Өргөгдөх гэж яг юу вэ?

2021-11-26

2000 жилийн өмнө Эзэн Есүс цовдлогдож, золин авралын ажлаа гүйцэлдүүлснийхээ дараа, эргэж ирнэ гэж амласан. Тэр үеэс хойш бүх итгэгч Аврагчаа үүлэн дээр бууж ирж, өөрсдийг нь өргөхийг хүсэн хүлээж ирлээ. Итгэгчид хэзээ мөдгүй өргөгдөнө гэж найдаж байгаа ч тэдний өмнө гамшиг нүүрлэж буйг харж, Эзэн үүл хөлөглөн эргэн ирэхийг угтан аваагүй л байна. Тэгээд олон хүн маш сэтгэл дундуур байгаа юм. Эзэн үнэндээ эргээд ирчихсэн юм болов уу, итгэгчид ер нь өргөгдсөн болов уу гэж тэд цаг үргэлж гайхширч байгаа ч тиймэрхүү зүйл хэнд ч харагдаагүй. Гамшиг улам бүр нэмэгдэж, цар тахал улам ноцтой болж, гамшигт илүү олон хүн үхэж, бүр зарим пастор, ахлагч хүртэл амиа алдаж буйг тэд харж байна. Хүмүүс айж, магадгүй бүр Эзэнд хаягдсан мэт санагдаж, хэзээ мөдгүй гамшигт үхэж болно гэдгээ мэдэрч байгаа юм. Гамшиг эхэлчхээд байхад Эзэн яагаад эргэн ирж, өөрсдийг нь өргөөгүй байгааг тэд ойлгож чаддаггүй. Гэхдээ гайхмаар нь, Эзэн Есүс аль хэдийн бие махбодтой болсон Төгс Хүчит Бурханы дүрээр эргэж ирээд, үнэнийг илэрхийлж, эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийсэн гэж Зүүний Аянга гэрчилж ирсэн. Үнэнийг хүсэн хүлээдэг олон хүн Төгс Хүчит Бурханы үгийг уншаад, Бурханы дуу хоолойг таньж, Төгс Хүчит Бурхан руу эргэсэн. Тэд өдөр бүр Төгс Хүчит Бурханы үгийг идэж ууж, үүгээр тэжээгдэж, хангагдаж, Хурганы хуримын зоогт оролцсон. Тэд Эзэнийг угтан авч, гамшгийн өмнө Бурханы сэнтийн өмнө өргөгдсөн хүмүүс юм. Шашны олон хүн будилж, “Эзэн эргэж ирээд, өөрсдийг нь өргөсөн гэх тухайд Зүүний Аянгын буруу байж таарна. Учир нь Библид хэлдгээр, ‘Дараа нь амьд байгаа бид агаарт Эзэнтэй уулзахаар тэдэнтэй хамт үүлэн дунд өргөгдөнө: ийнхүү бид үргэлжид Эзэнтэй хамт байх болно’ (1 Тесалоник 4:17). Эзэн эргэж ирсэн юм бол яагаад бид өргөгдөөгүй юм бэ? Эзэн хүмүүсийг тэнгэр лүү өргөх учиртай биш үү? Зүүний Аянгын итгэгчид харваас газар дээр л байгаа юм чинь яаж өргөгдсөн байж болох юм бэ?” гэж боддог. Тэдэнд энэ нь огт утгагүй санагддаг. Тэгвэл, өргөгдөнө гэдэг нь үнэндээ юу гэсэн үг вэ? Маш олон хүн өргөгдөхийн жинхэнэ утга учрыг ойлголгүй, энэ нь тэнгэр лүү өргөгдөнө гэсэн үг, иймд газар дээр байсаар байгаа хэн ч өргөгдөөгүй гэж боддог. Тэд тун эндүүрч байна.

Эзэн Есүс итгэгчдэд Өөрийг нь угтан аваарай гэж хэлсэн учир Эзэн эргэж ирж, өөрсдийг нь өргөнө гэж найдах нь тун зөв. Гэхдээ Паул, “агаарт Эзэнтэй уулзахаар тэдэнтэй хамт үүлэн дунд өргөгдөнө” гэж хэлсэн. Энэ нь зөв үү? Эзэн Есүс эргэж ирэхдээ итгэгчдийг өргөж, агаарт тэдэнтэй уулзана гэж ер нь хэлсэн үү? Хэлээгүй шүү дээ. Энэ талаарх Ариун Сүнсний гэрчлэл бий юу? Байхгүй. Паул энэ тухайд Эзэн Есүсийн өмнөөс үг хэлж болох байсан уу? Эзэн үүнийг нь хүлээн зөвшөөрсөн үү? Үгүй. Эзэн итгэгчдийг өргөдөг аргыг Бурхан зохицуулдаг. Эзэн Есүс ингэж хэлсэн: “Харин тэр өдөр цагийг хэн ч мэдэхгүй, тэнгэр дэх тэнгэрэлчүүд ч, Хүү ч мэдэхгүй, зөвхөн Эцэг л мэднэ(Марк 13:32). Паул хүн, зүгээр л нэг элч байсан юм байж Эзэн итгэгчдийг яаж өргөдгийг яаж мэдэж чадах юм бэ? Паулын хэлсэн зүйл тэр чигтээ өөрийнх нь төсөөлөлд үндэслэсэн, Эзэнийг төлөөлөөгүй. Бид Эзэнийг яаж угтан авахаа үүнд тулгуурлаж болохгүй нь лавтай. Эцсийн өдрүүдэд яаж эргэж ирж, итгэгчдийг өргөдөг тухайд Эзэн Есүсийн үгийг дагах хэрэгтэй, учир нь Тэр бол Христ, хаанчлалын Эзэн бөгөөд Эзэний үг л үнэн, бас эрх мэдэлтэй байдаг. Эзэнийг Өөрийнх нь үгийн дагуу угтан авбал буруутахгүй. Эзэн Есүс юу гэж хэлснийг харцгаая. Эзэн Есүс ингэж хэлсэн: “Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно(Матай 24:27). “Тиймээс та нар бас бэлэн бай. Хүний Хүү та нарын бодоогүй цаг мөчид ирнэ(Матай 24:44). “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ(Матай 25:6). “Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно(Илчлэл 3:20). “Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг(Иохан 10:27). “Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун(Илчлэл 2:7). Эзэн эргэж ирэх тухай зөгнөлдөө үргэлж “хүний Хүү,” “хүний Хүүгийн ирэлт,” “хүний Хүү ирнэ,” “Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээ,” “Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог” гэж дурдсан. Эзэн хүний Хүү болж, махбодод эргэж ирнэ, үг хэлж, хаалгыг маань тогшихоор газар дээр ирнэ гэдгийг эдгээр гол үг бидэнд хэлж байна. Эзэний дуу хоолойг сонсож, хаалгаа тайлдаг хүмүүс Эзэнийг угтан авч, найрт нь оролцдог ухаалаг охид мөн. Тэд Эзэний өмнө өргөгддөг. Эзэн Есүс хүмүүсийг өргөөд, тэнгэрт тэдэнтэй уулзана гэж хэзээ ч хэлээгүй, харин Өөрийг нь угтан авч, Өөрийнх нь өмнө очиж, найрт нь оролцохын тулд дуу хоолойг нь сонс гэж хүмүүст хэлсэн. Эзэнийг угтан авч, Эзэнтэй уулзахын тулд бид Эзэний үгийг дагаж, Бурханы дуу хоолойг сонсох ёстой. Сүйт залуу ирж байна гэж хэн нэгний дуудахыг сонсмогцоо Түүнтэй гарч уулзах ёстой болохоос биш, өөрсдийн төсөөлөлд үндэслээд тэнгэрт хүргэгдэхээр мунхаглан хүлээх ёсгүй. Тэгэх юм бол дуу хоолойг нь сонсож, Эзэнийг угтан авах боломж хэзээ ч олдохгүй. Эзэн хүний Хүү болж эргэн ирээд, бидний дунд ирж, бидэнд үг хэлдэг, иймээс бид зүгээр л тэнгэрт хүргэгдэхээ хүлээгээд байвал Эзэнийхээс өөр замаар явж байна. Тэгэхээр өргөгдөөд, тэнгэрт Эзэнтэй уулзана гэх хүмүүсийн итгэл огт үндэслэлгүй юм. Энэ нь Бурханы Өөрийн үгээс шал эсрэг, хүний үзлээс цаашгүй. Тэгвэл өргөгдөх гэж үнэндээ юу вэ? Төгс Хүчит Бурханы үг үүнийг бидэнд тодруулж өгдөг. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “‘Өргөгдөх’ гэдэг нь хүмүүсийн төсөөлдөг шиг нам газраас өндөр газарт хүргэгдэнэ гэсэн үг биш; тэр нь ихээхэн буруу ойлголт юм. ‘Өргөгдөх’ гэдэг нь Би урьдчилан тогтоож, дараа нь сонгохыг хэлдэг. Энэ нь Миний урьдаас тогтоож, сонгосон бүх хүнд чиглэдэг. Өргөгдсөн бүх хүн бол ууган хөвгүүдийн юм уу хөвгүүдийн байр суурийг олж авсан хүмүүс, эсвэл Бурханы ардууд юм. Энэ нь хүмүүсийн үзэлтэй хамгийн их нийцдэггүй. Ирээдүйд Миний гэрт хувь хүртэх хүмүүс бол Миний өмнө өргөгдсөн бүх хүн юм. Энэ нь туйлын үнэн, хэзээ ч өөрчлөгдөхгүй бөгөөд няцаахын аргагүй. Энэ бол Сатаны эсрэг хариу цохилт. Миний урьдчилан тогтоосон хэн боловч Миний өмнө өргөгдөнө(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 104-р бүлэг). “Бид Бурханы мөрийг хайж байгаа тул Бурханы хүсэл, Бурханы үг, айлдварыг хайх нь зохистой—учир нь Бурхан хаана шинэ үгээ хэлнэ, Бурханы дуу хоолой тэнд байх бөгөөд Бурханы мөр хаа байна, Бурханы үйл хэрэг тэнд байдаг. Бурханы илэрхийлэл хаа байна, тэнд Бурхан илэрдэг, Бурхан хаана илэрнэ, тэнд үнэн, зам, амь оршдог(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 1: Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан). Ингэхээр энэ бүгд ойлгоход илүү амархан болж байгаа биз дээ? “Өргөгдөх” гэдэг нь нам дор газраас өндөрлөг газар луу, газраас тэнгэр лүү хүргэгдэх гэж бидний боддог шиг биш. Энэ нь тийм ч тодорхой бус, ер бусын байдаггүй. Бурхан үг хэлж, ажиллахаар газар дээр хүний Хүүгийн дүрээр бие махбодтой болох үед бид Бурханы айлдварыг сонсож, энэ нь үнэн, Бурханы дуу хоолой мөн гэдгийг таниад, Бурханы ажилд захирагдаж, ажлыг нь хүлээн авч чадах үедээ “өргөгддөг”. Бид Бурханы үгийг идэж ууж, Бурханаар биечлэн услуулж, тэтгэгдэж, Бурханы авралыг хүртдэг. Энэ нь Бурханы өмнө өргөгдөж буй явдал. Эзэн Есүс золин авралын ажлаа хийхээр ирэх үед үгийг нь Бурханы дуу хоолой мөн гэж таниад, Эзэнийг хүлээн авч, дагасан Петр, Иохан, бусад шавь нар гэх мэт бүх хүн бүгдээрээ Бурханы өмнө өргөгдсөн. Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд ирээд, үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажил хийж байна. Үнэнийг хайрлаж, Бурханы илрэлтийг хүсэн хүлээдэг, бүх урсгалын хүмүүс Төгс Хүчит Бурханы үг бол үнэн, Бурханы дуу хоолой мөн гэдгийг олж хараад, шүүлтийн ажлыг нь хүлээн авсан. Тэд Бурханы үгийг өдөр бүр идэж, ууж, үүгээр услуулж, тэжээгдэж, Бурханы шүүлт, цэвэрлэлтийг туулдаг. Тэд Бурханы өмнө өргөгдсөн ухаалаг охид бөгөөд Хурганы хуримын зоогт оролцсон нь Илчлэл дэх ийм зөгнөлийг бүрэн биелүүлдэг: “Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно(Илчлэл 3:20).

Одоо бид бүгд өргөгдөх гэж юу гэсэн үг болохыг тодорхой ойлгосон байх. Эзэнтэй тэнгэрт уулзах санааг одоо бодоод үзвэл бодитой биш, мунхаг байгаа биз? Эзэн Есүс “хүний Хүүгийн ирэлт” хэмээн хэд хэдэн удаа зөгнөж, Өөрийнх нь дуу хоолойг сонс гэж хүнд удаа дараа анхааруулсан. Тэгвэл хүмүүс яагаад Эзэнийг угтан авахдаа Эзэний үгийг биш, хүний үгийг баримтлахаар зүтгэдэг юм бэ? Яагаад тэд “агаарт Эзэнтэй уулзахаар тэдэнтэй хамт үүлэн дунд өргөгдөнө” гэх хөгийн үгтэй зууралддаг юм бэ? Энэ нь ямар төрлийн асуудал вэ? Ерөөл хэт хүсэмжилж байгааг энэ нь илтгэдэг биш үү? Тэд гамшгаас хол, Бурханы хаанчлал руу шууд хүргэгдэж, тэндээ ерөөлд умбахыг хүсдэгээс энэ нь үүдэлтэй биш үү? Бодоод үзье. Нүглээ уучлуулсан ч ямагт нүгэл үйлдсээр л байдаг хүмүүс Эзэнийг ирэхэд хаанчлал руу өргөгдөж чадах уу? Тэд хаанчлалын ерөөл эдлэх эрхтэй юу? Эзэн биднийг нүглээс золин аварсан нь үнэн, гэхдээ бид нүгэлт уг чанартаа хянуулсаар л байж, өөрийн эрхгүй нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцдэгээ үгүйсгэж чадахгүй. Бид нүглийн хүлээсээс ангижирч, ариусаагүй. Бурхан бол ариун, зөвт. “Ариун байдалгүйгээр хэн ч Эзэнийг харахгүй(Еврей 12:14). Тэгэхээр бузар буртаг, завхралаар дүүрэн хүмүүс Бурханы хаанчлалд орж чадах уу? Энэ нь хүний уран сэтгэмж, зүгээр л биелшгүй мөрөөдөл биш үү? Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Есүс эцсийн өдрүүдэд бууж ирнэ гэдгийг л чи мэддэг, гэхдээ Тэр яг яаж бууж ирэх вэ? Дөнгөж золин аврагдсан, өөрчлөгдөөгүй, эсвэл Бурханаар төгс болгуулаагүй чам мэтийн нүгэлтэн Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадах уу? Одоо ч гэсэн хуучин хэвээрээ байгаа чиний хувьд, Есүсээр авруулсан чинь үнэн. Чи Бурханы авралаас үүдэн нүгэлтэн гэж тооцогдохгүй байгаа боловч нүгэлтэй биш, бохир заваан биш гэдгийг чинь энэ нь нотлохгүй. Хэрвээ өөрчлөгдөөгүй юм бол чи яаж ариун байж чадах юм бэ? Дотроо чи бохир заваанаар дүүрч, хувиа хичээсэн, өөдгүй байдаг мөртөө Есүстэй хамт буухыг хүссээр байдаг—тийм азтай явдал байна гэж үү дээ! Бурханд итгэх итгэлдээ чи нэг алхмыг орхисон: Чи зүгээр л золин аврагдсан, гэхдээ өөрчлөгдөөгүй. Чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд Бурхан чамайг биечлэн өөрчилж, цэвэрлэх ёстой; чи зөвхөн золин авруулсан бол ариун байдалд хүрч чадахгүй. Ийм маягаар чи Бурханы сайн ерөөлийг хуваалцах эрхгүй байх болно, учир нь чи хүнийг удирдах Бурханы ажилд нэг алхмыг орхигдуулсан, энэ нь өөрчлөгдөж, төгс болох гол алхам юм. Тиймээс дөнгөж золин аврагдсан нүгэлтэн чи Бурханы өв залгамжлалыг шууд өвлөн авч чадахгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нэршил болон ялгамж чанарын талаар). “Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон юм; Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, бас хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн салгахын тулд улам их ажил хийхийг Бурханаас шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагддаг бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг). Эзэн Есүс золин авралын ажил хийсэн нь зүгээр л хүмүүсийг золин аварч, нүглийг маань уучлахын төлөө байсан, харин нүгэлт уг чанар маань хэвээр үлдсэн. Бид Бурханы эсрэг тэрсэлсээр байдаг, бас бүрэн аврагдаагүй. Зөвхөн Эзэн Есүсээр нүглээ уучлуулах нь хангалтгүй. Бид бас Эзэнийг угтан авч, Эзэний өмнө өргөгдөж, эцсийн өдрүүд дэх шүүлтийг нь хүлээн авах ёстой. Тэгснээр нүглээс ангижирч, бүрэн аврагдаад, Бурханд захирагдаж, Бурханаас эмээдэг хүмүүс болж чадна. Дараа нь бид Бурханы хаанчлалд орж болно. Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд ирээд, Эзэн Есүсийн золин авралын ажлын суурин дээр үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажил хийдэг. Энэ нь хүний нүгэлт уг чанар, завхарсан зан чанарыг бүрэн шийдвэрлэхийн төлөө байдаг. Тэгснээр бид нүглээс, Сатаны хүчнээс чөлөөлөгдөж, Бурханаар бүрэн авруулж чадна. Төгс Хүчит Бурхан гарч ирж, маш олон үнэнийг илэрхийлж, завхарсан хүмүүс бид цэвэрлэгдэж, бүрэн аврагдахад хэрэгтэй бүхнийг хэлж өгч, Бурхан хүн төрөлхтнийг удирддагийн зорилго, Сатан хүн төрөлхтнийг яаж завхруулдаг, Бурханы ажлын гурван үе шат хүнийг яаж бүрэн авардаг, Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлын утга учир, бие махбодтой болох явдал болон Бурханы нэрсийн нууц, төрөл бүрийн хүний үр дүн, хүрэх газар, хаанчлалын гоо үзэсгэлэн гэх зэрэг Бурханы удирдлагын төлөвлөгөөний нууцыг илчилсэн. Эдгээр үг бидний нүдийг нээдэг, туйлын үнэмшилтэй байдаг. Төгс Хүчит Бурхан бас хүний нүгэл, Бурханыг эсэргүүцэх явдлын уг үндэс болох сатанлаг уг чанар, зан чанарыг маань шүүж, илчилж, Сатан биднийг хэр гүн гүнзгий завхруулдаг талаарх үнэнийг бас илчилж, завхралаас ангижирч, бүрэн аврагдах замыг бидэнд харуулдаг. Бурханы сонгосон хүмүүс өдөр бүр Бурханы үгийг идэж, ууж, эдэлдэг. Бид Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, харьцалт, засалтыг амсаж, элдэв янзын шалгалт туулаад, олон үнэнийг олж мэдэн, сатанлаг уг чанараа үнэхээр мэдэж авдаг. Бид байнга завхралд амьдарч, Бурханы эсрэг тэрсэлж, Бурханы зэвүүцлийг төрүүлж байгаагаа хараад, гэмшиж, өөрчлөгдөхгүй бол Бурханд таягдан хаягдаж, шийтгүүлнэ гэдгээ ойлгодог. Тэгээд Бурханы зөвт, халдашгүй зан чанарыг туулж, Бурханыг хүндэлдэг болдог. Завхрал маань яваандаа цэвэрлэгдэж, өөрчлөгдөж, эцэст нь бид нүглийн хүлээсээс ангижраад, Бурханд гайхалтай сайхан гэрчлэл хийж чаддаг. Гамшгийн өмнө Бурхан аль эрт бүлэг ялагчдыг бүрэн төгс болгосон. Гамшиг айсуй. Төгс Хүчит Бурханыг голж, эсэргүүцдэг бүх хүн болон Сатанд харьяалагддаг хүмүүс гамшигт устгагдана. Бурханы шүүлтийг туулж, цэвэрлэгддэг хүмүүс гамшгийн үеэр Бурханы хамгаалалтыг хүртэж, Бурханы хаанчлалд хүргэгдэж, үзэсгэлэнтэй сайхан хүрэх газартай болно. Энэ нь Бурханы хаанчлал руу үнэхээр өргөгдөж буй явдал юм. Бурханы бүрэн аварч, бүрэн төгс болгодог энэ ялагчид газар дээр Бурханы үгийг хэрэгжүүлж, хүслийг нь биелүүлдэг хүмүүс юм. Тэд Бурханы хаанчлалын ардууд мөн. Ийнхүү Христийн хаанчлал газар дээр биеллээ олж, энэ нь Эзэн Есүсийн зөгнөлийг биелүүлдэг: “Тэнгэрт байгаа бидний Аав аа, Таны нэр ариунаар дуурсгагдаг. Таны хаанчлал ирэх болтугай, Таны хүсэл тэнгэрт байдаг шигээ газар дээр биелэх болтугай(Матай 6:9–10). “Ариун хот, шинэ Иерусалим нь нөхөртөө зориулж гоёсон сүйт бүсгүй шиг бэлтгэгдэн тэнгэрээс гарч Бурханаас буун ирэхийг Иохан би харлаа. Би сэнтийгээс гарах чанга дууг сонсов: Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байж, Тэр тэдэнтэй хамт суурьших ба тэд Түүний ард болж, Бурхан Өөрөө тэдэнтэй хамт байж, тэдний Бурхан болно. Бурхан тэдний нүднээс бүх нулимсыг нь арчина; тэнд цаашид үхэл байхгүй, уй гашуу, уйлаан, өвдөлт ч гэж байхгүй болно: учир нь урьдын юмс өнгөрөн оджээ(Илчлэл 21:2–4). “Энэ дэлхийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийн хаанчлал болсон; Тэр үеийн үед хаанчлах болно(Илчлэл 11:15). Яг л Төгс Хүчит Бурханы үгэнд хэлдгээр, “Байлдан дагуулалтын ажил гүйцэлдмэгц хүн үзэсгэлэнтэй сайхан ертөнц рүү хүргэгдэнэ. Энэ амьдрал нь мэдээж газар дээр үргэлжлэх боловч хүний өнөөдрийн амьдралаас шал өөр байх болно. Энэ нь бүх хүн төрөлхтөн байлдан дагуулагдсаны дараах хүн төрөлхтний амьдрал, хүний газар дээрх шинэ эхлэл байх болно, хүн төрөлхтөн ийм амьдралаар амьдарч байгаа нь шинэ, үзэсгэлэнтэй ертөнцөд орсны баталгаа болно. Энэ нь Бурхан болоод хүний газар дээрх амьдралын эхлэл байх болно. Хүн ариусгагдаж, байлдан дагуулагдсаныхаа дараа Бүтээгчийн өмнө захирагдах явдал нь ийм сайхан амьдралын урьдач нөхцөл болох ёстой. Иймээс байлдан дагуулалтын ажил нь хүн төрөлхтөн гайхалтай хүрэх газарт орохын өмнөх, Бурханы ажлын сүүлчийн үе шат юм. Ийм амьдрал нь хүний газар дээрх ирээдүйн амьдрал бөгөөд газар дээрх хамгийн сайхан амьдрал, хүний хүсэмжилдэг төрлийн амьдрал, дэлхийн түүхэнд урьд өмнө нь хүний хэзээ ч хүрч байгаагүй тийм амьдрал билээ. Энэ нь 6,000 жилийн удирдлагын ажлын эцсийн үр дүн, хүн төрөлхтний хамгийн их хүсэн эрмэлздэг зүйл, энэ нь мөн хүнд өгсөн Бурханы амлалт юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь).

Хүмүүс анхдагч төрхөө сэргээж, тус тусын үүргийг гүйцэтгэж, өөрсдийн зүй ёсны байр суурийг хадгалж, Бурханы бүх зохицуулалтад захирагдаж чаддаг байх үед Бурхан, Өөрт нь шүтэн мөргөдөг бүлэг хүмүүсийг газар дээр олж авсан байх бөгөөд Өөрт нь шүтэн мөргөдөг хаанчлалыг ч газар дээр байгуулсан байх болно. Тэр газар дээр мөнхөд ялж, Түүнийг эсэргүүцдэг хүмүүс үүрд мөхнө. Энэ нь хүн төрөлхтнийг бүтээсэн Түүний анхдагч санаа зорилгыг сэргээнэ; энэ нь бүх зүйлийг бүтээсэн Түүний санаа зорилгыг сэргээж, газар дээрх, бүх зүйлийн дундах, дайснуудынх нь дундах Түүний эрх мэдлийг сэргээнэ. Эдгээр нь Түүний бүрэн ялалтын бэлгэ тэмдэг байх болно. Тэр үеэс хойш хүн төрөлхтөн амралтад орж, зөв зам дээрх амьдралыг эхлүүлнэ. Бурхан ч бас хүнтэй хамт мөнхийн амралтад орж, Бурхан, хүн хоёрын хуваалцдаг мөнхийн амьдралыг эхлүүлнэ. Газар дээрх бузар булай болон дуулгаваргүй байдал алга болж, бүхий л уйлаан ч бас үгүй болж, энэ дэлхий дээр Бурханыг эсэргүүцдэг бүхэн оршин тогтнохоо больсон байх болно. Бурхан болон Түүний аварсан хүмүүс л үлдэнэ; Түүний бүтээл л үлдэнэ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно).

Энэ цэгт хүрээд бид, өргөгдөнө гэж үнэндээ юу болохыг бүрэн ойлголоо. Өргөгдөх гэдэг нь гол төлөв Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы мөрийг дагаж, Төгс Хүчит Бурхан руу эргэж, Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хүлээн авах тухай байдаг. Яагаад шашны ертөнц гамшгийн өмнө өргөгдөөгүй вэ? Яагаад гэвэл, гол нь тэд үнэнийг эрж хайж, Бурханы дуу хоолойг сонсдоггүй, харин өөрсдийн үзэл, Библийн үгчилсэн эшлэлтэй зууралддаг. Хүний үгийг л сонсдог ч Эзэнийг Өөрийнх нь үгийн дагуу угтан авдаггүй. Иймээс тэд гамшигт унасан юм. Хүмүүс зүгээр л Эзэн үүлэн дээр ирэхийг хүлээхийг хүсэж, агшин зуурт хэлбэрээ өөрчлөн, тэнгэрт хүргэгдээд, Эзэнтэй уулзахыг хүсдэг учраас өөрсдийгөө бэлтгэж, Бурханы дуу хоолойг сонсохоор эрж хайлгүй, зүгээр л идэвхгүй хүлээдэг. Тэдний зүрх сэтгэл хөшүүн байдаг. Ийм маягаар Эзэнийг угтан авч яаж чадах юм бэ? Тэд гамшигт унаад, уйлж, шүдээ хавирна. Төгс Хүчит Бурхан одоо гучин жилийн турш шүүлтийн ажлаа хийж байна. Бурхан гамшгийн өмнө бүлэг ялагчдыг бүрэн төгс болгосон, харин одоо гамшиг айсуй. Гамшиг дунд Бурханы дуу хоолойг сонсож, Эзэнийг угтан авдаг хүмүүст өргөгдөх боломж одоо ч бий. Энэ нь гамшиг дунд өргөгдөх явдал бөгөөд тэдэнд үлдэх найдвар байдаг. Үзлээ баримталж, Эзэн үүл хөлөглөн ирэх ёстой гэж зүтгэдэг хүмүүс гамшигт унах бөгөөд аврагдаж чадахгүй. Гамшиг дуусмагц Бурхан бүх улс орон, бүх ард түмэнд ил тод харагдаж, Илчлэл 1:7-гийн энэ зөгнөлийг биелүүлнэ: “Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна, Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна: газар дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудна.” Төгс Хүчит Бурханы үгийн хоёр хэсгээр бид нэвтрүүлгээ өндөрлөе. “Олон хүн Миний хэлсэн зүйлийг тоохгүй байж магад, гэвч Есүс тэнгэрээс цагаан үүлэн дээр бууж ирэхийг хоёр нүдээрээ харах үед чинь зөвт байдлын Нар олон нийтэд үзэгдэнэ гэдгийг Би Есүсийг дагадаг ариун хүмүүс гэгддэг хүн бүрд хэлэхийг хүсэж байна. Есүс тэнгэрээс буун ирж буйг нүдээр үзэх тэр үе чамд маш сэтгэл догдлом мөч байж болох ч энэ үе бас шийтгүүлэхээр там руу буух үе чинь гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөний төгсгөлийн цаг үе байх бөгөөд Бурхан сайныг шагнаж, мууг шийтгэх үе байх болно. Учир нь, хүн тэмдгийг харахаас өмнө, үнэний илэрхийлэл л байх үед Бурханы шүүлт дууссан байх болно. Үнэнийг хүлээн авдаг, тэмдгийг эрж хайдаггүй хүмүүс ариусаж, Бурханы сэнтийн өмнө эргэн ирж, Бүтээгчийн тэвэрт орсон байх болно. ‘Цагаан үүл хөлөглөн ирээгүй Есүс бол хуурамч Христ’ хэмээн муйхарлан итгэдэг хүмүүс мөнхийн шийтгэл хүртэнэ, учир нь тэд тэмдэг үзүүлдэг Есүст л итгэдэг, харин хатуу шүүлт зарлан, амийн үнэн замыг гаргадаг Есүсийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэгэхээр Есүс цагаан үүлэн дээр ил тодоор эргэн ирэх үедээ л үүнийг шийдвэрлэх болно. Тэд хэтэрхий зөрүүд, өөртөө итгэлтэй, биеэ тоосон. Иймэрхүү өөдгүй хүмүүс яаж Есүсээр шагнуулж чадах билээ? Есүс эргэн ирнэ гэдэг нь үнэнийг хүлээн зөвшөөрөх чадвартай хүмүүсийн хувьд агуу аврал, тэгж чаддаггүй хүмүүсийн хувьд яллалтын тэмдэг юм. Та нар өөрсдийн замыг сонгох хэрэгтэй ба Ариун Сүнсийг доромжилж, үнэнийг голох ёсгүй. Та нар юм мэдэхгүй, биеэ тоосон хүн байх бус, харин Ариун Сүнсний удирдамжийг дуулгавартай дагаж, үнэнийг хүсэн хүлээж, эрж хайдаг хүн байх хэрэгтэй; ийм байдлаар л та нар ашиг тус хүртэх болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Есүсийн сүнслэг биеийг харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно).

Эцсийн өдрүүдийн Христ амийг, мөн өнө удаан мөнхөд үргэлжлэх үнэний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам, нөгөөтээгүүр хүн Бурханыг мэдэж, Бурханаар сайшаагдах цорын ганц зам юм. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг эрж хайхгүй бол хэзээ ч Есүсийн сайшаалыг олж, тэнгэрийн хаанчлалын үүдээр орох шаардлагыг хангаж чадахгүй. Учир нь чи бол түүхийн хоригдол агаад утсан хүүхэлдэй юм. Дүрэм журам, бичиг үсэгт захирагдаж, түүхэнд дөнгөлүүлсэн хүмүүс хэзээ ч амийг олж авч чадахгүй, мөнх амийн замыг ч бас хэзээ ч олж авч чадахгүй. Яагаад гэвэл, тэдэнд байгаа бүхэн бол сэнтийгээс урсах амийн ус биш, харин ердөө л хэдэн мянган жилийн турш тогтонги байсан булингартай ус юм. Амийн усаар хангагдаагүй хүмүүс үүрд хүүр, Сатаны зугаа, тамын хүү хэвээр үлдэнэ. Ийм маягаар, тэд Бурханыг хэрхэн харж чадах вэ? Хэрвээ чи зөвхөн өнгөрсөнтэй зууралдаж, юу ч хийлгүйгээр аливаа зүйлийг байгаагаар нь байлгахыг хичээн, байгаа байдлаа өөрчилж, түүхийг хаяхаар хичээдэггүй бол үргэлж Бурханы эсрэг байхгүй гэж үү? Бурханы ажлын алхмууд нь долгилох давлагаа, нүргэлэх аянга мэт далайцтай, хүчирхэг—гэтэл чи мунхаглалдаа хөтлөгдөж, юу ч хийлгүй зүгээр суугаад сүйрлээ хүлээж байна. Ийм байж чи яаж Хурганы мөрийг дагадаг нэгэн гэж тооцогдох юм бэ? Чи өөрийнхөө зууралддаг тэр Бурханыг үргэлж шинэ, хэзээ ч хуучирдаггүй Бурхан гэж яаж батлах вэ? Мөн шарласан номуудын чинь бичиг үсэг яаж чамайг шинэ эринд аваачих вэ? Тэдгээр нь яаж чамайг Бурханы ажлын алхмуудыг хайхад хөтлөх вэ? Мөн яаж чамайг тэнгэр лүү аваачих вэ? Чиний гарт буй зүйл бол түр зуурын тайтгарал өгөх бичиг үсэг болохоос амь өгөх чадалтай үнэн биш юм. Чиний уншдаг бичвэрүүд зүгээр л хэл яриаг чинь баяжуулдаг зүйл болохоос төгс болгуулах зам байх нь байтугай, хүний амьдралыг мэдэхэд туслах мэргэн ухааны үг ч биш юм. Энэ зөрөө чамд ямар нэг юм бодогдуулахгүй байна уу? Энэ чамд доторх нууцуудыг нь ойлгуулахгүй байна гэж үү? Чи өөрөө тэнгэрт хүрч очиж, Бурхантай уулзаж чадах уу? Бурхан ирэхгүй бол чи өөрөө тэнгэрт хүрч очиж, Бурхантай хамт гэр бүлийн аз жаргал эдэлж чадах уу? Чи одоо ч мөрөөдсөөр л байна уу? Тэгвэл Би чамайг мөрөөдөхөө больж, одоо хэн ажиллаж байгааг, эцсийн өдрүүдэд хүмүүсийг аврах ажлыг хэн явуулж байгааг хар гэж зөвлөж байна. Эс бөгөөс чи хэзээ ч үнэнийг олж авч чадахгүй, мөн хэзээ ч амийг олж авч чадахгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна).

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Бие махбодтой болох гэж юу вэ

Бид бүгдийн мэдэхээр, хоёр мянган жилийн өмнө Бурхан хүн төрөлхтнийг золин аврахын тулд хүний ертөнцөд Эзэн Есүсийн дүрээр махбод болж...