237 Бурханы хайр татам байдал санаанаас гардаггүй

I

Өө Бурхан минь! Та махбодод даруу, далд байдаг,

хүн төрөлхтний яллалт, гүжирдлэгийг туулж, бүхий л доромжлолыг тэвчдэг,

гэсэн ч Та хүн төрөлхтнийг аврахын тулд үнэнийг илэрхийлсээр байдаг—хүнд бүх хайраа өгөхийн тулд хамаг зүтгэлээ зориулдаг.

Таны үг үнэн ба амь бөгөөд биднийг өдөр бүр цэвэрлэн, өөрчилдөг билээ.

Таны үгийг туулсан бид асар их хайрыг тань олж хардаг.

Өө Бурхан минь! Таны хайр татам байдал санаанаас гардаггүй.


II

Таны шүүлтийг би туулан, хайрыг тань амслаа.

Таны шүүлтийн үг бүр миний уг чанарыг хурц илд мэт зүсэн, намайг нүүр хийх газаргүй болгодог.

Сатанлаг зан чанараар дүүрсэн гэдгээ эцэст нь би олж харсан.

Та бол ариун, зөвт гэдгийг Таны шүүлтээр дамжуулан би хардаг.

Тун гүнзгий завхарсан би Таны нүүрийг харах эрхгүй.

Таны өмнө газар унаад би шүүлтийг тань хүлээн авахад бэлэн.

Өө Бурхан минь! Таны хайр татам байдал санаанаас гардаггүй.


III

Таны шүүлт л намайг аварсан,

Таны хатуу үг чин санаа зорилгыг тань далдалдаг ч,

үзэлтэйгээ зууралдсан би өчүүхэн ч дуулгаваргүй байдаг.

Цөхрөлд хүртэл унаж, Таныг буруугаар ойлгон, гомдоллодог.

Таны үг намайг ахин дахин тайтгаруулж, зоригжуулсан,

сөрөг, сул дорой байдлаас эргэн гарах боломж олгосон.

Таны зан чанар өгөөмөр, сайхан гэдгийг би харсан.

Өө Бурхан минь! Таны хайр татам байдал санаанаас гардаггүй.


IV

Таны үг бүх бэрхшээлд намайг замчилдаг. Өнөөх чөтгөрүүдийн баривчилгаа өдөр бүр заналхийлдэг;

Гунигийн нулимсыг минь Та л арчиж тусалдаг, шаналант энэ шөнүүд дуусашгүй санагдахаа больдог.

Таны хайр дэргэд байхад итгэл минь улам батаждаг.

Шалгалт, цэвэршүүлэлтээр би үхээд дахин төрсөн,

Үнэнийг ойлгож, Сатаны нөлөөг хөсөр хаясан.

Өө Бурхан минь! Таны хайр татам байдал санаанаас гардаггүй.

Таныг би үүрд хайрлаж, үргэлж дэргэд тань байя.

Өмнөх: 236 Эцэст нь би хүний төрхийг амьдран харуулдаг

Дараах: 238 Бурханы шүүлт маш эрхэм нандин

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

166 Хоёр мянган жилийн хүсэл

IБие махбодтой болсон Бурхан шашны ертөнцийг сэгсэрч,шашны дэг журмыг алдуулж,Бурханы илрэлтийг хүсдэг бүхний сүнсийг сэрээдэг.Хэн үүнийг...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх