Итгэлээр аврагдсанаар Бурханы хаанчлалд орж чадах уу?
Цар тахал хайр найргүй тархаж, газар хөдлөлт, үер, шавжийн нүүдэл, өлсгөлөн тохиолдож эхэллээ. Олон хүн байнгын түгшүүртэй байдалд байж, итгэгчид тэнгэр лүү өргөгдөх, гамшигт зовохгүй байж, үхлээс зайлсхийхийн тулд Эзэн үүл хөлөглөн ирэхийг сэтгэл түгшин хүлээж байна. Тэд яагаад Эзэнтэй уулзахаар өргөгдөөгүй хэвээр байгаагаа мэддэггүй бөгөөд өдөржин тэнгэр лүү ширтээд юу ч олж хардаггүй. Ялангуяа чуулганы маш олон пастор, ахлагч цар тахалд амиа алдсаныг хараад олон хүн туйлын их шаналж байна. Тэгээд сэтгэл нь түгшиж, Эзэнд хаягдаад, гамшигт унасан мэт, амьд үлдэх эсэх нь тодорхойгүй байгаа мэт санагддаг. Тэд будилж, төөрөлддөг. Биднийг гамшигт унагахгүйн тулд Эзэн Есүс гамшгийн өмнө ирж, биднийг тэнгэр лүү аваачна гэж Илчлэлд зөгнөсөн байдаг. Энэ бол бидний найдвар. Бид гамшгаас зайлсхийж, мөнх амь олж авна гэж итгэдэг. Гэхдээ гамшиг нүүрлэж эхэлчхээд байхад Эзэн яагаад итгэгчдийг хүлээн авахаар үүл хөлөглөн ирсэнгүй вэ? Итгэлээр бид нүглээ уучлуулж, нигүүлслээр аврагдаж, зөв шударга байдлыг хүртдэг шүү дээ. Яагаад бид тэнгэрийн хаанчлалд хүргэгдсэнгүй вэ? Бид Эзэнийг олон жил шаналан хүлээж, маш их зовсон. Яагаад Эзэн биднийг ирж аваад, дээш аваачин Өөртэйгөө уулзуулж, гамшгийн зовлонгоос ангижруулсангүй вэ? Эзэн үнэхээр биднийг хаясан гэж үү? Олон итгэгч ингэж асуудаг. Тэгвэл, итгэлээр аврагдсанаар бид үнэхээр хаанчлалд орж чадах уу? Энэ асуудлын талаар би хувийн ойлголтоосоо бага зэрэг хуваалцъя.
Гэхдээ энэ тухай нөхөрлөхийн өмнө эхлээд нэг зүйлийг тодруулцгаая. Итгэлээр зөвтгөгдөх, тийм маягаар хаанчлалд орох гэсэн санаа ер нь Бурханы үгэнд үндэслэсэн байдаг уу? Хаанчлалд нь орохын тулд итгэлээр зөвтгөгдөж, нигүүлслээр аврагдахад л хангалттай гэж Эзэн Есүс ер нь хэлсэн үү? Хэзээ ч тэгж хэлээгүй. Ариун Сүнс хэзээ нэгэн цагт үүнийг гэрчилсэн үү? Үгүй. Иймээс энэ санаа гагцхүү хүний үзэл гэдэгт бид бат итгэлтэй байж болох бөгөөд энэ нь биднийг хаанчлалд оруулна гэж найдаж болохгүй юм. Үнэндээ, хэн хаанчлалд орж чадах тухайд Эзэн Есүс маш тодорхой хэлсэн. Эзэн Есүс ингэж хэлсэн: “Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно. Тэр өдөр олон хүн, ‘Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр тунхаглаагүй гэж үү? Таны нэрээр чөтгөрүүдийг хөөгөөгүй гэж үү? Мөн Таны нэрээр гайхамшгуудыг үйлдэж байгаагүй гэж үү?’ гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд ингэж хэлнэ, ‘Би та нарыг хэзээ ч танихгүй: ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл’ гэж хэлнэ” (Матай 7:21–23). “Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье, нүгэл үйлддэг хэн боловч нүглийн боол юм. Боол гэрт мөнхөд байдаггүй, харин Хүү мөнхөд байдаг” (Иохан 8:34–35). “Тиймээс та нар ариун бай, учир нь Би ариун билээ” (Леви 11:45). “Ариун байдалгүйгээр хэн ч Эзэнийг харахгүй” (Еврей 12:14). Бурханы хүслийг биелүүлдэг хүмүүс л тэнгэрийн хаанчлалд орж чадна, нүглээс ангижирч, цэвэрлэгддэг хүмүүс л хаанчлалд орон байртай болно гэж Эзэн Есүс бидэнд тодорхой хэлсэн. Энэ нь хаанчлалд орох цорын ганц стандарт юм. Нүглээс золин аврагдаж, итгэлээр зөвтгөгдлөө гээд Бурханы хүслийг биелүүлж байгаа гэсэн үг мөн үү? Тэд нүгэл үйлдэж, Бурханы эсрэг тэрсэлж, Бурханыг эсэргүүцэхээ больсон гэсэн үг үү? Мэдээж үгүй. Бид итгэлээр золин аврагдаж, зөвтгөгддөг ч цаг үргэлж нүгэл үйлдээд, өдрөөр нүгэл үйлдэж, шөнөөр нүглээ улайх мөчлөгт амьдарч байгаа гэх баримтыг Эзэнд итгэдэг бүх итгэгч олж харж чадна. Бид нүглээс ангижирч чадахгүй байхын зовлонд амьдардаг, өөрсдийгөө хянаж чаддаггүй. Атаач, хэрүүлч, алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэж, бие биеэ муулдаг хүмүүс бүх урсгалд бий. Энэ нь маш нийтлэг үзэгдэл. Бас ихэнх хүн гагцхүү Бурханы нигүүлсэлд шунасандаа л итгэдэг болохоос биш, Бурханы хэлснээр хийдэггүй. Хямрал тулгарах үед тэд чуулган руу яардаг ч амгалан цаг үед ертөнцийн чиг хандлагыг дагадаг. Харин чуулганууд зүгээр л найр наадам угсруулан зохион байгуулж байна. Хэн ч үнэний талаар нөхөрлөж, хувийн гэрчлэл хуваалцдаггүй, харин хэн нь хамгийн их нигүүлсэл, хамгийн агуу ерөөл хүртэх вэ гэдэг дээр л өрсөлдөж байна. Агуу гамшиг ирж байхад Эзэн өөрсдийг нь өргөхөөр үүл хөлөглөн ирэхгүй хэвээр байгааг хараад олон хүний итгэл, хайр хөрж байгаа бөгөөд Бурханыг буруутгаж, шүүж эхэллээ. Зарим нь бүр Бурханыг үгүйсгэж, Бурханаас урвасан. Нүглээ уучлуулж, нигүүлслээр аврагдсанаар хүмүүс илүү дээр авирладаг болсон гэсэн үг байж болох ч тэглээ гээд тэд нүглээс бүрмөсөн ангижирсан, Бурханд дуулгаваргүй биш болсон гэсэн үг биш, ялангуяа тэд ариун болсон, хаанчлалд ороход зохистой гэсэн үг гэдгийг баримтууд бидэнд харуулдаг. Тэр ердөө л бүтэшгүй мөрөөдөл. Тэгэхээр одоо бид энэ баримтыг хараад, яагаад Эзэн Есүс Өөрийнх нь нэрээр номлол хийж, чөтгөрүүдийг хөөдөг ёрын мууг үйлдэгчид гээд, тэднийг ер танихгүй гэснийг ойлгож болох юм. Яагаад гэвэл, хүмүүс нүглээ уучлууллаа ч үргэлж нүгэл үйлдсээр л байдаг, бас Эзэнийг буруутгаж, шүүдэг. Эзэн ирээгүй л байгааг хараад тэд гомдлоор дүүрдэг, тэгээд Эзэнийг үгүйсгэж, Эзэнээс урваж эхэлсэн. Зарим нь бүр өөрсдийг нь хаанчлал руу өргөхгүй бол Эзэнтэй заргалдана гэцгээдэг. Энэ хүмүүс Эзэн Есүсийг дарлаж, ялласан фарисайчуудаас бараг дээрдэх юмгүй, магадгүй бүр долоон дор байдаг. Бусад нь тэдний яаж авирлаж байгааг маш тодорхой харж чаддаг бөгөөд Бурханы нүдээр тэд эргэлзээгүй мууг үйлдэгчид юм. Бурхан ариун, зөвт байдаг тул цаг ямагт нүгэл үйлдэж, Бурханыг шүүж, эсэргүүцэж байгаа хүмүүсийг тэнгэрт оруулна гэж үү? Яавч үгүй. Иймээс итгэлээр зөвтгөгдсөнөөр хаанчлалд орно гэх хүмүүсийн итгэл бол Эзэний Өөрийн үг болон үнэнээс зөрдөг үзэл юм. Энэ нь бидний хэтийдсэн хүслээс үүдэлтэй хүний үзэл, төсөөллөөс цаашгүй.
Энэ цэгт хүрээд зарим нь, нигүүлслээс үүдэн итгэлээр аврагдах нь Библийн үндэслэлтэй гэж магад: “Учир нь хүн зүрх сэтгэлдээ итгэн зөв шударга байдалд хүрдэг; мөн амаараа хүлээн зөвшөөрч авралд хүрдэг” (Ром 10:10). “Учир нь та нар итгэлээр дамжуулан нигүүлслээр аврагдсан; тэр нь та нараас болоогүй: харин энэ нь Бурханы бэлэг юм” (Ефес 2:8). Тэгэхээр бид тийм маягаар хаанчлалд орж чадахгүй юм бол “аврагдах” гэж үнэндээ юу гэсэн үг юм бэ? Үнэний энэ нууцын тухай Төгс Хүчит Бурханд бидэнд хэлдэг. Бурханы үгэнд юу гэсэн байдгийг харцгаая. “Тухайн үед Есүсийн ажил бүх хүн төрөлхтнийг золин аврахын төлөө байв. Түүнд итгэсэн бүх хүний нүгэл уучлагдсан; Түүнд итгэдэг л бол Тэр чамайг золин аварна; хэрвээ Түүнд итгэсэн бол чи нүглийнх байхаа больж, нүглээсээ чөлөөлөгдөх байв. Аврагдах, итгэлээр зөвтгөгдөх гэдэг нь энэ юм. Гэхдээ итгэсэн хүмүүст ч Бурханыг эсэргүүцдэг, тэрслүү зүйл үлдсэн бөгөөд үүнийг мөн л аажмаар арилгах хэрэгтэй байлаа” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 2). “Хүний өвчнийг эдгээсэн … боловч хүний доторх завхарсан сатанлаг зан чанарыг яг яаж арилгах тухайд бол энэ ажил хараахан хийгдээгүй. Хүн итгэлээсээ үүдэн аврагдаж, нүглээ уучлуулсан боловч хүний нүгэлт уг чанар арилаагүй бөгөөд дотор нь үлдсэн юм… Хүний нүглийг өршөөсөн нь Бурханы цовдлолын ажлаас үүдсэн боловч хүн хуучны, завхарсан сатанлаг зан чанар дотроо үргэлжлүүлэн амьдарсан юм. Ийм болохоор хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн аврах ёстой, ингэснээр түүний нүгэлт уг чанар дахин хэзээ ч хөгжихгүйгээр бүрэн арилж, улмаар хүний зан чанар өөрчлөгдөх боломжтой болох юм” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4). Эзэн Есүс хүн төрөлхтний нүглийн тахил болж цовдлогдоод, биднийг нүглээс золин аварсныг эндээс харж болно. Бид нүглээ уучлуулахын тулд Эзэнд нүглээ улайж, гэмшихэд л хангалттай. Тэгээд бид хуулийн дор яллагдаж, цаазлуулахаа больдог. Эзэн биднийг нүгэлтнүүд гэж үзэхээ больж, Сатан биднийг буруутгаж чадахаа больж, бид Эзэний өмнө очин залбирах, Эзэний хайрладаг амар амгалан, баяр баясал, Эзэний арвин нигүүлсэл, ерөөлийг эдлэх эрхтэй болдог. Энд “аврагдах” гэдэг нь ийм утгатай байдаг. Итгээд аврагдах гэдэг нь нүглээ уучлуулж, хуулийн дор яллагдахгүй байхыг л хэлдэг. Энэ нь нэг аврагдвал үргэлж аврагдаж, хаанчлалд ороход зохистой болно гэж хүмүүсийн төсөөлдөгтэй адилгүй. Библид “аврагдах” гэдгийг Паулын тайлбарласнаар дурдсан болохоос биш, Эзэн Есүс ч, Ариун Сүнс ч хэзээ ч тэгж хэлээгүй. Бид Библид тэмдэглэгдсэн хүмүүсийн үгийг биш, Эзэн Есүсийн үгийг л үндэслэл болгон ашиглаж болно. Эзэн нүглийг