317 Хүний үг, үйл хэргийг Бурхан нууцхан ажигладаг

1 Миний хайрласан элбэг хангалуун бүхнийг хүн цээжиндээ нандигнахын оронд хэний ч анзаарахааргүй газарт хаядаг. Миний өдөр хүн дээр буух үед элбэг дэлбэг байдал минь хүнд дахин олдохгүй, эсвэл Миний аль эрт өөрт нь хэлсэн үнэний гашуун үг ч олдохооргүй болино. Тэрээр гэрлийн гэгээг алдаж, харанхуйд унасан учраас уйлж, орилно. Өнөөдөр та нар ердөө л Миний аман дахь хурц илдийг харж байна. Та нар Миний гартаа барьж буй таяг, эсвэл хүнийг шатаадаг дөлийг минь хараахан үзээгүй байгаа, тийм учраас л та нар одоо ч гэсэн Миний өмнө хямсгар, цадиггүй загнадаг. Тийм болохоор л та нар одоо ч гэсэн гэрт минь Надтай тэмцэлдэж, Миний амаараа хэлсэн зүйлтэй өөрийн хүний хэлээр маргадаг.

2 Хүн Надаас айдаггүй, өнөөдрийг хүртэл Надтай дайсагнасаар ирсэн хэр нь бас л ямар ч айдасгүй байдаг. Та нар амандаа зөв шударга бусын хэл ба шүдтэй. Та нарын үг болон үйл хэрэг Еваг нүгэлд уруу татсан могойнхтой адилхан. Та нар бие биедээ нүдийг нүдээр, шүдийг шүдээр төлдөг бөгөөд өөртөө байр суурь, нэр алдар, ашиг хонжоо булааж авах гэж Миний дэргэд тэмцэлддэг, гэхдээ Би үг, үйл хэргийг чинь сэмхэн ажиглаж байгааг мэддэггүй. Та нарыг Миний дэргэд ирэхээс ч өмнө Би зүрх сэтгэлийн чинь хамгийн гүнийг чагнан мэдсэн.

3 Хүн Миний атгаас мултарч, Миний нүдний ажиглалтаас бултахыг үргэлж хүсдэг боловч Би түүний үг, үйл хэргээс хэзээ ч далдирч байгаагүй. Харин ч тэдгээр үг, үйл хэргийг зориуд хараандаа тусгадаг, ингэснээр Би хүний зөв шударга бус байдлыг гэсгээж, түүний тэрслүү занг шүүж чадна. Тиймээс хүний далд үг, үйл хэрэг үргэлж Миний шүүх суудлын өмнө байж байдаг ба хүний тэрслүү чанар дэндүү их учраас Би хүнийг шүүхээ хэзээ ч зогсоож байгаагүй. Миний ажил бол Миний Сүнсний дэргэд хүний хэлсэн үг, хийсэн ажлыг бүгдийг шатааж, ариусгах явдал юм. Ийнхүү, Намайг дэлхийгээс одсон ч хүмүүс Надад үнэнч хэвээр үлдэх ба ариун зарц нарын минь Надад үйлчилдгийн адилаар үйлчилж, газар дээрх Миний ажилд бүрэн төгс болох өдрөө хүртэл үргэлжлэх боломжийг бүрдүүлнэ.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Сайн мэдээ түгээх ажил нь бас хүнийг аврах ажил мөн”-ѳѳс шинэчлэн найруулав

Өмнөх: 316 Зүрх сэтгэлд чинь шударга бус байдал л бий

Дараах: 318 Хүмүүсийн хэлдэг, хийдэг юу ч Бурханы ажиглалтаас мултардаггүй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

154 Хайрт минь, намайг хүлээгээч

IМоддын дээгүүр саран намуухан хөвнө.Миний Хайр мэт үзэсгэлэнтэй еэ.Нүд минь нулимастай, миний уйлахыг сонсож байна уу?Оо Хайрт минь Та...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх