Яагаад Бурхан эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлаа хийхээр бие махбодтой болдог вэ?

2022-01-02

Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлын талаар бид аль эрт хэдэн удаа ярьсан шүү дээ. Өнөөдөр бид энэхүү шүүлтийн ажлыг хэн хийдэг вэ гэдгийг авч үзэх гэсэн юм. Эцсийн өдрүүдэд Бурхан хүн төрөлхтний дунд шүүлтээ явуулна, Бүтээгч хүн төрөлхтөнд илэрч, айлдвараа биечлэн илэрхийлнэ гэдгийг бүх итгэгч мэддэг. Тэгвэл Бурхан энэ шүүлтээ хэрхэн явуулдаг вэ? Бурханы Сүнс тэнгэрт гарч ирээд, бидэнд үг хэлдэг гэж үү? Тэгэх боломжгүй шүү дээ. Эзэн Есүс Өөрөө бидэнд, “Учир нь Эцэг ямар ч хүнийг шүүдэггүй, харин бүх шүүлтийг Хүүдээ даатгасан билээ(Иохан 5:22). “Тэр хүний Хүү болохоор шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийг ч Түүнд өгсөн” гэж хэлсэн (Иохан 5:27). Шүүлтийн ажлыг “Хүү” хийдэг гэдгийг эндээс харж болно. “Хүний Хүү” гэж дурдагдсан л бол энэ нь бие махбодтой болсон Бурхан гэдгийг бид мэддэг байх учиртай, иймд Бурхан шүүлтийн ажил хийхээр эцсийн өдрүүдэд махбодод ирдэг гэсэн үг. Энэ нь туйлын чухал юм! Тэгвэл эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил ямар утга учиртайг та мэдэх үү? Үүнийг хийхийн тулд Бурхан яагаад махбод болох юм бэ? Энгийнээр хэлэхэд, Аврагч хүн төрөлхтнийг аврахаар ирж буй нь энэ юм. Бурхан махбод болж, газар дээр ирэх үед Аврагч бууж ирж байдаг. Тэгээд хүн төрөлхтнийг нүглээс бүрмөсөн аврахын тулд шүүлтийн ажил биечлэн явуулдаг. Түүний шүүлтийг хүлээн авснаар нүглээс ангижирч, ариун болж, аврагдаж болдог. Тэгснээр гамшгаас амьд үлдэж, эцэстээ тэнгэрийн хаанчлалд орох юм. Иймээс Аврагчийн шүүлтийн ажлыг хүлээн авах нь хүний үр дүн, хүрэх газартай холбоотой. Үүнийг та амин чухал гэж хэлэхгүй гэж үү? Яагаад Бурхан эцсийн өдрүүд дэх шүүлтийнхээ төлөө заавал махбод болох ёстой юм бэ гэж олон итгэгч асууж магад. “Эзэн Есүс сүнс хэлбэрээр үүлэн дээр ирж байгаа, Бурхан гар сунгаж, биднийг бүгдийг нь хамж аваад, шууд хаанчлалд оруулна, тэгвэл гайхалтай сайхан байна биз дээ?” гэж тэд боддог. Иймэрхүү сэтгэлгээ хэт энгийнээр зогсохгүй биелшгүй байдаг. Бурхан ариун, зөвт зан чанартай гэдгийг та мэдэх учиртай. Бурхан нүгэлтнүүдийг хаанчлалдаа аваачна гэж үү? Библийн, “Ариун байдалгүйгээр хэн ч Эзэнийг харахгүй(Еврей 12:14) гэх эшлэлийг бид бүгд мэднэ. Бүх хүн нүгэлтэй, бас байнга нүгэл үйлдэж байдаг. Бурхан хүнийг хаанчлалд шууд аваачихгүй. Бурхан биднийг тэгж авардаг юм биш. Бурхан нүгэлтнүүдийг үзэн яддаг бөгөөд тэд Бурханыг харах эрхгүй байдаг. Энэ нь ямар ч эргэлзээгүй. Тэгвэл эцсийн өдрүүдэд Аврагч хэрхэн ирж, хүн төрөлхтнийг авардаг вэ? Эхлээд, Аврагч биднийг завхралаас цэвэрлэхийн тулд шүүлтээ хийж, нүгэл болон Сатаны хүчнээс биднийг авардаг, тэгээд дараа нь биднийг хаанчлалд аваачих юм. Нүгэл тань шийдвэрлэгдээгүй бол Бурхан таныг хаанчлалд аваачих нь байтугай гамшгаас ч аврахгүй. Гамшиг аль хэдийн эхэлсэн бөгөөд бүх хүнд ертөнцийн төгсгөл нүүрлэж, үхэл ирж байгаа мэт санагдаж байна. Аврагч ирж, хүн төрөлхтнийг аврахыг бүх хүн хүлээж байгаа учир Аврагчийг болон эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг нь хүлээн авах нь туйлын чухал юм! Итгэгчид аврагдаж, тэнгэрийн хаанчлалд орох эсэхийн гол түлхүүр үүнд оршдог.

Гэхдээ эхлээд эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил гэж юу болох тухай ярилцацгаая. Шашны хүмүүс эцсийн өдрүүдийн шүүлтийг маш энгийн зүйл гэж боддог бөгөөд “шүүлт” гэж дурдагдах л юм бол үүнийг Эзэн Есүс сүнс хэлбэрээр хийнэ, Эзэн ирж, бидэнтэй уулзаад, биднийг хаанчлалд аваачна, дараа нь шүтлэггүй хүмүүс яллагдаж, устгагдана гэдэгт бат итгэдэг. Үнэн хэрэгтээ, энэ нь асар том эндүүрэл юм. Тэдний алдаа хаана оршдог вэ? Бурхан хүн төрөлхтнийг аврах ажил хийхээр ирэх бүрд энэ нь үнэндээ маш бодитой, тун амьдралд ойр, огтхон ч ер бусын биш байдаг. Түүнчлэн, Эзэн ирэх тухай Библийн хамгийн чухал зөгнөл буюу Бурхан шүүлтийн ажил хийхийн тулд хүний Хүүгийн дүрээр махбод болох тухай зөгнөлийг тэд орхигдуулж байдаг. “Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно(Матай 24:27). “Учир нь Эцэг ямар ч хүнийг шүүдэггүй, харин бүх шүүлтийг Хүүдээ даатгасан билээ(Иохан 5:22). “Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно(Иохан 12:48). “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана(Иохан 16:12–13) гэж Эзэн Есүс маш тодорхой хэлсэн. Бас 1 Петр 4:17-д: “Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ” гэсэн байдаг. Эдгээр зөгнөл тов тодорхой байгаа биз? Эзэн эцсийн өдрүүдэд хүний Хүүгийн дүрээр махбод болж, үнэнийг илэрхийлэн, шүүлтийн ажил хийдэг. Энэ нь ямар ч эргэлзээгүй. Бурхан итгэгчдийг шууд тэнгэрт аваачиж, дараа нь шүтлэггүй хүмүүсийг яллаж, устгаад л гүйцээ гэж хүмүүсийн төсөөлдөг зүйлтэй шүүлтийн ажил огт адилгүй юм. Энэ тийм энгийн байдаггүй. Эцсийн өдрүүдийн шүүлт Бурханы гэрээс эхлэн, Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийг хүлээн авдаг хүмүүсийн дунд эхлээд явагддаг. Өөрөөр хэлбэл, махбод дахь хүний Хүү газар дээр ирээд, хүн төрөлхтнийг ариусгаж, аврах олон үнэнийг илэрхийлж, Бурханы сонгосон хүмүүсийг бүх үнэн рүү ороход замчилдаг. Энэ нь эцсийн өдрүүд дэх Аврагчийн ажил бөгөөд Бурхан үүнийг аль эрт төлөвлөсөн юм. Харин шүтлэггүй хүмүүс гамшгаар шууд яллагдаж, таягдан хаягдана. Одоо, Аврагч бие махбодтой болсон Төгс Хүчит Бурханы дүрээр аль хэдийн ирчхээд, хүн төрөлхтнийг ариусгаж, аврахад шаардлагатай бүх үнэнийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийлээ. Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн эдгээр үнэн дэлхий дахиныг донсолгож, үндэстэн бүрийн бараг бүх хүн эдгээрийг сонслоо. Эзэн эргэж ирэх тухай Библийн зөгнөл бүрэн биелсэн гэдгийг бид харж болно.

Харамсалтай нь, Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг ойлгодоггүй, Бурхан тэнгэрт гарч ирж, тэнгэрээс үг хэлэх гэсэн ер бусын зүйл харах гэж найдсаар л байдаг олон хүн байсаар байна. Энэ нь маш барьцгүй шүү дээ. Бурхан шүүлтээ яаж явуулдгийг илүү сайн ойлгохын тулд Төгс Хүчит Бурхан юу гэж хэлдгийг харцгаая. “Шүүлтийн ажил бол Бурханы Өөрийн ажил тул мэдээж үүнийг Бурхан Өөрөө хийх ёстой; хүн Түүний оронд хийж чадахгүй. Шүүлт бол үнэнийг ашиглан хүн төрөлхтнийг байлдан дагуулах явдал учраас, энэ ажлыг хүмүүсийн дунд хийхээр Бурхан дахиад л бие махбод болсон дүрээрээ гарч ирэх нь дамжиггүй юм. Өөрөөр хэлбэл, эцсийн өдрүүдэд Христ газар дэлхий даяарх хүмүүсийг сургахын тулд үнэнийг ашиглаж, бүх үнэнийг тэдэнд мэдэгдэнэ. Энэ бол Бурханы шүүлтийн ажил юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг).

Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзарсан зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг хэрхэн голдгийг илчилсэн үгсийг, хүн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогтой холбогдуулан хэлсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэл, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүнд огт байдаггүй үнэнээр л орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авдаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүний ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломж олгодог. Түүнчлэн, өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг).

Бурхан эцсийн өдрүүдийн шүүлтээ яаж хийдгийг одоо бид ойлгох учиртай. Энэ нь гол төлөв үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг шүүх, цэвэрлэх, аврахад үнэнийг ашигласнаар хийгддэг. Өөрөөр хэлбэл, эцсийн өдрүүдэд Бурхан хүний завхралыг цэвэрлэх, бүлэг хүмүүсийг аварч, төгс болгоход энэ шүүлтийн ажлыг ашиглан, Бурхантай зүрх сэтгэл, оюун санаа нэгтэй бүлэг хүмүүсийг бүрэн төгс болгодог. Бурханы 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөөний үр өгөөж, эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлын хамгийн чухал тал нь энэ юм. Иймээс Аврагч болох Төгс Хүчит Бурхан маш олон үнэнийг илэрхийлж, хүний бүх завхарсан зан чанарыг илчилж, шүүж, хүмүүсийг харьцалт, засалт, шалгалт, цэвэршүүлэлтээр цэвэрлэж, өөрчилж, хүний нүгэлт байдлын уг үндсийг шийдвэрлэж, нүгэл болон Сатаны хүчнээс бүрэн ангижрах, Бурханд дуулгавартай, хүндлэлтэй болох боломжийг бидэнд олгож байна. Зарим хүн үүнд бага зэрэг будилж магад. Эзэн Есүс хүн төрөлхтнийг золин аварсан байтал Бурхан эцсийн өдрүүдэд хүн төрөлхтнийг шүүхээр үнэнийг илэрхийлэх ямар хэрэгтэй юм бэ? Хүнийг Сатан хэр гүн гүнзгий завхруулсныг тэд олж харж чаддаггүй. Бурхан бидний завхарсан зан чанарыг шийдвэрлэснээр эцсийн өдрүүдэд хүнийг авардаг. Энэ нь энгийн нэг асуудал биш. Зүгээр л нүглээ хүлээгээд, Эзэнд нүглээ улайж, гэмшлээ гээд болчихдог юм биш. Завхарсан зан чанар нь нүгэлт байдлаас ялгаатай. Энэ нь нүгэлтэй ааш авир биш, харин бидний оюун санаа, сэтгэлд амьдардаг зүйл. Энэ нь биеэ тоосон, зальхай, ёрын муу, үнэнд эгдүүцдэг байдал гэх зэрэг бидний дотор гүн зуршил болсон зан чанарууд юм. Эдгээр завхарсан зан чанар хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнд нуугдаатай, олоход маш хэцүү байдаг. Заримдаа хүн ямар ч төрлийн илэрхий нүгэлгүй байж, чихэнд чимэгтэй зүйл хэлж болох ч зүрх сэтгэлдээ зальхай, жигшүүрт сэдэлтэйгээр бусдыг хуурч, төөрөлдүүлдэг. Энэ нь тэдний зан чанар дахь асуудал юм. Бурханы урт удаан хугацааны шүүлт, илчлэл болон харьцалт, засалт, шалгалтгүйгээр хүмүүс өөрчлөгдөх нь бүү хэл үүнийгээ олж харахгүй. Эзэнд итгэгчдийн дунд, насан туршдаа нүглээ улайсныхаа дараа нүглээс ангижирсан хэн байна вэ? Хэн ч байхгүй. Иймээс, эцсийн өдрүүдийн шүүлтгүйгээр ердөө Эзэний золин авралыг туулах нь нүгэлт ааш авираа таних л боломж олгодог. Харин нүгэлт уг чанар, нүглийнхээ үндэс, өөрөөр хэлбэл гүн зуршил болсон завхарсан зан чанараа хүмүүс засах нь байтугай олж хардаггүй. Үүнийг хэн ч үгүйсгэх аргагүй! Иймээс эцсийн өдрүүдэд Бурхан биечлэн бие махбодтой болж, шүүлт явуулж, асар их үнэнийг илэрхийлснээр, мөн Бурханы урт хугацааны илчлэл, шүүлтээр л хүмүүс завхралынхаа үнэнийг тодорхой олж харж, өөрсдийнхөө мөн чанарыг мэдэж чаддаг бөгөөд энэхүү шүүлтээр л тэд Бурханы зөвт, ариун байдлыг мэдэж авч, Бурханыг хүндэтгэдэг зүрх сэтгэлтэй болдог. Энэ нь завхралаас ангижирч, жинхэнэ хүний төрхийг амьдран харуулах цорын ганц арга мөн. Иймээс, Бурхан эцсийн өдрүүдэд бие махбодтой болж, шүүлт хийхийн тулд үнэнийг илэрхийлснээр л ийм үр өгөөж өгч чаддаг. “Яагаад үүнийг Бурхан Өөрөө махбодод хийх ёстой юм бэ? Яагаад үүнийг сүнс хэлбэрээр хийж болдоггүй юм бэ?” гэж зарим нь асууж магад. Энэ талаар бүх хүнд илүү сайн ойлгуулахын тулд Бурханы үгийн уншлагын нэг видео үзэцгээе.

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхан хүнийг аврахдаа Сүнсний арга барил, Сүнсний ялгамж чанарыг шууд ашиглан хийдэггүй, учир нь хүн Түүний Сүнсэнд хүрч чадахгүй, харж чадахгүй, мөн ойртож ч чадахгүй. Хэрвээ Тэр Сүнс байдлаар хүнийг шууд аврахаар оролдсон бол хүн Түүний авралыг хүртэж чадахгүй байх байлаа. Хэрвээ Бурхан бүтээгдсэн хүний гадаад хэлбэртэй болоогүй бол хүний хувьд энэ авралыг хүртэх ямар ч аргагүй байх байв. Учир нь хэн ч Еховагийн үүлэнд дөхөн очиж хүн Түүнд ойртох ямар ч аргагүй байдаг. Зөвхөн бүтээгдсэн хүн болсноор, өөрөөр хэлбэл, Өөрийн болох гэж буй махбодод үгээ оруулснаар л Тэр Өөрийг нь дагадаг бүх хүнд үгийг биечлэн оруулж чадна. Тэр үед л хүн өөрийн биеэр Түүний үгийг харж, сонсож, түүнчлэн Түүний үгийг эзэмшиж, үүгээр дамжуулан бүрэн аврагдаж чадна. Хэрвээ Бурхан махбод болоогүй бол мах цуснаас бүтсэн нэг ч хүн ийм агуу авралыг хүртэж чадахгүй байсан бөгөөд ганц ч хүн аврагдахгүй байх байлаа. Хэрвээ Бурханы Сүнс шууд хүн төрөлхтний дунд ажилласан бол бүх хүн цохиулж, эсвэл Бурхантай холбогдох ямар ч аргагүйн улмаас Сатанд бүрмөсөн олзлогдох байв(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4).

Хүний махан биеийн завхралыг шүүх ажилд махбод дахь Бурханаас илүү таарч, тохирох өөр хэн ч байхгүй. Хэрэв шүүлтийг Бурханы Сүнс шууд явуулсан бол бүгдийг хамрахгүй байх байв. Түүнчлэн Сүнс хүнтэй нүүр тулан уулзаж чадахгүй учраас ийм ажлыг хүлээн зөвшөөрөх нь хүний хувьд хэцүү байх байсан ба үүнээс болоод үр дүн нь тэр даруй харагдахгүй, тэр ч бүү хэл Бурханы халдашгүй зан чанарыг хүн илүү тодорхой харж чадахгүй байх байлаа. Махбод дахь Бурхан хүн төрөлхтний завхралыг шүүсэн цагт л Сатаныг бүрэн ялж болно. Хэвийн хүн чанар эзэмшдэг хүнтэй адил байснаар махбод дахь Бурхан хүний зөвт бус байдлыг шууд шүүж чаддаг; энэ бол Түүний төрөлхийн ариун байдал болон Түүний ер бусын байдлын тэмдэг юм. Бурхан л хүнийг шүүх байр суурьтай байж, хүнийг шүүхэд тохирно, учир нь Тэр үнэн болон зөвт байдлыг эзэмшдэг тул хүнийг шүүх чадвартай. Үнэн болон зөвт байдалгүй хүмүүс бусдыг шүүхэд тохирохгүй. Хэрвээ энэ ажлыг Бурханы Сүнс хийсэн бол Сатаныг ялах ялалт биш байх байлаа. Сүнс төрөлхөөсөө мөнх бус хүмүүсээс илүү өндөр дээд бөгөөд Бурханы Сүнс бол төрөлхийн ариун, махан биеэс илүү ялгуусан. Хэрвээ Сүнс энэ ажлыг шууд хийсэн бол хүний бүх дуулгаваргүй байдлыг шүүж, хүний бүх зөвт бус байдлыг илчилж чадахгүй байх байсан юм. Учир нь шүүлтийн ажлыг бас Бурханы талаарх хүний үзлээр дамжуулан хийдэг ба хүнд хэзээ ч Сүнсний талаарх үзэл байгаагүй, иймээс Сүнс хүний зөвт бус байдлыг сайн илчилж чадахгүй, ийм зөвт бус бус байдлыг бүрэн ил болгож бүр ч чадахгүй. Бие махбодтой болсон Бурхан бол Өөрийг нь мэддэггүй бүх хүний дайсан юм. Хүний үзэл болон Бурханыг эсэргүүцэх эсэргүүцлийг шүүснээр Тэр хүн төрөлхтний бүх дуулгаваргүй байдлыг ил болгодог. Махбод дахь Түүний ажлын үр дүн нь Сүнсний ажлынхаас илүү илэрхий байдаг. Иймээс бүх хүн төрөлхтнийг шүүх шүүлтийг Сүнс шууд явуулдаггүй, харин энэ нь бие махбодтой болсон Бурханы ажил юм. Махбод дахь Бурханыг хүн харж, хүрч болох ба махбод дахь Бурхан хүнийг бүрэн байлдан дагуулж чадна. Махбод дахь Бурхантай харилцахдаа хүн эсэргүүцлээс дуулгавартай байдал руу, хавчлагаас хүлээн зөвшөөрөл рүү, үзлээс мэдлэг рүү, гололтоос хайр луу хөгжин дэвшдэг—эдгээр нь бие махбодтой болсон Бурханы ажлын үр дүн юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон бурханы аврал илүү их хэрэгтэй).

Яагаад Бурхан шүүлтийн ажлыг махбодод биечлэн хийхийг одоо бид бүгд арай сайн ойлгодог болсон гэж би бодож байна. Яагаад гэвэл Бурханы хувьд махбод болох нь хүмүүстэй бодитоор харилцах, хаана ч, хэзээ ч бидэнд үнэний талаар үг хэлж, нөхөрлөх, илчилдэг завхралын маань дагуу биднийг ил болгож, шүүх, хэрэгцээний маань дагуу биднийг усалж, хариулж, дэмжих цорын ганц арга юм. Бурхан Өөрийн хүсэл, шаардлагыг тодорхой хэлж өгч болох цорын ганц арга энэ байдаг. Бурханы замын талаар биечлэн сонсож, илэрхийлдэг үнэнийг нь ойлгох явдал үнэнийг олж авч, аврагдахад маань хамгийн их ашиг тустай биш үү? Үүнээс гадна Бурхан ердийн, байдаг л нэг хүний дүрээр махбод болох үед хүмүүс үзэлтэй болж, тэрслүү байж магад гэдэгтэй та санал нийлэх үү? Мэдээж тэгнэ. Хүмүүс Христийн маш хэвийн гадаад төрхийг хармагцаа үзэлтэй болж, тэрсэлж, эсэргүүцдэг. Тэд юу ч хэлэхгүй, үүнийгээ харуулахгүй байж, хэчнээн сайн дүр эсгэлээ ч Бурхан харж байдаг болохоор үүнийг нуух ямар ч оролдлого амжилт олж чаддаггүй. Бурхан хүмүүсийн дотор нуугдаатай байгаа юм бүхнийг илчилж, яг голыг нь олж хэлдэг. Иймээс махбод дахь Бурхан л хүмүүсийг хамгийн сайн илчилж, тэрслүү байдал, эсэргүүцлийг нь ил болгож чаддаг. Энэ нь шүүлтийн ажилд хамгийн их үр ашигтай. Бурхан шууд Сүнсээр үг айлдсан бол яах вэ? Хүмүүс Сүнсийг нь харж, Сүнсэнд нь хүрч, ойртож чадахгүй, бас Бурханы Сүнс үг хэлж байгаа нь аймшигтай байх байсан. Тэгэхээр тэд Бурханд зүрх сэтгэлээ уудалж, үнэнийг ойлгож яаж чадах юм бэ? Бас Сүнстэй нүүр тулах үедээ үзэлтэй болж хэн зүрхлэх юм бэ? Завхрал илчилж, тэрслүү, эсэргүү байж хэн зүрхлэх юм бэ? Хэн ч зүрхлэхгүй. Бүх хүн айсандаа дагжин чичирч, хувхай цайгаад, нүүрээрээ газар унан мөргөж байх байсан. Хүмүүс тэгтлээ айсан байхад тэдний талаарх баримтыг яаж илчилж болох юм бэ? Тэдний үзэл, тэрслүү байдлын аль нь ч харагдахгүй байхад яаж шүүлт хийж болох юм бэ? Тэнд ямар нотолгоо байх юм бэ? Иймээс Бурханы Сүнсний ажил хүмүүсийн чин үнэн ааш авирыг ил болгож, тэднийг илчилж чадахгүй бөгөөд Бурханы шүүлтийн ажил гүйцэлдэх аргагүй байх байсан. Тэгэхээр бие махбодтой болсон Бурхан шүүлтийн ажилд Сүнснээсээ илүү урагштай байдаг. Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтний дунд амьдарч, өглөөнөөс оройг хүртэл бидэнтэй хамт байгааг харж болно. Бидний үйл хөдлөл, бодол бүр, илчилдэг төрөл бүрийн завхралыг Бурхан бүгдийг нь харж, бүрэн ойлгодог. Бурхан хэзээ ч, хаана ч биднийг илчилж, шүүх үнэнийг илэрхийлж, бидний завхрал, Бурханы талаарх үзэл, төсөөллийг болон Бурханыг эсэргүүцэж, Бурханаас урвадаг төрөлх уг чанарыг маань ил болгож чаддаг. Бурханы үгийг унших үед Бурхантай нүүр тулан шүүлгэж байгаа мэт байдаг. Энэ нь маш зовуурьтай, ичгүүртэй байдаг бөгөөд Бурханы үгээс бид завхралынхаа үнэнийг маш тод томруунаар олж хардаг. Тэгээд өөрсдийгөө зүрх сэтгэлээсээ үзэн ядаж, харамсаж, Бурханы өмнө амьдрах ямар ч үнэ цэнгүйгээ мэдэрдэг. Бурхан асар зөвт, ариун байж, бидний зүрх сэтгэл, оюун санаа руу үнэхээр өнгийн хардгийг бас Бурханы шүүлтээр олж хардаг. Бидний зүрх сэтгэл дотор гүн нуугдсан, заримыг нь өөрсдөө ч таниагүй байгаа завхарсан бодол, санааг Бурхан нэг нэгээр нь илчилж, шүүдэг. Заримдаа хатуу яллалт, хараал л бидэнд Бурханы халдашгүй зан чанарыг харах боломж олгодог бөгөөд тэгснээр эцэст нь бид Бурханаас айдаг болно. Бурханы шүүлт туулалгүйгээр бидний хэн нь ч Бурханы зөвт, ариун байдлыг мэдэхгүй, бас хүмүүс сатанлаг уг чанарынхаа дагуу амьдрах үедээ Бурханыг эсэргүүцдэг төрлийнх байдаг гэдгийг, тэд Бурханы хараал, шийтгэл хүртвэл таарна гэдгийг хэн ч олж харж чадахгүй. Бурханы шүүлт, гэсгээлт, шалгалтын ачаар л бид үнэхээр гэмшиж, эцэст нь завхралаас ангижирч, ариусаж, өөрчлөгдөж чаддаг. Завхарсан хүн төрөлхтөн биднийг бүрэн аврахын төлөө л бие махбодтой болсон Бурхан бидний дунд даруу, нууцлаг байдлаар амьдарч, маш олон үнэнийг чин сэтгэлээсээ, тэвчээртэйгээр илэрхийлдэг гэдгийг бид өнөөдрийг хүртэл Христийг дагаснаар л олж харж чаддаг. Бие махбодтой болсон Бурхан биднийг шүүж, цэвэрлэхээр биечлэн ирж, бүх үнэнийг бидэнтэй хуваалцаагүй бол, бидэн шиг тэрслүү, завхарсан хүмүүс таягдан хаягдаж, шийтгүүлэх байсан нь лавтай. Тэгвэл бид аврагдаж яаж чадах юм бэ? Хүн төрөлхтнийг хайрлах Бурханы хайр маш агуу, Бурхан маш хайр татам байдаг. Төгс Хүчит Бурхан бидний дунд үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг бодитой аргаар замчилж, тэжээж, хүн төрөлхтөнтэй хамт байдаг. Бурханы дуу хоолойг сонсож, царайг нь харж, Бурханы шүүлт, цэвэрлэлтийг туулж, олон үнэнийг сурч, олж авч, жинхэнэ хүний төрхийг амьдран харуулах цорын ганц боломж маань энэ юм. Христийг дагаж байгаа бидний энэ бүлэг л эцсийн өдрүүд дэх бие махбодтой болсон Бурханы ажлаас хамгийн их зүйл олж авдаг. Бурханаас олж авдаг зүйл маань үнэхээр хэмжээлшгүй их юм. Яг л Төгс Хүчит Бурханы үгэнд хэлдгээр, “Махбод дахь Түүний ажлын хамгийн сайн зүйл нь Тэр үнэн зөв үгс, захиас болон хүн төрөлхтний төлөөх тодорхой хүслээ Өөрийг нь дагадаг хүмүүст үлдээж чадна, ингэснээр Түүний дагалдагчид хожим нь махбод дахь Түүний бүх ажлыг болон бүх хүн төрөлхтний төлөөх Түүний хүслийг энэ замыг хүлээн зөвшөөрдөг хүмүүст илүү үнэн зөвөөр, илүү бодитоор дамжуулж чадна. Хүмүүсийн дундах махбод дахь Бурханы ажил л Бурхан хүнтэй хамт байж, хамт амьдардаг тухай баримтыг үнэхээр биелүүлдэг. Энэ ажил л Бурханы царайг харж, Бурханы ажлыг үзэж, Бурханы Өөрийн үгийг сонсох гэсэн хүний хүслийг биелүүлдэг. Бие махбодтой болсон Бурхан, Еховагийн нуруу л хүн төрөлхтөнд харагддаг эрин үеийг төгсгөдөг ба тодорхойгүй Бурханд итгэх хүн төрөлхтний итгэлийн эрин үеийг ч бас дуусгавар болгодог. Ялангуяа сүүлчийн удаа бие махбодтой болсон Бурханы ажил нь бүх хүн төрөлхтнийг илүү бодит, илүү жинхэнэ, илүү сайхан эрин үед аваачдаг. Тэрээр хууль болон дүрэм журмын эрин үеийг дуусгавар болгоод зогсохгүй, илүү чухал нь, бодитой агаад хэвийн, зөвт агаад ариун, удирдлагын төлөвлөгөөний ажлыг нээж, хүн төрөлхтний нууц болон хүрэх газрыг харуулдаг, хүн төрөлхтнийг бүтээж, удирдлагын ажлыг дуусгавар болгодог, хэдэн мянган жилийн туршид нуугдмал байсан Бурханыг хүн төрөлхтөнд илчилдэг. Тэрээр тодорхойгүй байдлын эрин үеийг бүрэн дуусгавар болгож, бүх хүн төрөлхтөн Бурханы царайг харахаар эрж хайсан ч харж чаддаггүй байсан тэр эринийг дуусгаж, бүх хүн төрөлхтөн Сатанд үйлчилсэн эрин үеийг төгсгөж, бүх хүн төрөлхтнийг цоо шинэ эрин үе рүү хөтөлдөг. Энэ бүхэн нь Бурханы Сүнсний оронд махбод дахь Бурхан ажилласны үр дүн юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон бурханы аврал илүү их хэрэгтэй).

Төгс Хүчит Бурхан одоо бүхэл бүтэн гучин жилийн турш үнэнийг илэрхийлж, эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлаа хийж ирлээ. Бурханы сонгосон хүмүүс Бурханы үгийн шүүлтээр завхарсан зан чанараа цэвэрлүүлж, Бурхан гамшгийн өмнө бүлэг ялагчдыг бүрэн төгс болгосон бөгөөд тэд анхны үр жимс юм. Агуу улаан лууны улайрсан дарлалын туршид ч тэд тууштайгаар Христийг дагаж, гэрчилсэн. Тэгээд Сатаныг ялж, Бурханд цангинасан гэрчлэл хийгээд байна. Энэ нь Илчлэл дэх ийм зөгнөлийг биелүүлдэг: “Эдгээр нь асар их зовлонгоос гарч ирсэн хүмүүс бөгөөд тэд Хурганы цусаар дээлээ угааж, цагаан болгосон юм(Илчлэл 7:14). Бие махбодтой болсон Бурхан үнэнийг илэрхийлж байх зуур урсгал бүрийн их бага удирдагч, антихристүүд бүрмөсөн илчлэгдлээ. Төгс Хүчит Бурхан эгэл хүн мэт харагддаг, Сүнс биш гэдгийг нь хараад тэд Бурханыг улайран эсэргүүцэж, ялладаг. Өөрсдийн байр суурь, амь амьжиргааг хамгаалахын тулд Бурханы дуу хоолойг сонсох, үнэн замыг судлахад нь итгэгчдэд саад хийхээр улайрдаг. Энэ хүмүүсийн үнэнийг үзэн яддаг жинхэнэ нүүр царай ил болсон бөгөөд тэд яллагдаж, таягдан хаягдлаа. Бурхан махбод болоогүй бол тэд чуулганд нуугдаатай үлдэж, итгэгчдийн цусыг сорж, Бурханы тахилыг цөлмөж, маш олон хүнийг төөрөлдүүлж, балласаар л байх байсан юм. Бурхан махбодод шүүлтээ явуулдаг учраас антихристүүд, үл итгэгчид, үнэнийг хайрладаг болон хайрладаггүй хүмүүс, үнэнийг жигшиж, зэвүүцэгсэд бүгд илчлэгдлээ. Үнэнийг хайрлаж, ойлгодог хүмүүс Сатаны үзэшгүй муухай төрхийг болон Сатан яаж Бурханы эсрэг ажиллаж, хүн төрөлхтнийг төөрөлдүүлдгийг тодорхой харсан юм. Тэд Сатаныг нэгмөсөн голж, орхиод, Бурхан руу бүрэн эргэлээ. Бурхан эцэст нь сайныг шагнаж, мууг шийтгээд, Бурханы эсрэг ажилладаг бүх ёрын муу хүчнийг агуу гамшиг ашиглан үнсэн товрог болгож, Сатан эрх барьж буй энэхүү хуучин эрин үеийг эцэст нь төгсгөөд, дараа нь Бурханы шүүлтээр ариуссан хүмүүсийг үзэсгэлэнтэй сайхан хүрэх газарт аваачдаг. Энэ нь Илчлэл дэх дараах зөгнөлийг биелүүлдэг: “Шударга бус хүн, шударга бусаараа байг: бузар нь бузар чигээрээ байг: зөв шударга хүн зөв шударга хэвээрээ байг: ариун нэгэн нь ариунаараа байг(Илчлэл 22:11). “Харагтун, Би удахгүй ирнэ; хийсэн үйлдлийнх нь дагуу хүн бүрд өгөхийн тулд Миний шагнал Надад байгаа(Илчлэл 22:12).

Төгс Хүчит Бурханы үгийн бас нэг хэсгээр нэвтрүүлгээ өндөрлөе. “Хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурханы тухайд олон хүн таагүй сэтгэгдэлтэй байдаг, учир нь Бурхан шүүлтийн ажил хийхийн тулд махбод болно гэдэгт итгэхэд хүнд хэцүү байдаг. Гэсэн хэдий ч, Бурханы ажил үргэлж хүний таамаглалаас хол давдаг ба хүний оюун ухаанаар үүнийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү гэдгийг чамд Би хэлэх ёстой. Учир нь хүн бол газар дээрх өт хорхой төдий байхад Бурхан бол орчлон ертөнцийг дүүргэдэг дээдийн дээд Нэгэн билээ; хүний оюун ухаан бол өт хорхой үрждэг бохир устай нүх адил байхад Бурханы бодлоор удирдуулдаг ажлын үе шат бүр нь Бурханы мэргэн ухааны охь юм. Хүн үргэлж Бурхантай барьцахыг хүсдэг ба эцэстээ хэн нь хохирол амсах нь илэрхий юм гэж Би хэлдэг. Би та бүхэнд өөрсдийгөө алтнаас үнэтэй мэт бүү сана гэж захих байна. Бусад нь Бурханы шүүлтийг хүлээж авч чадаж байхад чи яагаад чадахгүй гэж? Чи бусдаас хэр дээгүүр байдаг вэ? Бусад нь үнэний өмнө толгой бөхийж чадаж байхад чи ч бас яагаад чадахгүй гэж? Бурханы ажилд зогсоохын аргагүй хөдөлгөх хүч байдаг. Чамайг ‘хувь нэмэр’ оруулсан төдийд л Тэр шүүлтийн ажлыг дахин давтахгүй бөгөөд ийм сайхан боломжийг алдсандаа чи харуусалд автана. Хэрвээ чи Миний үгэнд итгэхгүй байвал тэнгэр дэх тэр агуу цагаан сэнтий чамд шүүлт оноохыг хүлээ! Бүх израилчууд Есүсийг басамжлан үгүйсгэсэн боловч хүн төрөлхтнийг Есүс золин аварсан баримт орчлон ертөнц даяар, дэлхийн өнцөг булан бүрд түгсэн гэдгийг чи мэдэх ёстой. Бурханы аль эрт бүтээсэн бодит байдал энэ биш гэж үү? Есүс чамайг тэнгэрт аваачна гэж чи хүлээсээр л байгаа бол Би чамайг зөрүүд үжирсэн мода юм гэж хэлнэ. Үнэнд үнэнч биш, зөвхөн ерөөл эрж хайдаг чам шиг хуурамч итгэгчийг Есүс хүлээн зөвшөөрөхгүй. Эсрэгээрээ, Тэр чамайг хэдэн арван мянган жилийн турш галт нуурт шатаахаар хаяхдаа огтхон ч өршөөл үзүүлэхгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг).

Тайлбар:

а. Үжирсэн мод: “ямар ч нэмэргүй” гэсэн утгатай хятад хэлц.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Leave a Reply