92 Бидний хайрт Төгс Хүчит Бурхан

I

Хэн эрхэм дээд, хүндтэй ч хүн төрөлхтнийг аврахаар хамгийн дорд газар луу даруухнаар бууж ирдэг вэ?

Хүнтэй зэрэгцэн суугаад ярьдаг, үг бүр нь үнэн байдаг нэгэн хэн бэ?

Өө, Тэр бол бидний Төгс Хүчит Бурхан, бидний хайртай Нэгэн!

Та бидний дунд ярьж, ажиллан, Хаанчлалын эрин үе рүү биднийг хөтөлдөг.

Өдөр ч шөнө ч Та бидэнтэй хамт байж, хамт идэж, хамт байрлаж, хамт амьдардаг.

Таны үг буруу ойлголтуудыг маань арилгаж, бидний сэтгэл Танд улам ойртдог.

Даруу, нуугдмал байдлыг тань хайрлаваас зохилтой, зан чанар тань тааламжтай, сайхан.

Та ялихгүй, биеэ тоосон хүн төрөлхтнийг нүүрээ хийх газаргүй болтол нь шившиглэдэг.

Танд хайр татам зүйл маш олон, Таныг гэх хайр, бахдалаар бидний сэтгэл бялхдаг.


II

Хэн хүн төрөлхтөнд бүхий л хайраа өгдөг ч хорвоогийн эрээн барааныг амсдаг вэ?

Хэн хүн төрөлхтний төлөө өдөр шөнөгүй хөдөлмөрлөж, саад тотгор бүрийг сөрөн ажилладаг вэ?

Өө, Тэр бол бидний Төгс Хүчит Бурхан, бидний хайртай Нэгэн!

Та маш их доромжлол, гүтгэлэг, гутамшиг, хов жив, шүүлтийг амссан хэдий ч

үгээ илэрхийлж, хүн төрөлхтнийг аврах хүсэл тань хэзээ ч өөрчлөгдөөгүй.

Та хором бүрд бидэнд санаа зовж, санаа зовсондоо унтаж чадалгүй олон шөнийг хөрвөөж өнгөрүүлсэн.

Нойроо умартаж, хоолоо мартаад Та бидний төлөө маш их хичээдэг атлаа Өөрийнхөө зовлонг огт бодож үздэггүй.

Бидний өсөлтийн алхам бүрийн төлөө Та бүх эрч хүчээ зориулдаг.

Танд хайр татам зүйл маш олон, Таныг гэх хайр, бахдалаар бидний сэтгэл бялхдаг.


III

Хэн хүн төрөлхтнийг харанхуйн хүчнээс аврахын тулд бүхнээ өгдөг вэ?

Хэн хүн төрөлхтнийг аварч, шүүхийн тулд олон сая үгийг илэрхийлдэг вэ?

Өө, Тэр бол бидний Төгс Хүчит Бурхан, бидний хайртай Нэгэн!

Та үргэлж л бидний доройтлын талаар сэтгэлээ түгшээн, сул дорой байдалд минь санаа зовнидог.

Таны шүүлт, илчлэл, цээрлүүлэлт, сахилгажуулалт бүгд биднийг цэвэрлэхийн төлөө хийгддэг.

Цэвэршүүлэлт, шаналалд зовох үед минь Таны хайр бидэнтэй цуг байж, Таны үг тайтгаруулж, замчилдаг.

Удаа дараа шүүж, гэсгээж, цохиж, сахилгажуулснаар бид өөрчлөгдөх боломжтой болдог.

Бид өнөөдөр ариусалд хүрч чадаж байгаа нь бүхэлдээ Таны хайр, аврал билээ.

Танд хайр татам зүйл маш олон, Таныг гэх хайр, бахдалаар бидний сэтгэл бялхдаг.

Өмнөх: 90 Бурханы хайр хамгийн үнэн

Дараах: 93 Хүний ертөнцөөс жинхэнэ хайрыг олох яагаад ийм хэцүү юм бэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх