807 Петрийг чи даган дуурайх учиртай

1 Петрийг дурдмагц хүн бүр магтан шагширч. Тэр цэцэн цэлмэг, төрөлхийн оюун билэгтэй Петрийг эцэг эх нь бага балчраас нь хайрладаг байжээ; харин өсөж том болсныхоо дараа тэр тэдний дайсан болсон, учир нь тэр үргэлж Намайг мэдэхээр эрэлхийлдэг байсан ба энэ нь түүнийг эцэг эхийгээ орхиход хүргэсэн. Яагаад гэвэл, юуны өмнө тэнгэр, газар, бүх зүйл Төгс Хүчитийн гарт байдаг, бүх эерэг зүйл Бурханаас эхтэй ба Сатаны ямар ч боловсруулалтаар дамжилгүй Түүнээс шууд ирдэг гэдэгт тэр итгэдэг байсан юм. Товойлгогч болон үйлчлэх эцэг эхийнх нь сөрөг жишээ байснаар энэ нь түүнийг Миний хайр, энэрлийг илүү амархан таних боломжтой болгож, улмаар Намайг эрж хайх хүслийг нь улам бадраасан юм.

2 Тэр зөвхөн Миний үгийг идэж, уухад их анхаараад зогсоогүй, Миний санаа зорилгыг ухаарахад бүр ч их анхаарал хандуулсан бөгөөд сүнсэндээ үргэлж гярхай, сүйхээтэй байхын тулд өөрийн бодолд байнга хашир, болгоомжтой байсан, иймд хийсэн бүхэндээ Миний тааллыг хүртэж чадсан юм. Жирийн амьдралдаа тэр бүтэлгүйтлийн занганд унахаас машид айж, хүчин чармайлтаа нэмэхэд өөртөө түлхэц өгөхийн тулд, урьд өмнө бүтэлгүйтсэн хүмүүсээс сургамж авахад онцгой анхаарч байв. Мөн эрин үеүдийн туршид Бурханыг хайрлаж байсан бүх хүний итгэл болон хайрыг өөрийн болгоход сайтар анхаарчээ. Ийм байдлаар тэр өөрийнхөө өсөх үйл явцыг зөвхөн сөрөг талууд дээр төдийгүй, бүр ч чухал нь Миний өмнө Намайг хамгийн сайн мэдэх нэгэн хүн болж чадталаа эерэг талууд дээр хурдасгасан юм.

3 Тэрээр байгаа бүхнээ Миний гарт атгуулж, бүр идэх, өмсөх, унтахдаа ч юм уу ер нь хаана ч байхдаа өөрийнхөө эзэн байхаа больж, харин бүх зүйл дээр Намайг сэтгэл хангалуун байлгасны үндсэн дээр Миний өгөөмөр хишгийг эдэлсэн. Би түүнийг олон ч удаа шалгалтад оруулж, энэ нь мэдээж хэрэг түүнийг хагас үхлүүт болгож орхисон, гэвч энэ олон зуун шалгалтын дунд ч тэр Надад итгэх итгэлээ хэзээ ч алдаж, урам хугараагүй. Өөрийг нь хэдийн хаячихсан гэж Намайг хэлэхэд ч тэрээр зүрх алдаж, цөхрөлд автаагүй, харин Намайг бодитой байдлаар хайрлахын тулд өөрийн зарчмыг урьдынх шигээ гүйцэтгэсээр байлаа. Миний өмнө үнэнч байсан тул, бас өөрийг нь Би ерөөсөн учраас тэрээр хэдэн мянган жилийн турш хүн төрөлхтөнд үлгэр жишээ, дуурайл болсон билээ. Энэ нь чухамдаа та нарын дагавал зохих үлгэр жишээ биш гэж үү?

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 6-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 806 Бурханы зан чанарыг мэдэхгүй байхын үр дагавар

Дараах: 808 Петр Бурханыг хамгийн сайн мэддэг байв

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх