3. Бурханд итгэхдээ чи Бурхантай хэвийн харилцаа тогтоох ёстой

Холбогдох Бурханы үг:

Бурханд итгэхдээ чи Бурхантай хэвийн харилцаатай байх асуудлыг ядаж шийдвэрлэх ёстой. Бурхантай хэвийн харилцаагүй бол Бурханд итгэх итгэлийн чинь утга учир алдагддаг. Бурханы өмнө тайван байдаг зүрх сэтгэлтэй бол Бурхантай хэвийн харилцаа тогтоох бүрэн боломжтой. Бурхантай хэвийн харилцаатай байна гэдэг нь Бурханы ямар ч ажилд эргэлзэхгүй, үгүйсгэхгүй байж, Түүний ажилд захирагдаж чаддаг байна гэсэн үг юм. Энэ нь Бурханы өмнө зөв санаа зорилготой байж, өөртөө зориулан төлөвлөгөө зохиолгүй, бүх зүйл дээр Бурханы гэр бүлийн ашиг сонирхлыг анхааран үзэх гэсэн үг; мөн Бурханы шинжилтийг хүлээн зөвшөөрч, Бурханы зохицуулалтыг дуулгавартай дагах гэсэн үг юм. Чи хийж буй бүх зүйлдээ Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж чаддаг байх ёстой. Бурханы хүслийг ойлгодоггүй ч байсан гэсэн чи үүрэг, хариуцлагаа чадлынхаа хэрээр биелүүлсээр байх ёстой. Бурханы хүсэл чамд илчлэгдмэгц, үйлдвэл хожимдохгүй байх болно. Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн болоход чи хүмүүстэй ч бас хэвийн харилцаатай болно. Бурхантай хэвийн харилцаа тогтоохын тулд бүх зүйл Бурханы үгэнд үндэслэсэн байх ёстой бөгөөд Бурханы үг болон Бурханы шаарддаг зүйлийн дагуу үүргээ биелүүлж чаддаг байх ёстой, мөн үзэл бодлоо залруулж, бүх зүйл дээр үнэнийг эрж хайх ёстой. Үнэнийг ойлгох үедээ хэрэгжүүлэх ёстой, юу ч тохиолдлоо гэсэн Бурханд дуулгавартай зүрх сэтгэлээр Бурханд залбирч, эрж хайх ёстой. Ийнхүү хэрэгжүүлснээр Бурхантай хэвийн харилцаагаа хадгалж чадна. Үүргээ зохистой биелүүлэхийн зэрэгцээ бас Бурханы сонгосон хүмүүсийн амийн оролтод ашиггүй зүйл хийхгүй, ах эгч нарт тусгүй юу ч хэлэхгүй байх баталгаа гаргах ёстой. Ядаж л мөс чанартаа сэвтэй юм хийхгүй, ичгүүртэй юм яавч хийхгүй байх ёстой. Ялангуяа, Бурханы эсрэг тэрсэлж, Бурханыг эсэргүүцдэг зүйл яавч хийхгүй байх ёстой бөгөөд чуулганы ажил, амьдралыг үймүүлдэг юу ч хийхгүй байх ёстой. Хийж буй бүхэндээ чигч шударга, хүндлүүштэй бай, үйлдэл болгоноо Бурханы өмнө үзүүлэхүйц байлга. Махан бие заримдаа сул дорой байж болох ч чи хувийн ашиг хонжооны төлөө шуналгүй, аминч, жигшүүртэй юм хийлгүй, Бурханы гэр бүлийн ашиг сонирхлыг эн тэргүүнд тавьж, өөрийгөө үргэлж эргэцүүлж чаддаг байх ёстой. Ийм маягаар чи үргэлж Бурханы өмнө амьдарч чадна, Бурхантай харилцах харилцаа чинь тун хэвийн болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхантай харилцах харилцаа чинь ямар вэ?

Чи хийдэг бүх зүйлдээ санаа зорилго чинь зөв эсэхийг шалгах ёстой. Хэрвээ чи Бурханы шаардлагын дагуу үйлдэж чаддаг бол Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн байдаг. Энэ бол хамгийн наад захын стандарт юм. Өөрийн санаа зорилгыг шалга, тэгээд буруу санаа зорилго гарч ирснийг олж мэдвэл тэдгээрийг орхиж, Бурханы үгийн дагуу үйлдэж чаддаг бай; тэгвэл чи Бурханы өмнө зөв нэгэн болох бөгөөд энэ нь эргээд Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн байгааг, мөн хийж байгаа бүхэн чинь өөрийнхөө төлөө бус, Бурханы төлөө байдаг гэдгийг харуулдаг. Чи хийдэг, хэлдэг бүхэндээ зүрх сэтгэлээ зөв байлгаж, үйлдэлдээ зөв шударга байж чаддаг бөгөөд сэтгэл хөдлөлдөө автдаггүй, өөрийн хүслийн дагуу ч үйлддэггүй байх ёстой. Эдгээр нь Бурханд итгэгчдийн биеэ авч явах ёстой зарчим юм. Жижиг зүйлс хүний санаа зорилго болон биеийн хэмжээг илчилж чадах тул Бурханаар төгс болгуулах замд орохын тулд хүн эхлээд санаа зорилго болон Бурхантай харилцах харилцаагаа засаж залруулах ёстой. Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн болсон цагт л чи Түүгээр төгс болгуулж чадна; тэр үед л чиний доторх Бурханы засалт, сахилгажуулалт, цэвэршүүлэлт хүссэн үр дүндээ хүрч чадна. Өөрөөр хэлбэл, хэрвээ хүмүүс зүрх сэтгэлдээ Бурханыг байлгаж, хувийн ашиг хонжоо хайлгүй, өөрсдийн хэтийн ирээдүйн талаар бодолгүй (махан биеийн тухайд), харин ч амь-оролтын ачааг үүрч, үнэнийг эрэлхийлэхийн төлөө чадах бүхнээ хийж, Бурханы ажлыг дуулгавартай дагаж чаддаг бол—хэрвээ чи үүнийг хийж чадвал эрэлхийлдэг зорилго чинь зөв байж, Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн болно. Бурхантай харилцах харилцаагаа зөв болгох нь сүнсний аянд орох эхний алхам гэж хэлж болно. Хэдийгээр хүний хувь заяа Бурханы гарт байдаг, Бурханаар урьдчилан тогтоогдсон бөгөөд өөрөө өөрчилж чадахгүй хэдий ч Бурханаар төгс болгуулж, эсвэл авхуулж чадах эсэх нь Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн байгаа эсэхээс хамаардаг. Чамд сул дорой, эсвэл тэрслүү тал байж магадгүй—гэхдээ үзэл бодол болон санаа зорилго чинь зөв байгаа цагт, мөн Бурхантай харилцах харилцаа чинь зөв, хэвийн байгаа цагт чи Бурханаар төгс болгуулах шаардлагыг хангадаг. Хэрвээ чи Бурхантай зөв харилцаатай биш, махан биеийн төлөө, эсвэл гэр бүлийнхээ төлөө үйлддэг бол хэчнээн шаргуу ажилладаг чинь хамаагүй энэ бүгд юунд ч хүргэхгүй. Хэрвээ Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн бол бусад бүх зүйлийн учир олдоно. Бурханд итгэх итгэлийн тухай үзэл бодол чинь зөв эсэх, чи хэнд итгэдэг, хэний төлөө итгэдэг, яагаад итгэдгийг л Бурхан харахаас өөр юуг ч хардаггүй. Хэрвээ эдгээр зүйлийг тодорхой харж, зөв үзэл бодолтойгоор хэрэгжүүлж чадвал аминд чинь ахиц дэвшил гарч, чи зөв замд орж чадах нь гарцаагүй. Хэрвээ Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн бус, Бурханд итгэх итгэлийн талаарх үзэл бодол чинь буруу бол бусад бүх зүйл талаар болох ба хэчнээн их итгэдэг байсан ч чи юу ч хүлээж авахгүй. Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн болсны дараа л махан биеийг орхиж, залбирч, зовж, тэсвэрлэж, захирагдаж, ах, эгч нартаа тусалж, Бурханы төлөө өөрийгөө илүү их зарлагадах гэх мэт үедээ чи Түүнээс магтаал хүртэнэ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхантай харилцах харилцаа чинь ямар вэ?

Хүмүүс Бурханд итгэж, хайрлаж, Бурханыг сэтгэл хангалуун байлгах үедээ зүрх сэтгэлээрээ Бурханы Сүнсэнд хүрч, тэгснээрээ Бурханы сэтгэл ханамжийг олж авдаг, мөн зүрх сэтгэлээ ашиглан Бурханы үгтэй холбогдож, улмаар Бурханы Сүнсээр сэтгэлээ хөдөлгүүлдэг. Хэрвээ чи хэвийн сүнслэг амьдралаар амьдарч, Бурхантай хэвийн харилцаа тогтоохыг хүсэж байгаа бол эхлээд зүрх сэтгэлээ Түүнд өгөх ёстой. Түүний өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж, зүрх сэтгэлээ бүхэлд нь Түүнд зориулсны дараа л чи аажмаар хэвийн сүнслэг амьдралтай болж чадна. Хэрвээ хүмүүс Бурханд итгэхдээ зүрх сэтгэлээ Бурханд өгдөггүй, зүрх сэтгэл нь Бурхантай хамт байдаггүй, Бурханы ачааг өөрийн мэт үздэггүй бол хийдэг бүхэн нь Бурханыг хууран мэхлэх үйл, шашны хүмүүсийн ердийн үйл бөгөөд Бурханы сайшаалыг хүртэхгүй. Бурхан ийм хүнээс юу ч олж авч чадахгүй, тэд Бурханы ажилд товойлгогч болон үйлчилж л чадна. Энэ хүмүүс бол Бурханы гэр дэх чимэглэл—орон тоо дүүргэгч, хог новш бөгөөд Бурхан тэднийг ашигладаггүй. Тэдэн дээр Ариун Сүнс ажиллах боломж байдаггүй төдийгүй, төгс болгуулах үнэ цэн ч тэдэнд байдаггүй. Ийм хүн бол жинхэнэ алхаж яваа үхдэл юм. Тэдэнд Ариун Сүнсний ашиглаж болох юу ч байдаггүй—тэднийг Сатан бүрэн эзэмдэж, гүн гүнзгий завхруулсан. Бурхан энэ хүмүүсийг таягдан хаяна. Ариун Сүнс өнөөдөр хүмүүсийг ашиглахдаа аливааг хийхийн тулд хүмүүсийн хүсүүштэй талуудыг ашиглаад зогсохгүй, мөн хүсэмгүй хэсгүүдийг нь ч төгс болгож, өөрчилдөг. Хэрвээ чи зүрх сэтгэлээ Бурханд цутгаж, Бурханы өмнө тайван байж чаддаг бол чи Ариун Сүнсэнд ашиглуулж, Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүлээн авах боломжтой, эрхтэй байх болно. Үүнээс ч илүүтэйгээр Ариун Сүнс дутагдлыг чинь нөхөх боломж чамд гарч ирнэ. Зүрх сэтгэлээ Бурханд өгөх үедээ чи эерэг талдаа илүү гүн гүнзгий оролтод хүрч, мэдлэг ухааны илүү өндөр түвшинд хүрч чадна. Сөрөг талдаа чи өөрийн алдаа, дутагдлыг илүү сайн ойлгож, Бурханы хүслийг хангахаар илүү их эрмэлзэж, эрж хайна. Түүнчлэн чи идэвхгүй байхгүй, харин идэвхтэйгээр орж чадна. Энэ нь зөв хүн гэдгийг чинь харуулдаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхантай хэвийн харилцаа тогтоох нь маш чухал

Хэрвээ чи Бурхантай хэвийн харилцаа тогтоохыг хүсвэл зүрх сэтгэл чинь Бурхан руу эргэх ёстой; энэ суурин дээр чи бусад хүмүүстэй ч хэвийн харилцаатай байх болно. Хэрвээ чи Бурхантай хэвийн харилцаагүй бол бусад хүмүүстэй харилцах харилцаагаа хадгалахын тулд юу ч хийсэн, хэчнээн шаргуу ажиллаж, эсвэл хэчнээн их хүчин чармайлт гаргасан ч бай, энэ нь бүгд ертөнцийн гүн ухаанд хамаарна. Чи Бурханы үгийн дагуу хүмүүстэй хэвийн харилцаа тогтоохын оронд хүний үзэл бодол, хүний гүн ухаанаар дамжуулан хүмүүсийн дундах байр сууриа хадгалж, бусдаар магтуулж байх болно. Хэрвээ чи бусад хүмүүстэй харилцах харилцаандаа анхаардаггүй, харин Бурхантай хэвийн харилцаа тогтоож, зүрх сэтгэлээ Бурханд өгч, Түүнийг дуулгавартай дагаж сурахыг хүсдэг бол бүх хүнтэй харилцах харилцаа чинь ч бас аяндаа хэвийн болно. Тэгвэл энэ харилцаа нь махан бие бус, харин Бурханы хайрын суурин дээр тогтдог. Бусад хүнтэй харилцах махан биеийн харилцаа чамд бараг байдаггүй ч сүнслэг түвшинд та нарын дунд нөхөрлөл, харилцан хайр, тайтгарал, хангалт байдаг. Энэ бүхэн нь Бурханыг сэтгэл хангалуун байлгах хүслийн суурин дээр хийгддэг—эдгээр харилцааг хүний ертөнцийн гүн ухаанд тулгуурлан хадгалдаггүй, энэ нь Бурханы төлөө ачааны мэдрэмжтэй байх үед аяндаа бий болдог. Тэдгээр нь чамаас ямар ч хүний хүчин чармайлт шаарддаггүй, чи Бурханы үгийн зарчмын дагуу л хэрэгжүүлэх хэрэгтэй. Чи Бурханы хүслийг бодолцон үзэхэд бэлэн үү? Бурханы өмнө “эрүүл ухаангүй” хүн байхад бэлэн үү? Чи Бурханд зүрх сэтгэлээ бүрмөсөн өгч, бусад хүмүүсийн дундах байр сууриа үл тоомсорлоход бэлэн үү? Харилцдаг бүх хүнийхээ дундаас чи хэн хэнтэй нь хамгийн сайн харилцаатай байдаг вэ? Хэнтэй нь хамгийн муу харилцаатай байдаг вэ? Хүмүүстэй харилцах харилцаа чинь хэвийн үү? Чи бүх хүнд эн тэнцүү ханддаг уу? Чи амьдралын гүн ухааныхаа дагуу бусадтай харилцах харилцаагаа хадгалдаг уу, эсвэл Бурханы хайрын суурин дээр харилцаа тогтоосон уу? Хүмүүс зүрх сэтгэлээ Бурханд өгөөгүй бол сүнс нь үлбэгэр, хөшүүн, мэдрэмжгүй болдог. Ийм хүмүүс Бурханы үгийг хэзээ ч ойлгохгүй, Бурхантай хэзээ ч хэвийн харилцаатай байж чадахгүй, зан чанар нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Зан чанараа өөрчлөх гэдэг нь зүрх сэтгэлээ Бурханд бүрэн өгч, Бурханы үгээс гэгээрэл, гэрэлтүүлэлт хүлээн авах үйл явц юм. Бурханы ажил нь хүмүүст идэвхтэйгээр орох боломж олгодог, мөн сөрөг талуудаа мэдсэнийхээ дараа тэдгээрээс ангижрах боломж олгодог. Чи Бурханд зүрх сэтгэлээ өгөх үедээ сүнснийхээ нарийн хөдөлгөөн бүрийг мэдэрч чадах бөгөөд Бурханы гэгээрэл, гэрэлтүүлэлтийн хэсэг бүрийг мэдэх болно. Чи үргэлжлүүлсээр байх юм бол Ариун Сүнсээр төгс болгуулах замд аажмаар орно. Зүрх сэтгэл чинь Бурханы өмнө тайван байх тусам сүнс чинь төдий чинээ мэдрэмтгий, нарийн нямбай байж, Ариун Сүнс хэрхэн хөдөлгөдгийг илүү их ухамсарлаж чадна, тэгээд Бурхантай харилцах харилцаа чинь төдий чинээ хэвийн байх болно. Хүмүүсийн хоорондох хэвийн харилцаа нь Бурханд зүрх сэтгэлээ хандуулах суурин дээр тогтдог болохоос хүний хүчин чармайлтаас бий болдоггүй. Хүний зүрх сэтгэлд Бурхан байхгүй бол бусадтай харилцах харилцаа нь ердөө махан биеийн харилцаа юм. Тэдгээр нь хэвийн бус, харин ч хүсэл тачаалд автсан, Бурханы үзэн ядаж, зэвүүцдэг харилцаа юм. Хэрвээ чи сүнс чинь хөдөлгөгдсөн гэж хэлдэг боловч өөртөө таалагддаг, өөрийнхөө хүндэлдэг хүмүүстэй л нөхөрлөхөд бэлэн байж, таалагддаггүй хүмүүс чинь чамтай ярилцахаар ирэхэд өрөөсгөл хандаж, ярихаас татгалздаг бол сэтгэл хөдлөлдөө автдаг, Бурхантай ямар ч хэвийн харилцаагүй гэдгийг чинь энэ нь бүр ч их нотолно. Чи Бурханыг мэхэлж, муу муухайгаа нуун далдлахаар оролдож байгааг энэ нь харуулдаг. Чи зарим мэдлэгээ хуваалцаж чаддаг ч гэсэн буруу санаа зорилго өвөрлөдөг бол хийдэг бүхэн чинь хүний стандартаар л сайн байх бөгөөд Бурхан чамайг магтахгүй. Чи Бурханы ачааны дагуу бус, махан биеийн дагуу үйлдэж байна. Чи Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж, Бурханыг хайрладаг хүн бүхэнтэй хэвийн харилцаатай байж чадвал л Бурханаар ашиглагдахад тохирно. Ингэж чаддаг бол чи бусадтай яаж ч харилцсан бай, амьдралын гүн ухааны дагуу үйлдэхгүй, харин Бурханы ачааг хайхарч, Бурханы өмнө амьдарна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхантай хэвийн харилцаа тогтоох нь маш чухал

Чи Бурханы айлдвар бүрийг унш, тэдгээрийг ойлгож авангуутаа хэрэгжүүл. Магадгүй махан бие чинь сул дорой, чи тэрслүү, эсэргүүцэж байсан тохиолдол байж болно; өнгөрсөнд яаж авирлаж байснаас үл хамааран энэ нь чухал биш бөгөөд өнөөдөр чиний амь боловсроход энэ нь саад болж чадахгүй. Өнөөдөр чи Бурхантай хэвийн харилцаатай байж чадаж байгаа цагт найдвар бий. Хэрвээ Бурханы үгийг унших бүрд чамд өөрчлөлт гарч, чиний амьдрал сайн тал руугаа өөрчлөгдсөнийг бусад хүн хараад хэлж чадахаар байвал Бурхантай харилцах харилцаа чинь одоо хэвийн, зөв болсныг энэ нь харуулдаг. Бурхан гэм бурууд нь үндэслэн хүмүүст ханддаггүй. Чи ойлгож, ухамсарламагцаа тэрсэлж, эсэргүүцэхээ больж чадаж л байвал Бурханд өршөөгдсөөр байх болно. Бурханаар төгс болгуулахаар эрэлхийлэх ойлголт, шийдвэр чамд байгаа үед Бурханы өмнө байх байдал чинь хэвийн болох болно. Юу ч хийж байсан, түүнийгээ хийж байхдаа дараах зүйлийг бодож үзэж байгаарай: Хэрэв би үүнийг хийвэл Бурхан юу гэж бодох бол? Энэ нь ах, эгч нарт ашиг тустай байх уу? Бурханы гэр дэх ажилд ашиг тустай байх уу? Залбирал, нөхөрлөл, үг яриа, ажил, хүмүүстэй харилцах харилцаандаа өөрийн санаа зорилгыг шинжилж, Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн эсэхийг шалга. Хэрвээ чи өөрийн санаа зорилго, бодлыг ялган таньж чаддаггүй бол чамд ялгаж салгах чадвар байхгүй бөгөөд энэ нь үнэний талаар маш бага ойлгодгийг чинь нотолдог. Хэрвээ чи Бурханы хийдэг бүхний талаар тодорхой ойлгож чаддаг, аливаа зүйлийг Түүний үгээр, Түүний талд зогсоод аливааг ухамсарлаж чаддаг бол үзэл бодол чинь зөв болсон байх болно. Тиймээс Бурхантай сайн харилцаа тогтоох нь Бурханд итгэдэг хүн бүрийн хувьд тэргүүн зэргийн чухал зүйл юм; хүн бүр үүнийг хамгийн чухал үүрэг даалгавар, амьдралынх нь хамгийн том үйл явдал хэмээн авч үзэх хэрэгтэй. Чиний хийдэг бүх зүйл Бурхантай хэвийн харилцаатай эсэхээр чинь хэмжигддэг. Хэрвээ Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн, санаа зорилго чинь зөв бол үйлд. Бурхантай харилцах хэвийн харилцаагаа хадгалахын тулд чи хувийн ашиг сонирхолдоо хохирол хүлээхээс айх ёсгүй; Сатанд давамгайлах боломж олгож болохгүй, Сатаны атгад орж болохгүй, Сатан чамайг элэг доог болгохыг зөвшөөрч болохгүй. Ийм санаа зорилготой байх нь Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн байгаагийн илрэл бөгөөд энэ нь махан биеийн төлөө бус, харин ч сүнсний амар амгалан, Ариун Сүнсний ажлыг олж авч, Бурханы хүслийг хангахын төлөө байдаг. Зөв байдалд орохын тулд Бурхантай сайн харилцаа бий болгож, Бурханд итгэх үзэл бодлоо зөв болгох ёстой. Ингэснээр Бурхан чамайг олж авч, Үгийнхээ үр жимсийг чамд илрүүлж, чамайг улам ихээр гэгээрүүлж, гэрэлтүүлэх боломжтой. Ийм маягаар чи зөв арга барилд орсон байх болно. Бурханы өнөөдрийн үгийг үргэлжлүүлэн идэж уу, Ариун Сүнсний ажлын одоогийн арга барил руу ор, Бурханы өнөөдрийн шаардлагад нийцүүлэн үйлд, хэрэгжүүлэлтийн хуучирсан арга барилыг бүү дага, аливааг хийх хуучин аргатай бүү зууралд, өнөөдрийн ажиллах арга барилд аль болох хурдан ор. Ингэвэл Бурхантай харилцах харилцаа чинь бүрмөсөн хэвийн болж, чи Бурханд итгэх зөв замд орсон байх болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхантай харилцах харилцаа чинь ямар вэ?

Өмнөх: 2. Үнэн замыг хайхдаа чи эрүүл ухаантай байх ёстой

Дараах: 4. Бурханд итгэгчдэд байх ёстой ариун хүний ёс журамтай байдал

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх