Бурханы ажлын үзэгдэл 1

Иохан Есүсийн төлөө долоон жил ажиллаж, Есүсийг ирэх үед аль хэдийн зам зассан байв. Үүнээс өмнө, Иоханы тунхагласан тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ газар нутаг даяар сонсогдсон тул Иудей даяар түгж, хүн бүр түүнийг эш үзүүлэгч гэж нэрлэсэн юм. Тухайн үед Херод Хаан Иоханыг хөнөөхийг хүсэж байсан ч тэгж зүрхлээгүй, учир нь хүмүүс Иоханыг ихэд хүндэлдэг байсан бөгөөд хэрвээ Иоханыг хөнөөвөл тэд өөрийнх нь эсрэг босно гэдгээс Херод айжээ. Иоханы хийсэн ажил жирийн хүмүүсийн дунд үндэслэсэн ба тэрээр иудейчүүдэд хүндлэгдсэн юм. Есүс үйлчлэлээ гүйцэтгэж эхлэх үе хүртэл долоон жилийн туршид тэрээр Есүсийн замыг засжээ. Энэ шалтгааны улмаас Иохан бүх эш үзүүлэгчдээс хамгийн агуу нь байлаа. Иоханыг шоронд орсны дараа л Есүс албан ёсны ажлаа эхэлсэн юм. Иоханаас өмнө Бурханд зориулан зам зассан эш үзүүлэгч хэзээ ч байгаагүй, учир нь Есүсээс өмнө Бурхан хэзээ ч махбод болоогүй. Иймээс Иоханыг хүртэлх бүх эш үзүүлэгчээс Иохан л бие махбодтой болсон Бурханд зориулсан замыг засах цорын ганц хүн байсан бөгөөд ийм маягаар Иохан Хуучин болон Шинэ Гэрээний хамгийн агуу эш үзүүлэгч болжээ. Иохан Есүсийн баптисмаас долоон жилийн өмнө тэнгэрийн хаанчлалын тухай сайн мэдээг түгээж эхэлсэн юм. Түүний хийсэн ажил нь хүмүүст, Есүсийн хожим хийх ажлаас илүү дээгүүр мэт санагдсан ч тэрээр ердөө л эш үзүүлэгч байлаа. Тэр сүмийн дотор бус, харин үүний гаднах хот, тосгонд ажиллаж, үг хэлдэг байв. Тэр үүнийг мэдээж Иудейн ард түмний дунд, ялангуяа ядуу зүдүү хүмүүсийн дунд хийсэн юм. Иохан нийгмийн дээд зиндааны хүмүүстэй ховорхон уулзаж, зөвхөн Иудейн энгийн иргэдийн дунд сайн мэдээ түгээж байлаа. Энэ нь Эзэн Есүсийн төлөө зөв зохистой хүмүүсийг бэлтгэх, мөн ажиллахад тохиромжтой газрыг Түүнд зориулан бэлтгэхийн төлөө байв. Замыг нь засах Иохан мэтийн эш үзүүлэгч байсан тул Эзэн Есүс ирэнгүүтээ Өөрийн цовдлолын замыг шууд эхлүүлж чадсан юм. Бурхан ажлаа хийхээр махбод болох үедээ хүмүүсийг сонгох ажлыг хийх хэрэггүй байсан, мөн хүмүүсийг, эсвэл ажиллах газрыг биечлэн эрж хайх ч шаардлагагүй байв. Тэр ирэхдээ ийм ажил хийгээгүй; Түүнийг ирэхээс өмнө тохиромжтой хүн Түүний төлөө ийм зүйлийг аль хэдийн бэлдчихсэн байсан юм. Есүс Өөрийн ажлыг эхлэхээс өмнө Иохан энэ ажлыг аль хэдийн дуусгасан