26-р бүлэг

Хөвгүүд минь, Миний үгийг анхаарч, Миний дуу хоолойг чимээгүй сонс, Би чамд илчлэл өгнө. Миний дотор чимээгүй бай, учир нь Би чиний Бурхан, та нарын цорын ганц Золин Аврагч. Та нар зүрх сэтгэлээ цаг үргэлж тайван байлгаж, Миний дотор амьдрах ёстой; Би чиний хад, та нарын тулгуур. Өөр санаа тээлгүй, үнэн сэтгэлээсээ Надад найд, Би та нарт мэдээж харагдана—Би та нарын Бурхан! Аа, тэр эргэлзэгчид! Тэд лав бат зогсож чадахгүй, юу ч олж авахгүй. Одоо ямар цаг үе гэдгийг, ямар чухал мөч гэдгийг та нар мэдэх ёстой! Хэчнээн чухал гээч! Хэрэггүй зүйлсээр бүү оролд; Надад түргэн ойртож ир, Надтай нөхөрлө, Би та нарт бүх нууцыг илчилнэ.

Та нар Ариун Сүнсний удирдамжийн үг бүрийг сонсож, бүгдийг нь үнэн сэтгэлээсээ авч үзэх ёстой. Та нар Миний үгийг маш олон удаа сонсоод дараа нь мартсан. Ай, бодолгүй хүмүүс ээ! Та нар маш их ерөөлийг алдсан! Одоо та нар Миний үгийг хянуур сонсож, анхаар, Надтай илүү их нөхөрлөж, Надад улам ойрт. Ойлгодоггүй бүхэнд чинь Би чамайг залж чиглүүлж, та нарыг урагш хөтөлнө. Бусадтай илүү нөхөрлөх гэж бүү бод. Одоо бичиг үсэг, сургаал номлодог хүмүүс олон байдаг ба Миний бодит байдлыг жинхэнээсээ эзэмшдэг хүмүүс хэтэрхий цөөн. Тэдний нөхөрлөл хүнийг будлиулаад, хөшүүн, хэрхэн урагшлахаа мэдэхгүй болгодог. Тэднийг сонсоод хүн бичиг үсэг, сургаалын талаар арай жаахан ойлгодог болж магадгүй. Чи цаг ямагт анхааралтай алхаж, зүрх сэтгэлээ Миний өмнө амьдруулах ёстой; Надтай ярилцаж, Надад ойртож ирэх ёстой ба Би ойлгохгүй байгаа зүйлийг чинь харуулна. Чи хэл яриагаа цэнэж, зүрх сэтгэлээ цаг үргэлж ажиглаж, Миний алхдаг замаар алх.

Одоо удахгүй; бас жаахан цаг үлдсэн байна. Надаас бусад бүх зүйлийг хаяхаар яаравчил, ирээд Намайг дага! Би та нарт зохисгүй хандахгүй. Та нар Миний үйлдлүүдийг маш олон удаа буруу ойлгосон, гэтэл та нарт ямар их хайртайг минь чи мэдэх бил үү? Ай, та нар Миний зүрх сэтгэлийг ердөө ойлгодоггүй. Та нар Надад хэрхэн эргэлзсэн нь хамаагүй, Надад хэчнээн их өртэй байсан чинь ч хамаагүй, Би тэрийг чинь санахгүй, харин ч та нарыг урагшлуулж, Өөрийнхөө хүслийн дагуу үйлдүүлэхийн тулд Би та нарыг сонгосон.

Өнөөдөр назгайрах цаг биш. Хэрэв одоогоос өөр санаа зорилго тээх аваас Миний шүүлт та нар дээр бууна. Хэрвээ Намайг ганц хором ч атугай орхивол та нар Лотын эхнэр болно. Одоо Ариун Сүнсний ажил хурдасдаг бөгөөд шинэ гэрэлтэй хөл нийлүүлж чадахгүй хүмүүс аюулд өртөнө. Хянуур байдаггүй хүмүүс хаягдана; та нар өөрсдийгөө хамгаалах ёстой. Чамайг хүрээлэн буй орчны бүх зүйл Миний зөвшөөрлөөр оршдог, Би бүгдийг нь төлөвлөдөг гэдгийг чи мэднэ. Тодорхой харж, Миний чамд өгсөн орчинд Миний зүрх сэтгэлийг хангалуун байлга. Бүү ай, олон түмний Төгс Хүчит Бурхан чамтай гарцаагүй хамт байна; Тэр та нарын ард зогсдог, Тэр та нарын бамбай билээ. Өнөөдөр хүмүүст хэтэрхий олон үзэл байдаг болохоор Би арга буюу бусдад дорд үзэгддэг хүмүүсээр дамжуулан Өөрийнхөө хүслийг илэрхийлж, ихэрхүү, биеэ зөвтгөдөг, бардам, амбицтай, өндөр байр суурьтай хүмүүсийг ичээдэг. Миний ачаанд чин сэтгээлээсээ анхаарал хандуулж байгаа цагт Би та нарын төлөө бүхнийг бэлдэнэ. Зүгээр л Намайг дага!

Өмнөх: 25-р бүлэг

Дараах: 27-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх