236 Эцэст нь би хүний төрхийг амьдран харуулдаг

I

Ертөнцийн чиг хандлагыг дагаад би зальхай, ов мэхтэй болсон.

Бусдад маш сэрэмж, болгоомжтой хандаж, үнэн үгийг хэзээ ч хөнгөн хуумгай хэлээгүй.

Амьдралын гүн ухаанаар үйлдэж, заль гаргадаг атлаа би ёс журамтай гэдэгтээ итгэсэн.

Нэрэлхүү зангаа хангасан ч би сэтгэл дэх айдсаа нууж чадаагүй.

Бурханы үг хүн төрөлхтний сатанлаг уг чанарыг шүүж, илчилдэг.

Зүүднээс сэрэх мэт би хүн шиг амьдарч байгаагүй гэдгээ олж мэдсэн.

Худал үг, заль мэх, овжин байдал үнэхээр миний амь болсон.

Үнэнч, сайхан сэтгэлгүй бол нэр төр, шударга зан яахан байх билээ?

Ов мэхтэй хүмүүс бол Бурханы зайлуулж, хаях ёстой диаволууд билээ.

Хүн чанараар дулимаг гэдгээ би зүхэж, шинэ хүн болохоор шийдлээ.


II

Бурхан итгэмжит, зөвт мөн чанартайгаар бүгдийг шинжилдэг.

Хүний ов мэх Бурханы нүднээс далд өнгөрөхгүй, эцэстээ илчлэгдэнэ.

Үнэнч хүмүүс үнэнийг хайрлаж, Бурханы ерөөл, хамгаалалтыг хүртдэг.

Үнэнийг ойлгоод би багаа хуу татаж, үнэнч хүн байхаар эрэлхийлдэг.

Энгийн, илэн далангүйгээр би өөрийгөө шинжилж, ил болгон, элэг доог болохоос айдаггүй.

Сэтгэл хөдлөлд автаж, сэдлээ холилгүйгээр үгээ би шударгаар хэлдэг.

Бурханы өмнө ов мэх гаргалгүй, Түүнд зүрх сэтгэлээ хүлээлгэн өгдөг.

Бурханыг хангалуун байлгахын тулд л үүргээ үнэнчээр биелүүлж, хариуд нь юу ч нэхдэггүй.

Үнэнийг хэрэгжүүлэхэд сайхан санагддаг; зүрх сэтгэл минь тайван байдаг.

Үнэнч хүн байж, үүргээ гүйцэтгэхэд минь саад болох зүйл байхаа больсон.

Би Бурханаас эмээж, муугаас зайлж, хүний төрхийг амьдран харуулдаг.

Намайг аварсных нь төлөө Бурханы шүүлт, гэсгээлтэд талархъя!

Өмнөх: 235 Гэмшиж, бүхнийг шинээр эхлэх нь

Дараах: 237 Бурханы хайр татам байдал санаанаас гардаггүй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

85 Ямар ч үед Та надтай хамт

IБи ертөнцөөр хэрэн хэсэж,зүрх сэтгэлдээ төөрч, цөхөрсөн байсан.Таны тааламжит үгсээр сэргэж,би гэрлийг харсан.Би Таны үгээр шүүлтийг...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх