716 Үнэнтэй хүмүүс л жинхэнэ амьдралыг амьдран харуулж чаддаг

1 Хэрвээ хүмүүс Бурханы зан чанарын талаар үнэхээр ойлгодог, Түүний ариун, зөвт байдлыг үнэн сэтгэлээсээ магтаж чаддаг бол тэд Түүнийг үнэхээр мэддэг, мөн үнэнийг эзэмшдэг гэсэн үг; тэр үед л тэд гэрэлд амьдардаг. Дэлхий ертөнц болон амьдралын талаарх хүний үзэл бодол өөрчлөгдмөгц л хүн үндсээрээ өөрчлөгддөг. Хүн амьдралын зорилготой байж, үнэний дагуу биеэ авч явах үед, Бурханд туйлын захирагдаж, Түүний үгээр амьдрах үед, сэтгэлийнх нь гүнд амар тайван, гэрэлтэй санагдах үед, зүрх сэтгэл нь харанхуйгаас ангид байх үед, Бурханы өмнө бүрэн эрх чөлөөтэй, хязгаарлагдалгүй амьдрах үед, зөвхөн тэр үед л хүн жинхэнэ хүний амьдралаар амьдардаг ба тэр үед л хүн үнэнийг эзэмшдэг хүн болдог.

2 Чиний эзэмшилд байдаг бүх үнэн Бурханы үгээс, Бурханаас Өөрөөс нь ирсэн. Бүхий л орчлон ертөнц болон бүх зүйлийн Захирагч—Дээдийн Дээд Бурхан чамайг жинхэнэ хүний амьдралаар амьдарч буй жинхэнэ хүн хэмээн сайшаадаг. Бурханы сайшаалаас илүү утга учиртай юу байх билээ? Үнэнийг эзэмших гэдэг нь энэ юм. Зөвхөн Бурхан л үнэн. Бурхан тэнгэр, газар, тэдгээрийн доторх бүхнийг удирдаж, бүгдийг захирдаг. Бурханд итгэхгүй, Бурханд захирагдахгүй байвал үнэнийг олж авч чадахгүй. Хэрэв чи Бурханы үгийн дагуу амьдардаг бол зүрх сэтгэлийнхээ гүнд сэргэж, санаа амарч, харьцуулшгүй жаргалыг бас эдэлнэ. Тэр үед чи үнэхээр амийг олж авсан байх болно.

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 715 Энэ бол жинхэнэ хүний төрх

Дараах: 717 Бурханыг гэрчлэгчдийн зан чанар өөрчлөгдсөн байх ёстой

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

1029 Амийн усан гол

IАмийн усан гол, болор мэт тунгалаг,Бурхан ба Хурганы сэнтийгээс урсан гардаг.Тэр голын эрэг дээр амийн мод бий,арван хоёр төрлийн жимс,...

254 Гэмшил

IЭцсийн өдрүүдийн сайн санаа зорилго,зөвлөгөө гүн нойрноос нь хүнийг сэрээдэг.Хөндүүрт дурсамж, сэтгэлийн сэв,мөс чанарыг минь...

154 Хайрт минь, намайг хүлээгээч

IМоддын дээгүүр саран намуухан хөвнө.Миний Хайр мэт үзэсгэлэнтэй еэ.Нүд минь нулимастай, миний уйлахыг сонсож байна уу?Оо Хайрт минь Та...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх