1027 Хүн төрөлхтөн амралтад орох үе

1 Хүн төрөлхтөн амралтад ормогц мууг үйлдэгчид устгагдаж, бүх хүн төрөлхтөн зөв замдаа орсон байх болно; төрөл бүрийн хүмүүс гүйцэтгэх ёстой чиг үүргийнхээ дагуу өөрсдийн төрөлтэй хамт байх болно. Энэ л хүн төрөлхтний амралтын өдөр, хүн төрөлхтний хөгжлийн зайлшгүй чиг хандлага байх бөгөөд хүн төрөлхтөн амралтад орох үед л Бурханы агуу, эцсийн ажил үйлс бүрэн дуусна; энэ нь Түүний ажлын сүүлчийн хэсэг байх болно. Энэхүү ажил бүх хүн төрөлхтний махан биеийн доройтмол амьдралыг дуусгана, мөн түүнчлэн завхарсан хүн төрөлхтний амьдралыг төгсгөнө. Тэр үеэс хойш хүмүүс шинэ ертөнцөд орно.

2 Хэдийгээр бүх хүн махан биед амьдардаг ч амьдралын мөн чанар нь завхарсан хүн төрөлхтний амьдралаас ихээхэн ялгаатай байдаг. Оршин тогтнолын ач холбогдол нь завхарсан хүн төрөлхтний оршин тогтнолын ач холбогдлоос ч бас ялгаатай байдаг. Хэдийгээр энэ нь шинэ төрлийн хүний амьдрал биш байх боловч аврал хүртсэн хүн төрөлхтний амьдрал, түүнчлэн хүн чанар, эрүүл ухаанаа эргүүлэн олж авсан амьдрал гэж хэлж болно. Тэд бол нэгэнтээ Бурханд дуулгаваргүй байсан, Бурханаар байлдан дагуулагдаад, дараа нь Бурханаар авруулсан хүмүүс юм; тэд бол Бурханыг доромжлоод, хожим нь Түүнд гэрчлэл хийсэн хүмүүс билээ. Түүний туршилтыг туулж, амьд үлдсэний дараах тэдний оршин тогтнол бол хамгийн учир утгатай оршин тогтнол юм; тэд бол Сатаны өмнө Бурханд гэрчлэл хийсэн хүмүүс, мөн амьдрахад тохирох хүмүүс билээ.

3 Бүрэн бүтэлгүйтсэн Сатан хүн төрөлхтнийг дахин хэзээ ч үймүүлэхгүй бөгөөд хүмүүс завхарсан сатанлаг зан чанартай байхаа болино. Дуулгаваргүй тэр хүмүүс аль хэдийн устгагдсан байх ба дуулгавартай хүмүүс л үлдэнэ. Ингэснээр маш цөөхөн гэр бүл л бүрэн бүтэн үлдэнэ; бие махбодын харилцаа хэрхэн оршин тогтносоор байж болох билээ? Хүмүүсийн урьдын махан биеийн амьдрал бүрмөсөн хориглогдоно; Завхарсан сатанлаг зан чанаргүйгээр, хүний амьдрал өнгөрсөн үеийн хуучин амьдрал байхаа больж, харин ч шинэ амьдрал болно. Одоо хүмүүс хоорондоо бие махбодын харилцаатай байдаг ч хүн бүрийг амралтад ормогц бие махбодын харилцаа гэж байхаа болино. Ийм хүмүүс л зөв шударга, ариун байдлыг эзэмшинэ; ийм хүмүүс л Бурханд шүтэн мөргөж чадна.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 1026 Бурхан төрөл бүрийн хүнд тохирох зохицуулалт хийдэг

Дараах: 1028 Амралт дахь амьдрал

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх