлгахыг маш их хүсдэг атлаа Түүнийг хамаг чадлаараа эсэргүүцдэг, үргэлж Бурханд тангараг өргөдөг боловч андгайнаасаа амархан буцдаг гээд үргэлж ийм зөрчилдөөнтэй байдалд байдаг. Тэд чин сэтгэлээсээ Бурханд итгэдэг атлаа Бурханыг болон Түүнээс ирдэг бүхнийг үгүйсгэдэг; Бурхан тэднийг гэгээрүүлж, хөтөлж, хангаж, тэдэнд туслах болно гэж сэтгэл түгшин найддаг атлаа гарах гарцаа хайсаар байдаг гээд өөр бусад зөрчилдөөнтэй байдалд орох нь бүр ч олонтоо байдаг. Тэд Бурханыг ойлгож, мэдэхийг хүсдэг мөртөө Түүнд ойртох дургүй. Харин ч тэд үргэлж Бурханаас зайлсхийж, зүрх сэтгэл нь Түүнд хаалттай байдаг. Бурханы үг, үнэний үгчилсэн утгын талаар өнгөц ойлголт, туршлагатай, Бурхан болон үнэний талаар өнгөц үзэл баримтлалтай байдаг ч дотоод ухамсартаа Бурхан үнэн мөн эсэхийг баталж, тодорхойлж чаддаггүй, Бурхан үнэхээр зөвт эсэхийг баталж бас чаддаггүй. Мөн Бурханы жинхэнэ оршин тогтнолыг байтугай, Түүний зан чанар, мөн чанарын үнэн бодитой байдлыг тодорхойлж чаддаггүй. Бурханд итгэхдээ тэд үргэлж эргэлзэж, буруу ойлголттой байж, мөн төсөөлөл, үзэлтэй байдаг. Тэд итгэлээ баяжуулж, Бурханд итгэх туршлагаа нэмэгдүүлж, Бурханд итгэх тухай ойлголтоо бататгаж, өөрсдийн бүтээсэн амьдралын замаар алхан, хүн төрөлхтний төлөө зөв шударга үйл хэргийг гүйцэтгэж, бардам сэтгэлээ хангалуун болгохын тулд Бурханы нигүүлслийг эдлэх явцдаа боломжийн гэж үзсэн зарим үнэнийг мөн дуртай дургүй туулж, хэрэгжүүлдэг. Үүний зэрэгцээ тэд хүн төрөлхтөнд зориулан илүү их ерөөл хүлээж авна гэж найдаж тавьсан мөрийнийх нь нэг хэсэг болох ерөөл хүртэх хүслээ хангаж, Бурханыг олж авах хүртлээ амрахгүй байх асар их эрмэлзэл, насан туршийн хүслээ биелүүлэхийн тулд мөн ийм зүйл хийдэг. Ийм хүмүүс Бурханы гэгээрлийг олж авч чадах нь ховор, учир нь ерөөл хүртэх хүсэл эрмэлзэл, санаархал нь тэдний хувьд дэндүү чухал юм. Тэд үүнийгээ хаях ямар ч хүсэлгүй, хаяж ч тэвчихгүй. Ерөөл хүртэх хүсэл эрмэлзэл, Бурханыг олж авах хүртлээ амрахгүй байх удаан нандигнасан санаархал нь байхгүй бол Бурханд итгэх сэдлээ алдана гэдгээс тэд айдаг. Тиймээс тэд бодит байдалтай нүүр тулахыг хүсдэггүй. Тэд Бурханы үг, Бурханы ажилтай тулгарахыг хүсдэггүй. Тэд Бурханы зан чанар, мөн чанарыг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй, Бурханыг мэдэх тухай сэдвийг хөндөхийг бүр ч хүсдэггүй. Учир нь Бурхан, Бурханы мөн чанар, зөвт зан чанар тэдний төсөөллийг орломогц мөрөөдөл нь утаа болон замхарч, олон жилийн уйгагүй хөдөлмөрөөр хуримтлуулсан цэвэр ариун итгэл болон “гавьяа” гээч зүйл нь алга болж, талаар өнгөрөх болно. Үүний адилаар, тэдний олон жилийн турш хөлс цусаараа байлдан дагуулсан “нутаг дэвсгэр” нь сүйрлийг үзэх болно. Тэдний олон жилийн шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэл хий дэмий болж, дахин оргүй хоосноос эхлэх ёстой гэдгийг энэ бүхэн илтгэнэ. Энэ нь тэдний хувьд зүрх сэтгэлдээ тээх хамгийн хэцүү шаналал, харахыг хамгийн их хүсдэггүй үр дүн учраас тэд үргэлж ийм мухардалд гацаж, эргэж буцахаас татгалзаж байдаг. Энэ бол гурав дахь төрлийн буюу хөхнөөс гарч буй хүүхдийн үе шатанд байгаа хүн юм.
Дээр тайлбарласан гурван төрлийн хүмүүст, өөрөөр хэлбэл, энэ гурван үе шатанд байгаа хүмүүст, Бурханы ялгамж чанар, байр суурь, зөвт зан чанарт итгэх жинхэнэ итгэл байдаггүй, мөн эдгээр зүйлийг том томруун агаад үнэн зөвөөр хүлээн зөвшөөрч, батлаагүй. Тиймээс энэ гурван төрлийн хүний хувьд үнэний бодит байдалд орох нь маш хэцүү, мөн Бурханы өршөөл, гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүлээн авахад ч бас хэцүү байдаг, учир нь тэдний Бурханд итгэдэг байдал, Бурханд хандах буруу хандлагаас нь болж Бурхан тэдний зүрх сэтгэл дотор ажиллах боломжгүй болдог. Бурханы талаарх тэдний эргэлзээ, эндүүрэл, төсөөлөл нь Бурханд итгэх итгэл, Бурханы тухай мэдлэгээс нь хэтэрсэн. Энэ бол маш эрсдэлтэй байдалд байгаа гурван төрлийн хүн бөгөөд эдгээр нь тун аюултай гурван үе шат юм. Хүн Бурхан, Бурханы мөн чанар, Бурханы ялгамж чанар, Бурхан үнэн мөн эсэх, Тэр үнэхээр оршиж байгаа эсэх талаар эргэлзсэн хандлага баримталж, итгэлтэй байж чадахгүй байхдаа Бурханаас ирдэг бүхнийг яаж хүлээн зөвшөөрч чадах юм бэ? Бурхан бол үнэн, зам, амь гэсэн бодит үнэнийг хэрхэн хүлээн зөвшөөрч чадах юм бэ? Бурханы гэсгээлт, шүүлтийг хэрхэн хүлээн зөвшөөрч чадах билээ? Бурханы авралыг хэрхэн хүлээн зөвшөөрч чадах билээ? Ийм төрлийн хүн Бурханы жинхэнэ удирдамж, хангалтыг хэрхэн олж авч чадах билээ? Энэ гурван үе шатанд байдаг хүмүүс хэдийд ч Бурханыг эсэргүүцэж, Бурханыг шүүж, Бурханыг доромжилж, Бурханаас урваж чадна. Тэд хэдийд ч үнэн замыг орхиж, Бурханыг хаяж чадна. Энэ гурван үе шатанд байгаа хүмүүс бүгд шийдвэрлэх үедээ оршдог гэж хэлж болно, учир нь тэд Бурханд итгэх зөв замдаа ороогүй байгаа билээ.
Дөрөв дэх төрөл: Торниж байгаа хүүхэд буюу хүүхэд насны үе шат
Хөхнөөс гарсны дараа, өөрөөр хэлбэл, арвин их нигүүлсэл эдэлснийхээ дараа, хүн Бурханд итгэнэ гэж юу гэсэн үг болохыг судалж, хүн яагаад амьдардаг, хүн хэрхэн амьдрах ёстой, Бурхан Өөрийн ажлыг яагаад хүн дээр гүйцэтгэдэг гэх мэт янз бүрийн асуултыг ойлгохыг хүсэж эхэлдэг. Эдгээр тодорхой бус бодол, төөрөлдсөн бодол санааны хэв маяг тэдний дотор үүсэж, оршин тогтнох болсон үед, тэд усалгааг тасралтгүй хүлээн авч, бас үүргээ биелүүлж чаддаг. Энэ үед, Бурхан оршин байдаг тухай үнэнд тэд огт эргэлзэхээ больж, Бурханд итгэнэ гэдэг юу гэсэн үг болох талаар үнэн зөв ойлголттой болдог. Энэ суурин дээрээс тэд Бурханы талаар алгуур мэдлэгтэй болж, Бурханы зан чанар, мөн чанарын тухай тодорхой бус бодол, төөрөлдсөн бодол санаандаа зарим нэг хариултыг аажмаар олж авдаг. Тэдний зан чанарын өөрчлөлтөөс гадна Бурханы талаарх мэдлэгийн тухайд гэвэл, энэ үе шатанд байгаа хүмүүс зөв зам руу алхан орж, шилжилтийн үе рүү орж эхэлдэг. Энэ үе шатанд л хүмүүс амьтай болж эхэлдэг юм. Амьтай болж байгаагийн тодорхой шинж тэмдэг нь, хүмүүсийн зүрх сэтгэл дэх буруу ойлголт, төсөөлөл, Бурханы талаарх бүдэг бадаг тодорхойлолт гэх мэт Бурханыг мэдэхтэй холбоотой олон янзын асуултыг аажмаар шийдвэрлэж буй байдал бөгөөд тэд Бурханы оршин тогтнолын бодитой байдалд үнэхээр итгэж, танин мэдээд зогсохгүй, бас Бурханы талаар үнэн зөв тодорхойлолттой болж, зүрх сэтгэлдээ Бурханд зориулсан зөв орон зайтай болж, тодорхойгүй итгэлийнхээ оронд Бурханыг үнэхээр дагадаг. Энэ үе шатанд, хүмүүс Бурханы талаарх өөрсдийн эндүүрэл, андуу ташаа итгэлийн зам, эрэл хайгуулаа аажмаар мэдэж авдаг. Тэд үнэнээр цангаж, Бурханы шүүлт, цээрлүүлэлт, сахилгажуулалтыг туулж, зан чанараа өөрчлөхийн хүслэн болж эхэлдэг. Энэ үе шатанд тэд Бурханы талаарх бүхий л үзэл, төсөөллөө аажмаар хаяхын зэрэгцээ Бурханы тухай буруу мэдлэгээ өөрчилж, залруулан, Бурханы талаар зарим нэг зөв зүйтэй, суурь мэдлэгийг олж авдаг. Хэдийгээр энэ үе шатны хүмүүсийн эзэмшсэн мэдлэгийн зарим хэсэг нь тийм ч тодорхой, үнэн зөв байдаггүй боловч ядаж л өөрсдийн үзэл, андуу ташаа мэдлэг, Бурханы талаарх буруу ойлголтоо аажмаар орхиж эхэлдэг; тэд Бурханы тухай өөрсдийн гэсэн үзэл, төсөөлөлтэй байхаа больдог. Тэд өөрсдийнх нь үзэлд байдаг, мэдлэгээс үүссэн, Сатанаас ирсэн зүйлсийг хэрхэн хаяхаа сурч эхэлдэг; тэд зөв зүйтэй, эерэг зүйлд, тэр ч бүү хэл Бурханы үгээс ирсэн, үнэнд нийцдэг зүйлд захирагдахыг хүсэж эхэлдэг. Тэд бас Бурханы үгийг туулж, Түүний үгийг биеэрээ мэдэж, хэрэгжүүлж, Түүний үгийг өөрсдийн үйлдлийн зарчим, зан чанараа өөрчлөх үндэс болгон хүлээн зөвшөөрөхөөр оролдож эхэлдэг. Энэ үед, хүмүүс Бурханы шүүлт, гэсгээлтийг өөрийн мэдэлгүй хүлээн зөвшөөрч, Бурханы үгийг өөрийн мэдэлгүй амиа болгодог. Тэд Бурханы шүүлт, гэсгээлт, үгийг хүлээн зөвшөөрөх явцдаа, зүрх сэтгэлдээ итгэдэг Бурхан нь үнэхээр оршин байдаг гэдгийг улам бүр мэддэг болж, мэдэрч чаддаг. Бурханы үг, өөрсдийн туршлага болон амьдралаас тэд, Бурхан үргэлж хүний хувь заяаг захирч, хүнийг залж чиглүүлж, хангаж ирсэн гэдгийг улам бүр мэдэрдэг. Бурхантай тогтоосон холбоогоороо дамжуулан тэд Бурханы оршин тогтнолыг аажмаар баталдаг. Тиймээс тэд ухаарахаасаа өмнө аль хэдийнээ дотоод ухамсартаа Бурханы ажлыг сайшааж, үүнд бат итгэж, Бурханы үгийг сайшааж байсан. Хүмүүс, Бурханы үг, ажлыг сайшаамагцаа өөрсдийгөө улам бүр үгүйсгэж, өөрсдийн үзэл, мэдлэг, төсөөллөө үгүйсгэхийн зэрэгцээ үнэн гэж юу болох, Бурханы хүсэл юу болохыг улам бүр эрж хайдаг. Хөгжлийн энэ үед, Бурханы талаарх хүмүүсийн мэдлэг тун өнгөц байдаг, тэд энэхүү мэдлэгээ үгээр тодорхой тайлбарлах чадваргүйн дээр, бас нарийвчлан дэлгэрэнгүй илэрхийлж чаддаггүй, тэдэнд ухаж ойлгосон ойлголт л байдаг; гэвч өмнөх гурван үе шаттай харьцуулбал энэ үед байгаа хүмүүсийн боловсорч гүйцээгүй амь нь Бурханы үгийн усалгаа, хангалтыг хэдийнээ хүлээн авсан учраас аль хэдийн нахиалж эхэлсэн байдаг. Тэдний амь нь газарт суулгасан үртэй адилхан; чийг болон шим тэжээл хүртсэнийхээ дараа хөрсийг нэвтлэн гарах бөгөөд нахиалж байгаа нь шинэ амь төрснийг илтгэдэг. Ийнхүү төрөх нь амийн шинж тэмдгийг зэрвэс харах боломжийг хүнд олгодог. Амьтай болсон цагт хүмүүс өсдөг. Тиймээс Бурханд итгэх зөв замд аажмаар орж, өөрсдийн үзлийг хаяж, Бурханы удирдамжийг хүлээн авах зэрэг эдгээр суурин дээрээс хүмүүсийн амь бага багаар өсөх нь гарцаагүй. Юун дээр үндэслэж энэ өсөлтийг хэмждэг вэ? Үүнийг Бурханы үгийн талаарх хүний туршлага, Бурханы зөвт зан чанарын талаарх жинхэнэ ойлголтынх нь дагуу хэмждэг. Өсөлтийн энэ үедээ Бурхан, Түүний мөн чанарын талаарх мэдлэгээ өөрийнхөө үгээр үнэн зөв тайлбарлахад тэдэнд маш хэцүү санагддаг хэдий ч энэ бүлэг хүн Бурханы нигүүлслийг эдлэх замаар тав тухыг эрэлхийлж, Бурханы нигүүлслийг хүртэх зорилгоо эрэлхийлэх гэж Бурханд итгэхийг субьектив байдлаар хүсэхээ больдог. Үүний оронд, тэд Бурханы үгээр амьдрахыг зорьж, Бурханы аврах хүн болохыг хүсдэг. Түүнчлэн, тэд Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авахдаа итгэлтэй, бэлэн байдаг. Энэ бол өсөлтийн үе шатанд байгаа хүний тэмдэг юм.
Хэдийгээр энэ үе шатан дахь хүмүүст Бурханы зөвт зан чанарын талаар зарим нэг мэдлэг байдаг ч энэхүү мэдлэг нь маш бүдэг бадаг, тодорхойгүй байдаг. Энэ талаар тодорхой тайлбарлаж чаддаггүй боловч дотроо ямар нэг зүйлийг аль хэдийн олж авсан мэт тэдэнд санагддаг, учир нь тэр Бурханы шүүлт, гэсгээлтээр дамжуулан Бурханы зөвт зан чанарын тухай зарим мэдлэг, ойлголтыг олж авсан билээ. Гэхдээ энэ бүгд нь нэлээд өнгөцхөн бөгөөд мөн л анхан шатандаа байдаг. Энэхүү бүлэг хүн Бурханы нигүүлсэлд хандах тодорхой үзэл бодолтой байдаг бөгөөд энэ нь тэдний зорьдог зорилго болон эрэлхийлэх арга замын өөрчлөлтөөр илэрхийлэгддэг. Хэрвээ үнэнийг эрэлхийлэхгүй хэвээр, бодит байдалд орохоор эрэлхийлэхгүй хэвээр, үгийг нь туулах явцдаа Бурханыг хангалуун байлгаж, Бурханыг мэдэхээр эрэлхийлэхгүй байвал, Бурханд итгэхийн утга учрыг алдах болно гэдгээ тэд Бурханы үг, ажил, хүнд тавьдаг Түүний бүх төрлийн шаардлага, хүний тухай Түүний илчлэлээс аль хэдийнээ харсан. Бурханы нигүүлслийг хэчнээн их эдлэх нь хамаагүй, тэд зан чанараа өөрчилж, Бурханыг хангалуун болгож, Бурханыг мэдэж чадахгүй бөгөөд хүмүүс Бурханы нигүүлсэл дор үргэлж амьдардаг бол хэзээ ч өсөж, амийг олж авч, аврал хүртэж чадахгүй гэдгийг тэд хардаг. Дүгнэж хэлбэл, хэрвээ хүн Бурханы үгийг үнэхээр туулж чадахгүй, Бурханы үгээр дамжуулан Түүнийг мэдэх чадваргүй бол нярай үе шатанд мөнхөд үлдэж, амиа өсгөхөөр нэг ч алхам урагшилж хэзээ ч чадахгүй. Хэрвээ чи нярай үе шатанд мөнхөд байж, Бурханы үгийн бодит байдалд хэзээ ч орж чадахгүй, Бурханы үгийг хэзээ ч амиа болгож чадахгүй, Бурханд жинхэнээсээ итгэж, Бурханы талаарх мэдлэгийг хэзээ ч эзэмшиж чадахгүй бол Бурханаар бүрэн төгс болгуулах боломж чамд байна гэж үү? Тиймээс, Бурханы үгийн бодит байдалд орж, Бурханы үгийг амиа болгож, Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрч эхлэн, завхарсан зан чанар нь өөрчлөгдөж эхэлж байгаа, үнэнээр цангадаг зүрх сэтгэлтэй, Бурханыг мэдэж, Бурханы авралыг хүлээн авах хүсэлтэй ямар ч хүн бол амь үнэхээр байдаг хүмүүс юм. Энэ бол үнэхээр дөрөв дэх төрлийн хүн, торниж байгаа хүүхэд буюу хүүхэд насны үе шатанд байгаа хүн юм.
Тав дахь төрөл: Амь нь боловсрох үе шат буюу насанд хүрэгчийн үе шат
Хүүхэд насны үе шат, ахин дахин унаж босох үеүдээр дүүрэн өсөлтийн үе шатыг паацганан алхаж, туулсны дараа хүмүүсийн амь тогтворжиж, урагшаа алхахдаа саатахаа больж, хэн ч тэдэнд саад болж чаддаггүй. Хэдийгээр өмнөх зам нь бартаатай, овон товонтой хэвээр байгаа ч тэд сул дорой, айдастай байхаа больж, урагшаа тэмтчиж, зүг чигээ алдахаа больдог. Бурханы үгийн бодит туршлага дотор тэд сууриа гүн тавьж, зүрх сэтгэл нь Бурханы эрхэм чанар, агуу байдалд татагдаж ирсэн. Тэд Бурханы мөрийг дагаж, мөн чанарыг нь мэдэж, Бурханы талаар бүгдийг нь мэдэхийн хүслэн болдог.
Энэ үе шатанд байгаа хүмүүс хэнд итгэдгээ хэдийнээ сайн мэдэж байдгийн дээр яагаад Бурханд итгэх ёстойгоо, амьдралынхаа утга учрыг, Бурханы илэрхийлдэг бүхэн нь үнэн гэдгийг тодорхой мэддэг. Олон жилийн туршлагаасаа тэд, Бурханы шүүлт, гэсгээлтгүйгээр хүн хэзээ ч Бурханыг хангалуун болгож, Бурханыг мэдэж чадахгүй, Бурханы өмнө үнэхээр очиж хэзээ ч чадахгүй гэдгийг ухаардаг. Энэ хүмүүсийн зүрх сэтгэлд, шалгагдах зуураа Бурханы зөвт зан чанарыг харж, илүү цэвэр ариун хайрыг олж авахын зэрэгцээ Бурханыг илүү жинхэнээсээ ойлгож, мэдэж чаддаг байхын тулд Бурханаар шалгуулах маш их хүсэл байдаг. Энэ үе шатанд байгаа хүмүүс, нялх үе шат, Бурханы нигүүлслийг эдэлж, цадталаа талх идэх үе шаттайгаа аль хэдийн бүрэн дүүрэн салах ёс хийсэн байдаг. Бурханыг өөрсдөд нь хүлээцтэй хандаж, өршөөл үзүүлдэг болгох тухай хэрээс хэтэрсэн итгэл найдвар тавихаа тэд больдог; харин ч тэд завхарсан зан чанараасаа салж, Бурханыг хангалуун байлгахын тулд Бурханы дуусашгүй гэсгээлт, шүүлтийг хүлээн авахдаа итгэлтэй байж, үүнд найддаг. Бурханы талаарх тэдний мэдлэг, эрэл хайгуул, эсвэл эрэл хайгуулынх нь эцсийн зорилго бүгд зүрх сэтгэлд нь тун тодорхой байдаг. Тиймээс, насанд хүрэгчийн үе шатанд байгаа хүмүүс, тодорхойгүй итгэлийн үе шат, авралын төлөө нигүүлсэлд найддаг үе шат, шалгалтыг тэсэж чаддаггүй дутуу дулимаг амьтай байх үе шат, тодорхойгүй байдлын үе шат, тэмтэрч бэдэрсэн үе шат, үргэлж ямар ч явах замгүй байдаг үе шат, гэнэтийн халуун, хүйтэн ээлжилдэг тогтворгүй үе шат, нэг нүдээ дарчхаад Бурханыг дагадаг үе шаттай аль хэдийнээ бүрмөсөн салах ёс хийсэн байдаг. Ийм төрлийн хүмүүс үргэлж Бурханы гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүлээн авч, үргэлж Бурхантай жинхэнэ холбоо, харилцаатай байдаг. Энэ үе шатанд амьдарч байгаа хүмүүс Бурханы хүслийн зарим хэсгийг аль хэдийн ухааран ойлгосон, хийж байгаа юм бүхэндээ үнэний зарчмыг олж чаддаг, Бурханы хүслийг хэрхэн хангахаа мэддэг гэж хэлж болно. Түүнчлэн, тэд Бурханыг мэдэх замыг олж, Бурханы талаарх мэдлэгээ гэрчилж эхэлсэн байдаг. Аажмаар өсөх явцдаа тэд Бурханы хүсэл, хүн төрөлхтнийг бүтээж, хүн төрөлхтнийг удирдах Бурханы хүслийн талаар аажмаар ойлгож, мэддэг. Мөн чанарын тухайд Бурханы зөвт зан чанарыг мөн тэд аажмаар ойлгож, мэддэг. Хүний ямар ч үзэл, төсөөлөл энэхүү мэдлэгийг орлож чадахгүй. Тав дахь үе шатанд хүний амь бүрэн боловсорсон байдаг, эсвэл энэ хүн бол зөв шударга, бүрэн төгс гэж хэлж болохгүй боловч ийм төрлийн хүн амь нь боловсрох үе шат руу аль хэдийн алхаж эхлэн, аль хэдийн Бурханы өмнө ирж, Бурханы үг болон Бурхантай нүүр тулан зогсох чадвартай болсон байдаг. Ийм төрлийн хүн Бурханы маш их үг, тоо томшгүй олон шалгалт, Бурханаас ирсэн тоо томшгүй олон удаагийн сахилгажуулалт, шүүлт, гэсгээлтийг туулсан байдаг учраас ямар нэгэн зүйлээс хамаарч биш, харин бүрэн дүүрэн Бурханд захирагддаг. Бурханы талаарх тэдний мэдлэг дотоод ухамсраас яг таг, тодорхой, өнгөцхөнөөс гүнзгий, бүрэлзсэн бүдэг бадгаас нарийн бодитой мэдлэг болж хувирсан. Тэд хүчлэн тэмтчиж, идэвхгүй эрж хайхаас сурцтай мэдлэгтэй, санаачилгатайгаар гэрчлэл хийдэг болсон. Энэ үе шатанд байгаа хүмүүс Бурханы үгийн үнэний бодит байдалтай болж, Петрийн алхаж байсан шиг төгс болгуулах замд хөл тавьсан гэж хэлж болно. Энэ бол боловсорсон байдалд—насанд хүрэгчийн үе шатанд амьдардаг, тав дахь төрлийн хүн юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө II”-оос эш татав