796 Бурханы зан чанарыг ойлгохын үр нөлөө

1 Бурханы мөн чанарыг мэдэж авах нь ялихгүй асуудал биш. Чи Түүний зан чанарыг ойлгох ёстой. Ийм маягаар аажмаар, өөрийн мэдэлгүйгээр Бурханы мөн чанарыг мэдэж авна. Энэ мэдлэгт орохоороо чи илүү өндөр, илүү сайхан ертөнц рүү алхаж байгаагаа олж мэднэ. Эцэст нь чи үзэшгүй муухай сүнснээсээ ичихээс гадна ичгүүрээсээ нуугдах газар хаа ч үгүй гэж санагдана. Тэр үед Бурханы зан чанарт халдах үйлдэл чинь улам бүр багасаж, зүрх сэтгэл чинь Бурханыхтай улам бүр ойртож, Түүнийг гэх хайр зүрх сэтгэлд чинь аажмаар өсөн нэмэгдэнэ. Энэ бол хүн төрөлхтөн гайхалтай сайхан ертөнцөд орж буйн тэмдэг юм.

2 Гэхдээ та нар үүнд хараахан хүрээгүй. Та нар бүгд хувь заяаныхаа төлөө яарч тэвддэг тул Бурханы мөн чанарыг мэдэх гэж оролдох сонирхол хэнд байх юм бэ? Ийнхүү үргэлжлэх юм бол та нар өөрийн мэдэлгүй захиргааны зарлигийг зөрчинө, учир нь та нар Бурханы зан чанарын талаар дэндүү бага ойлгодог. Иймээс та нарын одоо хийдэг зүйл Бурханы зан чанарын эсрэг зөрчлийн чинь суурийг тавьж байгаа бус уу? Бурханы зан чанарыг ойлгооч гэж та нараас шаардах нь Миний ажилтай зөрчилддөггүй. Учир нь, захиргааны зарлигийг байнга зөрчдөг бол та нарын дундаас хэн чинь шийтгэлээс зугтах юм бэ? Тэгвэл Миний ажил бүхэлдээ талаар өнгөрөх байсан бус уу?

3 Тиймээс биеэ авч явах байдлаа нягтлан шалгахын зэрэгцээ өөрсдийн хийдэг алхамд хянуур бай гэж Би бас л шаардаж байна. Энэ нь та нарт Миний тавьдаг илүү өндөр шаардлага бөгөөд та нар бүгдээрээ үүнийг нарийвчлан авч үзэж, ул суурьтай анхаарна гэж Би найдаж байна. Та нарын үйлдэл Миний уур хилэнг асар ихээр бадраах өдөр ирэх юм бол та нар өөрсдөө л үр дагаврыг нь амсах ба өөр хэн ч та нарын оронд шийтгэл хүлээхгүй.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 795 Бурханы захиралтыг мэдсэнээр чөлөөлөлтөд хүрдэг

Дараах: 797 Бурханы ажил санаанд багташгүй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

154 Хайрт минь, намайг хүлээгээч

IМоддын дээгүүр саран намуухан хөвнө.Миний Хайр мэт үзэсгэлэнтэй еэ.Нүд минь нулимастай, миний уйлахыг сонсож байна уу?Оо Хайрт минь Та...

166 Хоёр мянган жилийн хүсэл

IБие махбодтой болсон Бурхан шашны ертөнцийг сэгсэрч,шашны дэг журмыг алдуулж,Бурханы илрэлтийг хүсдэг бүхний сүнсийг сэрээдэг.Хэн үүнийг...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх