Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан яагаад эмэгтэй байдаг вэ?

2021-09-29

Эцсийн өдрүүдэд, бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан ажиллахаар гарч ирж, олон үнэнийг илэрхийлсэн. Эдгээр нь интернэтэд тавигдаж, бүхий л ертөнцийг донсолгоод, улам олон хүн Төгс Хүчит Бурханы илрэлт, ажлыг судалж байна. Бурхан бие махбодтой болж ирээд, үнэнийг илэрхийлж байгаа нь харваас Бурханы үгийн хүч чадал, Бурханы бүхнийг чадагч байдлыг бүрэн харуулдаг. Олон хүн үнэн замыг судалж байхдаа Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үг эрх мэдэл, хүч чадалтай, үнэн бөгөөд Бурханаас ирдэг гэдгийг хараад үнэмшиж, цаашид эргэлзэхээ больдог. Гэвч эцсийн өдрүүдийн Христ болох Төгс Хүчит Бурхан эмэгтэй гэдгийг сонсоод олон хүн толгой сэгсэрч, хүлээн авахаас татгалздаг. Эзэн Есүс ирэхдээ эрэгтэй байсан, бас тухайн үед Ариун Сүнс Эзэн Есүсийг “хайрт Хүү” гэж гэрчилсэн, Библид ч бас тийм тэмдэглэл байдаг учраас Эзэн эргэж ирэхдээ иудейн Эзэн Есүсийн дүртэй, эрэгтэй байх болно. Эзэн яавч эмэгтэй байхгүй гэж тэд боддог. Төгс Хүчит Бурхан хэчнээн их үнэнийг илэрхийлж, хэчнээн агуу ажил хийлээ ч тэд эрж хайх, судлах нь бүү хэл, хүлээн авахаас татгалздаг. “Төгс Хүчит Бурхан эрэгтэй байсан бол би итгэнэ, гэхдээ эмэгтэй юм бол та нарыг юу ч хэллээ гэсэн би хэзээ ч итгэхгүй, учир нь Эзэн Есүс эрэгтэй байсан” гэж тэд тайлбарладаг. Үүний улмаас тэд Эзэнийг эргэн ирэхэд нь угтан авах боломжоо алдаж, гамшигт унадаг нь тун харамсалтай. Тэгвэл шашны энэ хүмүүсийн үг, үзэл бодол зөв үү? Эдгээр нь Библийн зөгнөлтэй нийцдэг үү? Бурханы үгэнд үндэслэдэг уу? Огт үгүй. Учир нь Эзэн Есүс эргэж ирэхдээ эрэгтэй байх уу, эмэгтэй байх уу гэдгээ тодорхой хэлээгүй, бас Ариун Сүнс, хүний Хүү эргэж ирэхдээ эрэгтэй, эмэгтэй байх эсэхийг гэрчлээгүй. Библид ч бас Бурхан эцсийн өдрүүдэд эргэж ирэхдээ эрэгтэй, эсвэл эмэгтэй байх эсэхийг зөгнөдөггүй. Хүний үг, үзэл бодол Библид үндэслэдэггүй, хүмүүсийн үзэл, төсөөллөөс цаашгүй гэдгийг энэ нь хангалттай нотолдог. “Эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан яагаад эрэгтэй биш, эмэгтэй байдаг юм бэ?” гэж олон хүн асуудаг. Тэгвэл энэ асуултын тухайд би хувийн ойлголтоосоо хуваалцъя.

Эцсийн өдрүүдэд Бурхан хүний Хүү болж ирэх тухай олон зөгнөл Библид бий, гэхдээ эцсийн өдрүүдэд Эзэн эргэж ирэхдээ эрэгтэй, эмэгтэй байх эсэхийг үүнд онцолдоггүй. Гагцхүү “хүний Хүүгийн ирэлт,” “хүний Хүү ирнэ,” бас “хүний Хүү Өөрийн өдөртөө” гэсэн байдаг. Өнөөдөр Төгс Хүчит Бурхан ирж, маш их үнэнийг илэрхийлээд, эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийдэг нь эдгээр зөгнөлийг биелүүлдэг. Гэвч эцсийн өдрүүдийн Христ эмэгтэй гэдгийг олж мэдээд хүмүүс гайхдаг. Энэ нь бидний үзэлтэй огт нийцдэггүй. Бурханы илрэлт, ажил юм хойно, энэ тухайд хүмүүс үзэлтэй байх нь хэвийн зүйл. Эзэн Есүсийг ирэхэд хүмүүс бүр ч их буруу ойлголттой байсан шүү дээ. Гэхдээ хүмүүс ямар нэг зүйлийн талаар үзэлтэй байх тусам тэр зүйл нь улам нууц байдаг. Бурхан нууцыг нь илчлэхгүй бол эдгээрийг бид хэзээ ч ойлгохгүй. Иймээс Төгс Хүчит Бурхан юу гэж хэлснийг харцгаая. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хэрвээ Бурхан зөвхөн эрэгтэй болж махбодод ирсэн бол хүмүүс Түүнийг эрэгтэй гэж, эрэгтэй хүмүүсийн Бурхан гэж хязгаарлах байсан бөгөөд Тэр бол эмэгтэйчүүдийн Бурхан гэдэгт хэзээ ч итгэхгүй байх байв. Эрэгтэйчүүд тэгээд, Бурхан бол эрэгтэй хүмүүстэй адилхан хүйстэй, Бурхан бол эрэгтэйчүүдийн тэргүүн гэж үзэх байлаа—тэгвэл эмэгтэйчүүд яах вэ? Энэ бол шударга бус; энэ нь ялгаварласан хандлага биш гэж үү? Хэрвээ тийм байсан бол Бурханы аварсан хүмүүс бүгд Түүнтэй адил эрэгтэй байх байсан бөгөөд ганц ч эмэгтэй хүн аврагдахгүй байх байсан юм. Бурхан хүн төрөлхтнийг бүтээхдээ Адамыг бүтээсэн, мөн Еваг бүтээсэн. Тэрээр Адамыг бүтээснээр үл барам, эрэгтэй, эмэгтэй хүнийг хоёуланг нь Өөрийнхөө дүрээр бүтээсэн юм. Бурхан зөвхөн эрэгтэйчүүдийн Бурхан биш—Тэр бас эмэгтэйчүүдийн Бурхан(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3). “Бурханы хийсэн ажлын үе шат болгон өөрийн гэсэн бодит ач холбогдолтой. Тухайн үед Есүс ирэхдээ эрэгтэй хэлбэрээр ирсэн бол Бурхан энэ удаад эмэгтэй хэлбэрээр ирсэн. Үүнээс чи, Бурхан эрэгтэй, эмэгтэй хүнийг хоёуланг нь бүтээсэн нь Өөрийнх нь ажилд хэрэгтэй байж болохыг харж чадах ба Түүнд хүйсийн ялгаа байдаггүй. Түүний Сүнс ирэхдээ Өөрийн хүссэн ямар ч махбодыг сонгон авч болох бөгөөд тэрхүү махбод Түүнийг төлөөлж чадна; эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай, Түүний махбод болсон бие мөн л бол Бурханыг төлөөлж чадна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээдэг). Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хамаагүй, Бурхан бие махбодтой болох нь ач холбогдолтой гэдгийг Төгс Хүчит Бурханы үгээс харж болно. Үүнд эрж хайх үнэн бий, мөн энэ нь бидэнд Бурханы хүслийг ойлгуулж, Бурханы зан чанарыг мэдүүлж чадна. Бие махбодтой болсон Бурхан үргэлж эрэгтэй байсан бол ямар үр дагавар гарах вэ? Бурханыг хүмүүс үүрд мөнх эрэгтэй байна, хэзээ ч эмэгтэй байхгүй гэж хязгаарлаж, эмэгтэйчүүд ялгаварлан гадуурхалтад өртөн, нийгэмд бүрэн эрхт гишүүн болж амьдарч чадахгүй. Энэ нь эмэгтэйчүүдэд шударга байх уу? Бурхан бол зөвт Бурхан бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээсэн учир анх бие махбодтой болохдоо эрэгтэй хүн болж, харин эцсийн өдрүүдэд эмэгтэй бие махбодтой болсон. Энэ нь маш ач холбогдолтой. Бүх эмэгтэй хүний уухайлан баясаж, үзэл тээхээ болих ёстой зүйл юм. Бие махбодтой болсон эмэгтэй Бурханыг голж, ялгаварлан гадуурхсаар байж чаддаг бол тэр эмэгтэй дэндүү хөөрхийлөлтэй еэ! Үнэндээ бие махбодтой болсон Бурхан эрэгтэй байна уу, эмэгтэй байна уу хамаагүй. Тэрээр үнэнийг илэрхийлж, авралын ажил хийж чадна гэдэг нь л чухал. Бие махбодтой болсон Бурхан эрэгтэй байвал л Бурханы ажлыг хийж чадна, харин эмэгтэй бол Бурханы ажлыг хийж чадахгүй гэж хүмүүс бодох ёсгүй. Ингэж бодох нь хоцрогдмол, харанхуй бүдүүлэг хэрэг. Өнөө үед бид бүгд, эрчүүдийн хийж чаддаг юуг ч эмэгтэйчүүд хийж чадна гэдгийг харсан шүү дээ. Жишээ нь, эрчүүд онгоц нисгэж чаддаг бол эмэгтэйчүүд ч бас чадна. Эрчүүд сансрын нисгэгч болж чаддаг бол эмэгтэйчүүд ч чадна. Эрчүүд ерөнхийлөгч болж чаддаг бол эмэгтэйчүүд ч чадна. Эрчүүд бизнес хийж, ажил мэргэжил эрхэлж чадна, эмэгтэйчүүд ч гэсэн бизнес хийж, ажил мэргэжил эрхэлж чадна. Эмэгтэйчүүд эрчүүдээс дутахгүй чадавхтай гэдгийг баримтууд нотолдог. Тэгвэл бие махбодтой болсон Бурхан яагаад зөвхөн эрэгтэй байж болоод, эмэгтэй байж болдоггүй юм бэ? Маш их үнэнийг илэрхийлж, маш их ажил хийсэн Төгс Хүчит Бурханыг хар. Эмэгтэй байх нь Бурханы ажилд ер нь тээр болсон уу? Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажил Эзэн Есүсийн хийсэн ажлаас хамаагүй агуу. Төгс Хүчит Бурхан Эзэн Есүсийн илэрхийлснээс илүү их, илүү гүн гүнзгий үнэнийг илэрхийлсэн. Баримтууд бүгдэд илэрхий байхад хүмүүс яагаад эдгээрийг танин мэдэж чаддаггүй юм бэ? Өнөөгийн ертөнцөд хэчнээн олон эмэгтэй дарлуулж, ялгаварлан гадуурхагдаж, зовж байна вэ? Тэд эрчүүдтэй эрх тэгш байр суурьтай байх хэрэгтэй, бас хамгийн гол нь, тэдэнд аврал, эрх чөлөө хэрэгтэй. Эмэгтэйчүүдийг маань хэн аварч чадах вэ? Өнөөдөр Төгс Хүчит Бурхан ирж, энэ ёрын муу ертөнц болон гүн гүнзгий завхарсан хүн төрөлхтнийг шүүх үнэнийг илэрхийллээ. Бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан эмэгтэй гэдгийг, бас үнэнийг илэрхийлж чаддаг, эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийдэг гэдгийг хараад, эмэгтэй гэдгээрээ бахархаж байгаа олон эмэгтэй бий. Тэд толгойгоо өндөрт өргөн, эрх чөлөө, чөлөөлөлтийг мэдэрсэн, бүгд Төгс Хүчит Бурханыг алдаршуулан, магтдаг. Эмэгтэй бие махбодтой болж ирсэн нь Бурханы зөвт зан чанарыг харуулдаг. Бурхан л хүн төрөлхтнийг үнэхээр хайрлаж, Бурхан л хүмүүст үнэхээр шударга хандаж чадна. Бурхан маш хайр татам! Одоо өөр нэг асуудлыг авч үзье. Эрэгтэй Эзэн Есүс хүмүүсийн нүглийг үүрэх чадвартай байж, цовдлуулснаар золин авралын ажлыг гүйцэлдүүлсэн. Хэрэв Эзэн Есүс эмэгтэй болж ирсэн бол цовдлуулснаар золин авралын ажлыг гүйцэлдүүлж чадах байсан уу? Чадах байсан нь эргэлзээгүй. Бурхан бие махбодтой болно гэдэг нь Бурханы Сүнс хүний бүрхүүлийг өмсдөг гэсэн үг бөгөөд энэ бүрхүүл нь эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай, Тэр бол Бурхан Өөрөө юм. Тэрээр үнэнийг илэрхийлж, ажил хийдэг, энэ бүгдийг Бурханы Сүнс хийж, хянадаг. Иймээс бие махбодтой болсон Бурханы махбод эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хамаагүй, Бурханы ялгамж чанарыг төлөөлж, Бурханы Өөрийн ажлыг хийх эрхтэй бөгөөд эцэстээ ажил нь гүйцэлдэж, Бурхан алдрыг олж авна. Яг л Төгс Хүчит Бурханы хэлдэгчлэн: “Хэрвээ Есүс ирэхдээ эмэгтэй хүн болж гарч ирсэн бол, өөрөөр хэлбэл, Ариун Сүнснээс хүү биш, харин охин олдсон бол ажлын тэрхүү үе шат мөн л адилхан гүйцэлдэх байв. Хэрвээ тийм байсан бол ажлын одоогийн үе шатыг эрэгтэй хүн гүйцэлдүүлэх байсан, тэгсэн ч ажил мөн л адилхан хийгдэж дуусах байв. Үе шат бүрд хийгдсэн ажил өөрийн гэсэн ач холбогдолтой; ажлын аль ч үе шат давтагддаггүй, нөгөөтэйгөө ч зөрчилддөггүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээдэг). Тэгэхээр бие махбодтой болсон Бурханы махбод эрэгтэй, эмэгтэй байх нь хамаагүй, үнэнийг илэрхийлж, Бурханы биелүүлэхийг хүсдэг ажлыг гүйцэлдүүлж, түүнчлэн хүн төрөлхтнийг ариусгаж, аварч чадаж байгаа цагт Тэр бол бие махбодтой болсон Бурхан мөн. Хүмүүс бие махбодтой болсон Бурханыг эмэгтэй биш, эрэгтэй л байж болно гэж бодвол энэ нь гагцхүү хүмүүсийн дүрэм, үзэл, төсөөллийн үр дүн биш гэж үү? Бурхан эрэгтэй хүн бүтээчхээд, эмэгтэй хүн бүтээгээгүй гэж тэд боддог юм уу? Бие махбодтой болсон Бурханыг эмэгтэй болохоор нь хэчнээн их үнэнийг илэрхийлж, хэчнээн агуу ажил хийлээ ч хүмүүс таньж, хүлээн авдаггүй. Энэ нь хүмүүс эмэгтэйчүүдийг үгүйсгэж, ялгаварлан гадуурхдагаас л болж байгаа биш үү? Энэ нь ердөө л хүмүүсийн завхарсан зан чанар биш үү? Бурхан яаж гарч ирж, ажиллахыг хүмүүс сонгох эрхгүй. Бие махбодтой болсон Бурхан мөн л бол, үнэнийг илэрхийлж, Бурханы ажлыг хийж байгаа л бол махбод нь эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хамаагүй, хүмүүс хүлээн авч, дуулгавартай дагах ёстой. Энэ нь үндэслэлтэй, ухаалаг зам юм. Бурхан төгс хүчтэй, бүрэн ухаалаг бөгөөд Бурханы бодол хүний бодлоос давуу байдаг. Хүмүүс Бурханы ажлыг ойлгоно гэж найдаж яаж болох вэ дээ? Эрт цагаас өнөөг хүртэл Бурханы ажлын үе шат бүр хүний үзлээс давж, үүний эсрэг явсан. Эзэн Есүсийг гарч ирж, ажиллах үед Эзэний илрэлт, төрөлт, гэр бүл нь хүний үзлээс туйлын гажууд байсан. Иймээс фарисайчууд Бичвэрт зөгнөсөн Мессиа мөн гэдгийг нь хүлээн зөвшөөрөлгүй, эцэст нь Түүнийг загалмайд цовдолж, жигшүүрт нүгэл үйлдээд, үүнийхээ төлөө Бурханд шийтгүүлж, хараагдсан. Энэ нь цусаар төлөгдсөн, бодууштай сургамж байлаа. Иймээс Бурханы илрэлт, ажилд хамаарах бүх зүйл нь томоохон үйл явдал, нууц юм. Хүмүүс үнэнийг эрж хайлгүй, үзэлтэйгээ зууралдахаар зүтгэж, маш хөнгөн хуумгай дүгнэж, шийдвэл Бурханы зан чанарт халдаж тун магадгүй. Хэрэв Бурханд гологдож, таягдан хаягдаад, Бурханы авралыг алдвал үүнээс илүү харамсал гэж үгүй.

Өнөөдөр ч тоо томшгүй олон хүн Төгс Хүчит Бурхан эмэгтэй учраас эцсийн өдрүүд дэх илрэлт, ажлыг нь хүлээн авахаас татгалзаж, бүр үгийг нь үнэн гэж мэдсээр байж Төгс Хүчит Бурханыг хүлээн авдаггүй. Энд ямар асуудал байна вэ? Яагаад энэ хүмүүсийн үзэл ийм хүчтэй байдаг вэ? Яагаад тэд үнэнийг болон үнэний илэрхийллийг бүхнээс илүү үнэлдэггүй вэ? Хүн болохын хувьд, бүтээгдсэн зүйлс болох хүн төрөлхтний гишүүний хувьд бид Бурханд болон Бурханы ажилд ухаалгаар хандах ёстой. Төгс Хүчит Бурхан бол бие махбодтой болсон Бурхан гэдгийг тодорхой мэддэг, илэрхийлсэн үг нь үнэн гэдгийг тодорхой мэддэг атлаа Түүнийг эмэгтэй болохоор нь үзэлтэйгээ зууралдаж, хүлээн авахаас татгалзсаар байвал энэ нь маш ноцтой асуудал юм. Ингэх нь Бурханыг үгүйсгэж, эсэргүүцэж байгаа хэрэг. Бие махбодтой болсон Бурханыг болон илэрхийлдэг үнэнийг нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзах нь бас зүгээр нэг үзэл, төсөөллийн асуудлаас хальдаг. Ингэснээр антихрист, Бурханы дайсан, хараагдах ёстой хүн болдог! Бичвэрт хэлснээр: “Учир нь Есүс Христ махбодод ирснийг хүлээн зөвшөөрдөггүй олон мэхлэгч дэлхийд орж ирсэн. Энэ бол мэхлэгч бөгөөд антихрист мөн” (2 Иохан 1:7). “Эзэн Есүс махбодоор ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй сүнс болгон Бурханаас ирээгүй, энэ бол антихристийн сүнс юм. Та нар түүнийг ирэх ёстой гэж сонссон ба тэр одоо аль хэдийн дэлхийд байна” (1 Иохан 4:3). Тэгэхээр хүний Хүүгийн эргэн ирэлтийг хүлээн авдаггүй хэн бүхэн, бие махбодтой болж эргэж ирсэн Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй хэн бүхэн антихрист мөн гэдэгт бат итгэж болно. Бурхан эргэж ирэх үедээ антихристүүдийг аварна гэж бодож байна уу? Яавч үгүй. Тэгвэл антихристүүдийн төгсгөл ямар байдаг вэ? Антихристүүд юуг буруу хийдэг вэ? Тэд зүгээр ч нэг хүнийг эсэргүүцээгүй, эцсийн өдрүүдийн Христ, Бурханыг Өөрийг нь эсэргүүцэж байна. Төгс Хүчит Бурханыг яллаж, шүүх нь мөн чанартаа юу вэ? Энэ нь Ариун Сүнсийг доромжилсон нүгэл юм. Энэ нүгэл одоо ч, ирээдүйд ч хэзээ ч уучлагдахгүй.

Өнөө үед олон хүн Бурханд итгэдэг ч Бурханы ажлыг мэддэггүй, бас хүний Хүү гэж юу болох, бие махбодтой болох гэж юу болох, цор ганц жинхэнэ Бурхан хэн болохыг ч мэддэггүй. Тэгэхээр бие махбодтой болсон Бурханыг эсэргүүцэх амархан. Иймээс бид хэзээ ч үзэл, төсөөллөө ашиглан Бурханы ажлыг хязгаарлах ёсгүй. Харин, үнэнийг эрж хайж, үзлээсээ ангижрах ёстой. Ингэснээр л бид Бурханы ерөөлийг хүртэж чадна. Бурхан хоёр удаа бие махбодтой болох үеийн ажлын ач холбогдол өргөн далайцтай, гүн гүнзгий байдаг. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн. “Бурхан ердөө Ариун Сүнс, Сүнс, долоо дахин эрчимжсэн Сүнс, бүхнийг хамарсан Сүнс төдийгүй, мөн хүн—жирийн хүн, туйлын эгэл хүн юм. Тэр бол зөвхөн эрэгтэй ч биш, бас эмэгтэй. Тэд хоёулаа хүнээс төрсөн гэдгээрээ адилхан бөгөөд нэг нь Ариун Сүнснээс олдсон, нөгөө нь хүнээс төрсөн боловч Сүнснээс шууд гарсан гэдгээрээ адилгүй. Хоёулаа Бурханы махбод болох Тэд Эцэг Бурханы ажлыг гүйцэтгэдгээрээ адилхан бөгөөд нэг нь золин авралын ажил хийдэг, нөгөө нь байлдан дагуулалтын ажил хийдэг гэдгээрээ адилгүй. Хоёулаа Эцэг Бурханыг төлөөлдөг боловч нэг нь өгөөмөр сэтгэл, өршөөлөөр дүүрэн Золин Аврагч, харин нөгөө нь уур хилэн, шүүлтээр дүүрэн зөвт байдлын Бурхан билээ. Нэг нь золин авралын ажлыг эхлүүлдэг Дээд Командлагч, харин нөгөө нь байлдан дагуулах ажлыг гүйцэтгэдэг зөвт Бурхан юм. Нэг нь Эхлэл, нөгөө нь Төгсгөл. Нэг нь нүгэлгүй махбод, нөгөө нь золин авралыг гүйцээж, ажлыг үргэлжлүүлдэг махбод бөгөөд хэзээ ч нүгэлгүй. Хоёулаа нэг Сүнс, гэвч Тэд өөр өөр махбодод оршдог ба өөр өөр газарт төрсөн. Мөн Тэд хэдэн мянган жилээр тусгаарлагдсан. Тэгсэн хэр нь Тэдний бүх ажил харилцан нэгийгээ нөхдөг, хэзээ ч зөрчилддөггүй бөгөөд эн зэрэгцүүлэн ярьж болно. Хоёулаа хүн, гэхдээ нэг нь нялх хүү, харин нөгөө нь нярай охин(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы тухай чиний ойлголт юу вэ?). Бурхан хүн төрөлхтнийг аврах ажил хийхээр бие махбодтой болж ирэх үед эрэгтэй, эмэгтэй эсэх, ямар гэр бүлээс гаралтай, ямар харагддаг байх нь хамаагүй гэдгийг Төгс Хүчит Бурханы үгээс харж болно. Эдгээрийн аль нь ч чухал биш. Бурханы ажлыг хийж, Бурханы хүслийг биелүүлж, Бурханд алдар суу авчирч чаддаг байх нь л хамгийн чухал. Хоёр мянган жилийн өмнө Эзэн Есүс Иудад маш эгэл жирийн айлд тэжээлийн онгоцонд төрсөн. Хүмүүс энэ талаар үзэлтэй байлаа. Тэд бүгд Назарын мужааны хүү байсных нь төлөө Эзэн Есүсийг шүүж, үүний улмаас Эзэний ажлыг хүлээн авахаас татгалзаж, үр дүнд нь Бурханаар хараагдаж, авралаа алдсан шүү дээ. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан ирсэн. Тэр эгэл жирийн айлд төрсөн, ази төрхтэй, гаднаа эгэл хүн мэт харагддаг ч асар их үнэнийг илэрхийлж, эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийж, хүмүүсийг байлдан дагуулж, бүлэг ялагчдыг бүтээсэн. Төгс Хүчит Бурхан бүхий л ертөнцийг донсолгосон маш хүчирхэг ажил хийж, олон мянган жилийн турш Сатан хүн төрөлхтнийг завхруулсан түүхийг эцэслэн, шинэ эрин үеийг эхлүүллээ. Бурхан эмэгтэй бие махбодтой болж ирэх тухайд хүмүүс үзэлтэй байх ямар эрхтэй юм бэ? Тийм хүмүүс дэндүү биеэ тоосон, бодлогогүй байдаг. Өнөөдөр Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээг дэлхий даяар тунхаглаж байна. Бурханы ажлын алхмууд өргөн далайцтай, хүчирхэг, зогсоохын аргагүй байдаг, Бурханы үг бүх зүйлийг биелүүлнэ. Энэ нь Бурханы зөвт зан чанар, бүхнийг чадагч байдал, мэргэн ухааныг бүрэн илчилдэг. Төгсгөлд нь, Төгс Хүчит Бурханы үгийн уншлагаас дахиад хэдийг сонсоцгооё. “Бурханы эцсийн өдрүүд дэх бүх ажил энэ эгэл жирийн хүнээр дамжин хийгддэг. Тэрээр бүхнийг чамд хайрлах болно, тэгээд ч зогсохгүй чамд хамаатай бүхнийг шийдэж чадна. Ийм хүн та нарын боддог шиг дурдахын ч хэрэггүй тийм энгийн хүн байж болох уу? Түүний үнэн та нарыг бүрэн үнэмшүүлэхэд хангалтгүй гэж үү? Түүний үйл хэргийг харах нь та нарыг бүрэн үнэмшүүлэхэд хангалтгүй гэж үү? Эсхүл Түүний авчирдаг зам цааш алхахад чинь зохисгүй гэж үү? Эцсийн эцэст Түүнийг зэвүүцэж, Түүнийг хаяж, Түүнээс зайлсхийх ямар шалтгаан та нарт байна вэ? Энэ хүн л үнэнийг илэрхийлдэг, энэ хүн л үнэнээр хангадаг, энэ хүн л та нарт дагах зам өгдөг. Та нар эдгээр үнэн дотроос Бурханы ажлын ул мөрийг хайж олж чадахгүй хэвээр байгаа юм гэж үү? Есүсийн ажил байгаагүй бол хүн төрөлхтөн загалмайгаас бууж чадахгүй байсан, харин өнөөдрийн бие махбодтой болсон Бурхан байгаагүй бол загалмайгаас буусан хүмүүс Бурханы сайшаалыг хэзээ ч хүртэж чадахгүй, эсвэл шинэ эрин үед орж чадахгүй байх байлаа. Энэ эгэл жирийн хүн ирээгүй бол Бурханы жинхэнэ төрхийг харах боломж та нарт хэзээ ч олдохгүй, та нар шаардлага ч хангахгүй байх байсан, учир нь та нар бүгд аль эрт устгагдах ёстой байсан бай юм. Бурхан хоёр дахь удаагаа бие махбодтой болон ирсэн учраас та нарыг уучилж, өршөөл үзүүлсэн. Ямартай ч, эцэст нь та бүхэнд хэлэх ёстой үг минь бол энэ: Бие махбодтой болсон Бурхан буюу энэ эгэл жирийн хүн та нарт амин чухал юм. Энэ бол хүмүүсийн дунд Бурханы аль хэдийн хийсэн агуу зүйл билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийснийг чи мэдсэн үү?).

Энэхүү махбодын ачаар л та нар өнөөдрийг хүрсэн. Бурхан махбодоор амьдардаг учир та нарт амьд үлдэх боломж бий. Энэ бүх зол завшаан нь энэхүү эгэл жирийн хүнээс улбаатай билээ. Үүгээр ч зогсохгүй, эцэст нь улс орон бүр энэ эгэл жирийн хүнийг шүтэн мөргөхийн сацуу энэ өчүүхэн жаахан хүнд талархаж, түүнийг дуулгавартай дагана, учир нь Түүний авчирсан үнэн, амь, зам нь бүх хүн төрөлхтнийг аварч, хүн Бурхан хоёрын дундах зөрчлийг зөөлрүүлж, хоорондох зайг нь багасгаж, Бурхан хүн хоёрын бодлыг холбосон юм. Тэрээр мөн Бурханы төлөө бүр ч агуу их алдар сууг олж авсан билээ. Ийм эгэл жирийн хүн чиний итгэл, бишрэлийг хүртэхэд зохисгүй гэж үү? Ийм эгэл жирийн махбод Христ гэж дуудуулахад тохирохгүй гэж үү? Ийм эгэл жирийн хүн бусад хүмүүсийн дунд Бурханы илэрхийлэл болж чадахгүй гэж үү? Хүн төрөлхтнийг гамшгаас гэтэлгэсэн ийм хүн Түүнийг гэх хайр, хүслийг чинь хүртэх эрхгүй гэж үү? Та нар Түүний амаар илэрхийлэгдсэн үнэнийг голж, та нарын дундах Түүний оршин тогтнолыг жигших юм бол эцэстээ юу болж хоцрох вэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийснийг чи мэдсэн үү?).

Хаанчлалын эрин үед Бурхан үг ашиглан шинэ эрин үеийг эхлүүлж, Өөрийн ажилладаг арга барилыг өөрчилж, бүхий л эрин үеийн ажлыг хийдэг. Энэ нь Үгийн эрин үед Бурханы ажилладаг зарчим билээ. Тэрээр өөр өөр өнцгөөс ярихын тулд махбод болсон, ингэснээр хүн Үг махбодоор илэрсэн Бурханыг үнэхээр харж, Түүний мэргэн ухаан, гайхалтай байдлыг нүдээр харж чадах байв. Хүнийг байлдан дагуулж, төгс болгож, таягдах зорилгод илүү сайн хүрэхийн тулд ийм ажил хийгддэг ба энэ нь Үгийн эрин үед ажиллахдаа үг ашиглахын жинхэнэ утга учир юм. Эдгээр үгээр дамжуулан хүмүүс Бурханы ажил, Бурханы зан чанар, хүний мөн чанар болон хүн юунд орох учиртайг мэдэж авдаг. Үгийн эрин үед Бурханы хийхийг хүсдэг ажил үгээр дамжуулан бүхэлдээ биелдэг. Эдгээр үгээр хүмүүсийг илчилж, таягдан хаяж, шалгадаг. Хүмүүс Бурханы үгийг харж, эдгээр үгийг сонсож, эдгээр үгийн оршин тогтнолыг танин мэдсэн. Үүний үр дүнд тэд Бурханы оршин тогтнол, Бурханы бүхнйг чадагч байдал, мэргэн ухаан, мөн түүнчлэн хүнийг гэх Бурханы хайр, хүнийг аврах Түүний хүсэлд итгэх болсон. ‘Үг’ хэмээх үг энгийн, жирийн байж болох ч бие махбодтой болсон Бурханы амнаас гардаг үг орчлон ертөнцийг донсолгож, хүмүүсийн зүрх сэтгэлийг өөрчилж, тэдний үзэл, хуучин зан чанарыг өөрчилж, бүхий л дэлхий ертөнцийн харагддаг байсан байдлыг өөрчилдөг. Эрин үеүдийн туршид өнөөдрийн Бурхан л ийм маягаар ажилласан бөгөөд зөвхөн Тэр л ийнхүү ярьж, хүнийг ингэж авардаг. Энэ мөчөөс эхлээд хүн Бурханы үгийн удирдамж дор амьдарч, Түүний үгээр хариулуулж, хангагддаг. Хүмүүс Бурханы үгийн ертөнцөд, Бурханы үгийн хараал болон ерөөл дотор амьдардаг бөгөөд Түүний үгийн шүүлт, гэсгээлт дор амьдарч эхэлсэн хүмүүс бүр ч олон бий. Эдгээр үг болон энэ ажил бүгд хүний авралын төлөө, Бурханы хүслийг биелүүлэхийн төлөө, хуучин дэлхий ертөнцийн анхдагч төрхийг өөрчлөхийн төлөө байдаг. Бурхан үг ашиглан дэлхийг бүтээсэн, орчлон ертөнц дахины хүмүүсийг үг ашиглан удирддаг бөгөөд тэднийг үгээр байлдан дагуулж, авардаг. Эцэст нь Тэр бүхий л хуучин ертөнцийг төгсгөхийн тулд үг ашиглаж, улмаар удирдлагын төлөвлөгөөгөө бүхэлд нь гүйцэлдүүлнэ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хаанчлалын эрин үе бол үгийн эрин үе юм).

Намайг нэг үе Ехова гэдэг байсан. Түүнчлэн Мессиа гэж дууддаг байсан ба хүмүүс хайрлаж хүндэлсэндээ Аврагч Есүс гэж нэг үе нэрлэсэн. Гэвч өнөөдөр Би өнгөрсөн үед хүмүүсийн мэддэг байсан Ехова юм уу Есүс биш, харин эцсийн өдрүүдэд эргэж ирсэн Бурхан, энэ эрин үеийн төгсгөлийг авчрах Бурхан билээ. Би бол газрын мухраас өндийн босож, Өөрийн бүх зан чанараар бялхдаг, эрх мэдэл, нэр төр, алдар суугаар дүүрэн Бурхан Өөрөө билээ. Хүмүүс Надтай хэзээ ч харьцаж байгаагүй, Намайг хэзээ ч мэдэж байгаагүй бөгөөд Миний зан чанарыг хэзээд мэдэхгүй байсаар ирсэн. Дэлхийг бүтээснээс эхлээд өнөөдрийг хүртэл нэг ч хүн Намайг хараагүй. Энэ бол эцсийн өдрүүдэд хүнд харагддаг атлаа хүмүүсийн дунд нуугдаж байдаг Бурхан билээ. Тэрээр хүмүүсийн дунд үнэн, бодитоор амьдран суудаг ба төөнөх нар, дүрэлзэх гал адил хүч чадлаар дүүрч, эрх мэдлээр бялхан байдаг. Миний үгээр шүүгдэхгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй, дүрэлзэх галаар ариусгагдахгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй. Яваандаа бүх үндэстэн Миний үгээс болоод ерөөгдөнө, мөн Миний үгээс болж бут ниргүүлнэ. Энэ маягаар, эцсийн өдрүүдэд бүх хүн Намайг эргэж ирсэн Аврагч гэдгийг, бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулдаг Төгс Хүчит Бурхан гэдгийг, бас нэгэнтээ хүний төлөөх нүглийн тахил байсан боловч эцсийн өдрүүдэд мөн бүх зүйлийг шатаах нарны дөл, бүх зүйлийг илчлэх зөвт байдлын Нар болдгийг минь харна. Эцсийн өдрүүдийн Миний ажил энэ юм. Би бол зөвт Бурхан агаад төөнөх нар, дүрэлзэх гал гэдгийг бүх хүнд харуулахын тулд энэ нэрийг авч, энэ зан чанарыг эзэмшсэн юм. Ингэснээр цорын ганц жинхэнэ Бурхан болох Намайг бүх хүн шүтэн мөргөж, тэгснээрээ тэд Миний жинхэнэ царайг харах юм: Би бол зөвхөн израильчуудын Бурхан биш, мөн зөвхөн Золин аврагч биш, харин тэнгэр, газар, тэнгис далай даяарх бүх бүтээлийн Бурхан билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр эргэн ирсэн).

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Leave a Reply