Бидний нүгэл уучлагдсан—Эзэн эргэж ирээд биднийг шууд хаанчлалдаа аваачих уу?

2021-10-04

Гамшгууд улам л ихэссээр, харин итгэгчид бүгд Аврагчийн ирэхийг тэсэн ядан хүлээж, унтаж байхдаа тэнгэр лүү өргөгдөн Эзэнтэй уулзаж, өнөөгийн хурцдаж буй гамшгаас ангижрахаар эрмэлзэж байна. Эзэн Есүс бууж ирээд, өөрсдийг нь дээш өргөн уулзана гэж яагаад тэд ийм итгэлтэйгээр хүлээж байна вэ? Тэд Эзэн Есүст итгэснээр нүглээ уучлуулсан учраас Эзэн өөрсдийг нь нүгэлтэй гэж үзэхээ больж, өөрсдөд нь хэрэгтэй бүхэн бүрдсэн, тэгээд Эзэнийг ирэхээр шууд хаанчлал руу хүргэгдэнэ гэдэгтээ итгэдэг. Гэхдээ агуу гамшиг нүүрлэчхээд байхад Эзэн яагаад хараахан ирээгүй байна вэ гэж маш олон хүн будилдаг шүү дээ. Эзэн үнэхээр ирэх юм уу, үгүй юу гэж олон хүн гайхаж эхэлсэн. Ирэхгүй бол тэд хэзээ мөдгүй гамшигт унаж, үхнэ гэсэн үг биш гэж үү? Одоо нэлээд олон пастор үүнийг өөрөөр яаж тайлбарлахаа мэдэхгүй, Эзэн гамшгийн ид дунд, аль эсвэл төгсгөлд ирнэ гэцгээдэг. Гэхдээ энэ нь зөв үү? Шашны ертөнц Эзэнийг угтан аваагүй боловч тэглээ гээд Эзэн ирээгүй гэсэн үг үү? Филаделфи дахь чуулган гамшгийн өмнө өргөгдөнө, тэднийг гамшигт өртөхөөс нь хамгаална гэж Эзэн амласныг бид бүгд мэднэ. Эзэн үнэхээр амлалтаасаа няцах гэж үү? Яавч үгүй. Эзэн хүмүүсийн төсөөлсөн шиг итгэгчдийг тэнгэр лүү өргөхөөр үүлэн дээр ирээгүй нь үнэн, гэхдээ Зүүний Аянга Эзэнийг аль эрт Төгс Хүчит Бурхан болж эргэж ирээд, олон үнэнийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийж байна гэж тууштай гэрчилж ирснийг бид бүгд мэднэ. Үнэнийг хайрладаг бүх урсгалын хүмүүс Төгс Хүчит Бурханы үгээс Бурханы дуу хоолойг сонсоод, Бурхан руу эргэж, Бурханы сэнтийн өмнө хүргэгдэж, өдөр бүр Бурханы үгийг идэж, уун, Хурганы хуримын найрт оролцож байна. Тэд Төгс Хүчит Бурханы шүүлт, цэвэрлэлтийг туулаад, цангинасан гэрчлэл хийсэн. Тэд Бурханы өмнө амьдарч, Түүнийг баяртайгаар магтдаг. Шашны ертөнц гамшгаас эцэс төгсгөлгүй айж байгаатай харьцуулбал энэ нь тэнгэр газар шиг ялгаатай юм. “Зүүний Аянгын гэрчилдэг Төгс Хүчит Бурхан эргэж ирсэн Эзэн мөн үү? Эзэн үнэхээр эцсийн өдрүүдэд шүүлтийн ажлын нэг алхмыг хийж байгаа гэж үү?” хэмээн олон итгэгч бодож байгаа. Гэхдээ, “Эзэн миний нүглийг аль хэдийн уучилсан, тэгээд намайг нүгэлтэн гэж үздэггүй. Эзэн эргэж ирэхээрээ намайг шууд тэнгэрт хүргэх учиртай. Яагаад намайг шууд өргөлгүй, эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлын алхам хийх юм бэ?” гэх мэтээр олон хүн эргэлзсээр байна. Өнөөдөр энэ сэдвийг бага зэрэг судалъя. Нүглээ уучлуулсан гэхээр хаанчлалд орж болно гэсэн үг үү?

Уучлуулсан хүмүүс шууд хаанчлалд орж чадна гэх санаа Библийн үндэслэлтэй эсэхийг эхлээд харцгаая. Үүнийг баталдаг Эзэний үг бий юу? Нүглээ уучлуулсан хүмүүс шууд тэнгэрийн хаанчлалд орж болно гэж Эзэн Есүс хэзээ хэлсэн юм бэ? Ингэснээр шууд хаанчлалд орох боломжтой гэж Ариун Сүнс ч бас хэлээгүй. Нотолгоо болгох Библийн үндэслэл, Эзэний үг байхгүй байхад яагаад хүмүүс Эзэнийг ирэхээр өргөгдөнө гэдэгтээ тэгтлээ бүрэн итгэлтэй байдаг юм бэ? Энэ нь ямар ч утгагүй юм. Тэнгэрийн хаанчлалд хэн орж чадах тухайд Эзэн ингэж тодорхой хэлсэн: “Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно(Матай 7:21). Эндээс харахад, уучлуулна гэдэг дангаараа хаанчлалд ороход хангалтгүй гэдэгт бат итгэлтэй байж болно. Яагаад хангалтгүй вэ? Гол нь, нүглээ уучлуулсан гэдэг нь ариуссан, Бурханд захирагддаг, Бурханы хүслийг биелүүлдэг гэсэн үг биш. Нүглээ уучлуулсан итгэгчид хүртэл цаг ямагт худал хэлж, хууран мэхэлж, зальхай, ов мэхтэй байгааг бид бүгд тодорхой харсан. Тэд биеэ тоодог, бас Библийн жаахан мэдлэгтэй болмогцоо хэнийг ч сонсохгүй. Эрх мэдэл, ашиг хонжооны төлөө тэмцэж, нүгэлд амьдраад, үүнээсээ салж чаддаггүй. Уучлуулсан ч гэлээ хүмүүс бузар булай, завхарсан хэвээр байж, цаг үргэлж нүгэл үйлдэж байдгийг энэ нь тодорхой харуулдаг. Тэд үнэнийг хүлээн авч, дуулгавартай дагаж чаддаггүйгээр зогсохгүй Бурханыг шүүж, эсэргүүцдэг. Яг л фарисайчуудын адилаар тэд Эзэнийг яллаж, шүүж, доромжилж, тэр ч бүү хэл, дахин цовдолсон. Хүн төрөлхтөн нүглээ уучлуулсан байж болох ч бид бузар булай, завхарсан хэвээр байдаг, завхарсан мөн чанар маань Бурханыг эсэргүүцдэг гэдгийг энэ нь нотолдог. Бурханы үгэнд хэлдгээр, “Тиймээс та нар ариун бай, учир нь Би ариун билээ(Леви 11:45). “Ариун байдалгүйгээр хэн ч Эзэнийг харахгүй(Еврей 12:14). Иймээс нүгэлд амьдардаг хүмүүс хаанчлалд орох үнэ цэнгүй. Энэ нь эргэлзээгүй бөгөөд Бурханы зөвт, ариун зан чанараар бүрэн тодорхойлогддог. Нүглээс ангид байдаг, нүгэл үйлдэхээ больж, ариун болсон гэж ямар итгэгч хэлж зүрхлэх юм бэ? Ганц нь ч тэгж зүрхлэхгүй. Маш олон сүнслэг бүтээл туурвисан тэр агуу, алдартай сүнслэг хүмүүс хүртэл нүглээс ангижирч, ариун болсон гэж хэлж зүрхлэхгүй. Үнэн хэрэгтээ, бүх итгэгч адилхан бөгөөд өдрөөр нүгэл үйлдэж, шөнөөр нүглээ улайх байдалтай амьдарч, нүгэл дунд гашуунаар тэмцэж байдаг. Тэд бүгд нүглийн хүлээст урхидуулчхаад асар их шаналдаг. Энэ баримт юуг харуулдаг вэ? Энэ нь, нүглээ уучлуулсан хүмүүс нүглээс ангижирч, ариун болоогүйг харуулдаг, иймээс тэд тэнгэрийн хаанчлалд орох үнэ цэнгүй гэдгийг баттай хэлж болно. Яг Эзэн Есүсийн хэлснээр, “Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье, нүгэл үйлддэг хэн боловч нүглийн боол юм. Боол гэрт мөнхөд байдаггүй, харин Хүү мөнхөд байдаг(Иохан 8:34–35). Нүглээ уучлуулсан учраас хаанчлалд орно гэх Библийн ямар ч үндэслэл байхгүй, энэ нь зөвхөн хүний үзэл гэдгийг харж болно.

Энэ хүрээд, олон хүний санаанд орж буй эхний асуулт гэвэл, тэр нь биднийг тэнгэрийн хаанчлалд оруулдаггүй юм бол юу оруулах юм бэ? Хаанчлалд хүрэх зам юу юм бэ? Эзэн Есүс ингэж хэлсэн: “Харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно.” Шаардлагатай зүйл нь энэ эргэлзээгүй мөн. Тэгвэл бид яаж Бурханы хүслийг биелүүлж, хаанчлалд орж болох вэ? Үнэндээ Эзэн Есүс аль эрт бидэнд тэр замыг зааж өгсөн юм. Илүү сайн ойлгохын тулд Эзэн Есүсийн зөгнөлийг харцгаая. Эзэн Есүс ингэж хэлсэн: “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана(Иохан 16:12–13). “Үнэнээр тэднийг ариусгаач: Таны үг үнэн билээ(Иохан 17:17). “Хэрвээ Миний үгийг сонсоод баримталдаггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно(Иохан 12:47–48). “Эцэг ямар ч хүнийг шүүдэггүй, харин бүх шүүлтийг Хүүдээ даатгасан билээ(Иохан 5:22). Эзэн Есүс эргэж ирнэ гэдгээ олон удаа зөгнөсөн. Эдгээр эшлэл нь, шүүлтийн ажил хийхээр олон үнэнийг илэрхийлэх, хүмүүсийг бүх үнэн рүү оруулах, хүн төрөлхтнийг нүгэл болон Сатаны хүчнээс бүрэн аврах, эцэст нь биднийг хаанчлалдаа аваачсанаар үзэсгэлэнтэй сайхан хүрэх газартай болгох гэх зэрэг эргэж ирэх үедээ Эзэний хийх ажлыг зөгнөдөг. Иймээс бид Эзэнийг эргэж ирэх үед шүүлтийн ажлыг нь заавал хүлээн авах ёстой. Үнэнийг олж авах хүртлээ бид завхралаас бүрэн цэвэрлэгдэж чаддаггүй, бас нүгэлт уг чанараа шийдвэрлэж чаддаггүй. Нүглээс ангижирч, ариун болж, Бурханы хаанчлалд орох үнэ цэнтэй байх цорын ганц арга энэ юм. Нүгэлт уг чанараа бүрэн шийдвэрлэхийн тулд завхарсан зан чанараа цэвэрлэх ёстой. Бид Сатаны хүчнээс чөлөөлөгдөж, Бурханд захирагдаж, Бурханы хүслийг биелүүлэхийн тулд завхарсан зан чанараасаа ангижрах ёстой. Тэгэхгүй бол бид хаанчлалд орох эрхгүй байна. Иймээс эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтээр цэвэрлэгддэг хүмүүс л Бурханы хүслийг биелүүлдэг хүмүүс болж чадна гэдэгт бид бат итгэлтэй байж болох юм. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авах нь хаанчлалд орох цорын ганц зам гэдгийг энэ нотолдог. Энэ талаарх Бурханы үгийн хэдэн хэсгийг уншицгаая. “Дөнгөж золин аврагдсан, өөрчлөгдөөгүй, эсвэл Бурханаар төгс болгуулаагүй чам мэтийн нүгэлтэн Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадах уу? Одоо ч гэсэн хуучин хэвээрээ байгаа чиний хувьд, Есүсээр авруулсан чинь үнэн. Чи Бурханы авралаас үүдэн нүгэлтэн гэж тооцогдохгүй байгаа боловч нүгэлтэй биш, бохир заваан биш гэдгийг чинь энэ нь нотлохгүй. Хэрвээ өөрчлөгдөөгүй юм бол чи яаж ариун байж чадах юм бэ? Дотроо чи бохир заваанаар дүүрч, хувиа хичээсэн, өөдгүй байдаг мөртөө Есүстэй хамт буухыг хүссээр байдаг—тийм азтай явдал байна гэж үү дээ! Бурханд итгэх итгэлдээ чи нэг алхмыг орхисон: Чи зүгээр л золин аврагдсан, гэхдээ өөрчлөгдөөгүй. Чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд чамайг өөрчилж, цэвэрлэх ажлыг Бурхан биечлэн хийх ёстой; чи зөвхөн золин авруулсан бол ариун байдалд хүрч чадахгүй. Ийм маягаар чи Бурханы сайн ерөөлийг хуваалцах эрхгүй байх болно, учир нь чи хүнийг удирдах Бурханы ажилд нэг алхмыг орхигдуулсан, энэ нь өөрчлөгдөж, төгс болох гол алхам юм. Тиймээс дөнгөж золин аврагдсан нүгэлтэн чи Бурханы өв залгамжлалыг шууд өвлөн авч чадахгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нэршил болон ялгамж чанарын талаар). “Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон юм; Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, бас хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн салгахын тулд улам их ажил хийхийг Бурханаас шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагддаг бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг). Төгс Хүчит Бурханы үг тов тодорхой байна. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс золин авралын ажил хийсэн. Энэ нь ердөө хүний нүглийг уучлахын төлөө байсан бөгөөд авралын ажлын хагасыг л гүйцэлдүүлсэн. Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажил л хүн төрөлхтнийг бүрэн цэвэрлэж, аварч чадна. Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үнэн, Түүний шүүлт, гэсгээлтийг хүмүүс хүлээн авах ёстой, тэгснээр завхрал нь цэвэрлэгдэж, өөрчлөгдөж, Бурханы хүслийг дуулгавартай дагаж, биелүүлдэг, Бурханы хаанчлалд орох үнэ цэнтэй хүмүүс болж чадна. Өөрөөр хэлбэл, тэд тэнгэрийн хаанчлалд орох тасалбартай болно. Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажил нь хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлын хамгийн эгзэгтэй, хамгийн чухал алхам бөгөөд хүн хаанчлалд орох эсэхийг тогтоох алхам гэж хэлж болох юм. Хамгийн чухал алхмыг алгасаж, Төгс Хүчит Бурханы шүүлт, цэвэрлэлтийг алдаж өнгөрөөнө гэдэг итгэлдээ бүрэн бүтэлгүйтнэ гэсэн үг. Та хэр удаан итгэж, хэр шаргуу ажиллаж, хэр ихийг орхисон ч бай хамаагүй, Төгс Хүчит Бурханыг голох юм бол энэ бүгд талаар өнгөрч, замын талаас шантарсан хэрэг болно. Та хаанчлалд орохгүй. Тэгвэл насан туршийн харуусал болно шүү дээ!

Тэгэхээр Бурхан биднийг хаанчлалдаа аваачихын тулд хүн төрөлхтнийг шүүж, цэвэрлэж, аврахаар хэрхэн ажилладаг вэ? Төгс Хүчит Бурханы үгийг уншицгаая: “Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзарсан зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг хэрхэн голдгийг илчилсэн үгсийг, хүн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогтой холбогдуулан хэлсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэл, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүнд огт байдаггүй үнэнээр л орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд захирагдахаар бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг). Бурханы үг завхрал, мөн чанарыг маань илчлэхгүй бол бид хэр гүн гүнзгий завхарснаа, завхрал маань хэр ноцтойг хэзээ ч олж харахгүй гэдгийг Бурханы шүүлт, гэсгээлтийг туулсан бүх хүн сайтар ойлгодог. Бурханы шүүлт, гэсгээлт, засалт, харьцалт, сахилгажуулалтгүйгээр бид завхарсан зан чанараасаа хэзээ ч ангижрахгүй бөгөөд бүр өөрсдийгөө үнэхээр мэдэхэд ч бэрх байх байсан. Маш олон итгэгч өөрийн эрхгүй үргэлж нүгэл үйлдэж, нүглээ улайж, дараа нь дахиад л нүглээ улайж, нүгэл үйлдээд, Сатаны гүн гүнзгий завхралд өртсөнд л нүглийнх нь уг үндэс оршдог гэдгийг олж хардаггүйд гайхах юмгүй. Тэд уучлагдсан учраас шууд тэнгэр лүү гарч чадна гэж эндүү ташаа итгэсээр л байдаг. Энэ нь үнэхээр харалган, мунхаг, өөрийгөө огт мэдэхгүй байгаа явдал. Жинхэнэ гэмшил зөвхөн Төгс Хүчит Бурханы шүүлт, гэсгээлтээр ирдэг бөгөөд Бурханы зөвт зан чанарыг мэдсэнээр л Бурханаас эмээж, муугаас зайлдаг. Тэгсэн цагт л бид Бурханыг шүтэн мөргөж, дуулгавартай дагаж, Бурханы хүслийг биелүүлдэг хүмүүс болж чадна. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийг туулж, цэвэрлэгдсэнийхээ дараа л үүнийг үнэхээр мэдэж болно.

Хаанчлалд орох зам маш барьцтай, маш бодитой байдаг, энэ нь зүгээр л уучлуулчхаад, Эзэний өргөхийг хүлээж, дараа нь шууд тэнгэр лүү хүргэгдэх явдал биш гэдгийг одоо бид бүгд тодорхой ойлгосон байх. Тэр бол бодитой зүйл биш, хоосон мөрөөдөл шүү дээ. Тэнгэрийн хаанчлалд орохыг хүсвэл Төгс Хүчит Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авах нь хамгийн чухал, тэгснээр завхрал маань цэвэрлэгдэж, бид Бурханы хүслийг биелүүлж чадна. Тэгээд бид Бурханы амлалт, ерөөлийг хүртэх үнэ цэнтэй болж, хаанчлалд нь хүргэгдэнэ. Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажлыг хүлээн авахаас татгалзвал бид хэзээ ч үнэн болон амийг олж авч, завхралаа цэвэрлүүлэхгүй. Ийм маягаар зүгээр л Эзэн биднийг тэнгэрт хүргээсэй гэж хүсэн хүлээх нь ямар ч утгагүй бөгөөд тэгдэг хүмүүс гамшигт унаж, уйлж, шүдээ хавирах мунхаг охид мөн. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авах нь Бурханы сэнтийн өмнө өргөгдөж байгаа хэрэг гэж хэлж болно. Бид мөн л Бурханы илэрхийлдэг үнэн, Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, завхралаас ангижирч, цэвэрлэгдэх ёстой, тэгснээр эцэст нь гамшгийн үеэр Бурханаар хамгаалуулж, хаацайлуулж, Бурханы бэлтгэсэн үзэсгэлэнтэй сайхан хүрэх газарт орж чадна. Үнэнийг хүлээн авалгүйгээр Төгс Хүчит Бурханыг хүлээн авсан гэж амаараа л хэлж, Бурханы шүүлт, гэсгээлтэд захирагдахгүй байх нь жинхэнэ итгэл биш, үнэнийг үнэхээр хайрладаг хүн биш. Тэд эцэстээ илчлэгдэж, таягдан хаягдана. Төгс Хүчит Бурханы бас нэгэн үгээр нэвтрүүлгээ өндөрлөе. “Христийн хэлсэн үнэнд найдалгүйгээр амь олж авахыг хүсдэг хүмүүс бол газар дэлхий дээрх хамгийн инээдэмтэй хүмүүс, Христийн авчирсан амийн замыг хүлээн авдаггүй хүмүүс бол бүтэшгүй мөрөөдөлд автсан хүмүүс юм. Иймд Би эцсийн өдрүүдийн Христийг хүлээн авдаггүй хүмүүсийг Бурхан үүрд үзэн ядна гэж хэлдэг. Христ бол хүний эцсийн өдрүүдэд хаанчлалд орох үүд хаалга бөгөөд үүнийг хэн ч тойрч эс гарна. Христээр дамжилгүйгээр хэн ч Бурханаар төгс болгуулахгүй. Чи Бурханд итгэдэг, иймээс чи Түүний үгийг хүлээн зөвшөөрч, Түүний замыг дуулгавартай дагах ёстой. Чи үнэнийг ойлгохгүйгээр, амийн хангалтыг хүлээн зөвшөөрөхгүйгээр ерөөл хүртэнэ гэж санахын ч хэрэггүй. Христэд үнэхээр итгэдэг бүх хүнийг амиар хангахын тулд Тэр эцсийн өдрүүдэд ирсэн. Энэ ажил нь хуучин эринийг төгсгөж, шинэ эринд орохын төлөө байдаг бөгөөд Түүний ажил бол шинэ эринд орох бүх хүний явах ёстой зам юм. Хэрвээ чи хүлээн зөвшөөрч чадахгүй, оронд нь яллаж, доромжилж, бүр хяхаж хавчдаг бол мөнхийн галд шатах тавилантай бөгөөд Бурханы хаанчлалд хэзээ ч орж чадахгүй. Учир нь энэ Христ бол Өөрөө Ариун Сүнсний илэрхийлэл, Бурханы илэрхийлэл, Бурханы газар дэлхий дээрх ажлаа даалгасан Нэгэн билээ. Иймд хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн хийсэн бүхнийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол Ариун Сүнсийг доромжилж байна гэж Би хэлнэ. Ариун Сүнсийг доромжилдог хүмүүсийн амсах ёстой залхаан цээрлүүлэлт бүгдэд тодорхой байдаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна).

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент