24 Долоон аянгыг илчилсэн Нэгэн

I

Төгс Хүчит Бурхан бол долоон Сүнс,

долоон нүд, долоон одны Бурхан.

Тэр долоон лацыг нээж, хуйлмал номыг илчлэн,

долоон бүрээг дуугаргасан.

Долоон аяга ба гамшгийг суллаж,

лацтай долоон аянгыг мөн нээх болно.

Тэр бидний өмнө гарч ирсэн.

Бурхантай байхад бүгд чөлөөтэй, төвөггүй.

Танд саад болж зүрхлэх юу ч үгүй,

бүгд захирагдаж эсвэл үхнэ.

Долоон нүдний Бурханаас

нуугдаж чадах юу ч байхгүй,

Түүнд, хөвгүүдэд нь бүх юм тодорхой.

Зөвт Төгс Хүчит Бурхан минь,

Таныг бид эцэс төгсгөлгүй магтъя.

Та дуусашгүй магтаал,

үүрдийн сайшаал, өргөмжлөлийг хүртэх эрхтэй.


II

Бурханы долоон од тод гэрэлтдэг.

Тэр хүчээрээ чуулганыг төгс болгож,

чуулганы элч нарыг томилдог.

Түүний өгдөг зүйлийг чуулган эдэлдэг.

Тэр удирдлагын төлөвлөгөөгөө гүйцэлдүүлдэг.

Тэр долоон лацыг нээсэн.

Төлөвлөгөөнийх нь нууцтай хуйлмал ном

одоо илчлэгдсэн.

Зөвт Төгс Хүчит Бурхан минь,

Таныг бид эцэс төгсгөлгүй магтъя.

Та дуусашгүй магтаал,

үүрдийн сайшаал, өргөмжлөлийг хүртэх эрхтэй.


III

Түүний долоон бүрээг бүгд сонсох ёстой.

Тэр бүгдийг ил болгосон.

Уйтгар гуниг байхгүй, Бурхан ялсан.

Түүний бүрээ алдар суутай дуугардаг!

Түүний долоон бүрээ дайснуудыг нь шүүдэг.

Ялалтын үеэр Тэр алдрыг олж авч,

Түүний бүрээ өргөмжлөгддөг.

Ертөнц Түүний засаглалд байдаг.

Долоон гамшиг дайснуудынх нь дээр цутгадаг.

Түүний эрх мэдэл дор

уур хилэнгийх нь дөлд автсан дайснууд нь мөхдөг.

Долоон аянга суллагдсан.

Төгс Хүчит Бурханы өмнө илчлэгдсэн.

Түүний дайснуудыг аянга ниргэнэ.

Тэр бүх дэлхийг Өөртөө үйлчлүүлнэ,

дахин хэзээ ч атаршуулахгүй ээ, хэзээ ч…

Зөвт Төгс Хүчит Бурхан минь,

Таныг бид эцэс төгсгөлгүй магтъя.

Та дуусашгүй магтаал,

үүрдийн сайшаал, өргөмжлөлийг хүртэх эрхтэй,

хүртэх эрхтэй.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 34-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 23 Бурхан хаанчлалд засагладаг

Дараах: 25 Сэнтийгээс долоон аянга гарч ирсэн

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

418 Залбирлын утга учир

IЗалбирах нь Бурханыг дуудаж, Бурханаар хөдөлгѳгдѳнБурхантай хамтрах нэг арга билээ.Та нар залбирах тусмаа сэтгэл чинь улам их...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх