7. Гадаад талын сайн үйл хэрэг болон зан чанарын өөрчлөлтийн хоорондох ялгаа

Холбогдох Бурханы үг:

Зан чанарын өөрчлөлт гэдэг нь үндсэндээ хүний уг чанарын өөрчлөлтийг хэлдэг. Хүний уг чанарын зүйлийг гаднах зан авираас нь харах боломжгүй юм; эдгээр нь түүний оршин тогтнолын үнэ цэн, ач холбогдолтой шууд хамаатай байдаг билээ. Өөрөөр хэлбэл, эдгээр нь амьдралыг үзэх хүний үзэл, үнэт зүйл, зүрх сэтгэлийнх нь гүн дэх зүйлс болон мөн чанартай шууд хамаатай байдаг. Хэрвээ хүн үнэнийг хүлээн авч чаддаггүй бол эдгээр тал дээр ямар ч өөрчлөлт гарахгүй. Бурханы ажлыг туулж, үнэнд бүрэн орж, өөрийн үнэт зүйл болон оршин тогтнол, амьдралын талаарх үзэл бодлоо өөрчилж, өөрийн үзэл бодлыг Бурханы үгтэй нийцүүлж, Бурханд бүрэн захирагдаж, үнэнч байх чадвартай болсноор л хүний зан чанарыг өөрчлөгдсөн гэж хэлж болно. Чи жаахан хүчин чармайлт гаргаж байгаа мэт харагддаг, бэрхшээлийн өмнө уян хатан байж, Дээрхээс ирсэн ажлын зохицуулалтыг гүйцэтгэж, яв гэсэн газар луу явж чаддаг байж болох ч эдгээр нь зан авирын багахан өөрчлөлт төдий бөгөөд зан чанарын өөрчлөлт гэж тооцоход хангалтгүй юм. Чи олон замаар явж, олон бэрхшээл туулж, ихээхэн доромжлолыг тэсвэрлэж чаддаг байж болно; Бурхантай маш ойр мэт чамд санагдаж, Ариун Сүнс чам дээр жаахан ажил хийж болно. Гэсэн хэдий ч үзэлтэй чинь нийцдэггүй зүйлийг Бурхан хий хэмээн хүсэх үед чи мөн л захирагдахгүй байж магадгүй; харин ч шалтаг хайж, Бурханыг эсэргүүцэж, тэрсэлж, бүр Түүнийг шүүмжлэн, Түүний эсрэг тэмцэхдээ ч тулж магад. Энэ нь ноцтой асуудал байх болно! Чи одоо ч Бурханыг эсэргүүцдэг уг чанартай бөгөөд ямар ч өөрчлөлт гараагүй гэдгийг энэ нь харуулна.

Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Зан чанараа өөрчлөх талаар мэдэх ёстой зүйл

Хүмүүс сайхан авирлаж болох ч энэ нь үнэнийг эзэмшдэг гэсэн утгатай байх албагүй. Урам зоригтой байх нь хоосон сургаалыг мөрдөж, дүрэм журмыг дагахад л тэднийг хүргэж чадна; үнэнгүй хүмүүс бодит асуудлуудыг шийдвэрлэх ямар ч аргагүй, мөн хоосон сургаал ч үнэнийг орлож чадахгүй. Зан чанарын өөрчлөлт туулсан хүмүүс өөр байдаг; тэд үнэнийг ойлгосон байдаг, бүх асуудлыг ялган таньдаг, хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлдэхээ, хэрхэн үнэн-зарчимд нийцүүлэн үйлдэхээ, мөн Бурханыг хангалуун байлгахын тулд хэрхэн үйлдэхээ мэддэг бөгөөд харуулдаг завхралынхаа мөн чанарыг ойлгодог. Өөрсдийнх нь санаа болон үзэл илчлэгдэх үед тэд ялган таньж, махан биеийг хаяж чаддаг. Зан чанарын өөрчлөлт ингэж илэрхийлэгддэг. Зан чанарын өөрчлөлт туулсан хүмүүсийн үндсэн гол зүйл бол тэд үнэнийг тодорхой ойлгож авсан байдаг ба аливааг гүйцэтгэхдээ үнэнийг харьцангуй үнэн зөв хэрэгжүүлдэг, мөн завхралаа үргэлж харуулаад байдаггүй. Ерөнхийдөө, зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс нэлээд ухаалаг, ялган таних чадвартай харагддаг бөгөөд үнэний талаарх ойлголтоосоо үүдэн, өөрийгөө зөвтгөдөг байдал болон биеэ тоосон занг тийм ч их харуулдаггүй. Тэд өөрсдийнхөө илчилсэн завхралын ихэнхийг нэвт харж, ялган таньж чаддаг тул биеэ тоосон зан гаргадаггүй. Тэд хүний байр суурь юу болох, яаж ухаалаг авирлах, үүргээ хэрхэн биелүүлэх, юу хэлэх, юу хэлэхгүй байх, ямар хүмүүст юу хэлж, юу хийх талаар нарийн бодож ухаарах чадвартай байдаг. Ийм учраас иймэрхүү хүмүүсийг харьцангуй ухаалаг гэж хэлдэг. Зан чанарын өөрчлөлт туулсан хүмүүс хүний төрхийг үнэхээр амьдран харуулдаг ба үнэнийг эзэмшдэг. Тэд аливааг үнэний дагуу ярьж, харж үргэлж чаддаг бөгөөд хийдэг юм бүхэндээ зарчимтай байдаг; тэд аливаа хүн, хэрэг явдал, зүйлсийн нөлөөнд автдаггүй бөгөөд бүгд өөрсдийн гэсэн үзэл бодолтой байж, үнэн-зарчмыг баримталж чаддаг. Тэдний зан чанар харьцангуй тогтвортой байдаг, тэд гуйвж дайвдаггүй ба орчин нөхцөл нь ямар ч байсан, өөрсдийн үүргийг хэрхэн зохих ёсоор биелүүлэхээ, мөн Бурханыг хангалуун байлгахын тулд хэрхэн авирлахаа ойлгодог. Зан чанар нь үнэхээр өөрчлөгдсөн хүмүүс өнгөц түвшинд өөрсдийгөө сайн харагдуулахын тулд юу хийх талаар анхаардаггүй; тэд Бурханыг хангалуун байлгахын тулд юу хийхээ дотроо тодорхой мэдэж байдаг. Тиймээс гаднаа тийм ч урам зоригтой биш, эсвэл тийм ч агуу зүйл хийгээгүй мэт харагдаж болох ч тэдний хийдэг бүхэн утга учиртай, үнэ цэнтэй, бодит үр дүнтэй байдаг. Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс ихээхэн үнэнийг эзэмшдэг нь гарцаагүй бөгөөд аливааг харах тэдний үзэл бодол болон зарчимч үйлдлээр үүнийг баталгаажуулж болно. Үнэнийг эзэмшдэггүй хүмүүст зан чанарын өөрчлөлт огт байдаггүй. Зан чанарын өөрчлөлт гэдэг нь хүн чанар нь төлөвшиж, туршлагажсан гэсэн үг биш; энэ нь үндсэндээ, Бурханы тухай мэдлэгт хүрч, үнэний талаар ойлгосноос нь үүдэн хүний уг чанарын доторх зарим сатанлаг хор өөрчлөгдөхийг хэлдэг. Өөрөөр хэлбэл, эдгээр сатанлаг хор цэвэрлэгдэж, Бурханы илэрхийлсэн үнэн ийм хүмүүсийн дотор үндэслэж, тэдний амь болж, оршин тогтнолынх нь суурь болдог. Тэр үед л тэд шинэ хүмүүс болж, улмаар зан чанарын өөрчлөлтийг туулдаг. Зан чанарын өөрчлөлт гэдэг нь хүмүүсийн гадаад зан чанар урьдынхаасаа даруу төлөв болж, биеэ тоосон зантай байснаа одоо ухаалгаар ярилцаж чаддаг болж, хэнийг ч сонсдоггүй байснаа одоо бусдыг сонсож чаддаг болсон гэсэн үг биш; ийм гадаад талын өөрчлөлтийг зан чанарын өөрчлөлт гэж хэлж болохгүй. Зан чанарын өөрчлөлт нь мэдээж ийм байр байдал, илэрхийллийг агуулдаг, гэхдээ хамгийн чухал зүйл бол дотроо тэдний амь өөрчлөгдсөн. Бурханы илэрхийлдэг үнэн тэдний жинхэнэ амь болж, доторх сатанлаг хор нь таягдан хаягдаж, үзэл бодол нь бүрмөсөн өөрчлөгдсөн бөгөөд тэдгээрийн аль нь ч дэлхий ертөнцийнхтэй нийцдэггүй. Энэ хүмүүс агуу улаан лууны явуулга болон хор яг юу болохыг харж чаддаг; амьдралын жинхэнэ мөн чанарыг ухаарсан. Иймээс тэдний амьдралын үнэт зүйл өөрчлөгдсөн бөгөөд энэ нь хамгийн үндсэн гол өөрчлөлт, мөн зан чанарын өөрчлөлтийн мөн чанар билээ.

Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг

Шашинд олон хүн насан туршдаа асар их зовдог: Тэд биеэ захирч, загалмайгаа үүрч, бүр үхлийн ирмэгт байх үедээ ч зовж, тэвчсээр байдаг! Зарим нь өөрсдийнхөө насан эцэслэх өглөө ч мацаг барьж байдаг. Бүхий л амьдралдаа тэд сайхан хоол хүнс, хувцас хунараас татгалзаж, зовоход л анхаарлаа хандуулдаг. Тэд биеэ захирч, махан биеэ хаяж чаддаг. Зовлон тэвчсэнийх нь төлөө тэдний эр зоригийг магтууштай. Гэвч тэдний бодол, үзэл, сэтгэл санааны байдал болон хуучин уг чанар нь өчүүхэн төдий ч харьцалт туулаагүй байдаг. Тэдэнд өөрсдийнх нь талаарх ямар ч жинхэнэ мэдлэг байдаггүй. Тэдний сэтгэл дэх Бурханы дүр нь тодорхойгүй Бурханы уламжлалт дүр байдаг. Бурханы төлөө зовох шийдвэр нь тэдний урам зориг болон хүн чанарынх нь сайн ёс жудгаас үүдэн гардаг. Хэдий тэд Бурханд итгэдэг ч Бурханыг ойлгодоггүй, Түүний хүслийг ч мэддэггүй. Тэд ердөө л Бурханы төлөө сохроор ажиллаж, зовдог. Тэд ялган таних чадварт ямар ч ач холбогдол өгдөггүй, үйлчлэл нь яаж Бурханы хүслийг үнэхээр биелүүлэх талаар багахан анхаардаг бөгөөд Бурханы талаарх мэдлэгт хэрхэн хүрэхээ бүр ч мэддэггүй. Тэдний үйлчилдэг Бурхан нь төрөлх дүрээрээ байгаа Бурхан биш, харин өөрсдийнх нь төсөөлсөн Бурхан, өөрсдийнх нь сонсож дуулсан юм уу ном зохиолын үлгэр домгоос уншсан л Бурхан юм. Тэгээд тэд өөрсдийн баялаг төсөөлөл, сүсэг бишрэлээ ашиглан Бурханы төлөө зовж, Бурханы хийхийг хүсдэг ажлыг хариуцдаг. Тэдний үйлчлэл хэтэрхий оновчгүй байдаг болохоор чухамдаа хэн нь ч Бурханы хүслийн дагуу үйлчилж үнэхээр чаддаггүй. Тэд Бурханы шүүлт, гэсгээлт, цэвэршүүлэлт, төгс болголтыг туулаагүй, мөн үнэнийг ашиглан хэн ч тэднийг залж чиглүүлээгүй учраас хэчнээн дуртай зовдгоос үл хамааран үйлчлэлийн талаарх анхдагч үзэл бодол болон сэтгэлд нь байгаа Бурханы дүр өөрчлөгдөлгүй үлддэг. Аврагч Есүст итгэдэг байлаа ч гэсэн, тэдний нэг нь ч Аврагчийг ер харж байгаагүй. Тэд үлгэр домог, цуу ярианаас л Түүний талаар мэддэг. Үүний үр дүнд, тэдний үйлчлэл нь сохор хүн эцэгтээ үйлчлэхтэй адилаар нүдээ анин таамгаар үйлчлэхээс хэтэрдэггүй. Ийм төрлийн үйлчлэлээр эцэстээ юунд хүрч чадах вэ? Хэн үүнийг сайшаах юм бэ? Эхнээсээ эцсээ хүртэл тэдний үйлчлэл нэгэн хэвийн хэвээр үлддэг; тэд зөвхөн хүний сургаалыг л хүлээн авдаг бөгөөд байгаа байдал, дуртай зүйлдээ л үндэслэн үйлчилдэг. Энэ нь ямар шагнал авчирч чадах юм бэ? Есүсийг харсан Петр хүртэл Бурханы хүслийн дагуу хэрхэн үйлчлэхээ мэдээгүй; тэрээр эцэст нь хөгширсөн хойноо л мэдэж авсан юм. Тэгвэл өчүүхэн төдий ч харьцалт, засалт туулаагүй, залж чиглүүлэх хэн ч байхгүй тэр сохор хүмүүсийн тухайд юу гэх вэ? Өнөөдөр та нарын дундах олон хүний үйлчлэл энэ сохор хүмүүсийнхтэй адилхан биш гэж үү? Шүүлт, засалт, харьцалт хүлээн аваагүй, өөрчлөгдөөгүй бүх хүн—бүгд бүрэн байлдан дагуулагдаагүй хүмүүс бус уу? Ийм хүмүүс ямар хэрэгтэй юм бэ? Чиний сэтгэхүй, амьдралын талаарх мэдлэг, Бурханы талаарх мэдлэгт ямар ч шинэ өөрчлөлт гардаггүй, үнэндээ юу ч олж авдаггүй бол чи үйлчлэлээрээ ер бусын юунд ч хүрэхгүй! Үзэгдэл болон Бурханы ажлын тухай шинэ мэдлэггүй бол чи байлдан дагуулагдаагүй. Тэгвэл Бурханыг дагаж байгаа чинь зовж, мацаг барьдаг хүмүүстэй адил, өчүүхэн үнэ цэнтэй байх болно! Хийдэг зүйлд нь багахан гэрчлэл байдаг учраас л тэдний үйлчлэл хий дэмий юм гэж Би хэлдэг! Тэр хүмүүс насан туршдаа зовж, шоронд цагаа өнгөрүүлдэг; тэд ямагт тэвчиж, хайрлан, үргэлж загалмай үүрдэг, дэлхий ертөнцөд дооглуулж, гологдож, бэрхшээл бүрийг туулж, эцсээ хүртэл дуулгавартай байдаг ч мөн л байлдан дагуулагддаггүй бөгөөд байлдан дагуулагдах тухай ямар ч гэрчлэл хийж чаддаггүй. Тэд асар их зовсон ч дотроо Бурханыг огт мэддэггүй. Тэдний хуучин сэтгэхүй, хуучин үзэл, шашны зан үйл, хүний бий болгосон мэдлэг болон хүний үзэл санааны аль нь ч харьцалт амсаагүй. Шинэ ойлголтын өчүүхэн ч сэжүүр тэдэнд байдаггүй. Бурханы талаарх тэдний мэдлэгийн багахан нь ч үнэн зөв, оновчтой байдаггүй. Тэд Бурханы хүслийг буруугаар ойлгосон. Энэ нь Бурханд үйлчилж байгаа хэрэг үү? Бурханы талаарх урьдын мэдлэг чинь ямар ч байлаа гэсэн, өнөөдөр хэвээрээ үлдэж, Бурхан юу ч хийлээ гэсэн Бурханы талаарх мэдлэг чинь өөрийн үзэл, санаанд үндэслэсээр байвал, өөрөөр хэлбэл, Бурханы талаарх ямар ч шинэ, жинхэнэ мэдлэг чамд байдаггүй, чи Бурханы жинхэнэ дүр төрх болон зан чанарыг мэдэж чаддаггүй бол, мөн Бурханы талаарх мэдлэг чинь одоо ч феодалын, мухар сүсэгт сэтгэлгээгээр удирдуулж, хүний үзэл, төсөөллөөс төрөн гардаг хэвээр бол чи байлдан дагуулагдсангүй. Одоо чамд Миний хэлж буй олон үг бүгд чамайг мэдлэгтэй болгож, энэхүү мэдлэгээр чамайг илүү шинэлэг, үнэн зөв мэдлэг рүү хөтлөх зорилготой; бас чамд байгаа хуучин үзэл, хуучин мэдлэгийг үгүй хийх зорилготой, ингэснээр чи шинэ мэдлэгтэй болно. Хэрвээ чи Миний үгийг үнэхээр идэж уувал мэдлэг чинь мэдэгдэхүйц өөрчлөгдөнө. Чи дуулгавартай зүрх сэтгэлээр Бурханы үгийг идэж, ууж байгаа цагт үзэл бодол чинь өөрчлөгдөнө. Чи удаа дараагийн гэсгээлтийг хүлээн авч чадаж байгаа цагт хуучин сэтгэхүй чинь аажмаар өөрчлөгдөнө. Чиний хуучин сэтгэхүй бүхэлдээ шинээр солигдсон цагт хэрэгжүүлэлт чинь ч бас үүнийг даган өөрчлөгдөнө. Ийм маягаар чиний үйлчлэл улам бүр оновчтой болж, Бурханы хүслийг улам их биелүүлж чадна. Хэрвээ чи өөрийн амьдрал, хүний амьдралын талаарх мэдлэг болон Бурханы талаарх олон үзлээ өөрчилж чадвал төрөлх байдал чинь аажмаар багасна. Гагцхүү энэ нь л Бурхан хүмүүсийг байлдан дагуулах үеийн үр нөлөө бөгөөд хүмүүст гардаг өөрчлөлт юм. Бурханд итгэхдээ чи биеэ захирч, тэвчиж, зовохыг л мэддэг бөгөөд энэ нь зөв үү, буруу юу гэдгийг мэддэггүй, бүр хэний төлөө хийдгээ ч мэддэггүй бол ийм хэрэгжүүлэлт яаж өөрчлөлт рүү хөтөлж чадах юм бэ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн 3

Шашны хүмүүс цугларах болгондоо “Эгч минь, ойрд та ямаршуухан байв даа?” гэж асуудаг. Эгч хариуд нь, “Би Бурханд өртэй, бас Түүний хүслийг биелүүлж чадахгүй байгаа юм шиг санагддаг” гэдэг. Өөр нэг нь “Би ч гэсэн Бурханд өртэй, бас Түүнийг хангалуун байлгаж чаддаггүй” гэж хэлдэг. Энэ цөөн хэдэн үг, өгүүлбэр л дангаараа тэдний зүрх сэтгэлийн гүн дэх бузар булай зүйлсийг илэрхийлдэг; ийм үг хамгийн жигшүүртэй, дэндүү ой гутам байдаг. Ийм хүмүүсийн уг чанар Бурханыг эсэргүүцдэг. Бодит байдалд анхаарлаа хандуулдаг хүмүүс зүрх сэтгэл доторх бүхнээ ярилцаж, нөхөрлөлдөө яриандаа өөрсдийн зүрх сэтгэлийг уудалж байдаг. Үүнд ганц ч худал ааль аяг, ёсорхуу байдал, хоосон нялуун үг гэж байхгүй. Тэд үргэлж шулуун шударга байж, ертөнцийн дүрэм журамд захирагддаггүй. Ямар ч мэдрэмжгүй ч гэлээ, гаднаа гаргаж үзүүлэх дуртай хүмүүс байдаг. Өөр хэн нэгнийг дуулах үед тэд саван дахь будаа нь аль хэдийн түлэгдсэнийг ч анзааралгүй бүжиглэж эхэлдэг. Ийм хүмүүс нь үнэн сүсэгт, хүндлүүштэй бус, хэтэрхий хөнгөмсөг байдаг. Энэ бүх зүйл бол бодит байдлаас тасарсны илрэл юм. Зарим хүн сүнслэг амийн хэрэг явдлын талаар ярилцах үедээ хэдий Бурханд өртэйгөө ярьдаггүй ч зүрх сэтгэл дотроо Түүнийг гэсэн жинхэнэ хайрыг тээж байдаг. Бурханд өртэй чинь бусадтай ямар ч хамаагүй; чи хүнд биш, Бурханд өртэй. Тэгэхээр энэ тухай бусдад байнга ярих ямар хэрэгтэй юм бэ? Чи гаднах чармайлт, илэрхийлэлд биш, харин бодит байдалд ороход анхаарлаа хандуулах ёстой.

Хүмүүсийн өнгөц сайн үйл хэрэг юуг төлөөлдөг вэ? Тэдгээр нь махан биеийг төлөөлдөг ба хамгийн сайн гадаад талын хэрэгжүүлэлт ч амийг бус, харин хувийн зан чанарыг чинь л төлөөлдөг. Хүний гадаад талын хэрэгжүүлэлт Бурханы хүслийг биелүүлж чадахгүй. Чи байнга Бурханд өртэй тухайгаа ярьдаг ч бусдын амийг хангаж, Бурханыг хайрлахад бусдыг өдөөж чаддаггүй. Чиний ийм үйлдлүүд Бурханыг сэтгэл хангалуун байлгана гэж чи итгэж байна уу? Энэ нь Бурханы хүсэл, энэ нь сүнснийх гэж чи боддог боловч үнэн хэрэгтээ энэ чинь утгагүй зүйл! Чиний таашаадаг, хүсдэг зүйл бол Бурханыг баясгадаг зүйл гэж чи үздэг. Чиний таашаадаг зүйл Бурханыг төлөөлж чадах уу? Хүний зан авир Бурханыг төлөөлж чадах уу? Чиний таашаадаг зүйл бол яг Бурханы үзэн яддаг зүйл бөгөөд чиний зуршлууд бол Бурханы жигшин голдог зүйл юм. Хэрвээ чамд өртэй санагдвал Бурханы өмнө очиж залбир. Энэ талаар бусдад ярих ямар ч хэрэггүй. Хэрвээ чи Бурханы өмнө залбиралгүй, оронд нь бусдын анхаарлыг байнга өөртөө татдаг бол энэ чинь Бурханы хүслийг биелүүлж чадах уу? Хэрвээ чиний үйлдэл үргэлж нүд хуурахаас цаашгүй байдаг бол чи дээд зэргийн нэрэлхүү гэсэн үг. Өнгөц сайн үйл л хийдэг, бодит байдалгүй хүмүүс ямар байдалтай хүмүүс вэ? Ийм хүмүүс бол зүгээр л хоёр нүүртэй фарисайчууд, шашны хүмүүс юм! Хэрвээ та нар гадаад талын хэрэгжүүлэлтийг хойш тавьж, өөрчлөлт хийж чадахгүй бол та нарт байгаа хоёр нүүртэй зангийн элементүүд улам ихэснэ. Хоёр нүүртэй зангийн элементүүд хэдий чинээ ихэснэ, Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл төдий чинээ их байдаг. Эцэст нь ийм хүмүүс гарцаагүй таягдан хаягдана!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханд итгэхдээ шашны зан үйлд биш бодит байдалд анхаарлаа хандуулах ёстой

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

“Бид Эзэн Есүст итгэх итгэлээсээ үүдэн өөрчлөгдсөн. Бид Эзэний төлөө зарлагадаж, Эзэний төлөө ажиллаж, Эзэний төлөө шоронг тэсвэрлэж чаддаг бөгөөд Түүний нэрийг үгүйсгэдэггүй. Бид маш олон сайн үйл хийж, өглөг, хандив өгч, ядууст тусалж чаддаг. Эдгээр нь томоохон өөрчлөлт юм! Иймээс бид тэнгэрийн хаанчлалд хүргэгдэх эрхтэй” гэж хэлдэг үнэн сүсэгт олон хүн шашны ертөнцөд бий. Эдгээр үгийг чи юу гэж бодож байна вэ? Эдгээр үгийн тухайд ямар нэг ялган таних чадвар чамд байна уу? Цэвэрлэгдэнэ гэж юу гэсэн үг вэ? Зан авир чинь өөрчлөгдөн, сайн үйл хийдэг бол цэвэрлэгдсэн гэсэн үг хэмээн чи боддог уу? “Би бүх зүйлийг хөсөр хаясан. Бурханы төлөө зарлагадахын тулд ажил, гэр бүл, махан биеийн хүслээ хөсөр хаясан. Энэ нь цэвэрлэгдэхтэй дүйцэх үү?” гэж нэг нь хэлдэг. Энэ бүгдийг хийлээ ч гэсэн, энэ нь цэвэрлэгдсэн гэх баттай нотолгоо болдоггүй. Тэгвэл гол асуудал нь юу вэ? Ямар тал дээр чи жинхэнэ цэвэрлэлт гэж тооцогдож болох цэвэрлэлтийг олж авч чадах вэ? Бурханыг эсэргүүцдэг сатанлаг зан чанарыг цэвэрлэх нь жинхэнэ цэвэрлэлт гэсэн үг юм. Бурханыг эсэргүүцдэг сатанлаг зан чанарын илрэлүүд юу вэ? Хамгийн тодорхой илрэл нь хүний биеэ тоосон, ихэрхүү зан, биеэ зөвтгөн, өөрөөрөө бахархдаг байдал, мөн зальхай байдал, урвалт, худал хэлж, хууран мэхэлж, хоёр нүүр гаргах явдал зэрэг юм. Эдгээр сатанлаг зан чанар нь хүний нэг хэсэг байхаа болих үед тэр хүн үнэхээр цэвэрлэгдсэн байдаг. Хүний сатанлаг зан чанарт өөрийгөө хамгийн хүндтэйд тооцох; өөртэй нь нийцэлтэй байдаг хүмүүсийг дэвжүүлж, өөрийг нь эсэргүүцдэг хүмүүсийг мөхөөх; Бурхан л өөрөөс нь давуу гэж бодож, өөр хэнд ч захирагдахгүй, хэнийг ч үл тоомсорлох; эрх мэдэлтэй болмогцоо тусгаар хаанчлал байгуулах; эрх мэдлийн цор ганц эзэгнэгч, бүх зүйлийн эзэн байж, аливааг ганцаархнаа шийдвэрлэхийг хүсэх зэрэг 12 гол илрэл байдаг гэдгийг хэлсэн. Эдгээр илрэл нь бүгд сатанлаг зан чанар юм. Эдгээр сатанлаг зан чанар цэвэрлэгдсэний дараа хүн амь зан чанартаа өөрчлөлт гаргадаг. Хүний мөн чанар өөрчлөгдсөн учраас амь зан чанарын өөрчлөлт гэдэг нь дахин төрөлт юм. Урьд нь тэрээр эрх мэдэлтэй болох үедээ өөрийн гэсэн тусгаар хаанчлалыг байгуулж чаджээ. Одоо түүнд эрх мэдэл өгөх үед тэрээр Бурханд үйлчилж, Бурханы төлөө гэрчлэл хийж, Бурханы сонгосон хүмүүсийн зарц болдог. Энэ нь жинхэнэ өөрчлөлт биш үү? Урьд нь тэрээр бүх нөхцөл байдалд онгирон, бусад хүмүүст хүндлэгдэж, шүтэгдэхийг хүсдэг байсан. Одоо тэрээр газар сайгүй Бурханд гэрчлэл хийдэг ба онгирдоггүй. Хүмүүс өөрт нь яаж ч хандлаа гэсэн, түүнд зүгээр санагддаг. Хүмүүс өөрийнх нь талаар юу ч гэж хэллээ гэсэн, түүнд зүгээр санагддаг. Үүнийг тоодоггүй. Харин Бурханыг өргөмжилж, Бурханд гэрчлэл хийж, Бурханы талаар ойлголттой болох, Бурханы өмнө дуулгавартай дагахад нь бусдад туслахад л анхаардаг. Энэ чинь амь зан чанарын өөрчлөлт бус уу? “Би ах эгч нарт хайраар хандах болно. Бүхий л нөхцөлд бусдад энэрэнгүй байх болно. Би өөрийнхөө тухай бодохгүй, харин бусдыг ашиг тусаар хангана. Бусдыг амьдралдаа ахин дэвшихэд нь тусалж, үүргээ биелүүлнэ. Би үнэнийг ойлгож, олж авахад нь бусдад тусална.” Бусдыг өөр шигээ хайрлана гэж үүнийг хэлдэг юм! Сатаны тухайд гэвэл, чи ялган таньж, зарчимтай байж, үүнд хил хязгаар тогтоож, Сатаны ёрын муу байдлыг бүрмөсөн илчилж чаддаг, ингэснээр Бурханы сонгосон хүмүүс Сатаны хор хөнөөлөөс ангижрах болно. Энэ бол Бурханы сонгосон хүмүүсийг хамгаалж байгаа хэрэг бөгөөд үүнээс ч илүүтэйгээр бусдыг өөр шигээ хайрлаж байгаа хэрэг юм. Үүнээс гадна чи Бурханы хайрладаг зүйлийг хайрлаж, Бурханы үзэн яддаг зүйлийг үзэн ядах ёстой. Бурханы үзэн яддаг зүйл нь антихристүүд, муу ёрын сүнснүүд болон хорон муу хүмүүс юм. Тэгэхээр бид ч бас антихристүүд, муу ёрын сүнснүүд болон хорон муу хүмүүсийг үзэн ядах ёстой гэсэн үг билээ. Бид Бурханы талд зогсох ёстой. Тэдэнд буулт хийж болохгүй. Бурхан аварч, ерөөхийг хүсдэг хүмүүсээ хайрладаг. Бид энэ хүмүүсийн төлөө хариуцлагатай байж, тэдэнд хайраар хандаж, тусалж, тэднийг залж чиглүүлж, хангаж, дэмжих ёстой. Энэ нь хүний амь зан чанарын өөрчлөлт биш гэж үү? Түүнчлэн чи зарим нэг гэм буруу юм уу алдаа үйлдэж, аливааг хийхдээ зарчмыг орхигдуулсан бол ах эгч нарын шүүмжлэл, зэмлэл, засалт, харьцалтыг хүлээн зөвшөөрч чаддаг; энэ бүх зүйлд зөв зүйтэй хандаж, тэдгээрийг Бурханаас хүлээн авч, ямар ч хорсол өвөрлөдөггүй, мөн завхралаа шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж чаддаг. Энэ нь амь зан чанарын чинь өөрчлөлт биш гэж үү? Тийм ээ, мөн…

Шашны ертөнцөд ярьдаг үйлдэл дэх өөрчлөлт нь амь зан чанар дахь өөрчлөлтийг төлөөлж чадах уу? Чадахгүй гэж хүн бүр хэлдэг. Яагаад тэр вэ? Гол шалтгаан нь гэвэл тэрээр Бурханыг эсэргүүцсэн хэвээр байдаг. Энэ нь гаднаа маш их сүсэг бишрэлтэй байсан фарисайчуудтай яг адил юм. Тэд үргэлж залбирч, судрыг тайлбарлаж, хуулийн дүрэм журмыг маш сайн дагадаг байлаа. Гаднаа тэд зэмлүүлэх аргагүй байсан гэж хэлж болох юм. Хүмүүс ямар ч өө сэв олж чаддаггүй байв. Гэвч тэд яагаад Христийг мөн л эсэргүүцэж, яллаж чадсан бэ? Энэ нь юуг илтгэдэг вэ? Хүмүүс гаднаа хэдий чинээ сайн авирласан ч гэсэн тэдэнд үнэн байдаггүй, улмаар Бурханыг мэддэггүй бол Бурханыг эсэргүүцсээр байх болно. Гаднаа тэд маш сайн байсан боловч үүнийг яагаад амь зан чанар дахь өөрчлөлт хэмээн тооцдоггүй вэ? Учир нь тэдний завхарсан зан чанар өчүүхэн ч өөрчлөгдөөгүй бөгөөд тэд биеэ тоосон, ихэрхүү, тэр тусмаа биеэ зөвтгөдөг хэвээр байсан юм. Тэд өөрсдийнхөө мэдлэг, онолд итгэж, судрыг хамгийн сайн ойлгодог гэдэгтээ итгэдэг байв. Тэд бүх зүйлийг ойлгодог, бусад хүнээс дээр гэдэгтээ итгэж байсан юм. Иймээс тэд Эзэн Есүсийг номлож, ажлаа хийж байх үед нь эсэргүүцэн, ялласан билээ. Тийм учраас эцсийн өдрүүдийн Христ бүх үнэнийг илэрхийлсэн гэдгийг шашны ертөнц сонсох үедээ үнэн гэдгийг нь мэддэг атлаа Түүнийг ялладаг юм.

Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл

Өмнөх: 6. Жинхэнэ болон хуурамч удирдагчид, жинхэнэ болон хуурамч хоньчдын хоорондох ялгаа

Дараах: 1. Бурханд итгэх итгэлдээ хүмүүс Бурханы шинэ ажлыг эсэргүүцдэгийн эх сурвалжийг мэдэх нь

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх