Яагаад бид Бурханы дуу хоолойг сонсож байж л Эзэнийг угтан авч чаддаг вэ?

2021-11-17

Яг одоо бүх итгэгч Эзэн Есүс үүл хөлөглөн ирэхийг хүсэн хүлээж байна, учир нь гамшиг улам ноцтой болж, төрөл бүрийн тахал газар авч, өлсгөлөн, дайн заналхийлж байна. Итгэгчдэд Эзэн хэзээ мөдгүй эргэн ирж магадгүй, Эзэн үүл хөлөглөн аль агшинд гэнэтхэн бууж ирэхийг мэдэхгүй гэж санагддаг учраас өдөр шөнөгүй харуулдан, залбирч, Эзэний ирэхийг хүлээдэг. Гэхдээ гамшиг хэдийнээ бууж эхэлсэн ч Эзэн үүл хөлөглөн гарч ирэхийг тэд хараагүй л байна. Олон хүн алмайрч, гайхширан “Эзэн яагаад хараахан ирээгүй байна вэ? Эзэн ёс жудаггүй ярьдаг гэж үү?” гэдэг. Огтхон ч үгүй. Эзэн бол итгэмжит, Эзэний үг хэзээ ч талаар өнгөрөхгүй. Хэн ч тааварлаагүй байхад Эзэн хэдийнээ хүний Хүүгийн бие махбодтой болж, нууцаар бууж ирээд, олон хүн аль эрт Түүнийг угтан авсан. Өмнө нь Ариун Сүнсний ажлын мөрийг олон жил эрж хайсныхаа дараа тэд хүний Хүү олон үнэнийг хэлж, илэрхийлснийг олж мэдсэн. Эдгээр үгийг унших тусам энэ бол Ариун Сүнсний дуу хоолой, Бурханы дуу хоолой мөн болохыг мэдэрч, үнэнийг илэрхийлж буй энэхүү хүний Хүү бол эргэн ирсэн Эзэн Есүс, бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан байсныг эцэст нь олж мэдсэн! Тэд бүгд баяр хөөртэйгөөр “Эзэн Есүс эргэн ирчихлээ, эцэст нь бид Бурханыг угтан авлаа!” гэж уухайлсан. Бурханы сонгосон хүмүүс энэ мэдээг түгээж, Төгс Хүчит Бурхан үнэнийг илэрхийлж, илэрч, ажиллаж байгааг гэрчлэхээр яарав. Бүх урсгалын үнэнийг хайрлаж, Бурханы илрэлтийг хүсэмжилдэг олон хүн Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, Бурханы дуу хоолой мөн болохыг таниад, Бурханы сэнтийн өмнө ар араасаа ирж, Хурганы хуримын зоогт нэгдсэн. Энэ нь Эзэн Есүсийн зөгнөлийг биелүүлдэг: “Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг(Иохан 10:27). “Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно(Илчлэл 3:20). Төгс Хүчит Бурханы илрэлт, ажил нь бас Эзэн Есүсийн “Би хурдан очно”, “хүний Хүүгийн ирэлт”, “хүний Хүү ирнэ”, “хүний Хүү Өөрийн өдөртөө” гэх зөгнөлүүдийг бүхэлд нь биелүүлдэг. Энэ нь Бурхан бол итгэмжит, Түүний бүх үг, зөгнөл биелнэ гэдгийг баталсан. Яг л Эзэн Есүсийн хэлсэнчлэн, “Тэнгэр, газар өнгөрөн одно, харин Миний үгс өнгөрөн одохгүй(Матай 24:35). Төгс Хүчит Бурханы хэлснээр, “Тэнгэр, газар нуран одовч Миний хэлж байгаа зүйлээс нэг үсэг, эсвэл нэг зураас ч алга болохгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 53-р бүлэг). Бидний Аврагч Есүс аль хэдийн эргээд ирчихсэн, Тэр бол Төгс Хүчит Бурхан билээ. Тэр олон үнэнийг илэрхийлсэн, эцсийн өдрүүдэд шүүлтийн ажлыг хийж, бүлэг ялагчийг аль эрт бүрэн төгс болгож байна. Төгс Хүчит Бурхан Сатаныг ялж, бүх алдар сууг олж авснаар агуу гамшиг эхэлсэн юм. Бурханы ажил бүгд нягт холбоотой болохыг бид харж болно. Төгс Хүчит Бурхан маш олон үнэнийг илэрхийлж, бүхий л шашны ертөнц, дэлхийг тэр чигт нь донсолгодог. Гэхдээ шашны ертөнцийн олон хүн тэнгэр лүү ширтэж, Аврагч Есүс үүл хөлөглөх ирэхийг хүлээсээр байна. Энэ хүмүүс бүгд гамшигт унасан, юу болоод байгааг мэдэхгүй хэвээр бөгөөд тэднийг мунхаг охид л гэж хэлж болно. Шашны ертөнц дэх антихрист хүчнүүдэд мэхлэгдэж, захирагддаг мөртөө Төгс Хүчит Бурханы илрэлт, ажлыг шүүж, ялладаг мунхаг, мэдлэггүй хүмүүс олон байдаг. Тэд Төгс Хүчит Бурханы үг үнэн гэдгийг сайн мэддэг ч хүлээн авдаггүй. Бурханы дуу хоолойг сонсохоор эрж хайх нь байтугай, үнэн замыг өчүүхэн ч судлахгүйгээр Эзэн үүл хөлөглөн ирэх тухай Библийн үгтэй зууралдсаар байдаг. Үр дүнд нь тэд гамшигт унаж, гомдоллож, уйлж, шүдээ хавирсан. Энэ үнэхээр гунигтай. Зарим хүн “Бид Эзэнийг угтан авахын тулд яагаад Бурханы дуу хоолойг сонсох ёстой юм бэ?” гэж асууж магад. Өнөөдөр би энэ асуудлын талаарх өөрийн ойлголтоос багахан хуваалцъя.

Нэгдүгээрт, Эзэн үнэхээр тэнгэрээс үүл хөлөглөн эргэн ирж, хүн болгон үүнийг харж чадах байсан бол бид Түүний дуу хоолойг сонсох хэрэггүй, харин ердөө л хараандаа найдах байсан гэдгийг бид тодорхой ойлгох ёстой. Гэвч Эзэн хүний Хүү болж махбодоор эргэн ирж байгаа учраас гаднаа Тэр Бурханы дүр төрхгүй, жирийн л хүн, огтхон ч ер бусын биш юм. Хүмүүс бол Бурханы Сүнсийг харах чадваргүй мөнх бус оршихуй юм. Бид хүний Хүүгийн бодит биеийг л харж чадах учраас дуу хоолойг нь сонсолгүйгээр махбод дахь хүний Хүүг яагаад ч танихгүй, Түүнийг айлдвараар нь л ялган таньж болно. Тийм ч учраас Эзэн Есүс ингэж хэлсэн, “Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг(Иохан 10:27). Бид бүгдийн мэдэж байгаачлан, 2000 жилийн өмнө Бурхан хүн төрөлхтнийг золин аврахаар Эзэн Есүс болж махбод болсон. Тэр хэвийн хүн чанар дотор амьдарч, жирийн хүмүүс шиг л идэж, хувцаслаж, унтаж, аялж байсан. Эзэн Есүс бол бие махбодтой болсон Бурхан гэдгийг хэн ч, гэрийнхэн нь ч мэдээгүй, Эзэн Есүс Өөрөө ч бие махбодтой болсон Бурхан гэдгээ мэдээгүй, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг хаа сайгүй номлож, олон үнэнийг илэрхийлээд, нүглээ улайж, гэмшин, хүлээцтэй, тэвчээртэй байхыг, бусдыг 70 дахин 7 удаа уучилж, загалмай үүрч, Өөрийг нь дагахыг хүмүүст заасан. Бурханыг бүх зүрх, сэтгэл, оюун санаагаараа хайрла, бусдыг өөр шигээ хайрла гэж хүмүүст хэлсэн. Эзэн Есүс мөн тэнгэрийн хаанчлалын нууцыг илчилж, хэн хаанчлалд орж чадах гэх мэтийг хүмүүст хэлж өгсөн. Эдгээр үнэн нь хүнийг золин аврахад зориулан Бурханы илэрхийлсэн, хүмүүсийн хэзээ ч сонсож, харж байгаагүй гэмшлийн зам байсан юм. Эзэн Есүсийг дагасан олон хүн Эзэн Есүсийн үг хэчнээн эрх мэдэлтэй, хүч чадалтай болохыг, ямар ч бүтээгдсэн зүйлийн илэрхийлж чадахааргүй зүйл болохыг сонссон учраас ингэсэн. Тэд Бурханы дуу хоолойг таньж, Эзэнийг дагасан. Энэ бол Бурханы хоньд Бурханы дуу хоолойг сонсож, Эзэнийг угтан авч байгаа хэрэг байв. Үүний зэрэгцээ, тэдгээр тэргүүн тахилч, хуулийн багш, Иудейн шашны фарисайчууд Эзэний үгийн эрх мэдэл, хүч чадлыг бас хүлээн зөвшөөрсөн боловч Эзэн Есүст алдар цуутай гэр бүл ч, өндөр байр суурь, эрх мэдэл ч байхгүй, жирийн, хэвийн хүний Хүүтэй адил байсан учраас, Түүний үг Сударт байгаагүй, нэр нь Мессиа биш, Судрын зөгнөлтэй таарахгүй байсан учраас Эзэн Есүсийг үгүйсгэж, голж, тэр ч байтугай доромжлол хэллээ гэж Түүнийг ялласан. Эцэст нь тэд Эзэн Есүсийг цовдолж, Бурханд шийтгүүлж, хараалгуулсан. Тиймээс Эзэнийг угтан авахад Бурханы дуу хоолойг сонсох ямар чухал болохыг бид харж болно! Хэрвээ бид Бурханы дуу хоолойг сонсохгүй, харин хүний Хүүгийн гадаад харагдах байдлыг л харвал Тэр бол Бурхан гэдгийг хэзээ ч харахгүй, үзэл, төсөөлөлдөө үндэслэн Эзэнийг ердөө л яллаж, голох болно. Эцсийн өдрүүдэд Бурхан гарч ирж, ажиллахаар дахин нэгэнтээ хүний Хүүгийн дүрээр махбод болжээ. Хэрвээ бид Эзэнийг угтан авахыг хүсэж байгаа бол Бурханы дуу хоолойг сонсоход найдаж, эдгээр нь Бурханы үг мөн эсэхийг, үнэн мөн эсэхийг, Ариун Сүнснээс ирсэн эсэхийг сонсох ёстой. Үүн дээр үндэслэж шийдэх ёстой. Тэгсэн цагт л Бурханы илрэл, Христийг таньж, Бурханы дуу хоолойг сонсож байж л Эзэнийг угтан авч чадна.

Төгс Хүчит Бурханы хэлснээр, “Бид Бурханы мөрийг хайж байгаа тул Бурханы хүсэл, Бурханы үг, айлдварыг хайх нь зохистой—учир нь Бурхан хаана шинэ үгээ хэлнэ, Бурханы дуу хоолой тэнд байх бөгөөд Бурханы мөр хаа байна, Бурханы үйл хэрэг тэнд байдаг. Бурханы илэрхийлэл хаа байна, тэнд Бурхан илэрдэг, Бурхан хаана илэрнэ, тэнд үнэн, зам, амь оршдог. Та нар Бурханы мөрийг эрж хайхдаа ‘Бурхан бол үнэн, зам, амь’ гэх үгийг үл тоомсорлосон. Иймээс олон хүн үнэнийг хүлээн авах үедээ ч гэсэн Бурханы мөрийг олсон гэдэгтээ итгэдэггүй бөгөөд Бурханы илрэлтийг бүр ч хүлээн зөвшөөрдөггүй. Ямар ноцтой алдаа гээч!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 1: Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан). “Бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы мөн чанарыг эзэмшинэ, бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы илэрхийллийг эзэмшинэ. Бурхан махбод болдог тул хийхээр зорьж буй ажлаа авчирна, мөн Бурхан махбод болдог тул Өөрийн юу болохыг илэрхийлж, хүнд үнэнийг авчирч, амь хайрлаж, замыг заан харуулж чадна. Бурханы мөн чанаргүй махбод нь бие махбодтой болсон Бурхан лавтайяа биш; үүнд эргэлзэх зүйл үгүй. Хэрвээ хүн, Бурханы махбод болсон бие мөн эсэхийг судалж шинжлэхээр зорьж байгаа бол Түүний илэрхийлдэг зан чанар, хэлдэг үгээс үүнийг нотлох ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханы махбод болсон бие мөн эсэх, үнэн зам мөн эсэхийг нотлохын тулд хүн Түүний мөн чанарт үндэслэн ялган таних ёстой. Иймээс Бурханы махбод болсон бие мөн эсэхийг тодорхойлох гол түлхүүр нь гадаад дүр төрхөөс илүүтэйгээр Түүний мөн чанарт (Түүний ажил, Түүний айлдвар, Түүний зан чанар болон өөр олон талд) оршдог. Хэрвээ хүн Түүний гадаад дүр төрхийг л шинжлээд, үүний үр дүнд мөн чанарыг нь орхигдуулбал хүн харанхуй бүдүүлэг, мунхаг гэдгийг энэ нь харуулдаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг).

Энэ удаа Бурхан сүнслэг биеэр биш, харин тун эгэл жирийн биеэр ажиллахаар ирсэн. Түүнээс гадна, энэ нь Бурханы махбод болсон хоёр дахь бие төдийгүй, бас махбодод Бурханы эргэн ирсэн бие юм. Энэ бол маш эгэл жирийн махбод. Чи Түүнээс бусдаас онцгойроод байх зүйл юу ч олж харж чадахгүй ч урьд өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй үнэнийг Түүнээс олж авах боломжтой. Энэ өчүүхэн жаахан махбод л Бурханаас ирсэн үнэний бүх үгийн биелэл болж, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг гүйцэтгэж, хүнд ойлгуулахын тулд Бурханы зан чанарыг бүхэлд нь илэрхийлдэг. Чи тэнгэр дэх Бурханыг харахыг үнэхээр их хүсдэггүй гэж үү? Чи тэнгэр дэх Бурханыг ойлгохыг үнэхээр их хүсдэггүй гэж үү? Чи хүн төрөлхтний хүрэх газрыг харахыг үнэхээр их хүсдэггүй гэж үү? Тэр чамд өөр хэний ч хэлж чадаагүй энэ бүх нууцыг хэлнэ, Тэр бас чиний ойлгодоггүй үнэнийг хэлж өгнө. Тэр бол хаанчлалд орох чиний хаалга, шинэ эрин үе рүү дагуулах чиний хөтөч юм. Ийм эгэл жирийн махбод ойлгохын аргагүй олон нууцыг агуулдаг. Түүний үйл хэрэг чамд ойлгомжгүй байж болох ч Тэр бол хүмүүсийн боддог шиг энгийн махбод биш гэдгийг хийж буй ажлынх нь бүхий л зорилго чамд хангалттай харуулдаг. Учир нь Тэрээр Бурханы хүслийг болон эцсийн өдрүүдэд хүн төрөлхтөнд Бурханы үзүүлсэн хайр халамжийг төлөөлдөг. Хэдийгээр чи тэнгэр, газрыг доргиох мэт Түүний үгийг сонсож чадахгүй, галын дөл мэт дүрэлзэн буй Түүний нүдийг харж чадахгүй, мөн Түүний төмөр савааны сахилгажуулалтыг хүлээн авч чадахгүй ч Түүний үгээс Бурхан уур хилэнтэй гэдгийг сонсож, Бурхан хүн төрөлхтөнд энэрэнгүй ханддагийг мэдэж авч чадна; чи Бурханы зөвт зан чанар, мэргэн ухааныг олж харахын сацуу бүх хүн төрөлхтнийг гэх Бурханы анхаарал халамжийг ухаарч чадна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийснийг чи мэдсэн үү?).

Төгс Хүчит Бурханы үг Бурханы илрэлтийг эрж хайх, Бурхан бие махбодтой болсныг таних арга замыг харуулдаг. Христ бол зам, үнэн, амь гэдэг нь тов тодорхой; Үнэнийг, Бурханы дуу хоолойг илэрхийлснээр Христийн бурханлаг чанар голчлон илчлэгддэг учраас Христийн харагдах байдал хэчнээн жирийн, хэвийн байсан ч гэсэн, үнэнийг илэрхийлж, Бурхан зан чанар, Бурханд юу байгаа, Тэр юу болохыг илэрхийлж чадаж байгаа цагт Тэр бол Бурханы илрэл мөн. Христийн хүн чанар хэчнээн жирийн, хэвийн байлаа ч гэсэн, үнэнийг илэрхийлж, Бурханы дуу хоолойг илэрхийлж чадаж байгаа цагт Тэр бол бурханлаг мөн чанартай хүн, бие махбодтой болсон Бурхан юм. Үүнд эргэлзэх зүйлгүй. Төгс Хүчит Бурхан гарч ирж, ажиллаж эхэлсэн болохоор бүх урсгалын үнэнийг хайрладаг олон хүн Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, Түүний үг бүгд үнэн, бүхэлдээ Ариун Сүнснээс ирсэн, Бурханы дуу хоолой мөн гэдгийг олж мэдсэн. Төгс Хүчит Бурхан бол Бурханы илрэлт, Тэр бол бие махбодтой болсон Бурхан, эргэн ирсэн Эзэн Есүс гэдгийг тэд ийнхүү батлаад байна. Энэ бол Бурханы сонгосон бүх хүний баталж чадах баримт юм. Бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан хүмүүсийн дунд амьдарч, хооллож, амьдарч, бусадтай харилцаж, үнэнийг илэрхийлж, хэзээ ч, хаана ч Бурханы сонгосон хүмүүсийг усалж, хангаж, удирдаж байна. Бурханы үгийн бүлгүүд ар араасаа илэрхийлэгдэхийг бид харсан, одоо тэдгээрийг нэгтгэж, Үг нь махбодоор илэрсэн гэх мэт нийтдээ олон сая үгтэй Бурханы үгийн ном болгосон. Төгс Хүчит Бурхан, Бурханы 6000 жилийн удирдлагын ажлын бүх нууцыг илчилсэн, тэдгээр нь хүн төрөлхтнийг удирдах Бурханы зорилт, Сатан хүн төрөлхтнийг хэрхэн завхруулж, Бурхан тэднийг аврахаар хэрхэн алхам алхмаар ажилласан, бие махбодтой болохын нууц, Библийн бодит түүх, Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажил хүн төрөлхтнийг хэрхэн ариусгаж, авардаг, Бурхан эрин үеийг дуусгахын тулд хүмүүсийг хэрхэн төрлөөр нь ангилж, сайныг шагнаж, мууг шийтгэдэг, Христийн хаанчлал хэрхэн газар дээр биелдэг гэх мэт юм. Төгс Хүчит Бурхан бас хүн төрөлхтний Бурханыг эсэргүүцдэг мөн чанар, завхралынх нь үнэнийг шүүж, илчлэн, завхарсан зан чанараасаа ангижирч, авралд хүрэх замыг хүмүүст өгч, Бурхантай хэрхэн зөв харилцаа тогтоох, хэрхэн үнэнч шударга хүн байх, Бурханд хэрхэн үнэнч байж, Бурханаас эмээж, муугаас зайлах Бурханы замыг хэрхэн дагах, хэрхэн Бурханд дуулгавартай байж, Бурханыг хайрладаг болох зэргийг бас хүмүүст хэлж өгсөн. Энэ бүх үнэн нь нүглээс чөлөөлөгдөж, итгэлдээ Бурханаар бүрэн авруулахад хүмүүст шаардлагатай үнэн юм. Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн энэ бүх үнэн Эзэн Есүсийн зөгнөлийг бүрэн биелүүлдэг: “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна(Иохан 16:12–13). Төгс Хүчит Бурханы үгийг унших тусам зүрх сэтгэл маань улам цэлмэж, тэдгээр үг биднийг бүрэн байлдан дагуулдаг. Бурханы зөвт, ариун байдал, сүр жавхлан, уур хилэн шүүлтийн үгээр нь дамжин илчлэгдэхийг харж, Бурханы халдашгүй зан чанарыг туулж мэдрээд, Төгс Хүчит Бурханы үг бол үнэн, Бурханы дуу хоолой, чуулгануудад хэлж буй Ариун Сүнсний үг гэдэгт бид үнэмшдэг. Бодоод үз дээ, Бурханаас өөр хэн Бурханы ажлын нууцыг илчилж чадах вэ? Хэн Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох бүхнийг илэрхийлж чадах вэ? Бурханаас өөр хэн хүн төрөлхтний завхарсан мөн чанарыг шүүж, ил болгож чадах вэ? Хэн хүн төрөлхтнийг нүглээс аварч чадах вэ? Бурхан л үнэнийг илэрхийлж чадна гэдэг нь эргэлзээгүй, Бурхан л хүн төрөлхтнийг завхралаас цэвэрлэж, нүглээс, Сатаны хүч чадлаас аварч чадна. Төгс Хүчит Бурхан яг жирийн, хэвийн хүний Хүү шиг харагдаж болох ч Түүнд хэвийн хүн чанар байгаад зогсохгүй бурханлаг мөн чанар бас байдгийг Түүний үг, ажлаас бид харж болно. Бурханы Сүнс Түүнд байнга оршдог, Түүний үг Бурханы Сүнсний шууд илэрхийлэл юм. Төгс Хүчит Бурхан бол зам, үнэн, амь, Тэр бол бие махбодтой болсон Бурхан, эргэн ирсэн Эзэн Есүс билээ. Яг л Төгс Хүчит Бурханы хэлсэнчлэн, “Бурхан айлдваруудаа үргэлжлүүлэн, янз бүрийн арга барил, өнцөг ашиглан, бидэнд юу хийх ёстой талаар сануулахын зэрэгцээ Өөрийнхөө зүрх сэтгэлийг илэрхийлдэг. Түүний үгэнд амийн хүч чадал агуулагддаг бөгөөд алхах ёстой замыг маань зааж, үнэн гэж юу болохыг ойлгох боломж олгодог. Бид Түүний үгэнд татагдаж, Түүний ярьдаг өнгө, хэв маягт анхааран, энэхүү онц гойд зүйлгүй хүний сэтгэлийн үгийг далд ухамсартаа сонирхож эхэлдэг… Түүнээс өөр хэн ч бидний бүх бодлыг мэдэж чадахгүй, бас уг чанар болон мөн чанарын маань талаар ийм тодорхой, бүрэн мэдэж, хүн төрөлхтний тэрслүү байдал, завхралыг шүүн, тэнгэр дэх Бурханы өмнөөс ингэж бидэнд үг хэлж, бидэн дээр ажиллаж чадахгүй. Түүнээс өөр хэнд ч Бурханы эрх мэдэл, мэргэн ухаан, эрхэм чанар байдаггүй; Бурханы зан чанар болоод Бурханд юу байгаа, Тэр юу болохыг Тэр бүхэлд нь илэрхийлдэг. Түүнээс өөр хэн ч бидэнд замыг зааж, гэрэл авчирч чадахгүй. Түүнээс өөр хэн ч бүтээлээс хойш өнөөдрийг хүртэл Бурханы задлаагүй нууцуудыг илчилж чадахгүй. Түүнээс өөр хэн ч биднийг Сатаны хүлээс болон завхарсан зан чанараас маань аварч чадахгүй. Тэрээр Бурханыг төлөөлдөг. Бурханы зүрх сэтгэлийн үг болон Бурханы захиас, бүх хүн төрөлхтөнд хандсан Бурханы шүүлтийн үгийг Тэрээр илэрхийлдэг. Тэрээр шинэ эрин, шинэ үеийг эхлүүлсэн бөгөөд шинэ тэнгэр, газар, шинэ ажлыг залан авчирч, бидэнд итгэл найдвар авчран, тодорхойгүй байдалд амьдарч байсан амьдралыг маань эцэслэж, авралын замыг бүрэн тодорхой харах боломжийг бүхий л оршихуйд маань олгосон юм. Тэрээр бидний бүхий л оршихуйг байлдан дагуулж, зүрх сэтгэлийг маань олж авсан билээ. Тэр мөчөөс хойш бидний зүрх сэтгэл ухамсартай болж, сүнс маань дахин амилах мэт болсон: Бидний дунд амьдардаг, бидний аль эртнээс голж ирсэн энэхүү эгэл, шалихгүй хүн бол унтаа сэрүүний алинд ч ямагт бидний бодолд байдаг, бидний өдөр, шөнөгүй хүсэн хүлээдэг Эзэн Есүс биш гэж үү? Тэр мөн! Үнэхээр мөн! Тэр бол бидний Бурхан! Тэр бол үнэн, зам, амь!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 4: Бурханы шүүлт, гэсгээлтээс илрэлтийг нь харахуй).

Энэ хүрээд чи, Эзэнийг угтан авахын тулд бид яагаад Бурханы дуу хоолойг сонсох хэрэгтэйг илүү тодорхой ойлгосон байх ёстой. Үнэндээ Бурханы дуу хоолойг сонсох хэцүү биш. Бурханы хонь Бурханы дуу хоолойг сонсож чадна, үүнийг Бурхан тогтоосон. Хүмүүсийн боловсролын түвшин хамаагүй, Библийн мэдлэг, туршлагынх нь гүн ч бас хамаагүй. Төгс Хүчит Бурханы үгийг уншдаг, зүрх сэтгэл, сүнстэй хэн боловч Бурханы бүх үг үнэн, эрх мэдэлтэй, хүч чадалтай, Бурханы дуу хоолой мөн гэдгийг мэдэрч, хүн төрөлхтнийг гэх Бурханы хайр, хүний халдахыг тэвчихгүй Бурханы зөвт, сүр жавхлант зан чанарыг мэдэрч чадна. Энэ бол сүнслэг мэдрэмж, зөн совингийн үүрэг. Энэ нь Эзэн Есүсийн үгийг унших үед мэдэрдэг мэдрэмжтэй адилхан, учир нь Төгс Хүчит Бурханы үг, Эзэн Есүсийн үг хоёулаа нэг Сүнсний илэрхийлэл, нэг эх үүсвэртэй. Төгс Хүчит Бурхан, Эзэн Есүс хоёр нэг Бурхан билээ. Төгс Хүчит Бурханы үгээс дахиад хэдэн хэсгийг уншъя. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Орчлон даяар Би Өөрийн ажлыг хийж байна, зүүн зүгт аянга цахилгаан зогсолтгүй цахилж, бүхий л үндэстэн, урсгалыг доргиодог. Миний дуу хоолой бүх хүнийг өнөөдөр лүү хөтөлсөн. Би бүх хүнийг дуу хоолойгоороо байлдан дагуулж, энэ урсгалд оруулж, Өөрийнхөө өмнө дуулгавартай байлгадаг, учир нь Би аль эрт Өөрийн алдар сууг бүх дэлхийгээс эгүүлэн татаж, зүүн зүгт шинээр гаргасан. Миний алдар сууг харахыг хүсэн хүлээдэггүй хэн байна вэ? Намайг эргэн ирэхийг сэтгэл түгшин хүлээдэггүй хэн байна вэ? Миний дахин илрэлтээр цангахгүй хэн байна вэ? Миний хайр татам байдлыг санагалзахгүй хэн байна вэ? Гэрэл рүү гарч ирэхгүй байх хэн байна вэ? Канааны баян тансаг руу хараа бэлчээхгүй хэн байх вэ? Золин аврагч эргэн ирэхийг хүсэн хүлээхгүй хэн байх вэ? Агуу эрх мэдэлтэй Түүнийг эрхэмлэн хайрладаггүй хэн байна вэ? Миний дуу хоолой дэлхий даяар тархах болно; Би сонгосон хүмүүстэйгээ нүүр тулж, тэдэнд илүү олон үг хэлнэ. Уул, усыг доргиох хүчит аянга шиг бүх орчлон ертөнц, хүн төрөлхтөнд хандан Би үгээ хэлсэн. Тиймээс, Миний аман дахь үгс хүний эрдэнэ болж, хүмүүс бүгд Миний үгийг нандигнадаг. Аянга цахилгаан зүүнээс баруун зүг хүртэл цахилдаг. Миний үгс хүн татгалзахааргүй байхын зэрэгцээ ойлгохын аргагүй боловч тэгэх тусмаа баярлан хөөрмөөр байдаг. Бүх хүн дөнгөж төрсөн нярай мэт Миний ирснийг тэмдэглэж, баяр хөөртэй байна. Дуу хоолойгоороо дамжуулан Би бүх хүнийг Өөрийнхөө өмнө авчрах болно. Түүнээс хойш Би албан ёсоор хүмүүсийн эгнээнд орох бөгөөд ингэснээр тэд Намайг шүтэн биширнэ. Цацруулж буй алдар суу, аман дахь үгээрээ Би бүх хүнийг өмнөө ирүүлэн, зүүн зүгээс аянга цахилж, зүүн зүгийн ‘Чидун жимсний уулан’ дээр Өөрийгөө бууж ирснийг харуулна. Намайг иудейчүүдийн Хүүгийн хувьд биш, харин Зүүн зүгийн аянга болж газар дээр аль эртнээс байсныг тэд харах болно. Учир нь Би дахин амилж, хүн төрөлхтний дундаас холдон яваад удаж байгаа бөгөөд хүмүүсийн дунд алдар суутайгаар дахин гарч ирсэн. Би бол одоогоос тоолж баршгүй олон эрин үеийн өмнө шүтэгдэж байсан Тэр нэгэн, мөн Би одоогоос тоолж баршгүй олон эрин үеийн өмнө израильчуудын хаясан нярай билээ. Түүнээс гадна, Би энэ эрин үеийн хамгийн алдар суут Төгс Хүчит Бурхан билээ! Бүгд Миний сэнтийн өмнө ирж, Миний алдар суут төрхийг харж, дуу хоолойг минь сонсож, Миний үйлсийг харцгаа. Энэ бол Миний бүхий л хүсэл; Миний төлөвлөгөөний төгсгөл, оргил үе, мөн Миний удирдлагын зорилго: улс орон болгон Намайг шүтэн мөргөж, хэл болгон Намайг хүлээн зөвшөөрч, хүн бүр итгэлээ Надад өгч, бүх хүн Надад захирагдана!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Долоон Аянгын Нүргээн—Хаанчлалын сайн мэдээ ертөнц даяар тархахыг зөгнөж байна).

Намайг нэг үе Ехова гэдэг байсан. Түүнчлэн Мессиа гэж дууддаг байсан ба хүмүүс хайрлаж хүндэлсэндээ Аврагч Есүс гэж нэг үе нэрлэсэн. Гэвч өнөөдөр Би өнгөрсөн үед хүмүүсийн мэддэг байсан Ехова юм уу Есүс биш, харин эцсийн өдрүүдэд эргэж ирсэн Бурхан, энэ эрин үеийн төгсгөлийг авчрах Бурхан билээ. Би бол газрын мухраас өндийн босож, Өөрийн бүх зан чанараар бялхдаг, эрх мэдэл, нэр төр, алдар суугаар дүүрэн Бурхан Өөрөө билээ. Хүмүүс Надтай хэзээ ч харьцаж байгаагүй, Намайг хэзээ ч мэдэж байгаагүй бөгөөд Миний зан чанарыг хэзээд мэдэхгүй байсаар ирсэн. Дэлхийг бүтээснээс эхлээд өнөөдрийг хүртэл нэг ч хүн Намайг хараагүй. Энэ бол эцсийн өдрүүдэд хүнд харагддаг атлаа хүмүүсийн дунд нуугдаж байдаг Бурхан билээ. Тэрээр хүмүүсийн дунд үнэн, бодитоор амьдран суудаг ба төөнөх нар, дүрэлзэх гал адил хүч чадлаар дүүрч, эрх мэдлээр бялхан байдаг. Миний үгээр шүүгдэхгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй, дүрэлзэх галаар ариусгагдахгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй. Яваандаа бүх үндэстэн Миний үгээс болоод ерөөгдөнө, мөн Миний үгээс болж бут ниргүүлнэ. Энэ маягаар, эцсийн өдрүүдэд бүх хүн Намайг эргэж ирсэн Аврагч гэдгийг, бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулдаг Төгс Хүчит Бурхан гэдгийг, бас нэгэнтээ хүний төлөөх нүглийн тахил байсан боловч эцсийн өдрүүдэд мөн бүх зүйлийг шатаах нарны дөл, бүх зүйлийг илчлэх зөвт байдлын Нар болдгийг минь харна. Эцсийн өдрүүдийн Миний ажил энэ юм. Би бол зөвт Бурхан агаад төөнөх нар, дүрэлзэх гал гэдгийг бүх хүнд харуулахын тулд энэ нэрийг авч, энэ зан чанарыг эзэмшсэн юм. Ингэснээр цорын ганц жинхэнэ Бурхан болох Намайг бүх хүн шүтэн мөргөж, тэгснээрээ тэд Миний жинхэнэ царайг харах юм: Би бол зөвхөн израильчуудын Бурхан биш, мөн зөвхөн Золин аврагч биш, харин тэнгэр, газар, тэнгис далай даяарх бүх бүтээлийн Бурхан билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр эргэн ирсэн).

Намайг үг хэлэхээр орчлон ертөнцийн зүг царайгаа хандуулахад бүх хүн төрөлхтөн Миний дуу хоолойг сонсож, дараа нь орчлон ертөнц даяар Миний хийсэн бүх үйл хэргийг хардаг. Миний хүслийн эсрэг явдаг хүмүүс буюу хүний үйл хэргээр Намайг эсэргүүцдэг хүмүүс Миний гэсгээлт дор унана. Би тэнгэр дэх тоймгүй олон одыг авч шинэчилнэ, Миний ачаар нар сар ч шинэчлэгдэнэ—хурмаст тэнгэр урьдынх шигээ байхаа больж, газар дээрх тоо томшгүй олон зүйл шинэчлэгдэнэ. Миний үгээр дамжуулан бүх зүйл бүрэн төгс болно. Орчлон ертөнц дэх олон улс үндэстэн шинээр хуваагдаж, Миний хаанчлалаар солигдоно, ийнхүү газар дээрх улс орнууд үүрд үгүй болж, бүгдээрээ Надад шүтэн мөргөдөг хаанчлал болно; газар дээрх бүх улс орон сөнөж, оршин тогтнохоо болино. Орчлон ертөнц дэх хүмүүсээс диаволд харьяалагддаг бүх хүн устана; Сатаныг шүтдэг бүх хүн Миний дүрэлзсэн галд унана. Өөрөөр хэлбэл, одоо энэ урсгалд байгаа хүмүүсээс бусад нь үнсэн товрог болно. Олон ард түмнийг гэсгээх үед минь шашны ертөнц дэх хүмүүс цагаан үүл хөлөглөн айсуй Ариун Нэгнийг харсан байх тул Миний ажлаар байлдан дагуулагдаж, өөр өөр түвшинд Миний хаанчлалд эргэн ирнэ. Бүх хүн төрлөөрөө ангилагдаж, өөрсдийнхөө үйлдэлд тохирсон гэсгээлтийг хүртэнэ. Миний эсрэг зогссон хүмүүс бүгд мөхнө; харин газар дээрх үйл хэрэг нь Надтай хамаагүй байсан хүмүүс биеэ хэрхэн авч явснаасаа үүдэн Миний хөвгүүд, Миний ардуудын засаглал дор газар дэлхий дээр оршсоор байна. Би тоо томшгүй олон хүн, тоймгүй олон улс үндэстэнд Өөрийгөө илчилж, газар дэлхий дээр Өөрийнхөө дуу хоолойгоор үг хэлж, агуу ажлынхаа биелэлтийг тунхаглан, бүх хүн төрөлхтөн үүнийг нүдээрээ харна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 26-р бүлэг).

Төгс Хүчит Бурханы үг бүр хүчирхэг, эрх мэдэлтэй, хүмүүсийн зүрх сэтгэлийг догдлуулдаг. Төгс Хүчит Бурхан Бүтээгчийн хувиар бүх хүн төрөлхтөнтэй ярьдаг. Бурханы эрх мэдэл, ялгамж чанар үгээс нь тодорхой харагддаг бөгөөд Түүний үгийн өнгө аяс, барьж буй байр суурь, илэрхийлсэн зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох нь Бурханы өвөрмөц шинж чанар юм. Ямар ч тэнгэр элч, бүтээгдсэн зүйл, сатанлаг муу ёрын сүнс энэ бүхнийг эзэмшиж, энэ бүхэнд хүрч хэзээ ч чадахгүй. Төгс Хүчит Бурханы үг Бурханы цор ганц эрх мэдлийг бүрэн илчилж, Бурханы зөвт, халдашгүй зан чанарыг харуулдаг. Төгс Хүчит Бурханы үг Бурханы илэрхийлэл, дуу хоолой мөн болохыг бид бүгд харсан.

Өнөөдөр Үг нь махбодоор илэрсэн ном болон Бурханы үгийн уншлагын олон видеон дахь Төгс Хүчит Бурханы үгийг бүгдийг нь интернэтээс олж болох бөгөөд бүх улс орон, урсгалын улам олон хүн Төгс Хүчит Бурханыг судалж, хүлээн авч байна. Гэхдээ Библийн үгтэй зууралддаг, Эзэн үүл хөлөглөн бууж ирэх тухай үзэлтэйгээ зууралддаг олон хүн шашинд байсаар байгаа. Тэд Төгс Хүчит Бурхан маш олон үнэнийг илэрхийлж байгааг харсан хэр нь Бурханы дуу хоолойг эрж хайж, судалж, сонсдоггүй. Тэр ч байтугай, шашны ертөнцийн антихрист хүчнүүдийг дагаж Төгс Хүчит Бурханыг шүүж, гүтгэж, яллаж ч магад. Тэдний зүрх сэтгэл нь сохорсон мэт, сонсдог мөртөө мэддэггүй, хардаг мөртөө ойлгодоггүй. Ийм хүмүүс Бурханы дуу хоолойг сонсох чадваргүй, энэ нь Бурханы хонь биш гэдгийг нь харуулдаг. Тэд бол Бурханы эцсийн өдрүүдийн ажлаар илчлэгдсэн үрийн сүүл, одоо Бурханд орхигдож, таягдан хаягдаж, гамшигт унасан мунхаг охид юм. Тэдний үхэх, сэхэхийг хэлэхэд хэцүү. Хэрвээ тэд амьд үлдэж чадвал гамшгийн дараа Эзэн Есүс үүл хөлөглөн ирж, бүгдэд ил тод харагдахыг л хүлээж чадна. Гэвч тэр үед өөрсдийнх нь яллаж, эсэргүүцсэн Төгс Хүчит Бурхан эргэн ирсэн Эзэн Есүс гэдгийг хараад цочирдох боловч харамсахад хэтэрхий оройтсон байх болно. Тэд уйлж, шүдээ хавиран хоцорно. Энэ нь Илчлэлийн энэхүү зөгнөлийг бүрэн биелүүлдэг: “Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна, Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна: газар дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудна(Илчлэл 1:7).

Эцэст нь, Төгс Хүчит Бурханы үгийн хэсгийг уншицгаая. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхан хаана илэрнэ, тэнд үнэн илэрхийлэгдэж, Бурханы дуу хоолой тэнд байх болно. Үнэнийг хүлээн зөвшөөрч чаддаг хүмүүс л Бурханы дуу хоолойг сонсож чадах бөгөөд ийм хүмүүс л Бурханы илрэлтийг нүдээр үзэхэд тэнцдэг. Үзлээ хая! Тайван байж, эдгээр үгийг анхааралтай унш. Үнэнийг хүсэн хүлээдэг бол чамайг Бурхан гэгээрүүлэх бөгөөд Түүний хүсэл, Түүний үгийг чи ойлгох болно. ‘Боломжгүй’ гэсэн бодлоо хая! Хүмүүс аливааг боломжгүй гэж итгэх тусам энэ нь болох магадлал өндөртэй байдаг, учир нь Бурханы мэргэн ухаан тэнгэрүүдээс ч дээгүүр халин нисдэг, Бурханы бодол хүний бодлоос дээгүүр бөгөөд Бурханы ажил хүний бодол, үзлийн хил хязгаарыг давдаг. Ямарваа зүйл хэдий чинээ боломжгүй байна, эрж хайж болох төдий чинээ их үнэн үүнд байдаг; ямарваа зүйл хэдий чинээ хүний үзэл, төсөөллөөс гадна оршино, Бурханы хүсэл тэнд бүр ч их агуулагдаж байдаг. Учир нь, Өөрийгөө хаана ч илчиллээ гэсэн Бурхан бол Бурхан хэвээр байдаг бөгөөд илрэлтийнх нь байршил, хэв маягаас үүдэн Түүний мөн чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй… Иймд Бурханы айлдвараас Түүний хүслийг эрж хайж, илрэлтийг нь олж мэдэж, Түүний мөртэй хөл нийлүүлцгээе! Бурхан бол үнэн, зам, амь билээ. Түүний үг, илрэлт зэрэгцэн оршдог бөгөөд Түүний зан чанар болон мөр хүн төрөлхтөнд цаг үргэлж нээлттэй байдаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 1: Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан).

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент