Амийн оролт I

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 374

Бүх зүйлийн Тэргүүн, Төгс Хүчит Бурхан Өөрийн сэнтийгээс хааны эрх мэдлээр захирдаг. Тэрээр орчлон ертөнц болон бүх зүйлийг захирдаг бөгөөд газар дэлхий даяар биднийг залж чиглүүлж байна. Бид хором мөч бүрд Түүнтэй ойр байж, нэг ч хормыг алдалгүйгээр Түүний өмнө тайвнаар очно, цаг үргэлж сурах сургамж бидэнд бий. Хүрээлэн буй орчин, хүмүүс, үйл явдал, зүйлс Түүний сэнтийн зөвшөөрөлтэй оршин байдаг. Ямар ч тохиолдолд зүрх сэтгэлдээ гомдол бүү төрүүл, эс тэгвээс Бурхан чамд нигүүлслээ хайрлахгүй. Өвчин тусвал энэ нь Бурханы хайр, Түүний сайн санаа зорилго үүнд гарцаагүй байгаа. Бие чинь багахан зовлон туулж болох ч Сатанаас ирэх санааг бүү хүлээн ав. Өвчин дундаа Бурханыг магт, магтаал дундаа Бурханыг таашаа. Өвчинтэй нүүр туулахдаа бүү зүрх алд, ахин дахин эрж хайсаар бай, бүү бууж өг, Бурхан чамайг гэрэлтүүлж, гэгээрүүлнэ. Иовын итгэл ямар байсан бэ? Төгс Хүчит Бурхан бол хэмжээлшгүй чадалтай эмч билээ! Өвчинд оршино гэдэг нь өвдөхийн нэр, сүнсэнд оршино гэдэг эрүүл байхын нэр. Ганц ч болов амьсгал үлдсэн цагт Бурхан чамайг үхүүлэхгүй.

Дахин амилсан Христийн амь бидний дотор бий. Бурханы өмнө бидний итгэл үнэхээр дутмаг: Бурхан бидний дотор жинхэнэ итгэл нэмэх болтугай. Бурханы үг үнэхээр сайхан! Бурханы үг бол хүчтэй эм! Энэ нь диаволууд болон Сатаныг шившиглэдэг! Бурханы үгийг ухаарах нь бидэнд дэмжлэг болдог. Түүний үг бидний зүрх сэтгэлийг хурдан авардаг! Энэ нь бүхнийг амирлуулж, бүгдийг амар тайван болгодог. Итгэл бол дан гуалин гүүртэй адил: Амьтайгаа зууралдаж, үхлээс айдаг хүмүүс гатлахад хэцүү, харин амиа өгөхөд бэлэн хүмүүс хөл алдалгүй, санаа амар гаталж чаддаг. Хүмүүс хулчгар, аймхай бодол тээвэл энэ нь Сатан тэднийг мангартуулж; биднийг итгэлийн гүүрийг гаталж Бурхан руу орох вий гэж айдгаас болж байгаа юм. Сатан өөрийн бодлыг бидэнд илгээхийн тулд боломжит бүх аргаар оролдож байгаа. Бид Бурханаас биднийг гэрэлтүүлж, гэгээрүүлэхийг гуйн хором бүрд залбирч, дотроосоо Сатаны хорыг цэвэрлэхийн тулд хором бүрд Бурханд найдан, Бурханд хэрхэн ойртох талаар хором бүрд сүнсэн дотроо дадлагажиж, бүхий л оршихуйгаа Бурханаар ноёрхуулах ёстой.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 6-р бүлэг

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 376

Хамгийн агуу мэргэн ухаан бол бүх зүйл дээр Бурханд хандаж, Бурханд найдах явдал юм. Үүнийг эгэл жирийн хүмүүс ухаардаггүй. Илүү олон цуглаанд оролцож, илүү олон номлол сонсож, ах эгч нартайгаа илүү их нөхөрлөж, илүү ихийг орхиж, илүү их зовж, илүү их төлөөс төлбөл Бурханы сайшаал, авралыг хүртэнэ гэж хүмүүс бүгд боддог. Ийм маягаар хэрэгжүүлэх нь хамгийн агуу мэргэн ухаан гэж тэд боддог ч Бурханд хандаж, Бурханд найдах гэсэн хамгийн том асуудлыг үл ойшоодог. Тэд хүний ялихгүй ухаалаг байдлыг мэргэн ухаан гэж үзээд, өөрсдийнхөө үйлдлийн хүрэх ёстой эцсийн үр нөлөөг үл тоодог. Энэ нь алдаа юм. Хүн хэр их үнэнийг ойлгодог ч бай, хэчнээн олон үүрэг гүйцэтгэсэн ч бай, тэдгээр үүргийг гүйцэтгэж байхдаа хэчнээн их зүйл туулсан ч бай, биеийн хэмжээ нь хэчнээн том ч бай, жижиг ч бай, эсвэл ямар орчинд байгаа ч бай, хийдэг бүхэндээ заавал Бурханд хандаж, Түүнд найдах ёстой. Энэ бол хамгийн агуу мэргэн ухаан юм. Би яагаад үүнийг хамгийн агуу мэргэн ухаан гэдэг вэ? Хүн зарим үнэнийг ойлгож авлаа ч гэсэн Бурханд найддаггүй бол болно гэж үү? Зарим хүн Бурханд олон жил итгэсэн, хэд хэдэн шалгалт туулсан, тодорхой бодит туршлагатай, зарим үнэнийг ойлгодог, үнэний талаар багагүй бодит мэдлэгтэй байдаг ч Бурханд хэрхэн найдахаа мэддэггүй, хэрхэн Бурханд хандаж, найдахаа ч ойлгодоггүй. Ийм хүмүүс мэргэн ухаантай юу? Тэд хамгийн мунхаг хүмүүс бөгөөд өөрсдийгөө ухаалаг гэж бодогсод юм; тэд Бурханаас эмээж, муугаас зайлдаггүй. “Би олон үнэнийг ойлгодог, үнэн-бодит байдалтай. Аливааг зүгээр л зарчимч байдлаар хийхэд болно. Би Бурханд үнэнч, бас Бурханд яаж ойр дотно болохыг мэднэ. Надад ямар нэг зүйл тохиолдох үед үнэнийг хэрэгжүүлдэг бол хангалттай биш үү? Бурханд залбирч, Бурханд хандах ямар ч шаардлагагүй” гэж зарим хүн хэлдэг. Үнэнийг хэрэгжүүлэх нь зөв, гэвч хүмүүс ямар үнэн, ямар үнэн-зарчим хамаатай байгааг мэдэхгүй байх тохиолдол, нөхцөл байдал олон байдаг. Бодит туршлагатай бүх хүн үүнийг мэднэ. Жишээлбэл, чи зарим асуудалтай тулгарах үедээ уг асуудал ямар үнэнтэй хамаатайг юм уу тухайн асуудалтай холбоотой үнэнийг хэрхэн хэрэгжүүлэх, эсвэл хэрхэн ашиглах ёстойг мэдэхгүй байж магадгүй. Ийм үед чи яах ёстой вэ? Чи хэчнээн их бодит туршлагатай ч бай, бүх нөхцөл байдалд үнэн-зарчмыг ойлгож чадахгүй. Бурханд хэчнээн олон жил итгэж, хэдий олон зүйл туулж, хэр их засалт, сахилгажуулалт туулсан ч гэсэн, хэдий үнэнийг ойлгодог ч гэсэн, чи өөрийгөө үнэн гэж хэлж зүрхлэх үү? Өөрийгөө үнэний эх сурвалж гэж хэлж зүрхлэх үү? “Үг нь махбодоор илэрсэн гэх номын тэдгээр алдартай айлдвар болон хэсгийг би цээжээр мэднэ; Би Бурханд найдаж, Бурханд хандах шаардлагагүй. Цаг нь ирэхэд Бурханы тэдгээр үгэнд найдахад л болно” гэж зарим хүн хэлдэг. Чиний цээжилсэн үг үхширмэл, харин тулгардаг орчин, байгаа байдал чинь хөдөлгөөнтэй байдаг. Чи бичиг үсэг, хоосон сургаал чалчиж чаддаг боловч ямар нэг зүйл тохиолдоход юу ч хийж чаддаггүй нь үнэнийг ойлгодоггүй гэдгийг чинь нотолдог. Чи бичиг үсэг, хоосон сургаалыг цээжээр уншихдаа хэчнээн сайн байх нь хамаагүй, энэ нь үнэнийг ойлгодог гэсэн үг биш, үнэнийг хэрэгжүүлж чаддаг гэсэн үг бүр ч биш. Иймд эндээс сурах маш чухал нэг хичээл бий. Энэ хичээл нь юу вэ? Энэ бол, хүмүүс бүх зүйл дээр Бурханд хандах хэрэгтэй бөгөөд ингэснээр л тэд Бурханд найддаг болж чадна. Бурханд найдсанаар л тэд дагах замтай, Ариун Сүнсний ажилтай болно. Эс тэгвэл чи ямар нэг зүйлийг зөв зүйтэй, үнэнийг зөрчихгүйгээр хийж чадах ч Бурханд найддаггүй бол үйлдэл чинь ердөө л хүний сайн үйл бөгөөд Бурханыг хангалуун болгож чадахгүй. Хүмүүс үнэний талаар маш өнгөцхөн ойлголттой байдаг тул янз бүрийн нөхцөл байдалтай тулгарах үедээ нэг л үнэнийг хэрэглэснээр дүрэм журмыг дагаж, бичиг үсэг, хоосон сургаалтай гөжүүдлэн зууралдах магадлалтай байдаг. Тэд олон асуудлыг ерөнхийдөө үнэн-зарчимд нийцэлтэйгээр гүйцэтгэж болох ч Бурханы удирдамжийг үүнээс харах боломжгүй, Ариун Сүнсний ажлыг ч харах боломжгүй. Энд нэг ноцтой асуудал байгаа нь хүмүүс өөрсдийн ойлгосон туршлага, дүрэм журам, хүний тодорхой нэг төсөөлөл дээр тулгуурлаж олон зүйлийг хийдэг явдал юм. Бурханд чин сэтгэлээсээ залбирч, хийж буй бүхэндээ Бурханыг үнэхээр харж, Бурханд найддаг болоход хэцүү байдаг. Хүн Бурханы хүслийг ойлгодог байсан ч гэсэн Бурханаар замчлуулж, үнэн-зарчмын дагуу үйлдэх үр нөлөөнд хүрэхэд хэцүү байдаг. Энэ шалтгааны улмаас бүх зүйл дээр Бурханд хандаж, Түүнд найдах нь хамгийн агуу мэргэн ухаан юм гэж Би хэлдэг.

Бүх зүйл дээр Бурханд хандаж, Бурханд найдахыг хүмүүс хэрхэн хэрэгжүүлж чадах вэ? Зарим хүн: “Би залуу байна, биеийн хэмжээ минь жижиг байна, Бурханд итгээд удаагүй. Ямар нэг зүйл тохиолдоход яаж Бурханд хандаж, Бурханд найдахыг хэрэгжүүлэхийг мэдэхгүй байна” гэж хэлдэг. Энэ асуудал мөн үү? Бурханд итгэхэд олон бэрхшээл байдаг бөгөөд олон гай зовлон, шалгалт, шаналлыг туулах хэрэгтэй. Хүнд хэцүү үеийг туулахын тулд Бурханд хандаж, Бурханд найдахыг энэ бүх зүйл шаарддаг. Хэрвээ чи Бурханд хандаж, Бурханд найдахыг хэрэгжүүлж чадахгүй бол бэрхшээлийг туулж чадахгүй, Бурханыг дагаж чадахгүй. Бурханд хандаж, Бурханд найдах нь дэмий хоосон сургаал биш, Бурханд итгэх тарни ч биш. Харин ч гол үнэн буюу Бурханд итгэж, Бурханыг дагахын тулд эзэмших ёстой үнэн юм. Зарим хүн: “Бурханд хандаж, Бурханд найдах нь томоохон үйл явдал тохиолдоход л хамаатай. Жишээлбэл, чи гай зовлон, шалгалт, баривчилгаа, хавчлагатай тулгарах үедээ, эсвэл үүргээ гүйцэтгэхдээ бэрхшээлтэй тулгарах үедээ, харьцалт туулах үедээ л Бурханд хандаж, Бурханд найдах хэрэгтэй. Хувийн амьдралын ялихгүй асуудлууд дээр Бурханд хандаж, Бурханд найдах шаардлагагүй, учир нь Бурхан тэдгээрийг тоодоггүй” гэж хэлдэг. Энэ үг зөв үү? Мэдээж зөв биш. Энд гажуудал байна. Томоохон асуудал дээр Бурханд хандах зайлшгүй хэрэгтэй боловч амьдралын аар саар зүйлс, жижиг асуудлуудыг чи зарчимгүйгээр зохицуулж чадах уу? Хувцаслах, хооллох зэрэг асуудал дээр чи зарчимгүйгээр үйлдэж чадах уу? Мэдээж чадахгүй. Хүмүүс болон хэрэг явдалтай харьцах тухайд ямар вэ? Мэдээж чадахгүй. Өдөр тутмын амьдрал болон аар саар асуудлууд дээр ч гэсэн чи ядаж л хүний төрхийг амьдран харуулж чадах зарчимтай байх ёстой. Зарчимтай холбоотой асуудлууд бол үнэнтэй хамаатай асуудлууд юм. Хүмүүс тэрийг өөрсдөө шийдвэрлэж чадах уу? Мэдээж үгүй. Иймээс чи Бурханд хандаж, Бурханд найдах ёстой. Бурханы гэгээрлийг хүртэж, үнэнийг ойлгох үед л эдгээр аар саар асуудлыг шийдвэрлэх боломжтой. Бурханд ханддаггүй, Бурханд найддаггүй бол зарчимтай холбоотой эдгээр асуудлыг шийдвэрлэж чадна гэж та нар бодож байна уу? Шийдвэрлэхэд мэдээж амаргүй. Хүмүүс тодорхой харж чаддаггүй, үнэнийг эрж хайх шаардлагатай байдаг бүх зүйл дээрээ Бурханд хандаж, Бурханд найдах ёстой гэж хэлж болно. Хэр том, жижиг байх нь хамаагүй, үнэнээр шийдвэрлэх хэрэгтэй ямар ч асуудал дээр Бурханд хандаж, Бурханд найдах шаардлагатай. Энэ бол зайлшгүй зүйл юм. Хүмүүс үнэнийг ойлгодог, асуудлыг өөрсдөө шийдвэрлэж чаддаг байлаа ч эдгээр ойлголт, шийдэл нь хязгаарлагдмал, өнгөцхөн байдаг. Хэрвээ хүмүүс Бурханд хандаж, Бурханд найдахгүй бол оролт нь хэзээ ч гүн гүнзгий байж чадахгүй. Жишээлбэл, хэрвээ чи өнөөдөр өвчтэй байгаад, энэ нь үүргийн чинь гүйцэтгэлд нөлөөлбөл энэ асуудлын талаар залбирч, “Бурхан минь, өнөөдөр бие минь сайнгүй, юм идэж чадахгүй байгаа нь үүргийн минь гүйцэтгэлд нөлөөлж байна. Би өөрийгөө шинжлэх ёстой. Өвчтэй байгаагийн минь жинхэнэ шалтгаан юу юм бэ? Үүргээ үнэнчээр гүйцэтгээгүйн минь төлөө Бурхан намайг сахилгажуулж байгаа юм уу? Бурхан минь, намайг гэгээрүүлж, залж чиглүүлээч гэж Танаас гуйя” гэж хэлэх хэрэгтэй. Чи ингэж хашхирах ёстой. Энэ нь Бурханд хандаж буй хэрэг. Гэхдээ чи Бурханд хандах үедээ зүгээр л нэг ёсорхож, дүрэм журмыг мөрдөж болохгүй. Хэрвээ чи асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайдаггүй бол аливааг саатуулна. Бурханд залбирч, Бурханд хандсаныхаа дараа чи гүйцэтгэх ёстой үүргээ хойш тавилгүйгээр зохих ёсоор амьдрах ёстой. Хэрвээ чи өвчин тусвал эмчид үзүүлэх ёстой, энэ нь зүй ёсны зүйл. Үүний зэрэгцээ чи залбирч, өөрийгөө эргэцүүлж, асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайх ёстой. Ингэж хэрэгжүүлэх нь л бүхэлдээ зүй ёсны юм. Хүмүүс тодорхой зүйлсийг яаж зөв зохистой хийхээ мэддэг бол тэгж хийх ёстой. Хүмүүс ингэж хамтран ажиллах ёстой. Гэхдээ эдгээр асуудал дээр хүссэн үр дүн, зорилгодоо бүрэн хүрч чадах эсэх нь Бурханд хандаж, Бурханд найдахаас шалтгаална. Хүмүүс тодорхой харж чаддаггүй, өөрсдөө сайн зохицуулж чаддаггүй асуудлууд дээрээ бүр ч их Бурханд хандаж, тэдгээрийг шийдвэрлэх үнэнийг эрж хайх ёстой. Үүнийг хийх чадвар бол хэвийн хүн чанартай хүмүүст байх ёстой зүйл юм. Бурханд хандахдаа сурах ёстой олон хичээл бий. Бурханд хандах явцдаа чи Ариун Сүнсний гэгээрлийг хүртэж магадгүй бөгөөд замтай болно, эсвэл Бурханы үг чам дээр ирвэл чи яаж хамтран ажиллахаа мэдэж, эсвэл магадгүй Бурхан чамд сургамж өгөх зарим нөхцөл байдлыг зохицуулна, үүнд Бурханы сайн санаа зорилго агуулагддаг. Бурханд хандах явцдаа чи Бурханы удирдамж, удирдлагыг харна, эдгээр нь олон сургамж авч, Бурханыг илүү сайн ойлгоход чинь тусална. Энэ бол Бурханд хандсанаар гарах үр дүн юм. Тиймээс Бурханд хандах нь Бурханыг дагадаг хүмүүсийн үргэлж сурах ёстой хичээл бөгөөд насан туршдаа туулаад ч дуусахгүй зүйл юм. Хэтэрхий бага туршлагатай, Бурханы үйлдлийг харж чадахгүй олон хүн байдаг, иймээс тэд “Миний өөрөө хийж чадах олон жижиг зүйл бий, тэрэн дээр би Бурханд хандах шаардлагагүй” гэж боддог. Энэ бол буруу юм. Зарим жижиг зүйл том зүйл рүү хөтөлдөг бөгөөд зарим жижиг зүйлд Бурханы хүсэл нуугдаж байдаг. Олон хүн жижиг зүйлийг үл тоодог, үүний үр дүнд тэд багахан асуудлаас болоод томоохон ухралттай тулгардаг. Үнэхээр Бурханаас эмээдэг сэтгэлтэй хүмүүс том, жижиг асуудлын алинд ч Бурханд хандаж, Бурханд залбирч, бүхнийг Бурханд даатгаад, дараа нь Бурхан өөрсдийг нь яаж удирдаж, залж чиглүүлэхийг хардаг. Чи ийм туршлагатай болох л юм бол бүх зүйл дээр Бурханд хандаж чаддаг болох ба ингэж туршлагажих тусмаа бүх зүйл дээр Бурханд хандах нь маш бодитой юм гэдгийг улам мэдэрнэ. Ямар нэг асуудал дээр Бурханд хандах үед чинь Бурхан чамд мэдрэмж, тодорхой утга учир, эсвэл бүр тодорхой зааварчилгаа өгөхгүй байх боломжтой, гэхдээ Бурхан энэ асуудалтай яг таг холбоотой нэг санааг чамд ойлгуулна, энэ нь Бурхан өөр арга барил ашиглан чамайг залж чиглүүлж, чамд зам өгч буй хэрэг юм. Хэрвээ чи үүнийг мэдэрч, ойлгож чадвал ашиг тус хүртэнэ. Чи тухайн үедээ юу ч ойлгоогүй байж болох ч үргэлжлүүлэн залбирч, Бурханд хандах ёстой. Үүнд ямар ч буруу юм байхгүй бөгөөд эрт орой хэзээ нэгэн цагт чи гэгээрнэ. Ингэж хэрэгжүүлэх нь дүрэм журмыг мөрдөнө гэсэн үг биш. Харин энэ нь сүнсний хэрэгцээг хангах явдал бөгөөд хүмүүс ингэж хэрэгжүүлэх ёстой. Чи Бурханд залбирч, Бурханд хандах болгондоо гэгээрэл, удирдамж хүлээн авахгүй байж болох ч хүмүүс ингэж хэрэгжүүлэх ёстой бөгөөд үнэнийг ойлгохыг хүсвэл тэд ингэж хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ бол амь болон сүнсний хэвийн байдал, зөвхөн ийм маягаар л хүмүүс Бурхантай хэвийн харилцаагаа хадгалж чадна, ингэснээр тэдний зүрх сэтгэл Бурханд ойр байна. Тиймээс Бурханд хандах нь хүмүүсийн зүрх сэтгэл дэх Бурхантай харилцах хэвийн харилцаа юм гэж хэлж болно. Чи Бурханы гэгээрэл, удирдамжийг хүлээн авч чадах эсэхээс үл хамааран бүх зүйл дээр Бурханд залбирч, Бурханд хандах ёстой. Энэ нь ч бас Бурханы өмнө амьдрах зайлшгүй арга зам юм. Хүмүүс Бурханд итгэж, Бурханыг дагах үедээ үргэлж Бурханд хандах сэтгэлгээтэй байх ёстой. Энэ бол хэвийн хүн чанартай хүмүүст байх ёстой сэтгэлгээ юм. Заримдаа Бурханд хандана гэдэг нь тусгай үг ашиглан Бурханаас ямар нэг зүйл хийхийг гуйх юм уу Түүнээс тусгай удирдамж, хамгаалалт хүсэхийг хэлдэггүй. Харин ч хүмүүс асуудалтай тулгарах үедээ Бурханыг чин сэтгэлээсээ дуудаж чаддаг байхыг хэлдэг. Тэгвэл хүмүүсийг дуудах үед Бурхан юу хийж байдаг вэ? Хүний зүрх сэтгэл хөдөлж, “Өө Бурхан минь, би үүнийг өөрөө хийж чадахгүй, яаж хийхээ мэдэхгүй, тэгээд надад сул дорой, сөрөг санагдаж байна…” гэсэн бодол төрөх үед Бурхан энэ талаар мэддэггүй гэж үү? Хүмүүст ийм бодол төрөх үед зүрх сэтгэл нь чин үнэнч байдаг уу? Тэд Бурханыг ийм маягаар чин сэтгэлээсээ дуудах үед Бурхан туслахаар зөвшөөрдөг үү? Тэд ганц ч үг ган хийгээгүй байж болох ч чин сэтгэлээ харуулдаг тул Бурхан туслахаар зөвшөөрдөг. Хүн тун хүнд бэрхшээлтэй тулгараад, түшиж тулах хүнгүй болж, тун арга мухардсан үедээ цорын ганц найдвараа Бурханд тавьдаг. Тэдний залбирал ямар байдаг вэ? Сэтгэл санааных нь байдал ямар байдаг вэ? Тэд чин үнэнч байдаг уу? Тухайн үед ямар нэг нэмэлт хольц байдаг уу? Чи эцсийн ганц найдвар мэтээр Бурханд итгэж, Бурхан чамд тусална гэж найдах үед л зүрх сэтгэл чинь чин үнэнч байдаг. Чи төдийлөн их зүйл хэлээгүй байж болох ч зүрх сэтгэл чинь аль хэдийн хөдөлсөн байдаг. Өөрөөр хэлбэл, чи чин сэтгэлээ Бурханд өгч, Бурхан сонсдог. Бурхан сонсох үедээ бэрхшээлийг чинь хардаг ба чамайг гэгээрүүлж, залж чиглүүлж, чамд тусална. Хүний зүрх сэтгэл хэдийд хамгийн чин үнэнч байдаг вэ? Гарах гарцгүй үед Бурханд хандахдаа хүн чин сэтгэлээсээ байдаг. Бурханд хандах үедээ байлгах хамгийн чухал зүйл бол чин үнэнч зүрх сэтгэл юм. Чамд Бурхан үнэхээр хэрэгтэй байдалд чи байх ёстой. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн зүрх сэтгэл ядаж л хуумгай бус, чин үнэнч байх ёстой; тэд зүрх сэтгэлээ биш, зөвхөн амаа хөдөлгөх ёсгүй. Хэрвээ чи Бурхантай ярилцахдаа аргацаадаг ч зүрх сэтгэл чинь хөдөлдөггүй, хэлж байгаа чинь “Би өөрийн гэсэн төлөвлөгөөгөө аль хэдийн гаргасан, Бурхан минь би Танд зүгээр л мэдэгдэж байна. Таныг зөвшөөрсөн ч, үгүй ч би төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ. Би зүгээр л хэлбэрдэж байна” гэсэн утгатай бол асуудал гарлаа гэсэн үг. Чи Бурханыг мэхэлж, Бурханаар тоглож байна, энэ ч бас Бурханыг үл хүндэлдгийн илэрхийлэл юм. Үүний дараа Бурхан чамд яаж хандах вэ? Бурхан чамайг үл тоож, хойш тавина, тэгээд чи бүрмөсөн шившиглэгдэнэ. Хэрвээ чи Бурханыг идэвхтэйгээр эрж хайдаггүй, үнэнд хичээл чармайлт гаргадаггүй бол таягдан хаягдана.

Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Бурханд итгэх итгэл дэлхий ертөнцийн ёрын муу чиг хандлагыг нэвт харснаар эхлэх ёстой

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 377

Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 380

Чуулганы удирдагчийн хувиар чи асуудал шийдвэрлэхдээ үнэнийг ашиглаж сурах шаардлагатай төдийгүй, мөн авьяастай хүмүүсийг олж илрүүлж, хөгжүүлж сурах хэрэгтэй бөгөөд тэдэнд атаархаж, тэднийг дарж яасан ч болохгүй. Ийм маягаар хэрэгжүүлэх нь чуулганы ажилд ашиг тустай. Хэрвээ өөртэй чинь хамтран ажиллаж, бүх ажлыг сайн хийдэг цөөн хэдэн үнэнийг эрэлхийлэгчийг хөгжүүлээд, эцэст нь бүгдээрээ туршлагын гэрчлэлтэй болж чадвал чи шаардлага хангасан удирдагч юм. Хэрвээ чи бүх зүйлийг зарчмын дагуу зохицуулж чаддаг бол үнэнч зан гаргаж байна. Бусад хүн өөрөөс нь илүү сайн, илүү дээгүүр байж, өөрийг нь үл ойшоогдож байх зуур үнэлэгдэх вий гэж зарим хүн үргэлж айж, үүнээсээ болоод бусад руу дайрч давшилж, бусдыг гадуурхдаг. Ингэх нь чадвартай хүнд атаархаж байгаа хэрэг биш үү? Аминчхан, жигшүүртэй биш үү? Энэ нь ямар зан чанар вэ? Энэ нь хорлонтой байдал! Өөрийнхөө ашиг сонирхлыг л бодож, өөрийнхөө аминч хүслийг л хангадаг, бусдыг боддоггүй, эсвэл Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодолцон үздэггүй хүмүүс муу зан чанартай бөгөөд Бурхан тэднийг огт хайрладаггүй. Хэрвээ чи Бурханы хүслийг үнэхээр анхаарч чаддаг бол бусад хүнд шударгаар хандаж чадна. Хэрвээ чи сайн хүнийг санал болгож, сургалтад хамруулж, үүрэг гүйцэтгүүлээд, улмаар Бурханы гэрт өөр нэг авьяастай хүнийг нэмэх юм бол энэ нь ажлыг чинь хөнгөвчлөх биш үү? Тэгвэл чи үүргээ биелүүлэхдээ үнэнч байх биш үү? Энэ бол Бурханы өмнөх сайн үйл; удирдагчаар ажилладаг хүнд байх ёстой наад захын мөс чанар, эрүүл ухаан юм. Үнэнийг хэрэгжүүлж чаддаг хүмүүс хийж буй зүйлдээ Бурханы шинжилтийг хүлээн авч чаддаг. Бурханы шинжилтийг хүлээн авах үед зүрх сэтгэл чинь зөв болно. Хэрвээ чи бусдад харуулахын тулд л аливааг хийж, үргэлж бусдаар магтуулж, бишрүүлэхийг хүсэж, Бурханы шинжилтийг хүлээн авдаггүй бол Бурхан зүрх сэтгэлд чинь байсаар байдаг уу? Ийм хүмүүст Бурханыг хүндлэх сэтгэл байдаггүй. Аливааг үргэлж өөрийнхөө төлөө бүү хий, өөрийнхөө ашиг сонирхлыг байнга бүү бодолц; хүний ашиг сонирхлыг бүү харгалзан үз, бахархал, нэр хүнд, байр сууриа бүү бод. Чи эхлээд Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодолцон үзэж, эн тэргүүнд тавих ёстой. Бурханы хүслийг анхааран үзэж, үүргийн чинь гүйцэтгэлд хольц байсан эсэхийг, үнэнч байж, хариуцлагаа биелүүлж, бүхнээ зориулсан эсэхээ, мөн өөрийнхөө үүрэг болон чуулганы ажлын талаар чин сэтгэлээсээ бодож үзсэн эсэхээ эхлээд тунгаан бодох ёстой. Чи эдгээр зүйлийг бодолцон үзэх ёстой. Эдгээрийг ахин дахин бодож, танин мэдвэл үүргээ сайн биелүүлэхэд амархан байх болно. Хэв чанар чинь дорд, туршлага чинь өнгөц, мэргэжлийн ажилдаа чадварлаг биш бол ажилд чинь зарим алдаа, дутагдал байж болох бөгөөд сайн үр дүнд хүрэхгүй байж магад—гэхдээ л чи чадлынхаа хэрээр хичээсэн байх болно. Чи аминч хүсэл, дур сонирхлоо хангадаггүй. Харин чуулганы ажил, Бурханы гэрийн ашиг сонирхлыг байнга бодолцдог. Хэдий чи үүрэгтээ сайн үр дүнд хүрэхгүй байлаа ч зүрх сэтгэл чинь шулуудна; дээр нь нэмээд хэрвээ чи үүргээ гүйцэтгэхдээ асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж чаддаг бол үүргийн гүйцэтгэл чинь стандартад нийцэхийн зэрэгцээ чи үнэн-бодит байдалд орж чадна. Гэрчлэлтэй байх гэдэг нь энэ юм.

Зарим хүн Бурханд итгэдэг боловч үнэнийг эрэлхийлдэггүй. Тэд үргэлж махан биеэр амьдарч, бие махбодын таашаалд шунаж, аминч хүслээ байнга хангаж байдаг. Тэд хэчнээн олон жил Бурханд итгэлээ ч үнэн-бодит байдалд хэзээ ч орохгүй. Энэ нь Бурханыг шившиглэсний тэмдэг юм. “Би Бурханд тэрслэх юу ч хийгээгүй. Би яаж Бурханыг шившиглэсэн юм бэ?” гэж чи хэлдэг. Чиний бүх санаа, бодол ёрын муу. Чиний санаархал, зорилго, хийсэн зүйлийн чинь ар дахь сэдэл, үйлдлийн чинь үр дагавар үргэлж Сатаныг хангалуун болгож, чамайг Сатаны тоглоом тохуу болгож, түүнд сул талаа атгуулахад хүргэдэг. Чамд Христэд итгэгчид байх ёстой гэрчлэл огтхон ч алга. Чи Сатанд харьяалагддаг. Чи бүх зүйл дээр Бурханы нэрийг шившиглэдэг бөгөөд жинхэнэ гэрчлэлгүй. Чиний хийсэн зүйлийг Бурхан санах уу? Эцэст нь Бурхан чиний үйлдэл, зан авир, гүйцэтгэсэн үүргийн чинь талаар ямар дүгнэлт хийх вэ? Үүнээс чинь ямар нэг зүйл, ямар нэг үг гарах ёсгүй гэж үү? Библид Эзэн Есүс ингэж хэлсэн байдаг: “Тэр өдөр олон хүн, ‘Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр тунхаглаагүй гэж үү? Таны нэрээр чөтгөрүүдийг хөөгөөгүй гэж үү? Мөн Таны нэрээр гайхамшгуудыг үйлдэж байгаагүй гэж үү?’ гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд ингэж хэлнэ, ‘Би та нарыг хэзээ ч танихгүй: ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл’ гэж хэлнэ” (Матай 7:22–23). Эзэн Есүс яагаад ингэж хэлсэн бэ? Эзэний нэрээр номлож, чөтгөрүүдийг хөөж, өч төчнөөн гайхамшиг үзүүлсэн маш олон хүн яагаад мууг үйлдэгчид болсон бэ? Учир нь тэд Эзэн Есүсийн илэрхийлсэн үнэнийг хүлээн аваагүй, тушаалуудыг нь сахиагүй, зүрх сэтгэлдээ үнэнийг огт хайрлаагүй. Тэд Эзэний төлөө хийсэн ажил, туулсан зовлон бэрхшээл, гаргасан золиослолоо тэнгэрийн хаанчлалын ерөөлөөр солихыг л хүссэн. Ийм маягаар тэд Бурхантай наймаа хийхээр оролдож, Бурханыг ашиглаж, мэхлэхээр хичээж байсан тул Эзэн Есүс тэднийг жигшиж, үзэн ядаж, мууг үйлдэгчид гэж ялласан. Өнөөдөр хүмүүс Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн авч байгаа ч зарим нь нэр хүнд, байр суурийн араас хөөцөлдсөөр, бусдаас ялгарч, удирдагч ажилчин болж, нэр хүнд, байр суурьтай болохыг үргэлж хүсдэг. Хэдийгээр тэд бүгд Бурханд итгэж, Бурханыг дагадаг гэж хэлж, Бурханы төлөө татгалзаж, зарлагаддаг ч алдар нэр, ашиг хонжоо, байр суурь олж авахын тулд үүргээ гүйцэтгэдэг бөгөөд үргэлж хувийн төлөвлөгөөтэй байдаг. Тэд Бурханд дуулгавартай юм уу үнэнч биш, өөрсдийгөө огт эргэцүүлэлгүй мууг үйлдэн цадиггүй авирладаг учраас мууг үйлдэгчид болсон. Бурхан тийм мууг үйлдэгчдийг үзэн яддаг, тэднийг авардаггүй. Хүний үйлдэл, зан авирыг сайн, муу гэж шүүдэг стандарт юу вэ? Тэдний бодол, илэрхийлэл, үйлдэл үнэнийг хэрэгжүүлж, үнэн-бодит байдлыг амьдран харуулах гэрчлэлтэй эсэх юм. Хэрэв чи ийм бодит байдалгүй, үүнийг амьдран харуулдаггүй бол мууг үйлдэгч гэдэг чинь эргэлзээгүй. Бурхан мууг үйлдэгчдийг хэрхэн үздэг вэ? Бурханы хувьд чиний бодол, гадаад үйлдэл Бурханд гэрчлэл хийдэггүй, Сатаныг ч шившиглэж, ялдаггүй; харин ч Бурханыг шившиглэж, Бурханыг гутамшигт автуулах тэмдгээр дүүрэн байдаг. Чи Бурханыг гэрчилж, Бурханы төлөө өөрийгөө зарлагадаж байгаа юм биш, Бурханы өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлж байгаа ч юм биш; харин өөрийнхөө төлөө үйлдэж байгаа. “Өөрийнхөө төлөө” гэдэг нь юу гэсэн үг вэ? Нарийн яривал энэ нь Сатаны төлөө гэсэн үг. Тиймээс эцэст нь Бурхан: “Ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл” гэж хэлнэ. Бурханы нүдээр бол чиний үйлдэл сайн үйл хэрэг биш, харин ёрын муу үйл хэрэг гэж тооцогдоно. Тэр нь Бурханы сайшаалыг хүртэж чадахгүйгээр үл барам яллагдана. Хүн Бурханд ингэж итгээд юу олж авна гэж найддаг вэ? Тийм итгэл нь эцэстээ талаар болох биш үү?

Үүрэг биелүүлдэг бүх хүний хувьд, үнэний талаарх ойлголт нь хэчнээн гүн гүнзгий, эсвэл өнгөц байх нь хамаагүй, үнэн-бодит байдалд орох явдлыг хэрэгжүүлэх хамгийн энгийн арга зам нь бүх зүйл дээр Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодож, аминч хүсэл, хувийн санаархал, сэдэл, нэр нүүр, байр сууриа орхих явдал юм. Бурханы гэрийн ашиг сонирхлыг эн тэргүүнд тавих нь хүний хийх ёстой наад захын зүйл билээ. Үүргээ биелүүлж буй хүн иймхэн зүйлийг ч хийж чадахгүй бол түүнийг яаж үүргээ биелүүлж байна гэж хэлж болох юм бэ? Энэ нь үүргээ биелүүлэхгүй байгаа хэрэг юм. Чи эхлээд Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодож, Бурханы хүслийг анхаарч, чуулганы ажлыг бодолцох ёстой. Эдгээр зүйлийг эн тэргүүнд тавь; үүний дараа л байр суурийнхаа тогтвортой байдал, бусад хүмүүс чамайг хэрхэн үздэг талаар бодож болно. Үүнийг хоёр алхамд хувааж, жаахан буулт хийх үед энэ нь арай амархан болж байгааг та нар мэдрэхгүй байна уу? Хэсэг хугацаанд ингэж хэрэгжүүлэх юм бол чи Бурханыг хангалуун байлгах тийм ч хэцүү биш гэдгийг мэдрэх болно. Түүнчлэн чи хариуцлагаа биелүүлж, даалгавар, үүргээ гүйцэтгэн, аминч хүсэл, санаархал, сэдлээ орхих ёстой; Бурханы хүслийг анхаарч, Бурханы гэрийн ашиг сонирхол, чуулганы ажил, гүйцэтгэх учиртай үүргээ нэгдүгээрт тавьж чаддаг байх ёстой. Хэсэг хугацаанд ингэж туулсныхаа дараа чи энэ нь биеэ авч явах сайн арга зам мөн гэдгийг мэдэрнэ. Энэ бол илэн далангүй, үнэнч шударгаар амьдарч, жигшүүртэй, өөдгүй хүн биш байх явдал; жигшмээр, өөдгүй, ямар ч хэрэггүй байхын оронд шударгаар, нэр төртэйгөөр амьдарч байгаа хэрэг юм. Энэ бол хүний хийх ёстой зүйл, амьдран харуулах ёстой дүр төрх гэдгийг чи мэдэрнэ. Яваандаа өөрийнхөө ашиг сонирхлыг хангах гэсэн хүсэл чинь багасна. Бурханд хэр удаан итгэснээс үл хамааран та нар яг одоо үнэнийг эрэлхийлэх, үнэнийг хэрэгжүүлэх, үнэн-бодит байдалд орохтой холбоотой сургамжууд руу гүн гүнзгий ороогүй, гүнзгий мэдэж аваагүй, гүн гүнзгий туулаагүй учраас жинхэнэ гэрчлэл хийж чадахгүй. Сая Би та нарт энгийн энэ нэг аргыг хэлж өглөө: Ийм маягаар хэрэгжүүлж эхэл, хэсэг хугацааны дараа дотоод байдал чинь өөрийн мэдэлгүй өөрчлөгдөж эхэлнэ. Бурханд итгэхийг айхтар сонирхдог ч үгүй, үүнээс айхтар уйддаг ч үгүй өнөөх хоёрдмол байдлаас Бурханд итгэж, үнэнч хүн байх нь сайн зүйл гэж үзэн, үнэнч хүн байхаар сонирхож, ингэж амьдрах нь утга учиртай, ингэснээр хангалт хүртэнэ гэж боддог байдалд шилжинэ. Чи зүрх сэтгэлдээ ул суурьтай, амар амгалан байж, таашаалыг мэдэрнэ. Чи тийм байдалтай болно. Энэ бол хувийн санаа зорилго, ашиг сонирхол, аминч хүслээ орхисны үр дагавар юм. Энэ бол үр дүн. Энэ нь нэг талаар хүний хамтын ажиллагааны үр дүн, нөгөө талаар Ариун Сүнсний ажил юм. Хүмүүсийн хамтын ажиллагаа байхгүй бол Ариун Сүнс ажиллахгүй.

Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Завхарсан зан чанараа хаяснаар л эрх чөлөө, чөлөөлөлтөд хүрч чадна

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 381

Ихэнх хүмүүс Бурханд итгэх итгэлдээ биеэ авч явах байдалд онцгой анхаарал хандуулдаг, үүний үр дүнд биеэ авч явах байдалд нь тодорхой өөрчлөлт гардаг. Бурханд итгэж эхэлснийхээ дараа тэд бусадтай тэмцэлдэхээ больж, хүмүүсийг доромжилж, тэдэнтэй зодоон хийхээ больж, тамхи татаж, архи уухаа больж, хадаас ч бай, эсвэл банз мод ч бай, нийтийн ямар ч өмчийг хулгайлахаа больдог—тэд хохирол амсаж, эсвэл хэлмэгдэх бүрдээ шүүхэд очихгүй байх хэмжээнд ч очдог. Тэдний биеэ авч явах байдалд үнэхээр зарим нэг өөрчлөлт гардаг нь эргэлзээгүй. Учир нь, Бурханд итгэснийхээ дараа үнэн замыг хүлээн авах нь хүмүүст тун сайхан санагддаг, тэд бас Ариун Сүнсний ажлын нигүүлслийг амссан учраас нэн урам зоригтой байдаг бөгөөд тэдний хаяж чадахгүй, эсвэл туулж чадахгүй юу ч байдаггүй. Гэсэн хэдий ч гурав, тав, арав, эсвэл гучин жил итгэсний дараа тэдний амь зан чанарт ямар ч өөрчлөлт гараагүй учраас эцэст нь тэд хуучин байдалдаа буцан орж, биеэ тоосон, ихэмсэг зан нь улам илэрхий болж, эрх мэдэл, ашиг хонжооны төлөө тэмцэлдэж эхэлдэг, мөн чуулганы мөнгөнд шунаж, өөрсдийнх нь ашиг сонирхолд нийцэх юуг ч хийдэг бөгөөд байр суурь, зугаа цэнгэлд дурлаж, Бурханы гэрийн сорон мөлжигчид болдог. Ялангуяа, удирдагчаар ажилладаг ихэнх хүн бусдад хаягддаг. Эдгээр баримт юуг нотолдог вэ? Биеэ авч явах байдлын өөрчлөлт төдий нь тогтворгүй; хэрвээ хүмүүсийн амь зан чанарт ямар ч өөрчлөлт гараагүй бол эрт орой хэзээ нэгэн цагт хорон муу тал нь аяндаа харагдана. Тэдний биеэ авч явах байдлын өөрчлөлтийн эх сурвалж нь тухайн үеийн Ариун Сүнсний ажилтай хосолсон урам зориг учир тэдний хувьд урам зоригтой болох нь, эсвэл түр зуурын сайхан сэтгэл харуулах нь туйлын амархан байдаг. Шүтлэггүй хүмүүсийн хэлдгээр “Нэг сайн үйл хийх нь амархан, харин насан туршдаа сайн үйл хийх хэцүү” юм. Хүмүүс бүх насаараа сайн үйл хийж чаддаггүй. Хүний биеэ авч явах байдлыг амь нь залж чиглүүлдэг; амь нь ямар байна, биеэ авч явах байдал нь тийм байдаг; аяндаа илчлэгддэг зүйл л амь болон хүний уг чанарыг төлөөлдөг. Худал хуурмаг зүйл удаан үргэлжилж чаддаггүй. Бурхан хүнийг аврахаар ажиллах үед энэ нь хүнийг биеэ сайн авч явах байдлаар гоёхын төлөө байдаггүй—Бурханы ажлын зорилго нь хүмүүсийн зан чанарыг өөрчилж, тэднийг шинэ хүмүүс болгон дахин төрүүлэхийн төлөө байдаг. Тиймээс хүнд хандах Бурханы шүүлт, гэсгээлт, шалгалт, цэвэршүүлэлт нь бүгд зан чанарыг нь өөрчлөхийн төлөө байдаг, ингэснээр хүн Бурханд туйлын дуулгавартай, үнэнч болж, Бурханыг хэвийн шүтэн мөргөдөг болох юм. Энэ бол Бурханы ажлын зорилго билээ. Сайхан авирлах нь Бурханыг дуулгавартай дагахтай адилгүй, тэр ч бүү хэл Христтэй нийцэлтэй байхтай эн тэнцэхгүй. Зан авирын өөрчлөлт нь хоосон сургаалд үндэслэж, урам зоригоос бий болдог; тэдгээр нь Бурханы тухай жинхэнэ мэдлэгт, эсвэл үнэнд үндэслэдэггүй, Ариун Сүнснээс ирсэн удирдамжид бүр ч тулгуурладаггүй. Хүмүүсийн хийдэг зүйлийн заримыг Ариун Сүнс чиглүүлдэг цаг үе байдаг хэдий ч энэ нь амийн илэрхийлэл биш бөгөөд Бурханыг мэдэхтэй бүр ч адилгүй; хүний биеэ авч явах байдал хэчнээн сайн байх нь хамаагүй, Бурханыг дуулгавартай дагадаг гэдгийг, эсвэл үнэнийг хэрэгжүүлдэг гэдгийг энэ нь баталдаггүй. Биеэ авч явах байдлын өөрчлөлт нь түр зуурын хуурамч байдал; урам зоригтой байдлын илрэл төдий юм. Үүнийг амийн илэрхийлэл гэж тооцож болохгүй.

Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 383

Зан чанарын өөрчлөлт нь зан авирын өөрчлөлт биш, гадаад талын хуурамч өөрчлөлт ч биш, эсвэл зүтгэлээс үүдсэн түр зуурын өөрчлөлт ч биш. Эдгээр өөрчлөлт нь хэчнээн сайн байсан ч амь зан чанарын өөрчлөлтийг орлож чадахгүй, учир нь эдгээр гадаад өөрчлөлтөд хүний хүчин чармайлтаар хүрч болох ч амь зан чанарын өөрчлөлтөд ганцхан өөрийнхөө хүчин чармайлтаар хүрэх боломжгүй. Үүнд хүрэхийн тулд Бурханы шүүлт, гэсгээлт, шалгалт, цэвэршүүлэлтийг туулах шаардлагатай, мөн Ариун Сүнсээр төгс болгуулах шаардлагатай. Хэдийгээр Бурханд итгэдэг хүмүүс зарим нэг сайн зан авирыг харуулдаг ч нэг нь ч Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж, Бурханыг үнэхээр хайрлаж, Бурханы хүслийг биелүүлж чаддаггүй. Яагаад тэр вэ? Учир нь энэ нь амь зан чанарын өөрчлөлтийг шаарддаг бөгөөд зан авирын өөрчлөлт төдийхөн нь огт хангалтгүй. Зан чанарын өөрчлөлт гэдэг нь чи үнэнийг мэдэж, туулж, үнэн чиний амь болж, чиний амьдрал, бүх зүйлийг чиглүүлж, захирч чадна гэсэн үг. Энэ бол амь зан чанарын өөрчлөлт. Үнэнийг амиа болгосон хүмүүс л зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс юм. Урьд нь чамд ойлгосон хэр нь хэрэгжүүлж чаддаггүй зарим үнэн байсан байж болох ч одоо чи өөрийнхөө ойлгодог үнэний ямар ч талыг саад, бэрхшээлгүйгээр хэрэгжүүлэх боломжтой. Үнэнийг хэрэгжүүлэх үедээ чи амар амгалан, аз жаргалаар бялхдаг, харин үнэнийг хэрэгжүүлж чадахгүй бол зовж шаналж, мөс чанар чинь түгшдэг. Чи бүх зүйл дээр үнэнийг хэрэгжүүлж, Бурханы үгээр амьдарч, амьдрах үндэс суурьтай байж чадна. Энэ нь зан чанар чинь өөрчлөгдсөн гэсэн үг. Одоо чи үзэл, төсөөлөл, махан биеийн дур сонирхол, эрэл хайгуул, өмнө нь орхиж чаддаггүй байсан тэдгээр зүйлийг амархан орхиж чадна. Бурханы үг үнэхээр сайн, үнэнийг хэрэгжүүлэх нь хамгийн сайн зүйл болохыг чи мэдэрнэ. Энэ нь чиний зан чанар өөрчлөгдсөн гэсэн үг. Зан чанарын өөрчлөлт маш энгийн сонсогддог ч үнэндээ ихээхэн туршлага агуулдаг үйл явц юм. Энэ хугацаанд хүмүүс олон бэрхшээл туулах хэрэгтэй, биеэ захирч, махан биеэ хаяж, шүүлт, гэсгээлт, засалт, харьцалт, шалгалт, цэвэршүүлэлт амсах хэрэгтэй, бас олон бүтэлгүйтэл, уналт, дотоод тэмцэл, зүрх сэтгэлийн тарчлааныг мэдрэх хэрэгтэй. Эдгээрийг туулсны дараа л хүмүүс уг чанараа бага зэрэг ойлгож чадах ч зарим ойлголт нь тэр даруй бүрэн өөрчлөлтийг бий болгодоггүй; тэд урт хугацааны туршлагыг туулсны эцэст л завхарсан зан чанараасаа бага багаар ангижирч чадна. Ийм учраас зан чанарын өөрчлөлтөд нэг насны амьдрал шаардагддаг. Жишээ нь хэрэв чи нэг асуудал дээр завхрал харуулбал үүнийг ойлгонгуутаа үнэнийг нэн даруй хэрэгжүүлж чадах уу? Чадахгүй. Ойлголтын энэ үе шатанд бусад хүн чамайг засаж, чамтай харьцдаг ба үнэн-зарчимд нийцүүлэн үйлдэхэд хүрээлэн буй орчин чинь чамайг албадан, хүчилдэг. Заримдаа чи үүнтэй эвлэрэхгүй, өөртөө “Би ингэж хийх ёстой гэж үү? Би яагаад хүссэнээрээ хийж болохгүй гэж? Яагаад надаас үнэнийг хэрэгжүүлэхийг дандаа шаарддаг юм бэ? Би энийг хиймээргүй байна, залхаж байна!” гэж хэлдэг. Бурханы ажлыг туулахад дараах үйл явцыг дамжих шаардлагатай байдаг: үнэнийг хэрэгжүүлэх дургүй байснаа үнэнийг дуртайяа хэрэгжүүлдэг болох; сөрөг, сул дорой байснаа хүчтэй болж, махан биеийг хаях чадалтай болох. Хүмүүсийн туршлага тодорхой хэмжээнд хүрээд дараа нь шалгалт, цэвэршүүлэлтийг туулж, эцэст нь Бурханы хүсэл болон зарим үнэнийг ойлгож авах үед үнэн-зарчмын дагуу үйлдэхдээ бага зэрэг аз жаргалтай, дуртай байх болно. Эхэндээ хүмүүс үнэнийг хэрэгжүүлэхдээ дурамжхан байдаг. Үүргээ үнэнчээр биелүүлэхийг жишээ болгон аваад үз. Өөрийн үүргийг биелүүлж, Бурханд үнэнч байх талаар чи бага зэрэг ойлгодог, бас үнэнийг жаахан ойлгодог боловч хэзээ Бурханд үнэнч байж чадах юм бэ? Хэзээ чи өөрийнхөө үүргийг үг хэл, үйл хэргээрээ биелүүлэх юм бэ? Үүнд үйл явц шаардагдана. Энэ явцад чи олон бэрхшээл туулж болох юм. Зарим хүн чамтай харьцаж, бусад нь чамайг шүүмжилж магадгүй. Хүн бүрийн нүд чамайг харж, чамайг шинжих ба тэр үед л чи буруутайгаа ухаарч, тааруухан ажилласан нэгэн мөн гэдгээ, үүргээ биелүүлэхэд үнэнч зан дутмаг байх нь хүлээн зөвшөөрөх аргагүй гэдгийг, мөн хааш яаш, хайхрамжгүй байх ёсгүй гэдгээ ухаарч эхэлнэ! Ариун Сүнс чамайг дотроос чинь гэгээрүүлж, алдаа гаргах үед чинь зэмлэнэ. Энэ явцад чи өөрийнхөө талаар зарим зүйлийг ойлгож авч, үүргээ биелүүлэхдээ хэтэрхий их хольцтой, хэтэрхий олон хувийн сэдэл өвөрлөдөг, дэндүү олон давруу хүсэлтэй байдаг гэдгээ мэднэ. Эдгээр зүйлийн мөн чанарыг ойлгомогцоо чи Бурханы өмнө ирж залбиран, үнэхээр гэмшиж чадвал тэдгээр завхарсан зүйлээс цэвэрлэгдэж чадна. Хэрэв чи өөрийн бодит асуудлуудыг шийдэхийн тулд ийм маягаар байнга үнэнийг эрж хайвал итгэлийн зөв замд аажмаар хөл тавина; чи амийн жинхэнэ туршлагатай болж эхлэн, завхарсан зан чанар чинь аажмаар ариусгагдаж эхэлнэ. Чиний завхарсан зан чанар ариусах тусам амь зан чанар чинь төдий чинээ өөрчлөгдөнө.

Хэдийгээр одоо олон хүн үүргээ гүйцэтгэж байгаа ч мөн чанартаа хэр олон хүн үүргээ аргацааж байгаа вэ? Хэр олон хүн үнэн-зарчмын дагуу үнэнийг хүлээн авч, үүргээ гүйцэтгэж чаддаг вэ? Зан чанар нь өөрчлөгдсөний дараа хэр олон хүн Бурханы шаардсанаар үүргээ гүйцэтгэдэг вэ? Эдгээр зүйлийг илүү их нягталж шалгаснаар чи үүргээ гүйцэтгэхдээ үнэхээр стандартад нийцэж байгаа эсэхээ мэдэж чадна, зан чанар чинь өөрчлөгдсөн эсэхийг ч тодорхой харж чадна. Зан чанарын өөрчлөлтөд хүрэх нь энгийн хэрэг биш; энэ нь ердөө зан авирын цөөн хэдэн өөрчлөлт гаргаж, үнэний талаар бага зэрэг мэдлэг олж авч, үнэний тал бүрийг туулсан туршлагаа бага зэрэг ярьж чаддаг байж, эсвэл сахилгажуулагдсаныхаа дараа бага зэрэг өөрчлөлт гаргаж, бага зэрэг дуулгавартай болж чаддаг байна гэсэн үг биш. Эдгээр зүйл амь зан чанарын өөрчлөлт гэж тооцогддоггүй. Би яагаад ингэж хэлдэг вэ? Чи зарим талаар өөрчлөгдсөн байж болох ч үнэнийг үнэхээр хэрэгжүүлэхгүй хэвээр байгаа. Магадгүй чи түр зуур тохиромжтой орчинд байж, нөхцөл байдал бүрдсэнээс болоод, эсвэл одоогийн орчин нөхцөл чинь чамайг албадсанаас болоод ийм маягаар авирладаг байх. Түүнчлэн, сайхан ааштай, байдал чинь хэвийн, Ариун Сүнсний ажилтай байх үедээ чи үнэнийг хэрэгжүүлж чаддаг. Гэтэл чи шалгалт туулж, шалгалтынхаа үеэр Иов шиг зовж, эсвэл үхлийн шалгалттай нүүр туллаа гэж бодъё. Энэ үед чи үнэнийг хэрэгжүүлж, гэрчлэлдээ бат зогсож чадах уу? Петрийн хэлсэн шиг “Таныг мэдэж авсныхаа дараа үхэх байсан ч би хэзээд бэлэн, дуртай байх болно” гэж хэлж чадах уу? Петр юуг үнэлсэн бэ? Петрийн үнэлж байсан зүйл нь дуулгавартай байдал бөгөөд Бурханыг мэдэх нь хамгийн чухал зүйл гэж үзсэн учраас үхэх хүртлээ дуулгавартай байж чадсан. Зан чанарын өөрчлөлт нь нэг шөнийн дотор тохиолддоггүй; үүнд хүрэхэд насан туршдаа туршлагажих шаардлагатай. Үнэнийг ойлгох нь арай амархан ч янз бүрийн нөхцөлд үнэнийг хэрэгжүүлж чаддаг байх хэцүү. Хүмүүст яагаад үнэнийг хэрэгжүүлэх төвөгтэй байдаг вэ? Үнэндээ эдгээр бэрхшээл нь бүгд хүмүүсийн завхарсан зан чанартай шууд холбоотой бөгөөд бүгд завхарсан зан чанараас үүдэлтэй саад тотгор юм. Тиймээс чи үнэнийг хэрэгжүүлж чаддаг байхын тулд их зовлон амсаж, төлөөс төлөх ёстой. Хэрэв чамд завхарсан зан чанар байгаагүй бол үнэнийг хэрэгжүүлэхийн тулд заавал зовлон амсаж, төлөөс төлөх шаардлагагүй байсан. Энэ мэдээжийн хэрэг бус уу? Заримдаа чи үнэнийг хэрэгжүүлж байгаа мэт харагдаж болох ч бодит байдал дээр үйлдлийн чинь уг чанараас тэгж байгаа чинь харагддаггүй. Бурханыг дагахдаа олон хүн, гэр бүл, ажил мэргэжлээ хойш тавьж, үүргээ гүйцэтгэж чаддаг, тиймээс тэд өөрсдийгөө үнэнийг хэрэгжүүлж байгаа гэж боддог. Гэвч тэд хэзээ ч жинхэнэ туршлагаар мэдэрсэн гэрчлэлээ ярьж чаддаггүй. Энд яг юу болоод байна вэ? Хүний үзлээр тэднийг дүгнэвэл тэд үнэнийг хэрэгжүүлж байгаа мэт харагддаг ч Бурхан тэдний хийж байгаа зүйлийг үнэнийг хэрэгжүүлж байна гэж хүлээн зөвшөөрдөггүй. Хэрвээ хийдэг юм бүхэн чинь хувийн сэдэлтэй, хольцтой байдаг бол чи зарчмаас хазайх магадлалтай бөгөөд үнэнийг хэрэгжүүлж байна гэж хэлж болохгүй; энэ нь ердөө нэг төрлийн зан байдал юм. Хатуухан хэлбэл, чиний ийм зан байдлыг Бурхан магадгүй яллана; Тэр үүнийг сайшаахгүй, эсвэл дурсан тэмдэглэхгүй. Үүний мөн чанар, уг үндсийг цааш нь задлан шинжилбэл чи мууг үйлддэг хүн бөгөөд гадна талын эдгээр зан авир чинь Бурханыг эсэргүүцдэг. Гаднаа чамд юу ч саад болж, чамайг үймүүлээгүй, бодитой хохирол учруулаагүй. Энэ нь логиктой, үндэслэлтэй харагддаг ч дотроо хүний хольц, санаа зорилгыг агуулдаг бөгөөд үүний мөн чанар нь мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэх явдал юм. Тиймээс чи Бурханы үгийг ашиглан, үйлдлийнхээ ар дахь сэдлийг харснаар, зан чанарт чинь өөрчлөлт гарсан эсэхийг болон үнэнийг хэрэгжүүлж байгаа эсэхээ тодорхойлох ёстой. Энэ нь, чиний үйлдэл хүний төсөөлөл, хүний бодол санаанд нийцэж байгаа эсэх, эсвэл чиний дур сонирхолд нийцэж байгаа эсэхээс хамаардаггүй; тийм зүйлс чухал биш. Харин ч энэ нь, Бурхан чамайг Өөрийнх нь хүсэлд нийцэж байна гэж хэлэх эсэхээс, мөн үйлдэл чинь үнэн-бодит байдалтай эсэхээс, Түүний шаардлага, стандартад нийцдэг эсэхээс хамаардаг. Бурханы шаардлагуудтай өөрийгөө харьцуулан үзэх нь л үнэн зөв юм. Зан чанарын өөрчлөлт болон үнэнийг хэрэгжүүлэх нь хүмүүсийн төсөөлдөг шиг энгийн, амархан биш. Та нар одоо ойлгов уу? Та нарт энэ талаар ямар нэгэн туршлага байгаа юу? Асуудлуудын мөн чанарын тухайд бол та нар ойлгохгүй байж магадгүй; та нарын оролт дэндүү өнгөцхөн байсан. Та нар үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл бүхий л өдөржингөө гүйж, эрт босож, орой унтдаг атлаа амь зан чанартаа өөрчлөлт гаргаагүй, зан чанарын өөрчлөлт нь юу болохыг ухаарч чадаагүй. Энэ нь оролт чинь хэтэрхий өнгөцхөн байна гэсэн үг биз дээ? Бурханд хэчнээн олон жил итгэснээс үл хамааран та нар амь зан чанарын өөрчлөлттэй холбоотой мөн чанар болон гүн гүнзгий зүйлсийг мэдэрдэггүй байж магадгүй. Та нарын зан чанар чинь өөрчлөгдсөн гэж болох уу? Бурхан чамайг магтах уу, үгүй юү гэдгийг яаж мэдэх вэ? Хамгийн наад зах нь, өөрийнхөө хийж байгаа бүхний талаар чи зүрх сэтгэлдээ гойд тууштай байх бөгөөд Бурханы гэрт үүргээ биелүүлж, ямар нэгэн ажил хийж байх үедээ, эсвэл ердийн үед Ариун Сүнс чамайг замчилж, гэгээрүүлж, чиний дотор ажиллаж байгааг мэдэрнэ. Биеэ авч явах байдал чинь Бурханы үгтэй нягт зохицох ба тодорхой түвшний туршлагатай болмогцоо чи урьд нь авирлаж байсан байдал чинь харьцангуй тохиромжтой байсан гэдгийг мэдэрнэ. Гэхдээ, хэсэг хугацаанд туршлага олж авсныхаа дараа чи, урьд нь хийсэн зарим зүйл чинь зохисгүй байсныг мэдэрч, тэдгээрт сэтгэл дундуур байж, тэдгээр нь үнэнд нийцээгүйг мэдэрвэл хийсэн бүхэн чинь Бурханыг эсэргүүцэж байсан гэдгийг энэ нь нотолдог. Чиний үйлчлэл тэрслүү байдал, эсэргүүцэл, хүний арга замаар дүүрэн байсан гэдгийг, зан чанарын өөрчлөлтөд огт хүрч чадаагүй гэдгийг чинь энэ нь нотолдог.

Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Зан чанараа өөрчлөх талаар мэдэх ёстой зүйл

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 384

Хүмүүс Бурханыг дуулгавартай дагаж чадах эсэхийг шалгахад гол нь тэд Бурханаас хэрээс хэтэрсэн зүйл хүсдэг эсэхийг, далд сэдэл өвөрлөдөг эсэхийг харах явдал юм. Хэрвээ хүмүүс үргэлж Бурханд шаардлага тавьдаг бол Бурханд дуулгавартай биш гэдгийг энэ нь нотолдог. Чамд юу ч тохиолдсон бай, чи үүнийг Бурханаас хүлээн авдаггүй, үнэнийг эрж хайдаггүй, үргэлж өөрийнхөө төлөө маргаж, үргэлж өөрийнхөө зөв гэж боддог бол, тэр ч бүү хэл Бурхан бол үнэн, зөвт байдал гэдэгт ч эргэлзэж чаддаг бол асуудалд орох болно. Ийм хүмүүс хамгийн их биеэ тоосон, Бурханд тэрслүү байдаг. Бурханд үргэлж шаардлага тавьдаг хүмүүс Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж чадахгүй. Хэрвээ чи Бурханд шаардлага тавьдаг бол энэ нь Бурхантай наймаацахаар оролдож байгааг чинь, мөн өөрийнхөө хүслийг сонгож, үүнийхээ дагуу үйлдэж байгааг чинь нотолдог. Үүгээрээ чи Бурханаас урваж байгаа ба дуулгавартай байдал чамд байдаггүй. Бурханд шаардлага тавих нь өөрөө эрүүл ухаангүй хэрэг; Тэр бол Бурхан мөн гэдэгт чи үнэхээр итгэдэг бол Түүнд шаардлага тавьж зүрхлэхгүй, шаардлагаа үндэслэлтэй гэж бодсон ч бай, үгүй ч бай, Бурханд шаардлага тавихад чи тохирохгүй. Хэрвээ чи Бурханд жинхэнээсээ итгэдэг бөгөөд Тэр бол Бурхан мөн гэдэгт итгэдэг бол зөвхөн Түүнд шүтэн мөргөж, дуулгавартай дагана, өөр сонголт чамд байхгүй. Өнөөдөр хүмүүс өөрийнхөө сонголтыг хийгээд зогсохгүй, бүр өөрийнх нь хүслээр үйлдэхийг Бурханаас шаарддаг. Тэд Бурханд дуулгавартай байхыг сонгодоггүй, харин ч бүр өөрсдөд нь дуулгавартай байхыг Бурханаас шаарддаг. Энэ нь үнэхээр эрүүл ухаангүй хэрэг бус уу? Тиймээс хүнд жинхэнэ итгэл байдаггүй, ямар ч бодит итгэл байдаггүй ба Бурханы магтаалыг хүлээн авч хэзээ ч чадахгүй. Хүмүүс Бурханд тавих шаардлагаа багасгаж чадвал жинхэнэ итгэл, дуулгавартай байдал нь нэмэгдэж, эрүүл ухаан нь ч бас харьцангуй хэвийн болно. Хүмүүс маргах хандлагатай байх тусам, илүү их зөвтгөх шалтгаантай байх тусам, тэдэнтэй харилцахад төдий чинээ хэцүү байдаг. Тэд олон юм шаарддаг төдийгүй гар бариад бугуй барина. Нэг талаар сэтгэл ханамжтай байх үедээ нөгөө талаар шаардлага тавина. Тэд бүх талаар сэтгэл ханамжтай байх ёстой байдаг бөгөөд тэгэхгүй бол гомдоллож эхлэн, аливаа зүйлийг найдваргүйд тооцож, болчимгүй авирладаг. Хожим нь тэд өртэйгөө мэдэрч, харуусаж, гашуун нулимс урсган уйлж, үхэхийг хүсдэг. Тэгэх ямар хэрэг байна вэ? Тэд эрүүл ухаангүй, байнгын түгшүүртэй байгаа бус уу? Энэ цуврал асуудлыг үндсээр нь шийдвэрлэх ёстой. Чи завхарсан зан чанартай бөгөөд үүнийгээ шийдвэрлэхгүй бол, асуудалд орж, гамшиг учрах хүртэл үүнийг шийдвэрлэхээ хүлээх юм бол энэ хохирлоо яаж нөхөх юм бэ? Энэ нь орсон борооны араас цув нөмөрсөн хэрэг болох бус уу? Иймээс завхарсан зан чанарынхаа асуудлыг бүрэн шийдвэрлэхийн тулд анх гарч ирэх үед нь үнэнийг эрэлхийлж, шийдвэрлэх ёстой. Чи завхарсан зан чанарыг анхан шатанд нь шийдвэрлэж, улмаар ямар ч буруу юм хийхгүй байх баталгаа гаргаж, ирээдүйн асуудлаас сэргийлэх ёстой. Хэрэв завхарсан зан чанар үндэслэж, хүний бодол санаа, үзэл бодол болох юм бол ёрын мууг хийхэд нь уг хүнийг чиглүүлж чадна. Тиймээс өөрийгөө эргэцүүлж, өөрийгөө мэдэх нь үндсэндээ завхарсан зан чанараа олж илрүүлж, үүнийг шийдвэрлэхийн тулд үнэнийг хурдан эрж хайхын төлөө байдаг. Уг чанарт чинь юу байгааг, юунд дуртайгаа, юуг эрэлхийлдэгээ, юу олж авахыг хүсдэгээ чи мэдэх ёстой. Эдгээр зүйл нь Бурханы хүсэлтэй нийцэж байгаа эсэхийг, юугаараа эндүү ташаа байгааг харахын тулд Бурханы үгээр задлан шинжлэх ёстой. Эдгээр зүйлийг ойлгомогцоо чи хэвийн бус эрүүл ухааны асуудлаа, өөрөөр хэлбэл, үндэслэлгүй, байнга төвөгтэй байдаг асуудлаа шийдвэрлэх ёстой. Энэ нь зөвхөн завхарсан зан чанарын асуудал биш, харин эрүүл ухаангүй байдлыг чинь хөнддөг. Ялангуяа ашиг сонирхолтой нь холбоотой асуудал дээр, ашиг сонирхолдоо хэт автсан хүмүүс хэвийн эрүүл ухаангүй байдаг. Энэ бол сэтгэл зүйн асуудал, мөн хүмүүсийн эмзэг цэг юм. Зарим хүн өөрт нь тодорхой хэв чанар, билиг авьяас байгаа мэт санагдаж, үргэлж удирдагч байж, бусдаас онцгойрохыг хүсдэг учраас Бурханаас өөрийг нь ашиглахыг шаарддаг. Хэрэв Бурхан өөрийг нь ашиглахгүй бол “Бурхан намайг таалахгүй байж яаж болох юм бэ? Хэрэв Та намайг ашиглаж, ямар нэг чухал зүйл хийлгэвэл Таны төлөө өөрийгөө зарлагадана гэдгээ амлая!” гэж хэлдэг. Ийм санаа зорилго зөв үү? Бурханы төлөө зарлагадах нь сайн зүйл боловч Бурханы төлөө зарлагадах хүслийнх нь ард сэдэл байдаг. Тэдний хайрладаг зүйл нь байр суурь бөгөөд энэ бол тэдний анхаардаг зүйл. Хүмүүс үнэхээр дуулгавартай байж, Бурхан өөрийг нь ашигладаг эсэхээс үл хамааран Бурханыг чин сэтгэлээсээ дагаж, байр суурьтай эсэхээсээ үл хамааран Бурханы төлөө зарлагадаж чаддаг бол тэднийг эрүүл ухаантай, Бурханд дуулгавартай гэж тооцож болно. Хүмүүс Бурханы төлөө зарлагадах хүсэлтэй байгаа нь сайн зүйл бөгөөд Бурхан ийм хүмүүсийг ашиглах хүсэлтэй байгаа ч хэрэв тэд үнэнээр зэвсэглээгүй бол Бурхан тэднийг ашиглах аргагүй. Хэрвээ хүмүүс үнэний төлөө чармайж, хамтран ажиллах хүсэлтэй бол бэлтгэл үе шат байх ёстой. Хүмүүс үнэнийг ойлгож, Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж чаддаг болсны дараа л Бурхан тэднийг албан ёсоор ашиглаж чадна. Сургуулилалтын энэ үе шат зайлшгүй чухал. Өнөөдрийн удирдагчид, ажилчид бүгд сургуулилалтын энэ үе шатанд байдаг. Амийн туршлагатай болж, асуудлыг зарчимтайгаар шийдвэрлэж чадсаны дараа тэд Бурханаар ашиглагдахад тохирно.

Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Хүмүүс Бурханд хэтэрхий олон шаардлага тавьдаг

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 386

Бурханы ажлыг туулах явцдаа хэчнээн удаа бүтэлгүйтэж, унаж, засалт, харьцалт туулж, илчлэгдсэн чинь хамаагүй, эдгээр нь муу зүйл биш. Чамайг яаж засаж, харьцсан, удирдагч, ажилчин, эсвэл ах, эгч нарын хэн тэгсэн нь хамаагүй, эдгээр нь бүгд сайн зүйл юм. Чи үүнийг санах ёстой: Чи хэчнээн их зовсон ч үнэндээ үр шимийг нь хүртэж байгаа. Туршлагатай хэн боловч үүнийг баталж чадна. Юу ч боллоо гэсэн засалт, харьцалт туулж, илчлэгдэх нь үргэлж сайн зүйл юм. Энэ нь яллалт биш. Энэ бол Бурханы аврал бөгөөд өөрийгөө мэдэж авах хамгийн сайхан боломж. Энэ нь амийн туршлагад чинь эргэлт авчирч чаддаг. Үүнгүйгээр завхралынхаа үнэнийг ойлгох боломж бололцоо, нөхцөл байдал, орчин чамд үгүй байх болно. Хэрвээ чи үнэнийг үнэхээр ойлгодог, зүрх сэтгэлийнхээ гүнд нуугдсан завхарсан зүйлсийг ухан гаргаж чаддаг, тэдгээрийг тодорхой ялган салгаж чаддаг бол энэ нь сайн зүйл, энэ нь амийн оролтын томоохон асуудлыг шийдвэрлэдэг бөгөөд зан чанарын өөрчлөлтөд асар их ашиг тустай юм. Өөрийгөө үнэхээр мэдэж чадна гэдэг нь арга замаа засаж залруулж, шинэ хүн болох хамгийн сайхан боломж мөн; энэ нь чиний хувьд шинэ амийг олж авах хамгийн сайхан боломж билээ. Өөрийгөө үнэхээр мэдмэгцээ чи, үнэн хүний амь болох нь үнэхээр эрхэм нандин зүйл гэдгийг харж чадах бөгөөд үнэнээр ангаж, үнэнийг хэрэгжүүлж, бодит байдалд орно. Энэ нь үнэхээр сайн зүйл! Хэрвээ чи энэ боломжийг шүүрэн аваад, бүтэлгүйтэж, унах бүрдээ өөрийгөө чин сэтгэлээсээ эргэцүүлж, өөрийнхөө талаар жинхэнэ мэдлэгтэй болж чадвал сөрөг, сул дорой байдал дундаас эргэн хөл дээрээ зогсож чадна. Энэ босгыг давмагцаа чи урагш том алхаж, үнэн-бодит байдалд орж чадна.

Хэрэв чи Бурханы дээд эрхэд итгэдэг бол өдөр тутмын сайн, муу аль ч тохиолдол санаандгүй тохиолддоггүй гэдэгт итгэх ёстой. Хэн нэгэн чамд зориуд хатуу хандаж, чамайг онилж байгаа юм биш; үүнийг бүгдийг нь Бурхан зохицуулж, зохион байгуулдаг. Бурхан яагаад энэ бүх зүйлийг зохион байгуулдаг вэ? Хэн болохыг чинь ил болгох, эсвэл чамайг илчилж, таягдан хаяхын төлөө биш; чамайг илчлэх нь эцсийн зорилго биш. Чамайг төгс болгож, аврах зорилготой. Бурхан яаж чамайг төгс болгодог вэ? Тэр чамайг яаж авардаг вэ? Тэр эхлээд чамд өөрийн чинь завхарсан зан чанарыг ухамсарлуулж, уг чанар-мөн чанар, дутагдал, дутагддаг зүйлийг чинь мэдүүлдэг. Эдгээр зүйлийг мэдэж, ойлгож байж л чи үнэнийг эрэлхийлж, завхарсан зан чанараа аажмаар хаяж чадна. Энэ нь Бурхан чамд боломж олгож байгаа хэрэг. Энэ бол Бурханы өршөөл. Чи энэ боломжийг ашиглаж мэддэг байх ёстой. Чи Бурханыг эсэргүүцэж, Бурхантай зөрчилдөж, эсвэл Бурханыг буруугаар ойлгох ёсгүй. Ялангуяа эргэн тойрон чинь Бурханы зохицуулсан хүмүүс, үйл явдал, зүйлстэй тулгарах үедээ юмс хүссэнээр чинь болохгүй байна гэж байнга бүү бод; байнга тэдгээрээс зугтахыг хүсэж, үргэлж Бурханы талаар гомдоллож, Бурханыг буруугаар бүү ойлго. Хэрвээ чи байнга ийм зүйлс хийдэг бол Бурханы ажлыг туулж байгаа хэрэг биш бөгөөд үнэн-бодит байдал руу ороход маш хэцүү болно. Чи бүрэн ойлгож чадахгүй зүйлтэй тулгарсан ч, бэрхшээл туулахад хүрсэн ч, дуулгавартай байж сурах ёстой. Эхлээд Бурханы өмнө очиж, илүү их залбирах ёстой. Ингэснээр, нэг л мэдэхэд дотоод байр байдалд чинь өөрчлөлт гарна, асуудлаа шийдвэрлэхийн тулд чи үнэнийг эрж хайж чадна. Ийнхүү чи Бурханы ажлыг туулж чадна. Ийм зүйл тохиолдоход үнэн-бодит байдал чиний дотор бий болж, ийнхүү чи ахин дэвшиж, амийн байдалд чинь өөрчлөлт гарна. Энэ өөрчлөлтийг туулж, үнэн-бодит байдалтай болмогцоо чи биеийн хэмжээтэй болно, биеийн хэмжээний хамтаар амь ирнэ. Хэрэв хүн үргэлж завхарсан сатанлаг зан чанарт үндэслэн амьдардаг бол хэчнээн их урам зориг, эрч хүчтэй байсан ч тэднийг биеийн хэмжээтэй, амьтай гэж тооцож болохгүй. Бурхан хүн нэг бүр дээр ажилладаг бөгөөд ямар ч арга барилтай бай, Өөртөө үйлчлэл хийлгэхээр ямар төрлийн хүн, хэрэг явдал, зүйлсийг ашигладаг ч бай, үг нь ямар ч өнгө аястай бай хамаагүй, чамайг аврах гэсэн эцсийн ганц л зорилготой байдаг. Тэгвэл Бурхан чамайг яаж авардаг вэ? Тэр чамайг өөрчилдөг. Тэгэхээр чи жаахан зовохоос өөр яалтай билээ? Чи зовох ёстой болно. Энэ зовлонд олон зүйл багтаж болох юм. Нэгдүгээрт, хүмүүс Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн авах үедээ зовох ёстой. Бурханы үг дэндүү хатуу, шулуухан байх үед хүмүүс Бурханыг буруугаар ойлгож—бүр үзэлтэй болдог—тэр нь ч бас шаналгаатай байж болно. Заримдаа Бурхан хүмүүсийн завхралыг илчилж, өөрсдийгөө эргэцүүлж, мэдэхэд тэднийг хүргэхийн тулд эргэн тойронд нь аливаа нэг орчныг бүрдүүлдэг бөгөөд тэр үед ч бас хүмүүс бага зэрэг зовно. Заримдаа шууд засалт, харьцалт туулж, илчлэгдэх үедээ хүмүүс зовох ёстой. Энэ нь мэс засалд орж буй мэт байдаг—зовлон байхгүй бол үр дүн гарахгүй. Засалт, харьцалт туулах болгонд, аливаа нэг орчин чамайг илчлэх бүрд, энэ нь сэтгэлийг чинь хөдөлгөж, чамд түлхэц өгдөг бол энэ үйл явцаар дамжуулан чи үнэн-бодит байдалд орж, биеийн хэмжээтэй болно. Хэрэв чи засуулж, харьцуулж, аливаа нэг орчинд ичлэгдэх бүрдээ огтхон ч шаналж, тавгүйтдэггүй, юу ч мэдэрдэггүй, мөн Бурханы хүслийг эрж хайхаар Түүний өмнө очдоггүй, залбирч, үнэнийг эрж хайдаггүй бол үнэхээр тун хөшүүн юм! Сүнс чинь юу ч мэдрэхгүй, хариу үйлдэл үзүүлэхгүй байх үед Бурхан чам дээр ажилладаггүй. “Энэ хүн дэндүү хөшүүн, хэтэрхий гүн гүнзгий завхарсан байна. Би түүнийг яаж ч сахилгажуулж, түүнтэй харьцаж, хяналтдаа байлгах гэж хичээсэн, зүрх сэтгэлийг нь хөдөлгөж чадахгүй, сүнсийг нь сэрээж чадахгүй хэвээр л байна. Энэ хүн асуудалд орно; түүнийг аврахад амаргүй юм” гэж Бурхан хэлнэ. Хэрвээ Бурхан чиний төлөө тодорхой орчин, хүмүүс, хэрэг явдал, зүйлсийг зохицуулбал, Тэрээр чамайг засаж, харьцан, чи үүнээс сургамж авдаг бол, Бурханы өмнө ирж, үнэнийг эрж хайж сураад, өөрийн мэдэлгүй гэгээрч, гэрэлтэж, үнэнийг олж авч, эдгээр орчинд өөрчлөлт туулж, ололттой болж, ахиц гаргасан бол, хэрэв чи Бурханы хүслийг бага зэрэг ойлгож эхлэн, гомдоллохоо боливол энэ бүхэн нь чи эдгээр орчны шалгалт дунд бат зогсож, туршилтыг даван туулсан гэсэн үг болно. Ийнхүү чи энэ сорилтыг туулсан байх болно. Туршилтыг тэсвэрлэдэг хүмүүсийг Бурхан хэрхэн авч үзэх вэ? Тэд үнэн зүрх сэтгэлтэй, ийм төрлийн зовлонг тэсвэрлэж чаддаг, зүрх сэтгэлийнхээ гүнд үнэнийг хайрлаж, үнэнийг олж авахыг хүсдэг гэж Бурхан хэлнэ. Бурхан чамайг ийнхүү үнэлбэл чи биеийн хэмжээтэй хүн байх бус уу? Тэгвэл чи амьтай байх бус уу? Ийм амийг яаж олж авдаг вэ? Үүнийг Бурхан өгдөг үү? Бурхан янз бүрийн арга замаар чамайг хангаж, төрөл бүрийн хүмүүс, зүйлс, эд юмыг ашиглан чамайг сургадаг. Энэ бол Бурхан чамд хоол унд биечлэн өгч, чамайг цадтал идүүлж, таашаалгахын тулд биечлэн чамд янз бүрийн хүнсний бүтээгдэхүүн яг өмнө чинь барьж буйтай адилхан хэрэг юм; зөвхөн тэгж байж л чи өсөж, бат зогсож чадна. Эдгээр зүйлийг чи ингэж туулж, ойлгох ёстой; ингэх нь Бурханаас ирдэг бүх зүйлд дуулгавартай байх явдал юм. Чи ийм сэтгэлгээ, ийм хандлагатай байх ёстой бөгөөд үнэнийг эрж хайж сурах ёстой. Чи хүндрэл бэрхшээлдээ байнга гаднын шалтгаан хайж, бусдыг буруутгаж, эсвэл хүмүүсээс алдаа олох ёсгүй; Бурханы санаа зорилгыг тодорхой ойлгох ёстой. Гаднаа зарим хүн чиний тухай үзэл бодолтой, чамайг алагчилдаг мэт санагдаж болох ч аливааг чи ингэж харах ёсгүй. Хэрэв чи аливааг иймэрхүү өнцгөөс харвал шалтаг тоочихоос өөр зүйл хийхгүй бөгөөд юу ч олж авч чадахгүй. Чи аливааг бодитоор харж, юм бүхнийг Бурханаас хүлээн авах ёстой. Юмыг ийм маягаар харах үед Бурханы ажлыг дуулгавартай дагахад амархан байх бөгөөд чи үнэнийг эрж хайж, Бурханы хүслийг ухамсарлаж чадна. Үзэл бодол, сэтгэл санааны байдлаа залруулсан цагт үнэнийг олж авч чадна. Тэгвэл яагаад үүнийг хийж болдоггүй юм бэ? Чи яагаад эсэргүүцдэг юм бэ? Хэрэв эсэргүүцэхээ боливол чи үнэнийг олж авах болно. Эсэргүүцвэл чи юу ч олж авахгүйн дээр Бурханы сэтгэлийг өвтгөж, урмыг нь хугална. Яагаад Бурханы урам хугардаг вэ? Учир нь чи үнэнийг хүлээн авдаггүй, аврагдах найдлагагүй, Бурхан чамайг олж авч чадахгүй юм чинь Тэр яаж урам хугарахгүй байж чадах юм бэ? Үнэнийг хүлээн авахгүй байгаа чинь Бурханы биечлэн өөрт чинь өгсөн хоолыг цааш түлхэхтэй адилхан. Чи өлсөхгүй байна, надад хэрэггүй гэж хэлж байна; Бурхан чамайг ид гэж ахин дахин ятгах боловч чи идэхийг хүсэхгүй байсаар байна. Чи өлсгөлөн байхыг илүүд үзнэ. Үнэндээ юу ч үгүй хоосон байгаа хэр нь чи өөрийгөө цатгалан байна гэж боддог. Ийм хүмүүс үнэхээр эрүүл ухаангүй, өөрийгөө маш их зөвтгөдөг; үнэндээ сайн зүйлийг хараад ч мэддэггүй, хамгийн ядуу хоосон, өрөвдөлтэй хүмүүс билээ.

Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнийг олж авахын тулд ойр тойрныхоо хүмүүс, юмс, зүйлсээс суралцах ёстой

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 388

Петр Бурханы үгийн цэвэршүүлэлтээр дамжуулан, өөрт нь Бурханы өгсөн олон янзын шалгалт дунд өөрийгөө мэдэж авах, өөрөөс нь юу илчлэгдсэнийг шинжлэхээр эрж хайсан. Өөрийгөө үнэхээр ойлгож авах үедээ Петр хүмүүс хэчнээн гүн гүнзгий завхарсныг, хэчнээн үнэ цэнгүй, Бурханд үйлчлэхэд зохисгүй болохыг, Бурханы өмнө амьдрах эрхгүй болохыг ухаарчээ. Тэгээд Петр Бурханы өмнө нүүрээрээ газар унан мөргөсөн юм. Маш ихийг туулаад эцэст нь Петр: “Бурханыг мэдэх нь хамгийн эрхэм нандин зүйл! Хэрвээ би Бурханыг мэдэлгүйгээр үхсэн бол үнэхээр харамсалтай байх байсан. Бурханыг мэдэх нь хамгийн чухал, хамгийн утга учиртай зүйл. Хэрвээ хүн Бурханыг мэддэггүй бол амьдрах эрхгүй, амьтантай адил бөгөөд түүнд ямар ч амьдрал байхгүй” гэж боджээ. Петрийн туршлага энэ хэмжээнд хүрэх үед тэрээр уг чанараа мэдэж авч, энэ талаар харьцангуй сайн ойлголттой болсон байлаа. Магадгүй Петр үүнийг өнөөгийн хүмүүс шиг тодорхой тайлбарлаж чадахгүй байсан байж болох ч энэ байдалд үнэхээр хүрсэн юм. Тиймээс үнэнийг эрэлхийлэх замаар алхаж, Бурханаар төгс болгуулах нь Бурханы айлдварууд дотроос өөрийнхөө уг чанарыг мэдэж авч, түүнчлэн уг чанарынхаа янз бүрийн талуудыг ухамсарлаж, үгээр үнэн зөв илэрхийлж, тодорхой, илэн далангүй ярихыг шаарддаг. Зөвхөн энэ л өөрийгөө үнэхээр мэдэх явдал бөгөөд чи ийм маягаар л Бурханы шаарддаг үр дүнд хүрсэн байх болно. Хэрвээ мэдлэг чинь энэ цэгт хараахан хүрээгүй ч чи өөрийгөө мэддэг хэмээн зүтгэж, амийг олж авсан гэж хэлж байгаа бол ердөө сагсуурч байгаа бус уу? Чи өөрийгөө мэддэггүй, мөн Бурханы өмнө юу болохоо, хүн байх стандартад үнэхээр нийцсэн эсэхээ, хэчнээн олон сатанлаг элементийг дотроо агуулсаар байгаагаа ч мэддэггүй. Чи хэнд харьяалагддаг тухайгаа одоо ч тодорхой мэддэггүй бөгөөд өөрийгөө огт мэддэггүй, тэгвэл чи яаж Бурханы өмнө эрүүл ухаантай байж чадах юм бэ? Амийг эрэлхийлж байхдаа Петр шалгалтуудын үеэр өөрийгөө ойлгож, зан чанараа өөрчлөхөд анхаарлаа төвлөрүүлж, Бурханыг мэдэхээр чармайсан. Эцэст нь “Хүмүүс амьдралдаа Бурханыг ойлгохоор эрж хайх ёстой; Бурханыг мэдэх нь хамгийн шийдвэрлэх чухал зүйл. Хэрвээ би Бурханыг мэддэггүй бол үхэх үедээ тайван байж чадахгүй. Намайг Бурханыг мэдсэний дараа Бурхан намайг үхүүлэх юм бол би хамгийн их талархана. Би өчүүхэн ч гомдоллохгүй, бүх амьдрал минь ханамжтай байх болно” гэж бодсон юм. Петр Бурханд итгэж эхэлсэн даруйдаа ийм түвшний ойлголт олж авч, ийм цэгт хүрч чадаагүй юм; оронд нь тэрээр асар олон шалгалт туулсан. Түүний туршлага тодорхой хэмжээнд хүрэх ёстой байсан бөгөөд өөрийгөө бүрэн ойлгосныхоо дараа л тэрээр Бурханыг мэдэхийн үнэ цэнийг мэдэрч чадсан билээ. Тиймээс Петрийн явсан зам бол үнэнийг эрэлхийлэх, амийг олж авах, мөн төгс болгуулах зам байв. Түүний тусгай хэрэгжүүлэлт үндсэндээ энэ тал дээр төвлөрч байлаа.

Бурханд итгэхдээ та нар одоо ямар замаар алхаж байна вэ? Хэрвээ та нар Петр шиг амийг эрж хайж, өөрийгөө ойлгож, Бурханыг мэдэхээр эрэлхийлдэггүй бол Петрийн замаар алхаагүй байна. Өнөө үед ихэнх хүн ийм байдалтай байдаг: Би ерөөл хүртэхийн тулд Бурханы төлөө өөрийгөө зарлагадаж, төлөөс төлөх ёстой. Ерөөл хүртэхийн тулд Бурханы төлөө бүхнээ орхих ёстой; Бурханы даалгасан зүйлийг гүйцэлдүүлж, үүргээ сайн биелүүлэх ёстой. Ийм байдалд ерөөл хүртэх санаархал ноёрхдог бөгөөд энэ нь гагцхүү Бурханаас шагнал олж авч, титэм хүртэх зорилгоор өөрийгөө Бурханы төлөө зарлагадаж буйн нэг жишээ юм. Ийм хүмүүсийн зүрх сэтгэлд үнэн байдаггүй бөгөөд хаа сайгүй гайхуулдаг цөөн хэдэн бичиг үсэг, хоосон сургаалаас л тэдний ойлголт бүрддэг нь лавтай. Тэдний зам бол Паулын зам юм. Ийм хүмүүсийн итгэл нь байнга хөдөлмөрлөх үйл бөгөөд ихийг хийх тусам Бурханд үнэнчээ төдий чинээ нотолно; бас ихийг хийх тусам нь Бурхан гарцаагүй сэтгэл ханамжтай байна; ихийг хийх тусмаа Бурханы өмнө титэм хүртэх эрхтэй байж, олж авах ерөөл нь төдий чинээ их байна гэж зүрх сэтгэлдээ боддог. Христийн төлөө зовлон туулж, номлож, үхэх юм бол, мөн өөрсдийн амийг золиосолж, Бурханы даалгасан бүх үүргийг гүйцэтгэж чадах юм бол хамгийн агуу ерөөлийг хүртэх хүмүүс болж, гарцаагүй титэм хүртэнэ гэж тэд боддог. Энэ бол яг Паулын төсөөлж, эрж хайж байсан зүйл юм. Энэ нь Паулын алхсан яг тэр зам бөгөөд тэрээр ийм л бодолд хөтлөгдөж, Бурханд үйлчлэхээр ажилласан. Ийм бодол, санаа зорилго сатанлаг уг чанараас төрөн гардаг бус уу? Газар дэлхий дээр байхдаа мэдлэгээр хөөцөлдөх ёстой, үүнийг олж авсны дараа олноос онцгойрч, албан тушаалтан болж, байр суурьтай болж чадна гэж боддог хорвоогийн хүмүүсийн адилаар тэд байр суурьтай болмогцоо санаархлаа гүйцэлдүүлж, гэр бүлийн бизнес, карьераа тодорхой түвшний хөгжил цэцэглэлтэд хүргэж чадна гэж боддог. Бүх үл итгэгч энэ замаар алхдаг бус уу? Ийм сатанлаг уг чанарт захирагддаг хүмүүс итгэлдээ Паул шиг л байж чадна. “Би бурхны төлөө өөрийгөө зарлагдахын тулд бүхнийг хаях ёстой. Би бурхны өмнө үнэнч байх ёстой бөгөөд эцэст нь би агуу шагнал, агуу титмийг хүртэнэ” гэж тэд боддог. Энэ нь дэлхий ертөнцийн зүйлсийг эрэлхийлдэг хорвоогийн хүмүүсийнхтэй адилхан хандлага юм. Тэд ямар ч ялгаагүй бөгөөд адилхан уг чанартай байдаг. Хүмүүс иймэрхүү сатанлаг уг чанартай байх үедээ дэлхий ертөнцөөс мэдлэг, эрдэм, байр суурь олж авч, олноос онцгойрохоор эрэлхийлнэ. Тэд Бурханд итгэдэг бол агуу титэм болон агуу ерөөл хүртэхээр эрэлхийлнэ. Хэрэв хүмүүс Бурханд итгэхдээ үнэнийг эрэлхийлдэггүй бол энэ замаар явах нь лавтай. Энэ бол хэний ч өөрчилж чадахгүй баримт, байгалийн хууль. Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүсийн явдаг зам Петрийнхээс яг эсрэг байдаг. Та бүхэн одоогоор аль зам дээр байна вэ? Хэдийгээр чи Паулын замаар явна гэж төлөвлөөгүй байж магадгүй ч уг чанар чинь чамайг энэ замаар явуулахаар шийдсэн бөгөөд чи өөрийн мэдэлгүй энэ замаар явж байгаа. Хэдийгээр чи Петрийн зам дээр хөл тавихыг хүсдэг боловч үүнийг яаж хийхээ тодорхой мэддэггүй бол өөрийн мэдэлгүй Паулын замаар орно: Энэ бол бодит нөхцөл байдал. Өнөө үед хүн Петрийн замаар яг хэрхэн алхах ёстой вэ? Хэрвээ чи Петр, Паул хоёрын замыг ялгаж чаддаггүй бол, эсвэл тэднийг огт мэддэггүй бол Петрийн замаар алхаж байна гэж хэчнээн хэллээ ч гэсэн чиний үг бол зүгээр л хоосон үг юм. Чи эхлээд Петрийн зам, Паулын зам гэж юу болохыг тодорхой ойлгох хэрэгтэй. Хэрвээ Петрийн зам бол амийг эрэлхийлэх зам, төгс болгуулах цорын ганц зам юм гэдгийг үнэхээр ойлговол, тэр үед л чи Петрийн замаар алхах, түүний эрэлхийлснийг эрэлхийлэх, хэрэгжүүлсэн зарчмыг нь хэрэгжүүлэх боломжтой болно. Хэрвээ чи Петрийн замыг ойлгодоггүй бол чиний явах зам Паулынх байх нь гарцаагүй, учир нь чиний хувьд өөр ямар ч зам байхгүй; энэ асуудал дээр чамд сонголт байхгүй. Хэдий шийдэмгий байсан ч үнэнийг ойлгодоггүй, эрэлхийлж чаддаггүй хүмүүст Петрийн замаар алхахад хэцүү санагдана. Бурхан одоо та нарт аврагдах, төгс болгуулах замыг илчилсэн нь Бурханы нигүүлсэл, өргөмжлөл юм гэж хэлж болно. Бурхан л та нарыг Петрийн зам руу залж чиглүүлдэг. Бурханы удирдамж, гэгээрэл байхгүй бол хэн ч Петрийн замаар явж чадахгүй, цорын ганц сонголт нь Паулын замаар явж, сүйрэл рүү хүргэх Паулын мөрийг дагах явдал юм. Тухайн үед тэр замаар алхах нь буруу гэж Паулд санагдаагүй; энэ нь зөв гэдэгт тэр бүрэн итгэж байсан. Тэр үнэнийг олж аваагүй, тэр тусмаа зан чанарын өөрчлөлт туулаагүй. Тэрээр өөртөө хэтэрхий их итгэж, тийм маягаар итгэхэд өчүүхэн ч асуудал байхгүй гэж үзсэн. Тэр итгэл дүүрэн, өөртөө туйлын итгэлтэйгээр үргэлжлүүлэн урагшилсан. Эцэст нь тэр хэзээ ч сэхээрээгүй. Түүний хувьд амьдрах нь христ гэж бодсоор байсан. Тийм болохоор Паул бүр эцсээ хүртэл тэр замаар үргэлжлүүлэн явж, эцэст нь шийтгүүлэх цаг болоход түүний хувьд бүх юм дууссан байв. Паулын зам зан чанарын өөрчлөлтийг эрж хайх нь бүү хэл, өөрийгөө мэдэж авах явдлыг ч агуулаагүй. Тэрээр уг чанараа хэзээ ч задлан шинжлээгүй, өөрийгөө юу болохыг ч огт мэдэж аваагүй. Есүсийг хяхан хавчсан гол буруутан нь гэдгээ л мэдэж байв. Гэвч Паул өөрийн уг чанарыг өчүүхэн төдий ч ойлгоогүй бөгөөд ажлаа дуусгасны дараа өөрийгөө Христ шиг амьдарч байгаа тул шагнуулах ёстой гэж бодож байсан. Паулын хийсэн ажил ердөө л Бурханд үйлчлэл үзүүлсэн хэрэг байсан юм. Паул өөрөө Ариун Сүнснээс зарим илчлэлийг хүлээн авсан хэдий ч тэр үнэнийг, эсвэл амийг огт олж аваагүй. Тиймээс тэр Бурханаар авруулаагүй. Харин оронд нь Бурханд шийтгүүлсэн билээ. Петрийн зам бол төгс болгуулах зам гэж яагаад хэлдэг вэ? Яагаад гэвэл, Петр хэрэгжүүлэхдээ амь, Бурханыг мэдэхээр эрж хайх, өөрийгөө мэдэхэд онцгой ач холбогдол өгсөн юм. Бурханы ажлыг туулснаараа тэр өөрийгөө мэдэж авч, хүний завхарсан байдлын талаар ойлголттой болж, дутагдлаа мэдэж авч, хүмүүсийн эрэлхийлэх ёстой хамгийн үнэ цэнтэй зүйлийг олж илрүүлсэн билээ. Тэрээр Бурханыг чин сэтгэлээсээ хайрлаж чаддаг болж, Бурханы хайрыг хариулж сурч, зарим үнэнийг олж авч, Бурханы шаарддаг бодит байдалтай болсон. Шалгалтынхаа үеэр хэлсэн бүх зүйлээс нь Петр үнэхээр Бурханыг хамгийн сайн ойлгодог нэгэн байсныг харж болно. Бурханы үгээс маш их үнэнийг ойлгож авсан учраас түүний зам улам бүр гэрэлтэй болж, Бурханы санаа зорилготой улам бүр нийцсэн юм. Хэрвээ Петр энэ үнэнийг эзэмшээгүй бол түүний явсан зам тийм ч зөв байж чадахгүй байх байлаа.

Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Петрийн замаар хэрхэн алхах вэ

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 389

Петр олон жилийн турш Надад үнэнч байсан мөртөө хэзээ ч үглэж гоншигноогүй, гомдоллоогүй; Иов хүртэл түүнтэй эн зэрэгцэж чадаагүй бөгөөд эрин үеүдийн туршид ариун хүмүүс ч бүгдээрээ Петрээс хамаагүй дор байсан. Тэр Намайг мэдэхээр эрэлхийлээд зогсоогүй, мөн Сатаныг зальхай явуулгаа хэрэгжүүлж байх үеэр Намайг мэдэж авсан юм. Энэ нь Петрийг Надад олон жил үйлчилж, үргэлж Миний санаа зорилгод нийцэхэд хүргэсэн ба иймээс тэр хэзээ ч Сатанд ашиглуулж байгаагүй. Петр Иовын итгэлээс сургамж авсан атлаа Иовын дутагдлыг ч бас тодорхой ойлгож байв. Хэдийгээр Иов агуу итгэлтэй байсан ч түүнд сүнсний ертөнц дэх хэрэг явдлын талаарх мэдлэг дутмаг байсан тул тэр бодит байдалтай зохицоогүй олон үг хэлсэн; Иовын мэдлэг өнгөц байсан бөгөөд төгс болж чадахгүй байсан гэдгийг энэ нь харуулдаг. Тиймээс Петр сүнсний мэдрэмжийг олж авахад үргэлж төвлөрч, сүнсний ертөнцийн хөдөлгөөнийг ажиглахад анхаарлаа үргэлж хандуулдаг байжээ. Үүний үр дүнд, тэр Миний санаа зорилгоос ямар нэг зүйл олж мэдэж чадсанаар үл барам, бас Сатаны зальхай явуулгаас жаахан ойлгосон. Үүнээс үүдэн Миний талаарх түүний мэдлэг эрин үеүдийн туршид байсан өөр хэнийхээс ч илүү их байлаа.

Хэрэв хүмүүс Намайг мэдэхийг хүсвэл сүнсэн дотроо анхааралтай эргэцүүлэх ёстой гэдгийг Петрийн туршлагаас харахад хэцүү биш. Гаднаа Надад тодорхой хэмжээгээр “зориулахыг” Би чамаас шаарддаггүй; энэ бол хоёрдогч ач холбогдолтой зүйл. Хэрэв чи Намайг мэдэхгүй бол чиний ярьдаг бүх итгэл, хайр, үнэнч байдал зүгээр л хоосон санаа төдий; тэдгээр нь дэмий яриа бөгөөд чи Миний өмнө асар их бардамнан сайрхдаг ч өөрийгөө мэддэггүй хүн болох нь лавтай. Тиймээс чи дахин нэг удаа Сатанд урхидуулаад өөрийгөө чөлөөлж чадахгүй байх болно; чи мөхлийн хүү, сүйрлийн бай болно. Гэхдээ хэрвээ чи Миний үгэнд хүйтэн хөндий, хайхрамжгүй ханддаг бол Намайг эргэлзээгүй эсэргүүцэж байна. Энэ бол бодит баримт бөгөөд Миний гэсгээсэн олон янзын сүнснүүдийг сүнсний ертөнцийн үүд хаалгаар сайтар харсан чинь дээр. Миний үгтэй тулгараад тэднээс аль нь Миний үгэнд сөрөг, хайхрамжгүй, үл зөвшөөрсөн байдлаар хандаагүй вэ? Аль нь Миний үгэнд эрээ цээргүй хандаагүй вэ? Аль нь Миний үгээс өө сэв олох гэж оролдоогүй вэ? Тэднээс аль нь өөрсдийгөө “хамгаалахын” тулд Миний үгийг “хамгаалах зэвсэг” болгон ашиглаагүй вэ? Тэд Миний үгийн агуулгыг Намайг мэдэх арга зам болгон ашиглаагүй, харин зүгээр л тоглодог тоглоом шиг хэрэглэсэн. Ингэснээрээ тэд Намайг шууд эсэргүүцэж байсан бус уу? Миний үг хэн бэ? Миний Сүнс хэн бэ? Би та нарт маш олон удаа ийм асуулт тавьсан атал тэдгээрийн талаарх мэдлэг ухаан чинь ер нь илүү өндөр, тодорхой болсон уу? Та нар ер нь тэдгээрийг үнэхээр туулсан уу? Би та нарт дахин нэг удаа сануулъя: Хэрвээ та нар Миний үгийг мэддэггүй, хүлээн авдаггүй, хэрэгжүүлдэггүй бол Миний гэсгээлтийн бай болох нь гарцаагүй! Сатаны хохирогч болох нь гарцаагүй!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 8-р бүлэг

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 390

Хэдийгээр олон хүн Бурханд итгэдэг ч Бурханд итгэх итгэл гэж юу болохыг, Бурханы санаа зорилгод нийцэхийн тулд яг хэрхэн үйлдэх ёстойгоо цөөн хүн л ойлгодог. Яагаад гэвэл, хүмүүс “Бурхан” гэх үг, “Бурханы ажил” гэх мэт хэллэгийг мэддэг ч Бурханыг мэддэггүй, Бурханы ажлыг бүр ч мэддэггүй. Тэгэхээр, Бурханыг мэддэггүй тэр бүх хүн будилсан итгэлтэй байдагт гайхах зүйлгүй юм. Бурханд итгэх нь тэдний хувьд хэтэрхий танил бус, хэтэрхий танил бус учраас хүмүүс Бурханд итгэх итгэлийг нухацтай авч үздэггүй. Ийм маягаар тэд Бурханы шаардлагаас хол дутуу байдаг. Өөрөөр хэлбэл, хэрвээ хүмүүс Бурханыг мэддэггүй, Түүний ажлыг мэддэггүй бол Бурханаар ашиглуулахад тохирохгүй, Бурханы санаа зорилгыг хангаж бүр ч чадахгүй. “Бурханд итгэх итгэл” гэдэг нь Бурхан байдаг гэдэгт итгэх явдал; энэ нь Бурханд итгэх итгэлийн хамгийн энгийн ухагдахуун юм. Цаашилбал, Бурхан байдаг гэж итгэх нь үнэхээр Бурханд итгэхтэй адилгүй; харин ч энэ нь шашны өнгө аяс ихтэй энгийн итгэл билээ. Бурханд итгэх жинхэнэ итгэл гэдэг нь Бурхан бүх зүйлийг захирдаг хэмээх итгэлд үндэслэн Бурханы үг, ажлыг туулж, улмаар завхарсан зан чанараа хаяж, Бурханы санаа зорилгыг хангаж, Бурханыг мэдэж авна гэсэн үг юм. Ийм төрлийн аяныг л “Бурханд итгэх итгэл” хэмээн нэрлэж болно. Гэсэн ч хүмүүс Бурханд итгэх итгэлийг маш энгийн, хөнгөн хийсвэр хэрэг гэж үздэг. Хүмүүс ийм маягаар Бурханд итгэх үед Бурханд итгэхийн утга учир алдагддаг бөгөөд тэд эцсээ хүртэл үргэлжлүүлэн итгэлээ ч гэсэн, Бурханы сайшаалыг хэзээ ч хүртэж чадахгүй, учир нь тэд буруу замаар алхаж байдаг. Өнөөдөр ч гэсэн бичиг үсэг, хоосон сургаалын дагуу Бурханд итгэдэг хүмүүс байсаар байгаа. Тэд Бурханд итгэх итгэлийн мөн чанаргүй, Бурханы сайшаалыг хүртэж чадахгүй гэдгээ мэддэггүй. Гэсэн ч Бурхан өөрсдийг нь амар амгалан, хангалттай их нигүүлслээр ерөөгөөсэй хэмээн залбирсаар байдаг. Бүгдээрээ түр зүрх сэтгэлээ тайван байлгаж, сайтар бодож үзэцгээе: Бурханд итгэх нь газар дэлхий дээрх хамгийн амархан зүйл юм гэж үү? Бурханд итгэнэ гэдэг Бурханаас их нигүүлслийг хүлээн авахаас цаашгүй юм гэж үү? Бурханд итгэдэг боловч Түүнийг мэддэггүй, Бурханд итгэдэг ч Түүнийг эсэргүүцдэг хүмүүс Бурханы санаа зорилгыг үнэхээр хангаж чадна гэж үү?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 391

Бурханд анх итгэж эхэлснээсээ хойш хүний олж авсан зүйл юу вэ? Чи Бурханы талаар юу мэдэж авсан бэ? Бурханд итгэх итгэлийнхээ улмаас чи хэр их өөрчлөгдсөн бэ? Хүний Бурханд итгэх итгэл нь зөвхөн сүнсний аврал болоод махан биеийн сайн сайхны төлөө биш, мөн энэ нь Бурханы хайраар дамжуулан амьдралаа баяжуулах гэх мэт ч биш гэдгийг одоо та нар бүгд мэдэж байгаа. Үүний дагуу, хэрвээ чи махан биеийн сайн сайхны төлөө, эсвэл түр зуурын таашаалын төлөө Бурханыг хайрладаг бол эцэст нь Бурханыг гэсэн хайр чинь оргилдоо хүрч, чи юу ч гуйгаагүй байсан ч гэсэн чиний эрж хайж буй энэ хайр нь ариун бус хайр хэвээр байх бөгөөд Бурханд таашаагдахгүй юм. Өөрсдийн уйтгартай амьдралыг баяжуулж, зүрх сэтгэл дэх хоосон орон зайгаа дүүргэхийн тулд Бурханыг хайрлах хайрыг ашигладаг хүмүүс нь үнэхээр Бурханыг хайрлахаар эрэлхийлдэг хүмүүс биш, харин амар хялбар амьдралд шунадаг хүмүүс юм. Ийм төрлийн хайр нь албадсан, сэтгэлийн баяр хөөрийн төлөөх эрэл хайгуул бөгөөд Бурханд ийм төрлийн хайр хэрэггүй. Тэгвэл чиний хайр ямар төрлийн хайр нь вэ? Юуны төлөө чи Бурханыг хайрладаг вэ? Бурханыг гэсэн жинхэнэ хайр чамд одоо хэр их байгаа вэ? Та нарын олонхын чинь хайр дээр дурдсантай адил байдаг. Ийм хайр нь зөвхөн тухайн байдлыг л хадгалдаг; энэ нь хувиршгүй байж чаддаггүй, мөн хүнд үндэслэж ч чаддаггүй. Ийм төрлийн хайр нь цэцэглэснийхээ дараа жимслэлгүй хатаж ганддаг цэцэгтэй адил. Өөрөөр хэлбэл, ийм байдлаар Бурханыг нэгэнтээ хайрласны дараа өмнөх замд чинь чамайг удирдан хөтлөх хэн ч байхгүй бол чи нуран унана. Хэрвээ чи Бурханыг хайрлах үедээ л Бурханыг хайрлаж, дараа нь амь зан чанар чинь өөрчлөгдөөгүй хэвээр бол чи харанхуйн нөлөөний бүрхүүлээс зугтаж чадахгүй хэвээр байх бөгөөд Сатанд хүлэгдэж, түүнд мэхлүүлэхээс чөлөөлөгдөж мөн л чадахгүй байх болно. Тийм ямар ч хүн Бурханаар бүрэн авхуулж чадахгүй; эцэст нь тэдний сүнс, сэтгэл, бие Сатанд харьяалагдсан хэвээр байх болно. Үүнд эргэлзэх зүйл үгүй. Бурханаар бүрэн авхуулж чадахгүй тэдгээр хүмүүс өөрсдийн анхдагч байр луугаа, өөрөөр хэлбэл, Сатан руу буцан очих бөгөөд Бурханаас ирэх шийтгэлийн дараагийн алхмыг хүлээн авахын тулд гал болон хүхэрт нууранд унана. Бурханаар авхуулсан хүмүүс нь Сатаныг орхиж, эрхшээлээс нь зугтсан хүмүүс юм. Тийм хүмүүсийг албан ёсоор хаанчлалын ардын тоонд оруулна. Ингэж л хаанчлалын ард бий болдог билээ. Чи ийм хүн болохыг хүсэж байна уу? Чи Бурханаар авхуулахыг хүсэж байна уу? Чи Сатаны эрхшээлээс зугтаж, Бурханд эргэн очихыг хүсэж байна уу? Чи одоо Сатанд харьяалагдаж байна уу, эсвэл хаанчлалын ардын тоонд орсон уу? Ийм зүйлс нь бүгд тодорхой байх ёстой бөгөөд ямар ч нэмэлт тайлбар шаардлагагүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Итгэгчид ямар үзэл бодолтой байх учиртай вэ

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 392

Өнгөрсөн үед, олон хүн итгэл найдвараасаа үүдэн жолоогүй санаархал болон үзлээр эрж хайсан. Эдгээр асуудлыг одоохондоо хойш тавъя; гол зүйл нь та бүхнийг Бурханы өмнө хэвийн нөхцөл байдалтай байлгаж, Сатаны нөлөөллийн дөнгөнөөс аажмаар ангижруулах хэрэгжүүлэлтийн замыг олох явдал, ингэснээр та нар Бурханаар авхуулж, Бурханы та нараас хүссэн зүйлийг газар дээр амьдран харуулж чадах юм. Ийм маягаар л Бурханы санаа зорилгыг биелүүлж чадна. Олон хүн Бурханд итгэдэг боловч Бурханы хүсдэг зүйл юу болохыг, мөн Сатаны хүсдэг зүйл юу болохыг мэддэггүй. Тэд бусдад мунгинуу байдлаар итгэж, зүгээр л урсгал даган явдаг, иймээс хэзээ ч Христэд итгэгчийн хэвийн амьдралтай байдаггүй; үүнээс гадна, тэдэнд Бурхантай харилцах хэвийн харилцаа байх нь бүү хэл, хүн хоорондын ямар ч хэвийн харилцаа байдаггүй. Бурханы хүсэлд саад учруулж чадах хүний хүндрэл бэрхшээл, алдаа дутагдал олон гэдгийг үүнээс харж болно. Хүн Бурханд итгэх зөв замд ороогүй, мөн хүний амьдралын жинхэнэ туршлагад ч ороогүй гэдгийг батлахад энэ нь хангалттай юм. Тэгвэл Бурханд итгэх зөв замд орох гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Зөв замд орно гэдэг нь чи Бурханы өмнө зүрх сэтгэлээ үргэлж тайван байлгаж, Бурхантай хэвийн ярилцаж, хүнд дутагдаж байгаа зүйлсийг аажмаар мэдэж, Бурханы талаарх гүнзгий мэдлэгийг алгуур олж авна гэсэн үг юм. Үүгээр дамжуулан чиний сүнс өдөр бүр шинэ ойлголт болон гэгээрлийг олж авдаг; чиний хүсэл эрмэлзэл нэмэгдэж, үнэн рүү орохоор эрэлхийлдэг. Өдөр болгон шинэ гэрэл, шинэ ухаарал байдаг. Энэ замаар дамжуулан чи Сатаны нөлөөллөөс аажмаар ангижирч, амь чинь өсдөг. Ийм хүмүүс зөв замд орчихсон. Өөрийн бодит туршлагаа үнэлж дүгнэн, итгэлдээ эрэлхийлсэн замаа шалга: Дээр дурдсан зүйлстэй эдгээрийг харьцуулаад үзвэл чи зөв замд орсон уу? Ямар зүйлүүд дээр чи Сатаны дөнгө болон нөлөөнөөс ангижирсан бэ? Хэрвээ чи зөв замд хараахан ороогүй бол Сатантай холбогдсон холбоо чинь тасраагүй байна. Ингээд байгаад байвал Бурханыг хайрлахаар эрж хайж байгаа чинь жинхэнэ, үнэнч, ариун хайранд хүргэх болов уу? Бурханы төлөөх чиний хайр бол гуйвшгүй агаад чин сэтгэлийнх гэж чи хэлдэг боловч Сатаны дөнгөнөөс ангижраагүй. Чи Бурханыг хуурахаар оролдож байгаа биш гэж үү? Хэрэв чи Бурханыг гэсэн ариун хайранд хүрч, Бурханаар бүрэн авхуулж, хаанчлалын ардын тоонд орохыг хүсэж байгаа бол эхлээд Бурханд итгэх зөв замд орох ёстой.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Итгэгчид ямар үзэл бодолтой байх учиртай вэ

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 393

Бүх хүнд байдаг нийтлэг асуудал бол үнэнийг ойлгодог хэр нь хэрэгжүүлж чаддаггүйд оршино. Энэ нь нэг талаар тэд төлөөс төлөхийг хүсдэггүй, нөгөө талаар тэдний ялган таних чадвар хэтэрхий хангалтгүй учраас тэр юм; тэд өдөр тутмын амьдрал дээрх олон бэрхшээлийн мөн чанарыг харж чаддаггүй, хэрхэн зүй зохистойгоор хэрэгжүүлэхээ мэддэггүй. Хүн хэтэрхий туршлага нимгэн, ядмаг хэв чанартай, үнэний талаар хязгаарлагдмал ойлголттой байдаг болохоор өдөр тутмын амьдралд тулгарах бэрхшээлийг шийдвэрлэх аргагүй байдаг. Тэд аман дээрээ л Бурханд итгэдэг болохоос Бурханыг өдөр тутмын амьдралдаа оруулах чадваргүй байдаг. Өөрөөр хэлбэл, Бурхан бол Бурхан, амьдрал бол амьдрал бөгөөд Бурхан хүний амьдралд ямар ч хамаагүй мэт байдаг. Бүх хүн ингэж боддог. Хүмүүс Бурханд ингэж итгэснээрээ бодит байдал дээр Бурханаар авхуулж, төгс болгуулахгүй. Үнэндээ, Бурханы үг дутуу илэрхийлэгдсэн хэрэг биш, харин хүмүүсийн ухамсарлах чадвар л хэтэрхий хангалтгүй байгаа юм. Бараг хэн ч Бурханы анхдагч хүслийн дагуу үйлддэггүй гэж хэлж болно; харин ч тэд өөрсдийн дур хүсэл, өмнө нь баримталж байсан шашны үзэл, юмыг хийх арга барилынхаа дагуу Бурханд итгэдэг. Тун цөөн хүн Бурханы үгийг хүлээн авсныхаа дараа өөрчлөгдөж, Бурханы санаа зорилгын дагуу үйлдэж эхэлдэг. Харин тэд буруу итгэлээ хадгалсаар байдаг. Хүмүүс Бурханд итгэж эхлэхдээ шашны хэвшмэл дүрэмд тулгуурлан итгэдгийн дээр ертөнцийн гүн ухаандаа үндэслэн аж төрж, бусадтай харилцдаг. Арван хүн тутмын ес нь иймэрхүү байдаг гэж хэлж болно. Тун цөөхөн хүн л Бурханд итгэж эхэлснийхээ дараа өөр төлөвлөгөө боловсруулж, шинэ амьдрал эхэлдэг. Хүн төрөлхтөн Бурханы үгийг үнэн гэж боддоггүй, үнэн гэж үзэж, хэрэгжүүлдэггүй.

Жишээлбэл Есүст итгэх итгэлийг аваад үзье. Хүн дөнгөж итгэж эхэлсэн ч бай, эсвэл удаан хугацаанд итгэсэн ч бай, бүгд ердөө л өөрт нь ямар “авьяас” байна түүнийгээ ашиглаж, ямар “ур чадвар” эзэмшсэн түүнийгээ харуулсан. Хүмүүс ердөө л “Бурханд итгэх итгэл” гэсэн гурван үгийг ердийн амьдралдаа нэмсэн болохоос зан чанартаа ямар ч өөрчлөлт гаргаагүй бөгөөд Бурханд итгэх итгэл нь өчүүхэн төдий ч өсөөгүй. Тэдний эрэл хайгуул үлбэгэр байв. Тэд итгэхээ болино гэж хэлээгүй боловч бас Бурханд бүхнээ зориулаагүй. Хэзээ ч Бурханыг үнэн голоосоо хайрлаж, дуулгавартай дагаж байгаагүй. Бурханд итгэх итгэл нь үнэн худал хоёрын холимог, нэг нүдээ нээж, нөгөө нүдээ аньж хандсан бөгөөд итгэлээ хэрэгжүүлэхдээ үнэн сэтгэлээсээ хандаагүй. Тэд ийм төөрөлдсөн байдлаар үргэлжлүүлсээр эцэст нь самуурч үхсэн. Энэ бүхэн ямар учиртай вэ? Өнөөдөр чи бодитой Бурханд итгэхийн тулд зөв замд хөл тавих ёстой. Чи Бурханд итгэдэг бол зөвхөн ерөөл эрж хайх биш, харин Бурханыг хайрлаж, Бурханыг мэдэхээр эрж хайх ёстой. Чи Түүний гэгээрэл болоод өөрийнхөө эрлээр дамжуулан Түүний үгийг идэж, ууж, Бурханы талаар жинхэнэ ойлголттой болж, зүрх сэтгэлийнхээ гүнээс Бурханыг жинхэнээсээ хайрладаг болж чадна. Өөрөөр хэлбэл, Бурханыг гэсэн хайр чинь хэн ч сүйтгэж, саад болж чадахааргүй хамгийн жинхэнэ байх үед чи Бурханд итгэх зөв замаар явж байдаг. Чамайг Бурханд харьяалагддагийг энэ нь батална, учир нь зүрх сэтгэл чинь аль хэдийн Бурханы өмч болж өөр юу ч чамайг эрхшээлдээ оруулж чадахгүй. Өөрийн туршлага, төлсөн төлөөс болон Бурханы ажлын улмаас чи Бурханыг өөрийн эрхгүй хайрлаж чаддаг. Тэр үед чи Сатаны нөлөөнөөс ангижирч, Бурханы үгийн гэрэлд ирж амьдарна. Чи харанхуйн нөлөөнөөс ангижирсан үедээ л Бурханыг олж авсан гэж хэлж чадна. Бурханд итгэхдээ чи энэ зорилгыг эрж хайхыг хичээх ёстой. Энэ бол та нарын хүн нэг бүрийн үүрэг билээ. Та нараас хэн нь ч хэрэг явдлын одоогийн байгаа байдалд сэтгэл хангалуун байх ёсгүй. Та нар Бурханы ажилд хоёрдмол сэтгэлээр, хөнгөн хуумгай хандаж болохгүй. Та нар Бурханыг бүхий л талаар, цаг үргэлжид бодож, бүх зүйлийг Түүний төлөө хийх ёстой. Та нар ярих юм уу үйлдэх болгондоо Бурханы гэрийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавих хэрэгтэй. Зөвхөн ингэснээр л Бурханы санаа зорилгод нийцэж чадна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Бурханд итгэдэг тул үнэний төлөө амьдрах учиртай

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 394

Хүмүүсийн Бурханд итгэхдээ гаргадаг хамгийн том алдаа нь тэд аман дээрээ л итгэдэг бөгөөд өдөр тутмын амьдралд нь Бурхан огт байдаггүй. Бүх хүн Бурханы оршихуйд үнэхээр итгэдэг хэр нь Бурхан өдөр тутмын амьдралынх нь нэг хэсэг биш байдаг. Бурханд хандсан олон залбирал хүмүүсийн амнаас гардаг боловч зүрх сэтгэлд нь Бурхан маш бага зай эзэлдэг учраас Бурхан тэднийг ахин дахин шалгадаг. Хүн цэвэр ариун биш болохоор хүмүүсийг шалгахаас өөр сонголт Бурханд байдаггүй, ингэснээр шалгалтын дунд тэд ичгүүрийг мэдэрч, өөрсдийгөө мэдэж авч болох юм. Эс бөгөөс хүн төрөлхтөн тэргүүн тэнгэр элчийн үр удам болж, улам бүр завхардаг. Хүн бүр Бурханд итгэх явцдаа Бурханаар тасралтгүй цэвэрлэгддэг учраас хувийн олон сэдэл, зорилгоо хөсөр хаядаг. Эс бөгөөс, Бурхан хэнийг ч ашиглах аргагүй, хийх ёстой ажлаа хүнд хийх ямар ч аргагүй болно. Бурхан эхлээд хүмүүсийг цэвэрлэдэг. Ийнхүү цэвэрлэх явцад хүмүүс өөрсдийгөө мэдэж авч, Бурхан тэднийг өөрчилж болох юм. Үүний дараа л Бурхан Өөрийн амийг тэдэн рүү оруулдаг бөгөөд ингэж байж л зүрх сэтгэл нь Бурхан руу бүрэн эргэж чадна. Тиймээс Бурханд итгэх нь хүмүүсийн хэлдэг шиг энгийн зүйл биш гэж Би хэлдэг. Бурханы харж байгаагаар чи зөвхөн мэдлэгтэй атлаа Түүний үгийг амиа болгоогүй бол; чи зөвхөн мэдлэгээр хязгаарлагдаад, үнэнийг хэрэгжүүлж, Бурханы үгийг амьдран харуулж чаддаггүй бол, энэ нь чамд одоог хүртэл Бурханыг хайрладаг зүрх сэтгэл байхгүй гэдгийн баталгаа бөгөөд зүрх сэтгэл чинь Бурханд харьяалагддаггүй гэдгийг харуулдаг. Бурханд итгэснээрээ хүн Түүнийг мэдэж авч чадна: Энэ бол хүний эрж хайх учиртай эцсийн зорилго юм. Бурханы үгийг өөрийн биеэр хэрэгжүүлэхийн тулд чи тэдгээрийг амьдран харуулахад хүчин чармайлт гаргах ёстой. Хэрвээ чи зөвхөн хоосон сургаалын талаар мэддэг бол Бурханд итгээд ямар ч үр дүнгүй. Түүний үгийг бас хэрэгжүүлж, амьдран харуулж байгаа цагт л итгэл чинь бүрэн дүүрэн агаад Бурханы санаа зорилгод нийцэж байна гэж үзэх боломжтой. Энэ зам дээр их мэдлэгийн талаар олон хүн ярьж чадах хэдий ч үхэх цаг нь ирэхэд нүдэнд нь нулимс цийлгэнэн, нэг насны амьдралаа дэмий үрж, насан өндөр болтлоо хий дэмий амьдарсандаа өөрсдийгөө үзэн яддаг. Тэд сургаалыг л ойлгодог болохоос үнэнийг хэрэгжүүлж, Бурханд гэрчлэл хийж чаддаггүй; зүгээр л гаднаа хаа сайгүй гүйж, зөгий шиг завгүй өнгөрүүлдэг; үхлийн ирмэгт ирэхдээ л өөрт нь жинхэнэ гэрчлэл байхгүй, Бурханыг огт мэддэггүй гэдгээ олж хардаг. Тэр үед хэтэрхий хожимдсон байх бус уу? Яагаад чи өнөөдрийг ашиглан, өөрийн хайрладаг үнэнийг эрж хайж болохгүй гэж? Яагаад маргааш хүртэл хүлээх гэж? Амьдрах хугацаандаа чи үнэний төлөө зовдоггүй, үүнийг олж авахаар эрэлхийлдэггүй бол үхэх мөчдөө харууслыг мэдэрмээр байна уу? Хэрэв тийм бол яагаад Бурханд итгэнэ вэ? Үнэндээ, хүмүүс олон хэрэг явдал дээр өчүүхэн төдий л чармайлт гаргавал үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг сэтгэл хангалуун болгож чадна. Хүмүүсийн оюун ухаан үргэлж будилдаг учраас л тэд Бурханы төлөө үйлдэж чадахгүй, махан биеийн төлөө байнга нааш цааш гүйсээр, эцэстээ юунд ч хүрдэггүй. Ийм учраас хүмүүс байнга санаа зовнил, бэрхшээлд өртөж байдаг. Сатаны тамлалт энэ бус уу? Махан биеийн ялзрал энэ бус уу? Чи ам хэлээрээ л дагаж Бурханыг хуурах гэж оролдох хэрэггүй. Харин бодитой үйлдэл хийх хэрэгтэй. Өөрийгөө бүү хуур; тэгэх ямар хэрэг байна? Махан биеийнхээ төлөө амьдарч, нэр алдар, ашиг хонжооны төлөө тэмцсэнээр чи юу олж авч чадах юм бэ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Бурханд итгэдэг тул үнэний төлөө амьдрах учиртай

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 395

Одоо та нар Бурханы ардууд болохоор эрэлхийлж, бүх зүйл зөв замд орж эхэлнэ. Бурханы ардууд байна гэдэг нь Хаанчлалын эрин үед орно гэсэн үг юм. Өнөөдөр та нар албан ёсоор хаанчлалын сургалтад орж эхэлдэг бөгөөд ирээдүйн амьдрал чинь урьдынх шигээ назгай, хайнга байхаа болино; тийм маягаар амьдарвал Бурханы шаардсан стандартад хүрэх боломжгүй. Хэрвээ чи жаахан ч гэсэн яардаггүй бол чамд өөрийгөө сайжруулах хүсэл байхгүй, чиний эрэл хайгуул будилуу, мунгинуу байгааг энэ нь харуулдаг бөгөөд чи Бурханы санаа зорилгыг хангах чадваргүй. Хаанчлалын сургалтад орох гэдэг нь Бурханы ардын амьдралаар амьдарч эхэлнэ гэсэн үг—чи тийм сургалтыг хүлээн авахад бэлэн байна уу? Яарсан мэдрэмжтэй байхад бэлэн үү? Бурханы сахилгажуулалт дор амьдрахад бэлэн үү? Бурханы гэсгээлт дор амьдрахад бэлэн үү? Бурханы үг чам дээр ирж, чамайг турших үед чи хэрхэн үйлдэх вэ? Бүх төрлийн баримттай тулгарах үедээ чи юу хийх вэ? Урьд нь чи амь дээр анхаарлаа төвлөрүүлээгүй; өнөөдөр чи амь-бодит байдалд орж, амь зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлэх ёстой. Энэ нь хаанчлалын ардуудын биелүүлэх ёстой зүйл юм. Бурханы ард болох бүх хүн амийг эзэмших ёстой бөгөөд хаанчлалын сургалтыг хүлээн авч, амь зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлэх ёстой. Хаанчлалын ардуудаас Бурханы шаарддаг зүйл энэ юм.

Хаанчлалын ардуудад Бурхан дараах шаардлагыг тавьдаг:

1. Тэд Бурханы даалгаврыг хүлээн авах ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханы эцсийн өдрүүдийн ажилд хэлэгдсэн бүх үгийг хүлээн авах ёстой.

2. Тэд хаанчлалын сургалтад орох ёстой.

3. Тэд зүрх сэтгэлээ Бурханаар хөдөлгүүлэхээр эрэлхийлэх ёстой. Зүрх сэтгэл чинь Бурхан руу бүрмөсөн эргэж, хэвийн сүнслэг амьдралтай болох үедээ чи эрх чөлөөтэй ертөнцөд амьдарна, энэ нь Бурханы хайрын халамж, хамгаалалт дор амьдарна гэсэн үг юм. Бурханы халамж, хамгаалалт дор амьдрах үедээ л чи Бурханд харьяалагдана.

4. Тэд Бурханаар авхуулах ёстой.

5. Тэд газар дээрх Бурханы алдрын илрэл болох ёстой.

Энэ таван зүйл бол та нарт Миний даалгасан даалгавар юм. Би үгээ Бурханы ардуудад хэлдэг бөгөөд хэрвээ чи эдгээр даалгаврыг хүлээн авах дургүй байгаа бол Би хүчлэхгүй—гэхдээ тэдгээрийг үнэхээр хүлээн авбал чи Бурханы хүслийг дагаж чадна. Өнөөдөр та нар Бурханы даалгаврыг хүлээн авч эхэлдэг ба хаанчлалын ардууд болж, хаанчлалын ардуудаас шаарддаг стандартад хүрэхээр эрэлхийлдэг. Энэ нь оролтын эхний алхам юм. Хэрвээ чи Бурханы хүслийг бүрэн дагахыг хүсвэл энэ таван даалгаврыг хүлээн авах ёстой ба тэдгээрийг биелүүлж чадвал Бурханы санаа зорилгод нийцэж, Бурханд асар их ашиглагдах нь гарцаагүй. Өнөөдрийн хамгийн чухал зүйл бол хаанчлалын сургалтад орох явдал юм. Хаанчлалын сургалтад орох нь сүнслэг амьдралтай хамаатай. Урьд нь сүнслэг амьдралын талаар огт яриагүй, харин өнөөдөр хаанчлалын сургалтад орж эхлэхдээ чи албан ёсоор сүнслэг амьдралд ордог.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы хамгийн шинэ ажлыг мэдэж, Түүний мөрийг дага

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 396

Сүнслэг амьдрал гэж ямархуу амьдрал вэ? Сүнслэг амьдрал гэдэг нь, зүрх сэтгэл чинь Бурхан руу бүрмөсөн эргэсэн, Бурханы хайрыг анхаарч чаддаг амьдрал юм. Энэ нь Бурханы үгэн дотор амьдардаг, зүрх сэтгэлийг чинь өөр юу ч эзэмддэггүй, Бурханы өнөөгийн санаа зорилгыг ухаарч чаддаг, мөн үүргээ биелүүлэхийн тулд Ариун Сүнсний өнөөгийн гэрлээр замчлуулдаг амьдрал юм. Хүн, Бурхан хоёрын хоорондох ийм амьдрал нь сүнслэг амьдрал мөн. Хэрвээ чи өнөөдрийн гэрлийг дагаж чаддаггүй бол Бурхантай харилцах харилцаанд чинь зай гарч, тэр ч байтугай таслагдсан байж болох бөгөөд чамд хэвийн сүнслэг амьдрал байдаггүй. Бурхантай харилцах хэвийн харилцаа нь Бурханы өнөөгийн үгийг хүлээн авсан суурин дээр бий болдог. Чи хэвийн сүнслэг амьдралтай юу? Бурхантай хэвийн харилцаатай юу? Чи Ариун Сүнсний ажлыг дагадаг нэгэн мөн үү? Хэрвээ чи Ариун Сүнсний өнөөгийн гэрлийг дагаж чаддаг бөгөөд Бурханы үгэн дотроос санаа зорилгыг нь ухаарч, эдгээр үгэнд орж чаддаг бол Ариун Сүнсний урсгалыг дагадаг нэгэн мөн. Хэрвээ Ариун Сүнсний урсгалыг дагаж чадахгүй бол үнэнийг эрж хайдаггүй хүн гэдэг чинь эргэлзээгүй. Өөрсдийгөө сайжруулах хүсэлгүй хүмүүсийн дотор Ариун Сүнс ажиллах ямар ч боломжгүй бөгөөд үүний үрээр тийм хүмүүс хүч чадлаа дайчилж хэзээ ч чаддаггүй, үргэлж сөрөг байдаг. Өнөөдөр чи Ариун Сүнсний урсгалыг дагадаг уу? Ариун Сүнсний урсгалд байдаг уу? Чи сөрөг байдлаас гарсан уу? Бурханы үгэнд итгэдэг, Бурханы ажлыг сууриа болгож, Ариун Сүнсний өнөөгийн гэрлийг дагадаг бүх хүн Ариун Сүнсний урсгалд байгаа. Хэрвээ чи, Бурханы үг маргаангүй үнэн, зөв гэж итгэдэг бол; Бурхан юу ч хэлсэн бай, үгэнд нь итгэдэг бол Бурханы ажилд орохоор эрэлхийлдэг хүн бөгөөд ийм маягаар чи Бурханы санаа зорилгыг хангадаг.

Ариун Сүнсний урсгалд орохын тулд чи Бурхантай хэвийн харилцаатай байх ёстой бөгөөд эхлээд сөрөг байдлаасаа салах ёстой. Зарим хүн үргэлж олонхыг дагадаг ба зүрх сэтгэл нь Бурханаас хэтэрхий хол хадуурсан байдаг; тийм хүмүүст өөрсдийгөө сайжруулах ямар ч хүсэл байдаггүй бөгөөд эрэлхийлдэг стандарт нь дэндүү доогуур байдаг. Бурханыг хайрлах, Бурханаар авхуулах эрэл хайгуул л Бурханы санаа зорилго юм. Бурханы хайрыг хариулахын тулд мөс чанараа л ашигладаг хүмүүс байдаг боловч энэ нь Бурханы санаа зорилгод нийцэж чадахгүй; чи өндөр стандартыг эрэлхийлэх тусам, энэ нь Бурханы санаа зорилгод төдий чинээ нийцэх болно. Хэвийн хүмүүсийн хувиар, Бурханыг хайрлахаар эрэлхийлдэг хүмүүсийн хувиар хаанчлалд орж, Бурханы ардуудын нэг болох нь чиний жинхэнэ ирээдүй, хамгийн үнэ цэнтэй, ач холбогдолтой амьдрал юм; та нараас илүү ерөөгдсөн хэн ч байхгүй. Би яагаад ингэж хэлдэг вэ? Учир нь Бурханд итгэдэггүй хүмүүс махан биеийн төлөө, Сатаны төлөө амьдардаг, гэхдээ өнөөдөр та нар Бурханы төлөө амьдарч, Бурханы хүслийг дагахаар амьдардаг. Тиймээс та нарын амьдрал хамгийн ач холбогдолтой гэж Би хэлдэг. Бурханы сонгосон энэ бүлэг хүмүүс л хамгийн ач холбогдолтой амьдралыг амьдран харуулж чаддаг: Газар дэлхий дээр өөр хэн ч та нарынх шиг тийм үнэ цэн, утга учиртай амьдралыг амьдран харуулж чадахгүй. Та нарыг Бурхан сонгож, Бурхан өргөмжилсөн учраас, түүгээр ч үл барам, Бурханы хайрын улмаас та нар жинхэнэ амьдралыг ойлгож, хамгийн үнэ цэнтэй байдлаар хэрхэн амьдрахыг мэдсэн. Энэ нь сайн эрэлхийлдгээс чинь болоогүй, харин Бурханы нигүүлслээс болсон юм; та нарын сүнслэг нүдийг Бурхан нээж, та нарын зүрх сэтгэлийг Бурханы Сүнс хөдөлгөж, Түүний өмнө очих сайн зол завшаан өгсөн билээ. Хэрвээ Бурханы Сүнс та нарыг гэгээрүүлээгүй бол та нар Бурханы хайр татам байдлыг харж чадахгүй байх байсан, Бурханыг хайрлах ч боломжгүй байх байсан. Энэ нь бүхэлдээ Бурханы Сүнс хүмүүсийн зүрх сэтгэлийг хөдөлгөснөөс болж тэдний зүрх сэтгэл Бурхан руу эргэсэн. Заримдаа Бурханы үгийг таашааж байх үед сүнс чинь хөдөлж, чи өөрийн эрхгүй Бурханыг хайрлаж, дотор чинь асар их хүч чадал байгааг, чиний хувьд хойш тавьж чадахгүй юу ч байхгүй гэдгийг мэдэрдэг. Хэрвээ чамд ингэж санагддаг бол Бурханы Сүнс чамайг хөдөлгөж, зүрх сэтгэл чинь Бурхан руу бүрэн эргэсэн бөгөөд чи Бурханд залбирч, “Өө Бурхан минь! Биднийг үнэхээр Та урьдчилан тогтоож, сонгосон. Таны алдар надад бахархал хайрлаж, Таны ардуудын нэг байх нь миний хувьд алдар цуутай санагддаг. Таны хүслийг дагахын тулд би юуг ч зарлагадаж, юуг ч өгнө, өөрийн бүх амьдрал, насан туршийн бүхий л эрч хүчийг Танд зориулна” гэж хэлнэ. Ингэж залбирах үед зүрх сэтгэлд чинь Бурханыг гэх эцэс төгсгөлгүй хайр болон жинхэнэ дуулгавартай байдал байх болно. Чамд ер нь иймэрхүү туршлага байсан уу? Хэрвээ хүмүүсийн сэтгэлийг Бурханы Сүнс үргэлж хөдөлгөдөг бол тэд ялангуяа залбиралдаа өөрсдийгөө Бурханд зориулахад бэлэн байдаг: “Өө Бурхан минь! Би Таны алдрын өдрийг харахыг хүсэж байна, би Таны төлөө амьдрахыг хүсэж байна—Таны төлөө амьдрахаас илүү үнэ цэнтэй, утга учиртай юу ч үгүй бөгөөд надад Сатан болон махан биеийн төлөө амьдрах өчүүхэн төдий ч хүсэл алга. Өнөөдөр Таны төлөө амьдрах боломж олгосноороо Та намайг өргөсөн.” Ийм маягаар залбирах үедээ чи, зүрх сэтгэлээ Бурханд өгөхгүй байж чадахгүй гэдгээ, Бурханыг олж авах ёстойгоо, амьд ахуйдаа Бурханыг олж авалгүйгээр үхэж тэвчихгүй гэдгээ мэдэрнэ. Ийм залбирал хэлсний дараа чиний дотор барагдашгүй их хүч байх ба энэ нь хаанаас ирдгийг чи мэдэхгүй; зүрх сэтгэл чинь хязгааргүй их хүч чадалтай байж, Бурхан бол маш хайр татам, Түүнийг хайрлууштай гэдгийг чи мэдэрнэ. Энэ үед Бурхан сэтгэлийг чинь хөдөлгөсөн байх болно. Ийм туршлагатай бүх хүний сэтгэлийг Бурхан хөдөлгөсөн байдаг. Бурхан үргэлж сэтгэлийг нь хөдөлгөдөг хүмүүсийн амь нь өөрчлөгддөг, тэд шийдвэрээ гаргаж чаддаг, Бурханыг бүрэн олж авахад бэлэн байдаг, Бурханыг хайрладаг зүрх сэтгэл нь харьцангуй хүчтэй байдаг, зүрх сэтгэл нь Бурхан руу бүрмөсөн эргэсэн байдаг. Тэд гэр бүл, дэлхий ертөнц, ээдрээтэй асуудлууд, эсвэл өөрсдийн ирээдүйг тоодоггүй, мөн насан туршийн эрч хүчээ Бурханд зориулахад бэлэн байдаг. Бурханы Сүнсээр хөдөлгөгдсөн бүх хүн бол үнэнийг эрэлхийлдэг, Бурханаар төгс болгуулах итгэл найдвартай хүмүүс юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы хамгийн шинэ ажлыг мэдэж, Түүний мөрийг дага

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 397

Бурханыг дагахад хамгийн чухал нь бүх зүйл Бурханы өнөөгийн үгийн дагуу байх ёстой: Чи амь-оролтыг эрэлхийлж байна уу, эсвэл Бурханы санаа зорилгыг хангахаар эрэлхийлж байна уу хамаагүй, бүх зүйл Бурханы өнөөгийн үгэнд төвлөрөх ёстой. Хэрвээ чиний нөхөрлөж, орохоор эрж хайдаг зүйл Бурханы өнөөгийн үгэнд төвлөрдөггүй бол чи Бурханы үгийн гадна байгаа хүн бөгөөд Ариун Сүнсний ажил огт байхгүй. Өөрийнх нь мөрийг дагадаг хүмүүсийг Бурхан хүсдэг. Урьд нь ойлгосон зүйл чинь хэчнээн гайхалтай, хольцгүй байх нь хамаагүй Бурхан үүнийг хүсдэггүй бөгөөд хэрвээ чи тийм зүйлсийг хойш тавьж чадахгүй бол тэдгээр нь ирээдүйн оролтод чинь асар их саад бартаа болно. Ариун Сүнсний өнөөгийн гэрлийг дагаж чаддаг бүх хүн ерөөгддөг. Өнгөрсөн эрин үеүдийн хүмүүс ч бас Бурханы мөрийг дагасан, гэхдээ тэд өнөөдрийг хүртэл дагаж чадаагүй; энэ бол эцсийн өдрүүдийн хүмүүсийн ерөөл юм. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагаж чаддаг, мөн Бурханы мөрийг дагаж чаддаг, улмаар Бурхан өөрсдийг нь хаашаа ч хөтөлсөн дагадаг хүмүүс бол Бурханаар ерөөгддөг хүмүүс билээ. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагадаггүй хүмүүс Бурханы үгийн ажилд ороогүй бөгөөд хэчнээн их ажиллаж, хэдий их зовж, хэчнээн ийш тийш гүйлээ ч гэсэн Бурханы хувьд энэ нь ямар ч утгагүй бөгөөд Бурхан тэднийг сайшаадаггүй. Өнөөдөр Бурханы өнөөгийн үгийг дагадаг бүх хүн Ариун Сүнсний урсгалд байдаг; Бурханы өнөөгийн үгээс ангид хүмүүс Ариун Сүнсний урсгалын гадна байдаг бөгөөд тийм хүмүүсийг Бурхан сайшаадаггүй. Ариун Сүнсний өнөөгийн айлдвараас салсан үйлчлэл бол махан биеийн үйлчлэл, үзлийн үйлчлэл бөгөөд Бурханы санаа зорилгод нийцэлтэй байх боломжгүй. Хэрвээ хүмүүс шашны үзэл дунд амьдардаг бол Бурханы санаа зорилгод нийцэх юу ч хийж чадахгүй бөгөөд Бурханд үйлчиллээ ч гэсэн үзэл, төсөөллийнхөө дунд үйлчлэн, Бурханы санаа зорилгын дагуу үйлчилж огт чаддаггүй. Ариун Сүнсний ажлыг дагаж чаддаггүй хүмүүс Бурханы санаа зорилгыг ойлгодоггүй ба Бурханы санаа зорилгыг ойлгодоггүй хүмүүс Бурханд үйлчилж чадахгүй. Бурхан Өөрийнх нь санаа зорилгод нийцдэг үйлчлэлийг хүсдэг; харин үзлийн болон махан биеийн үйлчлэлийг хүсдэггүй. Хүмүүс Ариун Сүнсний ажлын алхмуудыг дагах чадваргүй бол үзэл дунд амьдардаг. Ийм хүмүүсийн үйлчлэл саад болж, үймүүлдэг бөгөөд ийм үйлчлэл Бурханы эсрэг байдаг. Тиймээс Бурханы мөрийг дагаж чаддаггүй хүмүүс Бурханд үйлчилж чаддаггүй; Бурханы мөрийг дагаж чаддаггүй хүмүүс Бурханыг гарцаагүй эсэргүүцдэг ба Бурхантай нийцэлтэй байж чаддаггүй. “Ариун Сүнсний ажлыг дагах” гэдэг нь Бурханы өнөөгийн санаа зорилгыг ойлгож, Бурханы өнөөгийн шаардлагын дагуу үйлдэж чаддаг байж, өнөөдрийн Бурханыг дуулгавартай дагаж, Түүнийг дагаж, Бурханы хамгийн шинэ айлдваруудын дагуу орж чаддаг байна гэсэн үг юм. Зөвхөн энэ л Ариун Сүнсний ажлыг дагадаг, Ариун Сүнсний урсгалд байдаг хүн юм. Тийм хүмүүс Бурханы сайшаалыг хүртэж, Бурханыг харж чаддаг төдийгүй хамгийн сүүлийн үеийн ажлаас нь Бурханы зан чанарыг мэдэж, хүний үзэл, тэрслүү байдал, уг чанар болон мөн чанарыг мэдэж чаддаг; түүнчлэн тэд үйлчлэлийнхээ үеэр өөрсдийн зан чанарыг аажмаар өөрчилж чаддаг. Ийм хүмүүс л Бурханыг олж авах чадвартай, үнэн замыг үнэхээр олсон хүмүүс юм. Ариун Сүнсний ажлаар таягдан хаягддаг хүмүүс бүгдээрээ Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг дагаж чаддаггүй, харин Бурханы хамгийн сүүлийн үеийн ажилд тэрсэлдэг хүмүүс юм. Тийм хүмүүс Бурханыг илт эсэргүүцдэг нь Бурхан шинэ ажил хийснээс болдог, мөн Бурханы дүр, өөрсдийнх нь үзэлд байдаг дүрээс өөр байгаагаас болдог—иймээс тэд Бурханыг илт эсэргүүцэж, шүүж, улмаар Бурхан тэднийг голоход хүрдэг. Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлын талаар мэдэх нь амархан хэрэг биш боловч хэрвээ хүмүүс Бурханы ажлыг дуулгавартай дагаж, Бурханы ажлыг эрж хайх санаатай байвал Бурханыг харж, Ариун Сүнсний шинэхэн удирдамжийг олж авах боломжтой байх болно. Бурханы ажлыг зориуд эсэргүүцдэг хүмүүс Ариун Сүнсний гэгээрэл юм уу Бурханы удирдамжийг хүлээн авч чадахгүй. Тиймээс хүмүүс Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг хүлээн авч чадах уу, үгүй юу гэдэг нь Бурханы нигүүлслээс хамаардаг, мөн тэдний эрэл хайгуул болон санаа зорилгоос хамаардаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы хамгийн шинэ ажлыг мэдэж, Түүний мөрийг дага

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 398

Ариун Сүнсний өнөөгийн айлдваруудыг дуулгавартай дагаж чаддаг бүх хүн ерөөгддөг. Тэд өмнө нь ямар байсан, эсвэл Ариун Сүнс тэдэн дотор хэрхэн ажилладаг байсан нь хамаагүй—Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг олж авсан хүмүүс хамгийн их ерөөгддөг бөгөөд өнөөдөр хамгийн сүүлийн үеийн ажлыг дагаж чаддаггүй хүмүүс таягдан хаягддаг. Бурхан шинэ гэрлийг хүлээн авч чаддаг хүмүүсийг хүсдэг бөгөөд Өөрийнх нь хамгийн сүүлийн үеийн ажлыг хүлээн авдаг, мэддэг хүмүүсийг хүсдэг. Та нарыг ухаалаг охид байх ёстой гэж яагаад хэлдэг вэ? Ухаалаг охид Ариун Сүнсний ажлыг эрж хайж, шинэ зүйлсийг ойлгож, цаашлаад хуучин үзлээ хойш тавьж, Бурханы өнөөдрийн ажлыг дуулгавартай дагаж чаддаг. Өнөөдрийн шинэ ажлыг хүлээн авдаг энэ бүлэг хүмүүс эрин үеүдээс өмнө Бурханаар урьдчилан тогтоогдсон, хамгийн их ерөөгдсөн хүмүүс билээ. Та нар Бурханы дуу хоолойг шууд сонсож, Бурханы илрэлтийг хардаг, иймээс тэнгэр газар даяар, эрин үеүдийн туршид хэн ч энэ бүлэг хүмүүс та нараас илүү ерөөгдөөгүй. Энэ бүхэн нь Бурханы ажлаас, Бурханы урьдчилан тогтоолт, сонголтоос, мөн Бурханы нигүүлслээс болж байгаа; хэрвээ Бурхан үг хэлж, Өөрийн үгийг айлдаагүй бол та нарын нөхцөл байдал өнөөдрийнх шиг байж чадах уу? Тиймээс Бурханд бүх алдар, магтаал нь байх болтугай, учир нь энэ бүхэн Бурхан та нарыг өргөснөөс болж байгаа юм. Чи эдгээр зүйлийг бодох үедээ сөрөг хэвээр байж чадах уу? Хүч чадлаа нэмэгдүүлж чадахгүй хэвээр байх уу?

Өнөөдөр Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, цохилт, цэвэршүүлэлтийг хүлээн авч, түүнчлэн Бурханы даалгаврыг хүлээн авч чадаж байгаа чинь эрин үеүдээс өмнө Бурханаар урьдчилан тогтоогдсон, тиймээс чи гэсгээгдэх үедээ хэтэрхий их гутрах ёсгүй. Та нарт хийгдсэн ажлыг болон та нарт хайрласан ерөөлийг хэн ч булаан авч чадахгүй, мөн та нарт өгсөн бүхнийг хэн ч булаан авч чадахгүй. Шашны хүмүүсийг та нартай харьцуулах аргагүй. Та нар Библийг тийм ч сайн мэддэггүй, шашны хоосон сургаалаар зэвсэглээгүй боловч Бурхан та нарын дотор ажилласан учраас та нар эрин үеүдийн туршид байсан хэнээс ч илүү ихийг олж авсан—иймээс энэ нь та нарын хамгийн агуу ерөөл билээ. Үүнээс үүдэн та нар Бурханд өөрсдийгөө бүр ч их зориулж, бүр ч их үнэнч байх ёстой. Бурхан чамайг өргөсөн учраас чи хичээл чармайлтаа нэмэгдүүлэх ёстой бөгөөд Бурханы даалгаврыг хүлээн авахад биеийн хэмжээгээ бэлдэх ёстой. Чи Бурханы өгсөн байр сууринд бат зогсож, Бурханы ардуудын нэг болохоор зорьж, хаанчлалын сургалтыг хүлээн авч, Бурханаар авхуулж, эцэст нь Бурханы алдар суут гэрчлэл болох ёстой. Ийм шийдвэр чамд байгаа юу? Хэрвээ чамд тийм шийдвэр байгаа бол эцэстээ чи Бурханаар авхуулж, Бурханы алдар суут гэрчлэл болох нь гарцаагүй. Гол чухал даалгавар бол Бурханаар авхуулж, Бурханы алдар суут гэрчлэл болох явдал гэдгийг чи ойлгох ёстой. Энэ нь Бурханы санаа зорилго билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы хамгийн шинэ ажлыг мэдэж, Түүний мөрийг дага

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 399

Ариун Сүнсний өнөөгийн үг бол Ариун Сүнсний ажлын хөдөлгөөн бөгөөд энэ хугацаанд Ариун Сүнс хүнийг байнга гэгээрүүлдэг нь Ариун Сүнсний ажлын чиг хандлага юм. Тэгвэл Ариун Сүнсний өнөөгийн ажлын чиг хандлага юу вэ? Энэ нь, хүмүүсийг Бурханы өнөөгийн ажил руу, хэвийн сүнслэг амьдрал руу удирдах явдал юм. Хэвийн сүнслэг амьдралд орох оролтод хэд хэдэн алхам бий:

1. Эхлээд чи зүрх сэтгэлээ Бурханы үгэнд зориулах ёстой. Чи Бурханы урьдын үгийг эрэлхийлэх ёсгүй бөгөөд тэдгээрийг судалж, эсвэл өнөөдрийн үгтэй харьцуулах ёсгүй. Харин ч чи өөрийнхөө зүрх сэтгэлийг Бурханы өнөөгийн үгэнд бүрмөсөн зориулах ёстой. Өнгөрсөн үеийн Бурханы үг, сүнслэг номууд, эсвэл бусад номлолын тэмдэглэлүүдийг уншихыг хүсдэг бөгөөд Ариун Сүнсний өнөөгийн үгийг дагадаггүй хүмүүс байвал тэд хамгийн тэнэг хүмүүс юм; Бурхан тийм хүмүүсийг жигшдэг. Хэрвээ чи Ариун Сүнсний өнөөгийн гэрлийг хүлээн авахад бэлэн байгаа бол зүрх сэтгэлээ Бурханы өнөөгийн айлдваруудад бүрмөсөн зориул. Энэ бол чиний биелүүлэх ёстой эхний зүйл юм.

2. Чи Бурханы өнөөдөр хэлсэн үгийн суурин дээр залбирч, Бурханы үгэнд орж, Бурхантай ярилцаж, Бурханы өмнө шийдвэр гаргаж, ямар стандартыг биелүүлэхээр зорих гэж байгаагаа тодорхойлох ёстой.

3. Чи Ариун Сүнсний өнөөгийн ажлын суурин дээр үнэнд гүн гүнзгий орохоор эрэлхийлэх ёстой. Урьдын хуучирсан айлдвар болон онолуудтай бүү зууралд.

4. Чи Ариун Сүнсээр хөдөлгөгдөхөөр эрж хайж, Бурханы үгэнд орох ёстой.

5. Өнөөдөр Ариун Сүнсний явж буй замд орохоор эрэлхийлэх ёстой.

Чи яаж Ариун Сүнсээр хөдөлгүүлэхээр эрж хайдаг вэ? Гол чухал зүйл бол Бурханы өнөөгийн үгэн дотор амьдарч, Бурханы шаардлагад суурилан залбирах явдал юм. Ийм маягаар залбирахад Ариун Сүнс гарцаагүй чиний сэтгэлийг хөдөлгөнө. Хэрвээ чи Бурханы өнөөдөр хэлсэн үгэнд үндэслэн эрж хайдаггүй бол энэ нь үр дүнгүй. Чи залбирч, ингэж хэлэх ёстой: “Өө Бурхан минь! Би Таныг эсэргүүцдэг, бас Танд маш их өртэй; би маш тэрслүү бөгөөд Таныг сэтгэл хангалуун байлгаж хэзээ ч чаддаггүй. Өө Бурхан минь, Та намайг авраасай гэж би хүсэж байна, эцсээ хүртэл Таны төлөө хөдөлмөрлөхийг хүсэж байна, Таны төлөө үхэхийг хүсэж байна. Та намайг шүүж, гэсгээдэг, гэхдээ надад ямар ч гомдол байхгүй; би Таныг эсэргүүцдэг ба үхвэл таарна, ингэснээр бүх хүн миний үхлээс Таны зөвт зан чанарыг харж болох юм.” Ийм маягаар зүрх сэтгэлийнхээ гүнээс залбирах үед чинь Бурхан чамайг сонсож, чамайг залж чиглүүлнэ; хэрвээ чи Ариун Сүнсний өнөөгийн үгийн суурин дээр залбирдаггүй бол Ариун Сүнс чиний сэтгэлийг хөдөлгөх боломжгүй. Хэрвээ чи Бурханы санаа зорилгын дагуу, Бурханы өнөөдөр хийхийг хүсэж байгаа зүйлийн дагуу залбирдаг бол ингэж хэлнэ: “Өө Бурхан минь! Би Таны даалгаврыг хүлээн авч, Таны даалгаварт үнэнч байхыг хүсэж байна, хийж байгаа бүхнээ Бурханы ардуудын стандартад хүргэхийн тулд бүхий л амьдралаа Таны алдрын төлөө зориулахыг хүсэж байна. Та миний сэтгэлийг хөдөлгөх болтугай. Таны Сүнс намайг үргэлж гэгээрүүлж, миний хийдэг бүхнээр Сатаныг шившиглэж, эцэст нь Та намайг олж аваасай гэж хүсэж байна.” Хэрвээ чи Бурханы санаа зорилгод төвлөрөн ийм маягаар залбирвал Ариун Сүнс гарцаагүй чиний дотор ажиллана. Залбирлын чинь үг хэчнээн олон байх нь хамаагүй—Бурханы санаа зорилгыг ухаарсан уу, үгүй юу гэдэг чинь гол нь юм. Та нарт бүгдэд нь дараах туршлага байгаа байх: Заримдаа цуглаан дээр залбирч байхад Ариун Сүнсний ажлын хөдөлгөөн оргилдоо хүрч, хүн бүрийн хүч чадлыг нэмэгдүүлдэг. Зарим хүн залбирах зуураа гашуунаар уйлан, нулимс асгаруулж, Бурханы өмнө харуусалд автдаг ба зарим хүн шийдвэрээ харуулж, тангараг өргөдөг. Тэр нь Ариун Сүнсний ажлаар хүрдэг үр дүн юм. Өнөөдөр бүх хүн Бурханы үгэнд зүрх сэтгэлээ зориулах нь хамгийн чухал. Урьд нь хэлэгдсэн үгэнд бүү төвлөр; хэрвээ чи өмнө нь болж өнгөрсөн зүйлтэй зууралдсаар байвал Ариун Сүнс чиний дотор ажиллахгүй. Энэ нь хэчнээн чухал болохыг чи харав уу?

Та нар Ариун Сүнсний өнөөгийн алхаж байгаа замыг мэдэх үү? Дээр дурдсан хэдэн зүйл бол өнөөдөр, бас ирээдүйд Ариун Сүнсний гүйцэлдүүлэх зүйл юм; тэдгээр нь Ариун Сүнсний явдаг зам бөгөөд хүний эрэлхийлэх учиртай оролт билээ. Амь-оролтдоо чи ядаж л зүрх сэтгэлээ Бурханы үгэнд зориулж, Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн авч чаддаг байх ёстой; чиний зүрх сэтгэл Бурханыг хүсэн эрмэлзэх ёстой ба чи үнэний гүн гүнзгий оролтыг болон Бурханы шаардсан зорилгыг эрэлхийлэх ёстой. Чамд ийм хүч чадал байгаа бол сэтгэлийг чинь Бурхан хөдөлгөж, зүрх сэтгэл чинь Бурхан руу хандаж эхэлснийг энэ нь харуулдаг.

Амь-оролтын эхний алхам нь зүрх сэтгэлээ Бурханы үгэнд бүрэн зориулах явдал бөгөөд хоёр дахь алхам нь Ариун Сүнс сэтгэлийг чинь хөдөлгөхийг хүлээн авах явдал юм. Ариун Сүнс сэтгэлийг чинь хөдөлгөхийг хүлээн авснаар хүрэх үр дүн юу вэ? Энэ нь, илүү гүн гүнзгий үнэнийг хүсэн эрмэлзэж, эрж хайж, судалж шинжлэх чадвартай байх болон эерэг байдлаар Бурхантай хамтран ажиллах чадвартай байх явдал юм. Өнөөдөр чи Бурхантай хамтран ажилладаг, өөрөөр хэлбэл, эрж хайж, залбирч, Бурханы үгийг ярилцахдаа зорилготой байдаг ба Бурханы шаардлагад нийцүүлэн үүргээ биелүүлдэг—зөвхөн энэ л Бурхантай хамтран ажиллах явдал юм. Хэрвээ чи Бурханаар хийлгэх тухай л ярьдаг боловч өөрөө ямар ч үйлдэл хийдэггүй, залбирдаггүй, бас эрж хайдаггүй бол үүнийг яаж хамтын ажиллагаа гэж нэрлэж болох юм бэ? Хэрвээ чамд хүний хамтын ажиллагааны ямар ч ул мөр байхгүй, зорилго бүхий оролтын сургалт байхгүй бол үүнийг хамтран ажиллаж байна гэж хэлэхгүй. Зарим хүн: “Бүх зүйл Бурханы урьдчилан тогтоолтоос хамаардаг, энэ бүгдийг Бурхан Өөрөө хийдэг; хэрвээ Бурхан үүнийг хийгээгүй бол хүн яаж чадах юм бэ?” гэдэг. Бурханы ажил хэвийн, өчүүхэн төдий ч ер бусын зүйлгүй бөгөөд идэвхтэй эрж хайснаар чинь л дамжуулан Ариун Сүнс ажилладаг, учир нь Бурхан хүнийг хүчилдэггүй—чи Бурханд ажиллах боломж олгох ёстой ба эрж хайдаггүй, эсвэл ордоггүй, өчүүхэн төдий ч хүсэн тэмүүлэх зүрх сэтгэлгүй бол Бурхан огт ажиллах боломжгүй. Бурханаар хөдөлгөгдөхийн тулд чи ямар замаар эрж хайж болох вэ? Залбирлаар, мөн Бурхантай ойр дотно болсноор. Гэхдээ хамгийн чухал нь, энэ нь Бурханы хэлсэн үгэнд үндэслэх ёстойг сана. Бурхан сэтгэлийг чинь байнга хөдөлгөх үед чи махан биед хазаарлагддаггүй: Нөхөр, эхнэр, хүүхдүүд, мөнгө—тэдгээр нь бүгд чамайг хязгаарлах чадваргүй бөгөөд чи үнэнийг эрэлхийлж, Бурханы өмнө амьдрахыг л хүснэ. Энэ үед чи эрх чөлөөт ертөнцөд амьдардаг хүн байх болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы хамгийн шинэ ажлыг мэдэж, Түүний мөрийг дага

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 400

Бурхан хүнийг бүрэн төгс болгохоор шийдсэн бөгөөд Тэр ямар өнцгөөс ярих нь хамаагүй, бүгд хүмүүсийг төгс болгохын төлөө байдаг. Сүнсний өнцгөөс ярьсан үгийг хүмүүс ойлгоход хэцүү байдаг; тэд хэрэгжүүлэлтийн замыг олох аргагүй байдаг, учир нь тэдний ухамсарлах чадвар хязгаарлагдмал. Бурханы ажил өөр өөр үр дүнд хүрдэг бөгөөд ажлын алхам бүрийг хийхдээ Тэр Өөрийн гэсэн зорилготой байдаг. Түүнчлэн, Тэрээр өөр өөр өнцгөөс ярих шаардлагатай, учир нь ингэснээр л хүнийг төгс болгож чадна. Хэрвээ Тэр зөвхөн Сүнсний өнцгөөс ярьдаг байсан бол Бурханы ажлын энэ үе шатыг гүйцэлдүүлэх аргагүй байх байлаа. Түүний ярианы өнгөнөөс энэ бүлэг хүмүүсийг бүрэн төгс болгохоор шийдсэнийг нь чи харж болно. Тэгвэл, төгс болгуулахыг хүсдэг хүн нэг бүрийн эхний алхам нь юу байх ёстой вэ? Юун түрүүнд, Бурханы ажлыг мэдэх ёстой. Өнөөдөр, Бурханы ажилд шинэ арга барил нэвтэрсэн; эрин үе шилжиж, Бурханы ажлын арга барил ч өөрчлөгдсөн ба Бурханы үг хэлдэг арга барил өөр болсон. Өнөөдөр Түүний ажлын арга барил өөрчлөгдөөд зогсоогүй, эрин үе ч бас өөрчлөгдсөн. Одоо үе бол Хаанчлалын эрин үе. Түүнчлэн энэ нь Бурханыг хайрлах эрин үе юм. Мөн энэ бол Мянган жилийн хаанчлалын эрин үеийн урьтал—бас Үгийн эрин үе бөгөөд хүнийг төгс болгохын тулд Бурхан олон янзын арга барилаар ярьж, хүнийг хангахын тулд өөр өөр өнцгөөс ярьдаг. Мянган жилийн хаанчлалын эрин үед ормогц хүнийг төгс болгохын тулд Бурхан үг ашиглаж эхлэн, хүнийг амь-бодит байдалд оруулж, зөв зам руу хөтөлнө. Хүн Бурханы ажлын маш олон алхмыг туулаад Бурханы ажил өөрчлөгдөхгүй хэвээр үлддэггүй, харин тасралтгүй өөрчлөгдөж, гүнзгийрч байгаа гэдгийг харсан юм. Хүмүүс үүнийг маш удаан хугацаанд туулсны дараа уг ажил удаа дараа хувирч, ахин дахин өөрчлөгдсөн. Гэхдээ энэ нь хэчнээн ч их өөрчлөгдсөн бай, хүмүүст аврал авчрах Бурханы зорилгоос хэзээ ч хазайдаггүй. Арван мянган өөрчлөлт тууллаа ч гэсэн, анхдагч зорилгоосоо хэзээ ч хазайдаггүй. Бурханы ажлын арга барил яаж ч өөрчлөгдлөө гэсэн, энэхүү ажил үнэнээс юм уу амиас хэзээ ч холддоггүй. Ажиллах арга барилын өөрчлөлт нь ердөө ажлын хэлбэр болон Бурханы ярих өнцгийн өөрчлөлттэй хамаатай байдаг; Бурханы ажлын гол зорилго огт өөрчлөгддөггүй. Бурханы хоолойны өнгө болон ажлын арга барил дахь өөрчлөлт нь үр дүнд хүрэхийн тулд хийгддэг. Дуу хоолойн өнгөний өөрчлөлт нь ажлын ар дахь зорилго юм уу зарчим өөрчлөгдсөн гэсэн үг биш. Хүмүүс голчлон амийг эрж хайхын тулд л Бурханд итгэдэг; хэрвээ чи Бурханд итгэдэг атлаа амийг эрж хайдаггүй, эсвэл үнэнийг юм уу Бурханы талаарх мэдлэгийг эрэлхийлдэггүй бол энэ нь Бурханд итгэх итгэл биш! Хаан болохын тулд хаанчлалд орохоор эрэлхийлсээр байх нь бодитой юу? Амийг эрж хайснаар Бурханыг гэх жинхэнэ хайранд хүрэх нь л бодит байдал; үнэнийг эрж хайж, хэрэгжүүлэх нь бүгд бодит байдал билээ. Бурханы үгийг уншиж, эдгээр үгийг туулснаар чи бодит туршлагаараа Бурханы тухай мэдлэгийг мэдэж авна, үнэхээр эрэлхийлэх гэдэг нь энэ юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хаанчлалын эрин үе бол Үгийн эрин үе юм

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 401

Одоо бол Хаанчлалын эрин үе. Энэхүү шинэ эрин үед орсон эсэх чинь Бурханы үгийн бодит байдалд орсон эсэхээр чинь, мөн Түүний үг чиний амь-бодит байдал болсон эсэхээс хамаардаг. Бурханы үг хүн бүрд мэдэгддэг болохоор эцэстээ бүх хүн үгийн ертөнцөд амьдарч, Бурханы үг хүн бүрийг дотроос нь гэгээрүүлж, гэрэлтүүлнэ. Хэрвээ чи энэ хугацаанд Бурханы үгийг уншихдаа хайхрамжгүй байж, Түүний үгийг огт сонирхдоггүй бол байр байдал чинь буруу байгааг энэ нь харуулдаг. Хэрвээ чи Үгийн эрин үед орж чадахгүй бол Ариун Сүнс чиний дотор ажиллахгүй; хэрвээ чи энэ эрин үед орсон бол Тэр Өөрийн ажлыг хийнэ. Ариун Сүнсний ажлыг олж авахын тулд чи Үгийн эрин үеийн эхлэлд юу хийж болох вэ? Энэ эрин үед Бурхан дараах баримтыг та нарын дунд гүйцэлдүүлнэ: хүн бүр Бурханы үгийг амьдран харуулаад, үнэнийг хэрэгжүүлж чаддаг байж, Бурханыг чин сэтгэлээсээ хайрлана; бүх хүн Бурханы үгийг үндэс суурь, бодит байдлаа болгон ашиглаж, Бурханаас эмээдэг зүрх сэтгэлтэй болно; Бурханы үгийг хэрэгжүүлснээр хүн Бурхантай хамт хааны эрх мэдлийг эзэмшинэ. Энэ бол Бурханы биелүүлэх ажил юм. Чи Бурханы үгийг уншихгүй байж чадах уу? Өнөөдөр, Бурханы үгийг уншихгүйгээр ганц, хоёр хонож ч чадахгүй мэт санадаг олон хүн бий. Тэд Түүний үгийг өдөр бүр унших хэрэгтэй байдаг бөгөөд цаг зав гарахгүй бол Түүний үгийг сонсох нь хангалттай байдаг. Энэ бол хүмүүст Ариун Сүнсний өгдөг мэдрэмж бөгөөд тэдний зүрх сэтгэлийг хөдөлгөж эхэлдэг Түүний арга зам юм. Өөрөөр хэлбэл, Тэр хүмүүсийг үгээр захирдаг, ингэснээр тэд Бурханы үгийн бодит байдалд орж чаддаг. Хэрвээ Бурханы үгийг идэж, уулгүй ганц хоносны дараа дотор чинь харанхуйлж, цангаж, тэсэхийн аргагүй санагдаж байвал Ариун Сүнс чиний сэтгэлийг хөдөлгөсөн бөгөөд Тэр чамаас нүүр буруулаагүйг энэ нь харуулдаг. Тэгвэл чи энэ урсгалд байгаа нэгэн юм. Харин Бурханы үгийг идэж, уулгүйгээр ганц хоёр хоносны дараа чамд юу ч мэдрэгдэхгүй, огт цангахгүй байвал, мөн сэтгэл чинь огтхон ч хөдлөхгүй бол Ариун Сүнс чамаас нүүр буруулсныг энэ нь харуулдаг. Тэгвэл чиний дотоод байдалд ямар нэг юм буруу байна гэсэн үг; чи Үгийн эрин үед ороогүй бөгөөд хоцорч үлдсэн хүмүүсийн нэг юм. Бурхан хүмүүсийг захирахдаа үг ашигладаг; Бурханы үгийг идэж, уувал чамд сайхан санагддаг ба хэрвээ идэж уухгүй бол чамд дагах ямар ч зам байдаггүй. Бурханы үг нь хүмүүсийн хоол, мөн тэднийг хөдөлгөгч хүч болдог. Библид “Хүн зөвхөн талхаар амьдардаггүй, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдардаг” (Матай 4:4) гэсэн байдаг. Бурхан өнөөдөр энэ ажлыг биелүүлж, энэ баримтыг та нар дээр гүйцэлдүүлнэ. Урьд нь хүмүүс Бурханы үгийг уншилгүй олон өдөр явсан ч ердийнхөөрөө хооллож, ажиллаж чаддаг байсан мөртөө яагаад өнөөдөр тэгдэггүй юм бэ? Энэ эрин үед Бурхан бүхнийг захирахын тулд голчлон үг ашигладаг. Бурханы үгээр дамжуулан хүн шүүгдэж, төгс болгуулж, эцэстээ эдгээр үгээр хаанчлал руу хүргэгддэг. Ялангуяа Хаанчлалын эрин үед зөвхөн Бурханы үг л хүний амийг хангаж чадна, Бурханы үг л хүнд гэрэл болон хэрэгжүүлэлтийн замыг өгч чадна. Чи Бурханы үгийн бодит байдлаас холдолгүйгээр өдөр бүр Түүний үгийг идэж, ууж байгаа цагт Бурхан чамайг төгс болгоно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хаанчлалын эрин үе бол Үгийн эрин үе юм

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 402

Амийг эрэлхийлэх нь яарч болдог зүйл биш; амийн өсөлт ганц хоёрхон хоногийн дотор явагддаггүй. Бурханы ажил хэвийн, бодитой байдаг бөгөөд зайлшгүй туулах ёстой үйл явц гэж бий. Есүс бие махбодтой болж цовдлолын ажлаа гүйцэлдүүлэхэд гучин гурван жил хагас шаардагдсан—хүнийг ариусгаж, түүний амийг өөрчлөх нь туйлын хэцүү ажил биш үү? Бурханыг илэрхийлдэг хэвийн хүнийг бий болгох нь тийм ч амаргүй. Ялангуяа агуу улаан лууны үндэстэнд төрсөн, хэв чанар муутай хүмүүсийн хувьд ийм байдаг бөгөөд удаан хугацааны Бурханы үг болон ажил шаардагддаг. Иймээс үр дүн харах гэж бүү тэсэн яд. Чи Бурханы үгийг идэж, уухдаа идэвх санаачилгатай байж, Бурханы үгэнд илүү их хичээл чармайлт гаргах ёстой. Түүний үгийг уншиж дуусах үедээ бодитоор хэрэгжүүлж, Бурханы үгээс мэдлэг, ойлголт, ялган таних чадвар, мэргэн ухаанаа нэмэгдүүлж чаддаг байх ёстой. Үүгээр дамжуулан чи өөрийн мэдэлгүй өөрчлөгдөнө. Хэрвээ чи Бурханы үгийг идэж уух, унших, мэдэж авах, мэдэрч туулах, хэрэгжүүлэхийг өөрийн зарчим болгож чаддаг бол өөрийн мэдэлгүй төлөвшинө. Бурханы үгийг уншсаныхаа дараа ч хэрэгжүүлж чаддаггүй гэж хэлдэг хүмүүс бий. Чи юунд яарна вэ? Тодорхой биеийн хэмжээнд хүрэх үедээ чи Түүний үгийг хэрэгжүүлж чадна. Дөрөв юм уу таван настай хүүхэд, эцэг эхийгээ тэжээж, хүндэлж чаддаггүй гэж хэлнэ гэж үү? Одоогийн биеийн хэмжээ чинь хэр том болохыг чи мэдэх ёстой. Хэрэгжүүлж чадах зүйлээ хэрэгжүүл, Бурханы удирдлагыг үймүүлдэг нэгэн байхаас зайлсхий. Зүгээр л Бурханы үгийг идэж уу, мөн одоогоос эхлээд үүнийг зарчмаа болго. Бурхан чамайг бүрэн төгс болгож чадах эсэхэд одоохондоо бүү санаа зов. Үүнийг хараахан бүү судал. Бурханы үгийг аваад зүгээр л идэж уу, тэгвэл Бурхан чамайг бүрэн төгс болгох нь гарцаагүй. Гэхдээ Түүний үгийг идэж уухдаа баримтлах ёстой зарчим гэж бий. Сохроор бүү хий. Бурханы үгийг идэж уухдаа нэг талаар, өөрийн мэдэж авах ёстой үгийг—өөрөөр хэлбэл, үзэгдэлтэй холбоотой үгийг эрж хай—нөгөөтээгүүр бодитоор хэрэгжүүлэх ёстой буюу орох ёстой үгийг эрж хай. Нэг тал нь мэдлэгтэй хамаатай, нөгөө нь орохтой холбоотой. Хоёуланг нь ухаармагцаа—юуг мэдэх ёстой, юуг хэрэгжүүлэх ёстойгоо ухаарсан үедээ чи Бурханы үгийг хэрхэн идэж, уухаа мэднэ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хаанчлалын эрин үе бол Үгийн эрин үе юм

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 403

Цаашид, Бурханы үгийн тухай ярих нь чиний ярих зарчим байх ёстой. Ердийн үед цугларахдаа та нар Бурханы үгийн тухай нөхөрлөж, Бурханы үгийг ярианыхаа гол агуулга болгон авч үзэж, эдгээр үгийн талаар юу мэддэг, Түүний үгийг хэрхэн хэрэгжүүлдэг, Ариун Сүнс хэрхэн ажилладаг талаар нөхөрлөх ёстой. Бурханы үгийг нөхөрлөж байгаа цагт Ариун Сүнс чамайг гэрэлтүүлнэ. Бурханы үгийн ертөнцийг бий болгоход хүний хамтын ажиллагаа шаардлагатай. Хэрвээ чи үүнд орохгүй бол Бурхан ажиллах ямар ч аргагүй байх болно; хэрвээ чи амаа хамхиад, Түүний үгийн талаар ярьдаггүй бол Бурхан чамайг гэрэлтүүлэх ямар ч аргагүй. Чи завгүй байгаа л биш бол Бурханы үгийн тухай ярь, дэмий бүү чалч! Өөрийн амьдралыг Бурханы үгээр дүүргэ—тэр үед л чи үнэн сүсэгт итгэгч болно. Нөхөрлөл чинь өнгөц байсан ч зүгээр. Өнгөц гэж үгүй бол гүн гэж үгүй. Үйл явц байх ёстой. Дадлагаараа дамжуулан чи чам дээрх Ариун Сүнсний гэрэлтүүлэлтийг ухаарч, Бурханы үгийг хэрхэн үр ашигтайгаар идэж уухаа ухаардаг. Хэсэг хугацаанд судалсныхаа дараа чи Бурханы үгийн бодит байдал руу орно. Хамтран ажиллахаар шийдсэн л бол чи Ариун Сүнсний ажлыг хүлээн авч чадна.

Бурханы үгийг идэж уух зарчмуудын нэг нь мэдлэгтэй, нөгөө нь оролттой холбоотой. Чи аль үгийг мэдэж авах ёстой вэ? Үзэгдэлтэй холбоотой үгийг мэдэж авах ёстой (жишээлбэл, Бурханы ажил одоо ямар эрин үед орсон, Бурхан одоо юу биелүүлэхийг хүсдэг, бие махбодтой болох гэж юу болох гэх зэрэг үг; энэ бүхэн нь үзэгдэлтэй холбоотой). Хүний орох ёстой зам гэдэг нь юуг хэлж байна вэ? Энэ нь хүний хэрэгжүүлж, орох ёстой Бурханы үгийг хэлдэг. Дээр буй зүйл бол Бурханы үгийг идэж уухын хоёр тал юм. Одоогоос эхлээд ийм маягаар Бурханы үгийг идэж уу. Хэрвээ чи үзэгдэлтэй хамаатай үгийг тодорхой ойлгочихвол цаг үргэлж уншаад байх хэрэггүй. Харин зүрх сэтгэлээ хэрхэн Бурхан руу эргүүлэх, Бурханы өмнө зүрх сэтгэлээ хэрхэн тайван байлгах, махан биеийн эсрэг хэрхэн тэрслэх гэх мэт оролтын талаарх үгийг илүү их идэж уух нь хамгийн чухал юм. Эдгээр нь чиний хэрэгжүүлэх ёстой зүйл мөн. Бурханы үгийг хэрхэн идэж уухаа мэдэхгүй бол жинхэнээсээ нөхөрлөх боломжгүй. Түүний үгийг хэрхэн идэж уухаа мэдэж, гол зүйлийг нь ухаармагц нөхөрлөл чинь чөлөөтэй болох ба ямар ч асуудал гарлаа гэсэн чи нөхөрлөж, бодит байдлыг ухаарч чадна. Бурханы үгийн талаар нөхөрлөхдөө бодит байдалгүй байвал чи гол зүйлийг ухаараагүй бөгөөд Бурханы үгийг хэрхэн идэж уухаа мэддэггүйг чинь энэ нь харуулдаг. Зарим хүнд Бурханы үгийг унших нь залхмаар санагддаг ба энэ нь хэвийн байдал биш. Бурханы үгээс хэзээ ч залхахгүй байж, үргэлж үүгээр цангаж, Бурханы үгийг үргэлж сайн гэж бодох нь хэвийн байдал юм. Үнэхээр орсон хүн Бурханы үгийг ингэж идэж уудаг. Бурханы үг дэндүү бодитой агаад хүний орох ёстой яг тэр зүйл мөн гэдгийг мэдрэх үед чинь; Түүний үг хүнд асар их тустай, ашигтай бөгөөд хүний амийн хангалт мөн гэдгийг мэдрэх үед чинь—Ариун Сүнс чамд ийм мэдрэмжийг өгдөг бөгөөд Ариун Сүнс чамайг хөдөлгөдөг. Энэ нь Ариун Сүнс чам дээр ажиллаж байгаа ба Бурхан чамаас нүүр буруулаагүй гэдгийг нотолдог. Бурхан үргэлж үг хэлж байгааг хараад зарим хүн Түүний үгээс залхаж, энийг уншсан ч бай, үгүй ч бай ямар ч ялгаагүй гэж боддог—энэ нь хэвийн байдал биш. Тэдэнд бодит байдалд орохоор цангадаг зүрх сэтгэл байдаггүй бөгөөд тийм хүмүүс төгс болгуулах гэж шимтдэггүй, мөн үүнд ач холбогдол өгдөггүй. Бурханы үгээр цангахгүй байгаа бол хэвийн бус байдалтай байгааг чинь энэ нь харуулдаг. Урьд нь, Бурхан чамаас нүүр буруулсан эсэхийг, дотроо амар тайван байгаа эсэх болон таашаал мэдэрсэн эсэхээр чинь тодорхойлдог байсан. Одоо бол, Бурханы үгээр цангадаг эсэх, Түүний үгийг бодит байдлаа болгосон эсэх, чи үнэнч эсэх, мөн Бурханы төлөө чадах бүхнээ хийж чаддаг эсэх чинь гол түлхүүр нь юм. Өөрөөр хэлбэл, хүн Бурханы үгийн бодит байдлаар үнэлэгддэг. Бурхан Өөрийн үгийг бүх хүн рүү чиглүүлдэг. Хэрвээ чи үүнийг уншихыг хүсдэг бол Тэр чамайг гэгээрүүлнэ, харин чи хүсэхгүй бол Тэр чамайг гэгээрүүлэхгүй. Зөвт байдлаар өлсөж, цангадаг, Өөрийг нь эрж хайдаг хүмүүсийг Бурхан гэгээрүүлдэг. Үгийг нь уншсаны дараа ч гэсэн Бурхан өөрсдийг нь гэгээрүүлээгүй гэж зарим хүн хэлдэг. Гэхдээ чи эдгээр үгийг ямархуу байдлаар уншсан бэ? Хэрвээ чи морин дэл дээрээс цэцэгс харж буй хүнтэй адилаар Түүний үгийг уншиж, бодит байдалд ямар ч ач холбогдол өгөөгүй бол Бурхан чамайг гэгээрүүлж яаж чадах юм бэ? Бурханы үгийг нандигнадаггүй хүн яаж Түүгээр төгс болгуулж чадах юм бэ? Хэрвээ чи Бурханы үгийг нандигнадаггүй бол чамд үнэн ч байхгүй, бодит байдал ч байхгүй байх болно. Хэрвээ чи Түүний үгийг нандигнадаг бол үнэнийг хэрэгжүүлж чадна; тэр үед л чи бодит байдлыг эзэмшинэ. Ийм учраас чи завтай ч бай, үгүй ч бай, орчин нөхцөл таатай ч бай, үгүй ч бай, шалгагдаж байгаа ч бай, үгүй ч бай цаг ямагт Бурханы үгийг идэж уух ёстой. Ерөнхийдөө, Бурханы үг бол хүний оршин тогтнолын суурь юм. Түүний үгээс хэн ч салж чадахгүй, харин өдөрт гурван хоол иддэг шигээ Түүний үгийг идэх ёстой. Бурханаар төгс болгуулж, авхуулах нь тийм амархан гэж үү? Чи одоо ойлгодог ч бай, үгүй ч бай, мөн Бурханы ажлыг тодорхой харсан ч бай, үгүй ч бай Бурханы үгийг аль болох их идэж уух ёстой. Энэ бол идэвх санаачилгатайгаар орж байгаа хэрэг юм. Бурханы үгийг уншсаны дараа орж чадах зүйлсээ яаравчлан хэрэгжүүлж, чадахгүй зүйлээ түр хойш тавь. Эхэндээ чиний ойлгож чадахгүй Бурханы үг их байж болох ч хоёр, гурван сарын дараа, магадгүй бүр жилийн дараа чи ойлгоно. Яагаад тэр вэ? Учир нь Бурхан хүмүүсийг ганц, хоёрхон хоногт төгс болгож чадахгүй. Ихэнх тохиолдолд, Түүний үгийг унших үедээ чи тэр дороо ойлгохгүй байж магадгүй. Тэр үед энэ нь ердөө бичвэрээс цаашгүй харагдаж магад; чи тэдгээрийг хэсэг хугацаанд туулсныхаа дараа л ойлгож чадна. Бурхан маш ихийг ярьсан болохоор Түүний үгийг идэж, уухын тулд чи чадах бүхнээ хийх ёстой, дараа нь чи өөрийн мэдэлгүй ойлгож авах бөгөөд нэг л мэдэхэд Ариун Сүнс чамайг гэгээрүүлнэ. Ариун Сүнс хүнийг гэгээрүүлэх үедээ хүнд ихэвчлэн мэдэгддэггүй. Цангаж, эрж хайх үед чинь Тэр чамайг гэгээрүүлж, залж чиглүүлдэг. Ариун Сүнсний ажилладаг зарчим нь чиний идэж уудаг Бурханы үгэнд төвлөрдөг. Бурханы үгэнд ямар ч ач холбогдол өгдөггүй, Түүний үгэнд үргэлж өөр хандлага баримталдаг—Түүний үгийг уншсан ч бай, үгүй ч бай ялгаагүй гэж мунгинан боддог бүх хүн бол бодит байдлыг эзэмшдэггүй хүмүүс юм. Ийм хүнээс Ариун Сүнсний ажлыг ч, Түүний гэгээрлийг ч харах аргагүй. Иймэрхүү хүмүүс бол сургаалт үлгэрийна Нангуо гуайтай адил, бусдын хүчээр амьдардаг дүр үзүүлэгчид юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хаанчлалын эрин үе бол Үгийн эрин үе юм

Тайлбар:

а. Эх бичвэрт “сургаалт үлгэрийн” гэх хэллэг байдаггүй.


Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 404

Бурханы үг гарах үед чи даруй хүлээн авч, идэж, уух ёстой. Хэчнээн ихийг ойлгодог чинь хамаагүй, чиний тууштай баримтлах ёстой нэг үзэл бодол бол Түүний үгийг идэж, ууж, мэдэж, хэрэгжүүлэх явдал юм. Энэ бол чиний хийж чаддаг байх ёстой зүйл билээ. Биеийн хэмжээ чинь хэр том болж болох талаар бүү санаа зов; Түүний үгийг идэж, уухад л анхаарлаа төвлөрүүл. Энэ бол хүний хамтран ажиллах ёстой зүйл билээ. Сүнслэг амьдрал чинь үндсэндээ Бурханы үгийг идэж уух болон тэдгээрийг хэрэгжүүлэх бодит байдалд орохоор хичээх явдал юм. Өөр ямар нэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэх нь чиний хэрэг биш. Чуулганы удирдагчид бүх ах, эгч нараа удирдаж, Бурханы үгийг яаж идэж уухаа мэддэг болгох ёстой. Энэ бол чуулганы удирдагч нэг бүрийн хариуцлага мөн. Тэд залуу ч бай, хөгшин ч бай, бүгд Бурханы үгийг идэж уухыг асар чухалд тооцож, Түүний үгийг зүрх сэтгэлдээ байлгах ёстой. Ийм бодит байдалд орох нь Хаанчлалын эрин үед орсон гэсэн үг юм. Өнөөдөр, ихэнх хүнд Бурханы үгийг идэж уухгүйгээр амьдарч чадахгүй гэж санагддаг бөгөөд Түүний үг цаг ямагт шинэхэн санагддаг. Энэ нь, тэд зөв замд орж эхэлж байна гэсэн үг юм. Бурхан ажлаа хийж, хүнийг хангахын тулд үг ашигладаг. Хүн бүхэн Бурханы үгийг хүсэн эрмэлзэж, Бурханы үгээр цангах үед хүмүүс Түүний үгийн ертөнцөд орно.

Бурхан асар ихийг ярьсан. Чи хэр ихийг нь мэдэж авсан бэ? Хэр их рүү нь орсон бэ? Хэрвээ чуулганы удирдагч ах, эгч нараа Бурханы үгийн бодит байдал руу замчлаагүй бол үүргээ хөсөрдүүлж, хариуцлагаа биелүүлж чадаагүй байх болно! Ойлголт чинь гүн гүнзгий юм уу өнгөц байх нь хамаагүй, ухамсарлах чадварынхаа түвшнээс үл хамааран чи Түүний үгийг хэрхэн идэж, уухаа мэддэг байх ёстой, мөн Түүний үгэнд асар их анхаарал хандуулж, тэдгээрийг идэж уухын ач холбогдол, хэрэгцээ шаардлагыг ойлгох ёстой. Бурхан маш ихийг ярьчхаад байхад чи Түүний үгийг идэж уухгүй, эрж хайхгүй, эсвэл хэрэгжүүлэхгүй бол үүнийг Бурханд итгэх гэж нэрлэж болохгүй. Чи Бурханд итгэдэг тул Түүний үгийг идэж ууж, Түүний үгийг туулж, Түүний үгийг амьдран харуулах ёстой. Зөвхөн үүнийг л Бурханд итгэх итгэл гэж нэрлэж болно! Чи Бурханд итгэдэг гэж амаараа хэлдэг атлаа Түүний үгийн алийг нь ч хэрэгжүүлж, бодит байдал болгож чадахгүй бол үүнийг Бурханд итгэх гэж нэрлэхгүй. Харин ч энэ нь “цадталаа талх идэхээр хайх” явдал юм. Өчүүхэн төдий ч бодит байдал эзэмшихгүйгээр ялихгүй гэрчлэл, хэрэггүй зүйлс болон өнгөц хэрэг явдлын талаар л ярих: эдгээр нь Бурханд итгэх итгэлийг бүрдүүлдэггүй бөгөөд чи Бурханд итгэх зөв замыг ердөө ухаарсангүй. Яагаад Бурханы үгийг аль болох их идэж уух ёстой вэ? Хэрвээ Түүний үгийг идэж уухгүй, зөвхөн тэнгэрт гарахыг л хичээдэг бол энэ нь Бурханд итгэж байгаа хэрэг үү? Бурханд итгэдэг хүний хийх ёстой эхний алхам юу вэ? Бурхан ямар замаар хүнийг төгс болгодог вэ? Бурханы үгийг идэж уухгүйгээр төгс болгуулж чадах уу? Бурханы үгийг өөрийн бодит байдал болгохгүй бол чамайг хаанчлалын ард гэж үзэж болох уу? Бурханд итгэх итгэл гэдэг нь яг юу гэсэн үг вэ? Бурханд итгэгч ядаж гаднаа ааш зан сайтай байх ёстой; хамгийн чухал нь Бурханы үгийг эзэмших явдал юм. Юу ч болж байсан чи Түүний үгээс хэзээ ч салж болохгүй. Бурханыг мэдэх, Түүний санаа зорилгыг хангах нь бүгд Түүний үгээр дамжин биелдэг. Ирээдүйд улс үндэстэн, урсгал, шашин, салбар болгоныг Бурханы үгээр байлдан дагуулна. Бурхан шууд ярьж, бүх хүн Бурханы үгийг гартаа барьж, ийм арга замаар хүмүүс төгс болгуулна. Дотор гадна хааяагүй Бурханы үг тархана: Хүмүүс амаараа Бурханы үгийг ярьж, Бурханы үгийн дагуу хэрэгжүүлж, Бурханы үгийг дотроо хадгалж, дотор гаднагүй Бурханы үг нэвчсэн байх болно. Тийнхүү хүмүүс төгс болгуулна. Бурханы санаа зорилгыг хангадаг, Түүнд гэрчлэл хийж чаддаг хүмүүс бол Бурханы үгийг бодит байдлаа болгосон хүмүүс юм.

Үгийн эрин үе буюу Мянган жилийн хаанчлалын эрин үед орох нь өнөөдөр хийгдэж буй ажил юм. Одоогоос эхлээд Бурханы үгийн талаар нөхөрлө. Бурханы үгийг идэж, ууж, туулснаар чи Бурханы үгийг амьдран харуулж чадна. Бусдыг үнэмшүүлэхийн тулд чи бодитой туршлагатай байх ёстой. Хэрвээ чи Бурханы үгийн бодит байдлыг амьдран харуулж чадахгүй бол хэн ч үнэмшихгүй! Бурханы ашигладаг бүх хүн Бурханы үгийн бодит байдлыг амьдран харуулж чадна. Хэрвээ чи ийм бодит байдлыг бий болгож, Бурханд гэрчлэл хийж чадахгүй бол Ариун Сүнс чиний дотор ажиллаагүй, бас чи төгс болгуулаагүй гэдгийг энэ нь харуулдаг. Энэ бол Бурханы үгийн ач холбогдол билээ. Бурханы үгээр цангадаг зүрх сэтгэл чамд байгаа юу? Бурханы үгээр цангадаг хүмүүс үнэнээр цангадаг бөгөөд зөвхөн тийм хүмүүс л Бурханаар ерөөгддөг. Ирээдүйд Бурхан бүх шашин болон бүх урсгалд илүү олон үг хэлнэ. Тэрээр та нарыг бүрэн төгс болгохын тулд эхлээд та нарын дунд үг хэлж, дуу хоолойгоороо айлдаад, дараа нь Харь үндэстнүүдийг байлдан дагуулахын тулд тэдний дунд үгээ хэлж, Өөрийн дуу хоолойгоор айлдана. Түүний үгээр дамжуулан бүгд чин сэтгэлээсээ бүрэн дүүрэн үнэмшинэ. Бурханы үг болон Түүний илчлэлээр дамжуулан хүний завхарсан зан чанар багасаж, хүний дүр төрхтэй болж, тэрслүү зан чанар нь цөөрдөг. Үг эрх мэдэлтэйгээр хүн дээр ажиллаж, Бурханы гэрэл дотор хүнийг байлдан дагуулдаг. Одоогийн эрин үед Бурханы хийдэг ажил болон Түүний ажлын эргэлтийн цэгийг бүгдийг нь Түүний үгэн дотроос олж болно. Хэрвээ чи Түүний үгийг уншдаггүй бол юу ч ойлгохгүй. Түүний үгийг идэж ууснаар, ах эгч нартайгаа нөхөрлөснөөр, өөрийн бодит туршлагаар дамжуулан чи Бурханы үгийн талаар бүрэн дүүрэн мэдлэгтэй болно. Тэр үед л чи Бурханы үгийн бодит байдлыг үнэхээр амьдран харуулж чадна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хаанчлалын эрин үе бол Үгийн эрин үе юм

Өдөр тутмын Бурханы үг  Эшлэл 405

“Бурханы тэмдэг, гайхамшгийг харахад анхаарлаа төвлөрүүлдэг бүх хүн хаягдана; тэд төгс болгуулах хүмүүс биш” гэж Би өмнө нь хэлж байсан. Би маш олон үг хэлсэн атал хүн энэ ажлын талаар өчүүхэн төдий ч мэдлэггүй байдаг бөгөөд энэ хүртэл ирчхээд бас л тэмдэг гайхамшиг гуйсаар байдаг. Бурханд итгэх итгэл чинь тэмдэг, гайхамшгийн эрэл хайгуул төдийхөн зүйл үү, эсвэл энэ нь амь олж авахын төлөө байдаг уу? Тухайн үед Есүс ч бас олон үг хэлсэн бөгөөд зарим нь хараахан биелээгүй байгаа. Есүс бол Бурхан биш гэж чи хэлж чадах уу? Тэр бол Христ бөгөөд Бурханы хайртай Хүү гэдгийг Бурхан гэрчилсэн. Чи үүнийг үгүйсгэж чадах уу? Өнөөдөр, Бурхан зөвхөн үг хэлдэг тул хэрвээ чи үгийг нь нэгд нэггүй мэдэж чадахгүй бол бат зогсож чадахгүй. Чи Түүнийг Бурхан болохоор нь Түүнд итгэдэг юм уу, эсвэл үг нь биелдэг эсэхээс нь хамаарч Түүнд итгэдэг юм уу? Чи тэмдэг гайхамшигт итгэдэг үү, эсвэл Бурханд итгэдэг үү? Өнөөдөр Тэр тэмдэг гайхамшиг үзүүлдэггүй—Тэр үнэхээр Бурхан мөн үү? Хэлсэн үг нь биелдэггүй бол Тэр үнэхээр Бурхан мөн үү? Хэлсэн үг нь биелдэг эсэхээр Бурханы мөн чанар тодорхойлогддог уу? Яагаад зарим хүн дандаа л Бурханы үг биелсний дараа Түүнд итгэнэ гэж хүлээж суудаг вэ? Энэ нь, тэд Түүнийг мэддэггүй гэсэн үг биш үү? Ийм үзэлтэй хүмүүс бүгд Бурханыг үгүйсгэдэг хүмүүс юм. Тэд Бурханыг хэмжихдээ үзэл ашигладаг; үг нь биелдэг бол Бурханд итгэж, биелдэггүй бол итгэдэггүй; тэд үргэлж тэмдэг, гайхамшгийг эрэлхийлдэг. Тэд орчин үеийн фарисайчууд биш гэж үү? Чиний бат зогсож чадах эсэх нь бодит Бурханыг мэддэг эсэхээс чинь хамаардаг—энэ бол амин чухал! Чамд Бурханы үгийн бодит байдал хэдий чинээ их байна, Бурханы бодит байдлын талаарх мэдлэг чинь төдий чинээ их байдаг бөгөөд шалгалтуудын үеэр чи илүү бат зогсож чадна. Чи тэмдэг, гайхамшиг харахад хэдий чинээ их анхаарна, төдий чинээ бат зогсож чадахгүй бөгөөд шалгалтын дунд унах болно. Тэмдэг, гайхамшиг бол суурь биш; Бурханы бодит байдал л амь мөн. Бурханы ажлаас гарах үр нөлөөг зарим хүн мэддэггүй. Тэд Бурханы ажлын тухай мэдлэгийг эрэлхийлэлгүй, будилаан дунд өдөр хоногоо өнгөрүүлдэг. Тэдний эрэл хайгуул нь үргэлж Бурханаар хүслээ хангуулах л зорилготой байдаг бөгөөд үүний дараа л нухацтайгаар итгэдэг. Бурханы үг биелсэн үед л амийг эрэлхийлнэ, харин биелэхгүй бол тэдний хувьд амийг эрэлхийлэх ямар ч боломжгүй гэж тэд хэлдэг. Бурханд итгэх итгэл нь тэмдэг, гайхамшгийг харах эрэл хайгуул, мөн тэнгэр лүү болон гуравдагч тэнгэр өөд гарах эрэл хайгуул гэж хүн боддог. Бурханд итгэх итгэл нь бодит байдалд орох эрэл хайгуул, амийн эрэл хайгуул, мөн Бурханаар авхуулах эрэл хайгуул гэж хэлэх хэн ч байхгүй. Ийм эрэл хайгуулд ямар үнэ цэн байх юм бэ? Бурханы тухай мэдлэгийг, мөн Бурханыг сэтгэл хангалуун байлгахыг эрэлхийлдэггүй хүмүүс бол Бурханд итгэдэггүй хүмүүс бөгөөд тэд бол Бурханыг доромжлогчид юм!

Одоо Бурханд итгэх итгэл гэж юу болохыг та нар ойлгож байна уу? Бурханд итгэнэ гэдэг нь тэмдэг, гайхамшгийг харах явдал уу? Энэ нь тэнгэр өөд гарах явдал уу? Бурханд итгэх огтхон ч амаргүй. Тэдгээр шашны итгэлийг үгүй хийх ёстой; өвчтэйг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулахаар эрэлхийлэх, тэмдэг, гайхамшиг дээр төвлөрөх, Бурханы нигүүлсэл, амар амгалан, баяр хөөрт илүү их шунах, махан биеийн хэтийн ирээдүй, тав тухыг эрэлхийлэх зэрэг нь шашны хэрэгжүүлэлт бөгөөд шашны ийм хэрэгжүүлэлт нь тодорхойгүй төрлийн итгэл байдаг. Өнөөдөр Бурханд итгэх бодитой итгэл гэж юу вэ? Энэ бол Бурханы үгийг амь-бодит байдлаа болгон хүлээж авах, мөн Бурханы үгээс Түүнийг мэдэж, Түүнийг жинхэнээсээ хайрлах юм. Тодруулбал: Бурханд итгэх итгэл нь Бурханыг дуулгавартай дагаж, Бурханыг хайрлаж, бүтээгдсэн зүйлийн биелүүлэх ёстой үүргийг гүйцэтгэх явдал юм. Энэ бол Бурханд итгэхийн зорилго билээ. Та нар Бурханы хайр татам байдлын тухай, Бурхан хэр хүндлүүлэх үнэ цэнтэй тухай, Бурхан бүтээгдсэн зүйлдээ хэрхэн авралын ажил хийж, тэднийг төгс болгодог тухай мэдлэгийг олж авах ёстой—энэ бол Бурханд итгэхдээ эзэмших ёстой наад захын зүйл юм. Бурханд итгэх итгэл нь үндсэндээ махан биеийн амьдралаа Бурханыг хайрлах амьдрал болгон өөрчилж, завхрал доторх амьдралаа Бурханы үгийн амь доторх амьдрал болгон өөрчилж, Сатаны эрхшээлээс гарч, Бурханы халамж, хамгаалалт дор амьдрахын нэр юм. Энэ бол, махан биеээ бус, Бурханыг дуулгавартай дагаж чадах явдал, бүхий л зүрх сэтгэлийг чинь олж авч, чамайг төгс болгох боломжийг Бурханд олгож, ялзарсан сатанлаг зан чанараас өөрийгөө чөлөөлөх явдал юм. Бурханд итгэх итгэл нь үндсэндээ Бурханы агуу хүч чадал, алдар суу чам дээр илэрхийлэгдэхийн төлөө, мөн чи Бурханы хүслийг биелүүлж, Бурханы төлөвлөгөөг гүйцэлдүүлж, Сатаны өмнө Бурханд гэрчлэл хийж чаддаг байхын төлөө байдаг. Бурханд итгэх итгэл нь тэмдэг гайхамшиг харах хүсэлд л төвлөрсөн зүйл байж болохгүй, өөрийн махан биеийн төлөө ч байх ёсгүй. Энэ нь Бурханыг мэдэх эрэл хайгуулын төлөө, Бурханыг дуулгавартай дагаж, Петр шиг үхэн үхтлээ Бурханыг дуулгавартай дагахын төлөө байх ёстой. Эдгээр нь Бурханд итгэхийн гол зорилт юм. Хүн Бурханыг мэдэж, Бурханыг сэтгэл хангалуун болгохын тулд Бурханы үгийг идэж уудаг. Бурханы үгийг идэж, уух нь чамд Бурханы тухай илүү их мэдлэг өгдөг, үүний дараа л чи Бурханыг дуулгавартай дагаж чадна. Бурханы талаар мэдлэгтэй байж л чи Бурханыг хайрлаж чадна, энэ бол хүний Бурханд итгэх итгэлд байх ёстой зорилго юм. Бурханд итгэхдээ чи үргэлж тэмдэг, гайхамшиг харахаар оролддог бол Бурханд итгэх энэ үзэл санаа чинь буруу байна. Бурханд итгэх нь үндсэндээ Бурханы үгийг амь-бодит байдал болгон хүлээн авах явдал юм. Бурханы амнаас гарсан үгийг хэрэгжүүлж, тэдгээрийг өөрсдийнхөө дотор биелүүлэх нь л Бурханы зорилгын биелэлт билээ. Бурханд итгэхдээ хүн Бурханаар төгс болгуулж, Бурханыг дуулгавартай дагаж, Бурханд бүрэн дуулгавартай байхаар мэрийх хэрэгтэй. Хэрвээ чи гомдолгүйгээр Бурханыг дуулгавартай дагаж, Бурханы санаа зорилгыг харгалзан үзэж, Петрийн биеийн хэмжээнд хүрч, Бурханы хэлсэн Петрийн хэв маягийг эзэмшиж чадвал Бурханд итгэх итгэлдээ амжилт олсон байх бөгөөд Бурханаар авхуулсныг чинь энэ нь илтгэнэ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүгд Бурханы үгээр биелдэг

Өмнөх: Амийн оролт

Дараах: Амийн оролт II

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх