278 Өөрсдийн замыг бид сонгох ёстой
Эцсийн өдрүүдэд Христ үнэнийг гаргаж,
Бурханы зөвт байдлыг илчилдэг.
Тэр бол үнэн, бүгдэд Тэр зөвт.
Үнэнийг эзэмшдэг эсэхээс хүний үр дүн шалтгаалдаг.
Эрэлхийлэхгүй бол чамд үнэн байхгүй.
I
Гаднах сайн зан авир
амь бий гэдгийг төлөөлдөггүй.
Үнэнд дуулгавартай үнэнч хүмүүс л
хүн чанартай хүмүүс байдаг.
Сайн үйл хэрэг, үнэнгүйгээр, Бурхан нүүр буруулдаг.
Бурханы зан чанар бол ариун,
бас зөвт, зөрчлийг тэвчдэггүй.
Мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцвэл шийтгүүлдэг.
Өөрсдийн замыг бид сонгох ёстой,
өөр хэн ч өмнөөс минь сонгож чадахгүй.
Үнэнийг хэрэгжүүлж,
бодит байдлыг амьдран харуулснаар л,
Бурханы магтаалыг бид олж авч чадна.
II
Итгэлдээ Бурханы магтаалыг олж авч,
Бурханыг хайрлаж, дуулгавартай дагана гэдэг чухал.
Ариусахын тулд Бурханы шүүлт, гэсгээлтийг
хүлээн зөвшөөрдөг хүмүүс л ухаалаг.
Зэрэг зиндаа, алдар нэр, эд хөрөнгө хөөцөлдөхөд
үнэ цэн, утга учир гэж үгүй.
Үүргээ биелүүлж, үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс л
Бурханы дагагчид мөн.
Өөрсдийн замыг бид сонгох ёстой,
өөр хэн ч өмнөөс минь сонгож чадахгүй.
Үнэнийг хэрэгжүүлж,
бодит байдлыг амьдран харуулснаар л,
Бурханы магтаалыг бид олж авч чадна.
III
Үнэнийг номлох ч, хэрэгжүүлэхгүй байна гэдэг
бүх зүйлийг хоосон болгодог.
Бурханыг үнэхээр хайрлаж,
сайн гэрчлэл хийвэл
бид жинхэнэ амьдралаар амьдарч чадна.
Шүүлт, гэсгээлт, засалт
бүгд Бурханы хайр юм.
Бүх шалгалт, цэвэршүүлэлт дунд гэрчлэлд зогсох нь,
Бурханыг алдаршуулна.
Өөрсдийн замыг бид сонгох ёстой,
өөр хэн ч өмнөөс минь сонгож чадахгүй.
Үнэнийг хэрэгжүүлж,
бодит байдлыг амьдран харуулснаар л,
Бурханы магтаалыг бид олж авч чадна.
IV
Үнэний бодит байдал хүнд буй эсэхийг
зовлон, шалгалт тодорхой харуулдаг.
Үнэнийг олж авч, Бурханыг мэдэх үедээ
Түүнд бид гэрчлэл хийж чаддаг.
Үнэнийг эрэлхийлж, зан чанараа өөрчлөх үедээ
эцэст нь бид амжилтад хүрдэг, өө.
Өөрсдийн замыг бид сонгох ёстой,
өөр хэн ч өмнөөс минь сонгож чадахгүй.
Үнэнийг хэрэгжүүлж,
бодит байдлыг амьдран харуулснаар л,
Бурханы магтаалыг бид олж авч чадна,
олж авч чадна, олж авч чадна.