Чи Бурханы дуу хоолойг сонссон уу?

2023-04-14

Сайн байцгаана уу, ах эгч нар аа. Хамтдаа цугларсан бид үнэхээр хувьтай—Эзэнд талархъя! Бид бүгдээрээ Бурханы үгийг сонсох дуртай, Эзэнийг угтан авахыг хүсэн хүлээдэг хүмүүс. Өнөөдөр бид Эзэн Есүсийн зөгнөлийн талаар бага зэрэг нөхөрлөж, Эзэний эргэн ирэлтийн тухай өөр өөр ойлголтуудыг ярилцана. Ихэнх хүн Эзэний эргэн ирэлтийг Эзэн үүл хөлөглөн бууж ирнэ гэж явцуу хүрээнд тодорхойлдог боловч Библи дэх Эзэн Есүсийн Өөрийнх нь зөгнөлийн дагуу бол Тэрээр хүний Хүү болон эргэн ирж, үг айлдана. Эзэн хүний Хүүгийн ирэлт буюу илрэлтийг олон удаа зөгнөсөн бөгөөд хүний Хүүгийн ирэлт гэдэг нь Бурхан махбодоор гарч ирж, ажиллахыг хэлдэг. Зөвхөн энэ л хамгийн цэвэр тайлбар бөгөөд та нар үүнийг шашны сүмүүдэд сонсох магадлал багатай. Хүний Хүүгийн ирэлт буюу илрэлт нь агуу нууц бөгөөд Түүний илрэлт, ажлыг аль хэдийн угтан аваагүй бол хэн ч үүнийг мэдэхгүй байх байлаа.

Библид Эзэний эргэн ирэлтийн талаарх олон зөгнөл байдаг ч ихэнх нь элч нар, эш үзүүлэгч гэх мэтийн хүмүүсээс, эсвэл тэнгэрэлчүүдээс үүдэлтэй. Хүмүүс хүний зөгнөлүүдийг эш татах хандлагатай байдаг учраас Эзэнийг үүл хөлөглөн ил тод бууж ирэхийг харахыг хүсэн хүлээдэг. Гэвч үнэндээ Эзэний эргэн ирэлт нь хамгийн нууцлаг зүйл юм. Эзэн Есүс ингэж хэлсэн: “Харин тэр өдөр цагийг хэн ч мэдэхгүй, тэнгэрийн тэнгэрэлчүүд ч мэдэхгүй, Хүү ч мэдэхгүй, зөвхөн Миний Эцэг л мэднэ(Матай 24:36). Тэр өдөр цагийг хэн ч мэдэхгүй, бүр тэнгэрийн тэнгэрэлчүүд ч, Хүү ч мэдэхгүй юм чинь хүмүүсийн эсвэл тэнгэрэлчүүдийн хэлсэн Эзэний эргэн ирэлтийн тухай Библийн зөгнөлүүд үнэхээр зөв байж чадна гэж үү? Тэгэх боломжгүй. Иймээс хэрвээ бид Эзэнийг угтан авахыг хүсвэл Эзэн Есүсийн Өөрийнх нь зөгнөлийг дагах ёстой. Тэр нь бидний хувьд Эзэнийг угтан авах цорын ганц найдвар юм. Тиймээс Эзэн үүл хөлөглөн ил тод ирэхийг хүлээж байгаа хүмүүс гамшигт нэрвэгдэн, уйлж, шүдээ хавирах тавилантай. Эзэн Есүс ингэж хэлсэн: “Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно(Матай 24:27). “Учир нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг; хүний Хүү ч бас Өөрийн өдөртөө тийнхүү байх болно. Гэхдээ Тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно(Лук 17:24-25). “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана … мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна(Иохан 16:12–13). “Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно(Илчлэл 3:20). “Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун(Илчлэл 2:7). “Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг(Иохан 10:27). Эзэн Есүсийн энэ зөгнөлүүдээс бид юу харж болох вэ? Эзэн эцсийн өдрүүдэд хүний Хүү болон эргэж ирнэ гэдгийг Эзэний үг бидэнд тодорхой хэлдэг. Хүний Хүү бол үнэндээ бие махбодтой болсон Бурхан бөгөөд Тэрээр голчлон үг айлдаж, олон үнэнийг илэрхийлж, Бурханы сонгосон хүмүүсийг хөтлөн бүх үнэн рүү оруулна. Эзэн ирж, үнэнийг илэрхийлснээрээ ямар ажил гүйцэлдүүлэх вэ? Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийх нь эргэлзээгүй бөгөөд Бурхан үнэнийг илэрхийлснээр эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил хийдэг гэдгийг энэ нь улам нотолдог. Тэгвэл бид Эзэнийг хэрхэн угтан авч чадах вэ? Тэрээр хүний Хүүгийн ирэлт бөгөөд хүний Хүү тун жирийн төрхтэй, ямар ч ер бусын зүйлгүй учраас гадаад төрхийг нь хараад энэ бол Бурханы илрэлт гэж хэн ч таньж чадахгүй. Гол нь хүний Хүүгийн айлдварыг сонсож, Бурханы дуу хоолой мөн эсэхийг харах явдал юм. Бурханы дуу хоолойг таньж, Эзэнд үүдээ нээж өгснөөр Эзэнийг угтан авдаг. Эзэнийг үг айлдахад хүмүүс сонссон ч дуу хоолойг нь танихгүй бол Эзэнийг угтан авах ямар ч аргагүй. Илчлэл Номд ахин дахин ингэж зөгнөсөн: “Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун(Илчлэл 2, 3-р бүлэг). Үүнийг нийтдээ долоон удаа дурдсан байдаг. Тиймээс Эзэнийг угтан авахын тулд Бурханы дуу хоолойг сонсох нь туйлын чухал; энэ нь Эзэнийг угтан авах цорын ганц арга зам юм. Эзэнийг угтан авах гол түлхүүр юу болохыг та нар одоо мэдэв үү? Тийм ээ, Эзэнийг угтан авахдаа бид Бурханы дуу хоолойг сонсохоор үнэхээр эрж хайх ёстой бөгөөд энэхүү “дуу хоолой” нь эргэн ирсэн Эзэний илэрхийлсэн олон үнэнийг буюу хүмүүсийн урьд өмнө хэзээ ч сонсож байгаагүй, Библид огт тэмдэглэгдээгүй бүх үнэнийг хэлдэг. Хүний Хүүгийн илэрхийлсэн үг бүгд үнэн, бүгд Бурханы дуу хоолой гэдгийг ухаалаг охид сонсоод, баяр хөөрөөр бялхаж, Эзэнийг угтан авдаг. Эзэн л үнэнийг илэрхийлж чадна; зөвхөн Эзэн л зам, үнэн, амь юм. Хүний Хүүгийн илэрхийлсэн үгийг сонссон ч хайхрамжгүй хэвээр үлдэж, үл тоомсорлож, эсвэл үнэнийг хүлээн авахаас татгалздаг хэн боловч мунхаг охин бөгөөд Эзэнд хаягдана. Тэд гарцаагүй агуу гамшигт унаж, уйлж, шүдээ хавирна. Одоогийн байдлаар шашны ертөнц Эзэнийг угтан аваагүй; харин ч тэд гамшигт нэрвэгдэж, Бурханыг буруутгаж, үгүйсгэж, байнгын цөхөрсөн байдалтай байгаа. Бурханы хоньд Бурханы дуу хоолойг сонссоныхоо дараа үнэн замыг идэвхтэй эрж хайж, судалснаар Эзэнийг угтан авах боломжтой болдог. Тиймээс бид тодорхой ойлгох ёстой: Эзэн эцсийн өдрүүдэд эргэн ирэхдээ хүний Хүү болон гарч ирж, бүх үнэнийг илэрхийлнэ, бидний хувьд Эзэний илрэлтийг эрж хайх гол түлхүүр бол Эзэний илэрхийлсэн энэ бүх үнэн хаана байгааг хайж, аль чуулган дотор Бурхан үг хэлж байгааг хайх явдал юм. Чи хүний Хүүгийн илэрхийлсэн үнэнийг олж мэдмэгцээ дуу хоолойных нь эх сурвалжийг дагаснаар Бурханы илрэлт болон ажлыг олж чадна. Эзэний илэрхийлсэн бүх үнэн бол хүн төрөлхтнийг ариусгаж, аврах үнэн юм гэдгийг олж мэдмэгцээ чи Эзэний эргэн ирэлтийг хүлээн авна, улмаар Эзэнийг угтан авсан байх болно. Энэ бол Эзэнийг угтан авах хамгийн сайн, хамгийн энгийн арга зам юм. Тэнгэр өөд алмайрч зогсох шаардлагагүй, үүл хөлөглөн бууж ирэхэд нь Эзэнийг угтан авахын тулд уулын орой дээр ч зогсох шаардлагагүй, өдөр шөнөгүй залбирч, эсвэл мацаг барьж залбирах бүр ч шаардлагагүй. Чи зөвхөн ажиглаж, хүлээн, Бурханы дуу хоолойг сонсох гэсэн эрэл хайгуулаа хэзээ ч зогсоохгүй байх хэрэгтэй.

Энэ үед та нарын зарим нь гайхаж байгаа байх: Тэгвэл бидний сонсож буй зүйл Бурханы дуу хоолой мөн гэдгийг яаж таних вэ? Үнэндээ Бурханы дуу хоолойг сонсох нь огтхон ч хэцүү биш. Эзэн Есүс ингэж хэлсэн: “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’(Матай 25:6). Хэн нэгэн Бурханы илрэлт, ажлыг гэрчилж, эсвэл Тэр олон үнэнийг илэрхийлсэн гэж гэрчлэхийг сонсох үедээ чи тэр даруй судалж, Бурханы хэлсэн гэх эдгээр үг үнэн мөн үү, биш үү гэдгийг харах ёстой. Хэрвээ үнэн бол хүлээн авах ёстой, учир нь Бурханы хоньд Бурханы дуу хоолойг сонсож чадна. Энэ бол Бурханы урьдчилан тогтоосон зүйл бөгөөд хүн хэчнээн боловсролтой, Библийг хэр сайн мэддэг, хэр гүн туршлагатайгаас хамаардаггүй. Христэд итгэгчдийн хувиар, Эзэн Есүсийн хэлсэн олон үгийг сонсох үед бидэнд ямар мэдрэмж төрдөг вэ? Эзэний үгийн талаар ямар ч туршлага, ойлголтгүй байлаа ч гэсэн Эзэний үгийг сонсмогцоо бид тэр нь үнэн, эрх мэдэл, хүч чадалтай гэдгийг мэдэрч, тэдгээр нь гүн гүнзгий, нууцлаг, хүн ойлгохын аргагүй гэдгийг мэдэрч чадна—энэ бол урам зориг, зөн совингийн чиг үүрэг юм. Бид үүнийг тодорхой илэрхийлж чаддаг ч бай, үгүй ч бай энэ мэдрэмж зөв бөгөөд хүн зүрх сэтгэл, сүнстэй бол Бурханы үгийн хүч чадал, эрх мэдлийг мэдэрч чадна гэдгийг хангалттай харуулдаг. Бурханы дуу хоолойг сонсох ийм л байдаг. Үүнийг илүү дэлгэрүүлж үзэх юм бол Бурханы үг өөр ямар шинж чанартай вэ? Бурханы үг биднийг амийн тэжээлээр хангадаг; нууцыг дэлгэж, шинэ эрин үеийг нээж, хуучин эрин үеийг төгсгөдөг. Эзэн Есүс хүмүүсийг хариулж, усалж, хангахын тулд хэдийд ч, хаана ч үнэнийг илэрхийлж чаддаг байсан; Эзэн бас тэнгэрийн хаанчлалын нууцыг илчилж, тэнгэрийн хаанчлалд хүргэх гэмшлийн замыг хүн төрөлхтөнд авчирч, Нигүүлслийн эрин үеийг нээж, Хуулийн эрин үеийг төгсгөж, хүн төрөлхтнийг золин аврах ажлыг гүйцэлдүүлсэн. Энэ бол ямар ч хүний хийж чадахгүй зүйл юм. Тийм биш гэж үү? Тэгвэл өнөө үед маш олон жил үг айлдаж, маш олон үнэнийг илэрхийлсээр ирсэн хүний Хүү бий. Эдгээр үгийг уншсаныхаа дараа олон хүн Ариун Сүнсний айлдвар, Бурханы дуу хоолой гэдгийг нь мэдэрч, үнэнийг илэрхийлж буй хүний Хүү бол эргэн ирсэн Эзэн Есүс, бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан гэдэгт итгэлтэй болсон. Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг цэвэрлэж, аврахад хэрэгтэй бүх үнэнийг илэрхийлж, Бурханы 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөөний нууцыг тайлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийж, Хаанчлалын эрин үеийг эхлүүлж, Нигүүлслийн эрин үеийг төгсгөсөн. Та нар Төгс Хүчит Бурханы зарим үгийг сонсож, Бурханы дуу хоолойг сонсохыг хүсэж байна уу? Төгс Хүчит Бурханы айлдвараас хэдэн хэсгийг уншицгаая.

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Намайг нэг үе Ехова гэдэг байсан. Түүнчлэн Мессиа гэж дууддаг байсан ба хүмүүс хайрлаж хүндэлсэндээ Аврагч Есүс гэж нэг үе нэрлэсэн. Гэвч өнөөдөр Би өнгөрсөн үед хүмүүсийн мэддэг байсан Ехова юм уу Есүс биш, харин эцсийн өдрүүдэд эргэж ирсэн Бурхан, энэ эрин үеийн төгсгөлийг авчрах Бурхан билээ. Би бол газрын мухраас өндийн босож, Өөрийн бүх зан чанараар бялхдаг, эрх мэдэл, нэр төр, алдар суугаар дүүрэн Бурхан Өөрөө билээ. Хүмүүс Надтай хэзээ ч харьцаж байгаагүй, Намайг хэзээ ч мэдэж байгаагүй бөгөөд Миний зан чанарыг хэзээд мэдэхгүй байсаар ирсэн. Дэлхийг бүтээснээс эхлээд өнөөдрийг хүртэл нэг ч хүн Намайг хараагүй. Энэ бол эцсийн өдрүүдэд хүнд харагддаг атлаа хүмүүсийн дунд нуугдаж байдаг Бурхан билээ. Тэрээр хүмүүсийн дунд үнэн, бодитоор амьдран суудаг ба төөнөх нар, дүрэлзэх гал адил хүч чадлаар дүүрч, эрх мэдлээр бялхан байдаг. Миний үгээр шүүгдэхгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй, дүрэлзэх галаар ариусгагдахгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй. Яваандаа бүх улс орон Миний үгээс болоод ерөөгдөнө, мөн Миний үгээс болж бут ниргүүлнэ. Энэ маягаар, эцсийн өдрүүдэд бүх хүн Намайг эргэж ирсэн Аврагч гэдгийг, бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулдаг Төгс Хүчит Бурхан гэдгийг, бас нэгэнтээ хүний төлөөх нүглийн тахил байсан боловч эцсийн өдрүүдэд мөн бүх зүйлийг шатаах нарны дөл, бүх зүйлийг илчлэх зөвт байдлын Нар болдгийг минь харна. Эцсийн өдрүүдийн Миний ажил энэ юм. Би бол зөвт Бурхан агаад төөнөх нар, дүрэлзэх гал гэдгийг бүх хүнд харуулахын тулд энэ нэрийг авч, энэ зан чанарыг эзэмшсэн юм. Ингэснээр цорын ганц жинхэнэ Бурхан болох Намайг бүх хүн шүтэн мөргөж, тэгснээрээ тэд Миний жинхэнэ царайг харах юм: Би бол зөвхөн израильчуудын Бурхан биш, мөн зөвхөн Золин аврагч биш, харин тэнгэр, газар, тэнгис далай даяарх бүх бүтээлийн Бурхан билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр эргэн ирсэн). “Орчлон даяар Би Өөрийн ажлыг хийж байна, зүүн зүгт аянга цахилгаан зогсолтгүй цахилж, бүх улс, шашны урсгалыг доргиодог. Миний дуу хоолой бүх хүнийг өнөөдөр лүү хөтөлсөн. Би бүх хүнийг дуу хоолойгоороо байлдан дагуулж, энэ урсгалд оруулж, Өөрийнхөө өмнө дуулгавартай байлгадаг, учир нь Би аль эрт Өөрийн алдар сууг бүх дэлхийгээс эгүүлэн татаж, зүүн зүгт шинээр гаргасан. Миний алдар сууг харахыг хүсэн хүлээдэггүй хэн байна вэ? Намайг эргэн ирэхийг сэтгэл түгшин хүлээдэггүй хэн байна вэ? Миний дахин илрэлтээр цангахгүй хэн байна вэ? Миний хайр татам байдлыг санагалзахгүй хэн байна вэ? Гэрэл рүү гарч ирэхгүй байх хэн байна вэ? Канааны баян тансаг руу хараа бэлчээхгүй хэн байх вэ? Золин аврагч эргэн ирэхийг хүсэн хүлээхгүй хэн байх вэ? Агуу эрх мэдэлтэй Түүнийг хүндлэн биширдэггүй хэн байна вэ? Миний дуу хоолой дэлхий даяар тархах болно; Би сонгосон хүмүүстэйгээ нүүр тулж, тэдэнд илүү олон үг хэлнэ. Уул, усыг доргиох хүчит аянга шиг бүх орчлон ертөнц, хүн төрөлхтөнд хандан Би үгээ хэлсэн. Тиймээс, Миний аман дахь үгс хүний эрдэнэ болж, хүмүүс бүгд Миний үгийг нандигнадаг. Аянга цахилгаан зүүнээс баруун зүг хүртэл цахилдаг. Миний үгс хүн татгалзахааргүй байхын зэрэгцээ ойлгохын аргагүй боловч тэгэх тусмаа баярлан хөөрмөөр байдаг. Бүх хүн дөнгөж төрсөн нярай мэт Миний ирснийг тэмдэглэж, баяр хөөртэй байна. Дуу хоолойгоороо дамжуулан Би бүх хүнийг Өөрийнхөө өмнө авчрах болно. Түүнээс хойш Би албан ёсоор хүмүүсийн эгнээнд орох бөгөөд ингэснээр тэд Намайг шүтэн биширнэ. Цацруулж буй алдар суу, аман дахь үгээрээ Би бүх хүнийг өмнөө ирүүлэн, зүүн зүгээс аянга цахилж, зүүн зүгийн ‘Чидун жимсний уулан’ дээр Өөрийгөө бууж ирснийг харуулна. Намайг иудейчүүдийн Хүүгийн хувьд биш, харин Зүүн зүгийн аянга болж газар дээр аль эртнээс байсныг тэд харах болно. Учир нь Би дахин амилж, хүн төрөлхтний дундаас холдон яваад удаж байгаа бөгөөд хүмүүсийн дунд алдар суутайгаар дахин гарч ирсэн. Би бол одоогоос тоолж баршгүй олон эрин үеийн өмнө шүтэгдэж байсан Тэр нэгэн, мөн Би одоогоос тоолж баршгүй олон эрин үеийн өмнө израильчуудын хаясан нярай билээ. Түүнээс гадна, Би энэ эрин үеийн хамгийн алдар суут Төгс Хүчит Бурхан билээ! Бүгд Миний сэнтийн өмнө ирж, Миний алдар суут төрхийг харж, дуу хоолойг минь сонсож, Миний үйлсийг харцгаа. Энэ бол Миний бүхий л хүсэл; Миний төлөвлөгөөний төгсгөл, оргил үе, мөн Миний удирдлагын зорилго: улс орон болгон Намайг шүтэн мөргөж, хэл болгон Намайг хүлээн зөвшөөрч, хүн бүр итгэлээ Надад өгч, бүх хүн Надад захирагдана!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Долоон Аянгын Нүргээн—Хаанчлалын сайн мэдээ ертөнц даяар тархахыг зөгнөж байна). “Намайг үг хэлэхээр орчлон ертөнцийн зүг царайгаа хандуулахад бүх хүн төрөлхтөн Миний дуу хоолойг сонсож, дараа нь орчлон ертөнц даяар Миний хийсэн бүх үйл хэргийг хардаг. Миний хүслийн эсрэг явдаг хүмүүс буюу хүний үйл хэргээр Намайг эсэргүүцдэг хүмүүс Миний гэсгээлт дор унана. Би тэнгэр дэх тоймгүй олон одыг авч шинэчилнэ, Миний ачаар нар сар ч шинэчлэгдэнэ—хурмаст тэнгэр урьдынх шигээ байхаа больж, газар дээрх тоо томшгүй олон зүйл шинэчлэгдэнэ. Миний үгээр дамжуулан бүх зүйл бүрэн төгс болно. Орчлон ертөнц дэх олон улс үндэстэн шинээр хуваагдаж, Миний хаанчлалаар солигдоно, ийнхүү газар дээрх улс орнууд үүрд үгүй болж, бүгдээрээ Надад шүтэн мөргөдөг хаанчлал болно; газар дээрх бүх улс орон сөнөж, оршин тогтнохоо болино. Орчлон ертөнц дэх хүмүүсээс диаволд харьяалагддаг бүх хүн устана; Сатаныг шүтдэг бүх хүн Миний дүрэлзсэн галд унана. Өөрөөр хэлбэл, одоо энэ урсгалд байгаа хүмүүсээс бусад нь үнсэн товрог болно. Олон ард түмнийг гэсгээх үед минь шашны ертөнц дэх хүмүүс цагаан үүл хөлөглөн айсуй Ариун Нэгнийг харсан байх тул Миний ажлаар байлдан дагуулагдаж, өөр өөр түвшинд Миний хаанчлалд эргэн ирнэ. Бүх хүн төрлөөрөө ангилагдаж, өөрсдийнхөө үйлдэлд тохирсон гэсгээлтийг хүртэнэ. Миний эсрэг зогссон хүмүүс бүгд мөхнө; харин газар дээрх үйл хэрэг нь Надтай хамаагүй байсан хүмүүс биеэ хэрхэн авч явснаасаа үүдэн Миний хөвгүүд, Миний ардуудын засаглал дор газар дэлхий дээр оршсоор байна. Би тоо томшгүй олон хүн, тоймгүй олон улс үндэстэнд Өөрийгөө илчилж, газар дэлхий дээр Өөрийнхөө дуу хоолойгоор үг хэлж, агуу ажлынхаа биелэлтийг тунхаглан, бүх хүн төрөлхтөн үүнийг нүдээрээ харна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 26-р бүлэг).

Төгс Хүчит Бурханы үгийн зарим хэсгийг сонсоод одоо та нарт ямар санагдаж байна? Энэ Бурханы дуу хоолой мөн үү? Төгс Хүчит Бурханы үгийн сүүлчийн өгүүлбэр бүр хүч чадал, эрх мэдэлтэй бөгөөд хүмүүсийг бүрэн цочирдуулдаг. Бурханаас өөр хэн бүх хүн төрөлхтөнд хандаж чадах билээ? Хүн төрөлхтнийг аврах Бурханы хүслийг хэн илэрхийлж чадах билээ? Эцсийн өдрүүд дэх Бурханы төлөвлөгөө, Бурханы ажлын зохицуулалт, түүнчлэн хүн төрөлхтний төгсгөл, хүрэх газрыг хэн урьдчилан ил тод илчилж чадах билээ? Бурханы захиргааны зарлигийг хэн бүх ертөнцөд мэдэгдэж чадах билээ? Бурханаас өөр хэн ч эдгээр зүйлийг хийж чадахгүй. Бүх хүн төрөлхтөнд хандсан Төгс Хүчит Бурханы айлдвар бидэнд Бурханы үгийн эрх мэдэл, сүр хүчийг мэдрүүлдэг. Төгс Хүчит Бурханы үг бол шууд Бурханаас ирсэн айлдвар, Бурханы Өөрийн дуу хоолой юм! Төгс Хүчит Бурханы эдгээр үг байхад яг л Бурхан тэнгэрт өндөрт зогсоод бүх дэлхий ертөнцөд хандан, үг хэлэхтэй адил. Төгс Хүчит Бурхан бүтээлийн Эзэний байр сууриасаа хүн төрөлхтөнтэй ярьж, ямар ч халдлагыг тэвчихгүй зөвт, сүр жавхлант зан чанараа хүн төрөлхтөнд харуулж байгаа. Хэдий тэд Төгс Хүчит Бурханы үгэн дэх үнэнийг ойлгохгүй байлаа ч, эсвэл анх тэдгээрийг сонсох үедээ ямар ч бодит туршлагагүй, ойлголтгүй байлаа ч Төгс Хүчит Бурханы үг болгон хүч чадал, эрх мэдлээр дүүрэн гэдгийг Бурханы хоньд мэдэрч, энэ бол Бурханы дуу хоолой бөгөөд энэ нь Бурханы Сүнснээс шууд ирдэг гэдэгт итгэнэ. Энэ нь Эзэн Есүсийн үгийг биелүүлдэг: “Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг(Иохан 10:27).

Одоо бид Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы илэрхийлсэн үнэнийг харлаа, тэгвэл Бурхан үнэнийг илэрхийлснээр ямар ажил хийхээр ирсэн бэ? Тэрээр эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийхээр ирснийг Эзэн Есүсийн Өөрийнх нь амнаас гарсан зөгнөлүүдээр нотолж болно. “Учир нь Эцэг ямар ч хүнийг шүүдэггүй, харин бүх шүүлтийг Хүүдээ даатгасан билээ(Иохан 5:22). “Тэр хүний Хүү болохоор шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийг ч Түүнд өгсөн(Иохан 5:27). “Хэрвээ Миний үгийг сонсоод баримталдаггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно(Иохан 12:47–48). “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана … мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна(Иохан 16:12–13). Бид Петрийн эхний номын 4-р бүлгийн 17-р эшлэлийг мартаж болохгүй. “Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ.” Энэ зөгнөлүүд бүгд маш тодорхой байна. Эцсийн өдрүүд дэх шүүлт Бурханы гэрээс эхэлж, Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хүлээн авсан бүх хүний дунд гүйцэлдэнэ. Өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон хүний Хүү хүн төрөлхтнийг шүүж, ариусгахын тулд газар дээр олон үнэнийг илэрхийлж, Бурханы сонгосон хүмүүсийг чиглүүлэн бүх үнэн рүү оруулна. Энэ нь эцсийн өдрүүдэд Аврагчийн хийх шүүлтийн ажил буюу Бурханы аль эрт төлөвлөсөн ажил юм. Одоо Төгс Хүчит Бурхан, махбод дахь хүний Хүү аль хэдийн ирээд, хүн төрөлхтнийг цэвэрлэж, аврах бүх үнэнийг илэрхийлж, бүхий л ертөнцийг донсолгож, бүх шашин, салбарыг доргиож, улам олон хүн Бурханы дуу хоолойг сонсож, үнэн замыг эрж хайж, судалж байна. Төгс Хүчит Бурхан Бурханы 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөөний бүх томоохон нууцыг илчлээд зогсохгүй, хүн төрөлхтнийг удирдах Бурханы удирдлагын зорилго, хүн төрөлхтнийг аврах ажлын гурван үе шатыг Бурхан хэрхэн гүйцэтгэдэг, бие махбодтой болохын нууц, Библийн цаадах жинхэнэ түүхийг бидэнд хэлсэн; үүнээс гадна, Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг Сатан завхруулсан тухай үнэн, Бурханыг эсэргүүцдэг сатанлаг уг чанарыг маань ч бас илчлэхийн зэрэгцээ завхарсан зан чанараасаа ангижирч, бүрэн аврагдах бодитой замыг бидэнд зааж өгсөн. Түүнчлэн Төгс Хүчит Бурхан төрөл бүрийн хүний төгсгөл, хүмүүсийн жинхэнэ хүрэх газрыг илчилж, Бурхан эрин үеийг хэрхэн төгсгөж, Христийн хаанчлал хэрхэн гарч ирэхийг илчилсэн. Үнэний эдгээр нууц нэг бүрчлэн бидэнд илчлэгдсэн. Төгс Хүчит Бурхан олон сая үг айлдсан бөгөөд эдгээр үг нь хүн төрөлхтнийг шүүж, ариусгахад ашиглагддаг бүх үнэн, эцсийн өдрүүдэд Бурханы хийдэг шүүлтийн ажил, хүн төрөлхтнийг бүрэн цэвэрлэж, аврахын тулд зөвхөн үгээр дамжуулан ажиллах нэг алхам юм.

Тэгвэл Төгс Хүчит Бурхан шүүлтийн ажлыг гүйцэлдүүлэхийн тулд үнэнийг хэрхэн ашигладаг вэ? Түүний үгэнд юу гэж хэлснийг харцгаая. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Шүүлтийн ажил бол Бурханы Өөрийн ажил тул мэдээж үүнийг Бурхан Өөрөө хийх ёстой; хүн Түүний оронд хийж чадахгүй. Шүүлт бол үнэнийг ашиглан хүн төрөлхтнийг байлдан дагуулах явдал учраас, энэ ажлыг хүмүүсийн дунд хийхээр Бурхан дахиад л бие махбод болсон дүрээрээ гарч ирэх нь дамжиггүй юм. Өөрөөр хэлбэл, эцсийн өдрүүдэд Христ газар дэлхий даяарх хүмүүсийг сургахын тулд үнэнийг ашиглаж, бүх үнэнийг тэдэнд мэдэгдэнэ. Энэ бол Бурханы шүүлтийн ажил юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг). “Энэ удаа бие махбодтой болсон Бурханы ажил нь үндсэндээ гэсгээлт, шүүлтээр дамжуулан Өөрийн зан чанарыг илэрхийлэх явдал юм. Энэ сууринд үндэслээд Тэрээр хүнд илүү их үнэнийг авчирч, хэрэгжүүлэлтийн илүү олон замыг заан үзүүлж, улмаар хүнийг байлдан дагуулж, завхарсан зан чанараас нь аврах зорилгодоо хүрдэг. Энэ бол Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлын ард оршдог зүйл юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг). “Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзарсан зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг хэрхэн голдгийг илчилсэн үгсийг, хүн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогтой холбогдуулан хэлсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэл, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүнд огт байдаггүй үнэнээр л орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авдаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүний ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломж олгодог. Түүнчлэн, өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг).

Төгс Хүчит Бурханы үгийг уншсаны дараа эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил нь голчлон үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг шүүж, цэвэрлэж, аврахын тулд үнэнийг ашигласнаар хийгддэг гэдгийг бид ойлгох ёстой. Өөрөөр хэлбэл, эцсийн өдрүүдэд Бурхан шүүлтийн ажлаараа дамжуулан хүн төрөлхтний завхралыг цэвэрлэж, бүлэг хүмүүсийг аварч, төгс болгож, Бурхантай нэгэн зүрх сэтгэл, оюун ухаантай бүлэг хүмүүс буюу Бурханы 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөөний үр жимсийг бий болгодог. Эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлын гол төв энд оршдог! Ийм учраас Аврагч, Төгс Хүчит Бурхан ирсэн цагаасаа хойш үнэнийг илэрхийлж, хүмүүст байдаг завхарсан зан чанар бүрийг илчилж, шүүж, бас биднийг засаж, харьцаж, туршиж, цэвэршүүлснээр бидний завхарсан зан чанарыг цэвэрлэж, өөрчилж байна; энэ нь хүний нүгэлт байдлын үндсэн шалтгааныг шийдвэрлэж, бидэнд нүглээс бүрмөсөн салж, Сатаны нөлөөнөөс ангижирч, Бурханыг дуулгавартай дагаж, шүтэн мөргөж чаддаг болох боломжийг олгодог. Энэ үед зарим хүн бага зэрэг будилж, Эзэн Есүс хүн төрөлхтнийг аль хэдийн золин аварсан тул Бурхан яагаад хүн төрөлхтнийг шүүхийн тулд эцсийн өдрүүдэд үнэнийг илэрхийлсээр байх хэрэгтэй юм бэ гэж бодож байгаа байх. Учир нь Эзэн Есүс зөвхөн золин авралын ажлыг л хийсэн, өөрөөр хэлбэл, Эзэн Есүст итгэвэл нүглээ уучлуулж, эсвэл гагцхүү итгэлээр зөвтгөгддөг, ингэснээр хүмүүс залбирлаараа Бурханы өмнө очиж, Бурхантай ярилцаж, Бурханы нигүүлсэл, ерөөлийг эдлэх эрхтэй болдог. Гэхдээ Эзэн Есүс нүглийн тахил болсон нь хүн төрөлхтний нүглийг л уучилсан; энэ нь хүний нүгэлт байдлын үндсэн асуудлыг бүрэн шийдвэрлээгүй. Эдгээр нь бүгд бодит баримт. Ийм учраас Нигүүлслийн эрин үед амьдардаг бүх хүн хүн төрөлхтний нүгэл уучлагдсаны дараа ч гэсэн бид цаг ямагт нүгэл үйлдсээр байдаг гэх баримтыг хүлээн зөвшөөрсөн. Бид яаж ч чаддаггүй бөгөөд нүглээс ангижрахыг хэчнээн хүслээ ч тэгж чаддаггүй, өдөр нь нүгэл үйлдэж, шөнө нь нүглээ улайж амьдардаг. Ийм учраас Эзэн Есүс: “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана … мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна(Иохан 16:12–13) гэж зөгнөсөн. Энэ нь Эзэн Есүс эргэн ирэх үедээ эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хийж, хүний завхарсан зан чанарыг бүрэн цэвэрлэж, нүгэлт байдлынх нь уг үндсийг шийдвэрлэхийг хэлж байгаа юм. Хүмүүс ингэж байж л бүрмөсөн, бүрэн аврагдах боломжтой. Өөрөөр хэлбэл, эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг туулалгүй, Эзэн Есүсийн золин авралыг л туулсан хүмүүс өөрсдийнх нь үйлдэл нүгэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөрийг хийж чадахгүй; тэд хүний нүгэлт байдлын үндсэн шалтгааныг харж чадахгүй. Өөрөөр хэлбэл, тэд хүний сатанлаг уг чанар, сатанлаг зан чанарыг ойлгож чадахгүй, тэдгээрийг шийдвэрлэж бүр ч чадахгүй. Завхарсан зан чанарын асуудал буюу хүний нүгэлт байдлын үндсэн шалтгааныг шийдвэрлэх цорын ганц арга зам нь Бурханы шүүлтийн ажлыг туулах явдал юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор аль хэдийн түүний дотор суучихсан бөгөөд Сатанаар олон мянган жил завхруулагдсаны дараа хүний дотор Бурханыг эсэргүүцэх уг чанар тогтсон байдаг. Тиймээс хүнийг золин аврах нь хүнийг өндөр үнээр буцаан авсан золин авралаас цаашгүй байсан боловч хүний доторх хорт чанарыг таягдан хаяагүй юм. Ингэж их бузартсан хүн Бурханд үйлчлэхүйц болохоосоо өмнө өөрчлөгдөх ёстой. Шүүлт, гэсгээлтийн энэ ажлаар дамжуулан өөрийнхөө доторх бохир, завхарсан мөн чанарын талаар хүн бүрэн мэдэж авах бөгөөд бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих үнэ цэнтэй болж чадна. Өнөөдөр хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг цэвэрлэж, өөрчлөхийн төлөө байдаг; үгийн шүүлт, гэсгээлт, мөн цэвэршүүлэлтээр дамжуулан хүн завхралаа хаяж, ариусгагдаж чадна. Ажлын энэ үе шатыг авралын ажил гэж үзэхээс илүүгээр ариусгалтын ажил гэж нэрлэх нь илүү тохиромжтой. Үнэндээ энэ үе шат нь байлдан дагуулалтын шат, мөн түүнчлэн авралын ажлын хоёр дахь үе шат юм. Үгийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан хүнийг Бурхан олж авдаг; цэвэршүүлж, шүүж, ил болгоход үгийг ашигласнаар хүний зүрх сэтгэлийн доторх хольц, үзэл, сэдэл, хувийн хүсэл эрмэлзэл бүгд бүрэн илчлэгддэг. Хүнийг золин аварч, нүглийг нь уучилсан тухайд бол, Бурхан хүний гэм бурууг санадаггүй, гэм буруугийнх нь дагуу хүнд ханддаггүй гэж л авч үзэж болох юм. Гэвч махан биед амьдардаг хүн нүглээс ангижраагүй бол үргэлжлүүлэн нүгэл үйлдэж, завхарсан сатанлаг зан чанараа эцэс төгсгөлгүй илчилж л чадна. Энэ бол хүний амьдардаг, нүгэл үйлдэж, нүглээ уучлуулдаг эцэс төгсгөлгүй орчлын амьдрал юм. Хүн төрөлхтний ихэнх нь өдөр нь нүгэл үйлдээд орой нь нүглээ улайдаг. Ийм маягаар нүглийн тахил хүний хувьд үүрд хүчинтэй байдаг ч энэ нь хүнийг нүглээс аварч чадахгүй. Хүн завхарсан зан чанартай байсаар байгаа тул авралын ажлын хагас нь л гүйцэлдсэн. … Хүн өөрийнхөө нүглийг мэддэг болох нь маш амаргүй; тэр өөрийнх нь дотор гүнзгий үндэслэсэн уг чанарыг таних ямар ч аргагүй байдаг бөгөөд энэ үр дүнд хүрэхийн тулд үгийн шүүлтэд найдах ёстой. Тэгж байж л хүн энэ үеэс эхлэн аажмаар өөрчлөгдөж чадна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4). “Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон юм; Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, бас хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн салгахын тулд улам их ажил хийхийг Бурханаас шаардсан. Иймээс хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагддаг бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг). Бурхан Өөрөө махан биетэй болон ирж, шүүлтийн ажил хийж, асар олон үнэнийг илэрхийлсэн бөгөөд удаан хугацааны туршид хүмүүсийг илчилж, шүүж байгаа. Энэ бол хүмүүс завхралынхаа үнэнийг тодорхой харж, уг чанар, мөн чанараа таньж чадах цорын ганц зам. Энэ шүүлтээр дамжуулан хүмүүс бас Бурханы зөвт байдал, ариун байдлыг харж, улмаар Бурханыг хүндлэх сэтгэлтэй болдог. Хүмүүс завхарсан зан чанараа аажмаар хаяж, жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж чадах цорын ганц арга зам энэ юм. Бие махбодтой болсон Бурхан шүүлтийн ажил хийхийн тулд үнэнийг илэрхийлэх нь үүнийг хийх цорын ганц арга зам гэж хэлж болно. Ийм учраас Төгс Хүчит Бурхан үг айлдаж, үнэнийг ашиглан шүүлтийн ажлыг хийх нь маш ач холбогдолтой, маш чухал, маш утга учиртай!

Итгэгч бүрэн аврагдаж, сайн хүрэх газартай болж чадах эсэхийн гол түлхүүр нь Бурханы илрэлт болон ажлыг угтан авч чадах эсэхээс хамаарна. Иймээс хүн Бурханы дуу хоолойг сонсож чадах эсэх нь чухал юм. Олон хүн насан туршдаа Эзэнд итгэдэг ч хэзээ ч Бурханы дуу хоолойг сонсолгүйгээр, Эзэнийг угтан авалгүйгээр өтөл настайгаа золгож, хамаг хичээл чармайлт нь талаар болдог. Ийм учраас Бурханы дуу хоолойг сонсож чаддаг байх нь хүн бүрэн авралд хүрч, сайн хүрэх газартай болж чадах эсэхийг тодорхойлох түлхүүр юм. Олон хүн Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, тэдгээр нь үнэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг ч Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй хэвээр байдаг. Энэ бол үнэхээр ичгүүртэй хэрэг, хүний мунхаг, харалган байдлын үр дүн юм. Эзэнийг мэддэггүй хүмүүс гамшигт унаж, уйлж, шүдээ хавирах тавилантай.

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хаанчлалын эрин үед Бурхан үг ашиглан шинэ эрин үеийг эхлүүлж, Өөрийн ажилладаг арга барилыг өөрчилж, бүхий л эрин үеийн ажлыг хийдэг. Энэ нь Үгийн эрин үед Бурханы ажилладаг зарчим билээ. Тэрээр өөр өөр өнцгөөс ярихын тулд махбод болсон, ингэснээр хүн Үг махбодоор илэрсэн Бурханыг үнэхээр харж, Түүний мэргэн ухаан, гайхалтай байдлыг нүдээр харж чадах байв. Хүнийг байлдан дагуулж, төгс болгож, таягдан хаях зорилгод илүү сайн хүрэхийн тулд ийм ажил хийгддэг ба энэ нь Үгийн эрин үед ажиллахдаа үг ашиглахын жинхэнэ утга учир юм. Эдгээр үгээр дамжуулан хүмүүс Бурханы ажил, Бурханы зан чанар, хүний мөн чанар болон хүн юунд орох учиртайг мэдэж авдаг. Үгийн эрин үед Бурханы хийхийг хүсдэг ажил үгээр дамжуулан бүхэлдээ биелдэг. Эдгээр үгээр хүмүүсийг илчилж, таягдан хаяж, шалгадаг. Хүмүүс Бурханы үгийг харж, эдгээр үгийг сонсож, эдгээр үгийн оршин тогтнолыг танин мэдсэн. Үүний үр дүнд тэд Бурханы оршин тогтнол, Бурханы бүхнйг чадагч байдал, мэргэн ухаан, мөн түүнчлэн хүнийг гэх Бурханы хайр, хүнийг аврах Түүний хүсэлд итгэх болсон. ‘Үг’ хэмээх үг энгийн, жирийн байж болох ч бие махбодтой болсон Бурханы амнаас гардаг үг орчлон ертөнцийг донсолгож, хүмүүсийн зүрх сэтгэл, үзэл, хуучин зан чанарыг өөрчилж, бүхий л дэлхий ертөнцийн харагддаг байсан байдлыг өөрчилдөг. Эрин үеүдийн туршид өнөөдрийн Бурхан л ийм маягаар ажилласан бөгөөд зөвхөн Тэр л ийнхүү ярьж, хүнийг ингэж авардаг. Энэ мөчөөс эхлээд хүн Бурханы үгийн удирдамж дор амьдарч, Түүний үгээр хариулуулж, хангагддаг. Хүмүүс Бурханы үгийн ертөнцөд, Бурханы үгийн хараал болон ерөөл дотор амьдардаг бөгөөд Түүний үгийн шүүлт, гэсгээлт дор амьдарч эхэлсэн хүмүүс бүр ч олон бий. Эдгээр үг болон энэ ажил бүгд хүний авралын төлөө, Бурханы хүслийг биелүүлэхийн төлөө, хуучин дэлхий ертөнцийн анхдагч төрхийг өөрчлөхийн төлөө байдаг. Бурхан үг ашиглан дэлхийг бүтээсэн, орчлон ертөнц дахины хүмүүсийг үг ашиглан удирддаг бөгөөд тэднийг үгээр байлдан дагуулж, авардаг. Эцэст нь Тэр бүхий л хуучин ертөнцийг төгсгөхийн тулд үг ашиглаж, улмаар удирдлагын төлөвлөгөөгөө бүхэлд нь гүйцэлдүүлнэ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хаанчлалын эрин үе бол үгийн эрин үе юм).

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Leave a Reply