Төгс Хүчит Бурханд итгэх нь Эзэн Есүсээс урваж байгаа хэрэг мөн үү?

2021-11-15

Эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурхан 1991 онд гарч ирж, ажиллаж, үнэнийг илэрхийлж эхэлснээс хойш бүхэл бүтэн 30 жил болжээ. Төгс Хүчит Бурхан Үг нь махбодоор илэрсэн хэмээх сая сая үгээ илэрхийлсэн нь бүгд интернэтэд тавигдаж, их гэрэл адил зүүнээс баруун зүгт гэрэлтэж, бүх дэлхийг донсолгож байна. Бүх урсгалын, үнэнийг хайрладаг олон хүн Төгс Хүчит Бурханы үг бүгд үнэн гэдгийг, Ариун Сүнс чуулгануудад үг хэлж байгааг харсан. Тэд Бурханы дуу хоолойг сонсоод Төгс Хүчит Бурханыг дуртайяа хүлээн авч, Бурханы сэнтийн өмнө өргөгдөж, Хурганы хуримын зоогт оролцож, Бурханы одоогийн үгийг өдөр бүр идэж уун, амийн усны хангалтыг эдэлж байна. Тэдний зүрх сэтгэл улам ихээр гэгээрч, олон үнэнийг мэдэж авсан. Бурхан Өөрийн биеэр тэднийг удирдаж, хариулдаг. Бурханы шүүлтээр завхарсан зан чанар нь цэвэрлэгдэж, өөрчлөгдөж байгаа, тэдэнд сайхан гэрчлэл бий. Гамшгаас өмнө Бурхан тэднийг ялагчид болгож, тэд анхны үр жимс болж, Бурханы сайшаал, ерөөлийг хүртсэн юм. Өнөөдөр, Төгс Хүчит Бурханы Чуулган дэлхий дахины улс орнуудад борооны дараах мөөг мэт гарч ирээд, Бурханы сонгосон хүмүүс Бурханы хаанчлалын сайн мэдээг түгээж, Төгс Хүчит Бурханы нэрийг гэрчлэхэд бүхнээ зориулж байна. Бүх улс орон, бүс нутаг, урсгалын улам олон хүн Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авч, хаанчлалын энэхүү сайн мэдээ зогсоохын аргагүй хүч, инерцээр түгж, тэлэн, библийн зөгнөлийг бүрэн биелүүлж байна: “Эцсийн өдрүүдэд Еховагийн өргөөний уул нь уулсын оройд байгуулагдан, толгодын дээр өргөгдөнө; бүх үндэстэн үүн рүү цутгана(Исаиа 2:2). “Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно(Матай 24:27). Гэвч, олон итгэгч Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, үнэмшээд, бүгд үнэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг боловч Төгс Хүчит Бурхан ердийн хүн шиг харагддаг, бас үүл хөлөглөн ирж буй Эзэн Есүс биш болохоор Төгс Хүчит Бурханыг хүлээн авч зүрхэлдэггүй. Зарим нь Библийн яг таг үгтэй зууралдаж “Эзэн Есүс өчигдөр, өнөөдөр ч хэвээрээ бөгөөд мөнхөд хэвээрээ” (Еврей 13:8) гэсэн эшлэлийг Эзэн Есүсийн нэр хэзээ ч өөрчлөгдөхгүй гэсэн үг гэж үздэг. Төгс Хүчит Бурханыг Есүс гэдэггүй, Библид “Төгс Хүчит Бурхан” гэдэг нэр хэзээ ч дурдагддаггүйг хараад тэд Төгс Хүчит Бурханыг хүлээн авахгүй. Тэд Төгс Хүчит Бурханыг хүлээн авч, Библийг биш, Төгс Хүчит Бурханы үгийг л уншиж, Есүсийн нэрээр залбирахаа боливол Эзэн Есүсээс илэрхий урваж байгаа хэрэг болно. Энэ бүх жилүүдэд Эзэнд итгэж, маш олон нигүүлслийг нь эдэлсний дараа Эзнээс урваж болохгүй гэдэг. Тэд ингэж шалтаглаад, Төгс Хүчит Бурханд итгэдэг хүмүүсийг Эзэн Есүст тэрслэгчид, урвагчид гэж бас ялладаг. Энэ нь олон хүнд үнэн замыг эрж хайхад нь саад болдог бөгөөд Төгс Хүчит Бурханы үг бол үнэн, Бурханы дуу хоолой гэдгийг тэд хүлээн зөвшөөрч магадгүй ч Түүнийг хүлээн авч зүрхлэхгүй л байдаг. Үр дүнд тэд амьдралдаа гамшигт унаж байгаа нь үнэхээр гунигтай, мунхаг, мэдлэггүй хэрэг. Энэ нь Библи дэх өөр нэг зүйлийг биелүүлдэг. “Мунхгууд ухаан дутсанаас болж үхдэг” (Сургаалт үгс 10:21). “Миний ард түмэн мэдлэг дутагдсанаас болж устгагдсан(Хосеа 4:6). Тэгэхээр Төгс Хүчит Бурханыг хүлээн авах нь Эзэн Есүсээс үнэхээр урваж байгаа хэрэг мөн үү, биш үү? Энэ талаар жаахан нөхөрлөцгөөе.

Төгс Хүчит Бурханыг хүлээн авах нь Эзэнээс урваж буй хэрэг гэж олон хүн боддог. Энэ асуудалд хандах хамгийн зөв арга зам юу вэ? Тэдний нэр өөр гэдэг баримтаар зүгээр нэг дүгнэж болохгүй, харин Тэд нэг Сүнс мөн эсэх, нэг л Бурхан ажиллаж байгаа эсэхийг ойлгох ёстой. Хуулийн эрин үед Ехова Бурхан ажиллаж байсан, Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс байсан. Бурханы нэр өөрчлөгдөж, Бурхан Ехова биш, харин Есүс гэж нэрлэгдэх болсныг бид эндээс харж болно. Гэхдээ Эзэн Есүс, Еховагаас өөр Бурхан байсан гэж чи хэлж чадах уу? Эзэн Есүст итгэх нь Ехова Бурханаас урваж байгаа хэрэг гэж чи хэлж чадах уу? Огтхон ч үгүй. Гэвч Иудейн шашны ихэнх хүн Эзэн Есүсийг хүлээн авахаас татгалзаж, ингэх нь Еховагаас урваж байгаа хэрэг гээд, бүр Эзэн Есүсийг цовдлоход тусалсан. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, тэд Эзэн Есүс бол махбодоор гарч ирж, ажиллаж байгаа Ехова Бурханы Сүнс гэдгийг ухаараагүй. Нэр нь өөр байсан боловч Эзэн Есүс Ехова хоёр нэг Сүнс, нэг Бурхан байсан юм. Филипийн Эзэн Есүст хэлсэн гайхалтай түүх Библид тэмдэглэгдсэн байдаг, “Эзэн минь, бидэнд Эцэгээ харуулаач, энэ л бидэнд хангалттай” (Иохан 14:8). Есүс хариуд нь “Би та нартай хамт ийм удаан байсан атал чи Намайг танихгүй гэж үү, Филип ээ? Намайг харсан хүн Эцэгийг харсан; гэтэл ‘Бидэнд Эцэгийг харуулаач’ гэж чи яаж хэлнэ вэ? Би Эцэгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт чи итгэдэггүй гэж үү? Та нарт хэлж байгаа үгээ би Өөрийн санаагаар хэлээгүй: харин Миний дотор оршдог Эцэг ажлаа хийж байгаа юм(Иохан 14:9–10). Эзэн Есүсийн үг маш тодорхой байж. Ехова Тэр хоёр нэг Бурхан, Түүний Сүнс Еховагийн Сүнс байсан юм. Эзэн Есүс бол цор ганц жинхэнэ Бурхан, Ехова Бурханы илрэлт байв. Тиймээс, Эзэн Есүст итгэх нь Ехова Бурханаас урваж байгаа биш, харин Еховад захирагдаж байгаа хэрэг, энэ нь Бурханы хүсэлтэй нийцэж байсан. Чи Сүнс, Сүнсний ажлыг ойлгохгүйгээр итгэлдээ нэг л нэртэй, Библийн яг таг үгтэй зууралдвал төөрөлдөж, Бурханыг эсэргүүцэх магадлалтай. Тэгвэл чи Бурханаас урвах хандлагатай байна, үүний үр дагавар нь санаанд багтамгүй юм. Эзэнийг гарч ирж, ажиллах үед Иудейн шашны хүмүүс Эзэнийг голсон. Энэ нь Ехова Бурханаас урвасан хэрэг биш гэж үү? Тэдний үйлдлийн мөн чанар нь урвалт, тийм ч учраас израильчуудыг Бурхан хараасан. Мөн Эзэн Есүсийг гарч ирж, ажиллахаас бүр өмнө Түүний тухай библийн зөгнөл байсан, “Харагтун, онгон бүсгүй хүүхэд олж, хүү төрүүлнэ, тэгээд тэд Түүнийг Иммануел гэж нэрлэнэ(Матай 1:23). Гэхдээ ирэх үед нь Түүнийг Иммануел биш, Есүс гэж нэрлэсэн. Иудейн шашны фарисайчууд үгчилсэн Судрыг хатуу чанд мөрдөж, Бурханы шинэ нэр таарахгүй байсан учраас Эзэнийг үгүйсгэж, яллахын тулд чадах бүхнээ хийж, Эзэн Есүсийн сургаал хэчнээн их эрх мэдэлтэй, хүч чадалтай байсан ч сургаалыг нь хүлээн авахаас татгалзаж эцэст нь Эзэн Есүсийг загалмайд цовдолж, жигшүүрт нүгэл үйлдээд, Бурханаар хараалгаж, шийтгүүлсэн. Энэ үнэхээр бодууштай сургамж! Тэгэхээр Эзэнийг угтах тухайд бид үгчилсэн Судар болон зөвхөн Есүсийг нэрийг хатуу чанд дагах ёстой юу? Ингэвэл эцэст нь Бурханыг эсэргүүцэж, яллахад дэндүү амархан болно. Олон итгэгчид энэ талаар мэдлэг ухаан байхгүй учраас Библи дэх яг таг үг, Есүсийн нэртэй чанга зууралдаж, үнэн замыг судлах үедээ “Төгс Хүчит Бурхан гэдэг нэр библийн үндэслэлтэй юу? Төгс Хүчит Бурханы нэр Библид байхгүй юм бол би Түүнийг хүлээн авч чадахгүй” гэж асуусаар байдаг. Хэрвээ чи Төгс Хүчит Бурханы нэр Библид байхгүй л бол Төгс Хүчит Бурханыг хүлээн авч чадахгүй гэж байгаа бол Эзэн Есүсийн нэр Хуучин Гэрээнд байхгүй байхад Эзэн Есүст яагаад итгэдэг юм бэ? Энэ нь зөрчилдөөнтэй биш үү? Зөндөө олон хүн Библийг үнэхээр ойлгодоггүй, харин ч үгчилсэн Судар, дүрэмтэй сохроор зууралддаг нь илэрхий байна. Тэд залбирч, Бурханы үгээс үнэнийг, эсвэл Ариун Сүнснээс баталгаа эрж хайдаггүй, энэ нь эцэстээ тэднийг сүйрүүлэх болно. Үнэндээ, Төгс Хүчит Бурхан нэртэй Бурхан эцсийн өдрүүдэд гарч ирж, ажиллах тухай библийн зөгнөлүүд бий. “Үндэстнүүд чиний зөвт байдлыг харж, бүх хаад чиний алдрыг харна: тэгээд Еховагийн амаар нэрлэх шинэ нэрээр чамайг нэрлэнэ(Исаиа 62:2). “Ялагчийг Би Өөрийн Бурханы сүмдээ багана болгоно, тэр цаашид тэндээс гарахгүй: Би түүн дээр Өөрийн Бурханы нэрийг, тэнгэрээс Миний Бурханаас ирсэн Миний Бурханы хотын нэр болох шинэ Иерусалимыг бичнэ: Би түүн дээр Өөрийн шинэ нэрийг бичнэ(Илчлэл 3:12). “Би бол байгаа, байсан мөн хожим ирэх Төгс хүчит Альфа ба Омега, Эхлэл ба Төгсгөл(Илчлэл 1:8). “Байгаа, байсан, байсаар байх Төгс Хүчит ЭЗЭН Бурхан минь, бид Танд талархал өргөе; учир нь Та Өөрийн агуу их хүчээ авч, хаанчилсан билээ(Илчлэл 11:17). “Хуран цугласан олон хүний дуу хоолой, их усны шуугиан, хүчит аянгын нүргээн мэт дуу гарахыг би сонслоо, ‘Халлелуяа: бүхнийг чадагч Эзэн Бурхан хаанчилсан’ гэв(Илчлэл 19:6). Мөн Илчлэл 4:8, 16:7 зэргийг шалгаж болно. Судрын эдгээр хэсэгт Бурхан эцсийн өдрүүдэд “Төгс Хүчит” буюу Төгс Хүчит Бурхан хэмээх шинэ нэртэй болно гэж зөгнөсөн. Бурхан Төгс Хүчит Бурхан нэрээр эцсийн өдрүүдэд гарч ирж ажилладаг, Бурхан үүнийг аль эрт төлөвлөсөн гэдгийг бид харж болно. Төгс Хүчит Бурханыг хүлээн авдаг бүх хүн Эзэний дуу хоолойг сонсож, Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдгийг таньсан. Тэд Эзэнийг угтан авч, Эзэний сэнтийн өмнө өргөгдсөн, Хурганы хуримын зоогт оролцож байгаа. Тэд бол жинхэнэ итгэгчид, зөв итгэлтэй хүмүүс, эцэст нь Эзэнийг угтаж, олж авсан. Эзэнийг угтаж чаддаггүй хүмүүсийн итгэл нь алдарч, үгүй болоод, Эзэнийг алдах болно. Есүсийн нэрийг сахидаг хүмүүс Эзэнийг ирэх үед дуу хоолойг нь таньдаггүй, Төгс Хүчит Бурханыг Эзэн Есүсийн Сүнс илэрч, ажиллаж байгаа гэж таньдаггүй. Эзэн Есүс эргэн ирснийг хүлээн авалгүйгээр, Эзэнийг танихгүйгээр Эзэнд итгэдэг. Энэ бол Эзэнийг эсэргүүцэж байгаа хэрэг, тэд л Эзэн Есүсээс үнэхээр урваж байгаа хүмүүс юм. Эзэнээс урвах гэж юу вэ? Энэ бол Эзэнийг танилгүйгээр Эзэнд итгэх юм! Одоо бүгд тодорхой болж байгаа биз дээ?

Тэгвэл Бурханы нэр яагаад өөрчлөгдөөд байдаг вэ? Бурхан яагаад эрин үе бүрд шинэ нэр авдаг вэ? Үүн дотор үнэний нууц бий. Энэ талаар тодруулахын тулд Төгс Хүчит Бурханы үгийг харцгаая. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхан газар дээр ирэх бүрдээ Өөрийн нэр, хүйс, дүр төрх болон ажлыг өөрчилдөг; Тэр Өөрийн ажлыг давтдаггүй. Тэр бол үргэлж шинэ агаад хэзээ ч хуучин байдаггүй Бурхан билээ. Өмнө нь ирэх үедээ Тэр Есүс гэж нэрлэгддэг байв; энэ удаа дахин ирэх үедээ Тэр Есүс гэж нэрлэгдсээр байж болох уу? Өмнө нь ирэх үедээ Тэр эрэгтэй байсан; энэ удаа Тэр дахиад эрэгтэй байж болох уу? Нигүүлслийн эрин үед ирэхдээ Түүний ажил нь загалмайд цовдлогдох явдал байсан; дахин ирэх үедээ Тэр мөн л хүн төрөлхтнийг нүглээс золин аварч болох уу? Тэр дахин загалмайд цовдлогдож болох уу? Тэгэх нь Өөрийн ажлыг давтаж байгаа хэрэг болох бус уу? Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүйг чи мэдэхгүй гэж үү? Бурхан хувиршгүй гэж хэлдэг хүмүүс бий. Тэр зөв, гэхдээ энэ нь Бурханы зан чанар болон мөн чанарын хувиршгүй байдлыг хэлдэг. Түүний нэр болон ажилд гарсан өөрчлөлт нь Түүний мөн чанар өөрчлөгдсөн гэдгийг нотолдоггүй; өөрөөр хэлбэл, Бурхан үргэлж Бурхан байх бөгөөд энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Хэрвээ чи, Бурханы ажил өөрчлөгдөшгүй гэж хэлбэл зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөгөө Тэр дуусгаж чадах байсан уу? Бурхан үүрд өөрчлөгдөшгүй гэдгийг л чи мэднэ, гэхдээ Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин биш гэдгийг чи мэдэх үү? Хэрвээ Бурханы ажил өөрчлөгдөшгүй юм бол Тэр хүн төрөлхтнийг өнөөг хүртэл удирдаж чадах байсан гэж үү? Хэрвээ Бурхан хувиршгүй юм бол Тэр яагаад хоёр эрин үеийн ажлыг аль хэдийн хийчихсэн юм бэ?… Иймээс ‘Бурхан үргэлж шинэ агаад хэзээ ч хуучин биш’ хэмээх үг нь Түүний ажлыг хэлдэг бөгөөд ‘Бурхан хувиршгүй’ хэмээх үг нь Бурханд төрөлхөөсөө юу байгаа, Тэр юу болохыг хэлдэг. Ямартай ч чи зургаан мянган жилийн ажлыг ганц зүйлд хамааруулж болохгүй, эсвэл үхмэл үгээр хязгаарлаж болохгүй. Энэ нь хүний тэнэглэл юм. Бурхан хүний төсөөлдөг шиг энгийн биш бөгөөд Түүний ажил аль нэг эрин үед саатаж болохгүй. Жишээ нь, Ехова гэдэг нэр үүрд Бурханы нэр байж болохгүй; Бурхан Өөрийн ажлыг Есүсийн нэрээр ч бас хийж чадна. Энэ бол Бурханы ажил үргэлж урагш ахиж байдгийн тэмдэг билээ.

Бурхан бол үргэлж Бурхан бөгөөд хэзээ ч Сатан болохгүй; Сатан бол үргэлж Сатан ба хэзээ ч Бурхан болохгүй. Бурханы мэргэн ухаан, Бурханы гайхалтай байдал, Бурханы зөвт байдал, Бурханы сүр жавхлан хэзээ ч өөрчлөгдөхгүй. Түүний мөн чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Харин Түүний ажлын тухайд бол, энэ нь үргэлж урагшилж, үргэлж гүнзгийрч байдаг, учир нь Тэр бол үргэлж шинэ, хэзээ ч хуучин биш билээ. Эрин үе болгонд Бурхан шинэ нэр авдаг, эрин үе бүрд Тэр шинэ ажил хийдэг, эрин үе бүрд Тэрээр бүтээлүүддээ Өөрийн шинэ хүсэл, шинэ зан чанарыг харуулдаг. Хэрвээ шинэ эрин үед хүмүүс Бурханы шинэ зан чанарын илэрхийллийг харж чадахгүй бол Түүнийг загалмайд үүрд цовдлохгүй гэж үү? Ингэснээрээ тэд Бурханыг хязгаарлахгүй гэж үү?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3).

‘Ехова’ бол Израиль дахь ажлынхаа үед Миний авсан нэр бөгөөд хүнийг өрөвдөж, хүнийг харааж, хүний амьдралыг замчилж чаддаг израильчуудын (Бурханы сонгосон хүмүүс) Бурхан гэсэн утгатай юм. Энэ нь агуу хүч чадлыг эзэмшсэн, мэргэн ухаанаар дүүрэн Бурхан гэсэн утгатай. ‘Есүс’ бол Иммануел бөгөөд хайраар дүүрэн, энэрлээр дүүрэн, хүнийг золин авардаг нүглийн тахил гэсэн утгатай юм. Тэр Нигүүлслийн эрин үеийн ажлыг хийсэн, Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба удирдлагын төлөвлөгөөний нэг хэсгийг л төлөөлж чадна… Нигүүлслийн эрин үеийн хүмүүст дахин төрж, аврагдах боломж олгохын тулд Есүс гэх нэр бий болсон бөгөөд энэ нь бүхий л хүн төрөлхтний золин авралын төлөөх онцгой нэр юм. Иймээс Есүс хэмээх нэр золин авралын ажлыг төлөөлж, Нигүүлслийн эрин үеийг илэрхийлдэг. Ехова хэмээх нэр нь хуулийн дагуу амьдарч байсан Израилийн ард түмний төлөөх онцгой нэр юм. Эрин үе, ажлын үе шат болгон дахь Миний нэр ул үндэсгүй биш, харин бэлгэдлийн ач холбогдлыг агуулдаг: Нэр болгон нэг эрин үеийг төлөөлдөг. ‘Ехова’ нь Хуулийн эрин үеийг төлөөлдөг бөгөөд Израилийн ард түмний шүтэн мөргөдөг Бурханаа дууддаг хүндэтгэсэн нэр юм. ‘Есүс’ нь Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба Нигүүлслийн эрин үед золин аврагдсан бүх хүний Бурханы нэр билээ. Хэрэв хүн эцсийн өдрүүдэд бас л Аврагч Есүсийг ирээсэй гэж хүсэн хүлээж, Түүнийг мөн л Иудейд байсан төрхөөрөө ирнэ гэж бодвол бүхэл бүтэн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө Золин авралын эрин үед зогсож, цаашид ахин дэвших боломжгүй болох байлаа. Түүнчлэн эцсийн өдрүүд хэзээ ч ирэхгүй, эрин үе хэзээ ч төгсөхгүй байх байв. Аврагч Есүс зөвхөн хүн төрөлхтний золин аврал болон авралын төлөө байдаг учраас тэр юм. Нигүүлслийн эрин үе дэх бүх нүгэлтний төлөө Би Есүс хэмээх нэрийг авсан бөгөөд бүхий л хүн төрөлхтнийг төгсгөлд аваачих нэр минь энэ биш. Ехова, Есүс, Мессиа нь бүгд Миний Сүнсийг төлөөлдөг боловч, эдгээр нэр Миний удирдлагын төлөвлөгөөний өөр өөр эрин үеийг л илэрхийлдэг болохоос Намайг бүрэн дүүрэн төлөөлдөггүй. Газар дэлхий дээрх хүмүүсийн Намайг дууддаг нэрс нь Миний бүх зан чанарыг болон Би юу болохыг тодорхойлж чадахгүй. Тэдгээр нь зүгээр л, өөр өөр эрин үед Намайг дууддаг өөр өөр нэр юм. Иймээс сүүлийн эрин үе буюу эцсийн өдрүүдийн эрин үе ирэхэд Миний нэр дахин өөрчлөгдөнө. Намайг Мессиа гэх нь байтугай Ехова, Есүс ч гэж нэрлэхгүй, харин хүчирхэг Төгс Хүчит Бурхан Өөрөө гэж нэрлэх ба энэ нэрийн дор Би бүхий л эрин үеийг төгсгөх болно. Намайг нэг үе Ехова гэдэг байсан. Түүнчлэн Мессиа гэж дууддаг байсан ба хүмүүс хайрлаж хүндэлсэндээ Аврагч Есүс гэж нэг үе нэрлэсэн. Гэвч өнөөдөр Би өнгөрсөн үед хүмүүсийн мэддэг байсан Ехова юм уу Есүс биш, харин эцсийн өдрүүдэд эргэж ирсэн Бурхан, энэ эрин үеийн төгсгөлийг авчрах Бурхан билээ. Би бол газрын мухраас өндийн босож, Өөрийн бүх зан чанараар бялхдаг, эрх мэдэл, нэр төр, алдар суугаар дүүрэн Бурхан Өөрөө билээ. Хүмүүс Надтай хэзээ ч харьцаж байгаагүй, Намайг хэзээ ч мэдэж байгаагүй бөгөөд Миний зан чанарыг хэзээд мэдэхгүй байсаар ирсэн. Дэлхийг бүтээснээс эхлээд өнөөдрийг хүртэл нэг ч хүн Намайг хараагүй. Энэ бол эцсийн өдрүүдэд хүнд харагддаг атлаа хүмүүсийн дунд нуугдаж байдаг Бурхан билээ. Тэрээр хүмүүсийн дунд үнэн, бодитоор амьдран суудаг ба төөнөх нар, дүрэлзэх гал адил хүч чадлаар дүүрч, эрх мэдлээр бялхан байдаг. Миний үгээр шүүгдэхгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй, дүрэлзэх галаар ариусгагдахгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй. Яваандаа бүх үндэстэн Миний үгээс болоод ерөөгдөнө, мөн Миний үгээс болж бут ниргүүлнэ. Энэ маягаар, эцсийн өдрүүдэд бүх хүн Намайг эргэж ирсэн Аврагч гэдгийг, бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулдаг Төгс Хүчит Бурхан гэдгийг, бас нэгэнтээ хүний төлөөх нүглийн тахил байсан боловч эцсийн өдрүүдэд мөн бүх зүйлийг шатаах нарны дөл, бүх зүйлийг илчлэх зөвт байдлын Нар болдгийг минь харна. Эцсийн өдрүүдийн Миний ажил энэ юм. Би бол зөвт Бурхан агаад төөнөх нар, дүрэлзэх гал гэдгийг бүх хүнд харуулахын тулд энэ нэрийг авч, энэ зан чанарыг эзэмшсэн юм. Ингэснээр цорын ганц жинхэнэ Бурхан болох Намайг бүх хүн шүтэн мөргөж, тэгснээрээ тэд Миний жинхэнэ царайг харах юм: Би бол зөвхөн израильчуудын Бурхан биш, мөн зөвхөн Золин аврагч биш, харин тэнгэр, газар, тэнгис далай даяарх бүх бүтээлийн Бурхан билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр эргэн ирсэн).

Төгс Хүчит Бурханы үг эрин үе бүрд Бурханы ашигладаг нэрс, нэрсийг нь тойрсон үнэний нууцыг маш тодорхой тайлбарладаг. Бурханы нэр эрин үе болон Өөрийнх нь хийж буй ажлыг дагаж өөрчлөгддөг. Нэр болгон нь тухайн эрин үед Бурханы хийж буй ажлыг төлөөлдөг. Гэхдээ Бурханы нэр, эсвэл ажил яаж ч өөрчлөгдлөө гэсэн, Түүний мөн чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй, Бурхан хэзээд Бурхан байна. Бурхан Хуулийн эрин үед Ехова нэрээр ажиллаж, хууль гаргаж, хүн төрөлхтний амьдралыг газар дээр удирдан, хүмүүст нүгэл гэж юу болох, Ехова Бурханд хэрхэн шүтэн мөргөхийг заасан. Нигүүлслийн эрин үед Бурханы Сүнс махбодоор хувцаслан хүний Хүү болж, үнэнийг илэрхийлж, Есүсийн нэрээр золин авралын ажлыг хийж, эцэст нь цовдлогдон, хүн төрөлхтний нүглийн тахил болж, биднийг нүглээс маань золин аварсан. Одоо эцсийн өдрүүдэд Бурхан дахин бие махбодтой болж, Төгс Хүчит Бурхан гэдэг нэрийн дор эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хийж, хүн төрөлхтнийг шүүж, цэвэрлэхээр үнэнийг илэрхийлж, биднийг нүглээс бүрэн аварч, Сатаны хүчнээс авран, энэ харанхуй, ёрын муу хуучин ертөнцийг төгсгөл болгож байна. Тэр хүнийг үзэсгэлэнтэй сайхан хүрэх газар руу хөтлөх болно. Хүн төрөлхтнийг аврах Бурханы 6000 жилийн удирдлагын төлөвлөгөө ингэж бүрэн биелнэ. Бурханы үгийн баримтууд бидэнд Ехова, Есүс, Төгс Хүчит Бурхан гэдэг гурван нэр нь дор бүрнээ хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлын гурван өөр үе шатыг төлөөлдөг гэдгийг харуулдаг. Гаднаасаа бол Бурханы нэр, ажил өөрчлөгдөж байгаа юм шиг харагддаг ч Бурханы мөн чанар өөрчлөгддөггүй. Бурханы зан чанар, Бурханд юу байгаа, Тэр юу болох нь хэзээ ч өөрчлөгддөггүй. Тэрээр цорын ганц Бурхан хэвээр үлдэж, хүн төрөлхтнийг удирдаж, золин аварч, бүрэн цэвэрлэж, авардаг. Хуулийн эрин үеийн Хуучин гэрээн дэх Ехова Бурханы үг, Нигүүлслийн эрин үе дэх Эзэн Есүсийн үг, Одоо Хаанчлалын эрин үе дэх Төгс Хүчит Бурханы үгийг харвал, эдгээр үнэн бүхэлдээ нэг Сүнснээс ирдэг, нэг Сүнсний айлдвар гэдгийг бид харж болно, учир нь өөр өөр эрин үе дэх Бурханы айлдвар бүгд Бурханы хайр, зөвт зан чанарыг агуулдаг. Бурханд юу байгаа, Тэр юу болох нь тэдгээрийн дотор байдаг. Бурханы хайр, Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох нь бүгд цор ганц жинхэнэ Бурханы мөн чанар, цор ганц жинхэнэ Бурханы эзэмшил, оршихуйг бүрдүүлдэг. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн ярихыг сонсох нь яг л Ехова Бурханы дуу хоолойг сонсож байгаатай адил байсан. Төгс Хүчит Бурханы үгийг сонсох үед Эзэн Есүс биечлэн бидэнтэй ярьж байгаа юм шиг, Ехова Бурхан бидэнтэй ярьж байгаа юм шиг байдаг. Бурханы ажлын гурван үе шатыг цор ганц Бурхан хэрэгжүүлдэг болохыг энэ нь бүрэн баталдаг. Бурханы нэр өөрчлөгддөг боловч Түүний мөн чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох, Түүний илэрхийлдэг зөвт зан чанар нь өчүүхэн ч өөрчлөгдөлгүй, хэвээрээ байдаг. Өнөөдөр Төгс Хүчит Бурханы бүх ажил Эзэн Есүсийн ажлаас үүдэлтэй. Энэ бол золин авралын ажлын суурин дээрх илүү гүнзгий, илүү өргөгдсөн ажил буюу хүн төрөлхтнийг бүрэн цэвэрлэж, аврах ажлын үе шат юм. Төгс Хүчит Бурхан арвин их үнэнийг илэрхийлж, Библийн нууцыг илчлээд зогсохгүй, хүн төрөлхтнийг аврах Бурханы 6000 жилийн удирдлагын төлөвлөгөөний бүх нууцыг ил болгосон, тэдгээр нь Бурханы удирдлагын ажлын зорилго, Бурхан хүнийг аврахдаа ажлынхаа гурван үе шатыг хэрхэн ашигладаг, бие махбодтой болохын нууц, Бурхан хүн төрөлхтнийг хэрхэн шүүж, цэвэрлэж, бүрэн авардаг, төрөл бүрийн хүний үр дүн, хүрэх газрыг хэрхэн тодорхойлдог, Христийн хаанчлал газар дээр хэрхэн биелдэг гэх мэт юм. Сатан хүнийг завхруулсан тухай үнэнийг Бурхан бас илчилдэг. Бурхан хүний сатанлаг, Бурханы эсрэг уг чанарыг шүүж, ил болгон, хүн төрөлхтний хэрэгжүүлэх ёстой үнэний тал бүрийг мөн тайлбарлаж, завхралаа хаяж, зан чанараа өөрчлөх бодитой замыг бидэнд өгдөг. Төгс Хүчит Бурханы илэрхийлдэг үнэн бол цэвэрлэгдэж, бүрэн аврагдахад хүнд хэрэгтэй бүх үнэн бөгөөд Эзэн Есүсийн зөгнөлийг бүрэн биелүүлдэг. “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана(Иохан 16:12–13). Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажил хүн төрөлхтнийг бүрэн цэвэрлэж, авардаг, Бурхан аврахаар урьдчилан тогтоосон бүх хүнээ шүүлт, гэсгээлтээр дамжуулан цэвэрлэхээр өмнөө авчирдаг. Гамшгийн өмнө бүлэг ялагчийг Тэр аль хэдийнээ бүрэн төгс болгосон юм. Одоо агуу гамшиг эхэлж, Бурхан сайныг шагнаж, мууг шийтгээд эхэлчихсэн. Бурханыг эсэргүүцдэг, Сатаны бүх хүн устгагдах бол Бурханы шүүлтээр ариусгагдсан бүх хүнийг Бурхан гамшгийн үеэр хамгаалж, үлдээнэ. Гамшгийн дараа Христийн хаанчлал газар дээр гарч ирж, Илчлэлийн энэ бүх зөгнөлийг биелүүлнэ. “Энэ дэлхийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийн хаанчлал болсон; Тэр үеийн үед хаанчлах болно(Илчлэл 11:15). “Халлелуяа: бүхнийг чадагч Эзэн Бурхан хаанчилсан(Илчлэл 19:6). “Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байж, Тэр тэдэнтэй хамт суурьших ба тэд Түүний ард болж, Бурхан Өөрөө тэдэнтэй хамт байж, тэдний Бурхан болно. Бурхан тэдний нүднээс бүх нулимсыг нь арчина; тэнд цаашид үхэл байхгүй, уй гашуу, уйлаан, өвдөлт ч гэж байхгүй болно: учир нь урьдын юмс өнгөрөн оджээ(Илчлэл 21:3–4). Төгс Хүчит Бурхан маш их үнэнийг илэрхийлж, ийм агуу ажил хийсэн. Тэр бол хүний Хүү болон ажиллахаар гарч ирсэн махбод дахь Бурханы Сүнс гэдгийг энэ нь нотолдог. Түүнийг Есүс гэдэггүй, Тэр иудей Эзэн Есүсийн дүртэй биш боловч Төгс Хүчит Бурханы Сүнс бол Эзэн Есүсийнх, Тэр бол эргэн ирсэн Эзэн Есүс юм. Төгс Хүчит Бурхан, Эзэн Есүс, Ехова бүгд нэг Бурхан. Чи үүнийг зохих ёсоор ойлгомогцоо Төгс Хүчит Бурханд итгэх нь Эзэн Есүсээс урваж байгаа хэрэг гэж хэлж чадахгүй, учир нь Төгс Хүчит Бурханыг угтан авна гэдэг нь Эзэнийг угтан авч, Хурганы мөрийг даган, Бурханы өмнө өргөгдөж байгаа хэрэг! Шашны ертөнцийн олон хүн үгчилсэн Судартай, Эзэн Есүсийн нэртэй зууралдсаар, үүл хөлөглөн бууж ирэхийг нь хүлээж, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эрж хайж, судлахаас татгалздаг. Төгс Хүчит Бурхан хэчнээн олон үнэнийг илэрхийлэх нь хамаагүй, энэ нь Бурханы Сүнснээс ирдэг гэдгийг, энэ бол гарч ирж, ажиллаж байгаа Эзэн Есүсийн Сүнс гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, бидэнд үнэнийг авчирдаг Төгс Хүчит Бурханыг ч яллаж, голдог. Тэд фарисайчуудын хийсэнтэй адил алдаа гаргаж байгаа бус уу? Энэ бол Эзэн Есүст үнэнч байгаа хэрэг гэж тэд боддог боловч Эзэн тэднийг мууг үйлдэгчид хэмээн ялласан. Эзэн Есүс ингэж хэлсэн: “Тэр өдөр олон хүн, ‘Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр тунхаглаагүй гэж үү? Таны нэрээр чөтгөрүүдийг хөөгөөгүй гэж үү? Мөн Таны нэрээр гайхамшгуудыг үйлдэж байгаагүй гэж үү?’ гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд ингэж хэлнэ, ‘Би та нарыг хэзээ ч танихгүй: ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл’ гэж хэлнэ(Матай 7:22–23). Тиймээс Эзэн тэднийг таягдан хаях болно. Эцэст нь Төгс Хүчит Бурханы үгээс дахиад уншъя. “Эцсийн өдрүүдийн Христ амийг, мөн өнө удаан мөнхөд үргэлжлэх үнэний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам, нөгөөтээгүүр хүн Бурханыг мэдэж, Бурханаар сайшаагдах цорын ганц зам юм. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг эрж хайхгүй бол хэзээ ч Есүсийн сайшаалыг олж, тэнгэрийн хаанчлалын үүдээр орох шаардлагыг хангаж чадахгүй. Учир нь чи бол түүхийн хоригдол агаад утсан хүүхэлдэй юм. Дүрэм журам, бичиг үсэгт захирагдаж, түүхэнд дөнгөлүүлсэн хүмүүс хэзээ ч амийг олж авч чадахгүй, мөнх амийн замыг ч бас хэзээ ч олж авч чадахгүй. Яагаад гэвэл, тэдэнд байгаа бүхэн бол сэнтийгээс урсах амийн ус биш, харин ердөө л хэдэн мянган жилийн турш тогтонги байсан булингартай ус юм. Амийн усаар хангагдаагүй хүмүүс үүрд хүүр, Сатаны зугаа, тамын хүү хэвээр үлдэнэ. Ийм маягаар, тэд Бурханыг хэрхэн харж чадах вэ? Хэрвээ чи зөвхөн өнгөрсөнтэй зууралдаж, юу ч хийлгүйгээр аливаа зүйлийг байгаагаар нь байлгахыг хичээн, байгаа байдлаа өөрчилж, түүхийг хаяхаар хичээдэггүй бол үргэлж Бурханы эсрэг байхгүй гэж үү? Бурханы ажлын алхмууд нь долгилох давлагаа, нүргэлэх аянга мэт далайцтай, хүчирхэг—гэтэл чи мунхаглалдаа хөтлөгдөж, юу ч хийлгүй зүгээр суугаад сүйрлээ хүлээж байна. Ийм байж чи яаж Хурганы мөрийг дагадаг нэгэн гэж тооцогдох юм бэ? Чи өөрийнхөө зууралддаг тэр Бурханыг үргэлж шинэ, хэзээ ч хуучирдаггүй Бурхан гэж яаж батлах вэ? Мөн шарласан номуудын чинь бичиг үсэг яаж чамайг шинэ эринд аваачих вэ? Тэдгээр нь яаж чамайг Бурханы ажлын алхмуудыг хайхад хөтлөх вэ? Мөн яаж чамайг тэнгэр лүү аваачих вэ? Чиний гарт буй зүйл бол түр зуурын тайтгарал өгөх бичиг үсэг болохоос амь өгөх чадалтай үнэн биш юм. Чиний уншдаг бичвэрүүд зүгээр л хэл яриаг чинь баяжуулдаг зүйл болохоос төгс болгуулах зам байх нь байтугай, хүний амьдралыг мэдэхэд туслах мэргэн ухааны үг ч биш юм. Энэ зөрөө чамд ямар нэг юм бодогдуулахгүй байна уу? Энэ чамд доторх нууцуудыг нь ойлгуулахгүй байна гэж үү? Чи өөрөө тэнгэрт хүрч очиж, Бурхантай уулзаж чадах уу? Бурхан ирэхгүй бол чи өөрөө тэнгэрт хүрч очиж, Бурхантай хамт гэр бүлийн аз жаргал эдэлж чадах уу? Чи одоо ч мөрөөдсөөр л байна уу? Тэгвэл Би чамайг мөрөөдөхөө больж, одоо хэн ажиллаж байгааг, эцсийн өдрүүдэд хүмүүсийг аврах ажлыг хэн явуулж байгааг хар гэж зөвлөж байна. Эс бөгөөс чи хэзээ ч үнэнийг олж авч чадахгүй, мөн хэзээ ч амийг олж авч чадахгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна).

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Leave a Reply