Аврагч эргэж ирэхдээ Есүс гэгдсээр байх уу?

2021-11-26

Эцсийн өдрүүдэд, Аврагч Төгс Хүчит Бурхан аль хэдийн газар дээр ирж, үнэнийг илэрхийлэн, хүн төрөлхтнийг бүрэн аврахаар гарч ирж, ажиллаад байна. “Үг нь махбодоор илэрсэн” номыг дэлхий нийтэд зориулан интернэтэд байрлуулснаас хойш газар газрын хүмүүс Төгс Хүчит Бурханы үг үнэн гэдгийг олж хараад, Бурханы дуу хоолойг сонслоо. Тэд Төгс Хүчит Бурханы царайг хараагүй байж болох ч Түүний үг тэр аяараа Ариун Сүнсний үг мөн, энэ нь Бурхан хүн төрөлхтөнд үг хэлж, Үг нь махбодоор илэрч байгаа явдал гэдэгт бат итгэлтэй байдаг. Эцэст нь тэд хүний Хүүгийн илрэлт, ажлыг нүдээр үзэж, Бурханы мөрийг олсон юм. Тэд бүгд хөөрөн баярлаж, энэ мэдээг яаран түгээж, Төгс Хүчит Бурханыг баяртайгаар хүлээн авч, Бурханы сэнтийн өмнө ирсэн. Тэд Бурханы өнөөгийн үгийг өдөр бүр идэж ууж, уншингаа илүү их гэгээрэл олж авч, Бурханы үгийн усалгаа, хариулгыг эдэлж, олон үнэнийг олж мэдэж, итгэл нь нэмэгддэг. Төгс Хүчит Бурханы нэрийг тэд яаран түгээж, хүнийг аврахаар Аврагч ертөнцөд ирсэн гэдгийг гэрчилж байна. Итгэл, хүч чадлаар тэд бялхаж байгаа бөгөөд Төгс Хүчит Бурханы үгээс тайтгарал олж, эрэл хайгуул, амьдралын чиглэлдээ зөв зорилготой байж, Бурханы төлөө чадах чинээгээрээ зүтгэж, Бурханд гэрчлэл хийж байна. Дэлхий даяар үнэн замыг судлах хүн улам бүр олширч байгаа. Элдэв янзын гамшиг тохиолдож эхэлсэн тул үнэн зам, Ариун Сүнсний мөр, Аврагчийн илрэлт, ажлыг хүн бүр эрж хайхаас өөр аргагүйд хүрч байна. Энэ бол зайлшгүй чиг хандлага. Өдөр бүр дэлхийн улс орон бүрийн шашны нийгэмлэг дэх олон хүн үнэн замыг хүлээн авч, Төгс Хүчит Бурхан руу эргэж байна. Төгс Хүчит Бурханы Чуулган олон улсад байгуулагдаж, Исаиа дахь ийм эшлэлийг бүрэн биелүүлж байгаа юм: “Эцсийн өдрүүдэд Еховагийн өргөөний уул нь уулсын оройд байгуулагдан, толгодын дээр өргөгдөнө; бүх үндэстэн үүн рүү цутгана(Исаиа 2:2). Олон хүн үнэн замыг идэвхийлэн судалж байхад харин зарим нь Төгс Хүчит Бурханы үг үнэн бөгөөд эрх мэдэл, хүч чадалтай гэдгийг баталгаажуулсан ч Төгс Хүчит Бурхан хэвийн хүний төрхтэй, бас Эзэн Есүсийн сүнслэг хэлбэрээр илрээгүй, тэмдэг, гайхамшиг үзүүлээгүй гэдгийг хараад үүн дээр гацаж, Түүнийг хүлээн авахаас татгалздаг. Бас зарим хүн Төгс Хүчит Бурханы үг бүгд үнэн гэдгийг ямар ч эргэлзээгүй олж хардаг ч эдгээр нь Библид бичигдээгүй байдгаас болж Төгс Хүчит Бурхан бол эргэж ирсэн Эзэн Есүс гэдэгт бат итгэлтэй байж чаддаггүй. Тэд үүн дээр гацаад, Түүнийг хүлээн авдаггүй. Түүнчлэн зарим нь Төгс Хүчит Бурханы үг үнэн, бас Бурханаас ирдэг гэдгийг хүлээн зөвшөөрдөг ч Библид, “Эзэн Есүс өчигдөр, өнөөдөр ч хэвээрээ бөгөөд мөнхөд хэвээрээ” (Еврей 13:8) гэсэн байдгийг хараад, Есүс гэх нэр хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж итгэдэг. Тэд Төгс Хүчит Бурхан Есүс гэж нэрлэгдээгүй, Төгс Хүчит Бурхан гэх нэр Библид хэзээ ч дурдагдаагүй гэж боддог тул Төгс Хүчит Бурхан бол бууж ирсэн Аврагч мөн гэж хүлээн зөвшөөрдөггүй. Төгс Хүчит Бурханыг хүлээн авбал Эзэн Есүсээс урвана гэж боддог учраас тэд үүн дээр гацаад, Түүнийг хүлээн авдаггүйгүй. Энэ гурван нөхцөл бүгдээрээ нэг үндсэн асуудлаас улбаатай: Төгс Хүчит Бурхан яг эгэл хүн шиг харагддаг, хэлдэг бүх зүйл нь үнэн, хүч чадалтай, эрх мэдэлтэй байдаг ч Есүс гэх нэргүй, Есүсийн сүнслэг хэлбэрээр гарч ирээгүй болохоор тэд Төгс Хүчит Бурханыг эргэж ирсэн Эзэн Есүс гэж хүлээн зөвшөөрдөггүй. Зөвхөн хүний үзэл, төсөөлөлд л үндэслэвэл үүнийг ойлгож болох ч Бурханы илрэлт, ажил хүмүүсийн санаанд оромгүй агуу нууцыг агуулдаг. Үнэнийг эрж хайж, Бурханы үг, Бурханы ажлын баримтын дагуу аливааг олж тогтоолгүйгээр зөв хариулт олох аргагүй. Библийн үгчилсэн бичвэр, өөрсдийн үзэлтэй сохроор зууралдан, үнэнийг илэрхийлдэг Христийг хүлээн авахаас татгалзах нь санаанд багтамгүй үр дагавар авчирна. Яг л Эзэн Есүсийн золин авралыг хүлээн авахаас татгалзаад, хараагдсан Иудейн шашны хүмүүс шиг. Энэ зовлонт сургамж маш урт удаан хугацаанд бидний яг өмнө байж ирсэн. Одоо Аврагч ирчихсэн учир үнэнийг эрж хайхгүй байхын үр дагавар ямар байхыг бид төсөөлж болно. Тэгвэл Аврагч эргэж ирэхдээ “Есүс” гэгдсээр байх уу? Энэ сэдвээр би өөрийн ойлголтоос бага зэрэг хуваалцъя.

Эхлээд бид Аврагч бууж ирсэн гэдгийг яаж баталгаажуулахыг ойлгох хэрэгтэй. Зүгээр л Эзэн Есүс гэх нэртэй юу, Эзэн Есүс шиг харагддаг уу гэдэгт үндэслэж болохгүй. Тэр үнэнийг илэрхийлж, Бурханы ажлыг хийж чадах эсэх, хүн төрөлхтнийг ариусгаж, аварч чадах эсэх нь хамгийн гол юм. Үнэнийг илэрхийлж, Бурханы дуу хоолойг илэрхийлж, хүн төрөлхтнийг аврах ажлыг хийж чадаж байгаа л бол Тэр ямар нэртэй, хэр эгэл жирийн харагддаг нь хамаагүй. Энэ нь махбод дахь Бурхан, эргэж ирсэн Эзэн Есүс мөн гэдэгт бид итгэлтэй байж болно. Тэр бол газар дээр ирсэн Аврагч мөн. Зүгээр л нэр, гадаад төрхөд нь үндэслэх юм бол буруутахад дэндүү амархан. Бурхан Хуулийн эрин үед Ехова гэх нэртэй, Нигүүлслийн эрин үед Есүс гэх нэртэй байсныг бид бүгд мэднэ. Бурхан Ехова гэгдэхээ больж, оронд нь Есүс гэх нэр авсан ч Эзэн Есүс бол бие махбодтой болсон Ехова Бурхан байсан. Хүний Хүүгийн махбод өмсөн, хүн төрөлхтөнд харагдаж, ажиллахаар ирсэн Ехова Бурхан байсан юм. Эзэн Есүс, Ехова Бурхан нэг Сүнстэй, нэг Бурхан байсан. Эзэн Есүс гэмшлийн зам болон хаанчлалын нууцыг золин авралын ажлынхаа хамт илчилж, махбод дахь Бурхан, цор ганц жинхэнэ Бурханы илрэлт, Аврагч гэдгээ бүрмөсөн нотолсон. Тухайн үед Иудейн шашны хүмүүс үүнийг харж чадаагүй. Эзэн Есүсийн зам хүч чадалтай, эрх мэдэлтэй гэдгийг олонх нь хүлээн зөвшөөрсөн ч “Мессиа” гэж нэрлэдэггүй, эгэл хүн шиг харагддаг болохоор нь Эзэн Есүсийг үгүйсгэж, ялласан. Эзэн Есүсийн зам хэчнээн сүрлэг байлаа ч эрж хайж, судлалгүй, Бурханыг доромжилсон гэж Эзэнийг буруутгаж, бүр цовдлуулаад, Бурханд хараагдаж, шийтгүүлсэн. Тэд хаана буруутсан бэ? Бие махбодтой болох гэж юу байдгийг тэд мэдээгүй, бие махбодтой болсон Бурханы бурханлаг чанар үнэний илэрхийллээр харагдсан гэдгийг мэдээгүй, иймээс хүний Хүү хэчнээн их үнэнийг илэрхийллээ ч, ажил нь хэр агуу байлаа ч Түүнийг Бурхан гэж хүлээн зөвшөөрөөгүй. Тэд Түүнийг хүн гэж тодорхойлсон. Үүнийгээ туйлын лавтай гэж үзэж, итгэхээс татгалзсан. Үүний үр дүнд Бурханы авралыг алдаж, эцэстээ шийтгүүлж, хараагдсан юм. Энэ нь хүний мунхаглал, мэдлэггүй байдал биш үү? Одоо шашны ертөнц дэх олон хүн Төгс Хүчит Бурханы үг бол үнэн, Бурханаас ирдэг гэж хүлээн зөвшөөрдөг ч үгчилсэн бичвэртэй зууралдсаар л, өөрсдийн үзэл, төсөөллийг дагаж, Бурханы нэрийг Есүс гэдэг, тэр нь хэзээ ч өөрчлөгдөхгүй, эргэж ирэхдээ Бурхан тийм нэртэй байна гэж зүтгэдэг. Төгс Хүчит Бурхан Есүс гэж нэрлэгддэггүй, Есүсийн дүрээр үүлэн дээр ирээгүй учраас тэд Түүнийг эргэж ирсэн Эзэн Есүс гэж хүлээн авахаас туйлын татгалздаг. Тэд иудей хүмүүсийн алдааг давтаж байгаа биш үү? Үүнээс үүдээд тэд Эзэнийг угтан аваагүй хэвээр байгаа учир агуу гамшигт унаж, цээжээ дэлдэн, уйлж, шүдээ хавирах болно. Гамшгийн өмнө Эзэнийг угтан авч, өргөгдөх тэдний найдлага огт биелэхгүй. Гунигтай байгаа биз? Бурханы Есүс гэх нэр хэзээ ч өөрчлөгдөхгүй гэдэг нь үнэн үү? Библи болон Бурханы үгэнд тийм үндэслэл бий юу? Үнэндээ Эзэн шинэ нэртэй ирнэ гэдгийг Библид аль эрт зөгнөсөн. Исаиад тодорхой зөгнөснөөр: “Үндэстнүүд чиний зөвт байдлыг харж, бүх хаад чиний алдрыг харна: тэгээд Еховагийн амаар нэрлэх шинэ нэрээр чамайг нэрлэнэ(Исаиа 62:2). Бас Илчлэлд хэлснээр: “Ялагчийг Би Өөрийн Бурханы сүмдээ багана болгоно, тэр цаашид тэндээс гарахгүй: Би түүн дээр Өөрийн Бурханы нэрийг, тэнгэрээс Миний Бурханаас ирсэн Миний Бурханы хотын нэр болох шинэ Иерусалимыг бичнэ: Би түүн дээр Өөрийн шинэ нэрийг бичнэ(Илчлэл 3:12). Энэ хоёр эшлэл хоёулаа Бурхан шинэ нэртэй байхыг тодорхой дурддаг. Энэ нь Бурханд урьд өмнө нь хэзээ ч байгаагүй шинэ нэр тул Эзэн эргэж ирэхдээ Есүс гэгдэхгүй нь лавтай. Тэгвэл Эзэний шинэ нэр юу вэ? Төгс Хүчит Бурхан. Энэ нь Илчлэлийн зөгнөлтэй бүрэн нийцдэг: “Би бол байгаа, байсан мөн хожим ирэх Төгс хүчит Альфа ба Омега, Эхлэл ба Төгсгөл(Илчлэл 1:8). “Халлелуяа: бүхнийг чадагч Эзэн Бурхан хаанчилсан(Илчлэл 19:6). Бас Илчлэл 4:8, 11:17, 16:7 гэх мэт өөр олон эшлэлд “Төгс Хүчит” гэх нэр дурдагдсан. Эзэн эцсийн өдрүүдэд эргэж ирэхдээ Төгс Хүчит, бас Төгс Хүчит Бурхан гэгдэх нь тодорхой. Энэ нь ямар ч эргэлзээгүй. Бурханы Есүс гэх нэр хэзээ ч өөрчлөгдөхгүй, эцсийн өдрүүдийн Аврагч маань Есүс гэгдэнэ хэмээх энэ итгэл бодит байдалтай өчүүхэн ч нийцэлгүй, тэр чигтээ хүний үзэл юм.

Энэ цэгт хүрээд зарим нь, “Бурхан яагаад нэрээ солино гэж? Үүний цаад учир юу юм бэ?” гэж асууж магад. Төгс Хүчит Бурхан үнэний энэ бүх нууцыг илчилсэн. Үүнийг илүү сайн ойлгохын тулд Төгс Хүчит Бурханы үгийг харцгаая. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурханы нэр өөрчлөгддөггүй гэж зарим нь хэлдэг. Тэгвэл Еховагийн нэр яагаад Есүс болсон юм бэ? Мессиа ирнэ гэж зөгнөсөн атал яагаад Есүс гэдэг нэртэй хүн ирсэн юм бэ? Бурханы нэр яагаад өөрчлөгдсөн бэ? Ийм ажил аль эрт хийгдээгүй гэж үү? Бурхан өнөөдөр илүү шинэлэг ажил хийж болохгүй гэж үү? Өчигдрийн ажил ч өөрчлөгдөж болох бөгөөд Еховагийн ажлыг Есүсийн ажил үргэлжлүүлж болно. Тэгвэл Есүсийн ажлыг өөр нэг ажил залгамжилж болохгүй гэж үү? Хэрвээ Еховагийн нэр Есүс болж өөрчлөгдөж болдог юм бол Есүсийн нэр ч бас өөрчлөгдөж болохгүй гэж үү? Энэ нь хачин жигтэй зүйл биш; ердөө хүмүүс л дэндүү бодлогогүй. Бурхан үргэлж Бурхан байх болно. Түүний ажил болон Түүний нэр яаж ч өөрчлөгдсөн бай, зан чанар, мэргэн ухаан нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Хэрвээ чи, Бурханыг зөвхөн Есүсийн нэрээр л нэрлэж болно гэж боддог бол мэдлэг чинь хэтэрхий хязгаарлагдмал юм байна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өөрийн үзлээр Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өөрийн үзлээр Бурханыг хязгаарласан хүн Бурханы илчлэлийг хүлээн авч яахан чадах билээ?).

Эрин үе бүрд Бурхан шинэ ажил хийж, шинэ нэрээр нэрлэгддэг; Тэр яаж өөр өөр эрин үед адилхан ажил хийж чадах юм бэ? Тэр яаж хуучинтай зууралдаж чадах юм бэ? Есүсийн нэрийг золин авралын төлөө авсан, иймээс эцсийн өдрүүдэд эргэж ирэх үедээ Тэр адилхан нэрээр нэрлэгдсээр байх уу? Тэр золин авралын ажлыг хийсээр байх уу? Ехова, Есүс хоёр нэг атлаа яагаад өөр өөр эрин үед өөр нэрээр нэрлэгддэг юм бэ? Тэдний ажлын эрин үе ялгаатайгаас болдоггүй гэж үү? Ганц нэр Бурханыг бүхэлд нь төлөөлж чадах уу? Тийм болохоор Бурхан өөр өөр эрин үед өөр нэрээр нэрлэгдэх ёстой бөгөөд эрин үеийг өөрчилж, эрин үеийг төлөөлөхийн тулд нэр ашиглах ёстой. Учир нь нэг ч нэр Бурханыг Өөрийг нь бүрэн төлөөлж чадахгүй бөгөөд нэр болгон тухайн эрин үе дэх цаг хугацааны талын Бурханы зан чанарыг л төлөөлж чаддаг; энэ нь Түүний ажлыг төлөөлдөг байхад л хангалттай. Тиймээс бүхий л эрин үеийг төлөөлөхийн тулд Бурхан Өөрийн зан чанарт тохирох ямар ч нэрийг сонгож болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3).

‘Ехова’ бол Израиль дахь ажлынхаа үед Миний авсан нэр бөгөөд хүнийг өрөвдөж, хүнийг харааж, хүний амьдралыг замчилж чаддаг израильчуудын (Бурханы сонгосон хүмүүс) Бурхан гэсэн утгатай юм. Энэ нь агуу хүч чадлыг эзэмшсэн, мэргэн ухаанаар дүүрэн Бурхан гэсэн утгатай. ‘Есүс’ бол Иммануел бөгөөд хайраар дүүрэн, энэрлээр дүүрэн, хүнийг золин авардаг нүглийн тахил гэсэн утгатай юм. Тэр Нигүүлслийн эрин үеийн ажлыг хийсэн, Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба удирдлагын төлөвлөгөөний нэг хэсгийг л төлөөлж чадна… Зөвхөн Есүс л хүн төрөлхтний Золин аврагч билээ. Тэр бол хүн төрөлхтнийг нүглээс золин аварсан нүглийн тахил юм. Өөрөөр хэлбэл, Есүсийн нэр Нигүүлслийн эрин үеэс гаралтай ба Нигүүлслийн эрин үеийн золин авралын ажлаас болж бий болсон юм. Нигүүлслийн эрин үеийн хүмүүст дахин төрж, аврагдах боломж олгохын тулд Есүс гэх нэр бий болсон бөгөөд энэ нь бүхий л хүн төрөлхтний золин авралын төлөөх онцгой нэр юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр эргэн ирсэн).

Хэрэв хүн эцсийн өдрүүдэд бас л Аврагч Есүсийг ирээсэй гэж хүсэн хүлээж, Түүнийг мөн л Иудейд байсан төрхөөрөө ирнэ гэж бодвол бүхэл бүтэн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө Золин авралын эрин үед зогсож, цаашид ахин дэвших боломжгүй болох байлаа. Түүнчлэн эцсийн өдрүүд хэзээ ч ирэхгүй, эрин үе хэзээ ч төгсөхгүй байх байв. Аврагч Есүс зөвхөн хүн төрөлхтний золин аврал болон авралын төлөө байдаг учраас тэр юм. Нигүүлслийн эрин үе дэх бүх нүгэлтний төлөө Би Есүс хэмээх нэрийг авсан бөгөөд бүхий л хүн төрөлхтнийг төгсгөлд аваачих нэр минь энэ биш. Ехова, Есүс, Мессиа нь бүгд Миний Сүнсийг төлөөлдөг боловч, эдгээр нэр Миний удирдлагын төлөвлөгөөний өөр өөр эрин үеийг л илэрхийлдэг болохоос Намайг бүрэн дүүрэн төлөөлдөггүй. Газар дэлхий дээрх хүмүүсийн Намайг дууддаг нэрс нь Миний бүх зан чанарыг болон Би юу болохыг тодорхойлж чадахгүй. Тэдгээр нь зүгээр л, өөр өөр эрин үед Намайг дууддаг өөр өөр нэр юм. Иймээс сүүлийн эрин үе буюу эцсийн өдрүүдийн эрин үе ирэхэд Миний нэр дахин өөрчлөгдөнө. Намайг Мессиа гэх нь байтугай Ехова, Есүс ч гэж нэрлэхгүй, харин хүчирхэг Төгс Хүчит Бурхан Өөрөө гэж нэрлэх ба энэ нэрийн дор Би бүхий л эрин үеийг төгсгөх болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр эргэн ирсэн).

Бурхан нэрээ өөрчлөхийн ач холбогдлыг одоо бид ойлгож чаддаг болсон байх. Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин биш байдаг, бас Бурханы ажил үргэлж урагшилж байдаг. Эрин үе өөрчлөгдөж, ажил нь өөрчлөгдөхөд Бурханы нэр үргэлжлэн өөрчлөгддөг. Ажлынхаа үе шат бүрд, шинэ эрин үе бүрд Бурхан тухайн эрин үед зориулан хийж байгаа ажил, илэрхийлж буй зан чанарыг нь төлөөлөх тодорхой утга учиртай нэр авдаг. Үүнийг хараад бид Бурханыг Ехова, Есүс гэх хоёрхон нэрээр хязгаарлахгүй. Бид Бурханыг өөрсдийн үзэл, төсөөлөлд хязгаарлахгүй. Бурханд юу байгаа, Тэр юу болох нь бүх зүйлийг хамардаг гэдгийг бид бүгд мэднэ. Бурхан туйлын ухаалаг, төгс хүчтэй! Үүнийг ямар ч хүний хэл илэрхийлэх аргагүй, тэгэхээр ганц, хоёр нэр илэрхийлж яаж чадах юм бэ? Бурханд юу байгаа, Тэр юу болохыг хэчнээн ч нэр бүрэн төлөөлж чадахгүй. Иймээс Бурхан эрин үе бүрд өөр нэр авдаг. Хуулийн эрин үед Бурхан Ехова гэгдэж, тэр нэрийн дор хууль, тушаал гаргаж, газар дээрх хүн төрөлхтний амьдралыг замчилж, тэдэнд нүгэл гэж юу болох, хэрхэн амьдрах ёстой, Ехова Бурханыг яаж шүтэн мөргөх ёстойг мэдүүлсэн. Ехова гэдэг нь Хуулийн эрин үед зориулан Бурханы тогтоосон нэр байсан. Тухайн эрин үе дэх Бурханы ажил, тухайн үед Бурханы илэрхийлсэн өршөөнгүй, сүр жавхлан, уур хилэнт зан чанарыг л энэ нь төлөөлсөн. Хуулийн эрин үеийн төгсгөлд хүмүүс Сатаны завхралд улам өртөж, улам нүгэлтэй болж, хэн нь ч хуулийг дагаж чадаагүй. Тэр хэвээрээ явбал бүгд хуулийн дор яллагдаж, үхэх байсан. Хүн төрөлхтнийг золин аврахын тулд Бурхан хүний Хүүгийн дүрээр биечлэн махбод болж ажиллаад, Есүс гэх нэрийн дор золин авралын ажил хийсэн. Бурхан Нигүүлслийн эрин үеийг эхлүүлж, Хуулийн эрин үеийг дуусгасан. Эзэн Есүс хүн төрөлхтөнд гэмшлийн зам авчирч, нүглийг маань уучилж, бидэнд амар амгалан, баяр баясал, асар их нигүүлсэл хайрлаж, эцэстээ цовдлогдож, бүх хүн төрөлхтнийг золин аварсан. Есүс гэдэг нь Нигүүлслийн эрин үед зориулан Бурханы тогтоосон нэр бөгөөд тэр эрин үед зориулсан Бурханы золин авралын ажил, бас хайр энэрэлт, өршөөлт зан чанарыг нь төлөөлсөн. Бурханы нэрс дор бүрнээ тусгай ач холбогдолтойг Бурханы ажлын энэ хоёр үе шатнаас харж болно. Эдгээр нь тухайн эрин үед зориулсан Бурханы ажил, зан чанарыг төлөөлдөг. Бодоод үзэцгээе. Эзэн Есүс Нигүүлслийн эрин үед Ехова гэх нэртэй хэвээр байсан бол Бурханы ажил Хуулийн эрин үед зогсох байсан. Тэгвэл завхарсан хүн төрөлхтөн хэзээ ч золин аврагдахгүй, бид бүгд нүглийнхээ төлөө хуулийн дор яллагдаж, цаазлуулж, хэзээ ч өнөөдөртэй золгохгүй байх байсан. Эцсийн өдрүүдэд ч гэсэн Эзэн Есүс хэрвээ Есүс гэх нэртэй эргэж ирсэн бол Бурханы ажил золин авралын үе шатандаа л үлдэж, хүмүүс Эзэн Есүсийн золин авралыг хүртээд, нүглээ уучлуулж л чадах байсан. Бид бүгдэд байдаг нүгэлт уг чанарыг шийдвэрлэх аргагүй байх байлаа. Бид нүглээс ангижирч, цэвэрлэгдэх аргагүй болж, хэзээ ч тэнгэрийн хаанчлалд ороход зохистой болохгүй байх байсан. Эзэн Есүс эцсийн өдрүүдэд эргэж ирнэ, хүн төрөлхтнийг цэвэрлэхийн тулд үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажил хийж, хүн төрөлхтнийг нүглээс бүрэн аварч, биднийг Бурханы хаанчлалд аваачна гэдгээ олон удаа зөгнөсөн. Яг Эзэн Есүсийн хэлснээр, “Хэрвээ Миний үгийг сонсоод баримталдаггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно(Иохан 12:47–48). “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана(Иохан 16:12–13). Тэгэхээр эцсийн өдрүүдэд Бурхан шинэ эрин үе, шинэ ажлаа эхлүүлэхдээ үнэхээр Есүс гэгдсэн хэвээр байх гэж үү? Мэдээж үгүй. Эзэн Есүс эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан болж ажиллахаар эргэж ирээд, Хаанчлалын эрин үеийг эхлүүлэн, Нигүүлслийн эрин үеийг төгсгөсөн. Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийх, хүн төрөлхтнийг нүглээс, Сатаны хүчнээс бүрэн аврах, бүлэг ялагчдыг бүрэн төгс болгохын тулд үнэнийг илэрхийлдэг. Дараа нь мууг шийтгэж, сайныг шагнахын тулд агуу гамшиг буулгаж, харанхуй, ёрын муу хуучин эрин үеийг устгаад, Христийн хаанчлал газар дээр биеллээ олно. Энэ нь Илчлэлийн зөгнөлийг бүрэн биелүүлдэг: “Би бол байгаа, байсан мөн хожим ирэх Төгс хүчит Альфа ба Омега, Эхлэл ба Төгсгөл(Илчлэл 1:8). “Халлелуяа: бүхнийг чадагч Эзэн Бурхан хаанчилсан(Илчлэл 19:6).

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Намайг нэг үе Ехова гэдэг байсан. Түүнчлэн Мессиа гэж дууддаг байсан ба хүмүүс хайрлаж хүндэлсэндээ Аврагч Есүс гэж нэг үе нэрлэсэн. Гэвч өнөөдөр Би өнгөрсөн үед хүмүүсийн мэддэг байсан Ехова юм уу Есүс биш, харин эцсийн өдрүүдэд эргэж ирсэн Бурхан, энэ эрин үеийн төгсгөлийг авчрах Бурхан билээ. Би бол газрын мухраас өндийн босож, Өөрийн бүх зан чанараар бялхдаг, эрх мэдэл, нэр төр, алдар суугаар дүүрэн Бурхан Өөрөө билээ. Хүмүүс Надтай хэзээ ч харьцаж байгаагүй, Намайг хэзээ ч мэдэж байгаагүй бөгөөд Миний зан чанарыг хэзээд мэдэхгүй байсаар ирсэн. Дэлхийг бүтээснээс эхлээд өнөөдрийг хүртэл нэг ч хүн Намайг хараагүй. Энэ бол эцсийн өдрүүдэд хүнд харагддаг атлаа хүмүүсийн дунд нуугдаж байдаг Бурхан билээ. Тэрээр хүмүүсийн дунд үнэн, бодитоор амьдран суудаг ба төөнөх нар, дүрэлзэх гал адил хүч чадлаар дүүрч, эрх мэдлээр бялхан байдаг. Миний үгээр шүүгдэхгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй, дүрэлзэх галаар ариусгагдахгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй. Яваандаа бүх үндэстэн Миний үгээс болоод ерөөгдөнө, мөн Миний үгээс болж бут ниргүүлнэ. Энэ маягаар, эцсийн өдрүүдэд бүх хүн Намайг эргэж ирсэн Аврагч гэдгийг, бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулдаг Төгс Хүчит Бурхан гэдгийг, бас нэгэнтээ хүний төлөөх нүглийн тахил байсан боловч эцсийн өдрүүдэд мөн бүх зүйлийг шатаах нарны дөл, бүх зүйлийг илчлэх зөвт байдлын Нар болдгийг минь харна. Эцсийн өдрүүдийн Миний ажил энэ юм. Би бол зөвт Бурхан агаад төөнөх нар, дүрэлзэх гал гэдгийг бүх хүнд харуулахын тулд энэ нэрийг авч, энэ зан чанарыг эзэмшсэн юм. Ингэснээр цорын ганц жинхэнэ Бурхан болох Намайг бүх хүн шүтэн мөргөж, тэгснээрээ тэд Миний жинхэнэ царайг харах юм: Би бол зөвхөн израильчуудын Бурхан биш, мөн зөвхөн Золин аврагч биш, харин тэнгэр, газар, тэнгис далай даяарх бүх бүтээлийн Бурхан билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр эргэн ирсэн).

Төгс Хүчит Бурханы үг тов тодорхой байна. Ехова, Есүс, Төгс Хүчит Бурхан гэдэг нь цор ганц жинхэнэ Бурханы нэрс юм. Бурхан Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе, Хаанчлалын эрин үед өөр өөр нэр авдаг. Ажил болон нэр нь эрин үетэй өөрчлөгдөж, өөр өөр арга замаар гарч ирдэг ч Бурханы мөн чанар хэзээ ч өөрчлөгддөггүй, бас Бурханы зан чанар, Бурханд юу байгаа, Тэр юу болох нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Тэр бол хүн төрөлхтнийг залж чиглүүлж, золин аварч, бүрэн аврахаар ажиллаж байгаа мөнхийн нэг Бурхан, нэг Сүнс юм. Эцсийн өдрүүдэд Тэр Төгс Хүчит Бурхан болж бие махбодтой болдог. Есүс гэх нэргүй, бас эгэл хүн шиг харагддаг ч гэлээ хүн төрөлхтнийг цэвэрлэж, авардаг бүх үнэнийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийсэн. Бурхан хүмүүсийг үгээрээ шүүж, илчилж, Сатаны завхралд гүн гүнзгий өртсөнийг, сатанлаг уг чанарыг маань илчилж, цэвэрлэгдэж, аврагдахад хэрэгтэй үнэний бүх талыг бидэнд харуулдаг. Бурханы сонгосон хүмүүс өдөр бүр Бурханы үгийг идэж ууж, үгийнх нь шүүлт, гэсгээлт, харьцалт, туршилт, цэвэршүүлэлтийг хүлээн авч, завхарсан зан чанар нь аажмаар цэвэрлэгдэж, өөрчлөгддөг. Тэд аажмаар ёрын муу болон Сатаны хүчнээс ангижирч, Бурханаар бүрэн авруулдаг. Төгс Хүчит Бурхан гамшгийн өмнө аль эрт бүлэг ялагчдыг бүрэн төгс болгож, Бурханы мэргэн ухаан, төгс хүчнийг бүрэн харуулсан. Төгс Хүчит Бурханы ажлын үеэр Коммунист Намын сатанлаг хүчний зогсолтгүй харгис хавчлага, баривчилгаа, түүнчлэн шашны ертөнцийн антихрист хүчний улайрсан яллалт, доромжлолыг үл харгалзан Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ зүүн зүгээс баруун зүгт түгж, дэлхий дахинд дэлгэрлээ. Бурханы агуу ажил гүйцэлдэж, Төгс Хүчит Бурхан Сатаныг бүрмөсөн ялж, бүх алдрыг олж авч байгааг энэ харуулдаг! Агуу гамшиг аль хэдийн эхэлж, шашны ертөнц эмх замбараагүй байдалд орсон ч тэд маш олуулаа Эзэн Есүсийн нэртэй зөрүүдлэн зууралдаж, Эзэн үүл хөлөглөн ирэхийг хүлээсээр байна. Төгс Хүчит Бурхан хэчнээн их үнэнийг илэрхийллээ ч, ажил нь хэчнээн агуу байлаа ч тэд үүнийг зөвшөөрч, хүлээн авахаас татгалздаг. Тэр ч бүү хэл Бурханы илрэлт, ажлыг улайран яллаж, эсэргүүцдэг. Мессиа гэх нэртэй зууралдаж, Эзэн Есүсийг улайран эсэргүүцсэн фарисайчуудаас тэд юугаараа ялгаатай юм бэ? Үндсэндээ тэд бүгд Бурханыг загалмайд цовдолж буй хүмүүс биш үү? Тэд Эзэн Есүсийн нэртэй дэмий зууралдаад, Төгс Хүчит Бурханыг улайран эсэргүүцэж, ялладаг. Эцэстээ тэднийг юу хүлээж байгаа гэж та бодож байна?

Төгсгөлд нь, Төгс Хүчит Бурханы үгийн нэг видео үзэцгээе. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Фарисайчууд Есүсийг эсэргүүцсэний уг шалтгааныг та нар мэдмээр байна уу? Фарисайчуудын мөн чанарыг мэдэхийг хүсэж байна уу? Тэд Мессиагийн талаарх уран зөгнөлөөр дүүрэн байсан. Үүнээс гадна, тэд Мессиа ирнэ гэдэгт л итгэсэн ч амь, үнэнийг эрэлхийлээгүй. Иймээс өнөөдөр ч гэсэн тэд Мессиаг хүлээсээр л байдаг, учир нь тэдэнд амийн замын талаар ямар ч мэдлэг байдаггүй, мөн үнэний зам гэж юу болохыг мэддэггүй. Ийм мунхаг, зөрүүд, мэдлэггүй хүмүүс Бурханы ерөөлийг олж авч чадах уу, та нар хэл дээ? Тэд яаж Мессиаг харж чадах юм бэ? Тэд Ариун Сүнсний ажлын чиглэлийг мэдээгүй, Есүсийн хэлсэн үнэний замыг мэдээгүй, түүнчлэн Мессиаг ойлгоогүй учраас Есүсийг эсэргүүцсэн. Тэд Мессиаг хэзээ ч харж байгаагүй, Мессиатай хэзээ ч хамт байгаагүй болохоор Мессиагийн нэр төдийхөнтэй зууралдах зуураа Мессиагийн мөн чанарыг боломжит бүх аргаар эсэргүүцэх алдаа гаргасан. Энэ фарисайчууд мөн чанарын хувьд зөрүүд, биеэ тоосон, үнэнийг дуулгавартай дагаагүй. Тэдний Бурханд итгэх зарчим нь энэ: Таны номлол хэр гүн гүнзгий, Таны эрх мэдэл хэчнээн өндөр дээд ч бай, Мессиа гэж нэрлэгдээгүй л бол Та Христ биш. Тэдний энэ итгэл нь утгагүй, хөгийн биш гэж үү? Би та нараас цааш нь асууя: Та нарт Есүсийн талаар өчүүхэн ч ойлголт байхгүй юм чинь эрт үеийн фарисайчуудын алдааг гаргах нь туйлын хялбар биш гэж үү? Чи үнэний замыг ялган таньж чадах уу? Чи Христийг эсэргүүцэхгүй гэдгээ үнэхээр баталж чадах уу? Чи Ариун Сүнсний ажлыг дагаж чадах уу? Чи Христийг эсэргүүцэх эсэхээ мэдэхгүй байвал аль хэдийн үхлийн ирмэгт амьдарч байна гэж Би хэлнэ. Мессиаг мэддэггүй хүмүүс бүгд Есүсийг эсэргүүцэж, голж, гүжирдэх чадвартай байсан. Есүсийг ойлгодоггүй хүмүүс бүгд Түүнийг голж, доромжлох боломжтой. Түүнчлэн тэд Есүсийн эргэн ирэлтийг Сатаны заль мэх гэж харах боломжтой ба махбодоор эргэн ирсэн Есүсийг илүү олон хүн яллах болно. Энэ бүх зүйл та нарыг айлгахгүй байна гэж үү? Ариун Сүнсийг доромжилж, чуулгануудад хэлсэн Ариун Сүнсний үгийг сүйрүүлж, Есүсийн илэрхийлсэн бүхнийг голох явдалтай та нар нүүр тулна. Та нар ийм мунгинуу байвал Есүсээс юу олж авч чадах юм бэ? Хэрвээ та нар алдаагаа ойлгохоос зөрүүдлэн татгалзаж байгаа бол Есүсийг цагаан үүлэн дээр махбодоор эргэн ирэх үед Есүсийн ажлыг яаж ойлгож чадах юм бэ? Би та нарт үүнийг хэлье: Үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй атлаа Есүс цагаан үүлэн дээр ирэхийг сохроор хүлээдэг хүмүүс Ариун Сүнсийг гарцаагүй доромжлох бөгөөд тэд бол устгагдах төрөл мөн(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Есүсийн сүнслэг биеийг харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно).

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент