149 Өмнө минь Таныг гарч ирэхэд инээмсэглэсэн царайг тань угтъя

I

Танил дуу хоолой намайг хааяа нэг дууддаг,

сүнсийг минь сэргээж, урт шөнөөс намайг сэрээдэг.

Манан дундаас би инээмсэглэсэн царайг тань хардаг.

Бурханы царайг харах юм гэж хэзээ ч мөрөөдөж байсангүй.

Би нэр хүндгүй, завхарсан хүн боловч

хамгийн их алдартай, хүндтэй Хаан над руу ирж байна.

Таны үгэнд би татагдаж, сэтгэл минь баяр хөөрт согтдог.

Таны өмнө өдөр бүр амьдрах нь баяр, жаргал билээ.


II

Таны өмнө би тайван байж, үгийг тань сонсдог.

Таны үг халуун дулаан, бас хүчтэй.

Шүүлт, гэсгээлтийн тань хайр зүрх сэтгэлийг минь сэрээлээ.

Таны үг бол үнэн, үнэхээр их нандин гэдгийг би харлаа!

Тун үнэнч, сайхан хайр тань

миний зүрх сэтгэлийг дүүргэж, хайрыг минь өдөөдөг.

Та хайрлах зүйл маш ихтэй, энэ бүгд зүрх сэтгэлд маань сийлээстэй.

Танд зүрх сэтгэл, хайраа өргөн барихыг би хүсдэг.


III

Хамгийн эрхэм Нэгэн минь, одоо Та хаана байна вэ?

Хайрыг тань санагалзах үед нойр хулжин, шөнө уртадна.

Хайртай юм бол надаас Та юунд нуугдана вэ?

Царайг тань харахгүй бол сэтгэл минь түгшдэг.

Шалгалт, гай зовлонд би Танд хандан, Таныг дууддаг.

Үгээр тань замчлуулна гэдэг царайг тань харахтай адил.

Таныг би чин сэтгэлээсээ хайрлаж, мөрийг тань ойр даган, итгэл маань бэхэждэг.

Таны үгээр амьдарснаар би тайван, амгалан болдог.

Үг тань үнэн бөгөөд зүрх сэтгэлийг минь эзэмджээ.

Үгээр тань амьдарна гэдэг туйлын жаргал билээ.

Таныг хайрлан, гэрчилж, насан туршдаа дагамаар байна.

Тэгээд гэрчлэлээ дуусган, Таныг өмнө минь гарч ирэхэд инээмсэглэсэн царайг тань угтъя.

Өмнөх: 148 Бурханыг хайрлахаар эрж хайх нь хамгийн их баяр хөөр

Дараах: 150 Төгс Хүчит Бурхан Та зүрх сэтгэлийг минь эзэмшдэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

166 Хоёр мянган жилийн хүсэл

IБие махбодтой болсон Бурхан шашны ертөнцийг сэгсэрч,шашны дэг журмыг алдуулж,Бурханы илрэлтийг хүсдэг бүхний сүнсийг сэрээдэг.Хэн үүнийг...

420 Жинхэнэ залбирлын үр нөлөө

IҮнэнч байдал дотор алхаж,зүрхэн дэх мэхлэлтээсээ салахын тулд залбир.Өөрийгөө ариусгахын тулд, Бурхан хүрэхийн тулд залбир.Ингэснээр чиний...

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх