193 Бурхан зөвт зан чанараа бүгдэд харуулдаг
1 Махбод болсон Бурхан ажлаа биечлэн хийж байх энэ хугацаандаа бүх бүтээлд бус, Өөрийг нь дагадаг зарим хүнд л Өөрийгөө харуулдаг. Тэрээр хүнд Өөрийн дүрийг харуулахын төлөө бус, ажлынхаа нэг үе шатыг гүйцэлдүүлэхийн тулд л махбод болсон юм. Олон нийтэд Түүний харуулдаг зүйл нь зөвхөн Түүний зөвт зан чанар болон Түүний бүх үйл хэрэг болохоос хоёр удаа махбод болох үеийнх нь дүр биш юм, учир нь Бурханы дүрийг зан чанараар нь л дамжуулан харж болохоос биш, Түүний махбод болсон биеийн дүрээр орлуулж болохгүй. Түүний махбодын дүр нь, махбодод ажиллаж байхад нь Түүнийг дагадаг хүмүүст буюу хязгаарлагдмал тооны хүмүүст л харагддаг. Ийм учраас одоо гүйцэтгэж байгаа ажлыг нууцаар хийдэг.
2 Бурхан хоёр удаа махбод болсон үеийн дүрээрээ олон түмэнд Өөрийгөө ил харуулахгүй. Хүн төрөлхтний дунд Бурханы хийдэг ажил нь Өөрийнхөө зан чанарыг ойлгуулахын төлөө байдаг. Өөр өөр эрин үеийн ажлаар дамжуулан энэ бүхнийг хүнд харуулдаг; Есүсийн илрэлээр дамжуулахын оронд Өөрийн мэдэгдсэн зан чанар болон хийсэн ажлаар дамжуулан үүнийг хийдэг. Өөрөөр хэлбэл, махбодын дүрээр дамжуулж биш, харин дүр төрх, хэлбэр галбир бүхий, бие махбодтой болсон Бурханы гүйцэтгэсэн ажлаар дамжуулан Бурханы дүр хүнд илчлэгддэг; ажлаар нь дамжуулан Түүний дүр харагдаж, зан чанар нь ил болдог. Энэ бол махбодоор хийхийг хүсдэг ажлынх нь ач холбогдол юм.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 2”-оос шинэчлэн найруулав