721 Бурханыг дуулгавартай дагадаггүй хүмүүс Бурханыг эсэргүүцдэг

1 Чи яагаад Бурханд итгэдэг вэ? Ихэнх хүн энэ асуултад будилдаг. Тэд үргэлж, бодитой Бурхан, тэнгэр дэх Бурхан хоёрын талаар тэс ондоо хоёр үзэл бодолтой байдаг нь тэд дуулгавартай дагахын тулд биш, харин тодорхой ашиг тус хүртэхийн тулд, эсвэл гай гамшгаас үүдсэн зовлонгоос мултрах гэж Бурханд итгэдэг гэдгийг харуулдаг. Тэр үед л тэд бага зэрэг дуулгавартай байдаг боловч дуулгавартай байдал нь болзолтой, хэтийн ирээдүйнхээ төлөө, албан хүчээр хийдэг. Хэрвээ итгэл чинь Бурханыг дуулгавартай дагах суурин дээр үндэслээгүй бол эцсийн эцэст Бурханд тэрсэлснийхээ төлөө чи шийтгүүлэх болно.

2 Итгэхдээ Бурханд дуулгавартай байхыг эрэлхийлдэггүй бүх хүн Бурханд тэрсэлдэг. Бурхан хүмүүсийг Өөрийг нь дуулгавартай дагадаг болоосой гэсэндээ үнэнийг эрж хайж, Өөрийнх нь үгээр цангаж, Өөрийнх нь үгийг идэж ууж, хэрэгжүүлэхийг тэднээс шаарддаг. Санаа зорилго чинь үнэхээр ийм бол Бурхан гарцаагүй чамайг өргөж, чамд нигүүлсэнгүй хандах нь лавтай. Энэ бол маргаангүй бөгөөд үүнийг өөрчлөхийн аргагүй билээ. Хэрвээ санаа зорилго чинь Бурханд дуулгавартай байхын тулд биш өөр зорилготой байдаг бол хэлж, хийдэг бүхэн чинь—Бурханы өмнө залбирах залбирал хийгээд үйлдэл бүр чинь хүртэл—Бурханы эсрэг байх болно.

3 Чи зөөлөн дуутай, эелдэг зан ааштай байж болно, үйлдэл, илэрхийлэл бүр чинь зөв мэт, өөрөө чи дуулгавартай нэгэн шиг харагдаж болох ч санаа зорилго, Бурханд итгэх итгэлийн талаарх үзэл бодлын чинь тухайд гэвэл чиний хийдэг бүхэн Бурханы эсрэг, ёрын муу байдаг. Хонь шиг дуулгавартай харагддаг атлаа зүрх сэтгэлдээ муу санаа тээж явдаг хүмүүс хонины арьс нөмөрсөн чоно бөгөөд Бурханд шууд халддаг тэднээс Бурхан ганцыг нь ч өршөөхгүй. Ариун Сүнс тэднийг нэг бүрчлэн илчилж, хоёр нүүртэн болгоныг Ариун Сүнс гарцаагүй жигшин голох болно гэдгээ бүх хүнд харуулна. Санаа бүү зов, Бурхан тэдэнтэй нэг бүрчлэн харьцаж, ээлж дараалан зайлуулна.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханд итгэхдээ Бурханыг дуулгавартай дагах ёстой”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 720 Хүний жинхэнэ дуулгавартай байдлыг Бурхан хүсдэг

Дараах: 722 Махбод болсон Бурханд дуулгавартай байж, төгс болгуул

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

152 Сайхан хайрын дуу

IЗүрхний минь угт Таны хайр оршдог,Танд би ойртоно гэдэг юутай сайхан.Танд санаа тавихад зүрх минь уярна,бүх оюун бодлоороо Тандаа...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх