769 Бурханыг хайрладаг хүмүүст төгс болгуулах боломж бий

I

Бурхан хүнийг

чиг үүргийнх нь дагуу төгс болгодог.

Бурханы ажилд чи дуулгавартай захирагдаж,

чадах бүхнээ хийж байгаа цагт

Бурханаар чи төгс болгуулж чадна.

Одоо та нарын хэн нь ч төгс биш.

Ганц хоёр чиг үүрэг гүйцэтгэлээ ч хамаагүй

бүх чадлаа дайчлан Бурханы төлөө зарлагад,

эцэст нь Тэр чамайг төгс болгоно.

Хөгшин залуу байх чинь хамаагүй,

энэ урсгалд Бурханыг үнэхээр хайрладаг

хүн болгон Бурханаар төгс болгуулах боломжтой.

Сэтгэлдээ Бурханд дуулгавартай байж,

Бурханыг хүндэлж байгаа цагт

эцэст нь Бурхан чамайг төгс болгох билээ.


II

Чуулганд чи хөгшин ч бай, залуу ч бай

гүйцэтгэх учиртай чиг үүргээ мэднэ.

Бага залуучууд биеэ тоодоггүй,

ахмад настнууд ухарч, идэвхгүй байдаггүй.

Өрөөсгөл хандлагагүй бие биедээ үйлчилж,

өөрсдөө сайжрахын тулд бие биеэсээ сурдаг.

Нөхөрлөлийн гүүр ингэж босдог.

Нэгнээ ойлгоход Бурханы хайр тусалдаг.

Чуулган дахь ах эгч нарын дунд

залуучууд нь ахмадуудаа хэзээ ч дорд үздэггүй,

ахмадууд нь хэзээ ч өөрийгөө зөвтгөдөггүй.

Энэ эв найрамдалтай харилцаа бус уу?

Хөгшин залуу байх чинь хамаагүй,

энэ урсгалд Бурханыг үнэхээр хайрладаг

хүн болгон Бурханаар төгс болгуулах боломжтой.

Сэтгэлдээ Бурханд дуулгавартай байж,

Бурханыг хүндэлж байгаа цагт

эцэст нь Бурхан чамайг төгс болгох билээ.

Та бүгд ийм шийдвэртэй бол

Бурханы хүсэл биелэх нь лавтай.

Тийм ээ, танай үеийнхэнд биелэх билээ.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүн бүр үүргээ гүйцэтгэх тухай”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 768 Бурханы хүслийг биелүүлэхийн төлөө амьдрах нь хамгийн утга учиртай

Дараах: 770 Хүн Бурханыг бүхий л зүрх сэтгэл, оюун санаа, бүх чадлаараа хайрладаг гэж Бурхан найддаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх