ХҮНИЙ МӨН ЧАНАР БА ЯЛГАМЖ ЧАНАР

Үнэндээ израильчууд сэтгэл дундуур байгаагүй; өнгөрсөн зургаан мянган жилийн хугацаанд Бурханы хийсэн ажлыг харсан, учир нь Би тэднийг орхиогүй билээ. Харин ч, муу ёрын нэгний бэлэглэсэн сайн мууг мэдүүлэгч модны жимсийг өвөг дээдэс нь идсэн учраас тэд нүглийн төлөө Намайг орхисон юм. Сайн нь үргэлж Надад харьяалагдсаар ирсэн байхад ёрын муу нь нүглийн төлөө Намайг аргалдаг муу ёрын нэгэнд харьяалагддаг. Би хүмүүсийг буруутгадаггүй, мөн тэднийг хайр найргүй хядаж, өршөөлгүй гэсгээлтэд өртүүлдэг ч үгүй, учир нь ёрын муу анхнаасаа хүн төрөлхтөнд харьяалагдаж байгаагүй. Тиймээс, тэр израильчууд Намайг олны өмнө загалмайд цовдолсон хэдий ч Мессиа болон Еховаг хүлээж, Аврагч Есүсийг хүсэн тэмүүлсээр ирсэн тэд Миний амлалтыг хэзээ ч мартаагүй: Учир нь Би тэднийг хаяагүй юм. Эцсийн эцэст Би хүн төрөлхтөнтэй байгуулсан гэрээнийхээ баталгаа болгон цусыг сонгож авсан; энэхүү баримт нь гэм зэмгүй, залуу хүмүүсийн зүрх сэтгэлд бичигдсэн “цусан гэрээ” болсон бөгөөд тамга шиг, мөн тэнгэр газар мэт мөнхөд харилцан хамааралтай байдаг. Өөрийн урьдчилан тогтоож, сонгож, дараа нь золин аварч, олж авсан, Намайг муу ёрын нэгнээс илүү хайрладаг тэр гунигт сүнснүүдийг Би хэзээ ч хуураагүй учраас тэд Миний эргэн ирэхийг тэсэн ядан хүлээж, Надтай уулзахаар тэмүүлэн хүлээж байдаг. Тэдэнтэй цусаар байгуулсан гэрээгээ Би хэзээ ч арилгаагүй болохоор тэд чин сэтгэлээсээ хүлээсээр ирсэн нь гайхах зүйл биш. Би олон жилийн турш төөрсөн эдгээр хургыг эргүүлэн олж авна, учир нь Би хүмүүсийг үргэлж хайрлаж байсан билээ; гагцхүү тэдний сайн сайхан дээр муу ёрын элементүүд нэмэгдчихсэн юм. Намайг хайрладаг агаад Өөрийн удаан хугацаанд хайрласан өрөвдөлтэй сүнснүүдийг Би олж авах боловч Намайг хэзээ ч хайрлаагүй бөгөөд дайснууд мэт авирласан тэр ёрын муу хүмүүсийг яаж гэртээ аваачиж чадах билээ? Би хүмүүстэй цусаар гэрээ байгуулсан хэдий ч Намайг үзэн ядаж, эсэргүүцэж, сөрж, дайран давшилж, хараадаг диавол болон хорт могойн үр удмыг Өөрийн хаанчлал руу аваачихгүй. Миний ажлын зорилго юу болохыг, мөн Би үүнийг хэний төлөө хийдгийг чи яг таг мэдэх учиртай. Чиний хайр сайныг агуулдаг уу, эсвэл мууг уу? Миний талаарх мэдлэг чинь Давид, Мосе нарынхтай ижилхэн үү, үгүй юу? Надад үйлчилж байгаа чинь Абрахамынхтай адилхан уу, үгүй юу? Чи үнэхээр Надаар төгс болгуулж байгаа боловч хэнийг төлөөлөхөө, мөн хэнтэй адил үр дүнтэй байхаа мэдэх ёстой. Миний ажлыг туулснаар чи насан туршдаа баяр хөөртэй, элбэг дэлбэг ургац хураасан уу? Энэ нь элбэг арвин, үржил шимтэй юу? Чи өөрийгөө эргэцүүлэх ёстой: Олон жилийн турш Миний төлөө уйгагүй хөдөлмөрлөсөн боловч чи ер нь ямар нэгэн зүйл олж авсан уу? Чи өөрчлөгдсөн үү, эсвэл ямар нэг зүйл олж авсан уу? Хүнд бэрх туршлагынхаа хариуд чи цовдлогдсон Петр шиг, эсвэл цохигдож, агуу гэрлийг хүлээн авсан Паул шиг болсон уу? Чи эдгээр зүйлийг мэдэж байх ёстой. Би гичийн үрээс жаахан, элсний ширхэг шиг өчүүхэн чиний амийн талаар байнга ярьж, бодож байдаг юм биш. Ний нуугүй хэлэхэд, Би хүн төрөлхтнийг удирддаг. Гэхдээ Би, нэгэнтээ үзэн ядаж байсан ч дараа нь дахин олж авсан хүний амийг Өөрийн удирдлагын чухал хэсэг гэж үздэггүй. Урьдын ялгамж чанар чинь чухам юу болохыг, мөн түүнчлэн хэнд боол болж харьяалагддаг байснаа чи тодорхой мэдэж байх ёстой. Тиймээс Би Сатаныхтай адилхан хүмүүсийн нүүр царайг хүмүүсийг удирдах түүхий эд болгон ашигладаггүй, учир нь хүмүүс хэзээ ч үнэ цэнтэй зүйл байгаагүй. Анх та нарт хандаж байсан Миний хандлагыг та нар дурсаж, тухайн үед та нарыг дууддаг байсан, бодит ач холбогдолтой нэршлийг та нар санаж байх ёстой. Зүүдэг нэр хаяг чинь ул үндэсгүй биш гэдгийг чи мэдэх ёстой. Та нар Бурханд харьяалагдаж байгаагүй, харин аль эртнээс Сатанд олзлогдож, түүний гэрт үнэнч зарц болж үйлчилсэн гэдгээ бүгд мэдэж байгаа гэж Би бодож байна; түүнчлэн та нар аль эрт Намайг мартчихсан, учир нь та нар урт удаан хугацаанд Миний гэрийн гадна, муу ёрын нэгний гарт байсан билээ. Миний авардаг хүмүүс бол Миний аль эрт урьдчилан тогтоосон, Надаар золин авруулсан хүмүүс юм, харин тэгэхэд ядуу дорд сүнснүүд та нарыг дүрмийг үл харгалзан хүмүүсийн дунд оруулсан. Та нар Давидын, эсвэл Иаковын гэрт харьяалагддаггүй, харин Харь үндэстний овгийн гишүүд болох Моабын гэрт харьяалагддаг гэдгээ мэдэж байх учиртай. Учир нь Би та нартай гэрээ байгуулаагүй, харин зөвхөн та нарын дунд ажил хийж, үг хэлж, та нарыг удирдсан. Миний цус та нарын төлөө урсаагүй; Би ердөө Өөрийн гэрчлэлийн төлөө та нарын дунд ажлаа явуулж байсан юм. Та нар үүнийг мэдээгүй гэж үү? Есүс та нарын өмнөөс цусаа урсган нас эцэслэсэнтэй Миний ажил үнэхээр адилхан гэж үү? Би та нарын төлөө тийм их доромжлол амссан нь анхнаасаа нэмэргүй хэрэг байсан юм. Огт нүгэлгүй Бурхан туйлын жигшмээр, балиар, хүн амьдрахад тохирохгүй гахай, нохойн ертөнцөд шууд ирсэн, гэсэн ч Би Өөрийн Эцгийн алдрын төлөө болон мөнхийн гэрчлэлийн төлөө энэ бүх харгис доромжлолыг мөн л тэвчсэн. Та нар биеэ авч явах байдлаа мэдэж, “баян, хүчирхэг гэр бүлд” төрсөн хүүхдүүд биш, харин ердөө Сатаны ядуу зүдүү үр хүүхэд гэдгээ харах учиртай. Та нар бас хүн төрөлхтнийг үндэслэгчид биш, мөн та нарт хүний эрх, эрх чөлөө ч байхгүй. Та нарт анхнаасаа хүн төрөлхтний ч, тэнгэрийн хаанчлалын ч ерөөл огт байгаагүй. Учир нь та нар хүн төрөлхтний хамгийн доод давхаргад байдаг бөгөөд Би та нарын ирээдүйг хэзээ ч бодож байгаагүй. Тиймээс, өнөөдөр та нарыг төгс болгох итгэл Надад байгаа нь Миний төлөвлөгөөний нэг хэсэг байсан хэдий ч энэ нь урьд өмнө үзэгдээгүй ажил юм, учир нь та нарын байр суурь хэтэрхий дорд агаад та нарт анхнаасаа хүн төрөлхтний хувь байгаагүй. Энэ нь яг нарийндаа хүмүүст өгсөн ерөөл биш гэж үү?

Миний авардаг хүмүүс бол ариусгалын ертөнцөөс Миний аль эрт чөлөөлсөн сүнснүүд, мөн аль эрт Миний зочилсон, сонгогдсон хүмүүс юм, учир нь тэд Намайг өөрсдийнх нь дунд дахин гарч ирэхийг маш их хүсэн тэмүүлсэн билээ. Би тэднийг хайрласан учраас тэд Намайг хайрлаж, цусаараа байгуулсан гэрээг минь өөрсдийн зүрх сэтгэлд сийлжээ. Тэд Намайг олон жил хайсаар ирсэн төөрсөн хургануудтай адил бөгөөд тэд бол сайн; тиймээс Би тэднийг сайн израильчууд, хайр татам бяцхан тэнгэрэлчүүд гэж нэрлэдэг. Хэрвээ Би тэдний дунд байсан бол ийм доромжлолыг амсахгүй байх байв. Учир нь тэд Намайг аминаасаа ч илүү хайрладаг ба Би тэднийг бүх зүйлийн дундаас хамгийн гоё сайхан нь мэт хайрладаг. Яагаад гэвэл, тэд Надаар бүтээгдсэн бөгөөд Надад харьяалагддаг; тэд хэзээ ч Намайг мартаагүй. Тэдний хайр та нарынхаас давдаг бөгөөд та нар амиа хайрладгаас ч илүүтэйгээр тэд Намайг хайрладаг. Бяцхан цагаан тагтаанууд тэнгэрт захирагддаг шиг тэд Надад захирагддаг бөгөөд зүрх сэтгэлдээ Надад та нараас ч илүү дуулгавартай байдаг. Тэд Иаковын үр удам, Адамын үр хүүхдүүд, мөн Миний сонгосон хүмүүсийн дунд байдаг учраас, Би тэднийг маш удаан хугацаанд хайрласан—та нарыг хайрладгаасаа ч илүүтэйгээр хайрласан учраас ийм байдаг; харин та нар хэтэрхий тэрслүү, эсэргүүцэл чинь ийм ноцтой учраас та нар Намайг дэндүү их дорд үзэж, Надад хэтэрхий хүйтэн хөндий хандаж, Намайг дэндүү бага хайрлаж, хэт их үзэн яддаг. Та нар Миний ажлыг басамжилж, Миний үйлдлүүдийг хэтэрхий их басамжилдаг. Тэднээс ялгаатай нь та нар Миний үйл хэргийг хэзээ ч эрхэмлэж байгаагүй. Харин ч та нар тэдгээрийг басамжилдаг ба нүд чинь яг Сатаных шиг түгшсэндээ улайдаг. Та нарын дуулгавартай байдал хаана байна вэ? Ёс жудаг чинь хаана байна? Хайр чинь хаана байна? Та нар өөрсдийнхөө дотор байгаа хайрын бүрэлдэхүүн хэсгийг хэзээ харуулсан юм бэ? Хэзээ та нар Миний ажлыг ноцтойгоор авч үзсэн юм бэ? Миний ирэхийг дэнслэн хүлээж, Намайг тэсэн ядан хүлээх зуураа асар ихээр зовж байгаа хайр татам тэнгэрэлчүүд өрөвдөлтэй еэ, учир нь Би тэднийг маш их хайрладаг билээ. Гэсэн хэдий ч, тэдэнтэй ямар ч хамаагүй хүний-бус ертөнцийг л Би өнөөдөр хардаг. Мөс чанар чинь аль хэдийн хөшүүн, мэдрэлгүй болсон гэж та нар бодохгүй байна уу? Та нар бол хайр татам тэнгэрэлчүүдтэй нэгдэхэд минь саад болдог өөдгүй амьтад гэж бодохгүй байна уу? Тэд Миний эргэн ирэхийг хэзээ хүлээхгүй байсан юм бэ? Надтай эргэн нэгдэхээ хэзээ хүлээхгүй байсан юм бэ? Надтай хамт сайхан өдрүүдийг өнгөрүүлж, хамт хооллох боломжтой байхыг тэд хэзээ хүлээхгүй байсан юм бэ? Та нар ер нь өнөөдөр юу хийж байгаагаа ухаарсан уу: дэлхий ертөнц даяар догшин ширүүн авирлаж; бие биенийхээ эсрэг хуйвалдаж; бие биенээ хууран мэхэлж; итгэл эвдэж, нууж далдлан, ичгүүр сонжуургүй авирлаж; үнэнийг үл мэдэж; шударга бус, ов мэхтэй үйлдэж; зусардан бялдуучилж; өөрсдийгөө үргэлж зөв, бусдаас илүү сайн гэж тооцон; биеэ тоож; уулын зэрлэг амьтан шиг хэрцгий, араатны хаан шиг бүдүүлэг авирладаг—эдгээр нь хүнд тохирох зан авир мөн үү? Та нар бол бүдүүлэг, бодлогогүй. Миний үгийг хэзээ ч эрхэмлээгүй, харин ч үл тоомсорлосон хандлага баримталсан. Ийм байвал амжилт, жинхэнэ хүний амьдрал, сайхан итгэл найдвар хаанаас ирэх юм бэ? Хэрээс хэтэрсэн төсөөлөл чинь чамайг үнэхээр барын амнаас аврах уу? Шатаж буй галаас чамайг үнэхээр аврах уу? Хэрвээ чи Миний ажлыг үнэлж баршгүй эрдэнэс гэж үнэхээр авч үзсэн бол ийм болтлоо доройтох байсан уу? Чиний хувь заяаг үнэхээр өөрчилж болохгүй юм гэж үү? Чи тийм харуусалтайгаар насан эцэслэхийг хүсэж байна уу?

Өмнөх: ХҮН ТӨРӨЛХТНИЙГ УДИРДАХЫН ЗОРИЛГО

Дараах: ХҮНИЙ ТӨРӨЛХИЙН ЯЛГАМЖ ЧАНАР БОЛОН ҮНЭ ЦЭН ЯГ ЯМАРХУУ ВЭ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

БИЕ МАХБОДТОЙ БОЛОХЫН НУУЦ (2)

Есүс Иудейд ажиллаж байх үедээ үүнийгээ ил тод хийсэн, харин одоо Би та нарын дунд нууцаар ажиллаж, үг хэлдэг. Үл итгэгчид үүнийг огт...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх