453 Ариун Сүнсний ажил өөрийн зарчимтай

1 Ариун Сүнсний ажилд өөрийн зарчим байдаг бөгөөд энэ нь болзолтой. Итгэлдээ хамгийн наад зах нь мөс чанартай, үнэнч сэтгэлтэй байх ёстой гэдгийг хүн тодорхой ойлгох ёстой. Үнэнч зүрх сэтгэлтэй болж, хүн төрөлхтөнд байх ёстой мөс чанар, эрүүл ухаантай болмогц чинь л Ариун Сүнс чам дээр ажиллаж чадна. Ариун Сүнс ихэвчлэн үнэнч зүрх сэтгэлтэй хүмүүс дээр ажилладаг ба хүмүүс асуудалд орж, үнэнийг эрж хайж байх үед ажилладаг. Хүний эрүүл ухаан, эсвэл мөс чанар өчүүхэн ч байхгүй хүмүүсийг Бурхан анхаарахгүй. Тэгвэл тэр хүмүүс юу хийх ёстой вэ? Тэд чин сэтгэлээсээ гэмших ёстой.

2 Чи зүрх сэтгэлээ Бурханд нээж, Бурханаас үнэнийг эрж хайх ёстой. Үнэнийг ойлгомогцоо, хэрэгжүүлж болно. Тэгээд чи Бурханы зохицуулалтад захирагдаж, чамайг хариуцах боломжийг Бурханд олгож болно. Зөвхөн ийм маягаар л чи Бурханаар магтуулна. Эхлээд чи өөрийн бардамнал, нэрэлхүү занг хойш тавьж, ашиг сонирхлоосоо татгалзах ёстой. Дараа нь бүхий л бие сэтгэлээ өөрийн үүрэгт, Бурханыг гэрчлэх ажилд зориул. Чи эхлээд өөрөөсөө татгалзаж, зүрх сэтгэлээ Бурханд нээж, хайрлаж, эрхэмлэдэг зүйлсээ хойш тавих ёстой. Хэрвээ чи Бурханд хүсэлт тавих зуураа тэдгээр зүйлтэй зууралдсаар байвал Ариун Сүнсний ажлыг олж авч чадах уу?

3 Ариун Сүнсний ажил болзолтой бөгөөд Бурхан бол ёрын мууг үзэн яддаг, ариун Бурхан билээ. Хэрэв хүмүүс эдгээр зүйлтэй үргэлж зууралдан, Бурханд өөрсдийгөө хаалттай байлгаж, Бурханы ажил болон удирдамжийг голбол Бурхан тэдэн дээр ажиллахаа болино. Бурхан хүн нэг бүрийн дотор ажиллах албагүй. Тэр чамайг албаддаггүй. Муу сүнсний ажил энийг ч хий, тэрийг ч хий гэж хүнийг хүчилдэг. Ариун Сүнс тун зөөлнөөр ажилладаг; Тэр чамайг хөдөлгөдөг бөгөөд чи үүнийг мэдрэхгүй. Ямар нэгэн зүйлийг өөрийн мэдэлгүй ойлгон авч, ухаарч байгаа юм шиг л чамд мэдрэгддэг. Тиймээс хүний эрүүл ухаан, эсвэл мөс чанаргүй хүмүүс чин сэтгэлээсээ гэмших ёстой, эс бөгөөс Ариун Сүнс тэдэн дээр ажиллахгүй.

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Бурханд чин сэтгэлээ өгснөөр л үнэнийг олж авч чадна”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 452 Ариун Cүнсний ажлын зарчим

Дараах: 454 Төгс болгуулахаар тэмүүлдэг хүмүүсийн дотор Ариун Сүнс илүү ажилладаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

152 Сайхан хайрын дуу

IЗүрхний минь угт Таны хайр оршдог,Танд би ойртоно гэдэг юутай сайхан.Танд санаа тавихад зүрх минь уярна,бүх оюун бодлоороо Тандаа...

254 Гэмшил

IЭцсийн өдрүүдийн сайн санаа зорилго,зөвлөгөө гүн нойрноос нь хүнийг сэрээдэг.Хөндүүрт дурсамж, сэтгэлийн сэв,мөс чанарыг минь...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх