40-р бүлэг

Би тэнгэрүүдийг нураах гэж байгаа юм шиг хүмүүс Миний хөдөлгөөн бүрийг анхааралтай ширтдэг бөгөөд Миний үйл хэрэг туйлын ойлгогдошгүй байдаг мэт Миний хийж байгаа зүйлээс болж үргэлж гайхширдаг. Тиймээс тэд хийдэг бүхэндээ Надаас дохио авч, Тэнгэрийг гомдоон, “мөнх бусын ертөнц” рүү шидэгдэх вий гэхээс ихэд айдаг. Би хүмүүсийн эсрэг ашиглах юм олохоор хичээдэггүй, эсвэл тэдний дутагдлыг Өөрийн ажлын бай болгодоггүй. Энэ мөчид тэд тун аз жаргалтай байж, Надад найдаж эхэлдэг. Намайг хүнд юм өгөх үед хүмүүс Намайг амь шигээ хайрладаг боловч тэднээс юм гуйх үед тэд Надаас зайлсхийдэг. Яагаад энэ вэ? Тэд хүний ертөнцийн “шударга ёс, үндэслэлтэй байдлыг” хэрэгжүүлж чадахгүй гэж үү? Яагаад Би хүмүүст ахин дахин ийм шаардлага тавьдаг вэ? Надад үнэхээр юу ч байдаггүй гэж үү? Хүмүүс Надад гуйлгачин шиг ханддаг. Намайг тэднээс юм гуйх үед тэд өөрсдийн “үлдэгдлийг” Миний өмнө авчирч, Надаар “таашаан эдлүүлээд”, Намайг онцгойлон халамжилж байна гэж ч хэлдэг. Би хүний муухай царай болон хачин байдлыг хардаг бөгөөд дахин нэгэнтээ хүнийг орхин явдаг. Ийм нөхцөл байдалд хүмүүс ойлгохгүй хэвээр үлддэг бөгөөд Миний татгалзсан зүйлсийг дахин нэгэнтээ буцаан авч, эргэн ирэхийг минь хүлээж байдаг. Би хүний төлөө маш их цаг зарцуулж, асар их төлөөс төлсөн—гэхдээ энэ удаа үл мэдэгдэх учир шалтгааны улмаас хүмүүсийн мөс чанар анхдагч чиг үүргээ биелүүлж огт чадахгүй хэвээр үлддэг. Үүний үрээр ирээдүй үеийнхэнд зориулсан “лавлах” болгохын тулд Би тэдний энэ “байнгын эргэлзээг” “нууц үгсийн” дунд жагсаадаг, учир нь энэ бол хүмүүсийн “шаргуу хөдөлмөрөөс” төрөн гарсан “шинжлэх ухааны судалгааны үр дүн” юм; Би яаж тэдгээрийг санаандгүй арилгаж болох билээ? Энэ нь хүмүүсийн сайн санааг “хөсөрдүүлж” байгаа хэрэг болох бус уу? Эцсийн эцэст Би мөс чанартай бөгөөд хүнтэй хамт зальхай, хуйвалдсан үйл хийдэггүй—Миний үйл хэрэг тийм байдаг бус уу? Энэ нь хүний ярьдаг “шударга ёс, үндэслэлтэй байдал” биш гэж үү? Хүмүүсийн дунд Би өнөөг хүртэл тасралтгүй ажилласан. Өнөөдрийнх шиг цаг ирэхэд хүмүүс мөн л Намайг мэдэлгүй, Надад танихгүй хүн мэт хандсаар байдаг бөгөөд Би тэднийг “мухардалд” оруулсан учраас Намайг бүр ч их үзэн яддаг. Энэ удаа тэдний зүрх сэтгэл дэх хайр аль хэдийн ул мөргүй алга болсон. Би бардамнаж байгаа юм биш, хүнийг дорд үзэж байгаа хэрэг бүр ч биш. Би хүнийг үүрд мөнхөд хайрлаж чадна, бас үүрд мөнх үзэн ядаж чадна, энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй, учир нь Надад цөхрөлтгүй зан бий. Гэсэн ч хүнд ийм цөхрөлтгүй зан байдаггүй, тэр Надад үргэлж туйлбаргүй ханддаг ба Намайг ам нээх үед бага зэргийн анхаарал хандуулаад, Намайг амаа хамхин юу ч хэлэхгүй байх үед асар том ертөнцийн давлагаан дунд алга болдог. Тиймээс Би үүнийг өөр нэг онч мэргэн үгээр товч илэрхийлдэг: Хүмүүст цөхрөлтгүй зан дутагддаг тул Миний зүрх сэтгэлийг хангалуун байлгах чадваргүй.

Хүмүүсийг зүүд нойронд умбаж байх зуур Би Өөрийн гар дахь “үхлийн үнэрийг” хүмүүсийн дунд цацан, дэлхий ертөнцийн улс орнуудаар аялдаг. Бүх хүн эрч хүчтэй байдлаа даруй орхиж, хүний амьдралын дараагийн үед ордог. Хүн төрөлхтний дунд ямар ч амьд амьтан харагдахаа больж, цогцсууд хаа сайгүй тарж, эрч хүчээр бялхсан зүйлс нэн даруй ул мөргүй алга болж, цогцсуудын амьсгаа боогдуулам үнэр газар нутаг даяар шингэдэг. Би Өөрийнхөө нүүрийг даруй бүтээж, хүнээс холдон явдаг, учир нь Би ажлын дараагийн алхмыг эхлүүлж, амь орсон хүмүүст амьдрах газар өгч, бүх хүнийг хүслэнт газар нутагт амьдруулдаг. Энэ бол ерөөгдсөн газар нутаг—хүнд зориулж Миний бэлтгэсэн—уй гашуу, гаслангүй газар нутаг билээ. Хөндийн горхиноос урсаж буй ус тув тунгалаг бөгөөд тасралтгүй урсаж, хэзээ ч ширгэдэггүй; хүмүүс Бурхантай эв зохицолтой амьдарч, шувууд жиргэж, сэвшээ салхи, илчит нарны дунд тэнгэр газар хоёулаа амарна. Өнөөдөр энд бүх хүний цогцос эмх замбараагүй хэвтэж байдаг. Хүмүүст мэдэгдэлгүйгээр Би Өөрийн гар дахь тахлыг сул тавьж, хүний биеийг илжрүүлээд толгойноос нь хөл хүртэл махан биеийн ямар ч ул мөр үлдээлгүй орхих бөгөөд хүнээс холдон явна. Би дахин хэзээ ч хүнтэй хамт цуглахгүй, дахин хэзээ ч хүмүүсийн дунд ирэхгүй, учир нь Миний бүхий л удирдлагын эцсийн үе шат төгсгөлдөө очсон бөгөөд Би хүн төрөлхтнийг дахин бүтээхгүй, хүнд дахин анхаарал тавихгүй. Миний амнаас гарсан үгийг уншсаныхаа дараа хүмүүс бүгд итгэл найдвараа алдана, учир нь тэд үхэхийг хүсдэггүй—гэхдээ “амь орохын” төлөө “үхдэггүй” хэн байх билээ? Тэднийг амьдруулах ид шид Надад байхгүй гэж хүмүүст хэлэх үед минь тэд шаналсандаа асгаруулан уйлна; үнэндээ Би Бүтээгч хэдий ч Надад хүмүүсийг үхүүлэх эрх мэдэл л байдаг бөгөөд тэднийг амьдруулах чадвар байдаггүй. Үүндээ Би хүнээс уучлал гуйдаг. Тиймээс Би “түүнд төлж баршгүй өртэй” гэдгээ хүнд урьдчилан хэлсэн—гэсэн ч тэр Намайг найрсаг байна гэж бодсон. Өнөөдөр баримтууд гарч ирснээр Би мөн л ингэж хэлдэг. Ярих үедээ Би баримтуудаас зөрдөггүй. Өөрсдийн үзлээр хүмүүс, үгээ хэлдэг хэтэрхий олон арга зам Надад байдаг гэж боддог тул өөрсдөд нь өгсөн Миний үгээс үргэлж зуурангаа өөр зүйлд найдаж байдаг. Эдгээр нь хүний буруу сэдэл биш гэж үү? Эдгээр нөхцөл байдал дор хүн Намайг үнэхээр хайрладаггүй гэдгийг Би “зоригтойгоор” хэлж зүрхэлдэг. Би мөс чанараасаа нүүр буруулж, баримтуудыг мушгин гуйвуулахгүй, учир нь Би хүмүүсийг өөрсдийнх нь хүслэнт газар нутаг руу аваачихгүй; эцэст нь Миний ажил дуусах үед Би тэднийг үхлийн газар нутаг руу хөтөлнө. Иймээс хүмүүс Миний талаар гомдоллохгүй байсан нь дээр—энэ нь хүмүүс Намайг “хайрладгаас” болдоггүй гэж үү? Ерөөлийн төлөөх тэдний хүсэл хэтэрхий хүчтэйгээс болдоггүй гэж үү? Хэрвээ хүмүүс ерөөл эрж хайхыг хүсээгүй бол ийм “золгүй явдал” юу гэж байх юм бэ? Хүмүүсийн надад хандах “үнэнч зангийн” улмаас, тэд Намайг олон жилийн турш дагаж, ямар ч хувь нэмэр оруулаагүй мөртөө шаргуу ажилласан учраас Би тэдэнд “нууц танхимд” болж байгаа зүйлийн багахныг илчилдэг: Өнөөдөр Миний ажил тодорхой түвшинд хараахан хүрээгүй, хүмүүс галтай нүх рүү хараахан шидэгдээгүй байгаагаас үүдэн Би тэдэнд аль болох хурдан явахыг зөвлөнө—үлдсэн бүх хүн гарцаагүй сайнаасаа муу нь их байх болно. Би тэдний төлөө “эд баялагт хүрэх хаалгыг” дэлгэнэ; явахыг хүсэж байгаа хэн боловч аль болох хурдан замдаа гарах хэрэгтэй—хэрвээ тэд гэсгээлт ирэх хүртэл хүлээвэл хэтэрхий оройтсон байх болно. Эдгээр үг тохуурхал биш—жинхэнэ баримтууд юм. Миний үг хүнд сайн санааны үндсэн дээр хэлэгддэг бөгөөд хэрвээ та нар одоо явахгүй бол хэзээ явах юм бэ? Хүмүүс үнэхээр Миний үгэнд итгэж чадах уу?

Би хүний хувь заяаны талаар хэзээ ч тийм их бодож байгаагүй; Би хүмүүст хязгаарлагдахгүйгээр зүгээр л Өөрийнхөө хүслийг дагадаг. Тэдний айдсаас болоод Би яаж гараа татан авч болох юм бэ? Өөрийнхөө бүхий л удирдлагын төлөвлөгөөнд Би хүний туршлагын төлөө ямар нэгэн нэмэлт зохицуулалт хийж байсан удаагүй. Би ердөө анхдагч төлөвлөгөөнийхөө дагуу л үйлддэг. Урьд нь хүмүүс өөрсдийгөө Миний төлөө “өргөн барьдаг” байсан бөгөөд Би тэдэнд халуун ч, эсвэл хүйтэн ч хандаагүй. Өнөөдөр тэд өөрсдийгөө Миний төлөө “золиосолсон” ба Би тэдэнд халуун ч биш, хүйтэн ч биш хандсаар байдаг. Хүмүүс Миний төлөө амиа золиосолдгоос болоод Би бардамнадаггүй, мөн Би тоймгүй их баяр хөөрт ч автдаггүй, харин Өөрийнхөө төлөвлөгөөний дагуу тэднийг цаазын тавцан руу үргэлжлүүлэн илгээдэг. Нүглээ улайх үеийн тэдний хандлагад Би анхаарал тавьдаггүй—Миний хүйтэн хөндий зүрх сэтгэлийг хүний зүрх сэтгэл яаж хөдөлгөж чадах юм бэ? Би хүн төрөлхтний дундах сэтгэлийн хөдөлгөөнтэй амьтдын нэг гэж үү? Би сэтгэл хөдлөлгүй гэдгээ хүмүүст олон удаа сануулсан боловч тэд үл ялиг инээмсэглээд, Намайг зүгээр л найрсаг байна гэж боддог. “Би хүний ертөнцийн амьдралын гүн ухааны талаар мэддэггүй” гэж Би хэлсэн боловч хүмүүс хэзээ ч тэгж бодоогүй ба Миний үгээ хэлдэг арга барил маш олон гэж хэлсэн. Хүний энэхүү үзлийн хязгаарлалтуудаас болоод Би хүмүүстэй ямар өнгөөр, ямар аргаар ярихаа мэддэггүй—иймээс өөр ямар ч сонголтгүйгээр Би гагцхүү шулуухан ярьдаг. Би өөр юу хийж чадах билээ? Хүмүүсийн ярьдаг арга барил маш олон—“Бид сэтгэл хөдлөлд найдалгүй, зөв шударга байдлыг хэрэгжүүлэх ёстой” гэж тэд хэлдэг, энэ нь олон жилийн турш хашхирсан нэг төрлийн уриа лоозон нь боловч тэд хэлснээ хийж чаддаггүй ба үг нь хий дэмий байдаг—иймээс хүмүүс “үг, үйлдлээ нийцүүлэх” чадваргүй гэж Би хэлдэг. Тийнхүү үйлдэх нь Намайг дуурайж байгаа хэрэг гэж хүмүүс зүрх сэтгэлдээ боддог—гэсэн ч Би тэдний дуурайж байгааг огт сонирхдоггүй, үүнээс үхтэлээ залхдаг. Яагаад хүмүүс үргэлж өөрсдийг нь тэжээдэг Нэгний эсрэг ханддаг юм бэ? Би хүнд хэтэрхий багыг өгсөн гэж үү? Яагаад хүмүүс Миний ар хударгаар Сатаныг үргэлж нууцаар шүтдэг юм бэ? Тэд Миний төлөө ажиллаж, Миний өгдөг сарын цалин амьжиргааных нь зардалд хүрэлцдэггүй болохоор цалингаа хоёр дахин ихэсгэхийн тулд ажлын бус цагаараа өөр ажил хайдаг мэт байдаг—хүмүүсийн зарлага хэтэрхий их учраас тэд хэрхэн амь зуухаа мэддэггүй юм шиг санагддаг. Хэрвээ үнэхээр тийм байсан бол Миний “үйлдвэрийг” орхин явахыг Би тэднээс шаардах байсан. Миний төлөө ажиллалаа гээд ер онцгойлон хандахгүй гэдгийг Би хүнд аль хэдийн тайлбарласан: Би хүмүүст бүгдэд нь ялгаагүй шударга, үндэслэлтэй ханддаг ба “шаргуу ажиллавал ихийг олно, бага ажиллавал багыг олно, ажиллахгүй бол юу ч олохгүй” хэмээх системийг нэвтрүүлсэн. Ярих үедээ Би юу ч нуудаггүй; хэрвээ Миний “үйлдвэрийн дүрэм журмыг” хэтэрхий хатуу чанд гэж бодож байгаа хүн байвал нэн даруй явах ёстой ба Би хотоос явах “аяллын зардлыг” нь төлнө. Тийм хүмүүстэй харилцахдаа Би “аядуу зөөлөн” байдаг бөгөөд тэднийг үлдээхээр хүчилдэггүй. Энэ тоо томшгүй олон хүний дундаас Миний зүрх сэтгэлийн дагуу байдаг “ажилчныг” Би олж чадахгүй гэж үү? Хүмүүс Намайг дутуу үнэлэх ёсгүй! Хэрвээ хүмүүс Надад дуулгаваргүй хандсаар байж, өөр хаа нэгтээ “ажилд” орохыг хүсэж байгаа бол Би тэднийг хүчлэхгүй—Би үүнийг дэмжинэ, Надад ямар ч сонголт байхгүй! Надад хэтэрхий олон “дүрэм журам, зохицуулалт” байдгаас энэ нь болдог бус уу?

1992 оны 5 дугаар сарын 8

Өмнөх: 39-р бүлэг

Дараах: 41-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх