Бурхан яагаад эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил хийдэг вэ?

2021-11-12

Өнөөдөр дэлхий даяар тахал тархаж, гамшиг улам ихсэж, газар хөдлөлт, өлсгөлөн, дайн болж, бүх итгэгч Аврагч, Эзэн Есүсийн ирэхийг, Эзэнтэй уулзахаар агаарт өргөгдөн, эдгээр гамшгаас зугтахыг тэсэн ядан хүлээж байна. Гэвч маш олон жил хүлээсний дараа хэн нэгэн Эзэнтэй уулзахаар агаарт өргөгдөхийг харах нь байтугай Аврагч, Эзэн Есүс үүл хөлөглөн бууж ирэхийг хараагүй л байгаа нь олон хүний урмыг хугалсан. Үүлэн дээрх Эзэнийг харахын оронд Эзэн үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажил хийдэг Төгс Хүчит Бурхан болж эргэн ирсэн гэж Зүүний Аянга ахин дахин гэрчилж байгааг харах нь хүмүүсийг бүрэн цочирдуулдаг. Энэхүү гэрчлэл нь маш нүд булаам, тод томруун. Гэхдээ ХКН-ын улайрсан дарангуйлал, баривчилгаа, шашны ертөнц дэх антихрист хүчнүүдийн доромжлол, гүжирдлэгийн улмаас хүмүүс үнэн замыг судлах асуудлыг үл тоож, орхисон юм. Гэнэтхэн, хэдхэн жилийн дотор ихэд дорд үзэгддэг байсан хүний Хүү маш их үнэнийг илэрхийлж, улам олон хүн Бурханы дуу хоолойг сонсож, бүгд Төгс Хүчит Бурханыг дагахаар боссон юм. Энэ нь шашны ертөнцийг тэр чигт нь донсолгоод зогсохгүй, дэлхийг бүхэлд нь донсолголоо. Үг нь махбодоор илэрсэн жинхэнэ гэрэл адил гэрэлтэж, зүүнээс баруун зүгийг хүртэл бүх дэлхийг гэрэлтүүлэн, үнэнийг хайрладаг, Бурханы илрэлтийг хүсэн хүлээдэг хүмүүс гэрэлд гарч, Бурханы дуу хоолойг сонсож, Хурганы хуримын зоогт оролцдог. Эдгээр баримт нь бүх хүнийг гайхшируулсан: Энэ ямар төрлийн хүн бэ? Тэр хаанаас ирсэн бэ? Ийм хүчирхэг зүйлийг яаж хийв? Олон хүн ингэж асуусан: Зүүний Аянга үнэхээр Бурханы илрэл, ажил мөн гэж үү? Төгс Хүчит Бурханы үг хүн төрөлхтөнтэй ярьж буй Бүтээгчийн дуу хоолой юм гэж үү? Тэд “Тийм байх боломжгүй, Эзэн эргэн ирэхдээ хамгийн түрүүнд итгэгчдийг өргөж, итгэгчид тэнгэрт Эзэнтэй уулзана. Эзэн хэзээ ч итгэгчдээ гамшигт унагааж, шүүлтийн ажил хийхээр үг хэлэхгүй. Тийм зүйл болохгүй” гэж боддог. Өнөөдөр, олон хүн Төгс Хүчит Бурханы Чуулганы кино, магтан дуу, гэрчлэлийн видео, хамгийн чухал нь Төгс Хүчит Бурханы үгийн уншлагыг үзэж байна. Тэр нь арвин баялаг агуулгатай, Канаан дахь амьдрал бол үнэхээр гайхалтай туршлага юм. Энэхүү баримт нь, Ариун Сүнсний ажил л үүнд хүрч чадна, ямар ч хүн чадахгүй гэдгийг хүмүүсээр хүлээн зөвшөөрүүлдэг. Бурханы илрэлт, ажилгүйгээр хэн ч ийм агуу зүйл гүйцэлдүүлж чадахгүй. Энэ нь Эзэнд итгэдэг олон итгэгчийг ингэж гайхширахад хүргэдэг: Бурхан яагаад эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил хийдэг юм бэ? Бидний нүгэл уучлагдаж, Бурхан биднийг зөвтгөсөн байтал яагаад бид шүүлт, гэсгээлт туулах ёстой юм бэ? Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт шүтлэггүй хүмүүст чиглэх учиртай байтал яагаад Бурханы гэрээс шүүлт эхэлдэг юм бэ? Энд чухам юу болоод байна вэ? Энэ бол бидний өнөөдрийн нөхөрлөлийн гол сэдэв байх болно.

Нөхөрлөлөө эхлэхээс өмнө, Бурхан эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил хийхээр махбод болдог баримт нь аль эрт Бурханы зохицуулсан зүйл гэдгийг эхлээд тодорхой болгоё. Хүмүүсийн үзэл ямар байх, саад тотгор хэчнээн их байх нь хамаагүй эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг хүний хүслээр өөрчлөх боломжгүй, ямар ч улс, хүчин үүнийг зогсоож чадахгүй. Тиймээс зарим хүн эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажилд библийн үндэслэл бий юу? гэж асууна. Мэдээжийн хэрэг, библийн үндэслэл бий, тун баттай үндэслэл бий. Библид дор хаяж хоёр зуун “шүүлтийн” тухай эшлэл бий, мөн эцсийн өдрүүдэд үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажил хийхээр хүний Хүү болж махбодод эргэж ирэхээ Эзэн Есүс өөрийн биеэр зөгнөсөн. Эзэн Есүсийн зөгнөлийн хэдэн хэсгийг одоо тоочицгооё. “Хэрвээ Миний үгийг сонсоод баримталдаггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно(Иохан 12:47–48). “Учир нь Эцэг ямар ч хүнийг шүүдэггүй, харин бүх шүүлтийг Хүүдээ даатгасан билээ… Тэр хүний Хүү болохоор шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийг ч Түүнд өгсөн(Иохан 5:22, 27). “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана(Иохан 16:12–13). Бас 1 Петр 4:17-т “Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ.” Эдгээр үг маш тодорхой: “Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно” “бүх шүүлтийг Хүүдээ даатгасан билээ” “шүүлт Бурханы гэрээс эхлэх ёстой” “Тэр та нарыг бүх үнэн рүү удирдана” Эзэн эцсийн өдрүүдэд үнэнийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийхээр хүний Хүү болж ирнэ гэдгийг харж болно. Энэ бол маргаангүй. Өнөөдөр Төгс Хүчит Бурхан маш их үнэнийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хэрэгжүүлж байгаа нь Бурханы сэнтийн өмнө ирдэг бүхнийг шүүж, ариусгаж, Бурханы сонгосон хүмүүсийг бүх үнэн рүү ороход нь удирдахын тулд юм. Тэгээд Бурхан гамшгийн өмнө бүлэг ялагчийг бий болгосон. Энэ нь эдгээр зөгнөл бүрэн гүйцэлдэж, биелсэн гэдгийг бидэнд харуулдаг.

Тиймээс зарим хүн бидний нүгэл аль хэдийн уучлагдсан байтал яагаад бид эцсийн өдрүүдэд Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авах хэрэгтэй юм бэ? гэж асуух болно. Төгс Хүчит Бурханы үг үнэний энэхүү нууцыг илчилдэг учраас Төгс Хүчит Бурхан юу гэж хэлснийг харцгаая. “Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор аль хэдийн түүний дотор суучихсан бөгөөд Сатанаар олон мянган жил завхруулагдсаны дараа хүний дотор Бурханыг эсэргүүцэх уг чанар тогтсон байдаг. Тиймээс хүнийг золин аврах нь хүнийг өндөр үнээр буцаан авсан золин авралаас цаашгүй байсан боловч хүний доторх хорт уг чанарыг таягдан хаяагүй юм. Ингэж их бузартсан хүн Бурханд үйлчлэхүйц болохоосоо өмнө өөрчлөгдөх ёстой. Шүүлт, гэсгээлтийн энэ ажлаар дамжуулан өөрийнхөө доторх бохир, завхарсан мөн чанарын талаар хүн бүрэн мэдэж авах бөгөөд бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих үнэ цэнтэй болж чадна… Хүнийг золин аварч, нүглийг нь уучилсан тухайд бол, Бурхан хүний гэм бурууг санадаггүй, гэм буруугийнх нь дагуу хүнд ханддаггүй гэж л авч үзэж болох юм. Гэвч махан биед амьдардаг хүн нүглээс ангижраагүй бол үргэлжлүүлэн нүгэл үйлдэж, завхарсан сатанлаг зан чанараа эцэс төгсгөлгүй илчилж л чадна. Энэ бол хүний амьдардаг, нүгэл үйлдэж, нүглээ уучлуулдаг эцэс төгсгөлгүй орчлын амьдрал юм. Хүн төрөлхтний ихэнх нь өдөр нь нүгэл үйлдээд орой нь нүглээ улайдаг. Ийм маягаар нүглийн тахил хүний хувьд үүрд хүчинтэй байдаг ч энэ нь хүнийг нүглээс аварч чадахгүй. Хүн завхарсан зан чанартай байсаар байгаа тул авралын ажлын хагас нь л гүйцэлдсэн… Хүн өөрийнхөө нүглийг мэддэг болох нь маш амаргүй; тэр өөрийнх нь дотор гүнзгий үндэслэсэн уг чанарыг таних ямар ч аргагүй байдаг бөгөөд энэ үр дүнд хүрэхийн тулд үгийн шүүлтэд найдах ёстой. Тэгж байж л хүн энэ үеэс эхлэн аажмаар өөрчлөгдөж чадна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4). Төгс Хүчит Бурханы үг маш тодорхой байна. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн хийсэн зүйл золин авралын ажил байсан. Хэрвээ бид Эзэнд итгэж, нүглээ улайж, гэмшвэл нүгэл маань уучлагдана. Бид хууль зөрчсөнийхөө төлөө яллагдаж, цаазлагдахгүй, Эзэний арвин их нигүүлслийг эдэлж чадна. Гэхдээ нүглээ уучлуулна гэдэг нь нүглээс ангижирч, ариун болно гэсэн үг үү? Нүглээ уучлуулна гэдэг нь Бурханд жинхэнээсээ дуулгавартай байдаг болно гэсэн үг үү? Огтхон ч үгүй. Итгэгчид өдөр нь нүгэл үйлдээд шөнө нь нүглээ улайдаг гэдгийг бид бүгд тодорхой хардаг. Бид амьдралын энэхүү орчилд гацаад өөрийн эрхгүй байнга нүгэл үйлдэж, бүгд л залбирч, “Би үнэхээр зовж байна, яагаад нүглийн хязгаарлалтаас чөлөөлөгдөж чадахгүй байна вэ?” гэдэг. Бид бүгд хорвоогийн ээдрээнээс салж, Эзэний төлөө зарлагадахыг хүсэж, Эзэнийг хайрлахыг, бусдыг хайрлахыг хүсдэг боловч хийдэг зүйлээ өөрийн эрхгүй хийж, байнга худал хэлдэг асуудлаа ч шийдвэрлэж чаддаггүй. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, хүмүүс нүгэлт уг чанар, завхарсан зан чанартай, энэ нь нүглийн уг үндэс юм. Нүглийн уг үндсээ шийдвэрлэхгүй бол өөрийгөө хазаарлахыг хичээсэн ч өөрийн эрхгүй нүгэл үйлдсээр байна. Хэдийгээр зарим хүн Эзэний төлөө чин сэтгэлээсээ зарлагадаж, зовж, төлөөс төлж, гомдоллохгүйгээр тэвчиж чаддаг боловч зүрх сэтгэлийнхээ гүнд Бурханд үнэхээр дуулгавартай байж чадах уу? Бурханыг үнэхээр хайрлаж чадах уу? Олон хүн энэ асуудлыг тодорхой хардаггүй. Ерөөл хүртэж, тэнгэрийн хаанчлалд орж, шагнал олж авахын тулд хүмүүс олон сайн зүйл хийж чадах боловч эдгээр сайн үйлд ямар хольц холилдож байдаг вэ? Эдгээрт ямар нэг наймаа, санаархал холилдсон байдаг уу? Гамшиг ирэхэд өргөгдөхгүй, харин ч тэр гамшигт хаягдвал бид Бурханы эсрэг гомдоллох уу? Бурханыг буруутгаж, үгүйсгэх үү? Бурханы ажил хүний үзэлтэй нийцэж байвал бид Бурханд талархаж, Бурханыг магтдаг, харин Бурханы ажил бидний үзэлтэй нийцэхгүй, бидний хүсдэг зүйл биш байвал Бурханыг шүүж, яллах уу? Жишээ нь, Эзэн Есүс Өөрийнх нь нэрээр номлож, чөтгөрүүдийг хөөдөг хүмүүст “Ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл(Матай 7:23) гэж хэлэх үед тэр хүмүүст үзэл төрж, Эзэнийг эсэргүүцэж, яллах уу? Хэрвээ Эзэн Есүс чуулгануудад үнэнийг илэрхийлэхээр иудей хүний Хүүгийн дүрээр ирсэн гэж үзвэл шашны ертөнцийн хэр олон хүн Эзэнийг үгүйсгэж, Эзэнээс явах вэ? Эзэн Есүсийн илэрхийлсэн үнэнийг хэр олон хүн хүлээн авч, Тэр бол цор ганц жинхэнэ Бурхан гэж хэлэх вэ? Хэр олон хүн Эзэн Есүсийг Бурхан биш хүн гэж яллах вэ? Эдгээр баримтыг эргэцүүлбэл зохино. Иудейн шашны фарисайчууд үеийн үед Бурхан итгэж, Бурханд байнга нүглийн тахил өргөдөг хүмүүс байв. Ехова Бурхан бие махбодтой болж Эзэн Есүс болох үед Ехова Бурханы илрэлт гэдгийг нь фарисайчууд яагаад мэдээгүй вэ? Фарисайчууд үнэнийг илэрхийлсэн Эзэн Есүсийг яагаад ялласан бэ? Эзэн Есүсийг яагаад загалмайд цовдолсон бэ? Асуудлын мөн чанар нь юу вэ? Эцэг өвгөд нь үеийн үед Бурханд итгэдэг байсан хэр нь фарисайчууд яагаад Бурханы илрэлт, ажлыг мэдээгүй вэ? Тэд яагаад Бурханыг яллаж, эсэргүүцсээр байсан бэ? Бурхан эцсийн өдрүүдэд бие махбодтой хүний Хүү болж гарч ирээд, ажиллаж, маш их үнэнийг илэрхийлсэн гэдгийг бид бүгд нүдээрээ харсан. Тэгвэл шашны ертөнцийн ийм олон хүн яагаад Төгс Хүчит Бурханыг улайран эсэргүүцэж, яллан, бүр доромжилж байна вэ? Эзэн Есүс эргэн ирчхээд иудей хүний Хүүгийн дүртэй хэвээр, шашны ертөнцөд үнэнийг илэрхийлсэн бол Эзэн Есүсийг чуулганаас хөөж, тэр ч байтугай яллаж, алах байсан уу? Энэ бүгд дэндүү боломжтой. Төгс Хүчит Бурхан, Эзэн Есүстэй ижилхэн байдлаар үнэнийг илэрхийлдэг, хоёулаа л хэвийн, жирийн хүний Хүү. Шашны ертөнц Төгс Хүчит Бурханыг ингэж улайран эсэргүүцдэг юм чинь хүний Хүүгийн төрхтэй Эзэн Есүст илүү нээлттэй байх уу? Шашны ертөнц Төгс Хүчит Бурханыг дагадаг хүмүүсийг яагаад Бурханд биш, хүнд итгэдэг итгэгчид гэж шүүсээр байдаг юм бэ? Хэрвээ тэд Эзэн Есүсийн цаг үед төрсөн байсан бол Эзэн Есүсийг дагадаг хүмүүсийг Бурханд биш, хүнд итгэдэг итгэгчид гэж шүүх байсан уу? Энэ асуудлын мөн чанар нь яг юу вэ? Завхарсан хүмүүс бүгд сатанлаг уг чанартай, бид бүгд сатанлаг зан чанараар амьдардаг учраас ийм зүйл болдог. Ийм ч учраас бид Бурханыг эсэргүүцэж, яллаж байгаа нь огтхон ч хачин биш. Олон хүн үүнийг тодорхой хардаггүй. Нүгэл маань уучлагдаж, Бурхан биднийг гэмтэй гэж харахаа болимогц бид ариун болдог гэж боддог. Нүгэл маань уучлагдмагц бид сайн үйлээр Бурханы сайшаалыг хүртэж чадна гэж боддог. Иймэрхүү үзэл бодол маш буруу. Фарисайчууд Эзэн Есүсийг эсэргүүцэж, яллаж байсан баримт нь хүмүүс сатанлаг уг чанар, завхарсан зан чанартай учраас хэчнээн жил Бурханд итгэсэн, Библийг хэр их ойлгодог, ямар эрин үед төрсөн нь хамаагүй, бид бүгдээрээ үнэнийг үзэн ядаж, Бурханыг эсэргүүцэж, яллаж, Бурханд дайсагнасаар байдгийг тодорхой харахад хангалттай. Зөвхөн энэ шалтгааны улмаас эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил нэн чухал! Сатанлаг уг чанартай учраас завхарсан хүн төрөлхтөн Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авах ёстой. Шүүлт, гэсгээлт байхгүй бол ингэж завхарсан бид үргэлж нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцнэ, хэзээ ч Бурханд үнэхээр дуулгавартай, Бурхантай нийцтэй байхгүй, Бурханы хаанчлалд хэзээ ч орж чадахгүй. Хэдийгээр бид бүгдээрээ Бурханы зан чанар зөвт гэдгийг мэддэг, ойлгодог боловч Сатанаар гүнзгий завхруулагдсан аймшигтай байдлаа, Бурханыг ямар хэмжээнд эсэргүүцэж чадахаа, үнэнийг илэрхийлж чаддаг хүний Хүүг хэр их үзэн ядаж чадахаа, өөрөөр хэлбэл, үнэнийг ямар хэмжээнд үзэн ядаж чадахаа хэн ч харж чаддаггүй. Хүмүүс эдгээрийн алийг нь ч тодорхой харж чаддаггүй. Тиймээс Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлын талаар олон үзэл, эргэлзээ бидэнд үргэлж байдаг. Бид нүглээ уучлуулснаараа ариун болдог. Бурхан биднийг нүгэлтэй гэж үзэхгүй бол бид ариун, Бурханы авралын ажил дууссан, Бурхан шүүлтийн ажил хийх хэрэггүй болсон. Эзэн Есүс эргэн ирэх үедээ биднийг тэнгэрийн хаанчлалд аваачна, тэнгэрт очмогцоо бид Бурханд гарцаагүй дуулгавартай байж, Бурханыг үүрд шүтэн мөргөнө гэж хүн бүр боддог. Гэхдээ энэ нь илэрхий утгагүй зүйл бус уу? Хүмүүс газар дээрх Бурханд итгэж, Бурханы нигүүлслийг эдэлдэг атлаа Бурханыг эсэргүүцэж, ялласаар байдаг, тэгэхээр тэнгэр дэх Бурханд дуулгавартай байж, шүтэн мөргөж яаж чадах юм бэ? Энэ огт боломжгүй. Бурханы үгэнд ингэж хэлдэг, “Ариун байдалгүйгээр хэн ч Эзэнийг харахгүй(Еврей 12:14). Энэ өгүүлбэр бол үнэн, тэнгэрийн дүрэм! Бурхан яагаад эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил хийдгийг одоо бид ойлгох ёстой. Эцсийн эцэст, Бурхан хүмүүсийг бүрэн аврахаар ирсэн, бидний завхарсан зан чанарыг ариусгаж, өөрчлөхөөр, мөн нүглээс, Сатаны хүч чадлаас биднийг бүрэн аврахаар ирсэн гэсэн үг юм. Өнөөдөр Төгс Хүчит Бурхан хүмүүсийг ариусгахад шаардлагатай бүх үнэнийг илэрхийлчихсэн, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийж байгаа. Бурханы сонгосон олон хүн Бурханы шүүлт, ариусгалтыг туулсан, одоо Бурханы зөвт, ариун байдлыг зүрх сэтгэлээсээ магтдаг. Хүмүүс Сатанаар хэр гүн завхруулагдсан, яг ямар нүглийг үйлдэж чадах, Бурханыг хэр их эсэргүүцэж чадахыг тэд харсан. Тэд өөрсдийнхөө талаар бодит ойлголттой болж, сатанлаг завхралынхаа булай муухайг олж харсан бөгөөд Бурханы шүүлтийг туулахгүй, харин ч завхрал дотроо амьдарвал Бурханыг эсэргүүцэж, Бурханаас урваж, диавол шиг амьдарвал там руу илгээгдэж, Бурханаар шийтгүүлнэ, Бурханы өмнө амьдрахад зохихгүй гэдгээ бүгд мэдэрдэг учраас ихэд харамсаж, өөрсдийгөө жигшин, жинхэнээсээ гэмшиж, өөрчлөгддөг. Бурханы шүүлт, гэсгээлтийг туулах үедээ л бид Бурханы шүүлтийн ажил бол хүн төрөлхтний төлөөх Бурханы агуу аврал, агуу хайр гэдгийг мэддэг.

Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлын ач холбогдлыг олон хүн ойлгодоггүй, Эзэн Есүс золин авралын ажлыг дуусгасны дараа хүн төрөлхтөн бүрэн аврагдаж, хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил гүйцэлдсэн гэж боддог боловч энэ бол ноцтой алдаа! Төгс Хүчит Бурханы үг маш тодорхой байдаг. “Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон юм; Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, бас хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн салгахын тулд улам их ажил хийхийг Бурханаас шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагддаг бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг). “Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзарсан зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг хэрхэн голдгийг илчилсэн үгсийг, хүн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогтой холбогдуулан хэлсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэл, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүнд огт байдаггүй үнэнээр л орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авдаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүний ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломж олгодог. Түүнчлэн, өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг).

Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажил Нигүүлслийн эрин үеийг төгсгөсний зэрэгцээ Хаанчлалын эрин үеийг эхлүүлсэн. Эцсийн өдрүүд дэх шүүлтийн нэг тал нь хүмүүсийг бүрэн ариусгаж, авран, Сатаны хүч чадал, нүглээс биднийг чөлөөлж, Бурханаар бүрэн авхуулах боломж олгодог. Нөгөө нэг тал нь, төрөл бүрийн хүмүүсийг ил болгож, төрлөөр нь ялгаж, Бурханыг эсэргүүцдэг муу хүчийг бүгдийг нь сүйтгэж, энэхүү харанхуй, ёрын муу хуучин эрин үеийг дуусгах юм. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлын ач холбогдол нь энэ юм. Төгс Хүчит Бурханы өөр нэг хэсгийг уншицгаая. “Эрин үеийг төгсгөх эцсийн ажилд Бурханы зан чанар нь гэсгээлт, шүүлтийн зан чанар байдаг бөгөөд Тэрээр бүх хүнийг ил тод шүүж, Өөрийг нь чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүсийг төгс болгохын тулд зөв шударга бус бүхнийг илчилдэг. Зөвхөн ийм зан чанар л эрин үеийг төгсгөж чадна. Эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Бүтээлийн бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдаж, уг чанарынхаа үндсэн дээр өөр өөр төрөлд хуваагдана. Энэ бол Бурхан хүмүүсийн төгсгөлийг, мөн хүрэх газрыг илчилдэг мөч юм. Хэрвээ хүмүүс гэсгээлт, шүүлт туулахгүй бол дуулгаваргүй байдал болон зөв шударга бус байдлыг нь ил болгох ямар ч аргагүй байх болно. Гэсгээлт, шүүлтээр л бүх бүтээлийн төгсгөлийг илчилж болно. Гэсгээгдэж, шүүгдэх үедээ л хүн жинхэнэ төрхөө харуулдаг. Мууг нь муутай, сайныг нь сайнтай тавих бөгөөд бүх хүн төрлийнхөө дагуу ангилагдана. Гэсгээлт, шүүлтээр дамжуулан бүх бүтээлийн төгсгөл илчлэгдэнэ, ингэснээр муу нь шийтгүүлж, сайн нь шагнуулж, бүх хүн Бурханы эрх мэдэлд харьяалагдаж болох юм. Энэ бүх ажил зөв шударга гэсгээлт, шүүлтээр хийгдэх ёстой. Хүний завхрал дээд цэгтээ хүрч, дуулгаваргүй байдал нь хэтэрхий ноцтой болсон учраас үндсэндээ гэсгээлт, шүүлтээс бүрддэг, эцсийн өдрүүдэд илчлэгддэг Бурханы зөвт зан чанар л хүнийг бүрмөсөн өөрчилж, бүрэн төгс болгож чадна. Энэ зан чанар л мууг ил болгож, улмаар зөв шударга бус бүхнийг хатуу шийтгэж чадна… Эцсийн өдрүүдийн үеэр зөвт шүүлт л хүнийг төрлөөр нь ангилж, шинэ ертөнцөд аваачиж чадна. Ийм маягаар, Бурханы шүүлт, гэсгээлтийн зөвт зан чанараар дамжуулан бүхий л эрин үе төгсдөг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3). Эцсийн өдрүүдэд Бурхан үнэнээр шүүлтийн ажлыг хийдэг, энэ нь төрөл бүрийн хүмүүсийн үнэнд, Бурханд хандах хандлагыг илчилдэг. Үнэнийг хайрлаж, Бурханыг гэх хайрыг эрэлхийлдэг хүмүүс бол Бурханы аварч, төгс болгох бай юм. Тэд Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы сэнтий рүү эргэн ирж, Бурханы үгийг идэж уун, Бурханы шүүлт, шалгалт, цэвэршүүлэлтийг туулж, эцэст нь нүглийн хүлээс, хяналтаас чөлөөлөгдөж, завхарсан зан чанараа ариусгаж, дараа нь Бурханаар төгс болгуулж, ялагчид буюу анхны үр жимснүүд болдог. Харин үнэнийг жигшиж, Бурханыг эсэргүүцдэг хүмүүс Бурханы таягдан хаях бай юм. Тэд Библийн бичвэртэй мугуйдлан зууралдаж, ердөө л Эзэн үүлэн дээр ирэхийг хүлээх зуураа Төгс Хүчит Бурханыг улайран эсэргүүцдэг. Ингэснээрээ тэд гамшгаас өмнө өргөгдөх боломжоо алдаж, гай гамшигт унана. Зөвхөн ерөөл эрж хайж, гамшгаас зайлсхийхийн тулд Төгс Хүчит Бурханыг дурамжхан хүлээж авдаг бусад хүн бий. Тэд амаараа л итгэдэг, уг чанар нь үнэнийг жигшдэг, үнэнийг хэзээ ч хэрэгжүүлдэггүй, Бурханы шүүлт, засалт, харьцалтыг хүлээн авч, дуулгавартай дагахаас татгалздаг, завхарсан зан чанар нь хэзээ ч өөрчлөгддөггүй. Ийм хүмүүс бол Бурханы гэрт холилдсон үл итгэгчид, мууг үйлдэгчид, тэднийг бүгдийг нь ил болгож, таягдан хаях болно. Энэ нь эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажил аль хэдийнээ төрөл бүрийн хүнийг илчилсэн болохыг харуулдаг. Үнэнийг хайрладаг хүмүүс, гэдсээ талхаар дүүргэхийн тулд л эрж хайдаг хүмүүс, буудай, үрийн сүүл, хонь, ямааг бүгдийг нь өөр өөр ангилалд хуваасан. Эцэст нь Бурхан сайныг шагнаж, мууг шийтгэж, хүн бүрд хийсэн зүйлийнх нь хариуг өгнө. Энэ нь Бурханы зөвт зан чанарыг бүрэн харуулж, бас Илчлэл дэх эдгээр зөгнөлийг биелүүлдэг. “Шударга бус хүн, шударга бусаараа байг: бузар нь бузар чигээрээ байг: зөв шударга хүн зөв шударга хэвээрээ байг: ариун нэгэн нь ариунаараа байг(Илчлэл 22:11). “Харагтун, Би удахгүй ирнэ; хийсэн үйлдлийнх нь дагуу хүн бүрд өгөхийн тулд Миний шагнал Надад байгаа(Илчлэл 22:12).

Өнөөдөр Төгс Хүчит Бурхан гамшгийн өмнө бүлэг ялагчийг аль хэдийнээ бүтээж, шүүлтийн ажил Бурханы гэрээс эхлэн асар их амжилтад хүрсэн. Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үг газар дээрх бүх улс үндэстэнд түгж, дэлхийг донсолгон, Бурхан Сатаныг ялж, алдрыг олж авсан гэдгийг баталдаг. Үүний дараа Бурхан гай гамшгийг буулгаж, бүх улс үндэстэн, ард түмнийг шүүж эхэлнэ. Гай гамшиг ирж байгаа нь энэ ёрын муу эрин үеийг шүүх Бурханы шүүлт, мөн хүн төрөлхтнийг аврах аврал юм. Бурхан гамшгийг ашиглан, үнэн замыг эрж хайж, Аврагчийн ажлыг олж, Бурхан руу очин, авралыг нь хүлээн авахад хүмүүсийг хүргэдэг. Үүний зэрэгцээ, Өөрийг нь эсэргүүцдэг бүхий л ёрын муу хүч, хорон мууг шийдвэрлэж, Сатан эрх барьдаг энэхүү ёрын муу эрин үеийг бүрмөсөн төгсгөхдөө ч гамшгийг ашигладаг. Эцэст нь Бурханы шүүлтийг туулж, ариусгагдсан бүх хүнийг гамшгийн дунд Бурхан хамгаалж, үзэсгэлэнтэй сайхан хүрэх газарт аваачна. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил ингэж гүйцэлдэнэ. Үүний дараа, шинэ дэлхийд Христийн хаанчлал газар дээр бүрэн биеллээ олно.

Эцэст нь Бурхан үгийн уншлагын видеог үзэцгээе. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Чи одоо шүүлт гэж юу болохыг, үнэн гэж юу болохыг ойлгож байна уу? Ойлгосон бол Би чамайг шүүлтэд дуулгавартай захирагд гэж захья, эс бөгөөс чи Бурханаар сайшаагдах, Бурханаар хаанчлалд нь хүргүүлэх боломжийг хэзээ ч олж авахгүй. Шүүлтийг л хүлээн зөвшөөрдөг боловч хэзээ ч ариусгагдаж чадахгүй хүмүүс, өөрөөр хэлбэл, шүүлтийн ажлын ид дундуур зугтдаг хүмүүс үүрд Бурханаар жигшигдэн, гологдох болно. Тэд Бурханаас урваж, Бурханы эсрэг тэрсэлсэн учир нүгэл нь фарисайчуудынхаас арвин агаад хүнд. Үйлчлэл үзүүлэхэд ч тохирохгүй ийм хүмүүс илүү хатуу хэр нь бас мөнхийн шийтгэлийг хүлээн авах болно. Нэгэнтээ үнэнч байдлаа үгээр харуулсан боловч, дараа нь Өөрөөс нь урвасан ямар ч урвагчийг Бурхан өршөөхгүй. Ийм хүмүүс сүнс, сэтгэл, биеийн шийтгэлээр дамжуулан цээрлүүлэлт хүртэнэ. Энэ нь яг Бурханы зөвт зан чанарын илчлэл биш гэж үү? Хүнийг шүүж, илчилдэг Бурханы зорилго энэ биш гэж үү? Шүүлтийн явцад төрөл бүрийн хорон муу үйл хийсэн бүх хүнийг Бурхан муу ёрын сүнсээр дүүрсэн газар орон луу илгээдэг бөгөөд тэдгээр муу ёрын сүнсний зоргоор махан биеийг нь устгуулахад тэдний биеэс хүүрийн үнэр ханхалдаг. Энэ нь тэдэнд тохирох цээрлүүлэлт юм. Бурхан тэдгээр үнэнч бус хуурамч итгэгч, хуурамч элч, хуурамч ажилчдын хийсэн нүгэл нэг бүрийг бүртгэлийн номд нь бичиж авдаг; тэгээд цаг нь ирэхэд Тэр тэднийг хэзээ ч бүү дахин төрөг, дахин хэзээ ч бүү гэрэл үзэг гэж бохир сүнснүүдийн дунд хаяж, бүхий л биеийг нь эдгээр бохир сүнсээр бузарлуулдаг. Нэгэн цагт үйлчлэл хийсэн боловч эцсийг нь хүртэл үнэнч үлдэж чаддаггүй эдгээр хоёр нүүртнийг Бурхан хорон муу хүмүүсийн тоонд оруулдаг ба ингэснээр тэд хорон муу нэгний зөвлөгөөн дор алхаж, эмх замбараагүй бүлгийнх нь нэг хэсэг болдог; эцэст нь Бурхан тэднийг үндсээр нь устгана. Христэд хэзээ ч үнэнч байгаагүй, ямар ч хүчин чармайлт зориулаагүй хүмүүсийг Бурхан хөсөр хаяж, хэзээ ч ойшоохгүй бөгөөд эрин үе солигдоход тэднийг бүгдийг нь устгана. Тэд Бурханы хаанчлалд орж чадах нь байтугай, газар дээр ч оршин байхаа болино. Бурханд хэзээ ч чин үнэнч байгаагүй, харин нөхцөл байдлын улмаас Түүнтэй ёс төдий харьцахаас аргагүйд хүрсэн хүмүүс нь Түүний ардуудын төлөө үйлчлэл хийдэг хүмүүсийн тоонд ордог. Ийм хүмүүсээс цөөн хэд нь л амьд үлдэж чаддаг ба ихэнх нь үйлчлэл хийхэд ч тэнцэхгүй хүмүүсийн хамтаар мөхөх болно. Эцэст нь Бурханы ардууд, хөвгүүд болон тахилч болгохоор Бурханы урьдчилан тогтоосон хүмүүс зэрэг Өөртэй нь санаа нэгтэй бүх хүнийг Бурхан хаанчлалдаа аваачна. Тэд Бурханы ажлын охь нь байх болно. Бурханы тогтоосон ангиллын алинд нь ч багтаж чаддаггүй хүмүүсийн тухайд гэвэл, тэд үл итгэгчдийн тоонд орно. Тэдний үр дүн ямар байхыг та нар лавтай төсөөлж чадна. Та нарт хэлэх ёстой бүхнээ Би аль хэдийн хэлсэн; ямар замыг сонгох нь бүгд зөвхөн өөрсдийн чинь сонголт. Та нарын ойлгох ёстой зүйл бол энэ: Бурханы ажил Бурхантай хөл нийлүүлж чадахгүй хэнийг ч, хэзээ ч хүлээдэггүй ба Бурханы зөвт зан чанар ямар ч хүнд өршөөл үзүүлдэггүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг).

Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийн ажил буюу ариусгалтын эцсийн ажлын үеэр бат зогсож чаддаг хүмүүс Бурхантай хамт эцсийн амралтад орох хүмүүс байх болно; иймээс амралтад ордог хүмүүс бүгд эцсийн ариусгалтын ажлыг туулсныхаа дараа Сатаны нөлөөнөөс ангижирч, Бурханаар авхуулсан байх болно. Эцэст нь Бурханаар авхуулсан энэ хүмүүс эцсийн амралтад орно. Бурханы гэсгээлт, шүүлтийн ажлын мөн чанар нь хүн төрөлхтнийг ариусгаж, эцсийн амралтад нь тэднийг бэлдэхийн төлөө байдаг; тэгж цэвэрлэхгүй бол хүн төрөлхтнөөс нэг нь ч төрлийнхөө дагуу ангилагдаж, амралтад орж чадахгүй. Энэ ажил бол хүн төрөлхтөн амралтад орох цорын ганц зам билээ. Бурханы ариусгалтын ажил л хүмүүсийн зөв шударга бус байдлыг цэвэрлэх ба Түүний гэсгээлт, шүүлтийн ажил л хүн төрөлхтний дуулгаваргүй элементийг ил болгож, улмаар аврагдаж чадах хүмүүсийг чадахгүйгээс нь, үлдэх хүмүүсийг үлдэхгүй хүмүүсээс нь ялгана. Энэ ажил дуусахад үлдэх боломжтой хүмүүс бүгд цэвэрлэгдэж, илүү гайхалтай хоёр дахь амьдралыг эдлэхээр хүн төрөлхтний илүү өндөр байр байдалд орно; өөрөөр хэлбэл, тэд хүний амралтын өдрийг эхлүүлж, Бурхантай зэрэгцэн оршино. Үлдэх боломжгүй хүмүүс гэсгээгдэж, шүүгдсэний дараа жинхэнэ төрх нь бүрмөсөн илчлэгдээд, дараа нь тэд бүгд устгагдаж, Сатаны нэгэн адилаар газар дэлхий дээр амьд үлдэх боломжгүй болно. Ирээдүйн хүн төрөлхтөн дунд ийм төрлийн хүмүүс байхгүй; ийм хүмүүс нь шийтгэлийн бай бөгөөд хорон муу, зөв шударга бус хүмүүс учир эцсийн амралтын газарт ороход тохирохгүй, Бурхан хүн хоёрын хуваалцах амралтын өдөрт ороход ч тэнцэхгүй. Тэд нэгэнтээ золин аврагдсан, бас шүүгдэн гэсгээгдсэн; тэд бас нэгэнтээ Бурханд үйлчлэл үзүүлсэн. Гэвч, сүүлчийн өдөр ирэхэд хорон муу байдлынхаа улмаас, дуулгаваргүй байдал болон золин аврагдах боломжгүй байдлынхаа улмаас тэд мөн л таягдуулж, устгагдана; хожмын ертөнцөд тэд хэзээ ч оршин тогтнохгүй, мөн ирээдүйн хүн төрөлхтний дунд цаашид амьдрахгүй… Мууг шийтгэж, сайныг шагнах Бурханы эцсийн ажлын ар дахь бүхий л зорилго нь бүх хүнийг бүрмөсөн ариусгах явдал юм, ингэснээр Тэр цэвэр ариун хүн төрөлхтнийг мөнхийн амралтад аваачиж болох юм. Түүний ажлын энэ үе шат хамгийн чухал; энэ нь Түүний бүхий л удирдлагын ажлын сүүлчийн үе шат билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно).

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Өргөгдөх гэж яг юу вэ?

2000 жилийн өмнө Эзэн Есүс цовдлогдож, золин авралын ажлаа гүйцэлдүүлснийхээ дараа, эргэж ирнэ гэж амласан. Тэр үеэс хойш бүх итгэгч...