4. Эцсийн өдрүүдэд шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан яагаад хүнийг ашигладаггүй вэ; яагаад Тэр Өөрөө бие махбодтой болж, үүнийг хийх ёстой вэ?
Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:
“Учир нь Эцэг ямар ч хүнийг шүүдэггүй, харин бүх шүүлтийг Хүүдээ даатгасан билээ. … Тэр хүний Хүү болохоор шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийг ч Түүнд өгсөн” (Иохан 5:22–27).
Холбогдох Бурханы үг:
Шүүлтийн ажил бол Бурханы Өөрийн ажил тул мэдээж үүнийг Бурхан Өөрөө хийх ёстой; хүн Түүний оронд хийж чадахгүй. Шүүлт бол үнэнийг ашиглан хүн төрөлхтнийг байлдан дагуулах явдал учраас, энэ ажлыг хүмүүсийн дунд хийхээр Бурхан дахиад л бие махбод болсон дүрээрээ гарч ирэх нь дамжиггүй юм. Өөрөөр хэлбэл, эцсийн өдрүүдэд Христ газар дэлхий даяарх хүмүүсийг сургахын тулд үнэнийг ашиглаж, бүх үнэнийг тэдэнд мэдэгдэнэ. Энэ бол Бурханы шүүлтийн ажил юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг
Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзарсан зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг хэрхэн голдгийг илчилсэн үгсийг хүн бол Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдог тухайд хэлсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэл, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүнд огт байдаггүй үнэнээр л орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд захирагдахаар бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүний ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломж олгодог. Түүнчлэн, өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг
Өнөөдөр бузраас чинь болж Би чамайг шүүдэг, завхрал болон тэрслүү байдлаас чинь болж Би чамайг гэсгээдэг. Би та нарт хүч чадлаа гайхуулж, эсвэл та нарыг зориуд дарангуйлж байгаа юм биш; харин энэхүү бузар газарт төрж, бузраар маш их бохирдсон та нараас болж Би эдгээр зүйлийг хийдэг. Та нар ердөө ёс жудаг, хүн чанараа алдаж, дэлхий ертөнцийн хамгийн бохир заваан өнцөг буланд төрсөн гахайтай адил болсон тул үүнээсээ болж шүүгддэг бөгөөд Би уур хилэнгээ та нар дээр буулгадаг. Яг энэ шүүлтээс болж та нар Бурхан бол зөвт Бурхан, Бурхан бол ариун Бурхан гэдгийг харж чадсан; Өөрийн ариун, зөвт байдлаас л болж Тэр та нарыг шүүж, уур хилэнгээ та нар дээр буулгадаг. Хүний тэрслүү байдлыг харах үедээ зөвт зан чанараа илчилж чаддаг учраас, мөн хүний бузрыг харах үедээ ариун байдлаа илчилж чаддаг учраас Тэр бол өө сэвгүй, ариун атлаа бузар газарт амьдардаг Бурхан Өөрөө мөн гэдгийг энэ нь хангалттай харуулдаг. Хэрвээ хүн бусадтай хамт намаг балчигт тэлчилдэг, ямар ч ариун гэх юмгүй, ямар ч зөвт зан чанаргүй бол хүний увайгүй авирыг шүүх эрхгүй, хүнийг шүүх шүүлт гүйцэтгэхэд ч тохирохгүй. Хэрвээ нэг хүн нөгөөгөө шүүвэл өөрийнхөө хацрыг алгадаж буй мэт байх бус уу? Бие биетэйгээ эн тэнцүүхэн бузар хүмүүс яаж өөртэйгөө адилхан хүмүүсийг шүүх эрхтэй байж чадах юм бэ? Ариун Бурхан Өөрөө л бузар хүн төрөлхтнийг бүгдийг нь шүүж чаддаг. Хүн яаж хүний нүглийг шүүж чадах юм бэ? Хүн яаж хүний нүглийг харж чадах юм бэ, бас хүн яаж эдгээр нүглийг яллах эрхтэй байж чадах юм бэ? Хэрвээ Бурхан хүний нүглийг шүүх шаардлагыг хангадаггүй байсан бол зөвт Бурхан Өөрөө байж яаж чадах юм бэ? Хүмүүсийн завхарсан зан чанар илчлэгдэх үед Бурхан хүмүүсийг шүүхийн тулд үг хэлдэг ба тэр үед л хүмүүс Бурхан ариун гэдгийг хардаг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Байлдан дагуулалтын ажлын хоёр дахь алхам хэрхэн үр дүнд хүрдэг вэ
Махан биед амьдардаг бүх хүний хувьд зан чанараа өөрчлөхөд эрэлхийлэх зорилго шаардлагатай байдаг бөгөөд Бурханыг мэдэхэд Бурханы бодит үйл хэрэг болон жинхэнэ нүүр царайг харах шаардлагатай байдаг. Хоёуланд нь Бурханы махбод болсон бие л хүрч чадах ба хоёуланг нь хэвийн, бодитой махбодоор л биелүүлж чадна. Ийм учраас бие махбодтой болох шаардлагатай бөгөөд энэ нь завхарсан бүх хүн төрөлхтөнд хэрэгтэй. Хүмүүс Бурханыг мэдэх шаардлагатай учраас тодорхойгүй, ер бусын бурхдын дүр төрхийг зүрх сэтгэлээс нь зайлуулах ёстой, хүмүүс завхарсан зан чанараасаа салах шаардлагатай учраас тэд эхлээд завхарсан зан чанараа мэдэх ёстой. Хэрвээ хүмүүсийн зүрх сэтгэлээс тодорхойгүй бурхдын дүр төрхийг зайлуулах тэр ажлыг зөвхөн хүн хийвэл зохих үр дүнд хүрч чадахгүй. Хүмүүсийн зүрх сэтгэлд байгаа тодорхойгүй бурхдын дүр төрхийг дан ганц үгээр ил болгож, хаяж, бүрэн зайлуулж чадахгүй. Хэрвээ ингэвэл эцэстээ эдгээр гүн үндэслэсэн зүйлийг хүмүүсээс зайлуулах боломжгүй хэвээр байх болно. Эдгээр тодорхойгүй, ер бусын зүйлсийг бодитой Бурхан болон Бурханы жинхэнэ дүрээр орлуулж, хүмүүст тэдгээрийг аажмаар мэдүүлснээр л зохих үр дүнд хүрч чадна. Өнгөрсөн хугацаанд эрж хайж байсан Бурхан нь тодорхойгүй, ер бусын гэдгийг хүн танин мэддэг. Энэ үр дүнд, Сүнсний шууд удирдлага биш, хэн нэгэн хүний сургаал бүр ч биш, харин бие махбодтой болсон Бурхан л хүрч чадна. Бие махбодтой болсон Бурханы хэвийн ба бодит байдал нь хүний төсөөлөлд байгаа тодорхойгүй, ер бусын Бурханы эсрэг байдаг учраас бие махбодтой болсон Бурханыг албан ёсоор Өөрийн ажлыг хийх үед хүний үзэл бүгд ил болдог. Бие махбодтой болсон Бурхантай сөргүүлэн тавьснаар л хүний анхдагч үзлийг илчлэх боломжтой. Бие махбодтой болсон Бурхантай харьцуулахгүйгээр хүний үзэл илчлэгдэх боломжгүй; өөрөөр хэлбэл, бодит байдалтай зэрэгцүүлэн тавихгүйгээр тодорхойгүй зүйлс илчлэгдэх боломжгүй. Хэн ч үг ашиглан энэ ажлыг хийж чадахгүй, хэн ч үгээр энэ ажлыг тодорхой илэрхийлж чадахгүй. Бурхан Өөрөө л Өөрийнхөө ажлыг хийж чадахаас биш, Түүний өмнөөс өөр хэн ч энэ ажлыг хийж чадахгүй. Хүний хэл хэр баялаг байх нь хамаагүй, хүн Бурханы бодитой болон хэвийн байдлыг тодорхой илэрхийлэх чадваргүй. Бурхан хүмүүсийн дунд биечлэн ажиллаж, Өөрийнхөө дүр болон оршихуйг бүрэн харуулах л юм бол хүн Бурханыг илүү бодитоор мэдэж, Түүнийг илүү тодорхой харж чадна. Энэ үр дүнд махан биетэй ямар ч хүн хүрч чадахгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй
Бурханы бүхий л удирдлагын төлөвлөгөөний ажлыг Бурхан Өөрөө биечлэн хийдэг. Эхний үе шат буюу дэлхий ертөнцийн бүтээлийг Бурхан Өөрөө биечлэн хийсэн бөгөөд хэрвээ тэгээгүй бол хэн ч хүн төрөлхтнийг бүтээж чадахгүй байх байлаа; хоёр дахь үе шат нь бүх хүн төрөлхтнийг золин аврах явдал байсан ба үүнийг ч бас бие махбодтой болсон Бурхан Өөрөө биечлэн хийсэн; Бурхан махбод болоогүй бол өөр хэн ч үүнийг хийх эрхгүй байх байв. Гурав дахь үе шат бол харваас илэрхий юм: Бурханы бүх ажлын төгсгөлийг Бурхан Өөрөө хийх хэрэгцээ бүр ч их бий. Бүх хүн төрөлхтнийг золин аврах, байлдан дагуулах, олж авах, төгс болгох ажлыг бүгдийг нь Бурхан Өөрөө биечлэн хийдэг. Хэрвээ Тэр энэ ажлыг биечлэн хийгээгүй бол Түүний ялгамж чанарыг хүн төлөөлж чадахгүй, ажлыг нь ч хүн хийж чадахгүй байх байв. Сатаныг ялах, хүн төрөлхтнийг олж авах, хүнд газар дээр хэвийн амьдрал өгөхийн тулд Тэр хүмүүсийг биечлэн удирдаж, хүмүүсийн дунд биечлэн ажилладаг; бүхий л удирдлагын төлөвлөгөөнийхөө төлөө, бүх ажлынхаа төлөө энэ ажлыг Тэр биечлэн хийх ёстой. Бурхан өөрт нь үзэгдэж, өөрийг нь баярлуулах гэж ирсэн гэдэгт л хүн итгэвэл тэрхүү итгэлд ямар ч үнэ цэн, ач холбогдол байхгүй. Хүний ойлголт хэтэрхий өнгөц! Бурхан энэ ажлыг Өөрөө хэрэгжүүлснээр л бүрэн дүүрэн, нэгд нэггүй хийж чаддаг. Хүн үүнийг Бурханы өмнөөс хийх чадваргүй. Түүнд Бурханы ялгамж чанар, эсвэл мөн чанар байхгүй учир Түүний ажлыг хийх чадваргүй, хийлээ ч гэсэн ямар ч үр дүнгүй байх байсан. Бурхан эхний удаад махбод болсон нь золин авралын төлөө, бүх хүн төрөлхтнийг нүглээс золин аврахын төлөө, мөн хүнийг цэвэрлүүлж, нүглээ уучлуулах чадвартай болгохын тулд байсан. Байлдан дагуулах ажлыг ч бас Бурхан хүмүүсийн дунд биечлэн хийдэг. Хэрвээ энэ үе шатанд Бурхан зүгээр л зөгнөл хэлэх байсан бол Түүний оронд эш үзүүлэгч юм уу авьяас билигтэй хүнийг олж болох байв; хэрвээ зөгнөл л хэлэх байсан бол хүн Бурханыг орлож чадна. Харин хүн Бурханы Өөрийн ажлыг биечлэн хийж, хүний амийг боловсруулахаар оролдсон бол энэ ажлыг хийнэ гэдэг хүний хувьд боломжгүй байх байсан юм. Үүнийг Бурхан Өөрөө биечлэн хийх ёстой: Бурхан энэ ажлыг хийхийн тулд Өөрийн биеэр махбод болох ёстой. Үгийн эрин үед хэрвээ зөгнөл л хэлэх байсан бол, эш үзүүлэгч Исаиа ч юм уу Елиа энэ ажлыг хийж чадах байсан, үүнийг Бурхан Өөрөө биечлэн хийх хэрэггүй байх байлаа. Энэ үе шатанд хийдэг ажил нь ердөө л зөгнөл хэлэх явдал биш учраас, мөн хүнийг байлдан дагуулж, Сатаныг ялахад үгийн ажлыг хэрэглэх нь илүү чухал учраас энэхүү ажлыг хүн хийж чадахгүй, Бурхан Өөрөө биечлэн хийх ёстой. Ехова Хуулийн эрин үед Бурханы ажлын нэг хэсгийг хийгээд, дараа нь эш үзүүлэгчдээр дамжуулан зарим нэг үг хэлж, зарим ажлыг хийсэн. Хүн Еховагийн ажлыг орлож чадах байсан учраас, мөн зөнчид Түүний өмнөөс аливаа зүйлийг зөгнөж, зарим нэг зүүдийг тайлж чадах байсан учраас тэр юм. Эхэнд хийсэн ажил нь хүний зан чанарыг шууд өөрчлөх ажил байгаагүй ба хүний нүгэлтэй хамааралгүй байсан, хүн зөвхөн хуулийг мөрдөх шаардлагатай байсан юм. Иймээс Ехова махбод болж, Өөрийгөө хүнд илчлээгүй; үүний оронд Тэр Мосе болон бусад хүнтэй шууд ярьж, Өөрийнхөө өмнөөс тэднийг яриулж, ажиллуулан, хүн төрөлхтний дунд шууд ажиллахад тэднийг хүргэсэн. Бурханы ажлын эхний үе шат нь хүнийг удирдах явдал байлаа. Энэ нь Сатантай хийх тулааны эхлэл байсан боловч энэхүү тулаан хараахан албан ёсоор эхлээгүй байв. Сатантай хийх албан ёсны тулаан нь Бурханыг анх удаа бие махбодтой болоход эхэлж, өнөөдрийг хүртэл үргэлжилсээр ирсэн. Энэхүү дайны эхний тулаан нь бие махбодтой болсон Бурхан загалмайд цовдлогдох үе юм. Бие махбодтой болсон Бурханы цовдлол нь Сатаныг ялсан ба энэ нь дайны эхний амжилттай үе шат байсан. Бие махбодтой болсон Бурхан хүний амийн төлөө шууд ажиллаж эхэлсэн үе нь хүнийг буцаан олж авах ажлын албан ёсны эхлэл байсан бөгөөд энэ нь хүний хуучин зан чанарыг өөрчлөх ажил байсан учраас Сатантай тулаан хийх ажил байлаа. Эхэндээ Еховагийн хийсэн ажлын үе шат нь газар дээрх хүний амьдралыг удирдах төдий байсан. Энэ нь Бурханы ажлын эхлэл байсан бөгөөд ямар ч тулаан, томоохон ажлыг хараахан агуулаагүй боловч айсуй тулааны суурийг тавихын төлөө байсан юм. Дараа нь Нигүүлслийн эрин үе дэх ажлын хоёр дахь үе шат нь хүний хуучин зан чанарыг өөрчлөх явдлыг хамарч байсан, өөрөөр хэлбэл, Бурхан Өөрөө хүний амийг боловсруулсан. Бурхан үүнийг биечлэн хийх ёстой байлаа: Бурхан биечлэн махбод болох шаардлагатай болсон. Хэрвээ Тэр махбод болоогүй бол ажлын энэ үе шатанд Түүнийг хэн ч орлож чадахгүй байсан, учир нь энэ нь Сатантай шууд тулалдах ажлыг төлөөлж байсан юм. Хэрвээ хүн энэ ажлыг Бурханы өмнөөс хийсэн бол, Сатаны өмнө зогсох үед нь Сатан бууж өгөхгүй бөгөөд түүнийг ялна гэдэг боломжгүй байх байв. Бие махбодтой болсон Бурхан л түүнийг ялахаар ирсэн, учир нь бие махбодтой болсон Бурханы мөн чанар нь бурханлаг хэвээр байдаг, Тэр хүний амь, Бүтээгч хэвээрээ байгаа; юу ч болсон бай Түүний ялгамж чанар болон мөн чанар өөрчлөгдөхгүй. Иймээс Сатаныг бүрэн буулгаж авахын тулд Тэр махбод болж, ажил хийсэн. Эцсийн өдрүүдийн ажлын үе шатанд хэрвээ хүн энэ ажлыг хийж, шууд үг хэлэх ёстой байсан бол тэр үг хэлж чадахгүй, зөгнөл хэлсэн бол хүнийг байлдан дагуулж чадахгүй байх байлаа. Бурхан махбод болсноор Сатаныг ялж, бүрэн буулгаж авдаг. Тэрээр Сатаныг бүрмөсөн ялж, хүнийг бүрэн байлдан дагуулж, хүнийг бүрэн олж авахад ажлын энэ үе шат дуусаж, амжилтад хүрнэ. Бурханы удирдлагыг хүн орлож чадахгүй. Ялангуяа эрин үеийг чиглүүлж, шинэ ажлыг эхлүүлэх ажлыг Бурхан Өөрөө биечлэн хийх нь бүр ч хэрэгтэй. Хүнд илчлэл хэлж өгч, зөгнөлөөр хангахыг хүн хийж болно, харин Бурханы биечлэн хийх ёстой ажил буюу Бурхан Сатан хоёрын тулааны ажлыг хүнээр хийлгэж болохгүй. Сатантай хийх тулаан гэж байгаагүй ажлын эхний үе шатанд Ехова эш үзүүлэгчдийн хэлсэн зөгнөлийг ашиглан Израилийн ард түмнийг биечлэн удирдсан. Үүний дараа ажлын хоёр дахь үе шат нь Сатантай хийх тулаан байсан ба Бурхан Өөрөө энэ ажлыг хийхийн тулд биечлэн махбод болж, махбодод ирсэн. Сатантай хийх тулаантай хамаатай аливаа зүйл нь бие махбодтой болсон Бурхантай ч бас хамаатай байдаг нь энэ тулааныг хүнээр хийлгэж болохгүй гэсэн үг юм. Хэрвээ хүн тулалдсан бол Сатаныг ялж чадахгүй байх байв. Хүн Сатаны эзэмшил дор байсаар байж яаж түүний эсрэг тэмцэх хүчтэй байх юм бэ? Хүн дунд нь байдаг: Хэрвээ Сатаныг түшвэл чи Сатанд хамаарна, харин Бурханыг хангалуун байлгавал Бурханд хамаарна. Энэ тулааны ажлыг хүн хийхээр оролдож, Бурханыг орлосон бол чадах байсан уу? Хэрвээ тэгсэн бол хүн аль хэдийн мөхөх байсан биш үү? Аль хэдийн газар дор орчихсон байх биш үү? Иймээс хүн Бурханы ажилд Түүнийг орлох чадваргүй, өөрөөр хэлбэл, хүнд Бурханы мөн чанар байдаггүй бөгөөд хэрвээ чи Сатантай тулалдсан бол ялж чадахгүй байх байсан. Хүн зарим нэг ажлыг л хийж чадна; тэр зарим хүнийг өөртөө татаж чадах боловч Бурханы Өөрийн ажилд Бурханыг орлож чадахгүй. Хүн яаж Сатантай тулалдаж чадах юм бэ? Тулалдаж эхлэхээс чинь өмнө Сатан чамайг олзлон авах байсан. Бурхан Өөрөө Сатантай тулалдаж, тэгээд энэ үндсэн дээр хүн Бурханыг дагаж, Түүнд дуулгавартай байсан цагт л Бурханаар авхуулж, Сатаны хүлээснээс мултарч чадна. Мэргэн ухаан болон чадвараараа хүний хүрч чадах зүйл хэтэрхий хязгаарлагдмал; тэр хүнийг бүрэн төгс болгож, удирдаж, цаашлаад Сатаныг ялж чадахгүй. Хүний оюун билиг, мэргэн ухаан нь Сатаны явуулгыг ялан дийлэх чадваргүй байдаг, иймээс хүн яаж түүнтэй тулалдаж чадах билээ?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь