Зам… 4
Хүмүүс Бурханы хайр татам байдлыг олж мэдэж, өнөөгийн эрин үед Бурханыг хайрлах замыг эрж хайх чадвартай байж, өнөөдрийн хаанчлалын сургалтыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаа нь бүгд Бурханы нигүүлсэл, мөн түүнчлэн Бурхан хүн төрөлхтнийг өргөж байгаа хэрэг юм. Би энэ талаар бодох бүрдээ Бурханы хайр татам байдлыг ихэд мэдэрдэг. Бурхан биднийг үнэхээр хайрладаг; тэгээгүй сэн бол Бурханы хайр татам байдлыг хэн олж мэдэж чадах билээ? Энэ бүх ажлыг Бурхан Өөрөө биечлэн хийдэг, хүмүүсийг Бурхан замчилж, залж чиглүүлдэг гэдгийг Би ингэж л олж хардаг. Үүний төлөө Бурханд талархъя, бас Надтай хамт Бурханыг магтаач гэж ах эгч нараасаа хүсье: “Дээдийн дээд Бурхан Өөрөө Танд бүх алдар суу байх болтугай! Таны алдар суу үржиж, Таны сонгож, олж авсан хүмүүс бидэнд илчлэгдэх болтугай”. Бурхан Намайг гэгээрүүлсэн: Бид олон мянган жилийн өмнө урьдчилан тогтоогдсон гэдгийг, мөн Бурхан биднийг эцсийн өдрүүдэд олж авахыг хүсэж, улмаар орчлон ертөнц болон бүх зүйл биднээр дамжуулан Бурханы алдар сууг бүхэлд нь харах боломжтой болсныг Бурхан Надад харуулсан юм. Тэгэхээр бид Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний биелэлт мөн; бид бол бүхий л орчлон ертөнц дэх Бурханы ажлын үлгэр дуурайл, загвар. Бурхан биднийг хэчнээн их хайрладаг гэдгийг, бидэн дээр хийдэг Бурханы ажил, Бурханы хэлдэг үг өнгөрсөн эрин үеүдийнхээс сая дахин илүү гэдгийг Би одоо л ухаарч байна. Бүр Израильд ч, Петрт ч Бурхан ийм их ажил биечлэн хийж, ийм олон үг хэлээгүй нь энэхүү бүлэг хүмүүс бид үнэхээр асар их ерөөгдсөн, өнгөрсөн үеийн ариун хүмүүстэй зүйрлэшгүй их ерөөгдсөн гэдгийг харуулдаг. Тийм учраас Бурхан сүүлчийн эрин үеийн хүмүүс ерөөлтэй гэж үргэлж хэлж ирсэн. Бусад нь юу ч гэж хэллээ гэсэн Бурхан биднийг хамгийн их ерөөдөг гэдэгт Би итгэдэг. Бид Бурханы хайрласан ерөөлийг хүлээн авах ёстой; Бурханд гомдоллодог зарим хүн байж болох ч эдгээр ерөөл Бурханаас ирдэг юм бол бид үүнийг хүртвээс зохино гэдгийг энэ нь нотолдог. Бусад нь гомдоллож, бидэнд сэтгэл дундуур байлаа ч гэсэн Бурханы бидэнд өгсөн ерөөлийг өөр хэн ч өвлөж, биднээс булаан авч чадахгүй гэдэгт Би итгэсээр байна. Яагаад гэвэл, Бурханы ажил бидэн дээр явагддаг бөгөөд Бурхан бидэнтэй—өөр хэнтэй ч биш, бидэнтэй нүүр тулан үг хэлдэг—Бурхан Өөрийн хүссэнээр хийдэг. Харин хүмүүс үнэмшихгүй бол өөрсдөдөө л төвөг удаж байгаа хэрэг бус уу? Тэд тэгснээр өөрсдийгөө жигшүүртэй байдалд оруулдаг бус уу? Яагаад Би ингэж хэлдэг вэ? Яагаад гэвэл, Би үүнийг гүнээ ухаардаг. Жишээлбэл, Бурханы Надад хийдэг ажлыг авч үзье: Энэ ажлыг Би л хийж чадна—өөр хүн хийж чадах уу? Бурханаас энэ даалгаврыг хүлээн авах завшаан Надад тохиосон—өөр хэн нэгэн үүнийг дур сонирхлоороо хийж чадах уу? Гэхдээ ах эгч нар Миний зүрх сэтгэлийг ойлгоно гэж найдъя. Би эрх дархаараа онгирч байгаа юм биш, харин асуудлыг тайлбарлаж байна. Бүх алдар суу Бурханд байгаасай, нэг бүрийн маань зүрх сэтгэлийг Бурхан хараад, улмаар Бурханы өмнө бидний зүрх сэтгэл цэвэрлэгдээсэй гэж Би хүсдэг. Зүрх сэтгэлдээ Би Бурханаар бүрмөсөн авхуулж, тахилын ширээн дээр тахил болох цэвэр ариун онгон охин болж, түүнчлэн хурга шиг дуулгавартай байж, бүх хүн төрөлхтний дунд ариун сүнслэг биеэр гарч ирэхийг хүсдэг. Энэ бол Миний амлалт, Бурханы өмнө тавьсан тангараг билээ. Би үүнийг биелүүлж, үүгээр дамжуулан Бурханы хайрыг хариулахыг хүсдэг. Чи үүнийг хийхэд бэлэн байна уу? Миний энэ амлалт арай залуу ах эгч нарт эрч хүч нэмж, арай залуу хүмүүст найдвар авчирна гэж Би итгэж байна. Бурхан залуу хүмүүсийг нэн чухал гэж үздэг мэт санагддаг. Энэ Миний өрөөсгөл хандлага байж магадгүй, гэхдээ залуу хүмүүст хэтийн ирээдүй, найдвар байгааг Би үргэлж мэдэрдэг; Бурхан залуу хүмүүст нэмэлт ажил хийдэг мэт байдаг. Тэд хэрсүү ухаан, мэргэн ухаанаар дулимаг, бас дөнгөж төрсөн тугал шиг цовоо, бусгамтгай байж магад, гэхдээ тэдэнд өөрсдийн гэсэн давуу тал байгаа гэж Би боддог. Тэднээс залуу насны цайлган байдлыг харж болно, бас тэд шинэ зүйл хүлээн зөвшөөрөхдөө хурдан байдаг. Хэдийгээр залуу хүмүүс биеэ тоож, ширүүн, тавтиргүй байх хандлагатай байдаг ч энэ нь тэдний шинэ гэрэл хүлээн авах чадварт нөлөөлдөггүй, учир нь залуу хүмүүс хуучин, хоцрогдмол зүйлтэй зууралдах нь ховор. Тийм учраас Би залуу хүмүүсээс хязгааргүй их найдвар болон амин чанарыг олж хардаг; энэ шалтгаанаар тэднийг гэх энхрий зөөлөн сэтгэл Надад байдаг. Ахмад ах эгч нарт Би огт дургүйцдэггүй, гэхдээ тэднийг бас сонирхдоггүй—үүнд чин сэтгэлээсээ хүлцэл өчье. Миний хэлсэн үг хэрээс хэтэрсэн, аль эсвэл бодлогогүй байж магад, гэхдээ Би ярианыхаа хэв маягт тийм их анхаарал хандуулахад дэндүү залуу байгаа тул бодлогогүй байдлыг минь та бүгд уучилж чадна гэж найдъя. Гэхдээ үнэнийг хэлэхэд, ахмад ах эгч нар эцсийн эцэст чиг үүрэг гүйцэтгэдэг—тэд ямар ч хэрэггүй байдаг юм биш. Яагаад гэвэл, тэд аливааг зохицуулах туршлагатай; юмыг зохицуулахдаа тууштай байж, тийм ч олон алдаа гаргадаггүй. Энэ нь тэдний давуу тал мөн биз дээ? Бүгдээрээ Бурханы өмнө ингэж хэлцгээе: “Өө Бурхан минь! Бид бүгд өөр өөр байр сууриндаа өөрсдийн гэсэн чиг үүргийг гүйцэтгэх болтугай, бас бид бүгд Таны хүслийг биелүүлэхийн төлөө чадах бүхнээ хийх болтугай!” Бурханы хүсэл ийм байх учиртай гэж Би итгэдэг!
Миний туршлагаар бол, энэ урсгалыг илэрхий эсэргүүцдэг, Бурханы Сүнсийг шууд эсэргүүцдэг хүмүүсийн олонх нь ахмад настай байдаг. Энэ хүмүүс шашны маш бат үзэлтэй байдаг; тэд алхам тутамдаа Бурханы үгийг хоцрогдсон юмтай харьцуулж, урьд нь хүлээн зөвшөөрөгдсөн юмыг Бурханы үгтэй нийцүүлэх гэж үздэг. Тэд утгагүй бус уу? Тийм хүмүүс Бурханы даалгасан ажлыг гүйцэтгэж чадах уу? Бурхан тийм хүмүүсийг ажилдаа ашиглаж чадах уу? Ажлынх нь аль ч өдөрт зориулсан арга барил Ариун Сүнсэнд байдаг; хэрэв хүмүүс хуучинсаг зүйлтэй зууралдвал нэг л өдөр түүхийн тавцангаас арчигдана. Бурхан ажлынхаа үе шат болгонд шинэ хүмүүсийг ашигладаг. Хоцрогдсон зүйлийг бусдад сургамжлах гэж хичээгсэд хүмүүст сүйрэл авчирдаг биш үү? Бас тэд Бурханы ажлыг саатуулж байгаа бус уу? Хэрэв тийм бол Бурханы ажил хэзээ дуусах юм бэ? Дөнгөж сая хэлсэн зүйлийн минь талаар зарим нэг үзэлтэй хүмүүс байж магад. Тэд үнэмшээгүй байж болох юм. Гэхдээ чамайг санаа зовоосой гэж Би хүсдэггүй: Удалгүй үүн шиг олон зүйл тохиолдох бөгөөд тэдгээрийг гагцхүү баримтаар тайлбарлаж болно. Хэдүүлээ зарим чухал хүн, нэр хүндтэй пастор, аль эсвэл Библи тайлбарлагч дээр айлчлан, энэ урсгалыг тэдэнд номлоё. Тэд эхэндээ үүнийг илт эсэргүүцэхгүй нь тодорхой—гэхдээ чамайг сорихын тулд Библи гаргаж ирнэ. Тэгээд чамаар Исаиагийн ном, Даниелийн номыг яриулж, тэр ч бүү хэл Илчлэлийн номыг тайлбарлуулна. Харин үүнийг нь ярьж чадахгүй бол чамайг голж, хуурамч Христ гэж нэрлээд, утгагүй зам түгээж байна гэцгээнэ. Нэг цагийн дараа тэд чамайг худлаа буруутгаж, амьсгал давхцахад хүргэнэ. Энэ нь илэрхий эсэргүүцэл биш үү? Гэхдээ энэ бол дөнгөж эхлэл. Тэд Бурханы ажлын дараагийн алхамд саад хийж чадахгүй бөгөөд төд удалгүй Ариун Сүнс үүнийг тэднээр хүчээр хүлээн зөвшөөрүүлнэ. Энэ бол мохошгүй чиг хандлага; хүний хийж чадахгүй зүйл, бүр хүмүүсийн төсөөлж ч чадахгүй зүйл юм. Орчлон даяар Бурханы ажил саадгүй түгнэ гэдэгт Би итгэдэг. Энэ нь Бурханы хүсэл бөгөөд хэн ч үүнийг зогсоож чадахгүй. Бурхан биднийг гэгээрүүлж, илүү их шинэ гэрэл хүлээн авах, мөн энэ асуудал дээрх Бурханы удирдлагад саад болохгүй байх боломжийг бидэнд олгох болтугай. Бурхан биднийг өршөөж, улмаар бид бүгд Бурханы алдрын өдөр ирэхийг харж чадах болтугай. Бүхий л орчлон даяар Бурхан алдар сууд умбах тэр цаг үе нь бас бид Бурханы хамтаар алдар сууг олж авах үе байх болно. Түүнчлэн тэр нь бас Би хамт алхаж буй хүмүүсээсээ хагацах цаг байх юм шиг байна. Ах эгч нар минь Надтай хамт дуугаа өндөрсгөн Бурханаас гуйна гэж найдъя: Бурханы агуу ажил удалгүй дуусаж, улмаар бид амьд сэрүүн байхдаа Бурханы алдрын өдрийг үзэх болтугай. Би энэ яваа насандаа Бурханы хүслийг биелүүлнэ гэж найдсаар байна, мөн Бурхан бидэн дээр ажлаа үргэлжлүүлэн хийж, хэзээ ч, ямар ч саад тотгор үүсэхгүй гэж найдаж байна. Энэ бол Миний мөнхийн эрмэлзэл. Бурхан үргэлж бидний дунд байж, Бурханы хайр бидний дунд гүүр болж, улмаар бидний хоорондох барилдлага улам эрхэм нандин болох болтугай. Хайр бидний дунд илүү их ойлголцол үүсгэж, хайр биднийг улам ойр дотно болгож, бидний хоорондох аливаа зай завсрыг арилгаж, бидний дундах хайр улам гүн гүнзгий, өргөн уудам, сайн сайхан болно гэж найдъя. Миний Бурханы хүсэл ийм байх учиртай гэж Би итгэж байна. Ах эгч нар маань Надтай илүү ойр дотно болж, хамтдаа өнгөрүүлэх ахархан өдөр хоногуудаа бүгд нандигнаж, эдгээр нь бидний сайхан дурсамж болно гэж найдъя.
Эх газрын Хятадад Бурханы ажлын алхам илүү олон байсан байж болох ч эдгээр нь ээдрээтэй биш. Бодоод үзэхэд, Бурханы ажлын алхам бүрд эрүүл ухаан байдаг; эдгээрийг дор бүрд нь Бурхан биечлэн явуулсан бөгөөд хүн болгон энэ ажилд дүр бүтээсэн юм. “Үйл явдал” бүр үнэхээр инээдэмтэй байдаг бөгөөд энэ хүмүүс ийм жүжиг тоглож, шалгалт бүрийн дунд жүжиглэлт нь дэндүү амьдралд ойр байж, Бурханы үзэг дор элдэв янзын хүн маш тод томруун, бүрэн дүрслэгдэж, дор бүрнээ ихийг илчилнэ гэж хэн төсөөлөх билээ? Гэвч ингэснээрээ Би, Бурхан ажлаараа дамжуулж хүмүүсээр тоглоом тохуу хийж байна гэж хэлэх гээгүй. Тэгэх нь ямар ч ухаангүй хэрэг болно; Бурханы ажилд зорилго гэж бий, Бурхан ямар ч утга учиргүй, үнэ цэнгүй зүйл хэзээ ч хийхгүй. Бурханы хийдэг бүх зүйл хүмүүсийг төгс болгож, олж авахын төлөө хийгддэг. Бурханы зүрх сэтгэл тэр чигтээ хүний сайн сайхны төлөө байдгийг Би үүнээс үнэхээр хардаг. Үүнийг Би жүжиг гэж нэрлэсэн байж болох ч энэ жүжгийг бодит амьдралаас сэдэвлэсэн гэж бас хэлж болох юм. Энэ жүжгийн ерөнхий найруулагч болох Бурханы хувьд л, энэ ажлыг дуусгахад Өөртэй нь хамтран ажиллах хүмүүс гэж байдаг. Гэвч нөгөө талаар Бурхан хүмүүсийг олж авах, тэднээр илүү их хайрлуулахдаа үүнийг ашигладаг. Бурханы хүсэл энэ биш үү? Тэгэхээр хэнд ч, ямар ч санаа зовнил байхгүй гэж Би найдаж байна. Бурханы хүслийг чи бүрэн мэддэггүй гэж үү? Би маш ихийг хэллээ—ах эгч нар үүнийг бүгдийг нь ойлгож, зүрх сэтгэлийг минь буруугаар ойлгоогүй байх гэж найдъя. Та нарыг бүгдийг нь Бурхан олж авна гэдэгт Би эргэлзэхгүй байна. Хүн бүр өөр өөр замаар алхдаг. Та нарын хөл доорх замыг Бурхан нээх болтугай, бас та нар Бурханд залбирч, “Өө Бурхан минь! Та намайг олж авч, тэгснээр сүнс минь Танд эргэн очоосой гэж хүсье” гэж хэлэх болтугай. Чи сүнснийхээ гүнд Бурханы удирдамжийг эрж хайхад бэлэн үү?