Загалмай дээр Эзэн Есүс “Биелэгдлээ” хэмээсэн нь үнэндээ юу гэсэн утгатай байсан бэ?

2021-09-15

Загалмай дээр Эзэн ЕсүсБиелэгдлээ” гэж хэлэхдээ хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил гүйцэлдлээ гэж хэлж байсан гэдэгт Христэд итгэгчид итгэдэг. Иймээс Эзэн эргэж ирэхэд цаашид хийх ямар ч авралын ажил байхгүй, Эзэн зүгээр л бүх итгэгчийг тэнгэр өөд өргөж, Эзэнтэй уулзуулаад, тэнгэрт аваачна, тэгээд л тэр гэж хүн бүр бат итгэдэг. Энэ нь Эзэнд итгэгчдийн бат итгэдэг зүйл юм. Иймээс маш олон хүн үргэлж тэнгэр өөд ширтэж, Эзэн өөрсдийг нь хаанчлалдаа шууд өргөн аваачихыг зүгээр л хүлээж байдаг. Гэвч одоо агуу гамшгууд нүүрлээд, ихэнх хүн Эзэний ирж байгааг хараагүй учир итгэл нь мохож, шантарч байна. Зарим нь бүр эргэлзэж, Эзэний амлалт ер нь бодитой байсан гэж үү? Эзэн ирж байгаа юу, үгүй юу гэдэг. Үнэн хэрэгтээ, Эзэн Есүс аль эрт хүний Хүү болж нууцаар эргэн ирээд маш олон үнэнийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийгээд байна. Гэхдээ ихэнх хүн Бурханы дуу хоолойг сонсох гэж хичээхгүй, чуулгануудад хандсан Ариун Сүнсний үгийг сонсохоор эрж хайхгүй байгаа бөгөөд Эзэн өөрсдийг нь тэнгэр лүү аваачихаар үүлэн дээр ирэх ёстой гэж анхнаасаа таамаглаж ирсэн учраас Эзэнийг угтан авах боломжоо алдаж байгаа юм. Тэгээд насан туршдаа харамсана шүү дээ. Энэ нь загалмай дээр Эзэн Есүсийн хэлсэн “Биелэгдлээ” гэх үгийг хүмүүс хэрхэн тайлбарладагтай маш нягт холбоотой байж магад.

Эндээс эхэлцгээе. Эзэн Есүс “Биелэгдлээ” гэж хэлсэн нь хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил дууссан гэсэн утгатай гэж яагаад маш олон итгэгч боддог вэ? Үүнд Библийн үндэслэл бий юу? Үүнийг Ариун Сүнс баталдаг уу? Эзэн хүн төрөлхтнийг аврах ажил цаашид хийхгүй гэж ер нь хэлсэн үү? Эдгээр үг нь Бурхан авралын ажлаа гүйцэлдүүлснийг хэлж байсан гэж Ариун Сүнс гэрчилсэн үү? Үгүй гэж бид баттай хэлж болно. Тэгвэл яагаад Эзэн Есүсийн энэ үг тухайн үед Бурханы авралын ажил бүрэн гүйцэлдсэн гэсэн утгатай гэж бүх хүн тодорхойлдог вэ? Энэ нь жаахан утгагүй байгаа биз дээ? Бурханы үгийг ойлгоно гэдэг амаргүй ажил. 2 Петр 1:20-д “Судрын нэг ч зөгнөл ямар нэг хувийн тайлбараас гараагүйг эхлээд мэдэж ав” гэсэн байдаг. Бичвэрийг өөрийнхөөрөө тайлбарлах нь маш ноцтой үр дагавартай. Фарисайчуудыг бодоод үз. Тэд Мессиагийн талаарх зөгнөлийг биечлэн тайлбарлаж, үүний улмаас Мессиаг ирэх үед Эзэн Есүс өөрсдийнх нь тайлбарт тохирохгүй байгааг харсан. Иймээс тэд Эзэний ажлыг яллаж, тэр ч бүү хэл, Эзэнийг цовдлуулсан шүү дээ. Тэгээд тэд маш ноцтой үр дагавартай тулгарсан. Үүнээс болж тэд шууд Эзэн Есүст хараагдахад хүрсэн юм. Тэд хараагдсан!

Тэгвэл Эзэн загалмай дээр “Биелэгдлээ” гэж хэлэхдээ юуны талаар ярьж байсан бэ? Үүнийг ойлгоход эцсийн өдрүүдэд Эзэн эргэн ирэх тухай Библийн зөгнөл, ялангуяа Эзэн Есүсийн хийнэ гэж биечлэн хэлсэн зүйлс болон тэнгэрийн хаанчлалын талаарх сургаалт зүйрлэлийг нь сайтар бодох шаардлагатай. Эдгээр зүйл эцсийн өдрүүд дэх Эзэний ажилтай шууд холбоотой. Эзэн загалмай дээр ингэж хэлэхдээ үнэндээ юун тухай ярьж байсныг зөв ойлгохын тулд бид эдгээр зөгнөл болон сургаалт зүйрлэлийн талаар үндсэн ойлголттой байх хэрэгтэй. Үүнийг бүрэн ойлгохгүй байлаа ч гэсэн тэглээ гээд хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил бүрэн дууссан гэж Эзэн хэлсэн хэмээн таамаглах учиргүй юм. Энэ нь дураараа, хөгийн итгэл. Үнэн хэрэгтээ, тэнгэрийн хаанчлалын тухай Эзэний зөгнөл, сургаалт зүйрлэлийг нухацтай авч үзвэл бид хаанчлалын тухай болон эргэж ирээд Эзэний хийх ажлын тухай үндсэн ойлголт олж авч болно. Тэгвэл бид “Биелэгдлээ” гэх Эзэний үгийг буруугаар тайлбарлахгүй. Эзэн Есүс ингэж зөгнөсөн: “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана(Иохан 16:12–13). “Хэрвээ Миний үгийг сонсоод баримталдаггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно(Иохан 12:47–48). “Учир нь Эцэг ямар ч хүнийг шүүдэггүй, харин бүх шүүлтийг Хүүдээ даатгасан билээ… Тэр хүний Хүү болохоор шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийг ч Түүнд өгсөн(Иохан 5:22, 27). Бас 1 Петрт: “Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ(1 Петр 4:17) гэсэн байдаг. Илчлэлд өгүүлдгээр, “Харцгаа, номыг нээж, долоон лацыг задлахын тулд Иудагийн овгийн Арслан буюу Давидын Үндэс ялсан билээ(Илчлэл 5:5). “Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун(Илчлэл 2:7). Эзэн Есүс тэнгэрийн хаанчлалыг дүрслэхдээ бас маш олон сургаалт зүйрлэл ашигласан, жишээлбэл: “Мөн тэнгэрийн хаанчлал бол төрөл бүрийн загас барихаар тэнгист хаясан тортой адил юм. Үүнийг дүүрмэгц тэд эрэг дээр татан гаргаад, доош сууж сайныг нь саванд хийж, мууг нь хаяна. Дэлхийн төгсгөл ч бас мөн ийм байх болно: тэнгэрэлчүүд ирж, зөв шударга хүмүүсийн дундаас мууг ялгаж, тэднийг галт зуух руу хаях болно, тэнд уйлаан, шүдээ хавирах явдал байх болно(Матай 13:47–50). Эзэн Есүс эргэж ирээд маш их ажил хийнэ гэж хэлснийг эдгээр зөгнөл, сургаалт зүйрлэлээс харж болно. Гэхдээ үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажил хийнэ гэдэг нь үүний хамгийн чухал хэсэг юм. Энэ нь хүмүүсийг бүх үнэн рүү ороход хүргэж, дараа нь бүгдийг төрлөөр нь ангилна. Чадах хүмүүс нь төгс болгуулж, таягдуулах ёстой хүмүүс нь таягдан хаягдана. Ингэснээр хаанчлалын талаар Эзэн Есүсийн хэлсэн бүх зүйл бүрэн биелнэ. Буудай ба үрийн сүүл, загасны тор, ухаалаг болон мунхаг охид, хонь ба ямаа, сайн зарц ба муу зарц нарыг бод. Бурханы гэрээс эхэлсэн шүүлтийн ажил буудайг үрийн сүүлнээс, сайн зарцыг муу зарцаас, үнэнд хайртай хүмүүсийг зүгээр л тав тухад дурлагсдаас ялгана. Ухаалаг охид Хурганы хуримын найрт оролцож, Бурханаар төгс болгуулна. Харин мунхаг охид яах вэ? Тэд Бурханы дуу хоолойг сонсоогүй учраас гамшигт унаж, уйлж, шүдээ хавирна. Энэ нь бүгдийг төрлөөр нь ангилж, сайныг шагнаж, мууг шийтгэх шүүлтийн ажил бөгөөд Илчлэл дэх ийм зөгнөлийг бүрэн биелүүлнэ: “Шударга бус хүн, шударга бусаараа байг: бузар нь бузар чигээрээ байг: зөв шударга хүн зөв шударга хэвээрээ байг: ариун нэгэн нь ариунаараа байг(Илчлэл 22:11). “Харагтун, Би удахгүй ирнэ; хийсэн үйлдлийнх нь дагуу хүн бүрд өгөхийн тулд Миний шагнал Надад байгаа(Илчлэл 22:12). Эзэн Есүсийн зөгнөлийг үнэхээр ойлгосноор бид, эцсийн өдрүүдэд Эзэн голчлон үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажил хийж, бүх хүнийг төрлөөр нь ангилж, тэдний үр дүнг тодорхойлох гэж ирдэг гэдгийг харж болно. Тэгвэл загалмай дээр Эзэн Есүс “Биелэгдлээ” гэж хэлэхдээ хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил гүйцэлдсэн хэмээж байсан гэж хэлж үнэхээр болох уу? Бид тэнгэр лүү мунхаглан ширтэж, Эзэн Есүс үүлэн дээр бууж ирээд, бидэнтэй уулзах гэж тэнгэр лүү биднийг өргөнө гэж хүлээсээр байх уу? Эцсийн өдрүүдэд ажиллахдаа Бурханы илэрхийлсэн бүх үнэнийг бид хайхрамжгүйгээр ялласаар л байх гэж үү? Эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хийхийн тулд Эзэн хүний Хүүгийн дүрээр махбодод эргэж ирсэн гэдгийг ичгүүргүйгээр үгүйсгэх гэж үү? Агуу гамшгууд аль хэдийн нүүрлэсэн, гэтэл шашны маш олон хүн Эзэн эргэж ирнэ гэх мөрөөдөлдөө автаад, Эзэн өөрсдийг нь хэзээ ч хаяхгүй гэж бодсоор л байна. Сэрэх цаг боллоо. Хэрвээ тэд сэрэхгүй бол гамшиг дуусаж, Төгс Хүчит Бурхан бүх хүнд ил тод харагдмагц Бурхан тэнгэр, газрыг цоо шинэ болгосон байх бөгөөд шашны ертөнц дэх тэр бүх хүн уйлж, шүдээ хавирах болно. Энэ нь Илчлэл дэх ийм зөгнөлийг биелүүлнэ: “Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна, Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна: газар дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудна(Илчлэл 1:7).

Загалмай дээр Эзэн Есүс “Биелэгдлээ” гэж хэлсэн нь чухамдаа юу гэсэн утгатай юм бэ гэж олон хүн асуух нь лавтай. Энэ нь үнэндээ маш энгийн юм. Эзэн Есүсийн үг үргэлж маш бодитой байсан учир Эзэн ингэж хэлэхдээ Өөрийнхөө золин авралын ажлыг хэлж байсан нь гарцаагүй. Гэхдээ хүмүүс Эзэний энэ бодитой үгийг хүнийг аврах Бурханы ажлын тухай байсан гэж ойлгохоор зүтгэдэг, харин энэ нь дэндүү дураараа явдал юм. Учир нь Бурхан хүн төрөлхтнийг аврах ажлаа зөвхөн хэсэгчлэн гүйцэлдүүлсэн. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил гэх хамгийн чухал алхам үлдээд байсан юм. Яагаад та нар “Биелэгдлээ” гэдэг нь Бурханы авралын бүх ажил дууссан гэсэн үг гэж зүтгэнэ вэ? Энэ нь жаахан утгагүй, үндэслэлгүй биш үү? Ер нь Эзэн Есүс яагаад цовдлогдсон юм бэ? Үүгээр Эзэн үнэндээ юунд хүрсэн бэ? Үр дүн нь юу байсан бэ? Үүнийг бүх итгэгч мэддэг, яагаад гэвэл, үүнийг Библид маш тодорхой баримтжуулсан байдаг. Эзэн Есүс хүн төрөлхтнийг золин аврахаар ирсэн юм. Цовдлогдсоноороо Эзэн Есүс хүн төрөлхтний төлөөх нүглийн тахил болж, бүх хүний нүглийг үүрсэн, ингэснээр хүмүүс хуулийн дор яллагдаж, цаазлуулах шаардлагагүй болсон. Тэгээд хүмүүс Эзэнд итгэж, залбирч, нүглээ улайж байгаа цагт нүглээ уучлуулж, Бурханы гайхам нигүүлслийг эдэлж чадах болсон. Энэ нь нигүүлслээр аврагдах явдал бөгөөд Эзэн Есүсийн золин авралын ажил үүнд хүрсэн юм. Хэдийгээр бид итгэснээр нүглээ уучлуулсан ч цаг үргэлж өөрийн эрхгүй нүгэл үйлдсээр байгаагаа хэн ч үгүйсгэж чадахгүй. Бид нүгэл үйлдэж, нүглээ улайж, дахин нүгэл үйлдэх мөчлөгт амьдарч байна. Бид нүглээс огт ангижраагүй. Энэ юу гэсэн үг вэ? Энэ нь, бид нүгэлт уг чанартай хэвээр бөгөөд сатанлаг зан чанартай гэсэн үг, иймд нүглээ уучлуулсны дараа үргэлжлүүлэн нүгэл үйлддэг асуудлаа бид засаж чаддаггүй. Энэ нь бүх итгэгчийг арга мухардуулдаг бөгөөд маш зовлонтой зүйл юм. Бурханы үгэнд, “Тиймээс та нар ариун бай, учир нь Би ариун билээ(Леви 11:45) гэсэн байдаг. Бурхан зөвт, ариун учир ариун бус хэн ч Бурханыг харж чадахгүй. Тэгвэл үргэлж нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэж байгаа хүмүүс Бурханы хаанчлалд орох үнэ цэнтэй байж яаж чадах юм бэ? Хүмүүс нүглээс бүрэн ангижирч, ариун болоогүй учир хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил үнэхээр дууссан байж болох уу? Бурханы аврал бүрэн аврал байх болно. Бурхан ажлаа хэзээ ч хагас дутуу орхихгүй. Иймээс Эзэн Есүс эргэн ирнэ гэдгээ хэд хэдэн удаа зөгнөсөн. Тэгээд эцсийн өдрүүдэд, бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан болж эргэн ирээд нэлээд удлаа. Төгс Хүчит Бурхан Эзэний золин авралын ажлын суурин дээр шүүлтийн ажил хийхийн тулд үнэнийг илэрхийлсэн. Энэ нь биднийг нүглийн дөнгөнөөс чөлөөлөхийн тулд хүн төрөлхтнийг завхарсан зан чанараас нь цэвэрлэхийн төлөө байдаг. Энэ нь Сатаны хүчнээс биднийг бүрэн аварч, эцэст нь биднийг Бурханы хаанчлалд аваачихын төлөө байдаг юм. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил гүйцэлдсэн цагт л хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил дуусна.

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон юм; Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, бас хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн салгахын тулд улам их ажил хийхийг Бурханаас шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагддаг бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг).

Шүүлт, гэсгээлтийн энэ ажлаар дамжуулан өөрийнхөө доторх бохир, завхарсан мөн чанарын талаар хүн бүрэн мэдэж авах бөгөөд бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих үнэ цэнтэй болж чадна. Өнөөдөр хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг цэвэрлэж, өөрчлөхийн төлөө байдаг; үгийн шүүлт, гэсгээлт, мөн цэвэршүүлэлтээр дамжуулан хүн завхралаа хаяж, ариусгагдаж чадна. Ажлын энэ үе шатыг авралын ажил гэж үзэхээс илүүгээр ариусгалтын ажил гэж нэрлэх нь илүү тохиромжтой(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4).

Бурханы гэсгээлт, шүүлтийн ажлын мөн чанар нь хүн төрөлхтнийг ариусгаж, эцсийн амралтад нь тэднийг бэлдэхийн төлөө байдаг; тэгж цэвэрлэхгүй бол хүн төрөлхтнөөс нэг нь ч төрлийнхөө дагуу ангилагдаж, амралтад орж чадахгүй. Энэ ажил бол хүн төрөлхтөн амралтад орох цорын ганц зам билээ. Бурханы ариусгалтын ажил л хүмүүсийн зөв шударга бус байдлыг цэвэрлэх ба Түүний гэсгээлт, шүүлтийн ажил л хүн төрөлхтний дуулгаваргүй элементийг ил болгож, улмаар аврагдаж чадах хүмүүсийг чадахгүйгээс нь, үлдэх хүмүүсийг үлдэхгүй хүмүүсээс нь ялгана. Энэ ажил дуусахад үлдэх боломжтой хүмүүс бүгд цэвэрлэгдэж, илүү гайхалтай хоёр дахь амьдралыг эдлэхээр хүн төрөлхтний илүү өндөр байр байдалд орно; өөрөөр хэлбэл, тэд хүний амралтын өдрийг эхлүүлж, Бурхантай зэрэгцэн оршино. Үлдэх боломжгүй хүмүүс гэсгээгдэж, шүүгдсэний дараа жинхэнэ төрх нь бүрмөсөн илчлэгдээд, дараа нь тэд бүгд устгагдаж, Сатаны нэгэн адилаар газар дэлхий дээр амьд үлдэх боломжгүй болно. Ирээдүйн хүн төрөлхтөн дунд ийм төрлийн хүмүүс байхгүй; ийм хүмүүс нь шийтгэлийн бай бөгөөд хорон муу, зөв шударга бус хүмүүс учир эцсийн амралтын газарт ороход тохирохгүй, Бурхан хүн хоёрын хуваалцах амралтын өдөрт ороход ч тэнцэхгүй… Мууг шийтгэж, сайныг шагнах Бурханы эцсийн ажлын ар дахь бүхий л зорилго нь бүх хүнийг бүрмөсөн ариусгах явдал юм, ингэснээр Тэр цэвэр ариун хүн төрөлхтнийг мөнхийн амралтад аваачиж болох юм. Түүний ажлын энэ үе шат хамгийн чухал; энэ нь Түүний бүхий л удирдлагын ажлын сүүлчийн үе шат билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно).

Төгс Хүчит Бурханы үг маш тодорхой байна. Нигүүлслийн эрин үе дэх Эзэн Есүсийн золин авралын ажил зөвхөн хүний нүглийг уучлахын төлөө байсан. Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажил л хүн төрөлхтнийг бүрмөсөн цэвэрлэж, авардаг. Төгс Хүчит Бурханы үг хүний тэрслүү, Бурханы эсрэг уг чанар болон мөн чанарыг шүүж, илчилж, бидэнд сатанлаг зан чанар болон завхралаа мэдэх боломж олгодог. Биеэ тоосон, зальхай, хорон муу, өчүүхэн ч хүний төрхгүй гэх мэт сатанлаг зан чанараар дүүрэн гэдгийг маань бидэнд харуулдаг. Энэ нь хүмүүсийн хувьд Сатаны завхралд хэр гүн гүнзгий өртсөн талаарх үнэнээ олж харж, улмаар өөрсдийгөө үнэхээр жигшиж, үнэнхүү харамсдаг болж, дараа нь Бурханд гэмших цорын ганц арга юм. Тэгээд тэд үнэн хэчнээн эрхэм нандин болохыг олж харж, Бурханы үгийг хэрэгжүүлэх, үнэн-бодит байдал руу ороход анхаарч эхэлдэг. Ингэснээр тэд аажмаар завхарсан зан чанараасаа ангижирч, амь зан чанараа өөрчилж эхлэн, эцэст нь Бурханд үнэхээр дуулгавартай байж, Бурханаас эмээж, Бурханы үгээр амьдарч чаддаг болох боломжтой. Хүмүүс ийнхүү Сатаны хүчнийг бүрмөсөн үлдэн хөөж, Бурханаар бүрэн авруулж чадна, дараа нь тэд Бурханаар хамгаалагдаж, эцсийн өдрүүдэд агуу гамшгаас амьд үлдээд, хүн төрөлхтөнд зориулж Бурханы бэлдсэн үзэсгэлэнтэй сайхан хүрэх газарт орж чадна. Энэ нь Илчлэл 21:3-6 дахь зөгнөлийг биелүүлдэг. “Би сэнтийгээс гарах чанга дууг сонсов: Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байж, Тэр тэдэнтэй хамт суурьших ба тэд Түүний ард болж, Бурхан Өөрөө тэдэнтэй хамт байж, тэдний Бурхан болно. Бурхан тэдний нүднээс бүх нулимсыг нь арчина; тэнд цаашид үхэл байхгүй, уй гашуу, уйлаан, өвдөлт ч гэж байхгүй болно: учир нь урьдын юмс өнгөрөн оджээ. Сэнтийнд залрагч, ‘Харагтун, Би бүх зүйлийг шинэ болгодог’ гэв. Тэгээд Тэр надад, ‘Бичигтүн: эдгээр үг үнэн агаад итгэмжит’ гэлээ. Тэгээд тэр надад, ‘Энэ гүйцэлдлээ. Би бол Альфа ба Омега, Эхлэл ба Төгсгөл. Би цангасан нэгэнд амийн усны булгаас үнэгүй өгнө’(Илчлэл 21:3–6). Энд Бурхан “Энэ гүйцэлдлээ” гэж хэлсэн байдаг. Энэ нь загалмай дээр Эзэн Есүс “Биелэгдлээ” гэж хэлснээс шал өөр. Эдгээр нь өөр өөр нөхцөл байдал, өөр өөр ертөнц юм. Загалмай дээр Эзэн Есүс “Биелэгдлээ” гэж хэлэхдээ золин авралын ажлаа гүйцэлдүүлэх тухай ярьж байсан. Илчлэлийн ном дахь “Энэ гүйцэлдлээ” гэх үг нь Бурхан хүн төрөлхтнийг аврах ажлаа бүрэн гүйцэлдүүлэх тухай ярьж байгаа хэрэг, Бурханы асар хүнтэй хамт байхад Бурхан хүмүүсийн дунд амьдарч, тэд Бурхан хаанчлалын ардууд болох бөгөөд тэнд нулимс, үхэл, шаналал байхаа болино. Энэ нь Бурхан авралын ажлаа гүйцэлдүүлсний цорын ганц шинж тэмдэг юм.

Загалмай дээрх Эзэн Есүсийн үг Бурханы авралын ажил дууссан гэсэн утгатай гэж хэлэх нь Бурханы ажлын бодит байдлаас шал эсрэг бөгөөд цэвэр хүний үзэл гэдгийг одоо бүх хүн тодорхой харах учиртай. Энэ нь Эзэний үгийг төөрөлдүүлсэн, эндүү ташаа байдлаар буруу тайлбарласан хэрэг бөгөөд хэчнээн олон хүнийг сүйрүүлснийг таашгүй. Үүнтэй сохроор зууралдаж, хаанчлал руу хүргүүлэхийн тулд Эзэн гэнэт үүлэн дээр гарч ирэхийг л хүлээхийн зэрэгцээ Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн олон үнэнийг судлахаас татгалздаг хүмүүс Эзэнтэй уулзах боломжоо бүрэн алдана. Бас мэдээж тэд хэзээ ч нүглээс ангижирч, бүрэн аврагдахгүй. Тэгээд насан туршийн итгэл нь талаар өнгөрч, гамшигт унан, Бурханд таягдан хаягдах нь гарцаагүй.

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Эцсийн өдрүүдийн Христ амийг, мөн өнө удаан мөнхөд үргэлжлэх үнэний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам, нөгөөтээгүүр хүн Бурханыг мэдэж, Бурханаар сайшаагдах цорын ганц зам юм. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг эрж хайхгүй бол хэзээ ч Есүсийн сайшаалыг олж, тэнгэрийн хаанчлалын үүдээр орох шаардлагыг хангаж чадахгүй. Учир нь чи бол түүхийн хоригдол агаад утсан хүүхэлдэй юм. Дүрэм журам, бичиг үсэгт захирагдаж, түүхэнд дөнгөлүүлсэн хүмүүс хэзээ ч амийг олж авч чадахгүй, мөнх амийн замыг ч бас хэзээ ч олж авч чадахгүй. Яагаад гэвэл, тэдэнд байгаа бүхэн бол сэнтийгээс урсах амийн ус биш, харин ердөө л хэдэн мянган жилийн турш тогтонги байсан булингартай ус юм. Амийн усаар хангагдаагүй хүмүүс үүрд хүүр, Сатаны зугаа, тамын хүү хэвээр үлдэнэ. Ийм маягаар, тэд Бурханыг хэрхэн харж чадах вэ? Хэрвээ чи зөвхөн өнгөрсөнтэй зууралдаж, юу ч хийлгүйгээр аливаа зүйлийг байгаагаар нь байлгахыг хичээн, байгаа байдлаа өөрчилж, түүхийг хаяхаар хичээдэггүй бол үргэлж Бурханы эсрэг байхгүй гэж үү? Бурханы ажлын алхмууд нь долгилох давлагаа, нүргэлэх аянга мэт далайцтай, хүчирхэг—гэтэл чи мунхаглалдаа хөтлөгдөж, юу ч хийлгүй зүгээр суугаад сүйрлээ хүлээж байна. Ийм байж чи яаж Хурганы мөрийг дагадаг нэгэн гэж тооцогдох юм бэ? Чи өөрийнхөө зууралддаг тэр Бурханыг үргэлж шинэ, хэзээ ч хуучирдаггүй Бурхан гэж яаж батлах вэ? Мөн шарласан номуудын чинь бичиг үсэг яаж чамайг шинэ эринд аваачих вэ? Тэдгээр нь яаж чамайг Бурханы ажлын алхмуудыг хайхад хөтлөх вэ? Мөн яаж чамайг тэнгэр лүү аваачих вэ? Чиний гарт буй зүйл бол түр зуурын тайтгарал өгөх бичиг үсэг болохоос амь өгөх чадалтай үнэн биш юм. Чиний уншдаг бичвэрүүд зүгээр л хэл яриаг чинь баяжуулдаг зүйл болохоос төгс болгуулах зам байх нь байтугай, хүний амьдралыг мэдэхэд туслах мэргэн ухааны үг ч биш юм. Энэ зөрөө чамд ямар нэг юм бодогдуулахгүй байна уу? Энэ чамд доторх нууцуудыг нь ойлгуулахгүй байна гэж үү? Чи өөрөө тэнгэрт хүрч очиж, Бурхантай уулзаж чадах уу? Бурхан ирэхгүй бол чи өөрөө тэнгэрт хүрч очиж, Бурхантай хамт гэр бүлийн аз жаргал эдэлж чадах уу? Чи одоо ч мөрөөдсөөр л байна уу? Тэгвэл Би чамайг мөрөөдөхөө больж, одоо хэн ажиллаж байгааг, эцсийн өдрүүдэд хүмүүсийг аврах ажлыг хэн явуулж байгааг хар гэж зөвлөж байна. Эс бөгөөс чи хэзээ ч үнэнийг олж авч чадахгүй, мөн хэзээ ч амийг олж авч чадахгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна).

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Leave a Reply