4. Бурханд итгэгчдэд байх ёстой ариун хүний ёс журамтай байдал

Холбогдох Бурханы үг:

Хэвийн хүн чанарт ямар талууд агуулагддаг вэ? Гүн ойлголт, эрүүл ухаан, мөс чанар болон ёс жудаг. Эдгээр тал бүрд хэвийн байдалд хүрч чадвал хүн чанар чинь зүйд нийцнэ. Чи хэвийн хүний төрхтэй, Бурханд итгэгчтэй төстэй байх ёстой. Хэтэрхий ихийг биелүүлж, эсвэл дипломат ёсонд оролцох хэрэггүй; чи зүгээр л хэвийн хүний эрүүл ухаантай хэвийн хүн байж, аливааг нэвт харж чаддаг, ядахдаа хэвийн хүн шиг харагддаг байх ёстой. Тэр нь л хангалттай. Өнөөдөр чамаас шаарддаг бүхэнд чадвар чинь хүрнэ; огт боломжгүй зүйл шаардаж байгаа хэрэг биш. Нэг ч хэрэгцээгүй үг, эсвэл хэрэгцээгүй ажлыг чам дээр гүйцэтгэхгүй. Амьдралд чинь илэрхийлэгдэж, илчлэгдсэн бүх муу муухай байдлаасаа чи ангижрах ёстой. Та нарыг Сатан завхруулсан бөгөөд Сатаны хороор бялхаж байдаг. Энэхүү завхарсан сатанлаг зан чанараасаа ангижрахыг л чамаас шаарддаг. Өндөр албан тушаалтай, эсвэл алдартай, агуу хүн бол гэж чамаас шаарддаггүй. Тэглээ гээд ямар ч хэрэггүй. Та нар дээр хийгдэж байгаа ажил та нарт төрөлхөөсөө байдаг зүйлийг харгалзан үздэг. Хүмүүсээс Миний шаарддаг зүйл хязгаар дотор тодорхойлогддог. Хэрвээ та нар сэхээтнүүдийн ярьдаг хэв маяг, дууны өнгөөр ярьж хэвшвэл энэ нь нэмэргүй; та нар ингэж чадахгүй. Хэв чанарыг чинь харгалзан үзвэл, та нар ядаж л мэргэн ухаан, эв дүйтэй ярьж, аливааг тодорхой, ойлгомжтой байдлаар тайлбарлаж чаддаг байх ёстой. Шаардлага хангахад энэ л хэрэгтэй. Хамгийн наад зах нь чи гүн ойлголт, эрүүл ухааныг олж авахад л болно. Яг одоо хамгийн чухал зүйл бол завхарсан сатанлаг зан чанараа хаях явдал юм. Өөрт чинь илэрдэг муу муухай байдлаа чи хаях ёстой. Тэдгээрийг хаяхгүй бол дээд зэргийн эрүүл ухаан, гүн ойлголтын талаар ярьж яаж чадах билээ? Эрин үе өөрчлөгдсөнийг хараад олон хүнд даруу зан, эсвэл тэвчээр байдаггүй бөгөөд тэдэнд ямар ч хайр, эсвэл ариун хүний төрх ч бас магад байдаггүй. Ийм хүмүүс ямар утгагүй гээч! Тэдэнд өчүүхэн төдий ч болов хэвийн хүн чанар бий гэж үү? Яриад байх гэрчлэл тэдэнд байдаг уу? Тэдэнд гүн ойлголт юм уу эрүүл ухаан огт байдаггүй. Мэдээж хүмүүсийн хэрэгжүүлэлтийн гажууд, алдаа мадагтай зарим талыг засаж залруулах хэрэгтэй; жишээ нь, урьдын хатуу чанд сүнслэг амьдрал, хөшүүн, мунхаг гадаад төрх зэрэг нь бүгд өөрчлөгдөх ёстой. Өөрчлөх гэдэг нь замбараагүй болох юм уу махан биед ташуурч, юу хүссэнээ хэлнэ гэсэн үг биш. Чи сул задгай ярих ёсгүй. Хэвийн хүн шиг ярьж, биеэ авч явна гэдэг нь уялдаа холбоотой ярьж, “тийм” гэвэл “тийм”, “үгүй” гэвэл “үгүй” л гэдэг байхыг хэлнэ. Баримтад тулгуурлаж, зохих ёсоор ярь. Бүү хуур, бүү худал хэл. Зан чанарын өөрчлөлттэй холбоотойгоор хэвийн хүний хүрч болох хязгаарыг ойлгох ёстой. Эс бөгөөс, чи бодит байдал руу орж чадахгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэв чанарыг өсгөх нь Бурханы авралыг хүлээн авахын төлөө юм

Хэвийн хүмүүсийн зан чанарт шударга бус, зальжин байдал байдаггүй, хүмүүс бие биетэйгээ хэвийн харилцаатай байдаг бөгөөд ганцаараа ажилладаггүй, амьдрал нь дундаж ч биш, доройтсон ч биш байдаг. Иймээс Бурхан бүгдийн дунд өргөмжлөгддөг; Түүний үг хүмүүсийн дунд тархаж, хүмүүс Бурханы халамж, хамгаалалт дор бие биетэйгээ амар жимэр амьдарч, Сатаны хөндлөнгийн оролцоогүйгээр газар дэлхий эв зохицлоор дүүрч, Бурханы алдар хүмүүсийн дунд хамгийн чухал байрыг эзэлдэг. Тийм хүмүүс тэнгэрэлчүүдтэй адил: цэвэр, цоглог, Бурханы талаар хэзээ ч гомдоллодоггүй бөгөөд өөрсдийн бүх хичээл чармайлтыг гагцхүү газар дээрх Бурханы алдрын төлөө зориулж байдаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нууцын тухай тайлбар, 16-р бүлэг

Надад маш их найдлага бий. Та нар биеэ зүй зохистой, хүмүүжилтэй байдлаар авч явж, үүргээ үнэнчээр биелүүлж, үнэн болон хүн чанарыг эзэмшиж, байгаа бүхнээ, бүр амиа ч гэсэн Бурханы төлөө өгч чадна гэх зэргээр Би найддаг. Энэ бүх итгэл найдвар та нарын дутагдал, завхрал, дуулгаваргүй байдлаас үүддэг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гэм буруу нь хүнийг там руу хөтөлнө

Бурханы ашигладаг хүмүүс гаднаа бодлогогүй мэт, бусадтай хэвийн харилцаагүй мэт харагддаг боловч тэд ёс зүйтэй ярьдаг, хайхрамжгүй ярьдаггүй бөгөөд зүрх сэтгэлээ Бурханы өмнө үргэлж тайван байлгаж чаддаг. Яг ийм хүн л Ариун Сүнсээр ашиглагдахад тохирдог. Бурханы ярьдаг энэ “бодлогогүй” хүн бусадтай хэвийн харилцаагүй мэт харагддаг бөгөөд тэдэнд гадаад талын хайр эсвэл гаднах дадал байдаггүй боловч сүнслэг хэрэг явдлын талаар ярилцах үедээ зүрх сэтгэлээ нээж, Бурханы өмнөх бодит туршлагаараа олж авсан гэгээрэл, гэрэлтүүлэлтээрээ бусдыг харамгүй хангаж чаддаг. Ингэж тэд Бурханыг гэх хайраа илэрхийлж, Бурханы хүслийг хангалуун болгодог. Бусад хүмүүс бүгд тэднийг дооглож, гүтгэж байхад тэд гаднын хүмүүс, хэрэг явдал эсвэл зүйлст хянагдахаас зайлсхийж чаддаг бөгөөд Бурханы өмнө тайван байж бас л чаддаг. Ийм хүн өөрийн гэсэн өвөрмөц мэргэн ухаантай мэт санагддаг. Бусад хүн юу хийхээс үл хамааран тэдний зүрх сэтгэл Бурханыг хэзээ ч орхидоггүй. Бусад нь элдвийг ярьж, инээлдэн хөгжилдөж байхад тэдний зүрх сэтгэл мөн л Бурханы өмнө үлдэж, Бурханы үгийг эргэцүүлж, эсвэл зүрх сэтгэлдээ чимээгүйхэн Бурханд залбирч, Бурханы санаа зорилгыг эрж хайдаг. Тэд бусадтай хэвийн харилцаатай байхад хэзээ ч ач холбогдол өгдөггүй. Ийм хүн амьдралын гүн ухаангүй юм шиг санагддаг. Гаднаа энэ хүн цовоо сэргэлэн, дур булаам, гэнэн байдаг ч бас аядуу тайван мэдрэмжтэй байдаг. Энэ бол Бурханы ашигладаг хүний төрх билээ. Амьдралын гүн ухаан, эсвэл “хэвийн эрүүл ухаан” гэх мэтийн зүйлс ийм хүнд ердөө нэмэргүй; энэ нь бүх зүрх сэтгэлээ Бурханы үгэнд зориулсан хүн бөгөөд зүрх сэтгэлд нь Бурхан л байгаа мэт байдаг. Энэ бол “эрүүл ухаангүй” гэж Бурханы хэлдэг төрлийн хүн бөгөөд яг ийм хүнийг Бурхан ашигладаг. Бурханаар ашиглагдаж байгаа хүний шинж тэмдэг бол: Хэзээ, эсвэл хаана байх нь хамаагүй түүний зүрх сэтгэл үргэлж Бурханы өмнө байдаг бөгөөд бусад хүмүүс хэр садар самуун байж, шунал тачаал, махан биеэ хэр их өөгшүүлэх нь хамаагүй, энэ хүний зүрх сэтгэл Бурханыг хэзээ ч орхидоггүй хэвээр бөгөөд олон нийтийг дагадаггүй. Ийм төрлийн хүн л Бурханаар ашиглагдахад тохирдог бөгөөд энэ төрлийн хүнийг л Ариун Сүнс төгс болгодог. Хэрвээ чи эдгээр зүйлд хүрч чадахгүй бол Бурханаар авхуулж, Ариун Сүнсээр төгс болгуулах эрхгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхантай хэвийн харилцаа тогтоох нь маш чухал

Үнэнтэй хүмүүс бол бодит туршлагаараа гэрчлэлдээ бат зогсож, байр сууриа чанд хадгалж, Бурханы талд хэзээ ч ухрахгүйгээр зогсож, Бурханыг хайрладаг хүмүүстэй хэвийн харилцаатай байж чаддаг, ямар нэг зүйл тохиолдоход Бурханыг бүрэн дуулгавартай дагаж, үхэн үхтлээ Бурханыг дуулгавартай дагаж чаддаг хүмүүс юм. Чиний бодит амьдрал дахь хэрэгжүүлэлт болон илчлэл бол Бурханы гэрчлэл, хүний амьдран харуулдаг Бурханы гэрчлэл, мөн энэ нь Бурханы хайрыг үнэхээр эдлэх билээ; чи энэ түвшинд хүртэл туршлагажсан үедээ үр дүнд хүрэх болно. Чи бодитоор амьдран харуулдаг бөгөөд чиний үйлдэл бүрийг бусад хүн гайхан биширдэг. Чиний хувцаслалт, гадаад дүр төрх бусдаас ялгарах юмгүй ч чи хамгийн их сүсэг бишрэлтэй амьдралыг амьдран харуулдгийн дээр Бурханы үгийг дамжуулахад Тэр чамайг залж чиглүүлж, гэгээрүүлдэг. Чи өөрийн үгээр Бурханы хүслийг ярьж, бодит байдлыг дамжуулж чадах ба сүнсээр үйлчлэх тухай их зүйлийг ойлгодог. Чи ний нуугүй ярьдаг, төлөв төвшин, шулуун шударга, зөрж сөргөлддөггүй, соёлтой боловсон, ямар нэг зүйл тохиолдоход Бурханы зохицуулалтыг дуулгавартай дагаж, гэрчлэлдээ бат зогсож чаддаг, юутай ч харьцаж байсан биеэ барьж, тайван байдаг. Ийм хүн Бурханы хайрыг үнэхээр харсан байдаг. Зарим хүн залуухан хэр нь ахимаг насны хүмүүс шиг үйлддэг; тэд төлөвшсөн, үнэнийг олж авсан, бусдын хүндлэлийг хүлээсэн байдаг, тэд бол гэрчлэлтэй хүмүүс бөгөөд Бурханы илрэл билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдарна

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Бурханы хүсэлд үнэхээр итгэдэг хүн наад зах нь Бурханы үгийг унших, Бурханд залбирах, үнэний талаар нөхөрлөх, магтан дуу болон магтаал дуулах, бүх зүйл дээр үнэнийг эрж хайх гэсэн сүнслэг амьдралын энэ таван талыг өдөр бүр хэрэгжүүлдэг. Бас цуглааны амьдралтай бол та нар бүр ч их таашаал эдлэх болно. Бурханы үгийг уншсаныхаа дараа Бурханы санаа зорилгыг өөрөө ухан мэдэж, үнэнийг ойлгож, хэрхэн үнэнд нийцүүлэн үйлдэхээ мэдэж чаддаг буюу ерөнхий хүлээн авах чадвартай бол ийм хүн итгэлдээ амжилт олно гэхэд болно. Хэрвээ ийм төрлийн сүнслэг амьдралгүй, эсвэл сүнслэг амьдрал нь туйлын зохисгүй, ердөө л алдаг оног байдаг бол тухайн хүн нь будилсан итгэгч юм. Будилсан итгэгч үүргээ биелүүлээд сайн үр дүнд хүрч чаддаггүй. Сүнслэг амьдралаар амьдрахгүйгээр Бурханд итгэх нь итгэсэн дүр үзүүлж буй төдий юм; ийм хүмүүсийн хувьд зүрх сэтгэлд нь Бурхан байдаггүй, тэр ч бүү хэл Бурханаас эмээх айдас байдаггүй. Ийм хүмүүс яаж хэвийн хүний төрхтэй байж чадах билээ?

………………………

Хэвийн хүн ямар байх ёстой тухайд гэвэл хэрэгжүүлж, ороход зориулсан онцлох арван зүйл байдаг:

1. Ёс жаягийг дагаж, дүрэм журмыг мэдэж, ахмадыг хүндэлж, залуусыг халамжлах.

2. Өөртөө болон бусдад ач тустай, зүй зохистой хэв маягаар амьдрах

3. Хүндтэй, шулуун шударга байдлаар хувцаслах; этгээд юм уу хээнцэр чамин хувцаслалт хориотой.

4. Ямар ч шалтгаанаар ах эгч нараас мөнгө зээлье гэж бүү гуй, мөн бусад хүний эд юмыг хэнэггүйгээр бүү ашигла.

5. Эсрэг хүйсийн хүнтэй харилцахад хил хязгаар байх ёстой; үйлдэл нь хүндтэй, шулуун шударга байх хэрэгтэй.

6. Хүмүүстэй бүү марга; бусдыг тэвчээртэй сонсож сур.

7. Ариун цэврийг сайн сахь, гэхдээ бодит нөхцөл байдлыг харгалзан үз.

8. Бусадтай зүй зохистой холбоо, харилцаатай байж, хүмүүсийг хүндэлж, хайхарч сур, мөн бие биеэ хайрла.

9. Ядууст туслахын тулд чадах бүхнээ хий; бусад хүнээс юм бүү гуй, юм бүү ав.

10. Бусдыг өөртөө бүү үйлчлүүл; өөрийнхөө хийх ёстой ажлыг бусдаар бүү хийлгэ.

Дээрх арван дүрэм бол бүх итгэгчийн амьдралдаа дагах наад захын зүйл байх ёстой; эдгээр дүрмийг зөрчдөг хэн боловч дорд муу ааш зантай юм. Эдгээрийг Бурханы гэрийн дүрэм гэж нэрлэж болох ба эднийг байнга зөрчдөг хүмүүс хөсөр хаягдах нь гарцаагүй юм.

Үнэнийг эрэлхийлдэг бүх хүн бас эртний ариун хүмүүсийн эерэг ааш зангийн арван онцлогийг даган дуурайх хэрэгтэй. Эдгээрийг тогтмол хэрэгжүүлж, баримталдаг хүмүүс асар их шагнал хүртэх нь лавтай. Эдгээр нь хүн төрөлхтөнд туйлын ач тустай юм.

Ариун хүмүүсийн ёс журмыг мөрдөх арван зарчим:

1. Бурханы үгийг хагас цаг орчим залбиран уншсанаар өглөө бүр сүнслэг үйл ажиллагаа явуулах.

2. Үнэнийг илүү үнэн зөв хэрэгжүүлэхийн тулд өдөр бүр бүх зүйлээс Бурханы санаа зорилгыг хайх.

3. Харилцдаг бүхэнтэйгээ нөхөрлөл хийж, бие биеийнхээ давуу талаас суралцан, нэг нэгнийхээ сул талыг нөх, ингэснээр та хоёр хоёулаа ахиц гаргаж болох юм.

4. Амьдралд эерэг хандлагатай байж, магтан дуу, магтаал байнга дуулж, Бурханы нигүүлсэлд талархал өргө.

5. Шашны бус ертөнцөд бүү хүлэгд; зүрх сэтгэлдээ Бурханд байнга ойрт, бусдын хэрэгт бүү оролц.

6. Зүрх сэтгэлдээ мэргэн ухаантай байж, ёрын муу, аюултай газруудаас хол яв.

7. Хүмүүстэй бүү маргалд, үнэний тухай нөхөрлөж, бусадтай эвтэй бай.

8. Бусдад дэмжлэг үзүүлж, зовнилыг нь нимгэлж, Бурханд итгэх итгэлийн оролтод тулгарсан бэрхшээлийг нь шийдвэрлэхэд туслахаар чадах бүхнээ хийхдээ баяртай бай.

9. Бусдыг дуулгавартай дагаж сур, хүмүүсийг бүү хянаж албад; бүх хэрэг явдал дээр хүмүүст ашиг тус хүртээж бай.

10. Зүрх сэтгэл дотроо Бурханыг байнга шүтэн мөргө; бүх зүйл дээр Түүгээр захируулж, Түүнийг хангалуун байлга.

Амьдралын дээрх арван зарчим болон ариун хүмүүсийн ёс журмыг мөрдөх арван арга зам нь хүмүүсийн хийж чадах бүх зүйл юм. Эдгээрийг ойлгож л байвал хэрэгжүүлж болох бөгөөд санаандгүй гэм бурууг шийдвэрлэхэд хэцүү биш. Мэдээж, тун муу хүн чанартай хүмүүст энэ хамаарахгүй юм.

Дээрхийн нөхөрлөл

Хэвийн хүн чанар гэдэг нь гол төлөв мөс чанар, эрүүл ухаан, ёс жудаг, нэр хүндтэй байхыг хэлдэг. Мөс чанар, эрүүл ухаан нь хүлээцтэй байх, бусдад тэвчээртэй хандах, үнэнч байх, харилцаандаа мэргэн ухаантай байх, ах эгч нарыг хайрлах жинхэнэ хайртай байх явдлыг агуулдаг. Эдгээр нь хэвийн хүн чанарт байх ёстой таван шинж билээ.

Эхний шинж нь хүлээцтэй сэтгэлтэй байх явдал юм. Бид ах эгч нараасаа ямар ч өө сэв харлаа гэсэн тэдэнд зөв хандаж, хүлээцтэй байж, ойлгож байгаагаа илэрхийлэх ёстой. Харин тэднийг гадуурхаж, үг хэлээр дайрах ёсгүй. Бусад хүнд илчлэгдсэн дутагдал, завхралыг харахдаа, энэ бол Бурханы авралын ажлын үе учраас Бурханы сонгосон хүмүүс завхрал илчлэх нь хэвийн зүйл гэдгийг санаж, ойлгох ёстой. Түүнээс гадна бид өөрсдийнхөө завхралыг харах хэрэгтэй; бид бусдаас бага завхрал илчилж байх албагүй. Бид бусдын завхралын илчлэлд яг өөрсдийнхөө завхралд ханддаг шигээ хандах ёстой. Ийнхүү бид бусдад хүлээцтэй хандаж чадна. Хэрвээ чи бусдад хүлээцтэй хандаж чадахгүй бол эрүүл ухаанд чинь асуудал байна гэсэн үг юм; түүнчлэн үнэнийг ойлгодоггүй, Бурханы ажлыг мэддэггүй гэдгийг чинь энэ харуулдаг. Бурханы ажлыг мэдэхгүй гэж юу гэсэн үг вэ? Энэ нь, Бурханы ажил хараахан дуусаагүй, хүн Бурханы авралын ажлын цаг үед амьдарсаар байгаа—бид бүрэн төгс болгуулаагүй гэдгийг танин мэдэхгүй байх явдал юм. Тиймээс хүн бүр завхралаа илчлэх нь зайлшгүй. Одоо хүн бүр үнэнийг зохих ёсоор эрэлхийлж, өөрсдийн завхралыг ойлгож, Бурханы үгийг туулж байна. Хүн бүр үнэн рүү орох үед байгаа ба үнэнийг хараахан бүрэн олж аваагүй байна. Хүмүүс үнэнийг олж авах үед л амь зан чанар нь өөрчлөгдөж эхэлнэ. Хүмүүс энэ зүйлийг ойлгох үедээ хэвийн хүний эрүүл ухаантай болж, бусдад мөн ухаалгаар хандана. Хэрвээ хүмүүст эрүүл ухаан дутмаг бол хэнд ч ухаалгаар хандахгүй.

Хоёр дахь шинж нь бусдад тэвчээртэй хандах явдал юм. Зүгээр л хүлээцтэй байх нь хангалтгүй; чи бас тэвчээртэй байх ёстой. Заримдаа чи зүгээр л хүлээцтэй байж, ойлгож чаддаг боловч зарим нэг ах эгч сэтгэлийг чинь шархлуулж, уурлуулж болохуйц зүйл хийх нь гарцаагүй. Эдгээр нөхцөл байдал дор хүний завхарсан зан чанар дүрсхийн гарч ирэх талтай байдаг, учир нь бид бүгдээрээ тэмцэлдэж, өөрсдийн бахархлыг хамгаалах дуртай, бүгд хувиа хичээсэн, бардам зантай байдаг. Иймээс хэн нэгэн сэтгэлийг чинь шархлуулах үг хэлж, онцгүй санагдахаар зүйл хийвэл чи тэвчээртэй байх ёстой. Тэвчээр бас эрүүл ухааны цар хүрээнд багтдаг. Хүмүүс эрүүл ухаантай байснаар л тэвчээртэй болно. Гэхдээ бид яаж тэвчээртэй байж чадах вэ? Бусдад тэвчээртэй хандахыг хүсвэл эхлээд бусдыг ойлгодог болох хэрэгтэй, өөрөөр хэлбэл сэтгэлийг чинь шархлуулах үг хэн ч хэллээ гэсэн чи: “Түүний үг намайг шархлууллаа. Түүний хэлсэн үг дутагдлыг минь ил болгож байх шиг санагдаж, мөн над руу чиглэж байгаа харагдлаа. Хэрвээ үг нь над руу чиглэж байгаа юм бол үүгээрээ юу хэлж байгаа юм бол? Надад хор хохирол учруулахаар оролдож байна уу? Тэр намайг дайснаа гэж үздэг үү? Намайг үзэн яддаг уу? Надаас өшөө авч байгаа юм уу? Би түүнийг уурлуулаагүй, тэгэхээр энэ асуултууд тийм гэх хариулттай байх учиргүй” хэмээн эхлээд ухаарах ёстой. Тийм болохоор тухайн ах эгч юу ч хэлсэн байлаа гэсэн чамайг шархлуулж, дайсагная гэж санаагүй. Тэр бол лавтай. Тэд энэ үгийг хэлэхдээ зүгээр л хэвийн хүний боддог зүйлийг илэрхийлж, мөн үнэний тухай нөхөрлөн, мэдлэгээ хэлэлцэж, хүмүүсийн завхралыг ил болгож, эсвэл өөрсдийнхөө завхарсан байдлыг хүлээн зөвшөөрч байсан болохоос биш тодорхой нэг хүнийг санаатайгаар онилоогүй нь лавтай. Эхлээд чи ойлгохоор оролдвол уур чинь намжина, тэгээд чи тэвчээртэй болж чадна. “Хэрэв над руу санаатайгаар дайрч довтолж, намайг бай болгож, зарим зорилгод хүрэх гэж албаар ийм үг хэлэх юм бол би яаж тэвчээртэй байж чадах юм бэ?” гэж зарим нь асууна. Тэгвэл чи ингэж тэвчээртэй байх ёстой: “Над руу санаатайгаар дайрч довтолсон ч гэсэн би бас л тэвчээртэй байх ёстой. Яагаад гэвэл тэд ах эгч минь болохоос миний дайсан биш, диавол Сатан бол лавтай биш. Ах эгч нар зарим нэг завхрал илчилж, зүрх сэтгэлдээ тодорхой санаа зорилготой байх нь гарцаагүй. Энэ бол хэвийн зүйл. Би ойлгож энэрэн, тэвчээртэй байх ёстой.” Чи энэ тухайд ийнхүү бодоод, Бурханд залбиран ингэж хэлэх ёстой: “Бурхан минь, дөнгөж сая нэг хүн бардам занг минь шархлууллаа. Би нэр нүүр алдаж чадалгүй, үргэлж уурлан, тэдэн рүү үг хэлээр дайрахыг хүсдэг. Энэ үнэхээр завхралын илчлэл. Би өөрийгөө бусдыг хайрладаг гэж боддог байсан, гэвч хүний үгэнд сэтгэл минь шархалчхаад, би тэвчиж чадахгүй байна. Хариу довтолмоор байна. Өшөө авмаар байна. Хайр минь хаана байна вэ? Энэ бүхэн чинь ердөө л үзэн ядалт биш үү? Зүрх сэтгэлд минь үзэн ядалт байсаар байна! Бурхан минь, Та биднийг өршөөж, гэм бурууг маань уучилдаг шиг бид ч бас бусдыг өршөөх ёстой. Бусдад өширхөх ёсгүй. Бурхан минь, намайг хамгаалж, уг чанарыг минь бүү дүрэлзүүлээч. Би Таныг дуулгавартай дагаж, Таны хайранд амьдармаар байна. Бид хийдэг бүхэндээ Христ болон Бурханд хэтэрхий дуулгаваргүй байж, эсэргүүцдэг ч гэсэн Христ бидэнд тэвчээртэй хандсаар л байдаг. Бурхан дээд зэргийн тэвчээр болон хайраар Өөрийнхөө ажлын энэ үе шатыг гүйцэтгэж байна. Христ хэчнээн их зовлон, доромжлол, гүтгэлгийг туулах ёстой болсон билээ? Христ тэвчиж чадсан юм бол биднээс гарах учиртай өчүүхэн бага тэвчээр юу ч биш! Христийнхтэй харьцуулахад бидний тэвчээр асар дутуу дулимаг…” Чи ийм маягаар залбирмагцаа хэтэрхий завхарсан, дэндүү өчүүхэн, биеийн хэмжээгээр асар дулимаг гэдгээ мэдэрч, тэр үед уур хилэн чинь үгүй болно. Тийнхүү чи тэвчээртэй болж чадна.

Гурав дахь шинж нь хүмүүст үнэнчээр хандах явдал юм. Хүмүүст үнэнч байна гэдэг нь бусдад тусална уу, ах эгч нартаа үйлчилнэ үү, үнэний талаар нөхөрлөнө үү, ер нь юу ч хийлээ гэсэн зүрх сэтгэлээсээ ярих ёстой гэсэн үг. Түүнчлэн өөрөө хийгээгүй л бол энэ тухай битгий номло. Ах эгч нарт тусламж хэрэг болох бүрд бид туслах ёстой. Биелүүлэх хэрэгтэй үүргээ бид биелүүлэх л ёстой. Жинхэнэ бай, дүр үзүүлсэн, хуурамч бүү бай… Мэдээж үнэнч хүн байх нь зарим хүнтэй харьцахад бага зэрэг мэргэн ухаан шаарддаг. Завхрал нь хэтэрхий гүн учраас найдваргүй харагдах юм уу сайн ойлгогдохгүй, яах нь мэдэгдэхгүй байвал чи мэргэн ухаан гаргаж, тэр хүнд бүхнийг хэлэхээс татгалзах хэрэгтэй. Үнэнч хүн байхад зарчим шаардлагатай. Ярих ёсгүй зүйлийнхээ талаар хамаагүй бүү ярь. Түүнчлэн үнэнч хүн байхад эрүүл ухаантай, ёс журамтай ярих шаардлагатай. Зарим хүн үнэнч байдлыг хэрэгжүүлж, хэчнээн завгүй байж болохыг нь үл харгалзан хэн нэгэнд сэтгэлээ нээх гэж зүтгэдэг. Энэ нь яаж үнэнч хүн байх хэрэгжүүлэлт байх юм бэ? Энэ нь мунхаг байгаа хэрэг биш гэж үү? Үнэнч хүн байх гэдэг нь мунхаг байх явдал биш. Энэ нь ухаалаг, энгийн, нээлттэй, худал хуурмаггүй байх явдал юм. Чи зөв зохистой, эрүүл ухаантай байх ёстой. Үнэнч байдал нь эрүүл ухааны суурин дээр бий болдог. Хүмүүстэй харьцахдаа үнэнч байж, үнэнч хүн байна гэдэг нь энэ юм. Мэдээж, үнэнч хүн байхын хамгийн чухал зүйл нь Бурханд үнэнч байх явдал билээ. Чи Бурханы өмнө үнэнч байхын оронд Түүнийг мэхэлж, бусад хүний өмнө л үнэнч хүн байсан бол том асуудал болох бус уу? Хэрвээ та нар Бурханы өмнө үнэнч хүмүүс байхаар зорьдог бол аяндаа бусдын өмнө үнэнч болно. Харин Бурханы өмнө үнэнч байж чадахгүй бол бусдын өмнө үнэнч байж үнэхээр чадахгүй. Үнэний ямар ч тал, ямар ч эерэг зүйлд орж байлаа гэсэн эхлээд Бурханы өмнө хийх ёстой. Бурханы өмнө үр дүнд хүрмэгцээ чи бусдын өмнө үүнийг аяндаа амьдран харуулж чадна. Бурханы өмнө хүссэн бүхнээ чөлөөтэй хийдэг атлаа бусдын өмнө энэ тэрийг хийх гэж бүү хүчил. Тэгж болохгүй. Хүн төрөлхтнийг туршиж, зүрх сэтгэлийг нь шинжилдэг Бурханы өмнө ингэх нь хамгийн чухал юм. Бурханы өмнө энэ туршилтад тэнцэж чадвал бодит байдлыг чи үнэхээр эзэмшсэн байна. Харин Бурханы өмнө энэ туршилтад тэнцэж чадахгүй бол бодит байдлыг эзэмшээгүй хэрэг бөгөөд энэ бол үнэнийг хэрэгжүүлэх зарчим юм.

Дөрөв дэх шинж нь харилцаандаа мэргэн ухаантай байх явдал. “Ах эгч нартайгаа эвтэй байхад мэргэн ухаан шаардлагатай юм уу?” гэж зарим хүн асуудаг. Тийм ээ, шаардлагатай, учир нь мэргэн ухаан ашиглах нь ах эгч нарт чинь бүр ч их ач тустай. “Ах эгч нартаа мэргэн ухаан ашиглах нь заль гаргаж байгаа хэрэг биш үү?” зарим нь асууна. Мэргэн ухаан бол заль биш. Харин ч, заль мэхний эсрэг туйл юм. Мэргэн ухаан ашиглах гэдэг нь ах эгч нар биеийн хэмжээ багатай, мөн хэлсэн үгийг чинь хүлээн зөвшөөрч чадахааргүй тохиолдолд тэдэнтэй ярьж байгаа байдалдаа анхаарал хандуулна гэсэн үг. Түүнчлэн биеийн хэмжээ багатай, ялангуяа үнэнийг эзэмшээгүй, зарим нэг завхралыг илчилдэг завхарсан зан чанартай хүмүүст хэтэрхий эгэл жирийн, илэн далангүй байж, бүгдийг хэлэх юм бол сул талаа мэдэгдүүлж, тэдэнд ашиглуулахад амархан байж болох юм. Иймээс чи тодорхой хэмжээнд сэрэмжтэй байж, ярихдаа зарим нэг аргачлалтай байх ёстой. Гэхдээ, хүмүүстэй болгоомжтой байна гэдэг нь туслахгүй, хайрлахгүй байна гэсэн үг биш, харин ердөө л Бурханы гэрийн тухай зарим чухал зүйлийг тэр даруй хэлэхгүй, зүгээр л үнэнийг хэлэлцэнэ гэсэн үг юм. Хэрвээ тэдэнд амийн сүнслэг тусламж хэрэгтэй, үнэний тэжээл шаардлагатай бол эдгээрээр хангахын тулд бид чадах бүхнээ хийх хэрэгтэй. Харин Бурханы гэрийн тухай энэ, тэрийг лавлаж, удирдагч, ажилчдын тухай элдэв юм асууж байгаа бол хэлээд хэрэггүй. Хэрвээ хэлбэл тэд энэ мэдээллийг задруулах талтай бөгөөд энэ нь Бурханы гэрийн ажилд нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, тэдний мэдэх ёсгүй, эсвэл мэдэх хэрэггүй зүйл байвал бүү мэдэгд. Хэрвээ тэдний мэдэх учиртай зүйл байвал мэдэгдэхийн тулд барьцтайгаар, цааргалалгүй чадах бүхнээ хий. Тэгвэл тэдний мэдэх учиртай зүйл юу вэ? Үнэний эрэл хайгуул бол хүмүүсийн мэдэх ёстой зүйл юм. Тэд ямар үнэнээр зэвсэглэх ёстой, үнэний ямар талыг ойлгох ёстой, ямар үүрэг биелүүлэх ёстой, ямар үүрэг биелүүлэхэд зохимжтой, тэдгээр үүргийг хэрхэн биелүүлэх ёстой, хэвийн хүн чанарыг хэрхэн амьдран харуулах, чуулганы амьдралаар хэрхэн амьдрах зэрэг нь хүмүүсийн мэдэх ёстой бүх зүйл юм. Нөгөөтээгүүр, Бурханы гэрийн дүрэм ба зарчим, чуулганы ажил, ах эгч нарынхаа нөхцөл байдлыг гаднын хүмүүст юм уу гэр бүлийнхээ үл итгэгчдэд хамаагүй задруулж болохгүй. Энэ бол мэргэн ухаан ашиглахдаа бидний баримтлах ёстой зарчим юм. Жишээлбэл, та нар удирдагчдынхаа нэр, амьдардаг газрын тухай хэзээ ч ярих ёсгүй. Эдгээр зүйлийн тухай яривал энэ мэдээлэл үл итгэгчдийн чихэнд хэзээ ч хүрч болох ба дараа нь ёрын муу тагнуул, нууц албаны туршуулд дамжуулагдах юм бол томоохон асуудал үүсэж мэдэх юм. Үүнд мэргэн ухаан шаарддаг тул мэргэн ухаантай байх нь чухал гэж Би хэлдэг. Түүнчлэн та нар эгэл жирийн, илэн далангүй байхдаа хамаагүй хүнд хэлж болохгүй зарим нууц зүйл байдаг. Юм хэлсний чинь дараа бурханлаг биш байж, хэлсэн зүйлээр чинь тохуурхаж, тарж түгснийх нь дараа чамд асуудал үүсгэж, шулуун шударга байдалд чинь хор хөнөөл учруулж болзошгүй эсэхийг харахын тулд ах эгч нарынхаа биеийн хэмжээг цэгнэх хэрэгтэй. Ийм учраас эгэл жирийн, илэн далангүй байх нь бас мэргэн ухаан шаарддаг. Энэ бол хэвийн хүн чанарт байх ёстой дөрөв дэх стандарт буюу харилцан үйлдэлдээ мэргэн ухаантай байх явдал юм.

Тав дахь шинж нь Бурханд үнэхээр итгэдэг ах эгч нарыг хайрлах жинхэнэ хайртай байх явдал. Энэ нь бага зэрэг халамж, бодит тусламж, үйлчлэх сэтгэлийг агуулдаг. Бид ялангуяа үнэнийг эрэлхийлдэг ах эгч нартай илүү их нөхөрлөж, тэднийг илүү их тэжээлээр хангах ёстой. Тэд шинэ итгэгчид байна уу, эсвэл хэдэн жилийн турш итгэсэн байна уу хамаагүй. Чуулганы амьдралд нэг тодорхой зарчим бий: Үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийг онцгойлон халамжил. Тэдэнд аль болох хурдан өндийж, амиа даруй өсгөх боломж олгохын тулд тэдэнтэй илүү их нөхөрлөж, илүү их тэжээл өгч, илүү их усал. Харин үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс хэсэг хугацаанд услуулсныхаа дараа үнэнийг хайрладаггүй нь илэрхий болбол тэдэнд хэтэрхий их хичээл зүтгэл гаргах хэрэггүй. Хийж болох хүнлэг бүхнийг аль хэдийн хийсэн тул ингэх шаардлагагүй. Хариуцлагаа биелүүлсэн чинь л хангалттай… Чи хэн дээр ажлаа төвлөрүүлэх ёстойгоо харах хэрэгтэй. Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүсийг Бурхан төгс болгох уу? Ариун Сүнс тэгэхгүй юм бол хүмүүс яагаад сохроор хөлс хүчээ шавхсаар байх ёстой гэж? Ариун Сүнсний ажлыг ойлгохгүй атлаа үргэлж өөртөө маш итгэлтэй байдаг чинь хүний тэнэглэл, мэдлэггүй байдал биш үү? Иймээс үнэнийг чин сэтгэлээсээ эрэлхийлдэг ах эгч нарт илүү их дэмжлэг үзүүл, учир нь тэд бол Бурханы авралын бай, Түүний урьдчилан тогтоож сонгосон хүмүүс юм. Хэрвээ бид нэгэн зүрх сэтгэл, эв санаатайгаар үнэнийг энэ хүмүүстэй үргэлж нөхөрлөж, бие биеэ дэмжин тэжээх юм бол эцэст нь бид бүгд авралд хүрнэ. Энэ хүмүүстэй нэгдэхгүй бол чи Бурханы хүслээс урваж байна… Чуулган дахь хэвийн хүн чанартай хүмүүс үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийн дунд орж, тэдэнтэй эв эетэй харилцах ёстой бөгөөд үнэний эрэл хайгуулаар дамжуулан нэгэн зүрх сэтгэл, эв санаатайгаар өөрсдийгөө Бурханы төлөө аажмаар зарцуулах ёстой. Ингэснээр үнэнийг эрэлхийлдэг хүмүүс аврагдаж, та нар ч бас аврагдана, учир нь үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийн дунд Ариун Сүнс ажилладаг…

Бидний дөнгөж сая хийсэн нөхөрлөл хэвийн хүн чанарын зэвсэглэх ёстой таван талын тухай байлаа. Хэрвээ та нар энэ таван шинжийг бүгдийг нь эзэмшсэн бол ах эгч нартайгаа эв эетэй харилцаж, чуулганд байраа олж, чадлынхаа хэрээр үүргээ биелүүлж чадна.

Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл

Өмнөх: 3. Бурханд итгэхдээ чи Бурхантай хэвийн харилцаа тогтоох ёстой

Дараах: 5. Бурханд итгэх итгэл нь зөвхөн амар тайван байдал болон ерөөлийг эрж хайхын төлөө байх ёсгүй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх