Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

АРАВДУГААР БҮЛЭГ

Хурд

АРАВДУГААР БҮЛЭГ

Хаанчлалын эрин үе нь эцсийн эцэст өнгөрсөн үеэс ялгаатай. Энд хүн юу хийж буй нь хамаагүй байдаг. Үүний оронд Би газар дээр бууж ирснийхээ дараа Өөрийн ажлыг—хүн хэзээ ч ухамсарлаж, биелүүлж чадахгүй тэр ажлыг биечлэн гүйцэтгэдэг. Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөдрийг хүртэл энэ бүх он жил үргэлж чуулган байгуулах тухай байсан боловч хаанчлалыг байгуулах талаар хэн ч, хэзээ ч сонсож байгаагүй. Хэдийгээр Би энэ бүхнийг Өөрийн амаар хэлж байгаа ч гэсэн үүний мөн чанарыг мэддэг хүн байна уу? Би нэгэн удаа хүний ертөнцөд буун ирж, тэдний зовлон шаналлыг туулж, ажигласан хэдий ч бие махбодтой болсон Өөрийн зорилгыг гүйцэлдүүлээгүй. Хаанчлалыг байгуулж эхлэх үед Миний махбод болсон бие албан ёсоор үйлчлэлээ гүйцэтгэж эхэлдэг; өөрөөр хэлбэл, хаанчлалын Хаан Өөрийн дээд эрх мэдлийг албан ёсоор авна. Үүнээс үзэхэд, хаанчлал хүний ертөнцөд бууж ирсэн нь үг болон илрэлтийн асуудал төдийхөн биш, харин бодит байдал гэдэг нь илт юм; энэ бол “хэрэгжүүлэлтийн бодит байдлын” утга учрын нэг тал юм. Хүн Миний үйлсээс ганцыг нь ч харсан удаагүй, Миний айлдваруудын нэгийг нь ч сонссон удаагүй. Тэр харсан байлаа ч гэсэн юуг олж нээх байсан бэ? Тэгээд Миний ярихыг сонссон ч юу ойлгох байсан бэ? Дэлхий даяар бүх хүн Миний хайр, Миний энэрэл дотор оршдог, гэвч бас бүх хүн Миний шүүлтэн дор, түүнчлэн Миний шалгалтан дор оршдог. Хүмүүс бүгдээрээ тодорхой хэмжээнд ялзарсан хэдий боловч Би хүн төрөлхтнийг өршөөж, хайрласаар ирсэн; хүмүүс Миний сэнтийн өмнө хүлцэнгүй бөхийхөд ч Би хүн төрөлхтөнд гэсгээлт оноосон. Гэвч Миний илгээсэн зовлон, цэвэршүүлэлтийн дунд байдаггүй хүн бий юу? Хэчнээн олон хүн гэрлийн төлөө харанхуйд тэмтчин явж, хэчнээн олон хүн шалгалтаа гашуунаар тэмцэн туулж байна вэ? Иовд итгэл байсан, гэсэн ч тэр гарах гарцыг өөрийнхөө төлөө л хайж байгаагүй гэж үү? Миний ардууд хэдийгээр шалгалтад гуйвалтгүй зогсож чадах боловч үүнийгээ хэлэлгүйгээр зүрх сэтгэлдээ итгэдэг хүн бий юу? Тэр зүрх сэтгэлдээ эргэлзэх мөртлөө өөрийн итгэлийг амаараа л хэлдэг биш гэж үү? Шалгалтад тууштай зогсож, шалгалтад үнэхээр дуулгавартай байдаг ямар ч хүн байхгүй. Энэ ертөнцийг харахаас зайлсхийхийн тулд Би Өөрийн нүүрийг халхлаагүй бол бүх хүн Миний дүрэлзсэн харцан дор унах байсан, учир нь Би хүнээс юу ч гуйдаггүй билээ.

Хаанчлалын ёслолын буудлага тасхийхэд тэр нь мөн долоон аянга нижигнэх үе бөгөөд энэхүү дуу чимээ нь тэнгэр, газрыг доргиож, дээд тэнгэрийг сэргээж, бүх хүний сэтгэлийн утсыг чичрүүлдэг. Би агуу улаан лууны үндэстнийг устгаж, дараа нь Өөрийн хаанчлалыг байгуулсан гэдгийг батлан хаанчлалын сүлд дуу агуу улаан лууны үндэстэн даяар албан ёсоор цуурайтдаг. Түүнээс ч чухал нь гэвэл, Миний хаанчлал дэлхий дээр байгуулагддаг. Энэ мөчид Би дэлхийн үндэстэн бүхэнд Өөрийн тэнгэрэлч нарыг илгээж эхэлнэ, ингэснээр тэд Миний хөвгүүдийг, Миний ардуудыг хариулж болзошгүй юм; энэ нь мөн Миний ажлын дараачийн алхмын хэрэгцээг хангахын тулд байдаг. Гэхдээ Би тулалдахын тулд агуу улаан лууны цагираглан хэвтэж буй газарт биечлэн очдог. Бүх хүн махбод доторх Намайг мэдэж, махбод дотроос Миний үйл хэргийг харах чадвартай болох үед агуу улаан лууны ичээ нь үнс нурам болж, ул мөргүй арилна. Миний хаанчлалын ардууд болох та нар агуу улаан лууг яснаасаа зэвүүцэж, үйлдлээрээ Миний зүрх сэтгэлийг хангалуун байлгах ёстой ба ийм байдлаар агуу улаан лууд ичгүүр авчирна. Агуу улаан луу жигшүүртэй гэдгийг та нар үнэхээр мэдэрч байна уу? Энэ нь хаанчлалын Хааны дайсан гэдгийг та нар үнэхээр мэдэрч байна уу? Надад гайхалтай гэрчлэл хийж чадах тийм итгэл та нарт үнэхээр бий юу? Та нарт агуу улаан лууг ялах итгэл үнэхээр бий юу? Та нараас Миний асуудаг зүйл энэ юм. Та нар энэ алхам хүртэл явах чадвартай байх нь л Надад хэрэгтэй; та нар үүнийг хийж чадах уу? Үүнд хүрэх итгэл та нарт байгаа юу? Хүн юу хийх чадвартай вэ? Харин ч Би үүнийг Өөрөө хийдэг биш гэж үү? Тулаан болох газарт Би биечлэн бууж очно гэж Би яагаад хэлдэг вэ? Миний хүсдэг зүйл бол та нарын итгэл болохоос биш, үйл хэрэг чинь биш. Хүмүүс Миний үгийг шулуухан хүлээн авах чадваргүй, харин зүгээр л хажуунаас ажигладаг. Ийм байдлаар та нар зорилгодоо хүрсэн үү? Ийм байдлаар та нар Намайг мэдэж авсан уу? Үнэнийг хэлэхэд, газар дээрх хүмүүсээс нэг нь ч Миний нүүр өөд эгцлэн харж чадахгүй, нэг нь ч Миний үгийн утгыг цэвэр, хольцгүй хүлээн авч чадахгүй. Иймээс Өөрийнхөө зорилгод хүрч, Өөрийн жинхэнэ дүрийг хүмүүсийн зүрх сэтгэлд байрлуулахын тулд Би урьд өмнө тохиолдож байгаагүй төслийг газар дэлхий дээр явуулсан ба үзэл нь хүмүүсийг эрхшээлдээ байлгадаг цаг үеийг ийм маягаар төгсгөдөг.

Өнөөдөр Би агуу улаан лууны үндэстэнд бууж ирснээр үл барам Өөрийн царайг бүхий л орчлонгийн зүг хандуулж буйн дүнд бүхий л дээд тэнгэр донсолж байна. Миний шүүлтэд өртөхгүй ганц ч гэсэн газар бий юу? Миний буулгасан гамшиг дор оршдоггүй ганц ч гэсэн газар бий юу? Би хаашаа ч явсан бүх төрлийн гай гамшгийн үрийг цацсан. Энэ нь Миний ажилладаг арга замуудын нэг бөгөөд хүнийг аврахын төлөө гэдэг нь эргэлзээгүй юм, хүнд Миний хүртээж буй зүйл бол мөн л нэг төрлийн хайр билээ. Улам олон хүн Намайг мэдэж, Намайг харж чаддаг болж, ийм маягаар маш олон жилийн турш хараагүй боловч өнөөдөр бодитой байгаа Бурханыг хүндэлж эхлээсэй гэж Би хүсдэг. Би энэ дэлхийг ямар шалтгаанаар бүтээсэн бэ? Хүмүүсийг ялзарсан байдалтай байхад Би ямар учраас тэднийг бүрмөсөн устгаагүй вэ? Ямар учраас бүхий л хүн төрөлхтөн гай зовлонд амьдардаг вэ? Ямар учраас Би Өөрийгөө махбодтой болгосон бэ? Намайг ажлаа хэрэгжүүлж байхад амт нь гашуун төдийгүй бас чихэрлэг болохыг хүмүүс мэддэг. Дэлхий дээрх хүмүүсээс Миний нигүүлсэл дотор амьдардаггүй хэн байна вэ? Би хүмүүст эд хөрөнгийн ерөөл хүртээгээгүй бол энэ дэлхий дээр хэн хангалуун байж чадах байсан бэ? Та нарт Миний ардууд байх байр суурь олгох нь цорын ганц ерөөл биш гэдэг нь гарцаагүй, тийм биз дээ? Та нарыг Миний ардууд биш, харин үйлчлэл үзүүлэгч байсан гэж үзвэл та нар Миний ерөөл дотор амьдрахгүй байсан уу? Та нарын дотроос нэг нь ч Миний үгийн эх сурвалжийг ухан ойлгох чадваргүй. Хүн Миний олгосон цолыг огтхон ч эрхэмлэн дээдэлдэггүй, харин “үйлчлэл үзүүлэгч” гэдэг цолд зүрх сэтгэлдээ гомдол агуулж явдаг нь их олон бөгөөд “Миний ардууд” гэдэг цолын улмаас зүрх сэтгэлдээ Намайг хайрлах хайраа өсгөдөг хүн олон байдаг. Намайг хуурах гэж бүү оролд—Миний нүд бүхнийг нэвт хардаг! Та нарын дотроос хэн дуртайяа хүлээн авч, дуулгавартай байдаг вэ? Хэрвээ хаанчлалын ёслолын буудлага тасхийхгүй бол та нар эцэст нь хүртэл үнэхээр дуулгавартай дагаж чадах уу? Хүн юу хийж, юу бодох чадвартайг, мөн хэр хол явж чадахыг Би бүгдийг нь аль эрт урьчилан тодорхойлсон.

Хүмүүсийн дийлэнх нь Миний царайны гэрэлд дүрэлзсэн галыг хүлээн зөвшөөрдөг. Хүмүүсийн дийлэнх нь Миний сайшаалд урамшиж, эрэл хайгуулд түрүүлэн явахаар бужигналддаг. Сатаны хүчнүүд Миний ардууд руу дайрах үед Би тэднийг няцаадаг; Сатаны хуйвалдаан Миний ардуудын амьдралыг сүйтгэх үед Би тэрнийг хэзээ ч эргэж ирэхгүйгээр бут ниргэдэг. Газар дээр бүх төрлийн муу ёрын сүнс амрах газар хайн эцэс төгсгөлгүй тэнүүчилж, ховдоглон залгих гээд хүний цогцсыг тасралтгүй эрж байна. Миний ардууд аа! Та нар Миний халамж, хамгаалалт дотор үлдэх ёстой. Хэзээ ч бүү замбараагүй авирла! Хэзээ ч бүү болчимгүй авирла! Харин ч үнэнч байдлаа Миний гэрт өргөл болго, та нар диаволын заль мэхний эсрэг зөвхөн үнэнч байдлаар л сөрөг дайралт хийж чадна. Та нар ямар ч нөхцөл байдалд, өнгөрсөнтэйгээ адилаар Миний нүүрэн дээр нэгийг хийж, Миний араар нөгөөг хийн авирлах ёсгүй—тэгэх юм бол та нар аль хэдийн аврагдахын аргагүй болно. Би үүн шиг үг дэндүү олныг айлдсан нь лав, тийм биз дээ? Хүний хуучин уг чанар засаршгүй учраас л Би түүнд ахин дахин сануулсан юм. Бүү залх! Миний хэлж байгаа бүхэн бол та нарын хувь тавиланг хамгаалахын төлөө билээ! Сатанд хэрэгтэй зүйл гэвэл, яг тэр бохир заваан газар; аврагдах найдваргүй байх тусам, хориг хязгаарлалтад захирагдахаас татгалзан замаа алдах тусам бохир сүнснүүд та нарт нэвтрэх ямар нэг боломжийг төдий чинээ их ашиглах болно. Та нар энэ зам дээр нэгэнт хүрч ирсэн бол үнэнч байдал чинь ямар ч бодит зүйлгүй дэмий яриа болох ба та нарын шийдвэр бохир сүнснүүдэд идэгдэж, дуулгаваргүй байдал юм уу Сатаны заль мэх болон өөрчлөгдөөд Миний ажлыг үймүүлэхэд ашиглагдана. Тэр үед Би Өөрийн хүссэнээр хэдийд ч, хаана ч та нарыг цохино. Энэ нөхцөл байдал хэчнээн ноцтой болохыг хэн ч мэдэхгүй; зүгээр л чихнийхээ хажуугаар өнгөрүүлдэг ба өчүүхэн ч болгоомжилдоггүй. Урьд өмнө болсон зүйлсийг Би санадаггүй. Бас дахин мартсанаар Би чамд өршөөнгүй хандана гэж чи бодсон хэвээр байна уу? Хүмүүс Намайг эсэргүүцсэн ч гэсэн Би тэрийг нь тэдний эсрэг хэрэглэхгүй, учир нь хүний биеийн хэмжээ хэтэрхий намхан, иймээс Би түүнд өндөр шаардлага тавьдаггүй. Тэр өөрийгөө дэмий үрэлгүй, хориг хязгаарлалтад захирагдах хэрэгтэй гэдэг бол Миний шаарддаг ганц зүйл юм. Энэ нэг болзлыг хангах нь та нарын чадвараас давсан зүйл биш биз дээ? Ихэнх хүн нүдээ хужирлахын тулд Намайг уламолон нууц илчлэхийг хүлээдэг. Гэсэн ч тэнгэрийн бүх нууцыг ойлголоо гэхэд чи тэр мэдлэгээрээ юу хийж чадах юм бэ? Энэ нь Намайг гэх хайрыг чинь ихэсгэх байсан уу? Энэ нь Намайг гэх хайрыг чинь асаах байсан уу? Би хүнийг дутуу үнэлдэггүй, бас түүнийг яллахдаа хялбар шийддэггүй. Эдгээр нь хүний бодит нөхцөл байдал биш байсан бол Би хүмүүст, эдгээр шошгыг хэзээ ч санамсаргүйгээр титэм адилаар өмсгөдөггүй. Өнгөрснийг эргээд бод: Би та нарыг гүтгэсэн удаа байсан уу? Би та нарыг дутуу үнэлсэн үе байсан уу? Би та нарыг харж үзэхдээ бодит нөхцөл байдлыг чинь харгалздаггүй байсан үе байв уу? Миний хэлсэн зүйл та нарын зүрх сэтгэлийг болон та нарын амыг итгэл үнэмшлээр дүүргэж чадалгүй бүтэлгүйтсэн удаа байсан уу? Би та нарын сэтгэлийн утсыг хөндөлгүй ярьсан удаа байсан уу? Та нарын дундаас хэн чинь Миний үгийг айж, дагжилгүйгээр, өөрийг нь ёроолгүй нүх рүү цохиж унагаана гэж гүнээ айлгүйгээр уншсан бэ? Миний үгэн доторх шалгалтыг туулдаггүй хэн байх вэ? Миний үгэн дотор эрх мэдэл оршдог, гэвч энэ нь хүнд санамсаргүй шүүлт оноохын төлөө биш юм; харин ч Би хүний бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж, Өөрийн үгэнд орших утга учрыг хүнд байнга илэрхийлэн үзүүлдэг. Үнэндээ, Миний үгэнд буй бүхнийг чадагч хүчийг минь ухаарах чадвартай хүн байна уу? Миний үгийн шижир алтан бүтээгдэхүүнийг өөртөө хүлээн авч чадах хэн нэгэн байна уу? Би хэчнээн их үг хэлсэн ч тэдгээрийг эрхэмлэсэн хүн ер нь байна уу?

1992 оны 3 дугаар сарын 3

Өмнөх:ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

Дараах:АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Холбогдох агуулга

  • ХУУЛИЙН ЭРИН ҮЕ ДЭХ АЖИЛ

    Еховагийн израильчууд дээр хийсэн ажил нь Бурханы газар дээрх эх газрыг буюу Түүний байсан ариун газрыг хүмүүсийн дунд байгуулсан. Тэр Өөрийн ажлыг Из…

  • ШАШНЫ ҮЙЛЧЛЭЛИЙГ ХОРИГЛОХ ЁСТОЙ

    Өөрийн ажлыг бүх орчлон ертөнцөд эхлүүлснээс хойш Бурхан, нийгмийн бүх давхаргын хүмүүсийг оролцуулаад Өөрт нь үйлчлэх маш олон хүнийг урьдчилан тогт…

  • ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ ЗАН ЧАНАРТАЙ БАЙХ НЬ БУРХАНД ДАЙСАГНАЖ БУЙ ЯВДАЛ ЮМ

    Хэдэн мянган жилийн завхралын дараа, хүн хөшүүн, мангуу болж, Бурханд тэрслүү байдал нь түүхийн номд тэмдэглэгдэхдээ тултлаа Бурханыг эсэргүүцдэг чөтг…

  • АРВАН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

    Миний үгийг оршин тогтнолынхоо үндэс болгон авч үзэх нь хүний үүрэг юм. Хүн Миний үгийн хэсэг тус бүрд өөрийн хувийг бий болгох ёстой; ингэхгүй бол өө…