Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үг нь махбодоор илэрсэн

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

НЭН НОЦТОЙ АСУУДАЛ: УРВАЛТ (2)

Хүний уг чанар Миний мөн чанараас тэс өөр; учир нь хүний ялзарсан уг чанар бүхэлдээ Сатанаас үүсэлтэй бөгөөд хүний уг чанарыг Сатан эвдэж, бас ялзруулсан билээ. Өөрөөр хэлбэл, хүн түүний ёрын муу, жигшүүрт байдлын нөлөөн дор амь зуудаг. Хүн үнэний ертөнцөд юм уу ариун орчинд өсөж торнидоггүй, түүнчлэн гэрэлд ч амьдардаггүй. Тиймээс хүн нэг бүрийн уг чанарт төрөлхөөс үнэн байх боломжгүй, мөн төрөлхөөс Бурханаас эмээж, Бурханд дуулгавартай байх мөн чанарыг эзэмшдэггүй. Эсрэгээрээ тэд Бурханыг эсэргүүцдэг, Бурханд дуулгаваргүй, үнэнийг хайрладаггүй уг чанартай байдаг. Энэ уг чанар бол Миний ярихыг хүсэж байгаа асуудал буюу урвалт юм. Урвалт бол хүн нэг бүрийн Бурханыг эсэргүүцэх эсэргүүцлийн эх сурвалж мөн. Энэ бол Надад биш, харин зөвхөн хүнд байдаг асуудал юм. Зарим хүн иймэрхүү асуулт асууна: Бүгдээрээ хүний ертөнцөд амьдардаг атал яагаад бүх хүнд Бурханаас урвадаг уг чанар байхад Христэд байдаггүй юм бэ? Энэ бол та нарт сайтар тайлбарлаж өгөх ёстой асуудал юм.

Хүн төрөлхтний оршин тогтнол нь эргээд сүнс дахин төрлөө олсон эсэхээр тодорхойлогддог. Өөрөөр хэлбэл, хүний сүнс дахин төрлөө олоход хүн болгон бие махбод бүхий хүний амийг олж авдаг. Хүний бие төрсний дараагаар тухайн амь бие махбодын эцсийн хязгаарыг хүртэл буюу сүнс бүрхүүлээ орхих сүүлчийн мөч хүртэл оршин тогтнодог. Энэ үйл явц хүний сүнс ирж, буцахтай зэрэгцэн ахин дахин давтагдах бөгөөд ингэж бүхий л хүн төрөлхтний оршин тогтнолыг хадгалж байдаг. Бие махбодын амь нь бас хүний сүнсний амь бөгөөд хүний сүнс нь хүний бие махбодын оршин тогтнолыг дэмжиж байдаг. Өөрөөр хэлбэл, хүн нэг бүрийн бие махбод анхнаасаа амьтай байсан бус, харин тэдний сүнсээс ирдэг зүйл юм. Тиймээс хүний уг чанар тэдний бие махбодоос бус, харин сүнсээс ирдэг. Гагцхүү хүн нэг бүрийн сүнс л хэрхэн Сатанд уруу татагдаж, зовж, ялзарч байснаа мэддэг. Хүний бие махбод үүнийг мэдэж чадахгүй. Хүн төрөлхтөн өөрийн эрхгүй бузар, ёрын муу, харанхуй болохын хэрээр, хүн Бид хоёрын хоорондын зай төдий чинээ их болж, хүн төрөлхтний өдрүүд улам харанхуйлдаг. Хүн төрөлхтний сүнс бүхэлдээ Сатаны атганд байдаг. Тийм болохоор, хүний бие махбод Сатанд эзлэгдсэн болох нь мэдээжийн зүйл юм. Яаж ийм бие махбодтой, ийм хүмүүс Бурханыг эсэргүүцэхгүй, Түүнтэй төрөлхийн нийцэлтэй байж чадах юм бэ? Сатан Надаас урвасан учраас Би түүнийг агаар луу доош хаясан билээ, тэгвэл хүмүүс үүнээс өөрсдийгөө яаж чөлөөлж чадах вэ? Хүний уг чанар нь урвалт байдгийн шалтгаан нь энэ юм. Та нар энэ зарчмыг ойлгочихвол Христийн мөн чанарт ч бас итгэнэ гэж Би найдаж байна! Бурханы Сүнсний өмссөн бие махбод бол Бурханы Өөрийнх нь бие махбод билээ. Бурханы Сүнс бол эрхэм дээд: Тэр төгс хүчит, ариун, зөвт билээ. Үүний адилаар Түүний бие махбод мөн эрхэм дээд, төгс хүчит, ариун, зөвт юм. Ийм бие махбод нь хүн төрөлхтөнд зөвхөн зөвт, ач тустайг үйлдэж чаддаг ба ариун, гайхамшигтай, агуу тул үнэн, ёс суртахуун, шударга ёсыг зөрчиж, Бурханы Сүнсэнд тэрсэлсэн өчүүхэн ч атугай зүйлийг хийж үл чадна. Бурханы Сүнс ариун тул Түүний бие махбод Сатанд уруу татагдахгүй; Түүний бие махбод хүний бие махбодоос мөн чанарын хувьд өөр. Сатанаар ялзруулагдсан нь Бурхан биш хүн; Сатан Бурханы бие махбодыг ялзруулж чадахгүй. Тиймээс хүн болон Христ ижил газар амьдран суудаг боловч зөвхөн хүн л Сатанд эзэмдүүлж, ашиглуулж, бас урхидуулдаг. Үүнээс ялгаатай нь Христ Сатанд уруу татагдахаас үүрд мөнх хамгаалагдсан ба учир нь Сатан хамгийн дээд газарт хүрч, Бурханд дөхөж хэзээ ч чадахгүй. Өнөөдөр та нар, Надаас урвасан нь гагцхүү Сатанаар ялзруулсан хүн төрөлхтөн бөгөөд энэ асуудал ямагт Христэд хамаагүй зүйл болохыг бүгдээрээ ойлгох ёстой.

Сатаны ялзруулсан бүх сүнс Сатаны эзэмшилд захирагдаж байдаг. Зөвхөн Христэд итгэдэг хүмүүс тусгаарлагдаж, Сатаны эзэмшлээс аврагдаж өнөөдрийн хаант улсад хүргэгдсэн. Энэ хүмүүс цаашид Сатаны нөлөөн дор амьдрахгүй. Хэдий тийм ч хүний уг чанар хүний бие махбодод үндэслэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, та нарын сүнс аврагдсан ч уг чанар чинь хуучин төрхтэйгээ байсаар, та нарын Надаас урвах магадлал зуун хувьтай байх болно. Тийм учраас та нарын уг чанар хэтэрхий гуйвшгүй учраас Миний ажил ийм урт хугацааных байгаа билээ. Одоо та нар үүргээ биелүүлэхдээ чадлынхаа хэрээр зовж байгаа боловч дараах зүйл маргаангүй үнэн юм: Та нар Надаас урваж, Сатаны ноёрхол, эзэмшилд буцаж, хуучин амьдралдаа буцаж чадна. Тэр үед та нар одооных шигээ өчүүхэн төдий ч хүн чанаргүй, хүн төрхгүй болно. Ноцтой тохиолдолд та нарыг устгаж, мөнхөд яллах ба дахин төрлөө олох ямар ч боломжгүйгээр хатуу шийтгэнэ. Энэ бол та нарт тулгарах асуудал. Би нэгдүгээрт, ажлаа талаар болгохгүйн тулд, хоёрдугаарт, та нар бүгдээрээ гэрэл гэгээнд амьдрах боломжтой учраас ийм аргаар та нарт сануулж байна. Үнэн хэрэгтээ Миний ажил талаар болох нь гол асуудал биш. Гол нь та нар аз жаргалтай амьдрал, гайхалтай ирээдүйтэй байх явдал юм. Миний ажил бол хүмүүсийн сүнсийг аврах ажил. Хэрвээ чиний сүнс Сатаны гарт орвол, чиний бие махбодод тайван амгалан өдрүүд гэж үгүй болно. Хэрвээ Би чиний бие махбодыг хамгаалбал чиний сүнс гарцаагүй Миний хайр халамж дор байх болно. Хэрвээ Би чамд үнэхээр дургүйцвэл чиний сүнс болон бие махбод тэр даруй Сатаны гарт орно. Тэр үед чиний нөхцөл байдал ямархуу байхыг төсөөлж чадах уу? Хэрвээ нэг өдөр та нар Миний үгийг огоорвол уураа бүрэн гартал бүгдийг чинь хоёр дахин тамлан зовоохын тулд Сатаны гарт өгнө, мөн Надаас урвах зүрх сэтгэл чинь хэзээ ч өөрчлөгдөөгүй байгаа тул аврагдашгүй хүмүүс та нарыг Би Өөрөө биечлэн шийтгэх болно.

Одоо та нарын шинж чанар Надаас хэр их урвасаар байгааг мэдэхийн тулд өөрсдийгөө аль болох хурдан шинжил. Та нарын хариуг Би тэсэн ядан хүлээж байна. Намайг бүү үл тоо. Би хэзээ ч хүмүүстэй тоглоом наадам хийдэггүй. Хэрвээ Би үүнийг хэлсэн бол гарцаагүй хийх болно. Би та нарыг Миний үгэнд нухацтай хандах хүмүүс байж, Миний үгийг шинжлэх ухааны хуурмаг зохиол гэж бодохгүй гэдэгт итгэж байна. Миний хүсэж байгаа зүйл бол та нарын зүгээс хийх тодорхой үйлдэл болохоос биш төсөөлөл биш юм. Харин дараа нь та нар Миний дараах асуултад хариулах ёстой: 1. Хэрвээ чи үнэхээр үйлчлэл үзүүлэгч юм бол хайхрамжгүй байдал, эсвэл сөрөг зүйлгүйгээр Надад үнэнчээр үйлчлэл үзүүлж чадах уу? 2. Намайг хэзээ ч өөрийг чинь үнэлж байгаагүйг мэдсэн ч чи насан туршдаа Надад үйлчлэл үзүүлсээр байж чадах уу? 3. Хэрвээ чи маш их зүтгэл гаргасан ч Би чамд хүйтэн хандсан хэвээр байвал, олонд алдаршихгүйгээр Миний төлөө цаашид ажилласаар байж чадах уу? 4. Хэрвээ чи Надад зарим зүйлээ зориулсан ч Би чиний ялихгүй хүсэлтийг ч биелүүлээгүй бол сэтгэлээр унаж, Надад итгэл алдарч эсвэл урам хугарч Намайг чанга дуугаар харааж загнах уу? 5. Хэрвээ чи Надад үргэлж үнэнч байж өгөөмөр сэтгэл гаргаж байсан ч өвчин зовлон, амьдралын ядуурлыг амсаж, найз нөхөд, төрөл төрөгсөд чинь орхиж, амьдралд чинь өөр бусад азгүйтэл тохиолдоход Надад үнэнч байж, үргэлжлүүлэн Намайг хайрласаар байх уу? 6. Хэрвээ Миний хийсэн зүйлээс чиний сэтгэлдээ төсөөлсөн бүхэнтэй нэг нь ч таараагүй бол чи ирээдүйн зам мөрөө хэрхэн хөөх вэ? 7. Хэрвээ чи хүлээсэн бүхнээсээ нэгийг нь ч авч чадахгүй бол Миний дагагч хэвээр байж чадах уу? 8. Хэрвээ чи Миний ажлын зорилго, ач холбогдлыг хэзээ ч ойлгож байгаагүй бол дураараа шүүж, дүгнэдэггүй дуулгавартай хүн байж чадах уу? 9. Намайг хүн төрөлхтөнтэй хамт байгаа цагт чи Миний хэлсэн бүх үг, хийсэн бүх ажлыг нандигнаж чадах уу? 10. Чи юу ч авахгүй байсан ч гэсэн, насан туршдаа Миний төлөө зовоход бэлэн байж, Миний үнэнч дагагч байж чадах уу? 11. Чи Миний төлөө оршин тогтнохын тулд ирээдүйн зам мөрдөө бэлдэхгүй, төлөвлөхгүй, анхаарахгүй байж чадах уу? Эдгээр асуулт бол Миний та нараас хүсэх сүүлчийн шаардлага бөгөөд та нар Надад хариулна гэж найдаж байна. Хэрвээ чи эдгээр асуултын нэг, эсвэл хоёр зүйлийг гүйцэтгэвэл цаашид сайтар хичээх хэрэгтэй юм байна. Хэрвээ чи эдгээр шаардлагын ганцыг нь ч биелүүлж чадахгүй бол гарцаагүй там руу хаягдах төрлийнх гэсэн үг. Надад ийм хүмүүстэй ярих шаардлага байхгүй. Яагаад гэвэл, тэд Надтай нийцэх хүмүүс яавч биш юм. Би Өөрийн гэртээ Надаас ямар ч нөхцөлд урваж чадах нэгнийг байлгаж яаж чадах билээ? Ихэнх тохиолдолд Надаас урваж чадах байсан хүмүүсийн хувьд Би өөр зохицуулалт хийхээсээ өмнө тэдний гүйцэтгэлийг нь ажиглах болно. Гэхдээ ямар ч тохиолдол байсан бай Надаас урваж чадах хүмүүсийг Би хэзээ ч мартахгүй ба сэтгэлдээ санаж, хорон санааг нь хариулах боломжийг хүлээнэ. Миний дэвшүүлсэн шаардлагууд бол та нарын өөрсдийгөө шалгах шаардлагатай бүх асуудал юм. Та нар бүгд эдгээрийг нухацтай үзэж, Надтай хааш яаш харьцахгүй гэдэгт итгэж байна. Ойрын ирээдүйд Би та нарын өгсөн хариултыг Өөрийн шаардлагуудтай тулган шалгах болно. Тэр үед Би дахин та нараас юу ч шаардахгүй, бас дахин та нарт ноцтой анхааруулга өгөхгүй. Үүний оронд Би эрх мэдлээ хэрэгжүүлнэ. Үлдэх ёстой хүмүүс үлдэж, шагнуулах ёстой нь шагнуулж, Сатан руу очих ёстой нь Сатан руу очиж, хүнд шийтгэл авах ёстой нь хүнд шийтгэлээ авч, үхэх ёстой нь устгагдах болно. Ингэж, Миний өдрүүдэд Намайг үймүүлэх нэг ч хүн байхаа болино. Чи Миний үгэнд итгэж байна уу? Чи цээрлүүлэлтэд итгэж байна уу? Чи Намайг хуурч, Надаас урвасан хорон муу бүхэн шийтгэгдэнэ гэдэгт итгэж байна уу? Чи тэр өдөр удахгүй ирээсэй гэж найдаж байна уу, эсвэл дараа ирээсэй гэж найдаж байна уу? Чи шийтгэлээс маш их айдаг хүн үү, эсвэл шийтгэл хүлээх ёстой ч Намайг эсэргүүцэхийг илүүд үзэж буй хүн үү? Тэр өдөр ирэхэд чи баяр хөөр, инээд баясал дунд байх уу, эсвэл уйлж унжиж, шүдээ хавирах уу гэдгээ төсөөлж байна уу? Чамайг ямар төгсгөл хүлээж байгаа гэж бодож байна? Чи хэзээ нэгэн цагт Надад зуун хувь итгэж байна уу, эсвэл зуун хувь эргэлзэж байна уу гэдгээ бодож үзсэн үү? Чи ер нь үйлдэл, зан авир чинь ямар үр дагавар, төгсгөлд хүргэж болохыг нухацтай бодож байв уу? Чи Миний хэлсэн бүхэн үнэхээр нэгд нэггүй биелээсэй гэж хүсэж байна уу, эсвэл Миний үг нэг нэгээрээ биелнэ гэхээс айж байна уу? Хэрвээ чи Намайг хэлсэн үгээ биелүүлэхээр явна гэдэгт итгэж байгаа бол үг, үйлдэлдээ яаж хандах ёстой вэ? Хэрвээ чи Намайг явж, Миний хэлсэн бүхэн шууд биелнэ гэж найдахгүй байгаа бол ер нь яах гэж Надад итгэдэг юм бэ? Чи яагаад Намайг дагаж байгаагаа үнэхээр мэдэж байна уу? Хэрвээ энэ нь зөвхөн мэдлэгийн хүрээг чинь тэлж байвал ийм их гомдлыг үүрэх шаардлагагүй. Хэрвээ энэ нь ерөөгдөж, ирээдүйн гай гамшгаас гэтлэхийн төлөө юм бол чи яагаад өөрийнхөө үйлдэлд санаа зовохгүй байгаа юм бэ? Чи яагаад өөрөөсөө Миний шаардлагыг биелүүлж чадах уу, үгүй юу гэж асуухгүй байгаа юм бэ? Чи яагаад өөрөөсөө Миний хожмын ерөөлийг хүртэхэд тохирч байгаа эсэхээ асуухгүй байгаа юм бэ?

Өмнөх:НЭН НОЦТОЙ АСУУДАЛ: УРВАЛТ (1)

Дараах:ХААНЧЛАЛЫН ЭРИН ҮЕД БУРХАНЫ СОНГОСОН ХҮМҮҮСИЙН ДУУЛГАВАРТАЙ ДАГАХ ЁСТОЙ АРВАН ЗАХИРГААНЫ ЗАРЛИГ

Холбогдох агуулга