Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Агуулга
  • Ⅰ Хэсэг Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд (Эхэнд Христийн хэлсэн айлдварууд) (Сонгомол ишлэлүүд)
    • Ⅱ Хэсэг Чуулгануудаар явахдаа Христийн хэлсэн үгс (Сонгомол ишлэлүүд)
      • Ⅲ Хэсэг Өөрийн ажлынхаа сүүлчийн өдрүүдэд ярьсан Христийн айлдварууд

        Хорин зургаа дахь айлдвар

        Хэн Миний гэрт амьдарсан бэ? Хэн Миний төлөө зогссон бэ? Хэн Миний оронд зовсон бэ? Хэн Миний өмнө өөрийн үгийг амласан бэ? Хэн өнөөг хүртэл Намайг дагасан боловч хайхрамжгүй болоогүй вэ? Яагаад бүх хүмүүс хүйтэн хөндий, хатуу сэтгэлтэй байдаг вэ? Яагаад хүн төрөлхтөн Намайг орхисон бэ? Яагаад хүн төрөлхтөн Надаас залхсан бэ? Хүний ертөнцөд яагаад халуун дулаан байдал байдаггүй вэ? Сионд байхдаа Би тэнгэрт байдаг халуун дулааныг амссан ба Сионд байхдаа Би тэнгэрт байдаг ерөөлийг эдэлсэн. Дахин хэлэхэд, Би хүн төрөлхтний дунд амьдарч, хүний ертөнцийн гашуун зовлонг амсаж, хүмүүсийн дунд орших бүхий л янз бүрийн байдлыг Өөрийн нүдээр харсан. Өөрийн мэдэлгүйгээр хүн Миний өөрчлөлттэй хамт өөрчлөгдсөн ба зөвхөн энэ замаар л өнөөдрийг хүрсэн. Хүн Миний төлөө юуг ч хийх чадвартай байхыг Би шаардаагүй, мөн Миний дансыг өсгөхийг Би түүнээс шаардаагүй. Надад дуулгаваргүй хандахгүйгээр эсвэл Надад ичгүүр бололгүйгээр Миний төлөвлөгөөтэй зохицож, Надад хангинасан гэрчлэл хийх чадвартай байхыг л Би түүнээс хүссэн. Хүмүүсийн дунд Надад сайн гэрчлэл хийж, Миний нэрийг алдаршуулсан хүмүүс байсан, гэвч хүний хэрэгжүүлэлт, хүний биеэ авч явах байдал хэрхэн Миний зүрх сэтгэлд нийцэж чадах вэ? Тэр Миний хүсэлд хэрхэн нийцэж эсвэл Миний хүслийг биелүүлж чадах вэ? Газар дээрх уул, ус мөн газар дээрх цэцэг, өвс ургамал, мод бүгд Миний гарын ажлыг харуулдаг, бүгд Миний нэрийн төлөө оршин тогтнодог. Гэсэн ч хүн яагаад Миний шаардсан жишигт хүрч чаддаггүй вэ? Энэ нь түүний өрөвдөлтэй дорд байдлаас болсон байж болох уу? Энэ нь Би түүнийг өргөсний улмаас болсон байх уу? Би түүнд хэтэрхий ширүүн байснаас болсон байж болох уу? Яагаад хүн үргэлж Миний шаардлагаас айдаг вэ? Өнөөдөр хаант улс дахь үй олон хүмүүсийн дундаас та нар яагаад зөвхөн Миний дуу хоолойг сонсдог ч Миний царайг харахыг хүсдэггүй юм бэ? Яагаад та нар Миний үгийг Миний Сүнстэй тааруулахаар оролдолгүй зүгээр л тэдгээрийг хардаг юм бэ? Яагаад та нар Намайг дээрх тэнгэр, доорх газраас салгадаг юм бэ? Газар дээр байхдаа Би тэнгэрт байдагтайгаа адил биш байдаг байж болох уу? Би тэнгэрт байхдаа газар дээр буун ирж чаддаггүй байж болох уу? Би газар дээр байх үедээ тэнгэрт аваачигдах үнэ цэнэгүй байдаг байж болох уу? Газар дээр байх үедээ Би дорд амьтан шиг, тэнгэрт байх үедээ Би өргөмжлөгдсөн оршихуй шиг, мөн тэнгэр газрын хооронд гүүрээр холбохын аргагүй ангал байгаа мэт байдаг. Гэвч хүний ертөнцөд эдгээр зүйлсийн эх сурвалжийн талаар тэд юу ч мэдэхгүй мэт санагддаг, гэхдээ Миний үг ямар ч утгагүй зүгээр л дуу чимээ мэт бүгд Миний эсрэгээр явсаар ирсэн. Бүх хүмүүс Миний үгэнд хичээл чармайлт зарцуулж, Миний гадаад байдалд өөрсдийн хувийн мөрдлөгийг явуулсан ч тэд үзүүлэх ямар ч үр дүнгүйгээр бүтэлгүйтэж, харин үүний оронд Миний үгэнд цохигдож дахин босож зүрхлээгүй.

        Би хүн төрөлхтний итгэлийг шалгах үед нэг ч хүн жинхэнэ гэрчлэл хийх чадваргүй байсан, нэг ч хүн өөрийн бүх зүйлээ өргөл болгох чадваргүй байсан; үүний оронд Би түүний зүрх сэтгэлийг хулгайлах гэж байгаа мэтээр хүн үргэлжлүүлэн нуугдаж, өөрийгөө нээхээс татгалзсан. Иов хүртэл өөрийн сорилтонд хэзээ ч тууштай зогсоогүй мөн зовлон шаналлын дунд тэр анхилуун үнэр гаргаагүй. Хүн төрөлхтний хийж чадах бүхэн бол хавар цагийн дулаанд үл ялиг ногоон болох юм; өвлийн хүйтэн жавар дор тэр хэзээ ч мөнх ногоон хэвээр байдаггүй. Ясархаг бөгөөд сүнсний өндөр нь турж эцсэн хүн Миний санааг биелүүлж чадахгүй. Бүх хүн төрөлхтөнд бусаддаа үлгэр дуурайл болох нэг ч хүн байхгүй, учир нь хүмүүс ерөнхийдөө адилхан буюу бие биенээсээ өөр биш, тэдний нэгийг нөгөөгөөс нь ялгах зүйл бараг байхгүй. Энэ шалтгааны улмаас хүмүүс өнөөдөр ч гэсэн Миний ажлыг бүрэн мэдэх чадваргүй байгаа. Миний гэсгээлт бүх хүн төрөлхтөн дээр буух үед хүмүүс өөрийн мэдэлгүйгээр Миний ажлыг мэддэг болно, мөн Би юу ч хийгээгүй эсвэл хэнийг ч албадаагүй байхад хүмүүс Намайг мэдэж авах болно, тэгээд Миний ажлыг харах болно. Энэ бол Миний төлөвлөгөө, энэ нь Миний үзүүлсэн ажлын нэг тал бөгөөд энэ нь хүний мэдэх ёстой зүйл юм. Хаант улсад хэмжээлшгүй олон бүтээгдсэн зүйлс дахин сэргэж өөрсдийн амийн хүчээ дахин олж авч эхэлдэг. Газрын байдал дахь өөрчлөлтийн улмаас нэгээс нөгөө газрын хоорондох хил хязгаар мөн өөрчлөгдөж эхлэх болно. Өмнө нь Би ингэж зөгнөсөн: газар газраас таслагдаж, газар газартай нэгдэх үед, энэ нь Би үндэстнүүдийг балба цохих үе байх болно. Энэ үед Би бүх бүтээлийг шинэчилж, бүхий л орчлон ертөнцийг дахин хуваарилах ба тэгснээр орчлон ертөнцийг эмх цэгцэд оруулж, үүний хуучин байдлыг шинэ болгон хувиргах болно. Энэ бол Миний төлөвлөгөө. Эдгээр нь Миний ажил. Ертөнцийн үндэстнүүд болон хүмүүс бүгд Миний сэнтийн өмнө буцан ирэх үед Би тэнгэрийн бүх өгөөмөр бэлгийг авч үүнийг хүний ертөнцөд хүртээх болно, ингээд Миний ачаар энэ нь зүйрлэшгүй бэлгээр бялхах болно. Гэхдээ хуучин ертөнц оршсоор байгаа цагт Би Өөрийн уур хилэнг үндэстнүүд рүү чулуудаж, Өөрийн засаг захиргааг орчлон ертөнц даяар ил тод зарлаж, түүнийг зөрчсөн хэнд ч гэсгээлт үзүүлэх болно:

        Би үгээ хэлэхээр Өөрийн царайг орчлон ертөнц рүү эргүүлэхэд бүх хүн төрөлхтөн Миний дуу хоолойг сонсоно, дараа нь орчлон ертөнц даяар Миний хийсэн бүх ажлыг харна. Миний хүслийн эсрэг явдаг хүмүүс, өөрөөр хэлбэл өөрсдийн үйл хэргээрээ Намайг эсэргүүцдэг хүмүүс Миний гэсгээлт дор унах болно. Би тэнгэр дэх үй олон оддыг авч тэднийг цоо шинэ болгох ба Миний ачаар сар, нар ч шинэчлэгдэх болно—хурмаст тэнгэр өмнө нь байсан шигээ биш болох болно; газар дээрх тоо томшгүй олон зүйлс шинэчлэгдэх болно. Миний үгээр дамжуулан бүх зүйл бүрэн төгс болох болно. Орчлон ертөнц дээрх олон үндэстнүүд цоо шинээр хуваагдаж, Миний үндэстнээр солигдох болно, ингэснээр газар дээрх үндэстнүүд үүрд үгүй болж, Намайг шүтдэг үндэстэн болох болно; газар дээрх бүх үндэстнүүд устгагдах болно тэгээд оршин тогтнохоо болих болно. Орчлон ертөнц дэх хүмүүсээс диаволд харъяалагддаг бүх хүмүүс хөнөөгдөх болно; Сатаныг шүтдэг бүх хүмүүс Миний дүрэлзсэн галаас нуугдах болно — одоо урсгал дотор байгаа хүмүүсээс бусад нь үнс нурам болох болно. Би олон хүнийг гэсгээх үед шашны ертөнц дэх хүмүүс, Миний ажлаар байлдан дагуулагдаж ялгаатай түвшинд Миний хаант улсад эргэн ирэх болно, учир нь тэд “Ариун Нэгэн цагаан үүлэн дээр сууж” ирэхийг харах юм. Бүх хүн төрөлхтөн өөрсдийн адил төрлийн хүмүүсээ дагах ба өөрсдийн юу хийснээс хамааран янз бүрийн гэсгээлтийг хүлээн авах болно. Миний эсрэг зогссон хүмүүс бүгд мөхөх болно; газар дээрх үйл хэрэг нь Намайг оролцуулаагүй хүмүүсийн хувьд биеэ хэрхэн авч явснаас хамааран тэд, Миний хөвгүүд болон Миний ардын засаглал дор газар дээр үргэлжлүүлэн орших болно. Бүх хүн төрөлхтөнд өөрсдийнх нь нүдээр харуулж Өөрийн агуу ажлын биелэлтийг тунхаглахын тулд Би газар дээр Өөрийн дуу хоолойгоороо дуугарч, тоо томшгүй олон хүмүүс болон тоо томшгүй олон үндэстнүүдэд Өөрийгөө илчлэх болно.

        Миний дуу хоолойн эрч гүнзгийрэх тусам Би орчлон ертөнцийн байдлыг мөн ажигладаг. Миний үгээр дамжуулан үй олон бүтээгдсэн зүйлс бүгд шинээр хийгдэх болно. Тэнгэр өөрчлөгдөх ба газар ч мөн өөрчлөгдөнө. Хүн төрөлхтний анхдагч дүр төрх ил болж, аажмаар өөрсдийн шинж чанарын дагуу хүмүүс, гэр бүлийнхнийхээ тэвэрт буцан очих замаа санаандгүй олно. Ингэвэл Миний таалалд ихэд нийцэх болно. Би эмх замбараагүй байдлаас ангид бөгөөд бүгдийг мэдээгүй байхад Миний агуу ажил бүрэн төгс болно, бүгд мэдээгүй байхад үй олон бүтээл хувирч өөрчлөгдөнө. Би дэлхийг бүтээх үедээ бүх зүйлийг өөрсдийнх нь төрөл зүйлийн дагуу загварчилсан ба харагдах хэлбэр дүрстэй бүх зүйлийг тэдгээрийн төрөл зүйлтэй нь хамт цуглуулсан. Миний удирдлагын төлөвлөгөөний төгсгөл ойртох тусам Би бүх зүйлийг гүнээ өөрчлөн бүтээлийн хуучин байдлыг сэргээж, анхнаасаа байсан байдлаар нь бүх зүйлийг сэргээх болно, ингэснээр бүх зүйл Миний төлөвлөгөөн дотор эргэн ирэх болно. Цаг нь ирлээ! Миний төлөвлөгөөний сүүлчийн үе шат бараг дуусах гэж байна. Аа, бохир хуучин ертөнц! Та нар гарцаагүй Миний үгийн дор унах болно! Миний төлөвлөгөөний улмаас та нар гарцаагүй юу ч биш болон жижигрэх болно! Аа, үй олон бүтээгдсэн зүйлс! Та нар бүгд Миний үгэн дотроос шинэ амийг олж авах болно, та нарт одоо Захирагч Эзэн байгаа! Аа, цэвэр ариун өө сэвгүй шинэ ертөнц! Та нар Миний алдар дотор гарцаагүй сэргэх болно! Аа, Сион Уул! Цаашид чимээгүй байхгүй. Би ялалттайгаар эргэн ирсэн! Бүтээлийн дундаас Би бүх газар дэлхийг нарийвчлан судалсан. Газар дэлхий дээр хүн төрөлхтөн шинэ амьдралыг эхэлсэн, шинэ итгэл найдварыг олж авсан. Аа Миний ард! Та нар Миний гэрэл дотор амь дор эргэн ирэхгүй байж яаж чадаж байна вэ? Та нар Миний удирдамж дор баяртайгаар үсрэхгүй байж яаж чадаж байна вэ? Газар баяр хөөртэйгөөр хашгирч, ус яруу бусаар хөгжилтэй инээдэг! Аа, амилсан Израиль! Миний урьдчилан тодорхойлсны улмаас та нар бахархахгүй байж яаж чадаж байна вэ? Хэн мэгшин уйлсан бэ? Хэн цурхиран уйлсан бэ? Хуучны Израиль оршихоо больсон ба өнөөгийн Израиль ертөнц дээр сүндэрлэн байгуулагдсан, бүх хүн төрөлхтний зүрх сэтгэлд боссон. Өнөөдрийн Израиль Миний ардаар дамжуулан оршин тогтнолын эх үүсвэрт гарцаагүй хүрэх болно! Аа, заналт Египет! Та нар одоо ч Миний эсрэг зогсоогүй биз дээ? Та нар Миний өршөөлийг ашиглаж, Миний гэсгээлтээс зугатаахыг оролдож яаж чадаж байна вэ? Та нар Миний гэсгээлт дотор оршихгүй байж яаж чадаж байна вэ? Миний хайрладаг бүх хүмүүс гарцаагүй үүрд мөнхөд амьдрах болно, харин Миний эсрэг зогсдог бүхэн гарцаагүй Надаар мөнхөд гэсгээгдэх болно. Би хартай Бурхан учраас, хүний хийсэн бүхнийг өчүүхэн ч хэлтрүүлэхгүй. Би бүхий л газрыг ажиглан харж, зөвт байдал, сүр жавхлан, уур хилэн болоод гэсгээлттэйгээр ертөнцийн Зүүн зүг гарч ирнэ, Би Өөрийгөө тоо томшгүй олон хүн төрөлхтөнд илрэх болно!

        1992 оны Гуравдугаар сарын 29