маань уучилсан, Бурхан биднийг нүгэлтэй гэж үзэхээ больж, зөв шударга гэж дуудсан байтал яагаад бид хаанчлалд хүргэгдэж чаддаггүй юм бэ гэж зарим нь асууж магад. Бурхан биднийг зөв шударга гэж дуудсан нь үнэн, гэхдээ нүглээ уучлууллаа гээд бид хаанчлалд ороход зохистой болсон, уучлуулсан болохоор ямар ч нүгэл үйлдлээ гэсэн ариун хэвээр байж чадна гэж хэлээгүй. Бурханы зан чанар ариун, зөвт байдаг, байнга нүгэл үйлдэж байгаа хүнийг Бурхан хэзээ ч ариун гэж дуудахгүй, бас нүгэлтэн хэвээр байгаа хүнийг нүглээс ангид гэхгүй гэдгийг бид ойлгох ёстой. Нүглээ уучлуулсан итгэгч хүртэл Бурханыг эсэргүүцэж, доромжилбол хараагдаж болно. Яг л Библид хэлдгээр, “Учир нь үнэний мэдлэгийг хүлээн авсныхаа дараа хэрвээ бид санаатайгаар нүгэл үйлдвэл нүглийн төлөөх тахил цаашид үлдэхгүй” (Еврей 10:26). Фарисайчууд Эзэн Есүсийг шүүж, яллаж, эсэргүүцсэнийхээ төлөө Эзэн Есүсээр хараагдсан. Энэ баримт биш үү? Бурханы зан чанар ямар ч халдлагыг тэвчихгүй гэдгийг итгэгчид бүгд мэддэг, бас Эзэн Есүс хэлэхдээ, “Хүмүүсийн аливаа нүгэл болон доромжлол уучлагдаж болно: гэвч Ариун Сүнсийг доромжилсон хүний нүгэл уучлагдахгүй. Хүний Хүүгийн эсрэг үг хэлдэг хэн боловч уучлагдана: гэвч Ариун Сүнсний эсрэг үг хэлдэг хэн боловч энэ насандаа ч, мөн хойд насандаа ч уучлагдахгүй” (Матай 12:31–32) гэсэн. Нүглээ уучлуулах нь үнэхээр Бурханы нигүүлсэл мөн, гэхдээ хүмүүс уучлуулсныхаа дараа Бурханы зан чанарт халдсаар байвал бас л Бурханаар хараагдаж, шийтгүүлж болно. Бид Бурханыг дахиад л цовдолбол хатуу үр дагавар гарна. Гэхдээ Бурхан бол хайр, өршөөл учраас биднийг ариун болгохын тулд нүгэл, ёрын муугаас аврахыг хүсдэг. Иймд Эзэн Есүс золин авралын ажлынхаа дараа дахин ирнэ гэж амласан юм. Эзэн яагаад эргэж ирэх вэ? Биднийг Бурхан руу эргүүлж, Бурханаар авхуулахын тулд хүн төрөлхтнийг нүглээс болон Сатаны хүчнээс бүрэн аврахаар эргэж ирнэ. Эзэнийг эргэж ирэхэд нь угтан авдаг итгэгчид л тэнгэрийн хаанчлалд орох найдлага бий. Нүгэл маань уучлагдсан юм чинь бид яаж нүглээс үнэхээр ангижирч, ариун болж, хаанчлалд орж болох вэ гэж энэ хүрээд зарим хүн гайхаж магад. Үүгээр гол асуудалдаа орцгооё. Эзэн Есүсийн уучлалыг л хүлээн авлаа гээд хангалтгүй. Бид нүглээс ангижирч, Бурханаар бүрэн авруулж, улмаар хаанчлалд ороход зохистой болохын тулд Эзэнийг ирэхэд нь угтан авч, ажлынх нь дараагийн алхмыг ч хүлээн авах ёстой. Яг л Эзэн Есүсийн зөгнөснөөр, “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана” (Иохан 16:12–13). “Хэрвээ Миний үгийг сонсоод баримталдаггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно” (Иохан 12:47–48). “Учир нь Эцэг ямар ч хүнийг шүүдэггүй, харин бүх шүүлтийг Хүүдээ даатгасан билээ… Тэр хүний Хүү болохоор шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийг ч Түүнд өгсөн” (Иохан 5:22, 27). Бас, “Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ” (1 Петр 4:17). Энэ тухай сайтар бодох юм бол, Эзэн Есүс эцсийн өдрүүдэд хүний Хүү болж эргэж ирээд, үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажил хийж, биднийг бүх үнэн рүү ороход замчилдаг, тэгснээр бид нүглээс, Сатаны хүчнээс бүрэн чөлөөлөгдөж, бүрэн авралд хүрч чадна гэдгийг харж болно. Иймээс Бурханы эцсийн өдрүүдийн шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, завхралаа цэвэрлүүлэх нь тэнгэрийн хаанчлалд орох цорын ганц зам юм. Төгс Хүчит Бурханы үгийн өөр хоёр хэсгийг харцгаая. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор аль хэдийн түүний дотор суучихсан бөгөөд Сатанаар олон мянган жил завхруулагдсаны дараа хүний дотор Бурханыг эсэргүүцэх уг чанар тогтсон байдаг. Тиймээс хүнийг золин аврах нь хүнийг өндөр үнээр буцаан авсан золин авралаас цаашгүй байсан боловч хүний доторх хорт уг чанарыг таягдан хаяагүй юм. Ингэж их бузартсан хүн Бурханд үйлчлэхүйц болохоосоо өмнө өөрчлөгдөх ёстой. Шүүлт, гэсгээлтийн энэ ажлаар дамжуулан өөрийнхөө доторх бохир, завхарсан мөн чанарын талаар хүн бүрэн мэдэж авах бөгөөд бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих үнэ цэнтэй болж чадна” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4). “Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон юм; Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, бас хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн салгахын тулд улам их ажил хийхийг Бурханаас шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагддаг бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авна” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг). Төгс Хүчит Бурханы үг бүх зүйлийг илүү тодорхой болгож байгаа биз? Эзэн Есүс Нигүүлслийн эрин үед золин авралын ажил хийсэн, энэ нь хүний нүглийг уучилж, биднийг нүглээс золин аврахын төлөө байсан. Энэ нь үнэн. Гэхдээ хүмүүсийн нүгэлт уг чанар шийдвэрлэгдээгүй, бид Бурханыг эсэргүүцсээр байдаг учир тэр нь бүрэн аврагдсанд тооцогддоггүй. Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд ирж, маш олон үнэнийг илэрхийлээд, Эзэн Есүсийн золин авралын суурин дээр Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийж байна. Бурхан хүн төрөлхтнийг бүрмөсөн ариусгаж, аварч, биднийг Бурханы хаанчлалд аваачихаар ирсэн. Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил хүнийг аврах хамгийн гол, хамгийн үндсэн ажил нь бөгөөд бидний хувьд ариусгагдаж, бүрэн аврагдах цорын ганц зам юм. Энэ нь алтан боломж, тэнгэрийн хаанчлалд орох цорын ганц боломж мөн. Бурханы гэрээс эхэлсэн Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажил нь итгэгчдийг өргөх ажил гэж хэлж болно. Бурханы шүүлт, гэсгээлтээр бид завхралаа цэвэрлүүлж чаддаг, тэгээд агуу гамшгийн туршид хамгаалагдаж, Бурханы хаанчлалд орно. Өргөгдөх гэдэг нь үнэндээ энэ юм. Хэрвээ бид энэ ажилтай хөл нийлүүлэхгүй бол хэчнээн удаан итгэж, хэр их зовж, төлөөс төлсөн байлаа ч энэ бүгд талаар өнгөрнө. Энэ нь замын дундаас буцсан явдал болж, өмнөх бүх зүтгэл маань үрэгдээд, эцэстээ бид гагцхүү гамшигт унаж, уйлж, шүдээ хавирна. Бурхан Өөрийнх нь эсрэг тэрсэлж чаддаг хэвээр байгаа хүнийг хаанчлалдаа хэзээ ч аваачихгүй. Энэ нь Бурханы зөвт зан чанараар тодорхойлогддог.
Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг цэвэрлэж, аврах энэ шүүлтийн ажлыг яаж хийдэг юм бэ гэж зарим нь асууж магад. Бурхан энэ талаар юу гэж хэлснийг харцгаая. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзарсан зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг хэрхэн голдгийг илчилсэн үгсийг, хүн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогтой холбогдуулан хэлсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэл, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүнд огт байдаггүй үнэнээр л орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авдаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүний ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломж олгодог. Түүнчлэн, өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг). Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд олон сая үг илэрхийлж, завхралаа цэвэрлүүлж, аврагдахад маань хэрэгтэй бүх үнэнийг бидэнд хэлсэн. Бурхан бидний нүгэлт, Бурханыг эсэргүүцэгч сатанлаг уг чанар болон завхарсан зан чанарын бүх талыг шүүж, илчилж, хамгийн гүн гүнзгий, хамгийн нууц, жигшүүртэй сэдэл, үзлийг маань ил болгодог. Бид Бурханы үгийг унших тусмаа тэр шүүлтийг улам их туулж, Сатаны завхралд хэр айхтар гүн гүнзгий өртсөн гэдгээ, хэчнээн биеэ тоосон, эсэргүү гэдгээ олж харж чаддаг. Бид маш зальжин, аминчхан, шунахай байж, бүх зүйл дээр сатанлаг гүн ухаан, хуулийн дагуу амьдарч, өөрсдийнхөө ашиг сонирхлыг үргэлж хамгаалдаг. Бидний итгэл, чуулганы төлөөх ажил ч шагнуулж, хаанчлалд орохын төлөө байдаг. Бид ямар ч мөс чанар, эрүүл ухаангүй, харин Сатаны төрхийг л амьдран харуулдаг. Бурханы шүүлт, гэсгээлтээр бид ямар ч халдлагыг тэвчдэггүй Бурханы зөвт байдлыг эцэст нь олж харж чаддаг. Бурхан бидний зүрх сэтгэл, оюун санааг үнэхээр нэвт хардаг, бид бодож байгаа зүйл, зүрх сэтгэлийнхээ гүнд орших завхралыг хэлэхгүй байлаа ч Бурхан эдгээрийг ил болгоно. Бид нуугдах газаргүй болж, маш их ичээд, Бурханаас эмээдэг болж, зүрх сэтгэлдээ байгаа зүйлийн тухай залбирч, эндүү ташаа бодол, санааныхаа талаар үнэнчээр сэтгэлээ уудалж, мөс чанар, эрүүл ухаантай болж чаддаг. Бид худал хэлбэл даруйхан үүнийгээ илчилж, залруулна. Бурханы үгийг ийм маягаар туулснаар завхарсан зан чанар маань аажмаар цэвэрлэгдэж, өөрчлөгдөн, бид хүний төрхийг амьдран харуулж чаддаг. Төгс Хүчит Бурханы шүүлт, цэвэрлэлтээр бид хүнийг аврах Бурханы ажил хэчнээн бодитойг гүнээ мэдэрч чаддаг! Үүнгүйгээр бид жинхэнэ завхралаа хэзээ ч олж харж чадахгүй, бас хэзээ ч үнэхээр гэмшиж, өөрчлөгдөхгүй байх байсан. Өөрсдийн шаргуу зүтгэл, биеэ барих чадвараар ёрын муугаас ангижирч чадахгүй, харин Бурханаар шүүгдэж, гэсгээгдэж, туршигдах нэн шаардлагатайг харж болно. Бас бид засалт, харьцалт, сахилгажуулалт туулах ёстой. Энэ нь амь зан чанараа үнэхээр өөрчилж, чин үнэнээсээ Бурханд захирагдаж, Бурханаас эмээх цорын ганц арга юм. Иймээс бид итгэлдээ зөвхөн Эзэн Есүсээр золин авруулах юм бол нүглээ уучлуулж, итгэлээр зөвтгөгддөг ч хаанчлалд ороход зохисгүй байдаг. Бид завхралаас ангижирч, нүгэлт уг чанараа бүрэн шийдвэрлэхийн тулд Эзэнийг эргэж ирэхэд нь угтан авч, Төгс Хүчит Бурханы шүүлтийг хүлээн авах ёстой. Иймээс Төгс Хүчит Бурхан бол шүүлтийн ажил хийж байгаа, эргэж ирсэн Эзэн Есүс мөн. Тэр бол хүн төрөлхтнийг бүрэн аврахын тулд биечлэн ажиллахаар бууж ирсэн Аврагч юм. Бүх урсгалын олон итгэгч Бурханы дуу хоолойг сонсоод, Төгс Хүчит Бурханыг хүлээн авч байна. Тэд бол ухаалаг охид бөгөөд Хурганы хуримын зоогт оролцож байгаа юм. Харин Төгс Хүчит Бурханыг голдог хүмүүс гамшигт унаж, уйлах мунхаг охид болж байна. Эзэн Есүс үүл хөлөглөн бууж ирэхийг шашны ертөнц яагаад хараагүйг одоо бид ойлгох ёстой. Тэд үгчилсэн бичвэртэй гөжүүдлэн зууралдаж, өөрсдийнхөө санаанд үндэслээд, Эзэн өөрсдийг нь өргөхөөр үүл хөлөглөн ирж байгаа гэдэгт бат итгэдэг. Гэвч үнэндээ Эзэн ажиллахын тулд аль эрт нууцаар ирчихсэн. Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн маш олон үнэнийг тэд эрж хайхаас татгалздаг. Тэд сонсовч чагнадаггүй, харавч ойлгодоггүй. Төгс Хүчит Бурханыг сохроор эсэргүүцэж, ялладаг. Тэд тэнгэр өөд ширтэж, Аврагч Есүс үүл хөлөглөн бууж ирэхийг хүлээсээр л байдаг. Энэ нь тэднийг гамшигт унагана. Үүнд хэн буруутай вэ?
Өнөөдөр, Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлаараа бүлэг ялагчдыг бүрэн төгс болгосон. Гамшиг эхэлчихсэн, харин Бурханы сонгосон хүмүүс Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээг түгээхээр шамдан зүтгэж, Бурханы илрэлт, ажлыг гэрчилж байна. Үнэн замыг судалж, хүлээн авах хүмүүс улам бүр олширч, Төгс Хүчит Бурханы Чуулган улам олон улс оронд байгуулагдаж байгаа юм. Төгс Хүчит Бурханы үг дэлхий даяар түгж, гэрчлэгдэж, үнэнээр цангадаг, Бурханы илрэлтийг эрж хайдаг хүмүүс Бурханы сэнтийн өмнө ар араасаа ирж байна. Үүнийг зогсоох аргагүй! Энэ нь Библийн ийм зөгнөлийг биелүүлдэг: “Эцсийн өдрүүдэд Еховагийн өргөөний уул нь уулсын оройд байгуулагдан, толгодын дээр өргөгдөнө; бүх үндэстэн үүн рүү цутгана” (Исаиа 2:2). Харин Төгс Хүчит Бурханыг эсэргүүцдэг шашны ертөнц дэх антихрист хүчнүүд, бас тэдэнд хууртаж, тэднээр хянуулдаг итгэгч гэх нэртнүүд аль эрт гамшигт унаад, өргөгдөх боломжоо алдсан юм. Тэд уйлж, шүдээ хавирч байгаа. Энэ нь үнэхээр эмгэнэлтэй. Өнөөдөр төгсгөлд нь Бурханы үгийн уншлагын нэг видео үзэцгээе. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Эцсийн өдрүүдийн Христ амийг, мөн өнө удаан мөнхөд үргэлжлэх үнэний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам, нөгөөтээгүүр хүн Бурханыг мэдэж, Бурханаар сайшаагдах цорын ганц зам юм. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг эрж хайхгүй бол хэзээ ч Есүсийн сайшаалыг олж, тэнгэрийн хаанчлалын үүдээр орох шаардлагыг хангаж чадахгүй. Учир нь чи бол түүхийн хоригдол агаад утсан хүүхэлдэй юм. Дүрэм журам, бичиг үсэгт захирагдаж, түүхэнд дөнгөлүүлсэн хүмүүс хэзээ ч амийг олж авч чадахгүй, мөнх амийн замыг ч бас хэзээ ч олж авч чадахгүй. Яагаад гэвэл, тэдэнд байгаа бүхэн бол сэнтийгээс урсах амийн ус биш, харин ердөө л хэдэн мянган жилийн турш тогтонги байсан булингартай ус юм. Амийн усаар хангагдаагүй хүмүүс үүрд хүүр, Сатаны зугаа, тамын хүү хэвээр үлдэнэ. Ийм маягаар, тэд Бурханыг хэрхэн харж чадах вэ? Хэрвээ чи зөвхөн өнгөрсөнтэй зууралдаж, юу ч хийлгүйгээр аливаа зүйлийг байгаагаар нь байлгахыг хичээн, байгаа байдлаа өөрчилж, түүхийг хаяхаар хичээдэггүй бол үргэлж Бурханы эсрэг байхгүй гэж үү? Бурханы ажлын алхмууд нь долгилох давлагаа, нүргэлэх аянга мэт далайцтай, хүчирхэг—гэтэл чи мунхаглалдаа хөтлөгдөж, юу ч хийлгүй зүгээр суугаад сүйрлээ хүлээж байна. Ийм байж чи яаж Хурганы мөрийг дагадаг нэгэн гэж тооцогдох юм бэ? Чи өөрийнхөө зууралддаг тэр Бурханыг үргэлж шинэ, хэзээ ч хуучирдаггүй Бурхан гэж яаж батлах вэ? Мөн шарласан номуудын чинь бичиг үсэг яаж чамайг шинэ эринд аваачих вэ? Тэдгээр нь яаж чамайг Бурханы ажлын алхмуудыг хайхад хөтлөх вэ? Мөн яаж чамайг тэнгэр лүү аваачих вэ? Чиний гарт буй зүйл бол түр зуурын тайтгарал өгөх бичиг үсэг болохоос амь өгөх чадалтай үнэн биш юм. Чиний уншдаг бичвэрүүд зүгээр л хэл яриаг чинь баяжуулдаг зүйл болохоос төгс болгуулах зам байх нь байтугай, хүний амьдралыг мэдэхэд туслах мэргэн ухааны үг ч биш юм. Энэ зөрөө чамд ямар нэг юм бодогдуулахгүй байна уу? Энэ чамд доторх нууцуудыг нь ойлгуулахгүй байна гэж үү? Чи өөрөө тэнгэрт хүрч очиж, Бурхантай уулзаж чадах уу? Бурхан ирэхгүй бол чи өөрөө тэнгэрт хүрч очиж, Бурхантай хамт гэр бүлийн аз жаргал эдэлж чадах уу? Чи одоо ч мөрөөдсөөр л байна уу? Тэгвэл Би чамайг мөрөөдөхөө больж, одоо хэн ажиллаж байгааг, эцсийн өдрүүдэд хүмүүсийг аврах ажлыг хэн явуулж байгааг хар гэж зөвлөж байна. Эс бөгөөс чи хэзээ ч үнэнийг олж авч чадахгүй, мөн хэзээ ч амийг олж авч чадахгүй” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна).
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?