25 Бүх нууц илчлэгдсэн
I
Зөвт байдлын Төгс Хүчит Бурхан—Төгс Хүчит! Танд ерөөс юу ч нуугдмал, далдлагдмал биш. Хүмүүсийн хэзээ ч тайлаагүй, балар эртний үеэс өнө мөнхөд хүртэлх нууц нэг бүр Танд илчлэгдэж, тов тодорхой байдаг. Бид цаашид эрж хайж, тэмтчих шаардлагагүй, учир нь өнөөдөр Таны үнэн бие бидэнд ил тод илчлэгдсэн, Та бол дэлгэгдсэн нууц, Та бол бодит Бурхан Өөрөө; учир нь өнөөдөр Та бидэнтэй нүүр тулан уулзсан бөгөөд Таны үнэн биеийг харахдаа бид сүнсний ертөнцийн бүх нууцыг хардаг.
II
Энэ бол үнэхээр хэн нэгний төсөөлж чадах зүйл биш! Та өнөөдөр бидний дунд, бүр бидний дотор байж, бидэнд маш их ойрхон байгаа; үүнийг дүрсэлж хэлэхийн аргагүй! Доторх нууц нь зүйрлэшгүй! Төгс Хүчит Бурхан Өөрийн удирдлагын төлөвлөгөөг гүйцэлдүүлсэн. Тэр бол орчлон ертөнцийн ялгуусан агуу Хаан. Бүх зүйл, үйл явдлыг Түүний гар хянадаг. Үй олон хүн өвдөг сөгдөн шүтэн мөргөж, жинхэнэ Бурханы нэрийг—Төгс Хүчитийг дуудаж байна. Түүний амнаас гарсан үгээр бүх үйл явдал гүйцэлддэг.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 47-р бүлэг”-ээс