90 Бурханы хайр хамгийн үнэн

I

Хүний Хүү бий; Тэр тэнгэрээс ирсэн.

Хүн төрөлхтнийг аврахын тулд Тэрээр даруухан, үл анзаарагдам махан биед нуугддаг.

Тэрээр үнэнийг илэрхийлж, хүнийг шүүж, цэвэрлэдэг;

Түүний үг хүмүүсийг тэтгэж, мөнх амьдралын замыг тэдэнд хайрладаг.

Тэрээр бүх хүчин чармайлтаа завхарсан хүн төрөлхтний авралд зориулсан.

Түүний хатуу шүүлт нь хүний нүгэлт төрөлхийн чанарыг хөөн зайлуулдаг.

Түүний зан чанар нь зөвт, ариун агаад хайр энэрлээр дүүрэн байдаг.

Хүнийг цэвэрлэгдэж чадаасай гэсэндээ Тэрээр төлөөс болгоныг нь төлсөн.

Түүний үг бүхэн үнэн бөгөөд хүнд авралын замыг хайрласан.


II

Миний хайрт үнэхээр хайр татам, ийм сайхан зүрх сэтгэлтэй:

Тэрээр зүрх сэтгэлээ шавхаж, хүнийг хичээнгүйлэн тэжээж, усалдаг.

Хүн төрөлхтнийг аврахаар ажилладаг Тэр өдөр шөнөгүй зүтгэж,

хүмүүсийн зовлон бэрхшээлийг хуваалцаж, Сатаныг ялахад тэднийг хөтөлдөг.

Түүний зөвт шүүлт нь уур хилэн, сүр жавхлангаар дүүрэн байдаг;

Тэрээр бүх ардыг аврахын тулд юуг ч үл хайхран агуу улаан луутай тулалддаг.

Тэр эрх мэдлээ харуулж, дайсагнасан бүх хүчийг байлдан дагуулдаг.

Тэрээр Сатаны үйлчлэлийг ашиглан бүлэг ялагчдыг бий болгодог.

Тэр Сатаныг бүрэн ялж, алдрыг бүрэн олж авчээ.


III

Хайрт минь, Та бол үнэхээр сайхан агаад сэтгэлийг минь татсан:

Таны жинхэнэ золиос зүрх сэтгэлийг минь хөдөлгөдөг.

Зүрхний хайрт минь, Таны явах цаг болжээ:

Бид хэзээ дахин уулзах вэ? Бид хэзээ дахин нэг удаа чуулах бол?

Таны зөвт, ариун байдал миний сэтгэлийн гүнд хүндэтгэлийг төрүүлдэг;

Таны цэвэр ариун, өөгүй хайрыг би тасралтгүй дээдэлдэг.

Би Таны даалгаврыг үргэлж санаж, Таныг сэтгэл хангалуун болгохын тулд үүргээ биелүүлэх болно;

Би Танд тайтгарлыг авчирч, Таны хүлээлтэд хүрэх болно.

Би үүрд мөнх Таныг хайрлаж, Таны төлөө гэрчлэл хийж, Таны хүслийг биелүүлэх болно!

Өмнөх: 89 Бурханы хайр татам байдал миний зүрх сэтгэлд үргэлжид байдаг

Дараах: 92 Бидний хайрт Төгс Хүчит Бурхан

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

758 Бурханыг хайрлагсад ерөөлтэй

IЗөвхөн Бурханыг хайрладаг хүмүүс л Түүнийг гэрчилж,ерөөл, амлалтыг нь хүлээн авч чадна.Бурханыг хайрладаг хүмүүс болТүүний итгэмжит хүмүүс...

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх