Мянган жилийн хаанчлал ирчихсэн

Бурхан энэ бүлэг хүмүүст ямар ажил гүйцэтгэхийг та нар харсан уу? Мянган жилийн хаанчлалд ч гэсэн хүмүүс айлдварыг нь цаашид дагасаар байх ёстой бөгөөд ирээдүйд Бурханы айлдварууд нь Канааны сайхан газар нутаг дахь хүний амьдралыг мөн л шууд залж чиглүүлнэ гэж Бурхан нэгэнтээ хэлсэн. Мосег цөлд байхад Бурхан түүнтэй шууд ярьж, зааварчилсан. Хүмүүст эдлүүлэхийн тулд Бурхан тэнгэрээс хоол хүнс, ус болон манна илгээсэн бөгөөд өнөөдөр ч гэсэн энэ хэвээр байдаг: Бурхан хүмүүст эдлүүлэхийн тулд идэж, уух зүйлийг доош биечлэн илгээсэн ба хүмүүсийг гэсгээхийн тулд биечлэн хараал илгээсэн. Иймээс Өөрийнхөө ажлын алхам бүрийг Бурхан биечлэн гүйцэтгэдэг. Өнөөдөр хүмүүс бодит баримтуудыг эрж хайж, тэмдэг, гайхамшгуудыг эрж хайдаг ба тийм хүмүүс бүгд хаягдана, учир нь Бурханы ажил улам бүр бодитой болж байгаа. Бурхан тэнгэрээс бууж ирснийг хэн ч мэддэггүй, Бурхан хоол хүнс, тамиржуулах бэлдмэлийг тэнгэрээс доош илгээсэн гэдгийг ч бас мэддэггүй—гэхдээ Бурхан үнэхээр оршин байдаг бөгөөд хүмүүсийн төсөөлдөг Мянган жилийн хаанчлалын халуун дотно дүр зураг ч бас Бурханы хувийн айлдвар юм. Энэ нь бодит баримт бөгөөд зөвхөн үүнийг л газар дээр Бурхантай хамт хаанчлах гэж нэрлэдэг. Газар дээр Бурхантай хамт хаанчлах гэдэг нь махан биеийг хэлдэг. Махан биеийнх биш зүйл газар дээр оршин байдаггүй бөгөөд тиймээс гурав дахь тэнгэр лүү явахад анхаарлаа төвлөрүүлдэг бүх хүн дэмий юм хийж байна. Нэг өдөр бүхий л орчлон ертөнц Бурхан руу буцаж очиход сансар огторгуй даяарх Түүний ажлын төв Түүний айлдваруудыг дагана; өөр хаа нэгтээ Бурханы айлдварыг хүлээн авахын тулд зарим хүн утас ашиглана, зарим нь онгоцоор явна, зарим нь завиар тэнгис гатална, мөн зарим нь лазер ашиглана. Хүн бүр бахдан биширч, хүсэн эрмэлзэх ба бүгд Бурханд ойртон ирж, Бурхан руу цугларч, бүгд Бурханд шүтэн мөргөнө—энэ бүхэн нь Бурханы үйл хэрэг байх болно. Үүнийг сана! Бурхан хэзээ ч хаа нэгтээ дахин эхлэхгүй нь гарцаагүй. Бурхан энэ баримтыг гүйцэлдүүлнэ: Тэр орчлон ертөнц даяар бүх хүнийг Өөрийнхөө өмнө ирүүлж, газар дээрх Бурханыг шүтүүлэх ба өөр газрууд дахь Түүний ажил зогсож, хүмүүс албан хүчээр үнэн замыг эрж хайна. Энэ нь Иосеф шиг байх болно: Түүнд идэх юм байсан учраас хүн бүр хоол хүнс авахаар түүн рүү очиж, түүнд бөхийдөг байсан. Өлсгөлөнгөөс зайлсхийхийн тулд хүмүүс албан хүчээр үнэн замыг эрж хайна. Шашны нийгэмлэг тэр чигтээ асар их өлсгөлөн амсах ба зөвхөн өнөөдрийн Бурхан л амьд усны булаг, хүний таашаалыг хангах ширгэшгүй мөнх урсах булагтай бөгөөд хүмүүс Түүн рүү очиж, Түүнд найдна. Тэр нь Бурханы үйл хэрэг илчлэгдэж, Бурхан алдрыг олж авах цаг байх болно; орчлон ертөнц даяар бүх хүн хэнд ч анзаарагдамгүй энэ “хүнд” шүтэн мөргөнө. Энэ нь Бурханы алдрын өдөр байх бус уу? Нэг өдөр ахмад пасторууд амийн усны ширгэшгүй булгаас ус хайн цахилгаан мэдээ илгээнэ. Тэд өндөр настай байх боловч өөрсдийнхөө дорд үзэж байсан энэ хүнийг шүтэн мөргөхөөр ирнэ. Тэд Түүнийг амаараа хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ Түүнд итгэнэ—энэ нь тэмдэг, гайхамшиг биш гэж үү? Хаанчлал бүхэлдээ хөөрөн баярлах үе нь Бурханы алдрын өдөр байх ба та нар дээр ирж, Бурханы сайн мэдээг хүлээн авдаг хэн боловч Бурханаар ерөөгдөнө, улс орнууд, хүмүүс Бурханаар ерөөгдөж, халамжлуулна. Ирээдүйн чиглэл ийм байна: Бурханы амнаас гарсан айлдварыг олж авсан хүмүүс газар дээр алхах замтай байх бөгөөд бизнес эрхлэгчид, эрдэмтэд, сурган хүмүүжүүлэгчид, аж үйлдвэр эрхлэгчид ч бай, Бурханы үггүй хүмүүсийн хувьд ганц алхам хийхэд ч хэцүү байх бөгөөд албан хүчээр үнэн замыг эрж хайна. “Үнэнтэй бол чи дэлхий даяар алхана; үнэнгүй бол хаана ч хүрч чадахгүй” гэдгийн учир энэ юм. Бодит баримт ийм байдаг: Бүх орчлон ертөнцийг захирч, хүн төрөлхтнийг удирдаж, байлдан дагуулахын тулд Бурхан Замыг (Өөрийн бүх үгийг гэсэн утгатай) ашиглана. Бурханы ажилладаг арга барилд асар их өөрчлөлт гарна гэж хүмүүс үргэлж найдаж байгаа. Шулуухан хэлэхэд, Бурхан хүмүүсийг үгээр дамжуулан хянадаг ба чи хүссэн, хүсээгүй Түүний хэлдэг зүйлийг хийх ёстой; энэ бол бодит баримт, үүнийг бүгд дуулгавартай дагах ёстой, иймээс энэ нь бас гуйвшгүй бөгөөд бүх хүний мэддэг зүйл юм.

Ариун Сүнс хүмүүст мэдрэмж өгдөг. Бурханы үгийг уншсаны дараа хүмүүсийн сэтгэлд тогтвортой, амар амгалан санагддаг, харин Бурханы үгийг олж аваагүй хүмүүст хоосон санагддаг. Бурханы үгийн хүч чадал энэ юм. Хүмүүс тэдгээрийг унших ёстой ба уншсаныхаа дараа тэд тэжээгдэж, Бурханы үггүйгээр байж чадахгүй. Хүмүүс хар тамхи хэрэглэдэгтэй энэ нь адилхан: Энэ нь тэдэнд хүч чадал өгдөг, хэрэглэхгүй бол үүнд асар их татагдаж, ямар ч хүчгүй болдог. Энэ бол өнөөгийн хүмүүсийн дундах чиг хандлага юм. Бурханы үгийг унших нь хүмүүст хүч чадал өгдөг. Хэрвээ тэд үүнийг уншихгүй бол үлбэгэр хойрго болдог, харин уншсаныхаа дараа “хэвтрээсээ” даруй өндийн босдог. Энэ бол Бурханы үг газар дээр эрх мэдэл эзэмшиж, Бурхан газар дэлхий дээр захирч байгаа хэрэг юм. Зарим хүн орхин явахыг хүсдэг, эсвэл Бурханы ажлаас залхдаг. Гэсэн ч тэд Бурханы үгээс салж чадахгүй; хэчнээн сул дорой ч тэд мөн л Бурханы үгээр амьдрах ёстой, хэчнээн тэрслүү ч Бурханы үгийг орхиж мөн л зүрхэлдэггүй. Бурханы үг сүр хүчээ үнэхээр харуулах үе бол Бурхан хаанчилж, эрх барих үе юм; Бурхан ингэж ажилладаг. Эцсийн эцэст энэ нь Бурханы ажилладаг арга барил бөгөөд хэн ч үүнийг орхиж болохгүй. Бурханы үг тоо томшгүй олон айл өрхөд түгж, бүгдэд мэдэгдэнэ, тэр үед л Түүний ажил орчлон ертөнц даяар түгнэ. Өөрөөр хэлбэл, хэрвээ Бурханы ажлыг бүх орчлон ертөнц даяар түгээе гэвэл Түүний үгийг түгээх ёстой. Бурханы алдрын өдөр Бурханы үг хүч чадал, эрх мэдлээ харуулна. Балар эртний үеэс өнөөдрийг хүртэлх Түүний үг нэг бүр гүйцэлдэж, биелнэ. Ийм маягаар Бурхан газар дээр алдар суугаа олж авна—өөрөөр хэлбэл, Түүний үг газар дээр хаанчилна. Хорон муу хүмүүс бүгд Бурханы амнаас гарсан үгээр гэсгээгдэж, зөв шударга хүмүүс бүгд Түүний амнаас гарсан үгээр ерөөгдөх ба бүгд Түүний амнаас гарсан үгээр тогтоогдож, бүрэн төгс болгуулна. Тэр ямар нэгэн тэмдэг, гайхамшиг ч үзүүлэхгүй; Түүний үгээр бүх зүйл гүйцэлдэж, Түүний үг бодит баримтыг бий болгоно. Газар дээрх хүн бүр Бурханы үгийг магтан тэмдэглэж, томчуул, хүүхдүүд, эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу бүх хүн Бурханы үгийн дор захирагдана. Бурханы үг махбодоор илэрч, тэдгээрийг тод томруун, бодитоор газар дээр харах боломжийг хүмүүст олгодог. Үг махбод болох гэдгийн утга учир энэ юм. “Үг махбод болох” баримтыг голчлон гүйцэлдүүлэхийн тулд Бурхан газар дээр ирсэн, өөрөөр хэлбэл, Өөрийнхөө үгийг махбодоос гаргахын тулд (Бурханы дуу хоолой шууд тэнгэрээс гардаг байсан Хуучин Гэрээний Мосегийн цаг үе шиг биш) Тэр ирсэн. Үүний дараа Мянган жилийн хаанчлалын эрин үед Түүний бүх үг биелж, хүмүүсийн нүдний өмнө харагдахуйц бодит баримт болох ба хүмүүс тэдгээрийг өөрсдийн нүдээр яг тэр хэвээр нь харна. Энэ бол Бурхан бие махбодтой болохын эрхэм дээд ач холбогдол юм. Өөрөөр хэлбэл, Сүнсний ажил махбодоор, үгээр гүйцэлддэг. Энэ бол “Үг махбод болох”, “Үг махбодоор илрэх” гэдгийн жинхэнэ утга учир юм. Бурхан л Сүнсний хүслийг ярьж чадах ба махбод дахь Бурхан л Сүнсний өмнөөс ярьж чадна; Бурханы үг бие махбодтой болсон Бурханаар илэрхийлэгдэж, бусад нь үүгээр замчлуулна. Хэн ч үүнээс ангид биш, тэд бүгдээрээ энэ цар хүрээн дотор оршдог. Зөвхөн эдгээр айлдвараас л хүмүүс мэддэг болж чадна; ийм маягаар олж аваагүй хүмүүс өөрсдийгөө тэнгэрийн айлдварыг олж авч чадна гэж бодож байгаа бол сэрүүн зүүдэлж байна. Бүх хүнийг үүнд бүрэн итгүүлэх нь Бурханы махбод болсон биеэс харагддаг илэрхийлэгддэг эрх мэдэл юм. Хамгийн хүндэт мэргэжилтнүүд болон шашны пасторууд хүртэл эдгээр үгийг хэлж чадахгүй. Тэд бүгд эдгээр үгэнд захирагдах ёстой ба хэн ч өөрийг эхлүүлж чадахгүй. Бурхан орчлон ертөнцийг байлдан дагуулахын тулд үг ашиглана. Тэр үүнийг Өөрийн махбод болсон биеэр хийхгүй, харин махбод болсон Бурханы амнаас гарах айлдваруудыг ашиглан бүхий л орчлон ертөнц дэх бүх хүнийг байлдан дагуулна; энэ л Үг махбод болох явдал, мөн энэ л Үг махбодоор илрэх явдал юм. Бурхан төдийлөн их ажил хийгээгүй мэт хүмүүст санагдаж магадгүй—гэхдээ Бурханыг үгээ айлдмагц хүмүүс бүрмөсөн үнэмшиж, мэл гайхна. Бодит баримт байхгүй бол хүмүүс орилж хашхирдаг; Бурханы үг байвал тэд чимээгүй болдог. Бурхан энэ баримтыг гарцаагүй гүйцэлдүүлнэ, учир нь энэ бол Бурханы аль хэдийн тогтоосон төлөвлөгөө буюу Үг газар дээр ирсэн баримтыг гүйцэлдүүлэх явдал юм. Үнэндээ, Мянган жилийн хаанчлал газар дээр ирсэн нь Бурханы үг газар дээр ирсэн хэрэг юм гэдгийг тайлбарлах хэрэг Надад байхгүй. Шинэ Иерусалим тэнгэрээс бууж ирсэн нь Бурханы үг хүмүүсийн дунд амьдрахаар ирж, хүний үйлдэл бүрийг болон үнэн сэтгэлийн бүх бодлыг нь дагалдаж буй хэрэг юм. Энэ нь бас Бурханы гүйцэлдүүлэх баримт; Мянган жилийн хаанчлалын гоо үзэсгэлэн билээ. Энэ бол Бурханы тогтоосон төлөвлөгөө: Түүний үг газар дээр мянган жилийн турш харагдаж, Түүний бүх үйл хэргийг харуулж, газар дээрх Түүний бүх ажлыг дуусгана, үүний дараа хүн төрөлхтний энэ үе шат төгсгөлдөө очно.

Өмнөх: Шинэ эрин үеийн тушаал

Дараах: Бодитой Бурхан бол Бурхан Өөрөө гэдгийг чи мэдэх ёстой

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх