Бурханыг мэдэх нь IV

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 120

Бурханы эрх мэдлийг макро болон микро өнцгөөс ойлгох нь

Бурханы эрх мэдэл бол цор ганц. Энэ бол Бурханы Өөрийнх нь өвөрмөц шинж бүхий илэрхийлэл, онцгой мөн чанар, ялгамж чанар бөгөөд бүтээгдсэн, бүтээгдээгүй зүйлийн алинд нь ч ийм чанар байдаггүй; зөвхөн Бүтээгчид л ийм эрх мэдэл байдаг. Өөрөөр хэлбэл, зөвхөн Бүтээгч—Цор ганц Бурхан л ийм байдлаар илэрхийлэгддэг, ийм мөн чанартай байдаг. Тэгэхээр яагаад бид Бурханы эрх мэдлийн талаар ярих хэрэгтэй вэ? Бурханы Өөрийнх нь эрх мэдэл хүний оюун санаандаа төсөөлдөг эрх мэдлээс ямар ялгаатай вэ? Юу нь онцгой вэ? Үүний талаар энд ярилцах нь яагаад онцгой ач холбогдолтой вэ? Та нар дор бүрнээ энэ асуудлыг анхааралтай авч үзэх ёстой. Ихэнх хүмүүсийн хувьд “Бурханы эрх мэдэл” нь ойлгоход маш их хүчин чармайлт шаарддаг тодорхой бус ойлголт бөгөөд энэ талаарх аливаа хэлэлцүүлэг хийсвэр байх магадлалтай. Тиймээс Бурханы эрх мэдлийн тухай хүний эзэмшиж чадах мэдлэг болон Бурханы эрх мэдлийн мөн чанарын хооронд зөрүү байнга байх болно. Энэхүү зөрүүг арилгахын тулд хүмүүс, үйл явдал, юмс, янз бүрийн үзэгдлээр дамжуулан, хүн болгон хүний хүрч болох, бодит амьдралдаа ойлгож чадах хэмжээндээ Бурханы эрх мэдлийг бага багаар мэдэж авах ёстой. “Бурханы эрх мэдэл” хэмээх хэллэг нь хэдийгээр ойлгошгүй мэт санагдаж болох ч Бурханы эрх мэдэл бол хийсвэр зүйл огт биш. Тэр амьдралынх нь хором бүрд хүнтэй хамт байж, өдөр бүр хүнийг хөтөлж байдаг. Иймээс бодит амьдрал дээр хүн болгон Бурханы эрх мэдлийн хамгийн баримттай талыг гарцаагүй харж, мэдрэх болно. Энэхүү баримттай тал нь Бурханы эрх мэдэл үнэхээр оршин байдаг гэдгийг хангалттай нотолж, Бурхан ийм эрх мэдэлтэй байдаг гэдгийг таньж мэдэж, ухаарч ойлгох боломжийг хүнд бүрэн олгодог.

Бурхан бүгдийг бүтээсэн, бүтээсэн болохоороо Тэр бүх зүйлийг ноёрхдог. Тэр бүгдийг ноёрхохоос гадна бүх зүйлийг хянадаг. “Бурхан бүх зүйлийг хянадаг” гэсэн санаа нь ямар учиртай вэ? Үүнийг хэрхэн тайлбарлаж болох вэ? Бодит амьдралд энэ нь хэрхэн тусдаг вэ? Бурхан бүх зүйлийг хянадаг гэсэн бодит үнэнийг ойлгох нь Түүний эрх мэдлийн тухай ойлголтод хэрхэн хүргэж болох вэ? “Бурхан бүх зүйлийг хянадаг” гэдэг яг энэ хэллэгээс бид Бурхан гараг эрхсийн нэг хэсэг биш, бүтээлийн нэг хэсэг биш, хүн төрөлхтний нэг хэсэг ч биш, харин нүсэр томоос бичил жижиг, харагддагаас үл үзэгдэх, сансар огторгуйн оддоос дэлхий дээрх амьд юмс, мөн энгийн нүдээр харах боломжгүй бичил биетэн, өөр хэлбэрээр оршдог биетүүд хүртэлх бүх зүйлийг хянадаг гэдгийг нь харах хэрэгтэй. Энэ л Бурханы “хянадаг” “бүх зүйлийн” яг таг тодорхойлолт; энэ бол Түүний эрх мэдлийн цар хүрээ, Түүний дээд эрх болон захиргааны хэр хэмжээ юм.

Энэхүү хүн төрөлхтөн үүсэн бий болохоос өмнө сансар огторгуй—бүх гараг, тэнгэрийн бүх од—аль хэдийн оршиж байсан. Макро түвшинд, хэчнээн олон жил болсон ч эдгээр тэнгэрийн эрхэс оршин байх бүхий л хугацаандаа Бурханы хяналт дор тогтмол тойрон эргэсээр байж ирсэн. Ямар гараг яг ямар цагт хаашаа явдаг; ямар гараг хэзээ, ямар даалгавар биелүүлдэг; ямар гараг ямар тойрог замаар эргэдэг, хэзээ алга болж, эсвэл солигддог гээд энэ бүхэн өчүүхэн төдий ч алдаа мадаггүй явагдаж байдаг. Гарагуудын байрлал, тэдгээрийн хоорондын зай бүгд чанд тогтсон зүй тогтлыг дагадаг бөгөөд бүгдийг нь яг таг мэдээллээр тодорхойлж болно; тэдгээрийн аялах зам, тойрог замын хурд болон зүй тогтол, янз бүрийн байрлалд очих цаг гээд энэ бүгдийг нарийн тооцоолж, тусгай хуулиар тодорхойлж болно. Олон мянган жилийн туршид гарагууд эдгээр хуулийг өчүүхэн төдий ч гажихгүйгээр дагасан. Тэдний тойрог зам, дагадаг зүй тогтлыг нь ямар ч хүч өөрчилж, тасалдуулж чадахгүй. Тэдний хөдөлгөөнийг захирдаг тусгай хууль болон тэдгээрийг тодорхойлдог нарийн мэдээллийг Бүтээгчийн эрх мэдэл урьдаас тогтоосон байдаг учраас тэдгээр нь Бүтээгчийн дээд эрх, хяналтын дор эдгээр хуулийг сайн дураараа дуулгавартай дагадаг. Макро түвшинд, зарим нэг зүй тогтол, мэдээлэл, хачирхалтай, тайлбарлахын аргагүй хууль, үзэгдлийг хүн олж нээхэд хэцүү зүйл биш. Хэдийгээр хүн төрөлхтөн Бурхан оршин байдаг гэдгийг, бас Бүтээгч бүх зүйлийг бүтээсэн, бүх зүйлийг ноёрхдог гэдэг бодит үнэнийг, түүнчлэн Бүтээгчийн эрх мэдлийн оршин тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй ч гэсэн хүн судлалын эрдэмтэд, одон орон судлаачид, физикч нар хорвоо ертөнц дээрх бүх зүйлийн оршин тогтнол, тэдгээрийн хөдөлгөөнийг удирддаг зарчим, зүй тогтол бүгдийг асар том, үл үзэгдэх хар энерги захирч, хянадаг гэдгийг улам бүр олж нээсээр байна. Энэхүү баримт нь хүнийг, хөдөлгөөний эдгээр зүй тогтлын дунд бүх зүйлийг зохион байгуулдаг Төгс Хүчит Нэгэн байна гэдэгтэй эрхгүй нүүр тулж, хүлээн зөвшөөрөхөд хүргэдэг. Түүний хүч чадал ер бусын бөгөөд хэдийгээр хэн ч Түүний жинхэнэ нүүр царайг харж чадахгүй боловч, Тэр хором бүрд бүх зүйлийг захирч, хянаж байдаг. Хэн ч, ямар ч хүч Түүний дээд эрхийг даван гарч чадахгүй. Энэ баримттай тулгараад, бүх зүйлийн оршин тогтнолыг захирч байдаг хуулийг хүн хянаж чадахгүй, хэн ч өөрчилж чадахгүй гэдгийг хүн хүлээн зөвшөөрөх ёстой; мөн хүмүүс эдгээр хуулийг бүрэн дүүрэн ойлгож чадахгүй, тэдгээр нь аяндаа өрнөж байдаг юм биш, харин Эзэн захирагчийн тушаалаар болдог гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Эдгээр нь бүгд, макро түвшинд хүн төрөлхтний ухамсарлаж чадах Бурханы эрх мэдлийн илэрхийлэл юм.

Микро түвшинд, газар дэлхий дээр хүний харж болох бүх уул, гол, нуур, далай, хуурай газар, хүний үзэж туулдаг бүх улирал, дэлхий дээр амьдардаг ургамал, амьтан, бичил биетэн, хүмүүс гээд бүх зүйл Бурханы дээд эрх, хяналтад захирагдаж байдаг. Бурханы дээд эрх, хяналтын дор бүх зүйл Түүний бодлын дагуу үүсэн бий болж, үгүй болж байдаг; тэдгээрийн оршин тогтнолыг захирдаг хуулиуд бий болж, тэдгээр нь үүний дагуу өсөж үрждэг. Ямар ч хүн, ямар ч зүйл эдгээр хуулиас дээгүүр байдаггүй. Яагаад тэр вэ? Цорын ганц хариулт бол: Бурханы эрх мэдлийн улмаас тэр юм. Эсвэл, өөрөөр хэлбэл, Бурханы бодол, Бурханы үгийн улмаас тэр; Бурхан Өөрийн биеэр үйлддэг учраас тэр билээ. Энэ нь Бурханы эрх мэдэл, Бурханы санаа бодол эдгээр хуулийг үүсгэдэг бөгөөд эдгээр хууль нь Түүний бодлын дагуу шилжин, өөрчлөгдөж, эдгээр шилжилт, өөрчлөлт нь бүгд Түүний төлөвлөгөөний төлөө гарч ирж, алга болж байдаг гэсэн үг. Жишээ нь, тахлыг аваад үзье. Тахал ямар ч анхааруулгагүйгээр гардаг. Тэдгээрийн гарал үүсэл, яг яагаад гарсан шалтгааныг хэн ч мэддэггүй бөгөөд тодорхой нэг газар нутагт тахал гарах болгонд үйл нь ирсэн хүмүүс гамшгаас зугтаж чаддаггүй. Тахал нь аюулт, хөнөөлт нянгийн тархалтын улмаас үүсдэг гэдгийг хүн төрөлхтний шинжлэх ухаан ойлгодгийн дээр тэдгээрийн хурд, хамрах хүрээ, халдварлах арга замыг хүн төрөлхтний шинжлэх ухаан урьдчилан хэлж, хянаж чаддаггүй. Хэдийгээр хүмүүс боломжит бүх арга хэрэгслээр тахлыг эсэргүүцдэг боловч тахал гарахад ямар хүмүүс, эсвэл ямар амьтад гарцаагүй өртөхийг тэд хянаж чадахгүй. Хүмүүсийн хийж чадах цорын ганц зүйл нь тэдгээрээс урьдчилан сэргийлэх, тэдгээрийг эсэргүүцэх, судлах гэж хичээх явдал юм. Гэхдээ аливаа нэгэн тахлын эхлэл, төгсгөлийг тайлбарлах үндсэн шалтгааныг хэн ч мэдэхгүй, хэн ч тэдгээрийг хянаж чадахгүй. Тахлын үүсэл, тархалттай нүүр тулаад хүмүүсийн авдаг хамгийн эхний арга хэмжээ нь вакцин гаргах байдаг боловч ихэнхдээ вакцин бэлэн болохоос өмнө тахал өөрөө үгүй болдог. Тахал яагаад устаж арилдаг вэ? Бактерийг хяналтдаа авч чадсан гэж зарим хүн хэлдэг бол, харин зарим нь улирлын өөрчлөлтийн улмаас тэдгээр нь устаж арилдаг гэж хэлдэг… Эдгээр галзуу таамаглал үндэслэлтэй эсэх тухайд гэвэл, шинжлэх ухаан ямар ч тайлбар санал болгож, ямар ч тодорхой хариулт өгч чаддаггүй. Хүн төрөлхтөн дан ганц эдгээр таамаглалаас гадна, хүн төрөлхтний дутуу ойлголт, тахлаас айх айдсын талаар бодож үзэх ёстой. Тахал яагаад эхэлдэг, яагаад дуусдагийг эцсийн дүндээ хэн ч мэдэхгүй. Хүн төрөлхтөн, зөвхөн шинжлэх ухаанд л итгэж, үүнд бүрмөсөн найддаг, Бүтээгчийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрч, Түүний дээд эрхийг хүлээж авдаггүй учраас тэд хэзээ ч хариулт олж авахгүй.

Бурханы дээд эрхийн дор, Түүний эрх мэдэл болон удирдлагаас үүдэн бүх зүйл төрж, амьдарч, устан үгүй болдог. Зарим зүйл чимээгүйхэн ирээд буцдаг бөгөөд тэдгээр нь хаанаас ирснийг хүн хэлж, эсвэл дагадаг зүй тогтлыг нь ухаарч чаддаггүй, тэр ч байтугай тэдний ирээд буцдаг шалтгааныг ойлгодоггүй. Хэдийгээр хүн бүх зүйлийн дунд болж өнгөрч буй бүхнийг нүдээрээ харж, чихээрээ сонсож, эсвэл биеэрээ туулж чаддаг боловч; хэдийгээр энэ бүгд хүнд хамааралтай бөгөөд хүн янз бүрийн үзэгдлийн харьцангуй ер бусын байдал, зүй тогтол, бүр этгээд хачин байдлыг дотоод ухамсартаа ухамсарладаг боловч тэдгээрийн цаана юу байгааг огт мэддэггүй, энэ нь Бурханы хүсэл ба бодол юм. Эдгээр үзэгдлүүдийн цаана олон түүх, олон нуугдмал үнэн байдаг. Хүн Бүтээгчээс төөрч яваад, Бүтээгчийн эрх мэдэл бүх зүйлийг захирдаг гэсэн бодит үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй учраас Бүтээгчийн бүрэн эрхийн дээд эрхийн дор болж буй бүхнийг хэзээ ч мэдэхгүй бас ухаарч ойлгохгүй. Ихэнхдээ, Бурханы хяналт, дээд эрх нь хүний төсөөлөл, хүний мэдлэг, хүний ойлголт болон шинжлэх ухааны хүрч чадах хязгаараас давж, бүтээгдсэн хүмүүсийн мэдлэгийн хүрээнээс хальсан байдаг. Зарим хүн “Чи Бурханы дээд эрхийг нүдээрээ хараагүй байж бүх зүйл Түүний эрх мэдэлд байдаг гэж яаж итгэж чадаж байна вэ?” гэдэг. Харснаараа үргэлж итгэдэг юм биш; үргэлж танин мэдэж, ойлгох ч бас биш. Тэгэхээр итгэл хаанаас гардаг вэ? Итгэл нь аливаа зүйлийн бодит байдал, үндсэн шалтгааны талаарх хүмүүсийн ойлголт, туршлагын түвшин болон гүнээс гардаг гэдгийг Би баттай хэлж чадна. Хэрвээ чи Бурхан оршдог гэдэгт итгэдэг ч бүх зүйлийг захирах Бурханы хяналт болон Бурханы дээд эрхийг ухамсарлах нь бүү хэл, танин мэдэж чадахгүй бол Бурханд ийм эрх мэдэл байдаг бөгөөд Бурханы эрх мэдэл цор ганц гэдгийг зүрх сэтгэлдээ хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй. Чи Бүтээгчийг хэзээ ч өөрийн Эзэн, өөрийн Бурхан хэмээн үнэхээр хүлээн зөвшөөрөхгүй.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 121

Хүн төрөлхтний болон орчлон ертөнцийн хувь заяа Бүтээгчийн дээд эрхтэй салшгүй холбоотой

Та нар бүгд насанд хүрсэн хүмүүс. Та нарын зарим нь дунд эргэм насных; зарим нь ахимаг насных. Бурханд итгэдэггүй байснаа итгэдэг болж, Бурханд итгэж эхэлснээ Түүний үгийг хүлээн зөвшөөрч, Түүний ажлыг туулдаг болох хүртлээ та нар явсан. Бурханы дээд эрхийн талаар та нар хэр их мэдлэгтэй вэ? Хүний хувь заяаны тухайд чи ямар мэдлэг ухааныг олж авсан бэ? Хүн амьдралд хүссэн бүхэндээ хүрч чадах уу? Өөрсдийн оршин байсан хэдхэн арван жилд та нар хэр олон зүйлийг хүссэнээрээ биелүүлж чадсан бэ? Хэчнээн санаанд чинь хэзээ ч ороогүй зүйлс та нарт тохиолдсон бэ? Хэчнээн гэнэтийн таатай зүйл болсон бэ? Хэчнээн зүйлийг хүмүүс үр дүнгээ өгөхийг нь хүлээж, өөрийн мэдэлгүй тохиромжтой мөчийг хүлээж, Тэнгэрийн хүслийг хүлээсээр байна вэ? Хэчнээн зүйл хүмүүсийг арга мухардуулж, саад болж байна вэ? Хүн бүр хувь заяаныхаа талаар итгэл найдвараар дүүрэн байж, амьдралынх нь бүх зүйл хүссэнээр нь болж, хоол хувцсаар дутахгүй, эд хөрөнгө нь гайхалтайгаар өснө гэж горьддог. Зовлон зүдүүрээр дүүрэн, гай гамшгаар хүрээлэгдсэн ядуу зүдүү, дарамттай амьдралыг хэн ч хүсдэггүй. Гэхдээ хүмүүс эдгээр зүйлийг урьдаас мэдэж, хянаж чадахгүй. Зарим хүний хувьд өнгөрсөн үе бол ердөө л эх захгүй туршлага юм; тэд Тэнгэрийн хүсэл юу болохыг хэзээ ч мэдэж авдаггүй, мөн энэ нь юу болохыг тоодог ч үгүй. Тэд хүн төрөлхтний хувь заяаны талаар, хүмүүс яагаад амьд байдаг, тэд хэрхэн амьдрах учиртайг хайхрахгүйгээр өдөр өдрийг амьтад шиг амьдарч, өөрсдийнхөө амьдралыг бодож санах зүйлгүйгээр амьдран харуулдаг. Ийм хүмүүс хүмүүний хувь заяаны талаар ямар ч ойлголт олж авалгүйгээр хөгширдөг бөгөөд үхэх мөчөө хүртэл амьдрал гэж юу болох талаар ямар ч ойлголтгүй байдаг. Тийм хүмүүс үхмэл; тэд бол сүнсгүй амьтад; тэд бол адгуус. Хүмүүс бүтээлийн дотор амьдарч, дэлхий ертөнцийн материаллаг хэрэгцээг нь хангаж өгдөг олон арга замаас цэнгэлийг олж авдаг, энэхүү материаллаг ертөнц нь тасралтгүй урагшилж байгааг тэд харах авч тэдний өөрсдийн туршлага—тэдний зүрх сэтгэл болон тэдний сүнс юу мэдэрч, амсах нь материаллаг зүйлтэй ямар ч хамаагүй бөгөөд ямар ч материаллаг зүйл туршлагыг орлож чадахгүй. Туршлага бол хүн зүрх сэтгэлийнхээ гүнд танин мэддэг, энгийн нүдээр харж болдоггүй зүйл юм. Ийнхүү танин мэдэх нь хүмүүний амьдрал болоод хүмүүний хувь заяаг хүн ойлгож, ухамсарлахад оршдог. Энэ нь үл үзэгдэгч Эзэн бүх зүйлийг зохицуулж, хүний төлөө бүх зүйлийг зохион байгуулж байна гэдгийг ихэнхдээ хүн ойлгоход хүргэдэг. Энэ бүхний дунд хувь заяаны зохицуулалт, зохион байгуулалтыг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга хүнд үгүй; Бүтээгчийн төлөвлөсөн замыг болон хүний хувь заяаг захирах Бүтээгчийн дээд эрхийг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга хүнд үгүй. Энэ бол маргаангүй баримт юм. Хүн хувь заяаны талаар ямар ч мэдлэг ухаан, хандлагатай байхаас үл хамааран, хэн ч энэ баримтыг өөрчилж чадахгүй.

Хүн өдөр бүр хаашаа явах, юу хийх, хэнтэй, юутай тааралдах, юу хэлж ярих, өөрт нь юу тохиолдох зэрэг эдгээр зүйлийн аль нэгийг таамаглаж чадах уу? Хүмүүс энэ бүх хэрэг явдлыг урьдчилан харж чадахгүйгээр үл барам эдгээр зүйл хэрхэн өрнөхийг бүр ч хянаж чадахгүй гэж хэлж болно. Хүмүүсийн өдөр тутмын амьдралд урьдчилан харах боломжгүй эдгээр үйл явдал байнга тохиолддог, түгээмэл тохиолдол юм. Эдгээр "өдөр тутмын амьдралын ялихгүй хэрэг явдлын" тохиолдол, тэдгээрийн хөгжлийн арга зам, хууль нь хүн төрөлхтөнд байнга сануулдаг, ямар ч зүйл санамсаргүй тохиолддоггүй, үйл явдал бүрийн өрнөж буй явц, зайлшгүй байдлыг хүний хүслээр өөрчилж болохгүй. Үйл явдал бүрийн тохиолдол нь Бүтээгчээс хүн төрөлхтөнд өгч буй сануулгыг дамжуулдаг, мөн хүмүүс өөрсдийнхөө хувь заяаг хянаж чадахгүй гэсэн мессэжийг илгээдэг. Үүний зэрэгцээ энэ нь мөн хувь заяагаа гартаа авах гэж дэмий найдсан хүн төрөлхтний амбиц, хүслийг няцаадаг. Энэхүү няцаалт нь хүн төрөлхтнийг нүүр лүү нь ахин дахин хүчтэй алгадах мэт, өөрсдийнх нь хувь заяаг яг хэн захирч, хянаж байдгийг эргэцүүлэхэд хүмүүсийг хүчээр хүргэдэг. Өөрсдийнх нь амбиц, хүсэл байнга бүтэлгүйтэж, нуран унахад хүмүүс хувь заяаны зохицуулалтыг өөрийн эрхгүй дагаж, бодит байдал, Тэнгэрийн хүсэл, Бүтээгчийн дээд эрхийг хүлээн авдаг. “Өдөр тутмын амьдралын аахар шаахар хэрэг явдал” давтагдан тохиолдохоос эхлээд бүх хүний бүхий л амьдралын хувь заяа хүртэл, Бүтээгчийн дээд эрх, зохицуулалтыг илчилдэггүй зүйл юу ч үгүй; “Бүтээгчийн эрх мэдлээс давж болохгүй” гэсэн мессэжийг илгээдэггүй, мөн “Бүтээгчийн эрх мэдэл эрхэм дээд” хэмээх хувиршгүй үнэнийг дамжуулдаггүй юу ч үгүй.

Хүн төрөлхтөн болон орчлон ертөнцийн хувь заяа Бүтээгчийн дээд эрхтэй нягт сүлжилдэж, Бүтээгчийн зохион байгуулалттай салшгүйгээр холбогдсон байдаг; эцсийн эцэст тэдгээр нь Бүтээгчийн эрх мэдлээс ангид байж чаддаггүй. Бүх зүйлийн хуулиас хүн Бүтээгчийн зохион байгуулалт болон Түүний дээд эрхийг ойлгож авдаг; бүх зүйлийн амьд үлдэх хуулиас тэр Бүтээгчийн засаглалыг ухамсарладаг; бүх зүйлийн хувь заяанаас тэр Бүтээгч Өөрийн дээд эрх, хяналтаа тогтоодог арга замыг таамагладаг; хүмүүс болон бүх зүйлийн амьдралын мөчлөгөөс хүн, бүх зүйл ба амьд оршихуйн төлөөх Бүтээгчийн зохион байгуулалт, зохицуулалтыг үнэхээр туулж, тэдгээр зохион байгуулалт, зохицуулалт нь газар дэлхийн бүх хууль, дүрэм журам, дэг жаяг, бусад бүх эрх мэдэл болон хүчнээс давсан байдгийг нүдээрээ харж авдаг. Иймээс, Бүтээгчийн дээд эрхийг бүтээгдсэн ямар ч зүйл зөрчиж чадахгүй, Бүтээгчийн урьдаас тогтоосон үйл явдал болон зүйлст ямар ч хүч хөндлөнгөөс оролцож, эсвэл өөрчилж чадахгүй гэдгийг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрнэ. Эдгээр тэнгэрлэг хууль, дүрэм журмын дор хүмүүс болон бүх зүйл үеэс үед амьдарч, өсөн үрждэг. Бүтээгчийн эрх мэдлийн жинхэнэ биелэл энэ бус уу? Хэдийгээр хүн бодит хуулиудаас, бүх үйл явдал болон бүх зүйлд Бүтээгчийн дээд эрх болон Түүний зарлиг байгааг хардаг боловч орчлон ертөнцийг захирах Бүтээгчийн дээд эрхийн зарчмыг хэчнээн хүн ухаарч ойлгож чадах вэ? Өөрсдийнх нь хувь заяаг захирч, зохицуулдаг, Бүтээгчийн дээд эрхийг хэр олон хүн үнэхээр мэдэж, танин мэдэж, хүлээн зөвшөөрч, захирагдаж чадах вэ? Бүх зүйлийг захирдаг Бүтээгчийн дээд эрхийн бодит үнэнд итгэсэн байж, Бүтээгч бас хүмүүсийн амьдралын хувь заяаг захирдаг гэдэгт хэн үнэхээр итгэж, хүлээн зөвшөөрөх вэ? Хүний хувь заяа Бүтээгчийн гарт байдаг бодит баримтыг хэн үнэхээр ухаарч ойлгож чадах вэ? Бүтээгч хүн төрөлхтний хувь заяаг захирч, хянаж байдаг бодит баримттай нүүр тулахдаа хүн төрөлхтөн Бүтээгчийн дээд эрхэд ямар байдлаар хандах ёстой вэ? Энэхүү бодит баримттай тулгараад байгаа хүн бүрийн өөрөө гаргах учиртай шийдвэр энэ мөн билээ.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 122

Хүний амьдралын зургаан онцгой үе (Эшлэлүүд)

Амьдралынхаа явцад хүн бүр хэд хэдэн шийдвэрлэх онцгой үе дээр ирдэг. Эдгээр нь хүний амьдралын хувь заяаг тодорхойлдог хамгийн үндсэн, хамгийн чухал алхмууд билээ. Амьдралынхаа явцад хүн бүрийн туулах ёстой эдгээр замын тэмдгийг дараах байдлаар товч тайлбарлалаа.

Эхний онцгой үе: Төрөлт

Хүн хаана, ямар гэр бүлд төрсөн, хүний хүйс, дүр төрх, төрсөн цаг гээд эдгээр нь хүний амьдралын эхний онцгой үеийн нарийн зүйлс юм.

Энэхүү онцгой үеийн тодорхой нарийн зүйлсийг хэн ч сонгож болохгүй; тэдгээрийг бүгдийг нь Бүтээгч аль эрт урьдаас тогтоосон байдаг. Тэдгээрт гадаад орчин ямар нэгэн байдлаар нөлөөлдөггүй, Бүтээгчийн урьдаас тогтоосон эдгээр баримтыг хүний бий болгосон ямар ч хүчин зүйл өөрчилж чадахгүй. Хүн төрнө гэдэг нь тухайн хүнд зориулан зохицуулсан хувь заяаных нь эхний алхмыг Бүтээгч аль хэдийн биелүүлсэн гэсэн үг юм. Энэ бүх нарийн зүйлийг Тэр аль эрт урьдаас тогтоосон учраас аль нэгийг нь өөрчлөх хүч хэнд ч байхгүй. Хүний цаашдын хувь заяанаас үл хамааран хүний төрөх нөхцөлүүд урьдаас тогтоогдож, тэр хэвээрээ үлддэг; тэдгээрт хүний амьдралын хувь заяа ямар нэгэн байдлаар нөлөөлдөггүй, мөн тэдгээр нь хүний амьдралын хувь заяаг захирах Бүтээгчийн дээд эрхэд ямар нэг байдлаар нөлөөлдөггүй.

1) Бүтээгчийн төлөвлөгөөнөөс шинэ амь төрдөг

Эхний онцгой үеийн хүний төрөх газар, гэр бүл, хүйс, бие махбодын төрх байдал, төрөх цаг хугацаа гэх мэт нарийн зүйлээс алийг нь хүн өөрөө сонгож чадах вэ? Мэдээжийн хэрэг хүн төрөх нь идэвхгүй үйл явдал юм. Хүн өөрийн хүслээс үл хамааран тодорхой нэгэн газарт, тодорхой нэгэн цагт, тодорхой нэгэн гэр бүлд, тодорхой нэгэн дүр төрхтэйгөөр төрдөг; хүн өөрийн эрхгүй тодорхой нэгэн ургийн модны нэг мөчир, тодорхой нэгэн өрхийн гишүүн болдог. Амьдралын энэхүү эхний онцгой үе дээр хүнд ямар ч сонголт байдаггүй, харин Бүтээгчийн төлөвлөгөөний дагуу бэлдсэн орчинд, тодорхой нэгэн гэр бүлд, тодорхой хүйс, дүр төрхтэйгөөр, тухайн хүний амьдралын замналтай нягт холбоотой тодорхой нэгэн цагт төрдөг. Энэхүү шийдвэрлэх онцгой үе дээр хүн юу хийж чадах вэ? Ерөнхийдөө, өөрийнх нь төрөлттэй холбоотой эдгээр нарийн зүйлээс нэгийг нь ч сонгох боломж хүнд байдаггүй. Бүтээгчийн урьдчилсан төлөвлөлт, Түүний удирдамж байгаагүй бол энэ дэлхийд шинээр төрсөн амь хаашаа явах, хаана байхаа мэдэхгүй, ямар ч хамаарал байхгүй, хаана ч хамаардаггүй, жинхэнэ орон гэргүй байх байсан. Харин Бүтээгч нямбайлан зохицуулсан учраас энэхүү шинэ амь байрлах газар, эцэг эх, харьяалагдах газартай, хамаатан садантай байдаг, тийнхүү тэрхүү амь амьдралын замналаа эхэлдэг. Энэхүү үйл явцын туршид, энэхүү шинэ амь бүрэлдэн бий болохыг Бүтээгчийн төлөвлөгөө тодорхойлдог бөгөөд түүний эзэмших бүх зүйлийг Бүтээгч түүнд хайрладаг. Энэ нь өөрийн гэх юу ч үгүй хөвөгч бие байснаа бодож, амьсгалж, халуун хүйтнийг мэдэрдэг; материаллаг ертөнц дээрх бүтээгдсэн зүйлийн бүх ердийн үйл ажиллагаанд оролцож чаддаг; бүтээгдсэн хүний амьдралдаа туулах учиртай бүх зүйлийг амсаж туулах Бурханы бүтээлүүдийн нэг, мах цуснаас бүрдсэн, нүдэнд үзэгдэх, гарт баригдах хүмүүн аажмаар болдог. Хүний төрөлтийг Бүтээгч урьдаас тодорхойлно гэдэг нь амьдрахад шаардлагатай бүх зүйлийг тухайн хүнд хайрлана гэсэн үг юм; үүний нэгэн адил, хүн төрнө гэдэг нь амьдрахад шаардлагатай бүх зүйлийг тэр Бүтээгчээс хүлээн авч, тэр мөчөөс эхлээд Бүтээгчээс хангаж өгсөн өөр хэлбэрт, Бүтээгчийн дээд эрхэд захирагдан амьдарна гэсэн үг юм.

2) Яагаад өөр өөр хүмүүс өөр өөр нөхцөлд төрдөг вэ

Хэрвээ тэд дахиж төрвөл алдар цуутай гэр бүлд төрөх байсан; хэрвээ эмэгтэй байсан бол Цасан цагаан шиг харагддаг, хүн бүрийн хайрыг татах байсан, хэрвээ эрэгтэй байсан бол юугаар ч гачигддаггүй, хорвоо бүхэлдээ далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гардаг Царайлаг ханхүү байх байсан гэж хүмүүс ихэвчлэн төсөөлөх дуртай байдаг. Өөрсдийн төрөлтийн талаар олон төөрөгдөл тээж амьдардаг, төрсөндөө сэтгэл дундуур байдаг, гэр бүл, дүр төрх, хүйс, тэр ч бүү хэл төрсөн цаг хугацаандаа хүртэл дургүйцдэг хүмүүс байх нь олонтоо. Гэсэн ч яагаад тухайн гэр бүлд төрснөө, яагаад тийм харагддагаа хүмүүс хэзээ ч ойлгодоггүй. Тэд хаана төрсөн, ямар харагддагаас үл хамааран Бүтээгчийн удирдлага дор олон янзын үүрэг гүйцэтгэж, өөр өөр даалгавар биелүүлэх ёстой бөгөөд энэхүү зорилго хэзээ ч өөрчлөгдөхгүй гэдгийг мэддэггүй. Бүтээгчийн нүдээр бол хүний төрсөн газар, хүйс, дүр төрх зэрэг нь бүгд түр зуурын зүйлс юм. Тэдгээр нь, Түүний бүхий л хүн төрөлхтнийг удирдах үе шат болгон дахь дараалсан өчүүхэн тэмдэглэл, бяцхан ялгах тэмдэг юм. Хүний бодит хүрэх газар болон төгсгөлийг ямар ч тодорхой үе шатанд түүний төрөлт тодорхойлдоггүй, харин амьдралдаа биелүүлдэг үүрэг даалгавар нь, Бүтээгчийн удирдлагын төлөвлөгөө биелэх үед түүнийг шүүх Бүтээгчийн шүүлт тодорхойлдог.

Үр дүн болгонд учир шалтгаан байдаг, учир шалтгаангүй үр дүн гэж байдаггүй гэж хэлдэг. Иймээс хүний төрөлт нь хүний өнөөгийн амьдрал болон өмнөх амьдралтай заавал холбоотой байдаг. Хүний үхэл өнөөгийн амьдралынх нь хугацааг төгсгөдөг бол хүний төрөлт нь шинэхэн мөчлөгийн эхлэл юм; хуучин мөчлөг хүний өмнөх амьдралыг төлөөлдөг бол шинэ мөчлөг нь яах аргагүй өнөөгийн амьдрал юм. Хүний төрөлт нь хүний өнгөрсөн амьдрал болон өнөөгийн амьдралтай нь холбоотой байдаг болохоор хүний төрөлттэй холбоотой байршил, гэр бүл, хүйс, дүр төрх болон өөр бусад иймэрхүү хүчин зүйл нь бүгд хүний өнгөрсөн болон одоогийн амьдралтай заавал хамаатай байдаг. Энэ нь хүний төрөлтийн хүчин зүйлд өмнөх амьдрал нь нөлөөлдөг төдийгүй, өнөөгийн амьдрал дахь хувь тавилан нь тэдгээрийг тодорхойлдог гэсэн үг бөгөөд энэ нь хүмүүсийн төрсөн янз бүрийн ялгаатай нөхцөл байдлыг тайлбарладаг: Зарим нь ядуу гэр бүлд, зарим нь баян гэр бүлд төрдөг. Нэг хэсэг нь эгэл гаралтай байхад нөгөө хэсэг нь алдар цуутай удам судартай байдаг. Зарим нь өмнөд нутагт, зарим нь хойд нутагт төрдөг. Нэг хэсэг нь элсэн цөлд, нөгөө хэсэг нь ногоон газар нутагт төрдөг. Зарим хүмүүсийн төрөлтийг баяр хөөр, инээд, баяр ёслол дагалддаг; заримынх нь уйлаан, гай гамшиг, гаслан зовлон авчирдаг. Зарим нь нандигнан хайрлагдахаар, зарим нь хогийн ургамал мэт хаягдахаар төрдөг. Нэг хэсэг нь сайхан зүс царайтай, нөгөө хэсэг нь орсгой муруй төрдөг. Зарим нь харахад дур булаам, зарим нь царай муутай байдаг. Нэг хэсэг нь шөнө дунд, нөгөө хэсэг нь үд дундын нар хурцаар шарж байхад төрдөг… Бүх төрлийн хүмүүсийн төрөлтийг тэдэнд зориулж Бүтээгчийн бэлдсэн хувь заяа тодорхойлдог; тэдний төрөлт нь тэдний өнөөгийн амьдралын хувь заяаг, мөн түүнчлэн гүйцэтгэх үүрэг, биелүүлэх даалгаврыг нь тодорхойлдог. Энэ бүхэн нь Бүтээгчийн дээд эрхэд захирагддаг, Түүгээр урьдчилан тогтоогдсон байдаг; хэн ч нэгэнт тогтоогдсон хувь зохиолоосоо зугтаж чадахгүй, хэн ч өөрсдийн төрөлтийг өөрчилж, хувь заяагаа сонгож чадахгүй.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 123

Хүний амьдралын зургаан онцгой үе (Эшлэлүүд)

Хоёр дахь онцгой үе: Өсөж торних

Ямар айлд төрснөөс хамаараад хүмүүс гэр бүлийн өөр өөр орчинд өсөж, эцэг эхээсээ өөр өөр зүйл суралцдаг. Эдгээр хүчин зүйл нь хүний өсөж том болох нөхцөлийг тодорхойлдог бөгөөд өсөж торних нь хүний амьдралын хоёр дахь шийдвэрлэх онцгой үеийг төлөөлдөг. Энэхүү онцгой үе дээр хүмүүст мөн л ямар ч сонголт байдаггүй гэдгийг хэлэх нь илүүц биз ээ. Үүнийг мөн л урьдаас тогтоож, зохицуулсан байдаг.

1) Хүн болгоны өсөж том болох тогтсон нөхцөл байдлыг Бүтээгч төлөвлөсөн

Өсөж торниход нь сургамж болж, нөлөөлөх хүмүүс, үйл явдал, юмсыг хүн сонгож чадахгүй. Хүн ямар мэдлэг, ур чадвар олж авах, ямар зуршилтай болохоо сонгож чадахгүй. Өөрийнх нь эцэг эх, хамаатан садан хэн байх, ямар орчинд өсөхөө хүн шийдэж чадахгүй; эргэн тойрныхоо хүмүүс, үйл явдал, юмстай харилцах хүний харилцаа, тэдгээр нь түүний хөгжилд хэрхэн нөлөөлдөг нь бүгд хүний хяналтаас гадуур байдаг. Тэгвэл эдгээр зүйлийг хэн шийддэг вэ? Хэн тэдгээрийг зохицуулдаг вэ? Энэ асуудал дээр хүмүүст ямар ч сонголт байдаггүй, тэд эдгээр зүйлийг өөрсдөө шийдэж чаддаггүй, мөн тэдгээр нь мэдээжээр аяндаа бүрэлддэггүй болохоор, энэ бүх хүн, үйл явдал, юмсын бүрэлдэх эсэх нь Бүтээгчийн гарт байдаг нь яриангүй. Бүтээгч нь хүн бүрийн төрөлтийн онцгой нөхцөл байдлыг зохицуулдаг шигээ хүний өсөж том болох тодорхой нөхцөл байдлыг мөн зохицуулдаг гэдэг нь мэдээжийн хэрэг. Хэрвээ хүний төрөлт нь эргэн тойрных нь хүмүүс, үйл явдал, юмст өөрчлөлт авчирдаг юм бол тухайн хүний өсөлт, хөгжил ч мөн тэдгээрт зайлшгүй нөлөөлөх болно. Жишээлбэл, зарим хүн ядуу гэр бүлд төрдөг боловч эд баялгаар хүрээлүүлэн өсдөг; зарим нь чинээлэг гэр бүлд төрдөг боловч гэр бүлийнхээ хөрөнгийг барж, улмаар ядуу орчинд өсдөг. Хэний ч төрөлт тогтсон дүрэм журамд захирагддаггүй бөгөөд зайлшгүй, тогтсон нөхцөл байдалд өсөж торнидог хэн ч үгүй. Эдгээр нь хүний төсөөлж, хянаж чадах зүйлс биш; тэдгээр нь хүний хувь заяаны үр дүн бөгөөд хүний хувь заяагаар тодорхойлогддог. Мэдээж, хүн болгонд зориулан Бүтээгчийн урьдаас тогтоосон хувь заяа эцсийн дүндээ эдгээр зүйлийг тодорхойлдог; тухайн хүний хувь заяаг захирдаг Бүтээгчийн дээд эрх болон төлөвлөгөө тэдгээрийг тодорхойлдог.

2) Хүмүүсийн өсөж торнидог янз бүрийн нөхцөл байдал нь өөр өөр үүргийг бий болгодог

Хүний төрөлтийн нөхцөл байдал нь түүний өсөж торних орчин, нөхцөлийг энгийн түвшинд тогтоодог бөгөөд хүний өсөж торнидог нөхцөл байдал нь мөн л түүний төрөлтийн нөхцөл байдлын үр дүн юм. Энэ хугацаанд хүн хэл сурч эхэлдэг, хүний ухаан ухаан олон шинэ зүйлтэй тулгарч, ойлгож өөрийн болгож эхлэх явцдаа хүн үргэлж өсөж байдаг. Хүний чихээрээ сонсож, нүдээрээ харж, оюун ухаанаараа ойлгож авдаг зүйлс нь хүний дотоод ертөнцийг аажмаар дүүргэж, сэргээдэг. Хүнтэй тааралддаг хүмүүс, үйл явдал, юмс; хүний суралцдаг эрүүл ухаан, мэдлэг, ур чадвар; хүнд нөлөөлж, хүнийг үнэмшүүлж, хүнд зааж сургадаг сэтгэлгээний арга барил нь бүгд хүний амьдралын хувь заяаг залж чиглүүлж, нөлөөлөх болно. Өсөхдөө сурдаг хэл болон сэтгэлгээний арга барил нь хүний залуу насаа өнгөрүүлдэг орчинтой салшгүй холбоотой, тэрхүү орчин нь эцэг эх, ах дүүс болон тэдний эргэн тойрны бусад хүн, үйл явдал, юмсаас бүрддэг. Иймээс хүний хөгжлийн замналыг түүний өссөн орчин тодорхойлдог, энэ хугацаанд тааралддаг хүмүүс, үйл явдал, юмсаас мөн хамаардаг. Хүний өсөж торних нөхцөл байдлыг аль эрт урьдаас тодорхойлсон байдаг болохоор энэ үйл явцын үеэр амьдрах орчныг ч гэсэн бас л угийн урьдаас тодорхойлсон байдаг. Хүн сонгож, шилснээр энэ нь шийдэгдэхгүй, харин Бүтээгчийн төлөвлөгөөний дагуу Бүтээгчийн нямбай зохицуулалтаар, хүний амьдралын хувь заяаг захирах Бүтээгчийн дээд эрхээр тодорхойлогдож, шийдэгддэг. Иймээс өсөж том болох явцдаа аливаа хүний уулзсан хүмүүс, тааралдсан юмс бүгд угийн Бүтээгчийн зохион байгуулалт, зохицуулалттай холбоотой байдаг. Хүмүүс ийм адармаатай холбоо хамаарлыг урьдаас харж чадахгүй, мөн тэд тэдгээрийг хянаж, ойлгож ч чадахгүй. Хүний өсөж торних орчинд олон янзын хүн, юмс нөлөөлдөг бөгөөд ямар ч хүн хэлхээ холбооны ийм асар том сүлжээг зохицуулж, зохион байгуулах чадахгүй. Бүх хүн, үйл явдал юмс бий болохыг Бүтээгчээс өөр ямар ч хүн, ямар ч зүйл хянаж чадахгүй, тэдгээрийн оршин байж, үгүй болохыг ч бас тэд хянаж чадахгүй, энэ бол Бүтээгчийн урьдчилан тогтоосноор хүний хөгжлийг төлөвшүүлж, хүмүүсийн өсөж торних янз бүрийн орчныг байгуулдаг хэлхээ холбооны асар том сүлжээ юм. Бүтээгчийн удирдлагын ажилд шаардлагатай янз бүрийн үүргийг бий болгож, үүрэг даалгавраа амжилттай биелүүлэх найдвартай бат бөх суурийг хүмүүст тавьж өгдөг зүйл нь энэ билээ.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 124

Хүний амьдралын зургаан онцгой үе (Эшлэлүүд)

Гурав дахь онцгой үе: Биеэ даах

Хүн бага нас, өсвөр насыг өнгөрөөгөөд аажмаар, өөрийн эрхгүй нас биед хүрсний дараа залуу настайгаа бүрмөсөн салах ёс хийж, эцэг эхдээ баяртай гэж хэлээд, урдах замаа бие даасан насанд хүрэгчийн хувиар угтах нь түүний хийх дараагийн алхам билээ. Энэ үед тэд насанд хүрэгчийн нүүр тулах ёстой бүх хүн, үйл явдал, юмстай тулгарч, удалгүй тохиох хувь заяаныхаа бүх талтай нүүр тулах ёстой. Энэ нь хүний туулж өнгөрөх ёстой гурав дахь онцгой үе юм.

1) Биеэ даасныхаа дараа хүн Бүтээгчийн дээд эрхийг мэдэрч эхэлдэг

Төрж, өсөх нь хүний амьдралын замналын “бэлтгэл үе” болж, хувь заяаных нь тулганы чулууг тавьдаг бол биеэ даах нь хүний амьдралын хувь заяаны нээлтийн монологи юм. Хэрвээ төрж, өсөх нь амьдралын хувь заяандаа бэлдэж хураасан эд баялаг бол, биеэ даах нь хүн тэрхүү эд хөрөнгөө үрж, эсвэл нэмэгдүүлж эхлэх үе юм. Хүн эцэг эхээ орхин явж, биеэ даах үед түүнд тулгарах нийгмийн нөхцөл байдал болон түүнд олдох ажил, мэргэжлийн замналын аль алиныг нь хувь заяа шийддэг бөгөөд эцэг эх нь үүнд ямар ч хамаагүй. Зарим хүн коллежид сайн мэргэжил сонгож, сургуулиа төгсөөд сэтгэлдээ нийцсэн ажил олж, амьдралынхаа аянд анхныхаа ялгуусан алхмыг хийдэг. Зарим хүн олон янзын ур чадвар сурч, эзэмшдэг боловч ажил мэргэжлийн замналтай болох нь бүү хэл өөртөө тохирох ажил, байр сууриа хэзээ ч олдоггүй; тэд амьдралын замналынхаа эхэнд алхам бүрдээ бүтэлгүйтэж, хүндрэл бэрхшээлээр хүрээлэгдэж, ирээдүй нь бүрхэг, амьдрал нь тодорхойгүй байдалд ордог. Зарим хүн хичээл номдоо чармайн суралцдаг боловч, өндөр боловсрол олж авах боломж болгоныг ам мөлтөс алддаг; тэд хэзээ ч амжилтад хүрч чадахааргүй тавилантай мэт санагдаж, амьдралын аяны хамгийн анхны хүсэл тэмүүлэл нь ул мөргүй замхран алга болдог. Урдах зам нь бартаатай эсэхийг мэдэхгүй тэд, хүний хувь тавилан хувьсагчаар дүүрэн болохыг анх удаа мэдэрдэг учраас горьдлого болон айдастайгаар амьдралд ханддаг. Зарим хүн тийм ч сайн боловсрол эзэмшээгүй ч ном бичиж, тодорхой хэмжээний алдар нэрд хүрдэг; харин зарим нь бараг бичиг үсэгт тайлагдаагүй ч бизнес хийн мөнгө олж, өөрсдийгөө авч явдаг… Хүн ямар мэргэжил сонгох, хэрхэн амь зуух тухайд: сайн, эсвэл муу сонголт хийх эсэхээ хүмүүс хянаж чадах уу? Эдгээр зүйл нь хүмүүсийн хүсэл, шийдвэрээр болдог уу? Ихэнх хүмүүс бага ажиллаж, их мөнгө олж, нар, бороонд хүнд хүчир ажил хийхгүй, сайхан хувцаслаж, хаа сайгүй гялалзан гэрэлтэж, бусдаас илүү гарч, өвөг дээдэстээ нэр төр авчрах хүсэлтэй байдаг. Хүмүүс төгс зүйлийг хүсэж найддаг боловч амьдралын аянд эхний алхмаа хийхдээ, хүний хувь тавилан хэчнээн төгс бус болохыг аажмаар ухаардаг бөгөөд хэдийгээр хүн ирээдүйнхээ төлөө зоримог төлөвлөгөө гаргаж, зоригтой төсөөлөл өвөрлөж болох боловч мөрөөдлөө биелүүлэх чадвар, эрх мэдэл хэнд ч байхгүй, хэн ч ирээдүйгээ хянаж чадахгүй гэдэг бодит үнэнийг тэд анх удаагаа үнэхээр ухаарч ойлгодог. Хүний мөрөөдөл болон нүүр тулах ёстой бодит байдал хоёр хоорондоо үргэлж бага зэрэг зайтай байх болно; аливаа зүйл хэзээ ч хүний хүссэнээр байдаггүй, ийм бодит байдалтай нүүр тулсан хүмүүс хэзээ ч сэтгэл ханаж, сэтгэл хангалуун болж чадахгүй. Зарим хүн хувь заяагаа өөрчлөх гэж оролдохдоо төсөөлж болох юуг ч хийхээс буцахгүй, ахуй амьдрал, ирээдүйнхээ төлөө маш их хүчин чармайлт гаргаж, ихийг золиосолно. Гэвч эцэст нь, шаргуу ажиллах замаар хүсэл, мөрөөдлөө биелүүлж чадлаа ч гэсэн тэд хувь заяагаа хэзээ ч өөрчилж чадахгүй, хэчнээн цөхрөлтгүй хичээх нь хамаагүй, хувь тавилангийн оноосон зүйлээс илүү гарч хэзээ ч чадахгүй. Том, жижиг, өндөр нам, өргөмжлөгдсөн, эсвэл олхиогүй зантайг хооронд нь огт ялгадаггүй хувь заяаны өмнө хүмүүс, ур чадвар, оюуны чадамж, сэтгэлийн тэнхээний ялгааг үл харгалзан бүгд эн тэнцүү байдаг. Хүн ямар ажил мэргэжил эрхлэх, амьдрахын тулд юу хийх, амьдралдаа хэр их эд баялаг хураахыг хүний эцэг эх, авьяас чадвар, хичээл зүтгэл, хүсэл эрмэлзэл шийддэггүй, харин Бүтээгч урьдчилан тодорхойлдог юм.

2) Эцэг эхээ орхин явж, амьдралын театрт жинхэнээсээ дүрдээ орж тоглож эхлэх нь

Хүн нас биед хүрээд эцэг эхээ орхин явж, өөрөө биеэ дааж эхэлж чаддаг бөгөөд энэ үед хүн үнэхээр өөрийн үүргийг гүйцэтгэж эхлэн, манан арилж, хүний амьдрал дахь үүрэг даалгавар нь аажмаар тодорхой болдог. Хүн эцэг эхтэйгээ ойр холбоотой хэвээр байдаг нэртэй боловч хүний үүрэг даалгавар болон амьдралдаа биелүүлэх үүрэг нь эцэг эхтэй нь ямар ч хамаагүй учраас хүн аажмаар биеэ даах явцад энэхүү дотно холбоо нь бодит байдал дээр алгуурхан тасардаг. Биологийн өнцгөөс авч үзвэл, хүмүүс далд ухамсартаа эцэг эхээсээ хамааралтай хэвээр байхаас өөр аргагүй боловч, бодитоор яривал, өсөж том болмогцоо эцэг эхээсээ бүрмөсөн тусдаа амьдралтай болж, хүлээсэн үүргээ бие даан биелүүлэх болно. Төрүүлж, өсгөж хүмүүжүүлэхээс гадна хүүхдүүдийнхээ амьдралд эцэг эхийн хүлээх хариуцлага бол гадна талдаа зүгээр л өсөж том болох орчноор хангах явдал, тэгээд л тэр, учир нь Бүтээгчийн урьдчилан тогтоолтоос өөр юу ч хүний хувь заяанд нөлөөлдөггүй. Хүний ирээдүй ямар байхыг хэн ч хянаж чадахгүй; үүнийг аль хэдийн урьдчилан тогтоосон байдаг бөгөөд эцэг эх нь хүртэл түүний хувь заяаг өөрчилж чадахгүй. Хувь заяаны тухайд гэвэл, хүн бүр биеэ даасан байдаг, хүн бүхэнд өөрийн гэсэн хувь заяа байдаг. Иймээс хэний ч эцэг эх амьдралынх нь хувь заяанд саад хийж чадахгүй, хэний ч эцэг эх амьдралд гүйцэтгэх үүрэг рольд нь өчүүхэн төдий ч түлхэц үзүүлж чадахгүй. Хүний төрөхөөр урьдчилан тогтоогдсон гэр бүл, хүний өсөж том болох орчин ямар байх нь хамаагүй, эдгээр нь тухайн хүний амьдралын даалгавраа биелүүлэх урьдач нөхцөлөөс цаашгүй гэж хэлж болно. Тэдгээр нь хүний амьдралын хувь заяаг, эсвэл ямар тавиланд хүн даалгавраа биелүүлэхийг тодорхойлж яавч чадахгүй. Иймээс хэний ч эцэг эх амьдралд үүрэг даалгавраа биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлж чадахгүй, үүний адил амьдралд чиг үүргээ сайн гүйцэтгэхэд нь хэний ч хамаатан садан тусалж чадахгүй. Хүн үүрэг даалгавраа хэрхэн гүйцэтгэх, ямар амьдрах орчинд чиг үүргээ гүйцэтгэх нь бүхэлдээ хүний амьдралын хувь заяагаар тодорхойлогддог. Өөрөөр хэлбэл, Бүтээгчийн урьдчилан тогтоосон хүний үүрэг даалгаварт ямар ч объектив нөхцөл нөлөөлж чадахгүй. Бүх хүн өөрсдийн өсөж том болох тэр орчиндоо нас биед хүрдэг; дараа нь тэд аажмаар, алхам алхмаар амьдралын замдаа гарч, өөрсдөд нь зориулан Бүтээгчийн төлөвлөсөн хувь тавилангаа биелүүлдэг. Тэд аяндаа, өөрийн эрхгүй өргөн уудам далай шиг их хүний дунд орж, амьдралынхаа байр суурийг эзэлж, Бүтээгчийн урьдчилан тогтоолт, Түүний дээд эрхийн төлөө, бүтээгдсэн зүйлийн үүрэг хариуцлагаа биелүүлж эхэлдэг.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 125

Хүний амьдралын зургаан онцгой үе (Эшлэлүүд)

Дөрөв дэх онцгой үе: Гэрлэлт

Хүн өсөж том болон, насанд хүрэх үедээ эцэг эхээсээ, төрж, өссөн орчноосоо улам холдож, оронд нь амьдралын зүг чигийг эрж хайн, эцэг эхийнхээ хэв маягаас өөр, өөрийн гэсэн амьдралын зорилгыг хөөж эхэлдэг. Энэ үед хүнд цаашид эцэг эх нь биш, харин амьдралаа хамт туулж чадах хань ижил буюу эхнэр, нөхөр, хувь заяа нь нягт холбогдсон хүн хэрэгтэй байдаг. Тиймээс биеэ даасны дараах хамгийн анхны томоохон үйл явдал буюу хүний туулж өнгөрөх ёстой дөрөв дэх онцгой үе нь гэрлэлт юм.

1) Гэрлэлтэд хувь хүний сонголт хамаарахгүй

Ямар ч хүний амьдралд гэрлэлт бол гол үйл явдал юм; хүн энэ үед л үнэхээр олон янзын үүрэг хариуцлага үүрч, олон янзын даалгаврыг аажмаар хэрэгжүүлж эхэлдэг. Хүмүүс өөрсдөө биеэрээ үзэж туулахаасаа өмнө гэрлэлтийн талаар олон төөрөгдөлтэй байдаг бөгөөд энэ бүгд нь тун сайхан төөрөгдөл юм. Эмэгтэйчүүд хань ижлээ Царайлаг ханхүү байх болно гэж төсөөлдөг бөгөөд эрчүүд өөрсдийгөө Цасан гуатай гэрлэнэ гэж төсөөлдөг. Хүн бүр гэрлэлтэд тавих тодорхой болзол, өөрсдийн гэсэн шаардлага, стандарттай байдаг гэдгийг эдгээр хоосон төсөөлөл харуулж байдаг. Хэдийгээр энэ хорон муу эрин үед хүмүүс гэрлэлтийн талаар мушгин гуйвуулсан мэдээгээр байнга бөмбөгдүүлж, энэ нь бүр олон нэмэлт болзол бий болгож, хүмүүст бүхий л байдлаар дарамт болж, хачин хандлагатай болгодог боловч хүн үүнийг хэрхэн ойлгож, яаж хандах нь хамаагүй, гэрлэлт бол хувь хүний сонгох хэрэг биш гэдгийг гэрлэж үзсэн ямар ч хүн мэднэ.

Хүн амьдралдаа олон хүнтэй тааралддаг боловч хэн өөрийнх нь хань ижил болохыг хэн ч мэддэггүй. Хэдийгээр хүн болгон гэрлэлтийн тал дээр өөрийн гэсэн санаа бодол, хувийн байр суурьтай байдаг боловч эцэст нь хэн үнэхээр нэгэн биеийнх нь нөгөө тал болохыг хэн ч урьдаас харж чадахгүй, хүний санаснаар болох нь бараг үгүй. Таалагдсан хүнтэйгээ танилцсаны дараа чи тэр хүний араас хөөцөлдөж болно; гэхдээ тэр чамайг сонирхох эсэх, чиний хань ижил болж чадах эсэх нь чиний шийдэх зүйл биш. Хайрыг чинь татсан хүн амьдралаа хуваалцаж чадах хүн чинь байх албагүй; гэтэл чиний хэзээ ч хүлээж байгаагүй хүн амьдралд чинь чимээгүйхэн орж ирээд хань ижил чинь, хувь заяаны чинь хамгийн чухал хэсэг, нэгэн биеийн чинь нөгөө тал болж, хувь заяа чинь түүнтэй адармаатайгаар холбогддог. Иймээс хэдийгээр дэлхий дээр сая сая гэрлэлт байдаг ч бүгд хоорондоо ялгаатай: Маш олон гэрлэлт сэтгэл ханамжтай биш, маш олон нь аз жаргалтай байдаг; маш олон нь Зүүн, Барууныг холбож, маш олон нь Умард, Өмнөдийг холбодог; маш олон нь төгс тохирсон, маш олон нь нийгмийн ижил зиндааных байдаг; маш олон нь аз жаргал, эвтэй найртай, маш олон нь зовлон, гунигтай байдаг; маш олон нь бусдын атаархлыг төрүүлж, маш олон нь буруу ойлголт, дургүйцлийг төрүүлдэг; маш олон нь баяр хөөрөөр дүүрэн, маш олон нь нулимсанд автаж, цөхрөл авчирдаг билээ… Эдгээр тоо томшгүй олон гэрлэлтээр хүмүүс үнэнч байдал, гэрлэлтэд насан туршдаа үнэнч байхаа харуулдаг; тэд хайр, дассан сэтгэл, салж хагацашгүй байдал, хүлцэнгүй байдал, үл ойлголцлыг харуулдаг. Зарим нь гэрлэлтээсээ урваж, бүр үзэн яддаг. Гэрлэлт аз жаргал, зовлон шаналал авчрахын аль нь ч бай, хүн бүрийн гэрлэлтийн даалгаврыг Бүтээгч урьдчилан тогтоодог бөгөөд энэ нь өөрчлөгдөхгүй; энэ бол хүн бүрийн биелүүлэх ёстой даалгавар юм. Гэрлэлт бүрийн цаана байх хүний бүрийн хувь заяа өөрчлөгдөшгүй, үүнийг Бүтээгч аль эрт урьдаас тодорхойлсон байдаг.

2) Гэрлэлт хань ижлүүдийн хоёулынх нь хувь заяанаас төрдөг

Гэрлэлт бол хүний амьдралын чухал онцгой үе юм. Энэ нь хүний хувь заяаны үр дүн, хувь заяаных нь шийдвэрлэх холбоос юм; энэ нь аливаа хүний хувийн хүсэл зориг, шилж сонгох дээр үндэслэдэггүй бөгөөд ямар ч гадаад хүчин зүйлс нөлөөлдөггүй, харин энэ нь хоёр талын хувь заяагаар, тэр хосын хоёулынх нь хувь заяаг Бүтээгчийн зохицуулж, урьдчилан тодорхойлсноор бүрэн тодорхойлогддог. Өнгөн дээрээ гэрлэлт нь хүний удам угсааг үргэлжлүүлэх зорилготой боловч үнэндээ гэрлэлт бол даалгавраа биелүүлэх явцад хүний туулдаг зан үйлээс өөр юу ч биш. Гэрлэлтээр хүмүүс зүгээр нэг дараагийн үеэ өсгөж хүмүүжүүлэх үүргээ биелүүлсэн төдий болдог юм биш; тэд гэрлэлтээ хадгалахтай хамаатай төрөл бүрийн үүрэг, тэдгээр үүргийг гүйцэтгэхийг шаарддаг даалгавруудыг сонгон авдаг. Хүний төрөлт эргэн тойрных нь хүмүүс, үйл явдал, юмсын өөрчлөлтөд нөлөөлдөг болохоор хүний гэрлэлт ч бас эдгээр хүн, үйл явдал, юмст гарцаагүй нөлөөлж, улмаар тэдгээрийг бүгдийг нь янз бүрийн байдлаар өөрчлөх болно.

Хүн биеэ даахаараа, гэрлэлттэй нь холбоотой хүмүүс, үйл явдал, юмс руу алхам алхмаар хөтөлдөг өөрийн гэсэн амьдралын замналаа эхэлдэг. Үүний зэрэгцээ, тэрхүү гэрлэлтийн нөгөө хүн нь яг тэр хүмүүс, үйл явдал, юмс руу алхам алхмаар дөхөж байдаг. Бүтээгчийн дээд эрхийн дор хувь заяа нь холбоотой, хамааралгүй хоёр хүн аажмаар нэгэн гэрлэлтээр нэгдэж, гайхамшигтай байдлаар гэр бүл: “нэг уяанаас зуурсан хоёр царцаа” болдог. Иймээс, гэрлэх үед хүний амьдралын замнал нэгэн биеийнх нь нөгөө талд нөлөөлж, хөндөн, үүний нэгэн адилаар ханийнх нь амьдралын замнал эргээд өөрийнх нь амьдралын хувь заяанд нь нөлөөлж, хөндөх болно. Өөрөөр хэлбэл, хүмүүний хувь заяа хоорондоо холбогдсон байдаг бөгөөд хэн ч бусдаас тусдаа бүрэн бие даан амьдралын даалгавраа биелүүлж, үүргээ гүйцэтгэж чадахгүй. Хүний төрөлт харилцааны асар том гинжин хэлхээнд нөлөөлдөг; өсөж торних нь мөн л харилцааны нарийн төвөгтэй гинжин хэлхээтэй хамаатай; үүний адилаар гэрлэлт нь хүний харилцаа холбооны өргөн уудам, нарийн төвөгтэй сүлжээн дотор гарцаагүй оршиж, байж, тэрхүү сүлжээний гишүүн бүрийг оролцуулан, түүний нэг хэсэг нь болох хүн бүрийн хувь заяанд нөлөөлж байдаг. Гэрлэлт бол хоёр гишүүний гэр бүл, тэдний өссөн нөхцөл байдал, дүр төрх, нас, яс чанар, авьяас чадвар, аливаа өөр бусад хүчин зүйлийн үр дүн биш; харин ч энэ нь хамтын даалгавар болон хувь заяаны хамаарлаас үүсдэг. Бүтээгчийн зохион байгуулж, зохицуулсан хүмүүний хувь заяаны бүтээгдэхүүн, гэрлэлтийн эх үүсвэр энэ билээ.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 126

Хүний амьдралын зургаан онцгой үе (Эшлэлүүд)

Тав дахь онцгой үе: Үр удам

Гэрлэснийхээ дараа хүн дараагийн үеэ өсгөн хүмүүжүүлж эхэлнэ. Хэдэн хүүхэдтэй, ямар хүүхэдтэй болохоо хүн шийдэж чадахгүй; үүнийг мөн л Бүтээгчийн урьдчилан тогтоосон хүний хувь заяагаар тодорхойлдог. Энэ бол хүний туулж өнгөрөх ёстой тав дахь онцгой үе юм.

Хэрвээ хүн хэн нэгний хүүхдийн үүргийг гүйцэтгэхээр төрсөн бол хэн нэгний эцэг эхийн үүргийг биелүүлэхээр дараагийн үеийг өсгөн хүмүүжүүлдэг. Үүргийн энэхүү шилжилт нь хүнийг, амьдралын өөр өөр үеийг өөр өөр өнцгөөс туулахад хүргэдэг. Мөн энэ нь амьдралын өөр өөр цогц туршлагыг хүнд өгч, үүгээр хүн үргэлж нэг л байдлаар тунхагладаг Бүтээгчийн дээд эрхийг мэдэж авч, үүгээр хүн Бүтээгчийн урьдчилан тогтоосныг хэн ч даван гарч, эсвэл өөрчилж чадахгүй гэсэн бодит үнэнтэй нүүр тулдаг.

1) Хүний үр хүүхэд ямар болохыг хэн ч хянах боломжгүй

Төрж, өсөж, гэрлэх нь бүгд төрөл бүрээр, янз бүрийн хэмжээгээр гонсойлгодог. Зарим хүн гэр бүлдээ, эсвэл гадаад үзэмждээ сэтгэл хангалуун бус байдаг; зарим нь эцэг эхдээ дургүй; зарим нь өссөн орчиндоо дургүйцэж, гомдоллодог. Ихэнх хүний хувьд, энэ бүх гонсойлгосон зүйлийн дундаас гэрлэлт нь хамгийн сэтгэл дундуур байдаг зүйл юм. Хүн өөрийн төрөлт, өсөлт, гэрлэлтдээ хэчнээн сэтгэл дундуур байсан ч гэсэн хаана, хэзээ төрөх, ямар харагдах, эцэг эх нь хэн байх, хань ижил нь хэн байхыг сонгож чадахгүй, харин зүгээр л Тэнгэрийн хүслийг хүлээн зөвшөөрөх ёстой гэдгийг үүнийг туулсан хүн бүр мэддэг. Гэхдээ дараагийн үеэ өсгөж хүмүүжүүлэх цаг ирэхэд амьдралынхаа эхний хагаст биелүүлж чадаагүй бүх хүслийг үр удамдаа даатгаж, амьдралынхаа эхний хагасын бүх гонсойлтыг нь үр хүүхэд нь нөхнө байх гэж найдах болно. Иймээс хүмүүс охид нь гайхам үзэсгэлэнтэй эмэгтэй, хөвгүүд нь золбоолог эр хүн; охид нь боловсролтой, авьяаслаг, хөвгүүд нь гялалзсан сурагч, шилдэг тамирчин; охид нь дөлгөөн, журамтай, ухаалаг, хөвгүүд нь ухаантай, чадамгай, өр нимгэн байх болно гэх мэтээр хүүхдүүдийнхээ талаар зүсэн зүйлийн хоосон төсөөлөлд автдаг. Үр хүүхэд нь охин ч бай, хүү ч бай ахмадаа хүндэлж, эцэг эхдээ санаа тавьж, бүх хүнээр хайрлуулж, магтуулах болно гэж тэд найддаг… Энэ үед амьдралын төлөөх найдвар шинээр ундарч, хүмүүсийн зүрх сэтгэлд шинэ хүсэл тэмүүлэл асдаг. Энэ амьдралд тэд хүчин мөхөс агаад найдлагагүй болсон, бусдаас онцгойрох өөр боломж, өөр найдвар тэдэнд байхгүй, хувь заяагаа хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй гэдгийг хүмүүс мэддэг. Иймээс тэд бүх найдвар, биелээгүй хүслээ дараагийн үедээ даатгаж, мөрөөдөлдөө хүрч, хүслээ биелүүлэхэд үр хүүхэд нь тэдэнд тусалж чадна; охид, хөвгүүд нь гэр бүлийнхээ нэрд алдар суу авчирч, чухал, баян, алдартай хүн болно гэж найддаг. Товчхондоо, тэд хүүхдүүдийнх нь аз хийморь өндөрт цойлж байгааг харахыг хүсдэг. Хүмүүсийн төлөвлөгөө, хоосон төсөөлөл төгс байдаг; хэдэн хүүхэдтэй болох, хүүхдүүдийнх нь дүр төрх, ур чадвар гэх мэт нь тэдний шийдэх зүйл биш, хүүхдүүдийнх нь хувь заяа тэдний гарт огтхон ч байдаггүй гэдгийг тэд мэддэггүй гэж үү? Хүмүүс хувь заяаныхаа эзэд нь биш атлаа залуу үеийнхээ хувь заяаг өөрчилнө гэж найддаг; тэд хувь заяанаасаа зугтах аргагүй байдаг атлаа охид, хөвгүүдийнхээ хувь заяаг хянах гэж хичээдэг. Тэд өөрсдийгөө хэтэрхий өндөр үнэлж байгаа бус уу? Хүний мунхаглал, харанхуй бүдүүлэг байдал энэ бус уу? Хүмүүс үр хүүхдүүдийнхээ төлөө юу ч хийхээс буцахгүй боловч эцсийн эцэст, хэдэн хүүхэдтэй болох, тэр хүүхдүүд нь ямар байх нь хүний төлөвлөж, хүссэнээр болохгүй. Зарим хүн сохор зоосгүй ч олон хүүхэд төрүүлдэг; зарим хүн чинээлэг боловч нэг ч хүүхэдгүй байдаг. Зарим нь охинтой болохыг хүсдэг ч тэр хүсэл нь бүтдэггүй; зарим нь хүү хүсдэг ч хүүтэй болж чаддаггүй. Зарим хүний хувьд хүүхдүүд бол ерөөл; өөр бусдын хувьд тэд бол хараал юм. Зарим хос хурц ухаантай ч ухаан муутай хүүхдүүд төрүүлдэг; зарим эцэг эх хөдөлмөрч, үнэнч шударга байдаг ч өсгөсөн хүүхдүүд нь залхуу хойрго байдаг. Зарим эцэг эх сайхан сэтгэлтэй, шулуун шударга боловч хүүхдүүд нь зальтай, хорон байдаг. Зарим эцэг эх оюун санаа, бие бялдрын хувьд эрүүл саруул ч тахир дутуу хүүхэд төрүүлэх нь бий. Зарим эцэг эх жирийн, амжилт олоогүй ч асар их зүйлд хүрсэн хүүхдүүдтэй байдаг. Зарим эцэг эх доод зиндааных ч өндөр зиндаанд хүрсэн хүүхдүүдтэй байдаг…

2) Дараагийн үеэ өсгөн хүмүүжүүлсний дараа хүмүүс хувь заяаны талаар шинэ ойлголт олж авдаг

Ихэнх хүн гуч орчим насандаа, хүний хувь заяаны талаар ямар ч ойлголтгүй байх амьдралын энэ үедээ гэрлэдэг. Гэхдээ хүмүүс хүүхдүүдээ өсгөж эхлээд, үр хүүхдүүд нь том болохын хэрээр шинэ үеийнхэн нь өмнөх үеийнхний амьдрал болон бүх туршлагыг давтаж байгааг хардаг бөгөөд өнгөрсөн амьдралаа тэднээс олж үзээд, залуу үеийн алхаж байгаа замыг яг л өөрсдийнх шиг нь төлөвлөж, сонгож болдоггүй юм байна гэдгийг ухаардаг. Энэ бодит үнэнтэй тулгарсан тэд хүн бүрийн хувь заяаг урьдчилан тогтоосон байдгийг зөвшөөрөхөөс өөр аргагүй болдог бөгөөд өөрийн мэдэлгүйгээр өөрсдийн хүслийг аажмаар хойш тавьж, зүрх сэтгэл дэх дэврүүн хүсэл нь бөхөж унтардаг… Энэ хугацаанд хүмүүс амьдралынхаа чухал үеүдийг үндсэндээ туулж өнгөрөөсөн байдаг болохоор, амьдралын талаар шинэ ойлголттой болж, шинэ хандлагатай болсон байдаг. Энэ насны хүн ирээдүйгээс хэр ихийг хүлээж, ямар хэтийн ирээдүйг хүсэн хүлээх ёстой вэ? Тавин настай ямар эмэгтэй Царайлаг ханхүүг мөрөөдсөөр байх юм бэ? Тавин настай ямар эр хүн Цасан гуагаа хайсаар байх юм бэ? Дунд эргэм насны ямар эмэгтэй нугасны муухай дэгдээхэй байснаа хун болно гэж найдсаар байх юм бэ? Ихэнх ахимаг насны эрэгтэй залуу эрчүүдтэй адил тушаал дэвших гэж улайрдаг уу? Дүгнэж хэлэхэд, эрэгтэй, эмэгтэй байхаас үл хамааран энэ насны ямар ч хүн гэрлэлт, гэр бүл, хүүхдүүдийн талаар харьцангуй ухаалаг, бодитой хандлагатай байх талтай. Ийм хүнд үндсэндээ ямар ч сонголт, хувь заяагаа сорих хүсэл эрмэлзэл үлдээгүй байдаг. Хүний туршлагын тухайд гэвэл, хүн энэ насанд хүрмэгцээ аяндаа “Хүн хувь заяаг хүлээн зөвшөөрөх ёстой; хүүхдүүд өөрсдийн гэсэн заяа төөрөгтэй байдаг; хүмүүний хувь заяаг Тэнгэр тодорхойлдог” гэсэн хандлагатай болдог. Үнэнийг ойлгодоггүй ихэнх хүн энэ хорвоогийн бүхий л энхэл донхол, бүтэлгүйтэл, зовлон бэрхшээлийг даван туулсны дараа хүний амьдралын талаарх мэдлэг ухаанаа “Хувь заяа нь тэр!” гэсэн хэдхэн үгээр л нэгтгэн дүгнэх болно. Хэдийгээр энэ хэллэг нь хорвоогийн хүмүүсийн хүний хувь заяаг ухаарсан ухаарал, хүрсэн дүгнэлтийг нь товчоор илэрхийлдэг, хэдий энэ нь хүн төрөлхтний арчаагүй байдлыг илэрхийлдэг, маш гярхай агаад үнэн зөв гэж тодорхойлж болох боловч Бүтээгчийн дээд эрхийн талаарх ойлголтоос асар зөрүүтэй, Бүтээгчийн эрх мэдлийн тухай мэдлэгийг ердөө ч орлож чадахгүй.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 127

Хувь заяанд итгэх нь Бүтээгчийн дээд эрхийн тухай мэдлэгийг орлохгүй

Маш олон жилийн турш Бурханыг дагасан байтлаа хувь заяаны талаарх та нарын болон хорвоогийн хүмүүсийн мэдлэгийн хооронд бодит ялгаа байна уу? Та нар Бүтээгчийн урьдчилан тодорхойлсныг үнэхээр ойлгож, Бүтээгчийн дээд эрхийг үнэхээр мэдэж авсан уу? Зарим хүн “хувь заяа нь тэр” хэмээх хэллэгийн талаар ултай, гүнээ мэдэрсэн ойлголттой байдаг боловч Бурханы дээд эрхэд өчүүхэн ч итгэдэггүй; хүмүүний хувь заяаг Бурхан зохицуулж, зохион байгуулдаг гэдэгт тэд итгэдэггүй, Бурханы дээд эрхэд захирагдах дургүй байдаг. Ийм хүмүүс идэвхгүйгээр хүлээж, хувь заяагаа дагахаас өөр ямар ч сонголтгүй, далайн давлагаанд шидэгдэн, урсгал даган зөнгөөрөө хөвж байгаа мэт байдаг. Гэсэн ч тэд, хүмүүний хувь заяа Бурханы дээд эрхэд захирагддаг гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй; тэд өөрсдийн санаачилгаар Бурханы дээд эрхийг мэдэж авч, тэгснээрээ Бурханы эрх мэдлийн талаарх мэдлэгт хүрч, Бурханы зохион байгуулалт болон зохицуулалтад захирагдаж, хувь заяаг эсэргүүцэхээ болиод Бурханы халамж, хамгаалалт, удирдамж дор амьдарч чаддаггүй. Өөрөөр хэлбэл, хувь заяаг хүлээн зөвшөөрөх нь Бүтээгчийн дээд эрхэд захирагдахтай адил зүйл биш; хувь заяанд итгэнэ гэдэг нь хүн Бүтээгчийн дээд эрхийг хүлээн авч, хүлээн зөвшөөрч, мэднэ гэсэн үг биш; хувь заяанд итгэнэ гэдэг нь ердөө л энэ үнэнийг, үүний өнгөц илрэлийг танин мэдэх явдал юм. Энэ нь хүн төрөлхтний хувь заяаг Бүтээгч хэрхэн захирдгийг мэдэх, Бүтээгч бол бүх зүйлийн хувь заяаг ноёрхдог эх үүсвэр гэдгийг танин мэдэхээс өөр, хүн төрөлхтний хувь заяанд зориулсан Бүтээгчийн зохион байгуулалт, зохицуулалтад захирагдахаас үнэхээр асар их ялгаатай. Хүн зөвхөн хувь заяанд итгэдэг, бүр гүн гүнзгий мэдэрдэг байлаа ч хүмүүсийн хувь заяаг захирдаг Бүтээгчийн дээд эрхийг мэдэж, хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагаж, хүлээн авч чаддаггүй бол амьдрал нь эмгэнэлтэй байх болно; энэ нь хий дэмий амьдарсан хэрэг бөгөөд амьдрал нь талаар өнгөрсөн байх болно. Тэрээр Бүтээгчийн ноёрхол дор бууж өгч, жинхэнэ утгаараа бүтээгдсэн хүн болж, Бүтээгчээр хүлээн зөвшөөрүүлж чадахгүй хэвээр байх болно. Бүтээгчийн дээд эрхийг үнэхээр мэддэг, туулдаг хүн сөрөг, хүлцэнгүй байдалтай биш, эерэг байдалтай байх ёстой. Тийм хүн бүх зүйл заяа тавилантай гэдгийг хүлээн зөвшөөрөхийн сацуу зүрх сэтгэлдээ, хүний бүхий л амьдрал Бүтээгчийн дээд эрхэд захирагддаг хэмээх амьдрал, хувь заяаны талаарх үнэн зөв тодорхойлолттой байдаг. Тэрээр туулж өнгөрүүлсэн замаа эргэн харж, амьдралынхаа замналын үе шат бүрийг дурсан санахдаа, замнал нь энхэл донхолтой ч байсан, эсвэл өөгүй тэгшхэн ч байсан, Бурхан алхам бүрд замыг нь залж чиглүүлж, зохицуулж байсныг ойлгодог. Бурханы нягт нямбай төлөвлөлт болон хянамгай зохицуулалт л хүнийг өөрийн мэдэлгүй өдий хүрэхэд хөтөлсөн гэдгийг тэд ойлгодог. Бүтээгчийн дээд эрхийг хүлээн авч, Түүний авралыг хүлээн авч чаддаг байх нь хүний амьдралын хамгийн агуу ерөөл гэдгийг тэд ухаардаг! Хэрвээ хүн хувь заяаны талаар сөрөг хандлага баримталдаг бол, өөрт нь зориулж Бурханы зохицуулсан бүхнийг тэр эсэргүүцэж, дуулгавартай хандлага байхгүй болохыг энэ нь нотолдог. Хүний хувь заяаг захирах Бурханы дээд эрхийн талаар хэрвээ хүн эерэг хандлагатай байвал өөрийн замналыг эргэн харах үедээ, Бурханы дээд эрхийг үнэхээр туулах үедээ Бурханы зохицуулсан бүхнийг дуулгавартай дагахыг жинхэнээсээ хүсэж, хувь заяагаа Бурханаар зохион байгуулуулж, Бурханы эсрэг тэрслэхээ болих илүү их шийдвэртэй, итгэлтэй байх болно. Учир нь хүмүүс хувь заяа гэж юу байдгийг мэдэхгүй, Бурханы дээд эрхийг ойлгохгүй байх үедээ зүгээр л дур зоргоороо манан дунд тэмцэж, бүдчиж байгаа бөгөөд тэр аян хэтэрхий хэцүү, дэндүү зүрх зүсэм байдгийг тэд хардаг. Иймээс хүний хувь заяаг Бурхан захирдаг гэдгийг ухаарах үедээ ухаалаг хүмүүс нь хувь заяаны эсрэг цаашид тэмцэлдэж, амьдралын зорилго гэгчийг өөрсдийнхөө арга замаар эрэлхийлэхийн оронд Бурханы дээд эрхийг мэдэж, хүлээн авч, “өөрийнхөө гараар сайхан амьдрал бүтээхээр оролдсон” зовлонт өдрүүдтэйгээ салах ёс хийхээр сонгодог. Хүн Бурхангүй, Бурханыг харж чадахгүй, Бурханы дээд эрхийг үнэхээр, тодорхой мэдэж чадахгүй байх үед өдөр хоногууд нь утга учиргүй, үнэ цэнгүй, үгээр хэлэхийн аргагүй шаналгаатай байдаг. Хүн хаана ч байсан, ямар ч ажилтай байсан амьдрах арга зам болон зорьж буй зорилго нь эцэс төгсгөлгүй гансрал, даван туулахын аргагүй зовлон шаналлаас өөр юуг ч авчирдаггүй болохоор тэд өнгөрснөө дурсаж тэвчдэггүй. Бүтээгчийн дээд эрхийг хүлээн авч, Түүний зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагаж, жинхэнэ хүмүүний амьдралд хүрэхээр эрэлхийлбэл л хүн бүх гансрал, зовлон шаналлаас аажмаар ангижирч, хүний амьдралын бүхий л хоосон чанараас алгуур салж чадна.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 128

Бүтээгчийн дээд эрхэд захирагддаг хүмүүс л жинхэнэ эрх чөлөөг олж авч чадна

Хүмүүс Бурханы зохион байгуулалт болон дээд эрхийг мэддэггүй учраас хувь заяатай нүүр тулахдаа үргэлж эсэргүүцсэн, тэрслүү хандлагатай байдгийн дээр, одоогийн нөхцөл байдлаа өөрчилж, хувь заяагаа өөрчилнө гэж дэмий л найдан Бурханы эрх мэдэл, дээд эрх болон хувь заяаны төөргөөс ангижрахыг үргэлж хүсэж байдаг. Гэвч тэд хэзээ ч тэгж чаддаггүй, алхам тутамд нь саад тотгор учирна. Сэтгэлийнх нь гүнд явагддаг энэ тэмцэл тэднийг гүн гүнзгий шаналгадаг бөгөөд энэ шаналал ясанд нь сийлэгдэхийн зэрэгцээ тэднийг амиа дэмий үрэхэд хүргэдэг. Энэ зовлон шаналлын шалтгаан нь юу вэ? Энэ нь Бурханы дээд эрхээс шалтгаалдаг уу, эсвэл хүн азгүй төрснөөс шалтгаалдаг уу? Мэдээж аль аль нь үнэн биш. Үндсэндээ энэ нь хүмүүсийн явсан замаас, хүмүүсийн амьдрахаар сонгосон арга замаас шалтгаалдаг. Зарим хүн эдгээр зүйлийг ухаараагүй байж болох юм. Гэвч Бурхан хүн төрөлхтний хувь заяаг захирдгийг чи үнэхээр мэдэж, үнэхээр хүлээн зөвшөөрөх үед, Бурханы захирдаг, чамд зориулж зохицуулдаг бүхэн чамд асар их ашиг тустай байж, чамайг хамгаалдгийг чи үнэхээр ойлгох үед зовлон шаналал чинь аажмаар хөнгөрч, бүхий л оршихуй чинь аажмаар тайвширч, эрх чөлөөтэй болж, чөлөөлөгдөж байгааг чи мэдэрнэ. Дийлэнх хүний байдлаас авч үзвэл, хэдийгээр субьектив түвшинд тэд өмнөх маягаараа амьдраад байхыг хүсэхгүй, зовлон шаналлаасаа чөлөөлөгдөхийг хүсдэг боловч үнэндээ бол хүний хувь заяаг захирах Бүтээгчийн дээд эрхийн бодит үнэ цэн, утга учрыг үнэхээр ойлгож чаддаггүй; үнэндээ бол тэд Бүтээгчийн дээд эрхийг үнэхээр танин мэдэж, түүнд захирагдаж чаддаггүй, Бүтээгчийн зохион байгуулалт, зохицуулалтыг хэрхэн эрж хайж, хүлээн авахаа бүр ч мэддэггүй. Тиймээс хэрвээ Бүтээгчид хүний хувь заяа болон хүний бүх хэрэг явдлыг захирах дээд эрх байдаг гэсэн бодит үнэнийг хүмүүс үнэхээр танин мэдэж чадахгүй бол, Бүтээгчийн ноёрхолд үнэхээр захирагдаж чадахгүй бол, “хүний хувь заяа өөрийнх нь гарт байдаг” гэсэн санаанд хөтлөгдөж, дөнгөлөгдөхгүй байхад хэцүү болно. Хувь заяаны болон Бүтээгчийн эрх мэдлийн эсрэг хүчтэй тэмцлийнхээ зовлон шаналлаас салах хэцүү байх бөгөөд үнэхээр чөлөөлөгдөж, эрх дураараа болж, Бурханыг шүтэн мөргөдөг хүмүүс болоход тэдэнд мөн хэцүү байх болно гэдгийг хэлэхийн ч хэрэггүй. Ийм байдлаас өөрийгөө чөлөөлөх хамгийн энгийн арга зам бол урьдын амьдрах арга замтайгаа салах ёс гүйцэтгэх; урьдын амьдралын зорилгодоо баяртай гэж хэлэх; урьдын амьдралын хэв маяг, амьдралыг үзэх үзэл, эрэлхийлэл, хүсэл эрмэлзэл, тэмүүллээ нэгтгэн дүгнэж, задлан шинжлэх; дараа нь тэдгээрийг Бурханы санаа зорилго болон хүнд тавьдаг шаардлагатай харьцуулаад, тэдгээрийн аль нэг нь Бурханы санаа зорилготой нийцэлтэй байгаа эсэхийг, Бурханы шаардлагад нийцэж байгаа эсэхийг, аль нэг нь амьдралд зөв үнэ цэн өгч, илүү их үнэнийг ойлгоход хүнийг хөтөлж, хүн чанартайгаар, хүний төрхтэйгөөр амьдрах боломжийг олгож байгаа эсэхийг харах явдал юм. Чи хүмүүсийн амьдралдаа эрэлхийлдэг янз бүрийн зорилго, төрөл бүрийн амьдрах арга замыг ахин дахин судалж, анхааралтай задлан шинжлэх үедээ тэдгээрийн нэг нь ч, хүн төрөлхтнийг бүтээсэн Бүтээгчийн анхны санаа зорилготой нийцдэггүй гэдгийг олж мэднэ. Тэдгээр нь бүгд хүмүүсийг Бүтээгчийн дээд эрх болон анхаарал халамжаас холдуулдаг; тэдгээр нь бүгд хүмүүсийг доройтоход хүргэдэг, там руу хөтөлдөг урхи юм. Үүнийг танин мэдсэний дараа чиний хийх ёстой зүйл бол амьдралын талаарх хуучин үзэл бодлоо хойш тавьж, олон янзын урхи занганаас хол байж, амьдралыг чинь хариуцаж, амьдралд чинь зохицуулалт хийхийг Бурханд даатгаж, ямар ч хувийн сонголтгүйгээр Бурханы зохион байгуулалт, удирдамжийг л дуулгавартай дагаж, Бурханыг шүтэн мөргөдөг хүн болохоор эрж хайх явдал юм. Энэ нь амархан сонсогддог боловч хийхэд хэцүү зүйл билээ. Зарим хүн үүний зовлонг нь тэсвэрлэж чадах ч зарим нь чадахгүй. Зарим нь дагаж мөрдөхөд бэлэн байдаг ч зарим нь дурамжхан байдаг. Дурамжхан байгаа хүмүүст үүнийг хийх хүсэл, шийдэмгий байдал дутагдаж байдаг; тэд Бурханы дээд эрхийн талаар тодорхой ойлгодог, Бурхан хүний хувь заяаг төлөвлөж, зохицуулдаг гэдгийг бүрэн төгс мэддэг атлаа эсэргүүцэж, тэмцэлдсээр, хувь заяагаа Бурханы гарт өгч, Бурханы дээд эрхэд захирагдахтай эвлэрэхгүй хэвээр; улмаар Бурханы зохион байгуулалт болон зохицуулалтад дургүйцэж байдаг. Тиймээс юу чаддагаа өөрсдөө харахыг хүсдэг хүмүүс үргэлж байх болно; тэд өөрийн гараар хувь заяагаа өөрчилж, өөрийн чадлаар аз жаргалд хүрэхийг, Бурханы эрх мэдлийн хязгаарыг даван гарч, Бурханы дээд эрхээс дээш гарч чадах эсэхээ харахыг хүсдэг. Хүний эмгэнэл нь аз жаргалтай амьдрал эрэлхийлж, нэр алдар, эд баялгаар хөөцөлдөж, хувь заяагаа сөрөн манан дундуур тэмцэж байгаад биш, харин Бүтээгчийн оршин тогтнолыг харж, хүний хувь заяаг захирах дээд эрх Бүтээгчид бий гэдэг бодит үнэнийг мэдсэнийхээ дараа ч гэсэн буруу замаас буцаж чадахгүй, хөлөө намаг балчгаас татаж гаргаж чадахгүй хэвээр, харин ч гөжүүдэлж, алдаагаа туйлбартай үргэлжлүүлж байдаг нь юм. Тэр харин ч шавхай дундуур туучиж, Бүтээгчийн дээд эрхийн эсрэг зөрүүдлэн тэмцэлдэж, өчүүхэн төдий ч гэмшилгүйгээр эцсээ хүртэл эсэргүүцсээр байхыг илүүд үзнэ. Нурж унан, цус алдан хэвтэж байхдаа л эцэст нь тэр бууж өгч, буцахаар шийддэг. Энэ бол хүмүүний жинхэнэ эмгэнэл билээ. Иймээс дуулгавартай дагахаар сонгодог нь мэргэн хүмүүс, харин тэмцэж, зугтаахыг сонгодог нь мунхаг, зөрүүд хүмүүс гэж Би хэлдэг.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 129

Хүний амьдралын зургаан онцгой үе (Эшлэлүүд)

Зургаа дахь онцгой үе: Үхэл

Маш их үймээн бужигнаан, маш их бүтэлгүйтэл, гонсойлгосон үйл явдал, маш их баяр хөөр, уй гашуу, сайн, муу, маш олон мартагдашгүй он жил, улирлууд ахин дахин солигдохыг харсны дараа хүн амьдралын чухал үеүдийг анзааралгүй өнгөрөөж, нүд ирмэхийн зуурт л насны нар хэвийх үедээ ирсэн байдаг. Цаг хугацааны ул мөр бүхий л биеэр нь үлдсэн байдаг: Хүн цэх шулуун зогсож чадахаа больж, хар үстэй байсан толгой нь цагаан болж, нэгэн цагт гэрэлтсэн тунгалаг байсан нүд нь сүүмийн булингартаж, зөөлөн толигор арьс нь үрчийж, цоохортдог. Хүний сонсгол муудаж, шүд нь сулран унаж, хариу үйлдэл нь удааширч, хөдөлгөөн нь удаан болдог… Энэ үед хүн залуу насныхаа оргилсон он жилүүдтэй бүрмөсөн салах ёс хийж, амьдралынхаа насны нар хэвийх үе болох өтөл нас руугаа ордог. Дараа нь тэрээр хүний амьдралын сүүлчийн онцгой үе болох үхэлтэй нүүр тулна.

1) Хүний амьдрал, үхлийг хянах эрх гагцхүү Бүтээгчид бий

Хэрвээ хүний төрөлт өмнөх амьдралаас нь заяагдсан бол хүний үхэл тэрхүү хувь заяаны төгсгөлийг заадаг. Хэрвээ хүний төрөлт түүний энэ амьдралын үүрэг даалгаврын эхлэл бол хүний үхэл нь тэрхүү үүрэг даалгаврын төгсгөлийг заадаг. Нэгэнт Бүтээгч хүн бүрийн төрөлтөд зориулан тогтмол цогц нөхцөл байдлыг тогтоосон тул мөн үхэлд нь зориулан тогтмол цогц нөхцөл байдлыг зохицуулсан нь лавтай. Өөрөөр хэлбэл хэн ч санамсаргүй төрдөггүй, хэний ч үхэл гэнэтийн байдаггүй, төрөх, үхэх хоёр хоёулаа хүний өмнөх болон өнөөгийн амьдралтай гарцаагүй холбоотой байдаг. Хүний төрөлтийн нөхцөл байдал ямар байх, үхлийн нөхцөл байдал ямар байх нь Бүтээгчийн урьдчилан тодорхойлсонтой холбоотой байдаг; энэ бол хүний хувь тавилан, хувь заяа юм. Хүний төрөлтийн талаар олон тайлбар байдаг тул хүний үхэлд ч бас янз бүрийн онцгой нөхцөл байдал гарцаагүй байгаа. Ийм маягаар хүн төрөлхтний дунд янз бүрийн амьдрах хугацаа, үхлийн өөр өөр хэлбэр, үхэх цаг бий болсон юм. Зарим хүн эрүүл, чийрэг атлаа залуугаараа нас бардаг; зарим нь сул дорой, эмгэг хуучтай ч өндөр насалж, амар тайвнаар насан эцэслэдэг. Зарим нь зуурдаар, зарим нь жамаараа нас нөгчдөг. Зарим нь гэрээсээ хол нас барж байхад зарим нь хайртай хүмүүсийнхээ дэргэд нүд аньдаг. Зарим хүн агаарт, зарим нь газар доор нас бардаг. Зарим нь усанд живж, зарим нь гамшигт үгүй болдог. Зарим нь өглөө, зарим нь орой нас бардаг… Бүх хүн нэр цуутай төрж, гялалзсан амьдралаар амьдарч, алдар суутай үхэхийг хүсдэг боловч хэн ч хувь тавилангаа даван гарч чадахгүй, хэн ч Бүтээгчийн дээд эрхээс зугтаж чадахгүй. Энэ бол хүний хувь заяа юм. Хүмүүс ирээдүйдээ зориулан янз бүрийн төлөвлөгөө гаргаж болох ч хэрхэн төрөхөө, эсвэл энэ дэлхийгээс ямар байдлаар хэзээ явахаа хэн ч төлөвлөж чадахгүй. Хүмүүс хэдийгээр үхлээс зайлсхийж, үхлийг эсэргүүцэхийн тулд чадах бүхнээ хийдэг боловч тэдэнд мэдэгдэлгүйгээр үхэл чимээгүйхэн ойртсоор байдаг. Хэзээ үхэх, яаж үхэх, тэр ч бүү хэл хаана үхэхээ хэн ч мэдэхгүй. Мэдээж, амь нас, үхлийн дээд эрх мэдлийг эзэмшдэг нь хүн биш, байгаль дээрх ямар нэг амьд бодгаль ч биш, харин цор ганц эрх мэдэлтэй Бүтээгч юм. Хүн төрөлхтний амь нас, үхэл нь байгаль дэлхийн ямар нэгэн хуулийн үр дүн биш, харин Бүтээгчийн эрх мэдлийн захиралт доорх үр дүн билээ.

2) Бүтээгчийн дээд эрхийг мэддэггүй хүн үхлийн айдаст автана

Өтөл насандаа очих үед хүнд тулгардаг сорилт нь гэр бүлээ тэжээх, эсвэл амьдралын агуу их нэр төрийг тогтоох биш, харин амьдралтай хэрхэн салах ёс хийж, амьдралынхаа төгсгөлтэй хэрхэн учрах, амьдралын ялын төгсгөлд хэрхэн цэг тавих вэ гэдэг явдал юм. Хэдийгээр хүмүүс гаднаа үхэлд анхаарал бага хандуулдаг мэт байдаг боловч хэн ч энэ сэдвийг судлахаас зайлсхийж чадахгүй, учир нь үхлийн цаад талд өөр ертөнц, хүний ухамсарлаж, мэдэрч чадахгүй, тэдний огтхон ч мэддэггүй ертөнц оршин байдаг эсэхийг хэн ч мэдэхгүй билээ. Энэ нь хүмүүсийг үхэлтэй халз тулахаас, зохих ёсоор нүүр тулгарахаас айхад хүргэдэг; харин ч тэд энэ сэдвээс зайлсхийхийн тулд чадах бүхнээ хийдэг. Иймээс энэ нь хүн бүрийг үхлийн тухай айдсаар дүүргэж, амьдралын энэхүү зайлшгүй үнэнд нууцлаг халхавч нэмж, хүн бүхний зүрх сэтгэлд байнгын сүүдэр тусгадаг.

Бие нь дордож байгааг мэдэрч, үхэл ойртож байгааг мэдрэхдээ хүн тодорхойгүй эмээх сэтгэл, үгээр илэрхийлэхийн аргагүй айдсыг мэдэрдэг. Үхлээс айх айдас нь хүнд бүр ч их ганцаардал, арчаагүй байдлыг мэдрүүлдэг бөгөөд энэ үед хүн өөрөөсөө ийнхүү асуудаг: Хүн хаанаас ирсэн бэ? Хүн хаашаа явж байна вэ? Хүний амьдрал урсан өнгөрч, хүн ингээд үхдэг юм гэж үү? Хүний амьдралын төгсгөлийг тэмдэглэдэг үе энэ гэж үү? Эцсийн эцэст, амьдралын утга учир юу юм бэ? Эцэст нь амьдрал ямар үнэ цэнтэй юм бэ? Энэ нь алдар нэр, эд хөрөнгийн төлөө байдаг гэж үү? Үр хүүхэд өсгөхийн төлөө байдаг гэж үү?… Хүн яг энэ асуултуудын тухай бодсон эсэх, үхлээс хэр гүнзгий айдгаас үл хамааран нууцыг судлах хүсэл, амьдралыг ойлгохгүй байх мэдрэмж, эдгээртэй холилдсон дэлхий ертөнцөд хоргодох сэтгэл, орхин одох хүсэлгүй байдал хүн бүхний зүрх сэтгэлийн гүнд үргэлж байдаг. Магадгүй хүний айдаг зүйл юу болох, эрж хайдаг зүйл юу болох, тэр юунд хоргодох сэтгэлтэй байдаг, юуг орхин одох хүсэлгүй байдгийг хэн ч тодорхой хэлж чадахгүй байх…

Үхлээс айдаг учраас хүмүүс маш их зүйлд санаа зовдог; үхлээс айдаг учраас орхиж чаддаггүй зүйл хүмүүст маш их байдаг. Үхэх гэж байхдаа зарим хүн энэ ч тэр ч юманд цухалддаг; тэд санаа зовсноороо үхлийн авчрах зовлон шаналал, айдсыг арилгаж, амьд хүмүүстэй ямар нэгэн байдлаар ойр дотно харьцааг хадгалснаараа үхлийг дагалдан ирдэг арчаагүй, ганцаардмал байдлаас зугтаж чадах юм шиг үр хүүхэд, хайртай хүмүүс, эд хөрөнгөндөө санаа зовж байдаг. Хүний сэтгэлийн гүнд тодорхойгүй айдас, хайртай хүмүүсээсээ хагацаж, хөх тэнгэрийг дахин хэзээ ч харахгүй, материаллаг ертөнцийг дахин хэзээ ч харахгүй гэсэн айдас байдаг. Хайртай хүмүүстэйгээ хамт байж дассан ганцаардмал сүнс, зуурсан гараа тавьж, үл мэдэгдэх, танихгүй ертөнц рүү цор ганцаараа явах дургүй байдаг.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 130

Алдар нэр, эд баялаг хөөцөлдөж өнгөрүүлсэн амьдрал хүнийг үхэлтэй тулгарахад барьц алдуулна

Өөртөө юу ч үгүй эхэлсэн ганцаардмал сүнс Бүтээгчийн дээд эрх болон урьдчилан тогтоолтын улмаас эцэг эх, гэр бүлтэй болж, хүн төрөлхтний нэг гишүүн болох боломжтой болж, хүмүүний амьдралыг туулж, хүмүүний ертөнцөөр бэдрэх боломжтой болдог; энэ нь бас Бүтээгчийн дээд эрхийг туулж, Бүтээгчийн бүтээлийн гайхамшгийг мэдэж авч, үүнээс ч илүүтэйгээр Бүтээгчийн эрх мэдлийг мэдэж авч, үүнд бууж өгөх боломжтой болдог. Гэсэн ч ихэнх хүн энэхүү ховор, агшин зуурын боломжийг үнэхээр шүүрэн авдаггүй. Хүмүүс насан туршийн эрч хүчээ шавхан хувь заяаны эсрэг тэмцэж, гэр бүлээ тэжээхээр завгүй явж, нэр хүнд, ашиг хонжооны төлөө нааш цааш яаран гүйж хамаг амьдралаа өнгөрүүлдэг. Хүмүүсийн нандигнадаг зүйлс нь гэр бүлийн хайр, мөнгө, алдар нэр, ашиг хонжоо бөгөөд тэд эдгээрийг амьдралын хамгийн үнэ цэнтэй зүйлс гэж үздэг. Бүх хүн заяа муутайдаа гомдоллодог хэр нь хүн яагаад амьд байдаг, хүн хэрхэн амьдрах ёстой, хүний амьдралын үнэ цэн, утга учир юу вэ хэмээх, хамгийн их шинжилж, ойлгох учиртай асуудлуудыг оюун санаандаа умартсан хэвээр байдаг. Хэчнээн урт наслах байсан ч бай, залуу нас нь нисэн одож, үрчлээтэж, буурал болох хүртэл тэд ердөө л алдар нэр, ашиг хонжооны хойноос хөөцөлдөн тэвдэж гүйсээр хамаг амьдралаа үрж, эцэст нь алдар нэр, ашиг хонжоо хөгшрөхийг нь болиулж чадахгүй, мөнгө зүрх сэтгэлийн хоосролыг нь дүүргэж чадахгүй гэдгийг ухаарч, төрж, өтөлж, өвдөж, үхэх хуулиас хэн ч зугтаж чадахгүй, хувь заяаны зохицуулалтаас хэн ч зугтаж чадахгүй гэдгийг ойлгодог. Тэд амьдралын эцсийн онцгой үетэй тулгарах ёстой болсон үедээ л асар их эд баялаг, үлэмж их эд хөрөнгөтэй, эрх дархтай, өндөр зиндаатай байсан ч гэсэн хэн ч үхлээс зугтаж чадахгүй, анхны байрандаа эргэн очиж, өөрийн гэх ямар ч юмгүй орь ганц сүнс болно гэдгийг үнэхээр ухаардаг. Хүмүүс эцэг эхтэй байх үедээ, эцэг эх бол бүх юм гэж итгэдэг; эд хөрөнгөтэй байх үедээ мөнгө бол хүний түшиг тулгуур, амьдрах арга хэрэгсэл гэж боддог; байр суурьтай болохоороо түүнтэйгээ ягштал зууралдаж, түүний төлөө амиа дэнчин тавихаар байдаг. Хүмүүс энэ хорвоог орхих гэж байхдаа л өөрсдийнх нь эрж хайж амьдралаа өнгөрүүлсэн зүйлс үзэгдээд өнгөрөх үүлсээс өөр юу ч биш, тэдгээрийн алийг нь ч хадгалж үлдэж чадахгүй, алийг ч аваад явж чадахгүй, аль нь ч үхлээс чөлөөлж чадахгүй, аль нь ч буцах замд нь ганцаардмал сүнстэй хамт байж, тайтгаруулж чадахгүй; хамгийн наад зах нь, эдгээр зүйлийн аль нь ч хүнийг аварч, үхлийг даван туулах боломж олгож чадахгүй гэдгийг ухаардаг. Материаллаг ертөнцөд олж авдаг нэр алдар, эд баялаг нь түр зуурын сэтгэл ханамж, зуурдын таашаал, хуурамч тайвшрах мэдрэмжийг хүнд өгч; ингэх явцдаа хүнийг замаа алдахад хүргэдэг. Иймээс хүмүүс, хүн төрөлхтний өргөн уудам далайд бачимдан, амар тайван байдал, тав тух, зүрх сэтгэлийн амар амгаланг хүсэн мөрөөдөхийн хэрээр давлагаанд ахин дахин нөмрүүлдэг. Тэд хаанаас ирсэн, яагаад амьд байгаа, хаашаа явж байгаа гэх мэт ойлговол зохих хамгийн чухал асуултуудыг хүмүүс хараахан ойлгоогүй байхдаа алдар нэр, эд баялагт уруу татагдаж, будилж, тэдгээрт захирагдаж, эргэлт буцалтгүйгээр төөрөлддөг. Цаг хугацаа нисэн одож; он жил нүд цавчихын төдийд өнгөрч, хүн нэг л мэдэхэд амьдралынхаа хамгийн сайхан жилүүдтэй салах ёс хийсэн байдаг. Хүмүүс хорвоотой салах ёс хийх нь дөхөх үед хорвоо дээрх бүх зүйл холдон одож, анх өөрийнх нь байсан юуг ч цаашид барьж үлдэх чадалгүй болсноо аажмаар ухаардаг; энэ үед тэд яг л дөнгөж мэндлээд орилж буй нярай мэт, юу ч үгүй хэвээр байгаагаа үнэхээр мэдэрдэг. Энэ үед тэд амьдралдаа юу хийсэн, амьд байхын үнэ цэн юу болох, амьд байхын утга учир юу болох, хүмүүс яагаад энэ ертөнцөд ирснийг тунгаан бодож эхлэхээс өөр аргагүйд хүрдэг. Яг энэ үеэс л тэд хойд нас гэж үнэхээр байдаг эсэх, Тэнгэр үнэхээр оршдог эсэх, цээрлүүлэлт үнэхээр байдаг эсэхийг мэдэхийг улам их хүсдэг… Хүн үхэх нь ойртох тусам амьдрал гэж үнэндээ юу болохыг ойлгохыг улам их хүсдэг; хүн үхэх нь ойртох тусам зүрх сэтгэл нь улам хоосон санагддаг; хүн үхэх нь ойртох тусмаа арчаагүй байдлыг улам их мэдэрдэг; ийнхүү хүний үхлээс айх айдас өдрөөс өдөрт улам их болдог. Үхэх нь ойртох үед хүмүүст ийм мэдрэмж төрдөг хоёр шалтгаан бий: Нэгдүгээрт, тэд амьдрал нь хамаарч байсан алдар нэр, эд баялгаа алдаж, хорвоо дээрх нүдэнд харагдах бүхнийг ардаа орхин одох гэж байна; хоёрдугаарт, тэд хөл тавихаас айдаг, хайртай хүмүүс нь байхгүй, ямар ч дэмжлэг туслалцаа байхгүй танил бус ертөнцтэй, нууцлаг, үл мэдэх оронтой орь ганцаараа нүүр тулах гэж байна. Энэ хоёр шалтгааны улмаас үхэлтэй нүүр тулсан хүн бүхэнд түгшүүртэй санагдаж, урьд өмнө нь хэзээ ч үзээгүйгээр сандарч, арчаагүй байдлыг мэдэрдэг. Хүн үнэхээр энэхүү цэгт хүрэх үедээ л, энэ дэлхийд хөл тавингуутаа хүн юун түрүүнд хүмүүс хаанаас гаралтай, яагаад хүмүүс амьд байгаа, хүний хувь заяаг хэн захирдаг, хүний оршин тогтнолыг хэн хангаж, захирдаг вэ гэдгийг ойлгох ёстой—энэ ойлголт нь хүний амьд байхын хөрөнгө, хүний оршин тогтнолын зайлшгүй суурь юм гэдгийг ухаардаг. Тэд юуны өмнө гэр бүлээ тэжээж, алдар нэр, ашиг хонжоогоор хөөцөлдөж сурах ёсгүй, эсвэл бусдаас хавьгүй илүү байж, илүү чинээлэг амьдралаар амьдарч сурах ёсгүй, бусдын дээр гарч, янз бүрийн уралдаан тэмцээнд амархан өрсөлдөхийг бүр ч сурах ёсгүй. Хүмүүсийн амьдралаа зарцуулан эзэмшдэг амьд үлдэх олон янзын ур чадвар нь асар их материаллаг тав тухтай байх боломж олгодог хэдий ч тэдгээр ур чадвар нь тэдний зүрх сэтгэлд жинхэнэ тайтгарал, сэтгэлийн амар амгаланг хэзээ ч авчирдаггүй. Харин ч тэдгээр нь хүмүүсийг байнга зүг чигээ алдаж, биеэ хянахад хэцүү болж, амьдралын утга учрыг мэдэж авах боломжуудыг ээлж дараалан алдахад хүргэж, үхэлтэй хэрхэн зөв нүүр тулах тухай далд сэтгэл зовнилыг бий болгодог—ийм маягаар хүмүүсийн амьдрал сүйрдэг. Бүтээгч хүн болгонд шударга хандаж, Өөрийнх нь дээд эрхийг туулж, мэдэх насан туршийн үнэт боломжийг хүн бүрд олгодог хэдий ч зөвхөн үхэх нь дөхөж, үхэл заналхийлэх үед л хүн ухаарч эхэлдэг, гэхдээ тэр үед хэтэрхий оройтсон байдаг!

Хүмүүс мөнгө, алдар нэр, ашиг хонжооны хойноос хөөцөлдөн хамаг амьдралаа үрдэг; яг л тэдгээр зүйл байвал хүн үргэлжлүүлэн амьдарч, үхлээс мултарч чадах юм шиг, тэдгээрийг амь аврах сүрэл, цорын ганц найдвар мэт үзэн зуурдаг. Гэвч үхэх гэж байхдаа л эдгээр зүйл тэднээс хэчнээн хол, үхлийн өмнө өөрсдөө хэчнээн сул дорой, хүчин мөхөс, хэчнээн хэврэг, хэчнээн ганцаардмал, арчаагүй, арга мөхөс болохоо тэд ухаардаг. Амийг мөнгө, эсвэл алдар нэр, ашиг хонжоогоор худалдан авч болохгүй, хүн хэчнээн баян чинээлэг, байр суурь нь хэчнээн өндөр дээд байх нь хамаагүй, үхлийн өмнө бүх хүн адилхан ядуу дорой, өчүүхэн гэдгийг ухаардаг. Мөнгөөр амь худалдан авч чадахгүй, алдар нэр, ашиг хонжоо хүнийг үхлээс хэлтрүүлж чадахгүй, мөнгө ч, алдар нэр, ашиг хонжоо ч хүний наслалтыг ганц минут, ганц секундээр уртасгаж чадахгүй гэдгийг тэд ухаардаг. Хүмүүст ингэж санагдах тусам, үргэлжлүүлэн амьдрахыг улам их хүсэмжилдэг; хүмүүст хэдий чинээ их ингэж санагдана, үхэл ойртохоос төдий чинээ их айж эмээдэг. Энэ үед л тэд өөрсдийнх нь амь тэдэнд хамаардаггүй, тэдний хянадаг зүйл биш, амьдрах, үхэхээ хүн шийдэж чадахгүй—энэ нь хэний ч хяналтаас гадуур байдаг гэдгийг үнэхээр ухаардаг.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 131

Бүтээгчийн ноёрхол дор орж, үхэлтэй тайвнаар нүүр тул

Хүн төрөх мөчид ганцаардмал нэгэн сүнс газар дээрх амьдралын туршлагаа, түүнд зориулан Бүтээгчийн зохицуулсан Бүтээгчийн эрх мэдлийг туулах туршлагаа эхлүүлдэг. Тухайн хүн—сүнсний хувьд энэ нь Бүтээгчийн дээд эрхийн тухай мэдлэгийг олж авч, Түүний эрх мэдлийг мэдэж авч, үүнийг биеэрээ туулах хосгүй сайхан боломж юм гэдгийг хэлэх нь илүүц биз ээ. Хүмүүс Бүтээгчийн тавьж өгсөн хувь заяаны хуулийн дотор амьдардаг бөгөөд мөс чанартай, эрүүл ухаантай ямар ч хүний хувьд амьдралынхаа хэдэн арван жилийн явцад Бүтээгчийн дээд эрхийг хүлээн зөвшөөрч, Түүний эрх мэдлийг мэдэж авах нь хэцүү зүйл биш юм. Тиймээс хүн бүрийн хувьд амьдралынхаа хэдэн арван жилийн туршлагаар бүх хүний хувь заяаг урьдчилан тогтоосон байдаг гэдгийг танин мэдэж, амьд байхын утга учир юу болохыг ухаарч, нэгтгэн дүгнэх нь тун амархан байх ёстой. Хүн амьдралын эдгээр сургамжийг хүлээн авах явцдаа амь хаанаас ирдгийг ойлгож, зүрх сэтгэлд нь үнэндээ юу хэрэгтэй, амьдралын жинхэнэ зам руу хүнийг юу хөтөлдөг, хүний амьдралын даалгавар, зорилго юу байх учиртайг аажмаар ухаарч эхэлдэг. Хэрвээ хүн Бүтээгчийг шүтэн мөргөхгүй, Түүний ноёрхол дор орохгүй бол үхэлтэй тулгарах цаг ирэхэд, хүний сүнс Бүтээгчтэй дахин нүүр тулах гэж байх үед зүрх сэтгэл нь энгүй их айдас, бухимдлаар дүүрэх болно. Хэрвээ хүн энэ хорвоо дээр хэдэн арван жил байсан атлаа хүний амь хаанаас ирдгийг хараахан мэдэж аваагүй, хүний хувь заяа хэний гарт байдгийг ч бас танин мэдээгүй бол үхэлтэй тайвнаар нүүр тулж чадахгүйд нь гайхах зүйлгүй. Хүмүүний амьдралыг хэдэн арван жил туулахдаа Бүтээгчийн дээд эрхийн талаар мэдлэг олж авсан хүн бол амьдралын утга учир, үнэ цэнийг үнэн зөв ойлгодог хүн билээ. Ийм хүн амьдралын зорилгын талаар гүн гүнзгий мэдлэгтэй, Бүтээгчийн дээд эрхийн талаар жинхэнэ туршлага, ойлголттой, түүнээс ч илүүтэйгээр Бүтээгчийн эрх мэдэлд захирагдах чадвартай байдаг. Ийм хүн, Бурхан хүн төрөлхтнийг бүтээсний утга учрыг ойлгодог, хүн Бүтээгчийг шүтэн мөргөх хэрэгтэй, хүнд байдаг бүх зүйл Бүтээгчээс ирдэг, ойрын ирээдүйд хэзээ нэгэн өдөр Түүнд буцааж өгнө гэдгээ ойлгодог. Бүтээгч хүний төрөхийг зохицуулдаг, хүний үхлийг захирах дээд эрхтэй, амьдрал, үхлийн аль алийг нь Бүтээгчийн эрх мэдлээр урьдчилан шийддэг гэдгийг ийм хүн ойлгодог. Иймээс хүн эдгээр зүйлийг үнэхээр ойлгохоороо, аяндаа үхэлтэй тайвнаар нүүр тулж, энэ хорвоогийн бүх эд хөрөнгөө тайвнаар орхиж, дараа нь тохиолдох бүхнийг баяртайгаар хүлээн зөвшөөрч, захирагдан, Бүтээгчийн зохицуулсан амьдралын сүүлчийн онцгой үеэс сохроор айж, эсэргүүцэж тэмцэлдэхийн оронд баяртайгаар байгаагаар нь угтан авна. Хэрвээ хүн, Бүтээгчийн дээд эрхийг мэдэрч, Түүний эрх мэдлийг мэдэж авах боломж гэж амьдралыг үзвэл, өөрийн амьдралыг бүтээгдсэн зүйлийн хувьд үүргээ гүйцэтгэж, даалгавраа биелүүлэх ховорхон боломж гэж үзвэл, амьдралын талаар гарцаагүй зөв үзэл бодолтой болж, Бүтээгчийн ерөөж, залж чиглүүлсэн амьдралаар гарцаагүй амьдарч, Бүтээгчийн гэрэл дор гарцаагүй алхаж, Бүтээгчийн дээд эрхийг гарцаагүй мэдэж, Түүний ноёрхол дор гарцаагүй орж, Түүний ер бусын үйл хэрэг, Түүний эрх мэдлийг гарцаагүй гэрчлэх болно. Тийм хүн гарцаагүй Бүтээгчээр хайрлуулж, хүлээн зөвшөөрөгдөх бөгөөд тийм хүн л үхэлд тайван хандаж, амьдралын эцсийн онцгой үеийг баяр хөөртэйгөөр угтан авч чадна гэдгийг хэлэх нь илүүц биз. Мэдээжээр үхэлд ингэж хандаж байсан нэг хүн бол Иов байсан. Иов амьдралынхаа сүүлчийн онцгой үеийг баяртайгаар хүлээн зөвшөөрч чадсан бөгөөд амьдралын замналаа төвөггүй төгсгөж, амьдралын даалгавраа биелүүлснээр Бүтээгчийн дэргэд эргэн очсон юм.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 132

Иовын амьдралын эрэл хайгуул, олж авсан зүйл нь үхэлтэй тайвнаар нүүр тулах боломжийг түүнд олгосон

Сударт Иовын талаар ингэж бичигдсэн байдаг: “Иов өтөлж, өдөр хоногоо гүйцээгээд өөд болов” (Иов 42:17). Энэ нь, Иов нас барахдаа харамсах юмгүй, ямар ч өвдөлт мэдрэлгүй, харин энэ хорвоогоос жам ёсоороо явсан гэсэн үг юм. Хүн бүхний мэдэж байгаачлан, Иов амьд байхдаа Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн байсан. Бурхан түүний үйл хэргийг сайшааж, хүмүүс тэдгээрийг дурсан санаж байсны дээр түүний амьдрал бусад бүх хүнээс ч илүү үнэ цэнтэй, ач холбогдолтой байсан гэж хэлж болно. Иов газар дээр Бурханы ерөөлийг эдэлж, Түүгээр зөв шударга хэмээн дуудуулж, мөн Бурханд шалгуулж, Сатанд сориулсан. Тэр Бурханы төлөө гэрчлэлд зогсож, Түүгээр зөв шударга хүн гэж дуудуулах гавьяатай байсан. Тэр Бурханд шалгуулсныхаа дараа хэдэн арван жилийн туршид өмнөхөөсөө бүр ч илүү их үнэ цэнтэй, утга учиртай, үндэслэлтэй, амар тайван амьдралаар амьдарсан. Зөв шударга үйлийнх нь улмаас Бурхан түүнийг шалгасан, мөн зөв шударга үйлийнх нь улмаас Бурхан түүнд үзэгдэж, түүнтэй шууд ярьсан юм. Иймээс шалгуулснаасаа хойших жилүүдэд Иов амьдралын үнэ цэнийг илүү бодитойгоор ойлгож, үнэлж, Бүтээгчийн дээд эрхийн талаар илүү гүнзгий ойлголтыг олж авч, Бүтээгч ерөөлөө хэрхэн өгч, авдаг талаар илүү нарийн, тодорхой мэдлэг олж авсан. Ехова Бурхан өмнө нь өгч байснаасаа илүү их ерөөлийг Иовд хайрлаж, Иовыг Бүтээгчийн дээд эрхийг мэдэж, үхэлтэй тайвнаар нүүр тулах илүү таатай нөхцөлд байдалтай болгосон гэдгийг Иовын номд тэмдэглэсэн байдаг. Иймээс хөгширч, үхэлтэй нүүр тулах үедээ Иов эд хөрөнгийнхөө талаар сэтгэл зовоогүй нь мэдээж юм. Түүнд санаа зовох, харамсах зүйл байгаагүй, мэдээж үхлээс айгаагүй, учир нь тэр бүхий л амьдралаа Бурханаас эмээж, муугаас зайлах замаар алхаж өнгөрүүлсэн. Өөрийнхөө төгсгөлийн талаар санаа зовох ямар ч шалтгаан түүнд байгаагүй билээ. Үхэлтэйгээ тулгарах үедээ Иовын үйлдсэн бүхий л байдлаар өнөөдөр хэчнээн олон хүн үйлдэж чадах вэ? Яагаад хэн ч тийм энгийн гаднах намба төрхийг хадгалж чаддаггүй вэ? Үүнд ердөө нэг л шалтгаан бий: Иов Бурханы дээд эрхэд итгэж, танин мэдэж, захирагдахыг бодитоор эрэлхийлж амьдарсны дээр амьдралынхаа чухал онцгой үеүдийг ийнхүү итгэж, танин мэдэж, захирагдан өнгөрөөж, амьдралынхаа сүүлчийн жилүүдийг амьдран харуулж, амьдралынхаа эцсийн онцгой үеийг угтсан юм. Иов юу туулснаас үл хамааран түүний амьдралын зорилго, эрэл хайгуул нь зовлон шаналалтай биш, харин жаргалтай байсан. Зөвхөн Бүтээгчийн хайрласан ерөөл, сайшаалаас болж биш, харин түүнээс ч чухал нь, өөрийн эрэл хайгуул, амьдралын зорилго, Бурханаас эмээж, муугаас зайлснаараа олж авсан Бүтээгчийн дээд эрхийн тухай улам нэмэгдэх мэдлэг, жинхэнэ ойлголт, цаашлаад Бүтээгчийн дээд эрхэд захирагдаж байхдаа биеэрээ мэдэрсэн Бурханы гайхалтай үйл хэрэг болон Бурхан хүн хоёрын зэрэгцэн оршиж, танилцаж, харилцан ойлголцсон тухай халуун дулаан, мартагдашгүй туршлага, дурсамжийн улмаас тэр жаргалтай байсан юм. Бүтээгчийн хүслийг мэдсэний улмаас төрсөн тав тух, баяр хөөр, Түүнийг агуу, гайхалтай, хайр татам, итгэмжит гэдгийг нь харсны дараа төрсөн хүндлэл бишрэлийн улмаас Иов аз жаргалтай байсан. Үхэхээрээ Бүтээгчийн дэргэд буцаж очно гэдгээ мэдэж байсан учраас Иов ямар ч зовлон зүдүүргүйгээр үхэлтэй нүүр тулах чадвартай байсан. Мөн түүний амьдралдаа хийсэн эрэл хайгуул, олж авсан зүйл нь үхэлтэй тайвнаар нүүр тулж, Бүтээгч түүний амийг буцаан авах явдалтай сэтгэл тайван нүүр тулж, цаашлаад Бүтээгчийн өмнө ямар ч хир толбогүй, санаа зовох зүйлгүйгээр зогсох боломж олгосон. Өнөөгийн хүмүүс Иовд байсан шиг тийм аз жаргалд хүрч чадах уу? Та нарт тэгэхэд шаардлагатай нөхцөл байна уу? Өнөөгийн хүмүүст ийм нөхцөл байгаа хэр нь яагаад Иов шиг аз жаргалтай амьдарч чадахгүй байна вэ? Яагаад тэд үхлээс айх айдсын зовлонгоос зугтаж чадахгүй байна вэ? Үхэлтэй нүүр тулах үедээ зарим хүн өөрийн эрхгүй өмдөндөө шээдэг; зарим нь дагжин чичирч, ухаан алдаж, Тэнгэр болон хүнийг аль алиныг нь хараан загнадаг; зарим нь бүр орь дуу тавин цурхиран уйлдаг. Эдгээр нь үхэх дөхөхөд гэнэтхэн гарч ирдэг ердийн хариу үйлдлүүд огтхон ч биш юм. Гол нь хүмүүс зүрх сэтгэлийнхээ гүнд үхлээс айдаг учраас, Бурханы дээд эрх, Түүний зохицуулалтын талаар тодорхой мэдлэг, ойлголт байдаггүй, тэр ч бүү хэл тэдгээрт үнэхээр захирагддаггүй учраас ийм ичмээр авирладаг. Хүмүүс бүх зүйлийг өөрсдөө зохицуулж, захирч, хувь заяагаа, амьдралаа, үхлийг хянахаас өөрийг хүсдэггүй учраас ингэж авирладаг. Тиймээс хүмүүс үхлийн айдсаас хэзээ ч зугтаж чаддаггүйг гайхах хэрэггүй юм.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 133

Бүтээгчийн дээд эрхийг хүлээн зөвшөөрснөөр л хүн Түүний хажууд эргэн очиж чадна

Хүн Бурханы дээд эрх, Түүний зохицуулалтын талаар тодорхой мэдлэг, туршлагагүй байх үед хувь заяа болон үхлийн талаарх хүний мэдлэг мунгинуу байх нь лавтай. Бүх зүйл Бурханы гарт байдаг гэдгийг хүмүүс тодорхой ойлгож чаддаггүй, бүх зүйлийг Бурханы хяналт, дээд эрхийн дор байдаг гэдгийг ухаарч, хүн тийм дээд эрхийг хаяж, үүнээс ангижирч чадахгүй гэдгийг мэддэггүй. Ийм шалтгааны улмаас үхэлтэй нүүр тулах цаг ирэхэд тэдэнд эцэс төгсгөлгүй сүүлчийн үг, үргэлжийн санаа зовнил байдаг бөгөөд тэд үргэлж харамсдаг. Тэд маш их дарамт, дурамжхан байдал, төөрөгдлийн дарамтад байдаг. Энэ нь тэднийг үхлээс айхад хүргэдэг. Энэ хорвоод мэндэлсэн ямар ч хүний хувьд төрөх шаардлагатай, үхэх нь зайлшгүй; хэн ч юмсын энэхүү замналыг даван гарч чадахгүй. Хэрвээ хүн энэ хорвоогоос зовлонгүйгээр явахыг хүсэж байвал, хэрвээ хүн дургүйлхэлгүй, сэтгэл зоволгүйгээр амьдралынхаа эцсийн онцгой үетэй нүүр тулах чадвартай байхыг хүсэж байвал, цорын ганц арга зам нь ямар ч харамсах зүйл үлдээхгүй байх юм. Ямар ч харамсах зүйлгүйгээр явах цорын ганц зам бол Бүтээгчийн дээд эрх, Түүний эрх мэдлийг мэдэж, тэдгээрт захирагдах явдал билээ. Хүн ийм маягаар л хүмүүний тэмцэлдээнээс, ёрын муу, Сатаны боолчлолоос хол байж, ингэж байж л хүн Иовынх шиг Бүтээгчээр удирдуулж, ерөөлгөсөн амьдралаар, эрх дураараа, чөлөөлөгдсөн, үнэ цэн, утга учиртай, шулуун шударга, илэн далангүй амьдралаар амьдарч чадна. Ийм маягаар л хүн Иов шиг Бүтээгчийн шалгалтад орж, хоосорч, Бүтээгчийн зохион байгуулалт, зохицуулалтад захирагдаж чадна. Ийм маягаар л хүн Иовын адилаар Бүтээгчийг бүх амьдралаараа шүтэн мөргөж, Түүний сайшаалыг хүртэж, Түүний жинхэнэ дуу хоолойг сонсож, Түүний гарч ирэхийг харж чадна. Ийм маягаар л хүн Иов шиг ямар ч шаналал, сэтгэлийн зовнил, харамсалгүйгээр жаргалтай амьдарч, үхэж чадна. Ийм маягаар л хүн Иовын адил гэрэлд амьдарч, амьдралынхаа онцгой үе бүрийг гэрэлд өнгөрүүлж, өөрийн замналыг гэрэлд төвөггүй төгсгөж, бүтээгдсэн зүйл болохын хувьд Бүтээгчийн дээд эрхийг мэдэрч, мэдэж авах даалгавраа амжилттайгаар биелүүлж, гэрэлд нас барж чаддаг бөгөөд дараа нь Бүтээгчид сайшаагдсан, бүтээгдсэн хүний хувиар Бүтээгчийн хажууд үүрд зогсох болно.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 134

Бүтээгчийн дээд эрхийг мэдэх боломжийг бүү алд

Хүний амьдралыг бүрдүүлдэг хэдэн арван жил нь урт ч биш, богино ч биш. Төрснөөс насанд хүрэхийн хоорондох хорин хэдэн жил нь нүд ирмэхийн төдийд өнгөрдөг бөгөөд хэдийгээр, амьдралын энэ үед, хүнийг насанд хүрсэнд тооцдог боловч энэ насны хүмүүс хүний амьдрал, хүний хувь заяаны талаар бараг юу ч мэддэггүй. Тэд илүү их туршлага хуримтлуулахын хэрээр дунд эргэм нас руу аажмаар ордог. Гуч, дөч орчим насандаа хүмүүс амьдрал болон хувь заяаны талаар шинэхэн туршлага олж авдаг боловч эдгээрийн талаарх санаа бодол нь тун бүрхэг хэвээр байдаг. Дөчин нас хүрээд л зарим хүн Бурханы бүтээсэн хүн төрөлхтөн, орчлон ертөнцийг ойлгож, хүмүүний амьдрал, хүмүүний хувь заяа ямар учиртай болохыг ухаарч ойлгож эхэлдэг. Зарим хүн хэдийгээр удаан хугацаанд Бурханы дагагч байж, одоо дунд эргэм настай болсон атлаа Бурханы дээд эрх, тэр ч бүү хэл жинхэнэ дуулгавартай байдлын талаар үнэн зөв мэдлэг, тодорхойлолттой болоогүй л байдаг. Зарим хүн ерөөл хүлээн авахыг хичээхээс өөр юу ч тоодоггүй, тэд олон жил амьдарсан хэдий ч хүний хувь заяаг захирдаг Бүтээгчийн дээд эрхийн бодит үнэнийг өчүүхэн ч мэдэж, ойлгодоггүй, Бурханы зохион байгуулалт болон зохицуулалтад захирагдах тухай бодит сургамж авах гэж бага ч гэсэн алхам хийгээгүй. Тийм хүмүүс тэр чигээрээ мунхаг, тэд хоосон амьдралаар амьдардаг.

Хэрвээ хүний амьдралын хугацааг амьдралын туршлага болон хувь заяаны талаарх мэдлэгийн түвшнээр нь хуваавал, ойролцоогоор гурван үе шатанд хувааж болно. Эхний үе шат нь төрөхөөс дунд эргэм насны хоорондох он жилүүд буюу төрснөөс гучин нас хүртэлх залуу нас юм. Хоёр дахь үе шат нь дунд наснаас өтөл нас хүртэлх буюу гучаас жаран нас хүртэлх боловсрох явцын үе юм. Гурав дахь үе шат нь жаран наснаас эхлээд хорвоогоос халих хүртэлх, өтөл наснаас эхэлдэг хүний боловсорч гүйцэх үе юм. Өөрөөр хэлбэл, төрснөөсөө эхлээд дунд эргэм нас хүртэл ихэнх хүний, хувь заяа, амьдралын талаарх мэдлэг нь бусдын үзэл санааг дуурайхаар хязгаарлагддаг, бараг ямар ч үнэн, бодитой мөн чанар байдаггүй. Энэ хугацаанд хүний амьдралыг үзэх үзэл, бусад хүмүүстэй харилцах арга зам нь нэлээд өнгөц, гэнэн байдаг. Энэ бол хүний өсвөр насны үе юм. Хүн амьдралын бүх баяр хөөр, уйтгар гунигийг амссаныхаа дараа л хувь заяаны талаар жинхэнэ ойлголт олж авч, дотоод ухамсартаа, зүрх сэтгэлийнхээ гүнд хувь заяаны эргэлт буцалтгүй байдлыг аажмаар ойлгож, хүний хувь заяаг захирдаг Бүтээгчийн дээд эрх үнэхээр оршдогийг аажуухнаар ухаарч эхэлдэг. Энэ бол хүний боловсрох үе юм. Хүн хувь заяаны эсрэг тэмцэхээ больж, цаашид сөргөлдөөнд орох хүсэлгүй болж, харин хувь тавилангаа мэдэж, Тэнгэрийн хүсэлд захирагдаж, амьдралын амжилт, алдааг нэгтгэн дүгнэж, амьдралыг нь шүүх Бүтээгчийн шүүлтийг хүлээдэг болох үед хүн боловсорч гүйцэх үедээ ордог. Энэ гурван үе шатны туршид хүмүүсийн олж авдаг өөр өөр туршлага, олж авдаг зүйлийг авч үзвэл, хэвийн нөхцөлд Бүтээгчийн дээд эрхийг мэдэх завшаан олдох боломж хүнд тийм ч их байдаггүй. Хэрвээ хүн жар насалбал, түүнд Бурханы дээд эрхийг мэдэх гуч орчим жил л байна; хэрвээ хүн илүү урт хугацаа хүсэх юм бол, түүний амьдрал хангалттай урт байвал, хүн зуун жил амьдарч чадвал л энэ нь боломжтой. Иймээс хүний оршин тогтнолын энгийн хуулиар бол хүн Бүтээгчийн дээд эрхийг мэдэх тухай сэдэвтэй анх тулгарсан цагаас эхлээд Бүтээгчийн дээд эрхийн бодит үнэнийг танин мэдэж чадах хүртэл, тэгээд тэндээсээ түүнд захирагдаж чадах үе хүртэл маш урт хугацааны үйл явц байдаг боловч хэрвээ он жилүүдээ үнэхээр тоолоод үзвэл эдгээр шагналыг олж авах боломжтой гуч юм уу дөчөөс ихгүй жил байдаг гэж Би хэлнэ. Хүмүүс ихэвчлэн ерөөл хүлээн авах хүсэл, эрмэлзэлдээ автдаг учраас хүний амьдралын мөн чанар хаана оршдогийг ялган салгаж чаддаггүй, Бүтээгчийн дээд эрхийг мэдэхийн ач холбогдлыг ухаардаггүй. Ийм хүмүүс хүмүүний амьдралыг туулж, Бүтээгчийн дээд эрхийг туулахаар хүний хорвоод ирэх энэхүү үнэт боломжийг нандигнадаггүй бөгөөд бүтээгдсэн зүйлийн хувьд Бүтээгчийн биеэрээ залж чиглүүлэхийг хүлээн авах нь хэчнээн эрхэм нандин болохыг ухаардаггүй. Иймээс Бурханы үнэн биеийг даруйхан харж, аль болох хурдан ерөөгдөхийн тулд, Бурханы ажил хурдан дуусахыг хүсдэг, Бурхан хүний төгсгөлийг аль болох хурдан зохицуулаасай гэж хүсэмжилдэг хүмүүс бол хамгийн дуулгаваргүй байдгаараа гэмтэй, туйлын мунхаг гэж Би хэлнэ. Харин хүмүүсийн дундаас ухаалаг нь, хамгийн хурц ухаантай нь хязгаарлагдмал хугацаандаа Бүтээгчийн дээд эрхийг мэдэх энэхүү цорын ганц боломжийг шүүрэн авахыг хүсдэг хүмүүс юм. Энэхүү хоёр өөр хүсэл нь асар их ялгаатай хоёр өөр үзэл бодол, эрэл хайгуулыг ил болгодог: Ерөөл эрж хайдаг хүмүүс бол хувиа хичээсэн агаад хүний үнэргүй, Бурханы хүслийг хайхардаггүй, Бурханы дээд эрхийг мэдэх гэж хэзээ ч эрж хайдаггүй, захирагдахыг хэзээ ч хүсдэггүй, харин зүгээр л хүссэнээрээ амьдрахыг хүсдэг. Тэд бол хэнэггүй адгийн шаарнууд бөгөөд энэ ангиллын хүмүүсийг устгах болно. Бурханыг мэдэх гэж эрж хайдаг хүмүүс нь өөрсдийн хүслийг хойш тавьж чаддаг, Бурханы дээд эрх болон Бурханы зохицуулалтад захирагдахад бэлэн байдаг, Бурханы эрх мэдэлд захирагдаж, Бурханы хүслийг хангадаг хүмүүс байхыг чармайдаг. Тийм хүмүүс гэрэлд, Бурханы ерөөлийн дунд амьдардаг, Бурхан тэднийг гарцаагүй сайшаах болно. Юу ч болсон гэсэн, хүний сонголт ямар ч нэмэргүй, Бурханы ажил хэр удахыг хүн шийдэхгүй. Хүмүүс Бурханы эрхшээлд орж, Түүний дээд эрхэд захирагдсан нь дээр. Хэрвээ чи Түүний эрхшээлд орохгүй бол юу хийж чадах вэ? Үр дүнд нь Бурхан хохирох уу? Хэрвээ чи Түүний эрхшээлд орохгүй, харин өөрөө өөртөө эзэн байх гэж хичээвэл чи тэнэг сонголт хийж байгаа хэрэг бөгөөд эцэст нь хохирох хүн ганцхан чи л байх болно. Хүмүүс Бурхантай аль болох хурдан хамтран ажилласан цагт, Түүний зохион байгуулалтыг хүлээн авч, Түүний эрх мэдлийг мэдэж, тэдний төлөө Түүний хийсэн бүхнийг нь ойлгохоор яаравчилсан цагт л тэдэнд итгэл найдвар бий болно. Ингэж байж л тэд амьдралаа хий дэмий өнгөрөөхгүй, авралд хүрэх болно.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 135

Бурханд хүний хувь заяаг захирах дээд эрх байдаг гэсэн бодит үнэнийг хэн ч өөрчилж чадахгүй

Бурханы эрх мэдэл дор бүх хүн Түүний дээд эрх, зохицуулалтыг идэвхтэйгээр, эсвэл идэвхгүйгээр хүлээн авдаг бөгөөд амьдралынхаа явцад хүн хэрхэн тэмцэж, хэчнээн олон тахир муруй замаар явах нь хамаагүй, эцэстээ Бүтээгчийн өөрт нь зориулан тодорхойлсон хувь заяаны тойрог зам руу буцах болно. Энэ бол Бүтээгчийн эрх мэдлийн даван туулшгүй байдал, Түүний эрх мэдлийн орчлон ертөнцийг хянаж, захирдаг арга барил юм. Энэхүү даван туулшгүй байдал, энэхүү хянан захирах хэлбэр нь бүх зүйлийн амьдралыг захирч, дахин төрлийг саадгүйгээр ахин дахин олох боломжийг хүмүүст олгож, дэлхийг өдрөөс өдөрт, жилээс жилд тогтмол эргүүлж, урагшлуулдаг хуулиудыг хариуцдаг. Та нар энэ бүх бодит үнэнийг нүдээр харсан бөгөөд тэдгээрийг өнгөцхөн ч бай, гүн гүнзгий ч бай ойлгодог, хэр гүнзгий ойлгосон чинь үнэний талаарх мэдлэг, туршлага, Бурханы талаарх мэдлэгээс чинь хамаарна. Үнэн-бодит байдлыг хэр сайн мэддэг, Бурханы үгийг хэр их туулсан, Бурханы мөн чанар, зан чанарыг хэр сайн мэддэг гээд энэ бүгд Бурханы дээд эрх, зохицуулалтын талаарх чиний ойлголт хэр гүнийг илэрхийлдэг. Бурханы дээд эрх болон зохицуулалтын оршин тогтнол нь хүн тэдгээрт захирагдах эсэхээс хамаардаг уу? Бурханд энэхүү эрх мэдэл байдаг гэсэн бодит үнэн нь хүн төрөлхтөн үүнд захирагдах эсэхээр тодорхойлогддог уу? Бурханы эрх мэдэл нь нөхцөл байдлыг үл харгалзан оршдог. Бүх нөхцөл байдалд Бурхан хүн бүрийн хувь заяа болон бүх зүйлийг Өөрийн бодол, Өөрийн хүслийн дагуу захиран, зохицуулдаг. Хүмүүс өөрчлөгдсөнөөс болж энэ нь өөрчлөгдөхгүй; энэ нь хүний хүслээс хамаарахгүй, цаг хугацаа, орон зай, газар зүйн ямар ч өөрчлөлтөөс болж хувирах боломжгүй, учир нь Бурханы эрх мэдэл бол Түүний үнэн мөн чанар билээ. Хүн Бурханы дээд эрхийг мэдэж, хүлээн авч чадах эсэх, мөн үүнд захирагдаж чадах эсэх нь гээд эдгээр нөхцөлийн аль нь ч хүний хувь заяаг захирах Бурханы дээд эрхийн бодит үнэнийг өчүүхэн төдий ч өөрчилдөггүй. Өөрөөр хэлбэл, хүн Бурханы дээд эрхийн талаар ямар хандлагатай байх нь хамаагүй, хүний хувь заяа болон бүх зүйлийг захирах дээд эрх Бурханд байдаг гэсэн бодит үнэнийг өөрчилж ердөө чадахгүй. Чи Бурханы дээд эрхэд захирагддаггүй байсан ч гэсэн Тэр чиний хувь заяаг захирч л байдаг; чи Түүний дээд эрхийг мэдэж чадахгүй байсан ч гэсэн Түүний эрх мэдэл оршсоор л байдаг. Бурханы эрх мэдэл болон хүний хувь заяаг захирдаг Бурханы дээд эрхийн бодит үнэн нь хүний хүслээс хамааралгүй бөгөөд хүний эрхэмлэдэг зүйл, сонголтын дагуу өөрчлөгддөггүй. Бурханы эрх мэдэл хаа сайгүй, цаг тутам, агшин бүрд байдаг. Тэнгэр, газар үгүй болно, харин Түүний эрх мэдэл хэзээ ч үгүй болохгүй, учир нь Тэр бол Бурхан Өөрөө, Түүнд цор ганц эрх мэдэл байдаг, мөн Түүний эрх мэдэл хүмүүс, үйл явдал, юмс, орон зай, газар зүйн байршлаар хязгаарлагддаггүй билээ. Бурхан цаг ямагт Өөрийн эрх мэдлийг ашиглаж, Өөрийн сүр хүчийг харуулж, Өөрийн удирдлагын ажлыг үргэлж хийдэг шигээ үргэлжлүүлдэг; үргэлж хийдэг шигээ л Тэр цаг ямагт бүх зүйлийг захирч, хангаж, зохион байгуулдаг. Хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Энэ бол бодит үнэн; балар эртний үеэс хойш энэ нь өөрчлөгдөшгүй үнэн байсаар ирсэн!

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 136

Бурханы эрх мэдэлд захирагдахыг хүсдэг хүний зөв хандлага ба хэрэгжүүлэлт

Одоо хүн, Бурханы эрх мэдэл болон хүний хувь заяаг захирах Бурханы дээд эрхийн бодит үнэнийг ямар хандлагатайгаар мэдэж, авч үзвэл зохих вэ? Энэ бол хүн бүрийн өмнө тулгардаг бодит асуудал юм. Бодит амьдралын асуудлуудтай тулгарах үедээ чи Бурханы эрх мэдэл болон дээд эрхийг хэрхэн мэдэж, ойлговол зохилтой вэ? Чи эдгээр асуудалтай тулгараад, хэрхэн ойлгож, шийдвэрлэж, туулахыг мэдэхгүй байх үедээ Бурханы дээд эрх болон зохицуулалтад захирагдах санаа зорилго, хүсэл, бодит байдлаа харуулахын тулд ямар хандлага баримталбал зохих вэ? Эхлээд чи хүлээж сурах ёстой; дараа нь чи эрж хайж сурах ёстой; тэгээд чи захирагдаж сурах ёстой. “Хүлээх” гэдэг нь Бурханы цагийг хүлээж, чамд зориулан Түүний зохицуулсан хүмүүс, үйл явдал, юмсыг хүлээж, Түүний хүсэл аажмаар чамд илчлэгдэхийг хүлээнэ гэсэн үг юм. “Эрж хайх” гэдэг нь чиний төлөө гэсэн Бурханы сайн санааг Түүний бэлдэж тавьсан хүмүүс, үйл явдал, юмсаар дамжуулан ажиглаж ойлгох, тэдгээрээр дамжуулан үнэнийг ойлгох, хүн юу биелүүлэх ёстойг болон түүний дагаж мөрдөх ёстой арга замыг ойлгох, Бурхан хүмүүс дээр ямар үр дүнд хүрэхийг хүсэж, тэднээс Тэр ямар ололт амжилт олж авах санаатай байгааг ойлгох гэсэн үг юм. “Захирагдах” гэдэг нь мэдээж, Бурханы зохион байгуулсан хүмүүс, үйл явдал, юмсыг, Түүний дээд эрхийг хүлээн авч, түүгээр дамжуулан Бүтээгч хүний хувь заяаг хэрхэн захирдаг, Тэр Өөрийн амиар хүнийг хэрхэн хангадаг, хүний дотор үнэнийг хэрхэн оруулдгийг мэдэж авахыг хэлнэ. Бурханы зохицуулалт болон дээд эрхийн доорх бүх зүйл байгалийн хуулийг дуулгавартай дагадаг бөгөөд хэрвээ чи өөрийнхөө бүх зүйлийг зохицуулж, захирахыг Бурханд зөвшөөрөхөөр шийдвэл чи хүлээж, эрж хайж, захирагдаж сурах хэрэгтэй. Энэ бол Бурханы эрх мэдэлд захирагдахыг хүсдэг хүн бүхний баримтлах ёстой хандлага, Бурханы дээд эрх, зохицуулалтыг хүлээн авахыг хүсдэг хүн бүхэнд байх ёстой үндсэн чанар юм. Ийм хандлагатай болж, ийм чанарыг эзэмшихийн тулд чи илүү шаргуу ажиллах ёстой. Жинхэнэ бодит байдалд орж болох цорын ганц арга зам энэ юм.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 137

Бурханыг цор ганц Эзэнээ гэдгийг хүлээн зөвшөөрөх нь авралд хүрэх эхний алхам юм

Бурханы эрх мэдлийн талаарх үнэн нь хүн бүрийн нухацтай авч үзэх ёстой, зүрх сэтгэлээрээ туулж, ойлгох ёстой үнэн юм; учир нь эдгээр үнэн хүн бүрийн амьдралд; хүн бүрийн өнгөрсөн, одоо, ирээдүйд; хүн бүрийн амьдралдаа туулан өнгөрөх ёстой шийдвэрлэх онцгой үеүдэд; Бурханы дээд эрхийн тухай хүний мэдлэг болон Бурханы эрх мэдэлтэй тулгарахдаа баримтлах хандлагад нь; тэгээд мэдээжээр, хүн бүрийн эцсийн хүрэх газарт нөлөөлдөг билээ. Иймээс тэдгээрийг ойлгож, мэдэхэд насан туршийн эрч хүч шаардагддаг. Бурханы эрх мэдлийг нухацтайгаар авч үзэхдээ, Бурханы дээд эрхийг хүлээн авах үедээ чи Бурханы эрх мэдэл оршин байдаг үнэнийг аажмаар ухаарч, ойлгох болно. Гэвч хэрвээ чи Бурханы эрх мэдлийг хэзээ ч танин мэдэж, Түүний дээд эрхийг хэзээ ч хүлээн авахгүй бол хэчнээн олон жил амьдрах чинь хамаагүй, Бурханы дээд эрхийн талаар өчүүхэн төдий ч мэдлэг олж авч чадахгүй. Хэрвээ чи Бурханы эрх мэдлийг үнэхээр мэдэж, ойлгож чадахгүй бол замын төгсгөлд хүрэх үедээ хэдий Бурханд олон арван жил итгэж байсан ч гэсэн, чамд амьдралаараа харуулах зүйл юу ч байхгүй, хүний хувь заяаг захирах Бурханы дээд эрхийн талаар өчүүхэн ч мэдлэг чамд байхгүй байна. Энэ нь тун гунигтай зүйл бус уу? Иймээс амьдралдаа хэр хол явсан, одоо хэдэн настай, замналын чинь үлдсэн хэсэг хэр урт байх нь хамаагүй, чи эхлээд Бурханы эрх мэдлийг хүлээн зөвшөөрч, нухацтайгаар авч үзэж, Бурхан бол чиний цор ганц Захирагч гэдэг баримтыг хүлээн авах ёстой. Бурхан хүний хувь заяаг захирдагтай холбоотой эдгээр үнэний талаар тодорхой, үнэн зөв мэдлэг, ойлголтыг олж авах нь хүн бүрийн заавал авах сургамж; хүний амьдралыг мэдэж, үнэнийг олж авах түлхүүр юм. Энэ нь бас Бурханыг мэдэх амьдрал, үндсэн сургамж, өдөр бүр хүн болгон үүнтэй нүүр тулах ёстой, хэн ч үүнээс зайлсхийж чадахгүй. Хэрвээ хэн нэгэн энэ зорилгод хүрэхийн тулд дөт замаар явахыг хүсэж байгаа бол тэр чинь боломжгүй гэдгийг одоо Би чамд хэлчихье! Хэрвээ та нар Бурханы дээд эрхээс зугтахыг хүсэж байгаа бол тэр чинь бүр ч боломжгүй! Бурхан бол хүний цор ганц Эзэн, Бурхан бол хүний хувь заяаны цор ганц Захирагч тул хүн өөрийн хувь заяаг захирах боломжгүй, үүнийг даван гарах боломжгүй. Хүний чадвар хэчнээн их байх нь хамаагүй, хүн бусдын хувь заяанд нөлөөлж чадахгүй, зохион байгуулж, зохицуулж, хянаж, өөрчилж бүр ч чадахгүй. Цор ганц Бурхан Өөрөө л хүний бүх зүйлийг захирдаг. Учир нь цор ганц Бурхан Өөрөө л хүний хувь заяаг захирах цорын ганц эрх мэдэлтэй тул зөвхөн Бүтээгч л хүний цор ганц Захирагч билээ. Бурханы эрх мэдэл нь зөвхөн бүтээгдсэн хүн төрөлхтнөөр зогсохгүй, ямар ч хүний харж чадахгүй бүтээгдээгүй зүйлс, одод, сансар огторгуйг захирах дээд эрхийг атгадаг. Энэ бол маргашгүй бодит үнэн, үнэхээр оршин байдаг бодит үнэн бөгөөд ямар ч хүн, зүйл үүнийг өөрчилж чадахгүй. Хэрвээ та нарын нэг нь юмсын байгаа байдалд сэтгэл ханамжгүй хэвээр байж, өөрийгөө зарим нэг онцгой ур чадвар, авьяастай гэж итгэн, аз дайрч, өнөөгийн нөхцөл байдлаа өөрчилж, эсвэл тэдгээрээс зугтаж чадна гэж бодсоор байгаа бол; хэрвээ чи хүний хичээл чармайлтаар хувь заяагаа өөрчлөх гэж оролдон, тэгснээрээ бусдаас ялгаран гарч, алдар нэр, эд баялаг олдог бол; чи юмыг өөртөө л хэцүү болгож байна, чи өөртөө гай л дуудаж, булшныхаа нүхийг ухаж байна гэдгийг Би чамд хэлье! Эрт, орой хэзээ нэгэн өдөр чи буруу сонголт хийж, хичээл зүтгэл чинь талаар өнгөрснийг олж мэдэх болно. Хувь заяаны эсрэг тэмцэх хүсэл, эрмэлзэл болон цадигаа алдсан авир чинь чамайг буцах замгүй болгож, үүнийхээ төлөө чи гашуун төлөөс төлөх болно. Хэдий одоогоор чи үр дагаврын айхтар ноцтой байдлыг ойлгохгүй байгаа ч гэсэн, Бурхан бол хүний хувь заяаны Захирагч хэмээх үнэнийг улам илүү гүнзгий мэдэрч, ойлгохын хэрээр Миний өнөөдрийн ярьж байгаа зүйл болон үүний жинхэнэ утга санааг аажмаар ухаарч эхэлнэ. Чамд зүрх сэтгэл, сүнс үнэхээр бий эсэх, чи үнэнийг хайрладаг хүн мөн эсэх нь, Бурханы дээд эрх болон үнэний талаар ямар хандлагатай вэ гэдгээс чинь хамаардаг. Мэдээжийн хэрэг энэ нь Бурханы эрх мэдлийг үнэхээр мэдэж, ойлгож чадаж байгаа эсэхийг чинь тодорхойлдог. Хэрвээ чи амьдралдаа Бурханы эрх мэдлийг танин мэдэж, хүлээн зөвшөөрөх нь байтугай Бурханы дээд эрх болон Түүний зохицуулалтыг хэзээ ч мэдэрч байгаагүй бол явсан зам, хийсэн сонголтынхоо үрээр чи ямар ч хэрэггүй болж, эргэлзээгүй Бурханд жигшигдэн гологдоно. Гэхдээ Бурханы ажилд Түүний шалгалт, дээд эрхийг хүлээн зөвшөөрч, Түүний эрх мэдэлд захирагдаж, Түүний үгийг аажмаар жинхэнээсээ туулдаг хүмүүс нь Бурханы эрх мэдлийн талаар жинхэнэ мэдлэгтэй болж, Түүний дээд эрхийн талаарх жинхэнэ ойлголтыг олж авсан байх болно; тэд Бүтээгчид үнэхээр бууж өгсөн байх болно. Ийм хүмүүс л үнэхээр аврагдсан байх болно. Тэд Бурханы дээд эрхийг мэдсэн, хүлээн авсан учраас хүний хувь заяаг Бурхан захирдаг гэх бодит баримтыг үнэн зөв, бодитоор ойлгож, үүнд захирагддаг. Үхэлтэй нүүр тулах үедээ тэд Иовын адилаар ямар ч хувийн сонголт, хүсэлгүйгээр бүх зүйл дээр Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад захирагдаж, үхлээс айдаггүй сэтгэлтэй байж чадна. Ийм хүмүүс л жинхэнэ бүтээгдсэн хүний хувиар Бүтээгчийн дэргэд эргэн очиж чадна.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 138

Хүнд өгсөн Ехова Бурханы тушаал

Эхлэл 2:15–17  Ехова Бурхан хүнийг авч, Еден цэцэрлэгийг арчлуулан мануулахын тулд тэнд суулгажээ. Ехова Бурхан хүнд тушааж, “Цэцэрлэгийн бүх модны жимснээс чөлөөтэй идэж болно. Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс л идэж болохгүй, учир нь идсэн тэр өдөртөө л чи гарцаагүй үхнэ” хэмээв.

Могой, эмэгтэйг уруу татсан нь

Эхлэл 3:1–5  Ехова Бурханы бүтээсэн ямар ч хээрийн араатан амьтдаас могой хамгийн зальтай нь байлаа. Тэр могой эмэгтэйгээс, “Та нарт энэ цэцэрлэг дэх бүх модны жимснээс идэж болохгүй гэж Бурхан үнэхээр хэлсэн үү?” гэжээ. Тэр эмэгтэй могойд, “Бид энэ цэцэрлэгийн модны жимсийг идэж болно, харин энэ цэцэрлэгийн голд байгаа модны жимсний тухайд Бурхан, ‘Та нар үүнээс идэж болохгүй, мөн хүрч ч болохгүй, эс бөгөөс та нар үхнэ’ гэж айлдсан” хэмээжээ. Тэгэхэд могой эмэгтэйд хандан, “Та нар үхэхгүй байж магадгүй, учир нь та нар үүнийг идсэн өдөртөө л нүд чинь нээгдэж, Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно гэдгийг Бурхан мэддэг билээ” гэжээ.

Энэ хоёр хэсэг нь Библийн Эхлэл номын эшлэл юм. Та нар бүгдээрээ энэ хоёр хэсгийг мэдэх үү? Энэ нь хүн төрөлхтөн анх бүтээгдэх үеийн эхэнд тохиолдсон үйл явдлуудад холбоотой юм; эдгээр үйл явдал нь бодитой байсан. Адам, Ева хоёрт Ехова Бурхан ямар тушаал өгснийг эхлээд харцгаая; энэхүү тушаалын агуулга манай өнөөдрийн сэдэвт маш чухал юм. “Ехова Бурхан хүнд тушааж, ‘Цэцэрлэгийн бүх модны жимсээс чөлөөтэй идэж болно. Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс л идэж болохгүй, учир нь идсэн тэр өдөртөө л чи гарцаагүй үхнэ’ хэмээв.” Энэ хэсэг дэх хүнд өгсөн Бурханы тушаалын гол санаа юу байна вэ? Нэгдүгээрт, юу идэж болохыг, тухайлбал, олон янзын модны жимсийг идэж болно гэдгийг Бурхан хүнд хэлдэг. Ямар ч аюул, ямар ч хор байхгүй; бүгдийг нь хүн хүссэнээрээ санаа зовж, эргэлзэх юмгүй идэж болно. Энэ бол Бурханы тушаалын нэг хэсэг нь. Нөгөө хэсэг нь анхааруулга. Энэхүү анхааруулгаар Бурхан сайн мууг мэдүүлэгч модноос жимс идэх ёсгүй гэж хүнд хэлдэг. Энэ модноос идвэл юу тохиолдох вэ? Бурхан хүнд: “Хэрвээ үүнийг идвэл чи гарцаагүй үхнэ” гэж хэлсэн. Эдгээр үг ойлгоход хялбар байна уу? Хэрвээ Бурхан чамд энийг хэлсэн боловч чи яагаад гэдгийг нь ойлгоогүй бол Түүний үгийг дагах дүрэм, эсвэл тушаал гэж чи үзэх байсан уу? Ийм үгийг дагах ёстой. Гэхдээ хүн дагаж чадах ч бай, үгүй ч бай, Бурханы үг хоёрдмол санаагүй. Бурхан хүнд юу идэж болох, юу идэж болохгүйг нь болон идэж болохгүйг идвэл юу тохиолдохыг маш тодорхой хэлсэн. Бурханы хэлсэн эдгээр товчхон үгээс чи Бурханы ямар нэг зан чанарыг харж байна уу? Бурханы эдгээр үг үнэн үү? Ямар нэгэн хууран мэхлэлт байна уу? Ямар нэгэн худал хуурмаг байна уу? Ямар нэг сүрдүүлэг байна уу? (Үгүй.) Бурхан хүнд юу идэж болох, юу идэж болохгүйг ний нуугүй, үнэн сэтгэлээсээ, чин санаанаасаа хэлсэн. Бурхан тодорхой, түс тас хэлсэн. Эдгээр үгэнд ямар нэгэн далд утга байна уу? Эдгээр үг шулуухан бус уу? Таамаглах хэрэг байна уу? Таавар хэрэггүй. Тэдгээрийн утга нь хармагц илт. Үүнийг уншаадхүн утгыг нь бүрэн ойлгох шиг болдог. Өөрөөр хэлбэл, Бурхан юу хэлэхийг хүсдэг, юу илэрхийлэхийг хүсдэг нь Түүний зүрх сэтгэлээс гардаг. Бурханы илэрхийлдэг зүйлс цэвэр, ойлгоход хялбар бөгөөд тодорхой байдаг. Ямар ч нууц сэдэл, эсвэл ямар ч далд утга байдаггүй. Тэр хүнд юу идэж болохыг, юу идэж болохгүйг нь хэлж, шууд ярьдаг. Өөрөөр хэлбэл, Бурханы эдгээр үгээр дамжуулан Бурханы зүрх сэтгэл илэрхий бөгөөд үнэн юм гэдгийг хүн харж болно. Энд худал хуурмагийн мөр ч байдаггүй; идэж болох зүйлийг идэж болохгүй гэж хэлэх юм уу, идэж болохгүй зүйлийг “Идээд үз, тэгээд юу болохыг хар” гэж хэлдэг юм биш. Бурхан тэгэх гэдэггүй. Бурхан зүрх сэтгэлдээ юу бодож байна, түүнийгээ л хэлдэг. Тэр ийм байдлаар эдгээр үгэн дотор Өөрийгөө харуулж, илчилдэг учраас Бурхан бол ариун гэж Би хэлэх юм бол туулайн чинээ юмыг уулын чинээ болгож, эсвэл арай л хэтрүүлсэн мэт чамд санагдаж магад. Хэрвээ тийм бол бүү санаа зов; бид хараахан дуусаагүй байна.

“Могой эмэгтэйг уруу татсан” талаар ярилцъя. Могой хэн бэ? Сатан. Сатан Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөнд товойлгогчийн үүрэг гүйцэтгэсэн ба энэ бол Бурханы ариун байдлын талаар нөхөрлөхдөө дурдах ёстой үүрэг роль юм. Би яагаад ингэж хэлж байна вэ? Хэрвээ чи Сатаны хорон муу байдал, ялзралыг мэдэхгүй бол, эсвэл Сатаны уг чанарыг мэдэхгүй бол ариун байдлыг ухаарах аргагүй, мөн үнэндээ ариун байдал гэж юу болохыг мэдэж ч чадахгүй. Төөрөлдөж будилсандаа хүмүүс Сатаны хийдэг зүйл бол зөв гэж итгэдэг, учир нь тэд ийм ялзармал зан чанарын дотор амьдардаг. Товойлгогчгүй, харьцуулах юмгүй бол чи ариун байдал гэж юу болохыг мэдэж чадахгүй. Тийм учраас Сатаныг энд дурдах ёстой. Ингэж дурддаг нь хоосон яриа биш. Харин Сатаны үг, үйл хэргээр дамжуулан Сатан хэрхэн авирладгийг, хүн төрөлхтнийг хэрхэн ялзруулдгийг, мөн Сатаны уг чанар, нүүр царай ямар болохыг бид харна. Тэгвэл уг эмэгтэй могойд юу гэж хэлсэн бэ? Тэр эмэгтэй Ехова Бурхан өөрт нь юу хэлснийг могойд нэгд нэгэнгүй тоочсон. Эдгээр үгийг хэлэхдээ Өөрт нь Бурханы хэлсэн зүйл үнэн гэдэгт тэр итгэж байсан уу? Тэр үнэмшиж чадаагүй. Шинээр бүтээгдсэн нэгэн учир түүнд сайн, мууг ялгах чадвар байгаагүй, мөн өөрийнхөө эргэн тойрны аливаа зүйлийн талаар ямар ч ойлголт байгаагүй. Түүний могойд хэлсэн үгээс үзэхэд, Бурханы үг зөв гэдэгт зүрх сэтгэлдээ эргэлзэж байсан; түүний хандлага ийм байв. Иймээс уг эмэгтэй Бурханы үгэнд эргэлзээтэй хандлагатай байхыг могой хараад: “Та нар үхэхгүй байж магадгүй, учир нь та нар үүнийг идсэн өдөртөө л нүд чинь нээгдэж, Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно гэдгийг Бурхан мэддэг билээ” гэж хэлсэн юм. Эдгээр үгэнд будлиантай зүйл байна уу? Энэ өгүүлбэрийг уншихдаа та нар могойн цаад санаа зорилгыг мэдэрч байна уу? Тэр санаа зорилго нь юу байв? Тэр энэ эмэгтэйг уруу татаж, Бурханы үгийг тоохыг нь болиулахыг хүссэн. Гэвч эдгээр зүйлийг шулуухан хэлээгүй. Иймээс тэр бол маш зальтай гэж бид хэлж болно. Дотроо хав дарж, хүнээс нуудаг өөрийн зорьсон зорилгод хүрэхийн тулд тэр санааг зальжин, тойруу замаар илэрхийлдэг—энэ бол могойн заль мэх юм. Энэ нь үргэлж Сатаны ярьж, үйлдэж ирсэн арга зам байсан билээ. Тэрээр аль нэгийг нотлохгүйгээр “магадгүй” гэж хэлдэг. Гэхдээ үүнийг сонсоод энэ мэдлэггүй эмэгтэйн сэтгэл хөдөлсөн. Үг нь хүссэн үр нөлөөгөө үзүүлсэн учраас могой баярласан—могойн зальт санаа ийм байсан юм. Түүнээс гадна, хүмүүст хүсүүштэй санагддаг үр дүнг амлан эмэгтэйг уруу татаж, “үүнийг идсэн өдөртөө л нүд чинь нээгдэх болно” гэжээ. Иймээс эмэгтэй эргэцүүлж: “Миний нүд нээгдэнэ гэдэг бол сайн зүйл!” гэж бодно. Дараа нь могой бүр ч их үр нөлөөтэй зүйлийг, хүн урьд өмнө огт мэдэхгүй байсан үгийг, сонссон хүмүүсийг уруу татах асар их хүчтэй үгийг хэлсэн: “Та нар Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно.” Эдгээр үг хүнийг уруу татах хүчирхэг биш гэж үү? Энэ нь хэн нэгэн чамд: “Хамрын чинь хянга л жаахан намхан болохоос биш чиний царай гайхалтай хэлбэртэй юм. Үүнийгээ засуулчихвал дэлхийн хэмжээний үзэсгэлэн гоо бүсгүй болно оо!” гэж хэлэхтэй адилхан. Эдгээр үг нь урьд нь гоо сайхны мэс засал хийлгэх ямар ч хүсэл хэзээ ч агуулж байгаагүй хүний сэтгэлийг нь хөдөлгөх үү? Эдгээр үг уруу татмаар биш үү? Ийм уруу таталт чиний хорхойг хүргэхгүй гэж үү? Энэ нь сорилт биш гэж үү? (Мөн.) Бурхан иймэрхүү зүйл хэлдэг үү? Бидний дөнгөж сая нягтлан уншсан Бурханы үгэнд энэ талаар ямар нэг битүү сануулга байсан уу? Бурхан Өөрийн зүрх сэтгэлд бодож байгаа зүйлээ хэлдэг үү? Бурханы үгээс хүн зүрх сэтгэлийг нь харж чадах уу? (Чадна.) Харин могой эдгээр үгийг тэр эмэгтэйд хэлэх үед чи могойн зүрх сэтгэлийг харж чадсан уу? Үгүй. Хүний мэдлэггүй байдлын улмаас хүн могойн үгэнд амархан уруу татагдаж, хялбархан мэхлэгдсэн. Тэгвэл чи Сатаны санаархлыг харж чадсан уу? Чи түүний хэлсэн зүйлийн цаадах зорилгыг харж чадсан уу? Чи Сатаны явуулга болон заль мэхийг харж чадсан уу? (Үгүй.) Сатаны ярих арга зам ямар зан чанарыг төлөөлдөг вэ? Эдгээр үгээр дамжуулан чи Сатаны ямар мөн чанарыг харсан бэ? Зальжин бус уу? Магадгүй гадна талдаа тэр чам руу инээмсэглэж, эсвэл ямар ч илэрхийлэл үзүүлэхгүй байж болох юм. Гэхдээ зүрх сэтгэлдээ тэр өөрийнхөө зорилгод хэрхэн хүрэхээ тооцоолж байдаг бөгөөд чиний харж чадахгүй зүйл бол энэхүү зорилго юм. Чамд өгдөг түүний бүх амлалт, түүний ярьдаг бүх ашиг хонжоо нь түүний уруу таталтын халхавч юм. Чи тэдгээр зүйлийг сайн гэж үзэх ба түүний хэлдэг нь Бурханы хэлдгээс илүү хэрэгтэй, илүү бодитой мэт санагдана. Энэ үед хүн хүлцэнгүй хоригдол болохгүй гэж үү? Сатаны ашигласан энэ аргууд хэрцгий биш гэж үү? Чи өөрийгөө доройтолдыг оруулдаг. Сатан хуруугаа ч хөдөлгөх хэрэггүй, энэ хоёр өгүүлбэрийг хэлэх төдийд чи Сатаныг дагаж, Сатаны үгэнд орох дуртай болдог. Ийнхүү Сатаны зорилго биелдэг. Энэ санаархал нь хорлонтой биш гэж үү? Энэ нь Сатаны хамгийн гол нүүр царай биш гэж үү? Сатаны үгээс хүн түүний хорлонтой сэдлийг харж, түүний зэвүүн нүүр царайг болон мөн чанарыг харж чадна. Тийм биш гэж үү? Эдгээр өгүүлбэрийг задлан шинжлэлгүй харьцуулахад Еховагийн үг сонирхолгүй, ердийн, улиг болсон мэт, мөн тэдгээр нь Бурханы үнэнч шударга занг магтаж ихэд бахдан ярихыг зөвтгөхгүй юм шиг чамд санагдаж магадгүй юм. Гэхдээ бид Сатаны үгийг болон түүний зэвүүн нүүр царайг товойлгогч болгонавч үзэхэд Бурханы эдгээр үг өнөөдрийн хүмүүст чухал нөлөөтэй юу? (Тийм.) Хүн энэ харьцуулалтаас Бурханы цэвэр ариун өө сэвгүй байдлыг харж чадна. Сатаны хэлдэг үг бүр, түүнчлэн Сатаны сэдэл, санаархал болон ярих байдал нь—бүгд хольцтой байдаг. Түүний ярих аргын гол онцлог юу вэ? Чамайг уруу татахын тулд тэр чамд хуурмаг зангаа харуулахгүйгээр, мөн түүний зорилгыг ялган салгах боломж олгохгүйгээр булзаж займруулсан үг хэрэглэдэг; Сатан чамд өгөөш үмхүүлдэг, гэхдээ чи бас түүнийг магтаж, ач гавьяаг нь дуулах хэрэгтэй. Энэ заль нь Сатаны сонголтын заншсан арга биш гэж үү? (Мөн.)

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө IV

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 139

Сатан, Ехова Бурхан хоёрын харилцан яриа (Эшлэлүүд)

Иов 1:6–11  Нэгэн өдөр Бурханы хөвгүүд өөрсдийгөө Еховагийн өмнө үзүүлэхээр ирэхэд тэдний дунд Сатан бас ирэв. Ехова Сатанаас, “Чи хаанаас ирэв?” гэхэд Сатан Еховад хариулан, “Газар дэлхий дээгүүр хэрэн хэсүүчилж, энүүгээр тэрүүгээр явсаар ирлээ” гэв. Тэгээд Ехова Сатанд, “Миний зарц Иовын талаар чи анзаарсан уу? Бурханаас эмээж, муугаас зайлдаг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй” хэмээв. Дараа нь Сатан Еховад хариулж, “Иов Бурханаас учир шалтгаангүйгээр эмээдэг гэж үү? Та түүнийг, түүний байшинг тойруулж, түүнд буй бүхнийг нь тойруулж хашаалаагүй гэж үү? Та түүний гарын ажлыг ерөөсөн, тэгээд түүний эд хөрөнгө энэ нутагт олширсон. Харин одоо гараа сунган түүнд буй бүхэнд хүр, тэгээд тэр Чамайг орхих болно” гэв.

Иов 2:1–5  Өөр нэг өдөр Бурханы хөвгүүд өөрсдийгөө Еховагийн өмнө үзүүлэхээр ирэхэд тэдний дунд Сатан бас ирэв. Ехова Сатанаас, “Чи хаанаас ирэв?” гэлээ. Сатан Еховад хариулан, “Газар дэлхий дээгүүр хэрэн хэсүүчилж, энүүгээр тэрүүгээр явсаар ирлээ” гэв. Ехова Сатанд хандан, “Миний зарц Иовын талаар чи анзаарсан уу? Бурханаас эмээж, муугаас зайлдаг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй. Түүнийг шалтгаангүйгээр устгахын тулд чи Намайг түүний эсрэг турхирсан ч тэр үнэнч шударга байдлаа гуйвалтгүй хадгалж байна” хэмээв. Мөн Сатан Еховад хариулж, “Арьсыг арьсаар, тийм ээ, хүн өөртөө байгаа бүхнийг амийнхаа төлөө өгөх л болно. Харин Чи одоо гараа сунгаад түүний яс, маханд нь хүр, тэр Чамайг орхих болно” гэв.

Энэ хоёр хэсэг нь бүхэлдээ Бурхан, Сатан хоёрын харилцан ярианаас бүрддэг; тэдгээр нь Бурхан юу хэлснийг, Сатан юу хэлснийг тэмдэглэсэн. Бурхан их яриагүй, Тэр тун энгийнээр ярьсан. Түүний энгийн үгээс бид Бурханы ариун байдлыг харж чадах уу? Ингэхэд амархан биш гэж зарим хүн хэлнэ. Тэгвэл бид Сатаны зэвүүн байдлыг хариултаас нь харж чадах уу? Ехова Бурхан Сатанаас ямар асуулт асуусныг эхлээд харцгаая. “Чи хаанаас ирэв?” Энэ тодорхой асуулт биш үү? Энд далд утга байна уу? Үгүй; энэ нь зүгээр л илэн далангүй асуулт. Хэрвээ Би та нараас: “Чи хаанаас ирэв?” гэж асуусан бол та нар юу гэж хариулах байсан бэ? Энэ хариулахад хэцүү асуулт уу? Та нар: “Хэрэн хэсүүчилж, энүүгээр тэрүүгээр явсаар ирлээ” гэх байсан уу? (Үгүй.) Та нар ингэж хариулахгүй. Тэгэхээр Сатан ингэж хариулахыг хараад та нарт ямар санагдах вэ? (Сатан бол хөгийн байна, гэхдээ бас зальхай юм гэж санагддаг.) Надад ямар санагдаж байгааг та нар хэлж чадах уу? Эдгээр үгийг харах бүр Миний зэвүү хүрдэг, учир нь Сатан ярьдаг боловч үг нь ямар ч бодит юм агуулдаггүй! Тэр Бурханы асуултад хариулсан уу? Үгүй, Сатаны хэлсэн үг хариулт биш байсан, тэдгээр нь юу ч хэлж өгөөгүй. Тэр нь Бурханы асуултын хариулт биш байсан. “Газар дэлхий дээгүүр хэрэн хэсүүчилж, энүүгээр тэрүүгээр явсаар ирлээ.” Чи эдгээр үгийг юу гэж ойлгож байна вэ? Сатан яг хаанаас ирсэн бэ? Та нар энэ асуултад хариулт авсан уу? (Үгүй.) Энэ бол үнэндээ яг юу хэлж байгаагаа хэнд ч мэдэгдэхгүй байх Сатаны зальхай хар санааны “суу билэг” юм. Тэр хариулаад дуусчихсан байхад ч гэсэн чи эдгээр үгийг сонсоод түүний хэлсэн зүйлийг бас л ялган салгаж чадахгүй. Сатан өөрийгөө төгс хариулсан гэж боддог. Тэгвэл чамд ямар санагддаг вэ? Зэвүүн үү? (Тийм.) Одоо чи эдгээр үгэнд зэвүүцэж эхэлж байна. Сатаны үг тодорхой онцлогтой байдаг: Чи Сатаны хэлсэн зүйлийн эх сурвалжийг ухамсарлаж чадалгүй хуйхаа маажаад үлддэг. Заримдаа Сатан сэдэл өвөрлөж, зориуд ярьдаг, заримдаа уг чанартаа захирагдаж, тиймэрхүү үгс аяндаа Сатаны амнаас шууд гарч ирдэг. Сатан иймэрхүү үгийг дэнслэхэд удаан хугацаа зарцуулдаггүй; харин ч бодолгүйгээр илэрхийлдэг. Хаанаас ирснийг нь Бурхан асуухад Сатан хоёрдмол утгатай хэдхэн үгээр хариулсан. Чи маш их будилж, Сатан яг хаанаас ирснийг хэзээ ч мэддэггүй. Та нарын дунд ингэж ярьдаг хүн бий юу? Энэ нь яаж ярьж байгаа хэрэг вэ? (Энэ нь хоёрдмол утгатай бөгөөд тодорхой хариулт өгдөггүй.) Ийм маягаар ярихыг дүрслэхийн тулд бид ямар үг ашиглах ёстой вэ? Энэ нь анхаарал сарниулж, төөрөлдүүлдэг. Нэг хүн өчигдөр юу хийснээ бусдад мэдэгдэхийг хүсэхгүй байлаа гэж үзье. Чи түүнээс “Би чамайг өчигдөр харсан. Чи хаашаа явж байсан юм бэ?” гэж асуувал тэр хаашаа явснаа чамд шууд хэлэхгүй. Харин “Өчигдөр ямар өдөр байв аа. Их ядарсан шүү!” гэнэ. Тэр чиний асуултад хариулсан уу? Хариулсан, гэхдээ тэр нь чиний хүссэн хариулт биш. Энэ бол хүний үг ярианы арга залийн “суу билэг” юм. Чи тэр нь юу гэсэн үг болохыг хэзээ ч олж мэдэж, эсвэл үгийнх нь эх сурвалж буюу санаа зорилгыг ойлгож чадахгүй. Түүний зүрх сэтгэлд өөрийнх нь түүх байгаа учраас тэр юунаас зайлсхийх гээд байгааг чи мэдэхгүй—энэ нь дотуур тамиртай байдал юм. Та нарын дунд ч бас дандаа ингэж ярьдаг хүн байгаа юу? (Байгаа.) Тэгвэл та нарын зорилго юу вэ? Заримдаа өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалахын төлөө, заримдаа өөрсдийн бахархал, байр суурь, дүр төрхийг хадгалж, хувийн амьдралынхаа нууцыг хамгаалахын төлөө байдаг уу? Зорилго нь ямар ч байлаа гэсэн, энэ нь та нарын ашиг сонирхлоос салшгүй, ашиг сонирхолтой чинь холбоотой байдаг. Энэ нь хүний уг чанар биш гэж үү? Ийм уг чанартай бүх хүн Сатаны гэр бүл биш юм аа гэхэд Сатантай ойрын холбоотой биш гэж үү? Бид ингэж хэлж болно, тийм биз дээ? Ерөнхийд нь хэлбэл, энэхүү илрэл нь жигшүүртэй бөгөөд зэвүүцмээр юм. Одоо та нарт ч бас зэвүүцмээр санагдаж байна, тийм биз дээ? (Тийм.)

Дараах эшлэлийг харцгаая. Сатан дахиж Еховагийн асуултад “Иов Бурханаас учир шалтгаангүйгээр эмээдэг гэж үү?” гэж хариулдаг. Иовыг үнэлсэн Еховагийн үнэлгээг Сатан дайрч эхэлж байгаа бөгөөд энэхүү дайралт нь дайсагнасан өнгөтэй байна. “Та түүнийг, түүний байшинг тойруулж, түүнд буй бүхнийг нь тойруулж хашаалаагүй гэж үү?” Энэ бол Иовд хийсэн Еховагийн ажлын талаарх Сатаны ойлголт болон үнэлгээ юм. Сатан үүнийг ийнхүү үнэлж, “Та түүний гарын ажлыг ерөөсөн, тэгээд түүний эд хөрөнгө энэ нутагт олширсон. Харин одоо гараа сунган түүнд буй бүхэнд хүр, тэгээд тэр Чамайг орхих болно” гэсэн. Сатан үргэлж хоёрдмол утгаар ярьдаг боловч энд тэр баталсан байдлаар ярьдаг. Гэхдээ баталж хэлсэн хэдий ч эдгээр үг нь Ехова Бурхан руу, Бурхан руу Өөрт нь чиглэсэн дайралт, доромжлол, мөчөөрхөл юм. Эдгээр үгийг сонсоход та нарт ямар санагдаж байна вэ? Та нарт дургүйцэл төрж байна уу? Та нар түүний далд санааг харж чадаж байна уу? Юуны өмнө Сатан, Бурханаас эмээж, муугаас зайлдаг нэгэн хэмээх Иовын тухай Еховагийн үнэлгээг үгүйсгэдэг. Дараа нь Иовын хэлдэг, хийдэг бүхнийг үгүйсгэдэг, өөрөөр хэлбэл, Еховагаас эмээдэг гэдгийг нь үгүйсгэдэг. Энэ нь буруушааж байгаа хэрэг биш үү? Сатан, Еховагийн хийдэг, хэлдэг бүхнийг буруутгаж, няцааж, сэжиглэж байна. Тэрээр “Хэрвээ Та юмс ийм байдаг гэж хэлж байвал үүнийг би яахаараа хараагүй билээ? Та түүнд маш олон ерөөл өгсөн, тэр Танаас эмээхгүй байж яахан болох билээ?” хэмээж үл итгэдэг. Энэ нь Бурханы хийдэг бүхнийг үгүйсгэж байгаа биш гэж үү? Буруушаалт, үгүйсгэл, доромжлол—түүний үг халдлага биш гэж үү? Тэдгээр нь Сатан зүрх сэтгэл дотроо юу бодож байдгийн жинхэнэ илэрхийлэл биш гэж үү? Эдгээр үг нь бидний дөнгөж сая уншсан: “Газар дэлхий дээгүүр хэрэн хэсүүчилж, энүүгээр тэрүүгээр явсаар ирлээ” хэмээх үгтэй лав адилгүй. Тэдгээр нь шал өөр. Сатан эдгээр үгээр дамжуулан зүрх сэтгэлдээ юу агуулдгаа—Бурханд хандах хандлагаа болон Иовын Бурханаас эмээх байдлыг жигшдэгээ бүрмөсөн ил гаргадаг. Энэ үед түүний хорон санаа, хорон муу уг чанар бүрмөсөн илэрдэг. Тэр Бурханаас эмээдэг хүмүүсийг үзэн яддаг, муугаас зайлдаг хүмүүсийг үзэн яддаг, хүнд ерөөл хайрласных нь төлөө Еховаг бүр ч их үзэн яддаг. Тэр энэ боломжийг ашиглан Бурханы Өөрийн гараар өсгөсөн Иовыг сүйрүүлэхийг хүсэж: “Иов Танаас эмээж, муугаас зайлдаг гэж Та хэлдэг. Харин би үүнийг өөрөөр хардаг” гэсэн. Тэр Еховаг уурлуулж, уруу татахын тулд янз бүрийн арга хэрэглэдэг ба Иовыг дураараа ашиглаж, хорлож, зовоох гэсэндээ түүнийг Ехова Бурханаас авах гэж янз бүрийн заль мэх хэрэглэдэг. Тэрээр Бурханы нүдэнд зөв шударга, төгс энэ хүнийг устгахын тулд энэ боломжийг ашиглахыг хүсдэг. Зүгээр нэг агшин зуурын импульс Сатаныг ийм зүрх сэтгэлтэй байхад хүргэдэг үү? Үгүй, тийм биш. Удаан хугацаанд ийм байсан. Бурхан ажиллаж, нэг хүнийг халамжилж, энэ хүнийг шинжиж, ивээж, сайшаах үед Сатан ч бас тувт салахгүй мөрдөж, тэр хүнийг төөрөлдүүлж, ноцтой хорлохыг хичээдэг. Хэрвээ Бурхан энэ хүнийг олж авахыг хүсвэл Сатан Бурханд саад болж, Бурханы ажлыг уруу татаж, үймүүлж, хохироохоор янз бүрийн хорон арга заль ашиглан далд зорилгодоо хүрэхийн төлөө чадах бүхнээ хийнэ. Энэ зорилго нь юу вэ? Бурхан хэнийг ч олж авахыг тэр хүсдэггүй; Бурханы олж авахыг хүсдэг бүх хүнийг тэр өөртөө булааж авч эзэмшихийг хүсдэг, тэднийг хянаж, удирдахыг хүсдэг ба ингэснээр тэр хүмүүс Сатаныг шүтэж, ёрын муу үйл үйлдэхэд нь түүнтэй нэгдэж, Бурханыг эсэргүүцэх юм. Энэ нь Сатаны хорлонтой сэдэл биш гэж үү? Сатан бол маш муу, маш хорон гэж та нар дандаа хэлдэг, гэхдээ та нар түүнийг харсан уу? Та нар хүн төрөлхтөн хэчнээн муу болохыг харж чадна; бодитой Сатан хэчнээн муу болохыг хараагүй. Гэхдээ Иовын явдал дээр Сатан ямар хорон муу болохыг тодорхой ажигласан. Энэ явдал нь Сатаны зэвүүн царай зүс болон мөн чанарыг тун тодорхой болгосон. Бурхантай тулалдаж, Түүний араас мөшгөхдөө Сатаны зорилго бол Бурханы хийхийг хүсдэг бүх ажлыг нурааж, Бурханы олж авахыг хүсдэг хүмүүсийг эзэмдэж, хянах, Бурханы олж авахыг хүсдэг хүмүүсийг бүрмөсөн устгах явдал юм. Хэрвээ тэднийг устгахгүй бол тэд Сатаны эзэмшилд орж, түүгээр ашиглуулдаг—энэ бол түүний зорилго. Бурхан юу хийдэг вэ? Бурхан энэ хэсэгт зөвхөн энгийн нэг өгүүлбэр л хэлдэг; Бурханы хийсэн өөр ямар ч зүйлийн талаар тэмдэглэл байхгүй боловч Сатан юу хийж, хэлдэг талаар илүү олон тэмдэглэл байгааг бид хардаг. Судрын доор дурдах хэсэгт Ехова, Сатанаас “Чи хаанаас ирэв?” хэмээн асуусан. Сатаны хариулт юу вэ? (Энэ нь мөн л “Газар дэлхий дээгүүр хэрэн хэсүүчилж, энүүгээр тэрүүгээр явсаар ирлээ” гэдэг.) Өнөөх л өгүүлбэр. Энэ нь Сатаны уриа лоозон, Сатаны онцлог шинж юм. Яаж ийм байна вэ? Сатан хорсолтой биш гэж үү? Энэхүү зэвүүцмээр өгүүлбэрийг нэг хэлэхэд л хангалттай. Сатан яагаад үүнийг давтан хэлээд байна вэ? Энэ нь нэг зүйлийг нотолдог: Сатаны уг чанар өөрчлөгдөшгүй. Сатан ёозгүй царайгаа нуух гээд дүр эсгэсэн ч нууж чадахгүй. Бурхан түүнээс асуулт асууж, түүний хариулж байгаа нь энэ. Ийм болохоор хүмүүст хэрхэн хандаж таарахыг нь төсөөлөөд үз! Сатан Бурханаас айдаггүй, Бурханаас эмээдэггүй, Бурханыг дуулгавартай дагадаггүй. Иймээс тэр Бурханы өмнө дур зоргоороо давилуун байж, Бурханы асуултыг үл ойшоохын тулд өнөө л хэдэн үгийг ашиглаж, Бурханы асуултад өнөө л нэг хариултыг удаа дараа ашиглаж, Бурханыг будилуулах гэж энэ хариултыг ашиглахаар оролдож зүрхэлдэг—энэ бол Сатаны ёозгүй царай юм. Тэр, Бурханы төгс хүчит байдалд итгэдэггүй, Бурханы эрх мэдэлд итгэдэггүй ба Бурханы ноёрхолд захирагдахыг лав хүсдэггүй. Тэр байнга Бурханыг эсэргүүцэж, Бурханы хийдэг бүхнийг байнга дайрч давшилж, Бурханы хийдэг бүхнийг сүйрүүлэхээр оролдож байдаг—энэ бол түүний хорон муу зорилго юм.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө IV

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 140

Сатан, Ехова Бурхан хоёрын харилцан яриа (Эшлэлүүд)

Иов 1:6–11  Нэгэн өдөр Бурханы хөвгүүд өөрсдийгөө Еховагийн өмнө үзүүлэхээр ирэхэд тэдний дунд Сатан бас ирэв. Ехова Сатанаас, “Чи хаанаас ирэв?” гэхэд Сатан Еховад хариулан, “Газар дэлхий дээгүүр хэрэн хэсүүчилж, энүүгээр тэрүүгээр явсаар ирлээ” гэв. Тэгээд Ехова Сатанд, “Миний зарц Иовын талаар чи анзаарсан уу? Бурханаас эмээж, муугаас зайлдаг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй” хэмээв. Дараа нь Сатан Еховад хариулж, “Иов Бурханаас учир шалтгаангүйгээр эмээдэг гэж үү? Та түүнийг, түүний байшинг тойруулж, түүнд буй бүхнийг нь тойруулж хашаалаагүй гэж үү? Та түүний гарын ажлыг ерөөсөн, тэгээд түүний эд хөрөнгө энэ нутагт олширсон. Харин одоо гараа сунган түүнд буй бүхэнд хүр, тэгээд тэр Чамайг орхих болно” гэв.

Иов 2:1–5  Өөр нэг өдөр Бурханы хөвгүүд өөрсдийгөө Еховагийн өмнө үзүүлэхээр ирэхэд тэдний дунд Сатан бас ирэв. Ехова Сатанаас, “Чи хаанаас ирэв?” гэлээ. Сатан Еховад хариулан, “Газар дэлхий дээгүүр хэрэн хэсүүчилж, энүүгээр тэрүүгээр явсаар ирлээ” гэв. Ехова Сатанд хандан, “Миний зарц Иовын талаар чи анзаарсан уу? Бурханаас эмээж, муугаас зайлдаг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй. Түүнийг шалтгаангүйгээр устгахын тулд чи Намайг түүний эсрэг турхирсан ч тэр үнэнч шударга байдлаа гуйвалтгүй хадгалж байна” хэмээв. Мөн Сатан Еховад хариулж, “Арьсыг арьсаар, тийм ээ, хүн өөртөө байгаа бүхнийг амийнхаа төлөө өгөх л болно. Харин Чи одоо гараа сунгаад түүний яс, маханд нь хүр, тэр Чамайг орхих болно” гэв.

Иовын Номонд тэмдэглэснээр Сатаны хэлсэн энэ хоёр хэсэг болон Сатаны хийсэн зүйлс нь Бурханыг Түүний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөнд эсэргүүцдэгийнх нь төлөөлөл—энд Сатаны үнэн царай зүс илэрдэг. Чи бодит амьдралд Сатаны үг болон үйл хэргийг харсан уу? Чи тэдгээрийг харах үедээ тэр нь Сатаны хэлсэн зүйл гэж боддоггүй, харин хүний хэлсэн зүйл гэж боддог байх. Хүн тиймэрхүү юм ярихдаа юу төлөөлдөг вэ? Сатаныг төлөөлдөг. Чи үүнийг зөвшөөрдөг ч гэсэн тэрийг үнэхээр Сатан хэлснийг бас л ухамсарлаж чаддаггүй. Гэхдээ одоо чи, Сатан өөрөө юу хэлснийг мадаггүй харлаа. Чи одоо Сатаны зэвүүн царай зүс болон хорон муу байдлын талаар мадаггүй, тов тодорхой ойлголттой боллоо. Тэгвэл Сатаны хэлсэн энэ хоёр хэсэг Сатаны уг чанарыг мэдэж авахад нь өнөөгийн хүмүүст туслах үнэ цэнэтэй юу? Өнөөдрийн хүн төрөлхтөн Сатаны зэвүүн царай зүсийг таньж, Сатаны жинхэнэ, үнэн нүүр царайг таньж чаддаг болгохын тулд энэ хоёр хэсгийг нягт хадгалах нь ач холбогдолтой юу? Хэдийгээр ингэж хэлэх нь тийм ч зохистой биш мэт санагдавч эдгээр үгийг ийнхүү илэрхийлэх нь ямар ч гэсэн нарийн зөв гэж тооцогдож болно. Үнэндээ энэ санааг Би ингэж л илэрхийлж чадна, хэрвээ та нар ойлгож чадвал болох нь тэр. Сатан Еховагийн хийдэг зүйлийг ахин дахин дайрч, Ехова Бурханаас Иов эмээдэг талаар буруушааж зэмлэдэг. Тэр, Иовыг уруу татахыг Еховагаар зөвшөөрүүлэх гэж мэрийн янз бүрийн аргаар Еховаг өдөөн хатгахаар оролддог. Тиймээс түүний үг туйлын өдөөн хатгасан шинжтэй юм. Тэгэхээр Надад хэл дээ, Сатан эдгээр үгийг хэлэхэд нь Сатан юу хийхийг хүсэж байгааг Бурхан тодорхой харж чадсан уу? (Тэгсэн.) Бурханы зүрх сэтгэлд, Бурханы ажигладаг Иов гэдэг энэ хүн—Бурхан зөвт, төгс хүн хэмээн үздэг Бурханы энэхүү зарц нь—ийм уруу таталтыг тэсвэрлэж чадах уу? (Тийм.) Тэр талаар Бурхан яагаад тийм итгэлтэй байна вэ? Бурхан үргэлж хүний зүрх сэтгэлийг шалгаж байдаг уу? (Тийм.) Сатан ч бас хүний зүрх сэтгэлийг шалгаж чадах уу? Сатан чадахгүй. Сатан чиний зүрх сэтгэлийг харж чадлаа ч гэсэн түүний хорон муу уг чанар нь ариун байдал бол ариун байдал гэдэгт, эсвэл бузар муухай байдал бол бузар муухай байдал гэдэгт итгэх боломж түүнд хэзээ ч өгөхгүй. Хорон муу Сатан, аливаа ариун, шударга, гэгээлэг юуг ч, хэзээ ч эрхэмлэж чадахгүй. Сатан өөрийн уг чанар, хорон муу байдлын дагуу ердийн аргаараа дамжуулан өөрийн эрхгүй цөхрөлтгүй ажилладаг. Бурханд шийтгүүлж, устгагдах уршигтай байсан ч тэр, Бурханыг зөрүүдлэн эсэргүүцэхдээ тээнэгэлздэггүй—энэ бол хорон муу байдал, энэ бол Сатаны уг чанар билээ. Иймээс энэ хэсэгт Сатан: “Арьсыг арьсаар, тийм ээ, хүн өөртөө байгаа бүхнийг амийнхаа төлөө өгөх л болно. Харин Чи одоо гараа сунгаад түүний яс, маханд нь хүр, тэр Чамайг орхих болно” гэж хэлдэг юм. Хүн Бурханаас маш их ашиг тус хүртдэг учраас Бурханаас эмээдэг гэж Сатан боддог. Хүн Бурханаас ашиг тус хүртдэг, иймээс Бурхан бол сайн гэж хэлдэг. Гэхдээ энэ нь Бурхан сайн байдаг учраас биш, харин хүн маш олон ашиг тус хүртсэн учраас л Бурханаас ингэж эмээж болно. Бурхан түүнийг эдгээр ашиг тусаас нь салгахаар Бурханыг орхино. Хорон муу уг чанартаа Сатан, хүний зүрх сэтгэл Бурханаас үнэхээр эмээж чадна гэдэгт итгэдэггүй. Учир нь, түүний хорон муу уг чанар ариун байдал гэж юу болохыг мэдэхгүй, эмээх гэж юу болохыг бүр ч мэддэггүй. Сатан Бурханыг дуулгавартай дагах гэж юу байдгийг, эсвэл Бурханаас эмээх гэж юу байдгийг мэддэггүй. Тэр ийм зүйлсийг мэддэггүй учраас хүн ч бас Бурханаас эмээж чадахгүй гэж боддог. Надад хэлээч, Сатан хорон муу биш гэж үү? Манай чуулганаас бусад янз бүрийн шашин болон урсгал, эсвэл шашны болон нийгмийн бүлгүүдийн аль нь ч Бурханы оршин тогтнолд итгэдэггүй, Бурхан махбод болчихоод шүүлтийн ажил хийж байгаа гэдэгт бүр ч итгэдэггүй, иймээс чиний итгэдэг зүйл Бурхан биш гэж тэд боддог. Садар самуун хүн эргэн тойрноо харж, хүн бүхнийг яг өөр шигээ садар самуун гэж боддог. Худалч хүн эргэн тойрноо харж, зөвхөн худал, хуурмагийг үздэг. Муу хүн бүсад хүн бүрийг муу гэж үздэг ба харсан хүн бүхэнтэйгээ тэмцэлдэхийг хүсдэг. Харин харьцангуй шударга үнэнч хүмүүс хүн бүхнийг шударга үнэнч гэж боддог болохоор үргэлж мэхлэгдэж, үргэлж хууртагдаж байдаг, тэд энэ тухайд яаж ч чаддаггүй. Та нарын үнэмшлийг бататгахын тулд Би энэ цөөн хэдэн жишээ өгье: Сатаны хорон муу уг чанар нь зурсхийх хүсэл, эсвэл нөхцөл байдлаас үүссэн зүйл биш, мөн ямар нэгэн шалтгаанаас юм уу, нөхцөл байдлын хүчин зүйлээс бий болсон түр зуурын илрэл биш юм. Огтхон ч биш! Сатан зүгээр л байхаас өөр яаж ч чаддаггүй! Тэр ямар ч сайн зүйл хийж чаддаггүй. Тэр сонсоход таатай зүйл хэлэхдээ ч гэсэн зүгээр л чамайг уруу татах гэдэг. Түүний үг хэдий чинээ сайхан, хэдий чинээ аятайхан, хэдий чинээ эелдэг байх тусмаа эдгээр үгийн цаадах зэвүүн санаархал нь төдий чинээ хорлонтой байдаг. Энэ хоёр хэсэгт Сатан ямар нүүр царай, ямар уг чанар харуулдаг вэ? (Зальжин, хорлонтой, хорон муу.) Түүний үндсэн шинж чанар нь хорон муу; юуны өмнө, Сатан бол хорон муу агаад хорлонтой.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө IV

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 141

Бурхан хүнийг бүтээсэн цагаасаа хойш хүн төрөлхтөнд ерөөл хайрласан ч бай, хүн төрөлхтний төлөө хууль, тушаал тогтоосон ч бай, амьдралын янз бүрийн дэг журмыг тогтоосон ч бай—эдгээр зүйлийг хийх Бурханы санаа, зорилго юу вэ? Юу болохыг та нар мэдэх үү? Юуны түрүүнд Бурханы хийдэг энэ бүхэн нь хүн төрөлхтний сайн сайхны төлөө байдаг гэж та нар итгэл төгс хэлж чадах уу? Энэ үг та нарт сүржин, хоосон үг шиг санагдаж магадгүй ч нарийн ширийнийг онцгойлон харвал Бурханы хийдэг энэ бүх зүйл хүнийг хэвийн амьдралаар амьдрахад хөтөлж, залж чиглүүлдэггүй гэж үү? Хүн дүрэм журмыг сахих, эсвэл хуулийг мөрдөх эсэхээс үл хамааран, Бурханы зорилго бол хүнийг Сатаныг шүтэхгүй, Сатанд хорлогдохгүй байлгахын төлөө байдаг—энэ нь Түүний хамгийн үндсэн зорилго, хамгийн анхны зорилго билээ. Хамгийн анх хүн Бурханы санаа зорилгыг ойлгоогүй байх үед Бурхан зарим энгийн хууль, дүрэм журамгаргаж, байж болох бүх талыг хамарсан ёс горим тогтоосон юм. Эдгээр ёс горим нь энгийн атлаа дотроо Бурханы санаа зорилгыг агуулдаг. Бурхан хүн төрөлхтнийг нандигнан энхрийлж, халуун дотноор хайрладаг. Тэгвэл Түүний зүрх сэтгэл ариун гэж хэлж болох уу? Түүний зүрх сэтгэл цэвэр гэж хэлж болох уу? (Болно.) Бурханд өөр сэдэл байдаг уу? (Үгүй.) Тэгвэл Түүний энэ зорилго зөв агаад эерэг үү? Бурханы тогтоосон бүх ёс горим нь Түүний ажлын явцад хүний замыг чиглүүлж, хүнд эерэг нөлөөтэй байсан. Тэгэхээр Бурханы оюун санаанд хувийн ашиг хөөцөлдсөн бодол байдаг уу? Бурханд хүний талаар ямар нэгэн нэмэлт зорилго байдаг уу? Хүнийг Бурхан ямар нэгэн байдлаар ашиглахыг хүсдэг үү? Огтхон ч үгүй. Бурхан Өөрийн хэлсний дагуу хийдэг ба Түүний үг, үйлс хоёр зүрх сэтгэл дэх бодолтой нь таардаг. Ямар ч бохир зорилго, хувиа хичээсэн бодол байдаггүй. Тэр Өөрийнхөө төлөө юу ч хийдэггүй; хувийн ямар ч зорилгогүйгээр бүх зүйлийг хүний төлөө хийдэг. Хэдийгээр Түүнд хүний талаарх төлөвлөгөө, санаа зорилго байдаг ч энэ нь Өөрийнхөө төлөө биш юм. Тэр энэ бүх зүйлийг бүхэлдээ хүн төрөлхтний төлөө, хүн төрөлхтнийг хамгаалахын төлөө, хүн төрөлхтнийг замаа алдахаас сэргийлэхийн төлөө хийдэг. Тэгэхээр Түүний энэхүү зүрх сэтгэл эрхэм нандин биш гэж үү? Чи ийм эрхэм нандин зүрх сэтгэлийн өчүүхэн жаахныг ч гэсэн Сатанаас харж чадах уу? Чи үүний өчүүхэн төдий ул мөрийг ч Сатанаас харж чадахгүй, огтхон ч харж чадахгүй. Бурханы хийдэг бүхэн аяндаа илэрдэг. Одоо, Бурханы ажилладаг арга замыг харцгаая; Тэр Өөрийн ажлыг хэрхэн хийдэг вэ? Бурхан эдгээр хууль болон Өөрийн үгийг авч, хүн бүрийн толгойг ягштал ороож, цагариг чангалах шившлэга мэт үүнийгээ хүн нэг бүрт тулгадаг уу? Тэр ийм маягаар ажилладаг уу? (Үгүй.) Тэгвэл Бурхан Өөрийн ажлыг ямар арга замаар хийдэг вэ? Тэр заналхийлдэг үү? Тэр та нартай ярихдаа бөөрөнхийлдөг үү? (Үгүй.) Үнэнийг ойлгохгүй байх үед чинь Бурхан хэрхэн залж чиглүүлдэг вэ? Тэр чамайг гэгээрүүлж, гэрэлтүүлж, хийж буй зүйл чинь үнэнтэй нийцэхгүй байгааг, мөн юу хийх ёстойг чинь тодорхой хэлж өгдөг. Бурханы ажилладаг эдгээр арга замд үндэслэвэл чи Бурхантай ямар харилцаатай юм шиг санагддаг вэ? Бурхан хүрэхийн аргагүй юм шиг санагддаг уу? (Үгүй.) Тэгвэл чамд ямар санагддаг вэ? Бурханы үг тун бодитой, хүнтэй харилцах харилцаа нь тун хэвийн, Бурхан чамд нэн ойрхон, Бурхан та хоёрын дунд ямар ч зай байхгүй гэж санагддаг уу? Бурхан чамайг залж чиглүүлэх үед, чамайг хангаж, чамд тусалж, чамайг дэмжих үед чи Бурханы элэгсэг дотно, хүндлүүштэй байдлыг мэдэрдэг; Түүний хайр татам байдал, халуун дулааныг мэдэрдэг. Гэхдээ Бурхан завхралын чинь төлөө чамайг зэмлэх үедээ, эсвэл тэрслүү байдлын чинь төлөө чамайг шүүж, сахилгажуулах үедээ ямар арга барил ашигладаг вэ? Тэр чамайг үгээр зэмлэдэг үү? Тэр хүрээлэн буй орчноор дамжуулан, эсвэл хүмүүс, үйл явдал, зүйлсээр дамжуулан сахилгажуулдаг уу? (Тэгдэг.) Бурхан чамайг хэдий хэмжээнд сахилгажуулдаг вэ? Сатан хүмүүсийг аймшигтай их хорлодогтой ижил түвшинд сахилгажуулдаг уу? (Үгүй, Бурхан хүмүүсийг тэвчиж чадах хэмжээнд нь л сахилгажуулдаг.) Бурхан эелдэг, нарийн, хайрлаж, санаа зовсон байдлаар, гойд хэмжээ хязгаартай, зүй зохистой байдлаар ажилладаг бөгөөд энэ нь чамд “Бурхан надаар энийг хийлгэж байна”, эсвэл “Бурхан надаар тэрийг хийлгэж байна” гэх хүчтэй мэдрэмж төрүүлдэггүй. Бурхан зүрх сэтгэл чинь тэсвэрлэж чадахааргүй тийм төрлийн хүчтэй ухаарал, мэдрэмжийг чамд хэзээ ч өгөхгүй. Тийм биз дээ? Бурханы шүүлт, гэсгээлтийн үгийг хүлээн авахдаа ч гэсэн ямар санагддаг вэ? Бурханы эрх мэдэл, хүч чадлыг мэдрэх үед чамд ямар санагддаг вэ? Бурхан бол ариун дээд агаад халдашгүй гэдгийг мэдэрдэг үү? Энэ үед Бурхан та хоёрын дунд зай байгааг мэдэрдэг үү? Чи Бурхан ямар аймаар болохыг мэдэрдэг үү? Үгүй, харин ч чи Бурханаас эмээдэг. Хүмүүс Бурханы ажлаас үүдэн энэ бүх зүйлийг мэдэрдэг бус уу? Хэрвээ Сатан ажиллаж байсан бол хүмүүс ингэж мэдрэх байсан уу? Яавч үгүй. Бурхан хүнийг тасралтгүй хангаж, дэмжихийн тулд Өөрийн үг, үнэн болон Өөрийн амийг ашигладаг. Хүнийг сул дорой байх үед, хүнийг сөрөг байх үед Бурхан албадсан байдлаар ярьж, “Бүү сөрөг бол. Сөрөг болох юм юу байна? Чи яагаад сул дорой байгаа юм бэ? Сул дорой байх шалтгаан юу байна? Чи дандаа ийм сул дорой, үргэлж ийм сөрөг байдаг—амьд явахын хэрэг юу байна? Зүгээр үх л дээ, тэгвэл!” гэж хэлдэггүй. Бурхан ийм маягаар ажилладаг уу? (Үгүй.) Ийм маягаар үйлдэх эрх мэдэл Бурханд байдаг уу? Тийм ээ, байдаг. Гэхдээ Бурхан ийм маягаар үйлддэггүй. Бурхан ингэж үйлддэггүйн шалтгаан нь Түүний мөн чанараас, ариун байдал болох Түүний мөн чанараас болдог. Хүнийг гэсэн Түүний хайрыг, мөн хүнийг эрхэмлэн, нандигнадгийг нь хүн ганц, хоёрхон өгүүлбэрээр тодорхой илэрхийлэх аргагүй. Эдгээр нь хүний сайрхлаас бий болдог зүйл биш, харин бодит үйлдлээрээ Бурханы Өөрийн бий болгодог зүйлс юм; энэ бол Бурханы мөн чанарын илчлэл билээ. Бурханы ажилладаг энэ бүх арга зам хүнд Бурханы ариун байдлыг харуулж чадах уу? Бурханы сайн санаа зорилгыг оролцуулаад, Бурхан, хүн дээр биелүүлэхийг хүсдэг үр нөлөөг оролцуулаад, хүн дээр ажиллахын тулд Бурханы авч хэрэглэдэг өөр өөр арга зам, Түүний хийдэг ажил, Тэр хүнд юу ойлгуулахыг хүсдэгийг оролцуулаад Бурханы ажилладаг энэ бүх арга замаас—чи Бурханы сайн санаа зорилгоос ямар нэгэн хорон муу, эсвэл ов мэхтэй зүйл олж харсан уу? (Үгүй.) Тэгэхээр Бурханы хийдэг бүхэн, Бурханы хэлдэг бүхэн, зүрх сэтгэлдээ боддог бүхнээс, түүнчлэн Бурханы илэрхийлдэг бүх мөн чанараас—бид Бурханыг ариун гэж нэрлэж болох уу? (Болно.) Аливаа хүн хэзээ нэгэн цагт энэхүү ариун байдлыг энэ дэлхийгээс, эсвэл өөрөөсөө харсан уу? Чи үүнийг Бурханаас гадна аливаа хүнээс, эсвэл Сатанаас ер нь харсан уу? (Үгүй.) Энэ хүртэл хэлэлцсэн дээрээ үндэслээд бид Бурханыг цор ганц, ариун Бурхан Өөрөө гэж нэрлэж болох уу? (Болно.) Бурханы хүнд өгдөг бүх зүйл, тэр дундаа Бурханы үг, янз бүрийн аргаар Бурханы хүнд хийдэг зүйл, Бурханы хүнд хэлдэг зүйл, хүнд сануулдаг, ятгадаг зүйлс бүгд нэг мөн чанараас гаралтай: Бурханы ариун байдлаас гаралтай. Хэрвээ тийм ариун Бурхан байдаггүй бол нэг ч хүн Түүний хийдэг ажлыг хийхээр Түүнийг орлож чадахгүй. Хэрвээ Бурхан энэ хүмүүсийг бүгдийг нь Сатаны гарт өгчихсөн бол өнөөдөр та нар ямар нөхцөлд байх байснаа бодож үзсэн үү? Та нар энд бүгд бүрэн бүтэн, гэмтээгүй сууж байх байсан уу? Та нар бас: “Газар дэлхий дээгүүр хэрэн хэсүүчилж, энүүгээр тэрүүгээр явсаар ирлээ” гэж хэлэх байсан уу? Та нар маш увайгүй, маш омогтой бөгөөд Бурханы өмнө ийм үг ярьж, ичгүүргүй бардамнаж, пээдийн алхах байсан уу? Та нар ямар ч эргэлзээгүй яг л тэгнэ! Хүнд хандах Сатаны хандлага нь Сатаны уг чанар-мөн чанар бол Бурханыхаас үнэхээр тэс ондоо гэдгийг харах боломжийг хүнд олгодог. Сатаны ямар мөн чанар Бурханы ариун байдлын эсрэг вэ? (Сатаны хорон муу байдал.) Сатаны хорон муу уг чанар нь Бурханы ариун байдлын эсрэг юм. Бурханы энэ илчлэл, Бурханы ариун байдлын энэ мөн чанарыг хүмүүсийн дийлэнх нь танин мэддэггүйн шалтгаан нь, тэд Сатаны эрхшээл дор, Сатаны завхрал дунд, Сатаны амьдралын хүрээнд амьдардгаас болдог. Тэд ариун байдал гэж юу болохыг, эсвэл ариун байдлыг хэрхэн тодорхойлохыг мэддэггүй. Чи Бурханы ариун байдлыг ухамсарлах үедээ ч гэсэн үүнийг Бурханы ариун байдал гэж итгэлтэйгээр тодорхойлж мөн л чаддаггүй. Энэ нь Бурханы ариун байдлын тухай хүний мэдлэг дэх их зөрөө юм.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө IV

Тайлбар:

а. “Цагариг чангалах шившлэг” нь “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” хэмээх хятад романд Тансан ламын ашигладаг шившлэг юм. Тэрээр энэ шившлэгийг ашиглан Сүн Ү Күнийг хянаж, толгой дахь төмөр цагаригийг нь чангалснаар, толгойг нь янгинатал өвтгөж, улмаар түүнийг хяналтдаа оруулдаг. Энэ нь хүнийг хүлдэг зүйлийг дүрслэх зүйрлэл болжээ.


Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 142

Хүн дээрх Сатаны ажил ямар онцлог шинжтэй байдаг вэ? Та нар үүнийг өөрсдийнхөө туршлагаар мэдэж авч чадах ёстой—энэ бол Сатаны хамгийн сонгодог онцлог шинж, түүний хамгийн их хийдэг зүйл, түүний хүн нэг бүртэй хийхийг хүсдэг зүйл юм. Та нар энэ онцлог шинжийг харж чадахгүй байх, тиймээс та нар Сатаны маш аймшигтай, зэвүүнийг мэдэрдэггүй. Энэ онцлог шинж нь юу болохыг мэддэг хүн байна уу? (Тэр хүнийг урхидаж, өдөж, уруу татдаг.) Зөв; эдгээр нь энэ онцлогийн ил болдог хэдэн арга зам юм. Сатан бас хүнийг төөрөлдүүлж, дайрч, буруутгадаг—эдгээр нь бүгд илрэл юм. Дахиад өөр юм байна уу? (Тэр худлаа ярьдаг.) Хуурч, худлаа ярих нь Сатанаас хар аяндаа гардаг. Тэр ийм зүйл байнга хийдэг. Түүнчлэн хүмүүст даргархаж, тэднийг өдөөн хатгаж, албадан юм хийлгэж, захиран тушааж, хүчээр чөтгөрт эзэмдүүлдэг. Би одоо та нарын толгойтой үс өрвийлгөм зүйлийг та нарт дүрслэн хэлнэ, гэхдээ Би та нарыг айлгахын тулд үүнийг хийдэггүй. Бурхан хүн дээр ажилладаг ба Түүний хандлага болон зүрх сэтгэл нь хүнийг нандигнадаг. Сатан эсрэгээрээ хүнийг огтхон ч нандигнадаггүй бөгөөд бүх цагаа хүнийг хэрхэн хорлох тухай бодож өнгөрөөдөг. Тийм биш гэж үү? Тэр хүнийг хорлох тухай бодохдоо сэтгэл яарсан байдалтай байдаг уу? (Тийм.) Иймээс хүн дээрх Сатаны ажлын тухайд гэвэл, Сатаны хорон муу, хорлонтой байдлыг хангалттай дүрсэлж, Сатаны жигшүүрт байдлыг та нарт үнэхээр мэдүүлж чадах хоёр хэллэг Надад байна: Сатан хүнд хандахдаа хүнийг бүрэн хянаж, ноцтой хорлож чадах хэмжээнд хүртэл хүнийг, хүн нэг бүрийг хүчээр эзлэн авч, эзэмдэхийг үргэлж хүсдэг, ингэснээр, зорилгодоо хүрч, улайрсан хүсэл эрмэлзлээ биелүүлж чадах юм. “Хүчээр эзлэн авах” гэж юу гэсэн үг вэ? Энэ нь чиний зөвшөөрөлтэй болдог уу, эсвэл зөвшөөрөлгүйгээр болдог уу? Энэ нь чамайг мэдэж байхад тохиолддог уу, мэдээгүй байхад тохиолддог уу? Үүний хариу гэвэл, чамайг огт мэдээгүй байхад тохиолддог! Мэдээгүй байхад чинь, магадгүй тэр чамд юу ч хэлэлгүй, юу ч хийлгүйгээр, ямар ч оршил, нөхцөлгүйгээр—Сатан, чиний ойр тойронд, чамайг хүрээлэн байж байдаг. Тэр ашиглах боломж хайж, дараа нь чамайг хүчээр эзлэн авч, эзэмдэн чамайг бүрэн хянаж, чамд хор хүргэх зорилгодоо хүрдэг. Энэ бол хүн төрөлхтнийг Бурханаас булааж авах гэж тэмцэхдээ Сатаны гаргадаг хамгийн нийтлэг санаархал болон ааш авир юм. Үүнийг сонсоход та нарт ямар санагддаг вэ? (Зүрх сэтгэлдээ айж, эмээж байна.) Та нар зэвүүцэж байна уу? (Тийм.) Та нар зэвүүцэх үедээ Сатан бол ичгүүргүй гэж бодож байна уу? Та нар Сатан бол ичгүүргүй гэж бодох үедээ, эргэн тойронд чинь байдаг та нарыг үргэлж хянахыг хүсдэг, байр суурь, ашиг сонирхлын замбараагүй хүсэл эрмэлзэлтэй хүмүүст зэвүүцэж байна уу? (Тийм.) Тэгэхээр, хүнийг эзэмдэж, эзлэн авахын тулд Сатан ямар аргууд ашигладаг вэ? Та нар үүнийг мэдэж байна уу? “Хүчээр эзлэн авах” болон “эзэмдэх” гэх энэ хоёр нэр томьёог сонсох үедээ та нар зэвүүцэж, эдгээр үгийн хорон муу байдлыг мэдэрч чадна. Чиний зөвшөөрөлгүйгээр, эсвэл чамд мэдэгдэлгүйгээр Сатан чамайг эзэмдэж, хүчээр эзлэн авч, ялзруулдаг. Чи зүрх сэтгэлдээ юу мэдэрч чадах вэ? Чи жигшил, зэвүүцлийг мэдэрдэг үү? (Тийм.) Сатаны ийм байдалд энэхүү жигшил, зэвүүцлийг мэдрэх үедээ чи Бурханы талаар ямар мэдрэмжтэй байдаг вэ? (Талархах.) Чамайг аварсны төлөө Бурханд талархсан байдал. Тэгвэл одоо, энэ мөчид өөртөө буй бүхнийг болон өөрийгөө Бурханд хариуцуулж, хянуулах хүсэл, эрмэлзэл чамд байна уу? (Тийм.) Ямар нөхцлөөс болж чи ингэж хариулж байна? Чи Сатанд хүчээр эзлэгдэж, эзэмдүүлэхээс айсандаа “тийм” гэж хэлж байна уу? (Тийм.) Чи ийм бодолтой байж болохгүй; энэ буруу. Бүү ай, учир нь, Бурхан энд байна. Айх зүйл юу ч байхгүй. Сатаны хорон муу мөн чанарыг ойлгохоороо чи Бурханы хайр, Бурханы сайн санаа, хүнд Бурханы энэрэлтэй, хүлээцтэй байдгийг болон Түүний зөвт зан чанарын талаар илүү нарийн зөв ойлгож, илүү гүнзгий эрхэмлэн нандигнадаг болно. Сатан бол маш заналтай, гэсэн ч энэ нь Бурханыг гэх хайрыг чинь болон Бурханд итгэх итгэл, найдварыг чинь бас л бадраахгүй бол чи ямаршуу хүн бэ? Чи өөрийгөө Сатанд ингэж хорлуулмаар байна уу? Сатаны хорон муу, зэвүүн байдлыг харсныхаа дараа эргээд Бурханыг харцгаая. Бурханы талаарх мэдлэгт чинь одоо ямар нэгэн өөрчлөлт гарсан уу? Бурхан бол ариун гэж хэлж болох уу? Бурхан бол өөгүй гэж хэлж болох уу? “Бурхан бол цор ганц ариун байдал”—Бурхан энэ нэрийг дааж чадах уу? (Тийм.) Тэгвэл энэ дэлхийд ба бүх зүйлийн дунд хүний энэхүү ойлголтыг дааж чадах нь зөвхөн Бурхан Өөрөө биш гэж үү? (Тийм.) Тэгвэл Бурхан хүнд яг юу өгдөг вэ? Тэр чамайг анзаараагүй байхад зөвхөн бага зэргийн асрал, халамж, анхаарал өгдөг үү? Бурхан хүнд юу өгсөн бэ? Бурхан хүнд амь өгсөн, хүнд бүхнийг өгсөн ба хүнээс юу ч шаардаж нэхэхгүйгээр, ямар ч далд санаагүйгээр, болзолгүйгээр хүртээдэг. Хүнийг залж чиглүүлэхийн тулд Тэр үнэнийг ашигладаг, Өөрийн үгийг ашигладаг, Өөрийн амийг ашигладаг ба хүнийг Сатаны хор хөнөөлөөс холдуулж, Сатаны уруу таталт, хатгалгаас холдуулан Сатаны хорон муу уг чанар болон зэвүүн нүүр царайг тодорхой харах боломжийг хүнд олгодог. Хүн төрөлхтнийг гэх Бурханы хайр болон анхаарал жинхэнэ үү? Энэ нь та нарын бүгдийн чинь мэдэрч чаддаг зүйл мөн үү? (Мөн.)

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө IV

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 143

Өнөөг хүртэлх амьдралаа, итгэлийн чинь бүх он жилд чам дээр Бурханы хийсэн бүхнийг эргээд нэг хар. Үүнээс төрсөн мэдрэмж гүн ч юм уу, гүехэн ч бай, энэ нь чамд хамгаас чухал зүйл байгаагүй гэж үү? Үүнийг олж авах нь чиний хувьд хамгийн хэрэгтэй байгаагүй гэж үү? (Тийм.) Энэ үнэн бус уу? Энэ амь бус уу? (Мөн.) Бурхан хэзээ нэгэн цагт чамд гэгээрэл хайрлаад, дараа нь өгсөн бүхнийхээ хариуд Өөрт нь ямар нэг зүйл буцааж өгөхийг чамаас шаардсан уу? (Үгүй.) Тэгэхээр Бурханы зорилго юу вэ? Бурхан яагаад үүнийг хийдэг вэ? Чамайг эзлэн авах зорилго Бурханд байдаг уу? (Үгүй.) Бурхан хүний зүрх сэтгэл дэх Өөрийн сэнтийд суухыгхүсдэг үү? (Тийм.) Тэгвэл Бурхан сэнтийдээ суух, Сатан хүчээр эзлэн авах хоёрын ялгаа юу вэ? Бурхан хүний зүрх сэтгэлийг олж авахыг хүсдэг, Тэр хүний зүрх сэтгэлийг эзлэн авахыг хүсдэг—энэ нь юу гэсэн үг вэ? Бурхан, хүнийг Өөрийнхөө хүүхэлдэй, Өөрийнхөө машин болгохыг хүсдэг гэсэн үг үү? (Үгүй.) Тэгвэл Бурханы зорилго юу вэ? Бурхан хүний зүрх сэтгэлийг эзлэн авахыг хүсэх болон Сатан хүнийг хүчээр эзлэн авч, эзэмдэхийн хооронд ялгаа байдаг уу? (Байдаг.) Ялгаа нь юу вэ? Та нар Надад тодорхой хэлж чадах уу? (Сатан үүнийг хүчээр хийдэг байхад Бурхан хүнийг сайн дураар нь хийлгэдэг.) Ялгаа нь энэ үү? Бурхан яах гэж чиний зүрх сэтгэлийг хүсдэг вэ? Мөн Бурхан яах гэж чамайг эзлэн авахыг хүсдэг вэ? Зүрх сэтгэлдээ та нар “Бурхан хүний зүрх сэтгэлийг эзлэн авдаг” гэдгийг хэрхэн ойлгодог вэ? Бид энд Бурханы талаар ярихдаа шударга хандах ёстой, тэгэхгүй бол хүмүүс үргэлж буруугаар ойлгон: “Бурхан намайг эзлэн авахыг үргэлж хүсдэг. Тэр намайг яах гэж эзлэн авахыг хүсдэг юм бэ? Би эзлүүлэхийг хүсэхгүй, би зүгээр л өөрөө өөрийнхөө эзэн баймаар байна. Сатан хүмүүсийг эзлэн авдаг гэж Та хэлдэг, гэхдээ Бурхан ч бас хүмүүсийг эзлэн авдаг. Аль аль нь адилхан биш гэж үү? Би хэнд ч эзлэгдэхийг хүсэхгүй байна. Би бол би!” гэж хэлдэг. Энд ялгаа нь юу байна вэ? Үүнийг жаахан бодоод үз. Би та нараас асууя: “Бурхан хүнийг эзлэн авах” гэдэг нь дэмий хоосон хэллэг үү? Бурхан хүнийг эзлэн авах гэдэг нь Тэр чиний зүрх сэтгэлд амьдарч, чиний үг бүрийг, хөдөлгөөн бүрийг хянадаг гэсэн үг үү? Тэр чамд суу гэж хэлбэл чи зогсож зүрхлэх үү? Тэр чамд зүүн зүг яв гэж хэлбэл, чи баруун зүг явж зүрхлэх үү? “Эзлэн авах” гэдэг нь иймэрхүү байна гэсэн үг үү? (Үгүй, тийм биш. Бурханд юу байгаа, Тэр юу болохыг хүн амьдран харуулаасай гэж Бурхан хүсдэг.) Бурхан хүнийг удирдсан энэ бүх жилийн турш, хүн дээрх ажилдаа энэ сүүлчийн үе шатанд одоог хүртэл Түүний хэлсэн бүх үгийн хүнд үзүүлэх үр нөлөө ямар байсан бэ? Энэ нь Бурханд юу байгаа, Тэр юу болохыг хүн амьдран харуулах мѳн үү? “Бурхан хүний зүрх сэтгэлийг эзлэн авдаг” гэдгийн үгчилсэн утгыг харвал, Бурхан хүний зүрх сэтгэлийг авч, эзлээд тэнд амьдарч, дахин гарч ирдэггүй юм шиг санагддаг; Тэр хүний эзэн болж, хүний зүрх сэтгэлийг хүслээрээ ноёлж, жолоодож чаддаг, ингэснээр хүн, Бурхан юу л хэлснийг хийх ёстой. Энэ утгаараа, хүн бүр Бурхан болж, Түүний мөн чанар, зан чанарыг эзэмшиж чадах мэт санагдана. Тэгээд энэ тохиолдолд хүн бас Бурханы үйл хэргийг гүйцэтгэж чадах уу? “Эзлэн авах” гэдгийг ингэж тайлбарлаж болох уу? (Үгүй.) Тэгвэл энэ юу вэ? Би та нараас үүнийг асууя: Бурханы хүнийг хангадаг бүх үг ба үнэн нь Түүний мөн чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болохын илэрхийлэл мөн үү? (Мөн.) Энэ бол гарцаагүй үнэн. Гэхдээ Бурхан хүнийг хангадаг бүх үгийг Бурхан Өөрөө хэрэгжүүлж, эзэмших нь чухал байдаг уу? Үүнийг жаахан бодоод үз. Бурхан хүнийг шүүхдээ юунаас болж шүүдэг вэ? Хүнийг шүүх үедээ Бурханы хэлдэг эдгээр үгийн агуулга юу вэ? Тэдгээр нь юун дээр үндэслэдэг вэ? Хүний ялзарсан зан чанар дээр үндэслэдэг үү? (Тийм.) Тэгвэл хүнийг шүүх Бурханы шүүлтийн үр нөлөө Бурханы мөн чанар дээр үндэслэн хүрдэг үү? (Тийм.) Тэгвэл Бурхан “хүнийг эзлэн авах” гэдэг нь хоосон хэллэг үү? Мэдээж, үгүй. Тэгвэл Бурхан яагаад эдгээр үгийг хүнд хэлдэг вэ? Эдгээр үгийг хэлэх Түүний зорилго юу вэ? Тэр эдгээр үгийг хүний амь болгон ашиглахыг хүсдэг үү? (Тийм.) Бурхан эдгээр үгэнд хэлсэн энэ бүх үнэнийг хүний амь болгон ашиглахыг хүсдэг. Хүн энэ бүх үнэнийг болон Бурханы үгийг авч, тэдгээрийг өөрийн амь болгон хувиргаж чадвал Бурханыг дуулгавартай дагаж чадах уу? Хүн тэгээд Бурханаас эмээж чадах уу? Хүн тэгээд муугаас зайлж чадах уу? Хүн энэ түвшинд хүрчихээд Бурханы дээд эрх, зохицуулалтыг дуулгавартай дагаж чадах уу? Хүн тэгээд Бурханы эрх мэдэлд захирагддаг болж чадах уу? Иов шиг, эсвэл Петр шиг хүмүүс замынхаа төгсгөлд очих үед, амь нь боловсорсон гэж тооцогдох үед, тэд Бурханы талаар жинхэнэ ойлголттой болох үед—Сатан тэднийг дагуулан явж мөн л чадах уу? Сатан тэднийг эзлэн авч мөн л чадах уу? Сатан тэднийг хүчээр эзэмдэж мөн л чадах уу? (Үгүй.) Тэгвэл энэ ямар хүн бэ? Энэ нь Бурханы бүрэн олж авсан хүн мөн үү? (Мөн.) Ийм утга учрын түвшинд, Бурханы бүрэн олж авсан ийм хүнийг та нар хэрхэн үздэг вэ? Бурханы үзэхэд, ийм нөхцөл байдалд Тэр аль хэдийн энэ хүний зүрх сэтгэлийг эзлэн авсан. Харин энэ хүнд ямар санагддаг вэ? Бурханы үг, Бурханы эрх мэдэл, Бурханы зам нь хүний доторх амь болж, тэгээд энэхүү амь хүний бүхий л оршихуйг эзлэн авч, түүний амьдран харуулдаг зүйл болон мөн чанарыг Бурханыг хангалуун байлгахуйц болгодог уу? Бурханы үзэхэд, яг энэ мөчид хүн төрөлхтний зүрх сэтгэл Түүнд эзлэгдсэн байдаг уу? (Тийм.) Та нар энэ түвшний утгыг одоо хэрхэн ойлгож байна вэ? Чамайг эзлэн авдаг нь Бурханы Сүнс үү? (Үгүй, Бурханы үг биднийг эзлэн авдаг.) Бурханы зам, Бурханы үг чиний амь болж, бас үнэн чиний амь болсон. Энэ үед, хүн тэгээд Бурханаас ирсэн амийг эзэмшдэг боловч энэхүү амь нь Бурханы амь гэж бид хэлж болохгүй. Өөрөөр хэлбэл, Бурханы үгээс хүний авах амь бол Бурханы амь гэж бид хэлж болохгүй. Иймээс Бурханыг хүн хэр удаан дагах нь хамаагүй, Бурханаас хэчнээн их үг хүлээн авах нь хамаагүй, хүн хэзээ ч Бурхан болж чадахгүй. Нэгэн өдөр Бурхан “Би чиний зүрх сэтгэлийг эзлэн авлаа, чи одоо Миний амийг эзэмшдэг” гэж хэлсэн ч гэсэн, чамд тэгэхэд чи өөрөө Бурхан гэж санагдах уу? (Үгүй.) Тэгвэл чи юу болох вэ? Чи Бурханд туйлын дуулгавартай байх бус уу? Зүрх сэтгэл чинь Бурханы хайрласан амиар дүүрэхгүй гэж үү? Энэ нь, Бурхан хүний зүрх сэтгэлийг эзлэн авах үе тохиолдох тун хэвийн илрэл юм. Энэ бол бодит баримт. Тэгвэл үүнийг энэ талаас нь харвал, хүн Бурхан болж чадах уу? Хүн Бурханы үгийн бодит байдлыг амьдран харуулж, Бурханаас эмээж, муугаас зайлж чаддаг болох үедээ Бурханы амийн мөн чанар, ариун байдлыг эзэмшиж чадах уу? Яавч үгүй. Юу ч болж байсан хамаагүй, эцсийн эцэст хүн бол хүн хэвээр байна. Чи бол бүтээгдсэн зүйл; Бурханаас Бурханы үгийг хүлээн авч, Бурханы замыг хүлээн авахдаа чи Бурханы үгээс ирсэн амийг л эзэмшдэг бөгөөд Бурханы сайшаадаг хүн болдог ч Бурханы амийн мөн чанарыг хэзээ ч эзэмшихгүй, Бурханы ариун байдлыг бүр ч эзэмшихгүй.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө IV

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 144

Сатаны сорилт (Эшлэлүүд)

Матай 4:1–4  Тэгээд Есүс диаволоор соригдохын тулд цөл рүү Сүнсээр хөтлөгдөв. Тэр дөчин өдөр, дөчин шөнө мацаг барьсны дараа өлсжээ. Соригч Түүн дээр ирээд, “Хэрвээ Чи Бурханы Хүү мөн юм бол энэ чулуунуудыг талх бол гэж тушаа” гэж хэлэв. Гэвч Есүс үүнд хариулан, “Хүн зөвхөн талхаар амьдардаггүй, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдардаг гэж бичигдсэн байдаг” хэмээн хэлэв.

Диавол анх Эзэн Есүсийг сорихоор оролдсон үг энэ юм. Диаволын хэлсэн үг ямар агуулгатай байна вэ? (“Хэрвээ Чи Бурханы Хүү мөн юм бол энэ чулуунуудыг талх бол гэж тушаа.”) Диаволын хэлсэн эдгээр үг нэлээд энгийн хэдий ч мөн чанарт нь асуудал байна уу? “Хэрвээ Чи Бурханы Хүү мөн юм бол” гэж диавол хэлсэн, гэвч Есүс бол Бурханы хүү мөн гэдгийг диавол зүрх сэтгэлдээ мэдэж байсан уу, үгүй юу? Түүнийг Христ гэж мэдэж байсан уу, үгүй юу? (Мэдэж байсан.) Тэгвэл яагаад “Хэрвээ Чи … мөн юм бол” гэж хэлсэн юм бэ? (Тэр Бурханыг сорихоор оролдож байсан.) Гэвч ямар зорилготой ингэсэн юм бэ? “Хэрвээ Чи Бурханы Хүү мөн юм бол” гэж диавол хэлсэн. Есүс Христ бол Бурханы хүү гэдгийг тэр зүрх сэтгэлдээ мэдэж, тун тодорхой ойлгож, мэдсээр байж Түүнд захирагдаж, Түүнийг шүтэн мөргөсөн үү? (Үгүй.) Диавол яахыг хүссэн бэ? Энэ арга болон эдгээр үгийг ашиглан Эзэн Есүсийг уурлуулаад, дараа нь Түүнийг хуурч өөрийнхөө санаа зорилгод нийцүүлэн үйлдүүлэхийг хүссэн. Диаволын үг цаанаа ийм утгатай байсан бус уу? Эзэн Есүс Христ мөн гэдгийг нь Сатан зүрх сэтгэлдээ сайн мэдэж байсан хэрнээ ийм үг хэлсэн. Энэ нь Сатаны уг чанар бус уу? Сатаны уг чанар юу вэ? (Зальжин, ёрын муу бөгөөд Бурханыг огт хүндлэхгүй байх.) Бурханыг огт хүндлэхгүй байхаас ямар үр дагавар гарах вэ? Сатан Бурхан руу дайрч давшлахыг хүссэн бус уу? Энэ аргыг ашиглан Бурхан руу дайрч давшлахыг хүссэн тул “Хэрвээ Чи Бурханы Хүү мөн юм бол энэ чулуунуудыг талх бол гэж тушаа” хэмээсэн; энэ нь Сатаны ёрын муу санаархал бус уу? Тэр яг юу хийх гэж оролдсон бэ? Сатаны зорилго тун илэрхий байна: тэр ийм аргыг ашиглан Эзэн Есүс Христийн байр суурь, ялгамж чанарыг үгүйсгэхээр оролдож байсан юм. Сатаны тэр үг “Хэрвээ Чи Бурханы Хүү юм бол эдгээр чулууг талх болго. Тэгж чадахгүй бол Чи Бурханы Хүү биш, тиймээс ажлаа цаашид гүйцэтгэх ёсгүй” гэсэн утгатай байсан. Тийм байгаа биз дээ? Сатан энэ арга барилыг ашиглан Бурхан руу дайрч давшилж, Бурханы ажлыг нурааж, сүйрүүлэхийг хүссэн; Сатаны хорлонт байдал гэж энэ юм. Сатаны хорлонт байдал уг чанарынх нь төрөлх илэрхийлэл байдаг. Эзэн Есүс Христ бол Бурханы Хүү, бие махбодтой болсон Бурхан Өөрөө яг мөн гэдгийг Сатан мэдэж байсан хэдий ч биеэ барьж чадалгүй ийм зүйл хийж, Бурханы араас ойрхон дагаж, Түүн рүү шаргуу дайрч давшлан, Бурханы ажлыг үймүүлж, хорлон сүйтгэхийн тулд асар их хичээл зүтгэл гаргасан билээ.

Тэгвэл Сатаны хэлсэн “энэ чулуунуудыг талх бол гэж тушаа” хэмээх үгийг задлан шинжилье. Чулууг талх болгон хувиргах—энэ ямар нэг утгатай юу? Хоол байгаа бол яагаад түүнийгээ идэхгүй гэж? Яагаад чулууг хоол болгох шаардлагатай гэж? Энэ нь ямар ч утгагүй юм гэж хэлж болох уу? Тухайн үед Эзэн Есүс мацаг барьж байсан ч идэх хоолтой л байсан байлтай? (Тийм ээ.) Тэгвэл Сатаны үг учир утгагүй гэдгийг бид эндээс харж байна. Сатан заль мэхтэй, хорлонтой атлаа утга учиргүй, ухаанд багтамгүй байдгийг бид мөн л харж болно. Сатаны хийдэг хэд хэдэн зүйлээс хорлонт уг чанар нь харагддаг; Бурханы ажлыг бусниулах зүйл хийж байгааг нь харж болох бөгөөд үүнийг нь хараад Сатан бол үзэн ядам, уур хүргэм гэдгийг чи мэдэрнэ. Гэвч нөгөөтээгүүр, чи Сатаны үг, үйлдлийн цаанаас томоогүй, хөгийн уг чанар байгааг харахгүй байна уу? Сатаны уг чанарын илчлэл энэ юм; Сатан иймэрхүү уг чанартай тул ийм зүйл хийнэ. Өнөөгийн хүмүүст Сатаны эдгээр үг утга учиргүй, марзан санагддаг. Гэвч Сатан үнэхээр ийм үг хэлэх чадвартай. Түүнийг мунхаг, утгагүй гэж хэлж болох уу? Сатаны ёрын муу газар сайгүй байдаг бөгөөд цаг ямагт илчлэгддэг. Эзэн Есүс түүнд хэрхэн хариулсан бэ? (“Хүн зөвхөн талхаар амьдардаггүй, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдардаг гэж бичигдсэн байдаг.”) Эдгээр үгэнд ямар нэг хүч чадал байна уу? (Байна.) Яагаад бид эдгээрт хүч чадал байна гэж хэлдэг вэ? Учир нь эдгээр үг үнэн юм. Тэгвэл хүн гагцхүү талхаар амь зуудаг уу? Эзэн Есүс дөчин өдөр, дөчин шөнийн турш мацаг барьсан. Тэгээд өлбөрч үхсэн үү? Түүнийг өлбөрч үхээгүй тул Сатан ирээд “Чи чулууг хоол болгон хувиргавал идэх юмтай болох бус уу? Тэгвэл мацаг барих, гэдэс хоосон явах шаардлагагүй шүү дээ” гэх зэрэг үг хэлж, чулууг хоол болгон хувирга гэж шавдуулсан. Гэвч Эзэн Есүс, “Хүн зөвхөн талхаар амьдардаггүй” хэмээсэн нь хүн хэдий махан биед амьдардаг ч бие махбодыг нь хоол биш, харин Бурханы амаараа айлдсан үг бүр амьдруулж, амьсгалуулдаг юм гэсэн утгатай. Нэг талаар, эдгээр үг бол үнэн; тэдгээр нь хүмүүст итгэл өгч, Бурханд найдаж болно, Бурхан бол үнэн мөн гэдгийг тэдэнд мэдрүүлдэг. Нөгөө талаар, эдгээр үгэнд бодитой тал байна уу? Эзэн Есүс дөчин өдөр, дөчин шөнийн турш мацаг барьсныхаа дараа мөн л амьд сэрүүн зогсож байсан бус уу? Энэ бодит жишээ бус уу? Дөчин өдөр, дөчин шөнийн турш ямар ч хоол идээгүй атлаа Тэр амьд мэнд хэвээр байсан. Энэ нь Түүний үг үнэн гэдгийн хүчирхэг нотолгоо юм. Эдгээр үг энгийн боловч Эзэн Есүсийн хувьд, Сатан Өөрийг нь уруу татах үед л Тэр тэгж хэлсэн үү, эсвэл тэдгээр нь аль хэдийн угаасаа Түүний нэг хэсэг байсан уу? Өөрөөр хэлбэл, Бурхан бол үнэн ба амь боловч Бурханы үнэн ба амь дараа нь нэмэгдсэн хэрэг үү? Хожмын туршлагаас гарсан хэрэг үү? Үгүй, тэдгээр нь Бурханд угаасаа байдаг. Өөрөөр хэлбэл, үнэн ба амь нь Бурханы мөн чанар юм. Бурханд юу ч тохиолдлоо гэсэн Түүний илэрхийлдэг бүхэн үнэн байдаг. Түүний ярианы агуулга урт ч бай, богино ч бай—энэхүү үнэн, эдгээр үг хүнд амьдрах боломж олгож, амь өгдөг; тэдгээр нь хүмүүст үнэнийг олж авах, хүний амьдралын зам мөрийн талаар тодорхой ойлголттой болох, Бурханд итгэх боломж олгож чаддаг. Өөрөөр хэлбэл, Бурхан эдгээр үгийг хэрэглэдэг нь эерэг эх сурвалжтай. Иймээс бид энэ эерэг зүйлийг ариун гэж хэлж болох уу? (Болно.) Сатаны тэр үгс Сатаны уг чанараас үүдэлтэй. Сатан ёрын муу, хорлонт уг чанараа цаг ямагт газар сайгүй илчилдэг. Тэгвэл Сатан эдгээр илчлэлийг аяндаа хийдэг үү? Эсвэл хэн нэгэн түүнийг ингэ гэж удирддаг уу? Хэн нэгэн түүнд тусалдаг уу? Түүнийг албаддаг уу? Үгүй. Энэ бүх илчлэлээ Сатан өөрийн хүслээр хийдэг. Энэ нь Сатаны ёрын муу уг чанар юм. Бурхан юуг ч, яаж ч хийхэд Сатан Түүнийг өсгий даран дагадаг. Сатаны хэлж, хийдэг эдгээр зүйлийн мөн чанар, жинхэнэ уг чанар нь Сатаны мөн чанар буюу ёрын муу, хорлонт мөн чанар юм.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө V

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 145

Сатаны сорилт (Эшлэлүүд)

Матай 4:5–7  Тэгээд диавол Түүнийг ариун хотод аваачиж, сүмийн орой дээр зогсоогоод Түүнд, “Хэрвээ Чи Бурханы Хүү юм бол доошоо үсэр: учир нь, Чиний төлөө Тэр тэнгэрэлчүүддээ тушаал өгнө: Чамайг хөлөө чулуунд цохих вий гэсэндээ тэд Чамайг гар дээрээ өргөх болно гэж бичигдсэн байдаг шүү дээ” гэлээ. Есүс түүнд, “Чи өөрийн Бурхан Эзэнээ бүү сорь гэж бас бичигдсэн байдаг” гэж хэлэв.

Сатаны энд хэлсэн үгийг эхлээд харъя. “Хэрвээ Чи Бурханы Хүү юм бол доошоо үсэр” гэж Сатан хэлээд “Чиний төлөө Тэр тэнгэрэлч нартаа тушаах болно: Чамайг хөлөө чулуунд цохих вий гэсэндээ тэд Чамайг гар дээрээ өргөх болно” хэмээн судраас эш татсан байна. Сатаны үгийг сонсоход ямаршуу санагдаж байна? Маш томоогүй байгаа биз? Түүний үг маш томоогүй, утга учиргүй, ой гутам байна. Би яагаад ингэж хэлж байна вэ? Сатан үргэлж мунхаг зүйл хийж, өөрийгөө тун овжин гэж боддог. Судраас—тэр ч бүү хэл Бурханы хэлсэн үгийг хүртэл—байнга эш татаж, Бурханы ажлын төлөвлөгөөг сүйтгэх зорилгоо биелүүлэхийн тулд эдгээр үгийг Бурханы эсрэг эргүүлж, Түүн рүү дайрч давшлах, Түүнийг сорихоор оролддог. Чи Сатаны хэлсэн эдгээр үгээс ямар нэг зүйл харж чадав уу? (Сатан ёрын муу санаа өвөрлөдөг.) Сатан хийдэг бүхэндээ цаг ямагт хүн төрөлхтнийг сорихоор эрэлхийлж ирсэн юм. Сатан илэн далангүй ярьдаггүй, харин сорьж, толгой эргүүлж, сэтгэл булаахыг хэрэглэн бөөрөнхийлдөг. Сатан сорилтдоо Бурханыг эгэл хүн мэтээр үзэж, Түүнийг мөн л мэдлэггүй, мунхаг, бөгөөд аливаа зүйлийн жинхэнэ дүрийг яг л хүн шиг тодорхой ялгаж чадахгүй гэж итгэх хандлагатай байдаг. Бурхан, хүн хоёрын аль аль нь Сатаны мөн чанар, ов мэх, ёрын санаа зорилгыг нэвт харж чадахгүй гэж Сатан боддог. Сатаны мунхаглал гэж энэ бус уу? Түүнчлэн Сатан судраас хэт их эш татдаг, ингэснээр өөрийгөө үнэмшилтэй болгох ба чи үгээс нь ямар ч өө сэв олж чадахгүй, мөн хууртахаас зайлсхийж чадахгүй гэж итгэдэг. Сатаны утга учиргүй, томоогүй зан энэ бус уу? Хүмүүс сайн мэдээ түгээж, Бурханд гэрчлэл хийх үетэй энэ нь яг адил: Заримдаа үл итгэгчид Сатаны хэлсэнтэй төстэй зүйл хэлэх бус уу? Хүмүүс иймэрхүү зүйл хэлэхийг та нар сонсож байсан уу? Ийм үг сонсоод чамд ямар санагддаг вэ? Ой гутдаг уу? (Тийм.) Ой гутахдаа мөн хорсол, үзэн ядалт мэдэрдэг үү? Ийм мэдрэмж төрөх үед Сатан болон Сатаны хүнд өгдөг завхарсан зан чанар нь хорон муу гэдгийг чи таньж чаддаг уу? “Сатан ярихдаа дайрч давшилж, сорьж байдаг; Сатаны үг утгагүй, хөгийн, томоогүй, ой гутам юм; гэтэл Бурхан хэзээ ч ийм маягаар үг хэлж, ажиллахгүй, Тэр үнэхээр хэзээ ч тэгж байгаагүй” хэмээн зүрх сэтгэлдээ чи ер нь ухаардаг уу? Мэдээж, энэ нөхцөлд хүмүүс үүнийг бүдэг бадаг л мэдэрч чаддаг бөгөөд Бурханы ариун байдлыг ухаарч чадахгүй хэвээр үлддэг. Өнөөгийн биеийн хэмжээгээрээ та нар гагцхүү ингэж мэдэрдэг: “Бурханы хэлдэг бүхэн үнэн бөгөөд бидэнд ашиг тустай, бид үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой.” Үүнийг чи хүлээн зөвшөөрч чаддаг ч бай, үгүй ч бай ялгаагүй Бурханы үг бол үнэн, Бурхан бол үнэн гэж хэлдэг хэдий ч үнэн өөрөө ариун, Бурхан бол ариун гэдгийг мэддэггүй.

Тэгвэл Сатаны эдгээр үгэнд Есүс юу гэж хариулсан бэ? “Чи өөрийн Бурхан Эзэнээ бүү сорь гэж бас бичигдсэн байдаг” хэмээсэн. Есүсийн хэлсэн эдгээр үг үнэний ортой юу? Эдгээр нь гарцаагүй үнэний ортой. Гаднаа бол эдгээр үг нь хүмүүсийн дагаж мөрдөх тушаал, энгийн нэг хэллэг боловч хүн, Сатан хоёр хоёулаа эдгээр үгэнд байнга халддаг байв. Иймээс Эзэн Есүс, “Чи өөрийн Бурхан Эзэнээ бүү сорь” гэж Сатанд хэлсэн, учир нь Сатан үргэлж ийм зүйл хийж, ингэхдээ их л хичээл зүтгэл гаргадаг байсан юм. Сатан үүнийгээ ичгүүр, сонжуургүй хийдэг байсан гэж хэлж болно. Бурханаас айхгүй, зүрх сэтгэлдээ Бурханыг хүндлэхгүй байх нь Сатаны салшгүй уг чанар-мөн чанар юм. Сатан Бурханы дэргэд зогсож, Түүнийг харж байхдаа ч биеэ барьж чадалгүй Бурханыг сорьсон. Иймээс Эзэн Есүс Сатанд, “Чи өөрийн Бурхан Эзэнээ бүү сорь” хэмээжээ. Бурхан эдгээр үгийг Сатанд байнга хэлсэн. Тэгвэл энэ хэллэгийг өнөөдөр хэрэглэхэд тохиромжтой юу? (Тийм, яагаад гэвэл, бид ч бас Бурханыг байнга сорьдог.) Хүмүүс Бурханыг яагаад байнга сорьдог юм бэ? Сатанлаг завхарсан зан чанараар дүүрэн байдаг учраас тэр үү? (Тийм ээ.) Тэгвэл Сатаны дээр дурдсан үгийг хүмүүс байнга хэлдэг үү? Мөн ямар нөхцөлд энэ үгсийг хэлдэг вэ? Хүмүүс хэзээ, хаана гэдгээс үл хамааран ийм үг хэлсээр ирсэн гэхэд болно. Хүмүүсийн зан чанар нь Сатаны завхарсан зан чанараас ялгарах юмгүй гэдгийг энэ нотолдог. Эзэн Есүс үнэнийг төлөөлдөг, хүнд хэрэгтэй эгэл жирийн цөөхөн үг хэлсэн. Гэхдээ энэ нөхцөлд Эзэн Есүс Сатантай маргахын тулд ийм маягаар ярьж байсан уу? Түүний Сатанд хэлсэн үгэнд сөргөлдсөн зүйл байсан уу? (Байгаагүй.) Эзэн Есүсийн сэтгэлд Сатаны сорилт ямар санагдсан бэ? Үүнд нь Эзэний ой гутаж, жигшил төрсөн үү? Эзэн Есүс ой нь гутаж, жигшсэн атлаа Сатантай маргаагүй бөгөөд аливаа агуу зарчмын талаар бүр ч яриагүй. Яагаад тэр вэ? (Яагаад гэвэл, Сатан ямагт ийм байдаг; тэр хэзээ ч өөрчлөгдөж чадахгүй.) Сатан эрүүл ухаангүй гэж хэлж болох уу? (Болно.) Бурхан бол үнэн гэдгийг Сатан зөвшөөрч чадах уу? Бурхан бол үнэн гэдгийг Сатан хэзээ ч зөвшөөрөхгүй, мөн Бурхан бол үнэн гэдгийг хэзээ ч хүлээж авахгүй; энэ бол Сатаны уг чанар юм. Сатаны уг чанарт бас нэг жигшүүртэй тал бий. Тэр нь юу вэ? Эзэн Есүсийг сорих гэж чармайхдаа Сатан бүтэлгүйтэх байсан ч хамаагүй бас л оролдоод үзнэ гэж бодсон. Шийтгүүлэх байсан ч гэсэн оролдоод үзэхээр шийдсэн. Ингэх нь хэдийгээр ямар ч ашиггүй байсан боловч оролдож, шаргуу зүтгэл гарган, Бурханы эсрэг эцсээ хүртэл зогсох байсан юм. Энэ ямар янзын уг чанар вэ? Ёрын муу бус уу? Бурханыг дурдах үед хилэгнэж, багтартлаа уурладаг хүн Бурханыг харсан уу? Бурхан гэж хэн болохыг мэдэх үү? Тэр хүн Бурхан гэж хэн болохыг мэддэггүй, Түүнд итгэдэггүй бөгөөд Бурхан түүнтэй яриагүй байдаг. Бурхан түүнд хэзээ ч төвөг удаагүй атал юунд уурлана вэ? Энэ хүнийг ёрын муу гэхэд болох уу? Дэлхий ертөнцийн чиг хандлага, идэж уух, зугаа цэнгэлээр хөөцөлдөх, алдартнуудын араас гүйх—эдгээр зүйлийн аль нь ч ийм хүнд төвөг уддаггүй. Гэвч “Бурхан” гэх үгийг, эсвэл Бурханы үгийн үнэнийг дөнгөж дурдмагц тэрээр багтартлаа уурладаг. Ёрын муу уг чанартай гэдгийг энэ нь илтгэдэг бус уу? Энэ хүний ёрын муу уг чанар гэдгийг үүгээр нотлоход хангалттай. Тэгвэл та нарын хувьд яривал, үнэнийг дурдахад юм уу, хүн төрөлхтнийг шалгах Бурханы шалгалт, эсвэл хүнийг шүүсэн Бурханы шүүлтийн үгийг дурдахад зэвүүцэх үе байдаг уу? Та нарт жигшүүртэй санагдаж, тийм зүйл сонсохыг хүсдэггүй юу? “Бурхан бол үнэн гэж хүн бүхэн хэлдэггүй юм уу? Эдгээр үгийн зарим нь худлаа! Хүнд чиглэсэн Бурханы сануулга л байна!” гэж чи сэтгэлдээ бодож магад. Зарим хүн, тэр ч бүү хэл зүрх сэтгэлдээ ихэд зэвүүцэж, “Өдөр болгон л Түүний шалгалт, шүүлтийн тухай ярьдаг, хэзээ болих юм бэ? Бид сайн хүрэх газрыг хэзээ хүлээж авах юм бэ?” гэж бодож магадгүй. Энэхүү үндэслэлгүй уур хаанаас гардаг нь мэдэгддэггүй. Энэ ямар янзын уг чанар вэ? (Ёрын муу уг чанар.) Үүнийг Сатаны ёрын муу уг чанар удирдан чиглүүлдэг. Бурханы зүгээс Сатаны ёрын муу уг чанар, хүний завхарсан зан чанарын тухайд хэзээ ч маргаж, эсвэл хүмүүсийн эсрэг өс санадаггүй бөгөөд хүмүүсийг мунхаглах үед хэзээ ч сүр бадруулдаггүй. Аливаа зүйлийн тухайд Бурхан хүмүүстэй адилхан бодолтой байхыг чи хэзээ ч харахгүй, түүнээс гадна асуудлыг зохицуулахдаа хүн төрөлхтний үзэл бодол, мэдлэг, шинжлэх ухаан, гүн ухаан, төсөөллийг ашиглаж байхыг нь хэзээ ч харахгүй. Харин ч Бурханы хийдэг бүхэн, илчилдэг бүхэн нь үнэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, Түүний хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр үнэнтэй уялдаж байдаг. Энэ үнэн нь үндэслэлгүй уран сэтгэмжийн үр дүн биш; энэ үнэн, эдгээр үг нь Бурхан Өөрийн мөн чанар, амийн үр дүнд илэрхийлэгддэг. Эдгээр үг болон Бурханы хийсэн бүх зүйлийн мөн чанар нь үнэн байдаг тул Бурханы мөн чанар ариун гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, Бурханы хэлдэг бүх үг, хийдэг бүх зүйл хүмүүст амин чанар, гэрэл авчирч, эерэг зүйл болон тэдгээрийн бодит байдлыг харах боломж олгож, зөв замаар алхуулахын тулд хүн төрөлхтөнд зам заадаг. Эдгээр зүйл бүгд Бурханы мөн чанар болон Түүний ариун байдлын мөн чанараар тодорхойлогддог.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө V

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 146

Сатаны сорилт (Эшлэлүүд)

Матай 4:8–11  Диавол Түүнийг дахин асар өндөр ууланд аваачаад дэлхийн бүх хаанчлалыг болон алдар сууг нь үзүүллээ; Тэгээд тэр Түүнд, “Хэрвээ Чи газар унан, надад мөргөвөл би энэ бүхнийг чамд өгнө” гэв. Тэгэхэд Есүс түүнд, “Зайл, Сатан: учир нь ‘Чи өөрийн Бурхан Эзэнийг шүтэн мөргөж, зөвхөн Түүнд үйлчил’ гэж бичигдсэн байдаг” гэж хэлжээ. Тэгээд диавол Түүнийг орхиход тэнгэрэлчүүд ирж, Түүнд үйлчилж эхлэв.

Өмнөх хоёр явуулга нь бүтэлгүйтчихсэн атал диавол Сатан бас нэгэн явуулга хийхээр оролджээ: Эзэн Есүст ертөнцийн бүх хаант улс, тэдгээрийн алдар сууг үзүүлээд, намайг шүтээч гэж хүссэн байна. Энэ нөхцөл байдлаас диаволын үнэн төрхийн тухайд юу харагдаж байна вэ? Диавол Сатан туйлын ичгүүргүй гэдэг нь харагдаж байна уу? (Тийм ээ.) Яагаад ичгүүргүй байна вэ? Бүх зүйлийг Бурхан бүтээсэн атал Сатан эргээд Бурханд бүх зүйлийг үзүүлж, “Энэ бүх хаант улсын эд баялаг, алдар сууг хар. Намайг шүтвэл энэ бүхнийг Чамд өгье” хэмээсэн. Энэ нь байдлыг орвонгоор нь эргүүлсэн хэрэг бус уу? Сатан ичгүүргүй бус уу? Бурхан бүх зүйлийг бүтээхдээ бүхнийг Өөрийн таашаалд зориулан бүтээсэн гэж үү? Бурхан хүн төрөлхтөнд бүх зүйлийг өгсөн, харин Сатан энэ бүхнийг булааж авахыг хүссэн бөгөөд бүгдийг нь булаачхаад, “Намайг шүт! Намайг шүт, тэгвэл энэ бүхнийг Чамд өгье” гэж Бурханд хэлсэн. Энэ бол Сатаны үзэшгүй муухай царай мөн; тэр туйлын ичгүүргүй! Сатан “ичгүүр” гэдэг үг ямар утгатайг ч мэддэггүй. Энэ нь Сатаны ёрын муу байдлын бас нэг жишээ юм. Ичгүүр гэж юу болохыг ч тэр мэддэггүй. Бурхан бүх зүйлийг бүтээсэн, мөн Бурхан бүх зүйлийг удирдаж, ноёрхдог гэдгийг Сатан мэддэг нь тодорхой. Бүх зүйл Бурханы харьяа байдаг болохоос хүнд харьяалагддаггүй, Сатанд бүр ч харьяалагддаггүй. Гэтэл диавол Сатан бүх зүйлийг Бурханд өгнө гэж ичихгүй хэлсэн. Сатан дахиад л утгагүй, ичгүүргүй аашилж байгаагийн бас нэгэн жишээ энэ бус уу? Үүнээс үүдэн Бурхан Сатаныг улам ч их үзэн яддаг, тийм биз дээ? Гэвч Сатан яаж ч оролдлоо гэсэн Эзэн Есүс хууртсан уу? Эзэн Есүс юу гэж хэлсэн бэ? (“Чи өөрийн Бурхан Эзэнийг шүтэн мөргөж, зөвхөн Түүнд үйлчил.”) Эдгээр үг нь бодит утгатай юу? (Тийм ээ.) Ямаршуу бодит утгатай вэ? Сатаны ёрын муу, ичгүүргүй байдал ярианаас нь харагддаг. Иймээс хүн Сатаныг шүтвэл ямар үр дүнд хүрэх вэ? Бүх хаант улсын эд баялаг, алдар сууг хүртэх үү? (Үгүй.) Тэгвэл юу хүртэх вэ? Хүн төрөлхтөн яг л Сатан шиг ичгүүргүй, хөгийн болох уу? (Тэгнэ.) Тэгвэл тэд Сатанаас ямар ч ялгаагүй болно. Иймээс Эзэн Есүс, “Чи өөрийн Бурхан Эзэнийг шүтэн мөргөж, зөвхөн Түүнд үйлчил” хэмээсэн нь хүн нэг бүрд чухал үг юм. Энэ нь чи Эзэнээс өөр, Бурханаас өөр нэгэнд үйлчилсэн бол, диавол Сатаныг шүтсэн бол Сатантай адилхан бузар булайд хөлбөрнө гэсэн үг. Тэгээд чи Сатаны ичгүүргүй, ёрын мууг хуваалцаж, яг Сатаны яг адилаар Бурханыг сорьж, Бурхан руу дайрч давшилна. Тэгээд чи ямар үр дүнд хүрэх вэ? Бурханд жигшигдэж, Бурханаар цохиулж унан, сөнөх болно. Эзэн Есүсийг Сатан хэдэнтээ сориод бүтэлгүйтсэнийхээ дараа дахин оролдож үзсэн үү? Дахин оролдолгүй яваад өгсөн. Энэ юуг нотолдог вэ? Бурханы өмнө Сатаны ёрын муу уг чанар, хорлонт зан, утгагүй, дэмий балай байдлыг дурдах ч хэрэггүй гэдгийг нотолдог. Эзэн Есүсийн гуравхан өгүүлбэрт ялагдчихаад Сатан нүүрээ харуулахаас ч ичиж, сүүлээ хавчин яаран гүйсэн бөгөөд Эзэн Есүсийг дахин хэзээ ч сориогүй. Сатаны энэ сорилтыг Эзэн Есүс дийлсэн тул Өөрийн хийх ёстой ажил, өмнөө байгаа албыг амархан үргэлжлүүлж чадсан юм. Энэ нөхцөлд Эзэн Есүсийн хэлсэн үг, хийсэн бүхнийг өнөө үед хэрэглэсэн бол хүн нэг бүрд ямарваа бодит утга учиртай байх уу? (Тийм ээ.) Ямар бодит утга байх вэ? Сатаныг ялах амархан хэрэг үү? Сатаны ёрын муу уг чанарын талаар хүмүүс тодорхой ойлголттой байх ёстой юу? Сатаны сорилтын талаар хүмүүс нарийн ойлголттой байх ёстой юу? (Тийм ээ.) Чи өөрийн амьдралд Сатаны сорилтыг туулахдаа ёрын муу уг чанарыг нь нэвт харж чадсан бол түүнийг ялж чадах бус уу? Хэрвээ Сатаны утгагүй, дэмий балай байдлын талаар мэдсэн бол чи мөн л Сатаны талд зогсон Бурхан руу дайрч давшилна гэж үү? Сатаны хорлонтой, ичгүүргүй байдал чамаар дамжин хэрхэн илэрч байгааг ойлгосон бол, эдгээр зүйлийг тодорхой таньж, ухаарсан бол Бурханыг ийм маягаар дайрч давшилж, сорьсоор байх уу? (Үгүй, тэгэхгүй.) Тэгвэл юу хийх вэ? (Бид Сатаны эсрэг тэрсэлж, түүнийг хөсөр хаях байсан.) Тэгэх амархан хэрэг үү? Тэр амаргүй. Ингэхийн тулд хүмүүс тогтмол залбирч, Бурханы өмнө байнга очиж, өөрсдийгөө шинжих ёстой. Мөн Бурханаас сахилгажуулалт, шүүлт, гэсгээлт хүртэхийг зөвшөөрөх ёстой. Ийм маягаар л хүмүүс Сатаны ов мэх, хяналтаас аажмаар ангижирна.

Сатаны хэлсэн энэ бүх үгийг хараад Сатаны мөн чанарыг бүрдүүлдэг зүйлсийг нэгтгэн дүгнэе. Нэгдүгээрт, Сатаны мөн чанарыг Бурхан ариун байдалтай жишихэд ёрын муу гэж ерөнхийдөө хэлж болно. Яагаад Би Сатаны мөн чанарыг ёрын муу гэж хэлж байна вэ? Энэ асуултад хариулахын тулд хүмүүст Сатаны хийдэг зүйлийн үр дагаврыг шинжих ёстой. Сатан хүнийг завхруулж, хянадаг бөгөөд хүн Сатаны завхарсан зан чанарын дор үйлдэж, Сатаны завхруулсан хүний ертөнцөд амьдардаг. Хүн төрөлхтөн өөрийн мэдэлгүй Сатанд эзэмдүүлж, уусдаг; иймээс хүн Сатаны уг чанар болох Сатаны завхарсан зан чанартай байдаг. Сатаны биеэ тоосон занг хэлсэн үг, хийсэн бүхнээс нь харав уу? Заль мэх, хорон санааг нь харсан уу? Сатаны биеэ тоосон зан гол төлөв хэрхэн харагддаг вэ? Сатан, Бурханы байр суурийг эзлэх хүсэл ямагт өвөрлөдөг үү? Сатан хүмүүс өөрийг нь дагаж, дэмжиж, шүтдэг болоосой гэсэндээ Бурханы ажил, байр суурийг нурааж, булааж авахыг ямагт хүсдэг; энэ нь Сатаны биеэ тоосон уг чанар юм. Сатан хүмүүсийг завхруулахдаа тэдэнд яах ёстойг шууд хэлдэг үү? Сатан Бурханыг сорихдоо гарч ирээд “Би Чамайг сорьж байна, би Чам руу дайрч давшлах гэж байна” гэж хэлдэг үү? Огт тэгдэггүй. Тэгвэл Сатан ямар арга барил хэрэглэдэг вэ? Уруу татаж, сорьж, дайрч давшилж, урхи тавьж, тэр ч бүү хэл судраас эш татдаг. Сатан ёрын зорилгодоо хүрч, санаа зорилгоо биелүүлэхийн тулд янз бүрийн байдлаар үг хэлж, үйлддэг. Ингэснийх нь дараа хүнд илэрдэг зүйлээс юу харж болох вэ? Хүмүүс бас биеэ тоодог бус уу? Хүн олон мянган жилийн турш Сатаны завхралд өртсөн тул биеэ тоосон, ов мэхтэй, хорон санаатай, эрүүл ухаангүй болсон юм. Энэ бүх зүйл нь Сатаны уг чанарын улмаас бий болдог. Сатан ёрын муу уг чанартай тул ийм ёрын муу уг чанарыг хүнд өгч, ийм ёрын муу, завхарсан зан чанарыг хүнд авчирчээ. Иймээс хүн завхарсан сатанлаг зан чанарын дор амьдарч, Сатаны адилаар Бурханыг эсэргүүцэж, Бурхан руу дайрч давшилж, Түүнийг сорьдог бөгөөд Бурханыг шүтэн мөргөж чадахгүй, мөн Бурханыг хүндлэх зүрх сэтгэлгүй болохдоо тулдаг.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө V

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 147

Сатан хүнийг завхруулахад эрдэм мэдлэгийг хэрхэн ашигладаг тухай

Эрдэм мэдлэгийг хүн бүр эерэг зүйл гэж үздэг үү? Наад зах нь, “эрдэм мэдлэг” гэдэг үгийг хүмүүс сөрөг гэхээсээ эерэг утгатай гэж боддог. Тэгвэл Сатан хүнийг завхруулахдаа эрдэм мэдлэгийг ашигладаг гэж бид энд яагаад дурдаад байна вэ? Хувьслын онол нь эрдэм мэдлэгийн нэг тал бус уу? Ньютоны шинжлэх ухааны хуулиуд эрдэм мэдлэгийн нэг хэсэг бус уу? Дэлхийн таталцлын хүч ч мөн эрдэм мэдлэгийн нэг хэсэг, тийм биз? (Тийм.) Тэгвэл хүн төрөлхтнийг завхруулахад Сатаны ашигладаг зүйлсийн дунд яагаад эрдэм мэдлэгийг жагсаасан байна вэ? Та нар энэ тухай юу гэж бодож байна? Эрдэм мэдлэгт өчүүхэн төдий ч үнэн байдаг гэж үү? (Байхгүй.) Тэгвэл эрдэм мэдлэг ямар мөн чанартай вэ? Хүн олж авдаг бүх эрдэм мэдлэгийг юун дээр үндэслэн сурдаг вэ? Хувьслын онолд үндэслэдэг үү? Судалгаа шинжилгээгээр олж авсан хүний мэдлэг, дүгнэлт нь бурхангүйн үзэлд үндэслэдэг бус уу? Энэхүү эрдэм мэдлэгийн аль нэг нь Бурхантай холбоотой юу? Бурханыг шүтэн мөргөхтэй холбоотой юу? Үнэнтэй холбоотой юу? (Үгүй.) Тэгвэл Сатан хүнийг завхруулахад эрдэм мэдлэгийг хэрхэн ашигладаг вэ? Энэ эрдэм мэдлэгийн аль нь ч Бурханыг шүтэн мөргөхтэй юм уу, үнэнтэй холбоогүй гэж Би сая хэллээ. Зарим хүн энэ тухай “Эрдэм мэдлэг үнэнд ямар ч хамаагүй байж болно, гэхдээ бас хүмүүсийг завхруулдаггүй шүү дээ” гэж боддог. Та нар энэ тухай ямар бодолтой байна? Хүн аз жаргалаа хоёр гараараа бүтээх ёстой гэж эрдэм мэдлэг чамд заасан уу? Хүний хувь заяа өөрийнх нь гарт байдаг гэж эрдэм мэдлэг чамд заасан уу? (Тийм.) Энэ ямар янзын яриа вэ? (Диаволын яриа.) Яг зөв! Диаволын яриа! Мэдлэг бол хэлэлцэхэд ээдрээтэй сэдэв. Чи эрдэм мэдлэгийн салбар бол зүгээр л мэдлэгээс цаашгүй гэж хэлж магад. Энэ бол Бурханыг шүтэн мөргөхөд тулгуурлахгүй, Бурхан бүх зүйлийг бүтээсэн гэдгийг ойлгохгүйгээр сурдаг эрдэм мэдлэгийн салбар юм. Хүмүүс ийм төрлийн мэдлэгт суралцах үедээ Бурхан бүх зүйлд дээд эрх барьдгийг ойлгодоггүй; мөн Бурхан бүх зүйлийг хариуцаж, удирдаж байгааг хардаггүй. Харин тэд гагцхүү эрдэм мэдлэгийн тэр салбараа эцэс төгсгөлгүй судалж шинжлэн, эрдэм мэдлэгт үндэслэсэн хариулт хайдаг. Гэвч хүмүүс Бурханд итгэхгүй, харин зөвхөн судлахаар эрэлхийлбэл жинхэнэ хариултыг хэзээ ч олохгүй гэдэг үнэн биз дээ? Эрдэм мэдлэг чамайг өлмөн зэлмэн явуулалгүй амьжиргаа, ажил, орлого л өгч чадна; гэвч эрдэм мэдлэг чамайг хэзээ ч Бурханыг шүтэн мөргөдөг болгохгүй, мөн ёрын муугаас хол байлгахгүй. Хүмүүс эрдэм мэдлэгийг судлах тусмаа Бурханы эсрэг тэрслэх, Бурханыг судалгаандаа хамруулах, Бурханыг сорьж, эсэргүүцэх хүсэл нь улам ихэснэ. Ингээд эрдэм мэдлэг хүмүүст юу зааж байгааг бид одоо харж байна уу? Энэ нь бүгд Сатаны гүн ухаан юм. Завхарсан хүмүүсийн дунд Сатаны түгээн дэлгэрүүлсэн амьд үлдэх тухай гүн ухаан, дүрэм журам үнэнтэй ямар нэг холбоотой юу? Үнэнтэй огт холбоогүй, чухамдаа үнэний эсрэг байдаг. “Амьдрал бол хөдөлгөөн”, “Хүн бол төмөр, будаа бол ган, хүн хоол идэхгүй бол жигтэйхэн өлсдөг” гэж хүмүүс байнга хэлдэг. Эдгээр мэргэн үг юу вэ? Эдгээр нь төөрөгдөл бөгөөд эдгээрийг сонсоход ой гутах мэдрэмж төрдөг. Хүний эрдэм мэдлэг гэгчид Сатан амьдралын гүн ухаанаа, мөн сэтгэлгээнийхээ нэлээд ихийг шингээсэн. Сатан үүнийг хийхдээ өөрийнхөө сэтгэлгээ, гүн ухаан, үзэл бодлыг хүлээн авах боломжийг хүнд олгож, тэгснээрээ хүнийг Бурханы оршин тогтнолыг үгүйсгэх, бүх зүйл ба хүний хувь заяаг Бурхан ноёрхдогийг үгүйсгэх болгодог. Иймээс хүний хичээл сурлага ахиж, улам их мэдлэгтэй болох тусам Бурханы оршин тогтнол түүнд бүрхэг болох мэт санагддаг бөгөөд Бурханы оршин тогтнолыг мэдрэхээ больж ч магад. Сатан тодорхой нэг бодол, санаа, үзлийг хүнд суулгасан учраас Сатан энэхүү хорыг дотор нь суулгамагц хүн Сатанд хууртаж, Сатанаар завхруулагддаг бус уу? Тэгвэл өнөөдрийн хүмүүс юугаар амьдардаг гэж та нар хэлэх вэ? Тэд Сатаны суулгасан мэдлэг, бодлоор амьдардаггүй гэж үү? Энэхүү мэдлэг, бодол дотор нуугдсан зүйлс нь Сатаны гүн ухаан, хор биш гэж үү? Хүн Сатаны гүн ухаан, хороор амьдардаг. Тэгэхээр Сатан хүнийг завхруулдгийн гол цөм нь юу вэ? Сатан хүнийг өөр шиг нь Бурханыг үгүйсгэж, эсэргүүцэж, Бурханы эсрэг зогсдог болгохыг хүсдэг; энэ бол Сатан хүнийг завхруулдгийн зорилго, мөн Сатан хүнийг завхруулдаг арга барил юм.

Эрдэм мэдлэгийн хамгийн өнгөцхөн талаас эхэлж ярья. Хэлний дүрэм, үгс хүнийг завхруулж чадах уу? Үг хүмүүсийг завхруулж чадах уу? Үг хүнийг завхруулдаггүй; үг бол хүний ярианд ашиглагддаг хэрэглүүр, мөн хүмүүс Бурхантай харилцдаг хэрэглүүр төдийгүй Бурхан эдүгээ хүмүүстэй үг, хэлээр харилцдаг билээ. Тэдгээр нь хэрэглүүр ба хэрэгцээ юм. Нэг дээр нэгийг нэмбэл хоёр, хоёр хоёрын дөрөв; энэ мэдлэг бус уу? Гэхдээ энэ чамайг завхруулж чадах уу? Энэ бол нийтлэг мэдлэг, тогтсон хэв маяг тул хүмүүсийг завхруулж чаддаггүй. Тэгвэл ямар төрлийн мэдлэг хүмүүсийг завхруулдаг вэ? Завхруулдаг мэдлэг нь Сатаны үзэл бодолтой холилдсон мэдлэг юм. Сатан эдгээр үзэл бодлыг эрдэм мэдлэгээр дамжуулан хүн төрөлхтөнд шингээх гэж оролддог. Жишээ нь, нэг нийтлэлд бичигдсэн үгст ямар ч асуудал байхгүй. Харин тухайн нийтлэлийг бичихдээ зохиогч ямар үзэл бодол, ба санаа зорилготой байсанд, түүнчлэн бодлынх нь агуулгад асуудал оршдог. Эдгээр нь сүнсний зүйл бөгөөд хүмүүсийг завхруулж чаддаг. Жишээ нь, чи телевизийн нэвтрүүлэг үзэж байлаа гэхэд ямаршуу зүйл нь хүмүүсийн үзэл бодлыг өөрчилж болох вэ? Уран бүтээлчдийн юу хэлсэн нь, үг өөрөө хүмүүсийг завхруулж чадах уу? (Чадахгүй.) Ямар төрлийн зүйл хүмүүсийг завхруулах вэ? Найруулагчийн үзэл бодлыг төлөөлөх нэвтрүүлгийн гол санаа, агуулга хүмүүсийг завхруулна. Эдгээр үзэл бодолд агуулагдсан мэдээлэл хүмүүсийн зүрх сэтгэл, оюун санааг эргүүлж чадна. Тийм биз дээ? Сатан хүмүүсийг завхруулахын тулд эрдэм мэдлэгийг ашигладаг талаар хэлэлцэхдээ Миний юу гэж хэлээд байгааг одоо та нар мэдлээ. Үүнийг та нар буруу ойлгохгүй биз дээ? Тэгэхээр дараачийн удаа чи тууж юм уу, нийтлэл уншихдаа бичсэн үгэнд илэрхийлэгдсэн бодол хүн төрөлхтнийг завхруулж байна уу, хүн төрөлхтөнд хувь нэмэр оруулж байна уу, үгүй юү гэдгийг үнэлж чадах уу? (Тийм ээ, бага зэрэг чадна.) Энэ бол аажмаар судалж, туулах ёстой зүйл бөгөөд шууд амархан ойлгогдох зүйл биш юм. Жишээ нь, эрдэм мэдлэгийн нэг салбарыг судалж, сурч байхад тухайн эрдэм мэдлэгийн зарим эерэг тал нь тус салбарын талаарх зарим ерөнхий мэдлэгийг ойлгоход тус болохын зэрэгцээ хүмүүс юунаас зайлсхийх ёстойг мэдэх боломж олгож болох юм. Жишээ нь, “цахилгааныг” аваад үз—энэ нь мэдлэгийн нэг талбар биз дээ? Хүмүүс цахилгаанд цохиулж, гэмтэж болно гэдгийг мэдээгүй бол чи мэдлэггүй байх бус уу? Харин мэдлэгийн энэ талбарыг ойлгосон хойно чи цахилгаан гүйдэлтэй юманд гар хүрэхдээ хайнга хандахгүй бөгөөд цахилгааныг хэрхэн хэрэглэхээ мэднэ. Энэ хоёр хоёулаа эерэг зүйлс юм. Эрдэм мэдлэг хүмүүсийг хэрхэн завхруулдаг тухайд юу хэлэлцэж байсныг та нар одоо тодорхой ойлгов уу? Дэлхий дээр олон төрлийн мэдлэгийг судалдаг бөгөөд та нар тэдгээрийг өөрсдөө яаралгүй ялгаж салгах ёстой.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө V

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 148

Сатан хүнийг завхруулахад шинжлэх ухааныг хэрхэн ашигладаг тухай

Шинжлэх ухаан гэж юу вэ? Шинжлэх ухааныг хүн нэг бүр оюун санаандаа өндөр нэр төртэй гэж үзэн, гүн гүнзгий гэж тооцдог бус уу? Шинжлэх ухааныг дурдах үед хүмүүс “Энэ нь эгэл хүмүүсээс давсан зүйл; эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүдийн л хөндөж чадах сэдэв; энэ нь жирийн ард бидэнд ямар ч хамаагүй” гэж боддог бус уу? Шинжлэх ухаан жирийн хүмүүст хамаатай юу? (Хамаатай.) Сатан хүмүүсийг завхруулахын тулд шинжлэх ухааныг хэрхэн ашигладаг вэ? Энд бид хэлэлцүүлэгтээ хүмүүсийн амьдралд байнга тулгардаг зүйлсийн тухай л ярьж, бусад асуудлыг анхааралгүй орхиё. “Ген” гэдэг нэг үг бий. Та нар энэ тухай сонссон уу? Энэ нэр томьёог та нар бүгд мэднэ. Генийг шинжлэх ухаанаар олж нээсэн бус уу? Ген гэдэг нь хүмүүст яг юу гэсэн утгатай вэ? Энэ нь биеийг нууцлаг зүйл гэж хүмүүст санагдуулдаг бус уу? Энэ сэдвийг танилцуулахад улам ихийг мэдмээр, илүү нарийн ширийнийг мэдье гэж хүсэх зарим хүн—ялангуяа сониуч хүмүүс—байх бус уу? Энэхүү сониуч хүмүүс энэ сэдэвт эрч хүчээ төвлөрүүлж, өөр хийх юмгүй байх үедээ энэ талаар илүү нарийн ширийнийг олж мэдэхээр ном болон интернэтээс мэдээлэл хайх болно. Шинжлэх ухаан гэж юу вэ? Шулуухан хэлэхэд, шинжлэх ухаан гэдэг нь хүмүүсийн сониучирхдаг, үл мэдэгдэх ба Бурханы хэлж өгөөгүй зүйлсийн талаарх бодол, онол юм; шинжлэх ухаан нь хүмүүсийн шинжлэхийг хүсдэг нууцуудын талаарх бодол, онол билээ. Шинжлэх ухааны хамрах хүрээ ямар вэ? Шинжлэх ухаан үнэндээ өргөн хүрээтэй гэж хэлж болно; хүн сонирхдог бүхнээ судалж, шинжилдэг. Эдгээр зүйлийн нарийн ширийнийг, мөн хуулийг судлаад дараа нь үнэмшилтэй онол гаргаж, “Энэ эрдэмтэд үнэхээр сүрхий юм! Эдгээр зүйлийг ойлгохуйц маш их мэдлэгтэй юм!” гэж хүн болгонд бодогдуулах явдал шинжлэх ухаанд багтдаг. Хүмүүс эрдэмтдийг маш их биширдэг, тийм биз дээ? Шинжлэх ухаан судалдаг хүмүүс ямар үзэл бодолтой байдаг вэ? Орчлон ертөнцийг судалъя, сонирхдог салбарынхаа нууцлаг зүйлсийг судалъя гэж тэд хүсдэг бус уу? Үүнээс эцэст нь ямар үр дүн гардаг вэ? Зарим шинжлэх ухаанд хүмүүс таамгаар дүгнэлт гаргадаг бол бусад нь хүний туршлагад тулгуурлан дүгнэлт хийдэг. Мөн шинжлэх ухааны өөр салбаруудад хүмүүс түүхэн болон суурь нөхцөл байдлын ажиглалтад үндэслэн дүгнэлтэд хүрдэг. Тийм биз дээ? Тэгвэл шинжлэх ухаан хүмүүсийн төлөө юу хийдэг юм бэ? Шинжлэх ухаан гагцхүү биет ертөнц дэх юмсыг хүмүүст харуулж, хүний сониуч занг хангадаг боловч бүх зүйлийг Бурхан ноёрхдог хуулийг нь хүнд ойлгуулж чаддаггүй. Хүн шинжлэх ухаанаас хариулт олдог мэт боловч тэдгээр хариулт нь ээдрээтэй бөгөөд зөвхөн түр зуурын сэтгэл ханамж, хүний зүрх сэтгэлийг материаллаг ертөнцөд хорих үүрэг л гүйцэтгэдэг сэтгэл ханамж авчирдаг. Хүн шинжлэх ухаанаас хариулт авсан гэж боддог тул ямар ч асуудал гарахад тухайн асуудлыг нотолж, хүлээн зөвшөөрөх гэж шинжлэх ухааны үзэл бодлоо үндэслэл болгон ашигладаг. Хүний зүрх сэтгэл шинжлэх ухаанд уруу татагдаж, эзэмдүүлсээр Бурханыг мэдье, Бурханыг шүтэн мөргөе, бүх зүйл Бурханаас гардаг ба хүн Бурханаас хариулт хүсэх ёстой гэдэгт итгэе гэж бодохоо болиход хүрдэг. Тийм биш үү? Хүн шинжлэх ухаанд итгэх тусмаа улам утгагүй болж, бүх зүйлд шинжлэх ухаанч шийдэл бий, судалгаа бүхнийг шийдвэрлэж чадна гэж итгэдэг. Тэд Бурханыг эрж хайдаггүй, Бурхан оршдог гэдэгт итгэдэггүй. Удаан хугацаанд Бурханд итгэсэн зарим итгэгч ямар нэг асуудалтай тулгарах үедээ компьютер ашиглан мэдээлэл хайж, хариулт хайдаг; тэд шинжлэх ухааны мэдлэгт л итгэдэг. Тэд Бурханы үг үнэн гэдэгт итгэдэггүй, Бурханы үг хүн төрөлхтний бүх асуудлыг шийдвэрлэж чадна гэдэгт итгэдэггүй, хүн төрөлхтний үй түмэн асуудлыг үнэний өнцгөөс хардаггүй. Тэд ямар ч асуудалтай тулгарсан бай, хэзээ ч Бурханд залбирдаггүй, Бурханы үгээс үнэнийг хайснаар шийдэл эрэлхийлдэггүй. Тэд олон хэрэг явдал дээр, эрдэм мэдлэг асуудлыг шийдвэрлэж чадна гэж итгэхийг илүүд үзнэ; тэдний хувьд шинжлэх ухаан бол эцсийн хариулт. Ийм хүмүүсийн зүрх сэтгэлд Бурхан огт байдаггүй. Тэд бол үл итгэгчид бөгөөд Бурханд итгэх итгэлийн талаарх үзэл бодол нь үргэлж шинжлэх ухааны арга ашиглан Бурханыг шинжилж судлахыг оролддог олон алдартай академич, эрдэмтнийхээс өөрцгүй. Жишээлбэл, бүхээг зогссон уул руу очиж, улмаар бүхээг оршин тогтнолыг нотолсон шашны мэргэжилтэн олон бий. Гэхдээ тэд бүхээгийг үзээд Бурханы оршин тогтнолыг хардаггүй. Тэд гагцхүү үлгэр домог, түүхэд л итгэдэг; энэ нь тэдний шинжлэх ухаанч судалгаа, материаллаг ертөнцийн шинжилгээний үр дүн юм. Хэрвээ чи микробиологи, одон орон судлал ч юм уу газар зүй зэрэг материаллаг зүйлсийг судалбал Бурхан оршин тогтнодог, бүх зүйлийг захирдаг гэдгийг тодорхойлох үр дүнг хэзээ ч олохгүй. Тэгвэл шинжлэх ухаан хүний төлөө юу хийдэг вэ? Хүнийг Бурханаас холдуулдаг бус уу? Бурханыг судлахад хүмүүсийг хүргэдэг бус уу? Хүмүүсийг Бурханы оршин тогтнол, дээд эрхэд улам их эргэлзэж, улмаар Бурханыг үгүйсгэж, Бурханаас урвахад хүргэдэг бус уу? Үр дагавар нь ийм байдаг. Тэгвэл Сатан шинжлэх ухааныг ашиглан хүнийг завхруулахдаа ямар зорилгод хүрэхээр оролдож байгаа вэ? Сатан шинжлэх ухааны дүгнэлтийг ашиглан хүмүүсийг хуурч, хөшүүн болгохыг, мөн хоёрдмол санаатай хариулт ашиглан хүмүүсийн зүрх сэтгэлийг гартаа оруулахыг хүсдэг, ингэснээр тэд Бурханы оршин тогтнолыг эрж хайхгүй, эсвэл Бурханы оршин тогтнолд итгэхгүй. Иймээс шинжлэх ухаан бол хүмүүсийг завхруулдаг Сатаны нэг арга гэж Би хэлдэг.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө V

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 149

Сатан хүнийг завхруулахад уламжлалт соёлыг хэрхэн ашигладаг тухай

Уламжлалт соёлын хэсэг гэж тооцогддог олон зүйл байдаг уу? (Байдаг.) Энэ “уламжлалт соёл” гэдэг нь ямар утгатай вэ? Зарим нь үүнийг өвөг дээдсээс уламжилж ирсэн гэж хэлдэг—энэ бол нэг тал нь. Анхнаасаа амьдралын хэв маяг, зан заншил, үг хэллэг, дүрэм журам нь гэр бүл, угсаатны бүлэг, тэр ч байтугай бүхий л хүн төрөлхтний дунд өвлөгдөж ирсэн бөгөөд хүмүүсийн бодолд шингэсэн байдаг. Хүмүүс тэдгээрийг амьдралынх нь туйлын чухал хэсэг гэж үзэн, дүрэм журам гэж ханддаг бөгөөд тэдгээр нь өөрөө амь мэтээр дагаж мөрддөг. Үнэндээ, өвөг дээдсээс нь уламжилж ирсэн тул эдгээр зүйлийг өөрчилж, орхихыг хэзээ ч хүсдэггүй. Күнз, Мэнзээс өвлөгдөж ирсэн зүйлс, хүмүүст хятадын Дао, Күнзийн сургаалын зааж сургасан зүйлс гэх зэрэг хүмүүсийн яс маханд шингэсэн уламжлалт соёлын өөр талууд бий. Тийм биз дээ? Уламжлалт соёлд ямар зүйл багтдаг вэ? Хүмүүсийн тэмдэглэдэг баярууд багтдаг уу? Жишээ нь: Цагаан сар, Дэнлүүний баяр, Бунхан цэвэрлэх өдөр, Луут завины баяр, Сүнсний баяр, Намрын дунд сарын наадам. Зарим гэр бүлд өндөр настнууд тодорхой нас зооглосны ой, хүүхдүүд нэг сар хүрсэн, эсвэл зуу хоног болсон өдрийг хүртэл тэмдэглэдэг. Гэх мэтчилэн бий. Эдгээр нь бүгд уламжлалт баяр юм. Эдгээр баярын суурь нь уламжлалт соёл байдаг бус уу? Уламжлалт соёлын гол цөм нь юу вэ? Энэ нь Бурханыг шүтэн мөргөхтэй холбоотой юу? Үнэнийг хэрэгжүүл гэж хүмүүст хэлэхтэй холбоотой юу? Бурханд өргөл өргөж, Бурханы тахилын ширээ рүү очиж, Түүний сургаалыг сонсдог аливаа баяр наадам бий юу? Тийм баяр наадам байдаг уу? (Байхгүй.) Энэ бүх баяр наадмаар хүмүүс юу хийдэг вэ? Орчин үед эдгээрийг идэж ууж, наргиж цэнгэх үйл явдал гэж үздэг. Уламжлалт соёлын суурь эх үүсвэр юу байдаг вэ? Уламжлалт соёл хэнээс гаралтай вэ? Сатанаас гардаг. Эдгээр уламжлалт баяр наадмын дүр зургийн цаана Сатан хүнд тодорхой зүйлсийг шингээдэг. Эдгээр зүйл нь юу вэ? Эдгээрийн нэг нь хүмүүсийг өвөг дээдсээ дурсдаг байлгах явдал мөн үү? Жишээ нь, Бунхан цэвэрлэх өдрөөр хүмүүс өвөг дээдсээ мартахгүйн тулд булшийг нь цэвэрлэж, өвөг дээдэстээ өргөл өргөдөг. Түүнчлэн Сатан хүмүүст эх оронч байхыг сануулдгийн нэг жишээ нь Луут завины баяр юм. Тэгвэл Намрын дунд сарын наадам яадаг вэ? (Гэр бүлээрээ цугладаг.) Гэр бүлийн цугларалтын цаад үндэс юу вэ? Үүний шалтгаан юу вэ? Ярилцаж, сэтгэлээрээ холбогдох явдал. Мэдээж, Цагаан сарын битүүнийг тэмдэглэнэ үү, Дэнлүүний баяр тэмдэглэнэ үү, эдгээр тэмдэглэлт үйл явдлын цаад шалтгааныг тайлбарлах олон арга бий. Гэвч яаж тайлбарлалаа гэсэн эдгээр шалтгаан нь дор бүрдээ өөрийн гүн ухаан, сэтгэлгээг хүмүүст шингээх Сатаны арга зам байдаг бөгөөд ингэснээр хүмүүс Бурханаас төөрч, Бурхан байгаа гэдгийг мэддэггүй болж, өвөг дээдэстээ юм уу, Сатанд өргөл барьж, эс бөгөөс махан биеийн хүслийн төлөө идэж ууж, наргиж цэнгэнэ. Энэ баяр наадам бүрийг тэмдэглэх зуур Сатаны үзэл, бодол хүмүүст мэдэгдэлгүйгээр оюун санааных нь гүнд суудаг. Хүмүүс дөч, тавь, эсвэл бүр өндөр насанд хүрэхэд Сатаны эдгээр үзэл, бодол зүрх сэтгэлд нь аль хэдийн гүн үндэслэсэн байдаг. Түүнчлэн хүмүүс зөв ч бай, буруу ч байсан эдгээр санааг хойч үедээ ялгаваргүй, бүрэн уламжлах гэж чадах чинээгээрээ хичээдэг. Тийм биз дээ? (Тийм ээ.) Уламжлалт соёл, эдгээр баяр наадам хүмүүсийг хэрхэн завхруулдаг вэ? Та нар мэдэх үү? (Хүмүүс эдгээр уламжлалын дүрэмд хязгаарлагдаж, хүлэгдээд Бурханыг эрж хайх цаг зав, эрч хүчгүй болдог.) Нэг тал нь ийм байдаг. Жишээ нь, Цагаан сарыг хүн бүр тэмдэглэдэг—тэмдэглэхгүй бол чи гуниглах бус уу? Зүрх сэтгэлдээ хадгалж явдаг ямарваа мухар сүсэг чамд бий юу? “Би шинэ оноо тэмдэглэсэнгүй, бас Цагаан сарын өдөр муу өдөр байсан болохоор энэ жил ч бас тэр чигтээ муу байх бус уу” гэж бодож болох уу? Санаа зовж, жаахан айж эмээхгүй гэж үү? Олон жил өвөг дээдэстээ өргөл өргөөгүй хүн талийгаач өөрөөс нь мөнгө нэхэж байгаа зүүд гэнэт зүүдлэх нь ч байдаг. Тэдэнд ямар санагдах вэ? “Одоо өөд болчихсон хүнд үрэх мөнгө хэрэгтэй байгаа нь яасан гунигтай юм бэ! Тэдэнд зориулаад цаасан мөнгө шатаая. Тэгэхгүй бол огт болохгүй. Амьд бидэнд асуудал үүсгэж магадгүй—гай барцад хэзээ ниргэхийг хэн мэдлээ?” Тэд үргэлж иймэрхүү багахан айдас өвөрлөж, сэтгэлдээ зовнино. Хэн тэдэнд ийм зовнил өгдөг вэ? Сатан бол энэхүү зовнилын эх сурвалж юм. Сатан хүнийг завхруулдаг аргуудын нэг нь энэ бус уу? Сатан чамайг мэл гайхуулж, буулган авч, захирахын тулд хянаж, заналхийлж, хүлэх янз бүрийн арга, шалтаг ашигладаг; Сатан ийнхүү хүнийг завхруулдаг. Хүмүүс ихэвчлэн сул дорой байхдаа, нөхцөл байдлыг бүрэн мэдэхгүй байх үедээ юмыг өөрийн эрхгүй төөрөгдсөн байдлаар хийж болно; өөрөөр хэлбэл, тэд Сатаны атгад санаандгүй орж, өөрийн эрхгүй үйлдэн, юу хийж байгаагаа мэдэхгүйгээр аливааг хийж магадгүй юм. Сатан ийм маягаар хүнийг завхруулдаг. Гүн үндэслэсэн уламжлалт соёлоос хагацахдаа дурамжхан, үүнийг ердөө л орхиж чаддаггүй хүмүүс одоо нэлээд цөөнгүй бий. Тэд ялангуяа сул дорой, идэвхгүй байх үедээ ийм баяр наадам тэмдэглэхийг хүсдэг бөгөөд Сатантай уулзаж, сэтгэлийг нь дахин хангалуун болгож, өөрсдийн зүрх сэтгэлийг тайтгаруулахыг хүсэмжилдэг. Уламжлалт соёлын цаад нөхцөл байдал ямар байдаг вэ? Хөшигний ард Сатаны хар гар удирдаж байна уу? Сатаны ёрын муу уг чанар явуулга хийж, хянаж байна уу? Энэ бүгдийг Сатан эрхэндээ байлгадаг уу? (Тийм.) Хүмүүс уламжлалт соёлд амьдарч, иймэрхүү уламжлалт баяр наадам тэмдэглэдэг нь Сатанд хууртаж, завхрах орчин болдог төдийгүй тэд Сатанд дуртайяа хууртаж, Сатанаар завхруулагддаг гэж хэлж болох уу? (Болно.) Энэ бол та бүгдийн хүлээн зөвшөөрдөг, мэддэг зүйл юм.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө V

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 150

Сатан хүнийг завхруулахад мухар сүсгийг хэрхэн ашигладаг тухай

Сатан хүнийг завхруулахдаа мухар сүсгийг хэрхэн ашигладаг вэ? Хүмүүс бүгд хувь заяагаа мэдэхийг хүсдэг тул Сатан сониуч занг нь далимдуулан тэднийг уруу татдаг. Хүмүүс ирээдүйд өөрсдөд нь юу тохиолдохыг, мөн урд нь ямар зам хүлээж байгааг олж мэдэхийн тулд мэргэ төлгө, царай шинжих, хувь заяа үзэх гэх мэтэд оролцдог. Гэвч эцсийн эцэст хүмүүсийн тэгж их анхаардаг хувь заяа, хэтийн ирээдүй хэний гарт байдаг вэ? (Бурханы гарт.) Энэ бүх зүйл Бурханы гарт байдаг. Сатан эдгээр арга барилыг ашиглан хүмүүст юу мэдүүлэхийг хүсдэг вэ? Сатан царай шинжих, хувь заяаны мэргийг ашиглан тэр өөрөө хүмүүсийн ирээдүйн хувь заяаг мэддэг бөгөөд эдгээр зүйлсийг мэдэхээр үл барам хянадаг гэж хүмүүст хэлэхийг хүсдэг. Сатан энэ боломжийг далимдуулж, мөн ийм арга барил ашиглан хүмүүсийг хянаж, улмаар өөртөө сохроор итгүүлэн, үг бүрийг нь дуулгавартай дагадаг болгохыг хүсдэг. Жишээ нь, чи царайгаа шинжүүлсэн бол, төлгөч нүдээ аниад өнгөрсөн хэдэн арван жилд чамд тохиолдсон бүхнийг тов тодорхой хэлбэл сэтгэлд чинь ямар санагдах вэ? “Яг зөв хэлж байна! Би өнгөрсөн амьдралаа урьд нь хэнд ч, хэзээ ч хэлээгүй атал энэ тухай яаж мэдэв ээ? Энэ төлгөчийг би үнэхээр биширч байна!” гэж чи тэр дороо бодно. Чиний өнгөрсөн үеийн талаар мэдэх нь Сатаны хувьд дэндүү амархан бус уу? Бурхан чамайг өнөөдрийн байгаа байр руу хөтөлсөн бөгөөд тэр хооронд Сатан хүмүүсийг завхруулж, чамайг дагасаар ирсэн. Амьдралын чинь хэдэн арван жилийн хугацаа Сатаны хувьд юу ч биш бөгөөд эдгээр зүйлийг мэдэх Сатанд хэцүү биш. Сатаны хэлж буй бүхэн оновчтой байгааг олж мэдэх үедээ чи зүрх сэтгэлээ түүнд хүлээлгэн өгч буй бус уу? Өөрийн ирээдүй, хувь заяаг хяналтад нь оруулж, түүнийг түшиж тулж байгаа бус уу? Зүрх сэтгэл чинь хоромхон зуур түүнийг хүндэлж, эсвэл бишрэх ба энэ үед зарим хүний сүнсийг тэр аль хэдийн булаачихсан байж ч болно. Тэгээд чи төлгөчөөс даруйхан ингэж асууна: “Би одоо яах хэрэгтэй вэ? Ирэх жил юунаас зайлсхийх ёстой вэ? Ямар зүйл хийх ёсгүй вэ?” Тэгэхээр чинь төлгөч: “Чи тэнд очиж болохгүй, ингэх ёсгүй, ийм өнгийн хувцас битгий өмс, иймэрхүү газруудаар явахаа багасгаж, ийм зүйл илүү их хийх хэрэгтэй…” хэмээнэ. Түүний хэлсэн бүхнийг чи тэр даруй зүрх сэтгэлдээ тусгаж авах бус уу? Түүний үгийг чи Бурханы үгээс ч хурдан цээжилнэ. Яагаад тийм хурдан цээжлэх вэ? Яагаад гэвэл, чи азтай байх гээд Сатанд найдахыг хүснэ. Сатан энэ л үед зүрх сэтгэлийг чинь эзэмддэг бус уу? Зөгнөл нь ар араасаа биелэхээр чи түүн дээр шууд эргэж очоод дараа жилийн хувь төөрөг ямар байхыг мэдэхийг хүсэх бус уу? (Тийм ээ.) Тэгээд Сатаны хий гэсэн бүхнийг хийж, боль гэсэн бүхнээс зайлсхийнэ. Энэ маягаар чи Сатаны хэлсэн бүхнийг дуулгавартай дагаж байгаа бус уу? Түүний тэвэрт маш хурдан орж, хууртаж, хяналтад нь орно. Сатаны хэлдэг зүйлийг үнэн гэж итгэн, өнгөрсөн болоод өнөөгийн амьдралын чинь тухай, мөн ирээдүйд юу болох тухай мэддэг гэж чи итгэдэг учраас ийм зүйл болдог. Энэ бол хүмүүсийг хянах гэж Сатаны ашигладаг арга барил юм. Гэвч бодит байдал дээр хэн үнэхээр хяналтыг атгадаг вэ? Сатан бус, Бурхан Өөрөө хяналтыг атгадаг. Сатан энэ тохиолдолд мэдлэггүй хүмүүсийг хуурч, зөвхөн материаллаг ертөнцийг хардаг хүмүүсийг хуурах замаар өөртөө итгүүлж, өөрт нь найддаг болгох гэж л овжин явуулгаа ашиглаж байна. Дараа нь тэд Сатаны саварт унаж, үг бүрийг нь дуулгавартай дагадаг. Гэвч хүмүүс Бурханд итгэж, Бурханыг дагахыг хүсэх үед Сатан ер нь тэднийг алддаг уу? Алддаггүй. Ийм нөхцөлд хүмүүс үнэхээр Сатаны саварт орж байгаа хэрэг үү? (Тийм.) Энэ асуудал дээрх Сатаны зан авирыг ичгүүргүй гэж хэлж болох уу? (Болно.) Яагаад тэгж хэлэх вэ? Яагаад гэвэл, эдгээр нь зальхай, ов мэхтэй арга байна. Сатан ичгүүргүй бөгөөд өөрөө хүмүүсийн бүх зүйлийг хянадаг, бүр хувь заяаг нь хянадаг гэж хүмүүст эндүү ташаа бодогдуулдаг. Ингэснээр мэдлэггүй хүмүүс Сатаныг бүрэн дуулгавартай дагахад хүрдэг. Тэд ердөө хэдхэн үгэнд хууртдаг. Тэгээд мэл гайхсандаа Сатаны өмнө мөргөдөг. Тэгэхээр, Сатан чамайг өөртөө итгүүлэхийн тулд ямар төрлийн арга ашиглаж, юу гэж хэлдэг вэ? Жишээ нь, чи Сатанд ам бүл хэдүүлээ байдгаа хэлээгүй боловч Сатан хэдүүлээ байдгийг мөн эцэг эх, үр хүүхдийн чинь насыг хэлж чадаж ч болох юм. Хэдийгээр чи үүнээс өмнө Сатаны талаар хардаж сэрдэж, эргэлзэж явсан байж болох ч ийм зүйл хэлэхийг нь сонсвол Сатан жаахан үнэмшилтэй санагдах бус уу? Дараа нь Сатан, ойрын үед ажил чинь хэр хэцүү байсан, дарга нар чинь чамайг зохих ёсоор үнэлдэггүй, цаг үргэлж чиний эсрэг ажилладаг гэх мэт зүйл хэлж магад. Үүнийг сонсчхоод чи “Яг үнэн! Ажил дээр хэцүү байгаа шүү” гэж бодно. Тэгээд Сатанд арай их итгэнэ. Дараа нь тэр чамайг хуурах өөр нэг зүйл хэлж, өөртөө улам ч их итгүүлнэ. Бага багаар чи Сатаныг эсэргүүцэж чадахаа больж, хардаж сэрдэхээ болино. Сатан ердөө л шалихгүй хэдэн арга заль, бүр ялихгүй өчүүхэн арга заль хэрэглэдэг ба ийм маягаар толгойг чинь эргүүлдэг. Толгой чинь эргэхээр чи байр байдлаа мэдэхээ байж, яах учраа олохоо больж, Сатаны хэлснийг дагаж эхэлнэ. Энэ бол хүнийг завхруулахад Сатаны ашигладаг “суут” арга бөгөөд үүнээс үүдэн чи өөрийн мэдэлгүй Сатаны урхинд орж, түүнд уруу татагддаг. Сатан чамд хүмүүсийн сайн гэж боддог цөөн зүйл хэлээд дараа нь юу хийх, юунаас зайлсхийх вэ гэдгийг хэлдэг. Ийнхүү чи өөрийн мэдэлгүй хууртдаг. Нэгэнд хууртчихвал чиний хувьд юмс тааламжгүй болно; Сатан юу гэж хэлсэн, юу хий гэсэн талаар цаг ямагт бодож, өөрөө ч мэдэлгүй түүнд эзэмдүүлнэ. Яагаад ингэдэг вэ? Яагаад гэвэл, хүн төрөлхтөн үнэнээр дулимаг тул бат зогсож, Сатаны уруу таталт, сорилтыг тэсвэрлэх чадваргүй юм. Сатаны ёрын муу, ов мэх, урвалт, хорон санаатай тулгарсан хүн төрөлхтөн маш мэдлэггүй, томоогүй, сул дорой байдаг, тийм бус уу? Сатан хүнийг завхруулдаг нэг арга зам нь энэ бус уу? (Мөн.) Сатаны янз бүрийн арга барилд хүн өөрийн эрхгүй бага багаар мэхлэгдэж, хууртдаг нь эерэг, сөрөг зүйлсийг ялгаж салгах чадвар дутдагаас нь болдог. Тэдэнд ийм биеийн хэмжээ, Сатаныг ялан дийлэх чадвар дутагддаг.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө V

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 151

Сатан хүнийг завхруулахад нийгмийн чиг хандлагыг хэрхэн ашигладаг тухай

Нийгмийн чиг хандлага хэзээ бий болсон бэ? Өнөө үед л бий болсон гэж үү? Сатан хүмүүсийг завхруулж эхлэх үед нийгмийн чиг хандлага бий болсон гэхэд болно. Нийгмийн чиг хандлагад юу багтдаг вэ? (Хувцаслах хэв маяг, оо энгэсэг багтдаг.) Эдгээр нь хүмүүсийн байнга харьцдаг зүйлс юм. Хувцаслах хэв маяг, загвар, хандлага—эдгээр зүйл нэг жаахан хэсгийг бүрдүүлдэг. Өөр зүйл бий юу? Хүмүүсийн байнга хэлдэг түгээмэл үг хэллэг бас ордог уу? Хүмүүсийн хүсдэг амьдралын хэв маяг ордог уу? Хүмүүсийн дуртай дуу, хөгжмийн одод, алдартнууд, сонин сэтгүүл, тууж, роман ордог уу? (Тийм ээ.) Та нарын бодлоор нийгмийн чиг хандлагын аль тал нь хүнийг завхруулж чаддаг вэ? Эдгээр хандлагын аль нь та нарын сэтгэлийг хамгийн их татдаг вэ? “Бид бүгд тодорхой насанд хүрсэн, тавь, жараад нас, эсвэл дал, наяад нас хүрсэн болохоор эдгээр хандлагыг дагаж чадахаа больсон, тэгээд ч үнэндээ бидний анхаарлыг татдаггүй” гэж зарим хүн хэлдэг. Энэ зөв үү? “Бид алдартнуудыг сонирхдоггүй, хориод насны залуучууд л тэгдэг шүү дээ; бид бас загварлаг хувцас өмсдөггүй, дүр төрхдөө анхаардаг хүмүүс л тэгдэг юм” гэж бусад нь хэлдэг. Тэгвэл эдгээрийн аль нь та нарыг завхруулж чаддаг вэ? (Түгээмэл мэргэн үгс.) Эдгээр мэргэн үг хэллэг хүнийг завхруулж чадах уу? Би жишээ хэлье, тэгээд хүмүүсийг завхруулдаг эсэх нь та нарт харагдана: “Амьдрал мөнгөн дээр тогтдог”; энэ чиг хандлага мөн үү? Та нарын дурдсан хэв маяг, хоол ундны хандлагатай харьцуулахад энэ бүр ч долоон дор биш үү? “Амьдрал мөнгөн дээр тогтдог” гэдэг нь Сатаны гүн ухаан юм. Энэ нь бүхий л хүн төрөлхтний дунд, хүний нийгэм бүрд зонхилдог; үүнийг чиг хандлага гэж хэлж болно. Яагаад гэвэл, анх энэ үгийг хүлээн зөвшөөрдөггүй байсан ч бодит амьдралтай нүүр тулаад аажмаар үүнийг үг дуугүй зөвшөөрч, үнэн хэрэгтээ эдгээр үг үнэн гэж боддог болсон хүн нэг бүрийн зүрх сэтгэлд энэ нь шингэчихсэн. Сатан хүнийг завхруулах явц энэ бус уу? Хүмүүс энэ мэргэн үгийг адилхан түвшинд ойлгодоггүй байж болох ч хүн бүр эргэн тойронд нь тохиолдсон зүйл, хувийн туршлагадаа үндэслэн энэ үгийг өөр, өөр хэмжээнд тайлбарлаж, хүлээн зөвшөөрдөг. Тийм биз дээ? Энэ мэргэн үгийн талаар хэр их туршлагатайгаас нь үл хамааран хүний зүрх сэтгэлд энэ үг ямар сөрөг нөлөө үзүүлж болох вэ? Та нарыг нэг бүрчлэн оролцуулаад энэ ертөнцийн хүмүүсийн хүн зан чанараар нэг зүйл илчлэгддэг. Энэ нь юу вэ? Энэ нь мөнгө шүтэх явдал юм. Үүнийг хүний зүрх сэтгэлээс арилгах хэцүү юу? Маш хэцүү! Сатан хүнийг үнэхээр гүнзгий завхруулсан бололтой! Сатан мөнгө ашиглан хүмүүсийг уруу татаж, мөнгийг шүтэж, материаллаг зүйлсийг дээдэлдэг болгон завхруулдаг. Тэгвэл хүмүүс мөнгийг шүтдэгийн илрэл юу вэ? Энэ ертөнцөд ямар ч мөнгөгүйгээр амьдарч чадахгүй, мөнгөгүй ганц хонох ч боломжгүй санагддаг уу? Хүмүүсийн байр суурь, хүлээдэг хүндэтгэл нь ч тэдний хэр их мөнгөтэйгөөс шалтгаалдаг. Ядуу тарчиг хүмүүс ичсэндээ нуруу бөхийж, харин баячууд өндөр дээд байр сууриндаа баясдаг. Тэд чанга дуугаар ярьцгаан биеэ тоосон байдалтай амьдарч, зоримог, бардам байдаг. Энэ мэргэн үг, ийм хандлага хүмүүст юу авчирдаг вэ? Олон хүн мөнгө хөөцөлдөхдөө юугаа ч золиосолдог нь үнэн биш гэж үү? Олон хүн илүү их мөнгө хөөцөлдөн өөрсдийн нэр төр, шударга чанарыг гээдэг бус уу? Олон хүн үүргээ биелүүлэх, Бурханыг дагах боломжоо мөнгөний төлөө алддаг бус уу? Хүмүүсийн хувьд үнэнийг олж авч, аврагдах боломжоо алдах нь хамгийн том гарз хохирол бус уу? Хүмүүсийг ийм хэмжээнд хүртэл завхруулах гэж ийм арга барил, мэргэн үг ашигладаг Сатан хөнөөлтэй биш гэж үү? Энэ нь хорлонт заль мэх бус уу? Энэхүү түгээмэл мэргэн үгийг эсэргүүцдэг байснаа эцэст нь үнэн хэмээн хүлээн зөвшөөрөх үед чиний зүрх сэтгэл Сатаны саварт бүрэн орж, улмаар чи өөрийн эрхгүй тэр мэргэн үгийн дагуу амьдрах болдог. Энэ үг чамд хэр хэмжээгээр нөлөөлсөн бэ? Чи үнэн замыг мэддэг, үнэнийг мэддэг байж болох ч үүнийг эрэлхийлэхэд хүчин мөхөстдөг. Бурханы үг бол үнэн гэдгийг чи тодорхой мэддэг байж болох ч үнэнийг олж авахын тулд төлөөс төлж, зовохыг хүсдэггүй. Харин ч Бурханыг эцсээ хүртэл эсэргүүцэх гэж өөрийн ирээдүй, хувь заяаг золиослохыг илүүд үзнэ. Бурхан юу ч хэлж, юу ч хийлээ гэсэн хамаагүй, чамайг гэх Бурханы хайр хэчнээн гүн гүнзгий, хэр агуу болохыг ойлгодог эсэх чинь ч хамаагүй, чи өөрийнхөөрөө явна гэж зөрүүдлэн зүтгэж, энэ мэргэн үгийн төлөө төлөөс төлдөг. Өөрөөр хэлбэл, энэ мэргэн үг хэдийнээ бодлыг чинь мэхэлж, хянаж, зан авирыг чинь хэдийнээ захирсан бөгөөд чи эд баялаг эрэлхийлэхээ хойш тавихын оронд хувь заяагаа үүнд захируулахыг илүүд үздэг. Хүмүүс ингэж үйлдэж, Сатаны үгэнд захирагдаж, аргад нь орж байгаа нь Сатанд мэхлэгдэж, завхруулагдсан гэсэн үг бус уу? Сатаны гүн ухаан, сэтгэлгээ, Сатаны зан чанар зүрх сэтгэлд чинь үндэслэсэн бус уу? Чи эд баялгийн хойноос сохроор хөөцөлдөж, үнэний эрэл хайгуулаа орхих үед Сатан чамайг мэхлэх зорилгодоо хүрдэг бус уу? Яг тэгдэг. Тэгвэл Сатанд мэхлэгдэж, завхруулагдсанаа чи мэдэрч чадах уу? Чадахгүй. Сатан яг өмнө чинь зогсож байгааг харж, эсвэл далдуур үйлдэж байгааг мэдэрч чадахгүй бол Сатаны хорон муу байдлыг чи харж чадах уу? Сатан хүн төрөлхтнийг хэрхэн завхруулдгийг мэдэж чадах уу? Сатан хүнийг хаа сайгүй цаг ямагт завхруулдаг. Сатан хүнийг энэ завхралаас зайлах боломжгүй болгож, түүний эсрэг хүчин мөхөстүүлдэг. Чамайг учраа олохгүй, өөрт юу тохиолдоод байгааг мэдэхгүй байх нөхцөлд Сатан өөрийн бодол, үзэл санаа, өөрөөс нь гардаг ёрын муу зүйлсийг чамаар хүлээн зөвшөөрүүлдэг. Хүмүүс эдгээрийг огт эсэргүүцэлгүй хүлээн зөвшөөрдөг. Тэгээд эднийг эрдэнэ мэт нандигнан зууралдаж, өөрсдийг нь жолоодож, тоглоом тохуу хийх боломж олгодог. Хүмүүс ингэж Сатаны эрх мэдэл дор амьдарч, өөрийн мэдэлгүй Сатаныг дуулгавартай дагаж, Сатан хүнийг завхруулах нь улам гүнзгийрдэг.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө V

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 152

Сатан хүнийг завхруулахад энэ хэдэн аргыг ашигладаг. Хүн эрдэм мэдлэгтэй, мөн шинжлэх ухааны зарим зарчмын талаар ойлголттой, хүн уламжлалт соёлын нөлөөнд амьдардаг бөгөөд хүн бүр уламжлалт соёлыг өвлөн авагч, уламжлан үлдээгч байдаг. Хүн Сатаны өгсөн уламжлалт соёлыг зайлшгүй үргэлжлүүлэх ёстой, бас хүн төрөлхтөнд Сатаны өгдөг нийгмийн чиг хандлагыг дагадаг. Хүн Сатанаас салж хагацашгүй бөгөөд цаг ямагт Сатаны хийдэг бүхнийг даган мөрдөж, ёрын муу байдал, ов мэх, хорон санаа, биеэ тоосон байдлыг нь хүлээн авдаг. Хүн Сатаны эдгээр зан чанарыг эзэмшдэг болмогцоо ийм завхарсан хүн төрөлхтний дунд амьдрахдаа жаргалтай байсан уу, гунигтай байсан уу? (Гунигтай байсан.) Яагаад тэгж хэлж байна вэ? (Яагаад гэвэл, хүн эдгээр завхарсан зүйлийн хүлээс, хяналтад автаад, нүгэл дотор амьдарч, хүнд бэрх тэмцэлд живдэг.) Зарим хүн нүдний шил зүүж, тун ухаантай харагддаг; тэд уран цэцэн үг, эрүүл ухаантайгаар тун намбалаг ярьдаг байж магадгүй бөгөөд олон зүйлийг туулсан учраас маш их туршлагатай, хашир байж магадгүй. Тэд их, бага асуудлуудын талаар нарийвчлан ярьж чаддаг байж магад; мөн аливаа зүйлийн үнэн зөв байдал, учир шалтгааныг үнэлж чаддаг байж ч магадгүй. Зарим нь энэ хүмүүсийн ааш авир, дүр төрх, ёс жудаг, хүн чанар, биеэ авч явах байдал гэх мэтийг хараад ямар ч өө олохгүй байж магад. Ийм хүмүүс өнөөгийн нийгмийн чиг хандлагад гойд сайн дасан зохицож чаддаг. Ийм хүмүүс ахимаг насны байж болох ч цаг үеийн чиг хандлагаас хэзээ ч хоцордоггүй, сурч боловсроход хэзээ ч хөгшиддөггүй. Гаднаа, ийм хүнээс хэн ч өө олж чадахгүй боловч дотоод мөн чанартаа тэд Сатаны завхралд туйлын их, бүрмөсөн өртсөн байдаг. Ийм хүмүүс гаднаа ямар ч өөгүй, өнгөн дээрээ эелдэг, боловсон, эрдэм мэдлэгтэй, тодорхой ёс суртахуунтай, шударга чанартай, эрдэм мэдлэгийн хувьд залуучуудаас яавч дутахааргүй байвч уг чанар-мөн чанарынхаа хувьд ийм хүмүүс бол Сатаны жинхэнэ амилсан загвар; Сатантай өвчсөн мэт адилхан байдаг. Энэ нь Сатан хүнийг завхруулсны “үр жимс” юм. Миний хэлсэн зүйлд та нар эмзэглэж болох ч энэ бүгд үнэн. Хүний судалдаг эрдэм мэдлэг, хүний ойлгодог шинжлэх ухаан, нийгмийн хандлагад зохицохын тулд хүний сонгодог арга зам нь бүгд хүнийг завхруулах Сатаны арга хэрэглүүр байдаг. Энэ туйлын үнэн. Иймээс хүн Сатаны бүрэн завхруулсан зан чанартайгаар амьдардаг бөгөөд Бурханы ариун байдал юм уу мөн чанар гэж юу болох талаар огт мэдэх аргагүй юм. Учир нь Сатан хүнийг завхруулдаг арга замаас гадна талд өө олж чадахгүй; буруу юм байгаа эсэхийг хүний ааш авираас хэлж чадахгүй. Хүн болгон хэвийн байдлаар ажлаа хийж, хэвийн амьдардаг; хэвийн байдлаар ном, сонин уншиж, хэвийн байдлаар сурч, ярьдаг. Зарим хүн цөөн хэдэн ёс зүй сурсан, ярьж хөөрөхдөө сайн, уужуу сэтгэлтэй, нөхөрсөг, бусдад тусч, өгөөмөр байдаг бөгөөд хүмүүстэй шалихгүй маргаан дэгдээдэггүй, тэднийг шулж мөлждөггүй. Гэвч тэдний завхарсан сатанлаг зан чанар дотор нь гүн үндэслэсэн байдаг бөгөөд энэхүү мөн чанар нь тэдний гаднаа гаргадаг хүчин чармайлтад тулгуурлан өөрчлөгдөж чадахгүй юм. Энэ мөн чанарын улмаас хүн Бурханы ариун байдлыг мэдэж чаддаггүй бөгөөд Бурханы ариун байдлын мөн чанар хүнд ил болсон ч гэсэн үүнийг нухацтай хүлээж авдаггүй. Учир нь, Сатан аль хэдийн янз бүрийн аргаар хүний сэтгэл хөдлөл, санаа, үзэл, бодлыг бүрэн эзэмдээд авчихсан байдаг. Энэхүү эзэмдэлт, завхрал нь зуурдын, алдаг оног байдаггүй, харин хаа сайгүй цаг үргэлж оршдог. Тиймээс Бурханд гурав, дөрвөн жил, бүр тав, зургаан жил итгэсэн асар олон хүн Сатаны шингээсэн эдгээр ёрын муу бодол, үзэл санаа, гүн ухааныг эрдэнэс мэт үзэн, тэдгээрийг орхиж чаддаггүй. Сатаны уг чанараас гардаг ёрын муу, биеэ тоосон, хорлонт зүйлсийг хүн хүлээн авсан тул хүний хоорондын харилцаанд хямрал, маргаан, таарамжгүй байдал байнга гарах нь зайлшгүй бөгөөд энэ нь Сатаны биеэ тоосон уг чанараас үүдэлтэй юм. Сатан хүн төрөлхтөнд эерэг зүйл өгсөн бол—жишээ нь, хүмүүсийн хүлээн авсан уламжлалт соёлын Күнз, Даогийн сургаал сайн юм байсан бол—эдгээрийг хүлээн авсны дараа нэг төрлийн хүмүүс хоорондоо эвтэй байж чадах учиртай. Гэтэл адилхан зүйлийг хүлээн авсан хүмүүсийн дунд яагаад ийм том зааг ялгаа байдаг юм бэ? Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, эдгээр зүйл Сатанаас гаралтай бөгөөд Сатан хүмүүсийн дунд хагарал үүсгэдэг. Сатанаас гаралтай юмс гаднаа хэчнээн нэр төртэй, агуу харагдавч хүнийг гагцхүү биеэ тооход хүргэж, хүний амьдралд гагцхүү биеэ тоосон байдлыг илэрхий болгодог бөгөөд Сатаны ёрын муу уг чанарын ов мэхнээс цаашгүй. Тийм биш гэж үү дээ? Өөрсдийгөө өнгөлөн далдалж чаддаг, арвин их мэдлэгтэй хүн, эсвэл сайн хүмүүжилтэй хүн ч завхарсан сатанлаг зан чанараа нуухад хэцүү. Өөрөөр хэлбэл, энэ хүн өөрийгөө хэчнээн олон янзаар өнгөлөн далдалсан ч бай, энэ хүнийг чи ариун хүн гэж бодсон, эсвэл төгс нэгэн гэж, эсвэл тэнгэрэлч гэж бодсон ч бай, хэчнээн ариун гэж санасан ч бай хамаагүй, хөшигний ард тэдний бодит амьдрал ямар байдаг вэ? Тэдний зан чанарын илчлэлээс чи ямар мөн чанарыг олж харах вэ? Сатаны ёрын муу уг чанарыг олж харах нь эргэлзээгүй. Ингэж хэлж болох уу? (Болно.) Жишээлбэл, сайн хүн гэж бодож явсан, магадгүй шүтээнээ болгодог байсан дотнын нэг хүн чамд байдаг гэж бодъё. Өнөөгийн биеийн хэмжээгээрээ чи тэдний тухай юу гэж бодож байна вэ? Нэгдүгээрт, ийм хүнийг чи хүн чанартай эсэх, үнэнч эсэх, хүмүүсийг чин сэтгэлээсээ хайрладаг эсэх, үг үйлдэл нь бусдад үр өгөөж өгч, тус болдог эсэхээр нь үнэлдэг. (Тэд тийм байдаггүй.) Энэ хүмүүсийн илчилдэг сайхан сэтгэл, хайр, сайн сайхан байдал гэгч нь юу байдаг вэ? Бүгд худал хуурмаг, бүгд өнгөлөн далдлалт байдаг. Энэхүү өнгөлөн далдлалтын цаана эцсийн эцэст эрхэмлэгдэн шүтэгдэх ёрын муу зорилго бий. Үүнийг та нар тодорхой ойлгож байна уу? (Тийм ээ.)

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө V

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 153

Хүмүүсийг завхруулахын тулд Сатаны ашигладаг арга хүн төрөлхтөнд юу авчирдаг вэ? Эерэг зүйл авчирдаг уу? Нэгдүгээрт, хүн сайн, мууг ялгаж чаддаг уу? Энэ дэлхий ертөнц дээрх алдартай, агуу хүн ч бай, эсвэл зарим нэг сэтгүүл, өөр бусад хэвлэл ч бай, ямар нэг зүйлийг сайн муу, зөв буруу гэж шүүхдээ тэдний ашигладаг стандарт үнэн зөв үү? Үйл явдал, хүмүүсийг тэд шударгаар үнэлдэг үү? Тэдгээр нь үнэний ортой юу? Энэ ертөнц, энэ хүн төрөлхтөн эерэг ба сөрөг зүйлийг үнэний стандартад үндэслэн үнэлдэг үү? (Үгүй.) Яагаад хүмүүс тэгэх чадваргүй байдаг юм бэ? Хүмүүс асар их сурч боловсорсон, шинжлэх ухааны өргөн их мэдлэгтэй юм чинь агуу их чадвар эзэмшсэн байдаг юм биш үү? Гэтэл тэд яагаад эерэг, сөрөг зүйлийг ялгах чадваргүй байдаг юм бэ? Яагаад тэр вэ? (Яагаад гэвэл, хүмүүст үнэн байхгүй; шинжлэх ухаан, эрдэм мэдлэг нь үнэн биш юм.) Хүн төрөлхтөнд Сатаны авчирдаг бүх зүйл ёрын муу, завхарсан бөгөөд үнэн, амь, замгүй байдаг. Сатан ёрын муу байдал, завхралыг хүн төрөлхтөнд авчирдаг байхад Сатанд хайр байдаг гэж чи хэлж чадах уу? Хүнд хайр байдаг гэж хэлж чадах уу? “Та эндүүрч байна; ядуус, орон гэргүй хүмүүст тусалдаг олон хүн дэлхий даяар бий. Тэд сайн хүмүүс биш үү? Бас сайн ажил хийдэг буяны байгууллагууд ч бий; тэдний хийдэг ажил сайн үйлс биш юм уу?” гэж зарим хүн хэлж магад. Чи тэр талаар юу гэх вэ? Сатан хүнийг завхруулахын тулд олон өөр арга барил болон онол ашигладаг; хүний энэ завхрал бүрхэг ойлголт уу? Үгүй, энэ бүрхэг биш. Сатан бас зарим нэг бодитой зүйл хийж, энэ ертөнц, нийгэмд үзэл бодол, онолоо бас дэвшүүлдэг. Улс гүрэн болгонд, эрин зуун бүрд Сатан нэг онол дэвшүүлж, хүмүүсийн оюун санаанд үзэл бодол шингээдэг. Эдгээр бодол, онол нь аажмаар хүмүүсийн зүрх сэтгэлд үндэслэж, дараа нь хүмүүс тэдгээрийн дагуу амьдарч эхэлдэг. Нэгэнт тэдгээрийн дагуу амьдарч эхлэхээрээ хүмүүс өөрийн мэдэлгүй Сатан болдог бус уу? Тэгээд Сатантай нэгддэг бус уу? Хүмүүс Сатантай нэг болчихоор эцэстээ Бурханд хэрхэн ханддаг вэ? Энэ нь Бурханд хандах Сатаны хандлагатай адилхан бус уу? Үүнийг хэн ч хүлээн зөвшөөрч зүрхэлдэггүй, тийм биз? Яасан аймшигтай гээч! Сатаны уг чанар ёрын муу гэж Би яагаад хэлдэг вэ? Үүнийг Би үндэслэлгүйгээр хэлдэг юм биш; харин Сатаны уг чанар бол хийсэн зүйл, илчилсэн юман дээр нь үндэслэн тодорхойлогдож, шинжигдсэн. Сатан ёрын муу гэж Би дөнгөж сая хэллээ; та нар юу гэж бодох вэ? “Сатан харваас ёрын муу” гэж бодно. Тэгэхээр Би чамаас асууна: “Сатаны ямар тал нь ёрын муу байдаг юм бэ?” Хэрвээ чи “Сатан Бурханыг эсэргүүцдэг нь ёрын муу” гэж хэлбэл мөн л тодорхой ярихгүй байгаа хэрэг. Одоо Би нарийн ширийн зүйлийн талаар ингээд ярьсан болохоор Сатаны ёрын муу мөн чанарын онцгой агуулгын талаар та нар ойлгов уу? (Тэглээ.) Хэрвээ та нар Сатаны ёрын муу уг чанарыг тодорхой харж чадвал өөрсдийнхөө нөхцөл байдлыг харна. Энэ хоёр зүйлийн хооронд ямар нэгэн харилцаа байна уу? Энэ нь та нарт нэмэртэй юу, үгүй юү? (Нэмэртэй.) Бурханы ариун байдлын мөн чанарын талаар нөхөрлөх үедээ Би Сатаны ёрын муу мөн чанарын талаар нөхөрлөх шаардлагатай юу? Та нар энэ тухай юу гэж бодож байна? (Тийм ээ, шаардлагатай.) Яагаад? (Сатаны ёрын муу нь Бурханы ариун байдлыг тод томруун болгодог.) Тэгдэг гэж үү? Энэ нь нэг талаар зөв, Сатаны ёрын муугүйгээр Бурхан ариун гэдгийг хүмүүс мэдэхгүй; ингэж хэлэх нь зөв. Гэвч Бурханы ариун байдал гагцхүү Сатаны ёрын мууд харш учраас оршин тогтнодог гэж хэлбэл зөв үү? Ийнхүү харилцан эсрэгцүүлж бодох нь буруу. Бурханы ариун байдал нь Бурханы төрөлх мөн чанар юм; Бурхан үүнийг Өөрийн үйл хэргээр илчилдэг хэдий ч энэ нь Бурханы мөн чанарын уг илэрхийлэл, Бурханы төрөлх мөн чанар хэвээр байдаг; хүн үүнийг харж чаддаггүй ч гэлээ энэ нь цаг ямагт оршиж ирсэн бөгөөд Бурханд Өөрт нь угаасаа, төрөлхөөсөө байдаг. Учир нь хүн Сатаны завхарсан зан чанар, Сатаны нөлөөн дунд амьдардаг бөгөөд ариун байдлын тухай мэддэггүй, Бурханы ариун байдлын онцгой агуулгыг бүр ч мэддэггүй. Иймээс, бид эхлээд Сатаны ёрын муу мөн чанарын тухай нөхөрлөх шаардлагатай юу? (Тийм ээ, шаардлагатай.) “Та Бурханы Өөрийнх нь талаар нөхөрлөж байж яагаад Сатан хүмүүсийг хэрхэн завхруулдаг, Сатаны уг чанар ямар ёрын муу байдаг талаар үргэлж яриад байгаа юм бэ?” гэж зарим хүн эргэлзээгээ илэрхийлж болох юм. Одоо та нар энэ эргэлзээгээ орхисон биз дээ? Хүмүүс Сатаны ёрын мууг ялган таньж, яг таг тодорхойлж, ёрын муугийн онцгой агуулга, илрэл болон ёрын муугийн эх сурвалж, мөн чанарыг тодорхой ойлгож чадахаараа л Бурханы ариун байдлыг хэлэлцэх замаар Бурханы ариун байдал гэж юу болох, ариун байдал гэж юу болохыг тодорхой ухаарч, таньж чаддаг. Би Сатаны ёрын муугийн талаар ярихгүй бол нийгэмд болон хүмүүсийн дунд хүмүүсийн хийдэг зарим зүйл—эсвэл энэ ертөнцөд оршдог зарим зүйл—ариун байдалтай ямар нэг холбоотой гэж зарим хүн эндүүрч итгэнэ. Ингэж бодох нь буруу бус уу? (Тийм ээ, буруу.)

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө V

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 154

Сатан хүнийг завхруулахдаа эрдэм мэдлэгийг ашиглаж, хүнийг хянахдаа алдар нэр, ашиг хонжоог ашигладаг (Эшлэл)

Хүнийг завхруулдаг Сатаны таван арга замаас бидний дурдсан эхнийх нь мэдлэг, иймээс нөхөрлөлийнхөө эхний сэдэв болгон мэдлэгийг авч үзэцгээе. Сатан мэдлэгийг өгөөш болгон ашигладаг. Анхааралтай сонс: Мэдлэг бол зүгээр л нэг төрлийн өгөөш юм. Хүмүүс мэрийн сурч, өдөр өдрөөр өөрсдийгөө сайжруулж, мэдлэгийг зэр зэвсэг болгон өөрсдийгөө зэвсэглэж, дараа нь шинжлэх ухааны үүдийг нээхийн тулд мэдлэгээ ашиглахад сэтгэл татагддаг; өөрөөр хэлбэл, чи мэдлэгтэй болох тусмаа, улам ихийг ойлгоно. Сатан энэ бүхнийг хүмүүст хэлдэг; мэдлэгт суралцангаа өндөр дээд туйлын зорилготой бай гэж хүмүүст хэлж, амбицтай, хүсэл эрмэлзэлтэй бол гэж зааварчилдаг. Сатан хүмүүст мэдэгдэлгүйгээр иймэрхүү олон санааг дамжуулдаг ба эдгээр зүйл нь зөв, эсвэл ач тустай гэж хүмүүст санагдуулдаг. Хүмүүс өөрийн мэдэлгүй энэ замд хөл тавьж, өөрийн мэдэлгүй туйлын зорилго, амбицдаа хөтлөгддөг. Хүмүүс алхам алхмаар, өөрийн мэдэлгүйгээр агуу, алдартай хүмүүсийн үзэл санааг Сатаны өгсөн мэдлэгээс суралцдаг. Тэд бас баатрууд гэж тооцогддог хүмүүсийн үйл хэргээс зарим зүйлд суралцдаг. Сатан энэ баатруудын үйл хэргээр хүнд юу ухуулж байна вэ? Сатан хүнд юу суулгахыг хүсдэг вэ? Хүн эх оронч байж, үндсэрхэг үзэлтэй байж, баатарлаг зоригтой байх ёстой. Хүн түүхэн үйл явдлуудаас, эсвэл баатарлаг хүмүүсийн намтраас юу суралцдаг вэ? Шударга журамтай байх, анд найз, ахан дүүсийнхээ төлөө юу ч хийхэд бэлэн байх. Сатаны энэхүү мэдлэг дотроос хүн огтхон ч эерэг бус олон зүйлийг өөрийн эрхгүй суралцдаг. Нэг л мэдэхэд, Сатаны бэлтгэсэн үр хүмүүсийн төлөвшөөгүй оюун ухаанд суудаг. Эдгээр үр нь, тэдэнд агуу хүн байх учиртай, алдартай байх учиртай, баатар, эх оронч, гэр бүлээ хайрладаг хүн, найзынхаа төлөө юуг ч хийдэг хүн, шударга журамтай хүн байх учиртай гэж санагдуулдаг. Сатанд уруу татагдаад тэд өөрсдөд нь зориулан Сатаны бэлдсэн замаар өөрийн мэдэлгүй алхдаг. Энэ замаар алхангаа тэд Сатаны амьдралын дүрэм журмыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болдог. Огтхон ч мэдэлгүйгээр тэд амьдардаг дүрэм журмаа бий болгодог боловч эдгээр нь тэдэнд албан хүчээр суулгасан Сатаны дүрэм журмаас цаашгүй юм. Суралцах үйл явцын үеэр, өөрсдийн гэсэн зорилго тавьж, амьдралын зорилго, амьдрах дүрэм журам, амьдралын чиглэлээ тодорхойлоход Сатан тэднийг хүргэдэг, тэгэх зуураа Сатаны зүйлсийг тэдэнд суулгаж, түүх, намтар болон боломжтой бүх аргыг ашиглан өгөөш үмхэх хүртэл нь бага багаар хүмүүсийг уруу татдаг. Ийм маягаар, суралцах явцдаа зарим нь уран зохиолд, зарим нь эдийн засагт, зарим нь одон орон, эсвэл газарзүйд дуртай болдог. Бас зарим нь улс төрд дуртай болж, зарим нь физик, зарим нь химид дуртай болдог ба теологид дуртай зарим хүн ч мөн л байдаг. Эдгээр нь бүгд мэдлэг гэх бүхэл зүйлийн хэсгүүд юм. Зүрх сэтгэлдээ та нар дор бүрнээ эдгээр зүйл үнэндээ юу болохыг мэддэг; та нар дор бүрнээ урьд нь тэдгээртэй харьцаж байсан. Мэдлэгийн эдгээр салбарын аль нэгнийх нь талаар та нар дор бүрнээ эцэс төгсгөлгүй үргэлжлүүлэн ярих чадвартай. Иймээс энэ мэдлэг хүмүүсийн оюун ухаанд хэр гүн орсон нь тодорхой юм; энэхүү мэдлэгийн хүний оюун ухаанд эзэлдэг байр суурь болон хүнд хэр гүн үр нөлөө үзүүлдгийг харахад амархан. Хүн мэдлэгийн нэг талд сэтгэл татагдмагцаа, үүнд гүнээ дурлах үедээ өөрийн мэдэлгүй туйлын зорилготой болдог: Зарим хүн уран бүтээлч байхыг хүсдэг, зарим нь зохиолч байхыг хүсдэг, зарим нь улс төрийг ажил мэргэжлээ болгохыг хүсдэг бөгөөд зарим нь эдийн засагт оролцож, бизнес эрхлэгч болохыг хүсдэг. Тэгтэл баатар болохыг, агуу, алдартай байхыг хүсдэг бүлэг хүмүүс бий. Хүн ямар хүн байхыг хүсдэгээс үл хамааран, тэдний зорилго бол мэдлэгт суралцах арга замаар дамжуулан зорилгодоо хүрч, хүсэл болон амбицаа биелүүлэх явдал юм. Энэ хэчнээн сайхан сонсогдох нь хамаагүй—тэд мөрөөдлөө биелүүлж, энэ амьдралаа дэмий үрэхгүй байхыг хүсдэг ч бай, эсвэл тодорхой ажил мэргэжилтэй болохыг хүсдэг ч бай—тэд өндөр дээд туйлын зорилго, амбиц өвөрлөдөг боловч мөн чанартаа энэ бүхэн нь юуны төлөө байдаг вэ? Та нар энэ асуултыг өмнө нь ер нь бодож үзэж байсан уу? Сатан яагаад ийм маягаар үйлддэг вэ? Эдгээр зүйлийг хүнд суулгах Сатаны зорилго юу вэ? Та нарын зүрх сэтгэл энэ асуултын талаар тодорхой мэдэж байх ёстой.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 155

Сатан хүнийг завхруулахдаа эрдэм мэдлэгийг ашиглаж, хүнийг хянахдаа алдар нэр, ашиг хонжоог ашигладаг (Эшлэлүүд)

Хүн мэдлэгийг суралцах явцад, Сатан түүх ярих ч бай, тэдэнд зүгээр л нэг хэсэг мэдлэг өгөх ч бай, эсвэл хүсэл, амбицаа биелүүлэх боломж олгох ч бай хамаагүй, төрөл бүрийн арга ашигладаг. Сатан ямар зам руу чамайг хөтлөхийг хүсдэг вэ? Мэдлэг сурахад ямар ч буруу зүйл байхгүй, энэ бол тэр чигтээ зүй ёсны хэрэг гэж хүмүүс боддог. Зөөлрүүлж хэлбэл, өндөр дээд туйлын зорилго өвөрлөж, амбицтай байх нь чин эрмэлзэлтэй байгаа хэрэг бөгөөд энэ нь амьдралын зөв зам байх ёстой. Хүмүүс амьдралдаа өөрсдийн туйлын зорилгыг биелүүлж, эсвэл ажил мэргэжлээ амжилттай үндэслэж чадвал, тэдний хувьд энэ нь илүү алдар цуутай арга зам биш гэж үү? Эдгээр зүйлийг хийснээр хүн өвөг дээдсээ алдаршуулаад зогсохгүй, бас түүхэнд мөрөө үлдээх боломжтой байдаг—энэ нь сайн зүйл биш гэж үү? Энэ нь, ертөнцийн хүмүүсийн нүдээр сайн зүйл бөгөөд тэдний хувьд энэ нь зүй зохистой, эерэг байх ёстой. Гэхдээ Сатан өөдгүй муу сэдлээрээ хүмүүсийг ийм замд оруулаад, тэгээд л болдог уу? Мэдээж үгүй. Үнэндээ хүний хүсэл эрмэлзэл хэчнээн өндөр байх нь хамаагүй, хүний хүсэл хэчнээн бодитой, хэчнээн зүй зохистой байх нь хамаагүй, хүний хийж гүйцэлдүүлэхийг хүсдэг бүхэн, эрэлхийлдэг бүхэн хоёр үгтэй салшгүй холбоотой байдаг. Энэ хоёр үг нь хүн бүрийн насан туршийн амьдралд амин чухал бөгөөд эдгээр нь Сатаны хүнд суулгахаар зорьдог зүйл юм. Энэ хоёр үг юу вэ? Тэр нь “алдар нэр”, “ашиг хонжоо” юм. Сатан хүмүүсийг Сатаны амьдрах арга зам, амьд үлдэх хуулийг өөрийн мэдэлгүй хүлээн авч, амьдралын зорилго, чиглэлээ болгож, амьдралын хүсэл эрмэлзэлтэй болгоход хүргэхийн тулд тун зөөлөн арга буюу хүмүүсийн үзэлтэй тун их нийцдэг, төдийлөн түрэмгий биш арга ашигладаг. Амьдралын хүсэл эрмэлзлийн талаарх хүмүүсийн дүрслэл хэчнээн сүртэй сонсогдох нь хамаагүй, эдгээр хүсэл эрмэлзэл нь алдар нэр, ашиг хонжоог үргэлж тойрон эргэлдэж байдаг. Ямар ч агуу, алдартай хүн—эсвэл үнэндээ ямар ч хүний амьдралдаа хөөцөлддөг бүхэн нь ердөө “алдар нэр”, “ашиг хонжоо” хэмээх энэ хоёр үгтэй л холбоотой. Хүмүүс алдар нэр, ашиг хонжоотой болмогцоо өндөр байр суурь, асар их эд баялгийг эдэлж, амьдралыг таашаах хөрөнгөтэй болно гэж боддог. Алдар нэр, ашиг хонжоотой болмогц зугаа цэнгэл хөөцөлдөх, махан биеийн таашаалыг дураараа эдлэх хөрөнгөтэй болно гэж тэд боддог. Өөрсдийнхөө хүсэмжилдэг энэхүү алдар нэр, ашиг хонжооны төлөө хүмүүс дуртайяа, өөрийн мэдэлгүйгээр бие, зүрх сэтгэл, бүр өөртөө байгаа бүхнийг, тэр дундаа хэтийн ирээдүй, хувь заяагаа Сатанд хүлээлгэн өгдөг. Тэд юу ч үлдээхгүйгээр, нэг хором ч эргэлзэхгүйгээр, нэгэнтээ өөрсдөд нь байсан бүхнийг буцаан авахаа ер мэдэхгүйгээр үүнийг хийдэг. Ийм маягаар Сатанд бууж өгч, түүнд үнэнч болмогцоо хүмүүс өөрсдийгөө хянасаар байж чадах уу? Мэдээж үгүй. Тэднийг Сатан бүрмөсөн, бүрэн дүүрэн хянадаг. Мөн тэд энэ намагт бүрмөсөн, тэр чигтээ живсэн бөгөөд өөрсдийгөө чөлөөлж чаддаггүй. Хүн алдар нэр, ашиг хонжооны намагт живмэгцээ гэрэл гэгээтэй зүйлийг, шударга зүйлийг, эсвэл сайн, сайхан зүйлсийг эрж хайхаа больдог. Яагаад гэвэл, хүмүүсийн хувьд алдар нэр, ашиг хонжооны уруу таталт дэндүү их; тэдгээр нь хүмүүсийн насан туршдаа, бүр үүрд мөнх эцэс төгсгөлгүй хөөцөлдөж чадах зүйлс юм. Энэ нь бодитой нөхцөл байдал биш гэж үү? Мэдлэгт суралцах нь, цаг үеэсээ хоцрохгүйн тулд, эсвэл дэлхий ертөнцөөс хоцрохгүйн тулд ном уншиж, хараахан мэдээгүй байсан цөөн хэдэн зүйлээ сурахаас цаашгүй. Тэгээд идэх хоолтой байхын тулд, ирээдүйнхээ төлөө, эсвэл үндсэн хэрэгцээгээ хангахын тулд л мэдлэгт суралцдаг гэж зарим хүн хэлнэ. Ердөө үндсэн хэрэгцээнийхээ төлөө, ердөө хоол хүнсний асуудлаа шийдвэрлэхийн тулд арван жил мэрийн суралцах хэн нэгэн байдаг уу? Үгүй, ийм хүн нэг ч байхгүй. Тэгвэл энэ бүх жилүүдэд хүн юуны төлөө эдгээр бэрхшээлийг туулдаг юм бэ? Алдар нэр, ашиг хонжооны төлөө. Алдар нэр, ашиг хонжоо түүнийг зайдуу хүлээж, дуудаж байдаг бөгөөд өөрийнхөө хичээл зүтгэл, зовлон бэрхшээл, тэмцлээр дамжуулан алдар нэр, ашиг хонжоонд хүрэх замыг дагаж чадна гэж хүн итгэдэг. Тийм хүн ирээдүйн замынхаа төлөө, ирээдүйн зугаа цэнгэлийнхээ төлөө, илүү сайхан амьдралын төлөө эдгээр зовлон бэрхшээлийг туулах учиртай. Энэ мэдлэг ер нь яг юу юм бэ—та нар Надад хэлж өгч чадах уу? Энэ нь хүнд Сатаны суулгадаг “Намаа хайрла, эх орноо хайрла, шашнаа хайрла”, “Ухаантай хүн нөхцөл байдалд захирагддаг” гэх мэт амьдралын дүрэм журам, гүн ухаан биш гэж үү? Агуу хүмүүсийн үзэл санаа, алдартай хүмүүсийн ёс жудаг, баатарлаг хүмүүсийн зориг зүрх, эсвэл бие хамгаалах урлагийн романы гол дүр, илдчиний шударга журам, эелдэг зан гэх мэт эдгээр нь хүнд Сатаны суулгасан амьдралын “өндөр дээд туйлын зорилго” биш гэж үү? Эдгээр үзэл санаа нэгээс нөгөө үед нөлөөлдөг бөгөөд үе үеийн хүмүүс эдгээр үзэл санааг хүлээн авдаг. Тэд “өндөр дээд туйлын зорилгыг” эрэлхийлэхээр байнга тэмцэж, амиа ч золиосолно. Сатан хүмүүсийг завхруулахдаа мэдлэгийг ашигладаг арга барил, хэрэгсэл нь энэ юм. Тэгвэл Сатан тэднийг ийм зам руу хөтөлсний дараа хүмүүс Бурханыг дуулгавартай дагаж, шүтэн мөргөж чадах уу? Тэд Бурханы үгийг хүлээн авч, үнэнийг эрэлхийлж чадах уу? Огтхон ч үгүй, учир нь Сатан тэднийг төөрөлдүүлсэн. Хүмүүст Сатаны суулгасан мэдлэг, бодол, санааг дахин нэг харцгаая: Эдгээр зүйл Бурханыг дуулгавартай дагаж, шүтэн мөргөх үнэнийг агуулдаг уу? Бурханаас эмээж, муугаас зайлах тухай үнэн тэнд бий юу? Бурханы аль нэг үг бий юу? Үнэнтэй холбоотой ямар нэгэн зүйл бий юу? Огтхон ч үгүй. Ийм зүйл огт байхгүй. Хүмүүст Сатаны суулгасан зүйлст үнэн байхгүй гэдэгт та нар итгэлтэй байж болох уу? Та нар тэгж зүрхэлдэггүй—гэхдээ хамаагүй. “Алдар нэр”, “ашиг хонжоо” бол хүмүүсийг хорон муу байдлын зам руу уруу татахдаа Сатаны ашигладаг хоёр түлхүүр үг гэдгийг чи ухаарсан л бол тэр чинь хангалттай.

Одоог хүртэл хэлэлцсэн зүйлээ дахиад товчхон дүгнэцгээе: Сатан хүнийг хяналтдаа баттай байлгаж байхын тулд юу ашигладаг вэ? (Алдар нэр, ашиг хонжоо.) Сатан алдар нэр, ашиг хонжоог ашиглан хүмүүсийн бодлыг хянаж, тэдэнд энэ хоёр зүйлийг л бодогдуулж, тэднийг алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэж, алдар нэр, ашиг хонжооны төлөө зовлон бэрхшээл туулж, алдар нэр, ашиг хонжооны төлөө доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрч, алдар нэр, ашиг хонжооны төлөө байгаа бүхнээ золиосолж, алдар нэр, ашиг хонжооны төлөө ямар ч дүгнэлт, шийдвэр гаргахад хүргэдэг. Ийм маягаар Сатан хүмүүст үл үзэгдэх гав дөнгө зүүдэг, ийм гав дөнгө зүүсэн хүмүүст мултрах чадвар ч, эр зориг ч байдаггүй. Тэд өөрийн мэдэлгүй энэ гав дөнгийг зүүж, асар хүндрэлтэйгээр алхам алхмаар урагш сажилдаг. Энэхүү алдар нэр, ашиг хонжооны төлөө хүн төрөлхтөн Бурханаас холдож, Түүнээс урваж, улам хорон муу болдог. Ийм маягаар Сатаны алдар нэр, ашиг хонжооны дунд хүмүүс үе дамжин сүйрдэг. Сатаны үйлдлийг одоо харвал хорлонт сэдэл нь туйлын хорсолтой бус уу? Магадгүй өнөөдөр ч гэсэн та нар Сатаны өөдгүй муу сэдлийг нэвт шувт харж чадахгүй байгаа, учир нь алдар нэр, ашиг хонжоогүйгээр амьдрал утга учиргүй гэж та нар боддог, хэрвээ хүмүүс алдар нэр, ашиг хонжоог ардаа орхих л юм бол өмнөх замаа харж чадахаа больж, өөрсдийн зорилгыг харж чадахаа больж, ирээдүй нь харанхуй, бүүдгэр, бүрхэг болно гэж боддог. Гэхдээ алдар нэр, ашиг хонжоо бол хүнд Сатаны зүүсэн аварга том гав дөнгө юм гэдгийг та нар нэг л өдөр аажмаар ухаарна. Тэр өдөр ирэхэд чи Сатаны хяналтыг бүрэн эсэргүүцэж, чамд Сатаны зүүсэн гав дөнгийг бүрэн эсэргүүцнэ. Чи Сатаны чамд суулгасан энэ бүх зүйлээс ангижрахыг хүсэх өдөр ирэхэд Сатанаас бүрмөсөн салж, Сатаны чамд авчирсан бүхнийг үнэхээр үзэн ядна. Тэр үед л чи Бурханыг гэх жинхэнэ хайр, хүсэл тэмүүлэлтэй болно.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 156

Сатан хүнийг завхруулахдаа шинжлэх ухааныг ашигладаг

Сатан, хүний сониуч зан болон шинжлэх ухааныг судалж, нууцуудыг шинжлэх хүслийг хангахын тулд шинжлэх ухааны нэрийг ашигладаг. Шинжлэх ухааны нэрийн дор Сатан хүний материаллаг хэрэгцээг болон амьдралынхаа чанарыг тасралтгүй сайжруулах шаардлагыг нь хангадаг. Тиймээс, Сатан ийм шалтгаар хүнийг завхруулахын тулд шинжлэх ухааныг ашигладаг. Сатан ийм маягаар шинжлэх ухааныг ашиглан хүний бодол санаа, оюун ухааныг л завхруулдаг уу? Бидний хардаг, харьцдаг эргэн тойрны зүйлс, үйл явдал, хүмүүсийн дундаас Сатан өөр юуг шинжлэх ухаанаар завхруулдаг вэ? (Байгаль орчин.) Зөв. Та нар үүний улмаас гүнээ хохирч, мөн энэ нь та нарт гүнээ нөлөөлсөн юм шиг байна. Хүнийг төөрөлдүүлэхийн тулд шинжлэх ухааны янз бүрийн нээлт, дүгнэлтийг ашиглахаас гадна Сатан, хүнд Бурханы өгсөн амьдрах орчныг зэрлэг балмадаар сүйтгэж, мөлжин ашиглахдаа ч бас шинжлэх ухааныг ашигладаг. Хэрвээ хүн шинжлэх ухааны судалгаа явуулах юм бол хүний амьдрах орчин улам дээрдэж, хүний амьдралын стандарт тасралтгүй сайжирна, цаашлаад хүмүүсийн өдөр ирэх бүр өсөн нэмэгдэж байгаа материаллаг хэрэгцээг болон амьдралынхаа чанарыг сайжруулсаар байх хэрэгцээг хангах нь шинжлэх ухааны хөгжлийн зорилго юм гэсэн шалтгаар Сатан үүнийг хийдэг. Энэ нь Сатаны, шинжлэх ухааныг хөгжүүлэх онолын үндэс юм. Гэхдээ шинжлэх ухаан хүн төрөлхтөнд юу авчирсан бэ? Бидний амьдрах орчин, бүх хүн төрөлхтний амьдрах орчин бохирдсон бус уу? Хүний амьсгалдаг агаар бохирдсон бус уу? Бидний ундалдаг ус бохирдсон бус уу? Бидний иддэг хоол хүнс органик, байгалийн гаралтай хэвээрээ гэж үү? Ихэнх үр тариа, хүнсний ногоо генийн өөрчлөлттэй, бордоогоор ургуулсан бөгөөд зарим нь шинжлэх ухаанаар гаргаж авсан төрлүүд байдаг. Бидний иддэг хүнсний ногоо, жимс байгалийн гаралтай байхаа больсон. Одоо органик өндөг ч олдохоо больсон ба Сатаны шинжлэх ухаан гээч зүйлээр боловсруулчихсан болохоор өндөг өмнөх шигээ амтагдахаа больсон. Том дүр зургийг харвал бүхий л агаар мандал сүйдэж, бохирдсон; уулс, нуур, ой мод, гол мөрөн, далай, газрын дээр, доор байгаа бүхэн бүгд шинжлэх ухааны ололт амжилт гээч зүйлээс болж сүйтгэгдсэн. Товчхондоо, хүн төрөлхтөнд Бурханы өгсөн байгаль экологийн орчин болон амьдрах орчин бүхэлдээ шинжлэх ухаан гэгчээс болж устаж, сүйджээ. Хэдийгээр олон хүн эрж хайж байсан амьдралын чанартайгаа холбоотойгоор үргэлж найдаж байсан зүйлээ олж авч, өөрсдийн хүсэл болон махан биеийн аль алийг хангасан боловч шинжлэх ухааны авчирсан янз бүрийн “ололт амжилтаас” болж хүний амьдардаг хүрээлэн буй орчин үндсэндээ устаж, сүйдсэн юм. Одоо бид цэвэр агаараар амьсгалах эрхтэй байхаа ч больсон. Энэ нь хүн төрөлхтний уй гашуу бус уу? Хүн ийм орон зайд амьдрах ёстой болсон үед хүний хувьд яриад байх ямар нэгэн аз жаргал үлдсэн гэж үү? Хүний амьдардаг энэхүү орон зай, амьдрах орчныг Бурхан бүр анхнаасаа хүнд зориулж бүтээсэн юм. Хүмүүсийн уудаг ус, амьсгалдаг агаар, иддэг янз бүрийн хоол хүнс, ургамал, амьтад, тэр ч бүү хэл, уул, нуур, далай тэнгис—энэхүү амьдрах орчны хэсэг бүрийг хүнд Бурхан өгсөн; энэ нь байгалиас заяасан бөгөөд Бурханы тогтоосон байгалийн хуулийн дагуу ажилладаг. Шинжлэх ухаан байгаагүй бол хүмүүс Бурханы хайрласан арга барилыг дагаж, бүх зүйлийг хамгийн анхны, байгалиас заяасан байдлаар нь эдэлж, аз жаргалтай байж чадах байлаа. Одоо гэхдээ энэ бүхнийг Сатан устгаж, сүйтгэсэн; хүний амьдрах үндсэн орон зай цаашид онгон дагшин байхаа больсон. Гэхдээ үүнийг юу учруулсныг, энэ нь хэрхэн бий болсныг хэн ч танин мэдэж чаддаггүй бөгөөд бүр олон хүн Сатаны өөрсдөд нь суулгасан үзэл санаагаар дамжуулан шинжлэх ухаанд хандаж, үүнийг ойлгодог. Энэ нь туйлын жигшүүртэй, өрөвдөлтэй биш гэж үү? Сатан одоо хүн төрөлхтний оршин байдаг орон зай болон амьдрах орчныг аваад ийм болтол завхруулсан болохоор, хүн төрөлхтөн ийм маягаар үргэлжлүүлэн хөгжих юм бол энэ хүмүүсийг Бурхан биечлэн устгах хэрэг байна уу? Хэрвээ хүмүүс ийм маягаар үргэлжлүүлэн хөгжих юм бол ямар чиглэлд явах вэ? (Тэд устгагдана.) Хэрхэн устгагдах вэ? Хүмүүс алдар нэр, ашиг хонжоог шуналтайгаар хайдаг дээрээ нэмээд шинжлэх ухааны хайгуул, гүнзгий судалгааг тасралтгүй явуулж, улмаар өөрсдийн материаллаг хэрэгцээ болон хүслийг хангахын тулд ийм маягаар тасралтгүй үйлддэг; тэгвэл хүнд авчрах үр дагавар юу вэ? Юун түрүүнд, экологийн тэнцвэр алдагддаг, ингэх үед ийм төрлийн тэнцвэргүй орчноос болоод хүмүүсийн бие, дотоод эрхтэн муудаж, гэмтдэг бөгөөд янз бүрийн халдварт өвчин, тахал дэлхий даяар тархдаг. Одоо энэ нь хүний огт хянаж чаддаггүй нөхцөл байдал юм, тийм биш гэж үү? Та нар үүнийг ойлгосон болохоор хэрвээ хүн төрөлхтөн Бурханыг дагахгүй, харин үргэлж ийм маягаар Сатаныг дагаж—өөрсдийгөө байнга баяжуулахын тулд мэдлэгийг ашиглаж, хүний амьдралын ирээдүйг судлахын тулд шинжлэх ухааныг тасралтгүй ашиглаж, үргэлжлүүлэн амьдрахын тулд ийм аргыг ашиглах юм бол—хүн төрөлхтний хувьд энэ нь яаж төгсөхийг та нар ухамсарлаж чадах уу? Хүн төрөлхтөн аяндаа мөхнө: Хүн төрөлхтөн алхам алхмаар сүйрэл рүү, өөрсдийнхөө сүйрэл рүү урагшилдаг! Энэ нь өөрсдийгөө сүйрүүлж байгаа хэрэг бус уу? Шинжлэх ухааны ахиц дэвшлийн үр дагавар бус уу? Одоо, шинжлэх ухаан бол хүнд зориулан Сатаны бэлтгэсэн нэг төрлийн шидэт ханд шиг санагдаж байна, ингэснээр та нар аливааг ялган салгахаар оролдохдоо манарч самуурсан байдлаар хийдэг; хэчнээн мэрийж харсан ч гэсэн аливааг тодорхой харж чаддаггүй бөгөөд хэчнээн мэрийн оролдсон ч гэсэн тэдгээрийг ойлгож чаддаггүй. Гэхдээ Сатан дур хүслийг чинь төрүүлж, ёроолгүй ангал руу, үхэл рүү чамайг бурантагтай тэмээ шиг зугуухан хөтлөхийн тулд шинжлэх ухааны нэрийг ашигладаг. Тийм болохоор, үнэндээ хүний сүйрэл Сатаны гараар хийгдэж байгааг, Сатан гол буруутан нь болохыг хүмүүс тодорхой харах болно.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 157

Сатан хүнийг завхруулахдаа уламжлалт соёлыг ашигладаг

Уламжлалт соёлыг ашиглан Сатан хүнийг завхруулдаг. Уламжлалт соёл болон мухар сүсгийн хооронд ижил төстэй байдал олон байдаг боловч уламжлалт соёлд тодорхой түүх, зүйрлэл, эх сурвалж байдаг. Сатан түүхийн номд байдаг үлгэр домог, түүх олныг зохиож, бий болгон, уламжлалт соёл, эсвэл мухар сүсэг дэх хүмүүсийн талаарх гүн гүнзгий сэтгэгдлийг хүмүүст үлдээжээ. Жишээ нь, Хятадад “Найман сахиус тэнгисийг гаталсан нь”, “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”, Хаш Хаан, “Нежа Луу Хааныг байлдан дагуулсан нь”, “Бурхан болгож өргөмжилсөн нь” зэрэг байдаг. Эдгээр нь хүний оюун ухаанд гүн үндэслээгүй гэж үү? Та нарын зарим нь бүх нарийн ширийнийг нь мэдэхгүй байсан ч гэсэн ерөнхий түүхүүдийг мөн л мэддэг бөгөөд ерөнхий агуулга нь зүрх сэтгэлд чинь, оюун санаанд чинь суудаг болохоор мартаж чаддаггүй. Эдгээр нь аль эртнээс хүнд зориулж Сатаны бэлдсэн янз бүрийн үзэл санаа, үлгэр домог бөгөөд өөр өөр цаг хугацаанд тараагдсан юм. Эдгээр зүйл хүмүүсийн сэтгэлийг шууд хорлож, эвдэн, хүмүүсийг нэгээс нөгөө тарнийн шившлэгт автуулдаг. Өөрөөр хэлбэл, тийм уламжлалт соёл, түүх, эсвэл мухар сүсгийн зүйлсийг хүлээн зөвшөөрмөгц, мөн эдгээр зүйл оюун ухаанд чинь үндэслэж, зүрх сэтгэлд чинь ормогц чи тарнийн шившлэгт автсантай адил—чи эдгээр соёлын занга, эдгээр үзэл санаа, уламжлалт түүхийн нөлөөнд орж, үүнтэй орооцолддог. Тэдгээр нь амьдралд чинь, амьдралыг үзэх үзэлд чинь, аливаа зүйлийг үнэлэхэд чинь нөлөөлдөг. Үүнээс ч илүүтэйгээр тэдгээр нь амьдралын жинхэнэ замын төлөөх эрэл хайгуулд чинь нөлөөлдөг: Энэ бол үнэхээр хорон муу тарнийн шившлэг юм. Чи чадлаараа оролдсон ч тэдгээрээс ангижирч чадахгүй; тэдгээрийг цавчсан ч бүрэн тасдаж чадахгүй; цохьсон ч буулган авч чадахгүй. Цаашлаад хүмүүс өөрийн мэдэлгүй ийм тарнийн шившлэгт автсаныхаа дараа өөрийн мэдэлгүй Сатаныг шүтэж, Сатаны дүр төрхийг зүрх сэтгэлдээ тээж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, тэд Сатаныг өөрсдийн шүтээн буюу өөрсдийн шүтэж, бишрэх зүйл болгодог, тэр ч бүү хэл түүнийг Бурхан гэж үзэхдээ тулдаг. Өөрийн мэдэлгүй эдгээр зүйл хүмүүсийн зүрх сэтгэлд оршиж, үг болон үйл хэргийг нь хянадаг. Түүнчлэн, чи анх эдгээр түүх, үлгэр домгийг худлаа гэж үздэг байсан ч дараа нь өөрийн мэдэлгүйгээр эдгээр түүхийн оршин тогтнолыг хүлээн зөвшөөрч, тэдгээрийг жинхэнэ хүмүүс, жинхэнэ оршин байдаг юмс болгодог. Нэг л мэдэхэд чи эдгээр үзэл санаа болон эдгээр зүйлийн оршин тогтнолыг ухамсартайгаар хүлээн авдаг. Чи бас диаволууд, Сатан, хуурамч шүтээнийг гэртээ болон зүрх сэтгэлдээ санаатайгаар хүлээн авдаг—энэ нь үнэхээр тарнийн шившлэг юм. Та нарт бас ингэж санагдаж байна уу? (Тийм.) Та нарын дунд арц уугиулж, Буддад шүтэн мөргөж байсан хүн байна уу? (Байна.) Тэгвэл арц уугиулж, Буддад шүтэн мөргөхийн зорилго юу байсан бэ? (Амар амгалангийн төлөө залбирах.) Одоо бодоод үзвэл, амар амгалан байдлын төлөө Сатанд залбирах нь утгагүй бус уу? Сатан амар амгаланг авчирдаг уу? (Үгүй.) Та нар тэр үед хэчнээн мэдлэггүй байснаа харахгүй байна уу? Тиймэрхүү зан авир нь утгагүй, мэдлэггүй, гэнэн биш гэж үү? Сатан чамайг хэрхэн завхруулах талаар л анхаардаг. Сатан чамд амар амгаланг өгч яавч чадахгүй, зөвхөн түр зуурын завсарлага л өгч чадна. Гэхдээ энэ завсарлагыг авахын тулд чи тангараг өргөх ёстой бөгөөд хэрвээ амлалтаа зөрчвөл, эсвэл Сатанд өгсөн тангаргаа зөрчвөл чамайг хэрхэн тарчилгахыг нь чи харна. Чамаар тангараг өргүүлэхдээ тэр үнэндээ чамайг хянахыг хүсдэг. Амар амгалан байдлын төлөө залбирах үедээ та нар амар амгаланг олж авсан уу? (Үгүй.) Та нар амар амгаланг олж аваагүй, харин ч эсрэгээрээ, хичээл чармайлт чинь золгүй явдал, дуусашгүй гай зовлон—үнэхээр гашуун зовлонгийн зах хязгааргүй далайг авчирсан. Сатаны эрхшээл дотор амар амгалан байдал байдаггүй ба энэ бол үнэн. Энэ нь феодалын мухар сүсэг болон уламжлалт соёлын хүн төрөлхтөнд авчирсан үр дагавар юм.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 158

Сатан хүнийг завхруулахдаа нийгмийн чиг хандлагыг ашигладаг

Сатан нийгмийн чиг хандлагаар дамжуулан хүнийг завхруулж, хянадаг. Нийгмийн чиг хандлага нь алдартай, агуу хүмүүсийг шүтэх, мөн кино, хөгжмийн шүтээн, алдартныг шүтэх, онлайн тоглоом гэх мэт янз бүрийн талбарыг оролцуулаад олон талыг хамардаг—эдгээр нь бүгд нийгмийн чиг хандлагын нэг хэсэг бөгөөд энд нарийвчлан ярих шаардлагагүй. Бид зөвхөн нийгмийн чиг хандлагын хүмүүст авчирдаг үзэл санаа, хүмүүсийн энэ дэлхий дээр биеэ авч явах байдалд хүргэдэг арга зам болон хүмүүст авчирдаг амьдралын зорилго, амьдралыг үзэх үзлийн тухай л ярилцана. Эдгээр нь маш чухал; тэд хүний бодол, санааг хянаж, үүнд нөлөөлдөг. Эдгээр чиг хандлага ар араасаа гарч ирдэг бөгөөд хүн төрөлхтнийг тасралтгүй доройтуулдаг ёрын муу нөлөө үзүүлэн, мөс чанар, хүн чанар, эрүүл ухаанаа алдахад хүргэж, ёс суртахуун, жудгийг нь улам бүр дордуулж, дийлэнх хүмүүс одоо ёс жудаггүй, хүн чанаргүй болсон, тэдэнд эрүүл ухаан бүү хэл, ямар ч мөс чанар байдаггүй гэж хэлж болохуйц хэмжээнд хүрсэн. Тэгвэл энэ нийгмийн чиг хандлага нь юу вэ? Чи энгийн нүдээр эдгээр чиг хандлагыг харж чадахгүй. Шинэ чиг хандлага дэлхий даяар сэвэлзэх үед магадгүй ердөө цөөн тооны хүмүүс л эн тэргүүнд байж, шинэ чиг хандлагыг тогтоогчид болдог. Тэд шинэ зүйл хийж эхлээд, дараа нь зарим нэг үзэл санаа, зарим нэг үзэл бодлыг хүлээн авдаг. Гэвч хүмүүсийн дийлэнх нь нэг л мэдэхэд ийм чиг хандлагаар тасралтгүй халдварлагдаж, үүнд сэтгэл татагдаж, уусаж, өөрийн мэдэлгүйгээр, аяндаа бүгд үүнийг хүлээн авч, үүнд автаж, хяналтад нь орохдоо тулдаг. Ийм чиг хандлага нь ээлж дараалан, эрүүл саруул бие, оюун ухаантай биш, үнэн гэж юу болохыг мэддэггүй, эерэг сөрөг зүйлсийг огт ялгаж чаддаггүй хүмүүсээр энэ чиг хандлага, Сатанаас ирдэг амьдралыг үзэх үзэл, үнэт зүйлсийг баяртайяа хүлээн зөвшөөрүүлдэг. Тэд амьдралд хандах талаар Сатаны хэлсэн зүйл, Сатаны “хайрласан” амьдрах арга замыг хүлээн зөвшөөрдөг бөгөөд тэдэнд эсэргүүцэх хүч чадал ч, чадвар ч байдаггүй, эсэргүүцэх ухамсар бүр ч байдаггүй. Тэгвэл ийм чиг хандлагыг яаж таних вэ? Би та нарын аажмаар ойлгож авч чадах энгийн нэг жишээ сонголоо. Жишээ нь, урьд нь хүмүүс хэнийг ч луйвардалгүй бизнесээ эрхэлдэг байв; хэн худалдан авахаас үл хамааран бараагаа адилхан үнээр зардаг байлаа. Мөс чанар болон хүн чанар сайтайн зарим элемент энд илэрхийлэгдэж байгаа бус уу? Хүмүүс бизнесээ ингэж үнэнчээр эрхэлж байсан нь тухайн үед тэдэнд мөс чанар, хүн чанар байсаар байж гэдгийг харуулдаг. Гэвч мөнгөний төлөөх хүний хэрэгцээ улам өсөн нэмэгдсэнээр хүмүүс өөрийн мэдэлгүй мөнгө, ашиг хонжоо, зугаа цэнгэлийг улам бүр хайрлах болсон. Хүмүүс мөнгийг урьдынхаасаа илүү чухалчлан үздэг биш үү? Хүмүүс мөнгийг маш чухал гэж үзэх үедээ өөрсдийн нэр хүнд, алдар цуу, нэр нүүр, ёс жудагт өөрийн мэдэлгүй багахан ач холбогдол өгч эхэлдэггүй гэж үү? Бизнес эрхлэх үедээ чи, бусад нь хүмүүсийг хуурч мэхлэн баяжиж байгааг хардаг. Хэдийгээр олсон мөнгө нь буруу аргаар олсон мөнгө боловч тэд улам баяжсаар байдаг. Тэдний гэр бүлийн эдэлж байгаа бүхнийг хараад чи гонсойдог: “Бид хоёр хоёулаа бизнес хийдэг байтал тэднийх баян болчихлоо. Би яагаад их мөнгө олж чадахгүй байгаа юм бэ? Би тэвчихгүй нь, би илүү их мөнгөтэй болох арга олох ёстой.” Дараа нь чи яаж хөрөнгөтэй болох тухайгаа л боддог. “Хэнийг ч хуурахгүйгээр, мөс чанартайгаар мөнгө олох ёстой” гэдэг итгэл үнэмшлээсээ татгалзмагцаа, ашиг сонирхолдоо хөтлөгдөн бодол чинь аажмаар өөрчлөгдөж, үйлдлийн чинь цаад зарчим ч бас өөрчлөгддөг. Анх удаагаа хэн нэгнийг хуурахдаа мөс чанарынхаа зэмлэлийг мэдэрч, зүрх сэтгэл чинь чамд “Үүнийг л хийчихвэл дахиад хэнийг ч хуурахгүй. Хүмүүсийг үргэлж хуурвал цээрлүүлэлт амсана!” гэж хэлдэг. Чамайг эргэлзүүлж, чамайг зэмлэх нь хүний мөс чанарын чиг үүрэг болохоор хэн нэгнийг хуурах үед чамд эвгүй санагддаг. Харин хэн нэгнийг амжилттай хуурсныхаа дараа чи одоо өмнөхөөсөө илүү их мөнгөтэй болсноо харах ба энэ арга чиний хувьд тун ашигтай байж болох юм гэж боддог. Өөрийнхөө зүрх сэтгэл дэх үл ялиг өвдөлтийг үл харгалзан чи амжилт гаргасандаа өөртөө баяр хүргэмээр санагдаж, өөрөөрөө бага зэрэг бахархдаг. Анх удаагаа чи өөрийн үйлдлийг зөвтгөж, зальхай арга замаа зөвтгөдөг. Энэхүү мэхлэлт хүнийг бохирдуулмагц энэ нь мөрийтэй тоглоомд орж, дараа нь мөрийтэй тоглогч болсон хүнтэй адил байдаг. Чи хууран мэхлэх үйлдлээ өөрийн мэдэлгүй зөвтгөж, хүлээн зөвшөөрдөг. Өөрийн мэдэлгүйгээр чи хууран мэхлэлтийг хууль ёсны арилжааны зан байдал, мөн оршин тогтнож, амь зуухад чинь хамгийн ашиг тустай арга барил гэж үздэг; ингэснээрээ хурдан баяжиж чадна гэж боддог. Үйл явц нь энэ: Эхлээд хүмүүс, ийм зан байдлыг хүлээн зөвшөөрч чаддаггүй ба ийм зан байдал, хэрэгжүүлэлтийг дорд үздэг. Дараа нь тэд ийм зан байдлыг өөрсдөө туршиж, өөрсдийнхөө арга замаар оролдож үзээд зүрх сэтгэл нь аажмаар өөрчлөгдөж эхэлдэг. Тэгвэл энэ нь ямархуу өөрчлөлт байдаг вэ? Энэ нь, нийгмийн чиг хандлагын чамд суулгасан энэхүү хандлага, энэхүү үзэл санааг зөвтгөж, хүлээн зөвшөөрөх явдал юм. Нэг л мэдэхэд, бизнес хийхдээ хүмүүсийг хуурч мэхлэхгүй бол алдагдал хүлээнэ гэж чамд санагддаг; мөн бусдыг хуурч мэхлэхгүй бол ямар нэгэн зүйлийг алдчихсан юм шиг санагддаг. Өөрийн мэдэлгүйгээр энэхүү хууран мэхлэлт нь чиний амин сүнс, гол тулгуур, амьдралын чинь зарчим болсон тийм шаардлагатай чухал зан авир болдог. Хүн энэхүү зан байдал, энэ бодол санааг хүлээн авсны дараа зүрх сэтгэлд нь өөрчлөлт гардаг бус уу? Чиний зүрх сэтгэл өөрчлөгдсөн, тэгвэл ёс жудаг чинь ч бас өөрчлөгдсөн үү? Хүн чанар чинь өөрчлөгдсөн үү? Мөс чанар чинь өөрчлөгдсөн үү? Чи зүрх сэтгэлээсээ эхлээд бодол санаа хүртлээ, гадна доторгүй бүхэлдээ өөрчлөгдсөн ба энэ нь чанарын өөрчлөлт юм. Энэхүү өөрчлөлт нь чамайг Бурханаас улам холдуулж, чи Сатантай улам таарамжтай болдог; тэгээд Сатантай улам адилхан болж, үр дүнд нь Сатаны завхрал чамайг чөтгөр болгодог.

Нийгмийн эдгээр чиг хандлагыг харвал тэдгээр нь хүмүүст томоохон нөлөө үзүүлдэг гэж чи хэлэх үү? Хүмүүст гүн гүнзгий хортой үр нөлөө үзүүлдэг үү? Хүмүүст маш гүн хортой үр нөлөө үзүүлдэг. Сатан хүний ямар талуудыг завхруулахын тулд эдгээр чиг хандлагыг нэг бүрчлэн ашигладаг вэ? Сатан үндсэндээ хүний мөс чанар, эрүүл ухаан, хүн чанар, ёс суртахуун, амьдралыг үзэх үзлийг завхруулдаг. Нийгмийн эдгээр чиг хандлага хүмүүсийг аажмаар доройтуулж, завхруулдаг бус уу? Сатан эдгээр нийгмийн чиг хандлагыг ашиглан хүмүүсийг диаволын үүр лүү алхам алхмаар хөтөлдөг бөгөөд ингэснээр хүмүүс нийгмийн чиг хандлага дахь мөнгө, материаллаг хүсэл, ёрын муу явдал болон хүчирхийллийг өөрийн мэдэлгүй хүндэлдэг. Эдгээр зүйл хүний зүрх сэтгэлд ормогц хүн юу болдог вэ? Хүн диавол, Сатан болдог! Яагаад? Учир нь, хүний зүрх сэтгэлд ямар сэтгэл зүйн хандлага оршдог вэ? Хүн юуг хүндэлдэг вэ? Хүн ёрын муу явдал болон хүчирхийлэлд дуртай болж эхлэн, гоо сайхан, сайн сайхан, тэр ч бүү хэл энх тайванд дургүй болдог. Хүмүүс хэвийн хүн чанартай эгэл жирийн амьдралаар амьдрахыг хүсдэггүй, харин оронд нь өндөр байр суурь, асар их эд хөрөнгийг эдэлж, махан биеийн зугаа цэнгэлд баясаж, ямар ч хязгаарлалтгүйгээр, ямар ч хориг хүлээсгүйгээр махан биеийнхээ хүслийг хангахад бүх хичээл чармайлтаа зориулдаг, өөрөөр хэлбэл, хүссэн бүхнээ хийдэг. Тэгвэл, хүн иймэрхүү чиг хандлагуудад автсан үед сурсан мэдлэг чинь өөрийгөө чөлөөлөхөд тусалж чадах уу? Уламжлалт соёл, мухар сүсгийн тухай ойлголт чинь энэхүү хүнд хэцүү байдлаас ангижрахад тусалж чадах уу? Хүний мэддэг уламжлалт ёс суртахуун болон уламжлалт ёслолууд хязгаарлалт хийхэд нь хүмүүст тусалж чадах уу? Жишээ нь, Күнзийн сургаал болон Тао Тэ Чинг аваад үз. Эдгээр ёрын муу чиг хандлагын намаг балчгаас хөлөө татан авахад энэ нь хүмүүст тусалж чадах уу? Яавч үгүй. Тиймээс хүн улам бүр хорон муу, биеэ тоосон, дээрэлхүү, аминчхан, хорлонтой болдог. Хүмүүсийн хооронд ямар ч хайр дурлал байхгүй, гэр бүлийн гишүүдийн хооронд ямар ч хайр байхгүй, хамаатан садан, найз нөхдийн дунд ямар ч ойлголцол байхгүй болдог; хүний харилцаа хүчирхийллийн шинжтэй болчихсон. Хүмүүсийн дунд амьдрахдаа хүн нэг бүр хүчирхийллийн арга барил хэрэглэхийг хүсдэг; тэд хүчирхийлэл ашиглан амьжиргаагаа залгуулдаг; хүчирхийлэл ашиглан байр сууриндаа хүрч, ашиг олдог бөгөөд догшин ширүүн, хорон муу арга ашиглан хүссэн бүхнээ хийдэг. Энэ хүн төрөлхтөн аймаар биш гэж үү? Тийм ээ, маш аймаар: Тэд Бурханыг цовдлоод зогсохгүй, Түүнийг дагадаг хүмүүсийг алж хяддаг. Учир нь хүн дэндүү хорон муу. Миний дөнгөж сая ярьсан энэ бүх зүйлийг сонссоныхоо дараа Сатан хүн төрөлхтнийг завхруулдаг энэ орчин, энэ дэлхий ертөнц, ийм хүмүүсийн дунд амьдрах нь аймаар гэж та нар бодож байгаа биз дээ? (Тийм.) Тэгвэл та нар өрөвдөлтэй гэдгээ ер нь мэдэрч байсан уу? Энэ хоромд та нар үүнийг бага зэрэг мэдэрч байх учиртай, тийм үү? (Тийм.) Дууны өнгийг чинь сонсоход, “Сатанд хүнийг завхруулах маш олон өөр арга байдаг. Тэр боломж бүрийг шүүрэн авдаг бөгөөд бид хаашаа ч эргэсэн тэр тэнд байдаг. Хүн мөн л аврагдаж чадна гэж үү?” хэмээн бодож байгаа юм шиг байна. Хүн мөн л аврагдаж чадах уу? Хүн өөрийгөө аварч чадах уу? (Үгүй.) Хаш Хаан хүнийг аварч чадах уу? Күнз хүнийг аварч чадах уу? Гуаньинь Бодьсадва хүнийг аварч чадах уу? (Үгүй.) Тэгвэл хэн хүнийг аварч чадах вэ? (Бурхан.) Гэвч, зарим хүн зүрх сэтгэлдээ иймэрхүү асуулт тавих болно: “Сатан биднийг амьдрах ямар ч найдваргүй, амьдрах ямар ч итгэлгүй болтол маш догшин ширүүнээр, ихэд улайран хорлодог. Бид бүгд завхрал дунд амьдардаг ба хүн нэг бүр Бурханыг эсэргүүцдэг, тэгээд одоо зүрх сэтгэл маань чинээндээ тултал дордсон. Тэгвэл Сатан биднийг завхруулж байхад Бурхан хаана байдаг юм бэ? Бурхан юу хийж байна вэ? Бурхан бидний төлөө юу ч хийж байсан бай, бид үүнийг хэзээ ч мэдэрдэггүй!” Зарим хүн гарцаагүй сэтгэлээр унаж, бага зэрэг зүрхшээдэг. Та нарт энэхүү мэдрэмж тун гүнзгий байдаг, учир нь Миний хэлсээр ирсэн бүхэн, хүмүүст эдгээр асуудлыг аажмаар ойлгуулсан бөгөөд үүний дараа тэд ямар ч итгэл найдваргүй гэдгээ, мөн Бурханд хаягдсан гэдгээ улам их мэдэрдэг. Гэхдээ санаа бүү зов. Өнөөдрийн нөхөрлөлийн маань сэдэв болох “Сатаны хорон муу байдал” гэдэг нь бидний жинхэнэ сэдэв биш. Гэхдээ Бурханы ариун байдлын мөн чанарын тухай ярихдаа, хүн одоо ямар нөхцөл байдалд байгааг хүмүүст илүү тодорхой ойлгуулахын тулд бид эхлээд Сатан хүнийг хэрхэн завхруулдаг тухай болон Сатаны хорон муу байдлын тухай ярих ёстой. Энэ тухай ярихын нэг зорилго нь хүмүүст Сатаны хорон муу байдлыг мэдэх боломж олгох, харин нөгөө нь жинхэнэ ариун байдал гэж юу болохыг илүү гүнзгий ойлгох боломжийг хүмүүст олгох явдал юм.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 159

Хүнд хийдэг зүйлээс нь Бурханы ариун байдлыг ойлгох нь (Эшлэл)

Сатан хүнийг завхруулж, хүнд жолоогүй хор хөнөөл учруулах үед Бурхан гар хумхин суудаггүй, мөн Өөрийн сонгосон хүмүүсийг үл тоомсорлож, хараагүй дүр үзүүлдэг ч үгүй. Сатаны хийдэг бүхнийг Бурхан тов тодорхой ойлгодог. Сатан юу хийх нь хамаагүй, ямар чиг хандлага бий болгох нь хамаагүй, Сатаны хийхээр оролдож байгаа бүхнийг Бурхан мэддэг ба сонгосон хүмүүсээ хаядаггүй. Харин ч Бурхан огт анхаарал таталгүйгээр, нууцаар, чимээгүйхнээр, шаардлагатай бүхнийг хийдэг. Бурхан хэн нэгэн дээр ажиллаж эхлэх үедээ, хэн нэгнийг сонгосон үедээ энэ мэдээг хэнд ч зарладаггүй, Сатанд ч зарладаггүй, тэр ч бүү хэл ямар нэгэн томоохон дохио үзүүлдэггүй. Тэр ердөө тун чимээгүйхнээр, тун ердийн байдлаар шаардлагатай зүйлийг хийдэг. Эхлээд, Тэр чамд зориулсан гэр бүлийг сонгодог; гэр бүлийн чинь нөхцөл байдал, чиний эцэг эх, өвөг дээдэс—энэ бүхнийг Бурхан урьдчилан шийддэг. Өөрөөр хэлбэл, Бурхан эдгээр шийдвэрийг тэрхэн зуурт гаргадаггүй; харин ч Тэр энэ ажлыг аль эртнээс эхэлсэн. Бурхан чамд зориулсан гэр бүлийг сонгомогцоо төрөх хугацааг чинь сонгодог. Дараа нь Бурхан энэ дэлхийд уйлан төрөхийг чинь хардаг. Тэгээд төрөхийг чинь харж, анхны үгээ хэлэхийг чинь харж, бүдэрч, майжганан анхны алхмаа хийж, алхаж сурахыг чинь хардаг. Чи эхлээд нэг алхам, дараа нь өөр нэг алхмаа хийдэг—одоо чи гүйж, үсэрч харайж, ярьж, мэдрэмжээ илэрхийлж чадна… Хүмүүс өсөхийн хэрээр, бар олзоо ажигладагтай адилаар Сатаны харц хүн нэг бүр дээр тогтсон байдаг. Харин Өөрийн ажлыг хийхдээ Бурхан хүмүүс, үйл явдал, аливаа зүйлс, цаг хугацаа, орон зайн ямар нэгэн хязгаарлалтад хэзээ ч баригддаггүй; Тэр Өөрийн хийх хэрэгтэй, хийх ёстой зүйлийг хийдэг. Өсөх явцдаа чи өөрт таалагдахгүй олон зүйлтэй, өвчин, бүтэлгүйтэлтэй ч тулгарч болно. Гэхдээ энэ замаар алхах зуур чиний амь, чиний ирээдүй Бурханы чанд хатуу анхаарал халамжинд байдаг. Бурхан бүх амьдралд чинь жинхэнэ баталгаа өгдөг, учир нь Тэр яг чиний хажууд, чамайг хамгаалж, харж хандаж байдаг билээ. Үүнийг мэдэлгүйгээр чи өсдөг. Чи шинэ зүйлстэй харилцаж эхэлдэг ба энэ дэлхий ертөнцийг, энэ хүн төрөлхтнийг мэдэж авч эхэлдэг. Чамд юм бүхэн шинэлэг, шинэ байдаг. Чамд хийх дуртай зүйл гэж бий. Чи хүн чанар дотроо амьдарч, өөрийн гэсэн орон зайд амьдардаг бөгөөд Бурханы оршин тогтнолыг өчүүхэн төдий ч ухамсарладаггүй. Харин чамайг өсөж байх зуур Бурхан алхам бүрд чамайг харж байдаг бөгөөд урагшлах алхмаа хийх бүрд чинь харж байдаг. Мэдлэгт суралцаж, эсвэл шинжлэх ухааныг судалж байх үед чинь ч гэсэн Бурхан чиний хажуугаас нэг алхам ч холдож байгаагүй. Чи бусад хүмүүсийн л адилаар, дэлхий ертөнцийг танин мэдэж, үүнтэй харилцах явцдаа өөрийн гэсэн туйлын зорилготой болж, өөрийн гэсэн хобби, сонирхолтой болж, бас асар их амбиц өвөрлөдөг. Чи ирээдүйгээ дандаа эргэцүүлж, ирээдүй чинь ямар харагдах ёстой тухай дүр зургийг дандаа зураглаж байдаг. Гэхдээ зам зуурт юу тохиолдох нь хамаагүй, Бурхан энэ бүхнийг тов тодорхой хардаг. Магадгүй чи өөрөө өнгөрсөн үеэ мартчихсан байж болох юм, харин Бурханы хувьд, чамайг Түүнээс илүү сайн ойлгож чадах өөр хэн ч үгүй. Чи Бурханы харцан дор амьдарч, өсөж бойжиж, нас бие гүйцдэг. Энэ хугацаанд Бурханы хийх учиртай хамгийн чухал зүйл бол хэний ч ухамсарлаж чадахгүй, хэний ч мэдэхгүй зүйл юм. Бурхан энэ талаар хэзээ ч хүмүүст хэлдэггүй нь мэдээж. Тэгвэл энэ хамгийн чухал зүйл юу вэ? Энэ бол Бурхан хүнийг аварна гэдгийн баталгаа гэж хэлж болох юм. Энэ нь, Бурхан энэ хүнийг аврахаар шийдсэн бол үүнийг хийх ёстой гэсэн үг. Энэ нь хүн, Бурхан хоёрын аль алинд амин чухал билээ. Та нар юу болохыг нь мэдэх үү? Та нарт энэ талаар ямар ч мэдрэмж байхгүй, мөн энэ тухай ямар ч ойлголт байхгүй байгаа юм шиг байна, иймээс Би та нарт хэлж өгье. Чамайг төрсөн цагаас эхлээд одоог хүртэл Бурхан чам дээр маш их ажил хийсэн боловч Өөрийн хийсэн бүхнийг Тэр чамд нарийвчлан тайлагнадаггүй. Бурхан чамд үүнийг мэдэх боломж олгоогүй, мөн чамд хэлээгүй. Гэхдээ хүн төрөлхтний хувьд Түүний хийдэг бүхэн чухал. Бурханы тухайд гэвэл, энэ нь Түүний хийх ёстой зүйл юм. Түүний зүрх сэтгэлд байдаг Өөрийнх нь хийх ёстой ямар нэгэн чухал зүйл, энэ бүх зүйлээс хавьгүй илүү давдаг. Өөрөөр хэлбэл, хүнийг төрөхөөс эхлээд одоог хүртэл Бурхан аюулгүй байдлыг нь батлан даах ёстой. Эдгээр үгийг сонссоны дараа та нарт бүрэн ойлгохгүй байгаа мэт санагдаж магадгүй. “Аюулгүй байдал тийм чухал уу?” гэж асууж болох юм. Тэгвэл “аюулгүй байдал” гэдгийн үгчилсэн утга нь юу вэ? Магадгүй та нар үүнийг амар амгалан гэсэн утгатай гэж ойлгож байгаа, эсвэл магадгүй ямар нэгэн аюул, гамшиг хэзээ ч туулалгүйгээр, сайхан амьдарч, хэвийн амьдралаар амьдрах гэсэн утгатай гэж ойлгож байгаа. Гэхдээ зүрх сэтгэлдээ та нар энэ нь тийм ч энгийн биш гэдгийг мэдэж байх ёстой. Тэгвэл Бурханы хийх ёстой гэж Миний яриад байгаа энэ зүйл яг юу юм бэ? Аюулгүй байдал гэдэг нь Бурханы хувьд юу гэсэн үг вэ? Энэ нь үнэхээр “аюулгүй байдлыг” баталгаажуулах явдал уу? Үгүй. Тэгвэл Бурханы хийдэг зүйл юу юм бэ? Энэхүү “аюулгүй байдал” нь чи Сатанд залгиулахгүй гэсэн үг. Энэ нь чухал уу? Сатанд залгиулахгүй байх гэдэг нь чиний аюулгүй байдалтай холбоотой юу, үгүй юу? Тийм ээ, энэ нь хувийн аюулгүй байдалтай чинь холбоотой бөгөөд үүнээс илүү чухал зүйл гэж үгүй. Сатанд залгиулмагц сүнс болон махан бие чинь Бурханд харьяалагдахаа больдог. Бурхан чамайг аврахаа болино. Сатанд залгиулсан сүнснүүд болон хүмүүсийг Бурхан хаядаг. Иймээс Бурханы хийх учиртай хамгийн чухал зүйл бол чиний аюулгүй байдлыг баталгаажуулах, чамайг Сатанд залгиулахгүй байлгах явдал юм гэж Би хэлдэг. Энэ нь маш чухал, тийм биз? Тэгвэл та нар яагаад хариулж чадахгүй байна вэ? Та нар Бурханы агуу нинжин сэтгэлийг мэдэрч чаддаггүй юм шиг байна!

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 160

Хүнд хийдэг зүйлээс нь Бурханы ариун байдлыг ойлгох нь (Эшлэл)

Бурхан хүмүүсийн аюулгүй байдлыг баталгаажуулж, тэднийг Сатанд залгиулахгүй байхаас гадна хавьгүй их ажил хийдэг. Тэр бас хэн нэгнийг сонгож, аврахын өмнө асар их бэлтгэл ажил хийдэг. Юун түрүүнд, чи ямар зан ааштай байх, ямар гэр бүлд төрөх, эцэг эх чинь хэн байх, хэдэн ах эгч, дүүтэй байх, төрсөн гэр бүлийн чинь байдал, эдийн засгийн байдал ямар байх, гэр бүлийн чинь нөхцөл ямар байх талаар Бурхан нягт нямбай бэлтгэл хийдэг. Бурханы сонгосон хүмүүсийн дийлэнх нь ямархуу гэр бүлд төрдгийг та нар мэдэх үү? Тэдгээр нь алдар цуутай гэр бүл байдаг уу? Тийм гэр бүлд төрсөн хүн нэг ч байхгүй гэж бид итгэлтэйгээр хэлж чадахгүй. Байж магадгүй боловч тэр нь тун цөөхөн. Тэрбумтан, олон саяын хөрөнгөтэй хүн гэх мэтийн хосгүй эд хөрөнгөтэй гэр бүлүүдэд тэд төрдөг үү? Үгүй, ийм гэр бүлд бараг хэзээ ч төрдөггүй. Тэгвэл Бурхан энэ хүмүүсийн дийлэнхэд зориулж ямархуу гэр бүлийг зохицуулдаг вэ? (Жирийн гэр бүлүүдийг.) Тэгвэл ямар гэр бүлүүдийг “жирийн” гэж тооцож болох вэ? Үүнд ажилчин гэр бүлүүд буюу амьдрахын тулд цалиндаа түшиглэдэг, үндсэн хэрэгцээгээ хангаж чаддаг, тийм ч чинээлэг бус гэр бүлүүд багтдаг; үүнд бас тариачин гэр бүлүүд багтдаг. Тариаланчид хоол хүнсэндээ зориулж тариа тарихад түшиглэдэг ба идэх тариа будаатай, өмсөх хувцас хунартай байдаг болохоор өлсдөггүй, эсвэл даарч хөрдөггүй. Тэгээд бас жижиг бизнес ажиллуулдаг зарим гэр бүл байдаг, заримынх нь эцэг эх сэхээтнүүд байдаг бөгөөд эдгээрийг ч бас жирийн гэр бүл гэж тооцож болно. Түүнчлэн зарим нь албан хаагч, эсвэл доогуур зиндааны төрийн албан хаагч эцэг эхтэй байдаг ба тэднийг бас л алдар цуутай гэр бүл гэж тооцож болохгүй. Ихэнх нь жирийн гэр бүлд төрдөг бөгөөд үүнийг бүгдийг нь Бурхан зохицуулдаг. Өөрөөр хэлбэл, юуны өмнө амьдарч байгаа энэхүү орчин чинь хүмүүсийн төсөөлдөг хөрөнгө мөнгөтэй чинээлэг гэр бүл биш, харин чиний төлөө Бурханы шийдсэн гэр бүл бөгөөд хүмүүсийн дийлэнх нь ийм гэр бүлийн хязгаар дотор амьдардаг. Тэгвэл нийгмийн байр суурийн хувьд ямар вэ? Дийлэнх эцэг эхийн эдийн засгийн байдал дундаж байдаг бөгөөд тэдэнд нийгмийн өндөр байр суурь байдаггүй—тэдний хувьд ердөө ажилтай байх нь л хангалттай. Тэдэн дунд засаг дарга байдаг уу? Эсвэл улсын ерөнхийлөгч байдаг уу? Байдаггүй биз дээ? Хамгийн ихдээ л тэд жижиг бизнесийн менежер, эсвэл жижиг бизнесийн эзэд гэх мэтийн хүмүүс байдаг. Тэдний нийгмийн байр суурь дунд зэргийн, эдийн засгийн нөхцөл байдал нь дундаж байдаг. Өөр нэг хүчин зүйл бол гэр бүлийн амьдрах орчин юм. Юун түрүүнд, эдгээр гэр бүлийн дотор, мэргэ төлгө болон заяа төөрөг мэргэлэх замаар алхахад нь хүүхдүүддээ илтэд нөлөөлөх ямар ч эцэг эх байдаггүй; тийм зүйл хийдэг хүмүүс тун цөөхөн байдаг. Ихэнх эцэг эхчүүд нэлээд энгийн байдаг. Бурхан хүмүүсийг сонгохын зэрэгцээ тэдэнд зориулан ийм орчныг бүрдүүлдэг нь хүмүүсийг аврах Түүний авралд асар ашиг тустай юм. Гаднаа, хүний төлөө Бурхан газар донсолгом юу ч хийгээгүй мэт харагддаг; Тэрээр үйл хэрэг бүрийг зүгээр л даруухнаар, анзаарагдалгүйгээр, чимээгүйхэн хийдэг. Гэвч үнэн хэрэгтээ, Бурханы хийдэг бүхэн чиний авралын төлөөх суурийг тавьж, урдах замыг чинь бэлдэж, чиний авралд хэрэгтэй бүх нөхцөлийг бэлдэж байдаг. Дараа нь, тодорхой товлогдсон хугацаанд Бурхан хүн бүрийг Өөрийнхөө өмнө авчирдаг: Тэр үед л чи Бурханы дуу хоолойг сонсдог; тэр үед л чи Түүний өмнө очдог. Үүнийг тохиолдох үед зарим хүн өөрсдөө аль хэдийн эцэг эх болсон байдаг, харин бусад нь зүгээр л хэн нэгний хүүхэд хэвээр байдаг. Өөрөөр хэлбэл, зарим хүн гэрлэж, үр хүүхдүүдтэй болсон байхад зарим нь хараахан гэр бүлээ эхлээгүй, ганц бие хэвээр байдаг. Гэхдээ юмс ямар байхаас үл хамааран, Бурханы сайн мэдээ, Бурханы үг чамд хүрэх нь Бурханы аль эрт урьдчилан тогтоосон зүйл юм. Бурхан тодорхой орчныг бүрдүүлж, тодорхой нөхцөлд чамд сайн мэдээ номлох тодорхой хүнийг явуулахаар шийддэг, ингэснээр чи тодорхой орчинд Бурханы дуу хоолойг сонсож, Бурханыг хүлээн авч чадна. Бурхан чиний төлөө шаардлагатай бүх нөхцөлийг аль хэдийн бэлдсэн. Ийм маягаар хүмүүс өөрийн мэдэлгүй Бурханы өмнө очиж, Бурханы гэрт буцан очдог. Түүнчлэн тэд өөрийн мэдэлгүй Бурханы ажлын алхам бүрд Бурханыг дагаж, Бурханы ажлын арга замын алхам бүрд орж, тэдэнд зориулж Бурханы бэлдсэн ажлын арга барилын алхам бүрд ордог. Энэ хугацаанд хүний төлөө юм хийхдээ Бурхан ямар арга зам ашигладаг вэ? Эхлээд, хамгийн наад зах нь хүний эдэлдэг Бурханы халамж, хамгаалалт юм. Үүнээс гадна, Бурхан янз бүрийн хүмүүс, үйл явдал болон зүйлсийг бэлдэж, тэдгээрээр дамжуулан хүн Түүний оршин тогтнол болон үйл хэргийг хүнд харуулдаг. Жишээ нь, гэр бүлийнх нь хэн нэгэн өвчтэй болохоор Бурханд итгэдэг зарим хүн байдаг. Бусад нь сайн мэдээ түгээхэд тэд Бурханд итгэж эхэлдэг бөгөөд Бурханд итгэх энэхүү итгэл нь нөхцөл байдлын улмаас бий болдог. Тэгвэл энэ нөхцөл байдлыг хэн зохицуулсан бэ? (Бурхан.) Энэ өвчнөөр дамжуулан зарим гэр бүл бүгдээрээ итгэдэг байхад заримд нь тун цөөхөн хүн л итгэдэг. Гаднаа, танай гэр бүлийн нэг нь өвчин эмгэгтэй харагддаг боловч үнэн хэрэгтээ энэ нь чамд өгөгдсөн, Бурханы өмнө ирж болох нөхцөл юм—энэ бол Бурханы нинжин сэтгэл билээ. Зарим хүний хувьд гэр бүлийн амьдрал хүнд хэцүү бөгөөд тэд ямар ч амар амгаланг олж чаддаггүй учраас санаандгүй боломж гарч ирж, хэн нэгэн хүн сайн мэдээ дамжуулан, “Эзэн Есүст итгэ, тэгвэл чи амар амгалан болно” хэмээн хэлдэг. Тиймээс, өөрийн мэдэлгүй тэд тун хэвийн орчин нөхцөлд Бурханд итгэж эхэлдэг, тэгвэл энэ нь нэг төрлийн нөхцөл байдал биш гэж үү? Гэр бүл нь амар тайван биш байх нь Бурханаас хайрласан нигүүлсэл бус уу? Өөр шалтгааны улмаас Бурханд итгэж эхэлдэг зарим хүн ч байдаг. Өөр өөр шалтгаан, өөр өөр маягийн итгэл байдаг боловч ямар шалтгаан чамайг Бурханд итгүүлсэн нь хамаагүй, үүнийг үнэн хэрэгтээ Бурхан зохицуулж, залж чиглүүлж байдаг. Эхлээд Бурхан чамайг сонгож, Өөрийн гэрт авчрахын тулд янз бүрийн арга зам ашигладаг. Энэ бол хүн нэг бүрд Бурханы хайрладаг нигүүлсэл билээ.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 161

Хүнд хийдэг зүйлээс нь Бурханы ариун байдлыг ойлгох нь (Эшлэл)

Эцсийн өдрүүдийн ажлын одоогийн үе шатанд Бурхан урьдынхтайгаа адилаар хүнд цаашид зөвхөн нигүүлсэл, ерөөл хайрлахгүй, мөн хүнийг урагш явуулахын тулд аргадах ч үгүй. Ажлын энэ үе шатанд өөрийнхөө туулсан Бурханы ажлын бүх талаас хүн юу харсан бэ? Хүн Бурханы хайр, Бурханы шүүлт, гэсгээлтийг харсан. Энэ хугацаанд Бурхан, хүнд аажмаар Өөрийнхөө санаа зорилгыг мэдүүлэхийн тулд, Өөрийнхөө хэлдэг үг болон хүнд өгдөг үнэнийг мэдүүлэхийн тулд хүнийг хангаж, дэмжиж, гэгээрүүлж, залж чиглүүлдэг. Хүнийг сул дорой, сөрөг, хаашаа ч явах аргагүй байх үед Бурхан хүнд зөвлөж, хүнийг тайтгаруулж, зоригжуулахын тулд Өөрийн үгийг ашигладаг, ингэснээр биеийн хэмжээ багатай хүн аажмаар хүч чадалтай болж, эерэгээр өндийн босож, Бурхантай хамтран ажиллахад бэлэн болдог. Гэхдээ хүн Бурханы эсрэг тэрсэлж, Түүнийг эсэргүүцэх үед, эсвэл завхралаа илчлэх үед Бурхан ямар ч өршөөл үзүүлэлгүйгээр хүнийг цээрлүүлж, сахилгажуулна. Гэхдээ, Бурхан хүний тэнэглэл, мэдлэггүй, сул дорой, төлөвшөөгүй байдалд хүлээцтэй, тэвчээртэй хандана. Ийм маягаар, хүний төлөө Бурханы хийдэг бүх ажлаар дамжуулан хүн аажмаар төлөвшиж, өсөж, Бурханы санаа зорилгыг мэдэж, тодорхой нэг үнэнийг ойлгож, ямар зүйл эерэг, ямар нь сөрөг болохыг мэдэж, хорон муу байдал, харанхуй гэж юу болохыг мэдэж авдаг. Бурхан хүнийг үргэлж цээрлүүлж, сахилгажуулах ганцхан хандлага баримталдаггүй, гэхдээ бас үргэлж хүлээцтэй, тэвчээртэй ханддаггүй. Харин үүний оронд Тэр өөр өөр үе шатных нь дагуу, өөр өөр биеийн хэмжээ болон хэв чанарынх нь дагуу хүн нэг бүрийг өөр өөр арга замаар хангадаг. Тэр хүний төлөө олон зүйл хийж, асар их төлөөс төлдөг; хүн эдгээр зүйлийг, эсвэл энэхүү төлөөсийг огт ухамсарладаггүй ч Бурханы хийдэг бүхэн үнэндээ хүн нэг бүр дээр үнэхээр хийгддэг. Бурханы хайр бодитой: Бурханы нигүүлслээр дамжуулан хүн гай гамшгаас ахин дахин зайлсхийдэг, тэр хооронд Бурхан хүний сул дорой байдалд ахин дахин хүлээцтэй ханддаг. Бурханы шүүлт, гэсгээлт нь хүмүүст, хүн төрөлхтний завхрал болон сатанлаг мөн чанарыг аажмаар мэдэж авах боломж олгодог. Хүнийг гэх Бурханы хангалт, гэгээрэл, удирдамж нь бүгд хүн төрөлхтөнд үнэний мөн чанарыг улам их ойлгуулж, хүмүүст юу хэрэгтэй, тэд ямар замаар явах ёстой, тэд юуны төлөө амьдардаг, амьдралынх нь утга учир, үнэ цэн болон урдах замаараа хэрхэн алхах зэргийг улам бүр ойлгуулдаг. Бурханы хийдэг энэ бүх зүйл Түүний анхдагч нэгэн зорилгоос салшгүй юм. Тэгвэл энэ зорилго нь юу вэ? Бурхан хүн дээр ажлаа хэрэгжүүлэхдээ яагаад эдгээр арга барилыг ашигладаг вэ? Тэр ямар үр дүнд хүрэхийг хүсдэг вэ? Өөрөөр хэлбэл, Тэр хүнээс юу харахыг хүсдэг вэ? Мөн тэднээс юу авахыг хүсдэг вэ? Хүний сэтгэлийг сэрээж болно гэдгийг Бурхан харахыг хүсдэг. Хүн дээр ажиллахдаа Түүний ашигладаг эдгээр арга барил нь тасралтгүй хүний зүрх сэтгэлийг сэрээж, хүний сүнсийг сэрээж, хаанаас ирснийг нь, хэн тэднийг чиглүүлж, дэмжиж, хангаж байдгийг, мөн хэн тэднийг өдий хүртэл амьдруулсныг хүнд ойлгуулдаг; тэдгээр нь Бүтээгч хэн болохыг, хэнд шүтэн мөргөх ёстойг, ямар замаар алхах ёстойг, ямар замаар Бурханы өмнө очих ёстойг хүнд ойлгуулах арга зам юм; тэдгээр нь хүнд Бурханы зүрх сэтгэлийг мэдүүлж, Бурханы зүрх сэтгэлийг ойлгуулж, хүнийг аврах Түүний ажлын ар дахь асар их халамж, санаа бодлыг ухааруулахын тулд хүний зүрх сэтгэлийг аажмаар сэргээх арга зам юм. Зүрх сэтгэл нь сэргэх үед хүн доройтсон, завхарсан зан чанартайгаар амьдрахыг хүсэхээ больж, харин оронд нь Бурханыг сэтгэл хангалуун байлгахын төлөө үнэнийг эрэлхийлэхийг хүсдэг. Хүний зүрх сэтгэл сэрчихсэн байх үед хүн Сатанаас бүрмөсөн салж чаддаг. Тэрээр Сатанд хорлогдохоо больж, түүнд хянуулж, хууртахаа больдог. Харин ч хүн Бурханы зүрх сэтгэлийг хангалуун байлгахын тулд Бурханы ажил болон үгэнд идэвх санаачилгатайгаар хамтран ажиллаж, улмаар Бурханаас эмээж, муугаас зайлдаг. Энэ бол Бурханы ажлын анхдагч зорилго юм.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 162

Хүнд хийдэг зүйлээс нь Бурханы ариун байдлыг ойлгох нь (Эшлэл)

Сатаны хорон муу байдлын талаар бидний дөнгөж сая ярьсан яриа, хүн асар аз жаргалгүй байдалд амьдардаг ба хүний амьдрал золгүй явдлаар хүрээлэгдсэн байдаг гэж хүн бүрд санагдуулдаг. Харин одоо Намайг Бурханы ариун байдал болон хүн дээр хийдэг ажлынх нь тухай ярих үед та нарт ямар санагдаж байна вэ? (Маш баяртай байна.) Бурханы хийдэг бүхэн, хүний төлөө Түүний уйгагүй зохицуулдаг бүхэн алдаа мадаггүй байдгийг бид одоо харж болно. Бурханы хийдэг бүхэн ямар ч алдаа мадаггүй байдаг, өөрөөр хэлбэл, энэ нь алдаагүй, хэн ч үүнийг засаж, үүнд зөвлөгөө өгч, ямар нэгэн өөрчлөлт хийх хэрэггүй байдаг. Хүн нэг бүрийн төлөө Бурханы хийдэг бүхэн ямар ч эргэлзээгүй; Тэр хүн бүрийг гараас нь хөтөлж, урсан өнгөрөх хором бүрд чамайг харж хамгаалдаг бөгөөд хажуугаас чинь хэзээ ч холдоогүй. Хүмүүс ийм төрлийн орчинд, ийм нөхцөл байдалд өсдөг тул хүмүүс үнэн хэрэгтээ Бурханы гарын алганд өсдөг гэж хэлж болох уу? (Болно.) Тэгвэл одоо та нарт арга барагдсан мэт санагдсаар л байна уу? Хэн нэгэн сөрөг хэвээр байна уу? Бурхан хүн төрөлхтнийг орхисон мэт хэн нэгэнд санагдаж байна уу? (Үгүй.) Тэгвэл Бурхан яг юу хийсэн юм бэ? (Тэр хүн төрөлхтнийг хараа хяналтдаа байлгасан.) Бурхан хийдэг бүхэндээ асар их бодол, сэтгэлээ зориулдаг нь маргаангүй. Үүнээс гадна, Бурхан Өөрийн ажлыг хийхдээ үргэлж ямар ч болзолгүйгээр хийсэн. Чамаар Өөртөө гүнээ талархуулахын тулд чиний төлөө төлсөн төлөөсийг нь мэд гэж Тэр та нарын хэнээс ч, хэзээ ч шаардаагүй. Бурхан ингэж ер нь шаардаж байсан уу? (Үгүй.) Та нар бүгд маш олон жил амьдарсан, амьдралдаа бараг хүн бүр олон аюултай нөхцөл байдалтай тулгарч, олон уруу таталттай нүүр тулсан. Учир нь Сатан чиний хажууд зогсож, харцаа чам дээр байнга тогтоож байгаа. Чамайг гай зовлон нэрвэхэд Сатан баясдаг; чамд гай гамшиг тохиолдоход, бүх юм чинь бүтэлгүйтэхэд, чамайг Сатаны урхинд орооцолдоход, Сатан эдгээр зүйлээс асар их таашаал авдаг. Бурханы хийж байгаа зүйлийн тухайд бол, Тэр чамайг хором бүрд хамгаалж, нэгээс нөгөө золгүй явдлаас, нэгээс нөгөө гай гамшгаас зайлсхийлгэж байгаа. Ийм учраас хүнд байдаг бүхэн—амар амгалан болон баяр хөөр, ерөөл хийгээд хувийн аюулгүй байдал нь—бүгд үнэндээ Бурханы хяналтан дор байдаг; Тэрээр хүн нэг бүрийн хувь заяаг залж чиглүүлж, захирч байдаг гэж Би хэлдэг. Гэхдээ зарим хүний хэлдгээр Өөрийн байр суурийн талаар хэт хөөрөгдсөн үзэл Бурханд байдаг уу? Бурхан чамд “Би бол бүгдээс агуу. Би л та нарыг хариуцдаг. Та нар Надаас өршөөл гуйх ёстой, дуулгаваргүй байвал үхлээр шийтгэнэ” гэж хэлдэг үү? Бурхан хүн төрөлхтнийг ийм маягаар ер нь сүрдүүлж байсан уу? (Үгүй.) “Хүн төрөлхтөн завхарсан, иймээс Би тэдэнд яаж ч хандсан хамаагүй, тэдэнд яаж ч хандаж болно; Би тэдний төлөө сайн зохицуулалт хийх хэрэггүй” гэж Тэр ер нь хэлсэн үү? Бурхан ийм маягаар боддог уу? Бурхан ийм маягаар үйлдсэн үү? (Үгүй.) Эсрэгээрээ, хүн нэг бүрд хандах Бурханы хандлага чин үнэнч агаад хариуцлагатай байдаг. Тэрээр өөртөө ханддагаас чинь ч илүү хариуцлагатайгаар чамд ханддаг. Тийм биш гэж үү? Бурхан дэмий ярьдаггүй, өргөмжлөгдсөн байр сууриа гайхуулдаг ч үгүй, хүмүүст хааш яаш ханддаг ч үгүй. Үүний оронд Тэр үнэнчээр, чимээгүйхнээр Өөрийнхөө хийх хэрэгтэй зүйлийг хийдэг. Эдгээр зүйл нь хүнд ерөөл, амар амгалан, баяр хөөр авчирдаг. Тэдгээр нь хүнийг Бурханы харц руу, Түүний гэр лүү амар амгалан, аз жаргалтайгаар аваачдаг; тэгээд тэд хэвийн эрүүл ухаан, сэтгэхүйтэйгээр Бурханы өмнө амьдарч, Бурханы авралыг хүлээн авдаг. Тэгвэл Бурхан ер нь Өөрийнхөө ажилд хүнд хоёр нүүр гаргасан уу? Тэр хэзээ нэгэн цагт хуурамчаар нинжин сэтгэл харуулж, чихэнд чимэгтэй хэдхэн үг ашиглан хүнд хааш яаш хандаад, дараа нь хүнээс нүүр буруулж байсан уу? (Үгүй.) Бурхан ер нь нэг зүйл хэлчихээд дараа нь өөрийг хийж байсан уу? Бурхан ер нь хоосон амлалт өгч, бардамнаж, тэдний төлөө үүнийг хийнэ, эсвэл түүнийг хийхэд чинь тусална гэж хэлээд дараа нь сураггүй алга болж байсан уу? (Үгүй.) Бурханд ямар ч ов мэх, ямар ч хуурамч байдал байдаггүй. Бурхан бол итгэмжит бөгөөд хийдэг бүхэндээ үнэнч байдаг. Тэр бол хүмүүсийн найдаж болох Нэгэн, мөн өөрсдийн амьдралыг болон өөрсдөдөө байгаа бүхнийг даатгаж болох Бурхан юм. Бурханд ямар ч ов мэх байдаггүй тул Бурхан бол хамгийн чин үнэнч гэж хэлж болох уу? (Болно.) Мэдээж болно! Хэдийгээр “чин үнэнч” гэдэг үгийг Бурханд хэрэглэхэд хэтэрхий өчүүхэн, хэтэрхий хүнлэг байдаг ч бид өөр ямар үг ашиглах юм бэ? Энэ нь хүний хэлний хязгаар юм. Бурханыг “чин үнэнч” гэж хэлэх нь бага зэрэг тохиромжгүй боловч одоохондоо бид ямартай ч энэ үгийг ашиглана. Бурхан бол итгэмжит агаад чин үнэнч. Тэгвэл эдгээр талын тухай ярихдаа бид юуг хэлж байна вэ? Бид Бурхан болон хүний хоорондох ялгаа, мөн Бурхан болон Сатаны хоорондох ялгааг хэлж байна уу? Тийм ээ, тэгж хэлж болно. Яагаад гэвэл, хүн Сатаны завхарсан зан чанарын нэг ч ул мөрийг Бурханаас харж чадахгүй. Ингэж хэлж байгаа минь зөв үү? Амен? (Амен!) Сатаны хорон муу зан чанарын аль нь ч Бурханаас харагддаггүй. Бурханы хийдэг, илчилдэг бүхэн хүнд бүхэлдээ ач тустай, нэмэртэй байдаг, мөн бүхэлдээ хүнийг хангахын тулд хийгддэг, амиар дүүрэн байдаг бөгөөд хүнд дагах зам болон явах чиглэлийг өгдөг. Бурхан завхарсан биш, түүнчлэн Бурханы хийдэг бүхнийг одоо хараад Бурхан бол ариун гэж хэлж болох уу? Бурханд хүн төрөлхтний завхарсан зан чанарын юу ч байдаггүй, мөн завхарсан хүн төрөлхтний сатанлаг мөн чанартай адилхан юу ч байдаггүй, энэ үзэл бодлын үүднээс бид Бурхан бол ариун гэж хэлж болно. Бурхан ямар ч завхрал харуулдаггүй ба ажиллах явцдаа Өөрийн мөн чанарыг илчилдэг нь Бурхан Өөрөө ариун гэдгийг бүрэн баталдаг. Та нар үүнийг ойлгож байна уу? Бурханы ариун мөн чанарыг мэдэхийн тулд одоохондоо энэ хоёр талыг харцгаая: Нэгдүгээрт, Бурханд завхарсан зан чанарын ямар ч ул мөр байдаггүй, хоёрдугаарт, хүн дээрх Бурханы ажлын мөн чанар нь, Бурханы Өөрийн мөн чанарыг болон энэхүү мөн чанар нь бүхэлдээ эерэг гэдгийг харах боломжийг хүнд олгодог. Учир нь Бурханы ажлын хэсэг бүрийн хүнд авчирдаг зүйлс нь бүгд эерэг байдаг. Юун түрүүнд Бурхан хүнээс үнэнч байхыг шаарддаг—энэ нь эерэг зүйл биш гэж үү? Бурхан хүнд мэргэн ухаан өгдөг—энэ нь эерэг биш гэж үү? Бурхан хүнийг сайн, мууг ялгах чадвартай болгодог—энэ нь эерэг биш гэж үү? Тэр хүний амьдралын утга учир, үнэ цэнийг ойлгох боломжийг хүнд олгодог—энэ нь эерэг биш гэж үү? Тэрээр, хүмүүс, үйл явдал болон аливаа зүйлсийн мөн чанарыг үнэний дагуу тодорхой харах боломжийг хүнд олгодог—энэ нь эерэг бус уу? Тийм ээ. Энэ бүхний үр дүнд хүн Сатанд төөрөлдөхөө больж, Сатанд үргэлжлүүлэн хорлогдохоо, эсвэл хянагдахаа больдог. Өөрөөр хэлбэл, эдгээр зүйл нь өөрсдийгөө Сатаны завхралаас бүрмөсөн чөлөөлж, тэгснээрээ Бурханаас эмээж, муугаас зайлах замаар аажмаар алхах боломжийг хүмүүст олгодог.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 163

Хүнийг завхруулахдаа Сатаны хэрэглэдэг зургаан үндсэн заль мэх бий

Эхнийх нь хяналт ба албадлага. Өөрөөр хэлбэл, Сатан зүрх сэтгэлийг чинь хянахын тулд боломжтой бүхнийг хийнэ. “Албадлага” гэж юу гэсэн үг вэ? Энэ нь, заналхийлэл болон албадсан тактик ашиглан өөрийгөө чамаар дуулгавартай дагуулж, дуулгавартай байхгүй бол ямар үр дагаварт хүрэх талаар чамд бодогдуулна гэсэн үг юм. Чи айж, түүнийг эсэргүүцэж зүрхэлдэггүй, ингээд чи бууж өгдөг.

Хоёр дахь нь хуурах болон зальдах. “Хуурах болон зальдах” гэж юуг хэлдэг вэ? Сатан зарим нэг түүх, худал яриа зохиож, чамайг зальдан тэдгээрт итгүүлдэг. Хүнийг Бурхан бүтээсэн гэж тэр хэзээ ч чамд хэлэхгүй, гэхдээ чамайг Бурхан бүтээгээгүй гэж ч бас шууд хэлэхгүй. Тэр “Бурхан” гэдэг үгийг огтхон ч хэрэглэдэггүй, харин оронд нь өөр ямар нэгэн зүйлийг орлуулан ашиглаж, чамайг төөрөлдүүлэхийн тулд энэ зүйлийг ашигладаг, ингэснээр чи Бурханы оршин тогтнолын талаар үндсэндээ ямар ч ойлголтгүй байдаг. Энэ “заль” нь мэдээж ганцхан үүгээр зогсохгүй, өөр олон талыг агуулдаг.

Гурав дахь нь хүчээр итгүүлэн үнэмшүүлэх. Хүмүүсийг юугаар хүчээр үнэмшүүлдэг вэ? Хүчээр итгүүлэн үнэмшүүлэх нь хүний өөрийн сонголтоор хийгддэг үү? Энэ нь хүний зөвшөөрөлтэйгөөр хийгддэг үү? Огтхон ч үгүй. Чи зөвшөөрдөггүй байсан ч гэсэн, яаж ч чадахгүй. Мэдээгүй байхад чинь Сатан чамайг үнэмшүүлж, өөрийн үзэл санаа, амьдралын дүрэм журам болон мөн чанарыг чамд суулгадаг.

Дөрөв дэх нь сүрдүүлж, залилах. Өөрөөр хэлбэл, Сатан янз бүрийн заль мэх ашиглан чамаар өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж, дагуулж, өөртөө үйлчлүүлдэг. Тэгээд зорилгодоо хүрэхийн тулд юу ч хийнэ. Заримдаа тэр чамд бага сага ач тус үзүүлж, тэгэнгээ чамайг уруу татан нүгэл үйлдүүлдэг. Хэрвээ чи түүнийг дагахгүй бол, тэр чамайг зовоож, шийтгэх бөгөөд чам руу дайрч давшлан, чиний эсрэг хуйвалдахын тулд янз бүрийн арга зам ашиглана.

Тав дахь нь төөрөлдүүлэлт болон саажилт. “Төөрөгдүүлэлт болон саажилт” гэдэг нь, Сатан хүмүүсийн үзэлтэй нийцдэг, үнэмшилтэй санагддаг чихэнд чимэгтэй үг яриа, үзэл санааг хүмүүст суулгаж, хүмүүсийн махан биеийг анхааран үзэж байгаа мэт, эсвэл тэдний амьдрал болон ирээдүйг бодож байгаа мэт санагдуулдаг, гэвч үнэндээ түүний цорын ганц зорилго нь чамайг хуурах явдал юм. Тэр дараа нь чамайг мэдээгүй болгодог, ингэснээр чи юу нь зөв, юу нь буруу болохыг мэдэлгүй, өөрийн мэдэлгүй мэхлэгдэж, улмаар түүний хяналтан дор ордог.

Зургаа дахь нь бие, сэтгэлийн сүйрэл. Сатан хүний ямар хэсгийг сүйрүүлдэг вэ? Сатан оюун санааг чинь сүйрүүлж, чамайг эсэргүүцэх тэнхэлгүй болгодог нь зүрх сэтгэл чинь бага багаар өөрийн эрхгүй Сатан руу эргэдэг гэсэн үг юм. Тэр эдгээр зүйлийг чамд өдөр бүр суулгадаг, чамд нөлөөлж, чамайг хүмүүжүүлэхийн тулд эдгээр үзэл санаа болон соёлыг өдөр бүр ашиглаж, чиний хүсэл зоригийг бага багаар нурааж, чамайг сайн хүн байх хүсэлгүй болгож, “шударга ёс” гэж нэрлэдэг зүйлийнхээ төлөө өндийн босох хүсэлгүй болгодог. Өөрийн мэдэлгүйгээр чи цаашид урсгал сөрөн сэлэх сэтгэлийн тэнхээгүй болж, харин оронд нь урсгал даган хөвдөг. “Сүйрэл” гэдэг нь Сатан хүмүүсийг маш их тарчилгадаг болохоор тэд хүн байхаа больж, сүг сүүдэр л болдог гэсэн үг юм. Энэ үед Сатан завшааныг далимдуулан тэднийг залгидаг.

Хүнийг завхруулахдаа Сатаны хэрэглэдэг эдгээр заль мэх нь тус бүрдээ хүнийг эсэргүүцэх тэнхээгүй болгож чадна; тэдгээрийн аль нь ч хүмүүсийг үхэлд хүргэж чадна. Өөрөөр хэлбэл, Сатаны хийдэг ямар ч зүйл, түүний хэрэглэдэг ямар ч заль мэх чамайг доройтуулж, Сатаны хяналтан дор аваачиж, ёрын муу болон нүглийн намагт шигдүүлж чадна. Энэ нь хүнийг завхруулахдаа Сатаны хэрэглэдэг заль мэх юм.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 164

Одоохондоо Бурханы мөн чанарын талаарх танин мэдэхүйн ойлголт чинь үүнийг мэдэж авч, баталж, мэдэрч, туулахад мөн л удаан хугацаа шаардана, тэгээд нэг л өдөр, “Бурханы ариун байдал” гэдэг нь Бурханы мөн чанар өө сэвгүй, Бурханы хайр аминч бус, Бурханы хүнд өгдөг бүхэн аминч бус гэсэн утгатай гэдгийг та нар зүрх сэтгэлийнхээ гүнээс мэдэх бөгөөд Бурханы ариун байдал нь өө сэвгүй, гэм зэмгүй гэдгийг мэдэж авна. Бурханы мөн чанарын эдгээр тал нь Өөрийн ялгамж чанарыг гайхуулахын тулд Түүний хэрэглэдэг үг төдийхөн биш, харин ч Бурхан хүн нэг бүртэй чимээгүйхнээр, чин сэтгэлээсээ харьцахын тулд Өөрийн мөн чанарыг ашигладаг. Өөрөөр хэлбэл, Бурханы мөн чанар дэмий хоосон биш, мөн онол буюу ягшмал сургаал ч биш, бас нэг төрлийн мэдлэг биш гэдэг нь гарцаагүй. Энэ нь хүнд зориулсан нэг төрлийн боловсрол биш; харин ч энэ нь Бурханы Өөрийн үйлдлийн жинхэнэ илчлэл, Бурханд юу байгаа, Тэр юу болохыг илчилсэн мөн чанар билээ. Бурханы хийдэг бүхэн, хэлдэг үг болгон хүн нэг бүрд асар их үнэ цэнтэй, асар их ач холбогдолтой учраас хүн энэ мөн чанарыг мэдэж, ойлгох ёстой. Бурханы ариун байдлыг ойлгож эхлэх үедээ чи Бурханд үнэхээр итгэж чадна; Бурханы ариун байдлыг ойлгож эхлэх үедээ чи “Цор ганц Бурхан Өөрөө” гэдэг үгийн жинхэнэ утга учрыг үнэхээр ухаарч чадна. Чи үүнээс өөр замыг сонгоод алхаж болно гэж төсөөлөхөө болих бөгөөд чамд зориулан Бурханы зохицуулсан бүхнээс урвахыг хүсэхээ болино. Бурханы мөн чанар ариун учраас зөвхөн Бурханаар л дамжуулан чи амьдралын гэрэл гэгээтэй, зөв замаар алхаж чадна; зөвхөн Бурханаар л дамжуулан амьдралын утга учрыг мэдэж чадна; Бурханаар л дамжуулан жинхэнэ хүн чанарыг амьдран харуулж, үнэнийг эзэмшиж, мэдэж чадна. Бурханаар л дамжуулан чи үнэнээс амийг олж авч чадна. Бурхан Өөрөө л муугаас зайлахад чинь чамд тусалж, Сатаны хор хөнөөл, хяналтаас чамайг ангижруулж чадна. Чамайг дахин зовоохгүйн тулд Бурханаас өөр хэн ч, юу ч чамайг зовлонгийн далайгаас аварч чадахгүй. Энэ нь Бурханы мөн чанараар тодорхойлогддог. Зөвхөн Бурхан Өөрөө л чамайг амь бие хайрлалгүй авардаг; эцсийн эцэст Бурхан л ирээдүй, хувь заяа, амьдралыг чинь хариуцдаг бөгөөд бүх зүйлийг чиний төлөө зохицуулдаг. Энэ нь бүтээгдсэн, эсвэл бүтээгдээгүй ямар ч зүйлийн хүрч чадахгүй зүйл юм. Учир нь бүтээгдсэн, эсвэл бүтээгдээгүй юу ч Бурханых шиг мөн чанарыг эзэмшдэггүй, иймээс ямар ч хүн, эсвэл зүйлд чамайг аврах, удирдан хөтлөх чадвар байхгүй. Энэ бол Бурханы мөн чанарын хүнд өгдөг чухал ач холбогдол юм. Миний хэлсэн эдгээр үг зарчмын хувьд бага зэрэг тусалж болох юм шиг та нарт санагдаж байж магадгүй. Гэхдээ хэрвээ чи үнэнийг эрэлхийлдэг бол, хэрвээ чи үнэнийг хайрладаг бол эдгээр үг хувь заяаг чинь өөрчлөөд зогсохгүй, үүнээс ч илүүтэйгээр хүний амьдралын зөв замд чамайг аваачина гэдгийг чи туршлагаараа мэдрэх болно. Үүнийг ойлгож байгаа биз дээ?

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 165

Өнөөдрийн цугларалтын эхэнд та нарын хийсэн, Намайг гайхшруулсан зүйлийн талаар Би та нартай яримаар байна. Та нарын зарим нь магадгүй талархлын мэдрэмж өвөрлөж байсан, эсвэл талархаж байсан байх, иймээс сэтгэл хөдлөл чинь тийм үйлдэл хийсэн. Хийсэн юм чинь зэмлэх шаардлагатай зүйл биш; энэ нь зөв ч биш, бас буруу ч биш. Гэхдээ Би та нарт нэг зүйлийг ойлгуулмаар байна. Миний ойлгуулахыг хүсээд байгаа зүйл юу вэ? Эхлээд, Би дөнгөж сая хийсэн зүйлийн чинь талаар та нараас асуумаар байна. Та нар нүүрээрээ газар унан мөргөж байсан уу, эсвэл шүтэн мөргөхөөр өвдөг сөгдөж байсан уу? Надад хэлж өгөх хүн байна уу? (Нүүрээрээ газар унан мөргөж байсан гэж бодож байна.) Энэ нь нүүрээрээ газар унан мөргөх явдал байсан гэж та нар итгэж байна, тэгвэл нүүрээрээ газар унан мөргөхийн утга учир юу вэ? (Шүтэн мөргөх.) Тэгвэл шүтэн мөргөхөөр өвдөг сөгдөх нь юу юм бэ? Би өмнө нь та нартай энэ талаар нөхөрлөөгүй, харин өнөөдөр энэ сэдвийг та нартай нөхөрлөх шаардлагатай гэж санагдаж байна. Та нар ердийн цугларалтууд дээрээ нүүрээрээ газар унан мөргөдөг үү? (Үгүй.) Залбирах болгондоо нүүрээрээ газар унан мөргөдөг үү? (Тийм.) Нөхцөл байдал бүрдвэл та нар залбирах болгондоо нүүрээрээ газар унан мөргөдөг үү? (Тийм.) Сайн байна. Гэхдээ Бурхан хоёр төрлийн хүний сөхрөхийг л хүлээн зөвшөөрдөг гэдгийг Би өнөөдөр та нарт ойлгуулахыг хүсэж байна. Бид Библи юм уу аливаа сүнслэг хүмүүсийн биеэ авч явах байдлыг лавлаж үзэх хэрэггүй. Харин Би одоо та нарт нэг үнэн юм хэлье. Юун түрүүнд, нүүрээрээ газар унан мөргөх болон шүтэн мөргөхийн тулд өвдөг сөгдөх нь адилхан зүйл биш. Яагаад Бурхан нүүрээрээ газар унан мөргөдөг хүмүүсийн сөхрөхийг хүлээн зөвшөөрдөг вэ? Яагаад гэвэл Бурхан хэн нэгнийг Өөр лүүгээ дуудаж, Бурханы даалгаврыг хүлээн зөвшөөрөхийг энэ хүнд тушаадаг, иймээс Өөрийнх нь өмнө нүүрээрээ газар унан мөргөхийг түүнд зөвшөөрдөг. Энэ нь эхний төрлийн хүн юм. Хоёр дахь төрөл нь Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн шүтэн мөргөхдөө өвдөг сөгдөх. Ердөө ийм хоёр төрлийн л хүн байдаг. Тэгвэл та нар аль төрөлд нь харьяалагддаг вэ? Та нар хэлж чадах уу? Хэдий мэдрэмжийг чинь бага зэрэг шархлуулж магадгүй ч энэ бол үнэн юм. Залбирах үедээ хүмүүс сөхөрдөг тухайд хэлэх юм юу ч алга—энэ нь зүй зохистой бөгөөд ийм л байх учиртай, учир нь хүмүүс залбирах үедээ ихэвчлэн ямар нэг юмны төлөө залбирч, зүрх сэтгэлээ Бурханд нээж, Түүнтэй нүүр тулан уулздаг. Энэ нь Бурхантай хийсэн чин сэтгэлийн харилцан яриа, хөөрөө юм. Өвдөг сөгдөн шүтэн мөргөх нь ёс төдий зүйл байх ёсгүй. Би өнөөдрийн хийсэн зүйлийн чинь төлөө та нарыг зэмлэх гэсэнгүй. Зүгээр л энэ зарчмыг ойлгуулах гэсэндээ та нарт үүнийг ойлгомжтой болгох гэсэн юм—үүнийг мэдэж байгаа биз дээ? (Тийм ээ, бид мэднэ.) Би та нарт хэлсэн болохоор ийм зүйл дахиад тохиолдохгүй. Тэгвэл, Бурханы өмнө нүүрээрээ газар унан мөргөж, өвдөг сөгдөх ямар нэгэн боломж хүмүүст байдаг уу? Ийм боломж хэзээ ч байдаггүй юм биш. Эрт орой хэзээ нэгэн цагт тэр өдөр ирнэ, гэхдээ тэр цаг нь одоо биш. Та нар ойлгов уу? Энэ нь та нарыг гуниглуулж байна уу? (Үгүй.) Сайн байна. Магадгүй эдгээр үг та нарыг зоригжуулж, эсвэл урамшуулна, ингэснээр та нар зүрх сэтгэлдээ Бурхан, хүн хоёрын хоорондох одоогийн байдлыг болон одоо тэдний хооронд ямар төрлийн харилцаа оршин байгааг мэдэж чадна. Хэдийгээр бид саяхан ярилцаж, дахиад жаахан хэлэлцсэн боловч Бурханы талаарх хүний мэдлэг ер хангалтгүй байсаар байгаа. Бурханыг ойлгохоор эрэлхийлэх энэ замд хүний хийх юм бас л их байна. Та нараар үүнийг яаралтай хийлгэх юм уу ийм хүсэл эрмэлзэл, мэдрэмжийг илэрхийлэхээр яарах нь Миний санаа зорилго биш. Өнөөдөр хийсэн зүйл чинь жинхэнэ мэдрэмжийг чинь харуулж, илэрхийлж байгаа байх, Би үүнийг мэдэрсэн. Иймээс үүнийг хийж байх үед чинь Би зүгээр л босож зогсоод та нарт сайн сайхныг хүсмээр байна, учир нь Би та нарыг бүгдээрээ сайн байгаасай гэж хүсдэг. Иймээс, та нарыг бүх зүйлийн талаар зөв зүйтэй ойлголт, зөв зүйтэй үзэл бодолтой байгаасай гэсэндээ Би Өөрийн үг, үйлдэл бүрээр та нарт тусалж, та нарыг залж чиглүүлэхийн тулд боломжтой бүхнийг хийдэг. Та нар үүнийг ойлгож чадна биз дээ? (Тийм.) Сайн байна. Хэдийгээр хүмүүс Бурханы зан чанарын тал бүр, Бурханд юу байдаг, Тэр юу болохын тал бүрийн тухай, Бурханы хийдэг ажлын тухай зарим нэг ойлголттой байдаг ч энэ ойлголтын дийлэнх нь бичиг үсэг, хоосон сургаал, бодлын түвшинд үлддэг. Хүмүүст хамгийн их дутагддаг зүйл бол бодит туршлагаас гарсан жинхэнэ мэдлэг, танин мэдэх чадвар юм. Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийг сэрээхийн тулд янз бүрийн арга ашигладаг хэдий ч хүмүүсийн үнэхээр сэрж чадах түвшин нь эрэлхийллээс нь хамаарна—товчхондоо та бүхний явах зам урт хэвээр байна. Бурхан ганцааранг нь орхисон мэт, өөрсдийг нь хаяж, жигшсэн мэт хэн нэгэнд санагдахыг Би хармааргүй байна. Хүн бүр үнэнийг эрэлхийлэх, Бурханыг мэдэхээр эрж хайх замаар эргэлзэхгүй, эргэж буцахгүйгээр, ямар ч эргэлзээ тээнэгэлзэл, ачаа дарамтгүйгээр урагшаа шийдэмгий алхаж байгааг л Би харахыг хүсдэг. Чи ямар буруу зүйл үйлдсэн нь хамаагүй, ямар буруу эргэлт хийсэн нь хамаагүй, хэрхэн гэм буруу үйлдсэн нь хамаагүй, эдгээрийг Бурханыг мэдэх эрэлхийлэлдээ үүрэх ачаа, илүүдэл тээш бүү болго. Үргэлжлүүлэн урагш алх. Хүнийг аврах Бурханы санаа зорилго цаг ямагт, хэзээ ч өөрчлөгддөггүй. Энэ бол Бурханы мөн чанарын хамгийн эрхэм нандин тал юм.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI

Өмнөх: Бурханыг мэдэх нь III

Дараах: Бурханыг мэдэх нь V

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх