Эцсийн өдрүүдэд Бурхан яагаад сүнс хэлбэрээр бус, бие махбодтой болж ирдэг вэ?

2021-11-03

Аврагч Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдийн шүүлтийн ажилдаа зориулан үнэнийг илэрхийлснээс хойш олон хүн үнэн замыг эрж хайж, судлаад, Аврагчийн эргэн ирэлтийг угтан аваад байна. Төгс Хүчит Бурханы үг хэчнээн их эрх мэдэлтэй, хүч чадалтай, үнэхээр үнэн гэдгийг тэд хараад, энэ нь Ариун Сүнсний дуу хоолой мөн, ямар ч ердийн хүн ийм үг айлдаж чадахгүй гэдгийг баталгаажуулсан. Бурханы дуу хоолойг сонсоод тэд Төгс Хүчит Бурханыг хүлээн авч, Бурханы сэнтийн өмнө өргөгдөж, Хурганы хуримын найрт оролцсон юм. Бурханы сонгосон хүмүүс өдөр бүр Бурханы үгийг идэж, ууж, амталснаар зүрх сэтгэл нь улам бүр цэлмэж, Бурханы дэргэд байгаад зогсохгүй Бурханы үгийн гэгээрлийг олж авч, маш олон үнэнийг олж мэдээд, маш олон зүйлийг ойлгодог. Түүнчлэн Библийн маш олон нууцыг олж мэддэг нь тун тааламжтай хэрэг юм. Тэд итгэлээр бялхаж, Бурханыг гэх хайр нь гүнзгийрдэг. Бурханы сонгосон олон хүн Хятадын Коммунист Намын дарлал, баривчилгаа, хавчлагаас айдаггүй, Бурханыг гэрчлэн сайн мэдээ түгээх үүрэг хүлээн гэр бүл, ертөнцийн харилцаагаа орхидог. Тэд ХКН-ын харгис баривчилгаа, хавчлагыг туулдаг ч эрэлхгээр, шантралгүй Бурханыг дагаж, гэрчилсээр байдаг. Тэд ялагдаагүй, бас яавч газрын хөрснөөс арчигдаагүй, Бурханы төлөө цангинасан гэрчлэл хийсэн. Одоо Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ газар дэлхийн улс орон бүрд түгж, Төгс Хүчит Бурханы Чуулган олон оронд байгуулагдлаа. Улам олон хүн Бурханы дуу хоолойг сонсоод, Төгс Хүчит Бурхан руу эргэж, онлайнаар Төгс Хүчит Бурханы ажлыг судлах хүмүүсийн тоо өсөж байна. Энэ нь, “Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно(Матай 24:27) гэх Эзэн Есүсийн зөгнөлийг бүрэн биелүүлдэг. Яг л Төгс Хүчит Бурханы үгэнд хэлдгээр: “Орчлон даяар Би Өөрийн ажлыг хийж байна, зүүн зүгт аянга цахилгаан зогсолтгүй цахилж, бүхий л үндэстэн, урсгалыг доргиодог. Миний дуу хоолой бүх хүнийг өнөөдөр лүү хөтөлсөн. Би бүх хүнийг дуу хоолойгоороо байлдан дагуулж, энэ урсгалд оруулж, Өөрийнхөө өмнө дуулгавартай байлгадаг, учир нь Би аль эрт Өөрийн алдар сууг бүх дэлхийгээс эгүүлэн татаж, зүүн зүгт шинээр гаргасан. Миний алдар сууг харахыг хүсэн хүлээдэггүй хэн байна вэ? Намайг эргэн ирэхийг сэтгэл түгшин хүлээдэггүй хэн байна вэ? Миний дахин илрэлтээр цангахгүй хэн байна вэ? Миний хайр татам байдлыг санагалзахгүй хэн байна вэ? Гэрэл рүү гарч ирэхгүй байх хэн байна вэ? Канааны баян тансаг руу хараа бэлчээхгүй хэн байх вэ? Золин аврагч эргэн ирэхийг хүсэн хүлээхгүй хэн байх вэ? Агуу эрх мэдэлтэй Түүнийг эрхэмлэн хайрладаггүй хэн байна вэ? Миний дуу хоолой дэлхий даяар тархах болно; Би сонгосон хүмүүстэйгээ нүүр тулж, тэдэнд илүү олон үг хэлнэ. Уул, усыг доргиох хүчит аянга шиг бүх орчлон ертөнц, хүн төрөлхтөнд хандан Би үгээ хэлсэн. Тиймээс, Миний аман дахь үгс хүний эрдэнэ болж, хүмүүс бүгд Миний үгийг нандигнадаг. Аянга цахилгаан зүүнээс баруун зүг хүртэл цахилдаг. Миний үгс хүн татгалзахааргүй байхын зэрэгцээ ойлгохын аргагүй боловч тэгэх тусмаа баярлан хөөрмөөр байдаг. Бүх хүн дөнгөж төрсөн нярай мэт Миний ирснийг тэмдэглэж, баяр хөөртэй байна. Дуу хоолойгоороо дамжуулан Би бүх хүнийг Өөрийнхөө өмнө авчрах болно. Түүнээс хойш Би албан ёсоор хүмүүсийн эгнээнд орох бөгөөд ингэснээр тэд Намайг шүтэн биширнэ. Цацруулж буй алдар суу, аман дахь үгээрээ Би бүх хүнийг өмнөө ирүүлэн, зүүн зүгээс аянга цахилж, зүүн зүгийн ‘Чидун жимсний уулан’ дээр Өөрийгөө бууж ирснийг харуулна. Намайг иудейчүүдийн Хүүгийн хувьд биш, харин Зүүн зүгийн аянга болж газар дээр аль эртнээс байсныг тэд харах болно. Учир нь Би дахин амилж, хүн төрөлхтний дундаас холдон яваад удаж байгаа бөгөөд хүмүүсийн дунд алдар суутайгаар дахин гарч ирсэн. Би бол одоогоос тоолж баршгүй олон эрин үеийн өмнө шүтэгдэж байсан Тэр нэгэн, мөн Би одоогоос тоолж баршгүй олон эрин үеийн өмнө израильчуудын хаясан нярай билээ. Түүнээс гадна, Би энэ эрин үеийн хамгийн алдан суут Төгс Хүчит Бурхан билээ! Бүгд Миний сэнтийн өмнө ирж, Миний алдар суут төрхийг харж, дуу хоолойг минь сонсож, Миний үйлсийг харцгаа. Энэ бол Миний бүхий л хүсэл; Миний төлөвлөгөөний төгсгөл, оргил үе, мөн Миний удирдлагын зорилго: улс орон болгон Намайг шүтэн мөргөж, хэл болгон Намайг хүлээн зөвшөөрч, хүн бүр итгэлээ Надад өгч, бүх хүн Надад захирагдана!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Долоон Аянгын Нүргээн—Хаанчлалын сайн мэдээ ертөнц даяар тархахыг зөгнөж байна).

Төгс Хүчит Бурханы айлдвар агуу гэрэл мэт зүүн зүгээс баруун зүгт аль хэдийн түглээ. Улс орон бүрээс Бурханы сонгосон хүмүүс сайн мэдээ номлож, Бурханыг гэрчлэн, Сатаныг аль хэдийн ялж, бүх алдрыг олж авсных нь төлөө Бурханыг баяртайгаар магтдаг. Аврагч Төгс Хүчит Бурхан гамшгийн өмнө гарч ирээд, ажиллаж эхэлсэн, бүлэг ялагчдыг бүтээсэн. Бурханы хаанчлалын сайн мэдээ улс орон бүрд түгж, улмаар гамшгууд нүүрлэлээ. Бурханы гэрээс эхэлсэн шүүлтийн ажил аль эрт маш амжилттай болсон, үүний дараа Бурхан энэ ертөнцийг шүүж, гэсгээхээр төрөл бүрийн гамшиг ашиглаж ирсэн гэдгийг харж болно. Эдгээр гамшиг хаанчлалын сайн мэдээг өргөжүүлэх, илүү олон хүнийг нүглээс, Сатаны хүчнээс аврахад тус болдог. Нөгөө талаар, Бурхан энэ харанхуй, ёрын муу эрин үеийг гэсгээж, эцэслэх, Бурханыг эсэргүүцдэг бүх ёрын муу хүчнийг устгахын тулд гамшиг ашигладаг. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил ийм үр дүнд хүрнэ. Аврагч Төгс Хүчит Бурхан маш олон үнэнийг илэрхийлж, агуу ажил хийж, ертөнцийг донсолгосон. Гэхдээ шашны ертөнц дэх олон хүн одоо ч агуу улаан луу болох ХКН-д хууртан, шашин дахь антихрист хүчинд хүлэгдсээр байна. Тэд Эзэн үүл хөлөглөн сүнс хэлбэрээр бууж ирэх ёстой, хүний Хүү болж махбодод эргэн ирэх боломжгүй гэх санаатай зууралддаг. Тийм учраас, тэд үүл хөлөглөн ирээгүй хэн ч бай хуурамч, Эзэн бол хүний Хүү гэх ямар ч гэрчлэл хуурамч, тэр нь зүгээр л хүнд итгэх итгэл гэдэгт баттай итгэдэг. Тэд чуулгануудад хандсан Ариун Сүнсний үгийг эрж хайж, судалдаггүй, Бурханы дуу хоолойг эрж хайж, сонсдоггүйгээр зогсохгүй шашны антихристүүдийг дагаж, Төгс Хүчит Бурханы илрэлт, ажлыг тууштай шүүж, яллаж, доромжилдог. Иймд тэд Эзэнийг угтан аваагүй хэвээр, харин гамшигт уначхаад, уйлж, шүдээ хавиран, үхэх, сэхэх эсэхээ хэн нь ч мэдэхгүй байна. Олон хүн ингэж асуудаг: “Эзэн Есүс дахин амилсныхаа дараа дөч хоногийн турш сүнс хэлбэрээр харагдсан учир сүнс хэлбэрээр эргэж ирэх ёстой. Яагаад Төгс Хүчит Бурхан Сүнс биш, бие махбодтой болсон хүний Хүүгийн дүрээр гарч ирэх юм бэ?” Маш олон хүн ийм асуулт асуудаг, Төгс Хүчит Бурхан сүнс биш, махбодод байгаа учраас олон хүн хүлээн авахгүй. Үнэхээр ичгүүртэй! Тэд аврагдах цорын ганц боломжоо алдаад, үүндээ мөнхөд харамсана шүү дээ. Одоо би Бурхан эцсийн өдрүүдэд яагаад сүнс биш, махбодоор гарч ирдэг тухай асуултыг хөндсөн багахан нөхөрлөл хийе.

Нэгдүгээрт, эцсийн өдрүүдэд Эзэн яаж гарч ирж, ажилладаг тухайд гэвэл Эзэн Есүс эцсийн өдрүүдэд ажлаа хийхээр ертөнцөд хүний Хүүгийн дүрээр махбодод эргэж ирдгийг бид баталгаажуулж болох юм. Энэ нь хүний тогтоосон зүйл биш, харин Эзэн Есүсийн Өөрийн биеэр хэлсэн хэд хэдэн зөгнөлд үндэслэдэг. Эзэн үнэндээ сүнс байдлаар эргэн ирэх үү, хүний Хүүгийн бие махбодтой болсон хэлбэрээр эргэж ирэх үү гэдгийг Бурхан аль эрт урьдчилан тогтоосон, үүнийг хүн сонгодоггүй. Хүмүүс бид аливааг өөрсдийн үзэл, төсөөлөлд үндэслэн хязгаарлах бус, гагцхүү дуулгавартай байж л чадна. Үнэндээ хүний үзэлд нийцэхгүй байлаа ч Бурханы урьдчилан тогтоосон илрэх арга бидний авралд хамгийн сайн, хамгийн утга учиртай, ашиг тустай юм. Энэ нь буруутах учиргүй. Бид төсөөлөлдөө үндэслэн үүнд хандаж болохгүй. Бид мунхаг биш, ухаалаг охид байх ёстой. Энэ нь Эзэний илрэлтийг угтан авах цорын ганц арга. Хүмүүс өөрсдийнхөөрөө хязгаарлалт хийхээр зүтгэж, Эзэн үүл хөлөглөн бууж ирэхээс өөр юуг ч хүлээн авахаас татгалзаж, бие махбодтой болсон хүний Хүүг голж магад. Энэ хандлага ямар үр дагавартай вэ? Тэд гамшигт унаж, шийтгүүлээд, сүйрлээ дуудах нь лавтай. Хэрвээ бид ухаалаг охид мөн бол өөрсдөө сонголт хийх гэж хичээлгүй Эзэний шаарддагчлан хийж, Эзэнийг угтан авахын тулд Бурханы дуу хоолойг эрж хайж, сонсож, Эзэн ямар ч хэлбэртэй боллоо гэсэн баяртайгаар хүлээн авч, захирагдах ёстой. Тэгэхгүй бол бид мунхаг охид болж, гамшигт унаад, уйлж, шүдээ хавирна. Тэгвэл эцсийн өдрүүдэд үнэндээ юу болдог вэ? Бурхан сүнс хэлбэрээр эргэж ирдэг үү, хүний Хүү болж эргэж ирдэг үү? Бурханы Сүнс, хүний Хүү хоёрын хэнтэй нь харилцах илүү амархан талаар эхлээд ярьцгаая. Бурхан бидэнд Сүнсээр үг хэлэх илүү амархан уу, махбодоор үг хэлэх илүү амархан уу? Аль алинд нь олон хүн хүний Хүү байх нь илүү амар гэж хариулна. Тэр нь зөв. Иймээс Бурхан Нигүүлслийн эрин үед гарч ирж, ажиллах үедээ махбод болсон шүү дээ. Эзэн Есүс хүний Хүү байсан. Хүн төрөлхтний дунд амьдарч, бидэнтэй хамт идэж ууж, амьдарсан. Олон хүн Эзэнийг дагаж, Эзэнтэй нөхөрлөж, ярьж, харилцсан. Энэ нь ямар ч хориг, хязгаарлалтгүй бүрэн чөлөөтэй, амархан байсан. Тэд бүгд Эзэн Есүсийн хайр татам байдлыг нүдээр үзсэн. Эзэний усалгаа, хангалт, дэмжлэгтэйгээр хүмүүс олон үнэнийг олж мэдэж чадсан юм. Эзэн олон үнэнийг илэрхийлснийхээ дараа загалмайд цовдлогдож, хүн төрөлхтний нүглийн тахил болсон. Эзэн Есүсийг Аврагчаа гэж хүлээн авч, Түүнд нүглээ улайж, гэмшээд л хэн ч нүглээ уучлуулж чадах болсон. Тэгээд тэд нүглээ уучлуулахын амар амгалан, баяр баясал болон Бурханы хайрласан нигүүлслийг эдэлж чадсан. Эзэн цовдлогдоод, дахин амилж, дараа нь тэнгэр өөд гарсны дараа улам олон хүн Эзэний сайн мэдээг түгээж эхлэн, Есүс Христ бол Аврагч, Бурханы илрэлт гэж гэрчлэл хийж, Эзэн Есүсийн сайн мэдээ аль эрт дэлхийн улс орон бүрд хүрсэн. Хүн төрөлхтнийг золин аварч, аврахын тулд Бурхан хүний Хүүгийн дүрээр махбод болох нь хамгийн үр дүнтэй гэдгийг энэ нь нотолдог. Хүмүүс Бурханы Сүнсийг харж, барьж чадахгүй. Тийм маягаар Бурхантай харилцаж чадахгүй. Бид Бурханы Сүнстэй харилцаж чадахгүй. Бурханы Сүнс үг хэлэх үед бүгд айсандаа дагжин чичирдэг. Тийм маягаар бид яаж харилцаж чадах юм бэ? Үүнээс гадна, Бурханы Сүнс цовдлогдсон байх аргагүй. Хүмүүсийн харж, барьж чадахгүй зүйлийг цовдолж яаж болох билээ дээ? Бурхан хүний Хүү болж ажилласан нь дээр гэдэг нь эндээс харагддаг. Эзэн Есүс хүн төрөлхтнийг золин аврах ажлаа дуусгах үед Бурхан алдаршсан. Энэ нь бүгдэд харваас илэрхий байдаг. Эзэн Есүсийн ажлын баримтуудаас үзэхэд, золин авралын ажил ч бай, эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил ч бай, хүн төрөлхтнийг аврах Бурханы ажилд хүний Хүүгийн дүрээр бие махбодтой болох нь хамгийн тохиромжтой гэдгийг баттай хэлж болно. Тэгснээр хамгийн сайн үр дүн гардаг. Бас эцсийн өдрүүдэд Бурхан хүний Хүүгийн дүрээр бие махбодтой болох нь “хүний Хүүгийн ирэлт”, “хүний Хүү ирнэ”, “хүний Хүү Өөрийн өдөртөө” гэх Эзэн Есүсийн зөгнөлүүдийг бүрэн биелүүлдэг. Эзэний үг биелсэн гэдгийг Библи сайн мэддэг хүмүүс харж чадна. Тэгвэл яагаад маш олон хүн хүний Хүү гарч ирж, ажиллах тухай үзэлтэй зууралддаг юм бэ? Яагаад маш олон хүн Эзэнийг сүнс хэлбэрээр үүл хөлөглөн бууж ирнэ гэж зүтгэсээр байдаг юм бэ? Энэ нь үнэхээр мунхаг, мэдлэггүй хэрэг. Бурхан даруу, нууцлаг байдлаар хүний Хүү болж гарч ирж, ажилладаг. Яагаад гэвэл, энэ нь хамгийн үр дүнтэй байдгаас гадна бидэнд Бурханы зан чанарыг харуулж, Бурханы даруу, нууцлаг байдал хэчнээн хайр татам гэдгийг харуулж чаддаг. Бурхан хүний Хүүгийн дүрээр хүн төрөлхтөнтэй шууд уулзаж, бидэнтэй нүүр учирч, бидэнтэй хамт идэж, ууж, амьдраад, биднийг усалж, хариулж, аврах үнэнийг илэрхийлдэг. Энэ нь Бурханы агуу хайр юм! Яагаад хүмүүс үүнийг харж чаддаггүй вэ? Яг л Төгс Хүчит Бурханы үгэнд хэлдгээр: “Бурхан хүнийг аврахдаа Сүнсний арга барил, Сүнсний ялгамж чанарыг шууд ашиглан хийдэггүй, учир нь хүн Түүний Сүнсэнд хүрч чадахгүй, харж чадахгүй, мөн ойртож ч чадахгүй. Хэрвээ Тэр Сүнс байдлаар хүнийг шууд аврахаар оролдсон бол хүн Түүний авралыг хүртэж чадахгүй байх байлаа. Хэрвээ Бурхан бүтээгдсэн хүний гадаад хэлбэртэй болоогүй бол хүний хувьд энэ авралыг хүртэх ямар ч аргагүй байх байв. Учир нь хэн ч Еховагийн үүлэнд дөхөн очиж хүн Түүнд ойртох ямар ч аргагүй байдаг. Зөвхөн бүтээгдсэн хүн болсноор, өөрөөр хэлбэл, Өөрийн болох гэж буй махбодод үгээ оруулснаар л Тэр Өөрийг нь дагадаг бүх хүнд үгийг биечлэн хүргэж чадна. Тэр үед л хүн өөрийн биеэр Түүний үгийг харж, сонсож, түүнчлэн Түүний үгийг эзэмшиж, үүгээр дамжуулан бүрэн аврагдаж чадна. Хэрвээ Бурхан махбод болоогүй бол мах цуснаас бүтсэн нэг ч хүн ийм агуу авралыг хүртэж чадахгүй байсан бөгөөд ганц ч хүн аврагдахгүй байх байлаа. Хэрвээ Бурханы Сүнс шууд хүн төрөлхтний дунд ажилласан бол бүх хүн цохиулж, эсвэл Бурхантай холбогдох ямар ч аргагүйн улмаас Сатанд бүрмөсөн олзлогдох байв… Бурхан махбод болсноор л хүмүүстэй хамт амьдарч, дэлхий ертөнцийн зовлонг туулж, хэвийн махан биед амьдарч чадна. Зөвхөн ийм маягаар л Тэр, бүтээгдсэн зүйлийн хувиар хүмүүст хэрэгтэй байдаг бодитой үгээр хүмүүсийг хангаж чадна. Хүн бие махбодтой болсон Бурханаар дамжуулан Бурханаас бүрэн аврал хүртдэг болохоос биш, залбирлынхаа хариуд тэнгэрээс шууд хүртдэггүй. Хүн мах, цуснаас бүрдсэн учраас Бурханы Сүнсэнд ойртох нь бүү хэл, Түүний Сүнсийг харах ямар ч аргагүй байдаг. Хүн Бурханы махбод болсон биетэй л харилцаж чадах бөгөөд үүгээр л дамжуулан бүх зам, бүх үнэнийг ойлгож, бүрэн авралыг хүлээн авч чадна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4). “Завхарсан хүний хувьд үнэн зөв үгс, эрэлхийлэх тодорхой зорилго болон харж, хүрч болох зүйлээр хангадаг ажил л хамгийн үнэ цэнтэй юм. Бодитой ажил, цагаа олсон удирдамж л хүний дур сонирхолд таарч тохирдог бөгөөд бодит ажил л хүнийг завхарсан, доройтсон зан чанараас нь аварч чадна. Үүнийг бие махбодтой болсон Бурхан л биелүүлж чадна; бие махбодтой болсон Бурхан л хүнийг урьдын завхарсан, доройтсон зан чанараас нь аварч чадна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон бурханы аврал илүү их хэрэгтэй).

Төгс Хүчит Бурханы үг маш тодорхой байна. Эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлынхаа төлөө махбод болсноор л Бурхан хүн төрөлхтнийг бүрэн цэвэрлэж, аварч, биднийг үзэсгэлэнтэй сайхан хүрэх газарт хүргэж чадна. Төгс Хүчит Бурхан бидний дунд байж, бидэнтэй хамт амьдарч, үнэнийг нөхөрлөх, бодит асуудлыг шийдвэрлэхэд үргэлж бэлэн байгааг бид нүдээр үзлээ. Бурхан хүн төрөлхтний завхралыг ажиж, үгээ бичиж, биднийг үнэнээр хангадаг. Бид Бурханы үгийг чин сэтгэлээсээ таашааж, сүнс маань чөлөөлөгддөг. Бурхан бидэнтэй үнэнийг нөхөрлөх үед бид асуулт асууж чаддаг, Бурхан үүнд тэвчээртэйгээр хариулдаг. Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтний дунд амьдарч, бидэнд үг хэлж, нөхөрлөл хийдэг. Бидний үг, үйлдэл, тэр ч бүү хэл бодол бүр Бурханд алган дээр нь тавьсан мэт илхэн, нүднийх нь яг өмнө байдаг. Бурхан хаана ч, хэзээ ч үнэнийг илэрхийлж, бидний сатанлаг зан чанар, Бурханы талаарх үзэл, төсөөллийг ил болгож, итгэл дэх алдаа, эрэл хайгуулын талаарх эндүү үзэл бодлыг маань залруулж чаддаг. Махбод дахь Бурхан ийнхүү биднийг биечлэн усалж, хариулж, нүүр тулан биднийг сургаж, дэмждэг. Энэ нь бидний хувьд гайхалтай, тааламжтай туршлага юм. Бурхан асар хайр татам, харилцахад амархан байдаг. Тоо томшгүй хайр татам талыг нь хараад, Бурханыг бид зүрх сэтгэлийнхээ угаас хайрладаг. Христ маш олон үнэнийг илэрхийлж, ийм агуу ажил хийж байгаа ч маш даруу, нууцлаг байдаг, хэзээ ч онгирч, Өөрийгөө Бурхан гэж сайрхдаггүй. Бурхан бидэнтэй харилцахдаа маш чөлөөтэй, халуун дулаан байж, Өөрийг нь сонс гэж хэзээ ч, хэнийг ч хүчилдэггүй. Христ өчүүхэн ч биеэ тоож, ихэрхдэггүй. Христийн үг итгэл даахуйц, худал хуурмаг, дүр эсгэлт, заль мэхгүй байдаг. Христ бидэнд гэр бүлийн гишүүд мэт хандаж, чин сэтгэлээсээ үг хэлж, бидэнтэй ярилцдаг. Энэ нь бидэнд маш халуун дулаан санагддаг. Христийн хүн чанарт ямар ч завхрал байхгүйг бид харж чаддаг. Христ эелдэг, ариун, хэвийн хүн чанартай. Христ биднийг тэтгэж, дэмжиж, замчлахын тулд хаана ч, хэзээ ч үнэнийг илэрхийлж чаддаг. Христ хэвийн хүн чанартайгаар зогсохгүй бурханлаг мөн чанартай гэдэг нь бүр ч лавтай. Тэр үнэхээр л Бурханы илрэлт, махбод дахь бодитой Бурхан мөн. Христийг өнөөг хүртэл дагаснаар бид Христ үнэн, зам, амь мөн гэдгийг мэддэг. Христээс өөр агуу, алдартай ямар ч хүн үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг аварч чадахгүй. Бие махбодтой болсон Бурханы хэлбэрээс бид Бурханд юу байгаа, Тэр юу болохыг маш их харж, Христийн бурханлаг мөн чанарыг харж, Бурханы зан чанар ариун, зөвт гэдгийг олж хардаг. Бас Бурхан хэр даруу, нууцлаг, туйлын эелдэг, сайхан гэдгийг олж хардаг. Тэгснээр бид Бурханд илүү ойртож, Бурханыг хайрлаж, дуулгавартай дагадаг. Хүн төрөлхтнийг аврахын төлөөх махбод дахь Бурханы ажил маш утга учиртай. Энэ нь Бурхан, хүн хоёрын хоорондох зайг арилгаад зогсохгүй бидэнд Бурханы талаар бодит мэдлэг, ойлголт авах боломж олгодог. Бурханы бодитой ажлаар л бид аажмаар үнэнийг ойлгож, бодит байдалд орж, биеэ тоосон, ов мэхтэй байдал гэх зэрэг олон завхарсан зан чанараас ангижирч, жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж, Бурханы авралын нигүүлслийг хүртдэг. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлаар бид махбод дахь Бурханы ажил хэр бодитой, хэр жинхэнэ болохыг гүнээ мэдэрдэг! Бурхан бие махбодтой болоогүй бол бид Бурханаас ийм бодитой усалгаа, хангалт авч хэзээ ч чадахгүй, үнэнийг ойлгож, олж авч, нүглээс ангижирч, Бурханаар бүрэн авруулж бүр ч чадахгүй байх байсан. Бурхан махбодод шүүлтийн ажлаа явуулснаар л тэгэх боломжтой юм.

Тэгэхээр Бурхан хүн төрөлхтнийг цэвэрлэж, аврахын төлөө л эцсийн өдрүүдэд махбод болоод, үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажлаа хийдэг гэдгийг одоо бүх хүн тодорхой харах ёстой. Бурхан сүнс байдлаар гарч ирж, ажилласан бол завхарсан хүмүүс бид үнэнийг ойлгож, олж авах боломжгүй болж, завхралаасаа ангижирч, Бурханаар авруулж хэзээ ч чадахгүй байх байлаа. Энэ нь ямар ч эргэлзээгүй. Гэхдээ Төгс Хүчит Бурхан маш олон үнэнийг илэрхийлснийг шашны ертөнц дэх олон хүн хараад, Төгс Хүчит Бурханы үг эрх мэдэл, хүч чадалтай гэдгийг хүлээн зөвшөөрдөг ч эгэл жирийн, хэвийн төрхтэй хүний Хүү болохоор нь Төгс Хүчит Бурханыг шүүж, яллан, Бурхан биш хүн гэцгээдэг. Тэр ч бүү хэл Төгс Хүчит Бурханы илрэлт, ажлыг улайран эсэргүүцэж, яллаж, доромжилдог. 2,000 жилийн өмнө Эзэн Есүс ажиллахаар ирсэн үе бидэнд өөрийн эрхгүй бодогддог. Эзэн Есүс хэвийн төрхтэй байсан учраас фарисайчууд Эзэнийг зүгээр л ердийн хүн мэт үзэж, “Энэ назар хүн биш үү?”, “Мужааны хүү биш үү?” гэж шүүмжилсэн байдлаар хэлсэн. Эзэн хэдий их үнэнийг илэрхийлж, ямар ч агуу гамшиг үзүүллээ гэсэн фарисайчууд эрж хайгаагүй, Эзэнийг хүлээн аваагүй. Харин ч Эзэн Есүсийг шүүж, яллаж, чөтгөрүүдийн захирагчийн туламжтайгаар чөтгөрүүдийг хөөж байна гэцгээн, эцэстээ Эзэн Есүсийг загалмайд цовдолж, хамгийн жигшүүрт нүгэл үйлдээд, Бурханд хараагдаж, шийтгүүлсэн шүү дээ. Одоо Бурхан хоёр удаа хүний Хүүгийн дүрээр махбодоор гарч ирж, ажиллаад байна. Гэтэл хүмүүс яагаад Христийг танилгүй, эсэргүүцэж, яллаж, голно вэ? Тэд хаана буруутаад байна вэ? Тэд гадна талыг нь л хардаг учраас Христ ердийн хүн шиг харагддаг. Тэд судалдаггүй, бас Христийн илэрхийлдэг бүх үнэнийг зөвшөөрдөггүй. Христийн бурханлаг мөн чанарыг олж харалгүй, хүний үзлээсээ болоод зүгээр л Христтэй тэмцэж, Христийг ялладаг. Тэгээд үүнийхээ төлөө шийтгүүлж, хараагддаг. Эзэн Есүс ингэж хэлсэн: “Хүүд итгэдэг хүн мөнх амьтай бөгөөд Хүүд итгэдэггүй хүн мөнх амийг үзэхгүй; харин Бурханы уур хилэн түүн дээр оршино(Иохан 3:36). Үнэнийг илэрхийлдэг хүний Хүүг яллаж, эсэргүүцдэг хэн бүхэн Ариун Сүнсийг доромжлох нүгэл үйлдэж байгаа, энэ ертөнцөд ч, дараагийн ертөнцөд ч уучлагдаж чадахгүй. Ухаалаг охид үнэнийг эрж хайж, Бурханы дуу хоолойг анхаарч сурах ёстой. Эзэн эцсийн өдрүүдэд хүний Хүү болж эргэн ирээд үг хэлж, ажиллаж байгаа. Хүний Хүүг хүлээн авдаг хүмүүс бол үнэнд хайртай хүмүүс юм. Хүний Хүүг голж, эсэргүүцэж, ялладаг хүмүүс бүгд үнэнийг жигшдэг. Хүний Хүүгийн илрэлт, ажлаар Бурхан бүх хүний хэн болохыг илчилдэг. Энэ нь Бурханы мэргэн ухаан, үүгээр Бурхан төгс хүчээ илчилдэг.

Төгсгөлд нь Бурханы үгийн хоёр хэсгийг харцгаая.

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Энэ удаа Бурхан сүнслэг биеэр биш, харин тун эгэл жирийн биеэр ажиллахаар ирсэн. Түүнээс гадна, энэ нь Бурханы махбод болсон хоёр дахь бие төдийгүй, бас махбодод Бурханы эргэн ирсэн бие юм. Энэ бол маш эгэл жирийн махбод. Чи Түүнээс бусдаас онцгойроод байх зүйл юу ч олж харж чадахгүй ч урьд өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй үнэнийг Түүнээс олж авах боломжтой. Энэ өчүүхэн жаахан махбод л Бурханаас ирсэн үнэний бүх үгийн биелэл болж, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг гүйцэтгэж, хүнд ойлгуулахын тулд Бурханы зан чанарыг бүхэлд нь илэрхийлдэг. Чи тэнгэр дэх Бурханыг харахыг үнэхээр их хүсдэггүй гэж үү? Чи тэнгэр дэх Бурханыг ойлгохыг үнэхээр их хүсдэггүй гэж үү? Чи хүн төрөлхтний хүрэх газрыг харахыг үнэхээр их хүсдэггүй гэж үү? Тэр чамд өөр хэний ч хэлж чадаагүй энэ бүх нууцыг хэлнэ, Тэр бас чиний ойлгодоггүй үнэнийг хэлж өгнө. Тэр бол хаанчлалд орох чиний хаалга, шинэ эрин үе рүү дагуулах чиний хөтөч юм. Ийм эгэл жирийн махбод ойлгохын аргагүй олон нууцыг агуулдаг. Түүний үйл хэрэг чамд ойлгомжгүй байж болох ч Тэр бол хүмүүсийн боддог шиг энгийн махбод биш гэдгийг хийж буй ажлынх нь бүхий л зорилго чамд хангалттай харуулдаг. Учир нь Тэрээр Бурханы хүслийг болон эцсийн өдрүүдэд хүн төрөлхтөнд Бурханы үзүүлсэн хайр халамжийг төлөөлдөг. Хэдийгээр чи тэнгэр, газрыг доргиох мэт Түүний үгийг сонсож чадахгүй, галын дөл мэт дүрэлзэн буй Түүний нүдийг харж чадахгүй, мөн Түүний төмөр савааны сахилгажуулалтыг хүлээн авч чадахгүй ч Түүний үгээс Бурхан уур хилэнтэй гэдгийг сонсож, Бурхан хүн төрөлхтөнд энэрэнгүй ханддагийг мэдэж авч чадна; чи Бурханы зөвт зан чанар, мэргэн ухааныг олж харахын сацуу бүх хүн төрөлхтнийг гэх Бурханы анхаарал халамжийг ухаарч чадна. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил нь тэнгэр дэх Бурхан газар дээрх хүмүүсийн дунд амьдарч байгааг хүнд харуулж, Бурханыг мэдэх, дуулгавартай дагах, хүндэтгэх, хайрлах боломжийг хүмүүст олгохын төлөө байдаг. Ийм учраас Тэр махбодоор хоёр дахь удаагаа эргэж ирсэн. Өнөөдөр хүмүүсийн хардаг зүйл бол хүнтэй адилхан, нэг хамар, хоёр нүдтэй, гойд зүйлгүй Бурхан ч гэлээ, хэрэв энэ хүн байгаагүй бол тэнгэр, газар асар их өөрчлөгдөх байсан, мөн энэ хүн байгаагүй бол тэнгэр бүүдийж, газар дэлхий эмх замбараагүй байдалд автан, бүх хүн төрөлхтөн өлсгөлөн, тахал дунд амьдрах байсан гэдгийг эцэст нь Бурхан та нарт харуулна. Хэрэв бие махбодтой болсон Бурхан эцсийн өдрүүдэд та нарыг аврахаар ирээгүй бол Бурхан бүх хүн төрөлхтнийг аль эрт тамд устгах байсан; хэрэв энэ махбод байгаагүй бол та нар үүрд хүнд нүгэлтэн болж, үргэлжийн мөнхөд цогцос болох байсныг Тэр та нарт харуулна. Хэрэв энэ махбод байгаагүй бол бүх хүн төрөлхтөнд зайлахын аргагүй гамшиг нүүрлэж, эцсийн өдрүүдэд хүн төрөлхтөнд Бурханы оноох илүү хүнд шийтгэлээс зайлж зугтах боломжгүй болох байсныг та нар мэдэх ёстой. Хэрэв энэхүү эгэл жирийн махбод төрөөгүй бол та нар бүгд амьдарч чадахгүй атлаа амьдрал гуйж, үхэж чадахгүй мөртөө үхлийн төлөө залбирах байдалд орох байлаа. Хэрэв энэ махбод байгаагүй бол та нар үнэнийг олж авч, өнөөдрийн Бурханы сэнтийн өмнө ирж чадахгүй, харин жигшүүрт нүглийнхээ улмаас Бурханд шийтгүүлэх байсан юм. Хэрвээ Бурхан махбодоор эргэж ирээгүй бол хэнд ч аврагдах боломж олдохгүй байх байсан; энэ махбод ирээгүй бол Бурхан аль эрт хуучин эрин үеийг төгсгөх байсан гэдгийг та нар мэдсэн үү? Ийм байтал, хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурханыг та нар голсоор байж чадна гэж үү? Та нар энэхүү эгэл жирийн хүнээс маш их ашиг тус хүртэж чадах байтал яагаад Түүнийг баяртайгаар хүлээн авахгүй байна вэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийснийг чи мэдсэн үү?).

Бурханы эцсийн өдрүүд дэх бүх ажил энэ эгэл жирийн хүнээр дамжин хийгддэг. Тэрээр бүхнийг чамд хайрлах болно, тэгээд ч зогсохгүй чамд хамаатай бүхнийг шийдэж чадна. Ийм хүн та нарын боддог шиг дурдахын ч хэрэггүй тийм энгийн хүн байж болох уу? Түүний үнэн та нарыг бүрэн үнэмшүүлэхэд хангалтгүй гэж үү? Түүний үйл хэргийг харах нь та нарыг бүрэн үнэмшүүлэхэд хангалтгүй гэж үү? Эсхүл Түүний авчирдаг зам цааш алхахад чинь зохисгүй гэж үү? Эцсийн эцэст Түүнийг зэвүүцэж, Түүнийг хаяж, Түүнээс зайлсхийх ямар шалтгаан та нарт байна вэ? Энэ хүн л үнэнийг илэрхийлдэг, энэ хүн л үнэнээр хангадаг, энэ хүн л та нарт дагах зам өгдөг. Та нар эдгээр үнэн дотроос Бурханы ажлын ул мөрийг хайж олж чадахгүй хэвээр байгаа юм гэж үү? Есүсийн ажил байгаагүй бол хүн төрөлхтөн загалмайгаас бууж чадахгүй байсан, харин өнөөдрийн бие махбодтой болсон Бурхан байгаагүй бол загалмайгаас буусан хүмүүс Бурханы сайшаалыг хэзээ ч хүртэж чадахгүй, эсвэл шинэ эрин үед орж чадахгүй байх байлаа. Энэ эгэл жирийн хүн ирээгүй бол Бурханы жинхэнэ төрхийг харах боломж та нарт хэзээ ч олдохгүй, та нар шаардлага ч хангахгүй байх байсан, учир нь та нар бүгд аль эрт устгагдах ёстой байсан бай юм. Бурхан хоёр дахь удаагаа бие махбодтой болон ирсэн учраас та нарыг уучилж, өршөөл үзүүлсэн. Ямартай ч, эцэст нь та бүхэнд хэлэх ёстой үг минь бол энэ: Бие махбодтой болсон Бурхан буюу энэ эгэл жирийн хүн та нарт амин чухал юм. Энэ бол хүмүүсийн дунд Бурханы аль хэдийн хийсэн агуу зүйл билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийснийг чи мэдсэн үү?).

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент