Хүн төрөлхтнийг аврахад Бурханд яагаад ажлын гурван үе шат хэрэгтэй вэ?

2021-12-20

2,000 жилийн өмнө Эзэн Есүс хүн төрөлхтнийг аврахаар Иудейд гарч ирж, ажиллан, “Гэмшицгээ: тэнгэрийн хаанчлал ойрхон байна(Матай 4:17) гэж тунхагласныг бид бүгд мэднэ. Эзэн Есүс олон үнэнийг илэрхийлж, олон тэмдэг, гайхамшиг харуулан, Иудей үндэстнийг донсолгосон. Иудейн шашны дээд удирдагчид Эзэн Есүсийн ажил, үг хэчнээн эрх мэдэлтэй, хүчирхэг болохыг харж, Эзэн Есүс үргэлж дагагчидтай болж байлаа. Энэ удирдагчдад Есүсийн ажил байр сууринд нь заналхийлж байгаа юм шиг санагдсан учраас Есүсийн эсрэг ашиглах юм олохыг оролдож, худал үг, цуурхал зохион, Есүсийг яллаж, хүмүүс Есүсийг дагахаас сэргийлж эхэлсэн. Есүс сүнс хэлбэртэй биш, хүний Хүү байгаа нь тэр удирдагчдыг улам л увайгүй, эх захгүй болгосон. Есүсийн ажил, үг хуулиас давж гарсан нь Есүсийг улайран яллаж, мөшгөн хөөж, загалмайд цовдлох шалтаг болж, Бурханы хараал, шийтгэлийг хүртсэн Израиль үндэстэн 2,000 жилийн турш мөхөхөд хүрсэн. Одоо Есүс эцсийн өдрүүдэд бие махбодтой Төгс Хүчит Бурхан болж эргэн ирээд, хүн төрөлхтнийг бүрэн цэвэрлэж, аврахын тулд үнэнийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийж байна. Бурханы илрэлтийг хүсэн хүлээдэг бүх урсгалын хүмүүс Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, Бурханы дуу хоолойг таньж, Төгс Хүчит Бурхан руу хандсан. Гэхдээ шашны олон удирдагч үүнийг хүлээн авч чаддаггүй. Сайн хоньд нь сүргээ орхиж, байр суурь, амьжиргаа нь аюулд орохыг тэд тэвчиж чаддаггүй. Тэд Төгс Хүчит Бурханы илрэлт, ажлыг үгүйсгэж, яллахын тулд элдэв янзын худал үг зохиож, итгэгчдийг төөрөлдүүлэн, үнэн замыг судлуулахгүй байхын тулд чадах бүхнээ хийж байна. Эзэн Есүс аль хэдийн хүн төрөлхтнийг золин аварсан, Бурханы авралын ажил дууссан, Эзэн Есүс ирэхээрээ итгэгчдийг өргөнө, авралын ажил гэж дахиж байхгүй гэж тэд хэлдэг. Тэд бүр, “Эзэн эргэж ирээд биднийг хаанчлалд аваачихгүй бол Тэр үнэхээр Эзэн биш! Шүүлтийн ажил хийж буй махбод дахь Эзэн үнэхээр Эзэн байж таарахгүй! Бид өргөгдөх юм бол бидний итгэдэг Эзэн л Эзэн мөн!” гэж хашхиралддаг. Ялангуяа, Төгс Хүчит Бурхан сүнс хэлбэртэй биш, харин жирийн хүний Хүү болохыг хараад улам л тэрслүү болж, Төгс Хүчит Бурханыг улам ширүүн яллаж, доромжилдог. Тэд сайн мэдээ түгээж буй итгэгчдийг баривчлахаар Коммунист Намтай ч хүчээ нэгтгэдэг. Үйлдлээрээ тэд Бурханыг дахиад л цовдолсон. Бодоод үз дээ. Шашны ертөнц яагаад Бурханы ажлын алхам бүрийг үгүйсгэж, яллаж, эсэргүүцдэг вэ? Яагаад гэвэл, хүн төрөлхтнийг Сатан маш гүнзгий завхруулсан. Хүн болгонд сатанлаг уг чанар бий; хүн бүр үнэнийг үзэн ядаж, үнэнээс залхдаг. Өөр нэг шалтгаан нь хүмүүс Бурханы ажлыг ойлгодоггүй учраас хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлыг үнэндээ байгаагаас нь илүү энгийн гэж хардаг. Израильчууд Хуулийн эрин үеийн Бурханы ажил дуусмагц ердөө л хуулийг мөрдөөд байвал аврагдана, Мессиа ирэх үедээ өөрсдийг нь хаанчлал руу шууд аваачна гэж бодож байсныг бид мэднэ. Тэгээд юу болсон бэ? Эзэн Есүс ирж, иудей хүмүүс Эзэн Есүсийг цовдолсон. Нигүүлслийн эрин үеийн хүмүүс Есүсийн золин авралаар нүгэл нь өршөөгдөж, бүрмөсөн аврагдсан учраас Эзэнийг эргэн ирэх үед хаанчлал руу шууд хүргэгдэх ёстой гэж гэж бодсон. Тэгтэл юу болсон бэ? Төгс Хүчит Бурхан ирсэн бөгөөд шашны ертөнц Сатаны дэглэмтэй нийлж, Төгс Хүчит Бурханыг дахин цовдолж байна. Эзэн Есүс ажлаа дуусгах үед Бурханы авралын ажил дууссан гэж тэд боддог. Гэхдээ энэ үнэхээр үнэн гэж үү?

Үнэндээ, Бурханы хийдэг ажлын шинэ алхам бүр аль эрт урьдчилан зөгнөгдсөн байдаг. Есүс золин авралын ажлаар ирэх үед эш үзүүлэгчид Есүсийн ирэхийг хэдийнээ зөгнөсөн байсан. “Онгон бүсгүй хөл хүнд болж, хүү төрүүлнэ, Түүнийг Иммануел гэж нэрлэнэ(Исаиа 7:14). “Учир нь бидэнд хүүхэд төрж, бидэнд хүү өгөгдөнө: засаглал Түүний мөрөн дээр байх болно: Түүний нэрийг Гайхамшигт, Зөвлөгч, Тѳгс Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудах болно(Исаиа 9:6). Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлын тухайд Библийн маш олон зөгнөл, дор хаяж 200 зөгнөл бий. Эзэн Есүс юу гэж хэлснийг харъя: “Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно(Иохан 12:48). “Учир нь Эцэг ямар ч хүнийг шүүдэггүй, харин бүх шүүлтийг Хүүдээ даатгасан билээ(Иохан 5:22). Петрийн номд: “Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ(1 Петр 4:17). Бурханы ажлыг сонирхдог хэн боловч үүний үндэслэлийг маш амархан олж чадна, тэгээд Бурханыг загалмайд цовдлохоор тэгж их түрэмгийлэн, тууштайгаар зүтгэхгүй. Энэ л дангаараа, хүн төрөлхтнийг Сатан хэр гүн завхруулсныг харуулдаг. Бүх хүн сатанлаг уг чанартай, хүмүүс бол Бурханы дайсан гэж хэлж болно. Бид бүгдээрээ энэ баримтыг харсан: Хуулийн эрин үеэс Нигүүлслийн эрин үе дэх Есүсийн золин аврал хүртэл, одоо эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан эдгээр эрин үеийн ажлыг дуусгахаар махбодоор шүүлтийн ажил хийж байгаа болохоор хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил яг гурван үе шатаас бүрддэг нь тодорхой байна. Тэгвэл Бурханы авралын ажлыг яагаад гурван үе шатаар хэрэгжүүлэх шаардлагатай вэ? Үүнийг хүмүүс ухаж ойлгож чаддаггүй учраас Бурханы ажлыг олон хүн эсэргүүцэж, яллахад хүрсэн. Үүний үр дагавар тун ноцтой. Тийм ч учраас өнөөдөр бид Бурхан яагаад ажлын гурван үе шатыг гүйцэтгэдгийг судална.

Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурханы ажил Өөрийнх нь удирдлагын төлөвлөгөөний бүх нууцыг илчилсэн. Үүнийг илүү сайн ойлгохын тулд Төгс Хүчит Бурханы үгээс нэг хэсгийг уншицгаая. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурханы 6,000 жилийн удирдлагын ажил нь Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе ба Хаанчлалын эрин үе гэсэн гурван үе шатанд хуваагддаг. Ажлын энэ гурван үе шат нь бүгд хүн төрөлхтний авралын төлөө, өөрөөр хэлбэл, Сатаны асар их ялзруулсан хүн төрөлхтнийг аврахын төлөө байдаг. Гэхдээ бас үүний зэрэгцээ эдгээр нь Бурханы Сатантай хийх тулааны төлөө байдаг. Тиймээс авралын ажил гурван үе шатанд хуваагддагийн адилаар Сатантай хийх тулаан ч мөн гурван үе шатанд хуваагдаж, Бурханы ажлын энэ хоёр тал нэгэн зэрэг явагддаг. Сатантай хийх тулаан нь үнэндээ хүн төрөлхтний авралын төлөө байдаг бөгөөд хүн төрөлхтний авралын ажил нь ганцхан үе шатанд амжилттай дуусгаж болох зүйл биш тул Сатантай хийх тулаан ч гэсэн шатлал, мөчлөгт хуваагдаж, хүний хэрэгцээ, Сатаны ялзруулсан хэмжээний дагуу Сатантай дайн хийгддэг… Хүний авралын ажилд гурван үе шат байдаг, өөрөөр хэлбэл, Сатантай хийдэг тулаан нь Сатаныг нэгмөсөн ялахын тулд гурван үе шатанд хуваагддаг гэж хэлж болно. Гэвч Сатантай тулалдах бүхий л ажлын дотоод үнэн нь хүнд нигүүлсэл хайрлах, хүний нүглийн тахил болох, хүний нүглийг уучлах, хүнийг байлдан дагуулах, хүнийг төгс болгох гэсэн ажлын хэд хэдэн алхмаар дамжин үр дүнд хүрдэгт оршдог(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь). Бурханы авралын ажил гурван үе шатаар явагддагийг бид харж болно. Тэр нь Хуулийн эрин үе дэх Ехова Бурханы ажил, Нигүүлслийн эрин үе дэх Эзэн Есүсийн золин аврал, Хаанчлалын эрин үе дэх Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил юм. Ажлын энэ гурван үе шат нь Бурханы авралын ажлыг бүхэлд нь бүрдүүлдэг, Бурхан хүн төрөлхтнийг Сатаны хүчнээс алхам алхмаар ингэж авардаг, ингэснээр бид Бурханаар бүрэн авруулж чадна. Алхам бүрийн цаад ач холбогдол нь гүн гүнзгий. Энэ бүхэн нь хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөнд зайлшгүй шаардлагатай ажил, завхарсан хүн төрөлхтнийг нүглээс, Сатаны хүчнээс аврах үйл явцын нэн чухал хэсэг юм.

Одоо би, Бурханы ажлын гурван үе шатыг Бурханы үгэнд үндэслэн товчхон тайлбарлая. Эхлээд хүнийг аврахын төлөөх Бурханы ажлын эхний алхам болох Хуулийн эрин үе дэх ажлын талаар ярьцгаая. Бурханыг Хуулийн эрин үеийн ажлаа хэрэгжүүлэхээс өмнө хүмүүс маш гэнэн байсныг бид бүгд мэднэ. Тэд Бурханыг хэрхэн шүтэх, газар дээр хэрхэн амьдрахаа мэддэггүй, байнга нүгэл үйлдэж, Бурханд халдаж, нүгэл гэж юу болохыг ч мэддэггүй байсан. Хүмүүст нүглээс холдож, зөв амьдрахад нь туслахын тулд Бурхан Хуулийн эрин үеийн ажлаа эхлүүлсэн. Энэ талаарх Бурханы үгийн нэг хэсгийг уншицгаая. “Хуулийн эрин үед Ехова, өөрийг нь даган Египетээс гарсан израильчуудад дамжуулах олон тушаалыг Мосед буулгажээ. Эдгээр тушаалыг Ехова израильчуудад өгсөн бөгөөд египетчүүдтэй ямар ч хамаагүй байв; тэдгээр нь израильчуудыг хязгаарлах зорилготой байсан бөгөөд тэдэнд шаардлага тавихын тулд Тэрээр тушаалуудыг ашиглажээ. Тэд Амралтын өдрийг сахидаг эсэх, эцэг эхээ хүндэлдэг эсэх, хуурамч шүтээн шүтдэг эсэх гэх мэт нь нүгэлтэй юу, эсвэл зөв шударга уу гэдгийг нь шүүх зарчмууд байлаа. Тэдний дундаас зарим нь Еховагийн галд цохиулсан, зарим нь чулуу шидүүлж алуулсан, мөн зарим нь Еховагийн ерөөлийг хүртсэн бөгөөд эдгээр тушаалыг дуулгавартай дагасан эсэхийнх нь дагуу энэ нь шийдэгддэг байв. Амралтын өдрийг сахиагүй хүмүүсийг чулуугаар шидэж алдаг байжээ. Амралтын өдрийг сахиагүй тахилчид Еховагийн галд цохиулдаг байв. Эцэг эхдээ хүндлэл үзүүлдэггүй хүмүүсийг ч бас чулуу шидэж алдаг байлаа. Энэ бүгдийг Ехова сайшаадаг байв. Амьдралыг нь удирдах хугацаанд хүмүүс Түүний үгийг сонсож, дуулгавартай дагаж, Түүний эсрэг тэрслэхгүй байг гэсэндээ Ехова Өөрийн тушаалууд болон хуулийг тогтоожээ. Шинэ төрсөн хүн төрөлхтнийг хяналтдаа байлгаж, Өөрийнхөө хожмын ажлын суурийг илүү сайн тавихын тулд Тэр эдгээр хуулийг ашигласан юм. Иймээс Еховагийн хийсэн ажилд үндэслэн эхний эрин үеийг Хуулийн эрин үе гэж нэрлэжээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хуулийн эрин үе дэх ажил). Хуулийн эрин үед Ехова Бурхан олон хууль, тушаал гаргаж, Бурханыг хэрхэн шүтэх, хэрхэн амьдрахыг хүн төрөлхтөнд заасан. Хуулийг дагасан хүмүүс Бурханы хамгаалалт, ерөөлийг хүртсэн бол хуулийг зөрчсөн хүмүүс нүглээ уучлуулахын тулд тахил өргөх ёстой болсон. Эс бөгөөс, тэд Бурханы шийтгэл, хараалтай нүүр тулах байв. Хуулийн эрин үеийн хүмүүс Бурханы зөвт байдал, уур хилэн, халдашгүй зан чанарыг биечлэн мэддэг, Түүний өршөөл, ерөөлийг мэддэг байсан. Тийм ч учраас хүн бүр Ехова Бурханаас эмээж, хууль, тушаалыг нь мөрдөж, Бурханаар хамгаалуулж, газар дээр зөв амьдралаар амьдарсан. Одоо үүнийг жаахан бодоод үзье: Хэрвээ Бурхан Хуулийн эрин үеийн ажлаа хийгээгүй бол хүн төрөлхтөнд юу тохиолдох байсан бэ? Хуулийн хязгаарлалт, Бурханы удирдамжгүйгээр бүх хүн төрөлхтөн эх захаа алдаж, Сатанд олзлогдох байсан. Бурхан хүн төрөлхтөнд хуулийг өгсөн нь туйлын чухал ажил байв! Хуулийн эрин үеийн ажил нь нүгэл гэж юу болох, зөв шударга байдал гэж юу болохыг хүнд зааж өгч, нүгэл үйлдвэл нүглээ наманчлах тахил шаардлагатай гэдгийг хүнд харуулсан. Бурханы ажлын эхний шат хүн төрөлхтнийг амьдралынх нь зөв замд оруулаад зогсохгүй, Нигүүлслийн эрин үеийн золин авралын ажлын үндсийг тавьж, замыг нь зассан.

Хуулийн эрин үеийн сүүлчээр бүх хүн төрөлхтөн Сатаны завхралд маш гүнзгий өртсөнөөс улам их нүгэл үйлдэж, хууль тэднийг хянаж чадахаа больсон. Тэдэнд хангалттай нүглийн тахил байгаагүй учраас хуулийн дор яллагдаж, цаазлагдах аюулд орж, шаналсандаа бүгд Бурханыг дуудаж байлаа. Тиймээс Бурхан Эзэн Есүсийн дүрээр биечлэн махбод болж, золин авралын ажлыг гүйцэтгэн, Нигүүлслийн эрин үеийг эхлүүлж, Хуулийн эрин үеийг төгсгөсөн. Төгс Хүчит Бурханы үгээс дахиад уншицгаая. “Нигүүлслийн эрин үед Есүс унасан бүх хүн төрөлхтнийг (зөвхөн израильчуудыг ч биш) золин аврахаар ирсэн юм. Тэрээр хүнд өршөөл, хайр энэрлийг харуулсан. Нигүүлслийн эрин үед хүний харсан Есүс хайр энэрлээр бялхаж, хүнийг үргэлж хайрладаг байсан, учир нь Тэр хүмүүсийг нүглээс аврахаар ирсэн юм. Өөрийнх нь цовдлол хүн төрөлхтнийг нүглээс бүрэн золин аврах хүртэл Тэр хүмүүсийн нүглийг уучилж чаддаг байлаа. Тэр үед, Бурхан хүний өмнө өршөөл, хайр энэрэлтэйгээр гарч ирсэн; өөрөөр хэлбэл, Тэр хүний төлөө нүглийн тахил болж, хүний нүглийн төлөө цовдлогдож, нүглийг нь үүрд уучилсан билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээдэг). “Есүсийн золин авралгүйгээр хүн үүрд нүгэлд амьдарч, нүглийн үр, чөтгөрүүдийн үр сад болох байлаа. Тийнхүү үргэлжилсэн бол бүхий л дэлхий ертөнц Сатаны орогнодог орон буюу тэрний оршин суудаг газар болох байв. Гэхдээ золин авралын ажил нь хүнд өршөөл, энэрэл үзүүлэхийг шаарддаг; тийм арга замаар л хүн төрөлхтөн уучлал хүлээн авч, эцэстээ бүрэн төгс болгуулж, Бурханаар бүрэн авхуулах эрхийг олж авч чадах байсан юм. Ажлын энэ үе шатгүйгээр зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө өрнөж чадахгүй байх байлаа. Хэрвээ Есүс цовдлогдоогүй бол, хэрвээ Тэр ердөө л өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг зайлуулсан бол хүмүүс нүглээ бүрэн уучлуулж чадахгүй байх байсан юм. Есүс газар дэлхий дээр ажлаа хийн өнгөрүүлсэн гурван жил хагасын хугацаандаа золин авралын ажлынхаа хагасыг л гүйцэлдүүлсэн; дараа нь загалмайд цовдлогдож, нүгэлт махан биеийн төрхтэй болж, ёрын муу нэгэнд өгөгдсөнөөр цовдлолын ажлыг гүйцэлдүүлж, хүн төрөлхтний хувь заяаг захирах болжээ. Сатаны гарт хүргэгдсэнийхээ дараа л Тэр хүн төрөлхтнийг золин аварсан юм. Гучин гурван жил хагасын хугацаанд Тэрээр газар дээр зовж, дооглуулж, гүтгүүлж, хаягдаж, тэр ч бүү хэл толгой хоргодох газаргүй, амрах газаргүй болоход хүрсэн бөгөөд дараа нь цовдлогдож, Түүний бүхий л оршихуй—ариун агаад гэм зэмгүй бие—загалмайд хадагдсан. Тэрээр бүх төрлийн зовлонг туулсан юм. Эрх мэдэлтэй хүмүүс Түүнийг тохуурхаж, ташуурдаж, цэргүүд бүр нүүр лүү нь нулимсан; гэсэн ч Тэр чимээгүй байж, эцсээ хүртэл тэвчин, үхэн үхтэлээ нөхцөл болзолгүй захирагдаж, улмаар бүх хүн төрөлхтнийг золин аварсан билээ. Тэр үед л Тэрээр амрах боломжтой болсон. Есүсийн хийсэн ажил Нигүүлслийн эрин үеийг л төлөөлдөг; энэ нь Хуулийн эрин үеийг төлөөлдөггүй, эцсийн өдрүүдийн ажлыг ч орлодоггүй. Энэ бол хүн төрөлхтний туулсан хоёр дахь эрин үе болох Нигүүлслийн эрин үе—Золин авралын эрин үе дэх Есүсийн ажлын мөн чанар билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Золин авралын эрин үеийн ажлын цаад үнэн түүх). Есүс бидний дунд амьдарч байхдаа “Гэмшицгээ: тэнгэрийн хаанчлал ойрхон байна(Матай 4:17) гэж тунхагласан. Нүглээ улайж, гэмшин, бусдыг өөр шигээ хайрлаж, дал дахин долоон удаа уучилж, Бурханыг бүх сэтгэл, санаа, оюун ухаанаараа хайрлаж, сүнсээр, үнэнээр Бурханыг шүтэн мөргөх гэх мэтийг Есүс хүнд заасан. Есүсийн үг Бурханы хүсэл юу болохыг хүмүүст харуулж, итгэлд нь тодорхой зорилго, чиглэл өгсөн. Энэ бол хууль, дүрмийн хязгаарлалтаас давсан алхам байв. Есүс бас олон тэмдэг, гайхамшиг үзүүлж, өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулж, нүглийг уучилж, хүлээцтэй, тэвчээртэй байдлаар дүүрэн байлаа. Хүн болгон Бурханы хайр, өршөөлийг мэдэрч, хайр татам байдлыг нь харж, Бурханд ойртож чадсан. Эцэст нь Эзэн Есүс загалмайд цовдлогдож, мөнхийн нүглийн тахил болж, бидний нүглийг бүрмөсөн уучилсан. Үүний дараа, нүглээ уучлуулахын тулд хүмүүс ердөө л Эзэнд нүглээ улайж, гэмших хэрэгтэй болж, хуулийн дор яллагдаж, шийтгүүлэхгүй болж, Бурханы өмнө очиж залбиран, Эзэний хайрласан амар амгалан, баяр хөөр, арвин ерөөлийг эдэлж чаддаг болсон. Есүсийн золин авралын ажил хүн төрөлхтөнд асар их ерөөл болж, өнөөдрийг хүртэл үргэлжлүүлэн амьдарч, хөгжин цэцэглэх боломж олгосон нь илэрхий.

Тэгвэл, Эзэн Есүс ажлаа дуусгаж, Сатаны савраас бидний золин аварсан болохоор Бурханы авралын ажил дууссан гэсэн үг үү? Дахиад бидэнд Бурханы авралын ажил хэрэггүй гэсэн үг үү? Хариулт нь: Үгүй. Бурханы ажил дуусаагүй. Бурханы авралын ажлын өөр нэг алхам хүн төрөлхтөнд хэрэгтэй байсаар байгаа. Эзэн Есүс хүнийг золин аварч, бидний нүгэл уучлагдсан боловч нүгэлт уг чанар маань шийдвэрлэгдээгүй. Бид нүгэлт уг чанартаа захирагдаж, үргэлж завхралд амьдарч, өөрийн эрхгүй худал хэлж, үргэлж нүгэл үйлдэж, Эзэний эсрэг тэрсэлж, Эзэнийг эсэргүүцэж, үгийг нь хэрэгжүүлж чаддаггүй. Бид бүгдээрээ нүглийн эсрэг шаналантай тэмцэл дунд нүгэл үйлдэж, нүглээ улайж, дахиад л нүгэл үйлддэг мөчлөгт амьдардаг, нүглийн хүлээс, хязгаарлалтаас хэн ч зугтаж чаддаггүй. Тэгэхээр нүглээс зугтаж чаддаггүй хүмүүс шүүгдэж, цэвэрлэгдэхгүйгээр хаанчлал руу өргөгдөж үнэхээр чадна гэж үү? Яагаад ч чадахгүй. Бурхан бол ариун Бурхан. “Ариун байдалгүйгээр хэн ч Эзэнийг харахгүй(Еврей 12:14). Нүгэл үйлдэж, Өөрийг нь эсэргүүцсээр байх хүмүүсийг хэзээ ч хаанчлалдаа оруулахгүй. Тийм ч учраас золин авралын ажлаа хийж дууссаныхаа дараа Эзэн, дахин ирнэ гэдгээ зөгнөсөн. Эзэн Есүс хүний нүгэлт уг чанарыг бүрэн шийдвэрлэж, биднийг нүглээс аврахын тулд эргэн ирдэг, ингэснээр бид ариун болж, Бурханы хаанчлалд орж чадна. Яг л Эзэн Есүсийн хэлснээр, “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана(Иохан 16:12–13). “Үнэнээр тэднийг ариусгаач: Таны үг үнэн билээ(Иохан 17:17). Илчлэлд мөн ингэж зөгнөсөн: “Тэр чанга дуугаар, ‘Бурханаас эмээж, Түүнд алдрыг өргө; учир нь Түүний шүүлтийн цаг ирлээ’ гэв(Илчлэл 14:7). Эзэн Есүс эргэн ирээд үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажлыг хийн, хүнийг бүх үнэн рүү ороход хөтөлдөг. Энэ нь хүн төрөлхтнийг нүглээс, Сатаны хүчнээс бүрэн аварч, биднийг Бурханы хаанчлал руу хөтөлж байгаа хэрэг. Энэ бол Бурханы аль эрт төлөвлөсөн ажлын нэг алхам, Бурханы удирдлагын төлөвлөгөөний эцсийн алхам юм. Үнэний энэ талыг илүү сайн ойлгохын тулд Төгс Хүчит Бурханы зарим үгийг уншицгаая.

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон юм; Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, бас хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн салгахын тулд улам их ажил хийхийг Бурханаас шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагддаг бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг).

Цовдлолын ажил аль хэдийн дуусаж, Бурхан Сатаныг ялан дийлсэн учраас нүглийн тахилаар дамжуулан хүн нүглээ уучлуулсан. Гэвч хүний доторх завхарсан зан чанар хэвээр үлдэж, хүн нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэж мөн л чаддаг бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг олж аваагүй. Тиймээс ажлын энэ үе шатанд Бурхан хүний завхарсан зан чанарыг илчлэхдээ үг ашиглаж, зөв замын дагуу хэрэгжүүлэхэд түүнийг хүргэдэг. Энэ үе шат нь өмнөхийг бодвол илүү утга учиртай, мөн түүнчлэн илүү үр дүнтэй байдаг, учир нь одоо цагт хүний амийг шууд хангаж, хүний зан чанарыг бүрэн шинэчлэхэд хүргэдэг зүйл нь үг билээ; энэ нь ажлын илүү бүрэн гүйцэд үе шат юм. Тиймээс эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан нь Бурхан бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээж, хүнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөг бүрэн дуусгасан юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4).

Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзарсан зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг хэрхэн голдгийг илчилсэн үгсийг, хүн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогтой холбогдуулан хэлсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэл, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүнд огт байдаггүй үнэнээр л орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авдаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүний ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломж олгодог. Түүнчлэн, өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг).

Үүнийг унших нь Бурхан яагаад эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил хийж байгааг олж харахад бидэнд тусалдаг. Эзэн Есүсийн золин авралын ажил ердөө л нүглийг маань уучилсан боловч бидний нүгэлт уг чанар гүнзгий шингэсэн хэвээр байгаа. Хүн төрөлхтнийг бүрэн цэвэрлэж, аврахын тулд Бурхан илүү их үнэнийг хэлж, шүүлтийн ажлын нэг алхмыг хийх нь бидэнд хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Эзэн Есүсийн золин авралын ажил Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлын замыг л зассан, энэ нь хамгийн гол түлхүүр, Бурханы бүх авралын ажлын хамгийн гол хэсэг юм. Энэ нь бас бүрэн аврагдаж, хаанчлалд орох цорын ганц зам. Ажлын энэ алхам дуусах үед хүний завхарсан зан чанар цэвэрлэгдээд, бид нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэхээ больж, Бурханд үнэхээр захирагдаж, Бурханыг хайрлаж чаддаг болж, хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил бүрэн дуусна. Тэр нь Бурханы 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөөний төгсгөл байх болно. Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд гарч ирж, ажиллаж эхлээд, Нигүүлслийн эрин үеийг төгсгөж, Хаанчлалын эрин үеийг эхлүүлэн, хүн төрөлхтнийг цэвэрлэж, бүрэн аврахад шаардлагатай бүх үнэнийг илэрхийлж, Бурханы удирдлагын төлөвлөгөөний бүх нууцыг илчлээд зогсохгүй, хүний Бурханыг эсэргүүцдэг бүх сатанлаг уг чанар, зан чанарыг шүүж, ил болгон, Бурханы талаарх бүх үзэл, итгэлийн эндүү ташаа үзэл санааг маань илчилсэн. Төгс Хүчит Бурхан мөн бидэнд нүглээс зугтаж, бүрэн аврагдах зам гэх зэргийг өгсөн. Төгс Хүчит Бурханы үг үнэлж баршгүй! Энэ нь ариусгагдаж, бүрэн аврагдахын тулд хүмүүст байх ёстой үнэний бүх бодит байдал, Хуулийн эрин үе эсвэл Нигүүлслийн эрин үед Бурханы хэзээ ч айлдаагүй үгс юм. Бурхан эцсийн өдрүүдэд мөнх амийн замыг бидэнд авчирч байгаа нь энэ. Бурханы шүүлтийг туулсан, Бурханы сонгосон олон хүн Бурханыг эсэргүүцдэг завхрал, сатанлаг уг чанарынхаа үнэнийг олж харж, Бурханы зөвт, халдашгүй зан чанарын талаар жинхэнэ ойлголттой, Бурханы хүндлэх сэтгэлтэй болж, эцэст нь нүглийн хүлээснээс ангижирч, жинхэнэ хүний төрхийг амьдран харуулаад, нүглээс чөлөөлөгдөж, Сатаныг ялсан тухай гайхалтай гэрчлэл хийсэн. Бурханы сонгосон хүмүүс бүгд Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил бол хүн төрөлхтнийг бүрэн аврах Бурханы аврал үнэхээр мөн гэдгийг мэддэг. Энэхүү шүүлтийн ажил байгаагүй бол бид завхралынхаа үнэнийг хэзээ ч олж харахгүй, нүглийнхээ уг үндсийг хэзээ ч мэдэхгүй, завхарсан зан чанараа цэвэрлэж, өөрчилж хэзээ ч чадахгүй байсан. Төгс Хүчит Бурхан гамшгийн өмнө аль хэдийнээ бүлэг ялагчийг бүрэн төгс болгож, хаанчлалын сайн мэдээ нь дэлхий даяар түгээд байна. Төгс Хүчит Бурхан Сатаныг бүрэн ялж, бүх алдрыг олж авсан, Түүний 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөө дууссан гэдгийг баримтууд харуулдаг. Агуу гамшиг эхэлчихсэн, Бурханыг эсэргүүцдэг бүх мууг үйлдэгч шийтгүүлж, гамшигт устгагдах бол шүүлт туулж, цэвэрлэгддэг хүмүүсийг Бурхан гамшгийн үеэр хамгаалах болно. Тэр үед шинэ тэнгэр, газар бий болж, Христийн хаанчлал газар дээр биеллээ олж, үлдсэн хүмүүс нь Бурханы хаанчлалд үүрд амьдарч, Бурханы ерөөл, амлалтыг эдлэх Бурханы ардууд байх болно. Энэ нь Илчлэлийн зөгнөлүүдийг үнэхээр биелүүлдэг: “Энэ дэлхийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийн хаанчлал болсон; Тэр үеийн үед хаанчлах болно(Илчлэл 11:15). “Би сэнтийгээс гарах чанга дууг сонсов: Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байж, Тэр тэдэнтэй хамт суурьших ба тэд Түүний ард болж, Бурхан Өөрөө тэдэнтэй хамт байж, тэдний Бурхан болно. Бурхан тэдний нүднээс бүх нулимсыг нь арчина; тэнд цаашид үхэл байхгүй, уй гашуу, уйлаан, өвдөлт ч гэж байхгүй болно: учир нь урьдын юмс өнгөрөн оджээ(Илчлэл 21:3–4).

Бурханы ажлын гурван үе шат хэчнээн эрхэм нандин, бодитой болохыг одоо бид харж болно! Дор бүрнээ хүний нүглийн асуудлыг шийдвэрлэж, нэг зорилгыг биелүүлэхийн төлөө буюу хүн төрөлхтнийг Сатаны хүчнээс, нүглээс алхам алхмаар аврахын төлөө байдаг, ингэснээр бид Бурханы хаанчлалд орж, Бурханы амлалт, ерөөлийг хүртэж чадна. Ажлын үе шат бүр дараагийнхтайгаа холбогдож, алхам бүр нь өмнөх алхмынхаа суурин дээр үндэслэж, тус бүр нь өмнөхөөсөө илүү гүн, илүү өндөр байдаг. Алхмууд нь нягт холбоотой, салшгүй, аль нэг нь дангаараа явагдах боломжгүй. Хуулийн эрин үеийн ажил байгаагүй бол нүгэл гэж юу болохыг хэн ч мэдэхгүй, бид бүгдээрээ Сатанд дэвслүүлж, нүгэлд амьдарч, Сатан биднийг булаан авч, устгах байсан. Нигүүлслийн эрин үеийн золин авралын ажил байгаагүй бол хүн төрөлхтөн хэтэрхий их нүгэл үйлдсэнийхээ төлөө шүүгдэж, бид өдий хүрэхгүй байх байсан. Тэгвэл Бурхан эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хийгээгүй бол яах вэ? Шүүлтийн ажил байхгүй бол бид нүглийн хүлээснээс хэзээ ч зугтахгүй, тэнгэрийн хаанчлалд ороход тэнцэхгүй, эцэст нь гүн гүнзгий нүгэлтэй байсныхаа төлөө устгагдах байсан. Ажлын энэ гурван алхмын нэг нь л байгаагүй бол хүн төрөлхтөн Сатанд харьяалагдаж, хэзээ ч бүрэн аврагдахгүй байх байсан. Ажлын энэхүү гурван үе шат нь хүнийг аврах Бурханы авралын удирдлагын төлөвлөгөөг бүхэлд нь бүрдүүлдэг. Алхам бүр нь өмнөхөөсөө бүр ч илүү чухал, бүгд хүн төрөлхтнийг аврах Бурханы нямбай зохицуулалт юм. Энэ нь хүн төрөлхтнийг гэх Бурханы агуу хайр, авралыг бидэнд бүрэн харуулж, Бурханы мэргэн ухаан, төгс хүчнийг харуулдаг. Яг л Төгс Хүчит Бурханы хэлснээр, “Миний бүхий л удирдлагын төлөвлөгөө болох зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө нь эхний Хуулийн эрин үе; Нигүүлслийн эрин үе (энэ нь бас Золин авралын эрин үе юм); эцсийн өдрүүдийн Хаанчлалын эрин үе гэсэн гурван үе шат буюу гурван эрин үеэс бүрддэг. Энэ гурван эрин үе дэх Миний ажил өөр өөр эрин үеийн дагуу агуулгаараа ялгардаг боловч энэхүү ажил нь үе шат бүрд хүний хэрэгцээнд нийцдэг—илүү нарийн хэлбэл, энэ нь Сатаны эсрэг Миний явуулдаг дайнд Сатаны хэрэглэдэг арга мэхийн дагуу хийгддэг. Миний ажлын зорилго бол Сатаныг ялж, мэргэн ухаан, төгс хүчээ харуулж, мөн Сатаны бүх арга мэхийг илчилж, улмаар Сатаны эзэмшил дор амьдардаг бүхий л хүн төрөлхтнийг аврах явдал билээ. Энэ нь Өөрийн мэргэн ухаан, төгс хүчийг харуулж, мөн Сатаны тэвчишгүй муу муухайг илчлэхийн төлөө байдаг; цаашлаад сайн мууг ялгах, Би бол бүх зүйлийн Захирагч гэдгийг мэдэх, Сатан бол хүн төрөлхтний дайсан, адгийн муу, ёрын нэгэн гэдгийг тодорхой харах боломжийг бүтээгдсэн зүйлсэд олгож, мөн сайн ба муу, үнэн ба гажууд онол, ариун байдал ба бузар булай болон юу агуу, юу жигшүүртэй гэдгийн хоорондох ялгааг туйлын тодорхой ялган таних боломж олгохын төлөө байдаг. Тийнхүү хүн төрөлхтнийг завхруулдаг нь Би биш, зөвхөн Бүтээгч болох Би л хүн төрөлхтнийг аварч, таашаан эдэлж чадах зүйлсийг нь хүмүүст хүртээж чадна хэмээн мэдлэггүй хүн төрөлхтөн Надад гэрчлэл хийж чаддаг болно; Би бол бүх зүйлийн Захирагч, Сатан бол Миний бүтээсэн зүйлсийн нэг төдий бөгөөд хожим нь Надаас урвасан юм гэдгийг тэд мэдэж авна. Миний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө гурван үе шатанд хуваагддаг ба Би бүтээгдсэн зүйлсээр Өөртөө гэрчлэл хийлгэж, тэдэнд Өөрийн хүслийг ойлгуулж, Би бол үнэн гэдгийг мэдүүлэх үр дүнд хүрэхийн тулд ийнхүү ажилладаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Золин авралын эрин үеийн ажлын цаад үнэн түүх).

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Leave a Reply