байлаа, учир нь бие махбодтой болсон Бурхан ажлаа хийхээр ирэх үедээ Өөрийг нь удаан хугацаанд хүлээж байсан хүмүүс дээр шууд ажилласан юм. Есүс, засаж залруулах хүний ажлыг хийхээр ирээгүй. Тэр зөвхөн Өөрийн гүйцэтгэх үйлчлэлийг гүйцэтгэхээр ирсэн; өөр бусад зүйлс Түүнтэй ямар ч хамаагүй байлаа. Иохан ирэх үедээ Эзэн Есүсийн ажлын бай болгохын тулд сүмээс болон иудейчүүд дундаас тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг хүлээн зөвшөөрсөн бүлэг хүмүүсийг гаргаж ирэх төдийг л хийсэн юм. Иохан долоон жилийн турш ажилласан, өөрөөр хэлбэл, тэрээр тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг долоон жилийн турш түгээсэн юм. Ажлынхаа үеэр Иохан олон гайхамшиг үзүүлээгүй, учир нь түүний ажил бол замыг засах явдал байсан; энэ нь бэлтгэл ажил байсан билээ. Бусад бүх ажил буюу Есүсийн хийх гэж байсан ажил түүнтэй хамаагүй байв; тэрбээр зөвхөн нүглээ улайж, гэмшихийг хүмүүсээс хүсэж, хүмүүст баптисм хүртээж байсан ба ингэснээр хүмүүс аврагдаж чадах байлаа. Хэдийгээр тэр шинэ ажил хийж, урьд нь хүний хэзээ ч алхаж байгаагүй замыг нээсэн боловч мөн л Есүст зориулан зам зассан юм. Тэр ердөө л бэлтгэл ажил хийсэн эш үзүүлэгч байсан бөгөөд Есүсийн ажлыг хийх чадваргүй байв. Есүс хэдийгээр тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг тунхаглах эхний хүн байгаагүй ч, мөн Иоханы эхлүүлсэн замаар үргэлжлүүлэн явсан ч Түүний ажлыг хийж чадах өөр хэн ч байгаагүй бөгөөд энэ нь Иоханы ажлаас илүү дээгүүр байсан юм. Есүс Өөрийн замыг бэлдэж чадаагүй; Түүний ажил шууд Бурханы өмнөөс хийгдсэн. Иймээс, Иохан хичнээн олон жил ажилласан нь хамаагүй, зүгээр л эш үзүүлэгч, ердөө л замыг зассан нэгэн хэвээр юм. Есүсийн хийсэн гурван жилийн ажил Иоханы долоон жилийн ажлаас давсан, учир нь Түүний ажлын мөн чанар адилхан байгаагүй. Есүс үйлчлэлээ гүйцэтгэж эхлэх үед буюу Иоханы ажил төгсөх үед Эзэн Есүсийн ашиглах хангалттай хүмүүс болон газруудыг Иохан бэлтгэсэн байсан бөгөөд тэдгээр нь Эзэн Есүс гурван жилийн ажлаа эхлэхэд хангалттай байв. Иймээс Иоханы ажил дуусангуут Эзэн Есүс Өөрийн ажлыг албан ёсоор эхэлж, Иоханы хэлсэн үг хаягдсан. Яагаад гэвэл, Иоханы хийсэн ажил зөвхөн шилжилт өөрчлөлтийн төлөө байсан бөгөөд түүний үг хүнийг шинэ өсөлтөд хөтлөх амийн үг байгаагүй; эцсийн эцэст түүний үг түр зуур хэрэглэгдсэн юм.

Есүсийн хийсэн ажил ер бусын байгаагүй; үүнд үйл явц байсан бөгөөд энэ бүхэн нь аливаа юмсын хэвийн хуулийн дагуу ахиж дэвшсэн. Амьдралынхаа сүүлчийн зургаан сард, энэ ажлыг хийхээр ирсэн гэдгээ Есүс гарцаагүй мэдэж байсан бөгөөд загалмайд цовдлогдохын тулд ирсэн гэдгээ мэдэж байв. Тэр Гетсемани цэцэрлэгт гурвантаа залбирсан шиг цовдлогдохоосоо өмнө Есүс Эцэг Бурханд тасралтгүй залбирсан юм. Баптисм хүртсэнийхээ дараа Есүс гурван жил хагасын хугацаанд Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэсэн бөгөөд албан ёсны ажил нь хоёр жил хагас үргэлжилжээ. Эхний жилд Түүнийг Сатан буруутгаж, хүн үймүүлсэн ба Тэрээр хүний уруу таталтад өртсөн юм. Тэр Өөрийн ажлыг гүйцэтгэх зуураа олон уруу таталтыг давж гарсан. Сүүлийн зургаан сард Есүсийг удалгүй цовдлогдох гэж байх үед Петрийн амнаас, Тэр бол амьд Бурханы Хүү, Тэр бол Христ гэх үг гарсан юм. Зөвхөн тэр үед л Түүний ажил бүгдэд мэдэгдэж, тэр үед л Түүний ялгамж чанар олон нийтэд илчлэгдсэн билээ. Түүний дараа Есүс, хүний төлөө цовдлогдоно, тэгээд гурван өдрийн дараа дахин амилна; мөн Тэр золин авралын ажлыг биелүүлэхээр ирсэн ба Аврагч мөн гэдгээ шавь нартаа хэлсэн. Сүүлийн зургаан сард л Тэр Өөрийн ялгамж чанар болон хийхээр төлөвлөж буй ажлаа илчилсэн юм. Энэ нь бас Бурханы цаг үе байсан бөгөөд ажил ийнхүү хийгдэх байлаа. Тухайн үед Есүсийн ажлын нэг хэсэг нь Хуучин Гэрээний дагуу, түүнчлэн Хуулийн эрин үеийн Мосегийн хууль, Еховагийн үгийн дагуу байв. Есүс Өөрийн ажлын нэг хэсгийг хийхдээ энэ бүхнийг ашигласан юм. Тэрээр хүмүүст номлож, синагогт тэдэнд зааж сургаж, Өөртэй нь дайсагнадаг фарисайчуудыг зэмлэхийн тулд Хуучин Гэрээн дэх эш үзүүлэгчдийн зөгнөлийг хэрэглэж, тэдний дуулгаваргүй байдлыг илчилж, улмаар тэднийг яллахын тулд Бичвэрийн үгийг ашигласан. Учир нь тэд Есүсийн хийсэн зүйлийг үзэн ядсан; ялангуяа Есүсийн ажлын ихэнх нь Бичвэр дэх хуулийн дагуу байгаагүй, түүнчлэн Түүний зааж сургасан зүйл тэдний өөрсдийнх нь үгээс илүү өндөр, Бичвэр дэх эш үзүүлэгчдийн зөгнөсөн зүйлээс ч илүү дээгүүр байсан учраас тэд үзэн яджээ. Есүсийн ажил зөвхөн хүний золин аврал болон цовдлолын төлөө л байсан тул ямар нэгэн хүнийг байлдан дагуулахын тулд илүү их үг хэлэх хэрэггүй байсан юм. Хүмүүст Түүний заасан зүйлийн ихэнх нь Бичвэрийн үгээс гарсан бөгөөд Түүний ажил Бичвэрээс хэтрээгүй ч гэсэн, Тэрээр цовдлолын ажлыг гүйцэлдүүлж мөн л чадсан юм. Түүний ажил үгийн ажил байгаагүй, хүн төрөлхтнийг байлдан дагуулахын төлөө ч хийгдээгүй, харин хүн төрөлхтнийг золин аврахын төлөө хийгдсэн ажил билээ. Тэр зөвхөн хүн төрөлхтний төлөө нүглийн тахил болсон бөгөөд хүн төрөлхтний төлөөх үгийн эх сурвалж болоогүй. Тэрээр хүнийг байлдан дагуулах ажил болох Харь үндэстний ажлыг хийгээгүй, харин Бурхан байдаг гэдэгт итгэдэг хүмүүсийн дунд хийгдсэн цовдлолын ажлыг хийсэн юм. Хэдийгээр ажил нь Бичвэрийн суурин дээр хийгдэж, Тэрээр фарисайчуудыг яллахын тулд эртний эш үзүүлэгчдийн зөгнөлийг ашигласан боловч энэ нь цовдлолын ажлыг гүйцэлдүүлэхэд хангалттай байв. Хэрвээ өнөөдрийн ажил мөн л Бичвэр дэх эртний эш үзүүлэгчдийн зөгнөлийн суурин дээр хийгдсэн бол та нарыг байлдан дагуулах боломжгүй байх байсан, учир нь Хуучин Гэрээнд Хятадын ард түмэн та нарын дуулгаваргүй байдал болон нүглийг тэмдэглээгүй байдаг ба та нарын нүглийн тухай ямар ч түүх байдаггүй. Иймээс хэрвээ энэ ажил мөн л Библид тулгуурласан бол та нар хэзээ ч буулт хийхгүй байсан. Библи нь израильчуудын хязгаарлагдмал түүхийг л тэмдэглэсэн байдаг бөгөөд сайн муу эсэхийг чинь тогтоох юм уу та нарыг шүүх чадваргүй. Би та нарыг израильчуудын түүхийн дагуу шүүх байлаа гээд төсөөлөөд үз—та нар Намайг өнөөдрийнх шигээ дагасаар байх байсан уу? Та нар хэчнээн хэцүү гэдгээ мэдэх үү? Энэ үе шатанд ямар ч үг хэлээгүй бол байлдан дагуулах ажлыг гүйцэлдүүлэх боломжгүй байх байв. Би загалмайд цовдлуулах гэж ирээгүй учраас та нарыг байлдан дагуулахын тулд Библиэс тусдаа үгийг хэлэх ёстой. Есүсийн хийсэн ажил Хуучин Гэрээнээс ердөө нэг үе шатаар өндөр байв; энэ нь эрин үеийг эхлүүлж, тэрхүү эрин үеийг удирдахад ашиглагдсан. Яагаад Тэр: “Би хуулийг хэрэгсэхгүй болгохын тулд биш, харин гүйцэлдүүлэхийн тулд ирсэн” гэж хэлсэн бэ? Гэсэн ч Хуучин гэрээний израильчуудын хэрэгжүүлж байсан хууль болон даган мөрдөж байсан тушаалуудаас ялгаатай зүйл Түүний ажилд их байсан, учир нь Тэр хуулийг дуулгавартай дагахаар биш, харин гүйцэлдүүлэхээр ирсэн билээ. Үүнийг гүйцэлдүүлэх үйл явц нь олон бодитой зүйлсийг агуулж байсан: Түүний ажил илүү жинхэнэ, бодитой байсан, цаашлаад энэ нь илүү амьд агаад дүрэм журмыг сохроор баримтлах явдал биш байсан. Израильчууд Амралтын өдрийг сахиагүй гэж үү? Есүс ирэхдээ Амралтын өдрийг чанд мөрдөөгүй, учир нь Тэрээр, хүний Хүү бол Амралтын өдрийн Эзэн бөгөөд Амралтын өдрийн Эзэн ирэх үедээ хүссэнээрээ хийнэ гэж хэлсэн юм. Тэрээр Хуучин гэрээний хуулиудыг гүйцэлдүүлж, хуулийг өөрчлөхийн тулд ирсэн билээ. Өнөөдөр хийгддэг бүхэн өнөө үед үндэслэдэг ч Хуулийн эрин үе дэх Еховагийн ажлын суурин дээр тулгуурладаг бөгөөд энэ цар хүрээг давдаггүй. Жишээлбэл, хэлэх үгээ хянах, садар самуун үйлдэхгүй байх зэрэг нь Хуучин Гэрээний хууль биш гэж үү? Өнөөдөр та нараас шаарддаг зүйл зөвхөн Арван Тушаалаар хязгаарлагддаггүй, харин урьд байснаас илүү өндөр зэрэглэлийн тушаал болон хуулиас бүрддэг. Гэхдээ энэ нь урьдын зүйлсийг хэрэгсэхгүй болгоно гэсэн үг биш, учир нь Бурханы ажлын үе шат бүр урьд нь явагдсан үе шатны суурин дээр хийгддэг. Тахил өргөх, эцэг эхээ хүндлэх, хуурамч шүтээн шүтэхгүй байх, бусдыг дайрч доромжлохгүй, эсвэл хараахгүй байх, садар самуун үйлдэхгүй байх, тамхи татахгүй, архи уухгүй байх, үхсэн юм идэхгүй, цус уухгүй байх гэх мэт тухайн үед Еховагийн Израильд хийсэн ажлын тухайд бол, өнөөдөр ч гэсэн энэ нь хэрэгжүүлэлтийн чинь суурийг бүрдүүлдэггүй гэж үү? Өнгөрсөн үеийн суурин дээр л өнөөдрийг хүртэл ажил хийгдсээр ирсэн. Хэдийгээр өнгөрсөн үеийн хуулиудыг дурдахаа больж, чамд шинэ шаардлага тавьсан боловч эдгээр хууль хүчингүй болоогүйгээр үл барам, харин ч илүү өндөрт өргөгдсөн юм. Тэдгээрийг хүчингүй болгосон гэж хэлбэл өмнөх эрин үе хуучирсан гэсэн үг, гэхдээ зарим тушаалыг чи мөн л үүрд мөнхөд баримтлах ёстой. Өнгөрсөн үеийн тушаалууд аль хэдийн хэрэгжиж, аль хэдийн хүний оршихуй болсон бөгөөд “тамхи татаж болохгүй”, “архи ууж болохгүй” гэх мэт тушаалуудыг онцлон тэмдэглэх хэрэггүй. Энэ суурин дээр, өнөөдрийн хэрэгцээний чинь дагуу, биеийн хэмжээний чинь дагуу, өнөөдрийн ажлын дагуу шинэ тушаалуудыг гаргадаг. Шинэ эрин үеийн тушаалуудыг тунхаглах нь хуучин эрин үеийн тушаалуудыг хэрэгсэхгүй болгоно гэсэн үг биш, харин хүний үйлдлийг илүү бүрэн гүйцэд болгож, бодит байдалтай илүү зохицолтой болгохын тулд энэ суурин дээр тэдгээрийг илүү өндөрт өргөх явдал юм. Хэрвээ өнөөдөр та нараас израильчуудын адилаар зөвхөн Хуучин Гэрээний тушаалыг дагаж, хуулийг мөрдөхийг л шаардсан бол, тэр ч бүү хэл Еховагийн тогтоосон хуулийг цээжлэхийг шаардсан бол та нар өөрчлөгдөх ямар ч боломжгүй байх байлаа. Хэрвээ та нар тэр хэдхэн хязгаарлагдмал тушаалуудыг дагаж, эсвэл тоо томшгүй олон хууль цээжилсэн бол хуучин зан чанар чинь гүнзгий шингэсэн хэвээр үлдэх байсан бөгөөд үүнийг үндсээр нь арилгах ямар ч аргагүй байх байв. Тиймээс та нар улам бүр доройтох байсан бөгөөд та нарын нэг нь ч дуулгавартай болохгүй байх байсан юм. Өөрөөр хэлбэл, хэдхэн энгийн тушаал, эсвэл тоймгүй олон хууль Еховагийн үйл хэргийг мэдэхэд чинь туслах чадваргүй. Та нар израильчуудтай адилхан биш: Хуулийг дагаж, тушаалыг цээжилснээр тэд Еховагийн үйл хэргийг нүдээр харж, өөрсдийн чин үнэнч байдлыг ганцхан Түүнд өгч чаддаг байсан. Харин та нар үүнд хүрч чадахгүй бөгөөд Хуучин Гэрээний эрин үеийн хэдхэн тушаал нь та нарыг зүрх сэтгэлээ өгөхөд хүргэх, эсвэл та нарыг хамгаалах чадваргүйгээр үл барам, харин ч та нарыг цалгар болгож, Үхэгсдийн орон руу унагана. Учир нь Миний ажил байлдан дагуулалтын ажил бөгөөд энэ нь та нарын дуулгаваргүй байдал болон хуучин зан чанар луу чиглэдэг. Ехова, Есүс хоёрын эелдэг үг өнөөгийн шүүлтийн хатуу үгээс хавьгүй дутмаг байдаг. Тийм хатуу үггүйгээр, хэдэн мянган жилийн турш дуулгаваргүй байсаар ирсэн “мэргэжилтнүүд” та нарыг байлдан дагуулах боломжгүй юм. Хуучин Гэрээний хуулиуд нь та нарт нөлөөлөх хүчээ аль хэдийн алдсан ба өнөөдрийн шүүлт хуучин хуулиас хавьгүй илүү хатуу. Та нарт хамгийн тохиромжтой зүйл бол хуулийн шалихгүй хязгаарлалтууд биш, харин шүүлт юм, учир нь та нар хамгийн анхны хүн төрөлхтөн биш, харин хэдэн мянган жилийн турш ялзруулагдсан хүн төрөлхтөн билээ. Хүний одоо хүрэх ёстой зүйл өнөөдрийн хүний бодит байр байдлын дагуу, өнөө цагийн хүний хэв чанар болон бодит биеийн хэмжээний дагуу байдаг бөгөөд дүрэм журам баримтлахыг чамаас шаарддаггүй. Ингэснээр хуучин зан чанарт чинь өөрчлөлт гарч, чи өөрийн үзлийг хаяж болох юм. Тушаалууд бол дүрэм журам гэж чи бодож байна уу? Тэдгээрийг хүнд тавьдаг хэвийн шаардлага гэж хэлж болно. Тэдгээр нь чиний дагах ёстой дүрэм журам биш. Жишээ нь, тамхи татахыг хориглох явдлыг аваад үз—энэ нь дүрэм журам уу? Энэ нь дүрэм журам биш! Үүнийг хэвийн хүн чанар шаарддаг; энэ нь дүрэм журам биш, харин бүх хүн төрөлхтөнд тавьсан болзол билээ. Өнөөдөр тогтоосон арав гаруй тушаал ч бас дүрэм журам биш, харин хэвийн хүн чанарт хүрэхэд шаардагддаг зүйл юм. Хүмүүс өнгөрсөн үед тийм зүйлсийг эзэмшдэг, эсвэл мэддэг байгаагүй тул тэдгээрт хүрэхийг өнөөдөр хүмүүсээс шаарддаг бөгөөд ийм зүйлсийг дүрэм журам гэж тооцдоггүй. Хуулиуд нь дүрэм журамтай адилхан биш. Миний ярьж байгаа дүрэм журам нь ёслол, хэлбэрдэл, эсвэл хүний эндүү ташаа хэрэгжүүлэлтийг хэлдэг; эдгээр нь хүнд ямар ч нэмэргүй, ямар ч ач тусгүй зааврууд юм; эдгээр нь ямар ч утга учиргүй үйл ажиллагааг бий болгодог. Энэ нь стандарт дүрэм журам бөгөөд хүнд ямар ч ашиг тус өгдөггүй учир ийм дүрэм журмыг хаях учиртай. Хүнд ашиг тустай зүйлийг л хэрэгжүүлэх ёстой.

Өмнөх: Ажил ба оролт 10

Дараах: Бурханы ажлын үзэгдэл 2

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх