Хүн төрөлхтний завхралыг илчлэх нь 1
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 300
Хэдэн мянган жилийн завхралын дараа хүн хөшүүн, мулгуу болжээ; Бурханд тэрслүү байдал нь түүхийн хуудаснаа тэмдэглэгдэж, хүн өөрөө ч тэрслүү үйлдлүүдээ бүгдийг нь өчиж барахааргүй хэмжээнд тултлаа Бурханыг эсэргүүцдэг чөтгөр болсон юм. Учир нь Сатан хүнийг гүн завхруулж, хаашаа эргэхээ мэдэхгүй болтол нь төөрүүлсэн. Хүн өнөөдөр ч Бурханаас урвасаар байна: Бурханыг хараад ч урвадаг, Бурханыг харж чадахгүй байхдаа ч мөн л урвадаг. Бурханы хараал, уур хилэнг нүдээр үзсэнийхээ дараа ч гэсэн Түүнээс урвадаг хүмүүс хүртэл бий. Иймээс хүний эрүүл ухааны анхдагч чиг үүрэг нь алдагдаж, мөс чанарынх нь анхдагч чиг үүрэг ч алдагдсан гэж Би хэлнэ. Хүнийг Би хүний арьс нөмөрсөн араатан, хорт могой гэж хардаг, Миний нүдний өмнө хэчнээн өрөвдөлтэй харагдах гэж хичээлээ ч Би түүнд хэзээ ч өршөөнгүй хандахгүй, учир нь хүн хар цагаан, үнэн ба үнэн бишийн ялгааг мэддэггүй. Хүний эрүүл ухаан маш хөшүүн, гэсэн ч тэр ерөөл олж авахыг хүсдэг; хүн чанар нь маш олиггүй атлаа хааны дээд эрхтэй байхыг хүсдэг. Ийм эрүүл ухаантай байж тэр хэний хаан байж чадах юм бэ? Тийм хүн чанартай байж тэр хэрхэн сэнтийд суух юм бэ? Хүн үнэхээр ичгүүргүй! Ихэрхүү зантай өөдгүй амьтан! Ерөөл олж авахыг хүсдэг хүмүүст гэж хэлэхэд, та нар эхлээд толь олоод өөрсдийнхөө муухай дүрийг хар гэж Би зөвлөх байна—хаан болоход хэрэгтэй бүхэн чамд бий юу? Ерөөл хүртэж чадах хүний царай чамд байна уу? Зан чанарт чинь өчүүхэн төдий ч өөрчлөлт гараагүй, ямар ч үнэнийг хэрэгжүүлээгүй атлаа чи гайхалтай маргаашийг хүсэж л суудаг. Чи өөрийгөө мэхэлж байна! Ийм бохир заваан газарт төрсөн хүнд нийгэм ноцтой муу нөлөө үзүүлж ирсэн, тэрээр бурангуй нийгмийн ёс зүйн нөлөөнд автаж, “дээд боловсролын байгууллага”-д суралцаж ирсэн. Хоцрогдмол үзэл санаа, завхарсан ёс суртахуун, амьдралыг харах тааруухан үзэл, амьдралын жигшүүрт гүн ухаан, ямар ч хэрэггүй оршин тогтнол, амьдралын дорд хэв маяг, зуршил—энэ бүгд нь хүний зүрх сэтгэлийг асар ихээр үймүүлж, мөс чанарыг нь муутгаж, ноцтой доройтуулдаг. Ингэснээр хүн Бурханаас улам бүр холдож, Түүнийг улам их эсэргүүцдэг болсон. Хүний зан чанар өдөр ирэх тусам улам харгис болж, Бурханы төлөө юугаа ч орхиход бэлэн, Бурханыг дуртайяа дуулгавартай дагах, цаашлаад Бурханы илрэлтийг сайн дураараа эрж хайх хүн ганц ч үгүй болсон. Харин ч хүн Сатаны эзэмшил дор зугаа цэнгэл хөөцөлдөхөөс өөр юу ч хийдэггүй, намаг балчигтай газарт махан биеийн завхралд өөрийгөө тушаадаг. Харанхуйд амьдардаг тэр хүмүүс үнэнийг сонссон хэдий ч хэрэгжүүлье гэж боддоггүй, Бурханы илрэлтийг харсан ч гэсэн Түүнийг эрж хайх сонирхолгүй байдаг. Ингэж их доройтсон хүн төрөлхтөнд аврагдах боломж яаж байх юм бэ? Ингэж их уналтад орсон хүн төрөлхтөн гэрэлд амьдарч яаж чадах юм бэ?
Үг нь махбодоор илэрсэн номын “Зан чанар чинь өөрчлөгдөхгүй байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 301
Сатанд хорлогдож, дэвслүүлэн, үзэл санаа, ёс суртахуун, мэдлэг ухаан, эрүүл ухаанд нь Сатан ноцтой хор хүргэсний улмаас хүнд ялзарсан зан чанар үүсдэг. Суурь зүйлийг нь Сатан завхруулж, Бурханы анх бүтээсэнтэй огт адилгүй болгосон учраас л хүн Бурханыг эсэргүүцэж, үнэнийг ойлгодоггүй. Тиймээс Бурханы талаарх мэдлэг, үнэний талаарх мэдлэгийг нь өөрчлөх үзэл санаа, мэдлэг ухаан, эрүүл ухааны өөрчлөлтөөс нь хүний зан чанарын өөрчлөлт эхлэх ёстой. Хамгийн гүн завхарсан газар нутагт төрсөн хүмүүс Бурхан юу болохыг, Бурханд итгэх гэж юу гэсэн үг болохыг бүр ч мэддэггүй. Хүмүүс хэдий чинээ их завхарсан байна, Бурханы оршин тогтнолыг төдий чинээ мэддэггүй, эрүүл ухаан, мэдлэг ухаанаар төдий чинээ дульхан байдаг. Бурханд тэрсэлж, эсэргүүцдэг нь Сатан хүнийг завхруулснаас эхтэй. Сатан завхруулсан учраас хүний мөс чанар хөшүүн болсны дээр хүн ёс суртахуунгүй, үзэл бодол нь доройтсон, хоцрогдмол сэтгэлгээтэй байдаг. Сатанд завхруулагдахаасаа өмнө хүн Бурханыг аяндаа дагаж, үгийг нь сонсоод Түүнийг дуулгавартай дагадаг байсан. Тэр угийн эрүүл ухаан, мөс чанар сайтай, хэвийн хүн чанартай байсан. Сатан завхруулсны дараа хүний төрөлх эрүүл ухаан, мөс чанар, хүн чанар үлбэгэр болж, Сатанд эрэмдэглүүлсэн. Тиймээс түүний дуулгавартай байдал болоод Бурханыг гэх хайр нь үгүй болсон. Хүний эрүүл ухаан хэвийн бус болж, зан чанар нь амьтныхтай адил болсон. Бурханд тэрслэх нь улам бүр олширч, ноцтой болсон. Гэсэн ч хүн үүнийгээ мэддэггүй, ухамсарладаг ч үгүй, ердөө л сохроор эсэргүүцэж, тэрсэлж байдаг. Хүний зан чанар эрүүл ухаан, мэдлэг ухаан, мөс чанараар нь илэрдэг; эрүүл ухаан, мэдлэг ухаан нь эрүүл саруул биш, мөс чанар нь туйлын үлбэгэр болсон учраас хүний зан чанар Бурханы эсрэг тэрсэлдэг. Хүн эрүүл ухаан, мэдлэг ухаанаа өөрчилж чадахгүй бол зан чанараа өөрчилж, бас Бурханы хүсэлд нийцүүлнэ гэж санахын ч хэрэггүй. Ухаан нь эрүүл саруул биш бол хүн Бурханд үйлчилж чадахгүйн дээр Бурханд ашиглуулахад тохирохгүй. “Хэвийн эрүүл ухаан” гэдэг нь Бурханд дуулгавартай, үнэнч байж, Бурханыг хүсэн эрмэлзэж, Бурханы талаар огт эргэлзэхгүй, Бурханыг гэсэн мөс чанартай байхыг хэлдэг. Бурханд нэгэн санаа сэтгэлээр зүтгэж, Бурханыг зориуд эсэргүүцэхгүй байхыг хэлдэг. Хэвийн бус ухаантай хүмүүс ийм байдаггүй. Сатан ялзруулснаас хойш хүн Бурханы талаар үзэлтэй болж, Бурханыг гэсэн хүсэл эрмэлзэл, Түүнд үнэнч байдлаа гээж, Бурханыг гэх мөс чанар гэж бүр юу ч үгүй болсон. Хүн Бурханыг санаатайгаар эсэргүүцэж, шүүмжилдэг, тэр ч бүү хэл ар хударгаар нь Түүн рүү хараал зүхэл урсгадаг. Түүнийг Бурхан гэдгийг хүн сайн мэддэг атлаа ар хударгаар нь Түүнийг шүүмжилж, Бурханыг дуулгавартай дагах ямар ч бодолгүй, ердөө л Түүнээс утга учиргүй юм нэхэж, Түүнд шаардлага тавьдаг. Хэвийн бус ухаантай ийм хүмүүс жигшүүрт зан авираа мэдэж, тэрслүү байдалдаа харамсах чадваргүй юм. Хэрвээ хүмүүс өөрсдийгөө мэдэх чадвартай бол эрүүл ухаан нь бага зэрэг сэргэсэн байна; өөрсдийгөө хараахан мэдэж чадаагүй хүмүүс хэдий чинээ Бурханы эсрэг тэрсэлж байна, төдий чинээ ухаан нь эрүүл саруул бус байдаг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Зан чанар чинь өөрчлөгдөхгүй байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 302
Хүний завхарсан зан чанарын илрэл нь өөр юунаас ч биш зөвхөн түүний хөшүүн мөс чанар, хорлонт уг чанар, эрүүл саруул бус ухаанаас эхтэй; хэрвээ хүний мөс чанар, эрүүл ухаан нь эргээд хэвийн байдалдаа орж чадвал Бурханы өмнө ашиглуулахад тохирох нэгэн болно. Хүний мөс чанар үргэлж хөшүүн байсаар ирсэн бөгөөд хэзээ ч эрүүл саруул байгаагүй ухаан нь улам мунхаг болж байдаг учраас л хүн Бурханд улам тэрсэлж, тэр ч байтугай Есүсийг загалмайд цовдолж, эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурханыг гэртээ оруулахаас татгалзаж, Бурханы махбодыг яллаж, өчүүхэн дорд гэж үздэг. Хүнд өчүүхэн ч гэсэн хүн чанар байсан бол Бурханы махбод болсон биед тэгж их харгис хандахгүй л байсан; хүн өчүүхэн ч гэсэн эрүүл ухаантай байсан бол бие махбодтой болсон Бурханы биед тэгж их хэрцгий хандахгүй байсан; хүн өчүүхэн ч болов мөс чанартай байсан бол бие махбодтой болсон Бурханд ингэж “талархах”-гүй байсан. Бурхан махбод болсон эрин үед хүн аж төрдөг атлаа өөрт нь тийм сайхан боломж олгосон Бурханд талархаж чадахгүй, харин ч Бурханы ирэлтийг харааж, Бурхан бие махбодтой болсон тухай баримтыг огт тоохгүй, үүнийг эсэргүүцэж, үүнээс залхсан мэт байдаг. Хүн Бурханы ирэлтэд яаж ч ханддаг байсан хамаагүй, Түүнийг өчүүхэн төдий ч таатай угталгүй, Түүнд ухаангүй шаардлага тавьсаар ирсэн ч, товчхондоо Бурхан ажлаа үргэлж тэвчээртэй үргэлжлүүлж ирсэн. Хүний зан чанар туйлын хэрцгий болж, эрүүл ухаан нь дээд зэргээр дүйнгэ болж, мөс чанар нь ёрын муу нэгэнд бүрмөсөн дэвслүүлээд хүний анхдагч мөс чанар байхаа аль эрт больсон. Хүн төрөлхтөнд маш их амь, нигүүлслийг хайрласных нь төлөө бие махбодтой болсон Бурханд хүн талархдаггүйгээр үл барам, өөрт нь үнэнийг өглөө гэж Бурханд дургүйцэх болсон; хүн үнэнийг өчүүхэн төдий ч сонирхдоггүй учраас л Бурханд дургүйцэх болсон. Хүн бие махбодтой болсон Бурханы төлөө амиа золиосолж чаддаггүйгээр үл барам, Бурханаас тус гуйхыг хичээж, өгсөн зүйлээсээ хэдэн арав дахин их хүү нэхдэг. Иймэрхүү мөс чанар, эрүүл ухаантай хүмүүс үүнийг том асуудал биш гэж үздэг бөгөөд Бурханы төлөө маш ихийг зарлагадсан байхад Бурхан өөрсдөд нь хэтэрхий багыг өгсөн гэж итгэсээр байдаг. Надад аяга ус өгчхөөд алгаа тосон хоёр аяга сүүний мөнгө төл гэж нэхдэг, эсвэл нэг шөнө хонох өрөө өгчхөөд хэдэн шөнийн төлбөр нэхдэг хүмүүс бий. Ийм хүн чанар, ийм мөс чанартайгаар та нар амь олж авахыг хүссэн хэвээр байж яаж чадна вэ? Та нар ямар жигшмээр өөдгүй амьтад вэ! Хүний хүн чанар, мөс чанар ийм байдаг учраас бие махбодтой болсон Бурхан газар сайгүй хэрэн хэсэж, хоргодох газаргүй яваа билээ. Үнэхээр мөс чанар, хүн чанартай хүмүүс, бие махбодтой болсон Бурхан ийм их ажил хийх нь байтугай, ямар ч ажил хийгээгүй байсан ч шүтэн мөргөж, бүх сэтгэл зүрхээрээ Түүнд үйлчлэх ёстой. Энэ бол эрүүл саруул ухаантай хүмүүсийн хийх ёстой зүйл, энэ бол хүний үүрэг билээ. Ихэнх хүн Бурханд үйлчлэхдээ бүр болзол ярьдаг: Бурхан байна уу, хүн байна уу гэдэг нь тэдэнд хамаагүй, болзлынхоо талаар л ярьж, хүслээ хангах гэж л чармайдаг. Та нар Надад хоол хийж өгөхдөө үйлчилгээний хөлс нэхдэг, Миний төлөө гүйхдээ гүйсний төлбөрөө нэхдэг, Миний төлөө ажиллахдаа ажлын хөлсөө шаарддаг, Миний хувцсыг угаахдаа угаалгын төлбөр шаарддаг, чуулганыг хангахдаа биеэ тэнхрүүлэх зардлыг нэхдэг, үг хэлэхдээ илтгэгчийн төлбөр шаарддаг, ном тараахдаа түгээлтийн зардал шаарддаг, бичихдээ бичсэний төлбөрөө нэхдэг. Миний харьцаж байсан хүмүүс Надаас нөхөн төлбөр хүртэл нэхдэг бол гэр лүү нь буцаасан хүмүүс нэр хүндэд нь хохирол учруулсны төлбөр шаарддаг; гэрлээгүй хүмүүс инж юм уу алдсан залуу насныхаа нөхөн төлбөрийг нэхдэг; тахиа нядалдаг хүмүүс нядалгааны хөлс нэхдэг, хоол шардаг хүмүүс шарсныхаа төлбөрийг нэхдэг, шөл хийдэг хүмүүс төлбөрийг нь бас л нэхдэг… Эдгээр нь та нарын өндөр дээд, агуу хүн чанар, та нарын халуун дулаан мөс чанараас гарсан үйлдлүүд. Та нарын эрүүл ухаан хаана байна? Та нарын хүн чанар хаана байна? Би та нарт хэлчихье! Энэ хэвээрээ байвал Би та нарын дунд ажиллахаа болино. Би хүний арьс нөмөрсөн араатны сүрэг дунд ажиллахгүй, зэрлэг догшин зүрх сэтгэлээ эелдэг царайгаар нуудаг тийм бүлэг хүний төлөө Би ингэж зовохгүй, аврагдах өчүүхэн төдий ч боломжгүй тийм сүрэг амьтны төлөө Би тэсэж тэвчихгүй. Би та нараас нүүр буруулах өдөр та нарын үхэх өдөр, та нарыг харанхуй нөмрөх өдөр, та нарыг гэрэл орхих өдөр билээ. Би та нарт хэлчихье! Амьтнаас ч долоон дор та нар шиг хүмүүст Би хэзээ ч өгөөмөр хандахгүй! Миний үг, үйлдэлд хэмжээ хязгаар бий, та нарын хүн чанар, мөс чанар энэ чигээрээ байвал Би өөр ямар ч ажил хийхгүй, учир нь та нарын мөс чанар хэтэрхий дутуу дулимаг, та нар Надад маш их зовлон шаналал учруулсан, жигшмээр зан авир чинь Намайг маш их зэвүүцүүлдэг! Хүн чанар, мөс чанараараа маш дутуу дулимаг хүмүүст аврагдах боломж хэзээ ч байхгүй; тийм цэвдэг сэтгэлтэй, талархаж мэддэггүй хүмүүсийг Би хэзээ ч аврахгүй. Миний өдөр ирэхэд догшин уур хилэнг минь нэгэнтээ хүргэсэн дуулгаваргүй хүүхдүүд дээр Би шатам халуун галаа мөнхөд асгах болно. Над руу доромж үг чулуудаж, Намайг хаясан тэр амьтдад мөнхийн шийтгэлээ ноогдуулна. Нэгэнтээ Надтай хамт хооллож, аж төрж байсан атлаа Надад итгэдэггүй, Намайг доромжилж, Надаас урвасан дуулгаваргүй хөвгүүдийг уур хилэнгийн галаараа үүрд шатаах болно. Миний уур хилэнг хүргэсэн бүх хүнийг Би шийтгэнэ, нэгэнтээ Миний хажууд Надтай эн тэнцүү зогсохыг хүссэн хэр нь Надад шүтэн мөргөж, Намайг дуулгавартай дагаагүй тэр араатнууд дээр Би уур хилэнгээ тэр чигт нь буулгана; нэг үе Миний хэлсэн нууцад баясаж, Миний халамжийг эдэлж байсан, Надаас материаллаг таашаал булаах гэж оролдсон тэр амьтад дээр хүнийг цохидог саваа минь бууна. Миний байр суурийг эзлэхийг оролдсон хэнийг ч Би уучлахгүй; Надаас хоол хүнс, хувцас хунар булаахаар оролддог хүмүүсээс хэнийг нь ч Би өршөөхгүй. Одоохондоо та нар амар тайван байж, Надаас хэтэрсэн зүйл шаардсаар л байна. Уур хилэнгийн өдөр ирэхэд та нар Надаас дахиж юу ч шаардахгүй; тэр үед Би та нарыг шавайгаа ханатал “баясгана”, Би та нарыг нүүрээр чинь газар хатгуулна, тэгээд та нар дахин хэзээ ч босож ирж чадахгүй! Эрт орой хэзээ нэгэн цагт, Би энэ өрөө та нарт “төлөх” болно—та нар энэ өдөр ирэхийг тэвчээртэйгээр хүлээнэ гэж Би найдаж байна.
Үг нь махбодоор илэрсэн номын “Зан чанар чинь өөрчлөгдөхгүй байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 303
Хүн Бурханыг олж авахдаа бүтэлгүйтдэг нь Бурхан сэтгэл хөдлөлтэй юм уу хүнээр авхуулахыг хүсдэггүйдээ биш, харин хүн Бурханыг олж авах гэж хүсдэггүй, Бурханыг яаралтай эрж хайдаггүйгээс болдог. Бурханыг үнэхээр эрж хайдаг хүнийг Бурхан юу гэж хараах юм бэ? Эрүүл саруул ухаантай, мэдрэмжтэй мөс чанартай хүнийг Бурхан юу гэж хараах юм бэ? Бурханд үнэхээр шүтэн мөргөж, үйлчилдэг хүнийг Түүний уур хилэнгийн гал юу гэж шатаах юм бэ? Бурханыг дуртайяа дуулгавартай дагадаг хүн Бурханы гэрээс юу гэж хөөгдөх юм бэ? Бурханыг хайрлаад хайрлаад ханадаггүй хүн юу гэж Бурханы шийтгэлд амьдрах юм бэ? Бурханы төлөө бүхнийг дуртайяа орхидог хүн юу гэж хоосон хоцрох юм бэ? Хүн Бурханыг эрэлхийлэх дургүй, өөрийн өмч хогшлыг Бурханы төлөө зарцуулах дургүй, нэг насны амьдралынхаа хичээл зүтгэлийг Бурханд зориулах дургүй байдаг; харин ч Бурхан хэтэрхий даварч байна, Бурханы хэтэрхий олон зүйл нь хүний үзэлтэй зөрчилдөж байна гэж хэлдэг. Иймэрхүү хүн чанартай бол хичээл зүтгэлээ харамгүй гаргалаа ч Бурханы сайшаалыг та нар хүртэж бас л чадахгүй, Бурханыг эрж хайдаггүйг чинь хэлэхийн ч хэрэггүй. Та нар бол хүн төрөлхтний гологдол бараа гэдгээ мэдэхгүй юу? Та нарынхаас дор хүн чанар байхгүй гэдгийг мэдэхгүй юу? Бусад хүн та нарыг “хүндлэхдээ” юу гэж дууддагийг мэдэхгүй гэж үү? Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс та нарыг эцэг чоно, эх чоно, хүү чоно, ач чоно гэж нэрлэдэг; та нар бол чонын үр удам, чонын угсаатан, та нар ялгамж чанараа мэдэж аваад, үүнийгээ хэзээ ч мартах ёсгүй. Өөрийгөө алдартай хүн гэж бүү бод: Та нар бол хүн төрөлхтөн дотроос хамгийн хэрцгий, хүн-бус бүлэг юм. Та нар эдгээрийн алийг нь ч мэдэхгүй юу? Дунд чинь ажилласнаараа Би хэр их эрсдэл үүрснийг та нар мэдэх үү? Та нарын эрүүл ухаан эргээд хэвийн болохгүй бол, мөс чанар чинь хэвийн ажиллаж чадахгүй бол, та нар “чоно” нэршлээсээ хэзээ ч ангижирч чадахгүй, хараалын өдрөөс хэзээ ч зугтаж чадахгүй, шийтгэлийнхээ өдрөөс хэзээ ч мултарч чадахгүй. Та нар ямар ч үнэ цэнгүй дорд амьтан болж төрсөн. Та нар бол угаасаа өлсгөлөн чонын сүрэг, овоорсон хог хаягдал бөгөөд та нараас ялгаатай нь Би тус гуйх гэсэндээ бус, харин ажлын хэрэгцээ шаардлагын улмаас та нар дээр ажилладаг. Та нар энэ маягаараа тэрслүү хэвээр байвал Би Өөрийн ажлыг зогсоож, та нар дээр дахин хэзээ ч ажиллахгүй; харин ч Би сэтгэлдээ нийцсэн өөр бүлэг рүү ажлаа шилжүүлж, та нарыг ийнхүү үүрд орхих болно, учир нь Надад дайсагнадаг хүмүүсийг Би харахыг хүсдэггүй. Тэгэхээр та нар Надтай нийцтэй баймаар байна уу эсвэл Надад дайсагнамаар байна уу?
Үг нь махбодоор илэрсэн номын “Зан чанар чинь өөрчлөгдөхгүй байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 304
Бүх хүн Есүсийн жинхэнэ төрхийг харахыг хүсдэг бөгөөд бүгд Түүнтэй хамт байхыг хүсдэг. Ах эгч нарын хэн нь ч Есүсийг харахыг эсвэл Түүнтэй хамт байхыг хүсдэггүй гэж хэлэхгүй байх хэмээн Би бодож байна. Есүсийг харахаасаа өмнө, бие махбодтой болсон Бурханыг харахаасаа өмнө магад та нар Есүсийн илрэлт, ярьж байгаа байдал, амьдралын хэв маяг гэх мэтийнх нь талаар төрөл бүрийн санаа бодол тээж байдаг. Гэвч Түүнийг үнэхээр харах үед та нарын санаа бодол даруй өөрчлөгдөнө. Яагаад тэр вэ? Та нар мэдэхийг хүсэж байна уу? Хүний бодлыг үл тоомсорлож болохгүй гэдэг нь үнэн боловч түүнээс ч илүүтэйгээр Христийн мөн чанарыг хүн өөрчлөхийг тэвчишгүй. Та нар Христийг үхэшгүй мөнх, эсвэл мэргэн хүн гэж боддог боловч хэн ч Түүнийг бурханлаг мөн чанартай ердийн хүн гэж үздэггүй. Тиймээс Бурханыг харахаар өдөр шөнөгүй хүсэмжилж байдаг олон хүн үнэндээ Бурхантай дайсагнадаг бөгөөд Түүнтэй нийцдэггүй. Энэ нь хүний гаргадаг алдаа бус уу? Христийн дүр төрхийг харах гавьяатай нэгэн болоход итгэлтэй, үнэнч байгаа маань л хангалттай гэж та нар одоо ч гэсэн боддог, гэвч өөрсдийгөө илүү их бодитой зүйлсээр зэвсэглэхийг Би та нарт захиж байна! Яагаад гэвэл, өнгөрсөн, одоо, ирээдүйд Христтэй уулзаж учирч байсан хүмүүсийн ихэнх нь бүтэлгүйтсэн эсвэл бүтэлгүйтэх болно; тэд бүгд фарисайчуудын үүрэг гүйцэтгэдэг. Та нарын бүтэлгүйтсэн шалтгаан юу вэ? Гол нь та нарын үзэлд сүрдэм, гайхан биширмээр Бурхан байдгаас л улбаатай юм. Гэхдээ бодит үнэн хүний хүссэнтэй адилгүй. Христ сүрдэм биш байгаад зогсохгүй, харин бүр ч жижигхэн; Тэр хүн, тэр тусмаа бүр жирийн л нэг хүн; Тэр тэнгэр өөд гарч чадах нь байтугай газар дээр эрх чөлөөтэй явж ч чаддаггүй. Ийм болохоор хүмүүс Түүнд жирийн хүнд ханддаг шигээ ханддаг; тэд Түүнтэй хамт байхдаа Түүнд хайнга хандаж, Түүнтэй хайхрамжгүй ярьж, тэр зуураа “жинхэнэ Христийн” ирэхийг хүлээсээр байдаг. Аль хэдийн ирчхээд байгаа Христийг та нар жирийн хүн гэж тооцдог бөгөөд Түүний үгийг жирийн хүний үг гэж үздэг. Энэ шалтгааны улмаас та нар Христээс юу ч аваагүй, харин оронд нь өөрсдийн муу муухай байдлыг гэрэлд бүрэн ил гаргасан.
Христтэй уулзахаасаа өмнө магад чи, зан чанараа бүрэн өөрчлөгдсөн, өөрийгөө Христийн үнэнч дагагч, Христийн ерөөлийг хүлээн авах чамаас илүү гавьяатай хүн өөр байхгүй бөгөөд олон замаар явж, ихээхэн ажил хийж, их үр дүн гаргасан болохоороо эцэст нь титэм хүлээн авах хүмүүсийн нэг болох нь гарцаагүй хэмээн итгэдэг. Гэвч чиний мэддэггүй байж болох нэг бодит үнэн бий: Христийг харах үед хүний завхарсан зан чанар болон тэрслүү байдал, эсэргүүцэл нь ил болдог бөгөөд тэр үед ил болдог тэрслүү байдал, эсэргүүцэл нь хэзээ хэзээнийхээс ч илүү бүрэн дүүрэн, бүхэлдээ илчлэгддэг. Учир нь Христ бол хүний Хүү—хэвийн хүн чанартай, хүний Хүү учраас хүн Түүнийг дээдэлдэг ч үгүй, мөн хүндэлдэг ч үгүй. Бурхан махбодод амьдардаг болохоор л хүний тэрслүү байдал нэгд нэггүй агаад тийм тод томруунаар ил болсон. Иймээс Христийн ирэлт нь хүн төрөлхтний бүх тэрслүү байдлыг ухан гаргаж, хүн төрөлхтний уг чанарыг илэрхий болгосон гэж Би хэлдэг. Үүнийг “барыг уулнаас буулгах” болон “чоныг үүрнээс нь гаргах” гэж нэрлэдэг. Чи өөрийгөө Бурханд үнэнч гэж хэлж зүрхлэх үү? Бурханд туйлын дуулгавартай байдаг гэж чи хэлж зүрхлэх үү? Чи тэрслүү биш гэж хэлж зүрхлэх үү? Зарим хүн, “Бурхан намайг шинэ орчинд оруулах болгонд би дургүйцэн бувтнахгүйгээр байнга захирагддаг, цаашлаад би Бурханы талаар ямар ч үзэл тээдэггүй” гэдэг. Зарим нь, “Бурхан надад ямар ч ажил өгсөн бай, би чадлынхаа хэрээр хийдэг, хэзээ ч хуумгай ханддаггүй” гэж хэлнэ. Тэгвэл Би та нараас ингэж асууя: Та нар Христтэй хамт амьдрахдаа Түүнтэй нийцэлтэй байж чадах уу? Та нар хэр удаан Түүнтэй нийцэлтэй байх вэ? Нэг өдөр үү? Хоёр өдөр үү? Нэг цаг уу? Хоёр цаг уу? Та нарын итгэлийг магтууштай байж болох ч тууштай байдал та нарт нэг их байдаггүй. Чи Христтэй жинхэнээсээ хамт амьдрах үед өөрийгөө зөвтгөдөг, өөрийгөө чухалчилдаг зан чинь чиний үг, үйлдлээр дамжуулан бага багаар илчлэгддэг бөгөөд та нарын бардамнах хүсэл, дуулгаваргүй сэтгэлгээ, сэтгэл дундуур байдал ч бас аяндаа илчлэгдэнэ. Эцэст нь чиний биеэ тоосон зан улам нэмэгдсээр Христтэй гал ус мэт зөрчилдөх хэмжээнд хүрэхэд уг чанар чинь бүрэн ил болно. Тэр үед чиний үзэл далдлагдахаа больж, гомдол чинь ч гэсэн аяндаа ил гарах бөгөөд олиггүй хүн чанар чинь бүрэн ил болно. Гэхдээ тэр үед ч гэсэн чи тэрслүү байдлаа хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй, харин оронд нь ийм Христийг хүн хүлээн зөвшөөрөхөд амаргүй, Тэр хүнд хэтэрхий хатуу ханддаг, хэрвээ илүү эелдэг зөөлөн Христ байсан бол Түүнд бүрэн захирагдах байсан юм гэж итгэдэг. Та нар тэрслүү байдлаа зөвтгөх шалтгаантай, тэвчээрийг чинь барах үед л та нар Түүний эсрэг тэрсэлдэг гэж итгэдэг. Христийг Бурхан гэж үздэггүй, Түүнийг дуулгавартай дагах бодолгүй байдаг тухайгаа та нар хэзээ ч бодож байгаагүй. Тэгсэн мөртөө чи Христээс хүслийнхээ дагуу ажиллахыг муйхарлан шаарддаг бөгөөд Түүнийг нэг л зүйлийг чиний бодсоноос өөрөөр хиймэгц Түүнийг Бурхан биш, харин хүн юм байна гэж чи итгэдэг. Ийм маягаар Түүнтэй тэмцэлдсэн хүн та нарын дунд олон байдаггүй гэж үү? Эцсийн эцэст та нар хэнд итгэдэг юм бэ? Та нар ямар байдлаар эрж хайдаг вэ?
Үг нь махбодоор илэрсэн номын “Христтэй нийцдэггүй хүмүүс гарцаагүй Бурханыг эсэргүүцэгчид юм”-аас эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 305
Та нар Христийг харахыг үргэлж хүсдэг, гэхдээ өөрсдийгөө ингэж өндрөөр үнэлэх хэрэггүй гэж Би та нарыг ятгах байна. Хүн бүр Христийг харж болох боловч хэн ч Христийг харахад тохирохгүй гэж Би хэлдэг. Хүний уг чанар нь ёрын муу, биеэ тоосон зан, тэрслүү байдлаар дүүрэн учраас Христийг харах мөчид уг чанар чинь чамайг үгүй хийж, үхлээр яллах болно. Ахтай (эсвэл эгчтэй) харилцах харилцаа чинь чиний талаар ихийг өгүүлэхгүй байж болно, гэвч Христтэй харилцах үед тийм ч амар байхгүй. Хэзээ ч хамаагүй үзэл чинь үндэслэж, биеэ тоосон зан чинь соёолж, тэрслүү байдал чинь инжрээр жимсэлж болзошгүй. Иймэрхүү хүн чанартай байж чи Христтэй харилцахад хэрхэн тохирох билээ? Өдөр болгоны хором бүрд чи Түүнд Бурхан гэж хандаж үнэхээр чадах уу? Бурханд захирагдах бодит байдал чамд үнэхээр бий юү? Та нар өөрийнхөө зүрх сэтгэл дэх өндөр дээд Бурханыг Ехова гэж шүтэн мөргөдөг хэр нь нүднээ илхэн Христийг хүн гэж үздэг. Та нарын эрүүл ухаан дэндүү дорд, хүн чанар чинь даанч дорой ажээ! Та нар Христийг үргэлж Бурхан гэж үзэх чадваргүй; хааяа хааяахан дураа хүрэх үедээ л Түүнийг барьж аваад, Бурхан гэж шүтэн мөргөх бөлгөө. Тийм учраас Би та нарыг Бурханы итгэгчид биш, харин Христийг эсэргүүцдэг бүлэг хамсаатан гэж хэлж байгаа юм. Бусдад сайхан сэтгэл гаргадаг хүмүүсийн ч ачийг хариулдаг байтал та нарын дунд ийм ажил хийсэн Христ, хүний хайрыг ч хүлээсэнгүй, хүнээс хариу төлөөс, дуулгавартай байдлыг ч хүлээн авсангүй. Энэ нь сэтгэл өвтгөм зүйл биш гэж үү?
Чи олон жил Бурханд итгэж, хэзээ ч хэнийг ч хараагаагүй, эсвэл нэг ч муу үйл үйлдээгүй байж магадгүй, гэхдээ Христтэй харилцахдаа чи үнэнийг ярьж, үнэнч шударга зан гаргаж, эсвэл Христийн үгийг дуулгавартай дагаж чаддаггүй; тийм болохоор Би чамайг дэлхий дээрх хамгийн хорон муу, хорлонтой хүн гэж Би хэлдэг юм. Чи хамаатан садан, найз нөхөд, эхнэр (эсвэл нөхөр), хөвгүүд охид, эцэг эхдээ гойд найрсаг, үнэнч хайртай байж, бусдыг хэзээ ч завшиж байгаагүй байж болох боловч, хэрвээ чи Христтэй нийцэлтэй байх чадваргүй, эв зохицолтой харьцаж чаддаггүй бол хэдий хөршүүддээ тусламж үзүүлэхэд байгаа бүхнээ зарлагаддаг, эсвэл эцэг эх, гэр бүлийн гишүүдээ сайтар халамжилдаг байсан ч гэсэн, Би чамайг бас л хорон муу хүн, тэр ч байтугай зальжин арга мэхээр дүүрэн нэгэн гэж хэлнэ. Бусадтай эв найртай байдаг, эсвэл хэдхэн сайн үйл хийсэн болохоороо л өөрийгөө Христтэй нийцэлтэй гэж бүү бод. Чи тусархаг санаа зорилгоороо Тэнгэрийн ерөөлийг шударга бус аргаар олж авч чадна гэж бодож байна уу? Хэдхэн сайн үйл хийх нь дуулгавартай байдлыг чинь орлож чадна гэж чи бодож байна уу? Хэдийгээр та нарын нэг нь ч харьцалт, засалтыг хүлээн зөвшөөрч чаддаггүй, бүгдэд чинь Христийн хэвийн хүн чанарыг хүлээн зөвшөөрөхөд хэцүү санагддаг боловч та нар Бурханд дуулгавартай гэдгээ байнга зарлаж байдаг. Та нарынх шиг ийм итгэл тохирох залхаан цээрлүүлэлтээ хүртэнэ. Хий хоосон төөрөгдөлд автаж, Христийг харахыг хүсэхээ боль, учир нь та нарын биеийн хэмжээ хэтэрхий жаахан, бүр Түүнийг харахад ч тохирохооргүй жаахан. Чи тэрслүү байдлаа бүрэн хаяж, Христтэй эв зохицолтой байж чаддаг болсон мөчид Бурхан чамд аяндаа харагдана. Хэрвээ чи засалт, шүүлт туулахгүйгээр Бурхантай уулзахаар очвол гарцаагүй Бурханыг эсэргүүцэгч болох бөгөөд сүйрэх тавилантай. Хүний уг чанар төрөлхийн Бурханд дайсагнадаг, учир нь бүх хүнийг Сатан хамгийн гүн ялзруулсан. Хэрвээ хүн завхрал дундаасаа гаралгүйгээр Бурхантай харилцахаар оролдвол эндээс ямар ч сайн үр дүн гарахгүй нь тодорхой; үг, үйлдэл нь түүний завхралыг алхам тутамд нь ил болгох нь гарцаагүй бөгөөд Бурхантай харилцах үед тэрслүү байдал нь бүх талаараа илчлэгдэнэ. Хүн өөрийн мэдэлгүйгээр Христийг эсэргүүцэж, Христийг хуурч, Христийг хаядаг; тэр үед хүн нэн аюултай байдалд орох ба энэ нь үргэлжилбэл тэр шийтгүүлэх нэгэн болно.
Хэрвээ Бурхантай харилцах нь ийм аюултай юм бол Бурханаас хол байсан нь дээр гэж зарим хүн бодох байх. Иймэрхүү хүмүүс ер нь юу олж авч чадах юм бэ? Тэд Бурханд үнэнч байж чадах уу? Мэдээж, Бурхантай харилцах нь маш хэцүү, гэхдээ энэ нь хүн завхралаас улбаатай болохоос биш Бурхан хүнтэй харилцах боломжгүйдээ биш юм. Та нар өөрсдийгөө таньж мэдэх үнэнд зориулж илүү хичээл зүтгэл гаргасан нь хамгийн өлзийтэй. Бурхан Яагаад та нарыг сайшаадаггүй вэ? Та нарын зан чанар яагаад Түүний дургүйг хүргэдэг вэ? Та нарын яриа яагаад Түүний зэвүүцлийг өдөөдөг вэ? Та нар бага зэрэг үнэнч зан гаргамагцаа өөрсдийгөө магтаж, жаахан хувь нэмрийнхээ төлөө шагнал шаарддаг; ялимгүй дуулгавартай байдал харуулах үедээ бусдыг дорд үзэж, аар саархан ажил хийнгүүтээ Бурханд тоомсоргүй ханддаг. Бурханыг гэртээ хүлээж авсныхаа төлөө чи мөнгө, эд зүйлс, магтаал нэхдэг. Ганц хоёр зоос өгөхдөө сэтгэл чинь өвддөг; арвыг өгөх үедээ чи ерөөл хүсэж, чамд бусдаас өөр хандахыг хүсдэг. Та нарынх шиг хүн чанарын талаар ярьж, сонсоход үнэхээр тэвчишгүй. Та нарын үг болон үйлдэлд магтууштай юм байна уу? Үүргээ биелүүлдэг хүмүүс ба биелүүлдэггүй хүмүүс; удирддаг хүмүүс ба дагадаг хүмүүс; Бурханыг гэртээ хүлээн авдаг ба хүлээн авдаггүй хүмүүс; хандивладаг ба хандивладаггүй хүмүүс; номлодог ба үгийг хүлээн авдаг хүмүүс гэх мэт бүх хүмүүс өөрсдийгөө магтдаг. Энэ та нарт инээдтэй санагдахгүй байна уу? Бурханд итгэдэг гэдгээ та нар сайн мэддэг хэдий ч Бурхантай нийцэлтэй байж чаддаггүй. Та нар ямар ч ач гавьяагүй гэдгээ сайн мэдсээр байж үргэлж л сайрхсан хэвээр байдаг. Өөрийгөө хянаж чадахаа больтлоо эрүүл ухаан чинь дордсон юм шиг та нарт санагдахгүй байна уу? Ийм эрүүл ухаантай байж та нар Бурхантай харилцахад яаж тохирох юм бэ? Энэ чухал мөчид та нар өөрсдийнхөө төлөө санаа зовнихгүй байна уу? Та нарын зан чанар аль хэдийн Бурхантай нийцэлтэй байж чадахааргүй хэмжээнд хүртлээ доройтсон. Тийм болохоор та нарын итгэл инээдтэй биш гэж үү? Та нарын итгэл утгагүй биш гэж үү? Чи ирээдүйдээ хэрхэн хандах гэж байна вэ? Чи өөрийн алхах замыг хэрхэн сонгох гэж байна вэ?
Үг нь махбодоор илэрсэн номын “Христтэй нийцдэггүй хүмүүс гарцаагүй Бурханыг эсэргүүцэгчид юм”-аас эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 306
Би маш олон үг илэрхийлж, хүсэл болон зан чанараа ч бас илэрхийлсэн, гэсэн атал хүмүүс одоо ч Намайг мэдэж, Надад итгэх чадваргүй л байна. Эсвэл, тэд одоо ч Намайг дуулгавартай дагаж чаддаггүй гэж хэлж болно. Библид амьдрагсад, хууль дунд амьдрагсад, загалмай дээр амьдрагсад, дүрэм журмын дагуу амьдрагсад, өнөөдөр Миний хийдэг ажлын дунд амьдрагсад дундаас хэн нь Надтай нийцэлтэй вэ? Та нар ерөөл, шагнал хүртэх тухай л боддогоос биш, Надтай хэрхэн нийцэлтэй байх, Намайг эсэргүүцдэг Нэгэн болохоос хэрхэн сэргийлэх талаар хэзээ ч бодолцож үзээгүй. Би та нарт үнэхээр урам хугарч байна, учир нь та нарт Би маш ихийг өгөөд, хариуд нь та нараас өчүүхэн багыг олж авсан. Та нарын заль мэх, их зан, шунал, тансаглах хүсэл, урвалт, дуулгаваргүй байдал—эдгээрийн аль нь Надад анзаарагдалгүй өнгөрөх юм бэ? Та нар Намайг аргацааж, Намайг хуурч, Намайг гутааж, Намайг аргалж, тахилын төлөө Намайг хяхаж, сүрдүүлдэг—ийм хорон үйл яаж Миний шийтгэлээс мултарч чадах юм бэ? Та нарын эдгээр муу үйл бол Миний дайсан гэдгийн чинь нотолгоо, бас Надтай үл нийцдэгийн чинь нотолгоо юм. Та нар дор бүрнээ өөрсдийгөө Надтай маш нийцэлтэй гэж итгэдэг, гэхдээ тийм байсан юм бол эдгээр маргашгүй нотлох баримт тэгээд хэнд нь хамаарах юм бэ? Та нар өөрсдийгөө Надад туйлын чин үнэнч, итгэмжит гэдэгт итгэдэг. Та нар өөрсдийгөө маш сайхан сэтгэлтэй, өр нимгэн бөгөөд Надад маш ихийг зориулсан гэж боддог. Бас Миний төлөө хангалттай ихийг хийсэн гэж боддог. Гэвч та нар эдгээр итгэлээ өөрсдийнхөө зан авиртай жишиж үзсэн үү? Та нар бол ихэд биеэ тоосон, ихээхэн шуналтай, ихээхэн хайхрамжгүй гэж Би хэлнэ; та нарын Намайг хуурдаг арга заль нэлээд сүйхээтэй, бас та нарт жигшүүрт санаа зорилго болон арга барил их бий. Та нарын үнэнч байдал үнэхээр шалихгүй, чин сэтгэл чинь дэндүү өчүүхэн, мөс чанар чинь бүр ч дутмаг. Зүрх сэтгэл чинь дэндүү хорлонтой байдаг бөгөөд хэнийг ч, цаашлаад Намайг ч хэлтрүүлдэггүй. Та нар хүүхдүүдийнхээ төлөө, нөхрийнхөө төлөө, эсвэл өөрийнхөө бүрэн бүтэн байдлын төлөө Намайг гэртээ оруулдаггүй. Надад санаа тавихын оронд та нар өөрсдийнхөө гэр бүл, үр хүүхэд, байр суурь, ирээдүй болоод өөрсдийн жаргал цэнгэлд санаа тавьдаг. Та нар үг хэлж, үйлдэл хийх үедээ хэзээ Миний талаар бодож байсан юм бэ? Тэсгэм хүйтэн өдрүүдэд ухаан бодол чинь үр хүүхэд, нөхөр, эхнэр, эцэг эх рүүгээ л чиглэдэг. Аагим халуун өдрүүдэд ч гэсэн та нарын бодол санаанд Намайг гэх орон зай байдаггүй. Үүргээ биелүүлэхдээ чи хувийн ашиг сонирхол, аюулгүй байдал, гэр бүлийн гишүүдээ л боддог. Чи Миний төлөө гэх юм юу хийсэн юм бэ? Хэзээ чи Миний талаар бодож байсан бэ? Хэзээ чи Миний төлөө, бас Миний ажлын төлөө ямар ч үнээр хамаагүй өөрийгөө зориулж байсан юм бэ? Надтай нийцэлтэй гэдгийн чинь нотолгоо хаана байна вэ? Надад үнэнч гэдгийн чинь бодит байдал хаана байна вэ? Дуулгавартай байдлын чинь бодит байдал хаана байна вэ? Санаа зорилго чинь хэзээ Надаас ерөөл олж авахын төлөө байгаагүй билээ? Та нар бүгд Намайг хуурч, мэхлэн, үнэнээр тоглоом хийж, үнэний оршин байгааг нуун, үнэний мөн чанараас урвадаг. Надтай ингэж дайсагнасны чинь төлөө та нарыг ирээдүйд юу хүлээж байгаа вэ? Та нар ердөө л тодорхойгүй Бурхантай нийцэлтэй байхыг болон тодорхойгүй итгэлийг эрж хайдаг, гэсэн ч та нар Христтэй нийцэлтэй биш. Ийм хорлонт үйл чинь хорон муу хүмүүст тохирсон яг тэр шийтгэлийг хүртэхгүй гэж үү? Тэр үед та нар Христтэй нийцэлгүй хэн ч уур хилэнгийн өдрөөс зугтаж чадахгүй гэдгийг ухаарч, Христтэй дайсагнадаг хүмүүст ямар төрлийн залхаан цээрлүүлэлт ирэхийг мэдэх болно. Тэр өдөр ирэх үед Бурханд итгэснийхээ төлөө ерөөгдөж, тэнгэрт орох мөрөөдөл чинь нуран унана. Харин Христтэй нийцэлтэй хүмүүсийн хувьд бол өөр хэрэг. Тэд маш ихийг алдаж, олон бэрхшээл туулсан ч хүн төрөлхтөнд өгсөн бүх өв залгамжлалыг минь хүлээн авах болно. Би л зөвт Бурхан бөгөөд Би л хүн төрөлхтнийг үзэсгэлэнтэй сайхан хүрэх газар луу аваачих чадвартай гэдгийг та нар эцэст нь ойлгоно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой”-оос эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 307
Бурхан хүмүүст ихийг даалгаж, тэдний оролтыг тоймгүй олон байдлаар ярьсан. Гэвч хүмүүсийн хэв чанар нэлээд дорой тул Бурханы олон үг жинтэй тусаж чадаагүй юм. Хүний бодол болон ёс суртахууны ялзрал, зохистой хүмүүжил дулимаг байдал; хүний зүрх сэтгэлийг лавтай эзэмдсэн бурангуй нийгмийн мухар сүсэг; хүний зүрх сэтгэлийн гүн чанадад олон муу муухайг суулгасан гажууд, задарсан амьдралын хэв маяг; хүмүүсийн бараг ерэн найман хувь нь соёлын боловсролгүй байхаас гадна тун цөөхөн хүн л арай өндөр түвшний соёлын боловсрол эзэмшдэг, соёлын өнгөц мэдлэг гэх зэрэг олон янзын шалтгаанаас энэхүү дорой хэв чанар үүдэлтэй. Иймээс Бурхан, Сүнс гэж юу гэсэн утгатайг хүмүүс үндсэндээ огт мэддэггүй, харин гагцхүү бурангуй нийгмийн мухар сүсгээс Бурханы талаар тодорхойгүй, бүрхэг дүр зураг олж авсан байдаг. Мянган мянган жилийн “үндэсний үзлийн сүрлэг чанараас” хүний зүрх сэтгэлд гүн үлдсэн хорт нөлөө болон бурангуй нийгмийн сэтгэлгээ нь хүмүүсийг өчүүхэн ч эрх чөлөөгүй, тэмүүлж чармайх ямар ч хүсэлгүй, өсөн дэвжих ямар ч эрмэлзэлгүй, харин ч идэвхгүй, доройтмол, боолын сэтгэлгээнд автсан байдалтай болгон хүлж дөнгөлдөг бөгөөд эдгээр бодит хүчин зүйл нь хүн төрөлхтний үзэл суртлын төлөв байдал, туйлын зорилго, ёс суртахуун, зан чанарыг арилшгүй бузар, үзэшгүй муухай хэлбэртэй болгожээ. Хүмүүс терроризмын харанхуй ертөнцөд амьдарч буй бөгөөд үүнийг даван гарахыг хэн нь ч эрэлхийлдэггүй, өв тэгш ертөнцөд хүрэх тухай хэн нь ч боддоггүй мэт санагдана; харин ч тэд амьдрал дахь өөрсдийн хувь зохиолд сэтгэл ханаж, үр хүүхэд төрүүлж өсгөн, махран зүтгэж, хөлсөө урсгаж, гэр орны ажлаа амжуулж, тав тухтай, аз жаргалтай гэр бүл мөрөөсөж, ханийн хайр, ачлалт үр хүүхэд, өтөл насандаа тайван амьдрангаа баяр баясалтай байхыг хүсэмжлэн өдөр хоногоо элээдэг… Өнөөг хүртэл олон арав, олон мянган, олон түмэн жилийн турш хүмүүс ийм маягаар цагаа үрж, хэн ч төгс амьдрал босголгүйгээр, энэхүү харанхуй ертөнцөд бүгд нэгнээ хөнөөх, алдар нэр, эд хөрөнгийн төлөө уралдах, бие биеийнхээ эсрэг далд явуулга хийхийг л зорьсоор ирсэн. Бурханы хүслийг хэн ер нь эрж хайсан юм бэ? Бурханы ажлыг ер нь хэн анхаарч үзсэн юм бэ? Харанхуйн нөлөөнд автсан хүн төрөлхтний бүх хэсэг аль эртнээс хүний уг чанар болсон тул Бурханы ажлыг биелүүлэх нэлээд хэцүү бөгөөд өнөөдөр Бурханы даалгасан зүйлийг анхаарах зүрх сэтгэл хүмүүст бүр ч бага байдаг. Ямартай ч Би олон мянган жилийн түүхийг ярьж буй тул ийм үг айлдаж байгаад минь хүмүүс дургүйцэхгүй биз. Түүх ярина гэдэг нь баримт, мөн түүнчлэн бүгдэд илэрхий дуулиан шуугиан гэсэн үг тул баримтаас зөрсөн юм ярих ямар хэрэг байх вэ? Бас ухаалаг хүмүүс эдгээр үгийг хараад сэрж, ахиц гаргахаар чармайна гэж Би итгэж байна. Хүмүүс амар амгалан, сэтгэл хангалуун ажиллаж, амьдрахын зэрэгцээ Өөрийг нь хайрлаж чадна гэж Бурхан найддаг. Бүх хүн төрөлхтөн амралтад ороосой гэж Бурхан хүсдэг; гол нь бүхий л газар нутгийг Өөрийн алдар суугаар дүүргэх нь Бурханы агуу хүсэл билээ. Гэвч хүмүүс мартагналд автаад сэрэхгүй, Сатаны завхралд маш ноцтой өртөөд өнөөдөр хүний төрхгүй болсон нь харамсалтай. Иймээс хүмүүсийн соёлын хэв чанарыг сайжруулж, сүнслэг төлөв байдлыг нь өөрчлөхөд хүний бодол, ёс суртахуун, боловсрол чухал холбоосыг бүрдүүлдэг ба соёлын мэдлэгт суралцах нь хоёр дахь холбоосыг бүрдүүлдэг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (3)”-аас эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 308
Хүмүүсийн амийн туршлагаас харвал, би Бурханы төлөө гэр бүл, ажил мэргэжлээ хаясан, гэтэл Тэр надад юу өгсөн юм бэ? Би үүнийг базаж дүгнээд батлах ёстой—би саяхан ямар нэг ерөөл хүртсэн бил үү? Би энэ хугацаанд маш ихийг өгсөн, би гүйж гүйж, бас их зовлоо—хариуд нь Бурхан надад амлалт өгсөн үү? Тэр миний сайн үйлийг санасан уу? Миний төгсгөл ямар байх бол? Би Бурханы ерөөлийг хүртэж чадах болов уу?… гэж тэд дотроо үргэлж боддог. Хүн бүхэн зүрх сэтгэлдээ байнга ийм тооцоо хийж, өөрсдийн санаархал, жолоогүй хүсэл, өгөө аваатай бодол агуулсан шаардлагыг Бурханд тавьдаг. Өөрөөр хэлбэл, хүн зүрх сэтгэлдээ үргэлж Бурханыг туршиж, Бурханы талаар байнга төлөвлөгөө зохиож, өөрийнхөө төгсгөлийн төлөө Бурхантай байнга маргалдаж, мөн Бурхан хүссэн зүйлийг нь өгч чадах эсэхийг харахын тулд Бурханаас үг авах гэж оролддог. Бурханыг эрэлхийлж байхдаа хүн Бурханыг Бурхан гэж үзэж ханддаггүй. Хүн үргэлж Бурхантай тохиролцох гэж оролдож, Түүнээс тасралтгүй юм шаардаж, тэр ч байтугай алхам бүрдээ Түүнийг шахаж, гар бариад бугуй барих гэж оролддог. Бурхантай тохиролцох гэж оролдохын зэрэгцээ хүн бас Түүнтэй маргадаг бөгөөд өөрсдөд нь шалгалт тулгарч, эсвэл хэцүү байдалд орсноо мэдвэл ихэнхдээ сул дорой, идэвхгүй болж, ажилдаа назгайрч, Бурханы талаар гомдлоор дүүрдэг хүмүүс ч байдаг. Анх Бурханд итгэж эхлэх үеэсээ хүн Бурханыг элбэг дэлбэгийн бэлгэдэл эвэр, Швейцарийн армийн хутга хэмээн үзэж, Бурханаас ерөөл болон амлалт авах гэж оролдох нь түүний төрөлхийн эрх, үүрэг, харин хүнийг хамгаалж, халамжлан, түүнийг хэрэгтэй зүйлээр хангах нь Бурханы хариуцлага юм шиг, өөрийгөө Бурханы хамгийн агуу зээлдүүлэгч гэж үзчихсэн байдаг. Энэ нь Бурханд итгэдэг бүх хүний “Бурханд итгэх итгэлийн” талаарх үндсэн ойлголт бөгөөд Бурханд итгэх ухагдахууны талаарх хамгийн гүнзгий ойлголт нь юм. Хүний уг чанарын мөн чанараас түүний бодит эрэл хайгуул хүртэл Бурханаас эмээхтэй холбоотой юу ч байдаггүй. Бурханд итгэх хүний зорилго нь Бурханыг шүтэн мөргөхтэй ямар ч хамаагүй байж болзошгүй юм. Өөрөөр хэлбэл, Бурханд итгэх итгэл нь Бурханаас эмээж, Бурханыг шүтэн мөргөхийг шаарддаг гэдгийг хүн хэзээ ч авч үзээгүй, мөн ойлгоогүй. Тийм байдалд хүний мөн чанар илэрхий байдаг. Энэ мөн чанар нь юу вэ? Энэ бол хүний зүрх сэтгэл хорлонтой, урвах, заль мэх өвөрлөдөг, шударга ёс, зөвт байдал, эерэг зүйлд дургүй бөгөөд жигшмээр бөгөөд шуналтай чанар юм. Хүний зүрх сэтгэл Бурханд үүнээс илүү хаалттай байж яахин чадна; тэр үүнийг Бурханд огтхон ч өгөөгүй. Бурхан хүний үнэн зүрх сэтгэлийг хэзээ ч хараагүй, мөн хүн Түүнийг хэзээ ч шүтэн мөргөөгүй. Бурхан хэчнээн их төлөөс төлсөн ч, хэчнээн их ажил хийсэн ч, эсвэл Тэр хүнийг хэчнээн их зүйлээр хангасан ч хамаагүй хүн нүдэн балай байж, огт хайхрамжгүй хэвээр үлддэг. Хүн зүрх сэтгэлээ хэзээ ч Бурханд өгөөгүй, өөрийнхөө зүрх сэтгэлийг өөрөө мэдэж, шийдвэрээ өөрөө гаргахыг л хүсдэг—үүний цаад утга нь бол хүн Бурханаас эмээж, муугаас зайлах замыг дагахыг хүсдэггүй, Бурханы дээд эрх, зохицуулалтад дуулгавартай байхыг хүсдэггүй, мөн Бурханыг Бурхан хэмээн шүтэн мөргөхийг хүсдэггүй гэсэн үг. Хүний өнөөдрийн байгаа байдал ийм юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-оос эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 309
Олон хүн Бурханы янз бүрийн өөр өөр ажлыг мэддэггүй учраас, түүнчлэн дуслын төдий мэдлэг, хоосон сургаалаар Ариун Сүнсний ажлыг хэмждэг учраас Бурханыг эсэргүүцэж, Ариун Сүнсний ажилд саад болдоггүй гэж үү? Тийм хүмүүсийн туршлага өнгөцхөн байдаг хэдий ч тэд уг чанартаа биеэ тоосон, өөрсдийгөө өөгшүүлсэн байдаг бөгөөд Ариун Сүнсний ажлыг басамжилж, Ариун Сүнсний сахилгажуулалтыг үл ойшоодог төдийгүй Ариун Сүнсний ажлыг “баталгаажуулахын” тулд өөрсдийн хуучирсан, ялихгүй ёс зүйг ашигладаг. Тэд бас дүр эсгэж, өөрсдийнхөө эрдэм мэдлэгтэй гэдэгт болон дэлхийг хөндлөн гулд туулах чадвартай гэдэгтээ бүрэн итгэлтэй байдаг. Тийм хүмүүс нь Ариун Сүнсний жигшин голдог хүмүүс биш гэж үү, мөн тэднийг шинэ эрин үе таягдан хаяхгүй гэж үү? Бурханы өмнө ирж, Түүнийг илт эсэргүүцдэг энэ хүмүүс бол зүгээр л хэчнээн гайхалтай болохоо үзүүлэхээр оролдож байгаа мэдлэггүй, мэдээлэлгүй өөдгүй амьтад биш үү? Тэд Библийн хомс мэдлэгээрээ дэлхийн “академид” цадиггүй авирлахыг хичээж, хүмүүст заах өнгөц сургаалаараа Ариун Сүнсний ажлыг өөрчлөхийг хичээж, үүнийг өөрсдийнхөө бодлын дагуу байлгахаар оролддог. Мөн алсын хараагүй юм байж Бурханы 6,000 жилийн ажлыг нэг дор хальт харахаар хичээдэг. Энэ хүмүүст дурдваас зохистой эрүүл ухаан гэж огт байхгүй? Үнэндээ хүн Бурханы талаар хэдий чинээ их мэдлэгтэй байна, Түүний ажлыг шүүхдээ төдий чинээ алгуурладаг. Цаашлаад тэд өнөөдрийн Бурханы ажлын талаарх өөрсдийн мэдлэгийг жаахан л ярьдаг боловч шүүмжлэх гэж яардаггүй. Хүмүүс Бурханыг хэдий чинээ бага мэднэ, төдий чинээ биеэ тоосон, өөртөө хэт итгэлтэй байдаг ба Бурханы оршихуйг улам улайран тунхагладаг—гэвч тэд зөвхөн онол ярьдаг ба ямар ч бодит баримт байдаггүй. Тийм хүмүүс ямар ч үнэ цэнгүй. Ариун Сүнсний ажлыг тоглоом гэж үздэг хүмүүс хөнгөн хуумгай юм! Ариун Сүнсний шинэ ажилтай учрах үедээ хянуур байдаггүй, харин ам хуурайгүй чалчиж, хурдан шүүдэг хүмүүс, Ариун Сүнсний ажлын зөв зүйтэй байдлыг дур зоргоороо үгүйсгэдэг, мөн доромжилж гутаадаг, ийм бүдүүлэг хүмүүс нь Ариун Сүнсний ажлыг мэддэггүй бус уу? Цаашлаад тэд асар их биеэ тоосон, төрөлхийн бардам, задарсан хүмүүс биш гэж үү? Тийм хүмүүс Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх өдөр ирлээ ч гэсэн Бурхан тэднийг тэвчихгүй. Тэд Бурханы төлөө ажилладаг хүмүүсийг дорд үзээд зогсохгүй, Бурханыг Өөрийг нь доромжилдог. Тийм найдваргүй хүмүүс энэ эрин үед ч, дараагийн эрин үед ч уучлагдахгүй, тамд үүрд мөхөх болно! Тийм бүдүүлэг, дураараа хүмүүс Бурханд итгэж байгаа дүр үзүүлдэг ба хүмүүс ийм байх тусмаа Бурханы захиргааны зарлигийг амархан зөрчих магадлалтай байдаг. Төрөлхийн задарсан, хэзээ ч хэнд ч дуулгавартай байгаагүй, биеэ тоосон тэр хүмүүс бүгд энэ замаар алхдаг биш үү? Үргэлж шинээрээ, хэзээ ч хуучин байдаггүй Бурханыг тэд өдрөөс өдөрт эсэргүүцдэггүй гэж үү?
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 310
Хэдэн мянган жилийн турш үргэлжилсэн эртний соёл болон түүхийн тухай мэдлэг нь хүний сэтгэлгээ, үзэл болон оюун санааны төлвийг нэвтэршгүй, задаршгүй1 болтол маш ягштал чанга битүүмжилсэн юм. Хүмүүс тамын арван найм дахь хүрээнд амьдарч, тэндээ яг л газар доорх гяндан руу Бурханаар цөлөгдөөд хэзээ ч гэрэл хардаггүй мэт байдаг. Мөн феодалын сэтгэлгээ нь хүмүүсийг маш их дарангуйлсан болохоор арайхийн амьсгалж, амьсгал нь боогдож байгаа мэт байдаг. Үүнийг эсэргүүцэх өчүүхэн ч хүч тэдэнд байдаггүй; тэд дуугүйхэн тэвчихээс өөрийг хийдэггүй… Хэн ч, хэзээ ч зөв шударга байдал, шударга ёсны төлөө тэмцэж, эсвэл өндийн босож зүрхлээгүй; хүмүүс өдрөөс өдөрт, жилээс жилд феодал эздийн цохилт, хүчирхийлэл доор амьтныхаас дор амьдралаар амьдардаг. Хүний ертөнцөд аз жаргал эдлэхийн тулд Бурханыг эрж хайя гэж тэд хэзээ ч бодоогүй. Хүмүүс гандаж, хатаад, шаргалтан унаж буй намрын навчис шиг болтлоо зодуулсан мэт байдаг. Хүмүүс ой санамжаа хэдийнээ алдсан; тэд хүний ертөнц гээч тамд арга мөхөстөн амьдарч, энэхүү тамтайгаа хамт мөхөхийн тулд эцсийн өдөр ирэхийг хүлээн, хүсэн эрмэлздэг эцсийн өдөр нь амар амгаланг эдлэх өдөр нь мэт байдаг. Феодалын ёс зүй хүний амьдралыг “Үхэгсдийн орон” руу аваачиж, улмаар хүний эсэргүүцэх чадварыг сулруулжээ. Төрөл бүрийн дарангуйлал нь хүнийг алхам алхмаар Үхэгсдийн орон руу илүү гүн унагаж, Бурханаас улам холдуулснаар өнөөдөр хүн Бурханыг огт танихгүй болсон бөгөөд тааралдах үедээ Бурханаас зайлсхийхээр яаравчилдаг. Хүн урьд нь Түүнийг хэзээ ч мэддэг байгаагүй мэт, мөн хэзээ ч харж байгаагүй мэт Түүнийг анхаардаггүй ба нэг талд ганцааранг нь орхидог. Гэсэн ч Бурхан амьдралынх нь урт удаан аяны туршид хүнийг хүлээн, Өөрийн номхоршгүй уур омгийг хүн рүү хэзээ ч чулуудалгүй, хүний гэмшиж, шинээр эхлэхийг л чимээгүйхэн, ганц ч үг хэлэлгүй хүлээсээр ирсэн юм. Бурхан хүний ертөнцийн зовлонг хүнтэй хуваалцахаар аль хэдийн хүний ертөнцөд ирсэн. Хүнтэй хамт амьдарсан энэ бүх хугацаанд хэн ч Түүний оршин тогтнолыг олж илрүүлээгүй. Бурхан биечлэн авчирсан ажлаа хэрэгжүүлэх зуураа хүний ертөнц дэх ядуу байдлын зовлон зүдгүүрийг чимээгүйхэн л тэвчдэг. Тэрээр Эцэг Бурханы хүсэл болон хүн төрөлхтний хэрэгцээний төлөө тэвчсээр байж, урьд өмнө нь хүний хэзээ ч туулж байгаагүй зовлонг туулдаг. Эцэг Бурханы хүслийн төлөө, бас хүн төрөлхтний хэрэгцээний төлөө Тэрээр хүний өмнө чимээгүйхэн үйлчилж, Өөрийгөө даруу байлгасан юм. Эртний соёлын талаарх мэдлэг нь хүнийг Бурханы өмнөөс сэмхэн хулгайлж, диаволуудын хаан болон түүний үр удамд өгсөн. Дөрвөн Ном ба Таван Сонгодогa нь хүний сэтгэлгээ болон үзлийг өөр нэг тэрслүү эрин үе рүү аваачиж, Ном/Сонгодог зохиолыг эмхэтгэсэн хүмүүсийг урьдынхаасаа бүр их бишрэхэд хүнийг хүргэж, улмаар Бурханы талаарх эндүү ташаа үзлийг нь улам нэмэгдүүлсэн юм. Хүнд мэдэгдэлгүйгээр диаволуудын хаан Бурханыг хүний зүрх сэтгэлээс хайр найргүйгээр хөөгөөд, дараа нь өөрөө хүний сэтгэлийг баяр хөөртэйгээр эзэмджээ. Тэр үеэс хойш хүн муухай, хорон муу сэтгэлтэй, диаволын хааны царай төрхтэй болсон юм. Бурханд хандах үзэн ядалт түүний цээжийг дүүргэсэн ба диаволуудын хааны хорон санаа нь хүнийг бүрэн автах хүртэл өдрөөс өдөрт дотор нь тархдаг. Хүн өчүүхэн төдий ч эрх чөлөөтэй байхаа больж, диаволуудын хааны урхинаас ангижрах аргагүй байлаа. Хүн тэр дороо баривчлагдан, түүний өмнө бууж өгч, хүлцэнгүйгээр унахаас өөр сонголтгүй болжээ. Аль эрт хүний сэтгэл, зүрх нялх балчир хэвээр байх үед диаволуудын хаан бурхангүй үзлийн хавдрын үрийг суулгаж, “шинжлэх ухаан, технологийг судалж, Дөрвөн Шинэчлэлтийг биелүүл, дэлхий дээр Бурхан гэгч зүйл үгүй” гэх мэт төөрөгдлийг хүнд заасан. Түүгээр ч зогсохгүй, “Үйлдвэрлэлийн ажил хөдөлмөртөө түшиглэн сайхан эх орныг бүтээцгээе” хэмээн боломж олдох бүрд хашхирч, улс орныхоо төлөө үнэнчээр зүтгэхийн тулд бага наснаасаа эхлээд бэлдэхийг хүн нэг бүрээс шаарддаг. Хүн өөрийн эрхгүй түүний өмнө хүргэгдсэн бөгөөд тэр эргэлзэлгүйгээр бүх гавьяаг нь (бүх хүн төрөлхтнийг гартаа барьж байдаг Бурханд харьяалагдах гавьяаг гэсэн үг) өөртөө авсан. Түүнд ичих мэдрэмж хэзээ ч байгаагүй. Түүнчлэн, энэ нь Бурханы ардыг ичгүүр сонжуургүйгээр булаан авч, гэр лүүгээ буцаан чирээд, ширээн дээр хулгана шиг үсрэн гарч, хүнээр өөрийгөө Бурхан мэт шүтүүлсэн. Тийм цөхөрсөн амьтан! Энэ нь: “Дэлхий дээр Бурхан гэгч зүйл байхгүй. Салхи байгалийн хуулийн дагуу хувирлаас үүсэн гардаг; ус ууршиж, хүйтэн агаарт гарах үедээ конденсацлагдан, газар дээр бороо болон дусалдаг; газар хөдлөлт бол геологийн өөрчлөлтөөс үүдэн газрын гадарга чичрэх явдал юм; нарны гадаргуу дээрх цөмийн дэлбэрэлтээс болж үүссэн агаарын хуурайшлын улмаас ган гачиг болдог. Эдгээр нь бүгд байгалийн үзэгдэл. Хаана нь Бурханы үйл хэрэг байгаа юм бэ?” гэх мэт гүжирдсэн, цочирдмоор зүйл хашхирдаг. Тэр ч бүү хэл, дараахтай адил ичгүүргүй үг хэллэг хашхирдаг хүмүүс ч бий: “Хүн эрт цагт бичнээс хувьсаж бий болсон ба өнөөдрийн дэлхий ертөнц ойролцоогоор олон зуун жилийн тэртээх хүй нэгдлийн нийгмээс залгамжлан бий болсон. Улс орон хөгжин цэцэглэж, уруудан доройтох эсэх нь бүхэлдээ ард түмнийх нь гарт байдаг”. Ардуур нь, диаволын хаан өөрийгөө тахиулж, шүтүүлэхийн тулд хүнээр өөрийгөө ханан дээр өлгүүлэх юм уу ширээн дээр тавиулдаг. “Ямар ч Бурхан байдаггүй” хэмээн хашгирахын зэрэгцээ энэ нь өөрийгөө Бурхан болгон тавьж, Бурханыг газар дэлхийн зах хязгаараас цааш бүдүүлгээр түлхэх зуураа Бурханы оронд зогсож, диаволуудын хааны үүрэг гүйцэтгэдэг. Үнэхээр эрүүл ухаангүй! Энэ нь хүнийг, өөрийг нь голдоо ортол үзэн ядахад хүргэдэг. Бурхан, тэр хоёр заналт дайснууд бөгөөд зэрэгцэн оршиж чадахгүй мэт санагддаг. Энэ нь хуулиас гадуур, эрх чөлөөтэй хэрэн хэсэх2 зуураа Бурханыг хөөн зайлуулах арга сийлж байдаг. Үнэхээр диаволуудын хаан! Бид үүний оршин тогтнолыг яаж тэвчиж болох юм бэ? Энэ нь Бурханы ажлыг үймүүлж, бүхэлд нь бүрмөсөн эмх замбараагүй3 болгож орхих хүртлээ амрахгүй бөгөөд эцсээ хүртэл, үхэх сэхэхээ үзэн Бурханыг эсэргүүцэхийг хүсэж байгаа мэт, Бурханыг зориуд сөргөж, улам ойртон давшилдаг. Жигшүүрт царай хэдийнээ бүрэн ил болсноор энэ нь одоо гэмтэж, навсайсан4 хүнд бэрх байдалд орсон ч Бурханыг үзэн ядах нь багасалгүй, ганцхан үмхэлтээр Бурханыг залгиснаар л зүрх сэтгэлдээ хураасан үзэн ядалтаа арилгаж чадах юм шиг байдаг. Бурханы энэхүү дайсныг бид яахан тэвчиж чадах билээ! Үүнийг үндсээр нь устгаж, бүрэн сөнөөж байж л амьдралын маань хүсэл биелнэ. Галзуурсан мэт үргэлжлүүлэхийг нь яаж зөвшөөрч болох юм бэ? Хүн тэнгэрнарыг мэддэггүй, үхээнц, мэдрэмжгүй болох хүртэл энэ нь хүнийг завхруулсан юм. Хүн хэвийн хүний эрүүл ухааныг алдсан. Ирээдүйн төлөөх бүх санаа зовнилыг арилгаж, Бурханы ажлыг урьд өмнө үзэгдээгүй сүр жавхланд хурдхан хүргэхийн тулд үүнийг устгаж, шатаахад бүхий л оршихуйгаа зориулж яагаад болохгүй гэж? Энэ өөдгүй бүлэг этгээд хүний ертөнцөд ирж, үймээн самуунтай болгосон. Тэд бүх хүнийг ангалын ирмэгт аваачиж, тэднийг доош түлхэн хэдэн хэсэг болгоод, дараа нь цогцсыг нь залгихаар нууцхан төлөвлөсөн. Тэд Бурханы төлөвлөгөөг нураахаар дэмий найдаж, Бурхантай тэмцэлдэн, эрсдэлтэй бооцоонд бүхнээ тавьдаг5. Энэ нь яавч амархан биш! Эцсийн эцэст, хамгийн жигшүүрт гэмт хэрэг үйлдсэн диаволын хаанд зориулсан загалмай бэлтгэгдчихсэн. Бурхан загалмайд харьяалагддаггүй. Тэрээр үүнийг диавол руу аль хэдийн шидчихсэн. Бурхан аль эрт ялгууснаар гарч ирээд, хүн төрөлхтний нүгэлд харамсан гашуудахаа больсон боловч бүх хүн төрөлхтөнд аврал авчирна.
Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (7)”-оос эш татав
Тайлбар:
1. “Задаршгүй” гэдэг нь энд егөөдөх зорилготой бөгөөд хүмүүсийн мэдлэг, соёл, сэтгэл санааны байдал хөшүүн байдаг гэсэн утгатай.
2. “Хуулиас гадуур, эрх чөлөөтэй хэрэн хэсэх” гэдэг нь диавол зэрлэг догшноор, галзуурсан мэт явдаг гэдгийг илтгэдэг.
3. “Бүрэн эмх замбараагүй” гэдэг нь диаволын хэрцгий зан авир харж тэвчихийн аргагүй байдгийг хэлдэг.
4. “Гэмтэж, навсайсан” гэдэг нь диаволын хааны үзэшгүй муухай царайг хэлдэг.
5. “Эрсдэлтэй бооцоонд бүхнээ тавих” гэдэг нь эцэст нь хожно гэж найдан бүх мөнгөө ганцхан бооцоонд тавих гэсэн үг юм. Энэ нь диаволын өөдгүй муу, олиггүй арга зальд зориулсан зүйрлэл юм. Энэ илэрхийллийг тохуурхан хэрэглэсэн.
а. Дөрвөн Ном ба Таван Сонгодог нь Хятад дахь Күнзийн сургаалын нэр нөлөөтэй ном юм.
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 311
Дээрээс доошоо, эхлэлээс төгсгөл хүртэл Сатан Бурханы ажлыг үймүүлж, Түүнийг эсэргүүцэн авирласаар ирсэн. “Эртний соёлын өв”, үнэ цэнтэй “эртний соёлын мэдлэг”, “Даосизм болон Күнзийн сургаал”, “Күнзийн сонгодог бүтээл болон феодалын ёс заншил” зэрэг энэ бүх яриа нь хүнийг тамд аваачсан. Орчин үеийн дэвшилтэт шинжлэх ухаан, технологи, түүнчлэн өндөр хөгжсөн аж үйлдвэр, хөдөө аж ахуй, бизнес хаа ч харагддаггүй. Харин ч, Бурханы ажлыг зориуд үймүүлж, эсэргүүцэж, нураахын тулд эртний “бичнүүдийн” дэлгэрүүлсэн феодалын ёс заншлыг л цохон тэмдэглэдэг. Энэ нь өнөөг хүртэл хүнийг зовоон шаналгаад зогсохгүй, бүр хүнийг бүхлээр нь залгихыг1 хүсдэг. Феодализмын ёс суртахуун, ёс зүйн сургаал дамжиж, эртний соёлын мэдлэг өвлөгдөн ирсэн нь хүнд аль хэдийн нөлөөлж, тэднийг том, жижиг диаволууд болгон хувиргажээ. Бурханыг баяртайяа хүлээж авч, Бурханыг ирэхэд баярлан угтах хүн цөөхөн байдаг. Бүх хүний царай хөнөөлт санаархлаар дүүрч, үхлийн амьсгал газар сайгүй агаарт түгдэг. Тэд Бурханыг энэ газар нутгаас хөөхийг зорьдог; гартаа хутга, сэлэм бариад Бурханыг “газрын хөрснөөс арчих” тулааны байраа эзэлдэг. Бурхан байдаггүй гэж хүнд үргэлж зааж сургадаг диаволын энэ газар нутаг даяар хуурамч шүтээнүүд тархан, шатаж буй цаас, хүжний дотор муухайрам үнэр шингэсэн агаар амьсгал боогдуулам маш нягт байдаг. Энэ нь хорт могой мушгиран мурилзахад ханхалдаг хаягдал лагийн өмхий үнэр шиг байдаг болохоор хүн бөөлжихгүй байж чаддаггүй. Үүнээс гадна, ёрын муу чөтгөрүүд бичвэрийг аялгуулан уншиж байгаа чимээг тэндээс дөнгөн данган сонсож болох ба энэ чимээ тамын гүнээс гарч байгаа мэт санагддаг болохоор өөрийн эрхгүй нуруугаар хүйт даадаг. Энэ газар нутагт солонгын долоон өнгөтэй хуурамч шүтээнүүдийг хаа сайгүй тавиад, уг газрыг нүд гялбам ертөнц болгон хувиргах зуураа олиггүй явуулга нь амжилттай болсон мэт диаволуудын хаан хорлонтойгоор инээсээр байдаг. Харин тэгэхэд хүн юу ч мэдэхгүй хэвээр үлддэг бөгөөд диавол өөрийг нь эрүүл ухаангүй болж, ялагдан толгой гудайх хүртэл нь хэдийнээ завхруулсан гэдгийг ч хүн мэдэхгүй. Диавол, Бурханы бүх юмыг нэг цохилтоор л бүрмөсөн устгаж, Түүнийг дахин доромжилж, хөнөөхийг хүсдэг; тэгээд Түүний ажлыг нурааж, үймүүлэхээр санаархдаг. Эн тэнцүү байр суурьтай байхыг энэ нь яаж Бурханд зөвшөөрч чадах билээ? Газар дээрх хүмүүсийн дундах ажилд нь Бурхан “хөндлөнгөөс оролцохыг” яаж тэвчиж чадах билээ? Жигшүүртэй нүүр царайг нь илчлэхийг Бурханд зөвшөөрч яахан чадах билээ? Өөрийнх нь ажлыг замбараагүй болгохыг Бурханд зөвшөөрч яахан чадах билээ? Уур хилэн нь буцалж буй энэ диавол, газар дээрх хаант улсынх нь шүүхийг захирахыг Бурханд зөвшөөрч яахан чадах билээ? Бурханы дээд хүчинд дуртайяа бөхийж яахан чадах билээ? Түүний жигшүүрт үнэн төрх юу вэ гэдэг нь илчлэгдсэн, ингэснээр хүн инээх үү, уйлах уу гэдгээ мэдэхээ больдог ба энэ талаар ярихад үнэхээр хэцүү. Үүний мөн чанар энэ биш гэж үү? Муухай сэтгэлтэй тэрээр өөрийгөө итгэхийн аргагүй үзэсгэлэнтэй сайхан гэж итгэсээр байдаг. Гэмт хэргийн хамсаатнуудын2 бүлэг! Тэд зугаа цэнгэлд умбаж, үймээн самуун өдөөхийн тулд мөнх бус ертөнцөд буун ирээд, маш их үймээн дэгдээдэг болохоор дэлхий ертөнц хувирамтгай, тогтворгүй газар болж, хүний зүрх сэтгэл айдас хүйдэс, түгшүүрээр дүүрдэг бөгөөд тэд хүнээр маш их тоглосон болохоор хүний царай талын догшин араатных шиг, туйлын муухай болж, анхдагч ариун хүний эцсийн ул мөр арилсан юм. Үүнээс гадна, тэд газар дээрх дээд эрх мэдлийг авахыг хүсдэг. Тэд, арай ядан урагшилтал нь Бурханы ажилд маш их саад хийдэг бөгөөд хүнийг зэс, ган хана мэт чанд битүүмжилсэн. Маш олон ноцтой нүгэл үйлдэж, маш их гамшиг учруулчхаад тэд гэсгээлтээс өөр зүйл хүлээж яаж чадна вэ? Чөтгөрүүд болон муу ёрын сүнснүүд хэсэг зуур газар дээр галзуурсан мэт гүйж, Бурханы хүсэл болон уйгагүй хичээл чармайлтын аль алийг нэвтэршгүй болтол нь чанд битүүмжилсэн. Энэ бол үнэхээр аймшигт нүгэл! Бурхан яаж санаа зовохгүй байж чадах юм бэ? Бурхан яаж хилэгнэхгүй байж чадах юм бэ? Тэд Бурханы ажилд ноцтой саад учруулж, үүнийг эсэргүүцсэн: Дэндүү тэрслүү! Том, жижиг тэр чөтгөрүүд арслангийн хөл доорх цөөвөр чоно адил авирлаж, ёрын муу урсгалыг даган, замдаа үймээн самуун дэгдээдэг. Үнэнийг мэдээд ч тэд зориуд эсэргүүцдэг, энэ тэрслүү хөвгүүд! Одоо тамын хаан нь хааны сэнтийдээ заларсан мэт тэд маадгар, сэхүүн болчихоод бусдыг басамжилдаг. Тэдний хэд нь үнэнийг эрж хайж, шударга байдлыг дагадаг вэ? Тэд бүгдээрээ гахай, нохойноос өөрцгүй араатнууд бөгөөд овоолсон өтөг баасан дунд өмхий ялаануудын бүлгийг тэргүүлэн, сэхүүн байдлаар өөртөө баяр хүргэн толгойгоо сэгсэрч, элдэв янзын төвөг удаж3 байдаг. Тэд өөрсдөө өмхий ялаанаас цаашгүй гэдгээ мэдэлгүйгээр, тамын хаан нь бүгдээс агуу хаан мөн гэж боддог. Түүгээр ч зогсохгүй, тэд гахай, нохой эцэг эхийнхээ хүчийг далимдуулан, Бурханы оршин тогтнолыг гүжирддэг. Өчүүхэн жаахан ялаанууд тэд эцэг эхийгээ шүдтэй халим4 шиг том гэж итгэдэг. Тэд өөрсдөө жижигхэн, харин эцэг эх нь тэднээс олон зуун сая дахин том, бохир заваан гахай, нохой юм гэдгийг тэд ер мэддэггүй. Тэгээд өөрсдийнхөө дорд байдлыг мэдэлгүйгээр тэдгээр гахай, нохойн ялгаруулсан илжирсэн үнэрт түшиглэн галзуурсан мэт гүйлдэж, ирээдүйн үе удмаа үлдээхээр хий дэмий хүсдэг ба ичихээ мэддэггүй! Нуруундаа ногоон далавчтай (тэд Бурханд итгэдэг гэж зүтгэдгийг энэ нь хэлж байна) тэд ихэмсэглэн, өөрсдийн гоо үзэсгэлэн, сэтгэл татам байдлыг хаа сайгүй сайрхангаа өөрсдийн бие дэх бузар булайг хүн рүү нууцаар шидэж байдаг. Үүнээс гадна, тэд өөрсдөдөө дэндүү сэтгэл хангалуун байж, солонгын өнгөтэй далавчаа ашиглан бузар булайгаа далдалж чадах юм шиг байдаг бөгөөд эдгээр аргаар тэд жинхэнэ Бурханы оршин тогтнолыг хяхан хавчдаг (энэ нь шашны ертөнцөд нүднээс далдуур явагддаг зүйлийг хэлж байна). Ялааны далавч дур булаам үзэсгэлэнтэй байж болох ч эцсийн эцэст энэ нь бохироор дүүрч, нянгаар бүрхэгдсэн өчүүхэн бүтээлээс цаашгүй гэдгийг хүн яаж мэдэх билээ? Гахай, нохой эцэг эхийнхээ хүчээр тэд цадиггүй харгис догшноор газар нутаг даяар галзуурсан мэт гүйдэг (Бурханыг хяхан хавчдаг шашны албан тушаалтнууд улс орны засгийн газрын хүчтэй дэмжлэгт түшиглэн жинхэнэ Бурхан болон үнэний эсрэг тэрсэлдгийг энэ нь хэлж байна). Энэ нь, Иудейн фарисайчуудын сүнс Бурханы хамтаар агуу улаан лууны үндэстэнд буюу хуучин үүрэндээ буцан ирсэн мэт байдаг. Тэд хавчлагын өөр нэг хэсгийг эхлүүлэн, хэдэн мянган жилийн өмнөх ажлаа үргэлжлүүлсэн. Доройтмол энэ бүлэг хүмүүс эцэстээ газар дээр мөхөх нь лавтай! Хэдэн мянганы дараа, бузар сүнснүүд нь бүр ч их зальжин, овжин болсон харагдаж байна. Тэд Бурханы ажлыг нууцаар нураах арга замыг байнга бодож байгаа. Элбэг дэлбэг арга заль, ов мэхээрээ тэд хэдэн мянган жилийн өмнөх эмгэнэлт явдлыг эх орондоо дахин сэргээхийг хүсэж, Бурханыг бараг хашхиртал нь өдөөн хатгадаг бөгөөд Бурхан тэднийг ор мөргүй устгахаар гурав дахь тэнгэр лүү буцахаар байж яддаг. Хүн Бурханыг хайрлахын тулд Бурханы хүслийг ухаарч, баяр хөөр, уйтгар гунигийг нь мэдэж, Тэр юуг үзэн яддагийг ойлгох ёстой. Үүнийг хийх нь хүний оролтыг бүр ч их зоригжуулна. Хүний оролт хурдан байх тусам, Бурханы хүсэл төдий чинээ хурдан хангалуун болдог ба хүн диаволуудын хааныг тодорхой харах тусмаа Бурхан руу улам ойртож, Бурханы хүслийг биелүүлнэ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (7)”-оос эш татав
Тайлбар:
1. “Залгих” гэдэг нь диаволуудын хааны догшин хэрцгий зан авирыг хэлдэг ба энэ нь хүмүүсийг тэр чигт нь цөлмөдөг.
2. “Гэмт хэргийн хамсаатнууд” гэдэг нь “бүлэг балмад этгээд” гэдэгтэй адилхан.
3. “Элдэв янзын төвөг удах” гэдэг нь чөтгөр шиг хүмүүс хяналтаас гарч, Бурханы ажилд саад хийн, эсэргүүцэж байгааг хэлдэг.
4. “Шүдтэй халим” гэдгийг тохуурхан хэрэглэсэн. Ялаанууд маш жижиг болохоор тэдний хувьд гахай, нохойнууд шүдтэй халим мэт том харагддаг гэдгийг хэлсэн зүйрлэл юм.
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 312
Олон мянган жилийн турш энэ нь бузрын газар байсаар ирсэн. Энэ нь тэвчихийн аргагүй бохир заваан, зовлон зүдүүрээр дүүрэн бөгөөд сүг сүнснүүд хаа сайгүй тархан, залилан мэхэлж, ул үндэсгүй буруутгаж1, балмад догшин, хорлонтой байж, энэхүү чөтгөрт хотыг гишгэчин, цогцоснуудыг тараан хаяж орхидог; илжирсэн өмхий үнэр газар нутгийг бүрхэж, агаарт шингэдэг бөгөөд хатуу чанд хамгаалагдсан2 байдаг. Тэнгэрээс цааших дэлхий ертөнцийг хэн харж чадах билээ? Диавол хүний биеийг бүхэлд нь чанга хүлж, хоёр нүдийг нь халхалж, амыг нь бат хамхидаг. Диаволуудын хаан өнөөг хүртэл хэдэн мянган жилийн турш догшин ширүүн авирлангаа нэвтрэхийн аргагүй чөтгөрүүдийн өргөө мэт чөтгөрт хотыг нүд салгалгүй харсаар байдаг; тэр хооронд, энэхүү сүрэг манаач нохой нь догшин харцаар ширтэж, Бурхан мэдээгүй байхад нь барьж аваад, бүгдийг нь устгаж, амар тайван, аз жаргалтай газаргүй болгоно гэдгээс гүнээ айж байдаг. Чөтгөрт хотын ийм хүмүүс яаж ер нь Бурханыг харсан байж чадах юм бэ? Тэд ер нь Бурханы энхрийлэл, хайр татам байдлыг амссан гэж үү? Хүний ертөнцийн хэрэг явдлын талаар тэд юу мэдэх юм бэ? Бурханы тэсэж ядсан хүслийг тэдний хэн нь ойлгож чадах юм бэ? Тэгвэл, бие махбодтой болсон Бурхан бүрмөсөн нуугдмал хэвээр үлддэгт гайхах юмгүй: Өршөөлгүй, догшин хэрцгий чөтгөрүүдтэй ийм харанхуй нийгэмд, нүд цавчилгүй хүмүүсийг хөнөөдөг диаволын хаан яаж хайр татам, эелдэг зөөлөн, бас ариун Бурханы оршин тогтнолыг тэвчиж чадах юм бэ? Бурханы ирэхийг магтан сайшааж, уухайлж яаж чадах юм бэ? Энэ боолууд! Тэд сайхан сэтгэлийг үзэн ядалтаар хариулдаг, мөн аль эртнээс Бурханыг басамжилсан, Бурхантай зүй бусаар харьцдаг, туйлын харгис хэрцгий бөгөөд Бурханыг өчүүхэн төдий ч анхаардаггүй, тонуул дээрэм хийдэг, мөс чанараа бүгдийг нь алдсан, мөс чанараа үл тоож, гэм зэмгүй хүмүүсийг мэдрэлгүй байдал руу уруу татдаг. Эртний өвөг дээдэс үү? Хайртай удирдагчид уу? Тэд бүгд Бурханыг эсэргүүцдэг! Тэдний хөндлөнгийн оролцоо нь тэнгэрийн доорх бүхнийг түнэр харанхуй, эмх замбараагүй байдалтай болгосон! Шашны эрх чөлөө юу? Иргэдийн хууль ёсны эрх, ашиг уу? Тэдгээр нь бүгд нүглээ нуух заль мэх юм! Хэн Бурханы ажлыг тэврэн авсан бэ? Бурханы ажлын төлөө хэн амиа золиосолж, цусаа урсгасан бэ? Үеэс үед, эцэг эхээс хүүхдүүд хүртэл боолчлогдсон хүн Бурханыг эрээ цээргүйгээр боолчилсон—энэ нь яаж уур хилэн өдөөхгүй байж чадах юм бэ? Олон мянган жилийн үзэн ядалт сэтгэлд хурж, нүгэлт байдлын мянган жил зүрх сэтгэлд сийлэгдсэн—энэ нь яаж дургүйцэл төрүүлэхгүй байж чадах юм бэ? Бурханы өшөөг авч, Түүний дайсныг бүрмөсөн устга, цаашид хяналтаас гарах боломжийг үүнд бүү олго, хүссэнээрээ төвөг учруулахыг бүү зөвшөөр! Одоо цаг нь болсон: Энэ чөтгөрийн жигшүүрт царайг урж хаяад, харалган болж, төрөл бүрийн зовлон, бэрхшээл туулсан хүмүүст зовлон шаналлаасаа өндийн босож, энэ ёрын муу хөгшин диаволаас нүүр буруулах боломж олгохын тулд хүн аль хэдийн бүх хүч чадлаа дайчилж, бүх хичээл чармайлтаа зориулж, бүх төлөөсийг төлсөн. Бурханы ажилд яагаад ийм туулшгүй их саад бартааг тавина вэ? Бурханы хүмүүсийг мэхлэхийн тулд яагаад янз бүрийн арга заль хэрэглэнэ вэ? Жинхэнэ эрх чөлөө, хууль ёсны эрх, ашиг хаана байна вэ? Шударга ёс хаана байна? Тайтгарал хаана байна вэ? Халуун дулаан байдал хаана байна? Бурханы ардуудыг мэхлэхийн тулд яагаад ов мэхтэй арга хэрэглэнэ вэ? Бурханы ирэлтийг дарахын тулд яагаад хүч хэрэглэнэ вэ? Өөрийн бүтээсэн газар дэлхий дээр чөлөөтэй хэрэн хэсэх боломжийг Бурханд яагаад олгодоггүй юм бэ? Толгойгоо тавиад амрах газаргүй болтол нь Бурханыг яагаад мөшгөнө вэ? Хүмүүсийн дундах халуун дулаан байдал хаана байна вэ? Хүмүүсийн дундах угталт хаана байна вэ? Бурханыг яагаад тэгж цөхрөнгөө бартал нь хүлээлгэнэ вэ? Бурханыг яагаад ахин дахин хашхирахад хүргэнэ вэ? Бурханыг яагаад хайртай Хүүгийнхээ төлөө санаа зов гэж хүчилнэ вэ? Энэхүү харанхуй нийгмийн өрөвдөлтэй манаач нохойнууд нь Өөрийн бүтээсэн дэлхийдээ чөлөөтэй ирж, очихыг Бурханд яагаад зөвшөөрдөггүй юм бэ? Шаналал, зовлон дунд амьдардаг хүн яагаад ойлгодоггүй юм бэ? Та нарын төлөө Бурхан асар их тарчлааныг тэвчиж, асар их шаналан Өөрийн хайртай Хүү, Өөрийн мах цусыг та нарт хайрласан, тэгвэл та нар яагаад хараагүй дүр үзүүлсээр байдаг юм бэ? Хүн бүрийг бүхэлд нь харахад Бурханы ирэлтийг голж, Бурханы нөхөрлөлөөс татгалздаг. Та нар яагаад ийм увайгүй байдаг юм бэ? Та нар ийм харанхуй нийгэмд шударга бус байдлыг туулахад бэлэн байна уу? Үүрдийн дайсагналаар ходоодоо дүүргэхийн оронд яагаад диаволуудын хааны “ялгадсаар” өөрсдийгөө дүүргэдэг юм бэ?
Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (8)”-аас эш татав
Тайлбар:
1. “Ул үндэсгүй буруутгах” гэдэг нь хүмүүсийг хорлодог диаволын арга барилыг хэлж байна.
2. “Хатуу чанд хамгаалагдсан” гэдэг нь хүмүүсийг зовоон шаналгадаг диаволын арга тун хэрцгий бөгөөд хүмүүсийг хөдөлж чадахаа больтол нь асар их хянадаг гэдгийг илтгэдэг.
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 313
Хэрвээ хүмүүс хүний амьдралын зөв зам, мөн түүнчлэн хүн төрөлхтнийг удирдах Бурханы зорилгыг үнэхээр тодорхой харж чаддаг бол өөрсдийн ирээдүй, хувь заяаг зүрх сэтгэлдээ эрдэнэс мэт нандигнахгүй. Тэд гахай, нохойноос долоон дор эцэг эхдээ үйлчлэх сонирхолгүй болох байсан. Хүний ирээдүй, хувь заяа нь яг нарийндаа өнөө үеийн, Петрийн “эцэг эх” гээч зүйл биш гэж үү? Тэдгээр нь яг л хүний мах цус мэт байдаг. Махан биеийн хүрэх газар болон ирээдүй яг ямар байх вэ? Амьд ахуйдаа Бурханыг харах уу, эсвэл нас барсныхаа дараа сүнсээрээ Бурхантай уулзах уу? Махан бие маргааш гамшиг зовлонгийн асар том зууханд эцэслэх үү, эсвэл гал түймэр дотор байх уу? Хүний махан бие золгүй явдал амсах, эсвэл зовох эсэхтэй хамаатай иймэрхүү асуултууд нь одоогийн энэ урсгал дахь уураг тархитай, эрүүл ухаантай хэн болгоны хамгийн их санаа зовдог томоохон мэдээ биш гэж үү? (Энд, зовох гэдэг нь ерөөл хүлээн авахыг хэлдэг; хожмын шалгалтууд хүний хүрэх газарт ач тустай гэсэн үг юм. Золгүй явдал гэдэг нь бат зогсож чадахгүй байх, эсвэл мэхлэгдэхийг хэлдэг; эсвэл энэ нь, хүн золгүй нөхцөл байдалтай тулгарч, гай гамшгийн дунд амиа алдана, мөн хүний сүнсэнд тохиромжтой хүрэх газар байхгүй гэсэн утгатай.) Хүмүүс эрүүл саруул ухаантай байдаг хэдий ч боддог зүйл нь тэдний эрүүл ухаанд байх ёстой зүйлтэй бүрэн нийцдэггүй байж магадгүй. Учир нь тэд нэлээд будилдаг ба аливааг сохроор дагадаг. Тэд юунд орох учиртайгаа нэгд нэггүй ухаарч, ялангуяа гай зовлонгийн үеэр (өөрөөр хэлбэл, зууханд цэвэршүүлэгдэх үеэр) юунд орох ёстой, мөн галын шалгалтын үеэр юугаар зэвсэглэх ёстойгоо ялгаж салгах ёстой. Шавж хорхойноос ч долоон дор, гахай нохой шиг эцэг эхдээ (махан бие гэсэн үг) үргэлж битгий үйлчил. Хэт сэтгэлээ зовоож, их юм бодож, тархиа гашилгах ямар хэрэгтэй юм бэ? Махан бие чамд харьяалагддаггүй, харин ганцхан чамайг ч биш, бас Сатаныг захирдаг Бурханы гарт бий. (Махан бие анхнаасаа Сатанд харьяалагддаг гэсэн үг. Сатан ч гэсэн Бурханы гарт байдаг учраас үүнийг ингэж л хэлж болно. Учир нь ийм маягаар хэлэх нь илүү үнэмшилтэй; хүмүүс тэр чигтээ Сатаны эзэмшил дор байдаггүй, харин Бурханы гарт байдаг гэдгийг энэ нь хэлж өгдөг.) Чи махан биеийн тарчлаан дор амьдарч байгаа, гэхдээ махан бие чамд харьяалагддаг уу? Чиний хяналтан дор байдаг уу? Үүнээс болж тархиа гашилгах ямар хэрэгтэй юм бэ? Аль эртнээс яллагдаж, хараагдаж, бузар сүнсээр бузарлагдсан өмхий махан биеийнхээ төлөө чи Бурханаас улайран гуйх ямар хэрэгтэй юм бэ? Сатаны хамсаатанг зүрх сэтгэлдээ үргэлж ойрхон байлгах ямар хэрэгтэй юм бэ? Махан бие чиний жинхэнэ ирээдүй, гайхалтай итгэл найдвар, чиний амьдралын жинхэнэ хүрэх газрыг сүйрүүлж магадгүй гэдэгт чи санаа зовохгүй байна гэж үү?
Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн төрөлхтнийг удирдахын зорилго”-оос эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 314
Өнөөдөр та нарын ойлгосон зүйл түүхэн туршид төгс болгуулаагүй ямар ч хүнийхээс илүү өндөр. Шалгалтын талаарх мэдлэг чинь, эсвэл Бурханд итгэх итгэл чинь ямар ч итгэгчийнхээс өндөр. Та нарын ойлгодог зүйл орчны шалгалтыг туулахаасаа өмнө мэдэж авсан зүйл боловч жинхэнэ биеийн хэмжээ чинь тэдгээртэй огт нийцэлгүй байдаг. Та нарын мэддэг зүйл хэрэгжүүлдэг зүйлээс чинь илүү өндөр. Бурханд итгэдэг хүмүүс Бурханыг хайрлах ёстой ба ерөөлийн төлөө бус, харин Бурханы хүслийг хангалуун байлгахын төлөө л хичээх ёстой гэж та нар хэлдэг ч амьдралд чинь илэрхийлэгддэг зүйл үүнээс асар өөр бөгөөд ихээхэн өө сэвтэй. Ихэнх хүн амар амгалан байдлын төлөө болон бусад ашиг тусын төлөө Бурханд итгэдэг. Чиний ашиг тусын төлөө л биш бол чи Бурханд итгэдэггүй ба Бурханы нигүүлслийг хүлээн авч чадахгүй бол уруу царайлдаг. Энэ нь яаж чиний жинхэнэ биеийн хэмжээ байх юм бэ? Хүүхдүүд өвдөх, нөхөр эмнэлэгт хэвтэх, ургац муу ургах, гэр бүлийн гишүүдийн хавчлага гэх мэт гэр бүлийн зайлшгүй хэрэг явдлын тухайд гэвэл чи өдөр тутмын амьдралд ихэвчлэн тохиолддог эдгээр зүйлийг ч даван гарч чаддаггүй. Тийм зүйл тохиолдох үед чи самгардаж юу хийхээ мэдэхээ больдог—тэгээд ихэнхдээ Бурханы талаар гомдоллодог. Бурханы үг чамайг хуурч, Бурханы ажил чамаар доог тохуу хийсэн гэж чи Бурханд гомдоллодог. Та нарт тийм бодол байдаггүй гэж үү? Та нарын дунд тийм зүйлс тун ховорхон тохиолддог гэж чи бодож байна уу? Та нар тийм үйл явдлуудын дунд амьдарч өдөр бүрийг өнгөрөөдөг. Тэгээд Бурханд итгэх итгэлийнхээ амжилтыг болон Бурханы хүслийг хэрхэн хангалуун байлгах талаар өчүүхэн төдий ч бодож үздэггүй. Та нарын жинхэнэ биеийн хэмжээ хэтэрхий жаахан, бүр бяцхан дэгдээхэйнхээс ч илүү жаахан. Нөхрийн чинь бизнес алдагдалд ороход та нар Бурханы талаар гомдоллодог, Бурханы хамгаалалтгүй орчинд орсноо мэдэх үедээ мөн л Бурханы талаар гомдоллодог, дэгдээхэйнүүдийн чинь нэг нь үхэхэд, эсвэл малын хашаан дахь үхэр чинь өвдөхөд хүртэл гомдоллодог. Хүү чинь гэрлэх болсон ч танай гэр бүлд хангалттай мөнгө байхгүй байвал та нар гомдоллодог; гэртээ зочин байлгах үүрэг биелүүлэхийг хүсдэг боловч тэгж чадахгүй байх үедээ бас л гомдоллодог. Чиний гэдэс гомдлоор дүүрсэн байдгаас болоод чи заримдаа цуглаанд явдаггүй, эсвэл Бурханы үгийг идэж, уудаггүй бөгөөд чи асар урт хугацааны турш сөрөг болж магадгүй байдаг. Өнөөдөр чамд тохиолддог нэг ч зүйл чиний хэтийн ирээдүй, эсвэл хувь заяатай ямар нэгэн холбоогүй; хэрвээ чи Бурханд итгээгүй бол эдгээр зүйл мөн л тохиолдох байсан, гэсэн ч чи тэдгээрийн хариуцлагыг Бурхан руу чихэж, Бурхан чамайг таягдсан гэж зүтгэсээр байдаг. Чи Бурханд чухамдаа хэр итгэдэг вэ, өөрийнхөө амийг үнэхээр өргөн барьсан уу? Хэрвээ та нар Иовтой адил шалгалт амссан бол өнөөдөр Бурханыг дагадаг та нарын дундаас нэг нь ч бат зогсож чадалгүй, бүгд унах байсан юм. Та нарыг Иовтой харьцуулбал яг л тэнгэр газар шиг асар их ялгаатай. Өнөөдөр, эд хөрөнгийн чинь хагасыг булаан авсан бол та нар Бурханы оршин тогтнолыг үгүйсгэж зүрхлэх байсан; хүү юм уу охиныг чинь авсан бол та нар гудамжаар гүйн хараах байсан; амьдрал чинь мухардалд орсон бол Бурхантай тооцоо бодохоор оролдож, чамайг айлгахын тулд анх яагаад маш олон үг хэлснийг минь асуух байлаа. Тийм үед та нар юу ч хийж зүрхэлнэ. Та нар үнэхээр юу ч ойлгоогүй бөгөөд жинхэнэ биеийн хэмжээ огт байхгүйг чинь энэ нь харуулдаг. Тиймээс та нарыг шалгах шалгалтууд хэтэрхий их, учир нь та нар дэндүү ихийг ойлгодог боловч үнэхээр мэддэг зүйл чинь та нарын ухамсарласан зүйлийн мянганы нэгд ч хүрэхгүй. Ойлголт мэдлэг төдийхнөөр бүү зогс; та нар үнэндээ хэр ихийг хэрэгжүүлж чадахаа, мөн шаргуу ажлын чинь хэр их хөлс хүч Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлт болж хувирсныг болон хэр олон хэрэгжүүлэлтдээ өөрсдийнхөө шийдвэрийг биелүүлснээ харсан чинь дээр. Чи өөрийнхөө биеийн хэмжээ болон хэрэгжүүлэлтийг нухацтай авч үзэх ёстой. Бурханд итгэх итгэлээрээ чи зүгээр л хэн нэгэнд хийсэн дүр үзүүлэхээр хичээх ёсгүй—эцэстээ үнэн болон амийг олж авч чадах уу, үгүй юү гэдэг чинь чиний өөрийн эрэл хайгуулаас хамаардаг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (3)”-аас эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 315
Зарим нь гагцхүү гаднаа сайхан гоёдог: Эгч нар өөрсдийгөө цэцэг мэт хөөрхнөөр гоёж гооддог ба ах нар ханхүү юм уу залуухан баян дэгжин эр шиг хувцасладаг. Тэд өөрсдийн иддэг, өмсдөг зүйлс гэх мэт гадаад талын зүйлсийг л анхаардаг; дотроо ядуу зүдүү байдаг ба Бурханы талаар өчүүхэн ч мэддэггүй. Үүнд ямар утга учир байх юм бэ? Мөн ядуу гуйлгачин шиг хувцасладаг зарим хүн байдаг ба Зүүн Азийн боолуудтай үнэхээр адилхан харагддаг! Та нараас Миний шаарддаг зүйлийг та нар үнэхээр ойлгодоггүй гэж үү? Өөр хоорондоо ярилцацгаа: Та нар үнэндээ юу олж авсан бэ? Та нар ийм олон жил Бурханд итгэсэн ч хураасан бүхэн чинь энэ—санаа зовохгүй байна уу? Ичихгүй байна уу? Та нар энэ олон жилд үнэн замыг эрэлхийлсээр ирсэн ч өнөөдөр биеийн хэмжээ чинь бор шувууныхаас ч жаахан хэвээр байдаг! Та нарын дундах, хувцаслалт, будаг шунхаараа зураг шиг хөөрхөн бүсгүйчүүд өөрсдийгөө нэг нэгэнтэйгээ харьцуулж байгааг хар—та нар юу харьцуулдаг юм бэ? Зугаа цэнгэлээ юу? Шаардлагуудаа юу? Намайг загвар өмсөгчдийг элсүүлэхээр ирсэн гэж та нар бодож байна уу? Ямар ичгүүр сонжуургүй юм бэ! Та нарын амь хаана байна вэ? Эрэлхийлдэг зүйл чинь та нарын хэмжээ хязгааргүй их хүсэл биш гэж үү? Чи өөрийгөө маш үзэсгэлэнтэй гэж боддог, гэхдээ чи гоё сайхан хувцасладаг байж болох ч үнэн хэрэгтээ овоолсон өтөг баасан дунд төрсөн мурилзсан өт биш гэж үү? Өнөөдөр энэ тэнгэрлэг ерөөлийг эдлэх хувьтай байгаа чинь хөөрхөн царайнаас чинь болоогүй, харин Бурхан чамайг онцгойлон өргөснөөс болж байгаа юм. Чи хаанаас ирсэн тухайгаа одоо ч тодорхой мэдэхгүй байна уу? Амийн талаар дурдангуут чи амаа хамхиад, юу ч хэлэлгүй, хөшөө шиг чимээгүй байдаг ч гоёж гоодох зориг зүрхтэй хэвээр байдаг! Нүүрэндээ оо энгэсэг түрхэх сонирхолтой хэвээр л байдаг! Бас өөрсдийнхөө дундах дэгжин залуусыг буюу нүүрэндээ хайхрамжгүй илэрхийлэл гарган дэггүйтэж, зорилгогүй хэсүүчлэн бүхэл өдрийг өнгөрүүлдэг дур зоргоороо эрсийг хар. Хүн ингэж авирлах ёстой юм уу? Та нарын дундах хүн нэг бүр, эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай өөрсдийнхөө анхаарлыг бүхий л өдөржингөө юунд зориулдаг вэ? Та нар хэнд найдаж амь зуудгаа мэдэх үү? Өөрийнхөө хувцсыг хар, гартаа юу олж авснаа хар, гэдсээ ил—энэ олон жилийн турш итгэхдээ төлсөн хөлс, цусныхаа төлөөсөнд чи ямар ашиг тус хүртсэн бэ? Чи дурсгалт газруудыг үзэх талаар бодсоор байдаг, өмхий биеэ гоёх тухай бодсоор байдаг—үнэ цэнгүй эрэл хайгуул! Чамаас хэвийн хүн бай гэж шаарддаг атал өнөөдөр чи хэвийн бус байгаад зогсохгүй гажуудсан байдаг. Ийм хүн яаж Миний өмнө ирэх зориг зүрхтэй байж чадах юм бэ? Ийм хүн чанартайгаар сэтгэл татам байдлаа харуулж, махан биеэ гайхуулж, үргэлж махан биеийн шунал тачаал дотор амьдарч байгаа чи бузар чөтгөр болон муу ёрын сүнсний үр удам биш гэж үү? Тийм бузар чөтгөрт удаан оршин тогтнохыг Би зөвшөөрөхгүй! Зүрх сэтгэлдээ юу боддогийг чинь Намайг мэдэхгүй гэж бүү бод. Чи шунал тачаал болон махан биеэ хатуу чанд хазаарлаж болох боловч зүрх сэтгэлдээ өвөрлөдөг бодлыг чинь Би яаж мэдэхгүй байх билээ? Нүдээрээ хүсэмжилдэг бүхнийг чинь Би яаж мэдэхгүй байх билээ? Залуу бүсгүйчүүд та нар махан биеэ харуулахын тулд өөрсдийгөө тун хөөрхөн болгодог бус уу? Та нарын хувьд эрэгтэйчүүд ямар ашигтай юм бэ? Тэд та нарыг зовлон шаналлын далайгаас үнэхээр аварч чадна гэж үү? Та нарын дундах дэгжин залуус бүгд өөрсдийгөө боловсон, гоё ганган харагдуулахаар хувцасладаг боловч энэ нь “хээнцэр” зүс царайдаа анхаарал татах зорилготой башир заль бус уу? Та нар хэний төлөө үүнийг хийж байгаа юм бэ? Та нарын хувьд эмэгтэйчүүд ямар ашигтай юм бэ? Тэд нүглийн чинь эх сурвалж биш гэж үү? Эрчүүд, эмэгтэйчүүд та нарт Би олон үг хэлсэн атал та нар цөөхнийг нь л мөрддөг. Тэгээд чих чинь хатуурч, хараа чинь муудаад, биед чинь шунал тачаалаас өөр юу ч байхгүй болох хүртлээ зүрх сэтгэл чинь цэвдэг болсон, ийм болохоор та нар зугтаж чадалгүйгээр, үүнд урхидуулсан. Бузар буртаг, хөө тортог дотор мурилздаг өтнүүд та нарт хэн ойртон очихыг хүсэх юм бэ? Та нар бол овоолсон өтөг баасан дотроос Миний өргөсөн хүмүүсээс цаашгүй бөгөөд анхнаасаа та нарт хэвийн хүн чанар байгаагүй гэдгийг бүү март. Та нараас Миний шаарддаг зүйл бол анхнаасаа та нарт байгаагүй хэвийн хүн чанар болохоос, шунал тачаалаа харуулж, маш олон жилийн турш диаволын сургасан илжирсэн махан биеэ дураар нь тавих явдал биш. Та нар ингэж хувцаслах үедээ бүр илүү гүн урхидуулна гэдгээс айхгүй байна уу? Та нар анхнаасаа нүгэлтэй гэдгээ мэдэхгүй гэж үү? Бие чинь шунал тачаалаар маш их дүүрсэн болохоор энэ нь бүр хувцаснаас чинь нэвчин гарч, тэвчихийн аргагүй муухай, бузар чөтгөр шиг байдлыг чинь илчилдэг гэдгийг мэдэхгүй гэж үү? Үүнийг та нар хэнээс ч илүү тодорхой мэддэг биш гэж үү? Та нарын зүрх сэтгэл, нүд, уруул бүгд бузар чөтгөрөөр бузарлагдсан бус уу? Энэ хэсгүүд чинь бузар биш гэж үү? Ямар нэг юм хийхгүй байгаа цагт хамгийн ариун нь гэж чи өөрийгөө боддог уу? Сайхан хувцаслах нь та нарын булай сэтгэлийг нууж чадна гэж боддог уу? Тэгэх боломжгүй! Би та нарт илүү бодитой байхыг зөвлөж байна: Заль мэхтэй, хуурмаг бүү бай, өөрсдийгөө бүү гайхуул. Та нар шунал тачаалаа нэг нэгэндээ гайхуулдаг боловч хариуд нь хүртэх бүхэн чинь үүрд мөнхийн зовлон, өршөөлгүй цээрлүүлэлт юм! Нэг нэгэнтэйгээ аальгүйтэж, дурлалцах та нарт ямар хэрэгтэй юм бэ? Энэ нь та нарын ёс жудаг уу, шулуун шударга зангийн чинь хэр хэмжээ юү? Та нарын дунд байгаа хар дом, хар шидэд оролцдог хүмүүсийг Би үзэн яддаг; та нарын дундах махан биеэ хайрладаг залуусыг үзэн яддаг. Та нар биеэ барьсан нь дээр, учир нь одоо Би та нараас хэвийн хүн чанартай байхыг, шунал тачаалаа харуулахгүй байхыг шаарддаг—гэсэн ч махан бие чинь хэтэрхий элбэг, шунал тачаал чинь дэндүү их учраас та нар ашиглаж болох боломж бүрийг ашигладаг!
Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (7)”-оос эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 316
Одоо, та нарын эрэл хайгуул үр нөлөөтэй байсан эсэхийг одоогоор юу эзэмшиж байгаад чинь үндэслэн хэмждэг. Та нарын төгсгөлийг тодорхойлоход үүнийг ашигладаг; өөрөөр хэлбэл, гаргасан золиослол, хийсэн зүйлсээр чинь та нарын төгсгөл илчлэгддэг. Та нарын эрэл хайгуул, итгэл болон хийсэн зүйл төгсгөлийг чинь харуулна. Та нарын дунд аль хэдийн аврагдах аргагүй болсон хүмүүс олон бий, учир нь өнөөдөр бол хүмүүсийн төгсгөлийг илчлэх цаг үе бөгөөд Би ажлаа будилуу байдлаар хийхгүй; аврагдаж ер чадахгүй хүмүүсийг дараагийн эрин үе рүү хөтлөхгүй. Миний ажил дуусах цаг ирнэ. Би огтхон ч аврагдаж чадахгүй тэр өмхий, сүнсгүй цогцоснууд дээр ажиллахгүй; одоо үе бол хүнийг аврах эцсийн өдрүүд бөгөөд Би хэрэггүй ажил хийхгүй. Тэнгэр, газрыг бүү загна—дэлхий ертөнцийн төгсгөл ирж байна. Энэ бол зайлшгүй. Юмс иймдээ тулсан ба хүн болохын хувьд чи тэдгээрийг зогсоох юу ч хийж чадахгүй; чи аливааг хүссэнээрээ өөрчилж чадахгүй. Өчигдөр чи үнэнийг эрэлхийлэхдээ төлөөс төлөөгүй бөгөөд үнэнч бус байсан; өнөөдөр цаг нь ирсэн, чи аврагдахын аргагүй; маргааш чи таягдан хаягдах бөгөөд чиний хувьд аврагдах ямар ч боломжгүй. Хэдийгээр Миний зүрх сэтгэл эелдэг зөөлөн бөгөөд чамайг аврахын тулд Би чадах бүхнээ хийж байгаа ч хэрвээ чи өөрийнхөө өмнөөс чармайж, өөрийгөө огт бодохгүй бол энэ нь Надад ямар хамаатай юм бэ? Өөрсдийн махан биеийг л боддог, тав тухтай байдалд дуртай хүмүүс; итгэдэг юм шиг мөртөө үнэндээ итгэдэггүй хүмүүс; хар дом болон хар шидэнд оролцдог хүмүүс; садар самуун, навсгар, ноорхой хүмүүс; Еховагийн тахилыг болон эд хөрөнгийг хулгайлдаг хүмүүс; хээл хахуульд дуртай хүмүүс; тэнгэр өөд гарах тухай хий дэмий мөрөөддөг хүмүүс; хувийн алдар нэр, эд хөрөнгийн төлөө л тэмцдэг биеэ тоосон, ихэрхүү хүмүүс; эрээ цээргүй үг тараадаг хүмүүс; Бурханыг Өөрийг нь доромжилдог хүмүүс; Бурханыг Өөрийг нь шүүж, гүжирдэхээс өөрийг хийдэггүй хүмүүс; бүлэглэл үүсгэж, бие даасан байдлаа эрэлхийлдэг хүмүүс; өөрсдийгөө Бурханаас дээр өргөмжилдөг хүмүүс; садар самуун байдалд урхидуулсан хөнгөмсөг залуучууд, дунд эргэм болон ахмад насны эрчүүд, эмэгтэйчүүд; хувийн алдар нэр, эд хөрөнгийг таашааж, бусад хүмүүсийн дунд хувийн байр суурь хөөцөлддөг эрчүүд, эмэгтэйчүүд; нүгэлд урхидуулсан, гэмшдэггүй тэр хүмүүс—тэд бүгд аврагдах аргагүй бус уу? Садар самуун, нүгэлтэй байдал, хар дом, хар шид, хараал зүхэл, эрээ цээргүй үгс бүгд та нарын дунд хяналтгүй тархдаг; үнэн болон амийн үгс та нарын дунд дэвслүүлж, ариун хэл та нарын дунд бузарлагддаг. Харь үндэстнүүд та нар бузар заваан болон дуулгаваргүй байдлаар дүүрэн! Та нарын эцсийн төгсгөл хаана байх вэ? Махан биеийг хайрладаг, махан биеийн хар шид үйлддэг, садар самуун нүгэлд урхидуулдаг хүмүүс үргэлжлүүлэн амьдрах ичгүүр сонжуургүй байж яаж чадах юм билээ! Та нар шиг хүмүүс бол аврагдахын аргагүй өт хорхой гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Яаж энэ, тэрийг шаардах эрхтэй байх юм бэ? Өнөөг хүртэл, үнэнийг хайрладаггүй, зөвхөн махан биеийг л хайрладаг хүмүүст өчүүхэн төдий ч өөрчлөлт гараагүй—ийм хүмүүс яаж аврагдаж чадах юм бэ? Амийн замыг хайрладаггүй, Бурханыг өргөмжилж, Түүнд гэрчлэл хийдэггүй, байр суурийнхаа төлөө хуйвалддаг, өөрсдийгөө магтдаг хүмүүс—өнөөдөр ч гэсэн, хэвээрээ байгаа бус уу? Тэднийг аврахын үнэ цэн юу вэ? Аврагдаж чадах эсэх чинь хэр ахмад вэ гэдгээс чинь, эсвэл хэдэн жил ажиллаж байгаагаас чинь хамаардаггүй, тэр ч бүү хэл хэр их мэргэшсэнээс чинь хамаардаггүй. Харин ч, чиний эрэл хайгуул үр дүнд хүрсэн эсэхээс хамаардаг. Аврагддаг хүмүүс бол өтгөн саглагар навчтай, арвин их цэцэгтэй боловч жимсэлдэггүй мод биш, харин жимсэлдэг “мод” юм гэдгийг чи мэдэх учиртай. Чи олон жилийг гудамжинд тэнэж өнгөрүүлсэн байлаа ч тэр ямар хамаатай юм бэ? Чиний гэрчлэл хаана байна? Бурханыг гэх чиний хүндлэл өөрийгөө хайрлах хайр болон тачаангуй хүслээс чинь хавьгүй бага—ийм хүн доройтмол биш гэж үү? Тэд яаж авралын үлгэр дуурайл, загвар байж чадах юм бэ? Чиний уг чанар өөрчлөгдөшгүй, чи хэтэрхий тэрслүү, аврагдах аргагүй! Ийм хүмүүс таягдан хаягдах хүмүүс бус уу? Миний ажил дуусах үе нь чиний сүүлчийн өдөр ирэх үе биш гэж үү? Би та нарын дунд маш их ажил хийж, маш олон үг хэлсэн—үүнээс хэр их нь чихэнд чинь орсон бэ? Хэр ихийг нь та нар дуулгавартай дагасан бэ? Миний ажил дуусах үе нь чи Намайг эсэргүүцэхээ больж, Миний эсрэг зогсохоо болих үе юм. Намайг ажиллаж байхад та нар байнга Миний эсрэг үйлддэг; та нар Миний үгийг хэзээ ч мөрддөггүй. Би Өөрийн ажлыг хийдэг ба чи хувийн “ажлаа” хийж, жижигхэн хаанчлалаа байгуулдаг. Та нар бол сүрэг үнэг, нохой төдий бөгөөд Намайг эсэргүүцэн бүхнийг хийдэг! Та нар өөрсдийг чинь хоёргүй сэтгэлээр хайрладаг хүмүүсийг л тэврэн авахаар байнга хичээж байгаа—хүндлэл чинь хаана байна вэ? Та нарын хийдэг бүхэн ов мэхтэй! Та нарт ямар ч дуулгавартай байдал, эсвэл хүндлэл байхгүй бөгөөд ов мэхтэй, гүтгэн доромжилсон бүхнийг л хийдэг! Тийм хүмүүс аврагдаж чадах уу? Бэлгийн ёс суртахуунгүй, садар самуун эрчүүд өөрсдийн зугаа цэнгэлийн төлөө, сээтэгнэсэн янхнуудыг өөрсдөдөө татахыг үргэлж хүсэж байдаг. Би бэлгийн ёс суртахуунгүй тийм чөтгөрүүдийг яавч аврахгүй. Би бузар чөтгөрүүд та нарыг үзэн яддаг ба хуял тачаал, сээтэгнүүр зан чинь та нарыг там руу унагасан. Та нар өөрсдийгөө өмөөрч юу хэлэх юм бэ? Бузар чөтгөрүүд болон муу ёрын сүнснүүд та нар үзэшгүй муухай! Жигшүүртэй! Ийм хог новшнууд яаж аврагдаж чадах юм бэ? Нүгэлд урхидуулсан хүмүүс мөн л аврагдаж чадна гэж үү? Өнөөдөр, энэ үнэн, энэ зам болон энэ амь та нарын сэтгэлийг татдаггүй; харин ч та нар нүгэлт байдал, мөнгө, зэрэг зиндаа, алдар нэр, ашиг хонжоо, махан биеийн зугаа цэнгэл, эрчүүдийн царайлаг байдал, эмэгтэйчүүдийн ялдам занд сэтгэл татагддаг. Та нар яаж Миний хаанчлалд орох эрхтэй байх юм бэ? Та нарын дүр Бурханыхаас ч илүү агуу, та нарын байр суурь Бурханыхаас ч өндөр бөгөөд хүмүүсийн дундах нэр хүндийг чинь ярихын ч хэрэггүй—та нар хүмүүсийн шүтдэг шүтээн болжээ. Чи тэргүүн тэнгэрэлч болоогүй гэж үү? Хүмүүсийн төгсгөл илчлэгдэх үед тэр нь бас авралын ажил дуусах дөхсөн үе байх бөгөөд та нарын дундаас олонх чинь аврагдахын аргагүй, таягдан хаягдах ёстой цогцоснууд болно. Авралын ажлын үеэр Би бүх хүнд эелдэг зөөлөн, сайн ханддаг. Ажил дуусах үед өөр өөр төрлийн хүмүүсийн төгсгөл илчлэгдэх бөгөөд тэр үед Би эелдэг зөөлөн, сайн байхаа болино, учир нь хүмүүсийн төгсгөл илчлэгдэж, бүгд төрлийнхөө дагуу ангилагдсан байх болно. Мөн авралын эрин үе өнгөрөн одсон байх ба нэгэнт өнгөрсөн зүйл эргэн ирэхгүй учраас авралын ажлыг цаашид хийх ямар ч хэрэггүй байна.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (7)”-оос эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 317
Хүн үргэлжид харанхуйн нөлөөний нөмрөг дор, Сатаны нөлөөнд хүлэгдэн, мултарч чадахгүй амьдарч ирсэн бөгөөд түүний зан чанарыг Сатан төлөвшүүлсэн болохоор улам бүр ялзарсаар байдаг. Хүн үргэлж ялзарсан сатанлаг зан чанартаа автан амьдарч, Бурханыг үнэхээр хайрлаж чаддаггүй гэж хэлж болно. Ийм болохоор хэрвээ хүн Бурханыг хайрлахыг хүсвэл өөрийгөө зөвтгөдөг, өөрийгөө өргөмжилдөг, биеэ тоосон, ихэрхүү зан гэх мэт Сатаны зан чанарт харьяалагддаг бүхнээсээ ангижрах ёстой. Эс бөгөөс, түүний хайр бохирдсон, сатанлаг хайр бөгөөд Бурханы сайшаалыг хүртэж яасан ч чадахааргүй хайр юм. Ариун Сүнс шууд төгс болгож, харьцаж, эвдэж, засаж, сахилгажуулж, цохиж, цэвэршүүлэхгүй бол хэн ч Бурханыг жинхэнээсээ хайрлаж чадахгүй. Зан чанарын чинь нэг хэсэг Бурханыг төлөөлдөг, тиймээс өөрийгөө Бурханыг үнэхээр хайрладаг гэж хэлж байгаа бол чи биеэ тоосон яриатай хүн бөгөөд мулгуу нэгэн юм. Ийм хүмүүс бол тэргүүн тэнгэрэлч мөн! Хүний төрөлхийн уг чанар Бурханыг шууд төлөөлж чаддаггүй. Тэр Бурханаар төгс болгуулж төрөлх уг чанараа хаях ёстой бөгөөд зөвхөн Бурханы хүслийг анхаарч, Бурханы санаа зорилгыг биелүүлж, түүнчлэн Ариун Сүнсний ажлыг туулах тэр үед л түүний амьдран харуулдаг зүйлийг Бурхан хүлээн зөвшөөрөх боломжтой. Ариун Сүнсний ашигладаг хүн биш л бол махан биед амьдардаг хэн ч Бурханыг шууд төлөөлж чадахгүй. Гэхдээ, тийм хүний хувьд ч гэсэн зан чанар болон амьдран харуулдаг байдал нь Бурханыг бүрэн төлөөлдөг гэж хэлж болохгүй; түүний амьдран харуулдаг зүйлийг Ариун Сүнс чиглүүлдэг гэж л хэлж болно. Тийм хүний зан чанар Бурханыг төлөөлж чадахгүй.
Хүний зан чанарыг Бурхан тодорхойлдог, энэ нь маргаангүй бөгөөд үүнийг эерэг зүйл гэж үзэж болох боловч, зан чанарыг нь Сатан төлөвшүүлж ирсэн, тиймээс хүний зан чанар бол бүхэлдээ Сатаны зан чанар юм. Бурхан аливааг хийхдээ эрс шулуун зан чанартай байдаг ба ийм зан чанар надад ч бас илэрдэг, би яг адилхан зан ааштай тул миний энэ зан чанар Бурханыг төлөөлдөг гэж зарим хүн хэлдэг. Энэ ямар төрлийн хүн бэ? Ялзарсан сатанлаг зан чанар Бурханыг төлөөлж чадна гэж үү? Өөрийнх нь зан чанар Бурханыг төлөөлдөг гэж хэлдэг хэн ч бай, Бурханыг доромжилж, Ариун Сүнсийг гутааж байна! Ариун Сүнсний ажилладаг арга замаас харвал, газар дээр Бурханы хийдэг ажил нь гагцхүү байлдан дагуулах явдал билээ. Ийм учраас хүнд хараахан цэвэрлээгүй байгаа олон сатанлаг зан чанар байдаг, хүн Сатаны дүр төрхийг амьдран харуулсаар л байдаг, тэр үүнийгээ сайн зүйл гэж итгэдэг бөгөөд энэ нь хүний махан биеийн үйл хэргийг төлөөлдөг юм. Бүр тодруулбал, энэ нь Сатаныг төлөөлдөг бөгөөд Бурханыг яавч төлөөлж чадахгүй. Хүн тэнгэрийн амьдралыг газар дээр эдэлж, “Өө Бурхан минь! Би Таныг хайрлаж ханахгүй нь” гэх мэт үг хэлж чадах хэмжээнд Бурханыг аль хэдийн хайрладаг, мөн хамгийн өндөр хүрээнд хүрсэн байсан ч гэсэн тэднийг Бурханыг амьдран харуулдаг юм уу Бурханыг төлөөлдөг гэж хэлж болохгүй, учир нь хүний мөн чанар Бурханыхтай адилгүй билээ. Хүн Бурхан болох нь байтугай Бурханыг хэзээ ч амьдран харуулж чадахгүй. Ариун Сүнсний захирамж дор хүний амьдран харуулдаг зүйл Бурханаас хүнд тавьдаг шаардлагын дагуу л байдаг.
Сатаны бүх үйлдэл, үйл хэрэг хүнээс харагддаг. Одоо хүний бүх үйлдэл, үйл хэрэг бол Сатаны илэрхийлэл юм, иймд Бурханыг төлөөлж чадахгүй. Хүн Сатаны биелэл бөгөөд хүний зан чанар Бурханы зан чанарыг төлөөлж чаддаггүй. Зарим хүн сайн зан ааштай байдаг; Бурхан ийм хүний зан аашаар дамжуулан зарим нэг ажил хийж болох ба тэдний хийдэг ажлыг Ариун Сүнс чиглүүлж байдаг. Гэсэн ч түүний зан чанар Бурханыг төлөөлж чадахгүй. Тэдэн дээр Бурханы хийдэг ажил бол ердөө л аль хэдийн дотор нь байгаа зүйл дээр ажиллаж, өргөжүүлэх явдал юм. Өнгөрсөн эрин үеүдийн эш үзүүлэгчид ч бай, Бурханы ашигласан хүмүүс ч бай, хэн ч Бурханыг шууд төлөөлж чадахгүй. Бүх хүн орчин нөхцөлийн эрхээр л Бурханыг хайрлаж эхэлдэг ба хэн ч өөрийн хүслээр хамтран ажиллахаар чармайдаггүй. Эерэг зүйлс гэж юу вэ? Бурханаас шууд ирдэг бүхэн эерэг юм. Гэхдээ хүний зан чанарыг Сатан төлөвшүүлсэн бөгөөд Бурханыг төлөөлж чадахгүй. Зөвхөн бие махбодтой болсон Бурханы хайр, зовлонг тэвчих хүсэл, зөвт байдал, хүлцэнгүй, даруу, нуугдмал байдал л Бурханыг шууд төлөөдөг. Учир нь Тэр ирэх үедээ нүгэлт уг чанаргүй байсан ба Сатаны төлөвшлийг олж авалгүйгээр Бурханаас шууд ирсэн. Есүс зөвхөн нүгэлт бие махбодын төрхтэй болохоос биш нүглийг төлөөлдөггүй; тиймээс цовдлолоор дамжуулан (цовдлолын мөчийг нь оролцуулаад) ажлаа гүйцэлдүүлэхээс өмнөх үеийг хүртэлх Түүний үйлдэл, үйл хэрэг, үг бүгд Бурханыг шууд төлөөлдөг. Нүгэлт уг чанартай ямар ч хүн Бурханыг төлөөлж чадахгүй ба хүний нүгэл Сатаныг төлөөлдөг гэдгийг батлахад Есүсийн жишээ хангалттай юм. Өөрөөр хэлбэл, нүгэл Бурханыг төлөөлдөггүй, Бурхан бол нүгэлгүй. Хүнд Ариун Сүнсний хийсэн ажлыг ч гэсэн Ариун Сүнс чиглүүлсэн л гэж үзэж болохоос биш Бурханы оронд хүн хийсэн гэж хэлж болохгүй. Гэхдээ, хүний тухайд бол түүний нүгэл ч, зан чанар ч Бурханыг төлөөлдөггүй. Өнгөрсөн үеэс өнөөдрийг хүртэл Ариун Сүнсний хүнд хийсэн ажлаас дүгнэвэл хүний амьдран харуулж байгаа бүхэн нь Ариун Сүнс хүн дээр ажилласны үр дүн гэдэг нь харагдана. Ариун Сүнс харьцаж, сахилгажуулсны дараа тун цөөн хүн үнэнийг амьдран харуулж чаддаг. Өөрөөр хэлбэл, Ариун Сүнс л ажиллаад байдаг, хүний зүгээс хамтын ажиллагаа байдаггүй. Үүнийг тодорхой харж байна уу? Ийм болохоор Ариун Сүнсийг ажиллаж байхад Түүнтэй бүх чадлаараа хамтран ажиллаж, улмаар үүргээ биелүүлэхийн тулд чи юу хийх ёстой вэ?
Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн Бурханыг төлөөлж чадахгүй”-ээс
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 318
Бурханд итгэх итгэл, үнэний эрэл хайгуул, тэр ч байтугай биеэ авч яваа байдал чинь бүгд бодит байдалд үндэслэх ёстой: Хийдэг бүхэн чинь бодит байх ёстой, чи хий хоосон, уран зөгнөлт зүйлийг эрэлхийлэх ёсгүй. Ингэж авирлах нь ямар ч үнэ цэнгүй, цаашлаад тийм амьдралд утга учир гэж үгүй. Эрэл хайгуул болон амьдрал чинь худал хуурмаг, ов мэхнээс цаашгүй зүйлсийн дунд өнгөрч, чи үнэ цэнтэй, ач холбогдолтой зүйлсийг эрж хайдаггүй учраас чиний олж авдаг цорын ганц зүйл бол үнэнтэй хамаагүй утгагүй бодол, хоосон сургаал л байдаг. Тиймэрхүү зүйлс нь чиний оршин тогтнолын үнэ цэн, утга учиртай ямар ч холбоогүй бөгөөд чамайг зөвхөн хоосон газар л аваачиж чадна. Ингэснээр чиний бүхий л амьдрал ямар ч үнэ цэн, утга учиргүй байх болно—хэрвээ чи утга учиртай амьдралыг эрж хайхгүй юм бол зуун жил амьдарлаа ч гэсэн бүгд хий дэмий байх болно. Үүнийг яаж хүний амьдрал гэж хэлж болох юм бэ? Энэ чинь үнэндээ амьтны амьдрал биш үү? Үүний адилаар, хэрвээ та нар Бурханд итгэх замыг дагах гэж хичээдэг боловч харж болох Бурханыг эрж хайх ямар ч оролдлого хийлгүй, оронд нь үл үзэгдэх, биет бус Бурханыг шүтэн мөргөдөг бол иймэрхүү эрэл хайгуул нь бүр ч дэмий биш гэж үү? Эцэстээ чиний эрэл хайгуул нуранги овоо л болох болно. Иймэрхүү эрэл хайгуул чамд ямар ашигтай юм бэ? Хүний хамгийн том бэрхшээл бол өөрийн харж, хүрч чадахгүй, туйлын нууцлаг, гайхалтай зүйлс болон хүмүүсийн төсөөлшгүй, жирийн хүмүүсийн хүрч чадахааргүй зүйлсийг л хайрладаг явдал юм. Эдгээр зүйл хэдий чинээ бодит бус байна, хүн төдий чинээ дүгнэж шинжлэн, бүр бусад бүх зүйлийг умартан эдгээрийг эрж хайж, олж авахаар оролддог. Тэдгээр нь хэдий чинээ бодит бус байна, хүн төдий чинээ нарийвчлан судалж, шинжилдэг төдийгүй тэдгээрийн талаар нарийн нягт бодож сэтгэдэг. Эсрэгээр, хэдий чинээ бодит зүйл байна, хүн төдий чинээ үл тоодог; тэдгээрийг харахдаа хамраа сөхөж, тэр ч байтугай үл тоомсорлодог. Өнөөдөр Миний хийж буй бодит ажилд ханддаг та нарын хандлага яг энэ биш үү? Иймэрхүү зүйлс хэдий чинээ бодитой байна, та нар төдий чинээ сэжиглэдэг. Тэдгээрийг судалж шинжлэх цаг огт гаргалгүй, зүгээр л үл тоодог; эдгээр бодитой, шалгуур султай шаардлагыг та нар басдаг ба тэр ч байтугай хамгийн бодит энэ Бурханы талаар ч гэсэн тоо томшгүй их үзэл өвөрлөдөг бөгөөд зүгээр л Түүний бодит байдал, энгийн байдлыг хүлээн зөвшөөрөх чадваргүй байдаг. Тэгвэл та нар тодорхойгүй итгэлийг л баримталдаггүй гэж үү? Та нар өнгөрсөн үеийн тодорхойгүй Бурханд тууштай итгээд өнөөгийн бодит Бурханыг сонирхдоггүй. Өчигдрийн Бурхан, өнөөдрийн Бурхан нь хоёр өөр эрин үеийнх болохоор ингэдэг бус уу? Бас өчигдрийн Бурхан нь тэнгэр дэх агуу сүрлэг Бурхан, харин өнөөдрийн Бурхан нь газар дээрх өчүүхэн хүн болохоор ингэдэггүй гэж үү? Түүнчлэн, хүний шүтэн мөргөдөг Бурхан нь түүний үзлээс бий болсон нэгэн, харин өнөөдрийн Бурхан нь газар дээр бий болсон бодит махбод гэдгээс болдоггүй гэж үү? Эцсийн эцэст, өнөөдрийн Бурхан хэтэрхий бодитой учраас хүн Түүнийг эрэлхийлдэггүй бус уу? Учир нь өнөөдрийн Бурханы хүнээс яг тэдний хийх хамгийн дургүй, ичгэвтэр санагддаг зүйлийг нь хүсдэг юм. Энэ нь хүнийг зовоож байгаа хэрэг биш үү? Энэ нь хүний шарх сорвийг ил гаргахгүй гэж үү? Ингэснээр, бодит байдлыг эрж хайдаггүй олон хүн бие махбодтой болсон Бурханы дайсан буюу антихрист болсон. Энэ нь илэрхий баримт биш гэж үү? Өнгөрсөн үед, Бурхан хараахан махбод болоогүй байхад чи шашны зүтгэлтэн, эсвэл үнэн сүсэгт итгэгч байсан байж болно. Харин Бурхан махбод болсны дараа үнэн сүсэгтэй тэр олон итгэгч өөрсдийн мэдэлгүй антихрист болсон юм. Энд юу болоод байгааг чи мэдэж байна уу? Чи Бурханд итгэхдээ бодит байдалд анхаарлаа төвлөрүүлэн үнэнийг эрж хайхын оронд худал хуурмагт эзэмдүүлдэг. Энэ нь бие махбодтой болсон Бурханы эсрэг дайсагналын чинь хамгийн тодорхой эх үүсвэр бус уу? Бие махбодтой болсон Бурханыг Христ гэж нэрлэдэг, иймээс бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй бүх хүн антихрист бус уу? Тэгэхээр чиний итгэж, хайрладаг нэгэн үнэхээр махбод дахь энэ Бурхан мөн үү? Үнэхээр энэхүү амьдарч, амьсгалж байгаа хамгийн бодит бөгөөд ер бусын энгийн Бурхан мөн үү? Чиний эрэл хайгуулын зорилго яг юу юм бэ? Энэ нь тэнгэрт байгаа юу, газарт байгаа юу? Энэ нь үзэл үү, үнэн үү? Энэ нь Бурхан уу, эсвэл сахиулсан уу? Үнэндээ, үнэн бол амьдралын онч мэргэн үгсээс хамгийн бодитой нь бөгөөд бүх хүн төрөлхтний дундах онч мэргэн үгсээс хамгийн дээд нь билээ. Учир нь энэ бол Бурханы хүнд тавьдаг шаардлага бөгөөд Бурханы биечлэн хийдэг ажил учраас үүнийг амьдралын онч мэргэн үгс гэж нэрлэдэг. Энэ онч мэргэн үг нь ямар нэг зүйлээс дүгнэж гаргасан зүйл биш, мөн агуу хүмүүсийн хэлсэн алдартай эшлэл ч биш; Харин тэнгэр газар, бүх зүйлийн Захирагчаас хүн төрөлхтөнд хэлсэн айлдвар бөгөөд энэ бол хүний нэгтгэн дүгнэсэн хэдэн үг биш, харин Бурханы төрөлх амь билээ. Иймээс үүнийг амьдралын бүх онч мэргэн үгийн хамгийн дээд нь гэж нэрлэдэг. Хүн үнэнийг хэрэгжүүлэхээр эрэлхийлэх нь үүргээ биелүүлж байгаа хэрэг юм, өөрөөр хэлбэл, энэ нь Бурханы шаардлагыг хангах гэсэн эрэл хайгуул юм. Энэхүү шаардлагын мөн чанар нь хэний ч хүрч чадахааргүй хоосон сургаал биш, харин бүх үнэнээс хамгийн бодитой нь юм. Эрэл хайгуул чинь ямар ч бодит байдлыг агуулаагүй хоосон сургаалаас цаашгүй бол чи үнэний эсрэг тэрсэлдэг хүн биш үү? Чи үнэн рүү дайрч довтолдог хүн биш үү? Тийм хүн яаж Бурханыг хайрлахаар эрж хайх юм бэ? Бодит байдалгүй хүмүүс бол бүгд үнэнээс урвадаг хүмүүс бөгөөд угаасаа тэрслүү юм!
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг болон Бурханы ажлыг мэддэг хүмүүс л Түүнийг сэтгэл хангалуун байлгаж чадна”-аас эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 319
Бурханы өмнө шагнал хүлээн авч, Бурханаар ивээгдэхийг та нар бүгд хүсдэг; Бурханд итгэж эхлэх үедээ хүн бүр ийм зүйлийг хүсдэг, учир нь хүн бүр илүү өндөр дээд зүйлсийг эрэлхийлэх бодолд автдаг бөгөөд хэн ч бусдаас хоцрохыг хүсдэггүй. Хүмүүс ийм л байдаг. Яг энэ шалтгааны улмаас, та нарын дундаас олон хүн тэнгэр дэх Бурханд тал засахаар байнга хичээдэг ч үнэндээ Бурханыг гэх үнэнч зан, чин сэтгэл чинь өөрсдийгөө гэсэн үнэнч зан, чин сэтгэлээс чинь хавьгүй бага байдаг. Би яагаад ингэж хэлдэг вэ? Учир нь Би Бурханд үнэнч байдлыг чинь огт хүлээн зөвшөөрдөггүй, түүнчлэн та нарын зүрх сэтгэлд оршдог Бурханы оршин тогтнолыг Би үгүйсгэдэг. Өөрөөр хэлбэл, та нарын шүтэн мөргөдөг Бурхан, та нарын гайхан биширдэг тодорхойгүй Бурхан огтхон ч оршин тогтнодоггүй. Би үүнийг маш баттай хэлж буйн шалтгаан нь та нар жинхэнэ Бурханаас хэтэрхий хол байдаг. Та нарын үнэнч зангийн шалтгаан нь зүрх сэтгэл дотор чинь байгаа шүтээн юм; харин та нарын агуу гэж үздэггүй, өчүүхэн ч гэж үздэггүй Бурхан Намайг та нар үгээрээ л хүлээн зөвшөөрдөг. Та нар Бурханаас хэтэрхий хол байдаг гэж Би хэлэхдээ, жинхэнэ Бурханаас хол байдаг ч тодорхойгүй Бурхан тун ойрхон байгаа мэт санагддагийг чинь хэлж байна. Би “агуу биш” гэж хэлсэн нь өнөөдөр та нарын итгэдэг Бурхан агуу чадваргүй зүгээр л нэг хүн, тийм ч сүрлэг биш хүн шиг харагддагийг хэлж байгаа юм. Мөн “өчүүхэн ч биш” гэж хэлсэн минь, хэдийгээр энэ хүн салхинд тушааж, бороог захирч чадахгүй ч гэсэн, тэнгэр газрыг доргиох ажлыг хийхийн тулд Бурханы Сүнсийг дуудаж, хүмүүсийг бүрмөсөн гайхшруулж чадна гэсэн утгатай. Гаднаа та нар бүгд газар дээрх энэ Христэд маш дуулгавартай мэт харагддаг ч мөн чанартаа Түүнд итгэдэггүй, Түүнийг хайрладаг ч үгүй. Өөрөөр хэлбэл, та нарын үнэхээр итгэдэг нэгэн чинь та нарын мэдрэмжид байдаг тэр тодорхойгүй Бурхан бөгөөд үнэхээр хайрладаг нэгэн чинь та нарын хэзээ ч биечлэн хараагүй мөртөө өдөр, шөнөгүй хүсэн тэмүүлдэг Бурхан юм. Энэ Христэд хандах та нарын итгэл өчүүхэн төдий бөгөөд та нарын хайр юу ч биш. Итгэл гэдэг бол үнэмшил ба итгэлцэл; хайр гэдэг бол хүний зүрх сэтгэл дэх хэзээ ч салшгүй дурлал, бахдал юм. Гэсэн ч өнөөдрийн Христийг гэх та нарын итгэл, хайр үүнээс хавьгүй дор байдаг. Итгэлийн тухайд гэвэл, та нар Түүнд хэрхэн итгэдэг вэ? Хайрын тухайд бол, та нар Түүнийг яаж хайрладаг вэ? Та нар Түүний мөн чанарыг мэдэх нь байтугай, зан чанарыг нь ч ойлгодоггүй, тэгвэл яаж Түүнд итгэлтэй байх юм бэ? Түүнд итгэх итгэлийн чинь бодит байдал хаана байна вэ? Та нар Түүнийг хэрхэн хайрладаг вэ? Түүнийг гэх хайрын чинь бодит байдал хаана байна вэ?
Олон хүн өнөөдрийг хүртэл эргэлзэлгүйгээр Намайг дагасан. Иймээс өнгөрсөн хэдэн жилд та нар ч бас ихээхэн зүдэрсэн. Би та нарын бүгдийнх нь төрөлх зан авир, зуршлуудыг тов тодорхой ухаарсан; та нартай нэг бүрчлэн харилцахад туйлын хүнд бэрх байсаар ирсэн. Харамсалтай нь хэдийгээр Би та нарын талаар ихийг ухаарсан ч та нар Миний талаар юу ч ойлгодоггүй. Та нар төөрөлдөх агшиндаа хүнд мэхлүүлдэг гэж хүмүүсийн хэлдэгт гайхах зүйл алга. Үнэндээ, та нар Миний зан чанарын талаар юу ч ойлгодоггүй, Миний оюун санаанд юу байгааг ухан мэдэж бүр ч чаддаггүй. Өнөөдөр Миний талаарх буруу ойлголт чинь улам нэмэгдэж байгаа бөгөөд Надад итгэх итгэл чинь будилсан итгэл хэвээр үлддэг. Та нар Надад итгэдэг гэж хэлэхийн оронд та нар бүгдээрээ Надад тал засаж, Надад бялдуучлахаар оролдож байна гэж хэлбэл илүү тохирно. Та нарын сэдэл маш энгийн: Бурхан ч бай, эсвэл ямар нэг тодорхой Бурхан ч бай хамаагүй, намайг шагнаж чадах хэнийг ч би дагана, агуу гамшгаас намайг зугтаалгаж чадах хэнд ч би итгэнэ. Аль нь ч надад хамаагүй. Та нарын дунд ийм хүн олон байгаа ба энэ байдал маш ноцтой. Хэрвээ нэгэн өдөр, Христийн мөн чанарыг тодорхой мэддэгээсээ болоод та нараас хэд нь Түүнд итгэдгийг харах туршилт явуулбал, та нарын нэг нь ч Миний хүссэн шиг байж чадахгүй гэдгээс Би айж байна. Иймээс та нар бүгдээрээ энэ асуултыг эргэцүүлж үзсэн нь дээр: Та нарын итгэдэг Бурхан Надаас асар өөр, тийм болохоор Бурханд итгэх итгэлийн чинь мөн чанар тэгвэл юу вэ? Та нар Бурхан гээч зүйлдээ хэдий чинээ итгэнэ, Надаас төдий чинээ холдон явна. Тэгвэл энэ асуудлын мөн чанар юу вэ? Та нараас нэг нь ч энэ асуудлыг эргэцүүлж үзээгүй нь тодорхой, гэхдээ та нар үүний ноцтой байдлыг бодож үзсэн үү? Ийм маягаар үргэлжлүүлэн итгэхийн үр дагаврыг бодож үзсэн үү?
Үг нь махбодоор илэрсэн номын “Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 320
Бусдыг сэжиглэдэггүй хүмүүсийг Би маш их үнэлдэг ба үнэнийг дуртайяа хүлээн зөвшөөрдөг хүмүүс Надад таалагддаг; ийм хоёр төрлийн хүмүүсийг Би асар их халамжилна, учир нь Миний нүдээр бол тэд үнэнч хүмүүс билээ. Хэрвээ чи ов мэхтэй бол бүх хүн, бүх хэрэг явдалд сэрэмжилж, сэжиглэж хандах бөгөөд тиймээс Надад итгэх итгэл чинь хардлагын суурин дээр үндэслэнэ. Ийм итгэлийг Би хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй. Жинхэнэ итгэлгүй болохоор чамд жинхэнэ хайр бүр ч байдаггүй. Хэрвээ чи Бурханд эргэлзэж, Түүний талаар хүссэнээрээ боддог бол гарцаагүй хамгийн зальтай хүн юм. Бурхан хүнтэй адил байж чадах эсэхийг чи эргэцүүлэн боддог: уучилшгүй нүгэлтэй, жудаггүй, шударга бус, эрүүл ухаангүй, шударга ёсны мэдрэмж дутмаг, муу арга заль хэрэглэдэг, урвамтгай, зальхай, ёрын муу, харанхуйд дуртай гэх мэт. Хүмүүс ийм бодолтой байдгийн шалтгаан нь тэдэнд Бурханы талаарх өчүүхэн төдий ч мэдлэг байдаггүйгээс болдог бус уу? Тийм итгэл нь нүглээс өөрцгүй! Түүнчлэн, Миний таалалд нийцдэг хүмүүс бол яг нарийндаа бялдууч, зусарчид бөгөөд ийм чадвар дутмаг хүмүүсийг Бурханы гэрт ч хүлээн авахгүй, тэд тэнд хөлөө олoхгүй гэж итгэдэг хүмүүс ч бий. Энэ олон жилийн турш эзэмшсэн мэдлэг чинь энэ үү? Та нарын олж авсан зүйл энэ үү? Миний талаарх та нарын мэдлэг зөвхөн ийм буруу ойлголтоор зогсдоггүй; Бурханы Сүнсийг доромжилж, Тэнгэрийг гутаадаг чинь үүнээс ч дор. Ийм учраас, та нарынх шиг ийм итгэл та нарыг Надаас улам холдуулж, Намайг илүү их эсэргүүцэхэд хүргэнэ гэж Би хэлдэг. Олон жилийнхээ ажлаар та нар олон үнэнийг харсан боловч Миний чих юу сонссоныг та нар мэдэх үү? Та нараас хэр олон нь үнэнийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна вэ? Та нар үнэний төлөө төлөөс төлөхөд бэлэн гэж бүгдээрээ итгэдэг ч хэд чинь үнэний төлөө үнэхээр зовсон бэ? Зүрх сэтгэлд чинь зөв шударга бус байдал л байдаг учраас та нар, хэн ч байсан хамаагүй хүн бүр зальтай, шударга бус гэж бодоод, бие махбодтой болсон Бурхан ч гэсэн хэвийн хүнтэй адилаар нинжин сэтгэлгүй, өр зөөлөн хайргүй байж чадна гэж ч итгэхэд хүрдэг. Үүнээс ч илүүтэйгээр, эрхэм дээд ёс жудаг, өршөөнгүй, өр зөөлөн уг чанар тэнгэр дэх Бурханд л оршдог гэж та нар итгэдэг. Тийм ариун хүн оршин байдаггүй бөгөөд зөвхөн харанхуй, ёрын муу л газар дээр ноёлдог, харин Бурхан бол хүмүүсийн сайн, сайхныг гэх хүсэл эрмэлзлээ даатгадаг зүйл, хүний зохиосон үлгэр домгийн нэгэн юм гэж та нар итгэдэг. Та нарын оюун ухаанд, тэнгэр дэх Бурхан бол маш шулуун шударга, зөвт, агуу, шүтэн мөргөж, бишрэхүйц байдаг; харин газар дээрх энэ Бурхан нь тэнгэр дэх Бурханы орлогч, багаж хэрэгсэл төдий байдаг. Энэ Бурхан нь тэнгэр дэх Бурхантай эн тэнцүү байж болохгүй, Түүнтэй зэрэгцүүлэн үзэж бүр ч болохгүй гэж та нар итгэдэг. Бурханы агуу байдал болон нэр хүндийн тухайд гэвэл тэдгээр нь тэнгэр дэх Бурханы алдар сууд харьяалагддаг, харин хүний уг чанар болон завхралын тухайд бол, тэдгээр нь газар дээрх Бурханд ч байдаг шинж чанар юм. Тэнгэр дэх Бурхан мөнхөд сүрлэг байдаг байхад газар дээрх Бурхан мөнхөд ялихгүй, сул дорой, чадваргүй байдаг. Тэнгэр дэх Бурхан сэтгэл хөдлөлд автдаггүй, зөвхөн зөвт байдалтай байдаг, харин газар дээрх Бурханд хувиа хичээсэн сэдэл л байдаг ба ямар ч шударга байдал, эрүүл ухаан байдаггүй. Тэнгэр дэх Бурханд өчүүхэн төдий ч шударга бус зан байдаггүй, мөнхөд итгэмжит байдаг бол газар дээрх Бурханд шударга бус тал үргэлж байдаг. Тэнгэр дэх Бурхан хүнийг халуун дотноор хайрладаг байхад газар дээрх Бурхан хүнийг хангалтгүй халамжилдаг, тэр ч бүү хэл хүнийг бүрмөсөн үл ойшоодог. Ийм андуу ташаа мэдлэг та нарын зүрх сэтгэлд удаан хадгалагдсан ба ирээдүйд ч гэсэн бас үүрд хадгалагдах байх. Та нар шударга бус хүний байр сууриас Христийн бүх үйл хэргийг авч үздэг ба хорон муу хүний өнцгөөс Түүний бүх ажил, ялгамж чанар, мөн чанарыг үнэлдэг. Та нар ноцтой алдаа гаргасан ба өмнөх үеийнхнийхээ хэзээ ч хийж байгаагүй зүйлийг хийсэн. Өөрөөр хэлбэл, та нар тэргүүндээ титэмтэй, тэнгэр дэх сүрлэг Бурханд л үйлчилдэг бөгөөд үл үзэгдэхийн төдий маш ялимгүй Бурханд хэзээ ч санаа тавьдаггүй. Энэ нь та нарын нүгэл биш гэж үү? Энэ нь Бурханы зан чанарын эсрэг зөрчлийн чинь сонгодог жишээ биш гэж үү? Та нар тэнгэр дэх Бурханыг шүтэн мөргөдөг. Та нар сүрлэг дүр төрхийг биширч, уран үгээрээ ялгарсан хүмүүсийг хүндэлдэг. Гарыг чинь эд баялгаар дүүргэдэг Бурханд дуртайяа захирагдаж, хүсэл бүрийг чинь биелүүлж чадах Бурханыг ихэд хүсэмжилдэг. Чиний шүтэн мөргөдөггүй Нэгэн бол сүрлэг биш энэ Бурхан; чиний үзэн яддаг цорын ганц зүйл бол хэний ч өндрөөр үнэлдэггүй энэ Бурхантай холбоотой байх явдал. Хийхийг хүсдэггүй цорын ганц зүйл чинь чамд сохор зоос ч өгч байгаагүй энэ Бурханд үйлчлэх явдал бөгөөд Өөрийг нь хүсэн эрмэлзэхэд чамайг хүргэж чаддаггүй Нэгэн бол энэхүү тааламжит бус Бурхан билээ. Тийм Бурхан нь мэдлэгийн хүрээгээ тэлж, үнэт эрдэнэс олсон мэт санагдах боломжийг чамд олгож чадахгүй, хүсдэг зүйлийг чинь биелүүлж бүр ч чадахгүй. Тэгвэл чи яагаад Түүнийг дагадаг юм бэ? Чи иймэрхүү асуултуудыг бодож үзэж байсан уу? Чиний хийдэг зүйл энэ Христийг гомдоогоод зогсохгүй, үүнээс ч илүүтэйгээр тэнгэр дэх Бурханыг гомдоодог. Энэ нь Бурханд итгэх итгэлийн чинь зорилго биш гэж Би бодож байна!
Үг нь махбодоор илэрсэн номын “Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 321
Та нар Бурханыг баярлуулахыг хүсэн эрмэлздэг мөртөө Бурханаас хол байдаг. Энд ямар асуудал байна вэ? Та нар Түүний үгийг хүлээн зөвшөөрдөг ч харьцалт, засалтыг нь хүлээн зөвшөөрдөггүй, Түүний зохицуулалт бүрийг хүлээн зөвшөөрч, Түүнд бүрэн итгэлтэй байж бүр ч чаддаггүй. Тэгвэл энд ямар асуудал байна вэ? Эцсийн дүндээ, та нарын итгэл бол хоосон өндөгний хальс бөгөөд ангаахай бий болгож хэзээ ч чадахгүй. Учир нь итгэл чинь та нарт үнэнийг авчраагүй, эсвэл амийг өгөөгүй, харин ч оронд нь дэмжлэг, найдварын хуурмаг мэдрэмжийг та нарт өгсөн. Бурханд итгэх итгэлийн чинь зорилго үнэн ба амь биш, харин дэмжлэг, найдварын энэхүү мэдрэмж юм. Тиймээс, Бурханд итгэх итгэлийн замнал чинь бялдууч зан, ичгүүргүй байдлаар дамжуулан Бурханд тал засахаар хичээдгээс өөр юу ч биш бөгөөд үүнийг яавч жинхэнэ итгэл хэмээн үзэж болохгүй гэж Би хэлдэг. Ийм итгэлээс яаж ангаахай төрж болох юм бэ? Өөрөөр хэлбэл, ийм итгэл юу биелүүлж чадах юм бэ? Бурханд итгэх итгэлийн чинь зорилго бол өөрийнхөө зорилгыг биелүүлэхэд Бурханыг ашиглах явдал юм. Цаашлаад энэ нь Бурханы зан чанарт халддагийн чинь баримт биш гэж үү? Та нар тэнгэр дэх Бурханы оршин тогтнолд итгээд, газар дээрх Бурханы оршин тогтнолыг үгүйсгэдэг ч Би та нарын үзэл бодлыг хүлээн зөвшөөрдөггүй; ул суурьтай байж, газар дээрх Бурханд үйлчилдэг хүмүүсийг л Би сайшаадаг, харин газар дээрх Христийг огт хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийг хэзээ ч сайшаадаггүй. Тийм хүмүүс тэнгэр дэх Бурханд хэчнээн үнэнч байх нь хамаагүй, эцэстээ тэд хорон санаатныг шийтгэдэг Миний гараас зайлахгүй. Энэ хүмүүс бол хорон санаатнууд; тэд бол Бурханыг эсэргүүцдэг бөгөөд Христийг хэзээ ч дуртайяа дуулгавартай дагадаггүй ёрын муу хүмүүс юм. Мэдээж тэдний тоонд Христийг мэддэггүй, цаашлаад хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс багтдаг. Тэнгэр дэх Бурханд үнэнч байгаа цагт Христэд хүссэнээрээ хандаж болно гэж чи итгэдэг үү? Тэгэх нь буруу! Чи Христийг мэдэхгүй бол тэнгэр дэх Бурханыг мэдэхгүй. Тэнгэр дэх Бурханд хэчнээн үнэнч байх чинь хамаагүй энэ нь зүгээр л нэг хоосон яриа, хуурамч дүр эсгэлт юм, учир нь газар дээрх Бурхан нь үнэн болон илүү гүнзгий мэдлэгийг хүлээн авахад хүнд ач тустайгаар үл барам, хүнийг яллаж, улмаар хорон санаатнуудыг шийтгэх баримтуудыг цуглуулахад бүр ч их ач тустай. Чи энд байгаа ашиг тустай болон хор хөнөөлтэй үр дүнг ойлгов уу? Чи тэдгээрийг туулсан уу? Та нар энэ үнэнийг аль болох хурдан ойлгоосой гэж Би хүсэж байна: Бурханыг мэдэхийн тулд чи тэнгэр дэх Бурханыг мэдээд зогсохгүй, хамгийн чухал нь газар дээрх Бурханыг мэдэх ёстой. Аль нь чухал талаар бүү будил, эсвэл хоёрдогч зүйлээр гол зүйлийг бүү орлуул. Зөвхөн ийм маягаар л чи Бурхантай үнэхээр сайн харилцаатай болж, Бурхантай илүү ойр болж, зүрх сэтгэлээ Түүнд улам ойртуулж чадна. Хэрвээ чи олон жил итгэлтэй байж, Надтай удаан хугацаанд холбоотой байсан ч Надаас хол хэвээр үлдсэн бол, чи Бурханы зан чанарт байнга халдаж байсан байж таарна, мөн чиний төгсгөлийг тооцоолоход маш хэцүү байх болно гэж Би хэлнэ. Надтай олон жил харилцаатай байсан чинь чамайг хүн чанартай, үнэнтэй хүн болгон өөрчлөөгүй, харин ч муу арга зам чинь чиний уг чанарт шингэж, чи хоёр дахин их зантай болоод зогсохгүй Миний талаарх буруу ойлголт чинь ч бас ихсэж, улмаар чи Намайг хань хамсаатан шигээ үзэж эхэлбэл өвчин эмгэг чинь өнгөцхөн биш, харин ясанд чинь нэвчсэн байна гэж Би хэлнэ. Тэгээд чи, оршуулгын чинь бэлтгэл ажил хийгдэхийг л хүлээх үлдэнэ. Тэр үед чиний Бурхан болохыг Надаас гуйж гувших хэрэггүй, учир нь чи үхэх ёстой нүгэл, уучилшгүй нүгэл үйлдсэн билээ. Би чамд өршөөл үзүүлж чадсан ч гэсэн, тэнгэр дэх Бурхан амийг чинь авахаар зүтгэнэ, учир нь Бурханы зан чанарын эсрэг халдсан чинь энгийн асуудал биш, харин уг чанартаа тун ноцтой юм. Цаг нь ирэхэд, чамд урьдчилан хэлээгүй гэж Намайг бүү буруутга. Энэ бүхэн нь ийм байх болно: Чи газар дээрх Бурхан буюу Христэд эгэл жирийн хүн мэт хандах үедээ, өөрөөр хэлбэл, энэ Бурхан нь хүнээс өөрцгүй гэж итгэх үедээ мөхөх болно. Энэ нь та бүхэнд өгөх цорын ганц сануулга минь билээ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 322
Хүний дотор итгэлийн тухай эргэлзээтэй үг л байдаг, харин итгэл гэж юу болохыг хүн мэддэггүй, яагаад итгэдгээ бүр ч мэддэггүй. Хүн хэтэрхий багыг ойлгодог, мөн тэр өөрөө хэтэрхий учир дутагдалтай; тэр ердөө л бодлогогүй, мунхгаар Надад итгэдэг. Тэр итгэл гэж юу болох, мөн яагаад Надад итгэдгээ мэддэггүй хэдий ч хэнээрхэн итгэсээр байдаг. Миний хүнээс хүсдэг зүйл бол Намайг ийм байдлаар хэнээрхэн дуудаж, эсвэл Надад зорилгогүй байдлаар итгэх явдал биш. Учир нь, Миний хийдэг ажил хүнд Намайг харуулж, мэдүүлэхийн төлөө байдаг болохоос биш Намайг гайхан биширч, өөр нүдээр хараасай гэсэндээ биш юм. Би өмнө нь маш олон тэмдэг гайхамшиг үзүүлж, олон ер бусын зүйл үйлдсэн тул тухайн үеийн израильчууд Намайг гүнээ бахдан биширч, өвчтэйг анагааж, чөтгөрийг хөөх хосгүй чадварыг минь ихэд дээдэлсэн юм. Тухайн үеийн иудейчүүд Миний анагаах хүч чадлыг чадварлаг агаад ер бусын гэж бодсон бөгөөд олон үйл хэргийг минь хараад тэд бүгд Намайг дээдлэн хүндэтгэж, бүх хүч чадлыг минь ихэд бахдан биширсэн. Тиймээс ер бусын зүйл үзүүлэхийг минь харсан хэн боловч Намайг ойр дагасан, улмаар өвчтэйг эдгээхийг минь харахаар мянга мянган хүн Намайг хүрээлсэн билээ. Би маш олон тэмдэг, гайхамшиг үзүүлсэн, гэвч хүн Намайг ердөө л чадварлаг эмч мэтээр үзсэн юм; Би бас тухайн үеийн хүмүүст сургаалын олон үг хэлсэн боловч тэд Надад ердөө л шавь нараасаа дээгүүрт тавигдах багш төдий хандсан! Өнөөдөр ч гэсэн хүмүүс Миний ажлын түүхэн тэмдэглэлийг харсныхаа дараа Намайг өвчтэйг анагаадаг агуу эмч, мэдлэггүй хүмүүсийн багш хэмээн тайлбарласаар байна. Мөн тэд Намайг өршөөлт Эзэн Есүс Христ хэмээн тодорхойлсон. Бичвэрүүдийг тайлбарладаг хүмүүс анагаах чадвараараа Надаас илүү байж болно, эсвэл одоо шавь нар нь багшаасаа давуу мэдлэгтэй болсон ч байж болно, гэвч нэр алдар нь дэлхий даяар цуурайтсан, асар алдартай ийм хүмүүс Намайг ердөө л шалихгүй эмч гэж дорд үздэг! Миний үйл хэрэг далайн эргийн элсэн ширхгээс ч олон бөгөөд Миний мэргэн ухаан Соломоны үр удмаас ч агуу атал хүмүүс Намайг шалихгүй эмч, мөн хүний үл таних багш л гэж боддог! Өөрсдийг нь эмчилнэ гэсэндээ л маш олон хүн Надад итгэдэг. Намайг хүч чадлаа ашиглан биеэс нь бузар сүнснүүдийг зайлуулах байх гэсэндээ, бас Надаас зүгээр л амар амгалан, баяр хөөр хүртэнэ гэсэндээ маш олон хүн Надад итгэдэг. Надаас илүү их материаллаг эд хөрөнгө шаардахын тулд маш олон хүн Надад итгэдэг. Мөн энэ амьдралаа амар амгалан өнгөрөөж, ирэх ертөнцөд эсэн мэнд, эрүүл саруул байхын тулд маш олон хүн Надад итгэдэг. Тамын зовлонгоос зайлсхийж, тэнгэрийн ерөөлийг хүлээж авахын тулд маш олон хүн Надад итгэдэг. Зөвхөн түр зуурын тав тухын төлөө маш олон хүн Надад итгэдэг хэдий ч ирэх ертөнцөд ямар нэг зүйл олж авахаар эрж хайдаггүй. Би Өөрийн уур хилэнг хүн дээр буулгаж, нэгэн цагт хүнд байсан бүхий л баяр баясал, амар амгаланг булаан авах үед хүн эргэлзсэн. Би хүнд тамын зовлон өгч, тэнгэрийн ерөөлийг буцааж авах үед хүний ичгүүр нь уур хилэн болж хувирсан. Хүн өөрийг нь анагаагаач гэж Надаас гуйх үед Би ямар ч анхаарал тавилгүй, хүнд зэвүүцсэн; харин хүн ёрын муу эм болон хар шидийн замыг эрж хайхын тулд Надаас холдсон юм. Надаас нэхсэн бүхнийг нь хүнээс булаан авсны дараа хүн ул мөргүй алга болсон. Тиймээс, Намайг хэтэрхий их нигүүлсэл өгдөг учраас л, энэ нь маш их ашигтай байдаг учраас л хүн Надад итгэдэг гэж Би хэлдэг. Иудейчүүд Миний нигүүлслээс болж Надад итгэж, явсан газар бүрд минь Намайг дагасан. Эдгээр мэдлэг, туршлага хомс мунхаг хүмүүс Миний үзүүлсэн тэмдэг, гайхамшгийг олж харахыг л эрмэлзсэн. Тэд Намайг хамгийн агуу гайхамшгийг үзүүлж чаддаг иудей овгийн тэргүүн гэж үзсэн. Тиймээс хүмүүсээс чөтгөрийг хөөн зайлуулах үед тэдний дунд бөөн яриа дэгдэж, Намайг Елиа, Мосе гэцгээж, бүх эш үзүүлэгчээс хамгийн эртнийх нь, бүх эмчээс хамгийн агуу нь хэмээсэн юм. Би бол амь, зам, үнэн гэж Миний хэлснээс бусдаар хэн ч Миний оршихуй, ялгамж чанарыг мэдэж чадаагүй. Тэнгэр бол Миний Эцгийн амьдардаг газар гэж Намайг хэлснээс бусдаар бол Бурханы Хүү, Бурхан Өөрөө гэдгийг маань хэн ч мэдээгүй. Би бүх хүн төрөлхтөнд золин авралыг авчирч, хүн төрөлхтнийг гэтэлгэнэ гэж Намайг хэлснээс бусдаар бол хүн төрөлхтний Золин аврагч гэдгийг минь хэн ч мэдээгүй; хүмүүс Намайг энэрэнгүй, өршөөнгүй хүн гэж л мэддэг. Намайг Өөрөө Өөрийнхөө талаар бүхнийг тодорхой тайлбарлахаас нааш хэн ч Намайг мэдээгүй, мөн Намайг амьд Бурханы Хүү гэдэгт хэн ч итгээгүй. Хүн ийм л байдлаар Надад итгэж, ийм маягаар Намайг хуурах гэж оролддог. Хүн Миний талаар ийм үзэл бодолтой байж, Намайг яаж гэрчилж чадах билээ?
Үг нь махбодоор илэрсэн номын “Чи итгэлийн талаар юу мэдэх вэ?”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 323
Хүмүүс удаан хугацаанд Бурханд итгэсэн боловч тэдний ихэнх нь “Бурхан” гэдэг үгийг ойлгодоггүй, зүгээр л мунгинан дагадаг. Яагаад хүн чухам Бурханд итгэх ёстойг, эсвэл Бурхан чухам юу болох талаар тэдэнд ямар ч таамаг байдаггүй. Хэрвээ хүмүүс зөвхөн Бурханд итгэж, дагахаа мэддэг боловч Бурхан юу болохыг мэддэггүй, мөн Бурханыг таньдаггүй бол энэ нь асар том хошигнол биш гэж үү? Хүмүүс өдий хүрчхээд тэнгэрийн олон нууцыг нүдээр харж, хүний урьд өмнө хэзээ ч ойлгож байгаагүй гүн гүнзгий мэдлэгийн тухай ихээхэн сонссон ч гэсэн хүний хэзээ ч тунгаан бодож үзээгүй хамгийн энгийн үнэний талаар мэддэггүй. Зарим хүн: “Бид олон жил Бурханд итгэсэн. Бурхан юу болохыг бид яаж мэдэхгүй байх юм бэ? Энэ чинь биднийг дорд үзэж байгаа хэрэг биш гэж үү?” хэмээж болох юм. Гэвч бодит байдал дээр бол хэдийгээр өнөөдөр хүмүүс Намайг дагаж байгаа ч өнөөгийн ажлын талаар юу ч мэддэггүй бөгөөд Бурханы тухай нарийн төвөгтэй асуултуудыг бүү хэл, хамгийн илэрхий, хамгийн амархан асуултуудыг ч ухаарч чаддаггүй. Чиний үл тоомсорлодог, мэдэж чаддаггүй тэр бүх асуулт бол ойлгох хэрэгтэй хамгийн чухал асуулт гэдгийг мэдэх хэрэгтэй, учир нь чи зөвхөн олон нийтийг даган, өөрийгөө юугаар зэвсэглэх ёстой вэ гэдэгт ямар ч анхаарал хандуулдаггүй, мөн санаа тавьдаггүй. Яагаад Бурханд итгэх ёстойгоо чи үнэхээр мэддэг үү? Бурхан юу болохыг үнэхээр мэддэг үү? Хүн гэж юу болохыг үнэхээр мэддэг үү? Бурханд итгэдэг хүний хувьд, хэрвээ чи эдгээр зүйлийг ойлгож чадахгүй бол Бурханд итгэгчийн нэр хүндийг алдахгүй гэж үү? Өнөөдрийн Миний ажил бол хүмүүст мөн чанарыг нь ойлгуулж, Өөрийнхөө бүх үйл хэргийг ойлгуулж, Бурханы жинхэнэ нүүр царайг мэдүүлэх явдал юм. Энэ бол Миний удирдлагын төлөвлөгөөний төгсгөл, Миний ажлын сүүлчийн үе шат билээ. Тийм учраас Би та нарт амьдралын бүх нууцыг урьдчилан хэлж байна, ингэснээр та бүгд тэдгээрийг Надаас хүлээж авч чадах юм. Та нар хэтэрхий их дутагдалтай, хэтэрхий багыг эзэмшдэг учраас хүлээн авч чадахгүй, дааж чадахгүй байсан ч гэсэн энэ нь эцсийн эрин үеийн ажил учраас урьд нь та нарын хэзээ ч хүлээн авч байгаагүй амийн бүх үнэнийг Би та нарт хэлэх ёстой. Харанхуй нөмрөх үед та нар замаасаа дахин гажаад, ёрын муу нэгний явуулгад автах вий гэсэндээ Би Өөрийн ажлыг дуусгаж, хийх учиртай ажлаа гүйцэлдүүлж, юу хийхийг даалгаж буйгаа та нарт бүрэн мэдэгдэхийг хүсдэг. Та нарын ойлгодоггүй олон зам, мэддэггүй олон асуудал бий. Та нар тун мэдлэггүй; Би та нарын биеийн хэмжээ болон дутагдлыг сайн мэднэ. Тиймээс, хэдийгээр та нарын ойлгож чадахгүй олон үг байдаг ч урьд нь та нарын хэзээ ч хүлээн авч байгаагүй энэ бүх үнэнийг Би та нарт бас л хэлмээр байна, учир нь одоогийн биеийн хэмжээгээрээ Миний төлөө гэрчлэлд зогсож чадах эсэхэд чинь Би санаа зовсоор байдаг. Би та нарыг дорд үзэж байгаа юм биш; та нар бүгдээрээ Миний албан ёсны сургалтыг хараахан туулаагүй адгууснууд бөгөөд та нарын дотор хэр их алдар байгааг Би яавч харж чадахгүй. Хэдийгээр Би та нар дээр ажиллахдаа асар их эрч хүч зарцуулсан боловч та нарт идэвхтэй хүчин зүйл бараг байхгүй мөртөө сөрөг хүчин зүйл хуруу дарам цөөн байдаг ба Сатанд шившиг авчирдаг гэрчлэл л болдог мэт санагддаг. Та нарт байгаа бусад зүйл бараг бүгдээрээ Сатаны хор. Та нар Надад аврагдахын аргагүй мэт харагддаг. Одоогийн нөхцөл байдалд Би та нарын янз бүрийн илэрхийлэл, биеэ авч явах байдлыг хардаг, тэгээд эцэст нь жинхэнэ биеийн хэмжээг чинь мэддэг. Тийм учраас Би та нарын төлөө санаа зовсоор байна: Өөрөө амьдралаа мэдэг гээд орхисон бол хүмүүс өнөөдрийнхөөсөө дээр байх байсан уу, эсвэл өнөөдрийнхтэй адилхан байх байсан уу? Та нар нялхамсуу биеийн хэмжээндээ сэтгэл зовохгүй байна уу? Та нар үнэхээр Израилийн сонгогдсон хүмүүс шиг байж, цаг үргэлж ганцхан Надад үнэнч байж чадах уу? Та нарын харуулдаг зүйл чинь эцэг эхээсээ төөрсөн хүүхдүүдийн дүрсгүйтдэг зан биш, харин эзнийхээ ташуураас хол байгаа амьтдаас гардаг зэрлэг догшин байдал юм. Та нарт бас бүгдэд нь байдаг сул тал, та нарын нийтлэг эмгэг болох уг чанараа та нар мэдэх ёстой. Тиймээс өнөөдөр Би та нараас Миний төлөөх гэрчлэлдээ бат зогсохыг л шаарддаг. Ямар ч нөхцөлд хуучин эмгэгээ дахин бүү сэдрээ. Хамгийн чухал зүйл бол гэрчлэл хийх явдал юм—энэ нь Миний ажлын гол цөм билээ. Зүүдэнд нь ирсэн Еховагийн илчлэлийг Мариа хүлээн зөвшөөрч, итгээд дуулгавартай дагасантай адилаар та нар Миний үгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Зөвхөн энэ нь л ариун явдал гэж тооцогддог. Та нар Миний үгийг хамгийн их сонсдог хүмүүс учраас Надаар хамгийн их ерөөгдсөн хүмүүс юм. Би үнэ цэнтэй бүх эзэмшлээ та нарт өгч, та нарт бүхнийг хайрласан атал байр суурь чинь Израилийн ард түмнийхээс асар өөр; эгээ л тэнгэр газар мэт ялгаатай байдаг. Гэсэн ч тэдэнтэй харьцуулахад та нар хамаагүй илүү ихийг хүлээн авсан; тэд Миний илрэлтийг цөхрөн хүлээж байхад та нар Надтай хамт таатай өдрүүдийг өнгөрөөн, Миний баялгийг эдэлдэг. Ийм ялгаатай байж та нар хашхирч, Надтай маргалдаж, эд хөрөнгө булаалдах ямар эрхтэй юм бэ? Та нар ихийг олж авсан бус уу? Би та нарт маш ихийг өгсөн боловч хариуд нь Надад өгч байгаа зүйл чинь зүрх шимшрүүлсэн уй гашуу, зовнил болон номхоршгүй эгдүүцэл, дургүйцэл байдаг. Та нар маш зэвүүн атлаа бас өрөвдөлтэй тул Өөрийн бүх дургүйцлийг дарж, та нарт ахин дахин эсэргүүцлээ илэрхийлэхээс өөр сонголт Надад байхгүй. Ажлын энэ хэдэн мянган жилийн туршид Би хүн төрөлхтөнд хэзээ ч эсэргүүцэл үзүүлээгүй, учир нь хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд та нарын дундах “заль мэх” л хамгийн их алдаршсан гэдгийг Би олж мэдсэн, тэр нь эртний алдарт өвөг дээдсийн чинь та нарт үлдээсэн нандин өв хөрөнгөтэй адил мэт байдаг. Хүнээс дор тэр гахай, нохойнуудыг Би хэчнээн их үзэн яддаг гээч. Та нар хэтэрхий мөс чанаргүй! Та нар хэтэрхий жудаггүй! Та нарын зүрх сэтгэл хэтэрхий хатуу! Хэрвээ Би ийм үг болон ажлыг израильчуудад аваачсан бол аль хэдийн алдрыг олж авах байлаа. Гэвч та нарын дунд бол энэ нь хүршгүй; та нарын дунд зөвхөн харгис хайнга байдал, үл тоомсорлол болон та нарын шалтаг л байдаг. Та нар дэндүү мэдрэмжгүй, даанч үнэ цэнгүй!
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы тухай чиний ойлголт юу вэ?”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 324
Та бүхэн одоо Бурханд итгэхийн жинхэнэ утга учрыг ойлгох хэрэгтэй. Өмнө нь Миний ярьсан Бурханд итгэхийн утга учир нь та нарын эерэг оролттой холбоотой байсан. Өнөөдөр бол өөр: Өнөөдөр, Би Бурханд итгэх итгэлийн чинь мөн чанарыг задлан шинжилмээр байна. Мэдээж, энэ нь та нарыг сөрөг талаас залж чиглүүлж буй хэрэг юм; Намайг тэгээгүй бол та нар өөрсдийн үнэн нүүр царайг үүрд мэдэлгүй, сүсэг бишрэлтэй, үнэнч байдлаараа үүрд сайрхах байсан. Хэрвээ Би зүрх сэтгэлийн гүн дэх муу муухайг чинь ил болгоогүй бол та нар дор бүрнээ толгой дээрээ титэм зүүгээд, бүх алдрыг өөрсдөдөө авч үлдэх байсан гэж хэлэхэд буруудахгүй. Биеэ тоосон, ихэрхүү уг чанар чинь өөрсдийн мөс чанараас урваж, Христийг эсэргүүцэн тэрсэлж, муу муухайгаа илчлэхэд хүргэснээр та нарын санаа зорилго, үзэл, хэрээс хэтэрсэн хүсэл, шуналаар дүүрэн нүдийг гэрэлд ил болгодог. Гэсэн ч, та нар Христийн ажлыг гэсэн насан туршийн хүсэл тэмүүллийнхээ талаар үргэлжлүүлэн чалчиж, Христийн аль эрт хэлсэн үнэнийг ахин дахин давтдаг. Энэ бол та нарын “итгэл”—“өө сэвгүй итгэл” юм. Би бүхий л хугацаанд хүнд хатуу чанд стандарт тавьж ирсэн. Хэрвээ чи санаархал болзолтойгоор үнэнч байдаг бол чиний тэр үнэнч байдал гэх зүйл Надад хэрэггүй, учир нь санаархлаараа Намайг хуурч, болзлоороо Намайг сүрдүүлдэг хүмүүсийг Би жигшин зэвүүцдэг. Би хүнийг Надад туйлын үнэнч байж, итгэл гэдэг ганц үгийн төлөө, үүнийг батлахын тулд бүх зүйлийг хийгээсэй л гэж хүсдэг. Намайг хөөргөх гэж зулгуйдахыг чинь Би үзэн яддаг, учир нь Би та нарт үргэлж чин сэтгэлээсээ ханддаг, тиймээс та нарыг ч бас Надад жинхэнэ итгэлээр хандаасай гэж хүсдэг. Итгэлийн тухайд гэвэл, өөрсдөд нь итгэл байгаа учраас Бурханыг дагадаг, эс бөгөөс ийм зовлон зүдүүрийг тэвчихгүй байсан гэж олон хүн бодож байж болох юм. Тиймээс Би чамаас үүнийг асууя: Чи Бурханы оршин тогтнолд итгэдэг юм бол яагаад Түүнийг хүндэтгэдэггүй юм бэ? Чи Бурханы оршин тогтнолд итгэдэг юм бол яагаад чамд Түүнээс жаахан ч гэсэн айх зүрх сэтгэл байдаггүй юм бэ? Чи Христийг бие махбодтой болсон Бурхан гэж хүлээн зөвшөөрдөг хэр нь Түүнийг яагаад басамжилдаг юм бэ? Чи яагаад Түүнд хүндлэлгүй ханддаг юм бэ? Чи яагаад Түүнийг ил тодоор шүүмжилдэг юм бэ? Чи яагаад үргэлж Түүний хөдөлгөөнийг тагнадаг юм бэ? Чи яагаад Түүний зохицуулалтад захирагддаггүй юм бэ? Чи яагаад Түүний үгийн дагуу үйлддэггүй юм бэ? Яагаад Түүнийг сүрдүүлж, тахилыг нь дээрэмдэхийг хичээдэг юм бэ? Чи яагаад Христийн байр сууриас үг хэлдэг юм бэ? Чи яагаад Түүний ажил болон үг зөв эсэхийг шүүдэг юм бэ? Яагаад ар хударгаар нь Түүнийг зүхэж зүрхэлдэг юм бэ? Энэ бүхэн нь та нарын итгэл юм гэж үү?
Үг яриа, зан авирт чинь Христэд үл итгэдэг элементүүд чинь харагддаг. Хийдэг бүхний чинь сэдэл, зорилгод үл итгэл шингэсэн байдаг. Та нарын харцны золбоо хүртэл Христэд үл итгэх байдлыг агуулдаг. Та нар дор бүрнээ, хором бүрд үл итгэлийн элементийг өвөрлөж байдаг гэж хэлж болно. Энэ нь бие махбодтой болсон Бурханд үл итгэх байдал биеэр чинь гүйж буй цусанд нэвт шингэсэн учраас та нар хором мөч бүрд Христээс урвах аюулд байдаг гэсэн үг юм. Тиймээс, Бурханд итгэх замд үлдээдэг мөр чинь жинхэнэ биш гэж Би хэлдэг; Бурханд итгэх зам дээр алхахдаа чи хөлөө газарт бат тавьдаггүй—чи зүгээр л хэлбэр төдий хийж байна. Та нар Христийн үгэнд хэзээ ч бүрэн итгэдэггүй бөгөөд даруйхан хэрэгжүүлж чаддаггүй. Та нарын Христэд итгэдэггүйн шалтгаан энэ юм. Үргэлж Түүний талаар үзэлтэй байдаг чинь Түүнд итгэдэггүйн бас нэг шалтгаан мөн. Христийн ажлын талаар үргэлж эргэлзэх, Христийн үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөөх, Христийн хийсэн ямар ч ажлын талаар санаа бодол өвөрлөж, энэ ажлыг зөвөөр ойлгож чадахгүй байх, яаж ч тайлбарлалаа гэсэн үзлээ хаяхад хэцүү байх зэрэг нь бүгдээрээ та нарын зүрх сэтгэлд холилдсон үл итгэлийн элементүүд юм. Та нар хэзээ ч ард хоцролгүй, Христийн ажлыг дагадаг хэдий ч зүрх сэтгэлд чинь хэт их тэрслүү байдал холилдсон байна. Энэхүү тэрслүү байдал нь Бурханд итгэх итгэлд чинь байгаа хир буртаг юм. Та нар тэгж бодохгүй байж магад, гэхдээ чи санаа зорилгоо энэ дотроос танин мэдэж чадахгүй бол мөхөх хүмүүсийн дунд байх нь гарцаагүй. Учир нь Бурхан Өөрт нь эргэлздэг хүмүүсийг бус, харин үнэхээр итгэдэг хүмүүсийг л төгс болгодог бөгөөд Түүнийг Бурхан гэж хэзээ ч итгээгүй хэр нь Түүнийг дурамжхан дагадаг хүмүүсийг бол бүр ч төгс болгохгүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү?”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 325
Зарим хүн шүүлтэд байтугай, үнэнд ч баясдаггүй. Харин тэд эрх мэдэл, эд баялагт баясдаг; ийм хүмүүсийг эрх мэдэл эрэлхийлэгчид гэж нэрлэдэг. Тэд дэлхий дээрх нөлөө бүхий урсгал, шашны сургуулиас ирсэн пастор, багш нарыг л эрж хайдаг. Тэд үнэний замыг хүлээн зөвшөөрсөн хэдий ч, хагас дутуу л итгэж байдаг; тэд зүрх сэтгэл, оюун санаагаа бүрэн зориулах чадваргүй, амаараа Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадах тухай ярих боловч харц нь агуу пастор, багш нар дээр төвлөрч, Христийг зэрвэс ч хардаггүй. Зүрх сэтгэл нь нэр төр, эд баялаг, яруу алдрыг анхаардаг. Ийм өчүүхэн хүн тийм олон хүнийг байлдан дагуулах чадвартай, ийм эгэл жирийн хүн, хүнийг төгс болгох чадвартай байх боломжгүй гэж тэд боддог. Тоос тортог, өтөг бууц дундах тэдгээр хэн ч биш хүн Бурханы сонгосон хүмүүс байх боломжгүй гэж тэд боддог. Хэрвээ ийм хүмүүсийг Бурхан авардаг байсан бол тэнгэр газар орвонгоороо эргэж, бүх хүн элгээ хөштөл инээх байсан гэж тэд үздэг. Хэрэв Бурхан энэхүү хэн ч биш хүмүүсийг төгс болгохоор сонгох юм бол өнөөх агуу хүмүүс Бурхан Өөрөө болох байсан гэж тэд боддог. Тэдний харах өнцгийг үл итгэл сэвтүүлсэн байдаг; тэд үл итгээд ч зогсохгүй, зүгээр л утгагүй араатнууд юм. Учир нь тэд байр суурь, нэр хүнд, эрх мэдлийг л үнэлдэг, зөвхөн том бүлэглэл, урсгалуудыг л хүндэтгэдэг. Тэд Христээр удирдуулж байгаа хүмүүсийг огтхон ч тоодоггүй; тэд ердөө л Христ, үнэн, амиас нүүр буруулсан урвагчид юм.
Чи Христийн даруу занг бус, харин эрхэм хүндтэй байр суурь бүхий тэр хуурамч хоньчдыг л гайхан биширдэг. Чи Христийн хайр татам байдал, мэргэн ухааныг биш, харин бузар булай ертөнцөд хөлбөрдөг тэдгээр самуун явдалтныг эрхэмлэн хайрладаг. Чи толгой хоргодох газаргүй Христийн шаналлыг шоолж, харин тахилыг эрж хайн, цадиггүй амьдардаг тэдгээр үхдэлийг гайхан биширдэг. Чи Христтэй хамт зовохыг хүсдэггүй, харин махан бие, үгээр л чамайг тэтгэж, хянаж байдаг тэр бодлогогүй антихристүүдийн тэвэрт дуртайяа очдог. Одоо ч гэсэн зүрх сэтгэл чинь тэдэн рүү, тэдний нэр хүнд, байр суурь, нөлөө рүү хандсан хэвээр байна. Гэсэн ч, чи Христийн ажилд үнэмшихэд хэцүү гэсэн хандлага баримталсан хэвээр, үүнийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Иймээс Христийг хүлээн зөвшөөрөх итгэл чамд байхгүй гэж Би хэлдэг. Чамд өөр ямар ч сонголт байхгүй байсан учраас л өнөөг хүртэл Түүнийг дагасан. Зүрх сэтгэлд чинь хэд хэдэн сүрлэг дүр төрх үүрд сүндэрлэж байгаа; чи тэдний үг, үйл бүрийг, мөн нөлөө бүхий үг, гарыг нь ч мартаж чаддаггүй. Та нарын зүрх сэтгэлд тэд үүрд дээдийн дээд, үүрд баатрууд хэвээрээ байдаг. Харин өнөөдрийн Христийн хувьд тийм биш. Чиний зүрх сэтгэлд Тэр үүрд ялихгүй хэвээрээ, үүрд хүндэтгэл хүлээх зохисгүй хэвээрээ. Учир нь Тэр хэтэрхий эгэл, хэтэрхий бага нөлөөтэй, ямар ч сүрлэг байдалгүй.
Ямар ч байсан, үнэнийг үнэлдэггүй бүх хүн бол үл итгэгчид, үнэнээс урвагчид юм гэж Би хэлдэг. Ийм хүмүүс хэзээ ч Христийн сайшаалыг хүртэхгүй. Чиний дотор хэр их үл итгэл байгааг, мөн Христээс хэр их урваж байгаагаа чи одоо олж тогтоов уу? Би чамд ингэж захья: Чи үнэний замыг сонгосон тул өөрийгөө үнэн сэтгэлээсээ зориулах хэрэгтэй; хоёрдмол сэтгэлээр, хайнга бүү бай. Бурхан бол дэлхий ертөнцөд ч, хэн нэг хүнд ч биш, харин Түүнд үнэхээр итгэж, Түүнийг шүтэн мөргөж, Түүнд үнэнч агаад итгэлтэй байдаг бүх хүнд харьяалагддаг гэдгийг чи ойлгох ёстой.
Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү?”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 326
Өөрсдийнхөө итгэлд хүмүүс, тохиромжтой хүрэх газар, хэрэгтэй бүх нигүүлслийг Бурханаар өөрсдөдөө өгүүлж, Бурханыг өөрсдийн зарц болгож, хэзээ ч, хэдийд ч хоорондоо зөрчилтэй байхгүйн тулд амар тайван, нөхөрсөг харилцаагаа хадгалахад Бурханыг хүргэхээр чармайдаг. Өөрөөр хэлбэл, тэдний Бурханд итгэх итгэл нь, өөрсдийнх нь бүх шаардлагад нийцэж, Библиэс уншсан “Би та нарын бүх залбирлыг сонсоно” хэмээх үгийн дагуу залбирсан бүхнийг нь тэдэнд өгөх амлалтыг Бурханаас шаарддаг. Бурхан үргэлж хаана ч, хэдийд ч хүмүүстэй сайхан харилцаатай байдаг өршөөнгүй Аврагч Есүс байсан учраас хэнийг ч шүүхгүй, хэнтэй ч харьцахгүй байхыг тэд Бурханаас хүсдэг. Хүмүүс Бурханд ингэж итгэдэг: Тэд ердөө ичгүүр сонжуургүйгээр Бурханд шаардлага тавин, өөрсдөө тэрслүү, эсвэл дуулгавартай байх нь хамаагүй Бурхан зүгээр л бүх зүйлийг тэдэнд сохроор хайрлана. Тэд Бурханаас тасралтгүй “өр цуглуулдаг” бөгөөд Бурхан ямар ч эсэргүүцэлгүйгээр тэдэнд “өрөө төлж”, түүнчлэн, хоёр дахин ихийг төлөх ёстой; өөрсдөөс нь ямар нэгэн юм авсан ч бай, үгүй ч бай Бурхан өөрсдийнх нь л эрхшээлд байж болох ба Тэрээр хүмүүсийг дур зоргоороо зохион байгуулж болохгүй, тэр ч бүү хэл, олон жилийн турш нуусан Өөрийн мэргэн ухаан, зөвт зан чанарыг хүссэн үедээ, өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр хүмүүст илчилж болохгүй. Тэд зүгээр л өөрсдийн нүглийг Бурханд улайж, Бурхан зүгээр л тэдгээрийг уучилна, Бурхан үүнээс залхаж болохгүй бөгөөд энэ нь үүрд үргэлжилнэ. Бурхан хүнээр үйлчлүүлэхийн төлөө биш, харин хүнд үйлчлэхийн төлөө ирсэн, мөн хүний зарц байхаар ирсэн гэж Библид тэмдэглэгдсэн байдаг тул тэд зүгээр л Бурханд тушаан, Бурхан өөрсдийг нь дуулгавартай дагана. Та нар үргэлж ингэж итгэсэн бус уу? Та нар Бурханаас ямар нэг зүйл олж авч чадахгүй үедээ зугтахыг хүсдэг; ямар нэгэн зүйлийг ойлгохгүй байх үедээ ихэд дургүйцэж, бүр Түүн рүү төрөл бүрийн хараал зүхэл чулуудахдаа тулдаг. Өөрийн мэргэн ухаан, гайхамшгийг бүрэн илэрхийлэх боломжийг та нар Бурханд Өөрт нь ер олгодоггүй; харин оронд нь зүгээр л түр зуурын амар амгалан, тав тух эдлэхийг хүсдэг. Одоог хүртэл Бурханд итгэх итгэлийн чинь хандлага ердөө нэгэн хэвийн хуучин үзэл бодлоос бүрдсэн. Хэрвээ Бурхан та нарт ялимгүй сүр жавхлан үзүүлэх л юм бол та нар аз жаргалтай бус болдог. Биеийн хэмжээ чинь яг хэр том болохыг та нар одоо харж байна уу? Үнэн хэрэгтээ хуучин үзэл бодол чинь өөрчлөгдөөгүй байхад өөрсдийгөө Бурханд үнэнч гэж бүү бод. Чамд юу ч тохиолдохгүй байх үед бүх зүйл төвөггүй явагдаж байна гэж чи бодоод, Бурханыг дээд зэргээр хайрладаг. Гэхдээ багахан зүйл тохиолдох үед чи Үхэгсдийн орон руу унадаг. Бурханд үнэнч байгаа нь энэ үү?
Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүнийг аврах Бурханы хүслийг ойлгох ёстой”-оос эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 327
Эрэл хайгуулд чинь хэтэрхий олон хувийн үзэл, найдлага, ирээдүй байдаг. Одоогийн ажил бол байр суурийн төлөөх хүсэл болон хэрээс хэтэрсэн хүсэлтэй чинь харьцахын төлөө байдаг. Итгэл найдвар, байр суурь, үзэл нь бүгд сатанлаг зан чанарын сонгодог төлөөлөл юм. Сатаны хор хүмүүсийн бодол санааг үргэлж эвддэг ба хүмүүс Сатаны эдгээр уруу таталтаас салж чаддаггүйгээс болж л хүмүүсийн зүрх сэтгэлд эдгээр зүйл оршдог. Тэд нүгэл дунд амьдарч байгаа мөртөө үүнийг нүгэл гэж итгэдэггүй, “Бид Бурханд итгэдэг, иймээс Тэр бидэнд ерөөл хайрлаж, бидний төлөө бүх зүйлийг зохих ёсоор зохицуулах ёстой. Бид Бурханд итгэдэг, иймээс бид бусдаас илүү дээр байх ёстой ба өөр хэнээс ч илүү их байр суурь, ирээдүйтэй байх ёстой. Бид Бурханд итгэдэг болохоор Тэр бидэнд хязгааргүй их ерөөл өгөх ёстой. Эс бөгөөс үүнийг Бурханд итгэх явдал гэж нэрлэхгүй” хэмээн бодсоор байдаг. Олон жилийн турш, амьд үлдэхийн төлөө хүмүүсийн итгэж найддаг үзэл санаа нь тэднийг зальхай, хулчгар, жигшүүртэй болтол зүрх сэтгэлийг нь эвдсээр ирсэн. Тэдэнд сэтгэлийн тэнхээ, шийдвэр дутмаг байгаад зогсохгүй, тэд бас шунахай, биеэ тоосон, дур зоргоороо болсон. Тэдэнд өөрсдийгөө даван гарах шийдвэр огт байдаггүй ба үүнээс гадна эдгээр харанхуйн нөлөөний барьцаас салах эр зориг тэдэнд өчүүхэн ч байдаггүй. Хүмүүсийн бодол болон амьдрал үнэхээр илжирсэн, Бурханд итгэх тухай тэдний үзэл бодол тэвчихийн аргагүй муухай хэвээр байгаа бөгөөд хүмүүс Бурханд итгэх итгэлийн талаарх өөрсдийн үзэл бодлыг ярих үед сонсож тэвчихийн аргагүй байдаг. Хүмүүс бүгд хулчгар, чадваргүй, жигшүүртэй агаад эмзэгхэн. Тэд харанхуйн хүчинд зэвүүцдэггүй, гэрэл болон үнэнийг хайрладаггүй; харин ч тэдгээрийг хөөн зайлуулахын тулд бүхнийг хийдэг. Та нарын одоогийн бодол болон үзэл санаа яг ийм биш гэж үү? “Нэгэнт Бурханд итгэдэг тул би зүгээр л ерөөлүүдэд дарагдах ёстой, миний байр суурь хэзээ ч алга болохгүй бөгөөд үл итгэгчдийнхээс илүү өндөр байх нь баталгаатай байх ёстой.” Та нар дотроо ийм үзэл санааг ганц, хоёрхон жилийн турш өвөрлөсөөр ирээгүй, харин энэ нь олон жилийн турш тэнд байсан. Та нарын наймаацах сэтгэлгээ хэт их хөгжсөн. Та нар өнөөдөр энэ алхамд хүрсэн хэдий ч байр суурийг одоо ч гэсэн тавьж явуулаагүй, харин нэг л өдөр нэр төр чинь сүйрнэ гэсэн гүн айдастайгаар үргэлж энэ талаар сураглаж, үүнийг өдөр тутам ажиглаж байдаг. Хүмүүс тав тухтай байдалд шунах хүслээ хэзээ ч хойш тавиагүй. Иймээс Би та нарыг одоо ийм маягаар шүүвэл эцэст нь та нар ямар түвшний ойлголттой байх вэ? Хэдийгээр байр суурь чинь өндөр биш боловч ямартай ч Бурханы өргөлтийг эдэлсэн гэж та нар хэлнэ. Дорд зиндаанд төрсөн учраас та нарт байр суурь байхгүй бөгөөд Бурханы өргөлтөөс болж байр суурьтай байгаа—энэ бол та нарт Түүний хайрласан зүйл юм. Өнөөдөр та нар Бурханы сургалтыг, Түүний гэсгээлт болон шүүлтийг биечлэн хүлээн авч чаддаг. Бүр ч илүүтэйгээр энэ нь Түүний өргөлт юм. Бас та нар Түүний ариусгалт болон шатаалтыг биечлэн хүлээн авч чаддаг. Энэ бол Бурханы агуу хайр билээ. Эрин үеүдийн туршид Түүний ариусгалт болон шатаалтыг хүлээн авсан ганц ч хүн байгаагүй, Түүний үгээр төгс болгуулж чадсан нэг ч хүн байгаагүй. Бурхан одоо та нартай нүүр тулан ярилцаж, та нарыг ариусгаж, дотоод тэрслүү занг чинь илчилж байна—энэ нь үнэхээр Түүний өргөлт билээ. Хүмүүс ямар чадвартай вэ? Давидын хөвгүүд байсан ч, эсвэл Моабын үр удам байсан ч, дүгнэн хэлбэл хүмүүс нь сайрхаад байх юмгүй, бүтээгдсэн зүйл юм. Нэгэнт та нар Бурханы бүтээл болохоор бүтээлийн үүргийг биелүүлэх ёстой. Та нарт тавих өөр шаардлага байхгүй. Та нар ингэж залбирах ёстой: “Өө Бурхан минь! Надад байр суурь байсан ч, үгүй ч одоо би өөрийгөө ойлгож байна. Хэрвээ миний байр суурь өндөр бол Таны өргөлтөөс болж байгаа бөгөөд хэрвээ дорд бол энэ нь Таны тогтоосноос болж байгаа билээ. Бүх зүйл Таны гарт оршдог. Надад ямар ч сонголт, ямар ч гомдол байхгүй. Намайг энэ улсад, энэ хүмүүсийн дунд төрнө гэдгийг Та тогтоосон бөгөөд бүх зүйл Таны тогтоосон зүйл дотор байдаг учраас би зөвхөн Таны ноёрхол дор бүрэн дуулгавартай байх ёстой. Би байр суурь боддоггүй; эцсийн эцэст би бол ердөө бүтээлүүдийн л нэг. Хэрвээ Та намайг ёроолгүй нүхэнд, гал болон хүхэртэй нуурт хийвэл би ердөө л нэг бүтээлээс цаашгүй. Хэрвээ Та намайг ашиглавал би бүтээл. Та намайг төгс болгосон ч би мөн л бүтээл. Та намайг төгс болгохгүй бол би бүтээлээс өөрцгүй учраас Таныг хайрласаар л байх болно. Би бол бүтээлийн Эзэний бүтээсэн өчүүхэн жаахан бүтээл, бүтээгдсэн бүх хүний дундах нэгэн төдий билээ. Та намайг бүтээсэн бөгөөд надад хүссэнээ хийхийн тулд одоо намайг дахин нэгэнтээ Өөрийн гарт байрлуулсан. Бүх зүйл Таны тогтоосон зүйл учраас би Таны хэрэгсэл, Таны товойлгогч байхад бэлэн байна. Хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Бүх зүйл, бүх үйл явдал Таны гарт байдаг.” Цаг нь ирэх үед чи байр суурийн талаар бодохоо больж, үүнээс ангижирна. Тэр үед л чи өөртөө итгэлтэйгээр, зоригтойгоор эрж хайж чадах бөгөөд тэр үед л зүрх сэтгэл чинь ямар нэгэн хязгаарлалтаас ангид болж чадна. Эдгээр зүйлээс ангижирмагц хүмүүст өөр санаа зовнил байхаа болино. Яг одоо та нарын олонхын санаа зовнил юу вэ? Та нар үргэлж байр сууринд хязгаарлагддаг бөгөөд байнга хэтийн ирээдүйдээ санаа зовж байдаг. Та нар үргэлж Бурханы айлдваруудын хуудсыг эргүүлэн, хүн төрөлхтний хүрэх газартай холбоотой үгийг уншихыг хүсэж, хэтийн ирээдүй, хүрэх газар чинь ямар байхыг мэдэхийг хүсдэг. “Надад үнэхээр хэтийн ирээдүй байгаа гэж үү? Бурхан тэдгээрийг булаагаад авчихсан уу? Бурхан намайг товойлгогч гэж л хэлсэн; тэгвэл миний хэтийн ирээдүй юу юм бэ?” хэмээн та нар гайхширдаг. Та нарын хувьд хэтийн ирээдүй, хувь заяагаа хойш тавих хэцүү байдаг. Та нар одоо дагалдагчид бөгөөд ажлын энэ үе шатны талаар зарим нэг ойлголт олж авсан. Гэсэн ч та нар байр суурийн төлөөх хүслээ хойш тавиагүй хэвээр байна. Байр суурь чинь өндөр үед сайн эрж хайдаг боловч байр суурь чинь дорд байх үед эрж хайхаа больдог. Байр суурийн ерөөл үргэлж оюун ухаанд чинь байдаг. Яагаад дийлэнх хүмүүс сөрөг байдлаас гарч чаддаггүй юм бэ? Найдваргүй хэтийн ирээдүйгээс болдоггүй гэж үү? Бурханы айлдварууд гармагц та нар байр суурь, ялгамж чанар чинь яг юу болохыг харахаар яардаг. Та нар байр суурь, ялгамж чанарыг эхэнд тавиад үзэгдлийг хоёрдугаарт тавьдаг. Гуравдугаарт та нарын орох ёстой зүйл, харин дөрөвдүгээрт Бурханы одоогийн хүсэл байдаг. Та нарт Бурханы өгсөн “товойлгогч” хэмээх цол өөрчлөгдсөн үү, үгүй юү гэдгийг та нар эхлээд хардаг. Та нар уншсаар уншсаар байдаг бөгөөд “товойлгогч” хэмээх цолыг авч хаясныг харах үедээ баярлаж, Бурханд тасралтгүй талархаж, Түүний агуу хүч чадлыг магтдаг. Гэхдээ та нар товойлгогч хэвээр гэдгээ хальт хармагцаа хямарч, зүрх сэтгэлдээ нэн даруй ямар ч урам зориггүй болдог. Та нар ийм байдлаар хэдий чинээ их эрж хайна, төдий чинээ бага үр дүнд хүрнэ. Байр суурийн төлөөх хүний хүсэл хэдий чинээ их байна, тэдэнтэй төдий чинээ ноцтой харьцах учиртай бөгөөд тэд төдий чинээ их цэвэршүүлэлт туулах ёстой. Тийм хүмүүс үнэ цэнгүй! Тэднээр эдгээр зүйлийг бүрэн хаяулахын тулд харьцаж, шүүх ёстой. Хэрвээ та нар эцсийг нь хүртэл ийм маягаар эрэлхийлбэл ямар ч үр дүнд хүрэхгүй. Амийг эрэлхийлдэггүй хүмүүс өөрчлөгдөж чадахгүй, үнэнээр цангадаггүй хүмүүс үнэнийг олж авч чадахгүй. Чи хувийн өөрчлөлт болон оролтдоо төвлөрдөггүй, харин хэрээс хэтэрсэн хүсэлдээ болон Бурханы төлөөх хайрыг чинь хязгаарлаж, Түүнд ойр очихоос чамайг хязгаарладаг зүйлсэд үргэлж төвлөрдөг. Тэдгээр зүйл чамайг өөрчилж чадах уу? Тэдгээр нь чамайг хаанчлал руу аваачиж чадах уу? Хэрвээ эрэл хайгуулын бай чинь үнэнийг эрж хайх явдал биш бол чи энэ боломжийг ашиглан, амжилтад хүрэхийн тулд дэлхий ертөнцдөө буцаж очсон нь дээр. Ийм маягаар цагаа дэмий үрэх үнэхээр хэрэггүй—юунд өөрийгөө тамлана гэж? Үзэсгэлэнтэй сайхан дэлхий ертөнц дээр чи элдэв янзын зүйлийг эдэлж чаддаг нь үнэн биз дээ? Мөнгө, сайхан хүүхэн, байр суурь, нэрэлхүү зан, гэр бүл, хүүхдүүд гэх мэт—энэ бүхэн нь чиний эдэлж чадах, дэлхий ертөнцийн хамгийн сайхан зүйлс биш гэж үү? Энэ хавиар эргэлдэж, жаргалтай байж чадах газраа хайх ямар хэрэгтэй юм бэ? Хүний Хүүд толгой хоргодох газар ч байхгүй, иймээс чи яаж амар тайван газартай байж чадах юм бэ? Тэр яаж чамд амар тайван сайхан газар бүтээж өгч чадах юм бэ? Ингэх боломжтой юу? Миний шүүлтээс гадна өнөөдөр чи үнэний талаарх сургаалыг л хүлээн авч чадна. Чи Надаас тав тух олж авч чадахгүй, өдөр шөнөгүй боддог жаргалтай амьдралаа ч олж авч чадахгүй. Би чам дээр энэ дэлхийн эд баялгийг хайрлахгүй. Хэрвээ чи чин сэтгэлээсээ эрэлхийлбэл Би чамд амийн замыг бүхэлд нь өгч, чамайг усандаа буцан орсон загас мэт байлгахад бэлэн байна. Хэрвээ чи чин сэтгэлээсээ эрэлхийлэхгүй бол Би бүгдийг нь буцаан авна. Тав тухтай байдалд шунадаг, гахай нохой шиг хүмүүст Өөрийн амнаас гарах үгийг өгөхийг Би хүсэхгүй байна!
Үг нь махбодоор илэрсэн номын “Чи яагаад товойлгогч байхыг хүсдэггүй юм бэ?”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 328
Хийдэг бүхэндээ зөв шударга байдлыг хэрэгжүүлдэг эсэхээ, мөн бүх үйлдлийг чинь Бурхан ажиглаж байгаа эсэхийг мэдэхийн тулд өөрсдөдөө дүн шинжилгээ хий: Бурханд итгэдэг хүмүүсийн үйл хэргийн зарчим энэ юм. Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чаддаг, мөн Бурханы халамж, хамгаалалтыг хүлээн авдаг учраас та нар зөв шударга гэж нэрлэгдэнэ. Бурханы халамж, хамгаалалт, төгс болголтыг хүлээн авдаг, Түүгээр авхуулсан бүх хүн Бурханы нүдэнд зөв шударга бөгөөд тэднийг бүгдийг нь Бурхан эрхэм нандин гэж үздэг. Чи Бурханы одоогийн үгийг хүлээн авах тусмаа Бурханы хүслийг төдий чинээ хүлээн авч, ойлгож чадна, тэгснээр Бурханы үгийг төдий чинээ амьдран харуулж, Түүний шаардлагыг хангаж чадна. Энэ нь та нарт өгсөн Бурханы даалгавар бөгөөд та бүхний биелүүлж чадах зүйл юм. Хэрвээ та нар өөрсдийн үзлээр Бурханыг өөрчлөгдөшгүй шавар хөшөө аятай хэмжиж, хязгаарладаг бол, Бурханыг тэр чигт нь Библийн хэмжүүрээр хязгаарлаж, хязгаарлагдмал цар хүрээний ажлаар хайрцагладаг бол Бурханыг ялласан гэдгийг чинь энэ нь баталдаг. Хуучин Гэрээний эрин үед иудейчүүд Бурханыг Мессиа л гэж нэрлэж болох мэт, Мессиа гэгддэг Нэгэн л Бурхан байж болох юм шиг Бурханыг өөрсдийнхөө зүрх сэтгэлдээ тээдэг тогтсон хэлбэртэй шүтээн шигээ бодсон учраас, мөн хүн төрөлхтөн Бурханд (амьгүй) шавар хөшөө мэт үйлчилж, шүтэн мөргөдөг байсан учраас тухайн үеийн Есүсийг загалмайд цовдолж, үхлийн ял оноосон бөгөөд гэмгүй Есүсийг тийнхүү үхлээр ялласан юм. Бурхан ямар ч гэм буруугүй байсан атал хүн Түүнийг өршөөхөөс татгалзаж, үхлийн ял оноохоор зүтгэсэн болохоор Есүс цовдлогдсон билээ. Хүн Бурханы удирдлагад төгс нэвтэрсэн мэт, Бурханы хийдэг бүхнийг гарын арван хуруу шигээ мэддэг юм шиг Бурханыг өөрчлөгдөшгүй гэж үргэлж боддог бөгөөд ганцхан ном буюу Библийн үндсэн дээр Түүнийг тодорхойлдог. Хүмүүс дэндүү утгагүй, дээд зэргээр биеэ тоосон байдаг ба бүгдээрээ дэгсдүүлэх чадвартай. Бурханы тухай мэдлэг чинь хэр их байх нь хамаагүй, Би чамайг бас л Бурханыг мэддэггүй, Бурханыг хамгийн их эсэргүүцдэг хүн, мөн Бурханыг ялласан гэж хэлдэг, учир нь чи Бурханы ажлыг дуулгавартай дагах, Бурханаар төгс болгуулах замаар алхах ямар ч чадваргүй. Яагаад Бурхан хүний үйлдэлд хэзээ ч сэтгэл ханадаггүй вэ? Учир нь хүн хэтэрхий их үзэлтэй болохоороо Бурханыг мэддэггүй бөгөөд Бурханы тухай мэдлэг нь бодит байдалтай өчүүхэн ч нийцдэггүй, харин нэг сэдвийг өөрчлөлтгүйгээр, нэгэн хэмээр давтаж, нөхцөл байдал болгонд нэг аргаа ашигладаг. Иймээс өнөөдөр Бурхан газар дээр ирээд хүнээр дахин нэг удаа загалмайд цовдлуулсан. Харгис хүн төрөлхтөн! Нэг нэгнийхээ эсрэг хуйвалдах, булаалцаж тэмцэлдэх, алдар нэр, ашиг хонжоо булаалдах, харилцан бие биеэ хүйс тэмтрэх—энэ ер нь хэзээ төгсөх юм бэ? Бурхан олон зуун мянган үг хэлсэн боловч хэн ч сэхээрээгүй. Хүмүүс гэр бүл, хөвгүүд, охид, ажил мэргэжил, хэтийн ирээдүй, байр суурь, хоосон нэр алдар, мөнгөний төлөө, бас хоол хүнс, хувцас хунар, махан биеийн төлөө үйлддэг, харин үйлдэл нь үнэхээр Бурханы төлөө байдаг хүн байна уу? Бурханы төлөө үйлддэг хүмүүсийн дунд ч гэсэн Бурханыг мэддэг хүн цөөхөн. Өөрсдийнхөө ашиг сонирхлын төлөө үйлддэггүй хүн хэд вэ? Өөрсдийн байр суурийг хамгаалахын тулд бусдыг дарлаж, гадуурхдаггүй хүн хэчнээн бэ? Иймээс Бурханд тоймгүй олон удаа үхэх ял хүчээр тулгасан, мөн тоо томшгүй олон хэрцгий шүүгч Бурханыг яллаж, дахин нэг удаа загалмайд цовдолсон. Үнэхээр Бурханы төлөө үйлддэг учраас зөв шударга гэж нэрлэгдэж болох хүн хэд байдаг вэ?
Бурханы өмнө ариун хүн юм уу зөв шударга хүн болж төгс болгуулах маш амархан уу? “Энэ газар дэлхий дээр зөв шударга хүн үгүй, зөв шударга нь энэ дэлхийд үгүй” гэдэг нь үнэн үг юм. Бурханы өмнө очих үедээ та нар юу өмсөж байгаагаа, үг, үйлдэл бүрээ, бодол, санаа болгоноо, тэр ч бүү хэл өдөр бүр зүүдэлдэг зүүдээ цэгнээд үз—эдгээр нь бүгд өөрсдийн чинь төлөө байдаг. Хэрэг явдлын үнэн байдал энэ биш гэж үү? “Зөв шударга байдал” гэдэг нь бусдад өглөг өгнө гэсэн үг биш, хөршөө өөр шигээ хайрлана гэсэн үг биш, мөн маргаж, хэрэлдэх, дээрэмдэж, хулгай хийхийг цээрлэнэ гэсэн үг биш юм. Зөв шударга байдал гэдэг нь Эзэн Есүсийн хийсэн бүхэнтэй адилаар цаг хугацаа, орон зайг үл харгалзан Бурханы даалгаврыг өөрийн үүрэг гэж авч үзэн, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг тэнгэрээс илгээсэн ажил мэргэжил хэмээн дуулгавартай дагана гэсэн үг юм. Энэ бол Бурханы ярьсан зөв шударга байдал мөн. Лот өөрийнхөө ашиг, алдагдлыг бодож үзэлгүйгээр Бурханы илгээсэн хоёр тэнгэрэлчийг аварсан болохоор зөв шударга хүн хэмээн нэрлэгдэж чадсан; тухайн үед түүний хийсэн зүйлийг зөв шударга гэж нэрлэж болох боловч түүнийг зөв шударга хүн гэж нэрлэж болохгүй гэж л хэлж болно. Лот Бурханыг харсан учраас л хоёр охиноо тэнгэрэлчүүдийн оронд өгсөн болохоос биш түүний урьдын бүх зан авир нь зөв шударга байдлын төлөө байгаагүй юм. Иймээс Би “энэ газар дэлхий дээр зөв шударга хүн үгүй” гэж хэлдэг. Сэргэлтийн урсгалд байгаа хүмүүсээс хүртэл хэнийг нь ч зөв шударга гэж нэрлэх боломжгүй. Чиний үйлдэл хэчнээн сайн байлаа ч, чи Бурханы нэрийг хэчнээн их алдаршуулдаг мэт харагдлаа ч хамаагүй, бусдыг цохиж хараадаггүй, бусдаас хулгайлж дээрэмддэггүй байлаа ч гэсэн чамайг бас л зөв шударга гэж нэрлэж болохгүй, учир нь энэ бол хэвийн хүний эзэмшиж чадах зүйл билээ. Яг одоо гол нь юу вэ гэвэл, чи Бурханыг мэддэггүй. Одоогоор чамд бага зэрэг хэвийн хүн чанар байгаа ч Бурханы ярьсан зөв шударга байдлын ямар ч элемент байхгүй гэж хэлж болно, иймээс чиний хийж байгаа зүйлсийн аль нь ч Бурханыг мэддэг гэдгийг чинь нотолж чадахгүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хорон муу хүмүүс гарцаагүй шийтгүүлнэ”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 329
Өмнө нь, Бурханыг тэнгэрт байх үед хүн Түүнийг хуурах үйлдэл гаргадаг байлаа. Өнөөдөр Бурхан хүмүүсийн дунд байгаа, хэчнээн олон жил болсныг хэн ч мэдэхгүй, гэхдээ хүн аливааг хийхдээ бас л дүр эсгэж, Түүнийг хуурахыг оролдсоор л байна. Хүний бодол хэтэрхий хоцрогдмол биш гэж үү? Иудас ч гэсэн ийм байсан: Есүсийг ирэхээс өмнө тэр үргэлж худал хэлж, ах эгч нараа хуурдаг байсан, Есүсийг ирсний дараа ч гэсэн өөрчлөгдөөгүй; тэр Есүсийг өчүүхэн төдий ч мэддэггүй байсан бөгөөд эцэст нь Есүсээс урвасан юм. Энэ нь Бурханыг мэддэггүй байснаас нь болсон бус уу? Хэрвээ өнөөдөр та нар Бурханыг мэдэхгүй хэвээр байгаа бол та нар өөр нэгэн Иудас болж, үүнээс үүдэн хоёр мянган жилийн өмнөх Нигүүлслийн эрин үед Есүсийг цовдолсон эмгэнэлт явдал дахин давтагдах боломжтой. Та нар үүнд итгэхгүй байна уу? Энэ бол баримт! Одоогоор ихэнх хүн иймэрхүү нөхцөл байдалтай байгаа (Би үүнийг арай эрт хэлж байж магадгүй) ба ийм хүмүүс бүгд Иудасын дүрд тоглож байгаа юм. Би утгагүй юм яриагүй, харин баримтад үндэслэн ярьж байгаа бөгөөд чи үнэмшихээс өөр аргагүй. Олон хүн даруу төлөв дүр үзүүлдэг ч зүрх сэтгэлд нь тогтоол усан цөөрөм, өмхий усны шуудуунаас өөр юу ч байдаггүй. Яг одоо чуулганд ийм хүн дэндүү олон байгаа бөгөөд та нар Намайг үүнийг огт мэддэггүй гэж боддог. Миний Сүнс өнөөдөр Миний төлөө шийдвэр гаргаж, Надад гэрчлэл хийдэг. Намайг юу ч мэдэхгүй гэж чи бодож байна уу? Та нарын зүрх сэтгэл доторх зальхай бодол, зүрх сэтгэл дотроо хадгалдаг зүйлсийг Намайг огт ойлгодоггүй гэж бодож байна уу? Бурханыг дарлахад ийм амархан гэж үү? Түүнд хүссэнээрээ хандаж болно гэж бодоо юу? Урьд нь Би та нарыг хязгаарлагдах вий гэж санаа зовсондоо эрх чөлөө өгсөөр байсан боловч хүмүүс өөрсдөд нь сайн хандаж байгааг ухаарч чадалгүй, өгөх тусам минь улам даварч байлаа. Нэг нэгнээсээ асууцгаа: Би бараг хэзээ ч, хэнд ч харьцалт хийгээгүй, бараг хэзээ ч, хэнийг ч хялбархан зэмлээгүй, гэсэн ч Би хүний үзэл, сэдлийг маш тодорхой мэднэ. Бурханы гэрчилдэг Бурхан Өөрөө тэнэг гэж чи бодож байна уу? Тийм бол, Би чамайг хэтэрхий харалган байна гэж хэлнэ! Би чамайг илчлэхгүй, харин хэр их завхрахыг чинь л харцгаая. Ухаалаг бяцхан ов мэх чинь чамайг аврах нь уу, Бурханыг хайрлах гэж чадах чинээгээрээ хичээх нь чамайг аврах нь уу гэдгийг харцгаая. Өнөөдөр Би чамайг яллахгүй; Бурханы цаг ирэхэд чамайг хэрхэн залхаан цээрлүүлэхийг харцгаая. Одоо чамтай дэмий чалчих зав алга, ганц чиний төлөө Би илүү агуу ажлаа хойшлуулмааргүй байна. Чам шиг өт хорхойтой харьцах гэж Бурхан цаг заваа зориулахад хайран байна—иймээс хэр садар самуун болохыг чинь л харцгаая. Ийм хүмүүс Бурханы тухай мэдлэгийг өчүүхэн ч эрэлхийлдэггүй, Түүнд өчүүхэн төдий ч хайргүй байдаг атлаа Бурханаар зөв шударга гэж дуудуулахыг хүссээр байдаг—энэ чинь инээдтэй хэрэг биш үү? Цөөн тооны хүн үнэхээр үнэнч байдаг учраас Би хүмүүсийг амиар үргэлжлүүлэн хангахад л анхаарал хандуулна. Би өнөөдөр хийх ёстой зүйлээ л хийж дуусгана, харин хожим нь хүн бүрд хийсэн зүйлийнх нь дагуу залхаан цээрлүүлэлт авчирна. Би хэлж болох бүхнийг хэллээ, учир нь энэ бол чухам Миний хийдэг ажил юм. Би хийх ёстой зүйлээ л хийдэг, хийх ёсгүй зүйлээ хийдэггүй. Ямартай ч та нар илүү их цаг зарцуулж эргэцүүлэн бодно гэж Би найдаж байна: Бурханы талаарх мэдлэгийн чинь яг хэр зэрэг нь үнэн бэ? Чи Бурханыг дахин нэг удаа загалмайд цовдолсон хүн мөн үү? Эцэст нь хэлэх үг минь энэ: Бурханыг цовдолдог хүмүүс золгүй еэ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хорон муу хүмүүс гарцаагүй шийтгүүлнэ”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 330
Өнөөдрийн замаар алхахад чинь хамгийн зохистой эрэл хайгуулын төрөл юу вэ? Эрэл хайгуулдаа чи өөрийгөө ямар төрлийн хүн гэж үзэх ёстой вэ? Шалгалт ч бай, зовлон ч бай, эсвэл өршөөлгүй гэсгээлт, хараал ч бай, өнөөдөр чамд тохиолддог бүхэнд хэрхэн хандахаа чи мэдэх ёстой. Бүх тохиолдолд анхааралтай авч үзэх ёстой. Яагаад Би ингэж хэлдэг вэ? Учир нь эцсийн эцэст өнөөдөр чамд тохиолддог зүйл бол удаа дараа болдог богинохон шалгалт юм; магадгүй чи үүнийг сэтгэлзүйн хувьд тун дарамттай гэж үздэггүй тул аливааг зөнд нь орхиж, ахиж дэвших эрэл хайгуулын чинь эрхэм нандин хөрөнгө гэж авч үздэггүй байх. Чи ямар хайхрамжгүй юм бэ! Маш их хайхрамжгүй болохоор чи энэхүү эрхэм нандин хөрөнгийг нүдний чинь өмнө хөвөх үүл мэт үзэж, ахин дахин нүүр нүдгүй буудаг энэхүү хатуу ширүүн цохилт буюу богинохон, чиний хувьд харваас жин багатай цохилтуудыг эрхэмлэдэггүй, харин ч тэдгээрийг үнэн сэтгэлээсээ авч үзэлгүй, хөндий хүйтнээр харж, зүгээр л тохиолдлын цохилт мэт авч үздэг. Чи үнэхээр биеэ тоосон! Ахин дахин ирдэг шуурга адил догшин ширүүн эдгээр дайралтыг чи зүгээр л хөнгөн хийсвэрээр үл тоомсорлодог; заримдаа бүр хүйтнээр инээмсэглэж, огт хэнэггүй илэрхийлэл харуулахад ч хүрдэг—учир нь чи яагаад ийм “золгүй явдал” амссаар байгаагаа ганц удаа ч бодож үзээгүй. Би хүнд ихээхэн шударга бус байдаг гэж үү? Би чамайг гоочилж байна уу? Сэтгэлгээний чинь асуудал Миний дүрсэлсэн шиг ноцтой биш байж болох ч гаднах тайван байдлаараа чи дотоод ертөнцийнхөө төгс дүрслэлийг аль хэдийн бүтээсэн. Зүрх сэтгэлийн чинь гүнд нуугддаг цорын ганц зүйл бол харж чаддаггүй болчимгүй басамжлал болон бараг мэдэгдэхээргүй уйтгар гуниг гэдгийг хэлэхийн ч хэрэггүй. Ийм шалгалтуудыг туулсан нь маш шударга бус санагддаг учраас чи харааж зүхдэг; шалгалтууд чамд дэлхий ертөнцийн хоосролыг мэдрүүлдгээс болоод чи уйтгар гунигаар дүүрдэг. Олон удаагийн эдгээр цохилт болон сахилгажуулалтыг хамгийн шилдэг хамгаалалт гэж үзэхийн оронд чи Тэнгэрийн утгагүй төвөг чирэгдэл, эсвэл чамд тохирох залхаан цээрлүүлэлт гэж хардаг. Чи маш мэдлэггүй! Чи сайхан цаг хугацааг өршөөлгүйгээр харанхуйд хашиж; гайхалтай шалгалт, сахилгажуулалтыг дайсны чинь дайралт гэж үргэлж үздэг. Чи орчиндоо дасан зохицох чадваргүй; дасан зохицохыг ч хүсдэггүй, учир нь чиний хувьд харгис, олон удаагийн энэ гэсгээлтээс чи ямар нэгэн зүйл олж авахыг хүсдэггүй. Чи эрж хайж, судалж шинжлэх ямар ч оролдлого хийдэггүй, зүгээр л хувь заяандаа буулт хийж, хувь заяа чинь хаашаа хөтөлнө, тийшээ явдаг. Хэрцгий балмад цээрлүүлэлт шиг санагддаг зүйл зүрх сэтгэлийг чинь огтхон ч өөрчлөөгүй, зүрх сэтгэлийг чинь ч эзэмдээгүй; харин ч зүрх сэтгэлийг чинь шархлуулдаг. Чи энэхүү “харгис гэсгээлтийг” энэ амьдралын чинь дайснаас цаашгүй үздэг бөгөөд юу ч олж аваагүй. Чи туйлын их өөрийгөө зөвтгөдөг! Маш жигшүүртэй учраас л ийм шалгалтууд туулдаг гэж чи хааяахан боддог; харин ч өөрийгөө тун хувьгүй хэмээн бодож, Намайг өөрийг нь үргэлж гоочилж байна гэж хэлдэг. Өнөөдрийн байдлаар, Миний хэлдэг, хийдэг зүйлийн талаар чи үнэндээ хэр их мэддэг вэ? Чи өөрийгөө тэнгэрээс ялимгүй доогуур ч газраас хавьгүй өндөр, төрөлхийн авьяастан гэж бүү бод. Чи өөр хэнээс ч илүү ухаантай биш—өөрийгөө хэтэрхий өндрөөр үнэлж, бусдаас дор гэж хэзээ ч үздэггүй учраас чамайг газар дээрх эрүүл ухаантай ямар ч хүнээс илүү гайхмаар тэнэг гэж ч хэлж болох юм; чи Миний үйлдлийг нэгд нэггүй мэддэг юм шиг санагддаг. Үнэн хэрэгтээ чи эрүүл ухаан угаас дутмаг хүн, учир нь Миний хийх зүйлийн талаар чи огт мэддэггүй, одоо юу хийж байгааг минь бүр ч мэддэггүй. Тиймээс чи, хүний амьдралын талаар өчүүхэн ч мэддэггүй мөртөө газраа хагалахдаа Тэнгэрийн ерөөлд найддаг хөгшин тариачинтай ч эн тэнцэхгүй гэж Би хэлсэн. Чи амьдралынхаа талаар нэг секунд ч бодож үздэггүй бөгөөд нэр хүндийн талаар юу ч мэддэггүй, өөрийнхөө талаар бүр ч мэддэггүй. Чи туйлын “өндөр дээд!”
Үг нь махбодоор илэрсэн номын “Суралцдаггүй агаад мэдлэггүй хэвээр үлддэг хүмүүс: Тэд араатан биш гэж үү?”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 331
Та нар Миний удаа дараагийн сургаалыг аль хэдийн сэтгэлийнхээ мухарт хийсэн. Тэгээд бүр завтай цагтаа тоглох тоглоом мэт тэдгээрт хандаж, тэдгээрийг өөрсдийн “хамгаалагч сахиус” гэж үргэлж үздэг. Сатан буруутгах үед чи зүгээр л залбирдаг; сөрөг байх үедээ унтаж, аз жаргалтай байх үедээ хаа сайгүй гүйдэг; Би чамайг зэмлэх үед чи бөхийж, мэхийн ёсолдог; Намайг орхиж явах үедээ хийрхүү байдлаар инээдэг. Олон түмний дундаас чамаас өндөр нэг ч хүн үгүй боловч чи өөрийгөө хамгийн биеэ тоосон нь гэж хэзээ ч боддоггүй. Чи хэзээд ихэмсэг, маадгар, үгээр хэлэхийн аргагүй ихэрхүү байдаг. Суралцдаггүй, мэдлэггүй хэвээр үлддэг ийм “залуу эрчүүд”, “залуу хатагтай нар”, “ноёд”, “хатагтай нар” яаж Миний үгийг эрхэм нандин эрдэнэс мэт үзэж чадах юм бэ? Би цааш нь асууя: Ийм удаан хугацаанд чи Миний үг болон ажлаас яг юу сурсан юм бэ? Чи хууран мэхлэхдээ улам чадварлаг болсон бус уу? Махан бие чинь илүү туршлагатай болсон бус уу? Надад хандах хандлага чинь илүү хааш яаш болсон бус уу? Би чамд шулуухан хэлье: Миний хийсэн энэ бүх ажил хулганых шиг зүрх зоригтой байсан чамайг илүү зоримог болгосон. Би хэтэрхий өршөөнгүй байж, хүчирхийлэл ашиглан махан биед чинь хэзээ ч хориг тулгаж байгаагүй учраас Надаас айж эмээх чинь өдөр ирэх бүр багасдаг. Магадгүй чиний харж байгаагаар, Би ердөө хатуу үг хэлж байгаа—гэвч ихэнхдээ Би чамд инээмсэглэсэн төрхөө харуулдаг бөгөөд чамайг нүүрэн дээр чинь бараг хэзээ ч шүүмжилж байгаагүй. Түүнчлэн, Би чиний сул талыг үргэлж уучилдаг бөгөөд үүнээс л үүдэн чи сайхан сэтгэлт тариачинд могой хэрхэн хандсаны адилаар Надад ханддаг. Хүн төрөлхтний дээд зэргийн ажиглах ур чадвар, хэрсүү ухааныг Би хэчнээн биширдэг гээч! Би чамд нэг үнэнийг хэлье: Өнөөдөр чамд хүндлэлийн зүрх сэтгэл байгаа юу, үгүй юү гэдэг нь тун бага хамаатай; Би тэр талаар түгшдэг ч үгүй, санаа зовдог ч үгүй. Харин Би чамд үүнийг ч бас хэлэх ёстой: Суралцдаггүй, мэдлэггүй хэвээр үлддэг “авьяаслаг хүн” чи эцэстээ өөрийгөө биширсэн, ялимгүй ухаалаг зангаасаа болж сүйрнэ—чи зовж, гэсгээгддэг нэгэн байх болно. Би чамайг тамд зовсоор байхад чинь дагалдан явахуйц тийм тэнэг биш, учир нь Би чамтай адилхан төрлийнх биш. Чи бол Надаар хараагдсан атлаа Надаар заалгаж, авруулдаг бүтээл гэдгээ бүү март. Миний салахыг хүсдэггүй зүйл чамд огт байхгүй. Ажлаа хийх болгондоо Би ямар нэг хүн, үйл явдал, эд зүйлээр хэзээ ч хязгаарлагддаггүй. Хүн төрөлхтөнд хандах Миний хандлага, үзэл бодол үргэлж нэгэн хэвийн хэвээр байсан. Чи Миний удирдлагын хавсралт бөгөөд өөр ямар ч зүйлээс илүү онцгой байхааргүй учраас Би чамд тийм ч таатай ханддаггүй. Чамд өгөх Миний зөвлөгөө энэ: Чи Бурханы бүтээлээс цаашгүй гэдгээ цаг ямагт санаж бай! Чи Надтай хамт амьдардаг байж болох ч ялгамж чанараа мэдэж байх ёстой; өөрийгөө хэтэрхий өндрөөр бүү бод. Би чамайг шүүмжлээгүй, эсвэл чамтай харьцаагүй, харин чамтай инээмсэглэн учирсан ч гэсэн, чи Надтай адил төрлийнх гэдгийг энэ нь нотолдоггүй; чи үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийн нэг болохоос өөрөө үнэн биш гэдгээ мэдэж байх ёстой! Чи Миний үгийн дагуу өөрчлөгдөхөө хэзээ ч болих ёсгүй. Чи үүнээс зугтаж чадахгүй. Энэ гайхалтай хугацаанд, ийм ховор боломж ирэхэд ямар нэгэн зүйл сурахаар хичээ гэж Би чамд зөвлөе. Намайг бүү хуур; Намайг мэхлэхээр оролдон зусардах чинь Надад хэрэггүй. Намайг эрж хайх чинь огтхон ч Миний төлөө байдаггүй, харин өөрийн чинь төлөө байдаг билээ!
Үг нь махбодоор илэрсэн номын “Суралцдаггүй агаад мэдлэггүй хэвээр үлддэг хүмүүс: Тэд араатан биш гэж үү?”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 332
Яг одоо та нарын туулан амьдарч буй өдөр хоног бүр тун чухал бөгөөд энэ нь хүрэх газар, хувь заяанд чинь дээд зэргийн ач холбогдолтой, иймээс та нар өнөөдөр өөрсдөдөө байгаа бүхнийг нандигнаж, өнгөрч буй хором бүрийг эрхэмлэх ёстой. Та нар энэ амьдралдаа дэмий амьдрахгүйн тулд өөртөө хамгийн их ашиг тус хүртээхэд аль болох их цаг гаргах ёстой. Намайг яагаад ийм үг хэлж байгаа талаар та нарт хачирхалтай санагдаж байж магад. Шулуухан хэлэхэд, та нарын хэний ч үйлдэлд Би сэтгэл хангалуун байдаггүй, учир нь одоогийн байдал чинь Миний найдаж байсан зүйл биш. Тиймээс Би ингэж хэлж болно: Та нар дор бүрнээ аюулын ирмэг дээр байгаа ба тусламж гуйсан урьдын хашхираан, үнэнийг эрэлхийлж, гэрлийг эрж хайх хуучны хүсэл эрмэлзэл чинь төгсгөлдөө ойртож байна. Энэ бол эцэстээ та нарын барьж буй хариу бөгөөд Миний хэзээ ч хүлээж байгаагүй зүйл юм. Би баримтын эсрэг ярихыг хүсэхгүй, учир нь та нар Намайг ихэд гонсойлгосон. Та нар үүнийг зүгээр орхихыг хүсдэггүй, бодит байдалтай нүүр тулахыг хүсдэггүй байж магадгүй, гэсэн ч Би та нараас үүнийг нухацтай асуух ёстой: Энэ бүх жилд та нарын зүрх сэтгэл яг юугаар дүүрсэн байсан бэ? Хэнд үнэнч юм бэ? Эдгээр асуулт санамсаргүй гарсан гэж битгий хэл, мөн яагаад ийм зүйл асуусныг минь Надаас бүү асуу. Үүнийг мэдэж ав: Би та нарыг дэндүү сайн мэддэг, та нарыг дэндүү их халамжилдаг, мөн та нарын хийж байгаа бүхэнд зүрх сэтгэлээ хэтэрхий их зориулсан учраас та нараас зогсолтгүй асууж, гашуун зовлон бэрхшээл үүрсэн. Гэсэн ч та нар Надад хайхрамжгүй байдал, тэвчишгүй арга мөхөс байдлаас өөр юугаар ч хариу барьдаггүй. Та нар Надад хааш яаш хандсаар ирсэн; Би энэ талаар юу ч мэдэхгүй байх боломжтой гэж үү? Хэрвээ ингэж боддог бол та нар Надад үнэхээр сайхан сэтгэлээр ханддаггүй гэдэг баримтыг улам нотолж байна. Иймээс, та нар өөрийгөө хуурч байна гэж Би хэлдэг. Та нар бүгдээрээ яг юу хийж байгаагаа ч мэддэггүй маш ухаантай—тэгвэл Надад тайлан өгөхдөө та нар юу ашиглах вэ?
Миний санааг хамгийн их зовоодог асуулт бол та нарын зүрх сэтгэл яг хэнд үнэнч вэ гэдэг юм. Та нар дор бүрнээ бодлоо цэгцлэх гэж хичээж, хэнд үнэнч болохоо, хэний төлөө амьдардгаа өөрсдөөсөө асууна гэдэгт Би бас найддаг. Та нар иймэрхүү асуултыг хэзээ ч анхааралтай бодолцож үзээгүй байх, тэгэхээр Би та нарт хариултыг нь илчилбэл ямар вэ?
Ой ухаантай хэн боловч энэ баримтыг хүлээн зөвшөөрнө: Хүн өөрийнхөө төлөө амьдардаг ба өөртөө үнэнч байдаг. Та нарын хариулт бүхэлдээ зөв гэж Би бодохгүй байна, учир нь та нар тус тусын амьдралдаа оршиж, дор бүрнээ өөрийн зовлонтой тэмцэлдэж байгаа. Ийм болохоор та нар хайртай хүмүүстээ, мөн таалагддаг зүйлсдээ үнэнч; өөрсдөдөө бүрэн дүүрэн үнэнч биш. Та нар дор бүрнээ эргэн тойрныхоо хүмүүс, үйл явдал, эд юмсын нөлөөнд автдаг учраас өөрсдөдөө үнэхээр үнэнч биш байдаг. Өөрсдөдөө үнэнч байгааг чинь сайшаах гэж биш, харин ямар нэг зүйлд үнэнч байдгийг чинь илчлэх гэж Би эдгээр үгийг хэлдэг, учир нь маш олон жилийн турш Би та нарын хэнээс ч, хэзээ ч үнэнч байдлыг хүлээж аваагүй. Та нар Намайг энэ олон жил дагасан атлаа үнэнч байдлынхаа өчүүхэн төдийг ч Надад өгөөгүй. Харин ч хайртай хүмүүс болон таалагддаг зүйлсээ тойрон эргэлдэж, бүр цаг үргэлж, хаашаа ч явсан тэдгээрийг зүрх сэтгэлдээ ойр байлгадаг ба хэзээ ч хаяж орхиогүй. Та нар хайрладаг ямар нэг зүйлээ хүсэмжилж, тэмүүлэх тоолонд энэ нь Намайг дагаж байхад, эсвэл бүр Миний үгийг сонсож байхад чинь хүртэл тохиолддог. Тиймээс та нараас Миний шаарддаг үнэнч байдлыг та нар харин өөрсдийн “тэжээвэр амьтдад” үнэнч байж, тэднийг нандигнахад ашигладаг гэж Би хэлнэ. Хэдийгээр та нар Миний төлөө ганц, хоёр юм золиосолж байсан ч энэ нь та нарын бүх юмыг төлөөлдөггүй, Надад үнэхээр үнэнч байдаг гэдгийг чинь харуулдаггүй. Та нар дурладаг ажил үйлдээ өөрсдийгөө татан оролцуулдаг: Зарим хүн хөвгүүд, охиддоо, бусад нь нөхөр, эхнэр, эд баялаг, ажил, дарга нар, байр суурь, эмэгтэйчүүдэд үнэнч байдаг. Үнэнч байдаг зүйлээсээ та нар хэзээ ч залхаж, дургүйцдэггүй; харин ч эдгээр зүйлийг илүү их хэмжээгээр, илүү сайн чанартайг нь эзэмшихээр улам бүр тэмүүлдэг ба хэзээ ч орхидоггүй. Намайг болон Миний үгийг та нар үргэлж дуртай зүйлсийнхээ хойгуур түлхдэг. Тэгээд тэдгээрийг хамгийн сүүлд эрэмбэлэхээс өөр арга та нарт байдаггүй. Хараахан олж мэдээгүй байгаа зүйлсдээ үнэнч байх гэж энэ сүүлчийн байрыг үлдээдэг хүмүүс ч бий. Тэдний зүрх сэтгэлд Миний өчүүхэн ч ул мөр хэзээ ч байгаагүй. Намайг та нараас хатуу чанд шаардаж, эсвэл хилсээр буруутгаж байна гэж та нар бодож байж магад—гэхдээ гэрийнхэнтэйгээ хамт цагийг жаргалтай өнгөрүүлж байхдаа та нар Надад нэг ч удаа үнэнч байгаагүй гэдэг баримтыг ер нь бодолцож үзсэн үү? Иймэрхүү үед та нар үүнээс болж шаналдаггүй гэж үү? Зүрх сэтгэл чинь баяр хөөрөөр дүүрч, ажил хөдөлмөрийнхөө төлөө шагнал хүртэх үедээ өөрсдийгөө хангалттай үнэнээр зэвсэглээгүйдээ гутардаггүй гэж үү? Миний сайшаалыг хүртээгүйнхээ төлөө та нар хэзээ цурхиран уйлсан бэ? Та нар хөвгүүд, охидынхоо төлөө тархиа гашилгаж, сэтгэлээ асар их чилээдэг ч мөн л сэтгэл ханадаггүй; тэдний өмнөөс мэрийгээгүй, тэдний төлөө чадах бүхнээ хийгээгүй гэж бодсоор байдаг. Харин Надад та нар үргэлж тоомсоргүй, хааш яаш хандаж ирсэн; Би дурсамжид чинь л байдаг боловч зүрх сэтгэлд чинь удаан үлддэггүй. Та нарын төлөөх Миний чин сэтгэлийн хүчин чармайлтыг та нар ерөөсөө мэдэрдэггүй бөгөөд тэдгээрийг хэзээ ч ойлгож байгаагүй. Та нар ердөө товчхон эргэцүүлээд, энэ нь хангалттай гэж боддог. Ийм “үнэнч байдал” бол Миний эртнээс хүсэн мөрөөдсөн зүйл биш, харин эртнээс жигшсэн зүйл билээ. Гэхдээ Намайг юу ч гэж хэлсэн бай, та нар ганц хоёрхон зүйлийг л зөвшөөрсөөр байдаг; үүнийг бүрэн хүлээн зөвшөөрч чаддаггүй, учир нь та нар бүгд “өөртөө маш итгэлтэй” бөгөөд Миний хэлсэн үгээс алийг нь хүлээн зөвшөөрөхөө үргэлж шилж, сонгодог. Хэрвээ та нар өнөөдөр ийм хэвээр байх юм бол та нарын өөртөө итгэлтэй байдалтай харьцах зарим арга Надад бий, мөн үүнээс гадна Миний бүх үг үнэн бөгөөд тэдгээрийн аль нь ч баримтуудыг гуйвуулдаггүй гэдгийг Би та нараар хүлээн зөвшөөрүүлнэ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Чи хэнд үнэнч вэ?”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 333
Хэрвээ Би яг одоо та нарын өмнө хэсэг мөнгө тавиад, дураараа сонгох эрх өгсөн бол, сонголтын чинь төлөө та нарыг яллахгүй байсан бол—та нарын ихэнх нь мөнгийг сонгож, үнэнийг хаях байсан. Та нарын дундаас арай өөдтэй нь мөнгийг орхиж, үнэнийг дурамжхан сонгож байхад энэ хоёрын дундах хүмүүс нэг гартаа мөнгө, нөгөөдөө үнэнийг барих байсан. Ийнхүү та нарын үнэн төрх илэрхий болохгүй гэж үү? Үнэн болон үнэнч байдаг зүйлийнхээ аль нэгийг сонгох үедээ та нар бүгд ийм сонголтыг хийх бөгөөд хандлага чинь хэвээр үлдэх байсан. Тэгэхгүй гэж үү? Зөв, буруугийн хооронд хэлбэлзсэн хүмүүс та нарын дунд олон байдаггүй гэж үү? Гэр бүл ба Бурхан, хүүхдүүд ба Бурхан, эв найр ба хагарал, элбэг баян байдал ба ядуурал, байр суурь ба эгэл байдал, дэмжлэг авах ба хөсөр хаягдах зэрэг эерэг ба сөрөг, хар ба цагааны хоорондох тэмцэлд хийсэн сонголтуудаа та нар мэдэж байгаа нь лавтай. Эв найртай гэр бүл, салсан гэр бүл хоёроос та нар эхнийхийг нь сонгосон ба ингэхдээ огт эргэлзээгүй; эд баялаг, үүрэг хоёроос бас л эхнийхийг нь, бүр эрэг рүү буцаха хүсэлгүйгээр сонгосон; тансаг байдал, ядуурал хоёроос та нар эхнийхийг нь сонгосон; өөрийнхөө хөвгүүд охид, эхнэр, нөхөр болон Миний дундаас та нар эхнийхийг нь сонгосон; үзэл, үнэн хоёроос дахиад л эхнийхийг нь сонгосон. Бүх төрлийн ёрын муу үйл хэрэгтэй чинь тулгараад Би та нарт итгэх итгэлээ бараг алдчихсан. Зүрх сэтгэл чинь зөөлрөхөөргүй маш хатуу байдаг нь Намайг эгээ л туйлын их гайхшируулдаг. Олон жилийн зүтгэл, хүчин чармайлт Надад, та нарын орхилт, цөхрөлөөс өөр юу ч авчраагүй бололтой, гэвч та нарт тавих найдлага маань өдөр ирэх бүр ихэсдэг, учир нь Миний өдөр хүн бүрийн өмнө бүрэн ил болсон билээ. Гэсэн ч та нар харанхуй, ёрын муу зүйлсийг цөхрөлтгүй эрж хайн, тэдгээрээс зууралдахаа болихоос татгалздаг. Тэгвэл та нарын төгсгөл ямар байх вэ? Та нар үүнийг ер нь анхааралтай бодож үзсэн үү? Хэрвээ та нараас дахиад сонголт хийхийг хүсвэл хандлага чинь ямар байх вэ? Мөн л эхнийх нь байх уу? Та нар бас л Миний урмыг хугалж, таагүй уй гашуу авчрах болов уу? Та нарын зүрх сэтгэл мөн л өчүүхэн төдий халуун дулаан хэвээр байх болов уу? Миний зүрх сэтгэлийг тайвшруулахын тулд юу хийхээ мэдэхгүй хэвээр байх болов уу? Энэ мөчид та нар юу сонгож байна вэ? Миний үгэнд захирагдах уу, эсвэл тэдгээрээс залхах уу? Миний өдөр яг нүдний чинь өмнө ил болсон бөгөөд та нарт тулгардаг зүйл бол шинэ амьдрал, шинэ эхлэлийн цэг юм. Гэхдээ энэхүү эхлэлийн цэг нь урьдын шинэ ажлын эхлэл биш, харин хуучин ажлын төгсгөл юм гэдгийг Би та нарт хэлэх ёстой. Өөрөөр хэлбэл, энэ нь төгсгөл үе билээ. Энэхүү эхлэлийн цэгийн юу нь ер бусын болохыг та нар бүгд ойлгож чадна гэж Би бодож байна. Гэхдээ удалгүй нэг л өдөр та нар энэ эхлэлийн цэгийн жинхэнэ утга учрыг ойлгоно, тэгвэл бид хамтдаа энэхүү эхлэлийн цэгийг өнгөрөөж, ирж буй төгсгөлийг угтацгаая! Харин шударга бус болон шударга байдалтай тулгарах үедээ та нар үргэлж эхнийхийг сонгодог нь Миний санааг зовоосоор байгаа юм. Гэхдээ энэ нь бүгд та нарын урьдын явдал. Би ч гэсэн та нарын өнгөрсөн бүхнийг мартана гэдэгтээ найдаж байна, гэвч мартахад тун хэцүү байдаг. Гэсэн ч Надад үүнийг хийх тун сайн арга бий: Өнгөрснийг ирээдүй орлож, урьдын сүүдэр чинь өнөөдрийн жинхэнэ төрхөөр чинь солигдон замхраг. Тиймээс Би дахин нэг удаа сонголт хийлгэн та нарт төвөг удах ёстой: Та нар яг хэнд үнэнч юм бэ?
Үг нь махбодоор илэрсэн номын “Чи хэнд үнэнч вэ?”-ээс эш татав
Тайлбар:
а. Эрэг рүү буцах: “муу замаасаа буцах” гэсэн утгатай хятад хэлц үг.
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 334
Хүрэх газрыг дурдах бүрд та нар тун нухацтай ханддаг; түүнчлэн энэ нь та бүгдийн онцгой мэдрэмтгий байдаг зүйл юм. Зарим хүн сайхан хүрэх газар олж авахын тулд толгойгоороо газар мөргөж, Бурханы өмнө бөхөлзөхөөр тэсэн яддаг. Үгээр илэрхийлэх шаардлагагүй та нарын эрмэлзлийг Би ялган таньж чадна. Та нар махан биеэ гамшигт унагахыг хүсдэггүй, ирээдүйд үүрдийн шийтгэлд унахыг бүр ч хүсдэггүй. Та нар арай илүү эрх чөлөөтэй, арай амар хялбар амьдрахыг л хүсдэг. Тиймээс, хүрэх газрын тухай дурдах бүрд тун их түгшиж, анхаарал хандуулаагүйгээсээ болж Бурханд халдаад, зохих цээрлүүлэлтээ хүлээх вий гэхээс ихэд айдаг. Та нар хүрэх газрынхаа төлөө буулт хийхээс татгалзаагүй бөгөөд нэгэн цагт залирхаг, хөнгөмсөг явсан олон хүн гэнэт маш эелдэг, чин үнэнч болчихсон; үнэнч байгаа чинь хүмүүсийг голд нь ортол дааруулдаг. Гэсэн ч та нар бүгд “үнэнч” зүрх сэтгэлтэй бөгөөд гомдол, хууран мэхлэлт, үнэнч байдал гээд сэтгэл дэх нууцаа юу ч нуулгүйгээр Надад байнга уудалсан. Ерөнхийдөө, та нар өөрсдийнхөө оршихуйн хамгийн гүнд орших мөн чанарын зүйлсийг Надад тун илэн далангүй “улайсан”. Мэдээж, эдгээр нь Надад дэндүү танил болсон учраас Би ийм зүйлээс хэзээ ч зайлсхийж байгаагүй. Та нар Бурханы сайшаалыг хүртэхийн тулд ганц үсээ алдсанаас эцсийн хүрэх газрынхаа төлөө их гал руу орохыг илүүд үзнэ. Би та нарт хэтэрхий ягшмал хандаж байгаа юм биш; харин Миний хийдэг бүхэнтэй нүүр тулахдаа та нар чин үнэнч зүрх сэтгэлгүй байгаа юм. Та нар дөнгөж сая хэлснийг минь ойлгохгүй байж магадгүй тул Би та нарт энгийнээр тайлбарлая: Та нарт хэрэгтэй зүйл үнэн ба амь биш, биеэ хэрхэн авч явах тухай зарчим ч биш, Миний уйгагүй ажил бүр ч биш. Харин ч та нарт хэрэгтэй зүйл бол эд баялаг, байр суурь, гэр бүл, гэрлэлт зэрэг махан биеэрээ эзэмшдэг бүхэн чинь билээ. Та нар Миний үг болон ажлыг бүрмөсөн үл хэрэгсдэг тул та нарын итгэлийг хайнга гэсэн нэг үгээр дүгнэж болно. Та нар зорьсон зүйлээ биелүүлэхийн тулд юуг ч хийнэ, гэхдээ Бурханд итгэх итгэлтэй холбоотой асуудлуудын төлөө тэгэхгүй гэдгийг чинь Би олж мэдсэн. Харин ч та нар харьцангуй үнэнч, бас харьцангуй нухацтай байдаг. Тийм учраас Би, зүрх сэтгэл нь туйлын үнэнч бус хүмүүс Бурханд итгэх итгэлдээ бүтэлгүйтдэг гэж хэлдэг. Сайтар бод—та нарын дунд бүтэлгүй хүн олон байна уу?
Хүмүүс өөрсдийнхөө үйлдлээс үүдэн Бурханд итгэх итгэлдээ амжилтад хүрдэг гэдгийг та нар мэдэх учиртай; хүмүүс амжилтад хүрэхийн оронд бүтэлгүйтэх үед тэр нь ч бас өөр бусад хүчин зүйлийн нөлөөнөөс бус, өөрсдийнх нь үйлдлээс болдог. Та нар Бурханд итгэхээс илүү хэцүү, илүү их зовлон учруулах зүйлд хүрэхийн тулд юуг ч хийн, үүнд тун нухацтай хандаж, бүр ямар ч алдаа гаргахыг хүсэхгүй байх байсан гэдэгт Би итгэдэг; энэ бол амьдралдаа та нарын гаргадаг нөр их хичээл чармайлт юм. Та нар гэр бүлийнхээ нэг ч гишүүнийг мэхлэхгүй байх нөхцөл байдалд Миний махбодыг мэхлэх чадвартай. Энэ бол та нарын тууштай зан авир, амьдралын чинь зарчим билээ. Хүрэх газар чинь гойд сайхан, хүссэнээр чинь байг гэсэндээ та нар хүрэх газрынхаа төлөө Намайг мэхлэхээр хуурамч царай гаргасаар л байгаа бус уу? Та нарын үнэнч зан түр зуурынх, чин сэтгэл чинь ч ердөө түр зуурынх гэдгийг Би мэднэ. Та нарын шийдвэр, төлж байгаа төлөөс ирээдүйн төлөө биш, зөвхөн өнөөдрийн төлөө байдаг бус уу? Та нар наймаа хийх цор ганц зорилготойгоор үзэсгэлэнтэй сайхан хүрэх газрыг олж авахаар мэрийн, эцсийн ганц хүчин чармайлт гаргахыг л хүсдэг. Та нар үнэнд өртэй болохоос зайлсхийхийн тулд, бүр Миний төлсөн төлөөсийг хариулахын тулд ч тийм хүчин чармайлт гаргадаггүй. Товчхондоо та нар хүссэн зүйлээ авахын тулд ухаалаг заль мэх ашиглахыг л хүсдэг боловч үүнийхээ төлөө ил тод тэмцэхийг хүсдэггүй. Энэ нь та нарын чин хүсэл биш гэж үү? Та нар дүр эсгэх ёсгүй, мөн нойр хоолноос гартлаа хүрэх газрынхаа төлөө тархиа гашилгах ч ёсгүй. Эцэст нь, та нарын төгсгөл аль хэдийн тодорхойлогдсон байх болно гэдэг нь үнэн бус уу? Та нар дор бүрнээ нээлттэй, үнэнч зүрх сэтгэлээр өөрсдийнхөө үүргийг чадлынхаа хэрээр биелүүлж, ямар ч төлөөс төлөхөд бэлэн байх ёстой. Та нарын хэлснээр, тэр өдөр ирэхэд Өөрийнх нь төлөө зовж, төлөөс төлсөн хэнд ч Бурхан хайхрамжгүй хандахгүй. Ийм итгэл үнэмшлийг байнга баримталбаас зохистой бөгөөд хэзээ ч мартах ёсгүй. Ийм маягаар л Би та нарын тухайд сэтгэл амар байж чадна. Эс бөгөөс, Би та нарын тухайд хэзээ ч сэтгэл амар байж чадахгүй бөгөөд та нар үүрд Миний зэвүүцлийн бай байх болно. Хэрвээ та нар бүгд мөс чанараа дагаж, бүх зүйлээ Надад зориулж, Миний ажлын төлөө хүчин чармайлтаа хайрлалгүй, насан туршийн эрч хүчээ Миний сайн мэдээний ажилд зориулж чадвал та нарын ачаар зүрх сэтгэл минь баярлан догдлохгүй гэж үү? Ийм маягаар Би та нарын тухайд бүрмөсөн санаа амар байж чадна, тийм биз дээ? Та нар Миний хүлээдэг зүйлийн өрөвдмөөр өчүүхэн хэсгийг л хийж чаддаг нь харамсалтай. Ийм байхад та нар итгэж найдаж байгаа зүйлээ Надаас олж авахаар оролдох зүрх зоригтой байж яаж чадаж байна вэ?
Үг нь махбодоор илэрсэн номын “Хүрэх газрын тухай”-аас эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 335
Хүрэх газар, хувь заяа чинь та нарт маш чухал—асар их ач холбогдолтой. Аливааг маш анхааралтай хийхгүй бол хүрэх газаргүй болж, хувь заяагаа сүйрүүлсэн байх болно гэж та нар итгэдэг. Гэхдээ, гагцхүү хүрэх газрынхаа төлөө хүчин чармайлтаа зарцуулдаг хүмүүс хий дэмий хөдөлмөрлөж байгаа хэрэг гэж та нар ер нь бодож байв уу? Ийм хүчин чармайлт жинхэнэ биш—худал хуурмаг, ов мэх юм. Хэрвээ тийм бол, хүрэх газрынхаа төлөө л ажилладаг хүмүүс эцсийн ялагдлынхаа ирмэгт байна, учир нь хүний Бурханд итгэх итгэл ов мэхээс болж бүтэлгүйтдэг билээ. Надад зусардах, долигонох юм уу Надад урам зоригтой хандахад дургүй гэдгээ Би урьд нь хэлсэн. Үнэнч хүмүүс Миний үнэн болон хүлээлттэй нүүр тулахад Би дуртай. Хүмүүс Миний зүрх сэтгэлийг туйлын их анхаарч, хайхарч байгаагаа харуулахад, мөн Миний төлөө бүхнийг орхиж ч чадах үед Би бүр их дуртай. Ийм маягаар л Миний зүрх сэтгэлийг тайтгаруулж болно. Яг одоо та нарт Миний дургүй зүйл хэд байна вэ? Миний дуртай зүйл хэд байна вэ? Хүрэх газрынхаа төлөө гаргасан ой гутам байдлынхаа бүхий л илрэлийг та нарын нэг нь ч ухаараагүй юм гэж үү?
Зүрх сэтгэлдээ Би, эерэг агаад дээш тэмүүлдэг аливаа сэтгэлийг шархлуулахыг хүсдэггүй, үүргээ чин үнэнчээр биелүүлж байгаа хэн нэгний эрч хүчийг сулруулахыг бүр ч хүсдэггүй. Гэсэн хэдий ч, та нарын хангалтгүй байдал, зүрх сэтгэлийн чинь гүнд оршдог бузар сүнсийг дор бүрд чинь Би сануулах учиртай. Та нар Миний үгтэй нүүр тулахдаа чин сэтгэлээ зориулж чадна гэж найдан Би үүнийг хийдэг, учир нь Надад хандах хүмүүсийн ов мэхийг Би хамгийн их үзэн яддаг билээ. Миний ажлын сүүлийн үе шатанд та нар үүргээ гойд сайн биелүүлж чадах ба хайнга хандахаа болиод үнэн сэтгэлээсээ өөрсдийгөө зориулна гэж л Би найддаг. Мэдээж, та нар бүгд сайхан хүрэх газартай байна гэж ч найддаг. Гэсэн хэдий ч, Надад цорын ганц, эцсийн үнэнч байдлаа өргөх хамгийн сайн шийдвэрийг та нараар гаргуулах Өөрийн гэсэн шаардлага Надад байсаар байгаа. Хэрвээ хүнд тийм цорын ганц үнэнч байдал байхгүй бол тэр хүн мэдээж Сатаны нандин эзэмшил бөгөөд Би түүнийг ашиглана гэж хадгалахаа болиод, харин эцэг эхээр нь асруулахаар гэр лүү нь явуулна. Миний ажил та нарт маш их ач тустай; Би та нараас үнэнч, өөдөө тэмүүлдэг зүрх сэтгэлийг л авна гэж найддаг ч одоог хүртэл Би гар хоосон байсаар байна. Энэ тухай бодоод үз: Нэг өдөр Би мөн л үгээр хэлэхийн аргагүй их гомдвол та нарт хандах хандлага минь тэр үед ямар байх вэ? Би одоогийнх шигээ эелдэг байх уу? Миний зүрх сэтгэл тэр үед одоогийнх шигээ амар амгалан байх уу? Тариалангийн талбайгаа уйгагүй хагалчхаад ганц ч үр тариа хурааж чадаагүй хүний мэдрэмжийг та нар ойлгож байна уу? Хүнд цохилтод орох үедээ хүний зүрх сэтгэл хэчнээн их шархалдгийг ойлгож байна уу? Нэгэн цагт итгэл найдвараар тун дүүрэн байсан ч хэн нэгэнтэй муудалцан салах ёстой болсон хүний гашуун зовлонг та нар амсаж чадах уу? Уур нь хүрсэн хүний гаргасан уур хилэнг та нар харж байсан уу? Дайсагнал амсаж, хууртагдаж байсан хүний өс хонзонгоо авах эрмэлзэл ямар байдгийг та нар мэдэх үү? Хэрвээ та нар энэ хүмүүсийн сэтгэхүйг ойлгож байвал залхаан цээрлүүлэлтийнхээ үеэр Бурхан ямар хандлагатай байхыг төвөггүй ойлгоно гэж Би бодож байна! Эцэст нь, та нар бүгд хүрэх газрынхаа төлөө нухацтай хичээл чармайлт гаргана гэж Би найдаж байна, гэхдээ хичээл чармайлтдаа овжин арга ашиглахгүй байсан чинь дээр, эс бөгөөс Би зүрх сэтгэлдээ та нарт урам хугарсан хэвээр байх болно. Тэгвэл энэ урам хугарсан байдал юунд хүргэх вэ? Та нар өөрсдийгөө хуурч байгаа бус уу? Хүрэх газрынхаа тухай боддог атлаа үүнийгээ сүйтгэдэг хүмүүс бол хамгийн аврагдах боломжгүй хүмүүс юм. Ийм хүн уурлаж, унтууцсан ч гэсэн хэн түүнийг өрөвдөх билээ? Товчхондоо, Би та нарыг тохиромжтой, бас сайн хүрэх газартай байгаасай гэж хүссэн хэвээр байгаа бөгөөд үүнээс ч илүүтэйгээр, та нарын нэг нь ч гамшигт унахгүй гэж найдаж байна.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хүрэх газрын тухай”-аас эш татав