445 Бурханы ашигладаг хүмүүсийн төрх

Бурханы ашигладаг хүмүүс бусад шиг биш байж болно.

Тэд бодлогогүй юм шиг,

бусадтай сайн харилцаагүй мэт байдаг.

Гэвч тэд хайхрамжгүй ярьдаггүй.

Тэд ёс зүйтэй ярьдаг.

Зүрх сэтгэл нь үргэлж Бурханы өмнө тайван байдаг.


I

Бурханы ашигладаг хүмүүс

гадаад талын хайр, өнгөц дадал харуулдаггүй.

Гэвч сүнслэг зүйл ярих үедээ тэд,

зүрх сэтгэлээ нээн, Бурханы өмнө

бодит туршлагаараа олж авсан гэгээрлээ

бүх хүнтэй харамгүй сэтгэлээр хуваалцдаг.

Ингэж тэд Бурханыг гэх хайраа харуулж,

Бурханы хүслийг биелүүлдэг.

Тэд цовоо, сэтгэл татам, гэнэн байдаг ч

амар амгалан мэдрэмжтэй байдаг.

Энэ бол Бурханы ашигладаг хүний дүр төрх билээ.


II

Бурханы ашигладаг хүмүүсийг

гүтгэж, доог тохуу хийсэн ч

гаднын хүмүүс, хэрэг явдал,

эд зүйлсэд захирагдалгүй,

Бурханы өмнө тайван байж чаддаг.

Ийм хүн өвөрмөц ойлголттой мэт санагддаг.

Бусдыг юу хийхээс үл хамаарч

сэтгэл нь Бурханыг хэзээ ч орхидоггүй.

Тэд цовоо, сэтгэл татам, гэнэн байдаг ч

амар амгалан мэдрэмжтэй байдаг.

Энэ бол Бурханы ашигладаг хүний дүр төрх билээ.


III

Бурханы ашигладаг хүмүүс

бусдыг наргиантайгаар чалчиж байхад

тайван байж, Бурханд залбиран,

Түүний санаа зорилгыг эрж, үгийг нь тунгаадаг.

Тэд бусадтай зүй зохистой байхыг

хэзээ ч гол анхаарлаа болгодоггүй.

Ийм хүн амьдралын гүн ухаангүй

юм шиг санагддаг.

Тэд цовоо, сэтгэл татам, гэнэн байдаг ч

амар амгалан мэдрэмжтэй байдаг.

Энэ бол Бурханы ашигладаг хүний дүр төрх билээ.


IV

Хүнийг ашиглах Бурханы шалгуур нь

өөр лүү нь сэтгэлээ эргүүлж,

үгэнд нь тэмүүлж, үнэнийг эрж хайх юм.

Ийм хүмүүс гэгээрч,

Ариун Сүнсний ажлыг олж авч чаддаг.

Тэд цовоо, сэтгэл татам, гэнэн байдаг ч

амар амгалан мэдрэмжтэй байдаг.

Энэ бол Бурханы ашигладаг хүний дүр төрх билээ.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхантай хэвийн харилцаа тогтоох нь маш чухал”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 444 Чи Бурхантай хэвийн харилцаатай юу?

Дараах: 446 Төгс болохын тулд Бурхантай хэвийн харилцаатай бай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх