9.1. Бурханы эрх мэдлийн тухай

228. Бурхан бүх зүйлийг бүтээсэн, иймээс Тэр бүх бүтээлийг Өөрийн эрх мэдэл дор оруулж, Өөрийн эрх мэдэл дор захирсан; Тэр бүх зүйлийг захирч, бүх зүйлийг Түүний гарт байлгана. Амьтан, ургамал, хүн төрөлхтөн, уул, гол нуур зэргийг оролцуулаад Бурханы бүх бүтээл бүгдээрээ Түүний эрх мэдэл дор орох ёстой. Тэнгэр дэх болон газар дээрх бүх зүйл Түүний эрх мэдэл дор орох ёстой. Тэдэнд ямар ч сонголт байхгүй ба бүгд Түүний зохион байгуулалтад захирагдах ёстой. Үүнийг Бурхан тушаасан ба энэ нь Бурханы эрх мэдэл юм. Бурхан бүх зүйлийг захирдаг бөгөөд бүх зүйлийг цэгцэлж, ялган Бурханы хүслийн дагуу төрлийнх нь дагуу ангилж, тус бүрийн байрлалд хуваарилдаг. Хэчнээн том зүйл байсан ч Бурханаас илүү байж чадахгүй ба бүгд Бурханы бүтээсэн хүн төрөлхтөнд үйлчилж, юу ч Бурханд дуулгаваргүй байж, эсвэл Бурханд ямар нэгэн шаардлага тавьж зүрхлэхгүй юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг”-аас эш татав

229. Бурхан энэ ертөнцийг бүтээсэн, энэ хүн төрөлхтнийг бүтээсэн, түүнчлэн эртний Грекийн соёл, хүний соёл иргэншлийг зохион бүтээгч нь Тэр байсан. Бурхан л энэ хүн төрөлхтнийг тайтгаруулж, Бурхан л энэ хүн төрөлхтөнд өдөр, шөнөгүй санаа тавьдаг. Хүн төрөлхтний хөгжил, дэвшил нь Бурханы дээд эрхээс салшгүй бөгөөд хүний түүх болон ирээдүй Бурханы зохиомжоос салшгүй. Хэрвээ чи жинхэнэ Христийн шашинтан бол аливаа улс, үндэстний мандаж, доройтох нь Бурханы зохиомжийн дагуу явагддаг гэдэгт лавтай итгэнэ. Бурхан л ганцаараа аливаа улс, үндэстний хувь заяаг мэддэг ба Бурхан ганцаараа энэ хүн төрөлхтний амьдралын явцыг хянадаг. Хэрвээ хүн төрөлхтөн сайн хувь заяатай байхыг хүсвэл, хэрвээ улс орон сайн хувь заяа хүсэж байвал хүн зөвхөн Бурханыг шүтэн мөргөж, Бурханы өмнө гэмшиж, нүглээ улайх ёстой, эс бөгөөс хүний хувь заяа, хүрэх газар гамшиг сүйрлээр дуусах нь гарцаагүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”-аас эш татав

230. Бүх зүйлийг бүтээж эхэлснээс хойш Бурханы хүч чадал илэрхийлэгдэж, илчлэгдэж эхэлсэн, учир нь Бурхан бүх зүйлийг бүтээхдээ үг ашигласан. Тэр тэднийг ямар байдлаар, яагаад ч бүтээсэн бай, бүх зүйл Бурханы үгээс үүдэн бий болж, бат зогсож, оршин тогтносон ба энэ бол Бүтээгчийн цорын ганц эрх мэдэл юм. Хүн төрөлхтөн дэлхий дээр гарч ирэхээс өмнөх хугацаанд Бүтээгч, хүн төрөлхтний төлөө бүх зүйлийг бүтээхийн тулд хүч чадал, эрх мэдлээ хэрэглэж, хүн төрөлхтөнд тохирох амьдралын орчныг бэлтгэхийн тулд өвөрмөц арга барилаа ашигласан. Түүний хийсэн бүхэн нь удалгүй Түүний амьсгалыг хүлээн авах хүн төрөлхтний төлөөх бэлтгэл байв. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтнийг бүтээхийн өмнөх хугацаанд тэнгэр, гэрэл, тэнгис далай, хуурай газар зэрэг агуу том зүйлсэд болон ан амьтад, жигүүртэн шувууд, бүх төрлийн шавж, бичил биетэн, тэр дундаа хүний нүдэнд харагдахгүй олон янзын нян гэх мэт өчүүхэн жижиг зүйлс зэрэг хүн төрөлхтнөөс өөр бүх бүтээлд Бурханы эрх мэдэл харагдсан юм. Бүтээгчийн үгээр амьд үлддэггүй юу ч үгүй, Бүтээгчийн үгээр өсөж үрждэггүй юу ч байхгүй, мөн Бүтээгчийн үгийн захиралт дор амьдардаггүй юу ч үгүй. Тэд Бүтээгчийн амьсгалыг хүлээн аваагүй ч гэсэн өөр өөр хэлбэр дүрс, бүтцээрээ дамжуулан Бүтээгчийн өөрсдөд нь хайрласан амийн эрч хүчийг харуулсан; тэд хүн төрөлхтөнд өгсөнтэй адил ярих чадварыг Бүтээгчээс хүлээн аваагүй боловч Бүтээгчийн хайрласан хүний хэлээс ялгаатайгаар амийг илэрхийлэх аргыг дор бүрнээ хүлээн авсан байв. Бүтээгчийн эрх мэдэл нь, хэзээ ч бүү алга болог гэж харваас хөдөлгөөнгүй материаллаг зүйлсэд амийн эрч хүчийг өгдөг, түүнчлэн хэзээ ч бүү устаг гэж бүх амьд зүйлд үржиж олшрох зөн билэг өгдөг, ингэснээр тэд Бүтээгчийн олгосон оршин тогтнох хууль, зарчмыг үеэс үед уламжлах болно. Бүтээгч эрх мэдлээ хэрэгжүүлдэг байдал нь макро эсвэл микро үзэл бодлыг хатуу чанд баримталдаггүй бөгөөд энэ нь ямар ч хэлбэрээр хязгаарлагддаггүй; Тэр орчлон ертөнцийн үйл ажиллагааг захирч, мөн бүх зүйлийн амьдрал, үхлийг захирч чадах ба цаашлаад Өөртөө үйлчлүүлэхийн тулд бүх зүйлийг удирдан жолоодож чаддаг; Тэр уул нурууд, гол нуурын бүх ажиллагааг зохицуулж, тэдгээрийн доторх бүх зүйлийг захирч чаддаг, түүнчлэн бүх зүйлийг хэрэгтэй зүйлээр нь хангаж чаддаг. Энэ бол хүн төрөлхтнөөс гадна бүх зүйлийн дундах Бүтээгчийн цорын ганц эрх мэдлийн илрэл юм. Ийм илрэл нь насан туршид л байдаг бус, хэзээ ч зогсож, амрахгүй бөгөөд ямар ч хүн болон зүйл өөрчилж, сэвтээж чадахгүй, бас ямар ч хүн, зүйл нэмж, хорогдуулж чадахгүй—учир нь Бүтээгчийн ялгамж чанарыг хэн ч орлож чадахгүй, тиймээс Бүтээгчийн эрх мэдлийг ямар ч бүтээгдсэн зүйл орлож чадахгүй ба ямар ч бүтээгдээгүй зүйл үүнд хүрэх аргагүй юм. Жишээ нь, Бурханы элч, тэнгэрэлч нарыг авч үзье. Тэд Бүтээгчийн эрх мэдлийг эзэмших нь бүү хэл Бурханы хүч чадлыг ч эзэмшдэггүй. Тэдэнд Бурханы хүч чадал, эрх мэдэл байдаггүйн шалтгаан бол тэд Бүтээгчийн мөн чанарыг эзэмшдэггүйгээс нь үүдэлтэй. Бурханы элчүүд болон тэнгэрэлчүүд гэх зэрэг бүтээгдээгүй зүйлс хэдийгээр Бурханы өмнөөс зарим зүйлийг хийж чадах боловч Бурханыг төлөөлж чадахгүй. Тэд хүний эзэмшдэггүй зарим нэг хүч чадлыг эзэмшдэг ч гэсэн Бурханы эрх мэдлийг эзэмшдэггүй, тэд бүх зүйлийг бүтээх, бүх зүйлийг удирдах, бүх зүйлийг захирах Бурханы эрх мэдлийг эзэмшдэггүй. Иймээс Бурханы цор ганц байдлыг бүтээгдээгүй ямар ч зүйл орлож чадахгүй, үүний адилаар Бурханы эрх мэдэл, хүч чадлыг ч бүтээгдээгүй ямар ч зүйл орлож чадахгүй. Бурханы хэн нэг элч бүх зүйлийг бүтээсэн гэж чи Библиэс харсан уу? Бүх зүйлийг бүтээхийн тулд Бурхан яагаад Өөрийн элчүүд, эсвэл тэнгэрэлчүүдийг илгээгээгүй вэ? Тэд Бурханы эрх мэдлийг эзэмшдэггүй байсан учраас Бурханы эрх мэдлийг хэрэгжүүлэх чадваргүй байсан. Бүх бүтээлийн адилаар тэд бүгд Бүтээгчийн дээд эрх, Бүтээгчийн эрх мэдэл дор байдаг ба иймээс Бүтээгч мөн л тэдний Бурхан, тэдний Захирагч билээ. Сурвалжит ч бай, дорд ч бай, хүч чадал нь их ч бай, бага ч бай хамаагүй, тэд бүгдийн дотроос Бүтээгчийн эрх мэдлийг даван гарах нэг ч зүйл байхгүй, иймд тэдний дотроос нэг нь ч Бүтээгчийн ялгамж чанарыг орлож чадахгүй. Тэд хэзээ ч Бурхан гэж нэрлэгдэхгүй ба хэзээ ч Бүтээгч болж чадахгүй. Энэ бол хувиршгүй үнэн агаад бодит баримт юм!

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс эш татав

231. Энэхүү хүн төрөлхтөн үүсэн бий болохоос өмнө сансар огторгуй—бүх гараг, тэнгэрийн бүх од—аль хэдийн оршин байсан. Макро түвшинд, хэчнээн олон жил өнгөрсөн ч эдгээр тэнгэрийн эрхэс оршин байх бүхэл хугацаандаа Бурханы хяналт дор тогтмол тойрон эргэсээр байна. Ямар гараг яг ямар цагт хаашаа явах; ямар гараг хэзээ, ямар үүрэг биелүүлэх; ямар гараг ямар тойрог замаар эргэх болон хэзээ алга болох, эсвэл солигдох—энэ бүхэн өчүүхэн төдий ч алдаа мадаггүй явагддаг. Гарагуудын байрлал болон тэдний хоорондын зай бүгд хатуу чанд загварыг мөрддөг бөгөөд бүгдийг нарийн мэдээллээр дүрсэлж болно; тэдний аялах зам, тойргийн хурд болон хууль, янз бүрийн байрлалд очих цагийг нарийн тодорхой тооцоолж, онцгой хуулиар дүрсэлж болно. Олон мянган жилийн туршид гарагууд эдгээр хуулийг хэзээ ч өчүүхэн төдий ч хазайлгүйгээр дагасан. Тэдний тойрог зам, эсвэл тэдний дагадаг хуулийг ямар ч хүч өөрчилж, эсвэл тасалдуулж чадахгүй. Тэдний хөдөлгөөнийг захирдаг онцгой хууль болон тэдгээрийг тодорхойлдог нарийн мэдээлэл нь Бүтээгчийн эрх мэдлээр урьдаас тогтоогдсон байдаг учраас тэд Бүтээгчийн дээд эрх болон хяналтын дор эдгээр хуулийг өөрсдөө дуулгавартай дагадаг. Макро түвшинд, зарим нэг хууль, зарим мэдээлэл, түүнчлэн зарим хачирхалтай, тайлбарлашгүй хууль, эсвэл үзэгдлийг олж мэдэх нь хүмүүсийн хувьд хэцүү зүйл биш юм. Хэдийгээр хүн төрөлхтөн Бурхан оршин байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй, Бүтээгч бүх зүйлийг бүтээсэн бөгөөд бүх зүйлийг ноёрхдог гэсэн бодит үнэнийг зөвшөөрдөггүй, цаашлаад Бүтээгчийн эрх мэдлийн оршин тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй боловч шинжлэх ухааны эрдэмтэд, одон орон судлаачид, физикчид хорвоо ертөнц дээрх бүх зүйлийн оршин тогтнол, тэдгээрийн хөдөлгөөнийг захирдаг зарчим, хуулиуд нь бүгд нэгэн уудам, үл үзэгдэх далд энергид захирагдаж, удирдуулдаг гэдгийг улам бүр нээсээр байна. Энэ баримт нь, хөдөлгөөний эдгээр хуулийн дунд бүх зүйлийг зохион байгуулдаг Төгс Хүчит Нэгэн байна гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүнд тулгадаг. Түүний хүч чадал ер бусын бөгөөд хэдийгээр хэн ч Түүний жинхэнэ нүүр царайг харж чадахгүй боловч Тэр хором бүрд бүх зүйлийг захирч, хянаж байдаг. Хэн ч, эсвэл ямар ч хүч Түүний дээд эрхийг даван гарч чадахгүй. Энэ баримттай тулгарснаар хүн, бүх зүйлийн оршин тогтнолыг захирдаг хуулийг хүн хянаж чадахгүй, хэн ч өөрчилж чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байхын аргагүй; үүний зэрэгцээ хүмүүс эдгээр хуулийг бүрэн дүүрэн ойлгож чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байхын аргагүй. Тэдгээр нь аяндаа тохиолдож байгаа биш, харин Эзэн, Захирагч тушаадаг юм. Эдгээр нь бүгд, макро түвшинд хүн төрөлхтний ойлгож чадах Бурханы эрх мэдлийн илэрхийлэл юм.

Микро түвшинд, газар дэлхий дээр хүний хардаг бүх уул, гол, нуур, далай, хуурай газар, хүний үзэж туулдаг бүх улирал, дэлхийд оршдог ургамал, амьтан, бичил биетэн болон хүмүүсийг оролцуулаад бүх зүйл Бурханы дээд эрхэд захирагдаж, Бурханаар хянагдаж байдаг. Бурханы дээд эрх болон хяналт дор бүх зүйл Түүний бодлын дагуу үүсэн бий болж, эсвэл үгүй болж байдаг бөгөөд тэдний амьдрал нь бүгд тодорхой хуулинд захирагдаж, тэдгээрт нийцүүлэн өсөж үрждэг. Ямар ч хүн, ямар ч зүйл эдгээр хуулиас дээгүүр байдаггүй. Яагаад энэ вэ? Цорын ганц хариулт бол Бурханы эрх мэдлийн улмаас юм. Эсвэл, өөрөөр хэлэх юм бол, Бурханы бодол болон Бурханы үгийн улмаас; Бурхан Өөрөө энэ бүхнийг хийдэг учраас тэр билээ. Өөрөөр хэлбэл, эдгээр хуулийг үүсгэсэн зүйл нь Бурханы эрх мэдэл болон Бурханы санаа бодол юм; тэдгээр нь Түүний бодлын дагуу шилжин, өөрчлөгдөх ба эдгээр шилжилт, өөрчлөлт нь бүгд Түүний төлөвлөгөөний төлөө гарч ирж, эсвэл алга болж байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө III”-аас эш татав

232. Өөрийн үгээс улбаалан бүтээсэн бүх зүйл нь бий болж, бат зогсож, аажмаар өөрчлөгдөж эхлэхийг Бурхан харсан. Энэ үед Бурхан үгээрээ бүтээсэн янз бүрийн зүйлдээ, мөн Өөрийнхөө гүйцэлдүүлсэн олон янзын үйлдэлд сэтгэл хангалуун байсан уу? “Бурханыг харахад энэ нь сайн байлаа” гэдэг нь үүний хариулт юм. Та нар эндээс юу харж байна вэ? “Бурханыг харахад энэ нь сайн байлаа” гэдэг нь юуг төлөөлж байна вэ? Энэ юуг бэлгэдэж байна вэ? Энэ нь, төлөвлөж тушаасан зүйлээ биелүүлж, хүрэх гэж зорьсон зорилгодоо хүрэх хүч чадал, мэргэн ухаан Бурханд байсан гэсэн үг юм. Бурхан ажил бүрээ биелүүлчихээд харамссан уу? Хариулт нь мөн л “Бурханыг харахад энэ нь сайн байлаа” гэдэг юм. Өөрөөр хэлбэл, Тэр харамсаагүйгээр үл барам, харин ч сэтгэл хангалуун байсан. Тэр харамсаагүй гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь, Бурханы төлөвлөгөө бол төгс, мөн хүч чадал, мэргэн ухаан нь төгс бөгөөд Түүний эрх мэдэл л тийм төгс байдлыг биелүүлж чадах цорын ганц эх сурвалж гэсэн үг юм. Хүн ямар нэг зүйлийг биелүүлэх үедээ Бурханы адилаар тэр нь сайн байлаа гэж хэлж болох уу? Хүний хийдэг бүх зүйл төгс болж чаддаг уу? Хүн аливаа зүйлийг бүрмөсөн гүйцэлдүүлж чаддаг уу? “Төгс зүйл гэж үгүй, харин илүү дээр зүйл л гэж байдаг” гэж хүмүүс хэлдэгчлэн хүний хийдэг юу ч төгс болж чаддаггүй. Хийсэн, биелүүлсэн бүхэн нь сайн байсныг Бурхан харах үед Бурханы бүтээсэн бүхэн Түүний үгээр болсон, өөрөөр хэлбэл, “Бурханыг харахад энэ нь сайн байх” үед Түүний бүтээсэн бүхэн байнгын хэлбэр дүрсээ олж, өөрсдийн төрлөөр ангилагдан, эцсийн тогтсон орон байр, хэрэгцээ болон чиг үүрэг нь өгөгдсөн гэсэн үг юм. Түүнчлэн, бүх зүйлийн дундах тэдний үүрэг болон Бурханы бүх зүйлийн удирдлагын үеэр тэдний туулах ёстой аян зам нь Бурханаар аль хэдийн урьдчилан тогтоогдсон бөгөөд үүрд хувиршгүй юм. Бүх зүйлд Бүтээгчийн өгсөн тэнгэрлэг хууль энэ байлаа.

“Бурханыг харахад энэ нь сайн байлаа” хэмээх энгийн бөгөөд дутуу үнэлэгдсэн, ихэвчлэн үл ойшоогддог эдгээр үг нь Бурханаас бүх бүтээлд өгсөн тэнгэрлэг хууль, тэнгэрлэг зарлиг юм. Энэ үг нь Бүтээгчийн эрх мэдлийн илүү бодитой, илүү гүн гүнзгий өөр нэгэн биелэл юм. Бүтээгч үгээрээ дамжуулан олж авах гэж зорьсон бүхнээ олж авч, хүрэх гэж зорьсон бүхэндээ хүрч чадсанаар зогсохгүй бүтээсэн бүхнээ гартаа хянаж, Өөрийн эрх мэдэл дор захирч чадсан, цаашлаад энэ бүхэн нь дэг журамтай, тогтмол байсан. Бүх зүйл Түүний үгээр өсөн үржиж, оршин тогтнож, устаж үгүй болсон төдийгүй Түүний эрх мэдлийн улмаас Түүний тогтоосон хуулийн дунд оршин тогтносон ба үүнээс ангид ямар ч зүйл байгаагүй юм! Энэ хууль нь “Бурхан харахад тэр нь сайн байх” яг тэр мөчид эхэлсэн бөгөөд Бүтээгчийн хүчингүй болгох өдөр хүртэл энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөний төлөө оршин тогтнож, үргэлжилж, чиг үүргээ гүйцэтгэх болно! Бүтээгчийн цор ганц эрх мэдэл нь бүх зүйлийг бүтээж, бүх зүйлд бий болохыг тушаах Түүний чадвараар илрээд зогсохгүй, бүх зүйлийг удирдаж захирах, бүх зүйлд амийн эрч хүчийг хайрлах Түүний чадвараар, цаашлаад төлөвлөгөөнийхөө дагуу бүтээх бүх зүйлээ Өөрийн бүтээсэн дэлхийд төгс хэлбэр, төгс амийн бүтэц, төгс үүрэгтэйгээр эцэслэн гарч ирж, оршин тогтноход хүргэх Түүний чадвараар илэрсэн. Энэ нь мөн Бүтээгчийн бодол ямар ч хориг хязгаарт баригддаггүй, цаг хугацаа, орон зай, газар зүйд хязгаарлагддаггүй байдлаар илэрсэн. Бүтээгчийн эрх мэдлийн адилаар, цор ганц ялгамж чанар нь мөнхөөс мөнхөд үл өөрчлөгдөнө. Түүний эрх мэдэл үргэлж цор ганц ялгамж чанарынх нь төлөөлөл, бэлгэ тэмдэг байх бөгөөд Түүний эрх мэдэл ялгамж чанартай нь зэрэгцэн үүрд мөнх орших болно!

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс эш татав

233. Өнөөгийн хүн төрөлхтний хөгжилд, хүн төрөлхтний шинжлэх ухааныг хөгжин цэцэглэж яваа гэж хэлж болох бөгөөд хүний шинжлэх ухааны эрэл хайгуулын ололт амжилтыг бахадмаар гэж тодорхойлж болно. Хүний чадвар улам их өсөж байгаа гэж хэлж болох ч хүн төрөлхтөн шинжлэх ухаанаар нээлт хийж чаддаггүй нэг зүйл байдаг: Хүн төрөлхтөн нисэх онгоц, нисэх онгоц тээвэрлэгч болон цөмийн бөмбөг хийсэн, хүн төрөлхтөн сансарт нисэж, саран дээр алхаж, интернэт зохион бүтээж, өндөр технологи бүхий амьдралын хэв маягаар амьдарсан, гэсэн ч хүн төрөлхтөн амьд, амьсгалдаг зүйлийг бүтээх чадваргүй байна. Амьтан бүрийн зөн билэг, амьдардаг хууль, мөн бүх төрлийн амьд зүйлийн амьдрал, үхлийн мөчлөг—энэ бүхэн нь хүн төрөлхтний шинжлэх ухаанд боломжгүй, мөн захирагдахгүй. Одоо, хүний шинжлэх ухаан хэчнээн их өндөрлөгт хүрсэн ч бай, Бүтээгчийн ямар ч бодолтой харьцуулшгүй юм. Энэ нь Бүтээгчийн бүтээлийн гайхалтай байдал болон Түүний эрх мэдлийн сүр хүчийг ялган таних чадваргүй гэдгийг хэлэх ёстой. Газар дэлхий дээр маш олон далай тэнгис байдаг боловч эдгээр нь хэзээ ч хязгаараа давж, хуурай газар дээр дураараа гарч ирээгүй, учир нь Бурхан дор бүрд нь хил хязгаар тогтоож өгсөн; эдгээр нь Түүний хаа тушаасан газарт байдаг бөгөөд Бурханы зөвшөөрөлгүйгээр ийш тийш чөлөөтэй нүүж чаддаггүй. Эдгээр нь Бурханы зөвшөөрөлгүйгээр бие биедээ халдаж болдоггүй бөгөөд Бурханыг хөдөл гэхэд л хөдөлж чаддаг. Хаа хүрч, хаана үлдэхийг нь Бурханы эрх мэдэл тодорхойлдог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс эш татав

234. Шулуухан хэлэхэд, “Бурханы эрх мэдэл” гэдэг нь Бурханаас хамаарна гэсэн үг юм. Аливаа зүйлийг яаж хийхийг шийдэх эрх Бурханд байдаг бөгөөд Тэр хүссэнээрээ л хийдэг. Бүх зүйлийн хууль хүнээс бус, Бурханаас хамаардаг; үүнийг хүн өөрчилж чадахгүй. Энэ нь хүний хүслээр хөдлөхгүй, харин Бурханы бодол, Бурханы мэргэн ухаан, Бурханы тушаалаар өөрчлөгддөг, энэ нь ямар ч хүний үгүйсгэж чадахгүй баримт юм. Тэнгэр, газар, бүх зүйл, орчлон ертөнц, одот тэнгэр, жилийн дөрвөн улирал гэх мэт хүнд харагдах болон үл харагдах зүйлс—бүгд Бурханы эрх мэдлийн дор, Бурханы захирамжийн дагуу, Бурханы тушаалын дагуу, бүтээлийн эхлэлийн хуулийн дагуу өчүүхэн төдий ч алдаа мадаггүйгээр оршин тогтнож, үйл ажиллагаа явуулж, өөрчлөгдөж байдаг. Ганц ч хүн, эсвэл эд юм өөрсдийн хуулийг өөрчилж чадахгүй, бас үйл ажиллагаагаа явуулдаг төрөлхийн замналаа ч өөрчилж чадахгүй; тэд Бурханы эрх мэдлээс үүдэн бий болсон бөгөөд Бурханы эрх мэдлийн улмаас мөхдөг. Энэ бол Бурханы эрх мэдэл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс эш татав

235. “Би үүлэнд солонго татуулах ба энэ нь дэлхий бид хоёрын хоорондын гэрээний тэмдэг байх болно.” Эдгээр нь хүн төрөлхтөнд хэлсэн Бүтээгчийн анхдагч үг юм. Тэр эдгээр үгийг хэлэхэд хүний нүдний өмнө солонго бий болсон ба өнөөдрийг хүртэл байсаар байгаа. Бүх хүн тийм солонгыг харсан, тэгвэл үүнийг харах үедээ чи хэрхэн гарч ирдгийг нь мэдэх үү? Шинжлэх ухаан үүнийг баталж, эх үүсвэрийг нь тогтоож, эсвэл хаана байдгийг нь тодорхойлох чадваргүй. Учир нь солонго бол Бүтээгч болон хүний хооронд хийгдсэн гэрээний тэмдэг юм; үүнд ямар ч шинжлэх ухааны үндэслэл хэрэггүй, үүнийг хүн хийгээгүй, мөн хүн үүнийг өөрчлөх чадваргүй. Энэ нь Өөрийн үгийг хэлсний дараах Бүтээгчийн эрх мэдлийн үргэлжлэл юм. Хүнтэй байгуулсан Өөрийн гэрээ болон Өөрийн амлалтыг биелүүлэхийн тулд Бүтээгч Өөрийн гэсэн онцгой аргыг ашигласан, иймээс Өөрийн байгуулсан гэрээний тэмдэг болгон солонгыг ашигласан, энэ нь Бүтээгчийн хувьд ч, эсвэл бүтээгдсэн хүн төрөлхтний хувьд ч үүрд мөнх хувиршгүй үлдэх тэнгэрийн зарлиг, хууль билээ. Гэсэн ч энэ хувиршгүй хууль нь бүх зүйлийг бүтээсний дараах Бүтээгчийн эрх мэдлийн өөр нэг жинхэнэ илрэл юм гэдгийг хэлэх ёстой бөгөөд Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадал нь хязгааргүй гэдгийг хэлэх ёстой; солонгыг тэмдэг болгон хэрэглэсэн нь Бүтээгчийн эрх мэдлийн үргэлжлэл болон өргөжилт юм. Энэ нь Өөрийн үгийг ашиглан Бурханы хийсэн өөр нэгэн үйл байсан бөгөөд үг ашиглан Бурханы хүнтэй байгуулсан гэрээний тэмдэг байв. Тэр юу хийхээр шийдсэнээ болон үүнийг ямар байдлаар хэрэгжүүлж, биелүүлэх тухайгаа хүнд хэлсэн бөгөөд ийм маягаар Бурханы амнаас гарсан үгийн дагуу энэ нь биелсэн. Зөвхөн Бурхан л ийм хүч чадлыг эзэмшдэг ба Тэр эдгээр үгийг хэлснээс хойш хэдэн мянган жилийн дараа, өнөөдөр ч хүмүүс Бурханы амаар хэлэгдсэн солонгыг харж чадна. Бурханы айлдсан тэдгээр үгээс үүдэн энэ зүйл өнөөдрийг хүртэл хувирч, өөрчлөгдөлгүй үлдсэн. Хэн ч энэ солонгыг алга болгож чадахгүй, хэн ч үүний хуулийг өөрчилж чадахгүй бөгөөд энэ нь гагцхүү Бурханы үгийн төлөө оршдог. Энэ нь яг нарийндаа Бурханы эрх мэдэл юм. “Бурхан үгэндээ хүрдэг бөгөөд Түүний үг биелнэ, тэгээд биелсэн зүйл нь үүрд мөнх үргэлжлэх болно.” Ийм үг энд тодорхой харагддаг бөгөөд энэ нь Бурханы эрх мэдэл, хүч чадлын тодорхой тэмдэг, шинж чанар юм. Ийм тэмдэг, шинж чанар ямар ч бүтээгдсэн зүйлд байдаггүй, тэдний алинаас ч харагддаггүй, бүтээгдээгүй ямар ч зүйлээс ч харагддаггүй. Энэ нь зөвхөн цор ганц Бурханд харьяалагддаг ба гагцхүү Бурханы эзэмшдэг ялгамж чанар, мөн чанарыг бүтээлүүдийнхээс ялгадаг. Үүний зэрэгцээ энэ нь бас, Бурханаас Өөрөөс нь өөр, бүтээгдсэн юм уу бүтээгдээгүй ямар ч зүйлсийн хэзээ ч даван гарч чадахгүй тэмдэг болон шинж чанар юм.

Бурхан хүнтэй гэрээ байгуулсан нь асар чухал үйл явдал байсан. Тэр үүгээр дамжуулан хүнд нэг баримтыг болон Өөрийн хүслийг хэлсэн юм. Бурхан энэ зорилгодоо хүрэхийн тулд өвөрмөц арга барил хэрэглэж, хүнтэй гэрээ байгуулахад онцгой тэмдэг ашигласан ба энэ тэмдэг нь Түүний хүнтэй байгуулсан гэрээний амлалт байлаа. Тэгвэл, энэ гэрээг байгуулсан нь агуу үйл явдал байсан уу? Яг хэр агуу байсан бэ? Энэ гэрээний маш онцгой зүйл нь яг энэ юм: Энэ нь хоёр хүн, хоёр бүлэг, хоёр улсын хооронд байгуулсан гэрээ бус, харин Бүтээгч, бүх хүн төрөлхтний хооронд байгуулсан гэрээ бөгөөд Бүтээгч бүх зүйлийг эцэслэх хүртэл хүчинтэй хэвээр үлдэнэ. Энэ гэрээг хэрэгжүүлэгч нь Бүтээгч, үүнийг баримтлагч нь ч бас Бүтээгч юм. Товчхондоо бол, хүн төрөлхтөнтэй байгуулсан солонгон гэрээ нь бүхэлдээ Бүтээгч, хүн төрөлхтний хоорондын ярианы дагуу хэрэгжиж, биелсэн бөгөөд өнөөдрийг хүртэл энэ хэвээр байж ирсэн. Бүтээлүүд Бүтээгчийн эрх мэдэлд захирагдаж, дуулгавартай байж, итгэж, ойлгож, нүдээр үзэж, магтахаас өөр юу хийж чадах билээ? Учир нь цорын ганц Бурхан л ганцаараа тийм гэрээ байгуулах хүч чадлыг эзэмшдэг. Солонго ахин дахин татах нь Бүтээгч болон хүн төрөлхтний хоорондын гэрээг хүн төрөлхтөнд зарлаж, үүнд анхаарлыг нь хандуулдаг. Бүтээгч болон хүн төрөлхтний хоорондох гэрээ тогтмол гарч ирэхдээ солонгыг бус, гэрээг өөрийг нь ч бус, харин Бүтээгчийн үүрд мөн хувиршгүй эрх мэдлийг хүн төрөлхтөнд харуулдаг. Ахин дахин солонго гарч ирэх нь нуугдмал газар дахь Бүтээгчийн асар том, гайхалтай үйл хэргийг харуулдгийн зэрэгцээ хэзээ ч арилдаггүй, хэзээ ч өөрчлөгдөхгүй Бүтээгчийн эрх мэдлийн эрч хүчтэй тусгал билээ. Энэ нь Бүтээгчийн цорын ганц эрх мэдлийн бас нэг талын илрэл биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс эш татав

236. Эхлэл 18:18 дахь “Абрахам гарцаагүй агуу, хүчирхэг үндэстэн болж, газар дэлхийн бүх үндэстэн түүгээр ерөөгдөнө” гэдгийг уншсаны дараа та нар Бурханы эрх мэдлийг мэдэрч чадав уу? Бүтээгчийн ер бусын байдлыг мэдэрч чадав уу? Бүтээгчийн эрхэм дээд байдлыг мэдэрч чадав уу? Бурханы үг тодорхой байдаг. Бурхан амжилтдаа итгэж, үүнийгээ төлөөлүүлж ийм үг хэлдэггүй; харин тэдгээр нь Бурханы айлдварын эрх мэдлийн нотолгоо бөгөөд Бурханы үгийг хэрэгжүүлдэг тушаал юм. Та нарын анхаарах ёстой хоёр илэрхийлэл бий. Бурхан “Абрахам гарцаагүй агуу, хүчирхэг үндэстэн болж, газар дэлхийн бүх үндэстэн түүгээр ерөөгдөнө” гэж хэлэхэд эдгээр үгэнд тодорхойгүй байдлын ямар нэгэн элемент байна уу? Санаа зовоох ямар нэгэн элемент байна уу? Айдсын ямар нэгэн элемент байна уу? Бурханы айлдвар дахь “гарцаагүй ингэх болно”, “тэгэх болно” гэсэн үгээс үүдэн, хүнд ялангуяа байдаг, хүнээс ихэвчлэн харагддаг эдгээр элемент нь Бүтээгчтэй хэзээ ч, ямар ч хамаатай байгаагүй юм. Бусдад сайн сайхныг хүсэхдээ хэн ч тийм үг ашиглаж зүрхлэхгүй, хэн ч ийм итгэлтэйгээр өөр нэгнийг агуу, хүчирхэг үндэстэн болгохоор ерөөж, газар дээрх бүх үндэстэн түүгээр ерөөгдөнө гэж амлаж зүрхлэхгүй. Бурханы үг хэдий чинээ тодорхой байна, ямар нэг зүйлийг төдий чинээ баталдаг—тэгвэл тэр зүйл нь юу вэ? Бурханд ийм эрх мэдэл байгаа бөгөөд Түүний эрх мэдэл эдгээр зүйлийг биелүүлж чадна, мөн эдгээрийн хэрэгжилт нь гарцаагүй юм гэдгийг энэ нь баталдаг. Бурхан Абрахамыг ерөөсөн бүх зүйлдээ Өөрийн зүрх сэтгэлд өчүүхэн ч эргэлзээгүй, итгэлтэй байсан. Цаашлаад энэ нь бүхэлдээ Түүний үгийн дагуу биелэх бөгөөд биелэлтийг нь ямар ч хүч өөрчилж, саад болж, сулруулж, үймүүлж чадахгүй юм. Юу ч тохиолдсон бай, Бурханы үгийн хэрэгжилт, биелэлтийг юу ч цуцалж, нөлөөлж чадахгүй. Энэ нь Бүтээгчийн амнаас гарсан үгийн жинхэнэ хүч бөгөөд хүний үгүйсгэхийг тэвчдэггүй Бүтээгчийн эрх мэдэл юм! Чи эдгээр үгийг уншчихаад эргэлзсээр л байна уу? Эдгээр үг Бурханы амнаас гарсан бөгөөд Бурханы үгэнд хүч чадал, сүр жавхлан, эрх мэдэл байдаг. Ийм сүр хүч, эрх мэдэл, баримтын зайлшгүй хэрэгжих байдалд бүтээгдсэн, бүтээгдээгүй ямар ч зүйл хүрч чадахгүй бөгөөд бүтээгдсэн, бүтээгдээгүй ямар ч зүйл үүнийг давах аргагүй. Бүтээгч л хүн төрөлхтөнтэй ийм өнгө, аялгатайгаар ярьж чадах бөгөөд Түүний амлалтууд нь хоосон үг, хий дэмий бардамнал биш, харин ямар ч хүн, зүйл, эд юмсын давах аргагүй цор ганц эрх мэдлийн илэрхийлэл юм гэдгийг баримтууд нотолсон билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс эш татав

237. Бурхан “Би чиний үр удмыг олшруулна” гэж хэлсэн нь Бурханы Абрахамтай байгуулсан гэрээ билээ. Энэ нь Абрахамд өгсөн Бурханы амлалт бөгөөд солонгон гэрээтэй адил мөнх биелэх юм. Бурхан л энэ амлалтыг биелүүлэхэд тохиромжтой, мөн биелүүлэх чадвартай. Хүн үүнд итгэдэг ч бай, үгүй ч бай, үүнийг хүлээн зөвшөөрдөг ч бай, үгүй ч бай, мөн үүнийг хэрхэн үзэж, үүнд хэрхэн ханддаг ч бай, энэ бүгд нь Бурханы хэлсэн үгийн дагуу нэгд нэггүй биелэх болно. Хүний хүсэл юм уу, үзэл дэх өөрчлөлтийн улмаас Бурханы үг өөрчлөгдөхгүй ба аливаа хүн, зүйл, эд юман дахь өөрчлөлтөөс болж өөрчлөгдөхгүй. Бүх зүйл үгүй болж болох ч Бурханы үг үүрд үлдэнэ. Харин ч, бүх зүйл үгүй болох өдөр нь Бурханы үг бүрэн биелэх яг тэр өдөр байдаг, учир нь Тэр бол Бүтээгч бөгөөд Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадлыг эзэмшиж, бүх зүйлийг болон амийн бүх хүчийг хянадаг билээ; Тэр оргүй хоосноос ортой зүйлийг бий болгож, ортой зүйлийг үгүй хийж чаддаг ба амьдаас үхсэн хүртэлх бүх зүйлийн хувиралт өөрчлөлтийг хянадаг, иймээс Бурханы хувьд хүний үрийг үржүүлэхээс амархан зүйл гэж үгүй. Энэ нь хүнд уран зөгнөл, үлгэр мэт сонсогддог боловч Бурханы хувьд хийхээр шийдсэн, хийх гэж амласан зүйл нь уран зөгнөл ч биш, үлгэр ч биш. Харин энэ нь Бурханы аль хэдийн харсан, гарцаагүй биелэх баримт юм. Та нар үүнийг үнэлж байна уу? Абрахамын үр удам үй олон байсан гэдгийг баримтууд нотолж байна уу? Яг хэр олон байсан бэ? Бурханы хэлснээр “тэнгэрийн од, далайн эрэг дээрх элс шиг” олон уу? Тэд дэлхий дээрх бүх үндэстэн, бүс нутаг, газар орон бүрд тархсан уу? Энэ баримтыг юу биелүүлсэн бэ? Энэ нь Бурханы үгийн эрх мэдлээр биелсэн үү? Бурхан үгээ хэлснээс хойш хэдэн зуун, хэдэн мянган жилийн турш Бурханы үг үргэлжлэн биелж, байнга бодит байдал болсоор байсан; энэ нь Бурханы үгийн сүр хүч, Бурханы эрх мэдлийн баталгаа юм. Бурхан анх бүх зүйлийг бүтээхдээ гэрэл бий болтугай гэж хэлэхэд гэрэл бий болсон. Энэ нь маш хурдан болж өнгөрч, тун богино хугацаанд биелсэн, үүний биелэлт болон хэрэгжилтэд ямар ч саатал байгаагүй; Бурханы үгийн үр нөлөө нь шуурхай байсан. Аль аль нь Бурханы эрх мэдлийн илрэл байсан, гэхдээ Бурхан Абрахамыг ерөөхдөө Бурханы эрх мэдлийн мөн чанарын өөр нэг талыг харах боломжийг хүнд олгож, Бүтээгчийн эрх мэдлийн хэмжээлшгүй байдлыг харах боломж өгч, цаашлаад Бүтээгчийн эрх мэдлийн илүү бодитой, илүү нарийн талыг харах боломж олгосон юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс эш татав

238. Бурханы эрх мэдэл нь асаж унтардаггүй, ирж буцдаггүй ба Түүний эрх мэдэл хэчнээн агуу болохыг хэн ч хэмжиж чадахгүй. Хэр их цаг хугацаа өнгөрөхөөс үл хамааран Бурхан хүнийг ерөөх үед энэхүү ерөөл нь үргэлжилж, үргэлжлэл нь Бурханы хэмжээлшгүй эрх мэдлийг гэрчилж, Бүтээгчийн бөхөшгүй амийн хүчний дахин илрэлтийг удаа дараа харах боломжийг хүн төрөлхтөнд олгох болно. Түүний эрх мэдлийн илрэл бүр нь Түүний амнаас гарсан үгийн төгс үзүүлэн бөгөөд бүх зүйлд болон хүн төрөлхтөнд харагддаг. Үүнээс ч илүүтэйгээр, Түүний эрх мэдлээр хэрэгжсэн бүх зүйл нь юутай ч харьцуулшгүй нарийн гоёмсог, туйлын өө сэвгүй юм. Түүний бодол, Түүний үг, Түүний эрх мэдэл болон Түүний хэрэгжүүлдэг бүх ажил бүгд харьцуулахын аргагүй сайхан дүр зураг бөгөөд бүтээлүүдийн хувьд хүн төрөлхтний хэл нь үүний ач холбогдол болон үнэ цэнийг илэрхийлэх чадваргүй гэж хэлж болно. Бурхан хүнд амлалт өгөх үед, тухайн хүний хаана амьдардаг, юу хийдэг эсэх нь, амлалтыг хүлээн авахын өмнөх, эсвэл дараах нөхцөл, мөн амьдрах орчинд нь хэр их өөрчлөлт байсан эсэх нь—Бурханд бүгд алган дээр нь байгаа мэт тодхон байдаг. Бурхан үгээ хэлсний дараа хэчнээн их хугацаа өнгөрөх нь хамаагүй Бурханы хувьд үгээ дөнгөж хэлсэн мэт л байдаг. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөнд өгсөн амлалт бүрээ бүртгэж, хянаж, биелүүлэх хүч чадал, ийм эрх мэдэл Бурханд байдаг бөгөөд тухайн амлалт нь юу ч бай, бүрэн биелэх хүртлээ хэр их хугацаа шаарддаг ч бай, бүр цаг хугацаа, газар зүй, арьс өнгө гэх мэтээр хэрэгжүүлэлтийнх нь цар хүрээ хэр өргөн байдаг ч бай, энэ амлалт биелж, хэрэгжих болно, түүнчлэн хэрэгжилт, биелэлт нь Түүнээс өчүүхэн төдий ч хичээл зүтгэл шаардахгүй. Энэ нь юуг нотолдог вэ? Бурханы эрх мэдэл, хүч чадлын өргөн хүрээ нь бүхий л орчлон ертөнцийг болон бүхий л хүн төрөлхтнийг хянахад хангалттай.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс эш татав

239. Бурхан Абрахам, Иов хоёрыг ерөөснийхөө дараа байсан газартаа үлдээгүй, бас ямар үр дүн гарахыг нь харах гэж хүлээнгээ Өөрийн элчүүдийг ажиллуулаагүй. Харин ч Бурханыг үгээ айлдмагц, Бурханы эрх мэдлийн удирдамж дор бүх зүйл Бурханы хийх гэж зорьсон ажилтай нийцэж эхэлсэн бөгөөд Бурханы шаардсан хүмүүс, зүйлс болон эд юмс бэлтгэгдсэн байсан. Өөрөөр хэлбэл, Бурханы амнаас үг гармагц бүхий л газар нутаг даяар Бурханы эрх мэдэл хэрэгжиж эхэлсэн бөгөөд Тэрээр Абрахам болон Иовд өгсөн амлалтаа хэрэгжүүлж, биелүүлэх замаа тавих зуураа хэрэгжүүлэх гэж төлөвлөсөн алхам бүрд нь, гол үе шат болгонд нь шаардагдах бүх зүйлийг зохих ёсоор төлөвлөж, бэлтгэдэг. Энэ хугацаанд Бурхан Өөрийн элч нарыг төдийгүй, бүтээсэн бүх зүйлээ удирдан жолоодсон. Өөрөөр хэлбэл, Бурханы эрх мэдэл хэрэгжсэн цар хүрээ нь элч нарыг төдийгүй бүх зүйлийг хамарч байсан ба биелүүлэх гэж зорьсон ажлаа гүйцэтгэхийн тулд Тэр эдгээрийг удирдан жолоодсон; эдгээр нь Бурханы эрх мэдэл хэрэгжсэн тодорхой арга зам байсан. Зарим хүн үзэл бодолдоо Бурханы эрх мэдлийн талаар дараах ойлголттой байдаг: Бурханд эрх мэдэл байгаа, Бурханд хүч чадал байгаа, иймээс Бурхан гуравдагч тэнгэрт юм уу, тогтсон газраа л байх хэрэгтэй, тодорхой нэгэн ажил хийх хэрэггүй, Бурханы ажил бүхэлдээ бодол дотор нь гүйцэлддэг. Бас Бурхан Абрахамыг ерөөсөн ч гэсэн, юу ч хийх хэрэггүй байсан бөгөөд үгээ хэлэх төдийхөн л хангалттай байсан гэж зарим нэг хүн итгэдэг байж магад. Ийм зүйл үнэхээр тохиолдсон уу? Мэдээж үгүй! Хэдийгээр Бурхан эрх мэдэл, хүч чадлыг эзэмшдэг боловч эрх мэдэл нь хий хоосон бус, жинхэнэ, бодитой байдаг. Бурханы эрх мэдэл, хүч чадлын жинхэнэ, бодит байдал нь Түүний бүх зүйлийн бүтээл, бүх зүйлийн хяналт болон хүн төрөлхтнийг удирдаж, чиглүүлдэг үйл явцад нь аажмаар илчлэгдэн, биеллээ олдог. Хүн төрөлхтөн болон бүх зүйлийг захирах Бурханы арга барил, харах өнцөг, нарийн учир бүр, мөн Түүний хэрэгжүүлсэн бүх ажил болон бүх зүйлийн талаарх Түүний ойлголт—эдгээр нь бүгд Бурханы эрх мэдэл, хүч чадал нь хоосон үг биш гэдгийг яг таг нотолдог. Түүний эрх мэдэл, хүч чадал бүх зүйлд байнга харагдаж, илчлэгддэг. Эдгээр илрэл, илчлэл нь Бурханы эрх мэдлийн бодит оршин тогтнолыг өгүүлдэг, учир нь Тэр агшин тутамд Өөрийн эрх мэдэл, хүч чадлаар ажлаа үргэлжлүүлж, бүх зүйлийг удирдаж, захирдаг бөгөөд Түүний хүч чадал, эрх мэдлийг тэнгэрэлч нар юм уу Бурханы элч нар орлож чадахгүй юм. Абрахам, Иов хоёрт ямар ерөөл хайрлахаа Бурхан шийдсэн—энэ нь Бурханаас хамаарсан. Хэдийгээр Бурханы элч нар Абрахам болон Иов дээр биечлэн очсон боловч үйлдэл нь Бурханы тушаалын дагуу, Бурханы эрх мэдлийн дор, мөн Бурханы дээд эрхийн дор байсан. Хүмүүс, Библийн тэмдэглэлээс Бурханы элч нар Абрахам дээр очсоныг харж, Ехова Бурхан ямар нэг зүйл биечлэн хийхийг хараагүй боловч үнэндээ хүч чадал, эрх мэдлийг үнэхээр хэрэгжүүлдэг цорын ганц Нэгэн бол Бурхан Өөрөө бөгөөд энэ нь ямар ч хүний эргэлзээг тэвчихгүй! Тэнгэрэлч болон элч нар агуу хүч чадлыг эзэмшиж, гайхамшгийг биелүүлэн, Бурханы даалгасан зарим зүйлийг хэрэгжүүлэхийг чи харсан ч гэсэн, тэдний үйлдэл ердөө л Бурханы даалгаврыг гүйцэлдүүлэхийн төлөө байдаг бөгөөд Бурханы эрх мэдлийн илрэл яавч биш—бүх зүйлийг бүтээж, захирах Бүтээгчийн эрх мэдэл ямар ч хүн, эд юманд байхгүй, тэд үүнийг эзэмшдэггүй. Иймээс ямар ч хүн, эд юм Бүтээгчийн эрх мэдлийг хэрэгжүүлэх юм уу харуулж чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс эш татав

240. Судраас энэ хэсгийг харцгаая: “Тэр тийнхүү өгүүлснийхээ дараа чанга дуугаар ‘Лазар, гараад ир!’ гэж хашхирсанд … тэр үхсэн хүн гарч ирэв”. Эзэн Есүс үүнийг хийх үедээ: “Лазар, гараад ир” гэдэг ганц зүйл л хэлсэн. Лазар дараа нь булшнаасаа гарч ирсэн—энэ нь Эзэний хэлсэн ганцхан өгүүлбэрийн дүнд биелсэн юм. Энэ хугацаанд Эзэн Есүс тахилын ширээ босгоогүй ба өөр ямар ч үйлдэл хийгээгүй. Тэр ганцхан зүйл л хэлсэн. Үүнийг гайхамшиг гэх үү, эсвэл тушаал гэх үү? Эсвэл ид шид маягийн юм байсан уу? Өнгөн дээрээ энэ нь гайхамшиг гэгдэж болох юм шиг санагддаг бөгөөд хэрвээ та нар үүнийг орчин үеийн өнцгөөс харвал мэдээж үүнийг бас л гайхамшиг гэж болно. Гэвч үүнийг үхсэн хүний сүнсийг дуудаж авчрах шившлэг гэж, мөн ид шид гэж хэлж яавч болохгүй. Энэ гайхамшиг нь Бүтээгчийн эрх мэдлийн хамгийн энгийн, өчүүхэн төдий баталгаа байсан гэж хэлэх нь зөв юм. Энэ бол Бурханы эрх мэдэл, чадвар билээ. Бурханд хүнийг үхүүлж, түүний сүнсийг биеэс нь одуулж, Үхэгсдийн орон руу, эсвэл очих ёстой газар луу нь явуулах эрх мэдэл байдаг. Хүн хэзээ үхэх, үхсэнийхээ дараа хаана очихыг Бурхан шийддэг. Тэр үүнийг хэдийд ч, хаана ч хийж чадна. Тэрээр хүмүүс, үйл явдал, обьект, орон зай, газар нутагт баригддаггүй. Тэр хийхийг хүсвэл хийж чадна, учир нь бүх зүйл, бүх амьд амьтан Түүний захиралт дор байдаг бөгөөд бүх зүйл Түүний үгээр, Түүний эрх мэдлээр өсөн үржиж, оршин тогтнож, устаж үгүй болдог. Тэр үхсэн хүнийг амилуулж чадна—энэ нь ч бас Түүний хэдийд ч, хаана ч хийж чадах зүйл юм. Энэ бол гагцхүү Бүтээгчийн эзэмшдэг эрх мэдэл билээ.

Лазарыг үхлээс буцаан авчрах зэрэг зүйлийг Эзэн Есүс хийхэд Түүний зорилго нь хүн болон Сатанд нотолгоо харуулах, мөн хүн төрөлхтний бүх зүйлийг, хүн төрөлхтний амьдрал, үхлийг Бурхан шийддэг ба Тэр хэдийгээр бие махбодтой болсон ч гэсэн урьдын адилаар харж болох бодит ертөнц, түүнчлэн хүний харж чадахгүй сүнсний ертөнцийг захирсан хэвээр байгаа гэдгийг хүмүүс болон Сатанд мэдэгдэх явдал байсан юм. Үүгээрээ хүн төрөлхтний бүх зүйл Сатаны тушаал дор байдаггүй гэдгийг хүмүүст болон Сатанд харуулах гэсэн. Энэ нь Бурханы эрх мэдлийг илчилж, харуулсан хэрэг байсан ба энэ нь мөн хүн төрөлхтний амьдрал, үхэл Бурханы гарт байдаг гэсэн үгийг бүх зүйлд илгээх Бурханы арга байсан юм. Эзэн Есүс Лазарыг амилуулсан—ийм арга барил нь хүн төрөлхтөнд зааж, зааварлах Бүтээгчийн аргуудын нэг байлаа. Энэ нь хүн төрөлхтөнд зааварлаж, хүмүүсийг хангахын тулд Өөрийн чадвар, эрх мэдлийг ашигласан бодит үйлдэл байсан юм. Энэ нь Тэр бүх зүйлийг удирддаг хэмээх үнэнийг харах боломжийг хүн төрөлхтөнд олгох Бүтээгчийн үггүй арга байв. Мөн Түүгээр дамжихгүйгээр ямар ч аврал байхгүй гэдгийг хүн төрөлхтөнд бодит үйлдлээр хэлэх Түүний арга зам байлаа. Хүн төрөлхтөнд Түүний зааварчлах ийм төрлийн чимээгүй арга барил нь үүрд үргэлжилдэг—энэ нь арилшгүй бөгөөд хүмүүсийн зүрх сэтгэлд цочрол болон хэзээ ч гандан буурахгүй гэгээрлийг авчирсан юм. Лазар амилсан явдал Бурханыг алдаршуулсан—энэ нь Бурханы дагалдагч нэг бүрд гүн нөлөө үзүүлсэн. Энэ нь уг үйл явдлыг гүнээ ойлгодог хүн бүрд гагцхүү Бурхан л хүн төрөлхтний амьдрал, үхлийг тушааж чадна гэсэн ойлголт, үзэгдлийг бат суулгасан.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-аас эш татав

241. Бурхан эрх мэдэл, хүч чадалтай ч гэсэн, үйлдэлдээ маш нягт нямбай, зарчимч байж, хэлсэн үгэндээ хүрдэг. Түүний нарийн чанд байдал болон үйлдлийн зарчмууд нь Бүтээгчийн халдашгүй байдлыг болон Бүтээгчийн эрх мэдлийн даван туулшгүй байдлыг харуулдаг. Бурхан дээдийн дээд эрх мэдлийг эзэмшиж, бүх зүйл Түүний эрх мэдэл дор байж, бүх зүйлийг захирах хүч чадал Түүнд байдаг хэдий ч Бурхан хэзээ ч Өөрийн төлөвлөгөөг нурааж, тасалдуулаагүй бөгөөд эрх мэдлээ хэрэгжүүлэх болгон нь Өөрийнх нь зарчимтай чанд нийцэж, амаараа хэлсэн зүйлийг нь яг таг дагаж, Түүний төлөвлөгөөний алхмууд болон зорилгыг дагадаг. Бурханы захирдаг бүх зүйл Бурханы эрх мэдлийн хэрэгждэг зарчмуудыг ч мөн дуулгавартай дагадаг ба Түүний эрх мэдлийн зохицуулалтад захирагддаггүй ямар ч хүн, зүйл гэж үгүй, мөн тэд Түүний эрх мэдлийн хэрэгждэг зарчмуудыг өөрчилж чадахгүй гэдгийг хэлэх нь илүүц юм. Бурханы нүдээр бол, ерөөгдсөн хүмүүс Түүний эрх мэдлээс бий болсон сайн хувь заяаг хүртэж, хараагдсан хүмүүс Бурханы эрх мэдлийн улмаас шийтгэлээ хүлээдэг. Бурханы эрх мэдлийн дээд эрхэн дор, эрх мэдлийнх нь хэрэгжилтээс ангид ямар ч хүн юм уу зүйл байдаггүй, тэд Түүний эрх мэдлийн хэрэгждэг зарчмуудыг ч өөрчилж чадахгүй. Бүтээгчийн эрх мэдэл нь аливаа хүчин зүйлийн өөрчлөлтөөр хувирдаггүй, үүний адилаар Түүний эрх мэдлийн хэрэгждэг зарчмууд нь ямар ч шалтгааны улмаас өөрчлөгдөхгүй. Тэнгэр, газар асар их өөрчлөлт туулж болох ч Бүтээгчийн эрх мэдэл өөрчлөгдөхгүй; бүх зүйл үгүй болж болох ч Бүтээгчийн эрх мэдэл хэзээ ч алга болохгүй. Энэ бол Бүтээгчийн хувиршгүй, халдашгүй эрх мэдлийн мөн чанар бөгөөд энэ нь чухамдаа Бүтээгчийн цор ганц байдал юм!

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс эш татав

242. Бурханы эрх мэдлийг хүн дуурайж чадахгүй, Бурханы ялгамж чанар болон байр суурийг хүн хуулбарлаж чадахгүй. Бурханы ярианы өнгийг чи дуурайж чадах боловч Бурханы мөн чанарыг дуурайж чадахгүй. Хэдийгээр чи Бурханы оронд зогсож, Бурханыг дуурайж чадах боловч Бурханы хийхээр зорьдог зүйлийг хэзээ ч хийж чадахгүй бөгөөд хэзээ ч бүх зүйлийг удирдан, захирч чадахгүй. Бурханы нүдээр чи үүрд өчүүхэн бүтээл байх бөгөөд ур дүй, ур чадвар чинь хэчнээн агуу ч бай, авьяас билиг чинь хэчнээн их ч бай хамаагүй, чи бүхэлдээ Бүтээгчийн эрх мэдэл дор байдаг. Чи ганц нэг хүчтэй үг хэлж чадах боловч Бүтээгчийн мөн чанартайг чинь энэ харуулж чадахгүй, мөн Бүтээгчийн эрх мэдлийг эзэмшсэнийг чинь энэ нь төлөөлж чадахгүй. Бурханы эрх мэдэл болон хүч чадал нь Бурханы Өөрийн мөн чанар юм. Тэдгээрийг сурч мэдсэн юм биш, гаднаа нэмсэн ч юм биш, харин энэ нь Бурханы Өөрийн төрөлх мөн чанар юм. Иймээс Бүтээгч, бүтээл хоёрын харилцаа хэзээ ч өөрчлөгдөхгүй. Бүтээлүүдийн нэг болохын хувьд хүн өөрийн байр суурийг хадгалж, ухамсартайгаар авирлаж, Бүтээгчийн өөрт нь даалгасан зүйлийг хариуцлагатайгаар биелүүлэх ёстой. Хүн хэмжээ хязгаараас хэтэрч, чадвар чансаанаас нь давсан зүйл юм уу Бурханы жигшдэг зүйлийг хэзээ ч хийх ёсгүй. Хүн агуу, онцгой, бусдаас дээр байхаар хичээх ёсгүй, мөн Бурхан болох гэж эрэлхийлэх ёсгүй. Хүмүүс ийм байхыг хүсэх ёсгүй юм. Агуу, онцгой болохыг эрэлхийлнэ гэдэг нь утгагүй зүйл. Бурхан болохыг хичээх нь бүр ч гутамшигтай; энэ нь ой гутаж, жигшмээр үйлдэл юм. Магтууштай зүйл буюу бүтээлүүдийн юунаас ч илүүгээр баримтлах ёстой зүйл нь жинхэнэ бүтээл болох явдал; энэ л бүх хүний эрэлхийлэх ёстой цорын ганц зорилго билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс эш татав

243. Эрх мэдлийг Бурханы хүч чадал хэмээн тайлбарлаж болно. Нэгдүгээрт, эрх мэдэл, хүч чадал хоёрын аль аль нь эерэг гэдгийг баттай хэлж болно. Эдгээр нь ямар ч сөрөг зүйлтэй холбоогүй бөгөөд бүтээгдсэн, бүтээгдээгүй ямар ч зүйлтэй хамаагүй. Бурханы хүч чадал нь амь болон амин чанар бүхий ямар ч хэлбэрийн зүйлсийг бүтээх чадвартай ба Бурханы амь үүнийг тогтоодог. Бурхан бол амь, иймээс Тэр бол бүх амьд зүйлийн эх сурвалж мөн. Түүнчлэн Бурханы эрх мэдэл нь Бурханы үг бүрийг бүх амьд зүйл дуулгавартай дагадаг болгож чаддаг, өөрөөр хэлбэл, тэд Бурханы амнаас гарах үгийн дагуу бий болж, Бурханы тушаалаар амьдарч, үрждэг. Дараа нь Бурхан бүх амьд зүйлийг захирч, тушаадаг бөгөөд үүрдийн үүрд хэзээ ч хазайхгүй. Ямар ч хүн, эд юманд эдгээр зүйл байхгүй; Бүтээгч л ийм хүч чадлыг эзэмшиж, агуулдаг тул үүнийг эрх мэдэл хэмээдэг. Энэ бол Бүтээгчийн цор ганц байдал билээ. Иймээс “эрх мэдэл” гэх үг өөрөө юу, эсвэл эрх мэдлийн мөн чанар нь уу гэдгээс үл хамааран аль аль нь Бүтээгчтэй л холбоотой байж болдог, учир нь энэ бол Бүтээгчийн цор ганц ялгамж чанар, мөн чанарын бэлгэ тэмдэг бөгөөд Бүтээгчийн ялгамж чанар болон байр суурийг төлөөлдөг; Бүтээгчээс өөр хэн ч, юу ч “эрх мэдэл” хэмээх үгтэй холбоотой байж чадахгүй. Энэ бол Бүтээгчийн цор ганц эрх мэдлийн тайлбар билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс эш татав

244. Чи энэ ертөнцөд дуугаа хадаан мэндэлсэн тэр мөчөөс өөрийн үүргийг биелүүлж эхэлдэг. Бурханы төлөвлөгөө болон зохицуулалтын төлөө чи үүргээ биелүүлж, амьдралын аянаа эхэлдэг. Нөхцөл байдал чинь ямар ч бай, урд чинь ямар ч аян хүлээж байгаа бай, Тэнгэрийн зохион байгуулалт, зохицуулалтаас хэн ч зайлж чадахгүй бөгөөд хэн ч өөрийн хувь заяаг хянаж чадахгүй, учир нь бүх зүйлийг захирдаг Тэр л ийм зүйл хийх чадвартай. Хүн төрөлхтөн бий болсон цагаас эхлэн Бурхан хэзээд ийнхүү ажиллаж, орчлон ертөнцийг удирдан, бүх зүйлийн өөрчлөлтийн хуулийг болон хөдөлгөөнийх нь замуудыг чиглүүлж ирсэн билээ. Бусад бүх зүйлийн адилаар хүн Бурханы чихэрлэг амт, бороо, шүүдрээр чимээгүйхэн, өөрийн мэдэлгүй тэжээгддэг; бүх зүйлийн адилаар хүн өөрийн мэдэлгүйгээр Бурханы гарын зохион байгуулалт дор амьдардаг. Хүний зүрх сэтгэл болон сүнс Бурханы гарт байдаг ба амьдралынх нь бүх зүйлийг Бурханы нүд хардаг. Үүнд итгэх үгүй чинь хамаагүй, амьд ч бай, үхсэн ч бай, ямарваа зүйл Бурханы бодлын дагуу хувирч, өөрчлөгдөж, шинэчлэгдэн, алга болдог. Энэ бол бүх зүйлийг удирддаг Бурханы арга зам юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан бол хүний амийн эх сурвалж”-аас эш татав

245. Өсөх явцдаа аливаа хүний уулздаг хүмүүс, түүний харилцдаг зүйлс бүгд Бүтээгчийн зохион байгуулалт, зохицуулалттай гарцаагүй холбогдсон байдаг. Хүмүүс ийм адармаатай харилцаа холбоог урьдаас мэдэж чадахгүй, мөн тэд тэдгээрийг хянаж, эсвэл ойлгож ч чадахгүй. Хүн бүхний өсөж торних нөхцөл байдал нь янз бүрийн хүмүүс, өөр өөр зүйлтэй хамаатай бөгөөд асар олон хүн болон зүйлтэй хамаатай байдаг. Ямар ч хүн харилцаа холбооны ийм асар өргөн сүлжээг зохицуулж, зохион байгуулах чадваргүй бөгөөд янз бүрийн хүн, үйл явдал болон зүйлсийн бий болох, орших, үгүй болохыг Бүтээгчээс өөр ямар ч хүн, ямар ч зүйл хянаж чадахгүй. Яг иймэрхүү хүн, үйл явдлууд болон юмсын өөр өөр асар өргөн харилцаа холбооны сүлжээ нь Бүтээгчийн урьдчилан тогтоосны дагуу хүний хөгжлийг төлөвшүүлж, мөн хүний өсөж торних олон янзын орчныг бүрдүүлэхийн зэрэгцээ Бүтээгчийн удирдлагын ажилд шаардлагатай янз бүрийн үүрэг ролийг бүтээсэн бөгөөд өөрсдийн үүрэг даалгаврыг амжилттай биелүүлэх найдвартай бат бөх суурийг хүн бүхний төлөө тавьсан билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө III”-аас эш татав

246. Хэрвээ хүний төрөлт түүний өмнөх амьдралаар заяагддаг бол хүний үхэл тэрхүү хувь төөргийн төгсгөлийг тэмдэглэдэг. Хэрвээ хүний төрөлт нь энэ амьдрал дахь хүний үүрэг даалгаврын эхлэл бол хүний үхэл нь тэрхүү үүрэг даалгаврын төгсгөлийг тэмдэглэдэг. Бүтээгч хүний төрөлтөд зориулсан хөдөлшгүй нөхцөл байдлыг тодорхойлчихсон байдаг болохоор Тэр мөн л хүний үхэлд хөдөлшгүй нөхцөл байдлыг зохицуулчихсан байдаг нь зайлшгүй юм. Өөрөөр хэлбэл, хэн ч тохиолдлоор төрдөггүй, хэний ч үхэл санаандгүй байдаггүй бөгөөд төрөлт болон үхэл хоёулаа хүний өмнөх болон өнөөгийн амьдралтай гарцаагүй холбоотой байдаг. Хүний төрөлт болон үхлийн нөхцөл байдлын хоёуланг Бүтээгч урьдчилан шийддэг; энэ бол хүний заяа төөрөг, хүний хувь заяа юм. Хүний төрөлтийн талаар ихийг хэлж болохын адилаар хүн болгоны үхэл нь янз бүрийн онцгой нөхцөл байдалд тохиолддог учраас хүмүүсийн насны хэмжээ, тэдний үхлийн байдал, цаг хугацаа ялгаатай байдаг. Зарим хүн чийрэг, эрүүл саруул байдаг ч эрт үхдэг; зарим нь сул дорой, эмгэг хуучтай байдаг ч өндөр насалж, зоволгүйгээр таалал төгсдөг. Зарим нь зуурдаар, зарим нь жамаараа нас нөгчдөг. Зарим нь гэрээсээ хол насан эцэслэж байхад зарим нь хайртай хүмүүсийнхээ хажууд нүд аньдаг. Зарим хүн агаарт, зарим нь газар доор нас бардаг. Зарим нь усанд живж, зарим нь гай гамшигт амиа алддаг. Зарим нь өглөө, зарим нь орой нас бардаг… Хүн бүхэн нэр цуутай төрөлт, гайхалтай амьдрал, алдар суутай үхлийг хүсдэг боловч хэн ч өөрийн хувь тавиланг даван гарч чадахгүй, хэн ч Бүтээгчийн дээд эрхээс зугтаж чадахгүй. Энэ бол хүний хувь заяа юм. Хүн өөрийн ирээдүйд зориулан бүхий л төрлийн төлөвлөгөө гаргаж чадах боловч өөрийн төрөлтийн болон энэ дэлхийгээс явах үеийнхээ байдал, цаг хугацааг хэн ч төлөвлөж чадахгүй. Хүмүүс хэдийгээр үхлээс зайлсхийж, эсэргүүцэхийн тулд чадах бүхнээ хийдэг боловч үхэл тэдэнд мэдэгдэлгүйгээр чимээгүйхэн ойртсоор байдаг. Хэзээ үхэхээ, эсвэл яаж үхэхээ, тэр ч бүү хэл энэ нь хаана тохиолдохыг хэн ч мэддэггүй. Мэдээжээр, амьдрал, үхлийн эрхийг барьдаг нь хүн төрөлхтөн биш, байгаль дэлхий дээрх ямар нэг биет биш, харин цор ганц эрх мэдэлтэй Бүтээгч юм. Хүн төрөлхтний амьдрал, үхэл нь байгаль дэлхийн хуулийн үр дүн биш, харин Бүтээгчийн эрх мэдлийн дээд эрхийн үр дүн билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө III”-аас эш татав

247. Өдөр бүр хаашаа явах, юу хийх, хэнтэй, эсвэл юутай тулгарах, юу хэлж ярих, чамд юу тохиолдох—эдгээрийн аль нэгийг тааварлаж чадах уу? Энэ бүх хэрэг явдлыг хүмүүс урьдаас мэдэх байтугай хэрхэн өрнөхийг нь хянаж чаддаггүй. Амьдрал дээр, урьдчилан харах боломжгүй эдгээр зүйл цаг үргэлж тохиолддог бөгөөд тэдгээр нь өдөр тутмын хэрэг явдал юм. Өдөр тутмын эдгээр таагүй явдал болон тэдгээрийн илрэн гардаг арга зам, эсвэл явагддаг хууль нь ямар ч зүйл таамгаар тохиолддоггүй, эдгээр зүйлийн хөгждөг үйл явц, зайлшгүй байдлыг хүний хүслээр өөрчилж болохгүй гэдгийг хүн төрөлхтөнд байнга сануулж байдаг. Тохиолдол бүр нь хүн төрөлхтөнд Бүтээгчийн сэрэмжлүүлгийг дамжуулдаг бөгөөд энэ нь бас хүмүүс өөрсдийн хувь заяаг хянаж чадахгүй гэсэн санааг илгээдэг; үүний зэрэгцээ үйл явдал болгон нь хувь заяагаа гартаа авах гэсэн хүн төрөлхтний зэрлэг, хий дэмий хүсэл эрмэлзэлд няцаалт өгдөг. Тэдгээр нь эцсийн эцэст хэн хувь заяаг нь захирч, хянаж байдгийг дахин эргэцүүлж бодоход хүмүүсийг хүчээр хүргэж, хүмүүсийн чихийг ээлжлэн хүчтэй алгадахтай адил юм. Өөрсдийнх нь жолоогүй эрмэлзэл болон хүсэл удаа дараалан бүтэлгүйтэж, нуран унахад хүмүүс ямар хувь заяа хүлээж байгааг хүлээн зөвшөөрч, бодит байдал, Тэнгэрийн хүсэл ба Бүтээгчийн дээд эрхийг өөрийн мэдэлгүй хүлээн зөвшөөрөхөд хүрдэг. Өдөр тутмын эдгээр таагүй явдлаас эхлээд хүний бүхий л амьдралын хувь заяа хүртэл, Бүтээгчийн төлөвлөгөө болон дээд эрхийг илчилдэггүй зүйл нэг ч үгүй; “Бүтээгчийн эрх мэдлийг даван гарч чадахгүй” гэсэн санааг илгээдэггүй, мөн “Бүтээгчийн эрх мэдэл бол эрхэм дээд юм” гэсэн мөнхийн үнэнийг дамжуулдаггүй зүйл нэг ч үгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө III”-аас эш татав

248. Бурханы эрх мэдэл дор бүх хүн Түүний дээд эрх болон зохицуулалтыг идэвхтэйгээр, эсвэл идэвхгүйгээр хүлээн зөвшөөрдөг бөгөөд амьдралынхаа явцад хүн хэрхэн тэмцэлдэх нь хамаагүй, хэчнээн олон тахир муруй замаар явах нь хамаагүй, эцэстээ Бүтээгчийн өөрт нь зориулан төлөвлөсөн хувь заяаны тойрог зам руу буцах болно. Энэ бол Бүтээгчийн эрх мэдлийн даван туулшгүй байдал, Түүний эрх мэдэл бүх зүйлийг хянаж, захирдаг барил юм. Энэ даван туулшгүй байдал, энэхүү хянаж захирах хэлбэр нь бүх зүйлийн амьдралыг захирч, үхсэнийхээ дараа ямар ч саадгүйгээр ахин дахин өөр биед шилжих боломжийг хүмүүст олгож, дэлхий ертөнцийг өдрөөс өдөрт, жилээс жилд тогтмол эргүүлж, урагшлуулдаг хуулиудыг хариуцдаг. Та нар энэ бүх бодит үнэнийг нүдээр харсан бөгөөд тэдгээрийг өнгөцхөн ч бай, эсвэл гүн гүнзгий ч бай ойлгодог; хэр гүнзгий ойлгосон чинь үнэний талаарх мэдлэг, туршлага болон Бурханы талаарх мэдлэгээс чинь хамаарна. Үнэний бодит байдлыг хэр сайн мэддэг, Бурханы үгийг хэр их мэдэрсэн, Бурханы мөн чанар болон зан чанарыг хэр сайн мэддэг чинь Бурханы дээд эрх болон зохицуулалтын талаарх чиний ойлголтын гүнийг илэрхийлдэг. Бурханы дээд эрх болон зохицуулалтын оршин тогтнол нь хүн тэдгээрт захирагдах эсэхээс хамаардаг уу? Бурхан энэ эрх мэдлийг эзэмшдэг гэсэн бодит үнэн нь хүн төрөлхтөн үүнд захирагдах эсэхээр тодорхойлогдох уу? Бурханы эрх мэдэл нь орчин нөхцөлийг үл харгалзан оршдог; бүх нөхцөл байдалд Бурхан хүн бүрийн хувь заяа болон бүх зүйлийг Өөрийн бодол, Өөрийн хүслийн дагуу захиран, зохицуулдаг. Хүмүүс өөрчлөгдсөнөөс болж энэ нь өөрчлөгдөхгүй ба энэ нь хүний хүслээс хамаарахгүй, цаг хугацаа, орон зай болон газар зүйн ямар ч өөрчлөлтөөс болж хувирахгүй, учир нь Бурханы эрх мэдэл бол Түүний үнэн мөн чанар билээ. Хүн Бурханы дээд эрхийг мэдэж, хүлээн зөвшөөрч чадах эсэх нь, мөн үүнд захирагдаж чадах эсэх нь хүний хувь заяаг захирах Бурханы дээд эрхийн бодит үнэнийг өчүүхэн төдий ч өөрчилдөггүй. Өөрөөр хэлбэл, хүн Бурханы дээд эрхийн талаар ямар хандлагатай байх нь хамаагүй, хүний хувь заяа болон бүх зүйлийг захирах дээд эрх Бурханд байдаг гэсэн бодит баримтыг өөрчилж ердөө чадахгүй. Чи Бурханы дээд эрхэд захирагддаггүй байсан ч гэсэн Тэр чиний хувь заяаг захирч л байдаг; чи Түүний дээд эрхийг мэдэхгүй байсан ч гэсэн Түүний эрх мэдэл оршсоор л байдаг. Бурханы эрх мэдэл болон хүний хувь заяаг захирдаг Бурханы дээд эрхийн бодит үнэн нь хүний хүслээс шалтгаалахгүй бөгөөд хүний шилэлт, сонголтын дагуу өөрчлөгддөггүй. Бурханы эрх мэдэл хаа сайгүй, цаг тутам, агшин бүрд байдаг. Хэрвээ тэнгэр, газар үгүй болох байсан бол Түүний эрх мэдэл хэзээ ч алга болохгүй байх байсан, учир нь Тэр бол Бурхан Өөрөө бөгөөд цор ганц эрх мэдлийг эзэмшдэг, мөн Түүний эрх мэдэл нь хүмүүс, үйл явдал, эд зүйлсээр юм уу орон зай, газар зүйн байршлаар хязгаарлагдаж, хашигддаггүй билээ. Бурхан цаг ямагт Өөрийн эрх мэдлийг ашиглаж, Өөрийн сүр хүчийг харуулж, Өөрийн удирдлагын ажлыг хэзээний л хэвээр үргэлжлүүлдэг; үргэлж хийж байсныхаа адилаар Тэр цаг ямагт бүх зүйлийг захирч, бүх зүйлийг хангаж, бүх зүйлийг зохион байгуулдаг. Хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Энэ бол бодит үнэн; балар эртний үеэс эхлээд энэ нь өөрчлөгдөшгүй үнэн байсаар ирсэн юм!

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө III”-аас эш татав

249. Хүн төрөлхтөн болон бүх зүйлийн хувь заяа Бүтээгчийн дээд эрхтэй ойр дотно сүлжилдэж, Бүтээгчийн зохион байгуулалттай салшгүйгээр холбогдсон байдаг; эцсийн эцэст тэдгээр нь Бүтээгчийн эрх мэдлээс ангид байж чадахгүй. Бүх зүйлийн хуулиар дамжуулан хүн Бүтээгчийн зохион байгуулалт болон дээд эрхийг ойлгож авдаг; оршин амьдрах дүрэм журмаар дамжуулан тэр Бүтээгчийн удирдлагыг ухаардаг; бүх зүйлийн хувь заяанаас Бүтээгчийн дээд эрхээ хэрэгжүүлж, өөрсдийг нь хянадаг арга замын талаар дүгнэлт хийдэг; хүмүүс болон бүх зүйлийн амьдралын мөчлөгөөс хүн, бүх зүйл ба амьд биетүүдийн төлөөх Бүтээгчийн зохион байгуулалт, зохицуулалтыг үнэхээр мэдэрч, тэдгээр зохион байгуулалт, зохицуулалт нь газар дэлхийн бүх хууль, дүрэм журам, дэг жаяг, бусад бүх хүч нөлөө болон хүчнүүдээс давсан байдгийг үнэхээр нүдээрээ хардаг. Үүнийг авч үзвэл, Бүтээгчийн дээд эрхийг бүтээгдсэн ямар ч зүйл зөрчиж чадахгүй, Бүтээгчийн урьдаас тогтоосон үйл явдал болон зүйлст ямар ч хүч хөндлөнгөөс оролцож, эсвэл өөрчилж чадахгүй гэдгийг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрнэ. Эдгээр тэнгэрлэг хууль, дүрэм журмын дор хүмүүс болон бүх зүйл үеэс үед амьдарч, өсөн үрждэг. Энэ нь Бүтээгчийн эрх мэдлийн жинхэнэ биелэл биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө III”-аас эш татав

250. Хэрвээ хүн зөвхөн хувь заяанд итгэдэг—бүр гүнээ итгэдэг байсан ч хүн төрөлхтний хувь заяаг захирдаг Бүтээгчийн дээд эрхийг мэдэж, дагаж, зөвшөөрч чадахгүй байвал түүний амьдрал ямар атугай ч эмгэнэл, дэмий, хоосон амьдарсан амьдрал байх болно; тэр Бүтээгчийн ноёрхлоос хараат болж, уг хэллэгийг жинхэнэ утгаар нь гаргах бүтээгдсэн хүн болж, Бүтээгчийн зөвшөөрлийг эдэлж чадахгүй хэвээр байх болно. Бүтээгчийн дээд эрхийг үнэхээр мэддэг, туулдаг хүн идэвхгүй, эсвэл арчаагүй биш, идэвхтэй байвал зохино. Бүх зүйл урьдаас заяагдсан гэдгийг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ хүн, амьдрал болон хувь заяаны талаар: амьдрал бүхэн Бүтээгчийн дээд эрхэд захирагддаг хэмээх нарийн зөв тодорхойлолтыг эзэмшвэл зохино. Хүн туулж өнгөрүүлсэн замаа эргэн харах үедээ, амьдралын аяныхаа үе шат бүрийг эргэн санах үедээ, хүний зам хэцүү бэрх ч бай, эсвэл өөгүй тэгш ч бай, Бурхан алхам бүрд нь түүний замыг удирдан чиглүүлж, төлөвлөж байсан гэдгийг хардаг. Өнөөдрийг хүртэл хүнийг мэдэгдэлгүйгээр хөтөлж чиглүүлж байсан зүйл нь Бурханы нямбай зохицуулалт, Түүний хичээнгүй төлөвлөлт байжээ. Бүтээгчийн дээд эрхийг хүлээн зөвшөөрч, Түүний авралыг хүлээн авах чадвартай байх нь хэчнээн агуу завшаан бэ! Хэрвээ хувь заяанд хандах хүний хандлага нь идэвхгүй бол түүнд зориулж Бурханы зохицуулсан бүхнийг тэр эсэргүүцэж байгаа хэрэг бөгөөд түүнд хүлцэнгүй хандлага байхгүйг энэ нь батална. Хэрвээ хүний хувь заяаг захирах Бурханы дээд эрхэд хандах хүний хандлага идэвхтэй бол хүн амьдралын аянаа эргэн харах үедээ, Бурханы дээд эрхийг үнэхээр ухан ойлгох үедээ Бурханы зохицуулсан бүх зүйлд захирагдахыг чин сэтгэлээсээ хүсэх бөгөөд хувь заяаг нь зохион байгуулахыг Бурханд зөвшөөрөх илүү их шийдвэртэй, итгэлтэй болж, Бурханы эсрэг тэрслэхээ болино. Яагаад гэвэл хүн, хувь заяаг ухаарахгүй, Бурханы дээд эрхийг ойлгохгүй, манан дундуур гуйвж дайван зоргоороо урагшаа тэмтчин явахад уг аян хэтэрхий хэцүү, хэтэрхий зүрх зүсэм байдгийг ойлгодог. Иймээс хүмүүс хүний хувь заяаг захирдаг Бурханы дээд эрхийг танин мэдэхээрээ ухаалаг хүмүүс нь хувь заяаны эсрэг үргэлжлүүлэн тэмцэж, өөрсдийн амьдралын зорилго гэж нэрлэдэг зүйлстэй өөрсдийнхөө арга барилаар хөөцөлдөхийн оронд үүнийг мэдэж, хүлээн зөвшөөрөх, мөн өөрсдийн гараар сайхан амьдрал бүтээх гэж оролдож байсан шаналалт өдрүүдтэйгээ салах ёс хийх замыг сонгодог юм. Хүнд Бурхан байхгүй үед, хүн Түүнийг харж чадахгүй үед, хүн Бурханы дээд эрхийг тодорхой танин мэдэж чадахгүй үед өдөр бүр нь утга учиргүй, үнэ цэнгүй, хөөрхийлөлтэй байдаг. Хүн хаана ч байсан, ажил нь ямар ч байсан хүний амьдрах арга зам болон зорилгоо хөөцөлдөх явдал нь хүн үүнийгээ эргэн дурсаж ч чадашгүй их эцэс төгсгөлгүй уй гашуу, хөнгөвчлөхийн аргагүй зовлон шаналлаас өөр юуг ч авчрахгүй. Бүтээгчийн дээд эрхийг хүлээн зөвшөөрч, Түүний зохион байгуулалт, зохицуулалтад захирагдаж, жинхэнэ хүмүүний амьдралыг эрж хайх үед л хүн бүх уй гашуу, зовлон шаналлаас аажмаар ангижирч, амьдралын бүхий л утгагүй хоосон байдлаас салж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө III”-аас эш татав

251. Бүтээгчийн дээд эрхэд захирагддаг хүмүүс л жинхэнэ эрх чөлөөг олж авч чадна

Хүмүүс Бурханы зохион байгуулалт болон Бурханы дээд эрхийг таньж мэддэггүйн улмаас хувь заяатай үргэлж тэрслүү хандлагатайгаар, эрээ цээргүйгээр нүүр тулдаг бөгөөд одоогийн нөхцөл байдлаа хувиргаж, хувь заяагаа өөрчилнө гэж дэмий л найдан Бурханы эрх мэдэл, дээд эрх болон хувь заяаны зохицуулалтаас мултрахыг үргэлж хүсэж байдаг. Гэвч тэд хэзээ ч тэгж чаддаггүй; тэдэнд цаг үргэлж саад тотгор учирдаг. Хүний сэтгэлийн гүнд явагддаг энэ тэмцэл нь зовлонтой байдаг; зовлон шаналал нь мартагдашгүй; энэ бүх хугацаанд хүн амьдралаа дэмий шалихгүй юманд үрж байдаг. Энэ зовлон шаналлын шалтгаан нь юу вэ? Энэ нь Бурханы дээд эрхийн улмаас болдог уу, эсвэл хүн азгүй төрсөн учраас болсон уу? Мэдээж аль нь ч үнэн биш юм. Үндсэндээ энэ нь хүмүүсийн баримтлах замаас, хүмүүсийн амьдралдаа сонгосон арга замаас болдог. Зарим хүн эдгээр зүйлийг ухаараагүй байж болох юм. Гэвч Бурхан хүн төрөлхтний хувь заяаг захирах дээд эрхтэй гэдгийг чи үнэхээр мэдэж, үнэхээр хүлээн зөвшөөрсөн үед, чамд зориулж Бурханы төлөвлөсөн, чиний өмнөөс шийдсэн бүхэн нь агуу ашиг тус, агуу хамгаалалт гэдгийг чи үнэхээр ойлгосон үед чиний зовлон шаналал аажмаар хөнгөрч, чи бүхэлдээ тайван, дураараа, эрх чөлөөтэй болж байгаагаа мэдрэх болно. Дийлэнх хүмүүсийн төлөв байдлаас авч үзвэл, хэдийгээр санаагаараа бол тэд өмнөх маягаараа амьдраад байхыг хүсдэггүй боловч, хэдийгээр тэд өвчин шаналлаасаа чөлөөлөгдөхийг хүсдэг боловч үнэндээ бол хүний хувь заяаг захирах Бүтээгчийн дээд эрхийн бодит үнэ цэн, утга учрыг үнэхээр ухан ойлгож чаддаггүй; тэд Бүтээгчийн зохион байгуулалт болон зохицуулалтыг хэрхэн эрж хайж, хүлээн зөвшөөрөхөө мэдэх нь байтугай, Бүтээгчийн дээд эрхийг үнэхээр танин мэдэж, үүнд захирагдаж ч чаддаггүй. Иймээс хэрвээ Бүтээгчид хүний хувь заяаг болон хүний бүх зүйлийг захирах дээд эрх байдаг гэсэн баримтыг хүмүүс үнэхээр танин мэдэж чадахгүй бол, хэрвээ тэд Бүтээгчийн ноёрхолд үнэхээр захирагдаж чадахгүй бол “хүний хувь заяа өөрийнх нь гарт байдаг” гэсэн үзэлд хөтлөгдөж, хүлэгдэхгүй байхад тэдэнд хэцүү болох ба хувь заяаны эсрэг болон Бүтээгчийн эрх мэдлийн эсрэг хатуу тэмцлийнхээ зовлон шаналлаас салах хэцүү байх бөгөөд түүнчлэн үнэхээр чөлөөлөгдөж, чөлөөтэй болоход, Бурханыг шүтэн мөргөдөг хүмүүс болоход тэдэнд хэцүү байх болно гэдгийг хэлэхийн ч хэрэггүй. Ийм байдлаас өөрийгөө чөлөөлөх хамгийн энгийн арга бий: урьдын амьдрах янз маягаасаа хагацаж, урьдын амьдралын зорилгодоо баяртай гэж хэлж, урьдын амьдралын хэв маяг, амьдралыг үзэх үзэл, эрэл хайгуул, хүсэл, туйлын зорилгыг дүгнэж, задлан шинжлээд дараа нь тэдгээрийг Бурханы хүсэл болон хүнээс шаардах шаардлагатай харьцуулан, тэдгээрийн аль нэг нь Бурханы хүсэл, шаардлагатай нийцэж байгаа эсэхийг, тэдгээрийн аль нэг нь амьдралд зөв үнэ цэн өгч, үнэнийг илүү сайн ойлгоход хүнийг хөтөлж, хүн чанартайгаар, хүн шиг амьдрах боломжийг олгож байгаа эсэхийг хар. Чи хүмүүсийн эрэлхийлдэг амьдралын олон янзын зорилго болон тэдний амьдралын олон янзын арга замыг ахин дахин судалж, анхааралтай нарийвчлан шинжилбэл тэдгээрийн нэг нь ч, хүн төрөлхтнийг бүтээх үеийн Бүтээгчийн анхдагч зорилгод тохирдоггүй гэдгийг олж мэднэ. Тэдгээр нь бүгд хүмүүсийг Бүтээгчийн дээд эрх болон анхаарал халамжаас холдуулдаг; тэдгээр нь бүгд хүмүүсийг доройтуулдаг урхи, тэднийг там руу хөтөлдөг нүх юм. Үүнийг танин мэдсэний дараа чиний хийх зүйл бол амьдралын талаарх хуучин үзлээ хойш тавьж, олон янзын урхи занганаас хол байж, чиний амьдралыг хариуцаж, чиний төлөө зохицуулалт хийхийг Бурханд даатгаж, зөвхөн Бурханы зохион байгуулалт, удирдамжид захирагдан, өөр ямар ч сонголт хийлгүй, Бурханыг шүтэн мөргөдөг хүн болохоор хичээх явдал юм. Энэ нь амархан сонсогддог боловч хийхэд хэцүү зүйл билээ. Зарим хүн үүний зовлонг тэсвэрлэдэг ч зарим нь чаддаггүй. Зарим нь дагаж мөрдөхөд бэлэн байдаг ч зарим нь дурамжхан байдаг. Дурамжхан байгаа хүмүүст үүнийг хийх хүсэл, шийдэмгий байдал дутагдаж байдаг; тэд Бурханы дээд эрхийн талаар тодорхой ойлгож, Бурхан хүний хувь заяаг төлөвлөж, зохицуулдаг гэдгийг бүрэн төгс мэддэг атлаа эсэргүүцэж, тэмцэлдсээр байдаг бөгөөд өөрсдийн хувь заяаг Бурханы гарт орхиж, Бурханы дээд эрхэд захирагдаж тэвчдэггүй, цаашлаад Бурханы зохион байгуулалт болон зохицуулалтад дургүйцдэг. Тиймээс ямар чадвартайгаа харахыг хүсдэг хүмүүс үргэлж байх болно; тэд өөрийн гараар хувь заяагаа өөрчлөхийг, эсвэл өөрийн чадлаар аз жаргалд хүрч, Бурханы эрх мэдийн хязгаарыг даван гарч, Бурханы дээд эрхээс дээш гарч чадах эсэхээ харахыг хүсдэг. Хүний уйтгар гуниг нь хүн аз жаргалтай амьдрал эрж хайдгаас биш, нэр алдар, эд баялаг хөөцөлдөж, эсвэл хувь заяагаа сөрөн манан дундуур тэмцэлдсэнээс болдог биш, харин Бүтээгчийн оршин тогтнолыг харсныхаа дараа ч, хүний хувь заяаг захирах дээд эрх Бүтээгчид бий гэсэн бодит үнэнийг мэдсэнийхээ дараа ч өөрийгөө бас л засаж чаддаггүй, хөлөө шавар шавхайнаас татан авч чаддаггүй, харин зүрх сэтгэлээ хатуу болгож, алдаагаа цөхрөлтгүй үргэлжлүүлдгээс болдог. Тэр харин ч шавхай дундуур явж, Бүтээгчийн дээд эрхийн эсрэг зөрүүдлэн тэмцэлдэж, өчүүхэн төдий ч гэмшилгүйгээр эцсээ хүртэл эсэргүүцсээр байгаад зөвхөн гэмтэж бэртэн, цус алдан хэвтэж байхдаа л сүүлдээ бууж өгч, буцахаар шийддэг. Энэ бол хүмүүний жинхэнэ уй гашуу юм. Иймээс захирагдахыг сонгодог хүмүүс бол цэцэн бөгөөд зугтахыг сонгодог хүмүүс бол муйхар гэж Би хэлнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө III”-аас эш татав

252. Бүтээгчийн эрх мэдэл дор ирж, үхэлтэй тайвнаар нүүр тул

Хүн төрөх мөчид ганцаардмал нэгэн сүнс хүний ертөнц дэх амьдралын туршлагаа болон түүнд зориулан Бүтээгчийн зохицуулсан Бүтээгчийн эрх мэдлийг мэдрэх туршлагаа эхлүүлдэг. Тухайн хүний буюу сүнсний хувьд энэ нь Бүтээгчийн дээд эрхийн тухай мэдлэгийг олж авч, Түүний эрх мэдлийг мэдэж авч, үүнийг биечлэн туулах хосгүй сайхан боломж юм гэдгийг хэлэх нь илүүц биз ээ. Хүмүүс Бүтээгчийн бэлтгэж өгсөн хувь заяаны хуулийн дор амьдардаг бөгөөд газар дээрх амьдралынхаа хэдэн арван жилийн замналын явцад Бүтээгчийн дээд эрхийг хүлээн авч, Түүний эрх мэдлийг мэдэх нь мөс чанартай ямар ч ухаалаг хүний хувьд хэцүү зүйл биш юм. Тиймээс бүх хүмүүний хувь заяа урьдчилан тогтоогдсон гэдгийг таньж, амьд байхын утга учир юу болохыг амьдралынхаа хэдэн арван жилийн туршлагаар ухаарч, эсвэл нэгтгэн дүгнэх нь хүн бүрийн хувьд тун амархан байх ёстой. Хүн амьдралын эдгээр сургамжийг өөртөө агуулахын зэрэгцээ, амь хаанаас ирдгийг ойлгож, зүрх сэтгэлд нь үнэндээ юу хэрэгтэйг, амьдралын жинхэнэ зам руу хүнийг юу хөтөлдгийг, хүний амьдралын даалгавар, зорилго юу байх учиртайг аажмаар ухаарч эхэлдэг; хэрвээ хүн Бүтээгчийг шүтэн мөргөхгүй бол, хэрвээ хүн Түүний ноёрхол дор орохгүй бол үхэлтэй тулгарах үедээ—сүнс Бүтээгчтэй дахин нүүр тулах гэж байх үедээ—хүний зүрх сэтгэл хэмжээлшгүй их айдас, түгшүүрээр дүүрэх болно. Хэрвээ хүн энэ дэлхийд хэдхэн арван жил оршсон атлаа хүний амь хаанаас ирдгийг хараахан мэдэж аваагүй, хүний хувь заяа хэний гарт байдгийг хараахан танин мэдээгүй бол тэр үхэлтэй амар тайван нүүр тулж чадахгүйг гайхалтгүй. Хэдэн арван жилийн амьдралыг туулсны дараа Бүтээгчийн дээд эрхийн талаар мэдлэг олж авсан хүн бол амьдралын утга учир, үнэ цэнийг үнэн зөв ойлгодог хүн; амьдралын зорилгын талаар гүн гүнзгий мэдлэгтэй, Бүтээгчийн дээд эрхийн талаар жинхэнэ туршлага, ойлголттой хүн; түүнээс ч илүүгээр Бүтээгчийн эрх мэдэлд захирагдах чадвартай хүн юм. Ийм хүн Бурхан хүн төрөлхтнийг бүтээсний утга учрыг ойлгодог, хүн Бүтээгчийг шүтэн мөргөх хэрэгтэй гэдгийг ойлгодог, хүний эзэмшдэг бүх зүйл Бүтээгчээс ирдэг ба ойрын ирээдүйд хэзээ нэгэн өдөр Түүнд буцааж өгнө гэдгээ ойлгодог; ийм хүн нь Бүтээгч хүний төрөлтийг зохицуулдаг ба хүний үхлийг захирах дээд эрхтэй, амьдрал, үхлийн аль алийг Бүтээгчийн эрх мэдлээр урьдчилан зохицуулдаг гэдгийг ойлгодог. Иймээс эдгээр зүйлийг үнэхээр ойлгохоороо хүн аяндаа үхэлтэй тайвнаар нүүр тулж чадах ба энэ ертөнцийн бүх өв хөрөнгөө тайвнаар орхиж, дараа нь тохиолдох бүхнийг жаргалтайгаар хүлээн зөвшөөрч, даган Бүтээгчийн зохицуулсан амьдралын сүүлчийн онцгой үеэс сохроор айж, эсрэг тэмцэлдэхийн оронд баяртайгаар угтан авах болно. Хэрвээ хүн амьдралыг, Бүтээгчийн дээд эрхийг мэдэрч, Түүний эрх мэдлийг мэдэж авах боломж гэж үзвэл, хэрвээ хүн өөрийн амьдралыг бүтээгдсэн хүнийхээ хувьд үүргээ биелүүлж, даалгавраа хэрэгжүүлэх ховорхон боломж гэж үзвэл амьдралын талаар гарцаагүй зөв үзэл бодолтой байх бөгөөд Бүтээгчийн ерөөж, залж чиглүүлсэн амьдралаар амьдрах болно, Бүтээгчийн гэрэл дор алхаж, Бүтээгчийн дээд эрхийг мэдэж, Түүний ноёрхол дор орж, Түүний ер бусын үйл хэрэг болон Түүний эрх мэдлийг гэрчлэх болно. Тийм хүн гарцаагүй Бүтээгчээр хайрлуулж, хүлээн зөвшөөрөгдөх ба тийм хүн л үхэлд тайван хандаж, амьдралын эцсийн онцгой үеийг баяр хөөртэйгээр угтан авч чадна гэдэг нь гарцаагүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө III”-аас эш татав

253. Бурханыг өөрийнхөө цор ганц Захирагч гэдгийг хүлээн зөвшөөрөх нь авралд хүрэх эхний алхам юм

Бурханы эрх мэдлийн талаарх үнэн нь хүн бүхний нухацтай авч үзэх ёстой, зүрх сэтгэлээрээ мэдэрч, ойлгох ёстой үнэн юм; яагаад гэвэл эдгээр үнэн нь хүн бүрийн амьдралд, хүн бүрийн өнгөрсөн, одоо, ирээдүйд, хүн бүрийн амьдралдаа туулан өнгөрөх ёстой шийдвэрлэх онцгой үеүдэд, Бурханы дээд эрхийн тухай хүний мэдлэг болон Бурханы эрх мэдэлтэй тулгарахдаа түүний баримталбал зохих хандлагад, тэгээд мэдээжээр, хүн бүрийн эцсийн хүрэх газарт нөлөөлдөг билээ. Иймээс тэдгээрийг ойлгож, мэдэхэд насан туршийн эрч хүч шаардагддаг. Бурханы эрх мэдлийг нухацтайгаар авч үзэх үедээ, Бурханы дээд эрхийг хүлээн зөвшөөрөх үедээ чи Бурханы эрх мэдэл үнэхээр оршин байдгийг аажмаар ухаарч, ойлгох болно. Гэвч хэрвээ чи Бурханы эрх мэдлийг хэзээ ч танин мэдэхгүй, Түүний дээд эрхийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй бол хэчнээн олон жил амьдрах чинь хамаагүй, Бурханы дээд эрхийн талаар өчүүхэн төдий ч мэдлэг олж авч чадахгүй. Хэрвээ чи Бурханы эрх мэдлийг үнэхээр мэдэж, ойлгож чадахгүй бол замын төгсгөлд хүрэх үедээ хэдий Бурханд олон арван жил итгэж байсан ч гэсэн, чамд амьдралаараа харуулах зүйл юу ч байхгүй байх бөгөөд хүний хувь заяаг захирах Бурханы дээд эрхийн талаарх чиний мэдлэг гарцаагүй хоосон байх болно. Энэ нь тун гунигтай зүйл биш гэж үү? Иймээс амьдралдаа хэр хол явсан чинь хамаагүй, одоо хэдэн настай байх чинь хамаагүй, аяны чинь үлдсэн хэсэг хэр урт байх нь хамаагүй, чи эхлээд Бурханы эрх мэдлийг танин мэдэж, үүнийг нухацтайгаар авч үзэж, Бурхан бол чиний цор ганц Эзэн гэсэн бодит баримтыг хүлээн зөвшөөрөх ёстой. Хүмүүний хувь заяаг захирдаг Бурханы дээд эрхтэй холбоотой эдгээр үнэний талаар тодорхой, нарийн зөв мэдлэг болон ойлголтыг олж авах нь хүн бүхний заавал биелүүлэх даалгавар, хүний амьдралыг мэдэж, үнэнийг олж авах түлхүүр, хүн бүрийн өмнө тулгардаг Бурханыг мэдэх өдөр тутмын амьдрал, үндсэн сургамж бөгөөд хэн ч үүнээс зайлсхийж чадахгүй. Хэрвээ та нарын нэг нь энэ зорилгод хүрэхийн тулд дөт замаар явахыг хүсэж байгаа бол тэр чинь боломжгүй гэдгийг Би хэлье! Хэрвээ та нар Бурханы дээд эрхээс зугтахыг хүсэж байгаа бол тэр чинь бүр ч боломжгүй! Бурхан бол хүний ганцхан Эзэн, Бурхан бол хүний хувь заяаны ганцхан Эзэн бөгөөд иймээс хүн өөрийн хувь заяаг захирах боломжгүй, мөн үүнийг даван гарах боломж ч байхгүй юм. Хүний ур чадвар хэчнээн агуу байх нь хамаагүй, хүн бусдын хувь заяанд нөлөөлж, тэр ч бүү хэл зохион байгуулж, зохицуулж, хянаж, эсвэл өөрчилж чадахгүй. Зөвхөн цор ганц Бурхан Өөрөө л хүнд зориулж бүх зүйлийг тушааж чадна, учир нь зөвхөн Тэр л хүний хувь заяаг захирах дээд эрхийг агуулсан цор ганц эрх мэдлийг эзэмшдэг билээ; иймээс Бүтээгч л хүний цор ганц Эзэн юм. Бурханы эрх мэдэл нь зөвхөн бүтээгдсэн хүн төрөлхтнөөр зогсохгүй, мөн ямар ч хүний харж чадахгүй бүтээгдээгүй зүйлс, одод болон сансар огторгуйг захирах дээд эрхийг атгадаг. Энэ бол маргашгүй бодит баримт, үнэхээр оршин байдаг бодит баримт бөгөөд ямар ч хүн, эсвэл ямар ч зүйл үүнийг өөрчилж чадахгүй. Хэрвээ та нарын нэг нь одоо ч аливаа зүйлсийн байгаа байдалд сэтгэл ханамжгүй байж, өөрийгөө зарим нэг онцгой ур чадвар, авьяастай гэж итгэн, чамайг аз дайрч, өнөөгийн нөхцөл байдлаа өөрчилж, эсвэл тэдгээрээс зугтаж чадна гэж бодсоор байгаа бол; хэрвээ чи хүний хичээл чармайлтаар хувь заяагаа өөрчлөх гэж оролдон, тэгснээрээ бусдаас ялгаран гарч, алдар нэр, ашиг хонжоо олохоор оролдож байгаа бол; чи байдлыг хэцүү болгож байна, чи өөртөө гай л дуудаж, булшныхаа нүхийг ухаж байна гэдгийг Би чамд хэлье! Эрт, орой хэзээ нэгэн өдөр чи буруу сонголт хийснээ, хичээл чармайлт чинь талаар өнгөрснийг олж мэдэх болно. Хувь заяаны эсрэг тэмцэлдэх жолоогүй эрмэлзэл, хүсэл болон цадигаа алдсан зан авир чинь чамайг буцах замгүй болгох бөгөөд үүнийхээ төлөө чи гашуун төлөөс төлөх болно. Хэдийгээр яг одоо чи уг үр дагаврын айхтар ноцтой байдлыг ойлгохгүй байгаа ч гэсэн Бурхан бол хүний хувь заяаны Эзэн хэмээх үнэнийг улам илүү гүнзгий мэдэрч, ойлгонгоо Миний өнөөдрийн ярьж байгаа зүйл болон үүний бодит утга санааг аажмаар ухаарч эхэлнэ. Чамд зүрх сэтгэл, сүнс үнэхээр бий эсэх нь, чи үнэнийг хайрладаг хүн мөн эсэх нь, Бурханы дээд эрх болон үнэний талаар ямар хандлагатай вэ гэдгээс чинь хамаардаг. Тэгээд аяндаа энэ нь Бурханы эрх мэдлийг үнэхээр мэдэж, ойлгож чадаж байгаа эсэхийг чинь тодорхойлдог. Хэрвээ чи амьдралдаа Бурханы эрх мэдлийг танин мэдэж, хүлээн зөвшөөрөх нь байтугай Бурханы дээд эрх болон Түүний зохицуулалтыг хэзээ ч мэдэрч байгаагүй бол өөрийн сонгосон зам болон өөрийн хийсэн сонголтын үрээр үнэхээр сохор зоосны ч үнэ хүрэхгүй байх ба Бурханд жигшигдэн, гологдох бай болох нь эргэлзээгүй. Гэхдээ Бурханы ажилд Түүний шалгалтыг хүлээн зөвшөөрч, Түүний дээд эрхийг хүлээн зөвшөөрч, Түүний эрх мэдэлд захирагдаж, Түүний үгийг аажмаар жинхэнээсээ туулдаг хүмүүс нь Бурханы эрх мэдлийн тухай бодит мэдлэгийг болон Түүний дээд эрхийн тухай бодит ойлголтыг олж авах бөгөөд үнэхээр Бүтээгчийн өмнө захирагдах болно. Ийм хүмүүс л үнэхээр аврагдана.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө III”-аас эш татав

254. Сатан хэзээ ч Бурханы эрх мэдлийг зөрчиж зүрхлээгүй, мөн цаашлаад Бурханы тушаал болон онцгой захирамжуудыг үргэлж анхааралтай сонсож, дуулгавартай даган, эдгээрийг хэзээ ч үл тоож зүрхлээгүй ба Бурханы аливаа зарлигийг дур мэдэн өөрчилж мэдээж зүрхлээгүй. Энэ нь Бурханы Сатанд тогтоож өгсөн хязгаар тул Сатан эдгээр хязгаарыг хэзээ ч давж зүрхлээгүй. Бурханы эрх мэдлийн сүр хүч энэ биш гэж үү? Бурханы эрх мэдлийн гэрчлэл энэ биш гэж үү? Бурханд хэрхэн хандаж, Бурханыг хэрхэн үзэх талаар Сатан хүн төрөлхтнөөс илүү тодорхой мэддэг тул сүнсний ертөнц дэх Бурханы эрх мэдэл, байр суурийг маш тодорхой харж, Бурханы эрх мэдлийн сүр хүч болон Түүний эрх мэдлийн хэрэгжилтийн цаад зарчмуудыг илүү гүн гүнзгий үнэлдэг. Сатан эдгээрийг үл ойшоож огтхон ч зүрхэлдэггүй бөгөөд ямар нэг байдлаар зөрчиж зүрхэлдэггүй, мөн Бурханы эрх мэдлийг зөрчих ямар ч зүйл хийдэггүй, ямар нэгэн байдлаар Бурханы уур хилэнг хүргэж ч зүрхэлдэггүй. Сатан, уг чанар нь ёрын муу, биеэ тоосон боловч өөрт нь зориулж Бурханы тогтоосон зааг, хязгаарыг хэзээ ч давж зүрхлээгүй. Мянга мянган жилийн турш Сатан эдгээр зааг хязгаарыг чанд мөрдөж, Бурханы өгсөн бүх тушаал, зарлигийг мөрдсөн бөгөөд хэзээ ч энэ хэм хэмжээг давж зүрхлээгүй. Сатан хэдий хорлонтой боловч ялзарсан хүн төрөлхтнөөс хамаагүй ухаалаг; тэр Бүтээгчийн ялгамж чанарыг болон өөрийн хил хязгаарыг мэддэг. Бурханы эрх мэдэл, хүч чадал нь Сатаны зөрчиж чадахгүй тэнгэрийн зарлиг гэдгийг, мөн Бурханы эрх мэдэл болон цор ганц байдлаас л улбаалан бүх зүйл өөрчлөгдөж, дэг журамтай байдлаар үржиж олшрон, хүн төрөлхтөн Бурханы тогтоосон замналаар амьдарч, өсөн үржиж чаддаг бөгөөд ямар ч хүн юм уу эд юм энэ дэг журмыг нураах чадваргүй, ямар ч хүн юм уу, эд юм энэ хуулийг өөрчлөх чадваргүй гэдгийг Сатаны “хүлцэнгүй” үйлдлээс харж болно—учир нь эдгээр нь бүгд Бүтээгчийн гараас, Бүтээгчийн урьдчилан тогтоосноор, Бүтээгчийн эрх мэдлээс гарсан.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс эш татав

255. Хэдийгээр Сатан Иовыг шунахай харцаар харсан боловч Бурханы зөвшөөрөлгүйгээр Иовын бие дэх ширхэг үсэнд ч хүрч зүрхлээгүй. Сатан хэдий төрөлхийн ёрын муу, харгис ч гэсэн Бурхан өөрт нь тушаал өгсний дараа Бурханы тушаалыг дагахаас өөр сонголт байгаагүй. Иймээс Сатан Иов дээр ирэхдээ хонинд орсон чоно мэт улангассан байсан ч Бурханы өөрт нь тогтоосон хязгаарыг мартаж зүрхлээгүй, Бурханы тушаалыг зөрчиж зүрхлээгүй ба хийсэн бүх зүйлдээ Сатан Бурханы үгийн зарчим болон хязгаарыг давж зүрхлээгүй—энэ баримт биш гэж үү? Сатан, Ехова Бурханы ямар ч үгийг зөрчиж зүрхэлдэггүй гэдгийг үүнээс харж болно. Сатанд бол Бурханы амнаас гарсан үг бүр тушаал, тэнгэрлэг хууль, Бурханы эрх мэдлийн илэрхийлэл юм—учир нь Бурханы тушаалыг зөрчдөг, тэнгэрлэг хуулийг эсэргүүцэж, дуулгаваргүй байдаг хүмүүсийг шийтгэх Бурханы шийтгэл нь Бурханы үг бүрийн цаана цухалзаж байдаг. Бурханы тушаалыг зөрчвөл Бурханы эрх мэдэлд халдаж, тэнгэрлэг хуулийг эсэргүүцсэнийхээ үр дагаврыг хүртэх ёстойг Сатан тодорхой мэддэг. Тэгвэл эдгээр үр дагавар нь яг юу вэ? Эдгээр нь мэдээж Бурханы шийтгэл гэдгийг хэлэх нь илүүц юм. Иовд хэрэгжүүлсэн Сатаны үйлдэл бол хүнийг ялзруулсных нь бичил дүр зураг төдий л байсан. Сатан эдгээр үйлдлийг хийж байх үед Бурханы тогтоосон хязгаар, Сатанд өгсөн тушаал нь Сатаны хийдэг бүх зүйлийн цаад зарчмуудын бичил дүр зураг төдий байсан юм. Үүнээс гадна, энэ асуудал дахь Сатаны үүрэг, байр суурь нь ердөө Бурханы удирдлагын ажил дахь түүний үүрэг, байр суурийн бичил дүр зураг байсан ба Иовыг сорихдоо Сатан Бурханд бүрэн дуулгавартай байсан нь Бурханы удирдлагын ажилд Бурханыг өчүүхэн төдий ч эсэргүүцэж зүрхлээгүйнх нь бичил дүр зураг төдий байсан. Эдгээр бичил дүр зураг та нарт ямар анхааруулга өгч байна вэ? Сатаныг оролцуулаад бүх зүйлийн дундаас Бүтээгчийн тогтоосон тэнгэрлэг хууль, зарлигийг зөрчиж чадах ямар ч хүн болон зүйл үгүй, эдгээр тэнгэрлэг хууль, зарлигийг зөрчиж зүрхлэх ямар ч хүн болон зүйл үгүй. Учир нь эдгээрийг дуулгавартай дагадаггүй хүмүүст Бүтээгчийн оноодог шийтгэлийг ямар ч хүн болон эд юм өөрчилж, мултарч чаддаггүй. Бүтээгч л тэнгэрлэг хууль, зарлигийг тогтоож чадна, эдгээрийг хүчинтэй болгох хүч чадал Бүтээгчид л байдаг ба Бүтээгчийн хүч чадлыг л ямар ч хүн, эд зүйл сөрж чадахгүй. Энэ бол Бүтээгчийн цор ганц эрх мэдэл, энэ эрх мэдэл нь бүх зүйлийн дунд дээдийн дээд тул “Бурхан хамгийн агуу нь, Сатан удаах нь” гэж хэлэх боломжгүй. Цор ганц эрх мэдлийг эзэмшсэн Бүтээгчээс өөр ямар ч Бурхан байхгүй!

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс эш татав

256. Маш олон хүн, онцгой ялгамж чанараас нь үүдэн Сатаны янз бүрийн талын илрэлийг хүчтэй сонирхоход хүрсэн. Гайхамшиг үзүүлж, хүн төрөлхтний хийх боломжгүй зүйлсийг хийх чадвартай болохоор нь Сатаныг бас Бурхан шиг эрх мэдэл эзэмшдэг гэж итгэдэг мунхаг хүмүүс хүртэл олон байдаг. Иймээс хүн төрөлхтөн Бурханыг шүтэн мөргөхийн сацуу зүрх сэтгэлдээ Сатанд ч бас орон зай үлдээж, тэр ч бүү хэл Сатаныг Бурхан хэмээн шүтдэг. Энэ хүмүүс хөөрхийлөлтэй агаад жигшмээр. Тэд мэдлэггүй учраас хөөрхийлөлтэй ба тэрс үзэл, төрөлхийн ёрын муу мөн чанарынхаа улмаас жигшүүртэй. Одоо та нарт, эрх мэдэл гэж юу болох, энэ нь юуг бэлгэдэж, юуг төлөөлдөг болохыг хэлэх шаардлагатай мэт Надад санагдаж байна. Ерөнхийд нь ярихад, Бурхан Өөрөө эрх мэдэл юм, Бурханы эрх мэдэл Өөрийнх нь дээдийн дээд байдал, мөн чанарыг бэлгэддэг ба Бурханы Өөрийн эрх мэдэл нь Бурханы байр суурь, ялгамж чанарыг төлөөлдөг. Аль тохиолдолд Сатан өөрийгөө Бурхан гэж хэлж зүрхлэх вэ? Сатан өөрийгөө бүх зүйлийг бүтээсэн, бүхнийг захирдаг гэж хэлж зүрхэлдэг үү? Мэдээж үгүй! Учир нь Сатан бүх зүйлийг бүтээх чадваргүй; өдийг хүртэл тэр хэзээ ч Бурханы бүтээсэн нэг ч зүйлийг хийгээгүй бөгөөд амьтай ямар нэг зүйлийг хэзээ ч бүтээгээгүй. Учир нь түүнд Бурханы эрх мэдэл гэж байхгүй, Бурханы байр суурь, ялгамж чанарыг хэзээ ч эзэмших боломжгүй бөгөөд энэ нь түүний мөн чанараар тодорхойлогддог. Түүнд Бурхантай адил хүч чадал бий юу? Мэдээж үгүй! Сатаны үйл, үзүүлсэн гайхамшгийг бид юу гэж нэрлэдэг вэ? Энэ нь хүч чадал уу? Үүнийг эрх мэдэл гэж нэрлэж болох уу? Мэдээж үгүй! Сатан хорон муу урсгалыг удирдаж, Бурханы ажлыг бүх талаар нурааж, доголдуулж, тасалдуулдаг. Сүүлийн хэдэн мянган жилд хүн төрөлхтнийг ялзруулж, зовоож, хүнийг урхидаж, мэхлэн замыг нь алдуулж, Бурханыг голоход хүргэсний улмаас хүн үхлийн сүүдэрт хөндий рүү алхдаг болсныг эс тооцвол, үүнээс өөрөөр Сатан хүнд өчүүхэн ч гэсэн дурсагдаж, сайшаагдаж, нандигнамаар ямар нэг зүйл хийсэн гэж үү? Сатан эрх мэдэл, хүч чадал эзэмшдэг байсан бол хүн төрөлхтнийг ялзруулах байсан уу? Сатан эрх мэдэл, хүч чадал эзэмшдэг байсан бол хүн төрөлхтнийг хорлох байсан уу? Хэрвээ Сатан эрх мэдэл, хүч чадал эзэмшдэг байсан бол хүн төрөлхтөн Бурханыг орхиж, үхэл рүү явах байсан уу? Сатанд ямар ч эрх мэдэл, хүч чадал байдаггүй болохоор хийдэг бүхнийх нь мөн чанарыг бид юу гэж дүгнэх хэрэгтэй вэ? Сатаны хийдэг бүхнийг шалихгүй заль мэх гэж тодорхойлдог хүмүүс бий, гэхдээ тийм тодорхойлолт төдийлөн зохистой биш гэж Би боддог. Хүн төрөлхтнийг ялзруулсан түүний муу үйл нь шалихгүй заль мэх гэж үү? Иовыг хэрцгийлсэн Сатаны муу ёрын хүч болон түүнийг хэрцгийлж, залгих гэсэн догшин хүсэл нь шалихгүй заль мэх төдийхнөөр хийгдсэн байж хэрхэвч таарахгүй. Эргээд харвал, уул толгодоор хааяагүй таран бэлчсэн Иовын мал сүрэг хормын төдийд үгүй болсон; Иовын их хөрөнгө агшин зуурын төдийд алга болсон. Үүнийг шалихгүй заль мэх төдийхнөөр хийж болно гэж үү? Сатаны хийдэг бүхний уг чанар нь хохироох, тасалдуулах, устгах, хорлох, муу ёр, хорлонт байдал, харанхуй гэх мэт сөрөг нэр томьёотой таарч, нийцдэг тул зөвт бус, ёрын муу бүх тохиолдол нь Сатаны үйлтэй нягт холбоотой, Сатаны муу ёрын мөн чанараас салшгүй байдаг. Сатан хэчнээн ч “хүчирхэг” бай, хэчнээн ч эр зориг, хүсэл эрмэлзэлтэй бай, хэчнээн ч их хор хохирол учруулах чадалтай бай, хүнийг ялзруулж, урхидах арга барил нь хэчнээн ч өргөн хүрээтэй бай, хүнийг айлган сүрдүүлэх заль мэх, явуулга нь хэчнээн ч ухаалаг бай, оршин тогтнодог хэлбэр нь хэчнээн ч хувирамтгай бай, ганц ч амьд зүйлийг хэзээ ч бүтээж чадаагүй, бүх зүйлийн оршин тогтнолын хууль, дүрмийг хэзээ ч тогтоож чадаагүй, бас амьтай, амьгүй аливаа эд юмыг хэзээ ч удирдаж, захирч чадаагүй юм. Орчлон ертөнц, өргөн уудам газар нутаг даяар, түүнээс төрж, түүнээс болж оршин тогтнодог нэг ч хүн, нэг ч эд юм байхгүй; түүнд захируулж, удирдуулдаг нэг ч хүн, нэг ч юм байхгүй. Харин ч эсрэгээрээ, тэр Бурханы эрх мэдэл дор амьдрах ёстойгоор барахгүй Бурханы бүх тушаал, захирамжийг дуулгавартай дагах ёстой. Бурханы зөвшөөрөлгүйгээр газар дээрх дусал ус юм уу элсний ширхэгт хүрэх ч Сатанд хэцүү; Бурханы бүтээсэн хүн төрөлхтөн байтугай газар дээрх шоргоолжийг ч Бурханы зөвшөөрөлгүйгээр хөдөлгөх эрх чөлөө Сатанд байхгүй. Бурханы нүдээр бол Сатан, уулын сараана цэцэгс, агаарт нисэх шувууд, тэнгисийн загас, хөрс шороон дээрх өтнөөс ч дорд. Бүх зүйлийн дундах түүний үүрэг гэвэл бүх зүйлд болон хүн төрөлхтөнд үйлчилж, бас Бурханы ажил болон удирдлагын төлөвлөгөөнд үйлчлэх явдал юм. Түүний уг чанар хэчнээн ч хорлонтой, мөн чанар нь хэчнээн ч ёрын муу бай, Бурханд үйлчлэл үзүүлж, Бурханы товойлгогч байх чиг үүргээ л ухамсартайгаар биелүүлэх нь түүний хийж чадах ганц зүйл юм. Сатаны мөн чанар, байр суурь ийм байдаг. Түүний мөн чанар нь амь, хүч чадал, эрх мэдэлтэй холбоогүй; тэр бол ердөө л Бурханы гар дахь тоглоом, Бурханд үйлчлэх машин төдий юм!

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс эш татав

257. Сатан хүн төрөлхтнийг олон мянган жилийн турш ялзруулж ирсэн. Тэр тоолохын аргагүй олон ёрын мууг үйлдэж, үе үеийнхнийг хууран мэхэлж, дэлхий дээр аймшигтай том нүгэл үйлдсэн. Тэр хүнийг зовоож, хууран мэхэлж, Бурханы эсрэг уруу татаж, бас Бурханы удирдлагын төлөвлөгөөг нурааж, доголдуулах муу үйл хэргийг ахин дахин үйлдсэн. Гэсэн ч Бурханы эрх мэдэл дор бүх зүйл болон амьд амьтад Бурханы тогтоосон хууль, дүрмийг үргэлжлүүлэн баримталдаг. Бурханы эрх мэдэлтэй харьцуулахад Сатаны муу ёрын уг чанар, цадиггүй явдал маш муу муухай, маш ой гутам, жигшүүртэй, маш өчүүхэн агаад хэврэг юм. Хэдийгээр Сатан Бурханы бүтээсэн бүх зүйлийн дунд алхдаг ч гэсэн Бурханд захирагддаг хүмүүс, зүйлс, эд юмст өчүүхэн төдий ч өөрчлөлт оруулж чадахгүй. Хэдэн мянган жил өнгөрсөн ба хүн төрөлхтөн одоо ч Бурханы хайрласан гэрэл, агаарыг эдэлж, Бурханы Өөрийн гаргасан амьсгаагаар амьсгалж, Бурханы бүтээсэн цэцэгс, шувууд, загас жараахай, шавж хорхойг эдэлж, Бурханы хангасан бүх зүйлийг эдэлдэг; өдөр шөнө бас л үргэлжлэн ар араасаа солигддог; дөрвөн улирал ердийнхөөрөө ээлжилдэг; тэнгэрт нисэх галуу энэ өвөл нүүдэллэн одож, дараа хавар нь эргэн ирдэг; усан дахь загас жараахай өөрсдийн гэр болох гол, нуурыг хэзээ ч орхидоггүй; газар дээрх голио зуны өдрүүдэд хоолой мэдэн донгоддог; өвсөн дундах хүрэлзгэнэ намрын салхины аясаар аяархан гүнгэнэдэг; галуу сүрэглэн цугларахад бүргэд ганцаараа байдаг; арслангийн сүрэг ан хийн амь зогоодог; хандгай өвс ногоо, цэцэгсээс холддоггүй… Бүх зүйлийн дундах төрөл бүрийн амьтад холдон одож, эргэн ирдэг, дараа нь дахин оддог гээд л нүд ирмэхийн төдийд үй түмэн өөрчлөлт тохиолддог—харин тэдний зөн билэг, амьд үлдэх хууль л өөрчлөгддөггүй. Тэд Бурханы хангалт, тэжээл дор амьдардаг бөгөөд зөнг билгийг нь хэн ч өөрчилж, амьд үлдэх дүрмийг нь хэн ч доголдуулж чадахгүй. Хэдийгээр бүх зүйлийн дунд амьдардаг хүн төрөлхтнийг Сатан ялзруулж, мэхэлсэн боловч Бурханы бүтээсэн ус, Бурханы бүтээсэн агаар, Бурханы бүтээсэн бүх зүйлээс тэд бас л татгалзаж чадахгүй бөгөөд Бурханы бүтээсэн энэхүү орон зайд хүн амьдарч, өсөн үржсээр байдаг. Хүн төрөлхтний зөн билэг өөрчлөгдөөгүй. Хүн бас л харахын тулд нүд, сонсохын тулд чих, бодохын тулд уураг тархи, ойлгохын тулд зүрх сэтгэл, алхахын тулд хөл, ажиллахын тулд гар гэх зэрэгтээ түшиглэдэг; Бурханы хангалтыг хүлээн зөвшөөрч чаддаг болгох гэж Бурханаас хүнд хайрласан бүх зөн билэг нь өөрчлөгдөлгүй хэвээр үлдсэн, Бурхантай хамтран ажиллах хүний чадавх өөрчлөгдөөгүй, бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлэх хүн төрөлхтний чадавх өөрчлөгдөөгүй, хүн төрөлхтний сүнслэг хэрэгцээ өөрчлөгдөөгүй, гарал үүслээ олж тогтоох хүн төрөлхтний хүсэл өөрчлөгдөөгүй, Бүтээгчээр авруулах гэсэн хүн төрөлхтний хүсэл тэмүүлэл ч өөрчлөгдөөгүй. Бурханы эрх мэдэл дор амьдарч, Сатаны авчирсан цуст сүйрлийг даван туулсан хүн төрөлхтний одоогийн нөхцөл байдал энэ юм. Хэдийгээр хүн төрөлхтөн Сатаны дарангуйлалд орж, бүтээлийн эхлэлийн Адам, Ева биш болж, мэдлэг, төсөөлөл, үзэл гэх мэт Бурхантай тэрслэх зүйлс болон ялзарсан сатанлаг зан чанараар дүүрсэн боловч Бурханы нүдэнд одоо ч Өөрийнх нь бүтээсэн тэр хүн төрөлхтөн хэвээрээ юм. Хүн төрөлхтөн одоо ч Бурханд захирагдаж, зохион байгуулагдаж, одоо ч Бурханы тогтоосон замналаар амьдардаг, иймээс Сатаны ялзруулсан хүн төрөлхтөн нь Бурханы нүдээр бол жаахан хир буртагт баригдсан, хоржигносон ходоодтой, үл ялиг удаан хөдөлгөөнтэй, өмнөх шигээ сайн ой санамжтай байхаа больж, бага зэрэг хөгширсөн төдий л боловч хүний бүх чиг үүрэг, зөн билэг нь тэр чигтээ бүрэн бүтэн харагддаг. Энэ бол Бурханы аврах гэж зорьдог хүн төрөлхтөн юм. Энэ хүн төрөлхтөн Бүтээгчийн дуудлагыг сонсож, Бүтээгчийн дуу хоолойг сонсох л юм бол энэ дуу хоолойны эх үүсвэрийг олж тогтоохоор яаран босох болно. Энэ хүн төрөлхтөн Бүтээгчийн дүрийг харах л юм бол Бурханд өөрийгөө зориулахын тулд өөр юуг ч хайхрахаа больж, бүх зүйлийг орхиж, тэр ч байтугай өөрийн амийг Түүний төлөө зориулах болно. Зүрх сэтгэл нь Бүтээгчийн үнэн сэтгэлийн үгийг ойлгох үед хүн төрөлхтөн Сатаныг хаяж, Бүтээгчийн талд ирэх болно; хүн төрөлхтөн биеийнхээ хир буртгийг бүрэн угааж, Бүтээгчийн хангалт, тэжээлийг дахин нэг удаа хүртсэн үед хүн төрөлхтний ой санамж сэргэж, энэ үед хүн төрөлхтөн Бүтээгчийн эрх мэдэл дор үнэхээр эргэн очсон байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс эш татав

258. Сансар, огторгуйн өргөн уудам чөлөөнд тоо томшгүй бүтээл амьдарч, өсөн үржиж, амьдралын хуулийг дагаж, үл хувирах нэгэн дүрмийг мөрддөг. Нас барсан хүмүүс амьд хүмүүсийн түүхийг аван оддог ба амьд буй хүмүүс нь нас барагсдын яг тэр эмгэнэлт түүхийг давтдаг. Иймээс хүн төрөлхтөн өөрсдөөсөө өөрийн эрхгүй ингэж асуудаг: Бид яагаад амьдардаг вэ? Яагаад бид үхэх ёстой вэ? Хэн энэ дэлхийг захирдаг вэ? Хэн энэ хүн төрөлхтнийг бүтээсэн бэ? Хүн төрөлхтнийг үнэхээр Байгаль Эх бүтээсэн үү? Хүн төрөлхтөн өөрсдийнхөө хувь заяаг үнэхээр хянадаг уу?… Олон мянган жилийн турш хүн төрөлхтөн эдгээр асуултыг дахин дахин асуусан. Харамсалтай нь, хүн төрөлхтөн эдгээр асуултад донтох тусмаа шинжлэх ухаанаар улам их ангадаг болсон. Шинжлэх ухаан нь хүний махан биед богино хугацааны бахдал, түр зуурын таашаал өгдөг ч сэтгэлийнх нь гүнд байдаг ганцаардал, тусгаарлагдмал байдал, нуухын аргагүй айдас, арчаагүй байдлаас нь хүн төрөлхтнийг чөлөөлөхөд огтхон ч хангалттай биш. Хүн төрөлхтөн энгийн нүдээр харж, уураг тархиараа ойлгож чадах шинжлэх ухааны мэдлэгийг л ашиглан зүрх сэтгэлээ мэдээгүйжүүлсээр байдаг. Гэсэн ч шинжлэх ухааны тийм мэдлэг нь нууцлаг зүйлсийг шинжлэн судлах гэсэн хүн төрөлхтнийг болиулахад хангалтгүй. Орчлон ертөнц болон бүх зүйлийн Захирагч хэн болохыг хүн төрөлхтөн ердөө мэддэггүй, хүн төрөлхтний эхлэл болон ирээдүйг бүр ч мэддэггүй. Хүн төрөлхтөн ердөө хүссэн хүсээгүй энэ хуулиар амьдардаг. Хэн ч үүнээс зугтаж чадахгүй ба хэн ч үүнийг өөрчилж чадахгүй, учир нь бүх зүйлийн дунд болон тэнгэрт мөнхийн мөнхөд орших Нэгэн бүхнийг захирч байдаг. Тэр бол хүнд хэзээ ч харагдаж байгаагүй Нэгэн, хүн төрөлхтний хэзээ ч мэдэж байгаагүй Нэгэн, оршин тогтнолд нь хүн төрөлхтөн хэзээ ч итгэж байгаагүй Нэгэн, гэсэн атлаа Тэр бол хүн төрөлхтний өвөг дээдэст амьсгал үлээж, хүн төрөлхтөнд амь өгсөн Нэгэн билээ. Тэр бол хүн төрөлхтний оршин тогтнолыг хангаж, тэжээдэг мөн өнөөг хүртэл хүн төрөлхтнийг удирдан хөтөлдөг Нэгэн билээ. Түүнчлэн хүн төрөлхтөн амьд үлдэхийн тулд цор ганц түшиж найдах Нэгэн билээ. Тэр бүх зүйлийг захирч, орчлон ертөнцийн доорх бүх амьд оршихуйг удирддаг. Тэр дөрвөн улирлыг захирдаг бөгөөд салхи, хяруу, цас, бороог Тэр дууддаг. Тэр хүн төрөлхтөнд нарны гэрэл өгч, шөнийг авчирдаг. Тэр тэнгэр, газрыг бүтээж, хүнийг уул, нуур, гол мөрөн болон тэдгээрийн доторх амьтдаар хангасан. Түүний үйл хэрэг хаа сайгүй байдаг, Түүний хүч чадал хаа сайгүй байдаг, Түүний мэргэн ухаан хаа сайгүй байдаг бөгөөд Түүний эрх мэдэл хаа сайгүй байдаг билээ. Эдгээр хууль, дүрэм бүр Түүний үйл хэргийн биелэл бөгөөд тэд нэг бүрчлэн Түүний мэргэн ухаан, эрх мэдлийг илчилдэг. Түүний дээд эрхээс хэн өөрсдийгөө чөлөөлж чадах вэ? Түүний зохицуулалтаас хэн өөрийгөө гаргаж чадах вэ? Бүх зүйл Түүний харцан дор оршдог, түүнчлэн бүх зүйл Түүний дээд эрх дор амьдардаг. Түүний үйл хэрэг болон Түүний хүч чадал нь, Тэр үнэхээр оршин байдаг ба бүх зүйлийг захирдаг баримтыг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүргэдэг. Түүнээс өөр нэг ч зүйл орчлон ертөнцийг захирч чадахгүй, тэр ч бүү хэл энэ хүн төрөлхтнийг тасралтгүй хангаж чадахгүй. Чи Бурханы үйл хэргийг танин мэдэж чадах эсэхээс үл хамааран, Бурханы оршин тогтнолд итгэх эсэхээс чинь үл шалтгаалан чиний хувь заяа Бурханы захирамж дотор оршдог гэдэгт эргэлзэх зүйлгүй бөгөөд Бурхан үүрд мөнх бүх зүйлийг захирдаг гэдэгт эргэлзэх юмгүй билээ. Түүний оршин тогтнол, эрх мэдэл нь хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөх, ойлгох эсэхээр тогтоогдохгүй. Зөвхөн Тэр л хүн төрөлхтний өнгөрсөн, одоо, ирээдүйг мэддэг ба зөвхөн Тэр л хүн төрөлхтний хувь заяаг тодорхойлж чадна. Чи энэхүү бодит байдлыг хүлээн зөвшөөрч чадах эсэхээс үл хамааран, хүн төрөлхтөн энэ бүхнийг нэг их удалгүй өөрсдийн нүдээр харах ба энэ нь Бурханы удахгүй биелүүлэх бодит баримт юм. Хүн төрөлхтөн Бурханы мэлмий дор амьдарч, нас бардаг. Хүн төрөлхтөн Бурханы удирдлагын төлөө амьдардаг ба эцсийн удаа нүдээ аних үе нь ч мөн Түүний удирдлагын төлөө байдаг. Хүмүүс тасралтгүй нааш цааш ирж, буцдаг. Энэ нь ялгаагүй бүгд Бурханы дээд эрх, зохицуулалтын нэг хэсэг юм. Бурханы удирдлага нь үргэлж урагшилдаг бөгөөд хэзээ ч зогсдоггүй. Тэр хүн төрөлхтөнд Өөрийн оршин байгааг мэдүүлж, тэднийг Өөрийн дээд эрхэд итгүүлж, Өөрийн үйл хэргийг харуулах ба Өөрийн хаанчлалд буцаан аваачна. Энэ бол Түүний төлөвлөгөө бөгөөд олон мянган жилийн турш Түүний хийсээр буй ажил юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн Бурханы удирдлага дунд л аврагдаж чадна”-аас эш татав

Өмнөх: 9. Бурхан Өөрөө цор ганц гэдгийг мэдэх тухай гол чухал үгс

Дараах: 9.2. Бурханы зөвт зан чанарын тухай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

19-Р БҮЛЭГ

Миний үгийг оршин тогтнолынхоо үндэс болгон авч үзэх нь хүний үүрэг юм. Хүн Миний үгийн хэсэг тус бүрд өөрийн хувийг бий болгох ёстой;...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх