13.2. Хүнд хандсан Бурханы ятгалга, тайтгарал

623. Өнөөдөр Бурхан та нарыг шүүж, гэсгээж, ялладаг боловч чамайг ялладгийн зорилго нь чамд өөрийг чинь мэдүүлэхийн төлөө юм гэдгийг чи мэдэх ёстой. Тэр яллаж, харааж, шүүж, гэсгээдэг, ингэснээр чи өөрийгөө мэдэж авна, чиний зан чанар өөрчлөгдөнө, цаашлаад чи үнэ цэнээ мэдэж, Бурханы бүх үйлдэл зөвт бөгөөд, Бурханы зан чанарын дагуу, Бурханы ажлын шаардлагын дагуу байдаг, Тэрээр хүнийг аврахын тулд Өөрийн төлөвлөгөөний дагуу ажилладаг, мөн Тэр бол хүнийг хайрлаж, аварч, шүүж, гэсгээдэг зөвт Бурхан гэдгийг харна. Хэрвээ чи дорд байр суурьтай, завхарсан, тэрслүү гэдгээ л мэддэг боловч өнөөдөр чам дээр хийдэг шүүлт, гэсгээлтээрээ дамжуулан Бурхан Өөрийн авралыг илчлэхийг хүсдэг гэдгийг мэддэггүй бол аливааг туулж мэдрэх ямар ч аргагүй бөгөөд цааш үргэлжлүүлж бүр ч чадахгүй. Бурхан хөнөөх юм уу устгахын тулд ирээгүй, харин шүүж, харааж, гэсгээж, аврахын тулд ирсэн юм. Түүний 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөө төгсөх хүртэл—Тэрээр төрөл бүрийн хүний төгсгөлийг илчлэхээс өмнө—газар дээрх Бурханы ажил авралын төлөө байх болно; үүний зорилго нь бүхэлдээ Өөрийг нь хайрладаг хүмүүсийг бүрмөсөн бүрэн төгс болгож, Өөрийн ноёрхол дор буулган авахын төлөө байдаг. Бурхан хүмүүсийг хэрхэн авардаг нь хамаагүй, энэ нь бүхэлдээ, тэднийг хуучин сатанлаг уг чанараас нь салгаснаар хийгддэг; өөрөөр хэлбэл, тэднээр амийг эрж хайлгуулснаар Бурхан тэднийг авардаг. Хэрвээ тэгэхгүй бол Бурханы авралыг хүлээн авах ямар ч аргагүй байх болно. Аврал бол Бурханы Өөрийн ажил бөгөөд амийг эрэлхийлэх нь аврал хүлээн авахын тулд хүний хийх ёстой зүйл юм. Хүний нүдээр аврал бол Бурханы хайр бөгөөд Бурханы хайр нь гэсгээлт, шүүлт, хараал байж болохгүй; аврал нь өршөөл, хайр энэрэл, түүнчлэн тайтгарлын үгсийг агуулах ёстой, мөн Бурханы хайрласан хязгааргүй их ерөөлийг агуулах ёстой. Бурхан хүнийг аврах үедээ Өөрийн ерөөл, нигүүлслээр дамжуулан сэтгэлийг нь хөдөлгөдөг болохоор хүмүүс зүрх сэтгэлээ Бурханд өгч чаддаг гэж хүмүүс боддог. Өөрөөр хэлбэл, Тэр хүний сэтгэлийг хөдөлгөж байгаа нь түүнийг аварч байгаа хэрэг юм. Ийм аврал нь наймаацсанаар хийгддэг. Бурхан өөрсдөд нь зуу дахин ихийг өгөх үед л хүн Бурханы нэрийн өмнө бууж өгч, Түүний төлөө сайн ажиллаж, Түүнд алдар суу авчрахаар чармайна. Энэ нь хүн төрөлхтний төлөөх Бурханы санаа зорилго биш юм. Бурхан завхарсан хүн төрөлхтнийг аврахын тулд газар дээр ажиллахаар ирсэн; үүнд ямар ч худал хуурмаг байхгүй. Эс бөгөөс Тэр ажлаа хийхийн тулд биечлэн ирэхгүй байх байсан нь лавтай. Урьд нь Түүний авралын арга барил хамгийн их өршөөл, хайр энэрлийг харуулж байсан болохоор Тэр бүх хүн төрөлхтний оронд Өөрт байгаа бүхнээ Сатанд өгсөн юм. Өнөөдөр өнгөрсөн үетэй огт адилгүй: Өнөөдөр та нарт хайрласан аврал эцсийн өдрүүдэд, бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдах үед тохиолдож байгаа; та нарыг аврах арга барил өршөөл юм уу хайр энэрэл биш, харин хүнийг илүү бүрэн дүүрэн аврахын төлөөх гэсгээлт, шүүлт юм. Тиймээс та нарын хүлээн авдаг бүхэн гэсгээлт, шүүлт, өршөөлгүй цохилт байдаг боловч энэ хайр найргүй цохилтод өчүүхэн төдий ч шийтгэл байхгүй гэдгийг мэдэж ав. Миний үг хэчнээн хатуу ширүүн байхаас үл хамааран та нарт тохиолддог зүйл бол ердөө тун хүний үнэргүй санагддаг цөөхөн хэдэн үг бөгөөд Би хэчнээн их уурласан ч бай, та нар дээр ирдэг зүйл нь мөн л зэмлэлийн үг, Бурхан та нарт хор хөнөөл учруулах гээгүй, эсвэл та нарыг цаазлах гээгүй. Энэ нь бүгд баримт бус уу? Өнөөдөр зөвт шүүлт ч бай, эсвэл харгис цэвдэг цэвэршүүлэлт, гэсгээлт ч бай, бүгд авралын төлөө байдаг гэдгийг мэдэж ав. Өнөөдөр бүх зүйл төрлөөрөө ангилагдах, эсвэл төрөл бүрийн хүмүүс илчлэгдэх эсэхээс үл хамааран, Бурханы бүх үг болон ажлын зорилго нь Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүсийг аврах явдал юм. Зөвт шүүлт нь хүнийг ариусгахын төлөө, хайр найргүй цэвэршүүлэлт нь хүнийг цэвэрлэхийн төлөө; хатуу үг, эсвэл цээрлүүлэлт нь хоёулаа ариусгаж, аврахын төлөө байдаг. Тиймээс өнөөдрийн авралын арга барил нь өнгөрсөн үеийнхтэй адилгүй. Өнөөдөр зөвт шүүлтээр дамжуулан та нарт аврал ирсэн ба энэ нь та нарыг төрлөөр нь ангилах сайн хэрэгсэл юм. Түүнчлэн, хайр найргүй гэсгээлт нь та нарын дээд зэргийн аврал болдог—энэхүү гэсгээлт, шүүлтийн өмнө та нар юу хэлэх юм бэ? Та нар эхнээсээ дуустлаа үргэлж авралыг эдлээгүй гэж үү? Та нар бие махбодтой болсон Бурханыг харж, Түүний бүхнийг чадагч байдал болон мэргэн ухааныг ухаарсан; үүнээс гадна, удаа дараагийн цохилт, сахилгажуулалтыг туулсан. Гэхдээ та нар бас дээд зэргийн нигүүлслийг хүртээгүй гэж үү? Та нарын ерөөл өөр хэнийхээс ч илүү их биш гэж үү? Та нарын нигүүлсэл бүр Соломоны эдэлсэн алдар суу болон эд баялгаас илүү элбэг дэлбэг билээ! Энэ талаар бодоод үз: Хэрвээ Миний ирсэн санаа зорилго та нарыг аврахын оронд яллаж, шийтгэхийн төлөө байсан бол өдөр хоногууд чинь ийм удаан үргэлжлэх байсан гэж үү? Мах цустай нүгэлт оршихуй болох та нар өнөөдрийг хүртэл амьд үлдэж чадах байсан уу? Хэрвээ Миний зорилго ердөө та нарыг шийтгэхийн төлөө байсан бол Би яах гэж махбод болж, ийм том ажил үйлс эхлүүлэх юм бэ? Та нар шиг ялихгүй хүмүүсийг шийтгэхэд ганцхан үг айлдахад л болчих биш үү? Би та нарыг зориуд ялласныхаа дараа мөн л устгах хэрэгтэй юм гэж үү? Та нар Миний энэ үгэнд одоо ч итгэхгүй л байна уу? Би ердөө өршөөл, хайр энэрлээр л хүнийг аварч чадах юм гэж үү? Эсвэл Би хүнийг аврахын тулд зөвхөн цовдлол ашиглах юм гэж үү? Миний зөвт зан чанар хүнийг бүрэн дуулгавартай болгоход илүү тохиромжтой биш гэж үү? Энэ нь хүнийг бүрэн дүүрэн аварч чадах бус уу?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүнийг аврах Бурханы санаа зорилгыг ойлгох ёстой

624. Та нар бүгд нүгэлт, завхай газар амьдардаг бөгөөд бүгд завхай, нүгэлтэй. Өнөөдөр та нар Бурханыг харж чадахаар үл барам, бүр ч чухал нь гэсгээлт, шүүлтийг хүлээн авч, хамгийн гүн гүнзгий энэ авралыг хүртсэн, өөрөөр хэлбэл, Бурханы хамгийн агуу хайрыг хүлээн авсан. Өөрийн хийдэг бүхэндээ Бурхан та нарыг үнэхээр хайрладаг. Түүнд ямар ч муу санаа зорилго байхгүй. Та нарын нүглээс болж л Тэр та нарыг шүүдэг, ингэснээр та нар өөрсдийгөө эргэцүүлж, энэхүү үлэмж их авралыг хүлээн авна. Энэ бүхэн нь хүнийг бүрэн төгс болгох зорилгоор хийгддэг. Эхнээсээ эцсээ хүртэл Бурхан хүнийг аврахын тулд чадах бүхнээ хийсээр ирсэн бөгөөд Өөрийн бүтээсэн хүнийг гараараа бүрэн устгахыг хүсдэггүй. Өнөөдөр Тэр та нарын дунд ажиллахаар ирсэн; энэ нь бүр ч илүү их аврал биш гэж үү? Хэрвээ Тэр та нарыг үзсэн ядсан бол та нарыг биечлэн удирдахын тулд ийм их хэмжээний ажлыг мөн л хийх байсан уу? Яагаад Тэр ингэж зовох ёстой юм бэ? Бурхан та нарыг үзэн яддаггүй, эсвэл та нарын эсрэг муу санаа агуулдаггүй. Бурханы хайр бол хамгийн бодитой гэдгийг та нар мэдэх ёстой. Хүмүүс тэрслүү учраас л Бурхан шүүлтээр тэднийг аврах хэрэгтэй болсон; тэгэхгүй бол хүмүүсийг аврах боломжгүй байх байв. Та нар амьдарч чаддаггүй, яаж амьдрахаа ч мэддэггүй учраас, мөн энэхүү завхай, нүгэлтэй газарт амьдардаг ба өөрсдөө завхай, бузар диаволууд учраас та нарыг бүр их доройтуулж Тэр тэвчдэггүй, одоогийнх шигээ энэхүү бохир бузар газарт амьдарч, Сатанд хүссэнээр нь гишгэлүүлэхийг чинь харж тэвчдэггүй, та нарыг Үхэгсдийн орон руу унагаж ч тэвчдэггүй. Тэрээр энэ бүлэг хүмүүсийг олж авч, та нарыг бүрэн аврахыг л хүсдэг. Энэ нь та нар дээр байлдан дагуулалтын ажлыг хийхийн үндсэн зорилго бөгөөд энэ нь авралын төлөө байдаг. Чам дээр хийгддэг бүхэн хайр, аврал юм гэдгийг хэрвээ чи харж чаддаггүй бол, хэрвээ чи энэ нь зүгээр л арга барил, хүнийг тарчлаах зам, итгэхийн аргагүй зүйл гэж боддог бол зовлон, бэрхшээл туулахын тулд өөрийнхөө ертөнц рүү буцсан нь дээр! Хэрвээ чи энэ урсгалд байж, энэ шүүлт, энэ энгүй авралыг эдэлж, хүний ертөнцийн хаанаас ч олдохгүй энэ бүх ерөөлийг эдэлж, энэ хайрыг эдлэхийг хүсэж байгаа бол сайн бай: Байлдан дагуулалтын ажлыг хүлээн авахын тулд энэ урсгалд бай, тэгвэл төгс болгуулж чадна. Өнөөдөр чи Бурханы шүүлтийн улмаас бага зэрэг зовлон шаналал, цэвэршүүлэлт туулж болох ч энэхүү зовлон шаналалд үнэ цэн, утга учир бий. Бурханы гэсгээлт, шүүлт хүмүүсийг цэвэршүүлж, хайр найргүй илчилдэг хэдий ч зорилго нь нүглийнх нь төлөө тэднийг шийтгэж, тэдний махан биеийг шийтгэхийн төлөө байдаг—энэ ажлын юу ч тэдний махан биеийг яллан сүйрүүлэхээр зорьдоггүй. Үгийн хатуу чанд илчлэлт нь бүгд чамайг зөв зам руу хөтлөх зорилготой. Та нар энэ ажлын маш ихийг биечлэн туулсан ба энэ нь та нарыг муу зам руу хөтлөөгүй нь тодорхой! Энэ бүхэн нь чамаар хэвийн хүн чанарыг амьдран харуулуулахын төлөө байдаг бөгөөд энэ бүхэнд хэвийн хүн чанараараа хүрэх боломжтой. Бурханы ажлын алхам бүр нь чиний хэрэгцээнд үндэслэж, сул талын чинь дагуу, бодит биеийн хэмжээний чинь дагуу хийгддэг бөгөөд дааж давшгүй ямар ч ачааг та нарт өгдөггүй. Үүнийг чи одоо тодорхой мэддэггүй бөгөөд Би чамд хатуу хандаж байгаа мэт санагддаг, үнэндээ чамайг өдөр бүр гэсгээж, шүүж, зэмлэдгийн шалтгаан нь Би чамайг үзэн яддагаас болдог гэж чи үргэлж итгэдэг. Гэхдээ чиний амсдаг зүйл гэсгээлт, шүүлт мөн хэдий ч энэ нь үнэндээ чамайг гэх хайр, хамгийн агуу хамгаалалт билээ. Хэрвээ чи энэ ажлын илүү гүн гүнзгий утга учрыг ухаарч чадахгүй бол чиний хувьд үргэлжлүүлэн туулах боломжгүй болно. Энэхүү аврал чамд тайтгарал авчрах ёстой. Ойлгож ухамсарлахаас бүү татгалз. Өдий хүрсэн болохоор чи байлдан дагуулалтын ажлын ач холбогдлыг тодорхой ойлгосон байх ёстой бөгөөд энэ талаар янз бүрийн үзэл бодол өвөрлөх ёсгүй!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Байлдан дагуулалтын ажлын бодитой түүх (4)

625. Бурханы үгээс болж бүх хүн цэвэршүүлэлтийг туулах ёстой болсон. Хэрвээ Бурхан бие махбодтой болоогүй байсан бол хүн төрөлхтөнд мэдээж энэ цэвэршүүлэлтээр дамжуулан зовох ерөөл тохиохгүй байсан юм. Өөрөөр хэлбэл, Бурханы үгийн шалгалтыг хүлээн зөвшөөрч чаддаг бүх хүн ерөөгдсөн юм. Хүмүүсийн төрөлх хэв чанар, зан авир болон Бурханд хандах хандлагаар бол хүмүүс ийм цэвэршүүлэлтийг хүлээн авахад тохирохгүй. Бурхан тэднийг өргөсөн учраас тэд энэ ерөөлийг эдэлсэн юм. Хүмүүс өөрсдийгөө Бурханы царайг харж, Түүний үгийг сонсох эрхгүй гэж хэлдэг байсан. Өнөөдөр гагцхүү Бурханы өргөлт болон Түүний өршөөлөөс болж л хүмүүс Түүний үгийн цэвэршүүлэлтийг хүлээн авсан билээ. Энэ бол эцсийн өдрүүдэд төрсөн хүн нэг бүрийн ерөөл юм—та нар үүнийг биеэрээ туулсан уу? Хүмүүс аль талаараа зовлон зүдүүр, бүтэлгүйтлийг туулах вэ гэдгийг Бурхан урьдаас шийддэг ба энэ нь хүмүүсийн өөрсдийнх нь шаардлагаас шалтгаалдаггүй юм. Энэ бол гарцаагүй үнэн. Итгэгч бүр Бурханы үгийн шалгалтыг хүлээн зөвшөөрч, Түүний үгээр зовох чадвартай байх ёстой. Энэ та нарт ойлгомжтой байна уу? Иймээс туулсан зовлонгийнхоо хариуд чи өнөөдрийн ерөөлийг хүртсэн; хэрвээ чи Бурханы төлөө зовохгүй бол Түүний магтаалыг хүртэж чадахгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрлах жинхэнэ хайр аяндаа төрдөг

626. Өнөөдөр Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, цохилт, цэвэршүүлэлтийг хүлээн авч, түүнчлэн Бурханы даалгаврыг хүлээн авч чадаж байгаа чинь эрин үеүдээс өмнө Бурханаар урьдчилан тогтоогдсон, тиймээс чи гэсгээгдэх үедээ хэтэрхий их гутрах ёсгүй. Та нарт хийгдсэн ажлыг болон та нарт хайрласан ерөөлийг хэн ч булаан авч чадахгүй, мөн та нарт өгсөн бүхнийг хэн ч булаан авч чадахгүй. Шашны хүмүүсийг та нартай харьцуулах аргагүй. Та нар Библийг тийм ч сайн мэддэггүй, шашны хоосон сургаалаар зэвсэглээгүй боловч Бурхан та нарын дотор ажилласан учраас та нар эрин үеүдийн туршид байсан хэнээс ч илүү ихийг олж авсан—иймээс энэ нь та нарын хамгийн агуу ерөөл билээ. Үүнээс үүдэн та нар Бурханд өөрсдийгөө бүр ч их зориулж, бүр ч их үнэнч байх ёстой. Бурхан чамайг өргөсөн учраас чи хичээл чармайлтаа нэмэгдүүлэх ёстой бөгөөд Бурханы даалгаврыг хүлээн авахад биеийн хэмжээгээ бэлдэх ёстой. Чи Бурханы өгсөн байр сууринд бат зогсож, Бурханы ардуудын нэг болохоор зорьж, хаанчлалын сургалтыг хүлээн авч, Бурханаар авхуулж, эцэст нь Бурханы алдар суут гэрчлэл болох ёстой. Ийм шийдвэр чамд байгаа юу? Хэрвээ чамд тийм шийдвэр байгаа бол эцэстээ чи Бурханаар авхуулж, Бурханы алдар суут гэрчлэл болох нь гарцаагүй. Гол чухал даалгавар бол Бурханаар авхуулж, Бурханы алдар суут гэрчлэл болох явдал гэдгийг чи ойлгох ёстой. Энэ нь Бурханы санаа зорилго билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы хамгийн шинэ ажлыг мэдэж, Түүний мөрийг дага

627. Миний дуу хоолойг сонссон бүх ах, эгч нарт: Та нар Миний хатуу шүүлтийн дуу хоолойг сонссон, дэндүү их зовлон туулсан. Гэхдээ та нар Миний ширүүн дуу хоолойн ард Миний санаа зорилго нуугддагийг мэдэх хэрэгтэй! Та нарыг аврах гэсэндээ Би сахилгажуулдаг. Хайртай хөвгүүдийнхээ төлөө Би та нарыг лавтай сахилгажуулж, засаж, удалгүй бүрэн төгс болгоно гэдгийг та нар мэдэх хэрэгтэй. Миний зүрх сэтгэл ихэд тэсэн ядаж байгаа ч та нар Миний зүрх сэтгэлийг ойлгодоггүй бөгөөд Миний үгийн дагуу үйлддэггүй. Өнөөдөр Миний үг та нар дээр ирж, Бурхан бол элэгсэг Бурхан гэдгийг бодитоор таниулдаг бөгөөд та нарт бүгдэд Бурханы чин хайрыг амсуулдаг. Гэхдээ дүр эсгэж байгаа цөөн тооны хүмүүс бас бий. Тэд бусдын уй гашууг харахаараа дуурайж, бас нүдэндээ нулимс мэлтэгнүүлнэ. Гаднаа Бурханд өртэй бөгөөд харамсдаг мэт харагддаг боловч дотроо Бурханыг жинхэнээсээ ойлгодоггүй, Түүний талаар эргэлздэг хүмүүс бас байдаг; тэд нар ердөө дүр үзүүлж байна. Би ийм хүмүүсийг хамгийн их жигшдэг! Эрт орой хэзээ нэгэн цагт энэ хүмүүс Миний хотоос тусгаарлагдана. Миний санаа зорилго гэвэл, Намайг халуун сэтгэлээр хүсдэг хүмүүсийг Би хүсдэг бөгөөд Намайг чин үнэнээр эрэлхийлдэг хүмүүс л Намайг баярлуулж чадна. Би тэдэнд гарцаагүй Өөрийн гараар тусалж, тэдэнд гай гамшиг яавч тохиолдуулахгүй. Бурханыг үнэхээр хүсдэг хүмүүс Бурханы зүрх сэтгэлд хайхрамжтай байж, Миний хүслийг биелүүлэхэд бэлэн байна. Иймээс та нар бодит байдал руу удалгүй орж, Миний үгийг амиа болгон хүлээн зөвшөөрөх ёстой—энэ бол Миний хамгийн том ачаа билээ. Хэрвээ бүх чуулган болон ариун хүмүүс бодит байдал руу орж, бүгд Надтай шууд нөхөрлөж, Надтай нүүр тулан уулзаж чаддаг болж, үнэн ба зөвт байдлыг хэрэгжүүлбэл, зөвхөн тэр үед л тэд Миний хайртай хөвгүүд, Миний ихэд таалдаг хүмүүс болно. Энэ хүмүүст Би бүх агуу ерөөлийг хайрлана.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 23-р бүлэг

628. Өнөөдөр чи байлдан дагуулагдсандаа сэтгэл хангалуун байгаад зогсохгүй, урдаа буй замаар хэрхэн алхах ёстойгоо ч бас бодолцон үзэх ёстой. Чи төгс болгуулах шийдэмгий байдал, зориг зүрхтэй байх ёстой ба өөрийгөө чадваргүй гэж дандаа бодох ёсгүй. Үнэн хүнийг алагчилж үздэг үү? Үнэн хүмүүсийг албаар эсэргүүцэж чадах уу? Хэрвээ чи үнэнийг эрэлхийлбэл энэ нь чамайг цөхрүүлж чадах уу? Хэрвээ чи шударга ёсны төлөө бат зогсвол энэ нь чамайг түлхэн унагаах уу? Хэрвээ чи үнэхээр амийг эрэлхийлэхээр эрмэлздэг бол амь чамаас зугтаж чадах уу? Хэрвээ чамд үнэн байхгүй бол энэ нь, үнэн чамайг үл тоодгоос болдог юм биш, харин чи үнэнээс хол хөндий байдгаас болдог; хэрвээ чи шударга ёсны төлөө бат зогсож чаддаггүй бол шударга ёсонд ямар нэг буруу зүйл байгаа юм биш, харин чи шударга ёс бодит баримтыг мушгин гуйвуулдаг гэж үздэгээс болдог; хэрвээ чи олон жил эрэлхийлсэн ч амийг олж аваагүй бол амь чамд мөс чанаргүй хандаж байгаа юм биш, харин чамд амийг гэх мөс чанар байхгүй бөгөөд амийг хөөн зайлуулснаас болдог; хэрвээ чи гэрэлд амьдардаг ч гэрлийг олж авах чадваргүй байсаар ирсэн бол гэрэл чамайг гэрэлтүүлж чаддаггүйгээс энэ нь болсон юм биш, харин чи гэрлийн оршин тогтнолд ямар ч анхаарал хандуулаагүй болохоор гэрэл чамаас чимээгүй холдон одсоноос болдог. Хэрвээ чи эрэлхийлдэггүй бол чамайг, амьдралдаа ямар ч зориг зүрхгүй, харанхуйн хүчийг эсэргүүцэн сөрөх сэтгэлгүй, үнэ цэнгүй хог шаар гэж л хэлж болно. Чи хэтэрхий сул дорой! Чи өөрийг чинь хүрээлэн байгаа Сатаны хүчнээс зугтах чадваргүй ба ийм аюулгүй, амар тайван амьдралаар амьдарч, мэдлэггүй хэвээр үхэхийг л хүсдэг. Чиний биелүүлэх ёстой зүйл бол байлдан дагуулагдах эрэлхийлэл; энэ бол чиний хүлээсэн үүрэг. Хэрвээ чи байлдан дагуулагдахдаа л сэтгэл ханадаг бол гэрлийн оршин тогтнолыг хөөн зайлуулж байгаа хэрэг юм. Чи үнэний төлөө зовлон зүдүүр туулах ёстой, үнэний төлөө өөрийгөө золиослох ёстой, үнэний төлөө доромжлолыг тэвчих ёстой, илүү их үнэнийг олж авахын төлөө илүү их зовлон амсах ёстой. Энэ нь чиний хийх ёстой зүйл юм. Гэр бүлийн эв найртай байдлыг таашаахын төлөө чи үнэнийг хаяж болохгүй, түр зуурын таашаалын төлөө насан туршийн нэр хүнд, ёс жудгаа алдаж болохгүй. Чи сайн сайхан, үзэсгэлэнтэй бүхнийг эрэлхийлж, илүү утга учиртай амьдралын замыг эрэлхийлэх ёстой. Хэрвээ чи ийм эгэл жирийн, хорвоогийн амьдралаар амьдарч, ямар ч эрэлхийлэх зорилгогүй байдаг бол амьдралаа дэмий үрж байгаа биш үү? Тийм амьдралаас чи юу олж авч чадах юм бэ? Чи нэг үнэний төлөө бие махбодын бүх таашаалыг орхих ёстой ба багахан таашаалын төлөө бүх үнэнийг хаях ёсгүй. Иймэрхүү хүмүүст ямар ч ёс жудаг, нэр хүнд байдаггүй; тэдний оршин тогтнолд ямар ч утга учир байдаггүй!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг

629. Бурханыг дагах тийм амархан гэж бүү бод. Гол нь чи Түүнийг мэдэж, Түүний ажлыг мэдэх ёстой бөгөөд Түүний төлөө зовлон бэрхшээл туулж, өөрийнхөө амийг золиосолж, Түүгээр төгс болгуулах хүсэлтэй байх ёстой. Энэ бол чамд байх ёстой үзэгдэл юм. Нигүүлсэл эдлэх тухай үргэлж боддог байж болохгүй. Бурхан зүгээр л хүмүүсийг баясгаж, тэдэнд нигүүлсэл хайрлахын төлөө энд байгаа гэж бүү бод. Чи эндүүрч байна! Хүн Бурханыг дагахын тулд амьдралаараа дэнчин тавьж чадахгүй, мөн энэ ертөнцийн өмч хөрөнгөө орхиж чадахгүй бол эцсээ хүртэл Түүнийг дагасаар байж чадахгүй нь лавтай! Чи өөрийгөө үзэгдэлд суурилах ёстой. Хэрвээ нэг өдөр гай гамшиг чамд тохиолдвол чи юу хийх ёстой вэ? Чи Түүнийг дагасаар байж чадах уу? Эцсийг нь хүртэл дагаж чадах эсэхээ хөнгөмсгөөр бүү хэл. Чи эхлээд нүдээ том нээгээд одоо яг ямар цаг болохыг харсан нь дээр юм. Хэдий та нар одоо сүмийн багана шиг байж болох боловч энэ баганууд өт хорхойд идэгдэж, сүмийг нурж унахад хүргэх цаг ирэх болно, учир нь одоогоор та нарт маш олон үзэгдэл дутагддаг. Та нар зөвхөн өөрсдийнхөө бяцхан ертөнцөд анхаарал хандуулдаг бөгөөд эрж хайх хамгийн найдвартай бөгөөд зүй зохистой арга зам юу болохыг мэддэггүй. Та нар өнөөдрийн ажлын үзэгдлийг анхаардаггүй бөгөөд эдгээр зүйлийг зүрх сэтгэлдээ хадгалдаггүй. Нэг л өдөр Бурхан тань та нарыг огт танил биш газарт аваачих болно гэдгийг та нар бодож үзсэн үү? Би та нараас бүх зүйлийг чинь нэг өдөр булааж авахад та нарт юу болохыг төсөөлж чадах уу? Тэр өдөр та нарын эрч хүч одоогийнх шигээ байх уу? Та нарын итгэл дахин гарч ирэх үү? Бурханыг дагахдаа “Бурхан” хэмээх энэхүү хамгийн агуу үзэгдлийг мэдэх ёстой. Энэ бол хамгийн чухал асуудал.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар ажлыг ойлгох ёстой—төөрөлдсөн байдлаар бүү дага!

630. Бурханд итгэснээрээ хүн Түүнийг мэдэж авч чадна: Энэ бол хүний эрж хайх учиртай эцсийн зорилго юм. Бурханы үгийг өөрийн биеэр хэрэгжүүлэхийн тулд чи тэдгээрийг амьдран харуулахад хүчин чармайлт гаргах ёстой. Хэрвээ чи зөвхөн хоосон сургаалын талаар мэддэг бол Бурханд итгээд ямар ч үр дүнгүй. Түүний үгийг бас хэрэгжүүлж, амьдран харуулж байгаа цагт л итгэл чинь бүрэн дүүрэн агаад Бурханы санаа зорилгод нийцэж байна гэж үзэх боломжтой. Энэ зам дээр их мэдлэгийн талаар олон хүн ярьж чадах хэдий ч үхэх цаг нь ирэхэд нүдэнд нь нулимс цийлгэнэн, нэг насны амьдралаа дэмий үрж, насан өндөр болтлоо хий дэмий амьдарсандаа өөрсдийгөө үзэн яддаг. Тэд сургаалыг л ойлгодог болохоос үнэнийг хэрэгжүүлж, Бурханд гэрчлэл хийж чаддаггүй; зүгээр л гаднаа хаа сайгүй гүйж, зөгий шиг завгүй өнгөрүүлдэг; үхлийн ирмэгт ирэхдээ л өөрт нь жинхэнэ гэрчлэл байхгүй, Бурханыг огт мэддэггүй гэдгээ олж хардаг. Тэр үед хэтэрхий хожимдсон байх бус уу? Яагаад чи өнөөдрийг ашиглан, өөрийн хайрладаг үнэнийг эрж хайж болохгүй гэж? Яагаад маргааш хүртэл хүлээх гэж? Амьдрах хугацаандаа чи үнэний төлөө зовдоггүй, үүнийг олж авахаар эрэлхийлдэггүй бол үхэх мөчдөө харууслыг мэдэрмээр байна уу? Хэрэв тийм бол яагаад Бурханд итгэнэ вэ? Үнэндээ, хүмүүс олон хэрэг явдал дээр өчүүхэн төдий л чармайлт гаргавал үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг сэтгэл хангалуун болгож чадна. Хүмүүсийн оюун ухаан үргэлж будилдаг учраас л тэд Бурханы төлөө үйлдэж чадахгүй, махан биеийн төлөө байнга нааш цааш гүйсээр, эцэстээ юунд ч хүрдэггүй. Ийм учраас хүмүүс байнга санаа зовнил, бэрхшээлд өртөж байдаг. Сатаны тамлалт энэ бус уу? Махан биеийн ялзрал энэ бус уу? Чи ам хэлээрээ л дагаж Бурханыг хуурах гэж оролдох хэрэггүй. Харин бодитой үйлдэл хийх хэрэгтэй. Өөрийгөө бүү хуур; тэгэх ямар хэрэг байна? Махан биеийнхээ төлөө амьдарч, нэр алдар, ашиг хонжооны төлөө тэмцсэнээр чи юу олж авч чадах юм бэ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Бурханд итгэдэг тул үнэний төлөө амьдрах учиртай

631. Амийг эрэлхийлдэггүй хүмүүс өөрчлөгдөж чадахгүй, үнэнээр цангадаггүй хүмүүс үнэнийг олж авч чадахгүй. Чи хувийн өөрчлөлт болон оролтдоо төвлөрдөггүй, харин хэрээс хэтэрсэн хүсэлдээ болон Бурханы төлөөх хайрыг чинь хязгаарлаж, Түүнд ойр очихоос чамайг хязгаарладаг зүйлсэд үргэлж төвлөрдөг. Тэдгээр зүйл чамайг өөрчилж чадах уу? Тэдгээр нь чамайг хаанчлал руу аваачиж чадах уу? Хэрвээ эрэл хайгуулын бай чинь үнэнийг эрж хайх явдал биш бол чи энэ боломжийг ашиглан, амжилтад хүрэхийн тулд дэлхий ертөнцдөө буцаж очсон нь дээр. Ийм маягаар цагаа дэмий үрэх үнэхээр хэрэггүй—юунд өөрийгөө тамлана гэж? Үзэсгэлэнтэй сайхан дэлхий ертөнц дээр чи элдэв янзын зүйлийг эдэлж чаддаг нь үнэн биз дээ? Мөнгө, сайхан хүүхэн, байр суурь, нэрэлхүү зан, гэр бүл, хүүхдүүд гэх мэт—энэ бүхэн нь чиний эдэлж чадах, дэлхий ертөнцийн хамгийн сайхан зүйлс биш гэж үү? Энэ хавиар эргэлдэж, жаргалтай байж чадах газраа хайх ямар хэрэгтэй юм бэ? Хүний Хүүд толгой хоргодох газар ч байхгүй, иймээс чи яаж амар тайван газартай байж чадах юм бэ? Тэр яаж чамд амар тайван сайхан газар бүтээж өгч чадах юм бэ? Ингэх боломжтой юу? Миний шүүлтээс гадна өнөөдөр чи үнэний талаарх сургаалыг л хүлээн авч чадна. Чи Надаас тав тух олж авч чадахгүй, өдөр шөнөгүй боддог жаргалтай амьдралаа ч олж авч чадахгүй. Би чам дээр энэ дэлхийн эд баялгийг хайрлахгүй. Хэрвээ чи чин сэтгэлээсээ эрэлхийлбэл Би чамд амийн замыг бүхэлд нь өгч, чамайг усандаа буцан орсон загас мэт байлгахад бэлэн байна. Хэрвээ чи чин сэтгэлээсээ эрэлхийлэхгүй бол Би бүгдийг нь буцаан авна. Тав тухтай байдалд шунадаг, гахай нохой шиг хүмүүст Өөрийн амнаас гарах үгийг өгөхийг Би хүсэхгүй байна!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи яагаад товойлгогч байхыг хүсдэггүй юм бэ?

632. Өнөөдөр, итгэл нь чамд байлдан дагуулагдах боломж олгодог бөгөөд байлдан дагуулагдах нь чамд Еховагийн үйл хэрэг бүрд итгэх боломжийг олгодог. Итгэлийн улмаас л чи ийм гэсгээлт, шүүлтийг хүлээн авдаг. Энэ гэсгээлт, шүүлтээр дамжуулан чи байлдан дагуулагдаж, төгс болдог. Өнөөдөр чиний хүлээн авч байгаа ийм гэсгээлт, шүүлтгүйгээр итгэл чинь хий дэмий байх болно, учир нь чи Бурханыг мэдэхгүй; Түүнд хэчнээн итгэсэн чинь хамаагүй, итгэл чинь бодит байдалд үндэслээгүй, хоосон үг төдий байна. Чамайг бүрэн дуулгавартай болгодог байлдан дагуулалтын энэ ажлыг хүлээн авсны дараа л чиний итгэл жинхэнэ, бат бөх болж, зүрх сэтгэл чинь Бурхан руу эргэдэг. “Итгэл” хэмээх энэхүү үгээс болж чи асар их шүүлт, хараал амсдаг ч гэсэн, жинхэнэ итгэлтэй байж, хамгийн жинхэнэ, хамгийн бодитой, хамгийн үнэ цэнтэй зүйлийг хүлээн авдаг. Яагаад гэвэл, зөвхөн шүүлтийн явцад л чи бүтээгдсэн зүйлийн эцсийн хүрэх газрыг хардаг; энэхүү шүүлтээс л чи Бүтээгч хайрлагдах ёстой гэдгийг хардаг; ийм байлдан дагуулалтын ажлаас л чи Бурханы гарыг хардаг; энэ байлдан дагуулалтаас чи хүний амьдралыг бүрэн ойлгож эхэлдэг; энэ байлдан дагуулалтаас чи хүний амьдралын зөв замыг олж авч, “хүн” гэдгийн жинхэнэ утга учрыг ойлгож эхэлдэг; зөвхөн энэ байлдан дагуулалтаас л чи Төгс Хүчитийн зөвт зан чанар болон үзэсгэлэнтэй сайхан, алдарт дүр төрхийг хардаг; энэхүү байлдан дагуулалтын ажлаас л чи хүний гарал үүслийг мэдэж авч, бүх хүн төрөлхтний “үхэшгүй мөнхийн түүхийг” ойлгодог; энэ байлдан дагуулалтаас л чи хүн төрөлхтний өвөг дээдэс болоод хүн төрөлхтний завхралын уг сурвалжийг танин мэдэж авдаг; энэ байлдан дагуулалтаас чи баяр хөөр, тайтгарал, түүнчлэн эцэс төгсгөлгүй цээрлүүлэлт, сахилгажуулалт болон Бүтээгчээс Өөрийн бүтээсэн хүн төрөлхтөнд өгсөн зэмлэлийн үгийг хүлээн авдаг; энэ байлдан дагуулалтын ажлаас чи ерөөл хүлээн авдаг, мөн хүний хүртэх ёстой гай гамшгийг хүлээн авдаг… Энэ нь бүгд өчүүхэн итгэлээс чинь болж байгаа бус уу? Эдгээр зүйлийг олж авсны дараа итгэл чинь өсөөгүй гэж үү? Чи үлэмж ихийг олж аваагүй гэж үү? Бурханы үгийг сонсож, Бурханы мэргэн ухааныг харснаар үл барам, чи бас ажлын алхам бүрийг биечлэн туулсан. Хэрвээ итгэлгүй байсан бол ийм төрлийн гэсгээлт, эсвэл ийм төрлийн шүүлтийг амсахгүй байх байсан гэж чи хэлж магадгүй. Гэвч итгэлгүйгээр чи Төгс Хүчитээс ийм гэсгээлт, ийм халамжийг хүлээн авч чадахгүйгээр зогсохгүй, Бүтээгчтэй уулзах боломжоо үүрд алдах байсан гэдгээ мэдэж байх ёстой. Чи хүн төрөлхтний гарал үүслийг хэзээ ч мэдэхгүй, хүний амьдралын ач холбогдлыг хэзээ ч ойлгохгүй байх байсан. Бие чинь үхэж, сүнс чинь одсон ч гэсэн чи Бүтээгчийн бүх үйл хэргийг мөн л ойлгож чадахгүй байх байсан, тэр ч бүү хэл, Бүтээгч хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараа газар дээр үнэхээр агуу ажил хийсэн гэдгийг мэдэхгүй байх байв. Түүний бүтээсэн энэхүү хүн төрөлхтний нэгэн гишүүн болохын хувьд чи ийм маягаар мунхаглан харанхуй руу унаж, мөнхийн шийтгэл амсахыг хүсэж байна уу? Хэрвээ чи өөрийгөө өнөөдрийн гэсгээлт, шүүлтээс салгавал чамд юу тулгарах вэ? Өнөөгийн шүүлтээс салмагц энэхүү хүнд хэцүү амьдралаас зугтаж чадна гэж чи бодож байна уу? Хэрвээ чи “энэ газрыг” орхиж явбал зовлонт тарчлаан, эсвэл диаволуудын учруулсан харгис хүчирхийлэлтэй л тулгарна гэдэг худлаа гэж үү? Тэвчихийн аргагүй өдөр, шөнүүд тулгарч магад бус уу? Өнөөдрийн энэ шүүлтээс л зугтдаг учраас чи ирээдүйн тарчлаанаас үүрд зайлж чадна гэж бодож байна уу? Чиний замд юу тулгарах вэ? Энэ нь үнэхээр чиний хүсдэг Диваажингийн орон байх юм гэж үү? Чи одоогийнх шигээ бодит байдлаас зугтсанаар хожмын мөнхийн гэсгээлтээс зайлж чадна гэж бодож байна уу? Өнөөдрөөс хойш чи ийм боломж, ийм ерөөлийг дахиад ер нь олж чадах уу? Гай гамшиг чамд тохиолдох үед чи тэдгээрийг олж чадах уу? Бүх хүн төрөлхтөн амралтад орох үед чи тэдгээрийг олж чадах уу? Өнөөгийн аз жаргалтай амьдрал болон эв зохицолтой бяцхан гэр бүл чинь ирээдүйн мөнхийн хүрэх газрыг чинь орлож чадах уу? Хэрвээ чи жинхэнэ итгэлтэй бол, мөн хэрвээ чи итгэлээсээ үүдэн асар ихийг олж авдаг бол тэр бүхэн нь бүтээгдсэн зүйл болох чиний олж авах ёстой, бас анхнаасаа чамд байх ёстой байсан зүйл юм. Ийм байлдан дагуулалт чиний итгэл болон аминд хамгийн их ач тустай.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Байлдан дагуулалтын ажлын бодитой түүх (1)

633. Мосе хадыг цохиход Еховагийн хайрласан ус оргилсон нь түүний итгэлээс үүдэлтэй. Давид Ехова Намайг магтан лир хөгжим хөгжимдөж, зүрх сэтгэл нь баяр баяслаар дүүрдэг байсан нь түүний итгэлээс үүдэлтэй. Иов уул толгодыг бүрхсэн мал сүрэг, асар их эд хөрөнгөө алдан, бие нь яр шарханд баригдсан нь түүний итгэлээс үүдсэн. Ехова Миний дуу хоолойг сонсож, Ехова Миний алдар сууг харж чадсан нь ч түүний итгэлээс үүдэлтэй. Есүс Христийг Петр дагаж чадсан нь түүний итгэлээс улбаатай. Миний төлөө загалмайд цовдлогдож, алдар суут гэрчлэл хийж чадсан нь ч түүний итгэлээс улбаатай. Хүний Хүүгийн алдар суут дүрийг Иохан харсан нь түүний итгэлээс улбаатай. Эцсийн өдрүүдийн үзэгдлийг харсан нь түүний итгэлээс бүр ч их улбаатай. Харь үндэстний гэгдэх үй олон хүн Миний илчлэлийг олж авч, хүмүүсийн дунд ажлаа хийхээр махбодод эргэн ирсэн гэдгийг минь олж мэдсэн нь ч бас тэдний итгэлээс үүдэлтэй. Хатуу үгэнд минь цохиулдаг атлаа тэдгээрээс үүдэн тайтгарч, аврагддаг бүх хүн ч бас итгэлээсээ болж тэгдэг бус уу? Надад итгэдэг атлаа бэрхшээл туулдаг хүмүүс ертөнцөд мөн л гологдсон бус уу? Миний үгийн гадна амьдарч, шалгалтад зовохоос зайлсхийдэг хүмүүс бүгд ертөнцөд туугдаж яваа бус уу? Энд тэнд найгах намрын навчис адил тэдэнд, тайтгаруулсан үг минь бүү хэл амрах газар ч үгүй. Миний гэсгээлт, цэвэршүүлэлт тэднийг дагадаггүй ч тэд газраас газарт туугдаж, тэнгэрийн хаанчлалын гаднах гудмаар тэнэж яваа гуйлгачид бус уу? Ертөнц үнэхээр чиний амрах газар гэж үү? Миний гэсгээлтээс зайлсхийснээр чи ертөнцөөс баяслын багахан ч болов инээмсэглэл олж авч үнэхээр чадна гэж үү? Зүрх сэтгэл дэх илэрхий хоосролоо зуурдын баяслаар далдалж үнэхээр чадах уу? Гэр бүлийнхнээ бүгдийг нь хуурч болох ч гэлээ Намайг чи хэзээ ч хуурч чадахгүй. Итгэл чинь дэндүү хомс тул өнөөг хүртэл чи амьдралаас ямар ч баяр баясал олж авахад хүчин мөхөстлөө. Амьдралынхаа хагасыг Миний төлөө чин сэтгэлээсээ зарцуулах нь дутуу дулимаг, ажилд нухлуулсан байдалтайгаар махан биеийн төлөө бүхий л амьдралаа үрж, хүн үүрч бараг чадахааргүй бүх зовлонг туулснаас дээр гэж чамайг Би шавдуулъя. Өөрийгөө тэгтлээ нандигнаж, Миний гэсгээлтээс зугтах ямар хэрэг байна? Зуурдын гэсгээлтээс минь нуугдаад гагцхүү мөнхийн ичгүүр, мөнхийн гэсгээлтэд унах ямар хэрэгтэй юм бэ? Үнэндээ Би Өөрийн хүслийг хэнд ч тулгадаггүй. Бүх төлөвлөгөөнд минь захирагдахад үнэхээр бэлэн хүн байвал түүнд Би муухай хандахгүй. Харин Иов Ехова Надад итгэдэг байсны адилаар бүх хүн Надад итгэхийг Би шаарддаг. Итгэл чинь Томасын итгэлээс давбал та нар сайшаалыг минь хүртэж, үнэнч байснаараа та нар жаргалыг минь олж, өөрсдийн цаг үед Миний алдар сууг гарцаагүй олно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Жинхэнэ хүн байхын утга учир

634. Хэрвээ Би яг одоо та нарын өмнө хэсэг мөнгө тавиад, дураараа сонгох эрх өгч, сонголтын чинь төлөө та нарыг яллахгүй байсан бол—та нарын ихэнх нь мөнгийг сонгож, үнэнийг хаях байсан. Та нарын дундаас арай өөдтэй нь мөнгийг орхиж, үнэнийг дурамжхан сонгож байхад энэ хоёрын дундах хүмүүс нэг гартаа мөнгө, нөгөөдөө үнэнийг барих байсан. Ийнхүү та нарын үнэн төрх илэрхий болохгүй гэж үү? Үнэн болон үнэнч байдаг зүйлийнхээ аль нэгийг сонгох үедээ та нар бүгд ийм маягаар сонгож, хандлага чинь ийм хэвээр байх болно. Тийм биз дээ? Зөв, буруугийн хооронд эргэлзсэн хүмүүс та нарын дунд олон байдаггүй гэж үү? Эерэг ба сөрөг, хар ба цагааны хоорондох—гэр бүл ба Бурхан, хүүхдүүд ба Бурхан, эв найртай байдал ба хагарал, эд баялаг ба ядуурал, байр суурь ба эгэл байдал, дэмжлэг авах ба гологдох гэх мэтийн хоорондох бүх тэмцэлд—өөрсдийн хийсэн сонголтыг та нар мэдэж байгаа нь лавтай! Эв найртай гэр бүл, салсан гэр бүл хоёроос та нар эхнийхийг нь сонгосон, ингэхдээ огт эргэлзээгүй; эд баялаг, үүрэг хоёроос бас л эхнийхийг нь, бүр эрэг рүү буцахa хүсэлгүйгээр сонгосон; тансаг байдал, ядуурал хоёроос та нар эхнийхийг нь сонгосон; өөрийнхөө хүүхдүүд, эхнэр, нөхөр эсвэл Миний дундаас та нар эхнийхийг нь сонгосон; үзэл, үнэн хоёрын дундаас мөн л эхнийхийг нь сонгосон. Элдэв янзын ёрын муу үйл хэрэгтэй чинь тулгараад Би зүгээр л та нарт итгэх итгэлээ алдаж, гайхаж балмагдсан. Зүрх сэтгэл чинь ер зөөлрөхийн аргагүй байдаг. Олон жил зарлагадсан зүрх сэтгэлийн цус Надад та нарын орхилт, арчаагүй байдлаас өөр юу ч авчраагүй, гэвч та нарт тавих Миний найдлага өдөр ирэх бүр ихэсдэг, учир нь Миний өдөр хүн бүрийн өмнө бүрэн ил болсон билээ. Гэхдээ одоо ч та нар харанхуй, ёрын муу зүйлсийн араас хөөцөлдсөөр байгаа ба тэдгээртэй зууралдахаа больдоггүй. Тэгвэл та нарын төгсгөл ямар байх вэ? Та нар үүнийг ер нь анхааралтай бодож үзсэн үү? Хэрвээ та нараас дахиад сонголт хийхийг хүсвэл хандлага чинь ямар байх вэ? Мөн л эхнийх нь байх уу? Та нар бас л Миний урмыг хугалж, шаналгаат уй гашуу авчрах болов уу? Та нарын зүрх сэтгэл өчүүхэн төдий л халуун дулаан хэвээр байх болов уу? Миний зүрх сэтгэлийг тайтгаруулахын тулд юу хийхээ мэдэхгүй хэвээр байх болов уу? Энэ мөчид та нар юу сонгож байна вэ? Миний үгийг дуулгавартай дагах уу, эсвэл тэдгээрт зэвүүцэх үү? Миний өдөр яг нүдний чинь өмнө ил болсон бөгөөд та нарт тулгардаг зүйл бол шинэ амьдрал, шинэ эхлэлийн цэг юм. Гэхдээ энэхүү эхлэлийн цэг нь урьдын шинэ ажлын эхлэл биш, харин хуучин ажлын төгсгөл юм гэдгийг Би та нарт хэлэх ёстой. Өөрөөр хэлбэл, энэ нь төгсгөл үе билээ. Энэхүү эхлэлийн цэгийн юу нь ер бусын болохыг та нар бүгд ойлгож чадна гэж Би бодож байна. Гэхдээ удалгүй нэг л өдөр та нар энэ эхлэлийн цэгийн жинхэнэ утга учрыг ойлгоно, тэгвэл бид хамтдаа энэхүү эхлэлийн цэгийг өнгөрөөж, ирж буй төгсгөлийг угтацгаая! Харин шударга бус болон шударга байдалтай тулгарах үедээ та нар үргэлж эхнийхийг сонгодог нь Миний санааг зовоосоор байгаа юм. Гэхдээ энэ нь бүгд та нарын урьдын явдал. Би ч гэсэн та нарын өнгөрсөн бүхнийг мартана гэдэгтээ найдаж байна, гэвч мартахад тун хэцүү байдаг. Гэсэн ч Надад үүнийг хийх тун сайн арга бий: Өнгөрснийг ирээдүй орлож, урьдын сүүдэр чинь өнөөдрийн жинхэнэ төрхөөр чинь солигдон замхраг. Тиймээс Би дахин нэг удаа сонголт хийлгэн та нарт төвөг удах ёстой: Та нар яг хэнд үнэнч юм бэ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи хэнд үнэнч вэ?

Тайлбар:

а. Эрэг рүү буцах: “муу замаасаа буцах” гэсэн утгатай хятад хэлц үг.


635. Залуу хүмүүс хүсэл эрмэлзэл, урам зориг болон дээш тэмүүлэх эрч хүчтэй сэтгэлгүй байх ёсгүй; тэд өөрсдийн хэтийн ирээдүйн талаар зориг алдрах ёсгүй, мөн амьдралд итгэл найдвараа алдаж, ирээдүйд итгэх итгэлээ алдах ч ёсгүй; тэд бүхий л амьдралаа Миний төлөө зарлагадах хүслээ биелүүлэхийн тулд одоо сонгосон үнэний замаар цөхрөлтгүй үргэлжлүүлэх ёстой. Тэд үнэнгүйгээр байх ёсгүй, хоёр нүүр, шударга бус байдлыг ч өвөрлөх ёсгүй—харин зүй зохистой үзэл бодолдоо бат зогсох ёстой. Тэд урсгал даган хөвөх ёсгүй, харин шударга ёс болон үнэний төлөө золиос гаргаж, тэмцэж зүрхлэх цог золбоотой байх ёстой. Залуу хүмүүс харанхуйн хүчний дарангуйлалд автахгүй байж, оршин тогтнолынхоо ач холбогдлыг өөрчлөх зориг зүрхтэй байх ёстой. Залуу хүмүүс гай зовлонд буулт хийх ёсгүй, гэхдээ үүнээс ч илүүтэйтэйгээр, илэн далангүй, эрс шулуун сэтгэлтэй, ах, эгч нараа уучлах сэтгэлтэй байх ёстой. Мэдээж эдгээр нь хүн бүрд тавих Миний шаардлага, мөн хүн болгонд өгөх Миний зөвлөгөө юм. Үүнээс ч илүүтэйгээр энэ нь бүх залуу хүнд хэлэх тайвшруулсан үг минь юм. Та нар Миний үгийн дагуу хэрэгжүүлэх ёстой. Ялангуяа залуу хүмүүс хэрэг явдлын учир начрыг тодорхой ялган таних, шударга ёс болон үнэнийг эрж хайх шийдвэргүй байх ёсгүй. Та нар сайн сайхан бүх зүйлийг эрэлхийлэх ёстой бөгөөд бүх эерэг зүйлийн бодит байдлыг олж авах ёстой. Үүнээс гадна, та нар амьдралаа хариуцах ёстой, үүнийг хөнгөхнөөр авч үзэж болохгүй. Хүмүүс газар дэлхийд ирээд Надтай учрах нь ховорхон, үнэнийг эрж хайж, олж авах боломжтой байх нь ч бас хомсхон. Яагаад та нар энэ сайхан цаг хугацааг энэ амьдралд эрэлхийлэх зөв зам хэмээн эрхэмлэдэггүй юм бэ? Яагаад та нар үнэн болон шударга ёсыг үргэлж үл тоомсорлодог юм бэ? Хүмүүсээр тоглодог тэрхүү шударга бус байдал болон бузар заваан байдлын төлөө яагаад та нар өөрсдийгөө үргэлж гишгэлэн, сүйтгэж байдаг юм бэ? Яагаад та нар, шударга бусчуудын хийдэг зүйлд оролцдог тэр хөгшин хүмүүс шиг авирладаг юм бэ? Яагаад та нар хуучин зүйлсийн хуучин арга замыг дуурайдаг юм бэ? Та нарын амьдрал шударга ёс, үнэн, ариун байдлаар дүүрэн байх ёстой; ийм залуу насанд амьдрал чинь тун доройтмол байж, чамайг Үхэгсдийн орон руу хөтлөх ёсгүй. Энэ нь асар золгүй байна гэдгийг та нар мэдрэхгүй байна гэж үү? Энэ нь асар шударга бус байна гэдгийг мэдрэхгүй байна гэж үү?

Та бүхэн туйлын төгс ажил хийж, үүнийгээ Миний тахилын ширээн дээр өргөөд, Надад өгөх өөрсдийн эцсийн, цор ганц тахил болгох ёстой. Та нар бүгд үзэл бодолдоо бат зогсож, сэвэлзүүр салхи үлээх болгонд тэнгэрийн үүл мэт хөвөхгүй байх ёстой. Та нар амьдралынхаа хагаст шаргуу ажилладаг, тиймээс яагаад өөрсдийн хүрэх ёстой газраа эрж хайхгүй гэж? Та нар бүхий л амьдралынхаа хагаст хөдөлмөрлөдөг ч гахай, нохой мэт эцэг эх чинь та нарын оршин тогтнолын үнэн болон ач холбогдлыг булш руугаа чирдэг. Энэ нь та нарын хувьд асар шударга бус явдал гэж чамд санагдахгүй байна гэж үү? Ийм маягаар амьдрах нь үнэхээр утга учиргүй гэж чамд санагдахгүй байна гэж үү? Ийм маягаар үнэн болон зөв замыг эрж хайх нь асуудал үүсгэж таарах болохоор хөршүүд тайван бус, бүхий л гэр бүл аз жаргалгүй байх бөгөөд энэ нь хөнөөлт гай гамшиг руу хөтөлнө. Чи ийм маягаар амьдардаг бол энэ нь хамгийн утга учиргүй амьдрал биш гэж үү? Хэний амьдрал чинийхээс илүү золтой байж чадах юм бэ, бас хэний амьдрал чинийхээс илүү инээдтэй байж чадах юм бэ? Чи Миний баяр хөөрийг олж авахын төлөө, чамайг тайвшруулах үгийг олж авахын төлөө Намайг эрж хайдаггүй гэж үү? Гэхдээ нэг насны амьдралынхаа хагаст ийш тийш гүйснийхээ дараа чи, уур хилэнгээр дүүрч, чамайг тоохгүй, эсвэл чамайг магтахгүй байх хүртэл Намайг өдөөдөг—тэгэхээр бүхий л амьдрал чинь хий дэмий өнгөрсөн гэсэн үг бус уу? Тэгвэл чи ариутгалын ертөнцөөс чөлөөлөгдсөн, эрин үеүдийн туршид байсан ариун хүмүүсийн сүнсийг харахаар явах нүүртэй байж яаж чадах юм бэ? Чи Надад хайхрамжгүй ханддаг бөгөөд эцэст нь хөнөөлт гай гамшиг учруулдаг—энэ боломжийг ашиглаад өргөн уудам далайгаар баяр хөөртэй аялал хийж, дараа нь Миний “томилолтыг” дуулгавартай дагасан чинь дээр. Өнөөдөр ийм хайхрамжгүй байдаг мөртөө холдон явах хүсэлгүй байдаг чи эцэстээ Миний үүсгэсэн давлагаанд автаж, залгиулах болно гэдгийг Би та нарт аль хэдийн хэлсэн. Та нар өөрсдийгөө хамгаалж үнэхээр чадах уу? Эрэл хайгуулын чинь одоогийн арга барил чамайг гарцаагүй төгс болгуулна гэдэгт чи үнэхээр итгэлтэй байна уу? Зүрх сэтгэл чинь маш хатуу биш гэж үү? Ийм төрлийн дагах явдал, ийм төрлийн эрэл хайгуул, ийм төрлийн амьдрал, ийм төрлийн ёс жудаг—яаж Миний магтаалыг хүртэж чадах юм бэ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хөгшин залуу хүмүүст зориулсан үг

636. Бурхан хүмүүсийг гэсгээлтээр байлдан дагуулахыг хүсдэггүй, мөн хүмүүсийг үргэлж хүчээр залж чиглүүлэхийг хүсдэггүй. Хүмүүс үгийг нь дуулгавартай дагаж, сахилга баттай байдлаар ажиллаж, үүгээр Өөрийнх нь хүслийг хангаасай гэж Бурхан хүсдэг. Гэхдээ хүмүүс ямар ч ичгүүргүй бөгөөд байнга Бурханы эсрэг тэрсэлдэг. Бид Бурханыг сэтгэл хангалуун байлгах хамгийн энгийн арга замыг олж, өөрөөр хэлбэл, Түүний бүх зохицуулалтыг дуулгавартай дагасан нь дээр гэж Би боддог. Хэрвээ чи үнэхээр ингэж чадвал төгс болгуулна. Энэ амар хялбар, баяр баясалтай зүйл биш үү? Явах учиртай замаараа яв; бусдын хэлдэг үгэнд бүү анхаар, хэт их юм бүү бод. Ирээдүй, хувь заяа чинь чиний гарт байгаа гэж үү? Чи үргэлж зугтахаар оролдон, ертөнцийн замаар явахыг хүсдэг мөртөө яагаад гарч чаддаггүй юм бэ? Яагаад олон жилийн турш салаа зам дээр сэтгэл чинь хоёрдоод, эцэст нь дахин нэг удаа энэ замыг сонгодог юм бэ? Олон жил тэнүүчилсний эцэст яагаад чи одоо өөрийн эрхгүй энэ гэрт эргэн ирсэн юм бэ? Энэ чамаас шалтгаалдаг гэж үү? Энэ урсгал дахь та нар Надад итгэхгүй байгаа бол үүнийг сонс: Хэрвээ чи явахаар төлөвлөж байгаа бол Бурхан чамайг явуулах эсэхийг хар, Ариун Сүнс чамайг яаж хөдөлгөхийг хар—үүнийг өөрөө мэдэр. Шулуухан хэлэхэд, чи золгүйтэл тууллаа ч гэсэн энэ урсгалд туулах ёстой, зовлон байвал энд, өнөөдөр зовох ёстой; чи өөр хаашаа ч явж чадахгүй. Үүнийг чи тодорхой ойлгов уу? Чи хаачих юм бэ? Энэ бол Бурханы захиргааны зарлиг. Энэ бүлэг хүмүүсийг Бурхан сонгосон нь ямар ч утга учиргүй гэж чи бодоо юу? Бурхан өнөөдрийн ажилдаа амархан уурладаггүй—гэхдээ хүмүүс төлөвлөгөөг нь үймүүлэх гэж оролдвол Түүний царай нэн даруй өөрчлөгдөн, гэрэлтэж байснаа барайдаг. Иймээс буурь суурьтай байж, Бурханы зохион байгуулалтад захирагдаж, өөрийг чинь бүрэн төгс болгох боломжийг Бурханд олго гэж Би чамд зөвлөе. Ингэдэг хүмүүс л ухаалаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зам… 7

637. Хүрэх газар, хувь заяа чинь та нарт маш чухал—асар их ач холбогдолтой. Аливааг маш анхааралтай хийхгүй бол хүрэх газаргүй болж, хувь заяагаа сүйрүүлсэн байх болно гэж та нар боддог. Гэхдээ, гагцхүү хүрэх газрынхаа төлөө хүчин чармайлтаа зарцуулдаг хүмүүс хий дэмий хүчин чармайлт гаргаж байгаа хэрэг гэж та нар ер нь бодож байв уу? Ийм хүчин чармайлт жинхэнэ биш—худал хуурмаг, хууран мэхлэлт юм. Хэрвээ тийм бол, хүрэх газрынхаа төлөө л хичээл чармайлтаа зарлагаддаг хүмүүс эцсийн ялагдлынхаа ирмэгт байна, учир нь хүний Бурханд итгэх итгэл хууран мэхлэлтээс болж бүтэлгүйтдэг билээ. Надад зусардах, долигонох юм уу Надад урам зоригтой хандахад дургүй гэдгээ Би урьд нь хэлсэн. Үнэнч шударга хүмүүс Миний үнэн болон хүлээлттэй нүүр тулахад Би дуртай. Үүнээс ч илүүтэйгээр, хүмүүс Миний зүрх сэтгэлийг дээд зэргээр харгалзан үзэж, Миний төлөө бүхнийг зарлагадаж ч чадах үед Би дуртай. Ийм маягаар л Миний зүрх сэтгэл тайтгарах боломжтой. Яг одоо та нарт Миний дургүй зүйл хэд байна вэ? Миний дуртай зүйл хэд байна вэ? Хүрэх газрынхаа төлөө гаргасан ой гутам байдлынхаа бүхий л илрэлийг та нарын нэг нь ч ухаараагүй юм гэж үү?

Зүрх сэтгэлдээ Би, эерэг агаад дээш тэмүүлдэг аливаа сэтгэлийг шархлуулахыг хүсдэггүй, үүргээ үнэнчээр биелүүлж байгаа хэн нэгний урам зоригийг мохоохыг бүр ч хүсдэггүй. Гэсэн хэдий ч, та нарын хангалтгүй байдал, зүрх сэтгэлийн чинь гүнд оршдог бузар сүнсийг дор бүрд чинь Би сануулах учиртай. Та нар Миний үгтэй тулгараад чин сэтгэлээ зориулж чадна гэж найдсандаа л Би үүнийг хийдэг, учир нь Надад хандах хүмүүсийн хууран мэхлэлтийг Би хамгийн их зэвүүцдэг билээ. Миний ажлын сүүлийн үе шатанд та нар хамгийн шилдэг гүйцэтгэлээ өгч чадна, сэтгэл хоёрдолгүй, үнэн сэтгэлээсээ өөрсдийгөө зориулна гэж л Би найддаг. Мэдээж, та нар бүгд сайхан хүрэх газартай байна гэж ч Би найддаг. Гэсэн хэдий ч, та нар Надад цорын ганц, эцсийн үнэнч байдлаа өргөх хамгийн сайн шийдвэрээ гарга гэсэн шаардлага Надад байсаар байгаа. Хэрвээ хүнд тийм цорын ганц үнэнч байдал байхгүй бол тэр хүн мэдээж Сатаны нандин эзэмшил бөгөөд Би түүнийг ашиглана гэж хадгалахаа болиод, харин эцэг эхээр нь асруулахаар гэр лүү нь явуулна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрын тухай

638. Хожим ерөөгдөх, зовлонд нэрвэгдэх эсэхийг чинь та нарын өнөөдрийн хийх үйлдэл, зан авирт үндэслэн шийднэ. Хэрвээ та нар Бурханаар төгс болгуулъя гэвэл яг одоо энэ эринд л хийх ёстой; ирээдүйд өөр боломж олдохгүй. Бурхан одоо та нарыг төгс болгохыг үнэхээр хүсдэг ба энэ нь яриа төдийхөн биш юм. Ирээдүйд та нарт ямар шалгалт ирж, ямар үйл явдал болж, ямар гай зовлон тохиолдохоос үл хамааран Бурхан та нарыг төгс болгохыг хүсдэг; энэ бол лавтай агаад маргахын аргагүй баримт юм. Хаанаас үүнийг харж болох вэ? Эрин үеүдийн туршид Бурханы үг хэзээ ч өнөөдрийнх шиг, ийм их өндөрлөгт хүрч байгаагүй гэдэг баримтаас үүнийг харж болно. Энэ нь хамгийн дээд ертөнцөд нэвтэрсэн бөгөөд өнөөгийн хүн төрөлхтөнд хийсэн Ариун Сүнсний ажил урьд өмнө үзэгдээгүй ажил юм. Өнгөрсөн үеийнхнээс ийм туршлага авсан хүн бараг байхгүй; Есүсийн эрин үед ч өнөөдрийн илчлэл байгаагүй. Та нарт хэлсэн үг, та нарын ойлгосон зүйл, та нарын туршлага бүгд шинэ өндөрлөгт хүрсэн. Шалгалт, гэсгээлтийн дундаас хүмүүс та нар явдаггүй, энэ бол Бурханы ажил урьд өмнө үзэгдээгүй сүр жавхлант байдалд хүрснийг батлахад хангалттай. Хүний хийж чадах зүйл энэ биш, хүний бат зогсдог зүйл ч бас биш, харин Бурханы Өөрийнх нь ажил юм. Иймээс Бурханы ажлын маш олон бодит байдлаас Бурхан хүнийг төгс болгохыг хүсдэг, бас Тэр та нарыг гарцаагүй бүрэн төгс болгож чадна гэдгийг харж болно. Хэрвээ та нарт ийм мэдлэг ухаан байгаа бөгөөд энэхүү шинэ нээлтийг хийсэн бол Есүсийн хоёр дахь ирэлтийг хүлээхийн оронд та нарыг өнөөгийн эрин үед бүрэн төгс болгохыг Бурханд зөвшөөрнө. Тиймээс та нар бүгд чадах бүхнээ хийж, бүх хүчээ дайчлах ёстой, ингэж чадвал Бурхан та нарыг төгс болгож магадгүй юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүн бүр үүргээ гүйцэтгэх тухай

639. Хүн бүрийг төгс болгож, эцэст нь Өөрөө олж авч, бүрэн цэвэрлэж, хайртай хүмүүсээ болгох нь Бурханы хүсэл билээ. Би та нарыг хоцрогдмол, хэв чанар муутай гэж хэлэх нь хамаагүй, энэ бүхэн бол баримт. Миний ингэж хэлдэг нь та нарыг хаях санаатай байгаа, та нарт итгэл алдсан гэдгийг батлахгүй, чамайг аврах хүсэлгүйг минь ч батлахгүй. Өнөөдөр Би та нарыг аврах ажил хийхээр ирсэн, өөрөөр хэлбэл, Миний хийдэг ажил бол авралын ажлын үргэлжлэл юм. Төгс болгуулах боломж хүн бүрд бий: Хүсэж, эрэлхийлж л байгаа тохиолдолд та нар эцэстээ ийм үр дүнд хүрч чадах ба та нараас нэг нь ч хаягдахгүй. Хэрвээ чи дорд хэв чанартай бол, чамд тавих Миний шаардлага дорд хэв чанарт чинь таарсан байх болно; хэрвээ чи дээд хэв чанартай бол чамд тавих Миний шаардлага дээд хэв чанарт чинь таарсан байх болно; хэрвээ чи мэдлэггүй, бичиг үсэгт тайлагдаагүй бол чамд тавих Миний шаардлага бичиг үсэгт тайлагдаагүй байдалд чинь таарсан байх болно; хэрвээ чи бичиг үсэгт тайлагдсан бол чамд тавих Миний шаардлага бичиг үсэгт тайлагдсан гэх баримтын чинь дагуу байх болно; хэрвээ чи ахимаг настай бол чамд тавих Миний шаардлага насанд чинь таарсан байх болно; хэрвээ чи зочломтгой байх чадвартай бол чамд тавих Миний шаардлага үүнд чинь таарсан байх болно; хэрвээ чи зочломтгой байж чадахгүй, харин сайн мэдээг түгээх, чуулганд үйлчлэх, бусад ерөнхий ажил хэрэгт оролцох зэрэг тодорхой чиг үүрэг л биелүүлж чадна гэвэл чамайг төгс болгох маань гүйцэтгэдэг чиг үүрэгт чинь таарсан байх болно. Үнэнч байж, эцсийг нь хүртэл дуулгавартай дагаж, Бурханыг хайрлах дээдийн дээд хайрыг эрэлхийлнэ гэдэг нь чиний биелүүлэх ёстой зүйл бөгөөд энэ гурван зүйлээс илүү сайн хэрэгжүүлэлт гэж үгүй. Эцсийн эцэст хүн энэ гурван зүйлийг биелүүлэх шаардлагатай ба хэрвээ тэдгээрийг биелүүлж чадвал төгс болгуулна. Гэвч юун түрүүнд чи үнэхээр эрэлхийлэх ёстой, урагш, дээш идэвхийлэн зүтгэх ёстой ба тэр тал дээр идэвхгүй байх ёсгүй. Хүн бүхэн төгс болгуулах боломжтой, мөн төгс болгуулах чадвартай гэж Би хэлсэн, энэ нь үнэн боловч чи эрэл хайгуулдаа сайжрахаар хичээдэггүй. Хэрвээ энэ гурван шалгуурыг хангахгүй бол чи эцэстээ таягдан хаягдах ёстой. Бүх хүн хөл нийлүүлээсэй, Ариун Сүнсний ажил, гэгээрэлтэй байгаасай, эцсээ хүртэл дуулгавартай байж чаддаг байгаасай гэж Би хүсдэг, учир нь энэ бол та нарын дор бүрнээ биелүүлэх ёстой үүрэг билээ. Та нар бүгд үүргээ биелүүлсэн үедээ төгс болгуулсан байх болно, мөн та нар цангинасан гэрчлэлтэй байх болно. Гэрчлэлтэй бүх хүн нь Сатаныг ялж, Бурханы амлалтыг авсан хүмүүс бөгөөд ирээдүйд гайхалтай хүрэх газарт амьдрахаар үлдэх хүмүүс юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь

640. Төгс Хүчитийн амийн хангалтаас холдсон хүмүүс оршин тогтнолын зорилгыг мэддэггүй хэдий боловч үхлээс эмээдэг. Тэд туслах, найдах юмгүй байдаг атлаа нүдээ аних дургүй хэвээр бөгөөд өөрсдийгөө хатамжлан ямар ч сүнслэг мэдрэмжгүй махан биеэ тулж түшиж, энэ дэлхийд өөдгүйгээр оршин тогтнодог. Чи ийм маягаар итгэл найдваргүй, тэр ч тийм маягаар зорилгогүй амьдардаг. Зовлонгийнхоо дунд ёолон, Өөрийнх нь ирэхийг цөхрөнгөө баран хүсэн хүлээж байгаа хүмүүсийг үлгэр домог дахь Ариун Нэгэн л аварна. Ухаан мэдрэлгүй хүмүүст ийм итгэл эртнээс биеллээ олоогүй хэвээр үлдсэн. Гэсэн ч тэд ингэж хүсэн эрмэлзсээр байдаг. Гүнээ зовсон энэ хүмүүсийг Төгс Хүчит Нэгэн өршөөдөг; үүний зэрэгцээ, ямар ч ухаан мэдрэлгүй энэ хүмүүст Тэр зэвүүцдэг, учир нь Тэр хүмүүсийн хариултыг автлаа хэтэрхий удаан хүлээх ёстой байдаг. Тэр эрж хайж, зүрх сэтгэл, сүнсийг чинь эрж хайн, чамд ус, хоол хүнс авчрахыг хүсдэг, ингэснээр чи сэрнэ, цаашид цангаж, өлсөхгүй. Эцэж ядран, энэ дэлхийн зэврүүн байдлыг бага зэрэг мэдрэх үедээ бүү төөрөлд, бүү уйл. Төгс Хүчит Бурхан, Харгалзагч, чамайг хэдийд ч ирсэн тэврэн авна. Тэр хажууд чинь харуулдан хүлээж байгаа. Тэрээр эргэж буцахыг чинь хүлээж, гэнэтхэн ой санамж чинь сэргэх өдрийг хүлээж байгаа: чи Бурханаас ирсэн гэдгээ ухаарч, мөн хэдийд ч юм зүг чигээ алдаж, хэдийд ч юм замдаа ухаан балартаж, хэдийд ч юм “эцэгтэй” болсон гэдгээ ухаарч; түүнчлэн Төгс Хүчит үргэлж харуулдан хүлээж, эргэн ирэхийг чинь удаанаас удаан хүлээж байсныг ухаарахыг чинь Тэр хүлээж байгаа. Тэрээр цөхрөлтгүй хүсэн эрмэлзэж, хариултгүй хариуг хүлээсээр ирсэн. Түүний харуулдан хүлээх нь үнэлж баршгүй бөгөөд хүний зүрх сэтгэл, сүнсний төлөө байдаг. Ийнхүү харуулдах нь тодорхой бус хугацаатай байж магадгүй, эсвэл төгсгөлдөө хүрсэн байж ч магадгүй. Гэхдээ зүрх сэтгэл болон сүнс чинь яг одоо хаана байгааг чи мэдэх ёстой.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс Хүчитийн санаа алдалт

641. Бурханы хайр болон өршөөл нь Түүний удирдлагын ажлын нарийн учир нэг бүрд шингэдэг ба хүмүүс Бурханы уйгагүй санаа зорилгыг ойлгож чадах эсэхээс үл хамааран, Тэр гүйцэлдүүлэхээр зорьсон ажлаа цуцашгүй шаргуу байдлаар хийдэг. Бурханы удирдлагыг хүмүүс хэр их ойлгодгоос үл хамааран, Бурханы ажлын хүнд авчирсан тусламж, ач тусыг хүн бүр мэдэрч чадна. Магадгүй өнөөдөр чи Бурханаас ирсэн хайр, амийн хангалтын алийг ч мэдрээгүй байх, гэхдээ чи Бурханаас салахгүй бол, үнэнийг эрэлхийлэх шийдвэрээ хаяагүй л бол Бурханы инээмсэглэсэн царай чамд харагдах өдөр ирнэ ээ. Учир нь Бурханы удирдлагын ажлын зорилго нь Сатанаар завхруулагдсан, Бурханыг эсэргүүцдэг хүмүүсийг орхих биш, харин Сатаны эрхшээл дор байгаа хүмүүсийг буцаан авах явдал юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 3: Хүн Бурханы удирдлага дунд л аврагдаж чадна

642. Бурханы авралын ажил явагдаж байх зуур аврагдаж чадах хүн нэг бүр боломжит дээд хэмжээгээр аврагдах бөгөөд нэг нь ч хаягдахгүй, учир нь Бурханы ажлын зорилго хүнийг аврахын төлөө байдаг. Бурхан хүнийг аврах хугацаанд зан чанартаа өөрчлөлт гаргаж чаддаггүй бүх хүн, түүнчлэн Бурханыг бүрэн дуулгавартай дагаж чаддаггүй бүх хүн шийтгэлийн бай болно. Ажлын энэ үе шат буюу үгийн ажил нь хүмүүст өөрсдийнх нь ойлгодоггүй бүх зам болон нууцыг тайлж өгнө, ингэснээр тэд Бурханы санаа зорилгыг болон хүнд тавих Бурханы шаардлагыг ойлгож, улмаар Бурханы үгийг хэрэгжүүлж, зан чанартаа өөрчлөлт гаргах урьдач нөхцөлтэй болж чадна. Бурхан Өөрийн ажлыг хийхдээ зөвхөн үг ашигладаг бөгөөд бага зэрэг тэрслүү байсных нь төлөө хүмүүсийг шийтгэдэггүй; учир нь одоо үе бол авралын ажлын цаг үе билээ. Хэрвээ тэрслүү авирладаг хэн боловч шийтгүүлдэг байсан бол хэн ч аврагдах боломжгүй байх байв; хүн бүр шийтгүүлж, үхэгсдийн орон руу унах байлаа. Хүнийг шүүхдээ үг ашиглахын зорилго нь өөрийгөө мэдэж, Бурханыг дуулгавартай дагадаг болгохын төлөө байдаг; харин тэднийг ийм шүүлтээр шийтгэхийн төлөө байдаггүй. Үгийн ажлын хугацаанд олон хүн өөрсдийн тэрслүү байдал, эсэргүүцэл, түүнчлэн бие махбодтой болсон Бурханд дуулгаваргүй байдгаа илчилнэ. Гэхдээ Тэр үүнээс болж энэ бүх хүнийг шийтгэхгүй, харин оронд нь, голдоо хүртэл завхарсан, аврагдах аргагүй хүмүүсийг л хаях болно. Тэр тэдний махан биеийг Сатанд өгч, цөөн хэдэн тохиолдолд махан биеийг нь дуусгавар болгоно. Үлдсэн хүмүүс үргэлжлүүлэн дагаж, засалт туулна. Хэрвээ энэ хүмүүс дагаж байх зуураа засалтыг хүлээн авч чадахгүй хэвээр байж, улам илүү доройтвол аврагдах боломжоо алдсан байх болно. Бурханы үгийн байлдан дагуулалтыг хүлээн авсан хүн бүрд аврагдах хэд хэдэн боломж олдоно; энэ хүмүүсийг нэг бүрчлэн аврахдаа Бурхан тэдэнд боломжит дээд зэргээр сул хандана. Өөрөөр хэлбэл, тэдэнд дээд зэргээр хүлээцтэй хандана. Хүмүүс буруу замаас буцах л юм бол, мөн гэмшиж чадах л юм бол Бурхан тэдэнд Өөрийнх нь авралыг хүртэх боломж олгоно. Хүмүүс эхлээд Бурханы эсрэг тэрслэх үед тэднийг цохиж хөнөөх хүсэл Бурханд байдаггүй; харин ч тэднийг аврахын тулд чадах бүхнээ хийдэг. Хэрвээ хүн үнэхээр аврагдах боломжгүй бол Бурхан тэднийг хаяна. Бурхан аврагдаж чадах хүн бүрийг аврахыг хүсдэг учраас тодорхой хүмүүсийг шийтгэхдээ алгуур байдаг. Тэр зөвхөн үгээр хүмүүсийг шүүж, гэгээрүүлж, залж чиглүүлдэг, тэднийг цохиж хөнөөхийн тулд саваа ашигладаггүй. Хүмүүст аврал авчрахын тулд үг ашиглах нь ажлын сүүлчийн үе шатны зорилго, ач холбогдол юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүнийг аврах Бурханы санаа зорилгыг ойлгох ёстой

643. Өргөн уудам ертөнцөд тоо томшгүй олон удаа далай тэнгис лаг шаварт идэгдэн хээр тал болж, хээр тал үерлэн далай тэнгис болж хувирдаг. Бүх зүйлийн дундах бүхнийг захирдаг Нэгнээс өөр хэн ч энэ хүн төрөлхтнийг удирдаж, замчилж чадахгүй. Энэ хүн төрөлхтний төлөө хүчин чармайлт гаргаж, бэлтгэл базаах “хүчирхэг нэгэн” гэж үгүй, энэ хүн төрөлхтнийг гэрэл гэгээтэй хүрэх газар луу хөтөлж, хүний ертөнцийн шударга бус байдлаас чөлөөлж чадах нэгэн бүр ч үгүй. Бурхан хүн төрөлхтний ирээдүйн төлөө халаглаж, хүн төрөлхтний уналтад гашуудан, хүн төрөлхтөн доройтол руу, эргэж буцахгүй зам руу алхам алхмаар явж байгаад шаналдаг. Хэн ч, хэзээ ч үүнийг бодож үзээгүй: Бурханы зүрх сэтгэлийг тэр чигт нь эмтрүүлж, Түүнийг хаяад ёрын муу нэгнийг эрж хайж буй хүн төрөлхтөн хаашаа явж буй бол? Яг энэ шалтгааны улмаас хэн ч Бурханы уур хилэнг мэдрэхээр оролддоггүй, хэн ч Бурханы таалалд нийцдэг замыг эрж хайдаггүй, Бурхантай ойртох гэж оролддоггүй, үүнээс ч илүүтэйгээр Бурханы уй гашуу, шаналлыг ойлгох гэж хэн ч оролддоггүй. Бурханы дуу хоолойг сонссоныхоо дараа ч гэсэн хүн өөрийнхөө замаар үргэлжлүүлэн явсаар, Бурханаас үргэлжлүүлэн холдсоор, Бурханы нигүүлсэл, халамжаас зайлсхийж, Түүний үнэнээс зайлж, Бурханы дайсан болох Сатанд өөрийгөө худалдахыг илүүд үздэг. Хүн зөрүүдэлсээр байх юм бол, Өөрийг нь бүрэн үл ойшоодог энэ хүн төрөлхтөнд Бурхан хэрхэн хандах тухай хэн бодож үзсэн бэ? Бурхан хүн төрөлхтөнд удаа дараа сануулж, ятгадгийн шалтгаан нь Тэрээр гартаа урьд хожид үзэгдээгүй аюул гамшгийг бэлдсэн, үүнийг хүний махан бие, сүнс тэсвэрлэхийн аргагүй, ердөө махан биеийн шийтгэл төдий ч биш, харин хүний сүнсийг онилсон гэдгийг хэн ч мэддэггүй. Чи үүнийг мэдэх хэрэгтэй: Төлөвлөгөө нь бүтэлгүйтэж, сануулга, ятгалгыг нь хариулахгүй байх үед Бурхан ямархуу уур хилэн гаргах бол? Энэ нь ямар ч бүтээгдсэн зүйлийн урьд өмнө нь мэдэрч, мэдэж байгаагүй зүйл байх болно. Иймээс энэ аюул гамшиг нь урьд өмнө үзэгдэж байгаагүй бөгөөд дахин хэзээ ч давтагдахгүй гэж Би хэлдэг. Учир нь Бурханы төлөвлөгөө бол хүн төрөлхтнийг ганцхан удаа л бүтээж, хүн төрөлхтнийг ганцхан удаа л аврах явдал юм. Энэ бол эхний бөгөөд эцсийн удаа юм. Тиймээс энэ удаад хүн төрөлхтнийг аврах Бурханы уйгагүй санаа зорилго, тэсэж ядсан хүлээлтийг хэн ч ойлгож чадахгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан бол хүний амийн эх сурвалж

Өмнөх: 13.1. Хүнд тавих Бурханы шаардлага

Дараах: 13.3. Хүнд өгөх Бурханы анхааруулга

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх